| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2018/0109/Э |
| Дугаар | 91 |
| Огноо | 2020-06-18 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 91
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: Ц.Ариунжаргал,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч: Т.Пунсанцогвоо,
Шүүгдэгч: Б.Ганзориг,
Өмгөөлөгч: Б.Энхбат,
Шүүгдэгч: “ЭШШЭ” ХХК-ний төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнэ,
Өмгөөлөгч: И.Олонмөнх,
Нарийн бичгийн дарга: Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зулууд овгийн Болдын Ганзориг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “ЭШШЭ” ХХКомпани нарт холбогдох 1728000730118 дугаартай таван хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “ЭШШЭ” ХХК-д менежер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Зулууд овогтой Болдын Ганзориг, /
Хуулийн этгээд:
Монгол Улсын хуулийн этгээд, 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр үүсгэн байгуулагдсан, албан ёсны хаяг: Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо үйлдвэр 2, 100б-93 тоот, газар тариалан, барилгын засвар, засал чимэглэл, геологийн тойм судалгаа хийх, гоёл чимэглэлийн үйлдвэрлэл, худалдаа, байгалийн чулуун хийц, фермерийн аж ахуй, гадаад худалдаа, уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, цэцэрлэгжүүлэлт хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, “ЭШШЭ” хязгаарлагдмал хариуцлагатай компани, улсын бүртгэлийн дугаар 9011462084, регистрийн дугаар 5805775
Монгол Улсын иргэн, 1977 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “ЭШШЭ” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, иргэний үнэмлэхийн хаяг нь оршин суух, Боржигин овгийн Баатарын Мөнх-Эрдэнэ,
Шүүгдэгч Б.Ганзориг нь 2017 оны 09 дүгээр сард “ЭШШЭ” ХХК-ийн нэрийн өмнөөс, тус компанийн ашиг сонирхлын төлөө Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Бортээг багийн нутаг дэвсгэрт Даянгар гэх газарт нөхөн сэргээлт хийх нэрийдлээр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулж, байгаль орчинд 975.850 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч “ЭШШЭ” ХХК нь компанийн ашиг сонирхлын төлөө Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Бортээг багийн нутаг дэвсгэрт Даянгар гэх газарт нөхөн сэргээлт хийх нэрийдлээр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулж, байгаль орчинд 975.850 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Ганзориг болон “ЭШШЭ” ХХК нарыг яллах болон цагаатгах талын хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Ганзориг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний бие Б.Мөнх-Эрдэнэ захирлын компанид орон тооны бус менежерээр ажиллаж байсан. Мөнх-Эрдэнэ захирал хэвлэлийн компанитай, найзууд, ах, эгч нарын хэвлэлийн ажлыг Мөнх-Эрдэнэ захиралд авч ирж өгдөг байсан. Мөнх-Эрдэнэ захирал бид 2 ойр зуур ярьж байсан. Хариуцлагагүй уул уурхай нэлээн их явагдсан байна. Тийм учраас тодорхой газруудыг нөхөн сэргээх шаардлагатай учир нөхөн сэргээлтийн компани авбал ирээдүйд ашигтай ажиллаж болох юм гэсэн яриа өрнөсөн байдаг. Нэг өдөр захирал дуудаад би нэг нөхөн сэргээлтийн компани олчихлоо, чи үүнийг хариуцаад явуулж чадах уу гэдэг итгэлийг олгоод, итгэмжлэл хийлгэсэн. Ямар ч байсан сонин дээр зар тавигдсан байна, очоод ажиллаж чадах уу, боломжтой эсэхээ хэлээрэй гэсэн. Тухайн үед надад хийсэн тодорхой ажил байхгүй байсан учир тэгье, очиж ажиллая гэдэг байдлаар хоёулаа тохироод явсан. Цогт-Овоо суман дээр ирээд бичиг баримтыг өгөх ёстой цаг хугацаанд нь өгсөн. Маргааш өдөр нь над руу яриад танайхыг шалгаруулсан ирж гэрээгээ хийгээрэй гэсэн. Хэн ярьсныг нь санахгүй байна. Гэрээгээ хийчихлээ гээд ярихад ямар ч байсан техникүүд олох хэрэгтэй байна гээд гурвалжингийн гүүрний тэр хавиар яваад техникүүд олоод, зарим нэг хүмүүс нь техникүүд олж өгөөд ачуулахаар болсон. Урьдчилгаанд өгөх зарим мөнгөнүүдийг шийдсэн байдаг. Агуулахаас очиж, гэр генератор байгааг очоод аччих гэсэн зүйлийг хэлдэг. Миний хувьд өөрөө очиж амжаагүй. Би тухайн үед жоохон хүүхэдтэй байсан. Хашаан дотор Мөнх-Эрдэнэ захирлын найзууд техникүүд очоод тавьсан байсан. Тэнд байгаа юмнуудыг очоод аччих гэхэд паажуур гэдэг зүйлийг ачсан гэдгийг дараа нь мэдсэн. Араас нь очиход ямар ч байсан нэг гэр барьчихсан экскаватор, нэг ковш барьчихсан байсан. Очиход Дундговь аймгийн Өлзийт сумын 20 гаруй машинтай хүмүүс байсан. 10 гаруй гар аргаар алт олборлодог нинжа гэдэг Дундговийн хүмүүс байсан. Тэр хүмүүс өөрсдөө ирээд надтай уулзсан, би зарим нэг хүмүүс дээр нь очиж уулзсан. Тэгэхэд тухайн газар нь 2000 оны эхээс авахуулаад нийт 14 жил алт гарж байна гээд 2000-3000 хүн цугласан, гүн нь 35 метр хүрчихсэн, газар доогуураа ухсан нүхнүүд нь холбогдчихсон нөхцөл байдалтай газар байсан. Илүү тодруулаад асуухад энэ хугацаанд 3 хүн өнгөрч байсан гэсэн зүйл яригдсан. Мөнх-Эрдэнэ захирал руу ярихад нөхөн сэргээлтийн мэргэжлийн хүн төлөвлөгөөг нь хийх ёстой, юу ч гэсэн чи наад газраа тохижоод байж бай, хийх ёстой зүйл байвал орон нутгийн мэргэжлийн хүмүүсээр нь цэгүүдээ тавиулаарай гэсэн удирдамжийг Мөнх-Эрдэнэ захирлаас аваад газрын даамлыг нь авч очоод газраа хэмжүүлсэн. 30 орчим насны залуу байсан, нэрийг нь сайн санахгүй байна. Газраа хэмжүүлээд энэ координатад ажиллах юм байна гэдгээ харсан. Ирэхээс нь өмнө тэр доошоогоо чулуу шидээд үзэхэд 10 метр гүнтэй, зарим газраа 20 метр гүнтэй байсан. Өнгөн хэсгийг нь булчих юм бол ухсан нүхнүүд нь доогуураа усанд идэгдээд, овон товон үүсэх, эсхүл доошоо цөмрөх асуудал үүсэх байх гэдэг байдлаар гүнийг нь мэдье, тухайн нүх нь ямар нөхцөл байдалтай байгаа гэдгийг мэдье гэдэг байдлаар ухаж үзсэн. Тухайн үед нинжа нар чиний авч ирсэн төхөөрөмж чинь хуурай аргаар алт олборлодог төхөөрөмж байна гэж хэлсэн. Алттай юм уу? гэж хэлэхэд алттай газар гэсэн. Тухайн үед нээрээ төхөөрөмжийг нь аваад ирсэн юм чинь ашиглаж болох юм болов уу гэж бодоод гүнийг нь ухсан шорооны хажуу талд нь аваачаад ухсан нүхнийхээ ирмэг дээр авч ирээд генераторыг нь холбоод үзэхэд яг үнэндээ төхөөрөмж нь ч ажиллахгүй байсан. Генератор нь тос масло нь холилдчихсон, унтраад дахиж асахгүй байсан. Тэнд байсан ачааны машины жолооч би дизель машин мэднэ задлаад үзээдэхье гээд тагийг нь аваад саарал өнгөтэй болсон байна, мотор цохисон, их удаан зогссон байна гэсэн зүйл ярьдаг. Яг үнэнийг хэлэхэд алт олборлох гэсэн бодол төрсөн ч олборлож чадаагүй. Гэхдээ эрж, хайсан нь үнэн, буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Нийтдээ Өмнөговь аймаг руу нэлээн олон удаа ирээд компанид нэлээн хохирол учруулсан. Буруугаа хүлээн зөвшөөрч байна.
Шүүгдэгч “ЭШШЭ” ХХК-ний төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнэ шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Энэ хэрэг 2017 оны 08 дугаар сард Зууны мэдээ сонинд байсан нөхөн сэргээх төсөл шалгаруулна гэсэн зарын дагуу “ЭШШЭ” ХХК-ний материалыг нь бүрдүүлж өгөөд Ганзориг гээд тухайн үед менежерээр ажиллаж байсан залууд итгэмжлэл хийж өгөөд тэр төсөлд оролцсон байдаг. Тэр төсөлд цаанаас өгөх мөнгө, тендер гэсэн зүйл байгаагүй. Зөвхөн компани өөрийнхөө түүхийг сайжруулах зорилготойгоор, өөрийн хөрөнгөөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд байгаа газрыг нөхөн сэргээж өгье гэсэн хүсэлтийг өгсөн. Сумын зүгээс бид нарт өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээсэн нь үнэн болно гэсэн батламж гардуулж өгнө гэсэн утгаар энэ ажилд орсон. Мөнгө олъё, алт ухъя гэсэн ашиг сонирхол байгаагүй. Хариуцаж ажилласан, миний сонгож ажилласан хүн маань болох Ганзориг алдаа гаргасан, түүнийг хүлээн зөвшөөрч байна. Ажил эхлэх болоогүй байсан. Нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг суманд аваачиж өгөх ёстой, би хотод хийж байсан. 2, 3 хоногийн дотор ийм ажиллагаа хийсэн байсан. Ганзориг бас надад нуугаад хэлэхгүй нэлээн удсан. Би тухайн үед мэдээгүй, 20 гаруй хоногийн дараа ийм зүйл болсон гэдгийг ойлгосон. Хүнээ зөв сонгож тавиагүй миний буруу. Координатын гадна 25.2 га газраас гадагш 2 метр зайтай газрыг хөндсөн гэж хэлж байсан. Тэр нь сүүлдээ алт олборлох, хайх гэсэн зүйл хийсэн байсан. Эшшэ ХХКомпанийн техникийн болон газрын хэвлийн нөхөн сэргээлт хийх тусгай зөвшөөрлийн хугацаа 2017 оны 4-р сард дууссан байсан. Эшшэ ХХКомпанийг 2017 оны 7-р сарын орчимд худалдаж авахад тусгай зөвшөөрлийн хугацааг нь сунгуулахаар Байгаль орчны яаманд материалыг нь өгсөн гэж байсан. Цогт-овоо сумын тендер зарлах үед тусгай зөвшөөрлийн хугацаа нь дууссан байсан, одоо ч тусгай зөвшөөрлийн хугацаа нь сунгагдаагүй, тэр тендерт ороод л энэ компани дампуурсан, одоо үйл ажиллагаа явуулахгүй байгаа.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Т.Пунсанцогвоо шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би энэ хэрэгт 2019 онд хохирогчоор томилогдсон. Тухайн үед нь Байгаль орчин аялал жуулчлалын газрын газар газрын хэвлий хариуцсан ажилтан Оргилмаа гэдэг мэргэжилтэн хохирогчоор томилогдоод явж байгаад, сүүлдээ гэрчээр мэдүүлэг өгсөн. Мөрдөн байцаалтын явцад хохирогч солигдоод би томилогдсон байдаг. Эхний ээлжинд “Сайхан ариун дэлхий” ХХК хохирлын үнэлгээг гаргасан байдаг. Хэргийн материалтай танилцахад эхний шүүх хурал болсны дараа хохирол төлбөрийг төлөөд, давж заалдах шатны шүүх хурал болоод, дахин хохирлын үнэлгээ шинээр гарсан. Одоо сүүлд дахин хохирлын үнэлгээ гарсан байдаг. Эхний ээлжинд 18 сая гаруй төгрөгийн хохирол гараад бүгдийг нь төлсөн байдаг. Хохирлууд нь өөрчлөгдөж явсаар 975.850 төгрөг гарсан байна лээ. Эхний хохирол тооцоход газрын хэвлий ямар байсан, одоо цаг хугацааны явцад элэгдээд эдгэрэх явцад хохирол тооцоход ямар байх билээ гээд тийм зүйлээс харахад маргаантай байгаа юм болов уу гэж бодож байна. Эдгээр хүмүүсийн ярьж байгааг үндэслээд хамгийн сүүлд гаргасан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хохирлоо нэхэмжилье гэж бодож байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Т.Пунсанцогвоо мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “ЭШШЭ” ХХК болон Мөнх-Эрдэнэ, Ганзориг нар 2017 онд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутаг болох Даянгар гэх газарт нөхөн сэргээлт хийлгэх нэрийдлээр хууль бусаар ашигт малтмал эрж байсан байна. Энэ хүмүүс байгаль орчинд учруулсан хохирлыг тухайн үед гарсан үнэлгээгээр төлсөн байна. Иймд байгаль орчинд учирсан хохирол, нөхөн төлбөрийн талаар нэмж нэхэмжлэх зүйл байхгүй байна.” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 39-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч Б.Должинсүрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “20-54 УН улсын дугаартай Hyundia маркийн экскаватор машиныг Ерэнбаатар гэдэг хүнээс 2018 оны 04 дүгээр сард худалдаж авсан юм. Тэгээд ХААН банкны төлбөрийг төлж дуусаад 2018 оны 08 сарын 30-ны өдөр өөрийн нэр дээрээ шилжүүлж авсан. Энэ автомашин миний эзэмшлийн хөрөнгө. Надад автомашин битүүмжилсэн талаар хэлээгүй. Одоо Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт түрээсээр ажил хийж байгаа. Надад нэхэмжлэлийн талаар болон дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй." гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 175-176 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч П.Дарханбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “91-07 УН улсын дугаартай Liugong маркийн авто ачигч автомашин миний нэр дээр бүртгэлтэй, миний өмч хөрөнгө байгаа юм. Одоо миний машин Баян-Өнжүүл суманд хөдөө түрээсээр ажиллаж байгаа. Би энэ машиныг 2017 оны хавар Улаанбаатар хотоос 15.000.