Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2021/0289

 

 

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 11 өдөр            Дугаар 128/ШШ2021/0289 Улаанбаатар хот

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Гийн Б. Улаанбаатар хот, тоот.

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба

Гуравдагч этгээд: БМХХК. Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, тоот. Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 01-11/5807 дугаар албан мэдэгдэл, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/1083 дугаар захирамжийн иргэн Г.Бэд холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/1143 дугаар захирамжийн иргэн Г.Бэд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. ан, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тэ, Э.Өс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.П нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын Газрын тухай хууль, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ний өдрийн А/635 тоот шийдвэрийг үндэслэн ******* овогтой Б миний бие нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, ТАХОС-ны замын урд талд Худалдаа үйлчилгээ зориулалтаар хамтын хэрэгцээгээр газар эзэмших эрхийн 0******* дугаартай 1350 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшиж байгаа бөгөөд тус газар дээр худалдаа үйлчилгээний Б******* ХХК нь үйл ажиллагаа явуулдаг. Тус газрыг эзэмшиж ашиглаж эхэлснээс хойш Б******* ХХК нь хөрөнгө оруулалт хийж, Худалдаа үйлчилгээний төв байгуулан Монгол Улсын хуулийн дагуу татвар, нийгмийн даатгал, ХАОАТ төлж нийгмийн хариуцлагаа ухамсарлан хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас Г.Б миний дээр 2020-07-31-ний өдрийн 01-11/5807 албан мэдэгдлийг ирүүлсэн байдаг. Мэдэгдэлд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 ...нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна ... мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1 ...газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх... 35.3.5 ...бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх... 40 дүгээр зүйлийн 40.1.1 эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн ... гэсэн үндэслэлийг дурдаж миний эзэмшиж байгаа газрын эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсныг мэдэгджээ.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт ... Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно ... 26.2 Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт ... Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа ... гаргаж болно ... гэж тодорхой заасан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт акт. захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно ... 26.2 Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ.

Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт ... Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа ... гаргаж болно ... гэж тодорхой заажээ.

Нийслэлийн Засаг дарга, нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн өмчийн харилцааны газар, нийслэлийн авто замын газар, Нийслэлийн газар газар зохион байгуулалтын газраас надад болон Б******* ХХК-нд албан ёсоор манай газрыг хууль зөрчсөн гэж мэдэгдэж байгаагүй бөгөөд газрын гэрчилгээ эзэмшигч миний болон эзэмшиж байгаа газар дээр үйл ажиллагаа явуулж байгаа Б******* ХХК нь газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг зөрчиж байгаагүй болно.

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 ...Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ ... 27.2.1.хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх ... гэж заажээ.

Газар эзэмшигч миний бие Г.Б, үйл ажиллагаа явуулж байгаа Б******* ХХК нь мэдэгдэл дурдсан хуулийн заалтуудыг зөрчөөгүй тул газар эзэмших эрхийг хүчингүй болгох мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2020-07-31-ний өдрийн 01-11/5807 албан мэдэгдлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.гэжээ.

Мөн нэхэмжлэгч 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: 2020-07-31-ний өдрийн 01-11/5807 албан мэдэгдэлд Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын газарт 2020 оны 08 дугаар сарын 50-ны өдөр гомдол гаргасан боловч гомдлын хариу ирүүлээгүй.

Гэтэл Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 02.06/4668 дугаартай газар чөлөөлөхийг мэдэгдсэн мэдэгдлээр Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.33, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 61.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 5/14 тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга, угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтанд оруулах тухай журам, Газар эзэмшүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.2, 3.7, 3.9 дэх хэсгийг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны А/635 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1350 м2 газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар танд эзэмшүүлсэн холбогдох хэсгийг Нийслэлийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн а/1083 тоот захирамжаар хүчингүй болгож, 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт зааснаар албадан чөлөөлөхийг арга хэмжээ авахыг мэдэгдэж миний эзэмшиж байсан газрыг хүчингүй болгожээ.

******* овогтой Б миний бие нь Монгол улсын Газрын тухай хууль, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ний өдрийн А/635 тоот шийдвэрийг үндэслэн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, ТАХОС-ны замын урд талд Худалдаа үйлчилгээ зориулалтаар хамтын хэрэгцээгээр газар эзэмших эрхийн 0******* дугаартай 1350 м2 газрыг 15 жилийн хугацаатай хуулийн дагуу эзэмшиж байгаа газар.

Нийслэлийн засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн а/1083 тоот захирамж нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, хууль бусаар миний газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Миний зүгээс ямар нэгэн байдлаар хууль тогтоомж зөрчөөгүй юм.

Нийслэлийн газар зохин байгуулалтын албаны 2020-07-31-ний өдрийн 01-11/5807 албан мэдэгдлийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Нийслэлийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн а/1083 тоот захирамжийн иргэн Г.Бэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн газар зохин байгуулалтын албаны 2020-07-31-ний өдрийн 01-11/5807 албан мэдэгдлийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Нийслэлийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн а/1083 тоот захирамжийн иргэн Г.Бэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, мөн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/1143 дугаар захирамжийн иргэн Г.Бэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тус тус нэмэгдүүлсэн байна.

Хариуцагч нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйэтгэгч А.Э******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Г.Бээс Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн Газар Зохион байгуулалтын албаны 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 01-11/3807 дугаар албан бичгийг хүчингүй болгох тухай гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/635 дугаар захирамжаар тус дүүргийн 13 дугаар хороо, ТАХОС-ны замын урд талд байрлах 1350 м.кв газрыг 15 жилийн хугацаатай худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхийг иргэн Г.Бэд олгосон.

Иргэн Г.Б нь зохих зөвшөөрөлгүй талбайн хэмжээг нэмэгдүүлэн, илүү талбай ашигласан, мөн зөвшөөрөлгүй барилга барьсан зөрчил гаргасан тул Нийслэлийн Газар Зохион байгуулалтын албанаас 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ-г хүчингүй болгох тухай 01-11/3807 дугаар албан бичгийг хүргүүлсэн.

Гэвч маргааны зүйл болох Нийслэлийн Газар Зохион байгуулалтын албаны 2020 оны 07 дугаар гарь ч 31-ний өдрийн 01-11/3807 дугаар мэдэгдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны актын 6 шинжийг хангахгүй байна.

Тодруулбал, Захиргааны акт нь тодорхой Зохицуулах үүрэгтэй байх ба зохицуулалт нь үйл ажиллагаа бус харин зөвхөн эцсийн шийдвэр буюу тухайн асуудлын шийдвэрлэгдсэн байдал юм.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны мэдэгдэл нь эрх зүйн үр дагаваргүй үйл ажиллагаа бөгөөд захиргааны байгууллагаас чиг үүргээ биелүүлэх явцад хийж буй бодит үйлдэл. Энэ нь шууд эрх зүйн үр дагавар үүсгэхэд чиглээгүй, зохицуулалт агуулаагүй учир Захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтын дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү.гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Г.Бээс Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/1083 дугаар захирамжийн иргэн Г.Бэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/635 дугаар захирамжаар тус дүүргийн 13 дугаар хороо, ТАХОС-ны замын урд талд байрлах 1350 м.кв газрыг 15 жилийн хугацаатай худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхийг иргэн Г.Бэд олгосон.

Улмаар иргэн Г.Б нь Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг зөрчсөн тул Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.33, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.3, 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 5/14 тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга, угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтанд оруулах тухай журам, Газар эзэмшүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.2, 3.7, 3.9 дэх хэсгийг тус тус үндэслэн иргэн Г.Бийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/1083 дугаар захирамж нь хуульд нийцэн гарсан захиргааны акт тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна. гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газрын тухай хуульд заасан газрын дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй гэж байна. Дуудлага худалдааны анхны үнэ төлсөн баримтыг анх нэхэмжлэл гаргахдаа гаргаж өгсөн.

Газрын төлбөрийг төлөөгүй гэж байна. Газрын төлбөрийг төлсөн. Баримтууд нь бүгд хавтаст хэрэгт байгаа.

Иргэн Г.Бтэй уулзсан талаар гэж байна. Хурлын тэмдэглэлтэй танилцахад хэн гэдэг хүн тэмдэглэл үйлдсэн нь тодорхойгүй, Засаг даргын орлогч гарын үсэг зураагүй, иргэн Г.Б болон түүнийг төлөөлсөн хоёр хүний гарын үсэг зураагүй байна. Энэ тэмдэглэл нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.

Үнэлгээний материал хурлын тэмдэглэлд байхгүй байна. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийсэн гэж байна. Энэ тухай баримт хавтаст хэрэгт байхгүй байна.

2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн хуулийн хэлтсээс явуулсан албан бичгийн дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хий гэсэн. Энэ талаарх баримтыг ирүүлээгүй байна. 2020 оны 7 дугаар сард хийсэн баримт гаргасан байна. Хариуцагчийн тайлбарыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захирамж гарахын өмнө хэд хэдэн удаа мэдэгдэл хүргүүлж байсан. 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ирж уулзаад явж байсан. Уулзахын өмнө дүү нь ирж уулзахад зөрчил гаргасан тухай удаа дараа хэлж байсан. Мэдэгдэх, сонсох ажиллагаа хөрөнгийн үнэлгээний асуудалтай холбоотой асуудал яригдсан. Нийтийн эрх ашгийн хүрээнд нүхэн гарц хийх гэж байна. Та газар чөлөөлөөд өг гээд зөвшилцөхөөр үгүй, хоёр гарцтай зам үүсгэчих гэдэг. Эсвэл нэг тэрбум 700.000.000 төгрөг авна гэдэг. Энэ үнэлгээ нь үндэслэлтэй эсэхэд Монголын мэргэжлийн үнэлгээчдийн институтэд бичиг хүргүүлж дүгнэлт гаргуулсан. Дүгнэлтэд Т******* ХХК-ийн үнэлгээ үндэслэлгүй, хууль тогтоомж зөрчсөн байна гэсэн. Манай байгууллагаас Г.Бэд 550.000.000 төгрөгийг олгоё гэхэд үгүй гэдэг. Уулзалт хийсэн бичлэг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хууль ёсны үндэслэлтэй захирамж гарсан.

Гарын үсэг зурагдаагүй нь үнэн. Гэвч ирээд зур гэхэд нэхэмжлэгч талаас ирж зураагүй. Нийслэлийн Засаг даргын орлогч шилжин яваад гарын үсэг зурагдаагүй. Зохиогоод баримтаар гаргасан асуудал байхгүй. Бичлэгийг нь хавсарган баримтаар гаргасан.

н.Энхтуул дарга хуралдаанд илүү газар хашаалж байгаа нь хүчингүй болгох нөхцөл бүрдэж байгаа гэхэд нэхэмжлэгч талаас үгүйсгэсэн зүйл байхгүй байсан.

Газрыг авчхаад дуудлага худалдааны анхны үнийг зайлшгүй төлөх ёстой. Г.Б нь дуудлага худалдааны анхны үнийг бүрэн гүйцэт төлөөгүй байсан. гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Засаг даргын А635 дугаар захирамжаар иргэн Г.Бэд Баянзүрх дүүргийн 13-р хороонд 1350 мкв газрыг 15 жилийн хугацаатай, худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмшүүлсэн. Г.Б нь 2007 оноос хойш 14 жилийн хугацаанд илүү талбай хашаалж, ашигласан. Газрын төлбөрийг хугацаанд нь төлдөггүй, дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй учир Нийслэлийн Засаг даргаас газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Иймд Нийслэлийн засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 31-ны өдрийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох А/1083 тоот захирамж нь хуульд нийцсэн захиргааны акт тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Иргэн Г.Б захирамж гарах үед газрын төлбөр төлөөгүй байсан. Монголын мэргэшсэн үнэлгээний институтийн газраас ирсэн дүгнэлтийг нотлох баримтаар гаргаж өгсөн. гэв.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Б нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 01-11/5807 дугаар албан мэдэгдлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий үндсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/1083 дугаар захирамжийн иргэн Г.Бэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар, мөн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/1143 дугаар захирамжийн иргэн Г.Бэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тус тус нэмэгдүүлсэн.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч Г.Бийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 дугаар захирамжаар нэхэмжлэгч Г.Бэд Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, ТАХОС-ны замын урд талд байрлах 1350 м.кв талбай бүхий газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн байна.

Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны А/635 дугаар захирамжаар уг 1350 м.кв талбай бүхий газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй болж, 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн Өмчийн харилцааны газар болон иргэн ******* овогтой Б нарын хооронд газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 01-11/3807 дугаар албан бичгээр Газрын тухай хууль тогтоомжийг зөрчин зохих зөвшөөрөлгүй илүү талбай ашигласан, мөн зөвшөөрөлгүй барилга барьсан тул хүчингүй болгох болсон тухай мэдэгдэл хүргүүлсэн байна.

Иргэн Г.Б уг асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа буюу 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн Засаг дарга А/1083 дугаар захирамж гаргаж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн 0******* дугаар гэрчилгээг хүчингүй болгож, энэ талаараа нэхэмжлэгчид Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 02-06/4668 дугаар албан бичгээр мэдэгдсэн.

Улмаар мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй гэх үндэслэл, шалтгаанаар Газар албадан чөлөөлөх тухай Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/1143 дугаар захирамжийг гаргасан байна.

Нэхэмжлэгчээс ...Газрын тухай хууль болон газар эзэмшүүлэх гэрээг зөрчиж байгаагүй гэж,

Хариуцагчаас ...нэхэмжлэгчийг илүү талбай хашаалж ашигласан, газрын төлбөрийг хугацаанд нь төлдөггүй, дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй гэж тус тус маргажээ.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д ... удаа дараа ... гэж заасныг зөрчсөн гэх хариуцагчийн тайлбарын тухайд,

Нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн 1350 м.кв талбай бүхий газрын хойд болон урд хэсэгт зөвшөөрөлгүйгээр илүү талбайг хашаалан ашигладаг болохоо хүлээн зөвшөөрдөг бөгөөд уг зөрчлийг арилгах талаар 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө хариуцагч нараас болон Баянзүрх дүүргийн Засаг дарга, тус дүүргийн газрын албаны зүгээс нэхэмжлэгчид мэдэгдэл бичгээр хүрүүлж байгаагүй нь хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийг 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл 14 жилийн турш илүү талбай хашаалан ашигласан нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан  удаа дараа  гэх нөхцөлд хамаарахгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Учир нь удаа дараа  гэх ойлголтод хууль тогтоомж, гэрээний нөхцөл, болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн байхыг ойлгоно. Өөрөөр хэлбэл 1 зөрчлийг 2 ба түүнээс дээш удаа гаргахыг ойлгоно. Нэхэмжлэгчийг зөвшөөрөлгүйгээр илүү талбай хашаалан ашигласан гэх зөрчлийг захиргааны байгууллага анх илрүүлж, зөрчил арилгах талаар мэдэгдсэнийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 01-11/5807 дугаар албан мэдэгдэл гэж үзэхээр байх бөгөөд түүнээс хойш нэхэмжлэгчийг уг зөрчлийг дахин үйлдсэн гэж үзэхээргүй байна.

Нөгөөтэйгөөр удаа дараа гэх ойлголтод захиргааны байгууллагын зүгээс газар эзэмшигчид гаргасан зөрчлөө арилгах, түүнийгээ залруулах боломжит хугацааг олгох шаардлагатай бөгөөд тийм боломжийг нэхэмжлэгчид олгохгүйгээр шууд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй байна.

Газрын төлбөр төлөөгүй гэх тайлбарын тухайд:

Газар эзэмшүүлэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т газрын төлбөрийн жилийн хэмжээг 594,000 /таван зуун ерэн дөрвөн мянга/ төгрөг, улиралд төлөх дүн 148500 /нэг зуун дөчин найман мянга таван зуу/ төгрөг байхаар, 2.3-д улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор тухайн төлбөрийг төлж байхаар тус тус заажээ.

2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 0******* дугаартай газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт-аас үзэхэд, нэхэмжлэгч нь 2019 оны байдлаар газрын төлбөрийг бүрэн төлсөн байх бөгөөд 1,216 /нэг мянга хоёр зуун арван зургаа/ төгрөгийн илүү төлөлттэй, харин 2020 онд шинэчилсэн үнэлгээгээр 1,640,384 /нэг сая зургаан зуун гучин есөн мянга нэг зуун жаран найм/ төгрөг төлөөгүй болох нотлогдож байна. Тухайн актаар дээрх төлөгдөөгүй төлбөрийн үлдэгдлийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор багтаан төлөхөөр тохиролцсон, уг хугацаа өнгөрөөгүй байхад нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

Дээрхээс үзэхэд, газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болох үндэслэл бүрдээгүй байна. Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/1083 дугаар захирамжийн үндэслэлд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй; гэх үндэслэлийг огт дурдаагүй.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан  удаа дараа  зөрчсөн гэдэг нь мөн зүйлийн 40.1.2-40.1.6-д зааснаас бусад хэлбэрээр хууль тогтоомж, гэрээний нөхцөл, болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн байхыг ойлгоно.

