Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2021/0364

 

 

 

 

 

2021 05 27 128/ШШ2021/0364

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Б,

Хариуцагч: Байгаль орчин аялал, жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга,

Гуравдагч этгээд: Л.Н, Б.С ,

Нэхэмжлэлийн шаардлага: 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Яамны албан хаагчдын албан тушаал, ажлын байрны нэр, /чиг үүрэг / ангилал, зэрэглэл батлах тухай А/363 дугаартай тушаалаар батлагдсан нэршлийн дагуу Г.Быг өмнөх ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргахгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Санхүү хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн Төсвийн гүйцэтгэл, төрийн сангийн хяналт, баталгаажуулалтын мэргэжилтний ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн нарийн бичгийн даргад даалгуулах, 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй хугацааны цалинг гаргуулах, уг хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн нарийн бичгийн даргад даалгуулах

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: ...Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/89 дүгээр тушаалын ТУШААХ нь: '' хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгуулах тухай

Шүүх хуралдаанд: Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, гуравдагч этгээд Л.Н, түүний өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ёндон нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Г.Б миний бие 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын Б/59 тоот тушаалаар Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газарт Аудит хариуцсан гэрээт мэргэжилтнээр ажиллаж байгаад 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Төрийн нарийн бичгийн даргын Б/34 тоот "Албан тушаалд томилох, цалин тогтоох тухай бүтэц зохион байгуулалтын тушаалаар намайг Санхүүгийн хэлтсийн Төрийн сангийн төлбөр тооцоо, гүйлгээ баталгаажуулах мэргэжилтнээр томилон ажиллаж байгаад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/59 тоот тушаалаар жирэмсний болон хүүхэд асрах чөлөөг авсан.

Тэгээд би 2017 оны 04 сард төрөөд, хүүхэд 1,4 сартай болонгуут нь эргээд ажилд орох боломжтой болж ажилд орох өргөдлөө 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өгч 2017 оны 09 сар хүртэл надад ажилд авах талаар хариу шийд өгөөгүй учир би 9 дүгээр сард Төрийн албаны зөвлөлд хандаж, Төрийн албаны зөвлөлөөс 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1385 тоот албан бичгээр Г.Быг өмнөх ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулах" шийдвэр гарсан боловч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Ц******* тухайн шийдвэрийг одоо болтол биелүүлэхгүй урьд нь ажиллаж байсан Төрийн сангийн төлбөр тооцоо, гүйлгээ баталгаажуулалт хариуцсан ахлах мэргэжилтний ажилд эргүүлэн томилохгүй байгаа учраас" иргэн Г.Б намайг хохироосоор байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 52.5.2 зүйл хэсгүүдэд заасныг удирдлага болгон доорх үндэслэлүүдээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсвэл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргахыг даалгах, нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн". Энэхүү хуулийн үндэслэлээс харахад Төрийн албаны зөвлөлд хандаж, Төрийн албаны зөвлөлөөс 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1385 тоот албан бичгээр Г.Быг өмнөх ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гарсан болов ч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Ц******* тухайн шийдвэрийг одоо болтол биелүүлэхгүй урьд нь ажиллаж байсан Төрийн сангийн төлбөр тооцоо, гүйлгээ баталгаажуулалт хариуцсан ахлах мэргэжилтний ажилд эргүүлэн томилохгүй байгаа учраас иргэн Г.Б намайг хохироосоор байна.

Ингэхлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д зааснаар ...захиргааны акт гаргахыг даалгах..." үндэслэлийн дагуу Төрийн сангийн төлбөр тооцоо, гүйлгээ баталгаажуулалт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд Г.Б намайг яаралтай томилох нь энэхүү үндэслэлд яв цав тохирч байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-т "хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсвэл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсныг хэрхэн шийдвэрлэх. Энэхүү хуулийн үндэслэлээс харахад Миний бие Г.Быг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Ц*******д өргөдөл өгсөн хугацаанд ажилд аваагүйн улмаас / 2018 оны 06 дугаар сарын 25-наас 2019 оны 01 дүгээр сарын 25 хүртэлх хугацааны цалин болох 4.832.303 төгрөгийг дээрх ажиллах байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл 720.920 төгрөгийн нөхөн бичилт хийлгэх, нэхэмжлэл гаргах үндэслэлтэй байгаа нь тодорхой харагдаж байна.

Иймд Төрийн албаны зөвлөлөөс 2018 оны 12 дугаар сарын 17 өдрийн 1385 тоот албан бичгээр Г.Быг өмнөх ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гарсан боловч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Ц******* тухайн шийдвэрийг одоо болтол биелүүлэхгүй урьд ажиллаж байсан Төрийн сангийн гүйлгээ баталгаажуулалт хариуцсан ахлах мэргэжилтний ажилд эргүүлэн томилохгүй байгаа асуудал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 , 52.5.2-т заасан хуулийн заалтыг зөрчиж байгаа тул Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Санхүүгийн хэлтсийн Төрийн сангийн төлбөр тооцоо, гүйлгээ баталгаажуулалт хариуцсан ахлах мэргэжилтний ажилд томилуулах, томилохыг даалгах, 2017 оны 06 дугаар сарын 25-наас 2019 оны 01 дүгээр сарын 25 хүртэлх хугацааны цалин болох 7 сарын цалинтай тэнцэх хэмжээний 4.832.303 төгрөгийг гаргуулах нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын 720.920 төгрөгийн нөхөн бичилт хийлгэх зэргийг шийдвэрлэж өгөхийг хууль зүйн дагуу шаардаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Г.Б нь анх төрийн албанд 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/233 дугаар тушаалаар дотоод аудит хариуцсан гэрээт ажилтнаар томилогдсон ба 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б/34 дүгээр тушаалаар төрийн сангийн төлбөр тооцоо, өмч хөрөнгийн ашиглалт, гэрээ, тайлан хариуцсан мэргэжилтнээр, 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/89 дугаар тушаалаар төрийн сангийн гүйлгээ хариуцсан мэргэжилтнээр шилжүүлэн ажиллуулж байгаад 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/59 дугаар тушаалаар 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс жирэмсний амралт олгосон.

Г.Б нь 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр жирэмсний болон хүүхэд асрах чөлөөгөө дуусгаж ажилдаа орох өргөдлийн дагуу байгууллагын удирдлагын зүгээс Г.Быг Төрийн сангийн төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилохыг санал болгосон боловч зөвшөөрөөгүй ба Төрийн сангийн гүйлгээ баталгаажуулалт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилогдоно гэдгээ илэрхийлсэн.

Яамны зүгээс Г.Быг ахлах мэргэжилтний албан тушаалд томилох боломжтой эсэхийг хянан үзэхэд төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийн шалгалт өгөөгүй, төрийн албанд анх орох иргэний нөөцийн бүртгэлгүй, төрийн албаны зөвлөлийн тогтоолгүйгээр төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийн үндсэн орон тоон дээр мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан нь алдаатай шийдвэр байсан тул Тушаалд өөрчлөлт оруулах тухай Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/241 дүгээр тушаалаар өмнөх 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б/34, 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/89, 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/55, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/59 дугаар тус тус тушаалуудын холбогдох заалтыг хүчингүй болгож, алдаагаа залруулан хууль тогтоомж биелүүлэн ажилласан болно.

Дээрх тушаалыг үзэхэд Г.Быг ахлах мэргэжилтний ажлын байр болон албан тушаалд томилсон аливаа тушаал шийдвэр байхгүй харин 2017 оны 03 дугаар сарын 14-ний Б/55 дугаар тушаалын 2 дахь заалтад ...ахлах мэргэжилтэн Г.Бын жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байх гэсэн алдаатай заалт бичигдсэн байдаг.

Төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийн шалгалт өгөөгүй, төрийн албанд анх орох иргэний нөөцийн бүртгэлгүй, төрийн албаны зөвлөлийн тогтоолгүйгээр төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийн үндсэн орон тоон дээр мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан алдаатай шийдвэр байсан тул 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/241 дугаар тушаалаар өмнөх 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн өдрийн Б/59 дугаар тус тус тушаалуудын холбогдох заалтыг хүчингүй болгож, алдаагаа залруулан хууль тогтоомж биелүүлэн ажилласан болно.

Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 860 дугаар Төрийн жинхэнэ албан тушаалд нэр дэвшүүлэх тухай албан бичгээр Г.Быг төрийн албаны шалгалт өгч тэнцсэн, нөөцөд бүртгэлтэй тул нэр дэвшүүлсэн.

Иймд Г.Бтай холбоотой тушаал нь 2015-2017 оны 03 дугаар сарын 20-ны хооронд гарснаар Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны 860 дугаар албан бичиг хамаарахгүй юм.

Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүүгийн хэлтсийн Төрийн сангийн гүйлгээ баталгаажуулалт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/96 дугаар тушаал, Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1378, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1189 дугаар албан бичгийн дагуу 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/257 дугаар тус тус тушаалаар Л.Нийг томилон ажиллаж байгаа болно.

Мөн энэ асуудлаар Төрийн албаны зөвлөлд хандсанаар 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1385 дугаар албан бичгээр хариу авсан гэжээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.2 заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа дууссан ба дээрх үндэслэлээр Төрийн жинхэнэ албан тушаалд ахлах мэргэжилтнээр томилох боломжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн өөрчилж, тодруулсан шаардлагадаа: ...Нэхэмжлэгч миний бие 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр анх тус шүүхэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Санхүүгийн хэлтсийн Төрийн сангийн төлбөр, тооцоо, гүйлгээ баталгаажуулалт хариуцсан ахлах мэргэжилтний ажил, албан тушаалд томилуулах, томилохыг даалгуулах, 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй хугацааны цалинг гаргуулах, уг хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн нарийн бичгийн даргад даалгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд дээрхи шаардлагаа 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр дараахи байдлаар өөрчилж тодруулсан.

Г.Быг өмнөх ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргахгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Байгаль орчин , аялал жуулчлалын яамны Төрийн сангийн төлбөр тооцоо, гүйлгээ баталгаажуулалт хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн нарийн бичгийн даргад даалгуулах, 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй хугацааны цалинг гаргуулах, уг хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн нарийн бичгийн даргад даалгуулах гэж өөрчилсөн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Яамны албан хаагчдын албан тушаал, ажлын байрны нэр /чиг үүрэг /, ангилал, зэрэглэл батлах тухай А/363 дугаартай тушаалаар миний урьд ажиллаж байсан Санхүүгийн хэлтсийг Санхүү хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтэс болгон өөрчилж, Төрийн сангийн гүйлгээ баталгаажуулалт хариуцсан мэргэжилтний ажлын байрыг Төсвийн гүйцэтгэл, төрийн сангийн хяналт, баталгаажуулалтын мэргэжилтэн болгон нэршлийг өөрчилсөн байгаа

.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д нэхэмжлэгч нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах эрхтэй гэж зааснаар 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Яамны албан хаагчдын албан тушаал, ажлын байрны нэр, /чиг үүрэг / ангилал, зэрэглэл батлах тухай А/363 дугаартай тушаалаар батлагдсан нэршлийн дагуу Г.Быг өмнөх ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргахгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Санхүү хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн Төсвийн гүйцэтгэл, төрийн сангийн хяналт, баталгаажуулалтын мэргэжилтний ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн нарийн бичгийн даргад даалгуулах, 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй хугацааны цалинг гаргуулах, уг хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн нарийн бичгийн даргад даалгуулах гэж өөрчилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ...Тус шүүхэд Г.Б нь 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, дараах байдлаар тодруулсан байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Быг өмнөх ажилд ажиллуулах шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус яамны Санхүү, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн Төсвийн гүйцэтгэл, төрийн сангийн хяналт, баталгаажуулалтын мэргэжилтний ажил, албан тушаалд үргэлжлүүлэх ажиллуулахыг, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс шүүхийн шийдвэр гаргах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, уг хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

1. Г.Б нь тус яамны ХШҮДАГ-ын Дотоод аудит хариуцсан гэрээт ажилтан буюу Төрийн жинхэнэ албан хаагчийн болзол, шалгуурыг хангаагүй байхдаа 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б/34, 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/89 дүгээр тушаалаар төрийн жинхэнэ албан хаагчаар томилогдсон нь тогтоогдсон.

Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т "... шударга ёс, .... тэгш байдал .....хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн . " Төрийн албаны тухай хууль / 2002 /-ийн 17.1-д Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө" , 17 2-т Энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй, 17.3-т Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт / цаашид мэргэшлийн шалгалт " гэх / авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ, 17.4-т Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 17.1-д заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина, Захиргааны ерөнхий хуулийн 48.2.4-т захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, .....бусад хууль бус аргыг хэрэглэсэн, 48.2.5-т нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан гэж заасныг зөрчсөн . 

2. Мөн маргаан бүхий ажил, албан тушаалд Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн 2018 оны 11 дүгээр сарын Хууль тогтоомжийг хэрэгжүүлэх тухай албан бичгээр Л.Нийг анх нэр дэвшүүлсэн албан тушаалд томилохыг даалгасны дагуу Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/257 дугаар тушаалаар Төрийн сангийн гүйлгээ баталгаажуулалт хариуцсан ахлах мэргэжилтнээр томилсон.

Хууль зөрчиж томилогдсон байх явцдаа жирэмсний амралт авсан байх тул иргэний эрх зүйн байдлыг дордуулахгүй, хохиролгүй болгох үүднээс өөр ажил, албан тушаалд томилох талаар санал тавьсан /үүнийгээ ч өөрөө баталдаг/ч зөвшөөрдөггүй. Иймд эс үйлдэхгүй гаргаагүй бөгөөд тус яам ажил, ажлын байраар хангах, ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөрийг олгох боломжгүй юм. Учир нь хууль тогтоомж болон Дээд шатны байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлж ажилласан гэжээ.

Гуравдагч этгээд Л.Н нь нэхэмжлэлийн үндсэн болон өөрчилсөн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ...Л.Н би Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 318 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 419 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 342 дугаар тогтоолыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.4-д заасан үндэслэлээр буюу шинээр илэрсэн нөхцөл байдлаар улмаас хянуулахаар энэхүү хүсэлт гаргасныг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж дээрх шийдвэр, магадлал, хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолтой Г.Бын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан билээ.

Г.Баас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэрэг үүсгэж, уг маргааныг шүүхээр хянан хэлэлцэж байх явцад Л.Н миний бие болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Г.Бын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргаж байсан боловч шүүх хүсэлтийг хүлээн аваагүй байсан.

Хэдийгээр Л.Н миний бие болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Г.Бын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргаж байсан боловч хэрхэн шийдвэрлэсэн талаар надад танилцуулаагүй, харин "таныг оролцуулах шаардлагагүй гэж шийдсэн" гэж Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хожим нь сонссон.

Л.Н намайг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/96 дугаар тушаалаар тус яамны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн Төрийн сангийн нэгжид гүйлгээ, баталгаажуулалт хариуцсан мэргэжилтэн-ий албан тушаалд томилж, улмаар 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж байсан. Энэ ажлын байрны нэрийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам /тухайн үеийн нэршлээр/-ны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/254 дүгээр тушаалаар Санхүү, эдийн засгийн хэлтсийн Төрийн сангийн гүйлгээ баталгаажуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн болгон өөрчилж, тус өдрөөс уг албан тушаалд Л.Н намайг жинхлэн томилсон байдаг.

Би Байгаль, орчин аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/55 дугаар тушаалтай холбогдуулж Төрийн албаны зөвлөлд хүртэл гомдол гаргаж байсан бөгөөд түүний дагуу Төрийн албаны зөвлөлөөс 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1189 дүгээр албан бичгийг тус яамны Төрийн нарийн бичгийн даргад ирүүлсэн тул Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/257 дугаар тушаалаар тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын Санхүүгийн хэлтсийн Төрийн сангийн гүйлгээ баталгаажуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн-ий албан тушаалд намайг жинхлэн томилсныг Төрийн албаны тухай хуульд нийцсэн, Төрийн албаны зөвлөлийн шаардлагыг биелүүлсэн үйл ажиллагаа гэж ойлгож ирсэн.

Г.Бын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэхээс өмнө дээрх үйл баримт, бичгээр үйлдэгдсэн эдгээр нотлох баримтууд нь Л.Н намайг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн сангийн гүйлгээ баталгаажуулалт хариуцсан ахлах мэргэжилтний ажил албан тушаалыг эрхэлж байгаа, төрийн жинхэнэ албан хаагч гэдгийг хангалттай нотлох байсан боловч энэ талаар гуравдагч этгээдээр миний бие оролцоогүй байсан тул өмнө нь шүүхээр хэлэлцэгдээгүй байсан.

Л.Н миний бие дээрх тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагч байх , эсхүл тухайн албан тушаалыг түр орлон гүйцэтгэгч байх ойлголтууд нь статусын хувьд өөр өөрөөс гадна хуулиар олгосон эрх, баталгаа ч тэдгээр тохиолдолд ялгаатай болж ирэх тул өнөөдөр хэн нь хуульд заасан журмын дагуу тухайн албан тушаалд томилогдсон буюу хуульд заасан болзол шаардлагыг хангасан бэ гэдэг нь тодорхой харагдана.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь маргааны талаарх үйл баримтад тулгуурласан, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлсэн, хууль ёсны шийдвэр болно гэж үзэж байна гэжээ.

Гуравдагч этгээд Л.Н нь бие даасан шаардлагадаа: ...Нэхэмжлэгч Г.Б нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...Б миний бие... ...2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Төрийн нарийн бичгийн даргын Б/34 тоот Албан тушаалд томилох цалин тогтоох тухай бүтэн зохион байгуулалтын тушаалаар намайг Санхүүгийн хэлтсийн Төрийн сангийн төлбөр тооцоо, гүйлгээ баталгаажуулах мэргэжилтнээр томилон ажиллаж байгаад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 03-р сарын 20-ны өдрийн Б/59 тоот тушаалаар жирэмсний болон хүүхэд асрах чөлөөг авсан...." гэж тодорхойлсон атлаа өөрийн нэхэмжлэлийн шаардлагын нэгийг ...Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Санхүүгийн хэлтсийн Төрийн сангийн төлбөр тооцоо, гүйлгээ баталгаажуулалт хариуцсан ахлах мэргэжилтний ажил-д томилуулах, томилохыг даалгах гэсэн байна.

Гэтэл нэхэмжлэлийнх нь гол үндэслэл болгоод байгаа Байгаль орчин, аялал
жуулчлалын яам /БОАЖЯ/-ны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Албан тушаалд томилох, цалин тогтоох тухай Б/34 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын 20-р мөрөнд 5. Мэргэжилтэн, Төрийн сангийн төлбөр тооцоо, өмч хөрөнгийн ашиглалт, гэрээ, тайлан, ТЗ-7, Г.Б гэсэн л үг, үсэг байгаагаас харахад нэхэмжлэгчийн үндэслэлээ болгоод байгаа тушаалаар бол тэрээр ТЗ-7 шатлалын, Төрийн сангийн төлбөр тооцоо, өмч хөрөнгийн ашиглалт, гэрээ, тайлан хариуцсан мэргэжилтнээр томилогджээ.

Гэтэл нэхэмжлэгч яагаад нэхэмжлэлийн шаардлагаа: ...Төрийн сангийн төлбөр тооцоо, гүйлгээ баталгаажуулалт хариуцсан ахлах мэргэжилтний ажилд томилуулах, томилохыг даалгах гэж оруулаад байгааг ойлгохгүй байсан чинь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Шилжүүлэн ажиллуулах тухай Б/89 дүгээр тушаалын ТУШААХ нь: хэсгийн 4-т ...Га*******ын Б-ыг тус хэлтсийн Төрийн сангийн гүйлгээ баталгаажуулалт хариуцсан мэргэжилтнээр... гэж зааснаас үүдэлтэй нь харагдаж байгаа бөгөөд энэ нь өнөөдөр Төрийн сангийн гүйлгээ баталгаажуулалт хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаа миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа тул ийнхүү бие даасан шаардлага гаргаж байна.

Учир нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Орон тоо батлах тухай А/04 дүгээр тушаалын хавсралтаар Санхүүгийн хэлтэст ТЗ-8 шатлалын Төрийн сангийн гүйлгээ баталгаажуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн-ий л орон тоо нэгээр батлагдсан болохоос биш ТЗ-7 шатлалын мэргэжилтэн-ий орон тоо батлагдаагүй байтал энэ тушаалаас 13-хан хоногийн дараа дээрх Б/89 дүгээр тушаал гарч, батлагдаагүй орон тоо-нд нэхэмжлэгч Г.Быг өмнөх албан тушаалд томилсон хугацаанаас тавхан хоногийн дараа шилжүүлэн томилж байсан нь ойлгомжгүй бөгөөд хууль бус байна. Түүгээр ч зогсохгүй төрийн албаны шалгалтад ороогүй, төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэлгүй, төрийн жинхэнэ албан хаагч биш, төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөөгүй хүн өнөөдөр томилогдоогүй албан тушаалд яагаад томилуулах, томилохыг даалгах нэхэмжлэл гаргаж байдаг юм бэ?

Хариуцагчийн зүгээс энэ алдаагаа засаж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Тушаалуудад өөрчлөлт оруулах тухай Б/241 дүгээр тушаалаараа 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б/34 дүгээр тушаалдаа өөрчлөлт оруулсан боловч дээр дурдсан 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/89 дүгээр тушаалаа авч үзэлгүй орхисноос өнөөдрийн энэ сунжирсан маргаан гарах ч үндэс болж энэ нь эцэстээ:

1.    Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/96 дугаар тушаалаар тус яамны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн Төрийн сангийн нэгжид гүйлгээ, баталгаажуулалт хариуцсан мэргэжилтэн-ий албан тушаалд томилогдож,

2.    Улмаар 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж,

3.    Ажлын байрны нэрийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам /тухайн үеийн нэршлээр/-ны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/254 дүгээр тушаалаар Санхүү, эдийн засгийн хэлтсийн Төрийн сангийн гүйлгээ баталгаажуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн" болгон өөрчилж,

4.    Тус өдрөөс уг албан уг тушаалд жинхлэн томилогдон ажиллаж байгаад,

5.    Ажлын шаардлага, удирдлагуудын хүсэлтээр Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтнээр ажиллаж байгаад,

6.    2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Төрийн нарийн бичгийн даргын Б/55 дугаар тушаалаар эргэж үндсэн ажил болох төрийн сангийн гүйлгээ, баталгаажуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн-ээрээ томилогдлоо. Гэтэл,

7.    ...Г.Бын жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд.... мэргэжилтний гүр орлон гүйцэтгэгчээр томилсныг мэдэж,

8.    Эрх бүхий дарга нар, төрийн албаны зөвлөлд хандсанаар,

9.    2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын Б/257 дугаар тушаалаар анх Монгол Улсын төрийн захиргааны албан хаагчийн тангараг-аа өргөж томилогдож байсан албан тушаалдаа томилогдсон.

Л.Н миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөрөг нөлөө учруулж байгаа бөгөөд үүнийг Г.Бын нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох хэрэгт гуравдагч этгээдээр татагдан орж, талуудын гаргаж өгсөн болон шүүхийн шийдвэрээр хэрэгт цугларсан материалтай нэг бүрчлэн танилцсаны үр дүнд олж мэдсэн тул Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/89 дүгээр тушаалын "ТУШААХ нь: хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгуулахаар бие даасан шаардлага гаргаж байгааг маань хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ...Тус шүүхэд гуравдагч этгээдээр оролцож байгаа Л.Нын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/89 дүгээр тушаалын 4 дэх заалтыг хүчингүй болгуулах шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Учир нь тус тушаалын 1 дэх заалтаар П.Н*******ийг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Төсвийн дотоод аудит хариуцсан мэргэжилтнээр томилсон байгаа бөгөөд энэ тушаалын 4 дэх заалтаар Г.Быг Санхүүгийн хэлтсийн Төрийн сангийн гүйлгээ, баталгаажуулалт хариуцсан мэргэжилтнээр шилжүүлэн ажиллуулсан нь гуравдагч этгээд Л.Нийн эрх ашгийг шууд хөндөөгүй байна.

Харин энэ тушаалын 4 дэх заалтыг хүчингүй хүчингүй болгосноор Санхүүгийн хэлтсийн Салбарын хөрөнгийн бүртгэл, өмч, хөрөнгийн ашиглалт, төсвийн шууд захирагчийн төсвийн гүйцэтгэл хариуцсан нягтлан бодогч байсан Б.С Төрийн сангийн төлбөр тооцоо, өмч хөрөнгийн ашиглалт, гэрээ, тайлан хариуцсан гэрээт ажилтнаар томилсон 3 дахь заалт, цаашлаад Санхүүгийн хэлтсийн салбарын хөрөнгийн бүртгэл, өмч, хөрөнгийн ашиглалт, төсвийн шууд захирагчийн төсвийн гүйцэтгэл хариуцсан нягтлан бодогчоор томилогдсон, одоог хүртэл ажиллаж байгаа Б.Б*******г нарын эрх ашгийг хөндөхөөр байна .Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нь гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч миний бие 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр тус шүүхэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Санхүүгийн хэлтсийн Төрийн сангийн төлбөр тооцоо, гүйлгээ баталгаажуулалт хариуцсан ахлах мэргэжилтний ажил, албан тушаалд томилуулах, томилохыг даалгуулах, 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй хугацааны цалин 4,832,3030 төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлд 720,920 төгрөгийн нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдлэнэ. 20.1.1-д нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах... эрхтэй гэж заасны дагуу 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Г.Быг өмнөх ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргахгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Г.Быг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн сангийн төлбөр, тооцоо, гүйлгээ баталгаажуулалт хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй хугацааны цалинг гаргуулах, энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгуулах гэж нэхэмжлэлээ өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Нэхэмжлэгчийн зүгээс дахин нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй болно.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 сарын 04-ний өдрийн Орон тоо батлах тухай А/04 тоот тушаалаар тус яамны бүтцийн нэгжийн орон тоо, ажлын байрны нэрийг баталсан бөгөөд уг тушаалын хавсралтаар Санхүүгийн хэлтэст төрийн сангийн гүйлгээ баталгаажуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн, төрийн сангийн төлбөр тооцоо, өмч хөрөнгийн ашиглалт, гэрээ тайлан хариуцсан мэргэжилтэн гэсэн 2 өөр ажлын байр, орон тоог баталж, нэхэмжлэгч миний биеийг 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Албан тушаалд томилох, цалин тогтоох тухай Б/34 дугаар тушаалаар Санхүүгийн хэлтсийн Төрийн сангийн төлбөр тооцоо, өмч хөрөнгийн ашиглалт, гэрээ тайлан хариуцсан мэргэжилтнээр томилон ажиллуулсан.

Харин Л.Нийг яамны зохион байгуулалтын бүтэц орон тоо батлагдсантай холбогдуулан 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Албан тушаалаас чөлөөлөх тухай " Б/13 дугаар тушаалаар Төрийн сангийн гүйлгээ баталгаажуулалт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн бөгөөд дээрхи 2016 оны 08 сарын 12-ны өдрийн Албан тушаалд томилох, цалин тогтоох тухай Б/34 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар Санхүүгийн хэлтэст Төрийн сангийн төлбөр тооцоо, өмч хөрөнгийн ашиглалт, гэрээ тайлан хариуцсан ахлах мэргэжилтэн байхаар баталсан байдаг.

Өөрөөр хэлбэл 2016 оны 08 дугаар сарын 12ны өдрийн Б/34 дүгээр тушаалаар Санхүүгийн хэлтсийн Төрийн сангийн гүйлгээ баталгаажуулалт хариуцсан мэргэжилтэн гэсэн ажлын байр, орон тоо байхгүй болж Л.Нийг Хяналт шинжилгээ дотоод аудитын газарт Төсвийн дотоод аудит, байгаль орчны статистик мэдээлэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэргэжилтнээр томилсон байдаг . Тиймээс Л.Нийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Орон тоо батлах тухай А/04 тоот тушаалаар батлагдаагүй мэргэжилтний орон тоонд Г.Быг томилсон, мөн миний бие төрийн сангийн гүйлгээ баталгажуулалт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд жинхлэн томилогдсон гэж бие даасан шаардлагадаа дурдсан нь үндэслэлгүй юм .

3. Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Шилжүүлэн ажиллуулах тухай Б/89 дугаар тушаалын 1 дэх заалтаар Л.Нийг Төсвийн дотоод аудит хариуцсан мэргэжилтнээр, 2 дахь заалтаар Санхүүгийн хэлтсийн Төрийн сангийн гүйлгээ, баталгаажуулалт хариуцсан гэрээт ажилтан Б.Б*******гийг .. төсвийн шууд захирагчийн төсвийн гүйцэтгэл хариуцсан нягтлан бодогчоор, 4 дэх заалтаар Г.Б миний биеийг Санхүүгийн хэлтсийн Төрийн сангийн гүйлгээ баталгаажуулалт хариуцсан мэргэжилтнээр тус тус шилжүүлэн ажиллуулах болсон. Дээрхи Б/89 тоот тушаалаар зөвхөн Г.Быг биш, гуравдагч этгээд Л.Нийг өөр ажлын байр албан тушаалд шилжүүлэн томилсон байхад уг тушаалын талаар мэдсэн байх боломжтой, мөн түүний хүсэлтээр энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр тус шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар 23-ны өдрийн 8304 дүгээр захирамжаар татан оролцуулнаар тэрээр удаа дараа хэргийн материалтай танилцаж гарын үсэг зурсан баримтаас үзэхэд ч 2016 оны 08 сарын 17-ны өдрийн Б/89 дүгээр тушаалыг мэдэж байсан тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн юм.

Иймд дээрхи үндэслэлүүдээр гуравдагч этгээд П.Н*******ийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Шилжүүлэн ажиллуулах тухай Б/89 дүгээр тушаалын 4 дэх заалтыг хүчингүй болгуулах бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

Түүнчлэн дээрхи Б/89 тоот тушаалаар нэхэмжлэгч миний биеийг, Төрийн сангийн гүйлгээ, баталгаажуулалт хариуцсан гэрээт ажилтан Б.Б*******гийн оронд шилжүүлэн томилсон байхад Л.Нийн ажлын байр албан тушаалд томилогдсон мэтээр тэрээр худал ярьж, тайлбарлан шүүх болон бусад хүмүүст буруу ойлголт төрүүлэх, мөн удирдлагын хүсэлтээр томилогдсон гэж нотлогдож тогтоогдоогүй зүйлийг ярих, өөрөө хүсэлт гаргаж /2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №1/55 тоот тушаалд өөрөө хүсэлт гаргасан гэж дурдсан/ жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа хүний оронд түр үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон атлаа түр томилогдсоныг мэдээгүй мэтээр ярьж тайлбарлаж байгааг шүүх анхаарч үзнэ үү гэжээ.

Гуравдагч этгээд Б.С нь нэхэмжлэлийн үндсэн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ...Тус шүүхэд Г.Бын нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл бүхий захиргааны хэрэг хянагдаж байгаа билээ. Уг хэрэгт Б******* овогтой С******* намайг гуравдагч этгээдээр татан оролцуулсан бөгөөд хуульд заасан эрхийнхээ дагуу дараах тайлбарыг хүргүүлж байна.

Б******* овогтой С******* миний бие 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын Б/56 дугаар тушаалаар хөрөнгийн бүртгэл, өмч хөрөнгийн ашиглалт, төсвийн шууд захирагчийн төсвийн гүйцэтгэл хариуцсан нягтлан бодогчоор анх томилогдсон. Улмаар 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Төрийн нарийн бичгийн даргын Б/89 Шилжүүлэн ажиллуулах тухай тушаалаар төрийн сангийн төлбөр тооцоо, өмч хөрөнгийн ашиглалт, гэрээ, тайлан хариуцсан мэргэжилтнээр томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

Уг албан тушаалын нэршилд өмч хөрөнгийн ашиглалт, гэрээ, тайлан нь төрийн сангийн мэргэжилтэнд хамааралгүй ажил байсан тул 2016 онд албан тушаалын тодорхойлолтоор Төрийн сангийн төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн болон өөрчлөгдсөн.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь төрийн сангийн төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн, төрийн сангийн гүйлгээ баталгаажуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн гэсэн хоёр мэргэжилтэнтэй бөгөөд Б******* овогтой С******* миний бие төрийн сангийн төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаа болно.

Харин нэхэмжлэгч Г.Б нь 2016 оны 08 сард төрийн сангийн гүйлгээ баталгаажуулалт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилогдон ажиллаж байсан бөгөөд 2017 оны 03 сараас жирэмсний амралтаа авч түүний оронд төрийн сангийн гүйлгээ баталгаажуулалт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд Л.Н томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

Иймд нэхэмжлэгч Г.Бын нэхэмжлэл нь төрийн сангийн гүйлгээ баталгаажуулалт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалын асуудал байгаа тул төрийн сангийн төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн Б.С надаас хамааралгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон гуравдагч этгээд нар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээд Л.Нийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Г.Бын тухайд:

Анх Г.Быг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/233 дугаар тушаалаар тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт дотоод аудит хариуцсан гэрээт ажилтнаар томилон ажиллуулж байгаад 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлсөн атлаа 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/49 дүгээр тушаалаар дээрх Б/09 дүгээр тушаалыг хүчингүй болгож ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.

Улмаар тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б/34 дүгээр тушаалаар тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүүгийн хэлтсийн Төрийн сангийн төлбөр тооцоо, өмч хөрөнгийн ашиглалт, гэрээ, тайлан хариуцсан мэргэжилтнээр, 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/89 дүгээр тушаалаар Төрийн сангийн гүйлгээ баталгаажуулалт хариуцсан мэргэжилтнээр томилон ажиллуулж байгаад 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/59 дүгээр тушаалаар жирэмсний амралт олгосон байна.

Нэхэмжлэгч Г.Б нь тус яаманд анх ажиллахдаа гэрээт ажилтнаар орж ТҮ-7-4 зэрэглэлээр цалинжиж байсан, төрийн албаны шалгалт өгөөгүй байсан байх бөгөөд Дорноговь аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс 2017 оны 01 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгуулсан Хатанбулаг сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын албан тушаалд өрсөлдөн тэнцэж тус салбар зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар тогтоолоор нөөцөд бүртгэгдсэн байна.

Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 03/3594 дүгээр албан бичгээр Г.Быг тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүүгийн хэлтсийн Төрийн сангийн төлбөр тооцооны баталгаажуулалт хариуцсан мэргэжилтний орон тоо сул байх тул уг албан тушаалд нэр дэвшүүлэх зөвшөөрөл хүссэний дагуу Төрийн албаны зөвлөлөөс 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 860 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийг нэр дэвшүүлснээр 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд төрийн албаны тангараг өргөж төрийн жинхэнэ албан хаагч болсон байна.

Г.Б нь 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандаж ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан боловч тус яамны зүгээс хүсэлтийг шийдвэрлэхгүй байсан тул Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байна.

Нэхэмжлэгчийн гомдлын дагуу Төрийн албаны зөвлөлөөс 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1092, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1385 дугаар албан бичгээр тус тус хууль хэрэгжүүлэн, нэхэмжлэгчийг ажилд нь эргүүлэн томилох шийдвэр гаргахыг хариуцагчаас шаардсан боловч хариуцагчийн зүгээс Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул шүүхэд хандсан байна.

Гуравдагч этгээд Л.Нийн тухайд:

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн б/34 дүгээр тушаалаар Л.Нийг Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэст төрийн сангийн мэргэжилтний түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулж байгаад 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б-43 дугаар тушаалаар ажлаас чөлөөлжээ.

Улмаар тус яамны 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 3/5928 дугаар албан бичгээр Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлэх зөвшөөрөл хүссэний дагуу Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1378 дугаар албан бичгийг үндэслэн 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б-96 дугаар тушаалаар Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн Төрийн сангийн нэгжид гүйлгээ баталгаажуулалт хариуцсан мэргэжилтнээр томилон ажиллуулж байжээ.

Тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн б/254 дүгээр тушаалаар Л.Нийн ажиллаж байсан Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн Төрийн сангийн нэгжид гүйлгээ баталгаажуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаал нь ахлах мэргэжилтэн болж өөрчлөгдсөн байна.

Засгийн газрын зүгээс яамны бүтцийг шинэчлэн баталсантай холбоотойгоор Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн А/04 дүгээр тушаалаар яамны бүтцийн нэгжийн орон тоог өөрчлөн 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар Л.Нийг Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн Төрийн сангийн гүйлгээ баталгаажуулалт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн байна.

Улмаар тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б/34 дүгээр тушаалаар Л.Нийг Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Төсвийн дотоод аудит, байгаль орчны статистик мэдээлэл, мэдээллийн нэгдсэн сан хариуцсан мэргэжилтнээр томилон ажиллуулж байгаад 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/89 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно заасныг баримтлан Төсвийн дотоод аудит хариуцсан мэргэжилтнээр шилжүүлэн томилсон байна.

Улмаар нэхэмжлэгч Г.Быг жирэмсний амралтаа авсантай холбогдуулан түүнийг жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд албан үүргийг тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 03 дугаар 14-ний өдрийн Б/55 дугаар тушаалаар Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам-ыг баримтлан Л.Ноор түр орлон гүйцэтгүүлсэн байна.

Маргааны үйл баримтын тухайд:

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/04 дүгээр тушаалаар яамны бүтэц, орон тоог батлахдаа маргаан бүхий албан тушаалыг ахлах мэргэжилтний орон тоогоор баталж улмаар 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар Л.Нийг уг албан тушаалаас чөлөөлсөн атлаа 2016 оны 08 дугаар сарын 17-ны Б/89 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Г.Быг томилохдоо ахлах мэргэжилтэн бус мэргэжилтнээр томилон ажиллуулсан байна.

Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 03/3594 дүгээр албан бичгээр Г.Быг тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүүгийн хэлтсийн Төрийн сангийн төлбөр тооцооны баталгаажуулалт хариуцсан мэргэжилтний орон тоонд нэр дэвшүүлж Төрийн албаны зөвлөлөөс зөвшөөрөл авч 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрийн жинхэнэ албаны тангараг өргүүлсэн атлаа 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/241 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Г.Бд холбогдох бүх тушаалуудад үүрэг гүйцэтгэгч гэж нэмэлт оруулж, улмаар 2018 оны 11 дугаар сарын 22-ний өдрийн Б/257 дугаар тушаалаар Л.Нийг Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүүгийн хэлтсийн Төрийн сангийн төлбөр тооцооны баталгаажуулалт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилсон нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл дээрх Б/241 дүгээр тушаалаар нэхэмжлэгчид холбогдох тушаалуудад үүрэг гүйцэтгэгч гэж өөрчлөлт оруулахад гуравдагч этгээдийг томилох шалтгаан болсон нэхэмжлэгчийн төрийн албаны шалгалт өгөөгүй гэх үндэслэл арилсан байсныг хариуцагч анхаарч үзээгүй байна.

Мөн төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох шаардлагыг хангаагүй байхад нэхэмжлэгчийг анх ажилд томилсон атлаа төрийн жинхэнэ албан тушаалд нэр дэвшүүлж, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргүүлснийхээ дараа үүрэг гүйцэтгэгч болгон өөрчилж, улмаар ажилд томилохгүй байгаа нь үндэслэлгүй юм.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д зааснаар эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг хэлэх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн ажилдаа эргэн орох хүсэлтийг шийдвэрлээгүй, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус байна.

Түүнчлэн хариуцагчийн зүгээс яамны төрийн сангийн гүйлгээ баталгаажуулалт хариуцсан чиг үүргийг 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл гуравдагч этгээд Л.Ноор гүйцэтгүүлж байгаад 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс Г.Баар гүйцэтгүүлсэн боловч нэхэмжлэгчид холбогдох тушаалыг мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн гэх зэргээр алдаатай гаргаж хайхрамжгүй хандсан байна.

Энэ нь нэхэмжлэгч Г.Быг ажилд эгүүлэн томилохгүй байх үндэслэл болохгүй бөгөөд гуравдагч этгээд Л.Нийг Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр дээрх албан тушаалаас чөлөөлж, 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б/34 дүгээр тушаалаар Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Төсвийн дотоод аудит, байгаль орчны статистик мэдээлэл, мэдээллийн нэгдсэн сан хариуцсан мэргэжилтнээр томилон ажиллуулж байгаад 5 хоногийн дараа 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/89 дүгээр тушаалаар Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Төсвийн дотоод аудит хариуцсан мэргэжилтнээр томилсон, харин 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн нэхэмжлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/363 дугаар тушаалаар яамны бүтэц, орон тоог шинэчлэн баталсан байх бөгөөд үүнд нэхэмжлэгчийн ажиллаж байсан Төрийн сангийн гүйлгээ баталгаажуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдсан болох нь өмнөх ажлын байрны тодорхойлолт болон Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 409 дүгээр тогтоолын 28 дугаар хавсралтаар батлагдсан албан тушаалын тодорхойлолтоор тогтоогдох бөгөөд албан тушаалын нэршлийн хувьд Төсвийн гүйцэтгэл, төрийн сангийн хяналт баталгаажуулалт хариуцсан мэргэжилтэн болж өөрчлөгдсөн байна.

Төрийн албаны тухай хуулийн /2002/ 11 дүгээр зүйлийн 11.6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараахь тохиолдолд хэвээр хадгална: жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа, 36 дугаар зүйлийн 36.1.3-д Ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь дараахь тохиолдолд эгүүлэн авах үүрэгтэй: хуульд заасан бусад тохиолдол, 106 дугаар зүйлийн 106.2-т Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө, 46 дугаар зүйлийн 46.1-д Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Г.Быг өмнөх ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргахгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Г.Быг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Санхүү, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн Төсвийн гүйцэтгэл, төрийн сангийн хяналт, баталгаажуулалтын мэргэжилтний албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж, түүний ажилд орох хүсэлт гаргасан 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний хохирлыг зохих журмын дагуу тооцон олгохыг, уг хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж шийдвэрлэлээ.

Гуравдагч этгээд Л.Нийн бие даасан шаардлагын хувьд:

Гуравдагч этгээд Л.Нийн зүгээс шүүхэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/89 дүгээр тушаалын ТУШААХ нь хэсгийн Г.Бд холбогдох 4 дэх заалтыг хүчингүй болгуулах шаардлагыг тус шүүхэд гаргасан бөгөөд захиргааны актын энэхүү хэсэг нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Учир нь дээрх тушаалаар нэхэмжлэгч Г.Быг маргаан бүхий албан тушаалд томилохоос өмнө хариуцагчийн зүгээс гуравдагч этгээд Л.Нийг 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр дээрх албан тушаалаас чөлөөлж 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б/34 дүгээр тушаалаар Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Төсвийн дотоод аудит, байгаль орчны статистик мэдээлэл, мэдээллийн нэгдсэн сан хариуцсан мэргэжилтнээр томилон ажиллуулж байгаад 5 хоногийн дараа 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/89 дүгээр тушаалаар Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Төсвийн дотоод аудит хариуцсан мэргэжилтнээр томилсон байна.

Гуравдагч этгээдийн зүгээс тухайн үед өөрийг нь шилжүүлэн томилсон яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/13 дугаар тушаал, 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/89 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсэгтэй маргаагүй атлаа Г.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байх тул бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Гэвч гуравдагч этгээд Л.Нийг Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Төсвийн дотоод аудит хариуцсан мэргэжилтнээр томилсон тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны Б/89 дүгээр тушаал хүчин төгөлдөр байгаа тул хариуцагчийн зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ гуравдагч этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх боломжтой байна.

Гуравдагч этгээд Б.Сийн хувьд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдээр татан оролцуулсан хэдий ч хавтаст хэрэгт авагдсан баримт, албан тушаалын тодорхойлолт зэргээс дүгнэхэд нэхэмжлэгчийн маргаж буй албан тушаалтай хамааралгүй болох нь тогтоогдсон тул тусгайлан дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Учир нь нэхэмжлэгч Г.Б тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б/34 дүгээр тушаалаар Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүүгийн хэлтсийн Төрийн сангийн төлбөр тооцоо, өмч хөрөнгийн ашиглалт, гэрээ, тайлан хариуцсан мэргэжилтнээр, 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/89 дүгээр тушаалаар Төрийн сангийн гүйлгээ баталгаажуулалт хариуцсан мэргэжилтнээр шилжин томилогдох үед Б.Сийг Төрийн сангийн төлбөр тооцоо, өмч хөрөнгийн ашиглалт, гэрээ, тайлан хариуцсан мэргэжилтнээр томилсон, түүний хариуцаж буй чиг үүрэг нь маргаан бүхий албан тушаалд хамааралгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.7, 106.3.12, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн /2002/ 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 36 дугаар зүйлийн 36.1.3, 46 дугаар зүйлийн 46.1, 106 дугаар зүйлийн 106.2, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Яамны албан хаагчдын албан тушаал, ажлын байрны нэр, /чиг үүрэг / ангилал, зэрэглэл батлах тухай А/363 дугаартай тушаалаар батлагдсан нэршлийн дагуу Г.Быг өмнөх ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргахгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Г.Быг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Санхүү, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн Төсвийн гүйцэтгэл, төрийн сангийн хяналт, баталгаажуулалтын мэргэжилтний албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж, түүний ажилд орох хүсэлт гаргасан 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний хохирлыг зохих журмын дагуу тооцон олгож, уг хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгасугай.

2.Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримтлан гуравдагч этгээд Л.Ноос Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/89 дүгээр тушаалын ТУШААХ нь хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.ОДМАА