Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 135/шш2018/00765

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ******* хороо, ****** өргөн чөлөө, ******* тоотод байрлах, ******* ******* ******* ******* ХХК /утас ******/ -ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ****** хороо, ******** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:******/-д холбогдох,

"42,563,400 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Ж.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“...    Манай “******* Уран Цамхаг Констракшн” ХХК нь “” ХК-тай 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 02 тоот “Бараа худалдах худалдан авах гэрээ” байгуулж, уг гэрээгээр тус компаниас 750 м.кв хөнгөн блокыг 2015 оны 3 дугаар сарын 30-наас мөн оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд авахаар тохиролцсон байсан.

     Энэхүү гэрээний талаар мэдсэн Ж.******* нь манай компанийн нэрийг барьж уг компаниас 42,563,400 төгрөгийн үнэ бүхий 354,695 м.куб хөнгөн блок авсан байсныг “” ХК-тай тооцоо нийлэхдээ мэдсэн. Уг блокийг авсан талаараа Ж.******* нь “миний бие “******* ******* ******* *******” ХХК-тай тооцоотой байсан,тооцоондоо авсан” гэж тайлбарладаг. Манай компани нь Ж.*******ид өгөх ямар нэгэн өр төлбөр байхгүй болно. Гэтэл “” ХХК нь 02 тоот “Бараа худалдах худалдан авах гэрээ”-тэй холбогдуулан 841,6 м.куб хөнгөн бетоны үнийг манай компаниас гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж улмаар манай компани Ж.*******ийн авсан блокны үнийг тус компанид төлөхөөр Дээд шүүхийн шийдвэр гараад байгаа. Өөрөөр хэлбэл Ж.******* нь 42,563,400 төгрөгийн блокын үнийг хэмнэх байдлаар хөрөнгөжиж, манай компани түүний авсан блокны үнээр хохироод байна. Иймд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн Ж.*******оос 354,695 м.куб хөнгөн блокны төлбөр 42,563,400 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв.

Хариуцагч Ж.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...******* Уран Цамхаг” ХХК нэхэмжлэлтэй хариуцагч Ж.******* миний биед 42,563,400 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ энэ асуудлыг би ойлгохгүй байна. “******* Уран Цамхаг” ХХК-ны захирал Батжаргал гэгч эмэгтэй уйлан дуугараад явж байхад нь би тусалсан. Тус компаний барьж байсан 60 айлын орон сууцны барилгыг нь 5 давхар дээрээ зэвэрсэн хэрэглээнээс гарсан шаардлага хангахгүй арматур хэрэглээд мөн хазайлт нь барилгын нормоос 10 см илүү хазайсан зэргээс болоод ДУА МХГ газраас барилгыг нь царцаагаад зогсоочихсон байхад анх танилцсан. Энэ захирал гэгч эмэгтэй нь Иргэн ******* надаас 508 ш сапуд буюу тулаас төмөрийг 1 ширхэгийг нь өдрийн 100 төгрөгөөр түрээслэхээр гэрээ хийж  өвөлжин хэрэглэчихээд хавар нь мөнгөө төлөөгүй болно. Мөн 2015 оны хавар над дээр уйлж ирсэн ахаа надад туслаач дүү нь шоронд орох гээд байна баахан цагдаа нараас урьдчилгаа мөнгө аваад мөнгө нь хүрдэггүй зарим нь урьдчилгаа мөнгөө гүйцээж чадахгүй бол барилга царцах гээд байна хэрвээ энэ барилгыг гүйцээж чадахгүй бол би шоронд явлаа та дарханы хүн учираас хүн танина надад дарханыхан итгэж бараагаа өгөхгүй байна та цуг яваач би танд барилгаасаа дуртай давхарт чинь 80  нэг байраа өгье гэсэн ингээд би цуг явж энэ хүүхний барилгыг дуусгахад хүчин зүтгэсэн гэвч ийм зан гаргаж надаас мөнгө нэхэмжилж байгаад харамсаж байна. Яахав хөөрхий амьтан одоо бүгдийг мартсан мартах гэж хичээж байгаа байх, би энэ хүнд өр шир байхгүй энэ хүн надад зүгээр 42,563,000 төгрөгний блок өгөх битий хэл өөрөө барилгаа барих гэж явахдаа зээл өр шир тавьж сликатаас блок авч байсан болно. 3 шатны шүүх хурал дамжиж байж уг асуудал нь үнэн зөвөөр нотлогдсон.

 Миний бие “******* Уран Цамхаг” ХХК-аас авлагатай,  би өөрийн найз Харүжин компаний захирал Төмөрбаатараас 50,000,000 сая төгрөгний хөөс арматур авч өгсөн энийгээ Захирал гэгч Батжаргал хүлээн зөвшөөрдөг. Иймд би уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй болно” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  ******* ******* ******* ******* ХХК нь “...хариуцагч Ж.******* нь манай компаний нэрийг барьж уг компаниас 42,563,400 төгрөгийн үнэ бүхий 354,695 м.куб хөнгөн блок авсан байсныг ХХК-тай тооцоо нийлэхдээ мэдсэн бөгөөд Д.*******ийн авсан дээрх блокны үнийг манай компани нь ХХК-нд төлөхөөр шүүхийн шийдвэр гарсан. Манай компани нь хариуцагч Д.*******той ямар нэгэн тооцоо байхгүй, энэ талаар тохиролцсон зүйл байхгүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн үндэслэлээр хариуцагч Д.*******оос 354,695 м.куб блокны үнэ 42,563,400 төгрөг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

