Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 138/ШШ2018/00691

 

201******* 0******* 23 13*******/ШШ201*******/00*******91

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Байгалмаа даргалж шүүгч С.Ганчимэг, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны Б танхимд явуулсан шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын *******-р баг *******-р байр 37 тоотод оршин суух, ЖЬ*******112777 регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын *******-р баг -гийн -р байрны тоотод оршин суух, ЖЭ*******10241******* регистрийн дугаартай, овогт гийн т холбогдох гэм хор учруулсны хохирол 4 3******* 300 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй

Б.*******гаас гэм хор учруулсны хохирол 3 3*******1 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 201******* оны 0******* дугаар сарын 1*******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баттулга, нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Урансувд, хариуцагч Д., түүний өмгөөлөгч М.Энхтуяа, иргэдийн төлөөлөгч Д.Доржбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 201******* оны 0 сарын 23-ны өдөр би төмөр замаас хуучин биржийн урдуур найзыгаа хүргэж өгөх гээд явж байсан. Гэтэл урдуур нэг машин огцом эргээд би дарж амжихгүй мөргөлдөөд хашлага давж цааш гарч зогссон. Би зүүн талаас чигээрээ баруун тийш явж байсан. Намайг өнгөрөөгөөд араар хойш эргэх үйлдэл хийх байх гэж бодтол нэг машин урдуур огцом дарж орж ирсэн. Би тухайн үед халамцуу буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь үнэн. Согтолтын хэмжээ их байгаагүй, тухайн үеийн асуудлаа мэдэж байсан. Энэ асуудлаас болж би Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.-д зааснаар арга хэмжээ авагдсан. Мөн осол гарах үед жолоо барих эрхийн үнэмлэхгүй явж байсан. Гол нь замын хөдөлгөөний дүрмээ баримталж явсан. Д. дүрэм зөрчсөний улмаас осол болсон. Миний хажууд гэж эмэгтэй сууж явсан. Эхнэрийн маань найз, гэрт нь хүргэж өгөхөөр явж байсан юм. Эмнэлгээс ын Улаанбаатар хот руу явж эмчлүүлэхийг зөвлөсөн. Эмчилгээний зардалд 7*******1 300 төгрөг, машинаа үнэлүүлсэн үнэлгээ хийлгэхэд 130 000 төгрөг төлсөн. Миний машины гэмтэлд 3 *******2 000 төгрөгийн хохирол учирсан гэж үнэлгээний газар дүгнэлт гаргасан. Хариуцагч Д. буруутай учраас 4 3******* 300 төгрөг нэхэмжилж байна.

 

