Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 00430

 

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2018/00430

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

  Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг  дугаар хороо, Одонт  дугаар гудамж,  тоотод оршин суух, эрэгтэй, РД:,  овогт, Ш.Б нэхэмжлэлтэй,

 

  Хариуцагч: Баянгол дүүрэг дугаар хороо,  байр  тоотод оршин суух, эмэгтэй, РД:, С овогт Ц.Б,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг дугаар хороо,  байр  тоотод оршин суух, эмэгтэй, РД:, Е.б овогтой, Я.Ж нарт холбогдох,

 

90.605.045 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Б, хариуцагч Ц.Б, Я.Ж, гэрч Н.О шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.

   ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Ш.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүргийн дугаар хороо,  тоотод оршин байрлах орон сууцыг өвлөж авсан өвлөгч Ц.Б, Я.Ж нараас 90.605.045 төгрөгийг нэхэмжилж байна. Учир нь Ц.Б-ын аав, Я.Ж-ы нөхөр Ш.Ц  нь Сүхбаатар дүүргийн дугаар хороо,  байр  тоот өөрийн байрыг зээлээс чөлөөлж авахын тулд 2006 оны 01-р сарын 18-ны өдөр Ш.Б миний байрыг Капитрон банк, Гэрэг иневест хадгаламж зээлийн хоршоонд 3.500.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан. Зээлийг төлж чадахгүй байсаар 2008 оны 03-р сарын 07-ны өдөр нас барсан. Би өөрийн байрыг зээлээс чөлөөлж Гэрэг иневест ХЗХ-нд 4.405.045 төгрөгийг төлсөн. Н.О, Ш.Ц  нь уг байрыг барьцаалж зээлийн зарим хэсгийг чөлөөлсөн байдаг. Өвлөгч Ц.Б нь өр төлбөрөөс зугтаж зээлийн барьцаанд байсан гэрчилгээг Ш.Б намайг хулгайлсан гэж гүтгэж, үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлийн газарт зээлийн барьцаанд бүртгэгдсэн гэрчилгээг шинээр гаргуулахдаа үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлийн газарт хүсэлт гаргаж, ямар нэгэн асуудал үүсвэл бид нар хариуцана хэмээн шинэ гэрчилгээ гаргуулсан байдаг. Ц.Б нь Ш.Ц ы өр төлбөрийг төлөхгүй гэдэг. Сүхбаатар дүүргийн дугаар хороо, тоот байрны өмчлөгчөөр Я.Ж, Ц.Б нар бүртгэлтэй байна. Ш.Ц-ы өрийг би барагдуулж 2008 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өр төлбөрийг барагдуулсанг нотлох баримт ирсэн. Мөн Н.О-ийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр н.Даваасүрэн шүүгч дээр 61.000.000 төгрөгийг төлүүлсэн. Д.С-ын зээлсэн 35.000 евро зээлсэн асуудлыг Баянзүрх дүүргийн шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр болсон шүүх хуралдаанаар Д.С-т 84.000.000 төгрөгийг Ш.Б төлж чадахгүй учраас надаас эхний ээлжинд 50.000.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Ш.Ц ы төлөх ёстой өр 86.200.000 төгрөг бөгөөд Гэрэг иневест ХЗХ-ны өр төлбөр 4.405.045 төгрөг, нийт 90.605.045 төгрөгийг түүний өвлөгч Я.Ж, Ц.Б нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд бичигдсэн Гэрэг иневест ХЗХ-ны өр төлбөрийн талаар өмнө нь олон удаа шүүхээр хэлэлцэгдэж хэрэгсэхгүй болсон анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, улсын дээд шүүхийн тогтоолууд байна. Иймд Ш.Б ы нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Я.Ж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Я.Ж охин Ц.Б ын хамт талийгаач нөхөр Ш.Ц ы нэр дээр үлдсэн Сүхбаатар дүүргийн дугаар хороо, дугаар хороолол  байр  тоот 2 өрөө орон сууцны өвлөгч болж 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хамтран өмчлөлийн 000000000 дугаартай гэрчилгээг авсан. Миний нөхөр Ш.Ц  нь 2008 онд нас барсан бөгөөд 2013 он хүртэл ямар нэгэн өр төлбөр нэхэгдэж шүүхэд дуудагдаж байгаагүй. Харин өөрийн өмчлөлийн тус байрнаас Ш.Б ы эд зүйлийг гаргуулах тухай Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд анх хандсан. Энэ үеэс Ш.Б нь Н.О гэх хүнтэй нийлж янз бүрийн нэхэмжлэл гаргаж шүүхээр явсан. Гол зорилго нь тус байрыг өгөхгүй гэж хамаатнуудаараа нийлж биднийг шүүхэд өгч байсан. Талийгаач Ш.Ц  нь ийм их өр төлбөрийн өргүй байсан бөгөөд хэрэв өртэй байсан бол өөрийнх нь амьд сэрүүнд шүүх цагдаад хандах боломж байсан. Ш.Б нь Н.О, н.С нартай нийлж зохион байгуулсан хуурамч баримтууд тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч Ц.Б, Я.Ж нарт холбогдуулан 90.605.045 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн  дугаар хороо  тоот 2 өрөө орон сууцыг Ш.Ц  Гэрэг инвест ХЗХ-нд зээлийн барьцаанд тавиад төлж чадаагүй тул тус ХЗХ-нд төлсөн төлбөр 4.405.045 төгрөг, Д.С-т төлөх өр төлбөр 35.000 евро буюу 61.500.000 төгрөг, мөн Н.Ойдовдоржид төлөх 24.700.000 төгрөг, нийт 90.605.045 төгрөгийг Ш.Ц-ы өвлөгч нар болох Я.Ж, Ц.Б нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 2006 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 000178141 / 1 дүгээр хавтас 231 дүгээр тал/ дугаар гэрчилгээгээр Ш.Ц-ы өмчлөлд Сүхбаатар дүүрэг  дугаар хороо,  дугаар хороолол, Төмөр замын  дугаар байрны  тоот өрөө орон сууц бүртгэгджээ.

 

Ш.Ц  2008 оны 03 дугаар сарын 07-ны өдөр нас барсан тул эхнэр Я.Ж, Ц.Б нарт Сүхбаатар дүүрэг,  дугаар хороо,  дугаар хороолол Төмөр замын  дугаар байрны  тоот 2 өрөө орон сууцны өмчлөлийг 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлж, Ү-0000000000 дугаар гэрчилгээ олгосон байна. / 2 дугаар хавтас 47 дугаар тал/

 

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь Ш.Ц-ы зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэж, 90.605.045 төгрөгийг түүний өвлөгч нараас шаарджээ.

 

Ш.Ц  нь Гэрэг инвест ХЗХ-той 2006 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зг06-02/10 тоот зээлийн гэрээ байгуулж, 500.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд бг-06-02/10 тоот гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн  дугаар хороо,  дугаар хороолол, Төмөр замын  байрны  тоот 2 өрөө орон сууцыг барьцаалсан байна. /1 дүгээр хавтас 21-24 дүгээр тал/

 

Мөн 2006 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зг06-06/30 тоот зээлийн гэрээ байгуулж, 1.500.000 төгрөгийг сарын 3,6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд бг-06-06/30 тоот барьцааны гэрээ байгуулж, Сүхбаатар дүүрэг,  дугаар хороо,  дугаар хороолол, Төмөр замын  дугаар байр  тоот 2 өрөө орон сууцыг барьцаалсан. /1 дүгээр хавтас 25-28 дугаар тал/

 

Дахин 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 06-11/06 тоот зээлийн гэрээ байгуулж, 1.500.000 төгрөгийг 3 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд бг-06-12/08 тоот барьцааны гэрээ байгуулж, Сүхбаатар дүүрэг,  дугаар хороо,  дугаар хороолол, Төмөр замын  дугаар байрны  тоот 2 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь зээлийн гэрээнүүд болон Гэрэг инвест ХЗХ-ны албан тоот, орлогын болон зарлагын ордероор нотлогдож байна. /1 дүгээр хавтаст хэргийн 31-47 дугаар тал/

 

Ш.Ц  болон Гэрэг инвест ХЗХ нь харилцан тохиролцож 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн байгуулсан 06-11/06 тоот гэрээг үндэслэн сг07-08/06-1 тоот сунгалтын гэрээг байгуулж, зээлийн хугацааг 6 сараар сунгаж, зээл төлөгдөх эцсийн хугацааг 2008 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөр тогтоожээ.

 

Нэхэмжлэгч нь Ш.Ц ы өмнөөс Гэрэг инвест ХЗХ-нд нийт 4.405.045 төгрөг төлсөн гэх боловч, шүүхэд гэрчээр мэдүүлэг өгсөн Н.О2008.02.13-нд 400.000 төгрөг, 2008.02.15-нд 1.100.000 төгрөгийг төлсөн талаараа гэрчилдэг ба нэхэмжлэгч Ш.Б энэ талаар маргаагүй, Н.Ойдовдоржийн Я.Ж, Ц.Б нарт холбогдуулан гаргасан Гэрэг инвест ХЗХ-нд төлсөн гэх 1.700.000 төгрөгийг маргаантай холбоотой шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа болно. / 1 дүгээр хавтаст хэргийн 151-155 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь зээлийн төлбөрөөс 400.000 төгрөг /1 дүгээр хавтас 37 дугаар тал/, 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1.100.000 төгрөг, / 1 дүгээр хавтаст 38 дугаар тал/, нийт 1.500.000 төгрөг төлсөн гэх боловч Н.О 1.500.000 төгрөгийг төлсөн талаар шүүх хуралдаанд мэдүүлэг өгчээ. /Шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Ш.Ц  нь Н.О-д 24.700.000 төгрөгийн өр төлбөртэй байсан гэх боловч тэдний хооронд зээлийн гэрээ байгуулагдсан эсэх тодорхойгүй энэ талаар баримтгүй ба Ш.Б нь уг өр төлбөрт өөрийн эзэмшлийн СХД-ийн 25 дугаар хороо, Одонт 21-186 тоот газрыг 2014.08.25-ны өдөр шилжүүлсэн гэх боловч 1 дүгээр хавтаст хэргийн 119 дүгээр талд Ш.Баас Н.О-д худалдах-худалдан авах гэрээгээр СХД-ийн  дугаар хороо, Одонт тоот газрыг 100.000 төгрөгөөр бэлнээр худалдсан баримт авагджээ.

Уг баримтаас үзвэл Ш.Б нь Н.О-д 24.700.000 төгрөгийн өр төлбөрт СХД-ийн  дугаар хороо, Одонт  тоот газрыг шилжүүлсэн гэх байдал тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Ш.Ц  Д.С-с 35.000 евро буюу 61.500.000 төгрөгийг зээлж авсан, уг өр төлбөрийг Д.С-р надаар төлүүлэхээр шүүхэд хандсан гэх боловч Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн 2015.11.18-ны өдрийн 31344 дугаар шүүгчийн захирамжаар Д.С-рын нэхэмжлэлтэй, Ц.Б-т холбогдох хүсэлтийг хүлээн авахаас татгалзжээ. /1 дүгээр хавтас 115-116 дугаар тал/

 

Мөн Д.С-р Ш.Ц-ы өр төлбөрт 35.000 еврог төлүүлэхээр Ш.Б-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан эсэх нь тодорхойгүй, Ш.Б нь 35.000 евро буюу 61.500.000 төгрөгийг Д.С төлсөн эсэх баримт хэрэгт авагдаагүй байна. Ш.Б, Д.С ын өр төлбөрөөс Н.О төлсөн гэх боловч энэ талаар баримт мөн хэрэг авагдаагүй байна.

 

Нэхэмжлэгч нь 2017.05.31-ний өдрийн 1575 дугаар захирамжаар 61.500.000 төгрөгийг надаар төлүүлсэн гэх боловч Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1575 дугаар захирамжаар Ш.Б-ы нэхэмжлэлтэй Н.О-д холбогдох Сүхбаатар дүүргийн  дугаар хороо,  дугаар хороолол, тоот орон сууцны өмчлөх эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэгч Ш.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /1 дүгээр хавтаст хэргийн 127 дугаар тал/

 

Мөн Баянзүрх дүүргийн шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хурлаар Д.С  84.000.000 төгрөгийг надаас нэхэмжилж, дүүгийнхээ өр төлбөрийг хариуц, дүү чинь 2006 онд надаас 35.000 евро зээлж авсан бичиг баримт байна гээд шүүх хуралдааныг хойшлуулсан гэжээ. Гэтэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.04.12-ны өдрийн 15156 захирамжаар Ш.Ц-ы гэрлэлтийн лавлагаа, ...Ү-00000000000 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагааг баримтаар гаргуулах-аар шүүх хуралдаан хойшилж, 2016.04.13-ны өдрийн 15388 дугаар захирамжаар хариуцагч Д.С холбогдуулан гаргасан өв хүлээн авах хугацааг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Ш.Б нь татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 122-126 дугаар тал/

 

Ш.Б-ы нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлоод байгаа шүүгчийн захирамжуудаар тэрээр хэн нэгэнд өр төлбөр төлсөн талаар биш харин тэрээр нэхэмжлэл гаргаад түүнээсээ татгалзсан татгалзлыг шүүх шийдвэрлэсэн байгаа бөгөөд Ш.Б нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй тул Ш.Б-ы Я.Ж, Ц.Б-т нарт холбогдуулан 90.405.045 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1., 515 дугаар зүйлийн 515.2.-т зааснаар нэхэмжлэгч Ш.Б-ы хариуцагч Я.Ж, Ц.Б нарт холбогдох 90.605.045 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Ш.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 12737 дугаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

   

  

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО