Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2021/0344

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Оюунгэрэл даргалж, шүүгч Н.Дуламсүрэн, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: МХХК /РД:,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ц, Б.Б,

Нэхэмжлэлийн шаардлага: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 351730071 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, гомдол гаргагчийн өмгөөлөгч Ш.Ас, Ө., хариуцагч Б.Ц, Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, иргэдийн төлөөлөгч Н.Сал, гэрч Ц.Ою шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.П нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан гомдлын шаардлагадаа: ...Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ц, Б.Б нар нь МХХК-ийн 2011-2013 оны татвар ногдуулалт, төлөлтөд төлөвлөгөөт бус хэсэгчилсэн хяналт шалгалт хийж 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гаргасан Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 351730071 дүгээр шийтгэлийн хуудас гаргажээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд зөрчилд хялбаршуулсан журмаар шийтгэл ногдуулах үндэслэл процессыг, мөн хуулийн 7.2.1-д Шийтгэлийн хуудас-ийг Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байн гэж тус тус тодорхойлжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д заасан зорилго, зохицуулах хүрээнээс үзвэл тус хууль нь Зөрчлийн тухай хуульд нэрлэн заасан зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахад оршиж байна.

Зөрчлийн тухай хууль 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр батлагдаж тус хуулийн 18.1-д зааснаар 2017 оны 07 дугаар 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлжээ.

Мөн хуулийн 2.4.1-д Зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран тухайн зөрчил үйлдэгдсэн үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно, 1.4.3-д Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ, 1.4.5-д Шинээр зөрчилд тооцсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй" гэж зааснаас үзвэл зөрчил гарсан гэх 2011-2013 оны хугацаанд үүссэн аливаа үйл баримтад тухайн үед үйлчилж байсан хуулийг хэрэглэхээр байна.

Зөрчлийн тухай хуулийн 3.3-д зааснаар торгох. баривчлах, эрх хасах гэсэн 3 төрлийн шийтгэл оногдуулах боломжтой бөгөөд төлбөр ногдуулах шийтгэл байхгүй.

Иймд Зөрчлийн тухай хуулийг хууль бусаар буцаан хэрэглэж, Зөрчил шалган шийдвэрлэж ажиллагаа явуулж шийдвэр гаргасан нь бүхэлдээ хууль бус байна.

Хоёр. Татварын ерөнхий хуулийг зөрчсөн.

Шийтгэлийн хуудсаар ТЕХ, НӨАТТХ, ААНОАТТХ, ҮХЭХАТТХ-иар нийт 8.301.246.008 төгрөгийн зөрчилд 814.824.600 төгрөгийн төлбөр ногдуулсан.

Татварын улсын байцаагчаас татвар нөхөн төлүүлэх шийдвэр гаргаж байгаа тохиолдолд Татварын Ерөнхий хуулийн 33.1-д Татварын алба, татварын улсын байцаагчаас татвар ногдуулалт, төлөвлөлт хяналт тавих, татвар хураахтай холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ мэдэгдэл, акт. шаардлага, мэдэгдэх хуудас, төлбөрийн хуудас, дүгнэлт, гэрээ, үйл ажиллагааны тэмдэглэл/ цаашид тэмдэглэл гэх/ үйлдэнэ гэж заасан бөгөөд Татварын улсын байцаагч энэ хуулийн 47.1, 48.1, 67, 74 дүгээр зүйлд заасан үндэслэлээр акт үйлдэнэ. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Татвар төлөгч Монгол Улсын татварын хууль тогтоомжид зааснаар төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэт тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба, татварын улсын байцаагч хянан шалгана гэж заасан, мөн хуулийн 47.3.3-д нягтлан бодох бүртгэлийг зохих ёсоор хөтлөөгүй, эсхүл татварын тайлангаа тушаагаагүй бол татварын ногдлыг тодорхойлон төлүүлэх" гэж заасны дагуу татвар төлүүлэх ашиг гаргах ёстой.

Татварын хуульд зааснаар акт гарсан тохиолдолд шалгалтад хамрагдсан байгууллага актыг хүлээн зөвшөөрөхгүй бол Татварын ерөнхий хуулийн 72.1-д зааснаар татварын маргаан таслах зөвлөл болон цаашид шүүхэд хандан шийдвэрлүүлэх ёстой байсан.

Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээр татварын улсын байцаагчид дараах 2 төрлийн шийдвэр гаргах боломжтой болсон.

Татварын хяналт шалгалтаар илэрсэн дутуу төлсөн татварыг төлүүлэх тохиолдолд Татварын улсын байцаагчийн хувиар акт, дүгнэлт гаргах.

Татварын хяналт шалгалтын явцад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил илэрсэн, үүссэн үед Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрх бүхий албан тушаалтны хувьд иргэн хуулийн этгээдэд Зөрчлийн хариуцлага оногдуулж шийтгэлийн хуудас бичих.

Маргаан бүхий шийдвэр бол Татварын улсын байцаагчид Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 29.1-д Татварын улсын байцаагч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 29.1.1-д заасан татвар ногдуулах, төлөх татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, төсөл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулан авах, зөрчлийг тогтоон акт, дүгнэлт, холбогдох бусад баримт үйлдэх гэж заасан мөн хуулийн 34.1 Татварын улсын байцаагч энэ хуулийн 47.1, 48.1, 67, 74 дүгээр зүйлд заасан үндэслэлээр акт, 33.2.6-д заасан үндэслэлээр дүгнэлт бичих бөгөөд тэдгээр нь тэмдэглэх болон тогтоох хэсгээс бүрдэнэ гэж заасан эрхийн хүрээнд татварын ерөнхий байцаагчийн хувьд гаргасан акт байна.

Зөрчлийн тухай хуулийн 1.1-д Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино гэж заасан бөгөөд мөн хуулиар гарсан зөрчил бүрийг нэрлэн зааж түүнд оногдуулах хариуцлагыг тодорхойлжээ.

Гэтэл Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 351730071 дүгээр шийтгэлийн хуудас нь шийтгэл оногдуулах арга хэмжээ авагдаагүй бөгөөд мөн Зөрчлийн тухай хуулийн 2.1.1-д Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэж заасан байхад Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан ямар зөрчил гаргасан болохыг тогтоож нэрлэн заагаагүй байгаа тул зөрчлийн шийтгэл оногдуулах арга хэмжээ биш байна.

Иймд маргаан бүхий Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас нь байцаагчийн хоёр өөр хуулиудаар олгосон эрх хэмжээ, ажиллагааг хольсон буюу Зөрчил шалган шийдвэрлэх хуульд заасан шийтгэлийн хуудас хэлбэрээр гарсан, Татварын ерөнхий хуульд заасан акт байна.

Харин Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуу заасан хяналт шалгалтаар албан татварын төлбөр ногдуулсан нь татвар төлүүлэх үйл ажиллагааны нэг хэсэг байна.

Иймд маргаан бүхий шийтгэлийн хуудас Татварын ерөнхий хуулийн /2008 он/ дээр дурдсан холбогдох заалтыг зөрчсөнөөрөө хууль бус байна.

Гурав. Татварын улсын байцаагчид хүчин төгөлдөр прокурорын тогтоолоор шийдвэрлэгдсэн асуудалд дахин дүгнэлт өгсөн.

" ХХК-ийн 2011-2013 оны албан татвар төлөлтийн байдалд Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагчид хяналт шалгалт хийж тус шалгалтаар 8.228.484.461 төгрөгийн орлогод ногдох татварын төлөөгүй гэх үндэслэлээр Татварын ерөнхий хуулийн ЗЗ.2.6-д зааснаар дүгнэлт бичиж цагдаагийн байгууллагад хянуулахаар шилжүүлсэн байна.

Тус хэрийг 3зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс мөрдөн байцаах ажиллагаа явуулж улмаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох татгалзах саналтайгаар ирүүлснийг үндэслэн дүүргийн нэгдүгээр прокурорын газрын прокурорын 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4329 тоот тогтоолоор Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж тус шийдвэрт дээд шатны прокурорт гомдол гаргаагүй тул хүчин төгөлдөр болсон.

