Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 02639

 

 

 

 

 

 

 

  2018 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2018/02639

               Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 23В байр, 139 тоотод оршин суух, Тэс гол ургийн овогтой Б.Т-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө-46, Гранд цогцолбор, 1105 тоот хаягт байрлах, “А” ХХК –д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, Ж.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Тшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Тминий бие А ХХК -ийн Бизнес хөгжлийн газрын Ахлах эдийн засагч албан тушаалд 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс Гүйцэтгэх захирлын №Б-527 тоот тушаалаар туршилтын гурван сарын хугацаагаар томилогдон ажилласан. Би хэдийгээр ахлах эдийн засагч албан тушаал дээр ажиллаж байсан боловч Бизнес харилцааны газрын захирлын албан тушаалыг хавсран гүйцэтгэж байсан. Миний туршилтын хугацаа дуусахад Бизнес харилцааны газрын захирлын албан тушаал дээр жинхлэн ажиллах байсан. Намайг ажлаас чөлөөлөгдсөний дараа Бизнес харилцааны захирал болон Ахлах эдийн засагч албан тушаалууд дээр гурван ажилтан авч ажлуулж, хуучин байсан бүтэн орон тоог улам өргөжүүлсэн. Миний бие 2017 оны 11 дүгээр сарын 30, 12 дугаар сарын 1-нд Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороонд байрлах Корпорате зочид буудалд тус компанийн 15 жилийн ойн арга хэмжээг 300 харилцагчид нь зориулж, хамтран зохион байгуулалцаж  байгаад харилцагчийн менежер н.Түмэнбаярт зодуулж улмаар хамраа хугалуулж, муруйлгуулж, бусад авсан бэртэл гэмтлийн улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Тус хэрэг ХУД-ын Цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн байцаагч ахлах дэслэгч Золбаяр дээр шалгагдаж байна. Би эмчийн магадлагаагаа хуулийн хугацаанд Ази  болно. Би эмчийн магадлагаагаа хуулийн хугацаанд А ХХК -д хүргүүлж, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг авсан. Би эмнэлгээс гарсны дараа 2017 оны 12 дугаар сарын 21-ны пүрэв гарагийн өглөө 08 цагт урьд ажиллаж байсан нисэхэд байрлах АЗИ-З агуулах дээрээ очиход миний хэрэглэж байсан ажлын компьютер болон ширээ, сандлыг хурааж авсан байсан. Ажил хийх нөхцөл боломжоор хангаж өгөхийг оффис менежер н.Байгальмаагаас хүсэхэд, үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Н.Мөнхгал таны эд зүйлсийг хурааж авсан, одоогоор тэрээр түр хугацааны чөлөөтэй байгаа, Захиргаа хүний нөөцийн албанаас эргээд чиглэл өгтөл хүлээж бай, ажилласан хугацааныхаа тайланг бичиж өгөөрэй гэсэн үүрэг өгсөн гэж хуульч н.Наранцэцэг надад утсаар ярьж мэдэгдсэн. Би хариу ирэхийг хүлээн ажилласан хугацааныхаа тайланг бичиж байтал орой баруун дөрвөн зам Гранд плаза төвийн 11 давхар, 1105 тоотод байрлах төв оффис дээр Захиргаа хүний нөөцийн албаны дарга Ж.Золзаяа, хуульч н.Наранцэцэг нар дуудахад нь очиж уулзахад, намайг ажлаас халж байгаа тухай мэдэгдсэн. Мөн 2017 оны 12 дугаар сарын 23-ны бямба гарагт Захиргаа хүний нөөцийн албаны дарга Ж.Золзаяагийн z.а.mn майл доорх тойрох хуудас зуруулахыг шаардсан захидал ирсэн. “Байгууллагатай хийсэн Хөдөлмөрийн гэрээний дагуу туршилтын 3 сарын дотор ажлаас чөлөөлж байгаа тул 2017 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн дотор ирж тойрох хуудсаа зуруулан, байгууллагатай холбогдох тооцоогоо дуусгана уу. Энэ асуудлаар 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр уулзаж мэдэгдсэн ба 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тойрох хуудсаа Захиргаа хүний нөөцийн албанаас ирж авахаар тохирсон боловч ирээгүй тул мэдэгдэл хүргүүлж байна” гэсэн. Намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т заасан ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэдгийг хэн, ямар шалгуураар үнэлсэн нь тодорхойгүй, ямар бүрэлдэхүүнтэй мэргэжлийн комисс, ямар үндэслэлээр миний мэдлэг, чадварыг ажлын байранд тавигдсан шаардлагад нийцэхгүй байна гэж дүгнэсэн нь тодорхойгүй, надад мэргэжлийн комиссын дүгнэлт танилцуулаагүй байж, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.3-т заасан эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа үед ажил, албан тушаалыг хэвээр хадгална гэсэн заалтыг зөрчиж намайг ажлаас халсан. Ийнхүү намайг ажлаас үндэслэлгүйгээр халсанд гомдолтой байгаа тул А ХХК -ийн Гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн № Б-622 тушаалыг үндэслэлгүй гэж үзэж, өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно. Тиймээс А ХХК -ны Гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б-622 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд буюу Бизнес харилцааны газрын Ахлах эдийн засагч ажилд эгүүлэн тогтоолгох, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Тшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Тминий бие 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Ази-Фарм ХХК-нд ахлах эдийн засагч гэх ажлын байранд ажиллаж эхэлсэн. Хэдийгээр тэр ажлын байранд ажиллаж эхэлсэн боловч анх ярьсан яриа тохироогоор 3 сарын дараа бизнесийн харилцааны газрын захирлын ажил дээр шилжин ажиллаж үндсэн цалинг жинхэлсэн цалингийн 80 хувиар буюу 2,000,000 төгрөгийн цалинтайгаар ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа өөрт хамааралтай ажил үүргээ гүйцэтгэж байсан. 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр шилжих шөнө Корпоратэ кочид буудалд А ХХК-ийнхарилцагчийн баяр хэмээх 300 харилцагч буюу эмч, сувилагч, эмийн сангийн ажилтан зэрэг хүмүүсийг урьж баяр зохион байгуулсан. Тус байгууллагад ажилладаг Д.Түмэнбаяр хэмээх миний доод шатны албан тушаалтан байсан. Тэр хүн зодоон эхлүүлж гэнэт надруу дайрч довтолсны улмаас биеэ гэмтэл аваад 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг дуустал эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэсэн бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ажлын байрандаа ирж ажиллах гэсэн боловч ажлын компьютер, программ, мэйл, хандах эрх зэргийг хурааж авч ажиллах нөхцөл боломжгүй болгосон байсан. Эргээд ажлын байрандаа ажиллах хүсэлтэй байгаа бөгөөд энэ хугацаанд хүртэл ажиллаж байсан ажлын тайлангаа бичиж С.Наранцэцэг эгчид мэдэгдсэн. Намайг ажлын тайлангаа бичиж байхад буюу 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Ж.Золзаяа, хууль С.Наранцэцэг эгч намайг дуудаж чамайг ажлаас чөлөөлж байгаа гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тойрох хуудсаа зуруулж тооцоогоо дуусга гэсэн. Миний тойрох хуудас 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дууссан. Би тойрох хуудас өгөхөд 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлсөн байсан. Ажлаас чөлөөлсөн тушаалд намайг ажлын байранд бусад хүмүүстэй зүй бусаар харьцсан, ажилдаа тохирох туршлага байхгүй гэх үндэслэлээр чөлөөлсөн байсан. Эдгээр үндэслэлүүд нь шударга ёсонд нийцэхгүй байгаа учраас шүүхийн байгууллагад хандаж, тухайн байгууллагаас чөлөөлөгдсөн цагаас хойшх хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалд бичилт хийлгэх хүсэлтэй байгаа юм” гэжээ.

 

Хариуцагч “А” ХХКшүүхэд гаргасан тайлбартаа: “Б.Т-гГүйцэтгэх захирлын №Б-527 тоот тушаалаар 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс ахлах эдийн засагч орон тоонд туршилтын хугацаагаар томилж хөдөлмөрийн гэрээг байгуулж ажиллуулсан болно. Б.Тнь 2 үндсэн шалтгаан, түүнд хамаарах хэд хэдэн зөрчлүүдийн улмаас ажлаас чөлөөлөгдсөн болно. Үүнд: Нэгдүгээрт: Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1-р заалтад заасан "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан" үндэслэлээр чөлөөлөгдсөн болно. Б.Тэмүүжинтэй байгуулсан гэрээнд Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлүүдийг заасан бөгөөд улмаар 8.13-д "Ажилтан хөдөлмөрийн гэрээг цуцлах дараахь ноцтой зөрчлүүдийг гаргасныг илрүүлсэн тухайд ... энэхүү гэрээг ажил олгогч талын санаачлагаар шууд цуцлахыг талууд харилцан бүрэн ойлголцож, зөвшилцсөн". 1.Хөдөлмөрийн гэрээний 8.13.4-д "...байгууллагад дотооддоо мөрдөх, хэрэгжүүлэх дүрэм, журам, зааврын аливаа заалтыг ... ажилтан нь зөрчсөн, бүрэн хэрэгжүүлээгүй мөрдөөгүй, улмаар эдгээртэй холбоотой хяналт хийх, удирдах, гүйцэтгэх үүргээ ... дутуу гүйцэтгэж, бүрэн биелүүлээгүй" заалтад хамрагдах ажлын төлөвлөгөөг гарган батлуулаагуй, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, харилцагч, хамтрагч нартай боловсон харилцаж, ёс зүйн хувьд биеэ зөв авч явах зөрчлийг гаргаж байгууллагад мөрдөх журам болох Хөдөлмөрийн дотоод журмын 3.6.4; 3.6.5; 5.2.1; 5.2.4 дахь заалтуудыг зөрчсөн. 2.Хөдөлмөрийн гэрээний 8.13.6-д "Ажилтан нь Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам, байгууллагын бүхий л дотоод журамд заасан үндсэн ажил үүргийн хүрээнд болон тухайн даалгасан ажил, үүргийн хүрээнд зөрчил гаргасан, ... байгууллагад ... нэр хүндийн хохирол учруулсан [2017 оны 11 дүгээр сарын 25 /Тэрэлж /, 2017 оны 11 дүгээр сарын 30 Корпорэйт зочид буудалд болсон харилцагч нарыг хүлээн авсан хүндэтгэлийн арга хэмжээн дээр согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж асуудал үүсгэсэн. Энэ хэрэг Хан-Уул дүүргийн цагдаагийн  хэлтэст шалгагдаж байгаа талаар нэхэмжлэгч өөрөө бичсэн байна. 3.Хөдөлмөрийн гэрээний 8.13.12-д "... үйлчлүүлэгчдийн дэргэд орилж хашгирсан, ... хоорондоо хэрэлдэж маргалдсан, зодолдсон, ... буруу үлгэр дуурайл үзүүлж биеэ зохисгүй явсан, ... байгууллагын ... нэр хүндэд сөрөг аливаа зөрчил дутагдал гаргасан [ 2017 оны 11 дүгээр сарын 30 Корпорэйт зочид буудалд болсон хамтран ажилладаг байгууллагуудыг хүлээн авсан хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Б.Тсогтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж, согтууран Ганбаяр, Ганхуяг, Дашдулам зэрэг ажиллагсдыг түлхэх, цохих, элэг рүү нь цохих зэргээр зодооныг биечлэн өдөөн хатган, улмаар зодоонд оролцож байгууллагын хамтран ажиллагсдын дэргэд зодолдож, байгууллагын нэр хүндэд хохирол учруулсан, хамартаа гэмтэл авсан нь Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн №0953036 дугаартай эмнэлгийн хуудсаар нотлогдож байгаа, энэ хэрэгтээ Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт шалгагдаж байгаагаа нэхэмжлэлдээ дурдсан байсан. 4.Хөдөлмөрийн гэрээний 4.9-д заасан: Ажилтан нь Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил, үүргийг гүйцэтгэх, эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ өөрийн хариуцсан нэгжийн болон хувийн ажлын төлөвлөгөөг, сар, улирал, жилээр гаргаж шууд удирдах ажилтнуудаар батлуулж ажиллана. Төлөвлөгөөг батлуулах хугацаа нь дараахь байдалтай байна. Үүнд: “Хэрэв ажилтан шинээр орсон, томилогдсон бол уг өдрөөс тухайн сарын ажлын төлөвлөгөөг 7 хоногийн хугацаанд; улирлын төлөвлөгөөг 15 хоногийн хугацаанд жилийн төлөвлөгөөг 30 хоногт багтааж батлуулна. Б.Тнь өөрийн удирдлага болох Бизнес харилцааны газрын захирал Г.Бат-эрдэнэ, Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Н.Мөнхгал; байгууллагын удирдлага Дэд захирал Ц.Тунгалаг, Гүйцэтгэх захирал Г.Баяржаргал нараар өөрийн болон хариуцсан нэгжийн ажлын төлөвлөгөөг батлуулаагүй, энэ талаархи баримт нотолгоо талуудад байхгүй; 5.Хөдөлмөрийн гэрээний 4.8 дахь заалт: Ажилтан нь батлуулсан хугацааны төлөвлөгөөт ажил үүргийнхээ гүйцэтгэлийн үр дүн, өгөөж [КР1]-ийг удирдах ажилтнуудад тайлагнах, шалгуулж хянуулах, дүгнүүлэх үүрэгтэй гэж заасан байгаа бөгөөд энэ үүргийн хүрээнд төлөвлөгөө батлуулаагүй учир түүнийг шалгуулах, тайлагнах дүгнүүлэх үүргээ нэхэмжлэгч огт биелүүлээгүй байна. [Үүнийг биелүүлсэн тухай ямар тайлан, КР1 үнэлгээний хуудас болон баримтууд талуудад байхгүй. 6.Хөдөлмөрийн гэрээний 4.6 дахь заалт: Ажилтан нь ажлын төлөвлөгөөний хамт өөрийн ажлын дүгнүүлэх тайлан, үнэлгээ [КР1]-ний хуудасны шалгуур, үнэлгээний шатлал, тоон үзүүлэлтийг удирдах ажилтанаар заавал батлуулсан байх бөгөөд удирдах ажилтны үүрэг даалгавар, өөрийн саналаар тайлан, үнэлгээ [КР1]-ний хуудас, шалгуур шатлалыг шинэчилж сайжруулна. Батлуулаагүй, нотлох баримт батлуулсан төлөвлөгөө ажилтанд болон шууд удирдлага, бусад удирдлага, Захиргаа хүний нөөцийн албанд байхгүй ирүүлээгүй байна. 7.Мөн Хөдөлмөрийн гэрээний 8.13.5 дахь заалт: Энэхүү Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил, үүргээ цаг тухайд нь биелүүлээгүй, биелэлтийг шууд болон байгууллагын удирдлагад бичгээр мэдэгдээгүй [төлөвлөгөө батлуулж ажиллах үүргээ биелүүлээгүй, төлөвлөгөөний биелэлтийг бичгээр мэдэгдээгүй, тайлагнаагүй] зэрэг ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд ажилтны гэрээг шууд цуцлахаар заасан заалтуудыг зөрчиж ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, ажлаас шууд халагдах ноцтой зөрчлүүдийг гаргасан учраас Хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан байна. Хоёрдугаарт: Нэхэмжлэгчийн мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага туршлага манай байгууллагын хувьд, Хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийн хувьд хангалтгүй, тохирохгүй байсан. Нэхэмжлэгч Хөдөлмөрийн гэрээнд заасан ...ийм төлөвлөгөө гаргах чадваргүй, улмаар батлуулаагүй, ажлаа төлөвлөж ажиллах, түүний биелэлтийг дүгнүүлэх дадлага туршлага эзэмшээгүй байсан. ...төлөвлөгөө, КР1 үнэлгээ гаргаагүй, баримт нотолгоо талуудад байхгүй. Ажилтан нь туршилтын хугацаанд байгууллагын удирдлага, шууд удирдлага Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Н.Мөнхгалаас 2017 оны 11 дүгээр сарын 10; 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрүүдэд "Шинэ ажилтаны үнэлгээний хуудас"-аар салбарын мэдлэг тааруу, хамт олны дунд нийтэч бус, цаашид үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй гэсэн үнэлгээг авч байсан нь ХТХуулийн 23.1-д заасан мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг буюу Ахлах эдийн засагчийн ажил үүргийг гүйцэтгэхэд тус тус хангалтгүй, Ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй байсан нотолгоо болно [Үнэлгээний хуудсыг баримтаар хавсаргав. Улмаар Б.Т-ийннэхэмжлэлд дурдсан ХтХуулийн 40.1.2 заалт нь байнгын ажлын байранд хугацаагүй Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтанд хамаарах бөгөөд Нэхэмжлэгчийг ажлаас халсан үндсэн шалгаан нь ХтХуулийн 40.1.4-д үндэслэсэн, энэ заалтын дагуу Хөдөлмөрийн гэрээнд заасан хэд хэдэн заалтад хамаарах шууд халагдах ноцтой зөрчлүүдийг гаргасны улмаас халагдсан байна. Нэхэмжлэгчийн ажлаас халагдсан хугацаа нь түүний дурдсан ХтХуулийн 35.1.3 заалтад хамаарахгүй бөгөөд ажилтны хөдөлмөрийн чадвар бүрэн сэргэж, эмчийн магадлагаа дууссан үед Гүйцэтгэх захирлын тушаал гарсан байна. Учир нь ажилтны эмнэлгийн магадлагаа 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дууссанаар 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс ирж ажилласан бөгөөд ажилтныг ажлаас халах Гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гарсан байгаа нь ажилтны өвчтэй байсан хугацаанд хамаарахгүй байна. Ажилтан өөрөө энэ огноо бүхий тушаалтай биечлэн танилцаж, түүнийг нэхэмжлэгч нь эмчийн магадлагаа дууссан, ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гардан авсан байна.  Мөн нэхэмжлэлд Бизнес харилцааны газрын захирлын ажлыг хавсран гүйцэтгэж байсан гэсэн нь огт үндэслэлгүй бөгөөд өөрийн албан тушаал, ажил үүргийг Бизнес Харилцааны Газрын захирал Б.Бат-Эрдэнэ нь хэвийн гүйцэтгэж байсан бөгөөд Нэхэмжлэгчээр уг ажлыг хавсруулан гүйцэтгүүлэх тухайд байгууллагын удирдлагын шийдвэр гараагүй, ямар нэг нотлох баримтгүй байна. Нэхэмжлэлд дурдсан байгууллагын ажлын орон тоог өргөтгөсөн талаарх мэдээлэл Нэхэмжлэлд хамаарах, хамааруулах үндэслэлгүй байна. Учир нь Б.Т-гХтХуулийн 40.1.1.заалтын "аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн" үндэслэлээр ажлаас чөлөөлөөлгүй, ийм заалтаар ажлаас чөлөөлсөн тухай Гүйцэтгэх захирлын тушаалд огт дурдаагүй байна. Б.Тнь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ажилд орохдоо өмнө нь ажиллаж байсан байгууллага "Санхүүгийн зохицуулах хороо"-той ажлаас үндэслэлгүй халагдсан талаарх хөдөлмөрийн маргаантай, шалгагдаж байгаа гэдэг шалтгаанаар манай байгууллагад Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтрээ эх хувиар нь өгөхөөс татгалзсан учир бид өгөх боломжгүй юм. Хэрэв нэхэмжлэгч Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн дэвтрийг авчирвал байгууллагын зүгээс туршилтын хугацаанд ажилласан үеийн бичилтүүдийг хийж өгөхөд татгалзах зүйлгүй болно. Дээрх үндэслэл, нотолгооны улмаас Б.Т-ийннэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч “А” ХХК-ийнитгэмжлэгдсэн төлөөлөгч С.Наранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Т-г2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 527 тоот тушаалаар манай компани ахлах эдийн засагчийн албан тушаалд 3 сарын хугацаанд томилсон. Энэ ажиллаж байх 3 сарын хугацаандаа туршилтын хугацааг гүйцээж чадаагүй. 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр буюу 1 сарын хугацаанд ажилласан. 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл өвчтэй байж байгаад 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ажилдаа ирээд 22-ны өдөр ажлаас нь чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн тушаал 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гарсан. 602 тоот тушаалаар чөлөөлсөн бөгөөд уг тушаалыг хөдөлмөрийн гэрээний 2.1.2, 8.13 дугаар заалтуудыг үндэслэл болгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн туршилтын хугацаанд байсан гэх заалтыг мөн үндэслэл болгосон. Хөдөлмөрийн гэрээний 8.13 дээр хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах нөхцөлийн заасан. Ажилтан хөдөлмөрийн гэрээг цуцлах дараах ноцтой зөрчил гаргасныг илрүүлсэн тухай гээд энэхүү гэрээг ажил олгогчийн санаачлагаар шууд цуцлахыг талууд харгалзан бүрэн ойлголцож зөвшилцсөн гээд хөдөлмөрийн гэрээний бүх хуудсанд Б.Тгарын үсгээ зурсан байгаа. 8.13 дугаар заалтын хамгийн ноцтой нь 8.13.12-д байгаа юм. Үйлчлүүлэгчийн дэргэд орилж хашгирсан, хоорондоо хэрэлдэж маргалдсан, зодолдсон, буруу үлгэр дуурайлал үзүүлж биеэ зохисгүй авч явсан, байгууллагын нэр хүндэд сөрөг аливаа зөрчил, дутагдал гаргасан бол байгууллагын санаачлагаар шууд чөлөөлнө гэх заалтуудыг үндэслэж чөлөөлсөн байгаа. Ийм учраас бид энэ хүнийг ажилд нь буцааж авахгүй. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч “А” ХХК-ийнитгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д аль нэг талын санаачлагаар чөлөөлнө. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-д байгууллагын санаачлагаар чөлөөлнө гэж заасан мөн 23 дугаар зүйлийн 23.1.2-д туршилтын хугацаанд ажлаас чөлөөлнө гэж тус тус заасан байгаа. Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар заалтын 8.13-аар чөлөөлсөн бөгөөд ажлаас чөлөөлөх болсон үндэслэл нь удирдах алба тушаалтны хувьд ёс зүй, бие авч явах байдал нь албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзсэн гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Тнь “А” ХХК-дхолбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Хариуцагч “А” ХХКнь нэхэмжлэгч Б.Т-г2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 527 дугаар тушаалаар ахлах эдийн засагчаар ажиллуулахаар туршилтын 3 сарын хугацаанд ажилд томилж, 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б-622 дугаар тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. /хх-ийн 6, 7, 25 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...Ажлаа хангалттай гүйцэтгэж зөрчил дутагдал гаргаагүй байхад үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан” гэж, хариуцагч хариу тайлбар татгалзлын үндэслэлээ “...Туршилтын хугацаанд ажиллуулахад удирдах албан тушаалтны хувьд бие авч явах байдал, ёс зүйн  хувьд тэнцэхгүй байсан. Энэ үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан” гэж тайлбарлан маргасан.

 

“А” ХХК-ийнгүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 527 дугаар “Ажилд томилох тухай” тушаалын 1 дэх заалт болон нэхэмжлэгч Б.Тэмүүжинтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.1.2-т туршилтын хугацааг 3 сараар тогтоож өгсөн байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1-д “Ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоож болно.”, 231.2-т “Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд туршилтын хугацаа гурван сар хүртэл байна.” гэж тус тус заасан.

 

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу ажил олгогч нь туршилтын хугацаанд ажилтны мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгаж, тэнцэхгүй гэж үзвэл ажиллуулахаас татгалзаж хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй.

 

Нэхэмжлэгч Б.Т-ийнажил байдлыг ажил олгогч байгууллагын Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Н.Мөнхгалын үнэлсэн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Шинэ ажилтны үнэлгээний хуудас”-т Туршилтын хугацаа “15 хоног”, үндсэн мэдээлэл “15 хоногийн дараа дахин үнэлэх”, мэргэжил мэдлэг, ур чадвар, бэлтгэгдсэн байдал “Салбарын мэдлэг хангалтгүй”, хувийн зан чанар “хамт олны дунд нийтлэг бус гэсэн ойлголт төрүүлсэн”, цаашид ажиллах боломж “туршилтын 15 хоногоор дахин үнэлэх” гэж, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Шинэ ажилтны үнэлгээний хуудас”-т Туршилтын хугацаа “1 сар”, үндсэн мэдээлэл “Нийтэч бус, асуудлыг хүндрүүлж туших”, мэргэжил мэдлэг, ур чадвар, бэлтгэгдсэн байдал “Салбарын ойлголт мэдлэг мөн хангалтгүй”, алдаа дутагдал, сахилга шийтгэл /гаргасан зөрчил, цаашид анхаарч ажиллах ажлын талаар/ “байгууллагаас харилцагчид зориулсан хүндэтгэлийн арга хэмжээнд зохистой бие авч яваагүй (Тэрэлж)”, цаашид ажиллах боломж “цаашид үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй” гэж тодорхойлжээ. /хх-ийн 132, 133 дугаар тал/    

 

Мөн шүүхэд гэрч С.Ганхуяг “...А ХХК-ийнхарилцагч нарыг хүлээн авч байгаа баярын арга хэмжээ байсан. Арга хэмжээнд Б.Тнь хувь хүний хүмүүжлээ гаргасан. Корпорате зочид буудалд архи хэтрүүлэн хэрэглэсэн байсан бөгөөд харьцааны бус соёл маш ихээр гаргасан. Тэнд байсан бусад хүмүүс болон надад муухай ааш зан гаргасан. ...Тарах үед нилээн согтсон байсан. Намайг виски олж ир гэж зандарсан. Хүн болгоноос архи олж ир гэж шаардаад байсан.” гэж, /хх-ийн 173 дугаар тал/ гэрч С.Ганбаяр “...Манай харилцагчийн баяр байсан. Энэ арга хэмжээнд бил болон Б.Торолцсон. Бид үйлчлэх зорилготой байсан. Сүүлд Б.Тсогтсон байсан. Б.Ттанхайрч надаас архи, виски нэхээд байхаар нь тарж байна гэсэн чинь намайг элэгдсэн. Тухайн өдөр иймэрхүү юм болсон. ...Өмнө нь Тэрэлж дээр бас ажиллагаа явагдахад Б.Тсогтоод ааш авир гаргасан” гэх мэдүүлэг тус тус өгчээ.

 

Нэхэмжлэгч Б.Т-гхариуцагч А ХХКнь туршилтын хугацаанд ажиллуулж, цаашид ажиллуулах боломжгүй гэж дүгнэсэн хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагч “А” ХХК- д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Б.Т-ийннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “А” ХХК- д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Б.Т-ийннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Тнь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.АЗБАЯР