Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2019/ШЦТ/773

 

 

 

   2019          09         11                                      2019/ШЦТ/773

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,

Улсын яллагч: А.Баясгалан,

Хохирогч: А.А-,

            Өсвөр насны шүүгдэгч: Т-, хууль ёсны төлөөлөгч Н.Нарангэрэл, өмгөөлөгч Ж.Ганболд,

            Шүүгдэгч: Н-, А-, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Ганболд,

Шүүгдэгч: Н-, түүний өмгөөлөгч Н.Нямцоож,

Шүүгдэгч: А-, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н-, А-, Н-, Т-, А-нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1905019320490 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 15ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Н-, .... тоот регистртэй,

            2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А-, .... тоот регистртэй,

            3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Н-, .... тоот регистртэй,

            4. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т-, .... тоот регистртэй,

            5. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... тоот регистртэй,

Шүүгдэгч А-, Т-, А-, Н- нар нь бүлэглэж 2019 оны 4 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө 23 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 19-20 дугаар гудамж, Гадантэгчилэн хийдийн орчим А.А-т хүч хэрэглэхээр заналхийлж довтлон Айфоне 7 маркийн гар утсыг хууль бусаар авч 700.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч А-, Н-, Н-, Т- нар нь бүлэглэж 2019 оны 4 дүгээр сарын 29-нээс 30-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 56 дугаар сургуулийн хойд талын далан дээр иргэн Ш.Баярхишигийн эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж Айфоне 6 маркийн гар утсыг хууль бусаар авч 288.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч А-, Н-, Н-, Т- нар нь бүлэглэж 2019 оны 4 дүгээр сарын 29-нээс 30-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 9 дүгээр гудамжинд иргэн Б.Цэрэнпунцагийн хоёр гарнаас нь барьж, үснээс нь зулгааж хүч хэрэглэн довтолж 3000 төгрөг, Самсунг Галакси Эс-7 маркийн гар утсыг хууль бусаар авч 201.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

 

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн прокуророос шүүгдэгч А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, мөн өсвөр насны шүүгдэгч Т-ын үйлдлээс хохирогч А.А-т хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, А-, Т- нарт холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.
  2. Шүүгдэгч Н-, А-, Н-, өсвөр насны шүүгдэгч Т- нарыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н-, А-, Н- нарыг 01 жил хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т-ыг 01 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н-, А-, Н- нарт оногдуулсан 01 жил хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад,

- Өсвөр насны шүүгдэгч Т-ад оногдуулсан 01 жил хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар Н-, А-, Н- нарын урьд цагдан хоригдсон 29 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тус тус тооцсугай.
  2. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, 1905021290682, 1905016430583 тоот хэргүүдийг нэгтгэсэн, тусгаарлсан хэрэггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н-, А-, Н-, өсвөр насны шүүгдэгч Т- нарт цагдан хорих, шүүгдэгч А-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР