Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 135/шш2018/00750

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Олимпийн гудамж, ****** оффис, *******тоотод байрлах ******* ******* ХХК / утас ********/-ий нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ****** байр, ****** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, *******тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/- нарт холбогдох

 

“2,953,876 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Д.*******, хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхцэцэг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлдээ:

            “...     ******* ******* ХХК –нд хариуцагч Д.******* нь *******ын менежерээр, хариуцагч Д.******* нь тус байгууллагын Дархан салбарын захирлаар ажиллаж байх 61 *******ын гэрээний хураамж болох 2,944,876 төгрөгийг байгууллагад өгөөгүй, иргэдийн мөнгийг тушаалгүй хувьдаа завшсан учир хариуцагч нараас 61 *******ын гэрээний хураамж 2,944,876 төгрөг, шүүхэд нотлох баримт гаргахтай холбоотой гарсан нотариатын зардал 9,000 төгрөг, нийт 2,953,876 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Д.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “...   Миний бие 2016 оны 05-р сарын 17-нд тус компаний Дархан-Уул аймаг дахь салбарын *******ын менежерийн албан тушаалд 3 сарын туршилтын хугацаагаар ороод 2016 оны 08-р сарын 28-ний өдрийн 14/16/12 тушаалаар үндсэн ажилтан болж ажилласан. Ажиллаж байх хугацаандаа би өдөр бүр салбарын эрхлэгч *******тай тооцоо нийлж *******ын хураамжинд төлсөн иргэдийн мөнгийг /*******/-д тоо ёсоор нь хүлээлгэн өгч орлогыг тушааж ирсэн. Миний бие ажлын хариуцлага алдаж мөнгө төгрөг завшсан зүйл байхгүй. Өдөр бүр орлогоо тушааж тэмдэглэл хөтөлж байсан миний хар дэвтрийг ******* хот явж төвийн санхүүтэй тооцоо нийлнэ гэж хэлж аваад буцааж өгөөгүй. Өр дутагдал гарлаа гэсэн үеэс би эрхлэгч *******аас хар дэвтрээ удаа дараа нэхэж байсан. Тэр миний дэвтрийг хотод төвийн тооцооны нягтлан дээр орхисон авчирч өгнө гээд байдаг байсанаа сүүлдээ тэр нягтлан солигдсон байна дэвтрийг чинь авч чадсангүй гэж хэлээд өгөөгүй. Энэ дэвтрийг аваад би компаний баримттай тулган, тооцоо нийлье гэж бодож байсан ч дэвтэрийг ******* надад буцааж өгөөгүй. Нэхэмжлэлд холбогдуулан гаргасан шалгалтын баримттай нь танилцлаа. Энэ баримтаар ******* хийгдсэн гэрээний жагсаалт гарчээ. Би *******ын ажиллаж байх хугацаанд нь л гэрээ хийж түүнд ажлаа өдөр тутамд нь танилцуулж орлогоо өдөрт нь хүлээлгэж өгч байсан. Уранбат Оюун гэж хүнтэй хамт ажиллаж байгаагүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

            Хариуцагч Д.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа:

            “...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан *******ын хураамж, нотариатын зардал нийт 2,953,876 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хамтран хариуцагчаар Л.*******ыг татаж, хариуцагч Д.*******, Д.******* нарт холбогдуулан дээрх шаардлагыг гаргасан болно.

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.

Хэрэгт авагдсан баримтаар

Хариуцагч Д.******* нь ******* *******ын ХХК-ний Дархан-Уул аймаг дахь салбарын захирлаар 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд, хариуцагч Д.******* нь *******ын менежерээр 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд тус тус ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-т “Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, зөрчлийнн, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь “...Д.*******, Д.******* нар нь тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа 61 ширхэг *******ын гэрээ хийж, нэгдсэн *******ын программд бүртгүүлж оруулсан боловч уг гэрээнүүдийн *******ын хураамж 2,944,876 төгрөгийг байгууллагад төлөөгүй тул уг төлбөрийг гаргуулахаар” шаардлага гаргасан бөгөөд уг шаардлагатай холбогдуулан нэхэмжлэгч тал *******ын хураамж төлөгдөөгүй гэх 61 ширхэг гэрээний жагсаалт, *******ын гэрээнүүд болон тус байгууллагын дансны хуулга зэрэг баримтыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн болно.

Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас нотлох баримтаар ирүүлсэн 61 ширхэг гэрээнээс 7 *******ын гэрээ нь эх хувиараа, бусад 54 ширхэг *******ын гэрээ нь *******ын нэгдсэн программаас хэвлэж гаргасан, нотлох баримтын шаардлага хангаагүй, нотлох баримтаар үнэлэгдэхгүй баримт байна.

Өөрөөр хэлбэл *******ын нэгдсэн программаас хэвлэгдсэн гэх 54 ширхэг *******ын гэрээ гэх баримтанд гэрээ байгуулсан талуудын овог нэр, гарын үсэг байхгүй,  тухайн бичгээр хийсэн гэрээ биш,  *******ын нэгдсэн программ дээр бүртгэж оруулсан бүртгэлийн баримт байх тул уг баримтыг нотлох баримтаар үнэлэх хууль зүйн үндэслэл байхгүй байна.

Харин шүүхэд эх хувиар нь 7 ширхэг *******ын гэрээний тухайд:

Хариуцагч Д.******* нь 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр , 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр , 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Г.Гантулга, 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр нартай тус тус *******ын гэрээ байгуулсан бөгөөд хариуцагч Д.*******гийн дээрх байгуулсан 4 ширхэг *******ын гэрээний нийт хураамж нь 331,637 төгрөг болж байна.

Хариуцагч Д.******* нь дээрх *******ын хураамжийг тус байгууллагад өгөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул  хариуцагч Д.*******гаас 331,637 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч талд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч Д.******* нь 2017 оны 05 дугаар сарын 08-ний өдөр П.Алтанхуяг, 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Б.Цогбаяр, 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Н.Оргилсайхан нартай тус тус *******ын гэрээ байгуулсан байна.

Хариуцагч Д.*******ын байгуулсан дээрх 3 гэрээнээс Н.Оргилсайханы *******ын хураамж 55,902 төгрөгийг байгууллагын дансанд шилжүүлсэн, үлдэх 2 гэрээний *******ын хураамж нийт 107,085 төгрөгийг байгууллагын дансанд шилжүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч Д.*******аас 107,085 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Хариуцагч Д.******* нь *******ын хураамжийг тухай бүр нь салбарын захирал Д.*******ад өгдөг байсан гэх тайлбарыг гаргаж байх боловч дээрх түүний байгуулсан гэрээний *******ын хураамж болох 331,637 төгрөгийг хариуцагч Д.*******ад өгсөн талаар баримт хэрэгт байхгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь нотариатын зардал 9,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч энэ талаар бичгийн нотлох баримт хэрэгт байхгүй байна.

Иймд нэхэмжлэгч ******* ******* ХХК-ий гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 438,722 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, үлдэх 2,515,154 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-т заасныг баримтлан хариуцагч Д.*******аас 107,085 төгрөгийг, хариуцагч Д.*******гаас 331,637 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд олгож, нэхэмжлэлийн үлдэх 2,515,154 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,070 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгийг, хариуцагч Д.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 10,599 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор   Дархан-Уул аймгийн Иргэний  давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.                    

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         З.ТУНГАЛАГМАА