Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 603

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, шүүххуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул, нэхэмжлэгч Ш.Ар-, хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Га-. хариуцагч байгууллагын өмгөөлөгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,Ш.Ар-н нэхэмжлэлтэй *******ын *******д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааныцалинтай тэнцэх олговор 1970000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, ажиллаж байсан хугацааны амралтын мөнгийг тооцож төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Ар- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ширнэн овогтой Ар- би ******* суманд ашигт малтмалын үйл ажиллагаа эрхлэж буй Б.АЭ- ХХК-нд автомашин түрээслэгч ******* багийн бүх гишүүдийн *******ын *******д жолоочоор 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр томилогдон 4 дэх жилдээ ажиллаж байсан. Гэтэл 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс Баян- Айраг компаниас намайг уурхайн кемпэд оруулахгүй гэсэн нэрээр манай нөхөрлөлявуулахаа больсон. Энэ хугацаанаас хойш надад ажлаас чөлөөлсөн тушаал өгөөгүй боловч 2017 оны 09, 10, 11 саруудад хагас цалин олгосон. 2017 оны 12 сар, 2018 оны 01,02,03,04 саруудад цалин олгоогүй, намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр би тушаалаа хүлээн авсан. Ажилласан дээрх 4 жилийн хугацаанд ганц удаа амралтын мөнгө авч байгаагүй болно. Мөн ажиллах хугацаандаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг тогтмол биелүүлж, ганц удаа ч ажил таслаж байгаагүй. Нөхөрлөлийн үндсэн ажилтнаар ажиллаж байсан юм. Мөн хариуцсан машин тэргээ ариг гамтай хэрэглэж байсан. Дээрх хугацаанд ******* ХХК-ний зарим хүмүүсийн дээрэнгүй байдал, туслан гүйцэтгэгч ******* ХХК-ний үйлчилгээнийталаар иргэн хүнийхээ эрүүл аюулгүй хоол хүнс хэрэглэх, ажлын байрны дарамтгүй орчинд ажиллах талаар гомдол гаргаж, өөрийн үзэл бодлоо илэрхийлж байснаас, өөрийн ажиллаж буй Тайх Уулын *******ийн удирдлагуудтай ёс зүйгүй харьцаж аливаа буруу зөрүү үйлдэл гаргаж байгаагүй болно.

Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 1970000 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлж хууль тогтоомжийн дагуу амралтын мөнгийг тооцуулж олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Га- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ИД******** регистрийн дугаартай Ширнаах авогт Ширнэнгийн Ар-гийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцан дараах хариу тайлбарыг хүргүүлжбайна.

*******ын Хишиг нөхөрлөл нь БАЭ- ХХК-тай хамтын ажиллагааны гэрээнд үндэслэн авто машины үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг билээ. Бид багийнхаа ажилгүй иргэдийг ажлын байраар хангах зорилгоор боломжит байдлаар сонгон шалгаруулж авдаг. Ш.Ар- нь тус нөхөрлөлийн гишүүн бөгөөд 2013 оны 10 сараас эхлэн жолоочоор ажилласан нь үнэн болно. Ажиллах хугацаандаа Ш.Ар- нь 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр уурхайн дотоод дүрэм, журам зөрчсөн талаарх мэдэгдэл ирж гурван талаасаа хэлэлцэн дахин ийм зөрчил гаргахгүй байх тухайгаа мэдүүлж байсан. /2016 оны 07 дугаар сарын 27-ны 03/255 тоот/

