Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2021/0221

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О.Б

НА нам

Хариуцагч: НСХ.

        Гуравдагч этгээд: Б.Н, Ж.Г, Д.Ү, Д.Г П.Н, Ж.З, Д.Б, Д.Т, Г.Х,  Л.А, Г.У, Б.А, М.Ж, Я.Б, М.А, Ж.О, Х.Ж, М.Э, Б.М, Д.Э, П.Б, Б.М, Н.О, Д.Г Н.Л, П.Г, Ц.А нар.

       Нэхэмжлэлийн шаардлага: “НСХны 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн  21 дүгээр тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.М, НА намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгч О.Б-ын өмгөөлөгч Ч.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.М, гуравдагч этгээд Ж.Г, Д.Ү, гуравдагч этгээд Б.М, Д.Гнарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: ХҮ  нам/цаашид “ХҮН нам” аль эсхүл “нам” гэх/ нь 2011 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хүмүүнлэг/ иргэний А, аз жаргалтай нийгмийг цогцлоон байгуулах эрхэм зорилгыг өвөртөлж, үйл ажиллагааг анхан болон дунд шатны байгууллагаараа дамжуулан явуулж байгаа бөгөөд 2020 оны 9 сарын 5-ны өдөр ХҮН намын Нийслэлийн намын хорооны ээлжит хуралдаан болж О.Б миний бие Нийслэлийн намын хорооны даргаар сонгогдсон. Мөн тус хурлаар Нийслэлийн намын хорооноос Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд өрсөлдүүлэхээр 41 нэр дэвшигчдийг журмын  дагуу шалгаруулж, нэр дэвшигчдийг бүртгүүлэхээр НСХнд хандан холбогдох материалуудыг хүлээлгэн өгсөн.

О.Б миний бие Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 22 дугаар тойрогт Нийслэлийн намын хорооны хурлаас дэвшүүлсэн нэр дэвшигчдэд багтаж нэр дэвшээд байгаа болно.           

Гэвч, НСХ нь намын үндсэн дүрэм журамд нийцүүлэн Нийслэлийн намын хорооноос сонгогдсон нэр дэвшүүлсэн нэр дэвшигчдийг бүртгэлгүй, намын дүрэм зөрчиж хууль бусаар томилогдсон П.Н тэргүүтэй “ХҮН намын Нийслэлийн намын хороо”-оос Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшүүлсэн нэр дэвшигчдийг 2020 оны 09 сарын 16-ны өдрийн 21 дугаартай тогтоолоор бүртгэсэн байгаа нь О.Б миний болон Нийслэлийн намын хорооноос нэр дэвшсэн бусад нэр дэвшигчдийн Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхэд ноцтойгоор халдаж байгаа явдал бодно.

ХҮН намын дүрмийн 3,6-д ... намын дунд шатны нэгжийн эрх барих байгууллага нь  намын хорооны хурал байна ... гэж заасан. Өөрөөр хэлбэл, намын хорооны эрх барих дээд байгууллага нь намын хорооны хурал болохыг намын дүрэмд тодорхойлсон. Намын дунд шатны байгууллага буюу Нийслэлийн намын хорооны удирдлагыг сонгох, томилох, чөлөөлөх, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчдийг нэр дэвшүүлэх асуудал нь дунд шатны байгууллагын хурлын шийдвэрлэх асуудлын хүрээнд хамаарна.

НСХны 2020 оны 09 сарын 16-ны өдрийн 21 дугаартай тогтоолоор Нийслэлийн П.Н тэргүүнтэй Нийслэлийн намын хорооны нэр дэвшигчдийг бүртгэсэн. Гэвч, Нийслэлийн намын хорооны даргаар П.Ныг томилсон, төлөөлөгчид дэвшүүлсэн явдал нь намын дүрмээр олгогдоогүй чиг үүргийг намын удирдах зөвлөл нь хэрэгжүүлж дунд шатны нэгжийн удирдлагыг сонгох, томилох, чөлөөлөх, төлөөлөх дэвшүүлэх зэргээр хэрэгжүүлэн, намын дүрэм болон гишүүд, дэвшигчдээ үл хүндэтгэж, өөрсдийн тойрон хүрээлэгчдээ хөхиүлэн дэмжсэн хууль бус шийдвэр юм.

Намын дарга Б.Н нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд  өгсөн ярилцлагадаа намын дунд шат, анхан шатны нэгжүүдийг 2018 онд намын Удирдах зөвлөл нь татан буулгаж, нэгжийн дардсыг хүчингүй болгосон гэж дурдсан. Өөрөөр хэлбэл, 2018 оноос хойш нам нь дунд болон анхан шатны нэгжгүй үйл ажиллагаа явуулж байсан байна.

2020 оны орон нутгийн ээлжит сонгуульд оролцохын тулд анхан болон дунд шатны нэгжийг шинээр байгуулж намын дүрмийг зөрчиж П.Ныг дунд шатны нэгжийн даргаар томилсон.

Аймаг, Нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай /цаашид “Сонгуулийн хууль” гэх/-ийн 6 дугаар зүйлийн 6.1-д ...сонгууль товлон зарласан өдрөөс  өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн ..., аймаг, нийслэл, сум, дүүрэгт өөрийн салбартай нам орон нутгийн Хурлын сонгуульд оролцож  ... Хурлын төлөөлөгчид /цаашид “төлөөлөгч” гэх/ нэр дэвшүүлэх эрхтэй... гэж заасан.

Өөрөөр хэлбэл, сонгуулийн хуульд заасан шаардлага нь 2020 оны Улсын Их Хурлын 23 дугаартай тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг 2020 оны  04 дүгээр сарын 30-ны өдрөөс  товлон зарласан тул дээрх хугацаанаас өмнө Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн,  дээрх хугацаанаас Өмнө өөрийн салбартай, тодорхой хэмжээнд үйл ажиллагаа явуулж байсан намыг сонгуульд оролцуулж, түүний нэр дэвшүүлсэн нэр

 дэвшигчийг бүртгэхээр заасан байна,

Аливаа улс төрийн нам төрийн эрх барих байгууллагын сонгуульд оролцох, нэр дэвшүүлэх асуудал нь Үндсэн хуулиар баталгаажсан иргэн хүний улс төрийн эрх болон А ёс, засгийн бүх эрх ард түмнээс эхтэй байх үзэл санаатай нягт уялдаатай бөгөөд түүнийг нарийвчлан зохицуулсан хууль тогтоомжид заасан шаардлагыг давхар хангасан байвал зохилтой.

Сонгуулийн хуулийн 6.1-д зааснаас үзвэл сонгууль товлон зарласан өдрөөс хойш буюу сонгуулийн жилийн 04 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн, дээрх хугацаанаас өмнө аймаг, нийслэл, сум, дүүрэгт өөрийн салбаргүй үйл ажиллагаа явуулж байсан, салбараа сонгууль товлон зарласнаас хойш байгуулсан нам нь сонгуульд оролцох, төлөөлөгч нэр дэвшүүлэх боломжгүй болж байна.

Хуульд заасан тодорхой шаардлагын дагуу үзвэл ХҮН нам нь 2018 онд анхан болон дунд шатны нэгжээ татан буулгаж, орон нутгийн сонгууль товлон зарлагдсаны дараа буюу 2020 оны 8 сарын 3-ны өдөр намын дунд шатны байгууллагыг шинээр байгуулж. улмаар П.Ныг намын дүрмийг зөрчин Нийслэлийн намын хорооны даргаар томилсон. Энэ нь сонгууль товлон зарлагдахаас өмнө өөрийн анхан болон дунд шатны нэгжээ татан буулгаж, нэгжгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан нам нь орон нутгийн сонгууль товлон зарлагдсанаас хойш дунд шатны нэгжийг шинээр байгуулж байгаа нь сонгуулийн хуульд заасан нөхцөл шаардлагыг зөрчсөн явдал болно.

Төрийн үйл хэргийг удирдахад оролцох, төрийн бодлогыг тодорхойлох ажилд оролцохоор сонгуульд өрсөлдөж байгаа улс төрийн нам сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлэх нь гэнэтийн, тохиолдлын шинжтэй байх нь зохимжгүй бөгөөд үйл ажиллагаа тогтмолжоогүй, бодлого, үзэл баримтлалаа тодорхойлоогүй улс төрийн намыг төрийн сонгуульд оролцуулах нь сөрөг үр дагаврыг бий болгох эрсдэлтэй.

Учир нь дунд шатны нэгжээ татан буулгасан атлаа орон нутгийн сонгуульд оролцохын тулд түүнийг товлон зарласны дараа дахин шинээр байгуулж буй явдал нь өөрийн бодлого үзэл баримтлал, үйл ажиллагааг холбогдох журмын дагуу зохион байгуулаагүй байсан болохыг илтгэх ба хуульд заасан шаардлагыг ч үл хангасан байгааг илтгэж байна.

Нэхэмжлэгч О.Б 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: “О.Б би 2020.09.20 өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан, П.Н тэргүүтэй Хөдөлмөрийн үндэсний Нийслэлийн намын хорооноос нэр дэвшүүлсэн нэр дэвшигчдийг бүртгэсэн “НСХны 2020.09.16 өдрийн 21 дугаартай тогтоолоор орон нутгийн сонгуулийн тухай хууль тогтоомжид заасан тодорхой шалгуурыг хангаагүй, өрсөлдөх эрхгүй намыг оролцуулахаар бүртгэж, О.Б миний болон бусад иргэдийн сонгогдох эрхэд халдан зөрчсөн үйл ажиллагааг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлагыг гаргасан.

Энэхүү маргаан шүүхээр хянагдаж байх хугацаанд дээрх маргаан бүхий акт НСХны 21 дугаартай “ХҮ  намыннэр дэвшигчдийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай” бүрэн хэрэгжсэн учир дээрх нэхэмжлэлийн шаардлагуудаа өөрчилж, тус маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага болгон шүүхэд хандаж байна.

ХҮ  намынудирдлагаар өөрийгөө бүртгүүлсэн Б.Н тэргүүтэй хүмүүс хэвлэл мэдээллийн хэрэгслээр өгсөн ярилцлагадаа аль 2018 онд намын анхан, дунд шатны хороо, үүрүүдийг татан буулгасан, холбогдох данс, дардас зэргийг бүгдийг хааж хүчингүй болгосон талаараа дурдсан. Өөрөөр хэлбэл, 2018 оноос хойш нам нь дунд, анхан шатны хороо, үүр, нэгжгүй үйл ажиллагаа явуулж байсан байна.

Тэгтэл гэнэт 2020.04.30 өдөр сонгууль товлогдон зарласнаас 2020 оны орон нутгийн ээлжит сонгуульд оролцохын тулд анхан болон дунд шатны нэгжийг 2020.08.05 өдөр байгуулан П.Ныг дунд шатны нэгжийн даргаар томилсон баримт бүрдүүлснийг НСХ холбогдох хууль тогтоомжийн шаардлага, тухайлбал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 6.1-д заасан, холбогдох бусад зохицуулалтыг зөрчиж нэр дэвшигчээр бүртгэсэн.

Ийнхүү бүртгэхдээ тухайн сонгуулийн хорооны гишүүд хуралдсан хуралдааны тэмдэглэлтэй танилцаж үзэхэд, санал ихээхэн хуваагдалтай байсан бөгөөд сонгуулийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зарчим, бусад асуудлын талаар харилцан эрс тэс байр суурьтай байсан нь уншигддаг.

 Анхан, дунд шатны намын хороо, салбаргүй болсон байсан болохыг нь НСХны гишүүд хангалттай тодорхой мэдэж, холбогдох баримтуудыг нь судлан үзэж, дүгнэн хэлэлцсэн атлаа, олонхийн саналаар хууль зөрчиж бүртгэсэн явдал бол тухайн маргаан бүхий захиргааны акт хууль бус байсан болохыг тогтоолгох үндэслэл болохоор байна.

Хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргаснаараа О.Б би захиргааны байгууллагын зүгээс ирээдүйд дахин ийм алдаа гаргахгүй байх эрхийн  хамгаалалтаар хангагдах, цаашил орон нутгийн сонгуульд шударгаар өрсөлдөх, хууль ёсны дагуу явагдах сонгуульд оролцох, саналаа өгөх, сонгогдох зэрэг эрх, ашиг сонирхлыг хангах хууль зүйн баталгааг бий болгохоор байна.

НСХны 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дугаартай “ХҮ  намыннэр дэвшигчдийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай” тогтоол хууль бус байсан болохыг тогтоолгох” гэжээ.

Нэхэмжлэгч О.Б-ын өмгөөлөгч Ч.А шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Захиргаан хэргийн анхан шатны шүүхэд хандаж ХҮ  намыннийслэлийн намын хорооноос нэр дэвшүүлсэн гэх нэр дэвшигчдийг НСХ нь хуралдаад НСХны 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дугаартай тогтоолоор орон нутгийн сонгуулийн хууль тогтоомжид заасан тодорхой шалгуурыг хангаагүй.  Өрсөлдөх эрх хуульд заасны дагуу бий болоогүй үед намыг оролцуулахаар бүртгэсэн гэж үзэж байгаа. Энэ нь нэхэмжлэгчийн сонгогдох эрхэд халдан зөрчсөн үйл ажиллагаа гэж үзэж байгаа.  Үүний үндсэн дээр өмнө нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байсан.

Маргаан шүүхээр хянагдаж байх хугацаанд дээрх маргаан бүхий акт болох 21 дугаартай тогтоол нь бүрэн хэрэгжсэн байдаг буюу хуралдааны өмнөх үе шатуудад яригдаж байснаар бол дээр дурдсан тогтоолын үндсэн дээр дараа дараагийн захиргааны үйл ажиллагаанд сонгуулийн байгууллагын шийдвэр үйл ажиллагаанд үндэслэгдээд явсан байдаг. Энэ хэрэгжсэн байдлаас улбаалаад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа.

ХҮ  намынудирдлагаар Н тэргүүтэй хүмүүс бол 2018 онд намын анхан дунд шатны байгууллагыг татан буулгаад холбогдох данс дардсыг хааж хүчингүй болгосон талаараа дурдсан. Энэ талаараа тайлбарлаж, баримт бичгээр буюу намын анхан шатны бүх нэгж хороонуудыг татан буулгасан тухай шийдвэрүүдийг шүүхэд гаргасан байсан. Өөрөөр хэлбэл 2018 оноос хойш нам нь дунд анхан шатны хороо өөрийн нэгжгүй үйл ажиллагаа явуулж байсан байна гэж харагдахаар байна. 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр сонгууль товлон зарлагдсанаас хойш ээлжит сонгуульд оролцохын тулд анхан дунд шатны нэгжийг 8 дугаар сарын 05-ны өдөр байгуулахдаа Н гэх тэргүүтэй дунд шатны нэгжийн даргыг томилоод холбогдох баримтуудыг бүрдүүлж сонгуулийн хороонд бүртгүүлсэн ба бүртгүүлэхээр хандсаныг нь хариуцагч байгууллага Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.1-д заасан болон бусад холбогдох зохицуулалтуудыг зөрчиж нэр дэвшигч нарыг бүртгэсэн гэж үзэж байна.

Бүртгэсэнтэй холбоотой шүүхийн журмаар цуглуулсан баримтууд дотор Сонгуулийн хорооны гишүүдийн хуралдааны тэмдэглэл авагдсан. Хуралдаанд оролцсон гишүүд юун дээр их маргаж байсан бэ гэхлээр хэрвээ сонгуулиас хуульд заасан шаардлагыг хангасан буюу анхан шатны нэгжтэй гэж хэдүүлээ үзээд бүртгэх юм бол О.Б тэргүүтэй хүмүүс нь бүртгэгдэх ёстой юм шүү, Хэрвээ О.Б тэргүүтэй нэгжүүдийг татан буулгасан гэж үзэж байгаа юм бол энэ нь орон нутгийн сонгуульд нэр дэвших эрхгүй улс төрийн нам юм биш үү гэдэг байдлаар маргаан өрнөсөн байсан. Энэ ихээхэн санал хуваагдалтай байдалд үндэслээд олонхийн зарчмаар хамтын шийдвэр гарсан юм байна лээ. Ингэхдээ сонгуулийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зарчим, хууль хэрэглэх зэрэгт алдаа байсны улмаас уг шийдвэр гарсан байдаг юм байна лээ.

Анхан дунд шатны намын хороо салбаргүй болсон байсан болохыг НСХны гишүүд талуудын ирүүлсэн баримтаар хангалттай мэдэж байсан байдаг. Яагаад гэвэл энд чухал нэг асуудал хөндөгдөж байгаа нь нэр дэвшигчийг бүртгэгдсэн намын тогтоол дээр бүртгээд авсан нэр дэвшигч нараас гадна НСХ О.Б нарын бүрдүүлж өгсөн баримт материалыг хүлээгээд авсан байсан юм байна лээ. Энэ нь хуралдааны тэмдэглэлээс харагдаж байгаа. Баримтыг хүлээж аваад аль алийг нь судлаад уг бүртгэсэн тогтоолоо нэг талаараа Наранбаяр тэргүүтэй хүмүүсийг бүртгэж байгаа, нөгөө талаараа О.Б нарыг бүртгэхээс татгалзсан агуулгатай тогтоол гаргасан. Энэ байдал нь өөрөө Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.1-д заасан заалтыг зөрчиж гаргасан захиргааны шийдвэр байгаа. Энэ шийдвэр нь өөрөө нэхэмжлэгчийн хууль ёсоор улс төрийн сонгуульд намаар дамжуулж оролцох бололцоог хязгаарласан зөрчилтэй эргэлзээтэй байдлыг үүсгэсэн үүнийг аль ч утгаараа хариуцагч байгууллагын зүгээс хуульд үндэслэн гарсан шийдвэр гэж зөвтгөхөд маш хүндрэлтэй байдал байна гэж ойлгож байгаа.

Хэрэв Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.1 дэх заалтыг орон нутгийн сонгууль болохоос өмнө салбартай байх шаардлага нь хуульд байна гэж ойлгоно. Нэхэмжлэгчийн хувьд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад байх ёстой гэж үзэж байгаа. Энэ нь нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөллийг нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад нь сонгон оруулах төлөөллийг хэрэгжүүлэх зарчим байгаа. Энэ нь А ёсны нэг хэлбэр. Үүнд хууль тогтоогч шаардлага тавихдаа салбартай байх ёстой гэдэг нь тухайн салбараар дамжуулаад улс төрийн үйл ажиллагаа, төлөөллийн үйл ажиллагаа бодитой хэрэгжих буюу иргэдийн улс төрийн нам болон иргэний нийгмийн байгууллагаас оролцох нэг төрөл байгаа. Иргэдийнх нь оролцоог нь буюу сонгох сонгогдох эрхийг нь хангах гол үндэслэл нь энэ байгаа. Энэ нь хуулийн заалт дээр байгаа. Тэрнээс энэ нь зүгээр нэг хуулийн хэлбэрийн төдийд бөгөөд хэл зүйн утгаар нь гуравдагч этгээд нарын гаргаж байгаа шиг тайлбарлах төдийд тойроод гарч болох хуулийн шалгуур биш гэж үзэж байна.

Хууль бус байсан болохыг тогтоолгосноороо нэхэмжлэгч иргэн О.Б-ын хувьд цаашид захиргааны байгууллагын зүгээс энэ мэтээр алдаа гаргаж, сонгуульд нэр дэвших эрхийг нь тодорхойгүй байдалд оруулахгүй, эрхийг нь хязгаарлахгүй байх, эрхийн хамгаалалтаар хангагдах, цаашид орон нутгийн сонгуульд шударгаар хууль ёсны дагуу өрсөлдөж, орон нутгийн сонгууль шударгаар явагдаж, түүнд оролцож саналаа өгөх зэрэг ашиг сонирхлыг хангах хууль зүйн баталгааг бий болгох боломжтой гэсэн байр суурьтай байна.

Энэ асуудлаар маш их улс төржилт явагдсан. Гэхдээ өнөөдөр бид зөвхөн улс төрийн байр суурь хуваагдал гэхээсээ илүүтэй ер нь Монгол улсад тодорхой асуудлыг шүүхийн хяналтаар тэр дундаа захиргааны хэргийн шүүхээр үнэн зөвөөр шийдвэрлүүлж болдог нийгмийнхээ баталгааг хаа хаанаа бий болгох ёстой. Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал олон талтай байгаа байх. Гэхдээ зөвхөн хууль зүйн үндэслэлийн хүрээнд энэ нэхэмжлэлийг гаргах байр суурьтай байгаа ба шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

О.Б-ын нэхэмжлэл дээр тодруулахыг хүсээд байгаа энэ хэргийн гол хүрээнд яригдаж байгаа зүйл нь анхан дунд шатны намын хороо салбаргүй нам байсан болохыг нь НСХны гишүүд Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.1 дэх заалтыг тодорхой мэдэж холбогдох баримтуудыг судлан үзэж дүгнэн хэлэлцсэн атлаа олонхийн саналаар хууль зөрчиж бүртгэгдсэн явдал бол тухайн маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоолгох үндэслэл болохоор байна. Хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага гаргаснаараа О.Б-ын хувьд ямар эрх ашиг нь хамгаалагдах бэ гэхлээр захиргааны байгууллагын зүгээс ирээдүйд дахин ийм төрлийн ноцтой алдаа гаргахгүй байх, эрхийн хамгаалалтаар хангагдах цаашид орон нутгийн сонгуульд аливаа нэр дэвшигч нь намаар дамжуулсан ч бай, шударгаар өрсөлдөх, хууль ёсны дагуу сонгуульд оролцож саналаа өгч улмаар сонгогдох эрх ашиг зэрэгт нь хамгаалах хууль зүйн баталгаа энэ хэргийг шийдвэрлэснээр бий болно гэсэн онцгой ашиг сонирхлоор шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хуулийн хоёрдмол утгатай байдалд үндэслээд орон нутаг дахь салбар гэж олон жил явж байсан, эхнээсээ явж байсан хүмүүсийг намын гол удирдлага буюу намын бодит жинхэнэ бүтэц, нэгж, эд эс болсон хүмүүсийг хууль бус удирдлага авсан гэж яригдаж байгаа хүмүүс маань намын удирдлагыг авмагцаа бүхэлд нь юу ч үлдээлгүй бүх үүрүүдийг нь татан буулгаад, бүх данс тооцоог нь гуравдагч этгээдүүдийн хэлж байгаагаар даргын хувьд мэдээд хийсэн байгаа. Бүгдийг татан буулгачхаад сонгууль дөхөөд ирэхлээр дүрмийн бус байдлаар намын хороо байгуулаад сонгуульд орж байгаа.

Хэрвээ Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.1-д заасан заалт нь хугацааны хувьд тусгайлсан шаардлага биш юм бол НА намын нэхэмжлэл ч тэр О.Б-ын нэхэмжлэл ч тэр үндэслэлгүй байх байсан. Хэрвээ хугацааны хувьд тусгай шаардлага мөн байгаа бол энэ нь үндэслэлтэй шаардлага байгаа. Яагаад гэвэл орон нутгийн салбар хороо тухайн асуудалд оролцох хүсэлтээ НСХнд илэрхийлдэг. НСХ өөрөө сонгуульд хууль дээдлэх, шударгаар өрсөлдөх боломжийг хангаж байх ёстой захиргааны чиг үүргийн байгууллага байгаа. Шударгаар өрсөлдөнө гэдэгт хуулийн шаардлага яг ижил тэнцүү үйлчилнэ гэж ойлгож байгаа. ХҮ  намынхувьд бид нарын ойлгож байгаагаар хуулийн хоёрдмол утгатай байдал эсвэл хуулийг захиргааны байгууллага, аль нэг нэр дэвшигч нарт илүү таатай байдлаар хэрэглэсэн юм шиг ойлгогдоод байгаа. Намын удирдлагыг авсан байдал нь бүртгэлтэй байдлыг нь үндэслэж Улсын дээд шүүхээс бүртгэлийг нь үндэслэсэн юм байна.

Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Нам, эвслийг төлөөлж тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, орон нутгийн Хурлын сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ.”, 25.2-д “Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д хугацааны шаардлага байгаа. Найдалаа хүсэлтэд заавал гарын үсэг зурсан байх юм бол хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэг дээр ач холбогдолгүй. Хуулийн заалтаар бол орон нутгийн сонгууль нь цэвэр анхан дунд шатны байгууллагуудын ордог сонгууль. Намын дарга нь ордог. Намын дарга нь бодитойгоор салбар нь байж байх ёстой. НА намын хувьд бид нарын ойлгож байгаагаар байсан юм байна. Шударгаар өрсөлдөх гээд үзсэн юм байна. Харамсалтай нь орон нутагтаа салбаргүй, намын удирдлагыг авсан бүлэг хүмүүс шинээр сонгууль дөхөж байхад орон нутгийн салбарт нэр дэвшсэн байна. Үүний цаана улс төрийн асуудал их ярьсан. Энэ нь өөрөө үндсэн хуульд заасан цэвэр А ёсны гол баталгаа байгаа. Иргэний нийгмийн оролцоо орон нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөллийн гол асуудал байгаа. Ийм байдлаар маш харилцан зөрчилтэй, хууль бус байдлаар сонгуульд оролцож, сонгуулийг явуулж болохгүй байх гэж үзэж байна. 

Нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх дээр Үндсэн хуульд заасан орон нутгийн сонгуулийн тухай хуульд зааснаар бол хуульд заасан журмын дагуу сонгогдох эрхтэй. О.Б өөрийг нь татан буулгасан шийдвэрийг дүрмийн бус шийдвэр гэдэг байр суурийг эхнээсээ илэрхийлж байсан. Тэрч утгаараа намын хорооны хурлуудаа хийгээд өөрсдийгөө нэр дэвшүүлсэн байгаа. Өөрсдийгөө нэр дэвшүүлж байгаа үйлдэл нь өөрөө хууль бус шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагийн илрэл. Өөр нэгжгүй байж байгаад өөр нэгж дээр нь өөрсдөө санал зөрүүтэй намын гишүүд байсныг нь бүгдийг нь явуулж байгаад сонгууль дөхөхлөөр өөрсдөө шинээр өөрсдийн үзэл бодол нийлдэг хэлбэрээр өөр нэгээ байгуулж орсон гэдэг асуудал бид нарын хувьд ойлгогдож байгаа. Ийм байдлаар улс төрийн намын үйл ажиллагаа дүрмээ зөрчөөд явдаг байж болохгүй. Намын дүрэмтэй холбоотой асуудлууд тодорхой хэмжээгээр энэ хэргийн хүрээнд харагдахаас өөр аргагүй байдлын хүрээнд үүсэж байгаа.

НА намын нэхэмжлэлийн хүрээнд ямар ч маргаан байхгүй, эрх ашиг нь зөрчигдчихсөн асуудал харагдаж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч НА нам шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “А намаас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд гишүүдээ нэр дэвшүүлж хууль ёсоор бүртгэсэн билээ. Тэгтэл энэхүү сонгуулийн үйл ажиллагаанд ХҮ  намхууль бусаар оролцож, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй атлаа улс төрийн элдэв шахалт, арга хэмжээг авч хэрэгжүүлэх, зохиомол нөхцөл байдлыг бий болгох замаар нийт 27 иргэнийг нэр дэвшүүлснийг НСХ бүртгэсэн нь сонгуульд оролцогч бусад улс төрийн нам, иргэдийн, тэдгээрийн дотор А намын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг захиргааны байгууллагын үйл ажиллагаа болоод байна.

Тодруулбал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйл /Төлөөлөгчид нэр дэвшүүлэх эрх/-ийн 6.1 дэх хэсэгт /хуульд заасны дагуу сонгууль товлон зарласан өдрөөс өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн, тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт өөрийн салбартай нам орон нутгийн Хурлын сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан иргэнийг Хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй” гэж, 7.4 дэх хэсэгт “Сонгууль зохион байгуулах төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, түүний албан тушаалтан, нэр дэвшигч, сонгуульд оролцогч нам, эвсэл, бусад байгууллага, түүний албан тушаалтан сонгууль зохион байгуулах, түүнд оролцохдоо дараах зарчмыг баримтална”, 7.4.1 .хууль дээдлэх; 7.4.2. ил тод.  байдлыг хангах; 7.4.3. шударга ёсыг сахих” гэж, мөн хуулийн “Нам, эвсэл сонгуульд оролцох” тухай Тавдугаар бүлгийн 25 дугаар зүйл /Нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх/-ийн 25.1 дэх хэсэгт “Нам, эвслийг төлөөлж тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, орон нутгийн Хурлын сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн шатны сонгуулийн, хороонд ирүүлнэ”, 25.2 дахь хэсэгт “Орон нутгийн Хурлын сонгуульд оролцох хүсэлтэд тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн намын дарга гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ даран баталгаажуулсан байна. Эвслийн тухайд эвсэлд нэгдэн орсон бүх нам тамгаа /тэмдэг/ даран баталгаажуулсан байна” гэж, 27 дугаар зүйл /Сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх/-ийн  27.3 дахь хэсэгт “Дараах шаардлагыг хангасан нам, эвслийг бүртгэнэ: 27.3.3.сонгуульд оролцох хүсэлтэд хавсаргах баримт бичгийг  бүрэн гүйцэд хавсаргасан”, 27.4 дэх хэсэгт “Энэ хуулийн  27.3-т заасан шаардлагыг хангаагүй нам, эвслийг бүртгэхээс татгалзана” гэж тус заасан байтал НСХ нь хуулийн эдгээр зарчим, шаардлага зохицуулалтыг зөрчиж, 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр нийслэлд салбараа байгуулсан улс төрийн намыг бүртгэсэн. 

НСХны энэхүү хууль зөрчсөн үйл ажиллагаа нь А намын эдийн болон эдийн бус эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, тодруулбал, гишүүд нэр дэвшигчид нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд хууль дээдлэх зарчимд үндэслэн шударгаар өрсөлдөж оролцох эрхэнд халдсан, сонгуулийн үр дүнгийн хууль ёсны байдалд сөрөг нөлөөтэй тул уг захиргааны актыг нэн даруй шүүхэд мэдүүлж хянуулах шаардлагатай болоод байгаа юм. Уг сонгуульд оролцох хуулийн тусгайлсан шаардлагыг хангаагүй улс төрийн намыг НСХ хууль зөрчиж сонгуульд оролцуулж байгаа нь тухайн сонгуульд хууль ёсоор оролцож буй улс төрийн бусад хүчин, тэдгээрийн дотор А намын эрх ашгийг илт хохироож буй үйлдэл мөн.

Цаашилбал, ХҮ  намынхууль бус нэр дэвшигч нарт хуулиас гадуур улс төрийн давуу боломж олгож, үндэсний аюулгүй байдлын тогтолцооны бүрдэл болсон орон нутгийн өөрөө удирдах байгууллагад Монголын ард түмэн сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэхэд будлиан үүсгэж буй захиргааны байгууллагын энэхүү үйл ажиллагаа Монгол Улсын Үндсэн хуульт ёс, нийгэм төрийн байгууллын баталгаанд харш сөрөг нөлөөтэй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 14.10 дах хэсэгт “Аймаг, нийслэлийн Хурлын сонгуулийн тухайд аймаг, НСХ нь; сум, дүүргийн Хурлын сонгуулийн тухайд сум, дүүргийн сонгуулийн хороо нь дээд шатны сонгуулийн хороо байна”, 81 дүгээр зүйл /Орон нутгийн Хурлын сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн тухай гомдол, маргааныг шийдвэрлэх харьяалал/-ийн 81.3 дахь хэсэгт “Сонгуулийн хорооны шийдвэрт холбогдох маргааныг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэнэ”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.3 дахь хэсэгт “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана”, 14.4 дэх хэсэгт “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж тус тус заасныг үндэслэн шүүхэд шууд хандаж байна.

Мөн НСХны    2020   оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дугаар “Хөдөлмөрийн Үндэсний Намын           нэр дэвшигчдийг    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай” тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээрт “...хавсралтад дурдсан 27 нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгосугай” гэсний дагуу НИТХ-ын 2020 оны ээлжит сонгуульд ХҮН-аас нэр дэвшигч нарт НСХноос энэ оны 10 дугаар сарын 06-ны өдөр үнэмлэх олгож шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, үнэмлэх олгох тухай шийдвэр нь эрхзүйн үйлчлэл үзүүлж гарсан, хэрэгжсэн огноо нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгаа юм. Энэ нь уг нэхэмжлэлийн үндэслэл, үйл баримтад хамаарч буй тул Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 81.4-д заасан хугацааны дотор шүүхэд хандаж байгаа хэмээн үзэж байна.

Иймд НСХны 2020   оны 09 дүгээр сарын 16-нэхэмжлэгч  өдрийн 21 дугаар “Хөдөлмөрийн Үндэсний Намын    нэр дэвшигчдийн Нийслэлийн   Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай” тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

Үйл баримтад дурдсан асуудал нь цаг үеийн шинж чанартай, эрх ашгаа хамгаалах бололцоо нээгдэхгүй бол улс төр, эдийн засгийн олон талын сөрөг үр дагавар төсвийн хөрөнгийн их хэмжээний хохирол үүсч болзошгүй байгаа тул эдгээрийг харгалзан үзэж, нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэх асуудлыг боломжит хамгийн богино хугацаанд шийдвэрлэж өгөхийг хүсье.

Нэхэмжлэгч Нийслэлийн А нам 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: “Шүүхэд 2020 оны 10 дугаар сард ийнхүү хандан гаргасан нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж, тухайн захирамжид гаргасан гомдлын дагуу 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр давж заалдах шатны шүүхээс хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн захирамжийг хүчингүй болгож, түүний дагуу 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон захирамж гарч, энэ хүрээнд бүрдүүлэн өгсөн баримтыг анхан шатны шүүх хянаад 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 9203 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай”  захирамж дахин гарсанд гомдол гаргасны дараа, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр давж заалдах шатны шүүх тус захирамжийг хүчингүй болгож, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэн явагдах болно.

Хэдийгээр хариуцагч НСХны өмгөөлөгчөөс маргаан бүхий акт болох НСХны 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дүгээр тогтоолыг одоо үйлчлэлтэй гэж үзэж байгаа хэмээн тайлбарладаг боловч бодит байдал дээр тус тогтоол нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд нэгэнт хэрэгжиж, улмаар уг тогтоолд үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулах дараа дараагийн ажиллагаа явагдсан байна.

Маргаан бүхий уг актыг хууль бус байсан болохыг тогтоолгох нь нэхэмжлэгч улсын төрийн намын хувьд сонгуульд хууль дээдлэх зарчимд үндэслэн шударгаар өрсөлдөж оролцох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, цаашид хариуцагч захиргааны байгууллага дахин алдаатай акт гаргахаас урьдчилан сэргийлэх эрхийн хамгаалалтыг бий болгох ач холбогдолтой байна.

Өөрөөр хэлбэл, тус 21 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байсан хугацаанд тухайн маргаан бүхий захиргааны акт нэгэнт хэрэгжчихсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1.1, 106.3.3-т заасны үндэслэн 21 дүгээр тогтоол хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага болгон өөрчилж байгааг хянан үзэж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч НА намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны сонгуульд нэр дэвшигч нарыг хууль бусаар бүртгэсэн байсан. Энэхүү сонгуулийн үйл ажиллагаа нь Хөдөлмөрийн үндэсний намыг хууль ёсоор бүртгэж, Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй байхад улс төрийн арга хэмжээг авч хэрэгжүүлж зохиомол байдлыг бий болгох замаар нийт 27 нэр дэвшигчдийг НСХ бүртгэснээс сонгуульд оролцогч бусад нам эвсэл иргэд тэдгээрийн дотор НА намын эрх хууль ёсны ашиг сонирхлийг зөрчсөн захиргааны байгууллагын үйл ажиллагаа явагдсан.

Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.1-д “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарласан өдрөөс өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн, тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт өөрийн салбартай нам орон нутгийн Хурлын сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан иргэнийг Хурлын төлөөлөгчид /цаашид “төлөөлөгч” гэх/ нэр дэвшүүлэх эрхтэй.”, 7.4-д “Сонгууль зохион байгуулах төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, түүний албан тушаалтан, нэр дэвшигч, сонгуульд оролцогч нам, эвсэл, бусад байгууллага, түүний албан тушаалтан сонгууль зохион байгуулах, түүнд оролцохдоо дараах зарчмыг баримтална”, 7.4.1-д “хууль дээдлэх;”, 7.4.2-т “ил тод байдлыг хангах;” 7.4.3-д “шударга ёсыг сахих.” гэж тус тус заасан. Мөн хуулийн нам эвсэл сонгуульд оролцох тухай 5 дугаар бүлгийн 25 дугаар зүйлд “Нам, эвсэл, сонгуульд оролцохоо илэрхийлэх”, 25.1-д “Нам, эвслийг төлөөлж тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, орон нутгийн Хурлын сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ.” , 25.2-т “Орон нутгийн Хурлын сонгуульд оролцох хүсэлтэд тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн намын дарга гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ даран баталгаажуулсан байна. Эвслийн тухайд эвсэлд нэгдэн орсон бүх нам тамгаа /тэмдэг/ даран баталгаажуулсан байна” 27 дугаар зүйлд “сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх”, 27.3-д “Дараах шаардлагыг хангасан нам, эвслийг бүртгэнэ:”, 27.3.3-д “сонгуульд оролцох хүсэлтэд хавсаргах баримт бичгийг бүрэн гүйцэд хавсаргасан;”, 27.4-д “сонгуулийн мөрийн хөтөлбөр нь энэ хуульд заасан шаардлага хангасан тухай төрийн аудитын байгууллагын дүгнэлт гарч хавсаргасан;” гэж тус тус заасан байтал НСХ нь хуулийн эдгээр зарчим шаардлага зохицуулалтыг зөрчиж 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн салбараа байгуулсан улс төрийн намыг бүртгэсэн.

НСХны энэхүү хууль зөрчсөн үйл ажиллагаа нь НА намын эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг зөрчсөн. Тодруулбал гишүүд нэр дэвшигч Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуульд хууль дээдлэх зарчимд үндэслэн шударгаар  өрсөлдөж оролцох эрх нь хаагдсан. Сонгуулийн үр дүнгийн хууль ёсны байдал сөрөг нөлөөтэй үйлдэл тул уг захиргааны актыг нэн даруй шүүхэд нэхэмжлэл гаргаж нягталж хянуулах шаардлагатай болсон.

Уг сонгуульд оролцох хуулийн тусгайлсан шаардлагыг хангаагүй улс төрийн намыг НСХ хууль зөрчиж сонгуульд оролцуулж байгаа нь тухайн сонгуульд хууль ёсоор оролцож байгаа улс төрийн бусад хүчин, тэдгээрийн болон НА намын эрх ашгийг хохироож буй үйлдэл болсон. Түүнчлэн ХҮ  намынхууль бус нэр дэвшигч нараас хуулиас гадуур улс төрийн давуу байдал болгож, үндэсний аюулгүй байдлын зохилдлогооны бүрдэл болсон орон нутгийн өөрөө удирдах байгууллага Монголын ард түмний сонгох, сонгогдох эрхий хэрэгжүүлэхэд нь будлиан үүсгэж мөн захиргааны байгууллагын энэ хүү үйл ажиллагаа нь Үндсэн хууль болон нийгэм төрийн байгууллагад гаж нөлөөтэй болохыг тэмдэглэж байна.

Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 14 дугаар зүйлийн  14.10-д “Аймаг, нийслэлийн Хурлын сонгуулийн тухайд аймаг, НСХ нь; сум, дүүргийн Хурлын сонгуулийн тухайд сум, дүүргийн сонгуулийн хороо нь дээд шатны сонгуулийн хороо байна.”, 81 дүгээр  зүйлд Орон нутгийн Хурлын сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн тухай гомдол, маргааныг шийдвэрлэх харьяалал”, 81.3-д “Сонгуулийн хорооны шийдвэрт холбогдох маргааныг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэнэ.” гэж тус тус заажээ. НСХны 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дугаартай “ХҮ  намыннэр дэвшигчдийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай” тогтоолыг хүчингүй болгуулахаар өмнө нь хандсан. Шүүхээс удаа дараа уг нэхэмжлэлийг хүлэн авахаас татгалзсан боловч давж заалдах шатны шүүхээс тухай бүрт нь гомдол гарснаар хүлээн авахаас татгалзсан захирамжуудыг хүчингүй болгож одоогийн шүүх хуралдааны үйл ажиллагаа үргэлжлэн явагдах болсон. 

Хариуцагчаас маргаан бүхий актыг одоо үйлчлэлтэй гэж үзэж байгаа хэмээн тайлбарладаг боловч бодит байдал дээр тус тогтоол нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд нэгэнт хэрэгжиж улмаар Иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулж дараа дараагийн үйл ажиллагаа явагдсан байгаа.

Маргаан бүхий актыг хууль бус байсан болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч улс төрийн намын хувьд сонгуульд хууль дээдлэх зарчимд үндэслэж шударгаар өрсөлдөж оролцох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, цаашид хариуцагч захиргааны байгууллагыг дахин алдаатай акт гаргахаас урьдчилан сэргийлэх эрхийн хамгаалалтыг бий болгох ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл тус 21 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулаад шүүхэд хандсан байсан хугацаанд тухайн маргаан бүхий захиргааны акт нь нэгэнт хэрэгжсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу 21 дүгээр тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага болгон үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 100 хувь дэмжиж байгаа. Намын саяны ярьсан асуудал, тамга тэмдэгтэй холбоотой асуудал цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа юм байна. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэж, эрүүгийн хэрэг үүссэн юм байна. Үүнтэй холбоотой баримт материал хэрэгт байх ёстой юм байна гэж харж байна. НА намын хувьд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн байр суурьтай байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “О овогтой Б-ийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр танай шүүхэд хандан гаргасан НСХны 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дүгээр тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрхийн тухайд.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа “О.Б миний болон надтай  хамт Нийслэлийн намын хорооноос нэр дэвшсэн иргэдийн сонгогдох эрхэд ноцтойгоор халдан, зөрчиж байгаа тул..." хэмээн дурджээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т "Энэ хуулийн 3.1.3-т заасан нэхэмжлэлийг гаргасан этгээдийг нэхэмжлэгч гэнэ.", мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т нэхэмжлэлийг "... хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг;" хэмээн тус тус тодорхойлон заажээ.

Эдгээр заалтын дагуу иргэн О.Б нь зөвхөн өөрийн субъектив эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй юм.

1.1. Түүний нэхэмжлэлийн шаардлагадаа илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахаар тусгасан НСХны 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор түүний сонгох сонгогдох эрхтэй холбоотой асуудлыг шийдвэрлээгүй юм. Энэхүү тогтоолоор ХҮ  намын Нийслэлийн намын хорооны 2020 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 9 дугаар тогтоолоор нэр дэвшүүлсэн нэр бүхий 27 нэр дэвшигчийг бүртгэх эсэх тухай асуудлыг шийдвэрлэсэн. Эдгээр 27 иргэний нэрс дотор нэхэмжлэгчийн нэр байгаагүй болно

1.2. "... надтай хамт Нийслэлийн намын хорооноос нэр дэвшсэн иргэдийн..." хэмээн бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргасан агуулгыг нэхэмжлэлийн шаардлагатай тусгасан байх бөгөөд гэдгээр иргэдийг төлөөлөх эрхээ ямар нэг байдлаар үндэслээгүй, нотлоогүй байна.

Тиймээс энэхүү тогтоолоор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч О.Б нь ийм нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна.

/Хэрэв тэднийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нийслэл сонгуулийн хорооны тогтоол гарсан бол түүнийг энд татгалзсан үндэслэлийн хамт дурдаад уг тогтоол нь харин түүний субъяктив эрхтэй холбоотой юм гэж оруулж болно. Гэтэл энэ тогтоолтой маргаагүй байна гэж оруулж болох юм/.

2. ХҮ  намынНийслэлийн намын хорооноос хоёр хэсэг нэр дэвшигчийн бичиг баримтыг НСХнд хүлээлгэн өгсөн баримтын тухайд.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд оролцох нам, эвслийг

бүртгүүлэх хүсэлтийг хүлээж авах хуулийн хугацаанд буюу 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр ХҮ  намынНийслэлийн намын хорооноос П.Нын гарын үсэгтэй албан бичгээр хуульд заагдсан бичиг баримтыг бүрдүүлбэр ханган, намаа Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд оролцох намаар бүртгүүлэх хүсэлтийг ирүүлсэн. Үүний дагуу НСХны 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоол гарч, Хөдөлмөр Үндэсний намыг бүртгэсэн болно.

Гэтэл нэр дэвшигчдийг бүртгүүлэх бичиг баримтыг хүлээн авах үед буюу 2020

09 дүгээр сарын 8-ны өдөр иргэн О.Б, С.З нарын тэргүүтэй хүмүүс өөрсдийгөө ХҮ  намынНийслэлийн намын хорооны дарга, гишүүд хэмээн мэдэгдэж, гомдол хүргүүлэх тухай албан бичгийг манай байгууллагад ирүүлсэн. 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр тэдгээр иргэд болон Б.Н, П.Н нарт тэргүүтэй ХҮ  намынудирдлагуудад нэгэн зэрэг нэр дэвшигчдийн бичиг баримтыг хүлээлгэн өгөхөөр манай байгууллагад хандсан. Сонгуулийн хорооны гишүүд талуудыг байлцуулан тодорхой мэдээллийг авч, тайлбарыг нь сонссоны дараа хуралдаад манай байгууллагад ирүүлсэн бичиг баримтуудыг хүлээн авахаас татгалзах эрх хэмжээ манай байгууллагад хуулиар олгогдоогүй, харин бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах л эрх хэмжээтэй гэж үзсэний үндсэн дээр аль альных нь нэр дэвшигчдийн бичиг баримтыг хүлээн авсан.     

2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Хөдөлмөрийн Үндэсний дарга Б.Н-гийн гарын үсэгтэй мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг ирсэн ба уг албан бичигт О.Б, С.З нарын иргэд бичиг баримт, дардсыг хуурамчаар үйлдсэн тухай болон тэдний энэ үйлдлийн талаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт гомдол гарган шалгуулж буй тухай, мөн ХҮ  намыннийслэлийн намын хорооны хууль ёсны дарга нь П.Н болохыг баталгаажуулсан агуулга тусгагдсан, холбогдох нотлох баримтуудын хавсарган ирүүлсэн.

2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн ХҮ  намындарга

Б.Н-гийн гарын үсэгтэй мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг мөн ирсэн. Уг албан бичгээр ХҮ  намын2018 онд татан буулгасан анхан болон дунд шатны байгууллагуудын хүчингүй болгон хураан авч, намынхаа архивд хадгалж байгаа дардасуудыг нэхэмжлэгч тэргүүтэй нэр бүхий иргэд дахин хуурамчаар үйлдсэн тухай мэдэгдсэн болно. Энэхүү албан бичигтээ тус намын архивт хадгалагдаж буй гэх дардсуудыг нотариатч Эрдэнийн ажлын байранд авч очин үзүүлээд, дардасуудыг дарж фото зургийн хамт нотариатаар баталгаажуулсан баримтыг хавсарган ирүүлсэн.

2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр иргэн О.Б-ын гарын үсэг бүхий шаардлага хүргүүлэх тухай албан бичиг мөн ирсэн. Уг албан бичигт тэдний зүгээс Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд энд дурдагдсан асуудлаар нэхэмжлэл гаргасан тухай болон иргэний хэрэг үүсгэсэн шүүгч Ч.И-гийн 2020 оны 09-р сарын 15-ны өдрийн 181/1X132020/11798 дугаартай Иргэний хэрэг үүсгэх тухай захирамжийн хуулбарын хамт ирүүлсэн.    2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн НСХны 5 дугаар хурлаар нэр дэвшигчдийг бүртгэх эсэх тухай асуудлыг хэлэлцээд ХҮ  намынНийслэлийн намын хорооноос гэж хоёр тусдаа ирүүлсэн нэр дэвшигчдийг бүртгүүлэхтэй холбогдсон бичиг баримтыг энд дурдагдсан бусад бичиг баримт, нотлох баримтуудыг харгалзан дараах үндэслэлээр П.Н даргатай ХҮ  намынНийслэлийн намын хорооноос нэр дэвшүүлсэн 27 нэр дэвшигчийг бүртгэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Учир нь:

- П.Н нь ХҮ  намынНийслэлийн намын хорооны хууль ёсны дарга болохыг Улсын дээд шүүхэд бүртгэлтэй намын дарга Б.Найдалаагийн гарын үсэг, намын тэмдэг, гэрчилгээгээр баталгаажуулан манай байгууллагад ирүүлсэн;

- П.Н тэргүүтэй ХҮ  намынНийслэлийн намын хорооны нэр дэвшигчдийг бүртгүүлэхээр ирүүлсэн бичиг баримт дээрх дардас нь намаа Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд оролцох нам болгон бүртгүүлэхээр ирүүлсэн бичийг баримт дээрх дардастай нийцэж байсан. Нэхэмжлэгчийн тэргүүлж буй гэх Нийслэлийн намын хорооноос ирүүлсэн албан бичиг дээрх дардас нь өөр буюу дөрвөлжин дүрслэлтэй байсан. Нөгөө талаас сонгуульд оролцогч намаар бүртгэсэн НСХны тогтоолтой холбогдуулан тэдгээр иргэд аливаа өргөдөл, гомдол, санал гаргаж байгаагүй болно. Мөн тэдний зүгээс одоо хэрэглээд буй энэхүү дардсаа дарсан сонгуульд оролцох тухай хүсэлт огт ирүүлээгүй болно;

- Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд ХҮ  намтөвийн зургаан дүүрэгт нийт 89 хүнийг нэр дэвшүүлсэн байна. Манай байгууллага дүүргүүдийн Сонгуулийн хороодоос Хөдөлмөрийн үндэсний намаас дүүргийн сонгуульд оролцох эсэхээ илэрхийлсэн бичгийн хуулбарыг ирүүлэх тухай албан бичиг явуулж, бүх дүүргээс хариуг авсан. Ирсэн бичгүүд дээрх дүүргүүдийн намын хороодын дардсууд нэхэмжлэгчийн ирүүлсэн бичиг баримтууд дээрх шиг дөрвөлжин биш дугуй хэлбэртэй байсан. Харин О.Б нарын дардас нь хүчингүй болгож, хураасан гэх дардасны хэлбэртэй адил байгаа нь тэд хуучин тамга тэмдэг ашигласан байж болзошгүй гэж үзсэн;

Монгол Улсын Дээд Шүүхээс тус намын дүрмийн хуулбарыг гаргуулан авсан бөгөөд түүний дээр дарагдан баталгаажсан намын тэмдгийн дүрс нь төв намаас нь ирүүлсэн бичиг баримтууд дээрх тэмдгийн дүрстэй адил байсан.

Иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамж нь нэгд хэрэг, маргааныг эцэслэн

шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр бус, хоёрт ХҮ  намынзүгээс нэхэмжлэгч болон түүний хамтрагчдыг тодорхой гэмт хэргүүдийн шинжийг агуулсан үйлдэл хийсэн хэмээн үзэж Тагнуулын ерөнхий газар, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт гаргасан гомдлуудын хуулбарыг, холбогдох хавсралтын хамтаар ирүүлж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа галаар мэдээллэсэн. Тиймээс аль аль нь манай байгууллагаас шийдвэр гаргах үйл ажиллагаанд ямар нэг байдлаар саад болох хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн болно.

- Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6. дахь хэсэгт “Нам энэ хуульд нийцүүлэн өөрийн онцлогт тохирсон зохион байгуулалтын бүтцийг төв, орон нутгийн түвшинд байгуулан ажиллуулна.” гэж заасан тул тус намын зүгээс анхан болон дунд шатны байгууллагаа татан буулгах, сэргээн байгуулах нь намын дүрмээр зохицуулах дотоод зохион байгуулалтын асуудал юм. Харин мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.9. дэх хэсэгт “Намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэхгүй. Энэхүү маргааныг намын эрх бүхий байгууллага хянан шийдвэрлэнэ.” гэж заасан нь төсөөтэй харилцааг зохицуулсан зохицуулалт хэмээн үзэж, төрийг төлөөлөн шийдвэр гаргаж байгаа манай байгууллагын зүгээс дээр дурдсанчлан тухайн намын дотоод  зохион байгуулалттай холбоотой асуудлыг шийдвэрлэх байдлаар оролцох хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1. дэх хэсэгт “Намын үйл ажиллагаанд тухайн намын хяналтын байгууллага хяналт тавина.” гэж заасан байна.

- 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр талуудыг байлцуулан тайлбар, үндэслэлийг сонссон уулзалтын үеэр нэхэмжлэгч болон түүний хамтрагчид Б.Найдалааг Улсын дээд шүүхэд бүртгэлтэй албан ёсны намын дарга мөн болохыг хүлээн зөвшөөрч байсан. Тэгэхээр тус намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй намын дарга нь тэднийг манай намын гишүүд биш болсон, манай намын үйл ажиллагаанд удаан хугацаанд оролцоогүй төдийгүй өөр өрсөлдөгч намын сонгуулийн үйл ажиллагаанд оролцож байсан, магадгүй тэр намын гишүүнчлэлтэй байх магадлалтай болохыг мэдэгдэж, тодорхой баримтуудыг гаргаж өгсөн тул бид түүний энэхүү байр суурийг тус намын байр суурь гэж үзэх бүрэн үндэстэй байсан.

3. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан эсэх тухайд.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарласан өдрөөс өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн, тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт өөрийн салбартай нам орон нутгийн Хурлын сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан иргэнийг Хурлын төлөөлөгчид /цаашид “төлөөлөгч” гэх/ нэр дэвшүүлэх эрхтэй.” гэж заасан.

Нэхэмжлэгч энэ заалтын “... тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт өөрийн салбартай...” байх гэсэн шаардлагыг сонгуульд нэр дэвшүүлэн оролцох нам сонгууль товлон зарласан өдрөөс өмнөх үед хангасан байх ёстой хэмээн тайлбарлан ойлгож буй бололтой. Гэтэл  “...сонгууль товлон зарласан өдрөөс өмнө...” гэсэн хугацааны зохицуулалт нь зөвхөн “...Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн...” байх гэсэн шаардлагад хамаарна. Энэ заалт өмнөх Сонгуулийн тухай хуульд адил агуулгаар туссан байсан ба “.... санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам..” хэмээн хууль тогтоогч хугацааны зохицуулалтын зөвхөн “...Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн...” байх гэсэн шаардлагад хамааруулан хуульчилсан байсан ба энэ заалтыг хэрэглэж ирсэн төрийн захиргааны байгууллагын туршлага ч ийм агуулгатай явж ирсэн.

Харин тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт өөрийн салбартай...” байх гэсэн шаардлагыг тухайн намд сонгуульд нэр дэвшүүлэн оролцох нам эвслээр бүртгүүлэх хүсэлт гаргах үедээ хангасан байхаар эохицуулсан байна.           

Тиймээс “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарласан өдрөөс өмнө Улсын Дээд Шүүхэд  бүртгүүлсэн..” байх болон “... тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт өөрийн салбартай” байх гэсэн хоёр шинжийг таслалаар зааглан хуульчилсан хууль тогтоогчийн хүсэл  зоригийг гуйвуулан ойлгосон, тайлбарласан байгаа нь илт үндэслэлгүй юм.

ХҮ  намнамын анхан болон дунд шатны байгууллагаа 2018 онд татан буулгаад шинээр 2020 оны 8 дугаар сард дахин байгуулсан гэж нэхэмжлэгч нэхэмжлэлдээ эс зөвшөөрсөн байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгч болон түүний хамтрагчид болон нэр дурдагдсан иргэд өөрсдийгөө нэгэнт татан буугдсан намын анхан болон дунд шатны байгууллагыг хуралдуулан “шийдвэр” гэгчийг гаргаж, нэр дэвшүүлсэн гэдгээ  буюу манай байгууллагад хандан гаргасан бүх бичиг баримтууд нь эрх зүйн үндэслэлгүй, буугдсан байгууллагын нэрийн өмнөөс гаргасан баримт бичгүүд хэмээн нотолж байна.

Тиймээс нэхэмжлэгчид ХҮ  намынНийслэлийн намын хороо буюу 2018 онд нэгэнт “татан буугдсан” намын дунд шатны байгууллагаас олгосон гэх Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцож, сонгогдох эрх нь ийнхүү илт хууль зүйн үндэслэлгүй болохыг тэрээр нотолж байх тул нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ үгүйсгэгдэж байна.

Учир нь тэдний нэрс ХҮ  намынУдирдах зөвлөлийн 2020 оны 08-р сарын 03-ны өдрийн “Намын анхан болон дунд шатны байгууллага байгуулах тухай” 03-р тогтоолд үндэслэн намын гишүүдийн нууц санал хураалтаар зохион байгуулагдсан П.Н даргатай Нийслэлийн намын хорооноос нэр дэвшүүлэхээр шийдвэрлэн ирүүлсэн нэрс дотор ороогүй болохыг дээр дурдсан.

Дашрамд дурдахад нэхэмжлэгчийн нэг хамтрагч болох С.З нь тус намын хэд хэдэн анхан болон дунд шатны байгууллагын дардасыг, түүний дотор Нийслэлийн намын хорооны дардасыг тус намын өнөөгийн удирдлагатай гэрээний үндсэн дээр хамтран ажиллах зарчмаар цуглуулан авч, баримт үйлдэн хүлээлгэн байдаг.

Иймд нэгдүгээрт, нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд, Хоёрт ХҮ  намынзүгээс нэхэмжлэгч болон түүний хамтрагчдын гаргасан үйлдлүүд нь гэмт хэргийн шинжтэй хэмээн үзэж, холбогдох төрийн байгууллагуудад гомдол гаргасны үндсэн дээр хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байгаа, гуравт гаргасан нэхэмжлэлээрээ өөрийнхөө сонгогдох эрхийг үгүйсгэсэн байгаа зэргийг харгалзан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3-т “Энэ хуулийн 111.1-д заасны дагуу гаргасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол илт үндэслэлгүй бол уг захирамж тогтоолыг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүн хүчингүй болгох, эсхүл, өөрчилж болно.”, 54 дүгээр зүйлийн 54.1.5-д  “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан”, гэж тус тус заасныг үндэслэн захиргааны хэрэг үүсгэсэн өөрийн захирамжийг эргэн харж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, эсвэл 106 дугаар зүйлийн 106.3.14-д зааснаар нэхэмжлэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж буй О.Б, НА намын хорооны нэхэмжлэлтэй, НСХнд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөнтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нар “НСХны 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн  21 дүгээр тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байх бөгөөд хариуцагч шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхэд анх 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гаргасан хариу тайлбараа бүхэлд нь дэмжиж байна. Тус хариу тайлбарт нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 6.1 дэх заалттай холбоотой зохих тайлбарыг хангалттай өгсөн.

Нэхэмжлэл гаргагч НА намын хорооны дарга Д.П-г томилсон Ц.Т нь А намыг төлөөлөх эрх бүхий этгээд биш болох нь Улсын Дээд Шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоол, намын улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байгаа бөгөөд эрхгүй этгээдийн томилгоотой Д.П, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нар “хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлага гаргахдаа маргаан бүхий актын улмаас өөрсдийн ямар субъектив эрх, хууль ёсны ашиг сонирхол хөнгөгдсөн талаар дурдаагүй, нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар “цаашид хариуцагч захиргааны байгууллага дахин алдаатай акт гаргахаас урьдчилан сэргийлэх эрхийн хамгаалалтыг бий болгох ач холбогдолтой, сонгууль шударгаар өрсөлдөж оролцох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах цаашид орон нутгийн сонгуульд шударгаар өрсөлдөх, хууль ёсны дагуу явагдах сонгуульд оролцох, саналаа өгөх , сонгогдох зэрэг эрх, ашиг сонирхлыг хангах хууль зүйн баталгааг бий  болгохоор байна., ... О.Б би захиргааны байгууллагын зүгээс ирээдүйд дахин ийм алдаа гаргахгүй байх эрхийн хамгаалалтаар хангагдах” ач холбогдолтой гэх төдийхнөөр өөрсдийн зөрчигдсөн гэх субьектив эрхээ тодорхойлжээ. Нэхэмжлэгч О.Б болон НА намын хороо орон нутгийн сонгуульд ирээдүйд оролцох, өрсөлдөх эрх нь субъектив эрх биш юм” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.М шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нарын гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлагыг НСХноос бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. НСХноос гаргасан 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дүгээр тогтоол бол хуульд нийцсэн хэн нэгэн иргэн, хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн зүйл байхгүй.Нэхэмжлэгч нар 1-рт нэхэмжлэл гаргах эрхтэй юу, үгүй юу гэдгийг шүүх дүгнээсэй гэж хүсэж байна. Нэхэмжлэл гаргаж буй О.Б болоод АН нам хэн аль нь өөрсдийн субъектив эрх ашиг сонирхлыг хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой. Гэтэл ямар эрх нь зөрчигдөж хөндөгдөөд байгаа нь ойлгомжгүй байна. Магадгүй нэхэмжлэлийн шаардлага нь хангагдсанаар ямар үр дүн бий болох нэхэмжлэгчийн ямар эрх нь хэрхэн сэргэх юм гэдэг нь ойлгомжгүй байна. Сүүлд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж өгөхдөө цаашид НСХ хууль зөрчих үйлдлийг таслан зогсооё. Цаашид орон нутгийн сонгуульд оролцох миний эрх хамгаалагдана гэж эрх нь сэргэнэ гэж нэхэмжлэл гаргахдаа дурдсан байдаг. Субъектив эрхийг хөндөж ярихыг хүсэж байна. Хэзээ болох, хэн орох нь тодорхойгүй ийм сонгуульд оролцох миний эрх зөрчигдөөд байна. Миний эрх хожим хамгаалагдах юм гэдэг байдлаар эрхээ тодорхойлоод байгаа нь ойлгомжгүй байна. Олон хүчин зүйлээс шалтгаалж хүн болгонд ижил тэгш олгогдох магадгүй нэхэмжлэгч нарт олгогдох эсэх нь тодорхойгүй. Тухайн ээлжит орон нутгийн сонгуульд оролцох боломжтой, эсвэл тодорхойгүй асуудал дээр ийнхүү нэхэмжлэл гаргаж байна. О.Б-ын тухайд анх  нэхэмжлэл гаргахдаа өөрсдийн бүртгээгүй НСХны үйл ажиллагаатай бол маргаагүй. Өөрөөр хэлбэл эрхээ хэрхэн сэргээлгэх, яаж хамгаалуулахтай холбоотой бодит тодорхой үндэслэлүүдийг бол шүүхэд гаргаж мэтгэлцээгүй байна. НА намын тухайд бол А намын салбар гэж ойлгож байна. Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-д хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар бол хуулийн этгээдийн эрхгүй байна гэж тодорхойлсон байдаг. Хариуцагчийн зүгээс АН нам нэхэмжлэл гаргах ёстой байсан юм биш шүү. Тиймээс салбар гэдэг утгаараа АН намнэхэмжлэл гаргах эрхгүй. Салбарыг төлөөлж гаргаж байгаа түүний итгэмжлэлээр оролцож буй Г.Б таны нэхэмжлэл гаргаж байгаа хүмүүсийн хувьд уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй этгээдүүд байна гэж үзэх хангалттай баримтууд хэрэгт байна. НА намын зүгээс бол А намын гэрчилгээг хэрэгт хавсаргаж өгсөн. Гэрчилгээний ард НА намын дарга Эрдэнэ байгаа, Улсын Дээд шүүхээс авсан тогтоолоор бол Туваан буюу Д.Пд итгэмжлэл олгоод буй уг хүний бүрэн эрхээр тодорхойлж зөвшөөрсөн баримтууд хэрэгт бол алга. Албан ёсоор гэрчилгээн дээр байгаа этгээдээс өөр этгээд Д.Пг томилж энэ үйл ажиллагааг хэрэгжүүлээд байгаа нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж хариуцагчийн зүгээс маргах үндэслэл болоод байна.

Мөн О.Б болон Знарын тухайд гаргасан хүсэлт материалыг яагаад бүртгээгүй гэдэг дээр хариуцагчийн зүгээс хариу тайлбар дээрээ дурдсан байдаг. 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр уг хүмүүсийн материал ирсэн. 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Наранбаяр тэргүүтэй нэр дэвшигч нарын материал ирсэн. НСХны зүгээс бол гишүүд энэ асуудлыг шийдвэрлэхтэй холбоотойгоор тодорхой асуудлаар санал зөрсөн зүйл бол байдаг. Гэхдээ хуульд заасан журмын дагуу шийдвэрээ гаргаж Наранбаяр тэргүүтэй ХҮ  намыннэр дэвшигч 27 иргэнийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэсэн.Ийнхүү бүртгэхэд хэд хэдэн үндэслэл байсан. 1-рт Наранбаяр тэргүүтэй ХҮ  намыннэр дэвшигчид тухайн үед Улсын дээд шүүхэд бүртгэлтэй гэрчилгээнд бол Найдалаа дарга байсан. Найдалаа даргаар тодорхойлсон, гарын үсэгтэй баримтын үндсэн дээр Наранбаяр тэргүүтэй хүмүүс өөрсдийн хүсэлтийг өгсөн байдаг.Тамгын асуудал яригддаг. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй дүрэм дээр бол мөн гуравдагч этгээдүүдийн материалдаа бүрдүүлж өгсөнтэй ижил тамга дарагдсан байдаг. Харин О.Б, Знарын дарагдсан тамга бол дөрвөлжин хүчингүй болсон тамга байсан. Тэгэхээр энэ хүчин зүйл тодорхойгүй баримт байсан учраас хариуцагч гуравдагч этгээдүүдийг бол нэр дэвшигчээр бүртгэж шийдвэрлэсэн.

Хоёр нэхэмжлэгчийн тухайд аль аль нь Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгож байгаа. Өөрөөр хэлбэл хуульд заасны дагуу сонгууль товлон зарласан өдрөөс өмнө тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт өөрсдийн салбартай байх ёстой гэж тайлбарлаж маргаж байгаа. Хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд бол уг заалтыг өөр агуулгаар ойлгож байгаа. Сонгууль товлон зарласан өдрөөс өмнө Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн гэдэг нь тусдаа нэг шаардлага. Салбартай байх гэдэг нь 2 дахь шаардлага юм. Цаг хугацааны шалгуур тогтоогоод байгаа нөхцөл бол Улсын дээд шүүхэд бүртгүүлэхтэй холбоотой заалт шүү гэдгийг хэлэх нь зүйтэй байна. Үүнийг дэмжиж тайлбарлах бас 1 хуулийн зохицуулалт дурдмаар байна. Мөн хуулийн 25 зүйлийн 27.3 дээр дараах шаардлагыг хангасан нам, эвслийг бүртгэнэ гэж заасан байгаа. Хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.1 дээр нам, эвсэл нэгдэн орсон намууд нь энэ хуулийн 9.1 даасны дагуу тухайн сонгуулийг товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байна. Өөрөөр хэлбэл сонгууль товлон зарлахаас өмнө гэдэг зохицуулалт нь Улсын Дээд шүүхэд бүртгүүлэхтэй холбоотой юм байна гэдгийг хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаа жишиж харьцуулж харж болно. Хурлын хэлэлцүүлгийн өмнө гуравдагч этгээд З.Үүрцайхын хэлсэн тайлбартай санал нэг байна. Хэл зүйн хувьд 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг тайлбарлахын бол тухайн цаг хугацаа, тодорхой үйл ажиллагаа үйлдэлтэй холбоотой асуудал. Аймаг, нийслэл, сум, дүүрэгт өөрийн салбартай гэдэг нь тухайн намыг тодотгож байгаа тодотгол гишүүний үүрэгтэй буюу өөрөөр хэлбэл тэмдэг нэрийн үүрэгтэй зүйл. Дунд талын Улсын дээд шүүхэд бүртгэлтэй гэдгийг хасаад уншихад бол энэ зүйл заалтын утга бол гарахгүй гэж хэлэх байна.  Мөн үүнээс чухал үндэслэлийг дурдъя. 2015 оны 12 дугаар сарын 25-ны  өдрийн хүчингүй болсон байгаа Сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дээр одоогийн орон нутгийн сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасантай ижил харилцааг зохицуулж ирсэн. Хуулийн 14 дүгээр зүйл нь Орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх эрх гэдэг заалт байна. Хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дээр тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт өөрийн салбартай гэсэн нөхцөлөө урд нь гаргасан байгаа. Таслал санал авах өдрөөс 180-аас доошгүй өдрийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн. 2 дахь нөхцөл бол энд байгаа 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлага бол салбартай байхаасаа тусдаа байгааг бол харж болж байна.

Хариуцагчийн зүгээс бол энэ талаарх тайлбар бичгээр гаргаад өгсөн. Орон нутгийн сонгуулийн хууль журмыг энэ байдлаар ойлгож хэрэглэж тогтсон. Энэ нь ч гэсэн хууль тогтоогчийн санаа бодолтой нийцэж байгаа. Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтыг хэт гуйвуулж сонгууль товлон зарлахаас өмнө салбартай байх ёстой гэсэн шаардлагатай холбогдуулж хариуцагч, гуравдагч этгээдүүдийг буруутгаж байгаа нэхэмжлэгчийн 6.1 дэх заалт бол хэд хэдэн үндэслэлээр үгүйсгэгдэж байна гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сүүлийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 гэж тодорхойлсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн маргаан бүхий актыг хүчингүй болсон эсвэл хэрэгжүүлж дууссан гэж нэхэмжлэгчийн зүгээс үзсэн юм байна. Нэхэмжлэгчид хувийн ашиг сонирхол байгаа бол хууль бус байсан болохыг тогтоолгох гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Энэ нь нэхэмжлэгчид ямар эрх зүйн үр дагавар бий болгох юм гэдгийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар нэхэмжлэгчийн хувьд юу өөрчлөгдөхийн, ямар эрх нь сэргэх юм гэдэг нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэр хэрэгжсэн үр дагавар нь биелэгдсэн НСХны тогтоол болон Орон нутгийн сонгуулийн үр дүнд нөлөөлөхгүй. Хууль бус байсан болохыг тогтоосон нь тухайн актыг хүчингүй болгох, хүчингүй болсонд тооцох үндэслэл болохгүй. Хүчингүй болгох, илт хууль болохыг тогтоолгох шаардлагыг нэхэмжлэгчийн зүгээс анх гаргаж байсан. Уг 2 шаардлагын ялгаа нь хүчингүй болгохоор шүүх шийдэж байгаа бол эсвэл хэн нэгэн дээд шатны албан тушаалтан, захиргааны актыг гаргасан субъект өөрөө гаргаж байгаа бол хүчингүй болгосноос хойш эрх зүйн үйлчлэл нь үгүйсгэгддэг.

Харин илт хууль бус болохыг тогтоосон шаардлага гаргаж байгаа бол анх батлагдан гарснаас хойш эрх зүйн үйлчлэлгүй болдог. Өнөөдөр хууль бус болохыг тогтоолгоё, хүчингүй болгуулъя гэдэг байдлаар нэхэмжлэлийн шаардлага дэмжиж оролцож байгаа нь ойлгомжгүй. Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй, нэхэмжлэгч нар нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм байна гэж хариуцагчийн зүгээс үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөөч ээ гэж хүсэж байна.

Би энэ хэргийн урьдчилсан хэлэлцүүлэгт өмгөөлөгчөөр оролцож байснаа санаж байна. Тэр үед нэхэмжлэгч нарын эрх ашиг яаж хөндөгдөөд байгаа юм бэ гэдэг асуудлын талаар ширүүхэн мэтгэлцсэн. Хагас жил болж байхад нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэлээ, зөрчигдөж байгаа эрх, хууль ёсны ашиг сонирхлоо тодорхойлж чадахгүй яг хэвээрээ л байна. Юуг хүсээд байгаагаа ч мэдэхгүй байна. Асуулт хариултын үе шатанд энэ байдал тодорхой болсон. Тэгэхлээр ямар үр дагавар бий болох юм бэ?, Ямар үр дүн гарах юм бэ? гэдгээ өнөөдөр хоёр нэхэмжлэгчийн хэн аль нь тодорхойлж чадсангүй ээ. Өөрөөр хэлбэл энэ захиргааны акт нэхэмжлэгч хоёр субъектрүү чиглээгүй. Зөвхөн гуравдагч этгээдүүдрүү чиглэсэн ийм хоёрхон заалттай акт. Нэгдүгээр заалтаараа нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгох асуудлыг шийдвэрлэж байгаа. Хоёрдугаар заалтаараа нийтэд мэдээлэх асуудлыг зохицуулж байгаа. Түүнээс биш О.Б, Знарын хүмүүсийг бүртгэхээс татгалзсан шийдвэр байхгүй. 21 дүгээр тогтоолоор татгалзсан гэдэг нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй юм.

Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.1-д заасантай холбоотой асуудлыг тал талаас нь л тайлбарлаж байна. Энэ бол хоёрдмол утгатай зохицуулалт биш. Туйлын тодорхой нэг л заалттай. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгож мушгиж тайлбарлаад байгаа болохоос биш хариуцагчийн тайлбарлаж байгаа тайлбар нь тухайн хуулийн бусад заалтуудаар тодорхойлогдож байгаа. Хэл зүйн болон утгын хувьд ч тэр тодорхой ойлгомжтой байгаа. Өмнөх 2015 оны Сонгуулийн хуулиар ч гэсэн бид нарын тайлбарлаж байгаа тайлбарын дагуу хуульчлагдсан, томьёологдсон байдаг. Иймд шүүхээс 2015 оны Сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг шүүхийн шийдвэрийг гаргахдаа анхаараасай гэж хүсэж байна. Хэдийгээр энэ хууль хүчингүй болсон ч гэсэн хуулийн өөрийнх нь эх сурвалж анхны санаа, хэрэглэж тогтсон практик гэдэг зүйлүүдийг ч гэсэн шүүх харгалзаж үзээсэй гэж хүсэж байна.

Нэхэмжлэгч нар нь 27 гуравдагч этгээдүүдэд чиглээд байгаа энэ акттай маргахдаа О.Б 22 дугаар тойрогт нэр дэвшсэн боловч уг дүүрэгт Хөдөлмөрийн үндэсний намаас одоогоор нэр дэвшсэн аль нэг хүнийг НСХноос бүртгэсэн зүйл байхгүй. Иймд нэхэмжлэгчийг өөрт хамааралгүй асуудлаар нэхэмжлэл гаргаад байна гэж үзэж байна.

НСХ ерөнхийдөө ийм сонгуулийн маргаанд хариуцагчаар ороод шүүхэд тогтсон практик байгаад байгаа. Ер нь тодорхой нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудал нь шүүх бүртгэхийг даалгах, гарсан шийдвэрийг хэвээр үлдээх эцсийн шийдвэрийг ард түмний мэдэлд үлдээгээд байна гэж би хувьдаа ийм дүгнэлт хийж байна. Өөрөөр хэлбэл бид үндсэн хуульд заасан төрийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна. Ард түмнээр дүнгээ тавиулаад АН намнь тэр, ХҮ  намнь тэр суудлаа авах нь аваад шударга сонгуульд оролцоод үр дүн, үр дагвараа хэн алинд нь бий болоод явж байгаа.

О.Б-ын тухайд ХҮ  намынгишүүн ч биш атлаа маргаад байгаа нь нэг талаас харахлаар энэ нь улс төрийн бохир нүүдэл хийгээд үүний хөлд нь НСХ өртчихөөд байна. НСХны гарсан шийдвэр дээр дөрөөлж шүүхээр далимдуулж эцэс төгсгөлгүй, утга учиргүй маргаан хийгээд байгаа нь нэг талаараа ёс зүйгүй. Нөгөө талаараа нэхэмжлэгч нар өөрсдөө ичих болов уу гэж бодож байна. Шүүхийн энэ шийдвэр нь НСХны үйл ажиллагааг хуульд нийцүүлж цаашид алдаа гаргахгүй байх шалтгаан үндэслэл нь болно гэж үзэж байна. Шүүх тодорхой нэг төрлийн хэрэг маргааныг иргэн хуулийн этгээдийг нэхэмжлэлийн дагуу, гомдлын дагуу авч шалгадаг болохоос биш ирээдүйд тодорхой нэг бодлого чиглэл  гаргадаг тийм байгууллага биш. Ийм үр дүнг шүүхээс энэ шүүхийн шийдвэрийг хүсээд байгаа нэхэмжлэгч нарын хүсэл сонирхол ойлгомжгүй байгаад байна. НСХ нь хуулиар журамласны дагуу хамтын шийдвэр гаргадаг. Олонхоороо шийдвэрлэдэг. Угаасаа маргаан зөрчилдөөн гарах нь ойлгомжтой. Гарахыг үгүйсгэхгүй. Хуулиараа ч үүнийг зохицуулаад өгсөн асуудал.

Тэмдэглэлээс нэг хоёр этгээдийн ярьсан зүйлийг гаргаж тавьж хариуцагчийн шийдвэрийг буруутгаад байгаа нь өөрөө хэр бодит үндэслэл юм бэ гэдгийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс яриад байгаа зүйл нь хэрэгт хамааралтай, хамааралгүй олон зүйлийг ярьлаа. Мөн ойлгомжгүй асуудлуудыг ч их ярьлаа. Энэ хэрэгт хариуцагчийн өмгөөлөгчөөр анх оролцохдоо нэхэмжлэгчийн хүсэл сонирхол юу гэдгийг ойлгохгүй байсан. Одоо ч ойлгохгүй хэрэг маргаан дуусаж байна. Нэхэмжлэгч нар өөрсдийнхөө зөрчигдөөд байгаа эрхийг тодорхойлж чадахгүй. Юу хүсээд ямар үр дагавар хүсээд байгаагаа тодорхойлж чадахгүй байгаа нь үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна.

НА намын хороог Д.П дарга гарын үсэг зурж нэхэмжлэл гаргадаг. Сүүлд нэхэмжлэгч Нийслэлийн А намаас гаргаж өгч байгаа баримтын тухайд НА намын их хурлын тогтоолыг гаргаж өгсөн байсан. Уг баримтад Д.Пг НА намын хорооны даргаар бүртгэхийг дэмжсүгэй гэж байгаа. Дэмжих эрх зүйн үр дагавартай шийдвэр тогтоолыг гаргасан.  Эцсийн дүндээ үүрэг гүйцэтгэгч Туваан гарын үсэг зурж томилсон, батламжилсан албан ёсны шийдвэр бол Туваан даргын гарын үсэгтэй тогтоол тушаал юм. Туваан гэдэг үүрэг гүйцэтгэгч маань тухайн Нийслэлийн А намыг төлөөлөх эрхтэй этгээд мөн үү, үгүй юу гэдэг асуудлыг өмнөх шүүх хуралдаанаас эхэлж тавьсан. Одоогийн байдлаар Туваан дарга энэ бүрэн эрхийг хэрэгжүүлдэг гэдэг тодорхой эрх зүйн үндэслэлийг нь нэхэмжлэгч тал гаргаж тайлбарлаж хэлж чадаагүй.  Хууль бусаар татан буулгаагүй бол нэхэмжлэгч О.Б сонгуулийн дунд шатны нэгж, анхан шатны нэгжтэйгээ байгаад тэрнийхээ дагуу нэхэмжлэлээ гаргах ёстой байсан юм аа гэдэг зүйл яриад байна. Энэ нь хэр бодиттой үндэслэл юм бэ? 2018 онд магадгүй, тухайн үед энэ маргаад байгаа асуудлууд хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол тухайн үедээ маргаад явах нь яасан юм бэ?

Нэхэмжлэгч нар нь НА намын тухайд эрх нь зөрчигдсөн байх шүү гэж байгаа нь өөрийнхөө эрхийг зөрчигдсөн гэдгээ илт үгүйсгэж байна гэж ойлгож байна. Хариуцагч НСХ хууль баримталж хуульд нийцүүлж ажилласан. Иймд нэхэмжлэгч нарын гаргаад байгаа маргаан бүхий акт НА намын хороо О.Б нарын эрхийг зөрчөөгүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд Д.Ү, Ж.Г, болон гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “О овогтой Б-ийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр танай шүүхэд хандан гаргасан НСХны  2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дүгээр тогтоолыг илт хууль байсан болохыг тогтоолгох тухай болон НА намын тус шүүхэд гаргасан мөн ижил агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагатай  танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нарын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг зөрчсөн учир НСХ ХҮН-аас нэр дэвшигчдийг бүртгэсэн НСХны шийдвэр нь хууль бус байна гэж нэхэмжлэл гаргасан байна. ХҮН-аас  Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшсэн нэр дэвшигч нар нь дээрх нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн хувьд ямар нэгэн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нарын эрх ашгийг ямар нэгэн байдлаар зөрчсөн, шүүхээс шийдвэр гарснаар нэхэмжлэгч нарын эрх ашиг сэргэх нөхцөл байдал үүсэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Мөн түүнчлэн О.Б нь ХҮН-тай ямар нэгэн хамаарал бүхий этгээд биш бөгөөд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Д.Ү шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:  “Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргаж буй үндэслэлүүдийг бол үндэслэлтэй гэж үзэж, дэмжиж байна. Нөгөө талаас О.Б-ын хувьд ямар субектив эрх нь зөрчигдсөн юм бэ гэдэг дээр тодорхойгүй байна. Эдгээр хүмүүс нь нийтийн эрх ашгийг хамгаалж нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш. Өөрийн субъектив эрх зөрчигдөөгүй байгаа гэдэг.

Нэхэмжлэл нь дотроо утга агуулгын зөрчилтэй байгаа юм. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан тухайн аймаг нийслэлд салбартай байх шаардлагыг хугацааны хувьд сонгууль товлон зарлахаас өмнө байх ёстой гэсэн үндэслэлгүй тайлбар хэлж байгаа. Тэдний тайлбар нь ингэж гаргаж байгаа боловч өөрсдийнх нь манай намын нэрийг барьж хийсэн хуурамч хуралд тэр нийслэлийн хороогоо хүчингүй болгосон гэдгийг хүлээн зөвшөөрдөг.

Хүчингүй болсон нам хуралдаад нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулаад түүнийгээ НСХнд өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Хүчингүй болсон сонгуулийн хороо нь хэзээ байгуулагдаад хэзээ нэр дэвших эрхтэй болсон гэдэг ч юм уу ийм асуудал яригдвал эргээд өөрсдийнх нь үндэслэл утгагүй.

О.Б гэдэг хүнийг сонгуулийн хороо бүртгэх ёстой байсан байна гэхэд Хөдөлмөрийн үндэсний намаас орон нутгийн сонгуульд түүний нэр дэвшихийг хүссэн Багахангай дүүрэгт нэр дэвшигч байхгүй байсан. Тиймээс энэ хүний субъектив эрх яаж зөрчигдсөн, ХҮ  намяаж зөрчөөд байгаа юм. НСХны тогтоол бол хэн нэгний эрхийг хассан агуулга байхгүй. Хөдөлмөрийн үндэсний намаас нэр дэвшигчдийг бүртгэсэн агуулгатай. НСХны бүртгээгүй, эс үйлдэхүй нь хууль зөрчсөн байна гэж үзэж байгаа бол нэхэмжлэлийн шаардлага тэр хүрээнд гаргах ёстой байсан байх. Манай намын нэр дэвшигчдийг бүртгэсэн шийдвэрийг хууль бус болгох гээд байгаа нь энэ хүний субъектив эрхтэй хамаагүй асуудлаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. 

Шүүхийг энэ хэргийн нөхцөл байдлыг улс төрийн нөхцөл байдлын талаас нь анхаарч үзэхийг хүсч байна. Орон нутгийн сонгуульд сая Нийслэлийн А нам, Монгол ардын хувьсгалт нам хоёр хамтран ажиллах гэрээний үндсэн дээр тойргоо зөрүүлээд нэр дэвшүүлээд явсан. О.Б, З гэх хүмүүс нь Монгол ардын хувьсгалт намын дэд дарга Сайнхүүгийн Ганбаатар гэж хүн хамтран ажилладаг, тэр хүний шадар зөвлөгч хүмүүс байгаа. Энэ хүмүүс нь Нийслэлийн А намтай нийлээд улс төрийн зорилгоор орон нутгийн сонгуулийн өмнө манай намын хурлыг зохиомлоор хийгээд зэрэгцүүлээд манай намыг сонгуульд оролцуулахгүй байх арга хэмжээ авсан. Шүүхээс сонгуулийн хорооны шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байснаар эргэж харж хууль ёсны дагуу түдгэлзүүлсэн захирамжаа хүчингүй болгосноор бид хэд 7 хоногийн хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийж шударга бус өрсөлдөөнд орсон. Тэглээ гээд бид ямар нэгэн гомдол санал гаргаж яваагүй.

Ийм улс төрийн агуулгатай, улс төрийн ашиг хонжоог харсан байдлаар энэ асуудалд хандаад төрийг тоглоом мэт үзэж шүүхийг энэ зорилгодоо ашиглах гэж оролдож байгаа энэ хандлага нь маш буруу байна гэж шүүмжилмээр байна.

Сонгуулийн ерөнхий хороо О.Б нарын материалыг хүлээж авах эсэх асуудал, үүсэхэд ХҮ  намынзүгээс зохих тайлбараа эсэргүүцлээ үзүүлсэн. Сонгуулийн ерөнхий хороо тодорхойлох зүйлүүдийг ирүүл гэдгийг шаардсан. ХҮ  намындаргын гарын үсэгтэй, бүртгэлтэй тамгатай албан бичгээр холбогдох нотлох баримтуудыг НСХнд өгснөөр НСХ шийдвэрээ гаргах үндэслэлээ аль нь яг ХҮ  намындунд шатны байгууллага юм бэ, аль нь яг ХҮ  намыннэр дэвшигч юм бэ? гэдгийг тодруулах боломж бүрдсэн байгаа. Үүгээр хуурамч тамга тэмдгийг хүлээлгэж өгсөн баримт одоо намын архивд хадгалж байгаа тамга тэмдэгтүүдийн фото зураг, дардас тэрийг нотариатаар батлуулаад аваачаад өгсөн. Тэрийг нь яг дуурайлгаад хийсэн тамга тэмдэг дарсан байгаа  зэрэг нь нотлогдсон. Тагнуулын байгууллага энэ тамга тэмдэг хуурамч байна. Бүртгэлтэй тамга нь энэ байна гэдгийг батлаад өгсөн. Тэрэн дээр үндэслэж л явж байгаа. Улсын Дээд шүүх ХҮ  намындарга гишүүд бүх асуудлыг шалгаад бүртгээд явсан байгаа. Улсын Дээд шүүхийн шийдвэрийг гомддог юм уу давж заалддаг асуудал байхгүй. Улсын Дээд шүүхийн бүртгэл дээр ямар тамга, ямар дарга, ямар гишүүд материал авагдсан байна гэдгийг шүүх үзлэг хийгээд авсан байгаа. Энэ нь эцсийн дохио бодитой нотлох баримт.  Хэсэг бүлэг хүмүүс Ардын намын хурлыг хийгээд Ардын нам нь би байна гээд дайраад байх ийм боломжтой. Төрийн сонгууль гацдаг. Ард түмний бүрэн эрх хэрэгжих боломжгүй болдог. Ийм бохир улс төр явах боломжийг бид нар энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эцэст хаах ёстой гэдэг байр суурьтай байна. Иймд нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд Ж.Г шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Миний бие Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-д “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно;” гэж заасан. Уг заалтын хүрээнд Хөдөлмөрийн үндэсний намд гишүүнээр элссэн. Энэ хүрээнд 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр нэр бүхий 27 гишүүний нэгээр нэр дэвшсэн. Нэр дэвшсэн 27 хүний эрх нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд дурдаад байгаа эрхүүдийг хэрхэн зөрчиж байгаа дээр давхардалгүйгээр тайлбар хийе.

Нэхэмжлэгч гэж эрх нь зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй эрхийг хамгаалах зорилгоор гэж байгаа. Нэхэмжлэгчийн яг ямар эрх нь одоо зөрчигдөөд байгаа юм бэ гэдэг асуулт гарч ирж байгаа. Зөрчигдөж болзошгүй эрхийг хамгаалахаар хамгаалалтын арга хэмжээ авч болно. Эсвэл зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж болж байгаа. Өнөөдрийн түвшинд А нам, О.Б нарын ямар эрх нь зөрчигдөөд байгаа юм бэ? гэдэг дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй болов уу гэж үзэж байна.

Нэхэмжлэл гаргах итгэмжлэл олгох субъект нь Иргэний хуулиар хуулийн этгээдийн эрхгүй салбар, одоо хуулийн этгээдийн эрхгүй учраас итгэмжлэл  олгох боломжгүй. Тийм учраас А намаас итгэмжлэл аваагүй. Нийслэлийн намаас итгэмжлэл олгож байгаа нь хууль бус гэж үзэж байна. Ийм учраас нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй нэхэмжлэлд оруулсан нь өөрөө хууль зүйн шаардлагын хувьд нийцэхгүй юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу сонгох сонгогдох эрхийн хүрээнд Сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д эрхийн зохицуулалтыг тусгасан. Өөрөөр хэлбэл ямар эрхтэй юм бэ? гэдэг зохицуулалтыг тусгаж өгсөн. Сонгууль  зарлагдсан өдрөөс Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн гээд таслал тухайн аймаг нийслэл сум дүүрэгт салбартай бүртгүүлсэн гээд таслал тухайн аймаг нийслэл сум дүүрэгт өөрийн салбартай нам орон нутгийн хурлын сонгуульд оролцож энэ шаардлагыг хангасан төлөөлөгч нэр дэвшүүлэх эрхтэй гэж хуульчилсан. Эндээс агуулгын хувьд таслалыг нь авч үзвэл энэ бол эрхийн заалт гэдгийг дахин хэлмээр байна. Бүртгүүлсэн гээд таслал байгаа. Ерөнхийдөө бол процессын хууль бол Сонгуулийн хуулиар давхар зохицуулагддаг. Энэ нь ерөнхий эрхийн зарчмын агуулгын ерөнхий заалтуудыг хойно нь, хоёрт нь 27 дугаар зүйлийн 27.3.1-д зааснаар ямар шаардлага байна гэдгийг тайлбарлаад өгсөн.

Хуулийн 27.3 дугаар зүйлийн 27.3.1-д нам эвсэл нэгдэн орсон намууд нь энэ  хуулийн 9.1-д заасны дагуу тухайн орон нутгийн товлон зарлахаас Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн гэж заасан. Энэ дээр салбартай байна гэдэг үг байхгүй болж байгаа. Энэ шаардлагыг хангаж бүртгүүлсэн нам бол орон нутгийн сонгуульд оролцох боломжтой юм байна. Энэ агуулгын хүрээнд манай ХҮ  намбол Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн  нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. Энэ шаардлагаар тайлбарлагдаад 9.1-д заасан заалт дээр ерөнхийдөө орон нутгийн сонгууль, ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн 5 дугаар сарын 01-ний өдрөөс товлон зарлах саналыг тогтооно гэж байгаа. 5 дугаар сарын 01-ний өдрөөс тогтоосон харин бүртгүүлэхдээ салбартай байна гэсэн зохицуулалт байхгүй байгаа. Бүртгүүлсэн нам гэдэг зохицуулалтаар үүнийг зохицуулж байгаа гэж би ойлгож байна. Хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дээр үүнийгээ дэлгэрүүлээд тайлбарлаад өгсөн байгаа.

Мөн 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн шатны сонгуулийн хороонд салбартай байгууллага нь саналаа ирүүлнэ гэж байгаа. Энэ сонгууль 10 дугаар сарын 14-ний өдрөөс 60 хоногийн өмнө материалаа өөрөө өгч илэрхийлсэн байх ёстой. Манай ХҮ  намынНСХны тогтоол 8 дугаар сарын 03-ны өдөр сонгуулийн хорооны тогтоол гарсан учраас сонгуульд оролцохоо илэрхийлсэн материалаа бүрдүүлээд НСХнд өгсөн. НСХноос үүнийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж сонгогчид нэр дэвших эрхийн үнэмлэхийг олгосон. Ийм л агуулгаар уг хуулийн заалтыг тайлбарлах байх гэж ойлгож байна.

Сонгуульд бид нар 7 хоногийн хугацаанд л оролцсон. Нэр бүхий этгээдүүд болох бид нарын эрхийг саад учруулах зорилготойгоор гаргасан нэхэмжлэл гэж үзэж байна. Энэ нь бид нар сонгох сонгогдох эрхэд нөлөөлж байна гэж үзэж байна.

Хуурамч тамга, тэмдэг ашиглаж Сонгуулийн ерөнхий хороонд материал бүрдүүлж өгсөн гэдгээр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр 200902496 дугаартай хэргийг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Энэ бол цаашид шийдвэрлэгдэнэ. Одоо ажиллагаа хийгээд явж байгаа. Гэх мэт нөхцөл байдлууд байгаа учраас нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэл байгаа тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэгчийн эрх нь зөрчигдөж болзошгүй нөхцөл байдалд байна уу, хууль бус байсан болохыг тогтоолгох ямар эрх нь зөрчигдсөн нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлага нь ойлгомжгүй байна. Ийм нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй байна гэсэн дүгнэлтийг хэлэх байна. Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан заалт нь эрхийн заалт байгаа. Сонгуульд оролцох эрхтэй, бүртгүүлсэн гээд эрхийн заалт байгаа. Үүнийг ижил жишээн дээр авч үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн нэхэмжлэгчийн эрхтэй ижилхэн ойлголтоор авч үзэж болно. Энэ эрхийг хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасны дагуу сонгуульд оролцох нам эвслийг бүртгэх гэж байгаа. Мөн үүнийг бүртгэх процессийн ажиллагаа болж байгаа. Үүн дээрээ бүртгэх дээрээ шаардлага үүсэж байгаа. Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн гэсэн шаардлага гарч ирж байгаа. Түүнээс биш аймаг нийслэл салбартай гэсэн үг орж ирээгүй байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэлийг ихэсгэх, багасгах эрхтэй ч гэдэг юм уу, эсвэл нэхэмжлэлийн бүрдүүлбэр гэдэгтэй ижил процессийн ойлголт. Үүнийгээ илэрхийлэхдээ 25 дугаар зүйлийн 25.1 гэсэн ойлголтоор тайлбарлагдаад энэ нь хуулиар ойлгомжтой тодорхойлогдсон хуулийн зохицуулалттай байна гэж харж байгаа учраас нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн хувьд үндэслэлгүй байна гэж үзэж байна. Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад өгч байгаа тайлбарууд нь хуульд нийцээгүй үндэслэлгүй тайлбаруудыг өглөө гэж үзэж байгаа учраас нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд Б.М, Д.Г нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:  Ц.Ү-ын тайлбартай холбогдуулаад, гаргасан тайлбарыг дэмжээд хэдэн зүйлийг нэмж хэлэхийг хүсэж байна. Иргэн О.Бийг нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхийг шүүх зайлшгүй анхаарч үзээсэй гэж хүсэж байна.

Нэхэмжлэгч нь анх 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа ХҮ  намынНийслэлийн намын хорооны ээлжит хуралдаанаар миний бие Нийслэлийн намын хорооны даргаар сонгогдсон юм. Улмаар орон нутгийн  сонгуульд нэр дэвших ёстой байсан тул миний субектив эрхийг зөрчөөд нэр дэвшүүлсэнгүй гэсэн агуулгатай нэхэмжлэл гаргасан байгаа. Нэхэмжлэгч өөрийгөө үнэхээр нэр дэвших эрхтэй байсан уу гэдгээ нотлох үүрэгтэй. Субъектив эрх гэдэг нь тухайн субектэд хандсан эрх нь зөрчигдсөн байхыг шаардаж байгаа. Үүнийгээ нотлоод үндэслэл болгоод байгаа баримт бичгээ хавтаст хэрэгт авхуулсан байгаа. 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн намын хорооны ээлжит хурал гэдэг нь ХҮ  намындүрэмд нийцээгүй. Дүрэмд заасан удирдах зөвлөлийн дэмжсэн шийдвэр байхгүй, Хурлын тэмдэглэл, оролцсон гишүүдийн мэдээлэл, санал хураалтын талаарх  мэдээлэл байхгүй, гарын үсэг байхгүй. Үүнийгээ үндэслээд би сонгуульд нэр дэвших эрхтэй байсан юм гэсэн агуулгатай нэхэмжлэл гаргаад байгаа нь хууль бус үндэслэлгүй.

Ээлжит намын хуралд оролцсон 184 хүн нь ХҮ  намынгишүүд мөн үү, биш үү гэсэн нотлох баримт хэрэгт огт байхгүй. Мөн дараах зүйлийг шүүх анхаараасай гэж хүсэж байна. Улс төрийн намын тухай хуулийн 15.6-д тухайн нам өөрчлөн байгуулагдсан эсвэл нэрээ өөрчилсөн тохиолдолд тухайн асуудлаар санал зөрүүтэй байсан этгээд тухайн намын тамга тэмдэг, нэрийг үргэлжлүүлэн ашиглахыг хориглоно гэсэн хуулийн заалт байгаа. Энэ заалтыг зөрчсөн тохиолдолд эрүү болон зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээх заалттай.

Гэтэл хэргийн материал дээр О.Б-ын гаргаж өгсөн нотлох баримт дээр хуулийн дагуу хүчингүй байх ёстой байсан тамга тэмдгийг ашиглаж өөрийнхөө эрхтэй байсан юм гэдгийг үндэслэл болгоод тайлбарлаад байгаа. Тамга, тэмдэг нь улсын бүртгэлд бүртгэлгүй болохыг нотолсон Тагнуулын ерөнхий газрын албан бичиг хэргийн материалд авагдсан байгаа.

Бас нэг чухал асуудал бол түрүүнд З.Ү-ын тайлбар дээр нэмж хэлэхэд өнөөдрийн байдлаар ХҮ  намынНийслэлийн намын хороог байгуулсан болон даргаар нь П.Ныг томилсон холбогдох шийдвэр тогтоол бол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Энэ хүчин төгөлдөр байгаа эсэх талаар нэхэмжлэгч О.Б огт маргаж байгаагүй. Наранбаярын томилсон шийдвэр маргаан байхгүй тул үүнийг үндэслэн бүртгэж авсан НСХны шийдвэр хүчин төгөлдөр гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм гэж би бодож байна.

Өнөөдөр шүүх хурал нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаангүй асуудлаар дүгнэлт шийдвэр гаргахгүйгээр хэргийг нотлох баримтад үндэслэн шийдэх байх гэж бодож байгаа. Нэхэмжлэгч өөрийгөө захиргааны актын улмаас сонгогдох эрх нь зөрчигдөөд байгаа этгээд юм гэж тодорхойлоод байгаа. Үнэхээр орон нутгийнхаа төлөө ажиллах хүсэлт байсан юм бол энэ талаараа яагаад арга хэмжээ авсангүй бэ? Бие даан нэр дэвших, бусад нам эвслээс нэр дэвших эрх нь байгаа. Маргаан бүхий захиргааны актаас энэ эрх нь хязгаарлагдаад байгаа юм шиг агуулгатай нэхэмжлэл гаргаж маргаад байгаа.

Захиргааны акт субъектив эрхийг нь хязгаарлаагүй юм. Бусдыг бүртгэсэн нь өөрөө өөрийг нь бүртгэхээс татгалзлаа гэж үзээд байгаа нь огт үндэслэлгүй тайлбар байна. ХҮ  намыннэр дэвшигчдийг бүртгэсэн захиргааны актыг хүчингүй болгуулснаар эцсийн үр дүн нь юунд хүрэхийг зориод байгаа ямар эрхээ хамгаалуулахыг хүсээд байгаа юм. Түрүүний дурдсан чухал асуудал болох Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн 6.1 дэх асуудал дээр З.Үүрцайхын тайлбар дээр нэмээд хэлэхэд Үндсэн хуулийн цэцэд хуулийн 6.1-д заасантай холбоотой маргаж, маргааны явцад Сонгуулийн ерөнхий хорооноос тайлбар бичгээр ирсэн байдаг. Бичигт гуравдагч этгээд З.Үүрцайхын тайлбарыг гаргаж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл энэ бол улс төрийн намын шаардлага, аймаг, нийслэл, сум, дүүрэгт салбартай байх ёстой гэсэн агуулга бүхий заалт юм. Энэ нь Үндсэн хууль зөрчихгүй гэсэн тайлбарыг ирүүлсэн байдаг. Энэ нь бусад этгээдүүдэд таслалаар хуулийг гуйвуулан тайлбарлах боломж олгоод байгаа учраас Үндсэн хууль зөрчсөн байж магадгүй юм гэсэн үндэслэлээр маргаад байгаа.

Түрүүн нэхэмжлэгч дурдсан Аймаг, нийслэл, сум, дүүрэг орон нутгийн сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4-ийн талаар, 27.3 бол ямар этгээдийг сонгуульд нэр дэвшигчээр бүртгэх бэ гэдгийг тодорхой заасан байдаг. 27.3-д заасан шаардлага хангагдаагүй бол бүртгэхээс татгалзана гэдгийг 27.4-д заасан байдаг.

ХҮ  намын27 нэр дэвшигчийн хувьд 27.3 заасан шаардлага бүрэн хангагдаж байгаа учраас бүртгэснийг анхаарна уу. Гэтэл хуулийг гуйвуулан тайлбарлаж сонгууль товлон зарлахаас өмнө өөрийн салбар нэгжээ байгуулсан байх ёстой гэх юм. Гэтэл ХҮ  намсалбараа татан буулгасан байна. Би татан буугдсан салбарынх нь дарга байгаа юмаа. Гэтэл татан буугдсаныг НСХ харгалзаж үзсэнгүй. Би татан буугдсан хорооноос нь нэр дэвших эрхтэй юм гэсэн агуулгаар нэхэмжлэл гаргаж тайлбарлаж байгаа. Тэгсэн хирнэ Хөдөлмөрийн үндэсний намыг сонгуульд оруулах нь эрсдэлтэй байна гэсэн агуулгатай хоорондоо зөрчилдөөнтэй утга учиргүй нэхэмжлэл гаргаад байна гэж харж байна.

Нэхэмжлэлийн шаардлага өөрчлөхдөө хэлсэн агуулгаас нь үзэхийн бол ХҮ  нам2020 оны 04 дүгээр сарын 30-аас хойш Нийслэлийн намын хороогоо байгуулсан гэдгийг хүлээн зөвшөөрөөд байх шиг байгаа, Тэгсэн хирнэ Хөдөлмөрийн үндэсний намаас нэр дэвших эрхгүй гэдгээ энэ тайлбараараа хүлээн зөвшөөрөөд байгаа юм. Өөрийнх нь үзэж байгаагаар нэр дэвших эрхгүй юм гэж үзэж байгаа бол нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байх юм биш үү. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 заасан үндэслэл бүрдээд байгаа юм биш үү.

Хариуцагчийн гаргасан тайлбар дээр  нэмж нэг үндэслэл хэлэхийг хүсэж байна.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн, хуулийн этгээд, захиргааны байгууллага оролцох эрхтэй байна гэж заасан. Улс төрийн намын тухайд Улсын дээд шүүхэд бүртгэгддэг. А нам нь хуулийн этгээдийн эрх зүйн чадамжтай хуулийн этгээд байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 д заасан хуулийн этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч болж оролцох ёстой.

 Гэтэл А намын нийслэлийн намын хороо нэхэмжлэл гаргасан байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д хуулийн этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бусдад итгэмжлэл олгох замаар оролцож болно гэж заасан байгаа. Хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.4-д шүүх анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Захиргааны ямар маргаанд оролцохыг нэхэмжлэлдээ тодорхой заасан байх ёстой. Өөрөөр хэлбэр Нийслэлийн А намаас НА намын хороо болон хэргийн оролцогчдод олгосон итгэмжлэл байхгүй байгаа. 2 нэхэмжлэгч бол нэхэмжлэлийн шаардлага өөрчилж, “хууль бус байсан болохыг тогтоолгож” гэж өөрчилсөн байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 47-р зүйлд захиргааны акт илт хууль бус болохыг тогтоох нөхцөлүүдэд нэр дэвшигчдийг бүртгэсэн тогтоолын нөхцөл байхгүй гэж үзэж байна.

Мөн захиргаан акт хүчингүй болгох нөхцөлийг мөн хуулийн 48 дугаар зүйлд заасан ба энэ заалт хангагдахгүй. Нэхэмжлэлийн шаардлага өөрчлөхдөө захиргааны актын улмаас эрх нь зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргана гэсэн агуулгатай зохицуулалт. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д байгаа. Гэтэл 2 нэхэмжлэгч хоёулаа цаашид ийм алдаатай акт гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор гэсэн үндэслэл гаргаж, хууль бус байсан болохыг тогтоолгох гэж байгаа. Энэ нь хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасан шаардлагыг хангаж байгаа юу, Зөрчигдсөн эсвэл зөрчигдөж болзошгүй гэж байгаа нь 21 дүгээр тогтоолтой холбоотой эрхүүд байх ёстой. Гэтэл цаашид ийм алдаатай акт гаргахаас урьдчилсан сэргийлэх зорилгоор хууль бус байсан болохыг тогтоолгох гэж байгаа. Энэ нь хуульд нийцэж байгаа эсэхийг шүүх анхаарч үзнэ үү.

Нэхэмжлэл гаргаад байгаа этгээдүүдийн хүсэл зоригийн талаар тайлбар хийе. Нэхэмжлэгч О.Б-ын хувьд Багахангай дүүрэгт нэр дэвших гэж байсан байж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд нэр дэвшсэн 27 хүмүүсийг бүртгэсэн асуудалтай маргаад явж байгаа. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ ирээдүйд магадгүй Хөдөлмөрийн үндэсний намаас нэр дэвших учраас ирээдүйд нэр дэвших эрхийг нь 2020 оны орон нутгийн сонгууль, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд нэр дэвшсэн 27 нэр дэвшигчийг бүртгэсэн тогтоолыг хууль бусад тооцсоноор хангагдана.  Баталгаа болж баталгаажна гэж үзэж байгаа гэж тайлбарлаад байгаа. Энэ байдлыг үндэслэлгүй, утга авцалдаагүй тайлбар гэж үзэж байна. НА намын хувьд хурал дээр хэлээд байгаа үндэслэл нь шударга бусаар өрсөлдөх нөхцөлийг ХҮ  намын27 нэр дэвшигч сонгуульд оролцсоноороо бүрдүүлсэн.  НА намын саналыг хуваасан гэж үзээд байгаа. Ер нь яагаад өөр бусад бие даагч нар саналыг нь хуваагаагүй, НА намын саналыг хуваачихлаа гэж үзээд байгаа юм бэ? Үүнийг хаана ч хэн ч тогтоохгүй. Уг маргаан үүссэнээс хойш ХҮ  намын27 хүн 7 хоногийн хугацаанд сонгуульд өрсөлдсөн. Харин ч ёстой тэгш бус, шударга бусаар өрсөлдөх байдалтай оролцсон. Улс төрийн талбар гэдгээс нь харах юм бол Улс төрийн талбар дээр цоо шинэ өвчин болж орж байгаа шинэ залуу Хөдөлмөрийн үндэсний намыг сонгуульд оролцуулахгүй байх, цаашлаад оролцуулахгүй байснаараа нийтийн дунд эмх замбараагүй байдал 10 сард үүссэн. Ийм байдал үүсгэх зорилготой. Нэр дэвшсэн 27 хүмүүс хууль бус байсан гэдэг асуудлаас болоод сонгуульд зарцуулсан эд хөрөнгө, сэтгэл санаа тэдгээр хүмүүст өгсөн санал тэдгээр хүмүүст итгэсэн хүмүүсийн итгэл нийтийн ашиг сонирхол биш юм уу? Яагаад эдгээрийг бодолцож үзэлгүйгээр улс төрийн ийм бохир зүйл хийгээд яваад байдаг юм бэ?

Нэхэмжлэгч нар нь өөрсдийгөө сонгогдох эрхтэй гэж үзэж байгаа. Энэ 27 иргэн ч гэсэн яг адилхан үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрхтэй хүмүүс. Энэ хүмүүсийн эрх яах юм бэ? Хэн нь давуу эрхтэй хэн нь давуу эрхгүй гэж үзээд байгаа юм бэ? яг адилхан давуу эрхтэй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нам бол хуулийн этгээд гэдгийг хуулиудаар хуульчилж өгсөн. Нам хуулийн этгээд учраас хуулийн этгээдийг бүртгэсэн байгууллага нь хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд нь итгэмжлэл олгох ёстой. Манайх ч гэсэн хуулийн этгээд учраас Нийслэлийн намын хороо гэдэг нь тусдаа бие даасан субъект учраас сонгуульд оролцохгүй. Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн 6.1-д заасан зохицуулалт нь мөн ижил зохицуулалттай. Намыг сонгож бүртгээд байгаа болохоос биш. Нийслэлийн намыг Сонгуулийн хороо бүртгэхгүй. Иймд Нийслэлийн намын хороо сонгуулиас өмнө нь Дээд шүүхэд агууллагаараа бүртгэгдсэн байх шаардлага байхгүй. Яагаад гэвэл нам л орно. Тэрнээс Нийслэлийн намын хороо сонгуульд орох гээд байгаа асуудал биш. Нам улс төрийн нам хуулийн этгээдээр орж байгаа.

Нэхэмжлэгч О.Б-ын нэхэмжлэлийн хувьд манай зүгээс ойлгохгүй зүйлүүд байгаа. НСХ нь О.Б-ын төлөөлөл буюу өөрөө дэвших гээд байсан ХҮ  намынНСХг бүртгэх ёстой байсан гээд байгаа юм уу, Эсвэл би Хөдөлмөрийн үндэсний намаас дэвших ёстой байсан гээд байгаа юм уу, Хэрвээ би Хөдөлмөрийн үндэсний намаас дэвших ёстой гэж байгаа юм бол Багахангай дүүрэгт нэр дэвшүүлээгүй. Тойрог нь сүүлд байсан.

Энэ асуудлууд нь яг үнэндээ намын дотоод асуудал болоод явчихаж байгаа. О.Б би дэвших ёстой байсан юм аа. Наранбаярын Нийслэлийн намын хороо нь хууль бусаар гэсэн бол манай дүрмээрээ дотооддоо зохицуулаад гомдол саналаа хүлээж аваад явах ёстой байсан. Ийм гомдол санал ирээгүй байж байгаад Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Наранбаярыг Нийслэлийн намын хорооны даргаар томилсон шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэдэг шийдвэр гаргуулахаар хандсан шүүгчийн захирамжаар намын дотоод асуудал гэж шийдвэрлэсэн. Уг захирамжид гомдол гаргаад захирамж хэвээр үлдсэн. Иймд О.Б нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Ер нь эрхтэй байсан ч гэж үзсэн намын дотооддоо ярилцаад дэвших, дэвшихгүй асуудлаа ярилцах боломжтой байсан.

Тэрнээс биш Хөдөлмөрийн үндэсний намыг намын НСХ бүртгэсэн шийдвэр нь О.Бийг улс төрийн сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэхэд нь ямар нэгэн байдлаар саад болох нөхцөл байдал үүсэх захиргааны акт биш.

А намын хувьд Нийслэлийн намын дарга солигдсон байсан. Төлөөлөх эрхтэй юу, үгүй юу гэдэг асуудал яригдана. Мөн л ижил улс төрийн нам учраас хуулийн этгээд. Хуулийн этгээдийг хэн төлөөлөх эртэй байдаг бэ гэхлээр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний ард бүртгэлтэй буюу улс төрийн намын тухай хуульд, улс төрийн намын хувьд Улсын дээд шүүхэд бүртгэлтэй намын дарга төлөөлнө.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад А намыг Нийслэлийн намын хороо гэдэг хуулийн этгээд байхгүй байхад хуулийн этгээд гэдэг дээр хэрэг үүсгэж нэхэмжлэлийг хүлээн авч итгэмжлэл авсан гээд явж байгаа нь өөрөө цаашид процессийн хувьд асуудал дагуулж магадгүй гэж үзэж байна.

Ер нь А намын эрх ашгийг яаж зөрчсөн захиргааны акт бэ? гэдэг нь тодорхойгүй. ХҮ  намСонгуулийн тухай хуульд заасан болон өөрийнхөө дүрэмд заасан Улсын төрийн намын тухай хуульд заасан үйл ажиллагаагаа яаж хэрэгжүүлэх бэ гэхлээр улс төрийн сонгуульд оролцож байж зорилгоо хэрэгжүүлнэ.

Монгол Ардын нам сонгуульд нэр дэвшлээ гээд А намын эрх ашиг хөндөгдөж байна гэдэгтэй адилхан болж байгаа. Хууль зөрчсөн асуудал байхгүй. Улс төрийн намууд дүрэмдээ заасан үндсэн зорилгоо биелүүлэхийн тулд улс төрийн сонгуульд оролцоод явж байгаа нь нэгнийхээ эрх ашгийг зөрчөөд байгаа бол бид сонгууль хийгээд яах юм бэ? Улс төрийн нам байгуулаад яах юм. Шүүхдэлцээд бие биенийгээ гацаагаад явж болохгүй.

Нэхэмжлэгч талууд нь өөрсдөө нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдүүд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэл гаргаж байгаа бол үүнийгээ нотлох үүрэгтэй. Манай зүгээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагчийн гаргасан шийдвэрийг хууль ёсны гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Хууль эрх зүйн хэрэглээ яригдана. Нэг хуулийн нэг зүйл заалтыг авч бид нар тэрийг хэрэглэдэггүй юм аа. Өөр дагалдах бусад хууль байх ёстой. Органик хууль, Захиргааны хууль эдгээрийг нийлүүлсний үндсэн дээр хууль хэрэглээ цогцсоор гарна. Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.1 дэх хэсэгт заасан заалт нь бүхлээрээ нэг улс төрийн хүчнийг сонгуульд оролцуулахгүй байх үндэслэл болно. Эрх ашиг зөрчигдсөн үйл баримтыг тогтоож байна гэдэг нь өрөөсгөл гэж үзэж байна.

Хууль хэрэглээний хувьд Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлд улс төрийн намын бүртгэлийн Улсын Дээд шүүх хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 14.1-д заасны дагуу бүртгэнэ. Энэ нь эрх зүйн харилцаанд оролцогч этгээд нь хуулийн этгээд тухайн нам өөрөө байгаа.  Салбар төлөөлөгчийн газрын асуудлыг Иргэний хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу салбар төлөөлөгчийн газрыг зохицуулна. Хуулийн этгээд учраас хуулийн этгээдтэй холбоотой асуудлыг л ярьж иргэний хуулиар зохицуулна. Хуулийн этгээдийн хэлбэр нь улс төрийн нам байна уу, компани байна уу, тусдаа хуулиар зохицуулагдана. Нэг асуудлыг шийдвэрлэхийн тулд 3 хууль хэрэглэж байна. Ганц хуулийн зүйл заалт байгаад энэ ийм байна. Тийм байх ёстой зүйл гэж ярьж болохгүй.

Нэхэмжлэгч нь манайхыг хууль бусаар татан буугдсан болохоор оролцох эрхтэй байсан юм. Үүний улмаас оролцох боломжгүй болсон. Мөн манайхыг бүртгэх ёстой байсан гэж маргаж байгаа нь логик, учир холбогдлын хувьд хоорондоо зөрөлдөөд байна.  Татан буугдсаныг хүлээн зөвшөөрсөн нь пакт. Тэрийг нь хаана тогтоосон юм. Хууль бус байсныг тогтоосон шүүхийн шийдвэр байна уу, Намын дотоод хяналтын хорооны тогтоол байна уу?, Хандсан тогтоол байна уу, аль аль нь байхгүй байгаа.  Сүүлд 2021 оны 2 дугаар сарын 26-нд Улсын Дээд шүүх хуралдаанаараа ХҮ  намынИх Хурлаар Доржханд гэдэг хүнийг намыг даргаар сонгосон гэдгийг бүртгэсэн. Гомдол гаргасан бол манайх өдийд АН намшиг болчихсон байгаа.  Доржханд биш, Змөн. Найдалаа биш, Змөн гээд маргаад яваад байж болно. АН намийм л байгаа. Улсын Дээд шүүх хүлээн зөвшөөрөөд Доржхандыг бүртгэж шийдвэрлэсэн. Шүүхэд үнэн зөв мэдүүлэг гаргах ёстой.

Тамга тэмдэг дарагдсан асуудал нь тусдаа шалгагдаад явж байгаа. Байх байсан гэдэг үндэслэлээр бид хэрэг шийдвэрлэхгүй. Болсон акт дээр тулгуурлаад хуулийг хэрэглээд шийдвэрлэдэг. Энэ нь өөрөө эрх зүйн зарчим, ёс. Бид өөрсдөө тэрийг хүлээн зөвшөөрсөн.

НА намын хувьд бид нар тиймээ АН намнэхэмжлэл гаргаад явж болно. Тэрийг давахаас зөвшөөрсөн шийдвэрлэсэн гэж тайлбар гаргаж байна. Үүнийг шийдвэрлээгүй. Шийдвэрлэх боломж ч байхгүй. Одоо шүүх хуралдаанаараа шийдвэрлэнэ. Давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийгээд эрх нь зөрчигдсөн байж магадгүй шалга гэж байгаа. Шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байна. НА намын эрх ашиг яаж хөндөгдсөн юм бэ? Ийм субъект байхгүй бол эрх нь зөрчигдөхгүй. Эрх зүйн харилцаанд орж буй субъект нь Нийслэлийн А нам. Улс төрийн намын тухай хуулиар зохицуулагдчихсан салбар нэгж нь эрх зүйн харилцаанд  хэн төлөөлөх бэ гэхлээр АН намл өөрөө төлөөлөх ёстой. НА намын эрх ашиг яаж хөндөгдсөн эсэх нь байхгүй. Энэ хэрэг үүссэн цагаас хойш нэр дэвшигч нарын эрх ашиг зөрчигдсөн бол манай Хөдөлмөрийн үндэсний намаас нэр дэвшсэн 27 хүний тойрогтоо нэр дэвшсэн хүн өнөөдөр нэхэмжлэл гаргаад сууж байх ёстой. АН намбиш, 27 хүн нэхэмжлэл гаргаад сууж байх байсан. Нэхэмжлэгч нар нь үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргаж, улс төрийн зорилгоор ашиглаж байгаа нь харамсалтай байна. Хуульч хүмүүс бид үүнээс арай ангид баймаар байна. Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасантай холбоотой тайлбар хийе. Улс төрийн намын тухай хуулиар зөвхөн намыг бүртгэх ёстой. Зөвхөн намыг бүртгэхтэй холбоотой асуудал Улсын дээд шүүх дээр яригдах ба зөвхөн үндсэн намыг бүртгэнэ. Нийслэлийн хороод сум дүүргийн хороогоо намын хороонуудыг бүртгэх шаардлага хаана ч байхгүй. Хуульд байхгүй зүйл заалтыг өөрсдийн үзэмжээр тэрнээс өмнө үүсгэж намын хороо байгуулсан байх ёстой байсан юм гэж байгаа нь үндэслэлгүй байна. Үндсэн хуулийн цэцэд манай зүгээс гомдол гаргасан ба нэхэмжлэгч нарын байр суурьнаас гомдлыг өгсөн. Сонгуулийн ерөнхий хорооноос яаж хэрэглэж байгаа талаар чиглэл авсан. Тодруулга дээр бид нар нам нь бүртгэлтэй байхыг шаардсан байгаа учраас хууль хэрэглээ дээр Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн. Сонгуулийн хороо яаж хэрэглэж байгаа талаараа тодруулга өгсөн байхад үгүй ингэж хэрэглэх байсан гэдэг зүйл ярьмааргүй байна. Үнэхээр тийм асуудал байсан бол Үндсэн хуулийн цэцэд бид нар биш та нар хандаад сууж байх байсан. Хуулийг буруу хэрэглээд бид нарын нэр дэвших эрхийг зөрчихлөө гээд нэхэмжлэгч нар нь Үндсэн хуулийн цэцэд хандах ёстой байсан.

Нэхэмжлэгч нарын ямар эрх нь зөрчигдсөн нь өнөөдрийн байдлаар ойлгосонгүй. Эцсийн дүндээ ямар эрхээ сэргээлгэхээр хүсэж байгаа нь тодорхой ойлгомжтой болсонгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд Шүүхээс гарах шийдвэр нь ямар нэгэн байдлаар эрх зүйн байдлыг дээрдүүлдэг. Эрх зүйн байдлыг сэргээдэг. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаснаар нэхэмжлэгч нарын ямар эрх нь сэргэх гээд байгааг ойлгосонгүй. Өөрсдөө ч үүнийгээ тайлбарлаж хэлж чадахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

                                                   ҮНДЭСЛЭХ НЬ;

          Нэхэмжлэгч О.Б болон НА намын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч Д.П нар  НСХны 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн  21 дүгээр тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг  гаргажээ.

          Нэхэмжлэгч О.Б Хөдөлмөрийн үндэсний намаас (цаашид ХҮН-ын гэх) Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшсэн 27 нэр дэвшигчийг хуулийн шалгуур хангаагүй байхад бүртгэсэн НСХны 21 дүгээр тогтоол нэр дэвшигч миний болон хамт нэр дэвшсэн нэр бүхий нэр дэвшигчдийн эрхийг зөрчсөн гэж, НА намын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч Д.П дээрх маргаан бүхий актаар ХҮН-аас нэр дэвшсэн 27 нэр дэвшигчийг 2020 оны Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэсэн нь сонгуульд оролцогч бусад улс төрийн нам түүний дотор А намын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж тус тус маргажээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн эхэнд НА намын хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбогдуулан хариуцагчаас хариу тайлбарыг шүүх хуралдаан болох өдөр ирүүлсэн, шүүхээс энэхүү 1 хуудас хариу тайлбартай шүүх хуралдааны өмнө танилцаад хуралд оролцох шаардлага тавьсны дагуу уг материалтай танилцсан хэдий ч энэ талаар намынхаа удирдлагад танилцуулах боломжоор хангаж шүүх хуралдааныг хойшлуулах, гуравдагч  этгээдийн өмгөөлөгчөөс: НА намын хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэл хуулийн шаардлага хангаж байгаа эсэх нь эргэлзээтэй, А намын тамга, тэмдэгтэй холбоотой маргаан тус шүүх дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа иймд итгэмжлэл хуулийн шаардлага хангаж байгаа эсэхийг тодруулах, НА намын хороо А намыг төлөөлөх эрхгүй, тус намын хороо нь Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-д зааснаар хуулийн этгээдийн эрхгүй байх тул эрхтэй эсэхийг тодруулсны дараа шүүх хуралдааныг хийх нь зүйтэй гэсэн хүсэлтүүд гаргасныг хэлэлцээд тус тус хэрэгсэхгүй болгов.

Учир нь Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нараас анх гаргасан маргаан бүхий 21 дүгээр тогтоолыг илт хууль бус болон хууль бус болохыг тогтоолгохоор томьёолсон шаардлагаа уг актыг хууль бус байсан болохыг тогтоолгох гэж өөрчилсөн бөгөөд энэхүү өөрчилсөнтэй холбоотой хариу тайлбарыг хариуцагч НСХноос шүүх хурал болох өдөр ирүүлсэн, ингэж ирүүлэхдээ өмнөх ирүүлсэн хариу тайлбараа дэмжсэн 1 хуудас тайлбар байх бөгөөд энэ баримтыг уншиж танилцахад шүүх хуралдааныг хойшлуулах хэмжээний цаг хугацаа орохооргүй, түүнчлэн өмнөх ирүүлсэн тайлбараа дэмжсэн агуулгатай байгаа нь энэ тайлбарын талаар намын удирдлагад заавал танилцуулах шаардлагагүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцах боломж олгож шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй, уг маргааныг шүүх хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаан үргэлжилж хуулийн хугацаа хэтэрсэн зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулахгүйгээр шийдвэрлэх шаардлагатай байгаа байдал зэргийг харгалзан хэрэгсэхгүй болгов.

          НА намын хорооны нэхэмжлэлтэй НСХнд холбогдох захиргааны хэрэгт Г-ын Б-ыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж итгэмжлэлд[1] тус намын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч Д.П гарын үсэг зурж 3 жилийн хугацаагаар олгосон, харин А намын даргын 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар Д.Пг НА намын хорооны даргын үүрэг гүйцэтгэгчээр[2] томилсон, А намын Үндэсний бодлогын хорооны хурлын 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “А намын даргын эрх, үүргийг түр шилжүүлэх тухай” 16/06 дугаар тогтоолоор[3] А намын даргын эрх, үүргийг намын дараагийн дарга сонгогдох хүртэл Цэвэгдоржийн Туваанд түр шилжүүлсэн байна.  

          Өмнөх шүүх хуралдааны үед хэргийн оролцогчдоос НА намын хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэлийг хуульд нийцсэн эсэхийг тодруулах хүсэлт гаргасны дагуу  намын даргын бүртгэл болон тамга тэмдгийн асуудлаар Улсын дээд шүүхэд хэлэлцэгдсэн маргааны талаар тодруулга хүсэж уг маргааныг шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг нотлох баримтаар ирүүлснээс үзэхэд Ц.Т-ыг А намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн хэдий ч түүнийг тус намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон намын Үндэсний бодлогын хорооны хурлын 16/06 дугаар тогтоол хүчин төгөлдөр байна.

Иймд Г.Б олгосон итгэмжлэлийг хуульд нийцсэн эсэхийг дахин шалгаж тодруулах шаардлагагүй гэж үзэж хүсэлтийг хэрэгсэхгүй болгов.

Нийслэлийн А намаас анх 2020 оны 10 дугаар сарын 09-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсаныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 506, үүний дараа нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулж 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн нэхэмжлэлийг мөн хуулийн 54.1.5-д заасан нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж хүлээн авахаас татгалзсаныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 22 дугаар тогтоолоор тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн энэ хүсэлтийг хангах боломжгүй.

Харин шүүх А намын хувьд тухайн сонгуульд оролцохоор бүртгүүлсэн бусад намын бүртгэл нь хууль ёсны эсэхтэй холбоотойгоор шүүхэд маргах эрхтэй гэж үзэж захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан тул нэхэмжлэгчийг хуулийн этгээдийн эрхтэй эсэх талаар тухайлан дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

Түүнчлэн  тус шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны явцад хариуцагчийн болон гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль, Монгол улсын олон улсын гэрээ нь Монгол улсын Үндсэн хуульд нийцээгүй байна гэж шүүгч үзвэл тухайн  хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааг түдгэлзүүлж, Улсын Дээд шүүхэд энэ талаар саналаа гаргана.” гэж зааснаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Улсын Дээд шүүхэд саналаа хүргүүлэх хүсэлт гаргасныг шийдвэрлээгүй бөгөөд энэ удаагийн шүүхийн хэлэлцүүлэгт хүсэлт гаргасан хэргийн оролцогчдоос шүүхийн эрх хэмжээний асуудал гэсний дагуу уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Учир нь энэ асуудлаар иргэдээс Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн мэдээллийн дагуу цэцийн гишүүний 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 94[4], 10 дугаар сарын 14-ний өдрийн 153[5], 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 15[6] дугаар тогтоолуудаар тус тус маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

А намын тамга, тэмдэг хүчинтэй эсэх маргааны тухайд энэ нь орон нутгийн сонгуульд оролцох нэр дэвшигчдийг бүртгэсэн НСХнд холбогдох захиргааны хэрэгт хамааралгүй тул энэ талаарх гуравдагч  этгээдийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангах боломжгүй.

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч нар нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх, тэдний эрх ашиг хэрхэн хөндөгдөж яаж сэргэх нь ойлгомжгүй байгааг шүүх  анхаарч үзэхийг хүссэн хариуцагчийн болон гуравдагч этгээдүүд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байж болох хэдий ч маргааныг шүүхийн хэлэлцүүлгээр мэтгэлцэх зарчмыг хангаж шийдвэрлэхэд хуульд харшлах зүйлгүй гэж үзэж дээрх үндэслэлүүдээр хэргийн оролцогчдын гаргасан хүсэлтүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

1.Хэргийн үйл баримтын талаар:

Хөдөлмөрийн үндэсний намаас 2020 оны Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуульд өрсөлдөхөөр нэхэмжлэгч О.Б тэргүүтэй 44 нэр дэвшигчийн, П.Н тэргүүтэй 27 нэр дэвшигчийн материалыг НСХнд ирүүлснийг тус хорооны 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 5 дугаар хуралдаанаар[7] хэлэлцэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар П.Н тэргүүтэй 27 нэр дэвшигчийг бүртгэхээр шийдвэрлэсэн.

ХҮ  нам2011 онд байгуулагдаж, Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа улс төрийн хүчин бөгөөд тус намын даргаар 2014 онд С.З, 2015 онд С.Б, 2017 оноос Б.Ннар ажиллаж бүртгэлээр баталгаажсан;

Хэрэгт ирүүлсэн баримтаас үзэхэд тус намын 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Их хурлын 03 дугаар тогтоолоор намын шинэчилсэн дүрмийг баталж, 04 дүгээр тогтоолоор Б.Найдалааг намын даргаар[8] сонгогдсоныг баталсан, намын шинэчилсэн дүрмийг Улсын Дээд шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 13 дугаар тогтоолоор бүртгүүлсэн, тус намын Нийслэлийн намын хорооны 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаар тогтоолоор П.Ныг Нийслэлийн намын хорооны даргаар сонгосон, тус намын Удирдах зөвлөлийн хурлын 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар тогтоолоор[9] намын дунд шатны байгууллагыг байгуулсан;

Харин НА намын хорооны нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хэргийн үйл баримтын тухайд А намаас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшүүлсэн 37 нэр дэвшигчийг НСХны 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаар тогтоолоор бүртгэж үнэмлэх олгосон, А нам 2020 оны орон нутгийн ээлжит сонгуульд Монгол ардын хувьсгалт намтай хамтран ажиллах гэрээний үндсэн дээр тойргоо зөрүүлээд нэр дэвшүүлж оролцсон талаар хэргийн оролцогчид тайлбарласан зэрэг үйл баримтууд тогтоогдлоо.

2.Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлийн талаар;

ХҮ  намынНийслэлийн намын хорооны дарга П.Нын гарын үсэг бүхий албан бичгээр хуульд заасан бичиг баримтын бүрдэл хангуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд өрсөлдөхөөр 27 нэр дэвшигчийг бүртгүүлэхээр ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч хуралдаанаараа хэлэлцэн бүртгэж нэр дэвшигчийн үнэмлэх олгосон хариуцагч НСХны маргаан бүхий 21 дүгээр тогтоолыг хууль бус байсан гэж дүгнэх үндэслэлгүй байна.

ХҮН-ын Нийслэлийн намын хорооноос нэг талаас П.Н тэргүүтэй, нөгөө талаас О.Б тэргүүтэй хоёр тусдаа нэр дэвшигчдээ бүртгүүлэхээр материал ирүүлснийг хэлэлцэж намын дарга Б.Н(Улсын дээд шүүхэд бүртгэлтэй), Нийслэлийн намын хорооны дарга П.Н тэргүүтэй талын нэр дэвшигчдийг бүртгэсэн хариуцагчийн шийдвэр хууль зөрчөөгүй.

Учир нь нэхэмжлэгч О.Б тус намын гишүүнчлэлтэй байсан хэдий ч 2017 оноос хойш намын үйл ажиллагаанд оролцоогүй, Нийслэлийн намын хорооны даргаар сонгогдсон талаар хууль ёсны нотлох баримт ирүүлээгүй, өөрийгөө болон хамт нэр дэвшсэн нэр дэвшигчдийг тус намын гишүүн гэдгийг нотлоогүй байна.

Түүнчлэн орон нутгийн сонгуульд оролцохоор нэр дэвшигчдээ бүртгүүлэх албан бичигт дарагдсан тамга нь улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэлгүй болох нь Тагнуулын ерөнхий газрын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1324 дүгээр албан бичгээр[10] нотлогджээ.

Нөгөө талаар нэхэмжлэгч нар маргаан бүхий 21 дүгээр тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагын үндэслэлээ Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг зөрчсөн гэж тодорхойлжээ.

  Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Энэ хуульд заасны дагуу сонгууль зарласан өдрөөс өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн, тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт өөрийн салбартай нам орон нутгийн Хурлын сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан иргэнийг Хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй.” гэж зохицуулсан байх бөгөөд нэхэмжлэгч нар хуулийн энэ зүйлийн “...тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт өөрийн салбартай...” гэсэн шаардлагыг хангаагүй байхад бүртгэсэн гэж үзсэн байна.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд “сонгууль товлон зарласан өдрөөс өмнө...” гэсэн хугацааны зохицуулалт нь зөвхөн хуулийн “...Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн...” байх гэсэн шаардлагад хамаарахаар, харин “...тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт өөрийн салбартай...” байх гэсэн шаардлагыг тухайн нам сонгуульд нэр дэвшүүлэн оролцох үедээ хангасан байхаар зохицуулсан гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл Улсын дээд шүүхэд бүртгэлтэй намын тухайд тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт өөрийн салбартай байх шаардлагыг сонгууль товлон зарласан өдрөөс өмнө байгуулсан байхаар шаардаж иргэний сонгох, сонгогдох үндсэн эрхийг хязгаарлах боломжгүй.

Тодруулбал энэ зүйлийн “...Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн...” гэдэг нь хуулийн үндсэн шаардлага бөгөөд харин улс төрийн намын орон нутагт салбартай байх, энэ нь сонгууль товлон зарлахаас өмнө эсвэл хойно байх тухай хугацааны шалгуураар иргэний сонгогдох эрхэд халдах үндэслэлгүй гэж тайлбарлагдахаар байна. 

Түүнчлэн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тухайн шатны сонгуулийн хороо сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам, эвслийг бүртгэхдээ тэдгээрийн ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгана.”, 27.3-д “Дараах шаардлагыг хангасан нам, эвслийг бүртгэнэ:”, 27.3.1-д “нам...нь энэ хуулийн 9.1-д заасны дагуу тухайн сонгуулийг товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн;” гэж тодорхой зохицуулжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд ХҮН-ын Б.Н, Б.Н тэргүүтэй талын ирүүлсэн баримтууд хуулийн 27.3-д заасан шаардлагыг хангасан бөгөөд харин эсрэгээрээ нэхэмжлэгч О.Б-ын ирүүлсэн баримт бичиг хуулийн 27.3.1-д заасан “...Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн..” байх шаардлагатай нийцээгүй, ингэснээрээ хуулийн 27.4-д “Энэ хуулийн 27.3-д заасан шаардлагыг хангаагүй нам, эвслийг бүртгэхээс татгалзана.” гэсний дагуу бүртгэхгүй байх үндэслэл болсон байна.

Нэхэмжлэгч О.Б нэхэмжлэлийн шаардлагадаа “...миний болон надтай хамт нэр дэвшсэн иргэдийн сонгогдох эрхийг зөрчсөн...” гэж тодорхойлсон хэдий ч эдгээр иргэдийг төлөөлөх эрхтэй эсэхээ нотлоогүй, түүнчлэн ХҮН-аас нэр дэвшиж бүртгүүлсэн 27 нэр дэвшигч бүгд сонгуулийн 22 дугаар тойрогт нэр дэвшсэн  нэхэмжлэгчийн сонгогдох эрхийг зөрчсөн байх боломжгүй.

Мөн нэхэмжлэгч НА намын хороо маргаан бүхий актын улмаас тус намын саналыг хуваасан үр дагавартай гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч А намын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй, нэхэмжлэгч энэ талаараа нотлоогүй байна.

Сонгуульд нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгож байгаа Сонгуулийн байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэг нь тухайн тойрогт өрсөлдөж байгаа хувь хүний мандаттай холбоотой тайлбарлагдана.

Өөрөөр хэлбэл тухайн мандат бүхий тойрогт нэр дэвшигчийг бүртгэсэн актын улмаас аль нэг нам, эвсэл, бие даагчийн саналыг хуваасан, сонгуульд өрсөлдөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж дүгнэх боломжгүй.

Нөгөө талаар тус сонгуульд нэхэмжлэгч А намтай хамтран ажиллах гэрээний дагуу оролцсон МАХН-аас маргаан бүхий 21 дүгээр тогтоолтой холбогдуулан маргаагүй байна. 

Түүнчлэн нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагч захиргааны байгууллагаас хожим ийм хууль бус шийдвэр гаргахаас урьдчилан сэргийлж нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэх тайлбар үндэслэлгүй болно.

Өөрөөр хэлбэл хожим гарах шийдвэрээс урьдчилан сэргийлэх гэсэн шаардлагад шүүх хууль зүйн дүгнэлт өгч шийдвэрлэх боломжгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч О.Б тус намын дунд шатны байгууллагыг 2020 оны 08 дугаар сард шинээр байгуулсан нь хууль зөрчсөн гэж нэхэмжлэлийн шаардлагаа томьёолон маргасан хэдий ч намын анхан болон дунд шатны байгууллагыг 2018 онд татан буулгасан болон улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэлтэй 1117243465 дугаар тамганы бүртгэлийн талаарх үйл баримттай маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч О.Бийг Нийслэлийн намын хорооны даргаар сонгож, орон нутгийн сонгуулийн 22 дугаар тойрогт нэр дэвшүүлсэн 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаан нь хуралдааны тэмдэглэл байхгүй, намын удирдах зөвлөл дэмжсэн эсэх нь тодорхойгүй, хурлаас гарсан эрхийн актад дарагдсан тамга нь бүртгэлийн байгууллагад бүртгэлгүй  зэргээр хууль ёсны дагуу явагдсан гэж үзэхээргүй, нэхэмжлэгч НА намын эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байх тул хариуцагч НСХны 21 дүгээр тогтоол нэхэмжлэгч нарын эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэв.

Ийнхүү дээр дурдсан үндэслэлүүдээр  нэхэмжлэгч О.Б болон НА намын хорооны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 27 дугаар зүйлийн 27.3, 27.3.1, 27.4, Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг тус тус үндэслэн НСХны 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн  21 дүгээр тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэгч О.Б болон НА намын хорооны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч нарын  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн тус бүр 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.НАСАНДЭЛГЭР

 

 

 

 

  

 

             

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] 3 дугаар хавтаст хэргийн 89 дүгээр хуудас

[2] 3 дугаар хавтаст хэргийн 14 дүгээр хуудас

[3] 3 дугаар хавтаст хэргийн 189 дүгээр хуудас

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 197 дугаар хуудас

[5] 2 дугаар хавтаст хэргийн 69 дүгээр хуудас

[6] 2 дугаар хавтаст хэргийн 229 дүгээр хуудас

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 172-173 дугаар хуудас

[8] 2 дугаар хавтаст хэргийн 107 дугаар хуудас

[9] 2 дугаар хавтаст хэргийн 130 дугаар хуудас

[10] 1 дүгээр хавтаст хэргийн 201 дүгээр хуудас