Д.ын надад холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлтэй таницлаа. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 201******* оны 0 сарын 23-ны өдөр хуучин тээврийн биржийн урд талын төв зам дээр явж байсан. гуай төв замаас зүүн гар тийш эргэх хөдөлгөөн хийхдээ ойртон ирж буй тээврийн хэрэгслийг төв замаар явж байхад явж өнгөрсний дараа эргэх хөдөлгөөн хийх ёстой байтал өмнүүр гэнэт хөдөлгөөн хийснээр би машинаа зогсоож амжихгүй мөргөлдөж осол болон. Замын хөдөлгөөний дүрмийн дагуу би төв замаар чигээрээ явж байгаа тул давуу эрхтэй, гуай төв замаас чиглэлээ өөрчлөхдөө гэрлэн зохицуулалтгүй зам дээр өөдөөс ирж буй тээврийн хэрэгслийг өнгөрөөх ёстой тул би тэр машиныг миний явж буй чиглэл рүү орж ирнэ гэж бодоогүй хурдаа хасаагүй явж байсан. Намайг хурдтай явж байсан гэжээ. Гэтэл төв зам дээр *******0-аас дээш км цагийн хурдтай явах дүрэмтэй. Миний хувьд хурд хэтрүүлээгүй. Тэгвэл хурдтай явж байгаа машины өмнүүр хөдөлгөөн хийж болох байсан юм уу? Хэрэв гуай Замын хөдөлгөөний дүрмээ баримталсан бол осол гарахгүй байсан. Би машинаа зогсоож чадахгүй биш аль болох илүү их аюулыг бий болгохгүй үүднээс баруун гар тийш рулээ дарж замын хашлага даван зогссон. Замын цагдаагийн газраас намайг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан. Харин осол гарахад гол буруутайг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс болсон гэх тул миний хувьд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч Д. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 201******* оны 0 сарын 23-ны өдөр 11 цагийн орчим хүүхдээ сургуулиас нь аваад гэр рүүгээ харьж явсан юм. Тэгээд хуучин биржийн урдаас хойш эргэх гээд дохиогоо өгөөд эргэх үед Б.*******гийн машин нилээн цаана явж байсан. Би амжих юм байна гэж бодоод туслах зам руу нилээн орж явахад ******* нь маш хурдтай ирээд миний машины баруун урдаас мөргөсөн. Тухайн үед бүтэн эргээд нөгөө тийш буюу ирсэн зүг рүүгээ харж зогссон. *******гийн машин хашлага даваад гарсан. Би дохиогоо өгч эргэсэн дүрэм зөрчсөн зүйл байхгүй. Би ослын дараа машинаасаа гарч ирээд *******д яаж байгаа юм бэ гэхэд ******* элгээ бариад цаашаа яваад өгсөн. Удалгүй эмнэлгийн машин ирээд *******, машиндаа сууж явсан хүнээ аваад явсан. Уг нь *******гийн машин автобусны буудлын цаана явж байгаа харагдсан. Их хурдтай явж байсан юм шиг байна лээ. Машинаасаа буухад согтуу байгаа нь мэдэгдсэн. Надаас мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөө согтуугаар, жолоо барих эрхийн үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. Миний машиныг ирж мөргөсөн би буруугүй. Машиных нь араас ыг татаж гаргасан. Машинтай явах үедээ бүсээ ч бүслэхгүй явснаас болж гэмтэцгээсэн. Миний машины урд хаалга, дугуй хоёрын дунд хэсэг рүү мөргөсөн. Би осол гарах үед замынхаа дунд хэсэг хүртэл орчихсон байсан. ******* нь машинаа хойш баруун дарж байж миний машины тэр хэсэг рүү мөргөсөн. Намайг утсаар дарамталж мөнгө нэхдэг байсан. Эмчилгээний мөнгө өгөхгүй байж өмгөөлөгч авж яадаг юм гэж хэлж байсан. байцаагч намайг их загнасан. Манай эхнэр бичлэг хийхэд нь булааж аваад устгасан. Таны буруу, та төлөх ёстой гэж хэлсэн. Би нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Би төв замаар баруунаас зүүн тийш явж хуучин биржийн уулзвараар зүүн гар тийш эргэх дохио өгч эргээд туслах зам руу орсон байхад зүүнээс баруун тийш явж байсан 4******* улсын дугаартай Приус 20 маркийн машины жолооч их хурдтай орж ирж замын уулзварын хашлага руу орж машиныг мөргөөд хашлага давж цаана нь байсан гэрлийн шонгийн дэргэд тулж зогссон. Ингээд Замын Цагдаагийн газрын байцаагч ирж үзлэг шалгалт хийсэн боловч хэмжилт хийлгүйгээр харчихаад машинаа аваад яв гэж хэлсэн. Машинаа кран хөлсөлж *******0000 төгрөг төлж авч явсан. Тухайн үед 4******* улсын дугаартай авто машины жолооч Б.******* нь согтуу, жолоо барих эрхийн үнэмлэхгүй хурд хэтрүүлэн замын хөдөлгөөнд оролцсон байсан. Өмнө нь жолоо барих эрхээ хасуулсан байсан мөртлөө согтуугаа, жолоо барьж осол гаргасан. Уг хэргийг Замын Цагдаагийн газар шалгаад Зөрчлийн тухай хуульд заасны дагуу надад 100000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Энэ машин нь миний хүү Чингисийн машин хүү маань намайг жолоодохыг зөвшөөрсөн. Энэ ослоос болж машинд одоогийн байдлаар 3 0************** 000 төгрөгийн хохирол учирсан гэдгийг үнэлгээ хийлгэхэд 13000 төгрөг төлсөн. Иймд *******гаас торгууль 100 000 төгрөг, үнэлгээний хөлс 13 000 төгрөг, краны хөлс *******0 000 төгрөг нийт 3 3*******1 000 төгрөг нэхэмжилж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Д.т холбогдуулан гэм хор учруулсны хохирол 4 3******* 300 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг,

Д. нь Д.*******гаас гэм хор учруулсны хохирол 3 3*******1 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

 

201******* оны 0 сарын 23-ний өдрийн 11 цагийн орчим ******* сумын *******-р баг хуучин тээврийн биржийн урд талын зам дээр хариуцагч Д. нь *******0-90 Дор улсын дугаартай Приус-20 маркийн авто машин жолоодож явах үедээ баруунаас зүүн тийш туслах зам руу эргэх хөдөлгөөн хийхдээ зүүн талаас баруун тийш чигээрээ явсан нэмэмжлэгч Б.*******гийн -4******* улсын дугаартай Приус маркийн авто машинтай мөргөлдсний улмаас зам тээврийн осол гарсан байна.

 

Дээрх зам тээврийн осолыг Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч болон шинжээч нар шалгаж Д.ыг 201******* оны ******* сарын 14-ны өдрийн №00*******9******* тоот шийтгэлийн хуудсаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар 100000 төгрөгөөр торгож, нэхэмжлэгч Б.*******г Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 201******* оны ******* сарын 22-ны өдрийн 1******* дугаар шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн -д зааснаар 10 цагийн албадан сургалтанд хамруулж, 10 хоногийн баривчлах шийтгэл тус тус оногдуулсан байх бөгөөд энэ талаар тухайн үед хэн алин нь гомдол гаргаж маргаагүй байна.

 

Үндсэн нэхэмжлэлийн талаар:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Д.аас гэм хор учруулсаны хохирол 4 3******* 300 төгрөг нэхэмжилжээ.

Хариуцагч Д. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.-д Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчих, 7.12-д Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос/ гадна өөдөөсөө чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасны дагуу гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй болно.

 

Нэхэмжлэгч Б.******* нь машинд учирсан хохирол 3*******2000 төгрөг, машины үнэлгээ хийлгэхэд төлсөн төлбөр 130000 төгрөг, машинд сууж явсан П.ын эмчилгээний төлбөр 7*******1300 төгрөг, нийт 43*******300 төгрөг нэхэмжилсэн нь нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Гэвч нэхэмжлэгч Б.******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-ийн а/ тухайн тээврийн хэрэгслэлийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна, 2.7-ийн а/ согтууруулах ундаа, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөнд аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөн хязгааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.

 

Уг зам тээврийн осол гарахад нэхэмжлэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нь гол буруутай гэж шүүх үзлээ.

 

Иймд Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т заасны дагуу гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагч буюу хариуцагч Д.ын гэм буруугийн хэр хэмжээг харгалзан нэхэмжлэлийн шаардлага болох 4 3******* 300 төгрөгийн 10 хувь болох 43 *******30 төгрөгийг бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт тооцон нэхэмжлэгч Б.*******д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн талаар

Хариуцагч Д. нь Б.*******гаас гэм хор учруулсны хохирол 3 3*******1 300 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Д. болон түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Нэхэмжлэгч Б.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон гол буруутай учир тухайн үед учирсан машины гэмтэл 3 0************** 000 төгрөг, үнэлгээний төлбөр 13 000 төгрөг, краны хөлс *******0 000 төгрөг, торгууль 100 000 төгрөг нийт 3 3*******1 300 төгрөг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй... гэж тайлбарладаг.

 

Тухайн ослын улмаас хохирол учирсан гэх *******0-90 ДОР тээврийн хэрэгслийн өмчлөгч нь ЖЭ*******90*******91 регистерийн дугаартай ын Чингис болох нь тогтоогдож байх тул Д.ыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1. зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна гэж үзлээ.

 

Хариуцагч Д. нь дээрх зам тээврийн осол гарахад Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсний улмаас 201******* оны ******* сарын 14-ний өдрийн №00*******9******* тоот шийтгэлийн хуудсаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.2-т зааснаар 100 000 төгрөгийн шийтгэл хүлээсэн байна.

 

ын дээрх үйлдэлд хүлээлгэсэн хариуцлагыг нэхэмжлэгч Б.******* хариуцах үндэслэлгүй байх тул торгуулийн 100 000 төгрөг гаргуулах боломжгүй байна.

Хариуцагч Д. нь зам тээврийн ослын газар дээрээс өөрийн авто машинаа кранаар зөөвөрлөсөн хөлс *******0 000 төгрөг нэхэмжилдэг боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт хавсаргагдаагүй, хөлс төлснөө нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

 

Дээрх үндэслэлүүдээр Б.*******гаас 3 3*******1 300 төгрөгийг төлүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагч Д.аас гэм хор учруулсны хохирол 43 *******30 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 4 0*******2 *******0 төгрөгийг, Д.ын сөрөг нэхэмжлэл 3 3*******1 300 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Mонгол Улсын Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.2.2, 11*******, 11******* дугаар зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Иргэний хуулийн 229 дугаар зүйлийн 229.2, 497 дугаар зүйлийн 497.1, 499 дугаар зүйлийн 499.1, 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар хариуцагч Д.аас 43 *******30 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 4 0*******2 *******0 төгрөгийг, Д.ын 3 3*******1 300 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.******* улсын тэмдэгтийн хураамжинд *******7 31 төгрөг, Д. улсын тэмдэгтийн хурааамжинд ******* 130 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Д.аас 14 29 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 1.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 1.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээр өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 1.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА

ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ

Ц.ЭРДЭНЭЗУУ