Мөн 2017 оны 08 дугаар сарын 21-нд БАЭ- ХХК-ны удирдлагуудаас жолооч нар аюулгүйн дүрэм зөрчөөд байна хэмээн ирж уулзахыг хүссэн хүсэлтийн дагуу нөхөрлөлийн удирдах зөвлөлийн гишүүн С.Пүрэвням, Г.Батцэнгэл хоёрын хамт миний бие очиж уулзах ярилцаад Ш.Ар-г уурхайн дотоод дүрэм, аюулгүй ажиллагааны дүрэм зэрэгтэй танилцаад өөрийн алдааг ойлгосон үед дахин ажиллуулж болно гэсэн шийдвэрт хүрсэн. Үүнийгээ Ш.Ар-д танилцуулахад тэр дотоод дүрмийг судлаад байх шаардлага байхгүй хэмээн 08 дугаар сарын 22-нд өргөдөл бичиж нөхөрлөл, сумын засаг дарга, БАЭ- ХХК-нд тус тус хүргүүлсэн байсан. Бид өргөдлийг хүлээн авч БАЭ- ХХК-руу тоот хүргүүлсэн. /2017 оны 06 дугаар сарын 22-ны №04 тоот, мөн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний №05 тоот, 2017 оны 09 дүгээр сарын 28-ны №06 тоот/, БАЭ- ХХК-ны 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 05/299 тоот хариу нь Ш.Ар- олон удаагийн дүрэм журам гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул дахин уурхайд ажиллуулахгүй, нэвтрүүлэхгүй хэмээн шийдвэрлэснийг мэдэгдсэн байсан. Үүнийг Ш.Ар-д танилцуулахад миний алдаа байхгүй хэмээн нөхөрлөлийн бүх гишүүдээр хэлэлцүүлж өгөхийг хүссэний дагуу 2017 оны 10 дугаар сарын 15-нд багийн төв дээр гишүүдэд танилцуулан БАЭ- ХХК-ыг төлөөлөн орон нутаг хариуцсан ажилтан Г.Бунъяа, Тогтохбаяр нар ирж тайлбар хийсэн. Нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралдаанаас гарсан шийдвэрийн хариуд БАЭ- ХХК-аас 2017 оны 10 дугаар сарын 19-ний 03/309 тоот хариу ирүүлсэн. Ирсэн тоотыг Ш.Ар-д танилцуулсан, хавсралтаар ирсэн 6 хүний тайлбар мэдүүлэгтэй танилцан үнэн эсэх талаар тайлбар бичин гарын үсгээ зурахыг хүсэхэд Ш.Ар- нь наадахтай чинь танилцах шаардлага байхгүй гэсэн учраас бид БАЭ- ХХК-руу дахин тоот явуулах шаардлагагүй хэмээн үзлээ. Ингээд ажилгүйдлийнхээ тэтгэмжээ ав хэмээн 2017 оны 12 дугаар сарын 01-нээс ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж өгөхөд Ш.Ар- нь надад тэтгэмжийн мөнгө хэрэггүй, би ийм тушаал авахгүй гэсэн болно. Ш.Ар- нь ажилдаа орох хүсэлтэй байсан учраас ажилд нь эгүүлэн оруулахаар 2018 оны 02 дугаар сарын 07-ны №03 тоотоор хүсэлт хүргүүлсэн боловч БАЭ- ХХК нь Ш.Ар-г тус нөхөрлөлд ажилтнаар байлгах шаардлаггүй болсон билээ.

Тус нөхөрлөл нь БАЭ- төслийн талбайд ажил үүргээ гүйцэтгэдэг тул манай ажилчид нь уурхайн дүрэм, журам, аюулгүй ажиллагааг дагаж мөрдөх шаардлагатай байдаг гэжээ.

Нэхэмжлэгч Ш.Ар- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 8-р сарын 21-ний өдрөөс намайг уурхайд ажилд явуулахгүй гээд манай дарга нарыг дуудаж уулзсан байдаг. Манай дарга нар надтай орой уулзахаасаа өмнө дараагийн ажилд явуулах хүнээ ярилцсан байсан. Энэ талаараа надтай уулзаагүй, ярилцаагүй байж өөр хүнийг ажилд гаргахаар уурхайтай тохиролцоо хийсэн байсан. Тэгээд надаас түлхүүр авъя гэхээр нь би намайг халж байгаад ав, би ямар ч буруу зүйл хийгээгүй гэж хэлсэн. Хэрэв миний ажлаас чөлөөлөгдсөн тушаал эрт гарсан байсан бол би дараагийн ажлаа олчихсон байх байсан гэж бодож байна. Ийм учраас би тушаал гарахаас өмнөх цалингаа нэхэмжилсэн. Уурхай намайг замд явсан 2 хүнийг авч суудлын тооноос хэтрүүлэн зорчигч тээвэрлэсэн гэж буруутгасан. Би өглөө болгон сум руу хүн зөөх ажилтай байдаг. 2017 оны 8-р сарын 08-ны өдөр би шалган дээр хүнийхээ тоог шалгуулаад камертаа бичигдээд гарсан. Тэгээд зам дээр манай 2 жолооч явж байхаар нь зогсоод машиныхаа чиргүүл дээр суулгасан. Дараагийн асуудал нь 2017 оны 8-р сарын 15-нд эвгүй үнэртэй махтай хоол ирсэн байхаар нь менежерээ дуудаад Та нар ийм үнэртэй махаар хоол хийсэн байна шүү дээ. Үүнийг чинь монголчууд иднэ шүү дээ гэж хэлсэн. Тэгээд уурхайн эрүүл ахуйч болон эмч нарт махыг нь хүлээлгэж өгсөн. Ийм 2 шалтгаанаас болж намайг уурхай руу орох, ажлаа хийх нөхцлийг таслан зогсоосон. Би 2018 оны 5-р сарын 04-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагадаа ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, тушаал гарахаас өмнөх ажилгүй байсан хоногийн цалинг бодуулж гаргуулах, мөн би 2013 оны 10-р сарын 01-нд нөхөрлөлдөө ажилд ороод бүтэн 4 жил гаран ажиллахад намайг амраагаагүй, амралтын мөнгө өгөөгүй байдаг. Тийм учраас дээр нь нэмээд амралтын мөнгө олгож өгөөч гэж хүсч нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Га- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай нөхөрлөл нь Баян-Айраг ХХК-тайхамтын ажиллагааны гэрээнд үндэслэн автомашин түрээслэх үйлчилгээ үзүүлж ажилладаг. Ш.Ар- нь манай нөхөрлөлд 2013 оны 10 сараас ажиллаж эхэлсэн. 2017 оны 08 сард БАЭ- ХХК-наас ...Ш.Ар-г уурхайн төслийн талбайд нэвтрүүлэх боломжгүй боллоо, өөр жолооч ажиллуулж өгнө үү... гэсэн албан бичиг манайд ирүүлсэн. Тэгэхээр нь бид уурхайн удирдлагатай очиж уулзахад ...уурхайд маш олон хүн ажилладаг, дотоод дүрэм, журмаа чанд сахиж ажиллах ёстой байдаг. Танай Ш.Ар- дотоод дүрэм, журмыг мөрдөхгүй байна, ажилтнууд шаардлага тавихаар эсэргүүцээд, биелүүлэхгүй яваад байна. Тиймээс өөр жолоочоор сольж өг... гэсэн шаардлага тавьсан. Тэр маргаанаас үүдээд Ар- бидний буюу манай нөхөрлөлийн бараг хамааралгүйгээр шууд ажилгүй болсон. Баян-Айраг ХХК болон манай нөхөрлөл хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээнд энэ талаар тодорхой заагдсан байсан учраас бид Баян-Айраг ХХК-наас тавьсан шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон. Тэгээд Ар-д энэ талаар хэлэхэд ...би хүлээн зөвшөөрөхгүй байна, би буруу зүйл хийгээгүй... гэхээр нь дахин Баян-Айраг компанийн удирдлагад ...манай жолооч танай дүрэм, журмыг зөрчихөөр зүйл хийгээгүй гэж байна... гээд уулзахад Баян-Айраг компаниас ...энэ асуудлыг эхлээд эвийн журмаар шийдье, Ар-гаас дахин дотоод дүрэм, журмыг зөрчилгүй дагаж мөрдөж ажиллана гэсэн бичиг хийлгэчих... гэсэн. Тэгээд би Ар-тай уулзахад ...тийм бичиг хийж өгөх боломжгүй... гэсэн. Тэгэхээр нь дахин Баян-Айраг компанийн удирдлагатай уулзаад ...манай жолооч зөвшөөрөхгүй байна. Ямар үндэслэлээр төслийн талбайд нэвтрүүлэх боломжгүй байгаа тухайгаа нотлох баримтаар, бичгээр гаргаад өг... гэсэн чинь Баян-Айраг компаниас нотлох баримт болон албан бичиг нь ирсэн. Тэгэхээр нь Ар-г дуудаад өөрийг нь байлцуулж байгаад хурал хийгээд ийм албан бичиг, нотлох баримтын хамт ирүүлсэн байна гээд танилцуулсан. Тэгтэл Ар- ...би тийм юм хийгээгүй, надад тэр бичигтэй чинь танилцах шаардлага байхгүй, та нар наад асуудлаа өөрсдөө шийд... гээд гараад явсан. Гарч явахаас нь өмнө чи хурлыг орхиод гараад явж байгаа нь хурлаас гарсан шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг юм уу, чи асуудлаа ярихгүй бол чиний оронд бид өөр жолооч ажилд авч ажлаа үргэлжлүүлэхээс аргагүй боллоо шүү гэдгийг нь хэлсэн. Тэгээд 12 сард нөхөрлөлийнхөө удирдах зөвлөлийн 2 гишүүнтэй 3-уулаа сууж байгаад Ар-гийн ажлаас чөлөөлсөн тушаалыг нийгмийн даатгалын сангаас тэтгэмжээ авах боломжтойгоор эхний удаад ийм тушаал гаргая гээд гаргасан. Ар-гийн оронд нь өөр жолооч авч ажиллуулсан. Тэгээд тушаалыг Ар-д танилцуулахад би ийм тушаал авахгүй гээд тушаалыг гардаж аваагүй. Тэр тушаал гарах хүртэл хугацаанд манай нөхөрлөлийн зүгээс Ар-г ажилд нь эргүүлж авах асуудлаар БАЭ- ХХК-тай олон удаа уулзсан, албан тоотуудыг хүргүүлсэн. Сүүлдээ хүчрэхээ байгаад 2018 оны 4 сард буюу хавар болсон нөхөрлөлийн хурлаар Ар-гийн асуудлыг хэлэлцээд хурлаас тушаалыг нь гаргаад өгчих гэсэн шийдвэр гарсан. Тэгээд 2018 оны 05-р сарын 02-ны өдрийн тушаалыг гаргаж өгсөн. Тушаалыг аваад Ар- шүүхэд нэхэмжлэл гаргаж өгсөн байсан. Тийм л зүйл болсон. Манай нөхөрлөл Баян-Айраг ХХК-ны төслийн талбайд л ажиллахаас өөр ажил байдаггүй, хэрэв өөр ажил байдаг бол Ар-г өөр тийш нь шилжүүлж ажиллуулж болох байсан болох нь

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Ш.Ар- нь *******д холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 1970000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, амралтын мөнгө олгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн *******ийн захиралын 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 04 дугаартай тушаалаар тус нөхөрлөлд оператороор ажиллаж байсан Ш.Ар-г ажлаас нь чөлөөлжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заасан байдаг боловч Ш.Ар-тай байгуулсан операторын гэрээндээ ноцтой зөрчилд ямар ямар зөрчил орохыг тусгайлан заагаагүй бөгөөд *******д хөдөлмөрийн дотоод журам байхгүй байна.

Хөдөлмөрийн дотоод журам байхгүй гэдэг нь хариуцагч байгууллагын төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогддог.

Мөн нэхэмжлэгч Ш.Ар-г сахилгын зөрчил гаргасан гэх боловч тухайн зөрчилд нь хэзээ ямар арга хэмжээ авсан нь тодорхойгүй, энэ талаар ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй байна. 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр сануулах арга хэмжээ авсан гэх бичгийг нотлох баримтаар ирүүлсэн боловч энэ нь ажилтанд арга хэмжээ авсан тушаал захирамж гэж үзэх боломжгүй ИХШХШ тухай хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байна. Сахилгын зөрчлийг давтан гаргасан тохиолдолд зөрчлүүдийн хооронд хугацаа өмнөх зөрчилд сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байхыг шаарддаг.

Гэтэл Ш.Ар- нь 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс хойш уурхайд ажиллаагүй бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан тул ажиллаж байх үедээ сахилгын зөрчил гаргасан ч түүнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байна.

Иймд Ш.Ар-г Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажлаас нь чөлөөлөх боломжгүй байх тул түүнийг *******ийн операторын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй.

Нэхэмжлэгч Ш.Ар-н шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар тодруулахад би 2017 оны 12, 2018 оны 01, 02, 03, 04-р саруудын цалингаа нэхэмжлэнэ, 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс хойшхи цалингаа нөхөрлөлөө бодоод нэхэмжлээгүй, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаа дэмжиж байна гэсэн бөгөөд дээрхи шаардлагын тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 129-р зүйлийн 129.1-д заасны дагуу эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах байсан.

Өөрөөр хэлбэл Ш.Ар- нь цалин хөлс болон амралтын мөнгө олгоогүй эрхээ зөрчигдсөн өдрөөс хойш 3 сарын дотор гомдлоо гаргах эрхтэй байсан. Нэхэмжлэгч энэхүү хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагаас 2017 оны 12, 2018 оны 1-р сараас 4 сар хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговор 1970000 төгрөг, ажилд орсон цагаасаа хойшхи амралтын мөнгөө гаргуулах тухай шаардлагуудыг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

Ажилгүй байсан хугацааны олговор 1970000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай шаардлага гаргасан боловч энэхүү олговор гаргуулах шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хэдэн төгрөгийг нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалд төлж дэвтэрт бичилт хийх эсэхийг тодорхойлох боломжгүй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд мөн хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргаж улсын орлого болгох үндэстэй.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Ши-ийн Ар-г *******ийн операторын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 1970000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, амралтын мөнгө гаргуулах тухай шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд заасаар хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.

4. Шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү Иргэний хэргийн даваж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