Иймд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн удаа дараа гэх нөхцөлд газрын төлбөрийг хугацаанд төлөөгүй зөрчлийг хамруулан тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй гэх тайлбарын тухайд:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны тус шүүхэд ирүүлсэн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 13/372 дугаар албан бичигт иргэн Г.Б /РД:ОЭ70082576/ нь 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотын банкны 2******* тоот дансанд газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын үнэд 21,384,000 /хорин нэгэн сая гурван зуун наян дөрвөн мянга/ төгрөгийг төлсөн байна. гэжээ.

Уг баримтаас үзэхэд нэхэмжлэгч газрын дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй гэх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үгүйсгэгдэж байна.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан  ноцтой зөрчил гаргасан гэж буруутгаагүй бөгөөд газар эзэмших гэрээнд ийм зөрчлийг ноцтой зөрчил гэж тооцон гэж харилцан тохиролцож, нэрлэн заагаагүй байна.

Иймд нэхэмжлэгчийг газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй.

Мөн маргаан бүхий акт болох Нийслэлийн Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/1083 дугаар захирамжид газар эзэмших гэрээний 3.2, 3.7, 3.9-т заасныг тус тус зөрчсөн гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан газар эзэмшүүлэх гэрээнд 3.7, 3.9 гэх заалтууд байхгүй байна.

Энэ талаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Энэхүү захирамжийг гаргасан хүн алдаа гаргасан байна. гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй.

2020 оны 7 дугаар сарын 23-ны байна.

Уг хурлаар Баянзүрх дүүрэг 13, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ахмадын хорооллын орчмын Нарны зам, Дүнжингаравын авто замыг холбосон төмөр зам доогуурх явган зорчигч, авто машинд зориулсан нүхэн гарц авто замын ажлын нөлөөлөлд нэхэмжлэгчийн эзэмшлийн 1350 м.кв талбай бүхий газар, бусад эд хөрөнгүүд өртөж байгаа тул нөхөх олговортойгоор эргүүлэн авах талаар асуудлыг хэлэлцэж, хөрөнгийн үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа тул дахин үнэлүүлэхээр болсон төдийгүй хариуцагчаас хөрөнгийн үнэлгээг хийлгэж нотлох баримт ирүүлэх тодорхой хугацааг зааж өгөөгүй байна.

Дээрх уулзалтаас 7 хоногийн дараа буюу 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хариуцагчийн зүгээс газар эзэмших эрхийг цуцлах талаар мэдэгдэж, улмаар хуульд заасан нөхцөл бүрдээгүй байхад нөхөх олговор олгохгүйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

Түүнчлэн маргаан бүхий газар дээр гуравдагч этгээд БМХХК-ийн өмчлөх эрхийн Ү-2******* дугаар бүхий 448 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө байрлаж байна.

Хариуцагч захиргааны байгууллагаас Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 24.4-д тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд ... ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж заасанчлан нэхэмжлэгч Г.Бийн ямар үйл ажиллагааны улмаас ойр хавийн оршин суугч иргэдэд ямар хохирол учирсан, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх хэрхэн, яаж хөндөгдсөн, гаргасан зөрчил нь ноцтой бөгөөд удаа дараа үйлдэгдсэн эсэх, гуравдагч этгээд БМХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх эсэх, түүнийг хэрхэн хамгаалах талаар тодруулж, бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэсний эцэст шийдвэр гаргах байсан байна.

Шүүх, хариуцагч нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргахдаа нарийвчлан зохицуулсан хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, үүгээрээ хуульд үндэслэх захиргааны үйл ажиллагааны зарчмыг зөрчсөн, маргаан бүхий асуудлаар бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй буюу бодит нөхцөлд тохирсон үндэслэл бүхий байх зарчмыг хангаж гараагүй гэж дүгнэж, үүгээрээ маргаан бүхий захиргааны акт хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

Иймд нэхэмжлэгч Г.Бийн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 01-11/5807 дугаар албан мэдэгдэл, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/1083 дугаар захирамжийн иргэн Г.Бэд холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/1143 дугаар захирамжийн иргэн Г.Бэд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.2, дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Бийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 01-11/5807 дугаар албан мэдэгдэл, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/1083 дугаар захирамжийн иргэн Г.Бэд холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/1143 дугаар захирамжийн иргэн Г.Бэд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, хуульд заасан хугацаа өнгөрснөөс хойш тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

        

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