            Хариуцагч Ж.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

            Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь “хариуцагч Ж.******* манай компаний нэрээр ДАА улсын дугаартай машинаар 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр, 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдөр, 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр, 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр, 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр буюу нийт 8 удаагийн явалтаар 27,563,402 төгрөгийн үнэтэй хөнгөн бетон тээвэрлэсэн,

            ДАР улсын дугаартай машинаар 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 3,749,999 төгрөгийн үнэтэй 600 ширхэг хөнгөн бетон тээвэрлэсэн,

            ДАА улсын дугаартай машинаар 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр, 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр, 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр буюу нийт 3 удаагийн явалтаар 11,249,999 төгрөгийн үнэтэй хөнгөн бетон тээвэрлэсэн” гэж нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодруулсан бөгөөд энэхүү тайлбартай холбогдуулан гэрч , , нарын мэдүүлгийг нотлох баримтаар хэрэгт авагдсан болно.

            Хэрэгт авагдсан гэрч ын өгсөн “...Би Камаз маркийн ДАР улсын дугаартай машин эзэмшдэг. Ж.*******ийн барилга дээр нэг машинаар нэг рейс, 600 ширхэг блок буулгасан. Тээврийн зардлыг Ж.******* өгсөн. Батжаргалын барилга руу блок зөөгөөгүй...”, гэрч ын өгсөн “...би Камаз маркийн 3791 ДАА улсын дугаартай машин эзэмшдэг. ...Ж.*******ийн 50 айлын орон сууцанд 3 юм уу, 4 рейсээр нэг ачихдаа 600 ширхэг блок буулгасан...” гэсэн мэдүүлгүүд болон ХК, 218, 285, 231 дугаартай зарлагын падаан зэрэг нотлох баримтаар ХК-иас ******* ******* ******* ХХК-ний нэр дээр хариуцагч Ж.******* нь   ДАР улсын дугаартай машинаар 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 3,749,999 төгрөгийн үнэтэй 600 ширхэг хөнгөн бетоныг, ДАА улсын дугаартай машинаар 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр, 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр, 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр буюу нийт 3 удаагийн явалтаар 11,249,999 төгрөгийн үнэтэй хөнгөн бетоныг тус тус тээвэрүүлэн авсан болох нь тогтоодож байна.

            Харин хариуцагч Ж.******* нь ******* ******* цамхан ******* ХХК-ний нэрээр ё ДАА улсын дугаартай машинаар нийт 8 удаагийн явалтаар 27,563,402 төгрөгийн үнэтэй хөнгөн бетон тээвэрлэж авсан гэдэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

            Өөрөөр хэлбэл гэрч гийн “би Камаз маркийн ДАА улсын дугаартай машин эзэмшдэг. Нэг явалтдаа 600 ширхэгийг ачдаг байсан. Хоёр янз ачиж байсан. Нарийнийг нь Цагдаагийн байгууллага дээр 3 рейс хагастай буулгасан. Ж.*******ийн Дархан сум, 11 дүгээр баг, Их сургуулийн хажууд байрлах 50 айлын орон сууцанд 6 рейс 1 талтай буулгасан. Миний машинаар нийт 10 рейс хийсэн. ...10 рейс явахад манай хуурай ах Энхболд, манай аав хоёр ээлжилж явсан...” гэсэн мэдүүлэг  рейс 1 талтай буулгасан. дээр 3 рейс хагастай буулгасан. Ж.*******ийн Дархан сум, 11 дүгээр баг, Их сургуулийн хажууд байрлах 50 айлын орон сууцанд 6 рейс 1 талтай буулгасан. 10 рейс явахад манай хуурай ах Энхболд, аав хоёр ээлжилж явсан...” гэх мэдүүлэг өгсөн бөгөөд энэхүү гэрчийн мэдүүлгээр  хариуцагч Ж.******* нь ДАА улсын дугаартай машинаар нийт 8 удаагийн явалтаар /рейс/ бетон тээвэрлүүлж авсан гэдэг нь нотлогдохгүй байна.

            Хариуцагч Ж.******* нь ******* Уран ******* ******* ХХК-ний захирал Ц.Батжаргалтай тооцоотой байсан учир тооцоондоо блок авсан гэсэн тайлбарыг гаргаж байх боловч хариуцагч талын гаргасан энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.  

            Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлээр хариуцагч Ж.*******оос 14,999,998 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-нд олгож, нэхэмжлэлийн үлдэх 27,563,402 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Шүүх хуралдаан дээр хариуцагч Ж.******* нь ХК-ний зарлагын падаан дээрх гарын үсэг гэрч , нарын  гарын үсэг мөн эсэхийг тогтоолгохоор шинжээч томилох, Харужин ХХК-ний захирал Д.Төмөрбаатарыг гэрчээр асуулгах, нотлох баримт гаргуулах тухай хүсэлтүүдийг гаргасан боловч түүний гаргасан дээрх хүсэлт нь нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн татгалзалтай холбогдолгүй, уг хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт биш байх тул хариуцагчийг хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болохыг дурьдаж байна.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний  хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Ж.*******оос 14,999,998 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-нд олгож, нэхэмжлэлийн үлдэх 27,563,402 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 370,767 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******оос улсын тэмдэгтийн хураамж 232,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* *******  ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор   Дархан-Уул аймгийн Иргэний  давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         З.ТУНГАЛАГМАА