Тус прокурорын тогтоолын олсон нь хэсэгт иХавтаст хэргийн 6-д авагдсан 2014 оны 06 сарын 26-ны өдрийн 24/0000237 дугаартай улсын байцаагч Ж.Э, Т.О нарын дүгнэлтээр татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж тогтоосон хугацаанд төлөх ёстой нийт орлого нь 8,223.484.461,96 төгрөг гэсэн боловч Шүүх шинжилгээний эдийн засгийн шинжээчийн 140 дугаартай дүгнэлтээр: МХХК-ийн 2011-2013 оны албан татварын ногдуулалт, төлөлтөд 2.233.235.100 төгрөгийн зөрчил илрүүлснээс 2013 онд Аж ахуй нэгжийн орлогын албан татварт 45.169.551,43 төгрөг, Нэмэгдсэн өртгийн албан татварт 223.323.510,03 төгрөг нийт 268.493,061,46 төгрөг төлөх ёстой болсон байна.

Үүнээс Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 241401105 тодорхойлолтоор дотоодын бараа үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварт 338.136.600 төгрөгийн илүү төлөлттэй гэх тодорхойлолт ирүүлсэн байна. Энэ нь тус компанийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн баталгаажуулалт хийгдсэн тохиолдолд суутган тооцох боломжтой гэжээ.

Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 2014 оны 11 сарын 11-ний өдрийн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 4329 тоот хүчин төгөлдөр тогтоолоор МХХК ийн 2011-2013 оны хугацаа төлөх ёстой албан татварын хэмжээг эцэслэн тогтоосон.

Тус тогтоолоор НӨАТ-ын татварын тухайд 114.813.090 төгрөгийн татварын албанаас авлагатай компани болох нь тодорхой байна.

Нэгэнт татварын хяналт шалгалт, мөрдөн байцаах ажиллагааны дүнд тогтоогдож шийдвэрлэгдсэн асуудлаар хожим Чингэлтэй дүүргийн татварын хэлтсээс дахин хяналт шалгалт явуулсан нь прокурорын эрх хэмжээнд халдаж, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4.1.7-д "хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх гэж заасныг зөрчжээ.

Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 2014 оны 11 дүгээр сарын 11-ний Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 4329 тоот тогтоолоор тогтоосон асуудлаар хожим дахин хяналт шалгалт хийх бус харин тус тогтоолыг МХХК-тай прокурорын тогтоолд тусгасан үнийн дүнгээр тооцоо нийлж, илүү төлөлтөө суутган тооцох байдлаар хэрэгжүүлэх ёстой байжээ.

Дөрөв. Шүүхээр хүчингүй болсон улсын бүртгэлд үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн татвар ногдуулсан.

Шийтгэлийн хуудсын 4-т МХХК-ийн нэр дээрх Ү-2******* дугаартай 343,61 м.кв худалдаа үйлчилгээний барилга, Ү-2******* дугаарт бүртгэгдсэн 210 м.кв эрхийн гэрчилгээг үндэслэн 1.700.000,00 төгрөгийн албан татвар нөхөн ногдуулжээ.

Тус эд хөрөнгийг Улсын Дээд шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 335 тоот тогтоолоор 2012 онд МХХК-ийн нэр дээрх дугаартай үл хөдлөх эд хөрөнгө бүртгэсэн Улсын бүртгэгчийн үйлдлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Хариуцагчаас хяналт шалгалт хийх үед дээрх шүүхийн шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болсон байтал шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон бүртгэл бүхий эд хөрөнгөнд татвар ногдуулсан үндэслэлгүй.

Тав. Хариуцагч нар нь татварын хууль тогтоомж зөрчиж шийтгэлийн хуудас гаргасан.

Монгол Улсын Үндсэн хуульд Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим нь хууль дээдлэх гэж заасан ба энэ нь төрийн байгууллага албан хаагч үйл ажиллагаандаа хуулиар олгогдсон чиг үүргийг хэлбэртэлгүй даган биелүүлэхийг шаардаж буйн илрэл байдаг. Монгол улсын Татварын ерөнхий хуулийн /хуучин/ 29 дүгээр зүйлийн 29.1.8-д Татварын улсын байцагч нь татвар ногдуулалт, төлөлтөд хяналт шалгалт хийх, татвар хураахдаа Монгол Улсын татварын болон бусад хууль тогтоомжийг чанд дагаж мөрдөх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж заажээ.

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар нь гомдол гаргагч МХХК-ийн 2011-2013 оны татвар ногдуулалт, төлөлтөд Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай 351730071 дүгээр шийтгэлийн хуудсыг гаргасан байдаг.

Ингэхдээ илрүүлсэн зөрчилд тооцсон хүү, торгууль, алдангийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөлд хамруулж шийдвэрлэсэн байна.

Гэтэл маргаан бүхий акт гарах цаг хугацаанд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиас гадна, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль 2015 оны 08 дугаар сарын 07 -ны өдөр батлагдсан байдаг.

Уг хуулиар татвар төлөгч 2015 оны 04 сарын 01-ний өдрөөс өмнө олсон орлогоо татварын байгууллагад мэдэгдээгүй, тайлагнаагүй, нуусан бөгөөд түүнийгээ өөрийн сайн дураар ил болгож татварын байгууллагад 2016 оны 02 сарын 20-ны өдрийн дотор мэдүүлснээр ийнхүү орлогоо нуусны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлөгдөхөөр уг хуульд заасан байхад татварын улсын байцаагч нар уг хуулийг хэрэглээгүй нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй үндэслэл болж байна.

Иймээс Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар нь гомдол гаргагч МХХК-ийн 2011-2013 оны татвар ногдуулалт, төлөлтөд Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 351730071 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Гомдол гаргагчийн төлөөлөгч Б.О******* шүүхэд гаргасан гомдлын үндэслэлээ тодруулахдаа: ...Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар МХХК-ийн 2011-2013 оны татвар ногдуулалт, төлөлтөд Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 351730071 дүгээр шийтгэлийн хуудсыг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж хүчингүй болгохоор хандаж байна.

Нэг. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Ц, Б.Б нар МХХК-ийн 2011-2013 оны албан татварын ногдуулалт, төлөлтөд төлөвлөгөөт бус хэсэгчилсэн хяналт шалгалт хийж 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гаргасан Хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулах тухай 351730071 дүгээр шийтгэлийн хуудас гаргажээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд зөрчилд хялбаршуулсан журмаар шийтгэл ногдуулах үндэслэл процессыг, мөн хуулийн 7.2.1-д Шийтгэлийн хуудас-ийг Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байн гэж тус тус тодорхойлжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д заасан зорилго, зохицуулах хүрээнээс үзвэл тус хууль нь Зөрчлийн тухай хуульд нэрлэн заасан зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахад оршиж байна.

Зөрчлийн тухай хууль 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр батлагдаж тус хуулийн 18.1-д зааснаар 2017 оны 07 дугаар 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлжээ.

Мөн хуулийн 2.4.1-д Зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран тухайн зөрчил үйлдэгдсэн үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно, 1.4.3-д Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ, 1.4.5-д Шинээр зөрчилд тооцсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй" гэж зааснаас үзвэл зөрчил гарсан гэх 2011-2013 оны хугацаанд үүссэн аливаа үйл баримтад тухайн үед үйлчилж байсан хуулийг хэрэглэхээр байна.

Зөрчлийн тухай хуулийн 3.3-д зааснаар торгох. баривчлах, эрх хасах гэсэн 3 төрлийн шийтгэл оногдуулах боломжтой бөгөөд төлбөр ногдуулах шийтгэл байхгүй.

Иймд Зөрчлийн тухай хуулийг хууль бусаар буцаан хэрэглэж, Зөрчил шалган шийдвэрлэж ажиллагаа явуулж шийдвэр гаргасан нь бүхэлдээ хууль бус байна.

Хоёр. Татварын ерөнхий хуулийг зөрчсөн.

Шийтгэлийн хуудсаар ТЕХ, НӨАТТХ, ААНОАТТХ, ҮХЭХАТТХ-иар нийт 8.301.246.008 төгрөгийн зөрчилд 814.824.600 төгрөгийн төлбөр ногдуулсан.

Татварын улсын байцаагчаас татвар нөхөн төлүүлэх шийдвэр гаргаж байгаа тохиолдолд Татварын Ерөнхий хуулийн 33.1-д Татварын алба, татварын улсын байцаагчаас татвар ногдуулалт, төлөвлөлт хяналт тавих, татвар хураахтай холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ мэдэгдэл, акт. шаардлага, мэдэгдэх хуудас, төлбөрийн хуудас, дүгнэлт, гэрээ, үйл ажиллагааны тэмдэглэл/ цаашид тэмдэглэл гэх/ үйлдэнэ гэж заасан бөгөөд Татварын улсын байцаагч энэ хуулийн 47.1, 48.1, 67, 74 дүгээр зүйлд заасан үндэслэлээр акт үйлдэнэ. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Татвар төлөгч Монгол Улсын татварын хууль тогтоомжид зааснаар төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэт тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба, татварын улсын байцаагч хянан шалгана гэж заасан, мөн хуулийн 47.3.3-д нягтлан бодох бүртгэлийг зохих ёсоор хөтлөөгүй, эсхүл татварын тайлангаа тушаагаагүй бол татварын ногдлыг тодорхойлон төлүүлэх" гэж заасны дагуу татвар төлүүлэх ашиг гаргах ёстой.

Татварын хуульд зааснаар акт гарсан тохиолдолд шалгалтад хамрагдсан байгууллага актыг хүлээн зөвшөөрөхгүй бол Татварын ерөнхий хуулийн 72.1-д зааснаар татварын маргаан таслах зөвлөл болон цаашид шүүхэд хандан шийдвэрлүүлэх ёстой байсан.

Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээр татварын улсын байцаагчид дараах 2 төрлийн шийдвэр гаргах боломжтой болсон.

1.  Татварын хяналт шалгалтаар илэрсэн дутуу төлсөн татварыг төлүүлэх тохиолдолд Татварын улсын байцаагчийн хувиар акт, дүгнэлт гаргах.

2.  Татварын хяналт шалгалтын явцад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил илэрсэн, үүссэн үед Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрх бүхий албан тушаалтны хувьд иргэн хуулийн этгээдэд Зөрчлийн хариуцлага оногдуулж шийтгэлийн хуудас бичих.

Маргаан бүхий шийдвэр бол Татварын улсын байцаагчид Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 29.1-д Татварын улсын байцаагч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 29.1.1-д заасан татвар ногдуулах, төлөх татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, төсөл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулан авах, зөрчлийг тогтоон акт, дүгнэлт, холбогдох бусад баримт үйлдэх гэж заасан мөн хуулийн 34.1 Татварын улсын байцаагч энэ хуулийн 47.1, 48.1, 67, 74 дүгээр зүйлд заасан үндэслэлээр акт, 33.2.6-д заасан үндэслэлээр дүгнэлт бичих бөгөөд тэдгээр нь тэмдэглэх болон тогтоох хэсгээс бүрдэнэ гэж заасан эрхийн хүрээнд татварын ерөнхий байцаагчийн хувьд гаргасан акт байна.

Зөрчлийн тухай хуулийн 1.1-д Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино гэж заасан бөгөөд мөн хуулиар гарсан зөрчил бүрийг нэрлэн зааж түүнд оногдуулах хариуцлагыг тодорхойлжээ.

Гэтэл Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 351730071 дүгээр шийтгэлийн хуудас нь шийтгэл оногдуулах арга хэмжээ авагдаагүй бөгөөд мөн Зөрчлийн тухай хуулийн 2.1.1-д Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэж заасан байхад Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан ямар зөрчил гаргасан болохыг тогтоож нэрлэн заагаагүй байгаа тул зөрчлийн шийтгэл оногдуулах арга хэмжээ биш байна.

Иймд маргаан бүхий Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас нь байцаагчийн хоёр өөр хуулиудаар олгосон эрх хэмжээ, ажиллагааг хольсон буюу Зөрчил шалган шийдвэрлэх хуульд заасан шийтгэлийн хуудас хэлбэрээр гарсан, Татварын ерөнхий хуульд заасан акт байна.

Харин Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуу заасан хяналт шалгалтаар албан татварын төлбөр ногдуулсан нь татвар төлүүлэх үйл ажиллагааны нэг хэсэг байна.

Иймд маргаан бүхий шийтгэлийн хуудас Татварын ерөнхий хуулийн /2008 он/ дээр дурдсан холбогдох заалтыг зөрчсөнөөрөө хууль бус байна.

Гурав. Татварын улсын байцаагчид хүчин төгөлдөр прокурорын тогтоолоор шийдвэрлэгдсэн асуудалд дахин дүгнэлт өгсөн.

М " ХХК-ийн 2011-2013 оны албан татвар төлөлтийн байдалд Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагчид хяналт шалгалт хийж тус шалгалтаар 8.228.484.461 төгрөгийн орлогод ногдох татварын төлөөгүй гэх үндэслэлээр Татварын ерөнхий хуулийн 33.2.6-д зааснаар дүгнэлт бичиж цагдаагийн байгууллагад хянуулахаар шилжүүлсэн байна.

Тус хэрийг зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс мөрдөн байцаах ажиллагаа явуулж улмаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох татгалзах саналтайгаар ирүүлснийг үндэслэн дүүргийн нэгдүгээр прокурорын газрын прокурорын 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4329 тоот тогтоолоор Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж тус шийдвэрт дээд шатны прокурорт гомдол гаргаагүй тул хүчин төгөлдөр болсон.

Тус прокурорын тогтоолын олсон нь хэсэгт Хавтаст хэргийн 6-д авагдсан 2014 оны 06 сарын 26-ны өдрийн 24/0000237 дугаартай улсын байцаагч Ж.Э, Т.О нарын дүгнэлтээр татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж тогтоосон хугацаанд төлөх ёстой нийт орлого нь 8,223.484.461,96 төгрөг гэсэн боловч Шүүх шинжилгээний эдийн засгийн шинжээчийн 140 дугаартай дүгнэлтээр: МХХК-ийн 2011-2013 оны албан татварын ногдуулалт, төлөлтөд 2.233.235.100 төгрөгийн зөрчил илрүүлснээс 2013 онд Аж ахуй нэгжийн орлогын албан татварт 45.169.551,43 төгрөг, Нэмэгдсэн өртгийн албан татварт 223.323.510,03 төгрөг нийт 268.493,061,46 төгрөг төлөх ёстой болсон байна.

Үүнээс Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 241401105 тодорхойлолтоор дотоодын бараа үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварт 338.136.600 төгрөгийн илүү төлөлттэй гэх тодорхойлолт ирүүлсэн байна. Энэ нь тус компанийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн баталгаажуулалт хийгдсэн тохиолдолд суутган тооцох боломжтой гэжээ.

Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 2014 оны 11 сарын 11-ний өдрийн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 4329 тоот хүчин төгөлдөр тогтоолоор МХХК ийн 2011-2013 оны хугацаа төлөх ёстой албан татварын хэмжээг эцэслэн тогтоосон.

Тус тогтоолоор НӨАТ-ын татварын тухайд 114.813.090 төгрөгийн татварын албанаас авлагатай компани болох нь тодорхой байна.

Нэгэнт татварын хяналт шалгалт, мөрдөн байцаах ажиллагааны дүнд тогтоогдож шийдвэрлэгдсэн асуудлаар хожим Чингэлтэй дүүргийн татварын хэлтсээс дахин хяналт шалгалт явуулсан нь прокурорын эрх хэмжээнд халдаж, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4.1.7-д "хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх гэж заасныг зөрчжээ.

Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 2014 оны 11 дүгээр сарын 11-ний Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 4329 тоот тогтоолоор тогтоосон асуудлаар хожим дахин хяналт шалгалт хийх бус харин тус тогтоолыг МХХК-тай прокурорын тогтоолд тусгасан үнийн дүнгээр тооцоо нийлж, илүү төлөлтөө суутган тооцох байдлаар хэрэгжүүлэх ёстой байжээ.

Дөрөв. Шүүхээр хүчингүй болсон улсын бүртгэлд үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн татвар ногдуулсан.

Шийтгэлийн хуудсын 4-т МХХК-ийн нэр дээрх Ү-2******* дугаартай 343,61 м.кв худалдаа үйлчилгээний барилга, Ү-2******* дугаарт бүртгэгдсэн 210 м.кв эрхийн гэрчилгээг үндэслэн 1.700.000,00 төгрөгийн албан татвар нөхөн ногдуулжээ.

Тус эд хөрөнгийг Улсын Дээд шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 335 тоот тогтоолоор 2012 онд МХХК-ийн нэр дээрх дугаартай үл хөдлөх эд хөрөнгө бүртгэсэн Улсын бүртгэгчийн үйлдлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Хариуцагчаас хяналт шалгалт хийх үед дээрх шүүхийн шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болсон байтал шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон бүртгэл бүхий эд хөрөнгөнд татвар ногдуулсан үндэслэлгүй.

Тав. Хариуцагч нар нь татварын хууль тогтоомж зөрчиж шийтгэлийн хуудас гаргасан.

Монгол Улсын Үндсэн хуульд Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим нь хууль дээдлэх гэж заасан ба энэ нь төрийн байгууллага албан хаагч үйл ажиллагаандаа хуулиар олгогдсон чиг үүргийг хэлбэрэлтгүй даган биелүүлэхийг шаардаж буйн илрэл байдаг. Монгол улсын Татварын ерөнхий хуулийн /хуучин/ 29 дүгээр зүйлийн 29.1.8-д Татварын улсын байцагч нь татвар ногдуулалт, төлөлтөд хяналт шалгалт хийх, татвар хураахдаа Монгол Улсын татварын болон бусад хууль тогтоомжийг чанд дагаж мөрдөх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж заажээ.

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар нь гомдол гаргагч МХХК-ийн 2011-2013 оны татвар ногдуулалт, төлөлтөд Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай 351730071 дүгээр шийтгэлийн хуудсыг гаргасан байдаг.

Ингэхдээ илрүүлсэн зөрчилд тооцсон хүү, торгууль, алдангийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөлд хамруулж шийдвэрлэсэн байна.

Гэтэл маргаан бүхий акт гарах цаг хугацаанд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиас гадна, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль 2015 оны 08 дугаар сарын 07 -ны өдөр батлагдсан байдаг.

Уг хуулиар татвар төлөгч 2015 оны 04 сарын 01-ний өдрөөс өмнө олсон орлогоо татварын байгууллагад мэдэгдээгүй, тайлагнаагүй, нуусан бөгөөд түүнийгээ өөрийн сайн дураар ил болгож татварын байгууллагад 2016 оны 02 сарын 20-ны өдрийн дотор мэдүүлснээр ийнхүү орлогоо нуусны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлөгдөхөөр уг хуульд заасан байхад татварын улсын байцаагч нар уг хуулийг хэрэглээгүй нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй үндэслэл болж байна.

Иймээс Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар нь гомдол гаргагч МХХК-ийн 2011-2013 оны татвар ногдуулалт, төлөлтөд Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 351730071 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Ө. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МХХК-д хялбаршуулсан журмаар шийтгэл ногдуулсан. Тухайн шийтгэлийн хуудас нь 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн Татварын улсын байцаагчийн 27/0000237 тоот дүгнэлтийг үндэслэн гарсан гэж тайлбарладаг. Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагч нар 2014 онд 2011 оноос 2013 оны МХХК-ийн татвар төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 8,228,484,461 төгрөгийн зөрчил илэрсэн гэж дүгнэн, их хэмжээний татварын орлого нуусан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн Татварын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Прокурорын 2014 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 4329 тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол гарсан. Прокурорын тогтоолоор МХХК нь 2011 оноос 2013 оны хооронд албан татварын ногдуулалт төлөлтөд 2,223,235,100 төгрөгийн зөрчил гаргасан гэж үзсэн. Прокурорын тогтоолд талууд ямар нэгэн байдлаар гомдол гаргаагүй. Татварын улсын байцаагч 2014 онд 8,228,484,461 төгрөгийн зөрчил байна гэсэн боловч Прокурор шалгаад 2.223.235.100 төгрөгийн зөрчил байгаа боловч, төлөх нь 268.493.061 төгрөг, авлага нь Татварын албанаас 338,136,600 төгрөг байгаа учир харилцан тохиролцоод шийдэх боломжтой гэсэн тогтоол гарсан.

Тухайн асуудлаар прокурорын тогтоол гараад эцэслэн шийдвэрлэгдээд дууссан байтал 2017 онд шинээр хяналт шалгалтын төлөвлөгөө, томилолтын хуудас батлагдаж хяналт шалгалт хийсэн гэж байгаа. Яагаад байгаа гэж хэлж байна вэ гэхээр 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн татварын улсын байцаагчийн дүгнэлтийг шийтгэлийн хуудас болгож бичсэн. Томилолт гараад, томилолтын дагуу хяналт шалгалт хийгээгүй, холбогдох баримтыг шалгаагүй байж дүгнэлтийг шийтгэлийн хуудас болгон шийдвэрлэсэн. Гэтэл энэ асуудал нь улсын байцаагчийн дүгнэлт, прокурорын тогтоолоор хүчингүй болсон байсан. Улсын байцаагч нар хяналт шалгалт хийх үед 2008 оны Татварын ерөнхий хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан. Татварын хяналт шалгалтаар улсын байцаагч очиж, тухайн байгууллагад мэдээлэл, томилолтоо хүргүүлэн, мэдээлэл цуглуулан анхан шатны баримт, мэдээллийг нэгтгэн дүгнэж, дүгнэлт бичдэг.

Тухайн байгууллагын хэн нэгэн этгээд хяналт шалгалтад орохоос зайлсхийсэн, баримтыг нуун дарагдуулсан зөрчил гаргасан тохиолдолд тухайн зөрчилд нь торгууль оногдуулдаг. Гэтэл огт хяналт шалгалт хийгдээгүй. Гаргасан зөрчилд ямар арга хэмжээ авч байгаа, торгууль тавьж байгаа талаар тодорхойлоогүй. Үүнийг тайлбарлахдаа хяналт шалгалт хийх үед Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр байсан гэж тайлбарладаг. Гэтэл одоо шийтгэлийн хуудсаар татварын акт тавих агуулгатай зүйл ярьж байна. Татварын улсын байцаагч нар Зөрчлийн тухай хууль хэрэглэх ёсгүй байсан. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх гэж заасан.

Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Татварын ерөнхий хуулиар акт тавих эрх нь байдаг. Хяналт шалгалтаар төлөх ёстой байсан татварыг буруу тооцоолсон бол нөхөн төлөлтийн акт тавих ёстой. Нөхөн төлөлтийн акт биш шийтгэлийн хуудас тавигдсан нь Татварын ерөнхий хуулиар заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэдэг нь харагдаж байна. Хүчингүй болсон дүгнэлтийг шийтгэлийн хуудас болгон бичсэн. Хяналт шалгалт зохих журмын дагуу явсан бол МХХК-д прокурорын тогтоолоор дүгнэгдсэн аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 45.169.551 төгрөгийн өглөгтэй, НӨАТ-д өглөг байхгүй, авлагатай байсан. 45.169.551 төгрөгийн өглөгийн асуудал нь 2015 онд батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөгдсөн байсан. Гэтэл 2017 онд шийтгэлийн хуудас гэж 8,301,246,008 төгрөгийн шийтгэл ногдуулаад байгаа юм.

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөөгүй гэж байна. МХХК болон Техникформ ХХК-ийн хооронд маргаан үүсэж Улсын Дээд шүүхийн 2016 оны 335 тоот тогтоолоор 2012 онд МХХК-ийн өмчлөлд бүртгэсэн улсын бүртгэгчийн үйлдлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Тухайн татварын улсын байцаагч нарын гаргасан баримт бичиг нь Зөрлийн тухай хуулийг зөрчсөн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдах ёсгүй байсан. Татварын ерөнхий хууль хэрэгжүүлээгүй, хүчин төгөлдөр байгаа прокурорын тогтоолыг зөрчиж өөр агуулга тогтоосноороо тухайн үед хүчин төгөлдөр байсан Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийг зөрчсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Ш.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зөрчлийн шийтгэлийн хуудасны баримт бичгийн агуулгыг тайлбарлалаа. Үйл явдал болсон дарааллын талаар ойлголтгүй байгааг харуулж байна. Татварын улсын байцаагч нар хяналт шалгалт хийгээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Нэгдүгээр хавтаст хэргийн 36 дугаар талд 2017 оны томилолт авагдсан байгаа. 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Татварын хяналт шалгалтын томилолтод 2011 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл хяналт шалгалтыг хийнэ гэж байгаа. Гэтэл хариуцагч нар 2014 онд татварын улсын байцаагч нар иж бүрэн шалгалтыг хийсэн учир бид нар хэсэгчилсэн шалгалт хийсэн гэж тайлбарлаад байна. Татварын ерөнхий хуульд ийм ойлголт байхгүй. Тодорхой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж болно. Гэвч хариуцагч нар томилолтоор өгсөн чиг үүргийг хэрэгжүүлээгүй байна. Энэ хэрэг 4 дөх удаагаа анхан шатны шүүхээр хэлэлцэгдэж байна. Өмнөх хурлуудад хариуцагч нар МХХК-д шалгалт хийхэд ийм байна гэсэн тайлбар хэлж байсан. Энэ тайлбар 100% өөрчлөгдсөн байгааг анхаараарай гэж хүсэж байна. 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хяналт шалгалт хийх удирдамж гарсан. 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн улсын байцаагчийн 237 тоот дүгнэлтээр 8,228,484,461 төгрөгийн зөрчил байж болзошгүй байна гэсэн дүгнэлт гарсан.

Энэ дүгнэлт нь шалгуулж байгаа байгууллагад ирдэггүй. Цагдаагийн байгууллагад шалгуулахаар очдог. Мөрдөн байцаалтын хэрэг үүсгээд, зөрчлийн дүгнэлт үндэслэлтэй эсэхэд шинжээч томилон, 2014 оны 9 дүгээр сарын 29-ны өдрийн 140 тоот шинжээчийн дүгнэлт гарсан. Шинжээч нь дөрвөн зөрчил тус бүрд нь дүгнэлт гаргасан.

Эхний зөрчилд 2,330,473,554 төгрөг бичигдээгүй боловч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтаар тайлагнаад, илүү 338,136,600 төгрөгийн илүү төлөлттэй байна гэж гарсан буюу Татварын улсын байцаагч нарын дүгнэсэн нэгдүгээр зөрчил үндэслэлгүй болох нь тогтоогдсон.

Хоёрдугаар зөрчил нь 2013 онд 2,330,473,554 төгрөгийн орлогыг НӨАТ-д тусгаагүй үйлдэл байна гэж улсын байцаагч нар дүгнэсэн. Уг дүгнэлтэд хамаарагдах 2,330,473,554 төгрөгийн зөрчил байгаа эсэхэд татварын улсын байцаагч нарын ирүүлсэн мэдээлэл, зөрчилд холбогдогч МХХК-ийн анхан шатны баримтыг шалгаад, худалдан авсан байгууллага татварын тайланд тусгасан учир зөрчилд тооцогдохгүй гэж үзсэн. МХХК-ын хамтран ажилладаг байгууллага нь НӨАТ төлөгчийн 100012500 дугаар гэрчилгээ ирүүлсэн тул үндэслэлгүй гэсэн дүгнэлт гарсан.

Актын гуравдугаар зөрчил нь 3,664,775,807 төгрөгийг шилжүүлсэн баримт нь байхгүй байна гэж үзсэн. Гэтэл Т ХХК-д холбогдох баримтуудаас хоёр падаан ил болж, тооцоо нийлсэн учир зөрчил биш байна гэсэн дүгнэлт гарсан.

Актын дөрөвдүгээр зөрчилд үл хөдлөх хөрөнгийн албан татварт 170,000,000 төгрөгийн зөрчил буюу 1,700,000 төгрөгийн нөхөн татвар, 510,000,000 төгрөгийн торгууль, 850,000 төгрөгийн алданги байна гэсэн. Гэтэл Улсын Дээд шүүхийн 2016 оны 330 тоот тогтоолоор үл хөдлөх хөрөнгийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу хамаарахгүй болж байна. Шинжээчийн дүгнэлт 2014 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр гарч, 2014 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох прокурорын тогтоол гарсан. Энэ хэрэгт прокурорын тогтоол яагаад чухал ач холбогдолтой вэ гэхээр байцаагч нарын мөрдөж ажилласан Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан. Үүнд ямар захиргааны хариуцлага хүлээлгэх ёстой байсан талаар яригдана. 2017 онд 2014 оны дүгнэлтийг шийтгэлийн хуудас болгон өөрчилж бичсэн байцаагч нар захиргааны хариуцлага хүлээлгэх боломж байсан уу байсан. Гэвч захиргааны хариуцлага нь баримт бичгийг хүлээлгэж өгөөгүй, татварт тайлагнах хугацаа хэтрүүлсэн, хамтран ажиллаагүй гэх мэт торгох хэлбэрүүдээс торгох боломжтой байсан.

Татварын улсын байцаагч нар ашигласан материалд прокурорын тогтоол, шинжээчийн дүгнэлтийг оруулдаг. Ашигласан материалынхаа агуулгыг улсын байцаагч нар огт ойлгоогүй байна. Шинжээч зөрчлийн дүгнэлт үндэслэлгүй байна гэж тогтоосон. Шинжээчийн дүгнэлтийн асуулт 2-т үндэслэлтэй байна, гэвч хожим илэрч байгаа баримтаар үгүйсгэгдэж байна гэдгийг бүхэлд нь үндэслэлтэй байна гэж ойлгосон байна.

Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, өршөөлийн хуульд хамрагдаад 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө тайлагнасан үйл баримтад тулгуурлан шийтгэлийн хуудаснаас хүү, торгууль, алдангийг өршөөсөн гэж байна. Гэтэл Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн зохицуулалт яагаад үйлчлэхгүй байна вэ гэсэн асуудал яригдана. Учир нь Ил тод байдлын тайлангаа өгсөн учир хүү, торгууль, алданги өршөөлд хамрагдсан. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т алданги, татварт нөхөн ногдуулахгүй гэж заасан заалтыг зөрчиж нөхөн татвар ногдуулсан. Хариуцагч нарын тайлбар үндэслэлгүй байна. 2014 оны Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын дүгнэлтийг 2017 онд шийтгэлийн хуудас болгосон нь хууль зүйн үндэслэлгүй. гэв.

Хариуцагч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хяналт шалгалтын томилолт 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр олгогдсон. Хяналт шалгалтын хугацаанд томилолтыг 53 хоногоор сунгасан. МХХК-ийг 2014 онд Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс шалгаад дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтийн хүрээнд хууль хяналтын байгууллагаар шалгагдаж дуусаад прокурорын тогтоол гарсан. 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр прокурорын тогтоолын хүрээнд тухайн дүгнэлтийг шийтгэлийн хуудас болгосон. Татварын ерөнхий хууль 2017 оны 7 дугаар сарын 01-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Улсын Дээд шүүхээс тайлбар, тодруулга хүсэж, тухайн зөрчилд нь акт бичих үү, шийтгэлийн хуудас бичих үү гэсэн тайлбар авахад шийтгэлийн хуудас бичих нь зүйтэй гэсэн тайлбар ирүүлсэн.

МХХК-ийн захирал н.У*******т томилолтыг танилцуулж, дуудаж уулзаж байсан. Татварын ерөнхий хуульд татварын хөөн хэлэлцэх хугацаа 5 жил гэж заасан байдаг. Тиймээс хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байсан. Зөрчлийн тухай хуулиар татвар төлөгчид томилолтоо танилцуулж, эрх үүргийг танилцуулах ёстой байдаг. Татварын улсын байцаагч нар холбогдогчийн эрх үүргийг танилцуулсан тэмдэглэл үйлдэж, гарын үсэг зуруулж байсан. МХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Х гарын үсэг зурсан. МХХК-ийн захирал н.У*******ээс баримт шаардахад ирж гарын үсэг зураагүй, утсаа салгаад алга болсон. Цахим болон цаасан хэлбэрээр хамрагдах үүргээ биелүүлээгүй. Татвар төлөгч баримтыг хөөн хэлэлцэх хугацаа дуустал хадгалах үүрэгтэй, үүргээ биелүүлээгүй.

Прокурорын тогтоолыг Татварын албанд шилжүүлдэггүй. Албан бичиг явуулсны үндсэн дээр ямар дүгнэлт бичиж, тогтоол гарсан тухай олж мэдэн захиргааны хариуцлага оногдуул гэсэн процесс явагдсан.

-Татварт оногдох орлогыг бууруулсан

-Үл хөдлөх хөрөнгийн албан татварын зөрчил мөн илэрсэн. МХХК, Т ХХК нь хоорондоо хамааралтай, эхнэр нөхөр хоёрын байгууллага. Үл хөдлөх эд хөрөнгөө хэн нь авах талаар шүүхээр шийдвэрлүүлсэн. Тухайн үед Улсын бүртгэлийн байгууллагаас албан бичгээр авахад үл хөдлөх эд хөрөнгө МХХК-ийн нэр дээр байна гэсэн хариу ирсэн учир хариуцлага ногдуулсан. Т ХХК-аас худалдан авсан падаанаар татварт ногдох орлогоо бууруулсан зөрчил байгаа. Тухайн үед Т ХХК нь худалдан авсан баримтаа тайланд тусгаагүй гэдгийг тогтоосон.

Өршөөлийн хуулийн дагуу торгууль, алдангиас чөлөөлөх тухай албан бичиг ирсний дагуу биелүүлсэн. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журмын 2.1.1-т Төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байгааг ойлгоно гэж заасан байдаг. Гэтэл МХХК нь 2014 онд татварын улсын байцаагчийн актаар тогтоогдож, хууль хяналтын байгууллагаар шийдэгдсэн. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ц, Б.Б нар 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 351730071 тоот шийтгэлийн хуудсаар МХХК-ийн зөрчлийн дагуу 814,824,600.81 төгрөгийн шийтгэлийг ногдуулсан. Учир нь МХХК нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтэстэй харилцдаг байсан. Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагч нар 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 24/0000237 тоот дүгнэлтийг үйлдэж, их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй гэж үзэн Хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байдаг. Прокурорын 2014 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 4329 тоот тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/07 тоот Нийслэлийн Татварын албаны тушаалаар МХХК нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст шилжсэн. Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т заасны дагуу тухайн байгууллагад шийтгэл ногдуулсан. Татварын алба шийтгэлийн хуудас үйлдэн гэсний дагуу мөн Улсын Дээд шүүхээс тодруулга авсны үндсэн дээр татварын улсын байцаагч нар хэсэгчилсэн хяналт шалгалт хийж 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 35170900400 тоот томилолтын дагуу шийтгэлийн хуудас үйлдсэн.

-Харилцах болон кассаар орж ирсэн 2,223,235,100 төгрөгийг аж ахуйн нэгжийн орлогын албан татварт тусгаагүй.

-2,223,235,100 төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй.

-2013 оны 01 дүгээр сарын 12293732 дугаартай падаанаар 1,635,406,167 төгрөг, нийт 3,664,775,807 төгрөгийн бараа материал авсан анхан шатны баримт байхгүй байхад татвар ногдох орлогоос хасаж тооцсон.

-МХХК-ийн нэр дээрх Ү2******* дугаартай Баянзүрх дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 100.000.000 төгрөгийн үнэлгээтэй, үйлдвэр үйлчилгээний зориулалттай объект, мөн Ү******* дугаартай хоёр үл хөдлөх хөрөнгийн албан татварыг төлөөгүй гэсэн үндэслэлээр хариуцлага ногдуулсан. Шийтгэлийн хуудаст ямар зөрчил гаргасан тухай дэлгэрэнгүй бичсэн байгаа.

Татварын улсын байцаагч эрх хэмжээнийхээ хүрээнд Татварын албанаас ирсэн зөвлөмжийн дагуу Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан өршөөл үзүүлэх тухай хуульд дөрвөн зөрчилд хүлээлгэсэн хүү, алданги, торгуулийг өршөөлд хамруулан, зөвхөн нөхөн татвар болох 814,824,600 төгрөгийн хариуцлага хүлээлгэсэн.

Эдийн засгийн ил тодын тухай хуульд тухайн байгууллага баримтыг гаргаж өгөөгүй, өгсөн ч татварын хяналт шалгалтаар илрээгүй байхыг ойлгон гэж заасан. Гэтэл МХХК нь татварын улсын байцаагчийн дүгнэлтээр илэрсэн байсан. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу тайлан өгсөн ч хуулийн үйлчлэлд хамаарахгүй.

МХХК-д хяналт шалгалт хийхдээ анхан шатны баримтыг авчирч өг гэж удаа дараа хандаж байсан. 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 09-ны өдрүүдэд баримт бичиг шаардах хуудас хүргүүлсэн. Тухайн үед өгнө гээд аргацаагаад, сүүлд шүүх хуралдаанд хугацаа хожих байдлаар баримт өгөөгүй гэдгийг н.Х хэлж байсан. Баримтыг авчирч өгөөгүй байж хасагдах зардлыг хасаагүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Татварын улсын байцаагч нар нь шийтгэлийн хуудсыг өршөөлийн хуульд хамруулсан, анхан шатны баримтыг удаа дараа шаардсан, оролцоог хангаж ирсэн. Хяналт шалгалтад анхан шатны баримтыг авчирч өгөөгүй байж хариуцлагаас чөлөөлөгдөх тухай маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд Татварын улсын байцаагч нарын шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү. гэв.

Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: 2011 оноос 2013 оны татварын төлөлтийн талаар маргаж байна. Өршөөлийн хуулиар өршөөгдсөн байна. Мэтгэлцээний явцад хариуцагч прокурорын гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 258 дугаар тогтоолд ...эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосноос хойш 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр шийтгэлийн хуудсаар төлбөр тогтоосон шалтгаан, цаг хугацааны нөхцөл байдлыг тодруулах мөн захиргааны байгууллага 2014-2017 оны хугацаанд ямар ажиллагаа хийсэн, ...Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.13-т заасан үүргээ гомдол гаргагч хуулийн этгээд хэрхэн биелүүлсэн, 2014 оны хяналт шалгалтын хугацаанд гомдол гаргагч хуулийн этгээдэд мэдэгдэх хуудас хэзээ, хэрхэн гардуулсан зэрэг нотлох баримт цуглуулах, Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 329 дүгээр магадлалд ...нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулах, Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 0557 дугаар магадлалд ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлээ 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр тодруулсан байхад тодруулсан шаардлагын хүрээнд шүүх хэргийг хянаагүй зөрчил гаргасан гэж дүгнэсний дагуу Улсын дээд шүүхийн Тогтоол болон Давж заалдах шатны шүүхийн Магадлалд дурдсан ажиллагааг хийж гомдол гаргагчийн гомдлын шаардлагаа болон үндэслэлээ 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр тодруулсан хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, шүүх бүрэлдэхүүн шүүхийн хэлэлцүүлгийг хэргийн оролцогчдыг тал бүрээс нь хангалттай мэтгэлцүүлсний үндсэн дээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэв.

Гомдол гаргагчаас гомдлын үндэслэлээ

...Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар гаргах ёсгүй акт гаргасан, Татварын ерөнхий хууль /2008 оны/-д заасныг хэрэгжүүлж түүнд заасны дагуу гаргах ёстой татвар төлүүлэх акт атал тус хуулийг бүхэлд нь зөрчсөн, Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4329 дүгээр тогтоолоор нэгэнт шийдвэрлэсэн асуудлаар татварын улсын байцаагчид дахин шалгалт хийж шийтгэлийн хуудас гаргасан нь прокурорын эрх хэмжээнд халдсан, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4.1.7-д заасныг зөрчсөн, Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хүчингүй болсон хуулийн этгээдийн улсын бүртгэлийг үндэслэл болгосон, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэглээгүй... гэж,

Хариуцагчаас ...эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон ч захиргааны хариуцлага ногдуулахгүй байх үндэслэл болохгүй ... дүгнэлтэд заасан зөрчлийг шууд акт руу буулгаж, нөхөн татвар, торгуулийг тавьсан ... зардал хасах боломж байгаагүй ... зөрчил үйлдэгдсэн нь тодорхой, холбогдох нотлох баримт нь тодорхой байсан тул ... зөрчлийн хэрэг нээх шаардлага байгаагүй ... Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэглэх шаардлагагүй ... гэж тус тус маргажээ.

Маргааны үйл баримтаас авч үзвэл Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Э, Т.О нар 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс 6 дугаар сарын 19-ний хооронд МХХК-ийн 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний хүртэлх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн хяналт шалгалт хийж, дараах зөрчлийг тогтоож, Татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй 8,228,484,461.96 төгрөгийн зөрчилд эрүүгийн хэрэг бүртгэл нээлгэхээр Татварын улсын байцаагчийн 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 24/0000237 дугаартай дүгнэлт бичиж, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна. Татварын улсын байцаагчийн 24/0000237 дугаар дүгнэлтээр:

1. 2013 онд Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд Х ХХК-д 2,330,473,554.28 төгрөгийн борлуулалт хийсэн мэтээр тусган нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичсэн боловч Х ХХК нь тус компаниас тоног төхөөрөмж худалдан авах иргэн, хуулийн этгээдэд зээл олгож, үүгээрээ орлогоо тооцдог;

2. 2013 онд Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 3,664,775,807.40 төгрөгийн худалдан авалтыг Т ХХК-иас хийсэн мэтээр тусган нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичүүлж нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийлгэсэн ч Т ХХК-руу төлбөр тооцоо шилжүүлсэн баримтгүй;

3. 2013 онд харилцах болон кассаар орж ирсэн 2,233,235,100.36 төгрөгийн орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй;

4. Хөрөнгийн маргаантай шалтгаанаар их хэмжээний хөрөнгийг тайлан балансад тусгаагүй зэрэг зөрчил гаргасан гэж үзжээ.

Татварын улсын байцаагчийн гаргасан уг дүгнэлтийн дагуу улсын Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэргийг мөрдөх хэлтэс МХХК-ийн захирал Н.У*******т холбогдуулан эрүүгийн 2014250003995 дугаартай хэрэг үүсгэн шалгаж, Дүүргийн 1 дүгээр прокурорын газрын прокурорын 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4329 дугаартай тогтоолоор татвар ноогдох орлогоо санаатайгаар нуусан субьектив санаа зорилго тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Дээрх хэргийг хэрэгсэхгүй болгосон Прокурорын тогтоолд ...татварын улсын байцаагчийн дүгнэлтээр татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж тогтоосон хугацаанд төлөх ёстой нийт орлого нь 8.228.484.461.96 төгрөг гэсэн боловч Шүүх шинжилгээний эдийн засгийн шинжээчийн 140 дугаартай дүгнэлтээр МХХК-ийн 2011-2013 оны албан татварын ногдуулалт, төлөлтөд 2.233.235.100.30 төгрөгийн зөрчил илрүүлснээс 2013 онд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 45.169.551.43 төгрөг, Нэмэгдсэн өртгийн албан татварт 223.323.510.03 төгрөг нийт 268.493.061.46 төгрөг төсөвт төлөх ёстой байна гэдэг.

Эрүүгийн хэрэг нь хэдийгээр гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй боловч шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 268.493.061.46 төгрөгийг төсөвт төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст холбогдох тооцоог нийлж татварыг зохих хэмжээгээр авч болохыг дурдсан байна. Уг тогтоолд дурдсаны дагуу татварын улсын байцаагч нар хяналт шалгалтыг хуульд нийцүүлэн явуулсан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, МХХК нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтэстэй харилцдаг байсныг Нийслэлийн Татварын газрын даргын 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн А/07 дугаар Дүүргийн татварын хэлтэс хооронд аж ахуйн нэгж байгууллагыг шилжүүлэх тухай тушаалаар Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст шилжүүлсэн,

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ц, Б.Б нар татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 35170900400 тоот томилолтын дагуу МХХК-ийн 2011-2013 оны албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, маргаан бүхий акт болох 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 351730071 тоот шийтгэлийн хуудсаар:

1. 2013 онд харилцах болон кассаар орж ирсэн 2,233,235,100.36 төгрөгийн орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй зөрчилд 223,323,510.04 төгрөгийн нөхөн татвар,

2. 2013 онд харилцах болон кассаар орж ирсэн 2,233,235,100.36 төгрөгийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй зөрчилд 223,323,510.04 төгрөгийн нөхөн татвар,

3. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 2013 оны 1 дүгээр сард 12293731 дугаартай падаанаар 2,029,369,640.00 төгрөгийн, 9 дүгээр сард 12293733 дугаартай падаанаар 1,635,406,167.40 төгрөгийн, нийт 3,664,775,807.40 төгрөгийн төлбөр тооцоо шилжүүлсэн үндсэн баримтгүй худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа хэсэгт тусган нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх дүнгээс хасаж тооцсон зөрчилд нь 366,477,580.74 төгрөгийн нөхөн татвар,

4. 2013 онд Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Мэдээлэл санд нэмэх хаяг гудамж 70 тоот 343.61 м.кв Ү-2******* дугаартай, 100,000,000.00 төгрөгийн үнэлгээтэй худалдаа үйлчилгээний барилга, Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо Нарны зам /13332/ гудамж, 70/1 тоот, 210 м.кв, Ү-2******* дугаартай 70.000,000.00 төгрөгийн худалдаа үйлчилгээний барилгад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулаагүй, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланг татварын албанд ирүүлээгүй зөрчилд нь 1,700,000.00 төгрөгийн нөхөн татвар, нийт 814,824,600.81 төгрөгийн төлбөр тогтоосон нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Учир нь дээрх татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсаар ногдуулсан зөрчил нь эрүүгийн хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч О*******ын дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд шинжээч О******* захиргааны хэрэгт гэрчээр орж мэдүүлсэн мэдүүлэг, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэргээр тогтоогдож байна.

Татварын улсын байцаагч нар дээрх зөрчлүүдэд ногдох 289,112,082.25 төгрөгийн торгууль, 295,750,454.39 төгрөгийн алданги, 669,970.53 төгрөгийн хүүг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиар чөлөөлсөн байна.

Нэг. Гомдол гаргагч гомдлын шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны явцад буюу 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр тодруулсан бөгөөд Гомдол гаргагч Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар гаргах ёсгүй акт гаргасан, Татварын ерөнхий хууль /2008 оны/-д заасныг хэрэгжүүлж түүнд заасны дагуу гаргах ёстой татвар төлүүлэх акт атал тус хуулийг бүхэлд нь зөрчсөн гэх гомдол гаргагчийн тайлбарын тухайд;

Татварын хяналт шалгалт хийх ажиллагаа нь татварын хууль тогтоомжоор тусгайлан зохицуулагддаг, татварын улсын байцаагч татварын хуулиар олгогдсон эрх хэмжээ, чиг үүргийн хүрээнд татварын хяналт шалгалтад хамаарах тайлант хугацааны баримт материалыг шаардсан ч ирүүлээгүй тул тухайн үед хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхэлсэн Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн давхардсан зохицуулалтын дагуу зөрчлийн хэрэг үүсгээгүй шийдвэрлэсэн нь буруу биш, энэ нь шийтгэлийн хуудсаар тогтоогдсон зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Нөгөө талаар ... зөрчлийн хэрэг үүсгэн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан бол татвар ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дуусах байсан гэж гомдол гаргагчийн тайлбар нь үндэслэлгүй бөгөөд уг үндэслэлээр буруутгаж шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь боломжгүй байна.

Хоёр. Хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх гомдол гаргагчийн тайлбарын тухайд;

МХХК нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтэстэй харилцдаг байсныг Нийслэлийн Татварын газрын даргын 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн А/07 дугаар хэлтэс хооронд аж ахуйн нэгж байгууллагыг шилжүүлэх тухай тушаалаар Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст шилжүүлсэн гэх шалтгаанаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг Чингэлтэй дүүрэгт хүргүүлээгүй хугацаа алдсан байх бөгөөд холбогдох ажиллагаа хийгдээгүй байна.

Түүнчлэн 2014 оны 24/0000237 дугаар дүгнэлтийг гомдол гаргагчид танилцуулсан тэмдэглэгээ бүхий баримт хэрэгт авагдаагүй бөгөөд Мэдэгдлийг амаар танилцуулсан. Мэдэгдэх хуудас гэдэг бол хяналт шалгалт, шүүхээр тогтоогдсон өрийг төлөхгүй бол төл гэж мэдэгддэг. Эцэслээгүй актад өр төлбөр яригдахгүй. гэж хариуцагч Б.Ц шүүх хуралдааны үеэр тайлбарласантай гомдол гаргагч тал маргаагүй болно.

2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 35170900400 тоот томилолтоор Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ц, Б.Б нар тус компанийн 2011-2013 оны албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд хяналт шалгалт хийж, нөхөн татвар ногдуулсан нь Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй. гэж зааснаас үзвэл татвар ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд уг хугацаанд хяналт шалгалтыг хийж явуулсан байх тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна.

Гурав. Татвар ногдох орлогоос хасагдах зардлыг хасахгүй акт гаргасан гэх гомдол гаргагчийн тайлбарын тухайд;

Татварын улсын байцаагч 2017 оны 9 дүгээр сарын 25, 11 дүгээр сарын 09-ний өдөр татварын хяналт шалгалтад хамаарах баримтуудыг татвар төлөгчөөс жагсаалтаар шаардсан, 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн баримт бичиг шаардах хуудсыг тус компанийг төлөөлөх эрхтэй этгээд болох Н.У*******, 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн баримт бичиг шаардах хуудсыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тус компанийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Х.Х /захирал Н.У*******ээр гарын үсэг зуруулаад өгнө гээд гарын үсэг зурахаас татгалзсан тэмдэглэлтэй/ тус тус гардан авсан боловч татварын албанаас хяналт шалгалтад шаардсан баримтуудыг гаргаж өгөөгүй зайлсхийсэн,

Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.13-т татварын алба, татварын улсын байцаагчийн шаардсаны дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдсэн санхүүгийн болон бусад баримт бичгийг гарган өгч татварын хяналт шалгалтад хамрагдах гэж зааснаар татварын хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн болон бусад баримт материалыг татварын алба, татварын улсын байцаагчийн шаардсаны дагуу гарган өгч татварын хяналт шалгалтад хамрагдах үүргээ хэрэгжүүлээгүй тул татвар ногдох орлогоос хасагдах зардлыг хасаагүй гэх татвар төлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

Дөрөв. Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар гаргах ёсгүй акт гаргасан, Татварын ерөнхий хууль /2008 оны/-д заасныг хэрэгжүүлж түүнд заасны дагуу гаргах ёстой татвар төлүүлэх акт атал тус хуулийг бүхэлд нь зөрчсөн гэх гомдол гаргагчийн тайлбарын тухайд;

Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж зааснаар татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгээгүй, үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь татвар төлөгчийг татвар төлөх үүргээс чөлөөлөхгүй буюу татварын хариуцлага хүлээлгэхэд саад болохгүй өөрөөр хэлбэл хариуцагч маргаан бүхий акт гаргасан нь прокурорын эрх хэмжээнд халдсан, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрчсөн гэж үзэхгүй.

Шийтгэлийн хуудсын зөрчлийн 1, 2-т заасан 2013 онд харилцах болон кассаар орж ирсэн 2.233.235.100,36 төгрөгийн орлогыг аж ахуйн нэгжийн орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй зөрчилд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 223.323.510,04 төгрөг, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэмэгдсэн өртгийн албан татварт мөн 223.323.510,04 төгрөг нөхөн төлүүлэхээр тогтоосон ба шинжээчийн дүгнэлтээр эрүүгийн хэрэгт авагдсан татвар ногдох орлогоос хасагдах зардлыг тооцон аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 45.169.551,43 төгрөг, харин нэмэгдсэн өртгийн албан татварт 223.323.510,04 төгрөг төлөхөөр байгааг тогтоож, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлсэн 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2414014105 дугаартай тодорхойлтоор тус компани нэмэгдсэн өртгийн албан татварын 338.136.600 төгрөгийн илүү төлөлттэй гэж тодорхойлсныг дурдсан байна.

Гомдол гаргагч болон хариуцагч хэн аль нь эрүүгийн хэрэгт авагдсан баримтуудаар татвар ногдох орлогоос хасагдах зардлыг хасаж төлөгдөх аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг тооцсон шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрсөн тул шийтгэлийн хуудсыг зөрчлийн энэ хэсгийг шүүх дүгнэх шаардлагагүй, өөрөөр хэлбэл зөрчлийн энэ хэсэгт хамаарах аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 223.323.510.04 төгрөг нөхөн ногдуулсныг 178.153.958,74 төгрөгөөр бууруулж 45.169.551,43 төгрөг төлүүлэх нь гэж үзлээ.

Шийтгэлийн хуудсын зөрчлийн 3-т заасан Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 2013 оны 1 дүгээр сард 12293731 дугаартай падаанаар 2.029.369.640,00 төгрөгийн, 9 дүгээр сард 12293733 дугаартай падаанаар 1.635.406.167,40 төгрөгийн, нийт 3.664.775.807.40 төгрөгийн худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа хэсэгт тусган нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх дүнгээс хасч тооцсоныг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.3-д Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцохгүй гэж зааснаар зөрчил гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

Татварын хяналт шалтгалтын тайлант хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль /2006 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцох-оор, 14 дүгээр зүйлийн 14.3-д Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй гэж тус тус заажээ. Уг хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд өөрийн эрхэлдэг үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглах зориулалтаар бусдаас худалдан авсан барааны хувьд түүнийг худалдан авахдаа төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг тухайн этгээдийн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцохоор, харин худалдан авагч нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь падаан, холбогдох санхүүгийн баримтуудаар тогтоогдсон байх хуулийн зохицуулалттай байна.

Хэдийгээр Т ХХК-иас 2.029.369.640,00 төгрөгийн үнийн дүнтэй 12293731 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, 1.635.406.167,40 төгрөгийн үнийн дүнтэй 12293733 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичигдсэн, тэр дүнгээр кассын орлогын болон кассын зарлагын баримт бичигдсэн ч нэмэгдсэн өртгийн албан татвартай дүнгээр худалдан авалт бодитой хийгдсэн өөр баримтгүй, Т ХХК нь борлуулалтын орлогоор тооцоогүй, борлуулалтдаа тайлагнаагүй нь Т ХХК-д татварын хяналт шалгалт хийсэн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Э, Г.Б******* нарын 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 24/0000234 дугаартай татварын улсын байцаагчийн дүгнэлтэд ...2013 онд МХХК-д 3.664.775.807,40 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын борлуулалтын падаанаар сэлбэг хэрэгсэл борлуулсан мэтээр бичилт хийж төлбөр тооцоо нь касс, харилцахад ороогүй гэж дүгнэгдсэнээр, мөн МХХК болон Т ХХК татварын хяналт шалгалт хийж дүгнэлт бичсэн татварын улсын байцаагч Ж.Э 2014 оны 9 дүгээр сарын 25-нд гаргасан тайлбартаа харилцан хамаарал бүхий Т ХХК борлуулалтын орлогоор тооцоогүй гэж дурдсанаар тогтоогдож байна.

Иймд татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 351730071 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2, Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1, 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 14 дүгээр зүйлийн 14.3, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1.1, 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 351730071 тоот шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, МХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу  гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН

ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА