Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 111/ШШ2021/0010

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Сувдмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “******* ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн сумын Засаг дарга, сумын Засаг дарга нарт холбогдуулан “******* ХХК-ийн Баянхонгор аймгийн болон сумуудын нутаг “” нэртэй газарт орших тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий “” талбайн 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа сумын Засаг дарга болон Баянхонгор аймгийн сумын Засаг дарга нарын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “******* ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , түүний өмгөөлөгч ******* /онлайн/, ******* /онлайн/, хариуцагч сумын Засаг дарга /онлайн/, сумын Засаг дарга /онлайн/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Золцэцэг нар оролцов.     

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* Эксплорэйшн” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус “******* Эксплорэйшн” ХХК нь 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газраас олгогдсон Х\/-016057 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг үндэслэн Баянхонгор аймгийн сум, сумын “” нэртэй газарт 1780.20 гектар талбайг хамарсан ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагааг Ашигт малтмалын тухай хуулийн нөхцөл, шаардлагыг ханган явуулж ирсэн болно.

Манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөр дуусгавар болж буй бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3 дахь заалт, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ.” гэж заасныг баримтлан 2021 оны “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г сумын Засаг дарга , сумын Засаг дарга нарт 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүргүүлсэн боловч сумын Засаг дарга нь өнөөдрийг хүртэл Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ." гэж заасан үүргээ эс биелүүлж, “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлах боломжгүй гэх хариуг амаар өглөө.

Харин сумын Засаг дарга нь 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 10 тоот албан мэдэгдлээр “2021 онд өөрийн эзэмшлийн талбайд хайгуул хийх ажлын төлөвлөгөө болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлэг иргэд, олон нийтээс санал хүсэлт авсны дагуу төлөвлөгөөг шийдвэрлэнэ гэж үзсэн” гэх үндэслэл зааж, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь заалтыг мөн зөрчсөн.

Компанийн зүгээс дахин сумын Засаг даргад 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 02/21 тоот “Төлөвлөгөө батлуулах тухай” хүсэлтийг, сумын Засаг даргад 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 03/21 тоот “Төлөвлөгөө батлуулах тухай” хүсэлтийг тус тус хүргүүлсэн боловч мөн л хариу өгөхгүй эс үйлдэхүй гаргасаар байгаа нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Зүй нь манай компанийн “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө” нь хуульд заасан шаардлагыг хангахгүй байгаа бол батлахаас татгалзсан шалтгаан, нөхцөлөө хууль зүйн үндэслэлтэйгээр тайлбарласан хариуг бичгээр өгөх ёстой атал “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ардчилсан намын бүлэг иргэд, олон нийтийн саналыг авсны үндсэн дээр шийдвэрлэнэ” гэх Монгол Улсын хууль тогтоомжид огт байхгүй шаардлага, үндэслэлээр “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г хянан батлах үүргээ биелүүлэхгүй байгаа нь жирийн нэгэн хуулийн этгээдийн хуулийн дагуу гаргасан хүсэлтийг улс төржүүлж, чирэгдүүлж байгаад гомдолтой байна.

Манай компанийн “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г хуулийн шаардлага хангасан болохыг дараах эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд хянаж баталсан болно. Үүнд: 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга , ахлах мэргэжилтэн , 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баян- Өндөр сумын Байгаль орчны хяналтын Улсын байцаагч *******, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр сумын Байгаль орчны хяналтын Улсын байцаагч ******* нар тус тус хянан баталсан.

Бид Ашигт малтмалын тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу дээд шатны албан тушаалтан болох Аймгийн Засаг даргад хандан 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 04/21 тоот албан бичгээр гомдол гаргаж, талбайн 2021 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзаж буй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хуульд заасан журмын дагуу батлахыг даалгаж өгөхийг хүссэн бөгөөд гомдлын дагуу Баянхонгор аймгийн Засаг дарга нь сумын Засаг даргад 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1 а/61 дугаар “Чиглэл өгөх тухай” албан тоотоор, сумын Засаг даргад 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1а/62 дугаар “Чиглэл өгөх тухай” албан тоотоор тус тус Ашигт малтмалын тухай хуулийг зөрчиж байгаа талаар сануулж, хууль тогтоомжийн дагуу шийдвэр гаргахыг чиглэл болгосон боловч Засаг дарга нар нь мөн л үндэслэлгүйгээр “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлахаас татгалзсан хэвээр байна.

 Засаг дарга нарын дээрх үйлдлээс шалтгаалж Ашигт малтмал, газрын тосны газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т заасан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын Засаг даргаар шинэчлэн батлуулсан баримтыг ирүүлээгүй нөхцөлд 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөр тасалбар болгон Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасан нөхцөл байдал үүссэн гэж үзэж хайгуулын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох үр дагавар бидний буруугаас бус захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байгаагаас үүсэж байна.

Иймд “******* Эксплорэйшн” ХХК-ийн Баянхонгор аймгийн сум, сумын “” нэртэй газарт орших Х\/-016057 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн 2021 оны “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлахгүй байгаа Баянхонгор аймгийн сумын Засаг дарга болон Баянхонгор аймгийн сумын Засаг дарга нарын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлахыг даалгаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Баянхонгор аймгийн сумын Засаг дарга, сумын Засаг дарга нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “*******” ХХК нь анх 2010 онд хайгуулын тусгай зөвшөөрөл авахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасан “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ гэсэн заалтыг зөрчиж олгогдсон хууль бүс лиценз гэж үзэж байгаа тул Байгаль орчны менежментийн төлөвлөгөө"-г батлахаас татгалзсан болно” гэжээ.

Тус “******* ” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэрээр Баянхонгор аймгийн , сумын нутаг дахь “” нэртэй 1780.20 гектар талбай бүхий XV- 016057 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “*******” ХХК-аас шилжүүлж авсан болно.

“*******” ХХК-ийн хувьд Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст /хуучин нэрээр/ ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2010 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан бөгөөд дээрх өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хянаж үзээд Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 6-3295 тоот албан бичгээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл “*******” ХХК-д олгохоор шийдвэрлэж, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөр 182.8 ам. долларыг төлөхийг мэдэгдсэн байдаг.

Мөн “*******” ХХК нь тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг төлөөд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг авах гэсэн боловч Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хууль батлагдсан хэмээн Ашигт малтмалын газрын холбогдох албан тушаалтнууд тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгохгүй гэсэнд хүлээцтэй хандаж 2014 оны 09 дүгээр 22-ны өдрийг хүрсэн байдаг.

Ашигт малтмалын газар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл авч эхлэхтэй холбоотойгоор, мөн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хууль хүчингүй болж, хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл авч эхэлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, “*******” ХХК нь өөрийн компанийн нэр дээр бичигдсэн ******* дугаарт бүртгэгдсэн хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгож өгөхийг хүсэхэд 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад “хууль эргэж үйлчлэхгүй” талаар тодотгон заасны дагуу танай өргөдлийг сэргээн шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн хариу өгсөн байдаг.         

“*******” ХХК-ийн зүгээс энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 37 дугаар шийдвэрийн “Үндэслэх хэсэг”-т: "... Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-19.5 дахь хэсэгт заасан өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн, 19.6-д заасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргасан, тодруулбал Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 432 дугаар шийдвэрээр “*******” ХХК-д 24746Х дугаарт бүртгэгдсэн өргөдлийн дагуу Баянхонгор аймгийн , сумдын нэртэй 1828 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн, 19.8-д зааснаар өргөдөл гаргагч эхний жилийн төлбөрийг хугацаанд нь төлсөн тул мөн заалтад зааснаар ажлын 3 өдөрт багтаан хайгуулын тусгай зөвшөөрлийг буюу тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгож, зураг зүйн бүртгэлд бүртгэх байжээ" хэмээн дүгнэж, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “*******” ХХК-д олгохыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэсэн болно. Ийнхүү Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ бичиж олгох тухай 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 86 дугаар шийдвэрээр “*******” ХХК-д Баянхонгор аймгийн , сумдын нутагт орших “” нэртэй 1828 га талбайд Х\/-016057 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралт олгогдсон болно.

Уг лицензийг манай компани 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр “*******” ХХК-аас хуулийн дагуу шилжүүлэн авч, хайгуулын үйл ажиллагааг явуулж байгаа билээ.

Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт: “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан тул нэгэнт шүүхээр тогтоогдсон үйл баримтыг дахин хэлэлцэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах үндэслэл болохгүй юм.

“******* ” ХХК-ийн хувьд өнөөдрийг хүртэл Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу хуулийн хугацаанд хайгуулын ажлын төлөвлөгөө, тайлангаа холбогдох байгууллагуудад хүргүүлэн хянуулж, хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулж, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлж тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ биелүүлсээр ирсэн.

Манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөр дуусгавар болж буй бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3 дахь заалт, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ” гэж заасныг баримтлан 2021 оны “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г сумын Засаг дарга , сумын Засаг дарга нарт 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүргүүлсэн боловч Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж заасан үүргээ эс биелүүлж, байгаль орчны төлөвлөгөөг батлаагүй болно.

Нөгөөтэйгүүр хариуцагч нарын эс үйлдэхүй нь Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 10.27 дахь хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөл эзэмшигч эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулах” зөрчлийн шинжийг агуулж байгааг шүүхээс анхаарч үзэхийг хүсье.

Мөн Засаг дарга нарын хариу тайлбартаа дурдсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйл нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүчингүй болсныг дурдах нь зүйтэй.

Иймд “******* ” ХХК-ийн Баянхонгор аймгийн сум, сумын “” нэртэй газарт орших ХХ/-016057 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн 2021 оны “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлахгүй байгаа Баянхонгор аймгийн сумын Засаг дарга болон Баянхонгор аймгийн Баян- Өндөр сумын Засаг дарга нарын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгчийн зүгээс , сумын Засаг дарга нарт хуулиар заасан иргэн, хуулийн этгээдээс гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа учраас эс үйлдэхүй гэж үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд заасан үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. 2021 оны 01 сарын 11 болон 20-ны өдрүүдэд сумын Засаг дарга нараас ирүүлсэн албан бичиг дээр сумын Засаг дарга малчид оторт явсан, Ардчилсан намын бүлгээр хэлэлцэнэ гэсэн хариу ирүүлсэн. сумын Засаг дарга тогтоосон хариу өгөхгүй байж байгаад шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа Ашигт малтмалын тухай хуулийн 19.4-т заасан үндэслэлээр татгалзсан тухай хариу ирүүлсэн байдаг. Ашигт малтмалын тухай хууль нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд Сумын Засаг даргын хэрэгжүүлэх бүрэн эрхийн хүрээнд байгаль орчны менежментийг төлөвлөгөөг батлах эсэх асуудлыг ярьж байгаа. Уг төлөвлөгөө батлахаас татгалзаж байгаа бол төлөвлөгөө нь ямар хуулийг зөрчсөн, ямар хуулийн шаардлага хангаагүй болоод татгалзах байгаагаа заах ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 37.1-т зааснаар сумын Засаг дарга нарын эс үйлдэхүйг захиргааны акт гэж үзнэ. Сумын Засаг дарга нараас ирүүлсэн албан бичиг татгалзсан гэдэг хариу өгөөгүй учраас тухайн асуудлыг шийдвэрлээгүй гэж үзнэ. Тухайлбал сумын ард, иргэд оторт явсан тул тэднээс боломжтой үед санал авч байж шийдвэрлэнэ гэсэн байдаг. Ашигт малтмалын тухай хуульд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын Засаг дарга хуулийн этгээдээс хүлээж авснаас хойш 10 хоногийн дотор баталж хүргүүлэх үүрэгтэй байхаар заасан. Гэтэл нутгийн иргэдээс боломжтой үед нь санал авна гэсэн нь ямар хуулийн заалтыг үндэслэж ийм шийдвэр гаргаад тухайн асуудлыг шийдвэрлэхгүй байгаа нь тодорхойгүй байна. Сүүлд тайлбартаа Ашигт малтмалын тухайн хуулийн 19.4 дэх хэсэг буюу хүчингүй болсон хуулийн заалтыг үндэслэсэн хариу тайлбар ирүүлсэн. Гэтэл энэ нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байх үндэслэлд хамаарахгүй. “******* Эксплорэйшн” ХХК нь хуульд заасан хугацаанд аймгийн Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газраар тус тус батлуулсан хуулийн шаардлага хангасан төлөвлөгөө юм. Гэтэл сумын Засаг дарга нар хуульд заасан үндэслэлийг баримталж хариу ирүүлээгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““******* Эксплорэйшн” ХХК нь Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн 2017 оны 07 сарын 16-ны өдрийн шийдвэрээр Баянхонгор аймгийн болон сумын нутаг дахь “” нэртэй газар 1780 мкв ХҮ-016057 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Лидэр” ХХК-аас шилжүүлж авсан. “*******” ХХК нь Ашигт малтмалын газрын геологи, уул уурхайн кадастрын хэлтэст 2010 оны 01 сарын 27-ны өдөр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн N0274690 дугаар өргөдлийг гаргасан бөгөөд уг өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хянаж үзээд 2010 оны 04 сарын 10-ны өдрийн шийдвэрээр “Лидэр” ХХК-д ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон. “*******” ХХК холбогдох бүх байгууллагад хандаж ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хууль ёсны дагуу авсан байдаг. Мөн хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт “*******” ХХК нь 2010 онд тусгай зөвшөөрөл авахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 19.4 дэх заалтыг зөрчсөн гэдэг. Энэхүү тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байх эрх хэмжээ олгогдоогүй. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар төрийн захиргааны төв байгууллага буюу Ашигт малтмал газрын тосны газар нь тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг шийдвэрлэх бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 38.2-т зааснаар “...Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ...” гэж заасны дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах үүрэгтэй болохоос биш хайгуулын тусгай зөвшөөрлийг хууль ёсны дагуу олгосон эсэхийг хянах чиг үүрэг олгогдоогүй. “*******” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “*******” ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмших эрхтэй гэдгийг тогтоосон. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “...Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй…” гэж заасан тул шүүхээр нэгэнт тогтоогдсон зүйлийг дахин хэлэлцэх хууль зүйн үндэслэлгүй” гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Баянхонгор аймгийн , сумуудын нутаг дэвсгэрт байрлах “******* Эксплорейшн” ХХК-ийн “” нэртэй талбайн ХҮ-016057 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр баталгаажуулалт хийлгүүлэхээр ирүүлсэн. Засаг дарга миний хувьд дараах шалтгааны улмаас Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлаагүй болно.

Нэг: ******* ХХК нь анх манай нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл авахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх заалт “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын болон аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд, энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” гэсэн заалтыг зөрчиж олгосон хууль бус лиценз гэж үзэж байна.

Хуульд тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас санал авна гээд заачихсан байхад санал аваагүй. Зөвхөн аймгийн Засаг даргын саналаар тухайн хайгуулын лицензийг олгосон байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.4 дэх заалтыг зөрчиж олгосон хууль бус лиценз гэж үзэж тухайн компанийн байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлаагүй болно. 2010 онд миний бие тус сумын Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд тухайн үед “*******” ХХК нь манай нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл авах санал ирүүлээгүйг өөрийн биеэр батална.

Хоёр: Манай говь нутагт ус ховордож тэнд эзэн суусан малчид, мал хоёр усны гачаалд орж байна. Тус сумын иргэд, малчид, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас уул уурхайн лицензүүдийг цуцалж, нутаг орноо унаган төрөхөөр нь авч үлд гэсэн захиас даалгавар авсан тул миний хувьд лицензүүдийг хуулийн дагуу олгогдсон эсэхэд шалгалт хийлгүүлэх бодлого барьж ажиллах болно. Үнэхээр хуулийн дагуу олгогдсон лицензүүдийн төлөвлөгөөг батлаад хуулийн хүрээнд хамтран ажиллана. Хайгуулын лицензийг олгохдоо хуульд тухайн талбай байршиж буй сумаас санал авна гэж заачихсан байхад яахаараа аймаг нь мэдэж лиценз олгочхоод сумд амьдарч байгаа иргэд, малчдын амьдрал ахуй, эрх ашигт сөргөөр нөлөөлөөд байгаад харамсаж байна. Хууль бусаар олгогдсон лиценз тул хайгуулын лицензийг цуцлуулж, талбайг чөлөөлөх саналтай байна. Эрхэм шүүгч таныг сумын нийт иргэд малчдад ээлтэй хуулийн хүрээнд зөв шийдвэр гаргаж өгөхийг хүсье.” гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““*******” ХХК нь 2010 онд хайгуулын тусгай зөвшөөрөл авахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасны дагуу “Тухайн талбай байрших сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа тул Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан болно. “******* Эксплорэйшн” ХХК хайгуул хийх талбай говийн онгон байгаль, малчдын бэлчээрийн нутаг дэвсгэрт хамаарч байгаа. Малчид хөдөлмөрчид их эсэргүүцдэг учраас малчдаас санал авах ёстой гэсэн хариу тоот хүргүүлсэн.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* ” ХХК нь тус шүүхэд хандаж, Баянхонгор аймгийн сумын Засаг дарга, сумын Засаг дарга нарт холбогдуулан “******* ” ХХК-ийн Баянхонгор аймгийн болон сумуудын нутаг “” нэртэй газарт орших тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа сумын Засаг дарга болон сумын Засаг дарга нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн болно.

Нэг. “******* ” ХХК-ийн Баянхонгор аймгийн болон сумуудын нутаг “” нэртэй газарт орших тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа сумын Засаг дарга болон сумын Засаг дарга нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах” шаардлагын тухайд:

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 86 дугаар шийдвэрээр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 37 дугаар шийдвэрийг биелүүлж, “*******” ХХК-д Баянхонгор аймгийн сум, сумын “” нэртэй газарт тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг бичиж олгосон байх ба тус компани нь үйл ажиллагаа явуулж байгаад тус газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 396 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасны дагуу дээрх тусгай зөвшөөрлийг “******* ” ХХК-д шилжүүлжээ.

Хариуцагч болох сумын Засаг дарга, сумын Засаг дарга нар нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч мөн.” бөгөөд дээрх хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулж үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх” зарчмыг ажил үүргээ гүйцэтгэхдээ баримталж ажиллах үүрэгтэй бөгөөд дээрх хуулийн 29.1.3-ын н-д “нутаг дэвсгэрт нь газар ашиглах, эзэмших, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хууль тогтоомжид заасан үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих ажлыг зохион байгуулж, гарсан зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах” -аар заасан.

“******* ” ХХК нь Баянхонгор аймгийн сум, сумын “” нэртэй газарт орших тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс хойш үйл ажиллагаа явуулж, жил бүр төлбөрөө төлж, сунгалтыг хийлгэж ирсэн болох нь нэхэмжлэгч талын тайлбар, тусгай зөвшөөрлийн хавсралт дахь тэмдэглэгээ, Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 9/420 дугаар албан бичиг зэргээр нотлогдож байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах талаар тусгасан бөгөөд 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана”, 22.1.1-д “хайгуулийн тусгай зөвшөөрлийн хуулбар, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар”, 22.1.2-т “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт”, 22.1.3-т “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”, 40.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ”, 40.3-т “Энэ хуулийн 40.1, 40.2-т заасан төлөвлөгөө, үнэлгээг мөн хуулийн 38.2, 39.2-т заасны дагуу батална”, 38.2-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ”, 38.1.3-т “энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах”, 38.1.6-д “энэ хуулийн 38.1.5-д заасан тайланд байгаль орчныг хамгаалах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хайгуулын ажилд ашигласан шинэ техник, технологи, байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллөөс сэргийлэх чиглэлээр төлөвлөгөөнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай саналыг тусгаж уг өөрчлөлтийг сум, дүүргийн Засаг даргаар батлуулах” -аар тус тус нарийвчлан зохицуулсан байна.

“******* ” ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр сумын Засаг дарга , сумын Засаг дарга нарт тус тус хандаж, “Төлөвлөгөө батлуулах” хүсэлтээ гаргахад сумуудын Засаг дарга нар нь компаниас гаргасан хүсэлт, түүнд хавсаргасан баримтуудыг хүлээн авахгүйгээр “...танай компани тусгай зөвшөөрлөө анх авахдаа сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын саналыг аваагүй, иргэдээс санал авч байж шийдвэрлэнэ, төлөвлөгөөг батлахгүй...” гэсэн хариуг тус тус амаар өгч буцаасан болох нь шүүх хариуцагч талаас уг хүсэлтийг бүртгэсэн ирсэн бичгийн бүртгэл, холбогдох баримтыг шаардахад “бүртгэлд аваагүй шууд буцаасан” гэх нэхэмжлэгч, хариуцагч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдох ба энэ нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д заасан “Бичгээр болон цахим сүлжээгээр дамжуулан ирүүлсэн өргөдөл, гомдлыг тухайн байгууллагын бичиг хэрэг хариуцсан ажилтан хүлээн авч, дарааллын дагуу бүртгэнэ” гэж заасныг, мөн Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийг тус тус зөрчжээ.

сумын Засаг даргаас 2021 оны 01 сарын 11-ний өдрийн 10 дугаар албан тоотоор “...хайгуулийн болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлэг иргэд олон нийтээс санал хүсэлт авсны дагуу төлөвлөгөөг шийдвэрлэнэ гэж үзсэн. Гэвч ковид-19 цар тахал болон иргэд малчид ган гачиг болсны улмаас алсын оторт яваа тул боломжтой үед иргэдээс санал хүсэлт авч хариуг хүргүүлэх болно...” гэсэн хариуг өгсөн.

Түүнчлэн “******* ” ХХК-аас 2021 оны 01 сарын 20-ны өдрийн 03/21, 02/21 дугаар “Төлөвлөгөө батлуулах тухай” албан бичгүүдээр дахин дээрх сумуудын Засаг дарга нарт хүсэлт, мөн өдрийн 04/21 албан бичгээр Аймгийн Засаг даргад гомдол гаргасан бөгөөд Аймгийн Засаг даргаас 2021 оны 01 сарын 22-ны өдрийн 1а/63 дугаар “хариу өгөх тухай” албан бичгээр “...татгалзсан хариу өгсөн нь хуульд нийцээгүй байх тул гомдлыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 64.1, Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.3-т заасны дагуу тус аймгийн сумын Засаг дарга , сумын Засаг дарга айнбаяр нарт “******* Эксплорэйшн” ХХК-аас хүргүүлсэн Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг хуульд заасан журмын дагуу, заасан хугацаанд хянаж баталгаажуулахыг даалгаж шийдвэрлэж байна...” гэсэн хариуг “******* ” ХХК болон сумуудын Засаг дарга нарт өгсөн, мөн сумын Засаг даргад хандаж, Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 9/420 дугаар албан бичгээр “...тус компанийн хайгуулын ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлаа хийхэд нь дэмжлэг үзүүлж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллана уу...” гэсэн чиглэлийг эрх бүхий дээд шатны байгууллага, албан тушаалтнаас өгчээ.

 Гэтэл “******* ” ХХК-д хандаж сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 32 дугаар албан бичгээр “...тус суманд сүүлийн жилүүдэд дараалан ган болсны улмаас малчид өвөлжих, хаваржих боломжгүй отор нүүдэл хийж байгаа учир шийдвэрлэх боломжгүй байна. Малчид ард иргэдийн хүсэлтийн дагуу орчны бүсийн малчид болон багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлж санал авсны үндсэн дээр шийдвэрлэнэ...” гэсэн хариуг орлогч *******, сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 19 дүгээр албан бичгээр “...XY-016057 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл нь 2015 онд олгогдохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх заалтыг зөрчин хууль бусаар олгогдсон лиценз гэж үзэж байна. Манай сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нарт мэдэгдэж ард иргэдээс санал аваагүй болно...” гэсэн хариуг тус тус дахин өгсөн байна.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд болон сумын Засаг дарга нар нь “******* ” ХХК-ийн “Баянхонгор аймгийн , сумдын нутаг дахь “” нэртэй талбайн 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлуулахаар гаргасан хүсэлтийг хүлээн авч, төлөвлөгөө, холбогдох баримтыг хянахгүйгээр “******* ” ХХК-ийг анх тусгай зөвшөөрөл авахдаа “…Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх заалтыг зөрчсөн тул төлөвлөгөөг батлахгүй, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлэг иргэд олон нийтээс санал хүсэлт авсны дагуу төлөвлөгөөг шийдвэрлэнэ, хууль бус тусгай зөвшөөрөл...” гэсэн тухайн төлөвлөгөөг батлахад хамааралгүй, хуульд заагаагүй үндэслэлээр татгалзаж, “******* ” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдож байна.

Зүй нь сумуудын Засаг дарга нар нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасны дагуу тухайн компаниас гаргасан хүсэлт, холбогдох материалыг хүлээн авч 10 хоногийн дотор хянаж, баталгаажуулах, эсвэл төлөвлөгөө батлахтай холбоотой зөрчил, дутагдал байвал түүнийг хянаж, хуульд заасан ямар үндэслэлээр батлахаас татгалзсан шалтгаанаа тусгасан хариу өгөх үүрэгтэй.

Харин хариуцагч нар нь компанийн тусгай зөвшөөрөл хуулийн хүрээнд олгогдсон эсэх талаарх гомдол, нэхэмжлэлээ хуульд заасны дагуу гаргах эрх нь нээлттэй хэдий ч тэр нь энэхүү захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж дүгнэлт өгөх боломжгүй юм.

Иймд болон сумдын Засаг дарга нар нь “Баянхонгор аймгийн , сумдын нутаг дахь “” нэртэй талбайн 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, уг төлөвлөгөөг батлахыг тус сумуудын Засаг дарга нарт даалгаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 26 дугаар зүйлийн 26.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 38 дугаар зүйлийн 38.1.3, 38.1.6, 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “******* ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Баянхонгор аймгийн болон сумуудын “” нэртэй газарт орших тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа болон сумуудын Засаг дарга нарын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, дээрх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг болон сумуудын Засаг дарга нарт тус тус даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч нараас 35100 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.СУВДМАА