Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 135/шш2018/00827

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** багт байрлах, ******* ******* ******* /утас ******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ****** хороолол, ****** байр, ****** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* / регистрийн дугаар ******/-д холбогдох

 

“1,219,458 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхгэрэл, хариуцагч У.*******, хариуцагчийн өмгөөлөгч Н.Тэрбиш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Ажилгүйдлийн ******* сангийн зарцуулалтад хяналт шалгалт явуулах тухай хэлтсийн даргын 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр батлагдсан хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу 2017 оны 04 дүгээр сараас 12 сарыг дуусталх хугацааны ажилгүйдлийн тэтгэмж тогтоолт, олголтын үндэслэлийг шалгасан байдаг.

Тус шалгалтаар ******* ******* сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 2.2, 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалт, мөн хуулийн 4 дүгээр зүйлийг тус тус зөрчиж 12 даатгуулагчдад илүү олгосон нийт 6 715 146 төгрөгийг төрийн санд буцаан төлүүлэх улсын байцаагчийн 037 тоот акт тогтоогдсон. Даатгуулагч У.*******тэй холбоотой 1 219 458 төгрөгийн актын биелэлтийг хангуулах талаар удаа дараа манай байгууллага /байцаагч/-ын зүгээс шаардлага тавьсан боловч тодорхой арга хэмжээ авахгүй өнөөдрийг хүрлээ.

Иймд У.*******ээс илүү олгосон тэтгэмжийн 1 219 458 төгрөгийг яаралтай гаргуулж ажилгүйдлийн ******* санг хохиролгүй болгож өгнө үү” гэв. 

 

Хариуцагч У.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...******* ******* сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн тодорхой зүйл заалтуудыг үндэслэн У.******* надад илүү олгосон гэх 1,219,458 төгрөгийг буцаан гаргуулахаар гаргасан дээрх нэхэмжлэлтэй холбогдуулан ******* ******* улсын байцаагч ******* 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр №03 тоот “******* ******* байгууллагад хандаж иргэн (даатгуулагч)-аас гаргасан өргөдөл, гомдлыг хянан шалгасан дүгнэлт”  гарган нэхэмжлэлд хавсаргажээ.

Уг дүгнэлтийн “өргөдөл гомдлыг шийдвэрлэхэд баримталсан хууль, эрх зүйн актуудын нэр, зүйл заалтууд” хэсэгт “******* ******* сангаас олгох ажилгүйдлын тэтгэмжийн тухай хууль”, “******* ******* сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль”-ийн нэхэмжлэлтэй холбогдох зүйл заалтуудыг зөв хэрэглэн дүгнэлт гаргасан боловч У.******* надаас илүү олгосон тэтгэмжийг буцаан төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж буй нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.                                 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн ******* ******* ******* нь “******* ******* сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2-т заасан шаардлагыг хангагдаагүй байхад У.*******т ажилгүйдлын тэтгэмж 1,219,458 төгрөг олгосон тул үндэслэлгүйгээр олгосон тэтгэмж 1,219,458 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч У.******* нь “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, ******* ******* сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу буруутай албан тушаалтан хариуцах ёстой...” гэсэн тайлбарыг гаргаж маргасан болно.

******* ******* сангаас олгох ажилгүйдлын тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2-т “Урьд нь ажилгүйдлийн тэтгэмж авсан даатгуулагч ажилгүйдлын ******* шимтгэл 12 сар төлсөн нөхцөлд  тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх нь дахин үүснэ” гэж заасан байна.

Хариуцагч У.******* нь Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт лавлагаа үйлчилгээний ажилтнаар 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажиллаж, ажлаасаа чөлөөлдөж, Дархан-Уул аймгийн ******* ******* *******т ажилгүйдлийн тэтгэмж авах тухай хүсэлтийг 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гаргасан ба түүнд нийгмийн ******* сангаас 3 удаагийн олголтоор нийт 1,219,458 төгрөгийг олгосон болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч У.******* нь өмнө нь ажилгүйдлийн тэтгэмж нийгмийн ******* сангаас авсан ба дахин ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсээгүй байхад нь ажилгүйдлийн тэтгэмж 1,219,458 төгрөгийг олгосон нь хуульд нийцээгүй байна.

Зохигч талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй ба харин дээрх үндэслэлгүйгээр олгосон тэтгэмж 1,219,458 төгрөгийг хэн төлөх талаар маргасан болно.

Хариуцагч У.******* нь ******* ******* байгууллагад 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр дээрх асуудлаар гомдол гаргасан бөгөөд түүний гомдлыг шалгаж, ******* ******* байгууллагад хандаж иргэн /даатгуулагч/-аас гаргасан өргөдөл гомдлыг хянан шалгасан 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаартай дүгнэлт гарсан байна.

              

******* ******* байгууллагад хандаж иргэн /даатгуулагч/-аас гаргасан өргөдөл гомдлыг хянан шалгасан 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаартай дүгнэлтээр “...******* ******* Улсын байцаагчийн 2018 оны 37 тоот акт тогтоон өргөдөл гомдлыг шийдвэрлэсэн болно” гэсэн хариуг У.*******т өгсөн байна.

 

******* ******* улсын байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 37 тоот “Илүү олгосон тэтгэмжийг буцаан төлүүлэх тухай” актаар “...Актын хавсралтад заасан 12 даатгуулагчдад илүү олгосон нийт 6,715,146 төгрөгийн тэтгэмжийг ажилгүйдлийн ******* санд буцаан төлүүлэхээр, Ажилгүйдлийн тэтгэмж бүгд 6,715,146 төгрөгийг Дархан-Уул аймгийн ******* ******* хэлтсийн Төрийн банкин дахь 140800162242 тоот дансанд 2018 оны 05 дугаар сарын 05-ны дотор оруулахыг Үйлчилгээний тасгийн дарга З.Болдбаатар, тэтгэмжийн байцаагч У.Ихзаяа нарт актаар хариуцуулахаар...” тогтоожээ.

******* ******* улсын байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 37 тоот актын хавсралтын 11 дугаарт : “тэтгэмж авагч У.*******т нийт олгосон тэтгэмж 1,219,458 төгрөг, буцаан төлүүлэх дүн 1,219,458 төгрөг...” гэж заасан байна.

******* ******* сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-т “тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлснээс болон энэ хуулийн 28 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасан үүргээ өөрийн буруугаас болж биелүүлээгүйгээс үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмжийг төлүүлэх тухай шүүхийн эсхүл нийгмийн ******* байгууллагын шийдвэр гарсан бол тэтгэвэр тэтгэмжээс суутгал хийж болно” гэж заасан ба ******* ******* улсын байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 37 тоот актаар үндэслэлгүйгээр олгосон тэтгэмж 1,219,458 төгрөгийг У.*******ээс буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн ******* ******* хэлтсийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч У.*******ээс 1,219,458 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

         

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

              

1.  ******* ******* сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т заасныг баримтлан хариуцагч У.*******ээс 1,219,458 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн ******* ******* *******т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн ******* ******* ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч У.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 33,817 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор   Дархан-Уул аймгийн Иргэний  давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

           

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      З.ТУНГАЛАГМАА