Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Отгонбаяр |
Хэргийн индекс | 106/2019/0783/Э |
Дугаар | 2019/ШЦТ/773 |
Огноо | 2019-09-11 |
Зүйл хэсэг | 17.2.2., |
Улсын яллагч | А.Баясгалан |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 2019/ШЦТ/773
2019 09 11 2019/ШЦТ/773
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,
Улсын яллагч: А.Баясгалан,
Хохирогч: А.А-,
Өсвөр насны шүүгдэгч: Т-, хууль ёсны төлөөлөгч Н.Нарангэрэл, өмгөөлөгч Ж.Ганболд,
Шүүгдэгч: Н-, А-, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Ганболд,
Шүүгдэгч: Н-, түүний өмгөөлөгч Н.Нямцоож,
Шүүгдэгч: А-, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н-, А-, Н-, Т-, А-нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1905019320490 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Н-, .... тоот регистртэй,
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А-, .... тоот регистртэй,
3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Н-, .... тоот регистртэй,
4. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т-, .... тоот регистртэй,
5. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... тоот регистртэй,
Шүүгдэгч А-, Т-, А-, Н- нар нь бүлэглэж 2019 оны 4 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө 23 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 19-20 дугаар гудамж, Гадантэгчилэн хийдийн орчим А.А-т хүч хэрэглэхээр заналхийлж довтлон Айфоне 7 маркийн гар утсыг хууль бусаар авч 700.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч А-, Н-, Н-, Т- нар нь бүлэглэж 2019 оны 4 дүгээр сарын 29-нээс 30-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 56 дугаар сургуулийн хойд талын далан дээр иргэн Ш.Баярхишигийн эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж Айфоне 6 маркийн гар утсыг хууль бусаар авч 288.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч А-, Н-, Н-, Т- нар нь бүлэглэж 2019 оны 4 дүгээр сарын 29-нээс 30-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 9 дүгээр гудамжинд иргэн Б.Цэрэнпунцагийн хоёр гарнаас нь барьж, үснээс нь зулгааж хүч хэрэглэн довтолж 3000 төгрөг, Самсунг Галакси Эс-7 маркийн гар утсыг хууль бусаар авч 201.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т-ыг 01 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
- Өсвөр насны шүүгдэгч Т-ад оногдуулсан 01 жил хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР