| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2018/00754/И |
| Дугаар | 135/шш2018/00823 |
| Огноо | 2018-07-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 135/шш2018/00823
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ****** хороолол, *******, байр, ****** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар ******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ****** хороолол, ****** байр, ****** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар ******/,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах ******* ******* нарт холбогдох
“Х.*******, ******* ******* нарын хооронд хийгдсэн 1070014954 тоот барьцааны гэрээнээс орон сууц чөлөөлүүлэх тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.*******, хариуцагч ******* *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхсаран, хариуцагч Х.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Г.******* миний бие 2014.08 сард “*******” ХХК-ны барьж ашиглалтанд оруулсан Дархан сумын 10-р багийн нутагт байрлах элит хотхонд байр авахаар болж, 12-р хорооллын 2-р байрны 31 тоот 2 өрөө орон сууцыг захиалсан. Гэрээ байгуулахдаа урьдчилгаа 4,681,300 төгрөгийг төлсөн. Гэтэл гэрээнд заасан хугацаанд байр ашиглалтанд ороогүй учраас тус хотхоны 1-р байрны 5 тоот 1 өрөө орон сууцыг 1мкв-г 1’000’000 төгрөгөөр тооцон үлдэгдэл тооцоог хийж 32,000,000 төгрөг өгсөн юм.
Байрны төлбөрийг 2015.08.11 , 2015.12.07 , 2016.06.08-ны өдрүүдэд Х.*******ын ******* *******ин дахь дансанд болон өөрт нь бэлнээр өгч орон сууцны үнээ бүрэн төлж дуусган байрандаа орж одоог хүртэл амьдарч, мөн Улсын Дээд Шүүхийн 2018.02.06-ны 001/ХТ2018/00209 тогтоолоор дээрх байрны өмчлөгчөөр тогтоосон. Мөн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэлийн албанд байгаа төлбөрийг Х.*******аар гаргуулахаар тогтоолд заасан байна. Тухайн үед гэрчилгээг шилжүүлж авах гэтэл барьцаанаас гарахаар нь өгнө гээд өгөөгүй юм.
Гэтэл Х.*******ын ******* Банкинд төлөх ёстой өрөнд миний өмч болох дээрх байрыг барьцааны гэрээтэй гэдгээр хураан авч худалдан борлуулахад хүрч мэдэгдэл ирээд байна.
Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд тухайн үед барьцаанд байгаа байрыг нь худалдан авч байгаа гэдгээ ******* *******инд хэлж , мөн *******инд мөнгийг нь тушааж байхад ******* өөрөө ч болно гэж надад ойлгуулсан. Иймд 10-р багийн 12-р хорооллын 1-р байрны 5 тоот орон сууцыг 2014.04.29-ны Х.******* ******* ******* хоёрын хооронд хийгдсэн 1070014954 тоот гэрээний барьцаанаас чөлөөлж өгнө үү” гэв.
Хариуцагч Х.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Г.******* нь манай ******* ХХК-с байр авч төлбөрөө бүрэн төлж дуусгасан. Тухайн үед уг байрыг барихын тулд байр барьцаалсан зээл авч ******* Банкинд барьцаалсан байсан. Г.******* *******тай очиж уулзахад энэ байрны үнэ төлөгдсөн бол зохицож болно гэж ойлгуулсан юм билээ. Тэгээд ч Улсын Дээд Шүүх 2018.02.06-нд тогтоол гарган Г.*******г 10-р багийн 12-р хорооллын 1-р байрны 05 тоот 1 өрөө байрны өмчлөгчөөр тогтоож шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд байгаа төлбөрийг надаар гаргуулахаар шийдсэн байна. Иймд Г.*******д байрыг нь барьцаанаас чөлөөлж өгөх шаардлагыг хүлээн зөвшөөрнө” гэв.
Хариуцагч ******* ******* шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Барьцааны гэрээ хүчин төгөлдөр болох тухайд: Уг асуудлаар буюу тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь *******Банкны барьцаанд байгаа тухайд тус *******ны нэхэмжлэлтэй Х.*******, Баясгалан нараас 60.074.788,38 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 809 дугаар шийдвэрээр ‘’*******Банкны Дархан салбар нь 1070014954 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Х.*******тай Баталгаат ипотекийн гэрээ байгуулж, Дархан-Уул аймаг дахь Дархан сум 10-р баг 12-р хороолол 1-р байрны 05 тоот , эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 36,56м.кв 1 өрөө орон сууц барьцаалсан болох нь хэрэгт авагдсан Ипотекийн гэрээ, Барьцааны гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 15,17/ Дээрх зээлийн Ипотекийн гэрээг Иргэний хуулийн 166 дугаар зүйлд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлжээ’’ гэж дүгнэн шийдвэрлэсэн. Уг шийдвэр хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болно.
Барьцааны зүйлийн өмчлөгч өөрчлөгдсөн ч барьцааны эрх хэвээр хадгалагдах тухайд: Г.******* нь *******Банк болон Х.******* нарт холбогдуулан уг орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж улмаар Улсын Дээд Шүүхийн 2018 оны 001/ХТ2018/00209 дугаар Тогтоолоор Г.*******г орон сууцны өмчлөгчөөр тогтоож эцэслэн шийдвэрлэхдээ ‘’Х.******* *******Банкны Дархан салбараас 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр зээл авч, уг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сумын 10 дугаар баг, 12 дугаар хороолол, 1-р байрны 5 тоот 1 өрөө орон сууцыг барьцаалсан нь Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 809 дугаар шийдвэрээр тогтоогдсон байна.
Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөнөөр барьцаалагчийн барьцааны эрх хэвээр хадгалагдах, барьцаалагчийн болоод барьцааны зүйлийг шилжүүлэн авсан гуравдагч этгээдийн эрх, үүргийн талаар Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.5, 157.6, 157.7, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлд тодорхой зохицуулсныг дурдах нь зүйтэй’’ гээд Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “… Х.*******аас төлбөр гаргуулж *******Банкны Дархан салбарт олгох Шийдвэрийн дагуу Дархан-Уул аймаг дахь Дархан сум 10-р баг 12-р хороолол 1-р байрны 5 тоот 1 өрөө орон сууцтай холбоотой хийгдэж буй Шийдвэр Гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлснийг сэргээх ажиллагааг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д заасан үндэслэл журмын дагуу явагдах болохыг дурдсугай’’ гэж өөрчилсөн.
Товчоор хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Х.******* 2014 онд *******Банкинд барьцаалуулсан, 2016 онд Г.*******д худалдсан. Улсын Дээд Шүүхийн Тогтоолд дурдсан Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулиудын дагуу өмчлөгч нь өөрчлөгдсөн ч тухайн хөрөнгөд ноогдсон барьцааны эрх, үүрэг хэвээр байх бөгөөд өмчлөгч Г.******* нь барьцаалуулагчийн эрх үүргийг хүлээх юм. Энэ утгаар тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан.
Мөн нэхэмжлэгч нь ямар үндэслэлээр хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэхээр шаардаж байгаа үндэслэлээ тодорхой дурдаагүй байх ба уг асуудлыг дээрх Анхан шатны болон Улсын Дээд шүүхэд эцэслэн шийдвэрлэж, Шийдвэр, Тогтоолууд хүчин төгөлдөр болсон байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Х.*******, ******* ******* нарын хооронд байгуулагдсан 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1070014954 тоот барьцааны гэрээнээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтаар
Хариуцагч нарын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 1070014954 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр хариуцагч Х.******* нь ******* *******наас 80,000,000 төгрөгийг зээлж авсан ба зээлийн барьцаанд ... Х.*******ын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 12 дугаар хороолол 1 дүгээр байрны 5 тоот 36,56 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцыг барьцаалсан байна.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 809 дугаартай шийдвэрээр “...хариуцагч Х.*******, нараас 60,074,788.38 төгрөгийг гаргуулан ******* *******ны Дархан салбарт олгож, ...барьцаа үл хөдлөх хөрөнгө болох Дархан сумын 10 дугаар баг 12 дугаар хороолол 1-05 тоот 36,56 мкв талбайтай 1 өрөө орон сууц....-ыг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж...” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Г.******* нь Х.*******аас барьцаанд буй Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 12 дугаар хороолол 1-05 тоот 36,56 мкв талбайтай 1 өрөө орон сууцыг худалдан авсан ба Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 001/ХТ/2018/00209 дугаар тогтоолоор Г.*******г дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Г.******* нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж заасны дагуу шаардлага гаргасан боловч тэрээр зээлийн барьцаанд байгаа орон сууцыг худалдан авч байгаа гэдгээ мэдэж байсан, хариуцагч нарын хооронд байгуулсан барьцааны гэрээ нь хуульд заасны дагуу байгуулагдсан байх тул нэхэмжлэгч Г.*******гийн гаргасан 1070014954 тоот барьцааны гэрээнээс орон сууц чөлөөлүүлэх тухай” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Өөрөөр хэлбэл Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “Барьцааны зүйлийг ....өмчлөлдөө шилжүүлэн авсан этгээд өмнөх барьцаалуулагчийн эрх, үүргийг хэрэгжүүлнэ” гэж заасан бөгөөд Г.*******гийн өмчлөлд барьцаанд байгаа орон сууцыг шилжүүлэхэд барьцааны шаардлага хэвээр хадгалагдахаар хуульд заасан байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.*******гийн гаргасан ******* *******, Х.******* нарын хооронд байгуулагдсан 1070014954 тоот барьцааны гэрээнээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-т зааснаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2819 дугаартай захирамжийг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлснийг сэргээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА