Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2018/ШЦТ/389

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

-нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

-улсын яллагчаар И.Мөнхцэцэг

-шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б-т холбогдох 1734005010148 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мужаанчин мэргэжил эзэмшсэн гэх, Нарантуул-2 захын “Хуушуур хаус" цайны газарт зөөгч ажилтай, Улаанбаатар Сүхбаатар дүүрэг 16 дугаар хороо Бэлхийн 33-1-124 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ухаан мэдрэл бүрэн гэх, Б гэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, цахим хэрэгсэл ашиглан Төв аймгийн Зуунмод сумын нутагт 2017 оны 10 дугаар сарын 31 -ний өдөр иргэн Н, А нарыг “харанхуй өрөөнд нь тавилга хийж өгнө гэж” хуурч 430000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

Шүүгдэгч Б.Б нь Дархан-Уул аймгийн онлайн зарын группт 2018 оны 01 дүгээр сарын 20-ноос 23-ны хооронд цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориуд бий болгон “тавилга хийж өгнө” хэмээн иргэн С.Э 275000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар /

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

Шүүгдэгч Б.Б нь зохиомол байдлыгзориудаар бий болгож, цахим хэрэгсэл ашиглан Төв аймгийн Зуунмод сумын нутагт2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэн Н, А нарыг “харанхуй өрөөнд нь тавилга хийж өгнө гэж” хуурч 430000 төгрөгийг, мөн Дархан-Уул аймгийн онлайн зарын группт 2018 оны 01 дүгээр сарын 20-ноос 23-ны хооронд цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориуд бий болгон “тавилга хийж өгнө" хэмээн иргэн С.Энхтуяагаас 275000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Н: “манай нөхөр Алтангэрэл нь Очироо гэх хүнтэй фэйсбүүк хаягаар холбогдсон юм байна лээ. Манайх харанхуй өрөөндөө тавилга хийлгэх гэж байсан. Тэгээд Очироо гэх хүний Фэйсбүүк дээр тавилга хийнэ гэсэн зараар холбогдсон. Тэгээд тэр хүн нь гэрт нь очиж хэмжээг нь аваад хийж өгнө хаана ч байсан хамаап/й гэж хэлсэн байсан. 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Б, Очироо гэх хоёр хүн манай гэрт ирээд тавилганы хэмжээ аваад нийт 650.000 төгрөг болно, урьдчилгаа 60 хувийг авна, 7 хоногийн дараа тавилга гарна гэсэн. Тэгээд Төв аймагт ирсэн ба зардлын мөнгө гэж 20.000 төгрөг авсан юм. 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 88205274 дугаарын утсаар Б нь надруу залгаад тавилганы урьдчилгаа мөнгөө өгөөрэй гэхээр нь нөхөр бид хоёр миний дансаар хүнээс мөнгө зээлээд Бын данс руу 370.000 төгрөг шилжүүлсэн. 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өглөө эрт Б 88205274 дугаарын утсаараа залгаад 80.000 төгрөг яаралтай шилжүүл, тавилганд чинь юм авах гэсэн дутчихлаа, маргааш 100 айлын барилгын дэлгүүрүүд хаачихна гэхээр нь би 14 цагийн үед хотод явж байх үедээ найзынхаа Цэрэнпүрэв, Үүрийнтуяа гэсэн данснаас Бын дансруу 40000 төгрөг шилжүүлсэн, түүнээс хойш Бын утас руу нь залгахаар машин олдохгүй байна, тавилга чинь бэлэн болчихсон гэж хэлээд сүүлдээ бүр утас нь ч холбогдохгүй болсон. Очироо гэх хүнтэй нь утсаар ярьсан, мессенжерээр харьцсан чинь би тэр газраас гарсан, сонин газар байна лээ гэхээр нь манай нөхөр чи өөрөө хамт ирж хэмжээ аваа биз дээ гэсэн чинь утсаа авахаа болчихсон. 2017 оны 11 дүгээр сарын 21-ний Б над руу мессэж бичээд эгчээ танай тавилгыг 3 дахь өдөр хүргэж өгнө, би таныг муриагүй, сүүлийн боломжтэгэх үү эгчээ гэж, 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр "дүү нь таньд үнэнээ хэлье, ойрд цагдаагийн байгууллагаар яваад байгаа, зодооны хэргээр, өнөөдөр хэрэг нь хаагдаж байгаа” гэж, мөн 28-ны өдөр “өнөөдрөөс гайгүй боллоо, маргааш хүргэж өгөөд тавилгыг угсарч өгнө, ойлгож хүлээж байгаад баярлаж байгаа” гэж, мөн 12 дугаар сарын 03-ны өдөр Б луу би өөрөө залгахад “би маргааш Төв аймгийн Цагдаагийн газарт очино, та намайг Цагдаагийн байгууллагад өгсөн байна лээ” гэж хэлсэн...Б ХААН банкны 5721594191 гэсэн данстай байсан..нийт 430.000 төгрөг нэхэмжилж байна. Тавилга нь хийгдээгүй юм шиг байна. “ гэх мэдүүлэг/хх-ийн 17-18 тал/

Хохирогч Э: “2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Дархан зарын группт зар хараад байж байсан чинь тухайн зар дээр тавилга захиалгаар хийнэ гэсэн зар явж байсан. Тэгээд би 88205274 гэсэн дугаар руу залгаж үүдний тавилга хийлгэх гэсэн юм, үнэ хөлс нь хэд болох бол гэж асуусан. Тэгсэн нөгөө дугаараас 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр залгаад Улаанбаатар хотод явж байна нэг мөсөн хүмүүсийн захиалгыг аваад хийлгээд очье гэсэн, би тавилганыхаа хэмжээг аваад явуулсан. Тухайн залуу 3-5 хоногийн дотор гарна, урьдчилгаа хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би 160.000 төгрөг шилжүүлсэн чинь төд удалгүй 210.000 төгрөг болох юм байна гэж хэлээд би араас нь 50.000 төгрөг Батзул гэсэн 5009894901 тоот хаан банкны данс руу шилжүүлсэн. 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Батзул өөрөө фэйсбүүк чатаар холбогдсон. Би Улаанбаатар хотоос гарч амжаагүй байна гэхээр нь би нойлд тавих жижиг хайрцаг хийлгэж болох уу гэж асуусан чинь амжина, болох юм байна үнэ нь 65.000 төгрөг болно, шилжүүлчих гэж хэлсэн. 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Батзул гэдэг хүний данс руу мөнгийг нь шилжүүлсэн. Тэгээд би тэрнээс хойш залгаад асуухаар болоогүй байна гараагүй байна гэж хэлсээр байгаад сар шинэ болсон. Би нийт 275000 төгрөг Хаан банкны дансаар шилжүүлсэн. Тэгээд надад одоо гарах гэж байна, өглөө гарах гэж байна гэж хэлсээр байгаад сар шинэ болсон...” гэх мэдүүлэг/хх-ийн 144-145 тал/

Гэрч Л.Алтангэрэлийн: “...Манайх гэртээ тавилга хийлгэх гээд судлаж үзсэн, тэгээд Фэйсбүүкээр Тотко ОсЫго гэсэн хаягаар зураг тавиад тавилга хийнэ гэчихсэн байхаар нь холбогдсон чинь хаана хийлгэх вэ гэхээр нь Төв аймагт хийлгэнэ одоохондоо мөнгөгүй байна, 10 сар гаргаад хийлгэнээ гээд орхисон юм. Тэгээд миний утасны дугаарыг аваад үлдсэн. Тэгээд холбогдож байгаад 2017 оны 10 дугаар 29-ний өдөр Очироо, Б хоёр манай гэрт ирж хэмжилт хийгээд 20000 төгрөг буцах бензингүй болчихлоо танай тавилгыг хийж өгөх юм чинь суутгачихна гэсэн. Тэгээд 2-3 хоног болоод тавилга чинь гарна, 650.000 төгрөгөөр тавилгаа хийнэ гэж тохирсон. Тэгээд маргааш нь урьдчилгаа 60 хувиа өгчих тэгэхгүй бол болохгүй гэхээр нь манай эхнэр 370000 төгрөг Бын данс руу шилжүүлсэн. Түүнээс хойш 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр яаралтай мөнгө хэрэг болчихлоо гээд 88205274 дугаарын утсаар мессеж бичиж 40000 төгрөг авсан. Тавилгаа хийж өгөөгүй өдий хүрсэн, өнөө маргаашгүй очино гэх зэргээр ярьж алга болсон..." гэх мэдүүлэг/хх-ийн19-20 тал/

Гэрч Г.Төмөрийн: “...Манайх 2017 оны намрын сүүл сараар Улаанбаатар хотруу нүүж ороод би ажил олж хийх санаатай гэртээ байж байтал манай найз Б надад ажлын санал тавиад, би ямар ажил хийх талаар асуухад РасеЬоок дээр зар тавиад болоо гэж хэлсэн. Тэгээд би группэд зараа байршуулаад 2-3 хонож байхад эхний захиалга ирсэн...Төв аймгаас Алтангэрэл гэх хүн холбогдоод иж бүрэн тавилга хийлгэнэ гээд Бтай холбогдсон. Тэгээд 2017 оны 10 дугаар сар орчим байх өдрийг нь сайн санахгүй байна, Алтангэрэл гэх хүнтэй холбогдоод Б бид хоёр Улаанбаатараас Төв аймаг явдаг унаанд суугаад Цагдаа-90 жил гэсэн байранд ирээд захиалгаа аваад Б, Алтангэрэл гэх хүнээс 20000 төгрөг аваад буцаад Улаанбаатар хот орсон. Би Быг мэдэхгүй байна. 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр миний төрсөн өдрөөр уулзаад салсан. Тэрнээс хойш уулзалдаагүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/

Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Миний бие 2015 оноос эхлээд тавилгын цех ажиллуулдаг байсан юм. Тэгээд цехийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд аймаг, орон нутгийн фейсбүүк дээр зар тавьж очиж тавилга угсарч өгдөг байсан. Тэгтэл 2018 оны 01 дүгээр сард шиг санагдаж байна одоо яг цаг хугацааг нь санахгүй байна ямарч байсан зарын дагуу Дархан-Уул аймгаас ярьж байна тавилга хийлгэх гэсэн юм гэхээр нь чатаар ярилцаж тохиролцоод хэмжээгээ аваад хийлгэх тавилгаа сонгоод үнийн саналаа шкаф, нойлын өрөөндөө жижиг тавиур хийлгэхээр болсон. Нийттэй одоо санахгүй байна 400,000 гаруй төгрөг болоод урьдчилгаа 275,000 төгрөгийг нь авахаар болоод би эхнэр Батзулын 5009498901 дугаарын дансыг өгөхөд тэр дороо мөнгө дансанд орсон. Тухайн үед миний бие тавилгын олон захиалга аваад хавтангаа зүсүүлдэг газраа өр тавьчихсан байсан болохоор очоод өрөө дараад хавтангаа зээлээр авчихая гэж бодоод зүсдэг газраа өрөө өгөөд хавтан зээлэх гэсэн боловч зээлээгүй. Тэгээд материалын мөнгөгүй болоод өөр газраас мөнгө хайж явсаар ажилч зогсоод олон захиалга буцаад заримынхан мөнгийг нь буцааж өгөхөөр энэ тэндээс өр тавиад тэгээд л ерөнхийдөө бол үлдсэн захиалгуудаа хийж өгч чадахгүй энэ асуудалд орсон. Дарханаас тавилга захиалсан хүн над руу залгахаар нь аваад удахгүй очно гэдгээ хэлдэг байсан боловч сүүлдээ манай цех дампуураад би мөнгийг нь буцааж өгөхөөр болоод мөнгө хайж байж олоод л мөнгийг нь буцааж өгсөн...Тухайн үед захиалга ихтэй байсан болохоор хавтан зүсдэг газраа өр тавьсан байсан. Тэгээд Дарханаас Энхтуяагийн өгсөн мөнгөөр хавтан зүсүүлсэн өрөө дараад үлдсэн хавтангаа зээлээр аваад тавилгыг нь хийгээд өгье гэж бодсон боловч хавтан зээлээр өгөх газар олдохгүй тавилгыг нь хийж өгч чадаагүй...Ж.Батзул нь манай эхнэр байгаа юм. Гэхдээ албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, 2015 оноос хойш өнөөдрийг хүртэл хамт амьдарч байгаа. Тухайн үед би найз жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна Жагаад картаа өгөөд явуулчихсан байсан болохоор дансаар мөнгөө банкнаас очиж авахаас залхуураад эхнэрийн карт надад байсан болохоор данс руун хийлгээд картнаас нь мөнгө авсан. Батзул тухайн үед төв аймгийн Жаргалант суманд аавынхаа гэр рүү явчихсан байсан. Явахдаа гэрт картаа үлдээгээд явсан байсан. Энэ талаар огт мэдээгүй дансаар нь би мөнгө оруулж авсаныг. Харин одоо бол мэдэж байгаа, учир нь би Дархан- Уул аймгаас цагдаа ирээд мэдүүлэг авахад нь эхнэртээ болсон асуудлыг хэлсэн...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 12-13 тал/... гэрчээр өгсөн “...Би захиалгаар хүмүүст гэрийн тавилга хийж өгдөг юмаа. Тэгээд интэрнэтэд зар тавьчихсан байсан чинь 2017 оны намар Төв аймгаас холбогдоод тавилга хийлгэх талаар ярилцаад би төв аймагт өөрийн найз Төмөрийн хамт ирээд Цагдаа-90 жил гэсэн байрны айлд ирэхэд харанхуй өрөөний шкаф хийлгэнэ гээд хэмжээг нь аваад би урьдчилгаа 20000 төгрөг аваад Улаанбаатар хот ороод, түүнээс хойш 7 хоногийн дараа урьдчилгаа мөнгө гэж өөрийн Хаан банкны 5721594191 гэсэн дансаар 370000 төгрөг шилжүүлж аваад ахиад 7 хоногийн дараа 40000 бас шилжүүлж аваад нийт 430000 төгрөг авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 26 тал/

Хаан банкны дансны хуулга /хх-ийн 42-43, 151-160 талууд/

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2018 оны 10 дугаар сарын 17-ны эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тухай тогтоол /хх-ийн 91-113 тал/

Төв аймгийн Прокурорын газрын 2018 оны 12 дугаар сарын 110-ны өдрийн №54 дугаартай эрүүгийн хэрэг нэгтгэх тухай тогтоол /хх-ийн 127 тал/

Эд зүйл, бичиг баримт, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, хавсаргасан баримтууд /хх-ийн 04-13 тал/

Хохирогч Э “275000 төгрөгөө хүлээн авсан, гомдолгүй, шүүх хуралд суухгүй” гэсэн хүсэлт /2 дугаар хх-ийн 24 тал/

Хохирогч Н хохирлын мөнгө хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн

75 тал/

Хохирогч Н “гомдол саналгүй хэргийг нааштайгаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 76 тал/ зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч хэрэгт хялбаршуулсан журмаар ажиллагаа явуулж, хэргийг хялбаршуулсанаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон хуульд заасан нөхцөл байдлыг хангасан байх тул шүүх шүүгдэгч Б.Бт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгэгдэж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсгийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Б.Бодбаярыг хорих ял оногуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч Б.Б-т үүрэг болгов.

 

Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Э, Н нар “гомдол саналгүй, хохирлоо барагдуулсан тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.

Эрүүгийн 183400190033 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31 дүгээр зүйлийн 3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б-ыг бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 \нэг\ жилийн хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Б.Б нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэр, хүлээлгэсэн үүргийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус сануулсугай.
  5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
  6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид

, гардуулахыг, дээрх хугацаанд шүухийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

  1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
  2. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ц.ОТГОНЖАРГАЛ