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Хөлсний жолоочоор бариулдаг. Надад автомашин битүүмжилсэн талаар хэлээгүй. Би 2017 оны 09 дүгээр сарын сүүлээр Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Даянгар гэх газарт байсан өөрийн эзэмшлийн 91-07 УН улсын дугаартай Liugong маркийн авто ачигч автомашин очиж авсан. Тэгэхэд тэнд Ганзориг гэх хүн байгаагүй. Манай машиныг барьж байсан жолооч Шижирбаатар байсан. Тухайн үед намайг Ерэнбаатар нөхөн сэргээлтийн ажил байна машинаа түрээслэх юм уу гэхэд би зөвшөөрсөн. Тэгээд бид нар аман гэрээ хийгээд мөнгө төгрөгөө бэлнээр бүгд авцгаасан. Надад нэхэмжлэлийн талаар болон дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 180 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч У.Пүрэвдорж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2017 оны 09 дүгээр сард намайг Дундговьд аймагт байхад манай найз Адъяадорж утсаар дуудаад Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд хүрээд ир, энд Даянгар гэх газарт нөхөн сэргээлт хийх ажил байна гэж хэлэхээр нь Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд очсон. Тэгээд би “ЭШШЭ” ХХК-д хувиараа хөлсөөр 80-04 УН улсын дугаартай ковшоор тэр газар нөхөн сэргээлт хийсэн юм. Би тэр Б.Ганзориг гэх хүнтэй ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Амаараа хоорондоо тохиролцоод тэгээд 10 гаран хоног ажилласан. Тэгээд л тэр газрын үйл ажиллагааг зогсоосон. Тухайн үед би 10 хоног ажилласан гээд ямар нэгэн цалин аваагүй. Би тэр унаж байсан гэх 80-04 УН улсын дугаартай ковш машинаа үлдээчихсэн байснаа эргээд 2018 оны 08 дугаар сард би өөрөө явж тэр ковшийг Дундговь аймагт авч ирсэн. Одоо тэр ковш манай хашаанд байгаа. Бичиг баримт надад байгаа. Би ажилгүй сул зогссон тэр хөлсөө “ЭШШЭ” ХХК-аас нэхэмжилмээр байна." гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 188-189 дүгээр хуудас/
Иргэний нэхэмжлэгч Э.Саранбаатар шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би Болд овогтой Ганзориг, Баатар овогтой Мөнх-Эрдэнэ гэх хүмүүсийг сайн танихгүй бөгөөд нэрийг нь сонсож зүс харж байсан. Тиймээс садан төрлийн ямар нэгэн холбоо байхгүй. Хуандай /Hyundai FV 15JSL/ маркийн 6298 УБГ улсын дугаартай авто машин нь одоо миний өөрийн эзэмшилд байгаа бөгөөд Сэлэнгэ аймгийн Шарын гол суманд би өөрөө жолоодож ургац хураах ажилд ажиллаж байгаа. 2017 оны 09 сард шиг санаж байна миний зүс таних Баагий гэх ах надад ярихдаа Өмнөговь аймгийн Цогт- Овоо сумын Даянгар гэх газар шороо зөөх ажил байна гэсэн чи машинтай юм чинь явж ажиллахгүй юм уу гэхээр нь би тэр Даянгар гэх газар очиход 3-4 гэр барьсан нөхөн сэргээлтийн ажил явуулах гэж байгаа гэсэн газар байсан. Би очоод 2 хоног сул зогсоод ажил байхгүй байсан тул ахалж байгаа гэх залуутай нь уулзахад /нэрийг нь мэдэхгүй , зүүн хацартаа сорвитой залуу/ та явж бай ажил эхлээд ажил гарахаар хэлнэ гэхээр нь машинаа орхиод Улаанбаатар хот руу буцаж ирсэн. Ингээд 20 орчим хоног хүлээгээд чимээгүй болчихоор нь буцаж очоод машинаа аваад ирсэн. Надтай ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй бөгөөд 20 хоног сул зогссон цалин мөнгийг өгнө гэж амаар хэлсэн боловч одоогоор өгөөгүй байна. Намайг Өмнөговь аймагт очоод байхад цагдаагийн шалгалт явж байна гээд хүмүүс ирж байсан. Тэгээд машины бичиг баримтыг шалгахад нь би тээврийн хэрэгслийн гэрчилгээ бичиг баримтаа өгч байсан. Харин дараа нь Ганзориг миний бичиг баримтыг авч ирж өгч байсан. Надад миний машиныг битүүмжилсэн талаар ямар нэгэн зүйлийг хэлээгүй бөгөөд би одоо л сонсож байна. Мөн би паажуур гэдэг тоног төхөөрөмж мэдэхгүй болохоор тийм тоног төхөөрөмж ажиллуулсан эсэхийг мэдэхгүй байна. Ер нь намайг очоод байж байхад ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, сул зогсоод байсан. Ямар нэгэн санал байхгүй.” гэх мэдүүлэг /З-р хх-р 52-54 дүгээр хуудас/
Гэрч Э.Саранбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2017 оны 09 сарын 05-ны өдөр Улаанбаатар хот Тэхийн зогсоол гэж газарт зогсдог найз Бек утсаар холбогдож Өмнөговь аймаг Цогт-Овоо суманд ажил байна хийх үү гэж асуухаар нь би зөвшөөрөөд 2017 оны 09 сарын 06-ны өдөр хотоос нэг гэр ачаад тухайн хүмүүстэй холбогдоод ойр зуурын ачаа аваад Өмнөговь Цогт-Овоо суманд ирсэн. Тэгээд иртэл тухайн газарт нэг гэр тэгээд надтай хамт 2 ковш, 1 экскаватор ачаад төхөөрөмж гэх 2 том шигшүүртэй зүйлийг аваад хамт ирцгээсэн. Маргааш нь буюу 2017 оны 09 сарын 08-ны өдөр надад хийх ажил байхгүй тэгээд тухайн ковш, экскаваторууд нь нүх ухаж эхэлсэн. Тэгээд удалгүй дизель тог гаргагч нь эвдрээд сэлбэгэнд хот орохоор явахад нь би хамт яваад 2017 оны 09 сарын 11-ний өдөр ирсэн. Нөхөн сэргээлтийн ажил хийнэ гэж хэлсэн. Тэгээд өдрийн 200.000 төгрөгөөр тохиролцоод ирсэн. /1-р хх-ийн 39 дүгээр хуудас/
Гэрч П.Дарханбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Ерэнбаатар Өмнөговь аймгийн Цогт-Овоо сум руу 45 хоногийн хугацаатай нөхөн сэргээлтийн ажил байна ковшоо түрээсээр явуулчих гэсэн. Тэгээд би өгөөд явуулсан. Би Ерэнбаатартай урьдчилгаа аваад сарын 12 сая төгрөгөөр тохиролцож түрээсээр өгсөн. Бусдаар ЭШШЭ ХХК-тай хамаагүй. /1-р хх-ийн 43-44 дүгээр хуудас/
Гэрч Б.Оргилмаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын малчид иргэдээс Даянгар гэх газарт нөхөн сэргээлт хийх эрх авсан гээд баахан гэр бариад том том техник ирээд газар ухаад хуурай паажуур гэдэг юмаар ухаад тэр хавиар тоос шороо босгоод байна гэсэн мэдээлэл ирсэн. Энэхүү мэдээллийн дагуу Цогт-Овоо сумын Даянгар гэх газар очиж шалгахад сумын Засаг дарга нь нөхөн сэргээлтийн тендер зарлаж “ЭШШЭ” ХХК-нийг шалгаруулж тус газарт нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулсан байдаг. Нөхөн сэргээлт хийх талбайг 25,2 га гэж зааж өгсөн боловч газар дээр нь хэмжилт хийхэд 12 га байсан. Мөн тус талбайн гурван хэсэг газарт 2-5 метрийн гүнтэй газрыг ухаж хөрсийг гадна талд овоолсон байсан. Бид нарыг очихоос өмнө ухсан газраа булж түүндээ алт ялгаруулдаг гэх хуурай паажуур 2 ширхэгийг байрлуулж нэгийг нь ажиллуулсан байсан. Ухаж байгаад булсан болон ухсан газрууд нь их хэмжээний элэгдэлд орж шороо тоос ихээр босож байсан. Шинээр ухсан газар нь 0,7 га байсан. “ЭШШЭ" ХХК нь нөхөн сэргээлт хийх мэргэжлийн байгууллагын эрхийг Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас авсан байсан. Цогт-Овоо сумын Засаг даргын тамгын газартай байгуулсан гэрээгээр бол тус аж ахуйн нэгж нь нөхөн сэргээлт хийх эрхтэй байсан. Гэтэл нөхөн сэргээлт нэрийн дор газар, газрын хэвлийг хууль бусаар ашиглаж ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсныг таслан зогсоосон. Улсын тусгай хамгаалалтын газарт хамааралгүй, бичил уурхайн журмаар үйл ажиллагаа явуулах зорилгоор орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан. Тендер зарлахдаа нөхөн сэргээлтийн аргачлал болон ажлын даалгаврыг манай байгууллагаас гаргуулж хийх ёстой. Мөн нөхөн сэргээлтийн стандартуудыг дагаж мөрдөх ёстой. Нөхөн сэргээлт хийх талаар Цогт-Овоо сумын Засаг даргын Тамгын газар болон “ЭШШЭ” ХХК огт мэдэгдээгүй. Цогт-Овоо сумын Засаг даргын Тамгын газраас тендер зарлахдаа төсөвт өртөггүйгээр зарласан байдаг. Өөрөөр хэлбэл улсын болон орон нутгийн төсвөөр нөхөн сэргээлт хийх зардал огт тусгагдаагүй байсан. Байгаль орчинд хохирол үүснэ. Газар, газрын хэвлийд учирсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 6 дугаар зүйлд заасны дагуу байгаль орчны үнэлгээ хийх эрх бүхий мэргэжлийн байгууллага газар дээр нь судалгаа хийж үнэлгээг тогтооно гэж заасан байгаа. Байгаль орчинд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр төлүүлэхээр нэхэмжлэх болно. Ер нь бол сумын Засаг дарга болон байгаль орчны хяналтын улсын байцаагч хоёрын ажлын чиг үүрэгт нөхөн сэргээлтийн ажил хийх хууль эрх зүй байхгүй. Харин сумын ИТХ-ын тогтоолоор нөхөн сэргээлт хийх ажлын зардлыг орон нутгийн төсөвт тусган баталсан байсан бол тендер зарлахын өмнө хаана, хэдэн га талбайд хэдэн төгрөгийн нөхөн сэргээлт хийхээр төлөвлөж байгаа талаар дурдан газар дээр нь хэмжилт хийж, ажлын даалгавар гаргаж өгөх хүсэлтийг манай байгууллагад өгч шийдвэрлүүлэх байсан... 2018 оны 09 дүгээр сарын эхээр байх\ өдрийг нь санахгүй байна\ би Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Тамгын газар дээр Одонцэцэгийн өрөөнд Даянгартай холбоотой материалыг үзэж сууж байхад "ЭШШЭ" ХХК-ний нөхөн сэргээлтийн тендерт ирүүлсэн материал дотор “олборлож нөхөн сэргээнэ" гэсэн үг үсэгтэй төсөл байсан. Тэгээд Одонцэцэг бид хоёр тэр материалыг аваад цагдаагийн хэсгийн байранд очиж Билгүүнээс “ЭШШЭ’’ ХХК-ний гэрээг харъя гээд тендерийн материал дотор нь олборлож нөхөн сэргээлт хийнэ гэсэн байна гэж хэлээд бид гурав нөхөн сэргээлтийн гэрээг үзэхэд олборлоно гэж байхгүй дан нөхөн сэргээлт гэж байсан. Тендерийн материалыг Билгүүний сууж байсан ширээн дээр тавьчихаад гараад явсан. Би албан ёсоор тэмдэглэл үйлдэж хүлээлцсэн юм байхгүй, гэрээтэй тулгаж харчихаад тэнд орхичихоод гарсан. Би шүүх хурал дээр Майдар бишээ Билгүүнд өгсөн гэж хэлсэн шүү дээ.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26-27, 28, 2-р хх-ийн 201-р дүгээр хуудас/
Гэрч И.Алтансүх мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “ЭШШЭ” ХХК-ний ажилчид техник хэрэгсэлтэйгээ Даянгарт ирсэн байна координат тогтоож өгнө гэсэн хэзээ ирэх гэж байна гэж над руу компанийн хүн нь ярьсан. Нөхөн сэргээлт хийх газрын дөрвөн булангийн цэгийг үйл ажиллагаа эхлэхээс өмнө нь тогтоосон байх байсан. Тэгээд миний ажил амжихгүй байсаар байгаад компани нь ирсэн байна гэхээр очсон. Тэгээд очиход “ЭШШЭ” ХХК нэг гэр барьсан ачааны машин, ухагч шанагатай техник байсан. Тэгээд хариуцаж байгаа Ганзоригтой уулзаж талбайн дөрвөн цэгийг гар GPS-д координатыг оруулан дөрвөн цэгийг тогтоож гадас хатгаж өгсөн. Тэгээд сум руу буцсан. Надад нөхөн сэргээлт хийх талбайн координатыг өгсөн. Тэр координатын дагуу Даянгарт ЭШШЭ ХХК-ний нөхөн сэргээлт хийх 25.2 га талбай дээр очиж цэгээ тогтоосон. Ирээд буусан техник хэрэгслээ ажиллуулаагүй, координатаар тогтоосон газраас өөр газар ажил хийгдээгүй байсан... Нөхөн сэргээлт явуулах аж ахуй нэгжийн сонгон шалгаруулах ажлын хэсэг 2017 оны 08 дугаар сарын сүүлээр болсон /өдрийг нь санахгүй байна/ Цогт-Овоо сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд болсон. Бид нар Бортээг багийн нутаг болох Даянгар гэх газарт нөхөн сэргээлт явуулах аж ахуй нэгжүүдийн битүүмжилж ирүүлсэн хавтастай материалуудтай танилцсан. Тухайн үед Одонцэцэг чөлөө авсан, уг хуралд ирж суугаагүй. Ажлын хэсгийн ахлагч Б.Баярсайхан, С.Батбаяр, Р.Оюунтуяа бид дөрөв хуралдаж аж ахуй нэгжүүдийг шалгаруулсан. Тухайн үед битүүмжилж ирүүлсэн аж ахуй нэгжүүдийн материалтай би нэг бүрчлэн танилцсан. Миний одоо санаж байгаагаар бол “ЭШШЭ” ХХК болон “Шаазгай бадмаараг” ХХК нь тавьсан шаардлагыг хангасан гэж үзэж шалгаруулсан. Тухайн үед ажлын хэсгийнхэн ирүүлсэн аж ахуй нэгжүүдийн битүүмжилж ирүүлсэн материалтай танилцаад “ЭШШЭ” ХХК-нийг сонгосон. Энэ компани техник болон бусад үзүүлэлтээрээ шалгарсан. “ЭШШЭ” ХХК-ний дансанд байршилсан 25.000.000 төгрөг бол тухайн үед нөхөн сэргээлт хийх талбайн барьцаа хөрөнгө юм. Нөхөн сэргээлтээ бүрэн гүйцэд хийсний дараа энэ мөнгөө буцаан авах ёстой. Ямар дугаартай дансанд хийж, хэзээ яаж буцаан олгосон талаар би сайн мэдэхгүй байна... Тухайн үед би газрын даамлаар томилогдоод удаагүй байсан бөгөөд нөхөн сэргээлтийн компанийг сонгон шалгаруулах ажлын хэсэгт томилогдсон талаар ажлын хэсгийн дарга нь хэлж байсан. Ингээд миний санаж байгаагаар сонгон шалгаруулах хурал бодоод би тухайн хурлынх нь тэмдэглэлийг хөтөлж байсан. Хурал дээр аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн төслүүдийг танилцуулаад анх гаргасан шалгуур үзүүлэлтүүдтэйгээ тулгаж ярилцаж байсан. Одоо болсон зүйлүүдийг нарийн сайн санахгүй байна. Тухайн хуралд оролцохоос өмнө ямар арга хэмжээ зохион байгуулагдсан талаар би сайн мэдэхгүй байна. Би өмнө нь тийм сонгон шалгаруулах ажиллагаанд оролцож байгаагүй болохоор ямар нэгэн ойлголт их муутай байсан. Одоо хурлын талаар сайн санахгүй байна. ЭШШЭ ХХК-н тусгай зөвшөөрөл байсан эсэхийг бас санахгүй байна. Тэр хурлаас хойш ахиж хурал болоогүй. Тухайн үед би анх удаа хурлын тэмдэглэл хөтөлж байсан бөгөөд хүмүүс яриад явчихаар гүйцэж бичиж чадаагүй. Ерөнхий утгаар нь бичээд явж байсан. Дахиж хуралдаагүй болохоор тэр үед шийдвэр гарч байсан байх. ЭШШЭ ХХК-г яг сонгосон эсэхийг санахгүй байна. ЭШШЭ ХХК-нийг сонгон шалгаруулахад надад ямар нэгэн нөлөөлсөн хүн байхгүй. Хурал болоод шийдвэрээ гаргасан. Ямар нэгэн компанийг сонгоорой тэгээрэй ингээрэй гэж хэлсэн хүн байхгүй. Дуу хураагуур, видео бичлэг хийсэн зүйл байхгүй. Бүгд ярилцаад энэ компанийг сонгоё гээд бүгдээрээ шийдвэр гаргаж байсан санаж байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29, 4-р хх-ийн 43, 215-217 дугаар хуудас/
Гэрч Б.Баярсайхан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2017 оны 05, 06 саруудад нутгийн малчдаас урьд жилүүдэд ухагдсан гүн нүх, жалга, хонгилыг нөхөн сэргээж өгөхгүй бол мал байнга унаж үхэж байна. Өнгөрсөн хугацаанд Л.Мягмаржав малчны малнаас 10 гаруй мал хууль бус алт олборлолтоос үлдсэн нүхэнд унаж үхсэн талаар мэдэгдэж санал хүсэлт тавьж байсан. Тэгээд нөхөн сэргээх асуудал нь 2017 оны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлд тусгагдсан боловч хөрөнгө төсөв нь шийдэгдээгүй. Тэгээд 2017 оны 07 дугаар сарын 19-ний иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын нөхөн сэргээлт хийх тухай зөвлөмж 102 тоот зөвлөмж ирсэн. Үүний дагуу сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 09-ний А/58 тоот захирамж гарч нөхөн сэргээлт хийх аж ахуй нэгжүүдийг шалгаруулах ажлын хэсэг байгуулагдсан. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Зууны мэдээ сонинд нөхөн сэргээх аж ахуйн нэгжүүдийг шалгаруулах зарыг нийтлүүлсэн. Зар дээр аж ахуй нэгжүүдийг шалгаруулах шалгавар үзүүлэлт, талбайн мэдээллүүдийг тавьсан. Үүний дагуу таван аж ахуй нэгжийн материалыг хүлээн аваад шалгаруулалт явуулах ажлын хэсэг хуралдаж хэлэлцээд “Шаазгай бадмаараг”, “ЭШШЭ”, “Говь гарден” компани шалгуур үзүүлэлт хангасан байсан тул нөхөн сэргээх ажлыг гүйцэтгүүлэх ажлын гэрээ байгуулсан. 2002 оноос хойш хууль бус гар олборлогчдын олборлолтонд өртөж газар нь эвдэрч сүйдсэн. Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Бортээг багийн нутаг Даянгар гэх газарт 25.2 га газарт нөхөн сэргээлтийн ажил хийх гэрээ байгуулан барьцаа хөрөнгө болох 25.2 сая төгрөгийг төрийн сангийн дансанд байршуулсан. Байгаль орчны бодлогын мэргэжилтний эрх үүргийн дагуу би байгуулсан. Даянгар гэх газар нь Монгол Улсын тусгай хамгаалалтай бүсэд байдаггүй. “ЭШШЭ” ХХК-ний барьцаа хөрөнгө болох 25,2 сая төгрөг нь ажлын гэрээнд заасан стандартын дагуу талбайг хүлээлгэж өгөөгүй нөхцөлд барьцаа хөрөнгөөр дутуу нөхөн сэргээсэн талбайг өөр эрх бүхий аж ахуй нэгжээр дахин гүйцэтгүүлэх хөрөнгө юм... Жил болгон нөхөн сэргээх шаардлагатай талбайн хэмжээнүүдийг судалгаагаар гаргадаг. Хөгжлийн бодлогын хэлтсээс “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд урьд өмнөх судалгааг явуулах тухай шинээр эвдэрч нэмэгдсэн газруудын судалгааг шинэчлэн гаргах тухай тоот ирсэн. Тэгээд 2011 оны хамгийн сүүлийн судалгааг аймгийн Хөгжлийн бодлогын хэлтэст хариу тоот явуулсан. 2017 оны 05 дугаар сарын 25-нд Даянгарын хөндийд эвдэрсэн 4 хэсэг газрын хэмжээг булангийн цэгүүдийг газар дээр нь авч тогтоож надад байдаг 100 мянганы масштабын байр зүйн зурган дээр буулгаж талбайн хэмжээнүүдийг гаргасан. Орон нутгийн зүгээс нөхөн сэргээлт хийх хөрөнгө төсөв байхгүй, мөн тухайн орон нутгийн малчдын зүгээс удаа дараа эвдэрсэн газруудыг яаралтай нөхөн сэргээж өгөхийг шаардаж хүсэлт тавьж байсан. Ийм нөхцөл байдлын үүднээс өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулалт явуулах зорилгоор сонинд зар тавьсан. Зар дээр нөхөн сэргээлтийн ажлыг хийхэд орон нутгийн зүгээс төсөв хөрөнгө гаргах тухай заагаагүй байсан учраас нөхөн сэргээлт хийх ажил авсан компаниудтай байгуулсан гэрээнд ажлын хөлс тусгаагүй. Тухайн аж ахуй нэгжүүд нь өөрийн хөрөнгөөр техникийн нөхөн сэргээлт хийсэн ажлын туршлага нь дараа дараачийн тендерт ороход чухал үзүүлэлт болдог тухайгаа төсөлдөө тусгасан байсан. Аймгийн Байгаль орчны газарт мэдэгдээгүй. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн даргын тоотоор ирсэн зөвлөмжийн дагуу орон нутаг холбогдох ажлуудыг зөвлөмжийн дагуу зохион байгуулсан. Нөхөн сэргээлтийн ажлыг тухайн газарт гүн цөмрөх аюул үүссэн суваг шуудуу, түнел, нүхийг техникээр сэтэлж овоолго үүссэн шороогоор буцаан булж тэгшлэх, талбайн нийт гадаргын хөрсийг тэгшилж шан татах /ургамалжуулах зориулалттай ажил/ ажил хийгдэх байсан. Нөхөн сэргээлтийн талаар холбогдох байгууллагаар экологи эдийн засгийн үнэлгээг хийлгээгүй. ЭШШЭ ХХК нь нөхөн сэргээлтийн ажил дууссаны дараа олон наст ургамал тарих тухай төсөлдөө тусгасан байсан. Байгаль орчны улсын байцаагчийн эрх олгосноос бусдаар миний ажлын албан тушаал бол Байгаль орчин уул уурхайн бодлогын мэргэжилтэн ТЗ-З гэсэн ангилалтай туслах түшмэлийн албан тушаал дээр ажилладаг. Байгаль хамгаалагч байхгүй тохиолдолд Байгаль хамгаалагчийн ажлыг хавсран гүйцэтгэдэг. Бодлогын мэргэжилтний албан үүргийн дагуу гэрээ байгуулсан... Цогт-Овоо сумын Засаг дарга Э.Чойжилсүрэн даргын гаргасан 2017 оны 08 дугаар сарын 09-ний А/58 дугаартай захирамжаар уг төслийг зохион байгуулсан. Уг захирамжид би ажлын хэсгийг ахалж оролцсон. Тэгээд бид нар 2017 оны 08-р сард Цогт-Овоо сумын нутаг болох Даянгар гэх газарт техникийн нөхөн сэргээлт хийлгүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг 7 хоногийн хугацаатай Зууны мэдээ сонин дээр зарласан. Тэгээд ирсэн төслүүдийг 2017 оны 08-р сарын 21-нд Цогт-Овоо сумын Засаг даргын Тамгын газрын бичиг хэргийн ажилтан хүлээн авч сумын ажлын хэсэгт ирсэн материалуудыг өгсөн. Тэгээд сонгон шалгаруулалтад нийт 5 компанийн материал ирсэн байсныг үзээд ажлын хэсэг төсөвтэй танилцаад гурван компанийн гэрээг байгуулсан. Тэр гурван компанийн нэг нь энэ “ЭШШЭ” ХХК байсан. Би тухайн үед сумын Байгаль орчин уул уурхайн бодлогын мэргэжилтнээр ажиллаж байсан. “ЭШШЭ” ХХК-нийг манай ажлын хэсгийн комисс хоорондоо ярилцаж, холбогдох материалтай танилцаад сонгон шалгаруулсан. “ЭШШЭ” ХХК-ний техникийн хүчин чадал болон бусад шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаж байсан тул ажлын хэсгийн комисс сонгон шалгаруулсан. “ЭШШЭ” ХХК-ний сонгон шалгаруулалтад сумын Засаг дарга Э.Чойжилсүрэн ямар нэгэн байдлаар нөлөөлсөн зүйл байхгүй. Холбогдох комиссын шийдвэрээр гэрээ байгуулах эрх энэ компанид олгогдсон. Сумын Засаг дарга Э.Чойжилсүрэн нь Цогт-Овоо сумын нутаг болох Даянгар гэх газарт техникийн нөхөн сэргээлт хийлгүүлэх эрх байгаа. Тийм учраас сумын Засаг дарга захирамж гаргаж ажлын хэсгийг томилсон, мөн гэрээг баталсан. Энэ компани манайхаас нийтэлсэн зарын дагуу тендер болон төсөл сонгон шалгаруулалтад оролцсон юм. Тийм учраас энэ компани гэрээний дагуу ажил үүргээ хийсэн байх. Би тухай үед эзгүй байсан. Тэр үед Оргилмаа ирж хохирлын үнэлгээ гаргасан гэж сонсож байсан. Энэ газар 17 жилийн турш иргэдийн болон нинжа нарын алт олборлолтонд эвдэж сүйтгэгдсэн, олон тооны гүнзгий нүх, шуудуу ухсан сүйтгэгдсэн газар байсан. Тэгээд иргэдийн санал болон сумын Засаг даргын захирамжаар уг газарт техникийн нөхөн сэргээлт хийхээр болсон... “ЭШШЭ” ХХК-ний ирүүлсэн нөхөн сэргээлт хийх саналтай талбай дээр өөр аж ахуй нэгж нөхөн сэргээх санал ирүүлээгүй. Ганц “ЭШШЭ” ХХК-ний материал ирсэн учраас шалгуур үзүүлэлт хангаж байгаа эсэхийг хянаж, эрхийн гэрчилгээнээс бусад шалгаруулалтыг хангасан гэж үзсэн. Ажлын хэсгийн гишүүд нэг бүрчлэн танилцсан. Энэ “ЭШШЭ” ХХК-ний ирүүлсэн материалууд болох “ЭШШЭ” ХХК-ний танилцуулга, Улсын бүртгэлийн 9011462084 тоот дугаартай хүчин төгөлдөр эсэх, Боловсон хүчин, хүний нөөцийн судалгаа, шаардагдах машин механизмын жагсаалт, машины фото зураг, Нөхөн сэргээлтийн ажил хийх аргачлал зэрэг материалуудыг бүрдүүлж өгсөн байсан. Тухайн үед “ЭШШЭ” ХХК-ний Нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ нь дутуу ирүүлээгүй байсан. Ажлын хэсгийнхэн хурал дээрээ “ЭШШЭ” ХХК-ний Нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ нь байхгүй гэдгийг нь хурлын тэмдэглэлд бичиж Засаг даргад хүргүүлсэн. “ЭШШЭ” ХХК-наас тусгай зөвшөөрөлтэй эсэхийг лавлахад манай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ байгаа гээд авч ирж өгснийг хуулбарлан авч материалд хавсаргасан. “ЭШШЭ” ХХК-ний дансанд байршуулсан 25.000.000 төгрөг бол нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө юм. Энэ мөнгийг Төрийн сангийн тусгай дансанд байршуулсан. Нөхөн сэргээлтээ бүрэн гүйцэд хийсний дараа энэ мөнгөө буцаан авах хөрөнгө юм. Байршуулсан мөнгийг нөхөн сэргээлтийн гэрээг цуцалсны дараа байршуулсан 25.000.000 төгрөгийг буцаан олгосон... Би Засаг даргын А/58 дугаартай захирамжийн дагуу ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Талбайд хийгдэх ажлын талбайн хэмжээ, нөхөн сэргээлт хийх тухай, аж ахуйн нэгжүүдийн хангасан байвал зохих шаардлагуудыг гаргасан зэрэг ажил арга хэмжээ зохион байгуулсан. Ажлын хэсэг гаргасан шийдвэрээ Засаг даргад аж ахуйн нэгжүүдийн хангасан байвал зохих шаардлагыг гаргаж бичгээр танилцуулсан. Төсөл ирүүлсэн аж ахуйн нэгжүүдээс ирсэн бүх материалуудыг хянаж үзээд протоколд тэмдэглэсний дагуу Засаг даргад танилцуулсан байгаа. ЭШШЭ ХХК нь сонгон шалгаруулалт хийх төслийн материалд тусгай зөвшөөрлийн материалыг хавсаргаж ирүүлээгүй байсан. Би энэ тухай Засаг дарга Э.Чойжилсүрэнд танилцуулсан. Гэтэл Засаг дарга наад асуудлаа компаниас нь тодруул гэсний дагуу би ЭШШЭ ХХК-ний ажилтан Ганзоригоос асуухад Байгаль орчны яаманд сунгуулах гээд өгчихсөн байгаа гэсэн. Үүнийг нь би Засаг даргад хэлэхэд гэрчилгээг нь авчруулахаар нааш сонгож болохгүй шүү гэсэн. Удалгүй ЭШШЭ ХХК нь албан бичигтэй хамт тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулсан гэрчилгээг ирүүлсэн байсан боловч уг гэрчилгээ нь хугацаа нь дууссан хуучин гэрчилгээ нь байсан. Тэгээд ЭШШЭ ХХК-аас яамнаас гэрчилгээ гараагүй байна, ажил эхлэхээс өмнө хугацаа сунгуулсан шинж гэрчилгээгээ авч ирж өгнө гэсэн. Засаг дарга Э.Чойжилсүрэн нь эхлээд гэрээгээ байгуулчих тэгээд дараа нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахад нь заавал хугацаа сунгасан гэрчилгээг нь хавсаргаарай гэснийх нь дагуу би гэрээг нь байгуулчихсан. 2017 оны 08 сарын 21-ний өдрийн хурлаас хойш багцаагаар 2 сарын дараа байх ахиад нэг хурал болсон би цаг хугацааг нь сайн санахгүй байна. Уг сүүлд хийсэн хурлаар бүх аж ахуйн гэрээг цуцлах нь зүйтэй гэж шийдсэн. Эхний хурлын тэмдэглэл дээр яагаад шийдвэр тусгаагүй вэ гэхээр Засаг дарга харж байгаад шийдэх байх гэж бодоод байгаа нөхцөл байдлыг нь тусгасан байгаа. ЭШШЭ ХХК-г сонгон шалгаруулахад хөндлөнгөөс хэн нэгэн хүн нөлөөлсөн зүйл байхгүй. Би Засаг даргад менежментийн төлөвлөгөөг заавал батлуулсны дараагаар ажлаа эхлэх ёстой гэдгээ хэлсэн. Харин Засаг дарга Э.Чойжилсүрэн нь эхлээд гэрээрээ байгуулчихаа тэгээд дараа нь болох байх гэсэн учраас би гэрээг нь байгуулчихсан. 2017 оны 08 сарын 21-ний хуралдааны дараагийн хуралдаан хийсэн гол санаа дээрх аж ахуйн нэгжүүд нь нөхөн сэргээлт нэрээр олборлолт хийх гээд байна тийм учраас гэрээгээ цуцлах шаардлагатай гэж үзсэн учраас уг хурлыг хийсэн. Уг хуралд Засаг дарга оролцоогүй зөвхөн ажлын хэсгийнхэн хуралдсан. Намайг мэдүүлэг өгөх үед хэн нэгэн хүнээс ямар нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлж тулган шаардсан хүн байхгүй. ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 30-32, 33-34, 3-р хх-ийн 212, 4-р хх-ийн 41-42, 221-224 дүгээр хуудас/
Гэрч Э.Чойжилсүрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2016-2020 оны мөрийн хөтөлбөрт жил бүр нөхөн сэргээлтийн ажил хийнэ гэж заасан байгаа. Мөн нутгийн малчдын хүсэлт байсан. 2003 он байхаа иргэд хууль бусаар гар аргаар олборлолт хийснээс үүдэн үүссэн газрын эвдрэлийг нөхөн сэргээх, хэвийн болгох зорилгоор тендер зарласан. Уул уурхай байгаль орчин хариуцсан бодлогын мэргэжилтэн гэрээг байгуулж миний бие баталсан. Өмнөговь аймгийн Цогт-овоо сумын Бортээг багийн нутаг Даянгар гэх газарт 25.2 га газарт нөхөн сэргээлтийн ажил хийхээр гэрээ байгуулсан. Сонгон шалгаруулалт зарлахдаа нэг га тутамд нэг сая төгрөгийн барьцаа байршуулна гэж заасан. Тухайн хөрөнгийг авах шаардлага нь талбайг хүлээлгэж өгөөгүй нөхцөлд дутуу нөхөн сэргээсэн талбайг сум өөрөө барьцаа хөрөнгөөр нь нөхөн сэргээх ажил гүйцэтгэх хөрөнгө юм. Урьд өмнө Даянгар гэх газарт нөхөн сэргээлтийн ажил явагдаж байгаагүй.” гэх мэдүүлэг /хх 35 дугаар хуудас/ ...Анх ажил зарлахдаа координат тогтоосон байсан. Тэгээд Засаг даргын тамгын газрын Байгаль хамгаалагч Т.Одонцэцэг, Газрын харилцаа барилга хот байгуулалт хариуцсан мэргэжилтэн И.Алтансүх нарт үүрэг өгөөд явуулсан. Гэрээн дээрээ тавигдах шаардлага нь орон нутгийн хөгжлийн санд 15 сая төгрөг, барьцаа хөрөнгө 25.2 сая төгрөгийг байршуулна, орон нутагт гүн өрмийн худаг нэгийг гаргаж өгнө гэж заасан байгаа. Нөхөн сэргээлтийн ажил хийх талаар Өмнөговь аймгийн Байгаль орчны газарт мэдэгдээгүй. Өмнөговь аймгийн Иргэдийн хурал болон аймгийн дарга нарт мэдэгдэж байсан. Хуучин ухмал гүн цооногуудыг сэтэлж ухаад буцааж булах зарчмаар хийгдэх ажил байсан. Тэгж хийхгүй бол хоорондоо холбогдсон газрын гүн дэх нүх цооногууд хэвээрээ үлдсэнээр цөмөрч хүн, мал эрсдэх нөхцөл байдал дахин үүсдэг. Нөхөн сэргээлтийн талаар холбогдох байгууллагаар экологи эдийн засгийн үнэлгээг хийлгээгүй. Нөхөн сэргээлтийн ажил хийсний дараа заг болон олон наст ургамлын үр цацах ажлыг хийнэ гэж байсан. Уул уурхай хариуцсан бодлогын мэргэжилтэн учраас нөхөн сэргээлтийн ажлын гэрээг бие даан хийх эрх Байгаль орчны байцаагч Б.Баярсайханд байгаа гэж үзсэн.” гэх мэдүүлэг /хх 36 дугаар хуудас/, Нөхөн сэргээлтийн ажил хийлгэх тухай зарыг тавихдаа ажлын хөлсний талаар тусгаагүй бөгөөд тухайн гэрээ хийсэн аж ахуй нэгжүүдэд өөрийн хөрөнгөөр хийх талаар танилцуулж тохиролцсоны үндсэн дээр гэрээ хийж гэрээн дээрээ тавигдах шаардлага нь орон нутгийн хөгжлийн санд 15 сая төгрөг, барьцаа хөрөнгө 25.2 сая төгрөгийг байршуулна, орон нутагт гүн өрмийн худаг нэгийг гаргаж өгнө гэж заасан байсан учир ажлын хөлсний талаар тусгаагүй. “ЭШШЭ" ХХК нь цаашид нөхөн сэргээлтийн ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх шаардлагатай. Тухайн Даянгар гэх газарт явган хүн явах, мал бэлчээрлэхэд улам хүндрэлтэй болсон. Нөхөн сэргээлтийн ажил эхлээд тухайн газарт 3 гүн нүх ухагдсан байгаа. Тэр нүхнээс гадна урьд өмнө нь ухагдсан нинжа нарын цооног нүхнүүд нэмэгдээд малчдад тулгамдаж байгаа асуудал дээр улам их хүндрэл бэрхшээл тохиолдоод байгаа. Тийм учир хууль ёсны эрх бүхий байгууллагуудын хяналтан доор нөхөн сэргээлтийн ажлыг хийлгэх нь зүйтэй гэж үзэж байгаа. “ЭШШЭ” ХХК-ний нөхөн сэргээлтийн ажил хийх тусгай зөвшөөрлийг ажлын хэсэг байгуулсан байсан учир би өөрөө биеэр нягталж үзээгүй. Нөхөн сэргээлтийн ажил хийх талаар аймгийн байгаль орчны газраас ажлын аргачлал зааварчилгаа аваагүй... 2017 оны 08 дугаар сарын 09-нд миний гаргасан А/58 дугаартай захирамжаар ажлын хэсэг байгуулж, Цогт-Овоо сумын Бортээг багийн нутагт гар аргаар ашигт малтмал олборлолтоос эвдэрч орхигдсон Үзүүр овоот, Баруун даянгар, Дунд Даянгарын дөрвөн талбайн 55.6 га газарт техникийн нөхөн сэргээлт хийх тухай захирамж гаргасан. Би энэ захирамжийг гаргахдаа Өмнөговь аймгийн Хурлын даргын зөвлөмж, мөн Аймаг сумын Засаг даргын мөрийн хөтөлбөр, Сумын 2017 оны үндсэн чиглэлүүдийг үндэслэл болгож гаргасан. Энэ Үзүүр овоот, Баруун даянгар, Дунд даянгар нэртэй газрууд нь 1999 оноос эхлэн нинжа нар хууль бусаар гар аргаар алт олборлон уг газрыг их хэмжээгээр сүйтгэж, доош нь 20 гаруй метр орчим ухсан олон тооны цооногууд үүссэн байсан. Би танд холбогдох шийдвэр гарсан эрх бүхий захиргааны акт буюу Засаг даргын мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэл зэрэг холбогдох бичиг баримтыг хуулбарлан гаргаж өгье. Би тухайн үед шалгарсан 4 компанитай гэрээ байгуулан техникийн нөхөн сэргээлтийг хийлгүүлсэн. Нөхөн сэргээлтийг 30-45 хоногийн хугацаатай хийсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37, 38, 3-р хх-ийн 240 дүгээр хуудас/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Одонцэцэгийн “...2017 оны 09 сарын 01-ний өдөр ажил дээр байж байхад Цогт-Овоо сумын Бортээг багийн малчин Л.Ариунчимэг утсаар яриад баруун Даянгар дээр техникүүд, том машинууд ачаатай ирээд байна, юу болоод байна вэ гэж асуусан... Аймаг руу Оргилмаатай зөвлөгөө авах гэж ярихад наад ажиллагаа чинь хууль бус юм байна юу гэж нөхөн сэргээлт хийхэд алт ухаж байдаг юм гэсэн. Тэгээд 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр аймгаас Оргилмаа, эдийн засгийн төлөөлөгч Билгүүн нар ирээд ЭШШЭ ХХК-ний үйл ажиллагааг зогсоож холбогдох баримтыг авч явсан.../хавтаст хэрэг 1 -ийн 19-24 дүгээр тал/
Гэрч Д.Гантулга мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би Даянгар гэх газарт 6 хоногийн өмнө буюу 2017 оны 09 сарын 05-ны өдөр манай найз Бек гэх найз над руу залгаад чи экскаватор барих уу, Өмнөговьд экскэний ажил байна гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд замын унаанд суугаад Цогт-Овоо суманд ирсэн. Намайг дунд оврын машинтай нэг хүн ирж аваад хөдөө очсон. Сумаас зүүн тийш 30 орчим км байх газарт очтол 2 ковш 1 экскэ тэгээд 5 гэр, төхөөрөмж гэж дууддаг нэг доороо мотортой шигшдэг нэг давхар байшингийн орчим том шигшүүр 2 байсан. Тэгээд очсон өдрөөсөө хойш 3 газар нүх ухаж эхний нүхийг 5 метр орчим гүн ухаад гарсан шороог хажууд нь овоолон орхисон. Тэгээд дараагийн 2 нүхийг 2 метр орчим гүнтэй ухаад гарсан шороог нь нөгөө шигшүүрийн хажууд овоолон орхиод хэд хоноод 2017 оны 09 сарын 10-ны өдөр тухайн шигшүүрийг нь ажиллуулж шороог шигшиж байтал тухайн шигшүүр нь эвдрээд тэгээд засварлаад шигшихээ больсон. Тухайн газрыг ямар зорилготой ухаж шигшиж, ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаар асуусан чинь намайг чи зүгээр наадах газраа ух гэж хэлээд тэгээд л дахиж би асуугаагүй.” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 40 дүгээр хуудас/
Гэрч Л.Шижирбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би Дарханбаатар гэдэг хүний ковшийг түрээсээр барьдаг. Тэгээд 2017 оны 09 сарын 08-ны өдөр намайг ажлаа хийж байхад дуудаад очсон чинь Дарханбаатар ах чи Өмнөговь аймагт очоод хэд хоног ковш барь гэж хэлсэн. Тэгээд надад зардлын мөнгө өгөөд би автобусанд суугаад Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд 2017 оны 09 сарын 09-ний орой иртэл нэг том автомашинтай хүн ирээд намайг аваад хөдөө явсан. Тэгээд явсаар байгаад оройн хоол болж байхад нэг 5 гэртэй кемп дээр очсон. Тэгээд би хоол идчихээд унтаад өгсөн. Маргааш нь би юу хийх талаар асуутал дизель мотор нь эвдэрчихсэн. Тэгээд ажилгүй байж байгаад орой тэр хавир байсан хэдэн овоолсон шороог түрж булсан. Намайг очиход тухайн газар 2 том нүх ухсан. Харин 2017 оны 09 сарын 11-ний өдөр нэг нүхийг нь ухсан." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41 дүгээр хуудас/
Гэрч Д.Ерэнбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр “ЭШШЭ" ХХК-ний ажилтан Ганзориг яриад Өмнөговь аймагт нөхөн сэргээлтийн ажил байна техник түрээслэх хэрэгтэй байна ажил хөнгөн гэж ярьсан. Тэгээд уулзаад ажилд гарахаар тохиролцоод 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Даянгар гэдэг газар очоод би өөрийн эзэмшлийн экскаваторыг түрээсэлсэн. Экскаваторыг жолоодон нэг хоног хагастай ажиллахдаа 2-3 цаг ажиллаад болиод яг үнэндээ бол бүтэн өдөр ажиллахгүй байсан. Тэгээд техникийн эвдрэлээс болоод ажил зогссон байсан. Тэгээд 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр байх цагдаа Байгаль орчны хүмүүс ирээд техникүүдийг зогсоож битүүмжилсэн. Хаан банкны зээлээр аваад банкны шаардлага нь байгууллагын нэр дээр шилжүүлэх байсан учир банкны нэр шилжүүлсэн байгаа. "ЭШШЭ" ХХК-нд техникээ нэг сарын хугацаатай түрээсэлсэн. Даянгар гэх газар хууль бусаар ашигт малтмалын олборлолт хийгээгүй... Би энэ экскаваторыг 2013 оны хавар байх Хаан банкны лизингээр худалдаж авч байсан. Тэгээд Хаан банкны өрөө төлж чадахгүй болоод Должинсүрэн гэдэг хүнд 2018 оны 04-р сард худалдчихсан. Одоо энэ машин Должинсүрэн гэдэг хүний нэр дээр бүртгэлтэй байгаа. Должинсүрэнд би 85.000.000 төгрөгөөр зарчихсан. Экскаватор автомашин нь тийм сайн биш дунд зэргийн автомашин байсан. 2004 онд үйлдвэрлэгдсэн экскаватор автомашин байсан. Одоо хаана байгааг нь мэдэхгүй байна... Энэ 2054 УН улсын дугаартай Hyundai маркийн /Экскаватор/ нь миний өөрийн хөрөнгө учраас би бусдад зарж худалдсан. Надад автомашиныг битүүмжилсэн талаар хэн нэгэн хүн албан ёсоор хэлсэн зүйл байхгүй. Тийм учраас надад мөнгөний хэрэг гараад бусдад зарчихсан. Надад өөр ямар нэгэн санаа зорилго байхгүй. ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42, 2-р хх-ийн 196-197, 4-р хх-ийн 09 дүгээр хуудас/
Гэрч Т.Батбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би өөрөө уг “ЭШШЭ” ХХК-ийг 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Байгаль орчны нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрөлтэй гэдэг утгаар нь нэг хүнээс худалдаж авсан юм. Би тэр хүнийг мөн танихгүй. Одоо нэрийг нь мартсан байна. Тэгээд би авснаас хойш үйл ажиллагаа явуулж чадаагүй. Техник хэрэгсэл байхгүй болохоор ажил олддоггүй юм билээ. Тэгээд зарах санаатай байж байхад Мөнх-Эрдэнэ гэж хүн утсаар холбогдсон. Тэгээд би 2017 оны 05 дугаар сар байна уу, 06 дугаар сард байна уу сар өдрийг нь нарийн санахгүй байна. Уг Мөнх-Эрдэнэ гэж хүнд энэ “ЭШШЭ" ХХК-ийг зарсан. Уг компанийг Мөнх-Эрдэнэ нь нөхөн сэргээлт хийх тусгай зөвшөөрөлтэй гэж л авсан байх. Намайг уг компанийг Мөнх-Эрдэнэд зарах үед Байгаль орчинд нөхөн сэргээлт хийх тусгай зөвшөөрлийн хугацаа нь дууссан байсан. Өөрөөр хэлбэл 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр дууссан байсан. Би компаниа Мөнх-Эрдэнэд зарахаасаа өмнө тусгай зөвшөөрлөө сунгуулах хүсэлтээ Байгаль орчны яаманд өгчихсөн байсан. Энэ тухайгаа Мөнх-Эрдэнэд хэлээд удахгүй сунгагдана гэдгийг хэлсэн байсан. Тэгээд би Мөнх-Эрдэнэд уг компанийг нотариатаар гэрчлүүлэн худалдах худалдан авах гэрээгээр зарсан. Би тусгай зөвшөөрлийг нь сунгаж өгөхөөр ярилцсан. Тэгээд ч би сунгуулах гээд материалаа өгчихсөн байгаа. Мөнх-Эрдэнэ тусгай зөвшөөрөл авахаар хөөцөлдөж барьсан зүйл байхгүй. Би Мөнх-Эрдэнэд яг төдийд өдийд хугацааг сунгаж өгнө гэж хэлсэн зүйл байхгүй. Сунгах гээд материалаа өгчихсөн, удахгүй гарах байх гэж л хэлсэн байсан. Одоо сунгагдсан үгүйг нь сайн мэдэхгүй байна. Очихоор болоогүй байна болоогүй байна гэдэг. Сүүлийн 10 гаруй хоног огт очоогүй байна. Уг компанийн өмнөх эзэн нь ч тэр би ч тэр нөхөн сэргээлтийн янз бүрийн ажил хийгээгүй болохоор янз бүрийн нэмэлт материал шаардаад тийм ч юм дутуу, ийм ч юм дутуу гээд байх юм. Яагаад ингээд удаагаад байгааг би ч мэдэхгүй байна. Компанийн оффис хаяг гэж байгаагүй. Ямар ч ажил хийж байгаагүй. Компанийн байр сав гэж огт байхгүй. Ажил хийгээгүй учраас “X" тайланг татварын хэлтэст өгөөд явдаг байсан. Намайг анх уг компанийг худалдаж авахад шинээр гэрчилгээ нь гарсан. Тэгэхэд нь би өөрийн оршин суугаа хаягаараа компанийнхаа хаягийг өгчихсөн. Энэ хаяг бол манай гэрийн орон сууцны хаяг байгаа юм. Одоо ч би энэ хаяг дээр амьдарч байгаа юм. Мөнх-Эрдэнэ нөхөн сэргээлтийн ямар нэг үйл ажиллагаа явуулах гэж байгаа тухай яриагүй. Компаниа худалдсанаас хойш би Мөнх-Эрдэнэтэй огт уулзалдаагүй. Хааяа нэг Мөнх-Эрдэнэ утсаар холбогдоод сунгалтын талаар л асууж байсан. Би одоохондоо болоогүй байна л гэж хэлж байсан." гэх мэдүүлэг /2-р хх-ийн 84-85 дугаар хуудас/
Гэрч М.Батгэрэл мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ”Би Ганзоригийг танихгүй. Харин Мөнх-Эрдэнийг танина, ахтай нь найзууд юм. Би 2017 оны 07 дугаар сард /наадмын өмнө байсан санагдаж байна/ нэг хүнээс мөнгөний өрөндөө авчихсан хоёр ширхэг төмөр багаж байсан. Тэр хүн надад хэлэхдээ алтны багаж гэж хэлж байсан. Тэгээд би тэр багажийг тавих газар олдохгүй байхаар Мөнх-Эрдэнийг гуйгаад хашаанд нь тавьчихсан байсан юм. Би тэр багажийг авсан хүний нэрийг сайн санахгүй байна. 2.000.000 төгрөгийн өрөндөө авч байсан. Одоо байхгүй. 2017 оны 10 дугаар сард юм уу даа цас орчихсон байсан төмөр авдаг цэгт өгсөн. Тэр төмөр авдаг хүмүүс өөрсдөө ирж ачиж аваад явсан. Их овортой сэржгэр хүнд төмрүүд байсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 198-199 дүгээр хуудас/
Шинжээч Ү.Төгөлдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:” Хэмжилт хийхэд тухайн компанийг хариуцаж байсан гэх 2 залуу байсан. Нэг залуу нь өөрийгөө захирал гэж танилцуулж байсан. Харвал танина. Бас Цогт-Овоо сумын байгаль орчны байцаагч ч билүү сайн санахгүй байна, бас нэг хүн байсан. Би бол хэмжилт хийдэг, компьютер луу хэмжилт хийсэн зүйлүүдээ тусгаж оруулдаг. Гол дүгнэлтийг манай дэд захирал гаргадаг. Б.Мөнх-Эрдэнэ, Б.Ганзориг гэж хүмүүсийг болон “ЭШШЭ” гэж компанийг мэдэхгүй. Дэд захирал Оюунчимэг манай төрсөн ээж, шинжээчээр оролцсон. Энхрий бол нэг компанид ажилладаг эмэгтэй найз, ойр дотно холбоо байхгүй. Бид нар 2017 оны 9 сарын үед Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын төвд орой 9, 10 цагийн үед очиж буудалд хоносон. Маргааш өглөө нь бид нарыг байгаль орчны байцаагч нь байх 1 эмэгтэй хүн дагуулж, зам зааж явсан. Тэгээд тухайн газраас наана хоёр, гурван километр орчимд байх приустэй 2 хүн тосож авсан. Нэг нь лав нүдний шилтэй байсан. Тэгээд бид нарын хэмжилт хийсэн газар руу тухайн тосож авсан хүмүүс дагуулж очсон.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 202- 203 дугаар хуудас/
Шинжээч Т.Оюунчимэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2006 онд би ”Сайхан ариун дэлхий” нэртэй ХХК-нийг байгуулж одоо хүртэл дэд захирлаар нь ажиллаж байна. Би өөрөө Байгаль орчны үнэлгээ хариуцсан захирлаар ажилладаг. Манай захирал Ц.Мөнхсайхан гэж хүн байгаа. Манай компанийн захирал, миний нөхөр хүн байгаа юм. Байгаль орчны үнэлгээ хийх эрх нь Байгаль орчны яамнаас баталсан журмаараа хувь хүн дээр гардаггүй юм. Тухайн компанид буюу байгаль орчны үнэлгээ хийх эрх бүхий компанид ажиллаж байгаа ажилтан нар нь шинжээчээр ажиллах боломжтой болж эрх нь нээгддэг. Би бол Байгаль орчны аудитор, усны мэргэшсэн инженер гэсэн сертификаттай, газарзүйн болон хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. Байгаль орчны хохирлын үнэлгээг гаргахад Байгаль орчны яамнаас 2010 онд 156 тоот тушаалаар баталсан журмын дагуу хийгддэг. Байгаль орчны хохирлын үнэлгээг хийхэд би өөрөө ахлаад явдаг. Тухайн үед манай компанийн зураглал хариуцсан мэргэжилтэн Ү.Төгөлдөр нь хэмжилтийг хийж гүйцэтгэсэн, эдийн засгийн мэргэжилтэн Б.Энхрий нь бодолт тооцоололт хийж гүйцэтгэсэн байгаа. Техник ашиглаад шинээр ухагдсан газар байсан. Өөрөөр хэлбэл эрүүл газрыг ухсан байсан. Ухсан газраа тухайн хүмүүс өөрсдөө зааж өгч байсан. Ойр орчимд нинжа нарын буюу гар аргаар алт олборлогчдын ухсан хуучин цооногууд байсан. Паажуур гэж нэрлэгдээд байгаа багаж нь алтыг бусад эрдсээс ялгаж авах зориулалттай багаж. Хуурай агаараар үлдээлгэж алтыг ялгаж авдаг багаж юм. Өөр зориулалтаар ашиглаж байсныг би мэдэхгүй. Би энэ байгууллагад 12 жил ажиллаж байна... Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Бид нар хэрэг болсон газарт очиж шууд зураглал гаргасан, тухайн газарт эзэн холбогдогч ЭШШЭ ХХК-наас 5-6 залуучууд байсан. Мөрдөгч, хэсгийн төлөөлөгч нар байсан. Энэ хүмүүсийн хамт хэмжилт хийсэн. Уг газарт өмнө хувиар гар аргаар олборлогч нарын ухсан нүх маш их байсан. Бид юуг нь хэмжсэн гэхээр тэр талбайд уул уурхайн тоног төхөөрөмж байсан. Бид техникээр шинээр эрүүл газарт ухсан газрыг хэмжсэн, хувиараа гар аргаар олборлосон газрыг хэмжээгүй. Тухайн зарыг хэмжсэн талбайг зургаар харуулсан. Бид нарыг хэмжилт хийхэд 0,7 га газар дүүргэлт хийгээд техникээр тэгшилсэн ул мөр байсан. Энэ талаар зургаар харуулсан. Уг газрыг би аль болох ухсан газар болон овоолсон шорооны эрмэг, хамгийн бага байхаар хэмжилт хийсэн. Эрүүл газар, ухсан газрыг би мэргэжилтэн учир бодитой үнэн зөв хэмжилт хийсэн, би өөрийн хэмжилтэндээ эргэлзэхгүй байна. “Сайхан ариун дэлхий” ХХК-ний гаргасан солбицлын цэгүүд нь ямар ч алдаагүй гаргасан, би өөрөө хэмжилт хийж зургаа хийсэн, алдаа байхгүй. Хяналтын хэмжилт хийгээд дүгнэлт бичихдээ юун 3 жилийн өмнө хэмжилт хийсэн, булсан талбайд яаж эргэлтийн цэгийн буруу зөвийг тогтоож байгаа юм бэ. Тухайн дүгнэлт гаргасан шинжээч нь ямар шинжлэх ухааны үндэслэлтэй гаргасан юм. Уг хяналтын хэмжилтийг би ямар ч үндэслэлгүй гаргасан байна гэж үзэж байна. Уг дүгнэлтэд ухсан газрыг булсан байхад яаж хэмжилт хийж буруу зөвийг тогтоогоод байгаа юм бэ. Эрүүл газрыг техникээр ухаж, байгаль орчинд хохирол учруулсан байсанг бид нар хэмжиж дүгнэлт гаргасан. Ковш, бульдозар, экскаватор бид нарыг очиход эдгээр техник байсан. Мөн алт баяжуулагч паажуур гэх багаж байсан. Уг паажуур ажилласан ул мөр байсан. Уг багаж овоолсон шорооны хажууд байсан, уг багаж шороог хийсгэж баяжуулдаг. Техникийн эвдрэлт өртсөн гэх 0,7 га талбай нь ЭШШЭ ХХК-ний нөхөн сэргээлт хийх зөвшөөрлийн талбайд орж байгааг би мэдэх боломжгүй. ЭШШЭ ХХК нь нөхөн сэргээлт хийнэ гэж Засаг даргатай гэрээ байгуулсан байсан. Уг нөхөн сэргээх талбайн солбицол бичигдээгүй байсан. Бид нарын хэмжилт хийсэн газар нь хувиараа гар аргаар олборлолт хийсэн газраас өөр эрүүл газарт техникээр олборлолт хийсэн газрыг хэмжсэн.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 206-207, 4-р хх-ийн 114-116 дугаар хуудас/
Цогт-Овоо сумын Даянгар гэх газарт хийсэн схем зураглал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 9-14 дүгээр хуудас/, “ЭШШЭ” ХХК-ний байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ /1-р хх-ийн 56-80 дугаар хуудас/, Техник хэрэгслүүдийн гэрэл зураг /1-р хх-ийн 83-86 дугаар хуудас/, “Ашид билгүүн” ХХК-ний 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ӨМА-113 дугаар дүгнэлтэд: “Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 04 2 хороолол Голден парк 101-242 оршин суух П.Дарханбаатарын эзэмшлийн 9107 УН улсын дугаартай 2005 онд үйлдвэрлэгдсэн 2005 онд Монгол Улсад орж ирсэн Liungong ZL30E маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, нормнорматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2017 оны 10 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 40.000.000 /дөчин сая/ төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов...” /1-р хх-ийн 87-89 дүгээр хуудас/
“Ашид билгүүн” ХХК-ний 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ӨМА-114 дугаар дүгнэлтэд: “Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 08 Дэнжийн 11-т оршин суух Б.Эрдэнэбатын эзэмшлийн 8004 УН улсын дугаартай 2017 онд үйлдвэрлэгдсэн 2017 онд Монгол Улсад орж ирсэн Lugong 940 маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, нормнорматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2017 оны 10 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 35.000.000 /гучин таван сая/ төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов...” /1-р хх-ийн 90-92 дугаар хуудас/
“Ашид билгүүн” ХХК-ний 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ӨМА-111 дугаар дүгнэлтэд: “Улаанбаатар хот, Сонгино хайрхан дүүрэг 05 Баянгол 26-20-д оршин суух Э.Саранбаатарын эзэмшлийн 6298 УБГ улсын дугаартай 1994 онд үйлдвэрлэгдсэн, 2011 онд Монгол Улсад орж ирсэн Hyundai FV415 JDL өөрөө буулгагч маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, нормнорматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2017 оны 10 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 35.000.000 /гучин таван сая/ төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов...” /1-р хх-ийн 93-95 дугаар хуудас/
“Ашид билгүүн” ХХК-ний 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ӨМА-112 дугаар дүгнэлтэд: “Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 04 Сөүлийн гудамж-д байрлах ХААН банкны эзэмшлийн 2054 УН улсын дугаартай 2004 онд үйлдвэрлэгдсэн, 2013 онд Монгол Улсад орж ирсэн Hyundai экскаватор маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, нормнорматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2017 оны 10 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 130.000.000 /нэг зуун гучин сая/ төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов...” /1-р хх-ийн 96-98 дугаар хуудас/
“Ашид билгүүн” ХХК-ний 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ӨМА-240 дугаар дүгнэлтэд: “”...2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар тогтоосон үнэлгээний дүнг YANMAR diesel 6800 маркийн моторыг 100.000 төгрөг гэжээ...” гэрэл зураг. /2-р хх-ийн 226-228, 229-230 дугаар хуудас/
“Мейк грийн” ХХК-ний 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 02/08/04 дугаартай Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Ц.Мөнхдэлгэрийн 2019 оны 08-р сарын 15-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолд өгсөн шинжээчийн дүгнэлтэд:
Хариулт: “ЭШШЭ” ХХК нь нийт 0.7 га талбайд олборлолт явуулж, хохирол учруулсан нь “Сайхан Ариун Дэлхий” ХХК-ний 2017 онд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Иймд бид 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр тус газарт очиж хяналтын хэмжилт хийхэд газрын хэвлий нь техникийн нөхөн сэргээлт хийгдсэн эвдрэлтэй талбай байхгүй байна. Түүнчлэн эвдрэлд өртсөн талбайг бүрэн нөхөн сэргээсэн тул газрын хэвлийд учирсан хохирлын үнэлгээг тогтоох боломжгүй байна.
Хариулт: Уг талбайд 2017 онд судалгаа хийсэн “Сайхан Ариун Дэлхий” ХХК-ний хийсэн хохирлын үнэлгээний дагуу 0.7 га талбайг техникийн эвдрэлд өртсөн байна гэж үзсэн байна. Одоогийн байдлаар тухайн газарт техникийн нөхөн сэргээлт бүрэн хийгдсэн, ямарваа нэгэн ухаш, овоолго байхгүй байгаа тул бид техникийн нөлөөгөөр эвдрэл үүссэн талбайг дахин тооцох боломжгүй байна.
Хариулт: Тухайн үед хийгдсэн хээрийн хэмжилт болон түүнд үндэслэн БОАЖ-ын сайдын 2010 оны 05-р сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар баталсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох” аргачлалын дагуу байгаль орчны хохирлын үнэлгээг аргачлалын дагуу хөрс, ургамал, эдэлбэр газар, газрын хэвлий, агаар мандалд учруулсан хохирлыг тооцоолон хийж гүйцэтгэсэн байна. Харин зарим зураглал цэгүүдийн хувь зөрүүтэй байна. Үүнд:
Хариулт: Тухайн талбайд техникийн нөхөн сэргээлтийг бүрэн хийсэн бөгөөд биологийн нөхөн сэргээлт хийхэд шаардагдах зардлыг тооцоолж үзэхэд: Биологийн нөхөн сэргээлтийн ажлын нийт зардал: Нөхөн сэргээх талбайд 12,6 кг үр шаардлагатай ба энэхүү үрийг 2 ажилчин 2 өдөрт суулгахаар тооцоход 380.500 төгрөг. гэжээ /4-р хх-ийн 11-18 дугаар хуудас/
Шинжээч Х.Мөрөн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр манай компанийн захирал Пүрэвсүрэн, “ЭШШЭ” ХХК-ний ажилтан Ганзориг бид нар Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутаг болох Даянгар гэх нэртэй газарт очсон. Тэгээд би өмнө нь дүгнэлт гаргасан “Сайхан ариун дэлхий” ХХК-ний дүгнэлттэй танилцаж тухайн газарт очоод би “Сайхан ариун дэлхий” ХХК-ний гаргасан солбицлыг Garimin GPS60 маркийн GPS ашиглан солбицлыг тогтоогоод тухайн газарт нь очиход тэр газарт нь ямар нэгэн ухсан шороо овоолго байхгүй, нөхөн сэргээлт бүрэн хийгдсэн талбай байсан. Тийм учраас тухайн “Сайхан ариун дэлхий” ХХК-ний гаргасан солбицлыг газарт ямар нэгэн хохирлын үнэлгээг тооцох боломжгүй байсан тул би дүгнэлтдээ “ЭШШЭ” ХХК-нийг байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг тооцох боломжгүй гэж гаргасан юм. Энэ “Сайхан ариун дэлхий” ХХК-ний гаргасан хохирлын аргачлалыг зөв тооцоолон гаргасан байсан. Харин “Сайхан ариун дэлхий” ХХК-ний дүгнэлтийн 6 дугаар хуудсан дээр байгаа Хүснэгт 2-н солбицлыг цэг нь зураг 3-тайгаа нийцэхгүй зөрүүтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл “Сайхан ариун дэлхий” ХХК-ний гаргасан солбицол болон зураглал нь хоорондоо зөрүүтэй байгаа. Би үүнийг Are Gus 10.1 мэргэжлийн программыг ашиглан “Сайхан ариун дэлхий” ХХК-ний гаргасан дүгнэлтийн 6 дугаар хуудсан дээр байгаа Хүснэгт 2-н солбицлын цэгийг шалгахад зөрүүтэй байсан. Энэ зөрүүтэй байгааг нь өөрийн гаргасан дүгнэлтийн 5 дугаар хуудсандаа зөрүүтэй байгаа зураглалыг тусгасан. Мөн “Сайхан ариун дэлхий” ХХК-ний гаргасан дүгнэлтийн хуудас 5-ын зураг 3-т байгаа эвдрэлт өртсөн гэх талбайг тооцоолсон аргачлал тодорхой тайлбар үндэслэл нь байхгүй байна. Би үүнийг Ars Gis 10.1 мэргэжлийн программыг ашиглан үзэхэд “Сайхан ариун дэлхий” ХХК-ний гаргасан дүгнэлтийн хуудас 5-ын зураг 3-т байгаа зураглал нь гарч ирэхгүй, зөв бус хэлбэр дүрстэй талбай гарч ирээд байна. Үүнийг би өөрийн гаргасан дүгнэлт 5 дугаар хуудсанд гаргаж тусгасан. Мөн “”Сайхан ариун дэлхий” ХХК-ний гаргасан дүгнэлтийн 4-р хуудасны Хүснэгт 1-д байгаа техникээр эвдэрсэн талбай гэх 0.591 га талбайд газрын зураг дээр дүрсэлсэн, тооцоолсон газрын зураг байхгүй байна. Миний 2019 оны 08-р сарын 20-ны өдөр гаргасан шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй юм. “Сайхан ариун дэлхий” ХХК-ний гаргасан дүгнэлтийн 4-р хуудасны Хүснэгт 1-д байгаа талбайг тооцож гаргасан тоон утга нь буруу байна. Эвдрэлт орсон газрыг 0.7 га гэхийг баталгаажуулсан баримт тооцоолол нь алдаатай буруу байна. Би энэ тухайгаа гаргасан дүгнэлт дээрээ тодорхой тусгасан байгаа. /4-р хх-ийн 111-112-р хуудас/
“Грийн Ассесмент” ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №12 дугаартай захирал, ерөнхий шинжээч Д.Батболд, нөлөөллийн үнэлгээний ахлах мэргэжилтэн Ц.Цэнд-Аюуш, Байгаль орчны мэргэжилтэн Ц.Амархүү нарын 3 шинжээчийн дүгнэлтэд:
Хариулт 1. “Сайхан ариун дэлхий’ ХХК болон “Мэйк Грийн” ХХК-ийн 2017, 2019 онд гаргасан Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, шинжээчийн дүгнэлт нь үдэслэлгүй байна. Учир нь: “Сайхан ариун дэлхий” ХХК-ийн гаргасан тайлан, шинжээчийн дүгнэлтэд авагдсан эвдэрсэн газрын талбайн хэмжээ, эвдэрсэн газрын зураглал, эвдэрсэн газрын газарзүйн солбицлууд нь хоорондоо зөрүүтэй, давхцалгүй, “Мэйк Грийн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд дурдсан заримд цэгүүд, зураглал, солбицлын талаар өгсөн дүгнэлт нь үндэслэлтэй боловч Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг 2017 оны 09 дүгээр сарын байдлаар тооцож шинжээчийн дүгнэлт гаргах ажлыг орхигдуулсан байна. Өөрөөр хэлбэл “Сайхан ариун дэлхий” ХХК болон “Мэйк Грийн” ХХК-ийн 2017, 2019 онд хийсэн шинжээчийн дүгнэлтийг ашиглах боломжгүй тул Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн Эдийн засгийн мөрдөгч Цагдаагийн ахлах дэслэгч Т.Билгүүний 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хөндлөнгийн гэрч /Д.Наранцэцэг, Г.Бурмаа нар/-ийг байлцуулан хийсэн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр илэрсэн нөхцөл байдал, аппаратаар дүрс бэхжүүлэн авсан баримтад тулгуурлан Байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн сэргээлт, нөхөн төлбөр тооцсон тайланг боловсруулав. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд эвдэрсэн талбайн хэмжээг тодорхойлсон бөгөөд олборлолтын үйл ажиллагаанаас 5 ухаш, 4 овоолгод нийт 1117 м2 буюу 0.11 га талбай, 1622 м3 эзлэхүүн бүхий хоосон орон зай бий болсон байна. Иргэн Б.Мөнх-Эрдэнэ, Б.Ганзориг нарын хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулсан үйл ажиллагаанаас эвдрэлд орсон газарт Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг эдэлбэр газарт учруулсан хохирол, газрын хэвлийд учруулсан хохирол, агаарын бохирдлоос үүсэх хохирол, газрын доорх усанд учруулсан хохирол, хөрсөн бүрхэвчинд учруулсан хохирол, ургамал нөмрөгт учруулсан хохирол гэсэн үндсэн чиглэлээр тооцсон бөгөөд Байгаль орчинд учруулсан хохирлын нийт хэмжээ 644.75 мян.төг /зургаан зуун дөчин дөрвөн мянга долоон зуун тавин төгрөг/ байна. Олборлолтын үйл ажиллагаанаас эвдрэлд орсон газарт нөхөн сэргээлт хийх нийт зардал 331.1 мян.төг /гурван зуун гучин нэгэн мянга нэг зуун төгрөг/ байна. Олборлолт явуулсан үйл ажиллагаанаас Байгаль орчинд учруулсан хохирол, түүнийг нөхөн сэргээх болон холбогдох бусад зардалд ногдуулсан нийт төлбөрийн дүн 975.850 төгрөг /есөн зуун далан таван мянга найман зуун тавин төгрөг/ байна.
Хариулт 2. “Сайхан ариун дэлхий” ХХК нь 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоолын дагуу 2017 онд “ЭШШЭ” ХХК-ийн Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг БОАЖСайдын 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А-156 тушаалаар баталсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох” аргачлалын дагуу хөрс, ургамал, эдэлбэр газар, газрын хэвлий, агаар мандалд учруулсан хохирлыг тооцоолсон бөгөөд хохирлын үнэлгээгээр 6.251.126 төгрөгийн хохирол учруулсан байна гэж дүгнэлт гаргажээ. Харин “Сайхан ариун дэлхий” ХХК-ийн Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлтээс үзэхэд эвдэрсэн газрын хэмжээг зураг 3-д үзүүлэхдээ овоолго, ухашын хэмжээг 993.46 м2 гэж зурагт үзүүлсэн боловч хүснэгт 1-д үзүүлсэн эвдэрсэн газрын талбайн хэмжээ нь (овоолго 4- ш /696.22 м2/, ухаш-4 402.19 м2/) нийт 1098.41 м2 талбай эвдрэлд орсон гэж тайланд тусгасан байна. Мөн хүснэгт 1-д үзүүлсэн техникээр эвдэрсэн талбай гэх 0.591 га талбайд тодорхой зураг, хэмжилт байхгүй тул зураг 3-т үзүүлсэн хараар хүрээлсэн нийт 0.7 га талбайг хэрхэн тооцоолон зурагласан учир шалтгаан тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл эвдэрсэн газрын талбайн хэмжээ, эвдэрсэн газрын зураглал, эвдэрсэн газрын газарзүйн солбицлууд нь хоорондоо зөрүүтэй, давхцалгүй байна. Мөн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоолоор “Мэйк Грийн” ХХК-ийг Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг тогтоолгохоор томилсон бөгөөд тогтоолын дагуу “Мэйк Грийн” ХХК нь 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 02/08/04 тоот албан бичгээр “Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын 2-р багийн нутаг болох Даянгар гэх газарт очиж хяналтын хээрийн судалгаа, шинжилгээний ажлыг хийж гүйцэтгэн 3 хуудас шинжээчийн дүгнэлт”-ийг Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Цагдаагийн ахмад Ц.Мөнхдэлгэрт хүргүүлсэн байна. “Мэйк Грийн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээс үзэхэд 2017 онд “Сайхан ариун дэлхий” ХХК-ийн хийсэн зарим зураглал цэгүүдийн хувьд зөрүүтэй, хүснэгт 2-т оруулсан солбицлыг GrcGis мэргэжлийн программ дээр оруулахад цэгийн байршил зураг 3-тай таарахгүй, зураг 3-т харуулсан овоолго, ухашын талбайг шалгаж үзэхэд 993.46 м2 байх бөгөөд хараар хүрээлсэн нийт 0.7 га талбайг хэрхэн тооцоолон зурагласан учир шалтгаан тодорхой бус, мөн техникээр эвдэрсэн талбай гэх 0.591 га талбайд тодорхой зураг, хэмжилт байхгүй хэмээн дүгнээд, одоогийн байдлаар техникийн нөхөн сэргээлт бүрэн хийгдсэн тул Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг тогтоох боломжгүй байна хэмээн шинжээчийн дүгнэлт гаргажээ. “Мэйк Грийн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд дурдсан зарим цэгүүд, зураглал, солбицлын талаар өгсөн дүгнэлт нь үндэслэлтэй боловч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 57 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэм буруутай этгээд энэ зүйлийн 11, 22 дахь хэсэгт заасан хохирлыг нөхөн төлсөн нь түүнд зохих хууль тогтоомжийн дагуу Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй” хэмээн заасны дагуу техникийн нөхөн сэргээлт бүрэн хийгдсэн байсан ч Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг 2017 оны 9 дүгээр сарын байдлаар тооцож, шинжээчийн дүгнэлт гаргах ажлыг орхигдуулсан байна.
Хариулт 3. “Сайхан ариун дэлхий” ХХК нь 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоолын дагуу 2017 онд “ЭШШЭ” ХХК-ийн Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг БОАЖСайдын 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А-156 тушаалаар баталсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох” аргачлалын дагуу хөрс, ургамал, эдэлбэр газар, газрын хэвлий, агаар мандалд учруулсан хохирлыг тооцоолсон бөгөөд хохирлын үнэлгээгээр 6.251.126 төгрөгийн хохирол учруулсан байна гэж дүгнэлт гаргажээ. Харин “Сайхан ариун дэлхий” ХХК-ийн Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлтээс үзэхэд эвдэрсэн газрын хэмжээг зураг 3-д үзүүлэхдээ овоолго, ухашын хэмжээг 993.46 м2 гэж зурагт үзүүлсэн боловч хүснэгт 1-д үзүүлсэн эвдэрсэн газрын талбайн хэмжээ нь (овоолго 4- ш /696.22 м2 /, ухаш-4 / 402.19 м2) нийт 1098.41 м2 талбай эвдрэлд орсон гэж тайланд тусгасан байна. Мөн хүснэгт 1-д үзүүлсэн техникээр эвдэрсэн талбай гэх 0.591 га талбайд тодорхой зураг, хэмжилт байхгүй тул зураг 3-т үзүүлсэн хараар хүрээлсэн нийт 0.7 га талбайг хэрхэн тооцоолон зурагласан учир шалтгаан тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл эвдэрсэн газрын талбайн хэмжээ, эвдэрсэн газрын зураглал, эвдэрсэн газрын газарзүйн солбицлууд нь хоорондоо зөрүүтэй, давхцалгүй байна. Мөн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоолоор “Мэйк Грийн” ХХК-ийг Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг тогтоолгохоор томилсон бөгөөд тогтоолын дагуу “Мэйк Грийн’ ХХК нь 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 02/08/04 тоот албан бичгээр “Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын 2-р багийн нутаг болох Даянгар гэх газарт очиж хяналтын хээрийн судалгаа, шинжилгээний ажлыг хийж гүйцэтгэн 3 хуудас шинжээчийн дүгнэлт”-ийг Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Цагдаагийн ахмад Ц.Мөнхдэлгэрт хүргүүлсэн байна. “Мэйк Грийн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээс үзэхэд 2017 онд “Сайхан ариун дэлхий” ХХК-ийн хийсэн зарим зураглал цэгүүдийн хувьд зөрүүтэй, хүснэгт 2-т оруулсан солбицлыг ArcGis мэргэжлийн программ дээр оруулахад цэгийн байршил зураг 3-тай таарахгүй, зураг 3-т харуулсан овоолго, ухашын талбайг шалгаж үзэхэд 993.46 м2 байх бөгөөд хараар хүрээлсэн нийт 0.7 га талбайг хэрхэн тооцоолон зурагласан учир шалтгаан тодорхой бус, мөн техникээр эвдэрсэн талбай гэх 0.591 га талбайд тодорхой зураг, хэмжилт байхгүй хэмээн дүгнээд, одоогийн байдлаар техникийн нөхөн сэргээлт бүрэн хийгдсэн тул Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг тогтоох боломжгүй байна хэмээн шинжээчийн дүгнэлт гаргажээ. “Мэйк Грийн” ХХК-ийн шинжээчдийн дүгнэлтэд дурдсан зарим цэгүүд, зураглал, солбицлын талаар өгсөн дүгнэлт нь үндэслэлтэй боловч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 57 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэм буруутай этгээд энэ зүйлийн 13, 24 дахь хэсэгт заасан хохирлыг нөхөн төлсөн нь түүнд зохих хууль тогтоомжийн дагуу Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй” хэмээн заасны дагуу техникийн нөхөн сэргээлт бүрэн хийгдсэн байсан ч Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг 2017 оны 9 дүгээр сарын байдлаар тооцож шинжээчийн дүгнэлт гаргах ажлыг орхигдуулсан байна. Дээрх үр дүнг үндэслэн “Сайхан ариун дэлхий” ХХК болон “Мэйк Грийн” ХХК-ийн 2017, 2019 онд гаргасан Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, шинжээчийн дүгнэлт нь үндэслэлгүй байна.” /4-р хх-ийн 49-103 дугаар хуудас/ ...Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын 2-р багийн нутаг дэвсгэр, “Даянгар” гэх нэртэй газарт Б.Мөнх-Эрдэнэ, Б.Ганзориг нарын “ЭШШЭ” ХХК-ийн нэрийн өмнөөс нөхөн сэргээлт хийх нэрийдлээр хууль бусаар ашигт малтмал олборлосон газарт Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлт, нөхөн төлбөр тооцсон дүнг үндэслэн дараах дүгнэлтийг өгч байна. Үүнд:
“Грийн Ассесмент” ХХК нь шинжээчийн мэдэлд ирсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Сайхан ариун дэлхий” ХХК, “Мэйк Грийн” ХХК-иудын дүгнэлтүүд, шинжээч нарын мэдүүлэг зэрэг хэргийн материалд тулгуурласан шинжилгээ хийж, шинжээчийн дүгнэлт гаргав.
“Сайхан ариун дэлхий” ХХК нь 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоолын дагуу 2017 онд “ЭШШЭ” ХХК-ийн Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг БОАЖСайдын 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А-156 тушаалаар баталсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох” аргачлалын дагуу хөрс, ургамал, эдэлбэр газар, газрын хэвлий, агаар мандалд учруулсан хохирлыг тооцоолсон бөгөөд хохирлын үнэлгээгээр 6.251.126 төгрөгийн хохирол учруулсан байна гэж дүгнэлт гаргажээ. Харин “ Сайхан ариун дэлхий” ХХК-ийн Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлтээс үзэхэд эвдэрсэн газрын хэмжээг зураг 3-д үзүүлэхдээ овоолго, ухашын хэмжээг 993.46 м2 гэж зурагт үзүүлсэн боловч хүснэгт 1-д үзүүлсэн эвдэрсэн газрын талбайн хэмжээ нь (овоолго 4-ш /696.22 м2 /, ухаш-4 /402.19 м2) нийт 1098.41 м2 талбай эвдрэлд орсон гэж тайланд тусгасан байна. Мөн хүснэгт 1-д үзүүлсэн техникээр эвдэрсэн талбай гэх 0.591 га талбайд тодорхой зураг, хэмжилт байхгүй тул зураг 3-т үзүүлсэн хараар хүрээлсэн нийт 0.7 га талбайг хэрхэн тооцоолон зурагласан учир шалтгаан тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл эвдэрсэн газрын талбайн хэмжээ, эвдэрсэн газрын зураглал, эвдэрсэн газрын газарзүйн солбицлууд нь хоорондоо зөрүүтэй, давхцалгүй байна
2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоолоор “Мэйк Грийн” ХХК-ийг Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг тогтоолгохоор томилсон бөгөөд тогтоолын дагуу “Мэйк Грийн” ХХК нь 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 02/08/04 тоот албан бичгээр “Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын 2-р багийн нутаг болох Даянгар гэх газарт очиж хяналтын хээрийн судалгаа, шинжилгээний ажлыг хийж гүйцэтгэн 3 хуудас шинжээчийн дүгнэлт”-ийг Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Цагдаагийн ахмад Ц.Мөнхдэлгэрт хүргүүлсэн байна. “Мэйк Грийн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээс үзэхэд 2017 онд “Сайхан ариун дэлхий” ХХК-ийн хийсэн зарим зураглал цэгүүдийн хувьд зөрүүтэй, хүснэгт 2-т оруулсан солбицлыг ArcGis мэргэжлийн программ дээр оруулахад цэгийн байршил зураг 3-тай таарахгүй, зураг 3-т харуулсан овоолго, ухашын талбайг шалгаж үзэхэд 993.46 м2 байх бөгөөд хараар хүрээлсэн нийт 0.7 га талбайг хэрхэн тооцоолон зурагласан учир шалтгаан тодорхой бус, мөн техникээр эвдэрсэн талбай гэх 0.591 га талбайд тодорхой зураг, хэмжилт байхгүй хэмээн дүгнээд, одоогийн байдлаар техникийн нөхөн сэргээлт бүрэн хийгдсэн тул Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг тогтоох боломжгүй байна хэмээн шинжээчийн дүгнэлт гаргажээ. “Мэйк Грийн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд дурдсан зарим цэгүүд, зураглал, солбицлын талаар өгсөн дүгнэлт нь үндэслэлтэй боловч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 57 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэм буруутай этгээд энэ зүйлийн 13, 24 дахь хэсэгт заасан хохирлыг нөхөн төлсөн нь түүнд зохих хууль тогтоомжийн дагуу Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй” хэмээн заасны дагуу техникийн нөхөн сэргээлт бүрэн хийгдсэн байсан ч Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг 2017 оны 9 дүгээр сарын байдлаар тооцож шинжээчийн дүгнэлт гаргах ажлыг орхигдуулсан байна.
Дээрх үр дүнг үндэслэн “Сайхан ариун дэлхий” ХХК болон “Мэйк Грийн” ХХК-ийн 2017, 2019 онд гаргасан Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, шинжээчийн дүгнэлт нь үндэслэлгүй байна. Учир нь “Сайхан ариун дэлхий” ХХК-ийн гаргасан тайлан, шинжээчийн дүгнэлтэд авагдсан эвдэрсэн газрын талбайн хэмжээ, эвдэрсэн газрын зураглал, эвдэрсэн газрын газарзүйн солбицлууд нь хоорондоо зөрүүтэй, давхцалгүй, “Мэйк Грийн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд дурдсан зарим цэгүүд, зураглал, солбицлын талаар өгсөн дүгнэлт нь үндэслэлтэй боловч Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг 2017 оны 9 дүгээр сарын байдлаар тооцож шинжээчийн дүгнэлт гаргах ажлыг орхигдуулсан байна.
Тиймээс Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн Эдийн засгийн мөрдөгч Цагдаагийн ахлах дэслэгч Т.Билгүүний 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хөндлөнгийн гэрч /Д.Наранцэцэг, Г.Бурмаа нар/-ийг байлцуулан хийсэн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр илэрсэн нөхцөл байдал, аппаратаар дүрс бэхжүүлэн авсан баримтад тулгуурлан Байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн сэргээлт, нөхөн төлбөр тооцсон талбайг боловсруулав.
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд эвдэрсэн талбайн хэмжээг тодорхойлсон бөгөөд олборлолтын үйл ажиллагаанаас 5 ухаш, 4 овоолгод нийт 1117 м2 буюу 0.11 га талбай, 1622 м3 эзлэхүүн бүхий хоосон орон зай бий болсон байна.
Иргэн Б.Мөнх-Эрдэнэ, Б.Ганзориг нарын хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулсан үйл ажиллагаанаас эвдрэлд орсон газарт Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг эдэлбэр газарт учруулсан хохирол, газрын хэвлийд учруулсан хохирол, агаарын бохирдлоос үүсэх хохирол, газрын доорх усанд учруулсан хохирол, хөрсөн бүрхэвчинд учруулсан хохирол, ургамал нөмрөгт учруулсан хохирол гэсэн үндсэн чиглэлээр тооцсон бөгөөд Байгаль орчинд учруулсан хохирлын нийт хэмжээ 644.75 мян.төг /зургаан зуун дөчин дөрвөн мянга долоон зуун тавин төгрөг/ байна.
Олборлолтын үйл ажиллагаанаас эвдрэлд орсон газарт нөхөн сэргээлт хийх нийт зардал 331.1 мян.төг /гурван зуун гучин нэгэн мянга нэг зуун төгрөг/ байна.
Олборлолт явуулсан үйл ажиллагаанаас Байгаль орчинд учруулсан хохирол, түүнийг нөхөн сэргээх болон холбогдох бусад зардалд ногдуулсан нийт төлбөрийн дүн 975.85 төгрөг /есөн зуун далан таван мянга найман зуун тавин төгрөг/ байна.” гэжээ. /4-р хх-ийн 104-106 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.Ганзориг мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 06 дугаар сард байх Мөнх-Эрдэнэ захирал нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрөлтэй компани худалдаж авсан тэгээд над дээр компанийн итгэмжлэл хийгээд нөхөн сэргээлтийн чиглэлээр хийх ажлыг хариуцаж явуулаарай гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 14, 15-ны хавьцаа байх Өмнөговь аймагт очиж нөхөн сэргээлтийн ажиллагаа явуулна гэж Мөнх-Эрдэнэ захирал надад хэлсэн. Тэгээд бичиг баримтыг бүрдүүлээд би өөрөө 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо суман дээр ирээд сонгон шалгаруулалтын материал хаана авч байгааг асууж тодруулаад нэг эмэгтэйд өгөөд гарын үсэг зуруулаад материалыг өгсөн. 2017 оны 08 дугаар сарын 23-нд би дахиад Өмнөговь аймгийн Цогт-Овоо суман дээр ирж тус сумын Баруун Даянгар гэдэг газарт нөхөн сэргээлтийн гэрээ хийхээр гэрээг сумын Засаг дарга Чойжилсүрэнтэй байгуулаад гарын үсгээ зурсан. Тэгээд би Улаанбаатар хот руу явж бэлтгэл ажлаа хангаад 2017 оны 09 дүгээр сарын эхээр би Цогт-Овоо сум руу Даянгар гэдэг газар дээр ирээд 2 ковш 1 экскаватор, 3 гэр 5 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн. Тэгээд тэндээ гэрээ барьж тохижоод техникийн үйлчилгээг хийгээд 1 өдөр шороо ухаж экскаватораар конан татуулсан, мөн доогуур ухсан нүхний түнээлийн гүнийг мэдэхийн тулд ажилласан. Тэгээд 09 дүгээр сарын 7, 8-ны үед Өмнөговь аймгийн байгаль орчны мэргэжилтэн Оргилмаа, цагдаагийн хүмүүс, сумын байгаль хамгаалагч нар ирээд бид нарыг ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаар асууж холбогдох бичиг баримтыг нэхсэн. Тэгээд бүх техникийг битүүмжлээд сумын төв дээр очиж мэдүүлэг өг гэж хэлсэн. Надад ЭШШЭ ХХК-нийг төлөөлөх эрх байгаа, би 2017 оны 06 дугаар сард ЭШШЭ ХХК-ний захирал Мөнх-Эрдэнэтэй итгэмжлэл хийсэн. Тэгээд компанийн техник, тос санхүү зэргийг хариуцаж явсан. Нөхөн сэргээлт хийх гэрээн дээр ямар нэгэн тоног төхөөрөмж техник ашиглах тухай гэрээнд тусгагдаагүй. Нийт ойролцоогоор 0,5 га орчим талбайд ухсан газруудаа эргэж булалт хийгээд явсан. Нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулна гэж бодож байсан. Би энэ паажуурыг яаж ажиллуулдаг ямар зорилгоор ашигладаг талаар нь мэдэхгүй. Хотоос ачиж явуулсан манай захирал Мөнх-Эрдэнэ өгч явуулсан. Би зөвхөн экскаваторыг ажиллуулах зөвшөөрлийг өгсөн. Би ЭШШЭ ХХК-ний нөхөн сэргээлт хийх тусгай зөвшөөрлийг хараагүй. Техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аргачлал, компанийн танилцуулга, гэрчилгээний хамт өгсөн. Нөхөн сэргээлт хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ байгаагүй. Даянгарт нөхөн сэргээлт хийж байхдаа заасан хэмжээнээс гарч конан шуудуу ухсан гэж Өмнөговь аймгийн Байгаль орчны байцаагч Оргилмаа торгосон. Сум орон нутгийг хөгжүүлэх санд 15 сая төгрөг байршуулаагүй харин харин 25.2 га талбайд Нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө гэж манай Мөнх-эрдэнэ захирал байршуулсан, өөр мэдэх зүйл байхгүй... Надад хүлээлгэж өгсөн 2 ширхэг том жижиг ковш, нэг экскаватор, нэг ачааны буулгагч машин зэргийг тэр битүүмжилсний дараа нь машин, техникийн эздүүд нь ирээд автомашинаа аваад явчихсан байсан. Одоо машин, техник нь бүрэн бүтэн хүмүүс дээрээ байгаа. Би өөртөө ашигласан, үрэгдүүлсэн зүйл байхгүй. Намайг Өмнөговь аймаг руу байгаль орчны байцаагч Оргилмаа дуудаад энэ төлбөр мөнгө, торгуулиа төл гэж хэлэхээр би Өмнөговь аймаг руу явчихсан эзгүй хойгуур нь машин техникийн эздүүдэд ирээд өөрсдөө машинаа аваад явчихсан байсан. Тэгээд эргээд машины эздүүдийн араас утсаар залгаж асуухад тэр жолооч нар бид нар машинаа авчихсан танай ажил явагдахгүй юм байна гэж хэлсэн... Би ЭШШЭ ХХК-ний захирал Б.Мөнх-Эрдэнийн хүсэлтээр Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Засаг даргын тамгын газраас зарласан нөхөн сэргээлт хийх төсөлд оролцож, тамгын газартай гэрээ байгуулан бэлтгэл ажлыг хийж гүйцэтгэсэн. Намайг ЭШШЭ ХХК итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж явуулж бэлтгэл ажлаа хангаад байж бай гэж явуулсан. Миний бие уг компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохдоо хувийн ашиг сонирхлын үүднээс үйл ажиллагааг явуулаагүй. Харин бэлтгэл ажлаа хангах явцдаа жаахан шороог техникээр ухаж үзэж байсан юм. Энэ шороо ухах ажлыг компанийн захирал Мөнх-Эрдэнэ мэдээгүй. Би Цогт-Овоо сумын Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн, байгаль орчин, уул уурхайн улсын байцаагч Баярсайхантай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажлаа эхлэхээр болсон. Бид нар ямар нэгэн хууль бус үйл ажиллагаа явуулаагүй. ...Нөхөн 1-р хх-ийн 110-112, 3-р хх-ийн 66-67, 4-р хх-ийн 24-26 дугаар хуудас/
Шүүгдэгч ЭШШЭ ХХК-ний төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би энэ компанийг худалдаж авахад Нөхөн сэргээлт хийх эрх нь дуусчихсан хугацааг нь сунгуулах гээд Байгаль орчин аялал жуулчлалын яаманд холбогдох материалыг өгсөн байгаа гэж хуучин ЭШШЭ ХХК-ний захирал байсан Батбаатар хэлж байсан. Хэзээ дуусаж байгааг би мэдээгүй ямар ч байсан гэрчилгээний хугацаа нь дуусаад эрх нь дуусч байгаа холбогдох материалаа өгсөн гэж надад хэлсэн. Би энэ ЭШШЭ ХХК-ийн нөхөн сэргээлт хийх хугацаа нь дууссан байсныг худалдаж авахдаа мэдсэн. Ямар материал явуулсан талаар асуугаагүй. Хугацааг нь сунгуулах талаар би яаманд хандаагүй...Би энэ компанийг худалдаж аваад анхны удаа Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Бортээг гэдэг газарт нөхөн сэргээлт хийхээр анх удаа оролцож байна. Харин надаас өмнө нь энэ компани ямар газарт хэдэн удаа нөхөн сэргээлт хийж байсныг мэдэхгүй байна. Би 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр компанийн ажилтан Б.Ганзоригийг явуулсан. Харин итгэмжлэл хийсэн хугацаа нь 2017 оны 06 дугаар сард Ганзоригийг компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон энэ компанийг төлөөлж оролцоно гэсэн үг. 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Худалдаа хөгжлийн банкаар Өмнөговь аймгийн Байгаль орчин хамгаалах санд 6.016.934 төгрөг төлсөн байна. Тухайн үед би мэдээгүй. Харин сүүлд Ганзоригоос сонсож байсан Ганзориг надад хэлэхдээ нөхөн сэргээлт хийх заагдсан талбайгаас гараад ажил хийгдчихсэн юм, тэгээд торгуулсан юм гэж хэлсэн. Барьцаа хөрөнгө гэж Төрийн банканд 25.200.000 төгрөгийг байршуулсан. Цогт-Овоо суман дээр нөхөн сэргээлт хийнэ гэсэн Зууны мэдээ сонины зар дээр 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр тус сумын Бортээг багийн нутагт орших хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн олборлолтоос эвдэрч орхигдсон нэр бүхий 4 талбайд техникийн нөхөн сэргээлт хийх эрх бүхий аж ахуйн нэгжүүдийн нөхөн сэргээлтийн төслийг хүлээн авах гэсэн сонгон шалгаруулалтын зар байсан. Тэгээд сонгон шалгаруулалтыг 2017 оны 08 дугаар сарын 21-ний 10 цаг 00 минутад тус сумын Засаг даргын нарийн бичиг хэрэг дээр хүлээн авна гэсэн байсан. Тэгээд үүний дагуу өөрт байгаа компанийн гэрчилгээ, компани ажиллах техникийн фото зураг, хүсэлт гэрээний хамт 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр компанийн ажилтан Б.Ганзоригийг явуулсан. Тэгээд сонгон шалгаруулалтад ороод манай ЭШШЭ ХХК сонгон шалгаруулалтад ялсан ирж гэрээгээ хийх үү гэж манай компанид утсаар мэдэгдсэн. Уг гэрээг Б.Ганзориг 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гэрээг очиж хийсэн. Компани гэрээнд заагдсан нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө болох 24.200.000 төгрөгийг Цогт-Овоо сумын тамгын дансанд байршуулсан. Ингээд 2018 оны 09 дүгээр сарын 01-нд тус сум руу 2 ковш, 1 экскаватор, 3 гэр 5 хүний бүрэлдэхүүний хамт нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлэхээр явуулсан. Тэгээд 2017 оны 09 дүгээр сарын 06, 07-ны үед байх /өдрийг санахгүй байна/ Цогт-Овоо суман дээр нөхөн сэргээлт хийж байгаа газарт Өмнөговь аймгийн Байгаль орчноос шалгалт ирж үйл ажиллагааг нь зогсоож техник автомашиныг лацадсан гэж надад Ганзориг мэдэгдсэн. Би тэгээд гайхаад Ганзоригоос ямар шалтгааны улмаас зогсоож байгааг асуухад Ганзориг надад хэлэхдээ тухайн зааж өгсөн координатаас 1- метр орчим гадагшилсан байна гэж зогсоосон гэж хэлсэн. Тэгээд ажил зогссон гэж мэдсэн. Энэ тендерт олон нийтийн хэвлэл мэдээллээр оролцсон. Тэгээд тэр сонгон шалгаруулалтад ялсан. Тэгээд гэрээ байгуулан тухайн газарт нь очсон. Би холбогдох техник хүч хэрэгсэл, хүнээ хүчээ явуулсан. Би ямар нэгэн өөрийн ашиг сонирхлоор тэр газарт очиж дураараа үйл ажиллагаа явуулаагүй. Сум орон нутагт хийгдсэн гэрээний дагуу үйл ажиллагаагаа явуулсан. Би тэр нөхөн сэргээлтийн гэрчилгээг тэр худалдаж авч байгаа хүнээс авна гэж ойлгосон учир би хууль бусаар нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулаагүй... Би тусгай зөвшөөрөлгүйгээр байгаль орчинд учруулсан хохирол байхгүй, би зөвхөн Цогт-Овоо сумын Засаг даргын тамгын газраас зарласан нөхөн сэргээлтийн төсөлд оролцож тамгын газартай гэрээ байгуулан гэрээнийхээ үүргийг гүйцэтгэх гэж ажилчдаа явуулсан байсан. Төслийн бэлтгэл ажлыг хангуулахаар Ганзоригтой ярилцан тохиролцож итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж явуулсан. Би тухайн үед Ганзоригт тэнд очоод бэлтгэл ажлаа хангаад байж бай гэж явуулсан, бусдаар бол ямар нэгэн үйл ажиллагаа явуул гэж команд өгөөгүй. Би тухайн үед явуулсан хүнээ хянаж чадаагүй нь миний буруу. Ганзоригийг тэнд очоод дураараа үйл ажиллагаа явуулна гэж бодоогүй. Ганзориг хууль бусаар үйл ажиллагаа явуулсныг нь би тухайн үед мэдээгүй, миний томилж явуулсан хүн ийм буруутай үйл ажиллагаа явуулсныг ойлгож байна. Ганзоригийн буруутай үйл ажиллагаанаас болж намайг буруутгаж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна... Манай компани Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Засаг даргын тамгын газраас зарласан нөхөн сэргээлт хийх төсөлд оролцож шалгарч тамгын газартай гэрээ байгуулан гэрээнийхээ үүргийг гүйцэтгэх гэж ажилчдаа явуулсан байсан. Төслийн бэлтгэл ажлыг хангуулахаар Ганзоригтой ярилцан тохиролцож итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж явуулсан. Би өөрөө тэр газарт очсон зүйл байхгүй. Манай компани ямар нэгэн байдлаар хувийн ашиг сонирхлын үүднээс үйл ажиллагааг явуулаагүй. Зарын дагуу нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа хийхээр оролцсон. Нөхөн сэргээлт хийлгэх тухай Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Засаг даргын тамгын газраас зарласан нөхөн сэргээлтийн төсөлд оролцсон. Тийм учраас бид нар хуулийн дагуу үйл ажиллагаа эхлүүлэх гэж байсан. /1-р хх-ийн 104-106, 3-р хх-ийн 69-70, 4-р хх-ийн 27-28 дугаар хуудас/
Яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай 2018 оны 10-р сарын 30-ны өдрийн 19 дугаартай прокурорын тогтоол /3-р хавтаст хэргийн 68-р хуудас/
Яллагдагч ЭШШЭ ХХК-д сонсгосон ялыг өөрчилж, яллагдагч Б.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, мэдүүлэг авсан тэмдэглэл / 3-р хавтаст хэргийн 69-67-р хуудас/
Ял шалгах хуудас /1-р хх-ийн 114 дүгээр хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4-р хх-ийн 125-127 дугаар хуудас/
Гэрэл зураг /1-р хх-ийн 161-165 дугаар хуудас/
“ЭШШЭ” ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 166 дугаар хуудас/
Ажил гүйцэтгэх гэрээ /1-р хх-ийн 167-169 дүгээр хуудас/
Нөхөн сэргээлт хийх талбайн мэдээлэл /1-р хх-ийн 174 дүгээр хуудас/
2017 оны 08 сарын 21-ний өдрийн хурлын тэмдэглэл, тендерийн материал компаниудаас хүлээн авсан жагсаалт /1-р хх-ийн 175, 176 дугаар хуудас/
Барьцаа байршуулсан мөнгөн шилжүүлгийн баримт /1-р хх-ийн 179 дүгээр хуудас/
“ЭШШЭ” ХХК-ний тодорхойлолт, итгэмжлэл /1-р хх-ийн 182, 184 дүгээр хуудас/
Өмнөговь аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны 216 дугаар албан бичиг /1-р хх-ийн 193 дугаар хуудас/
“ЭШШЭ” ХХК-ний Байгаль орчин мэргэжлийн байгууллагын гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 191 дүгээр хуудас/
Өмнөговь аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны 230 дугаар албан бичиг /1-р хх-ийн 192 дугаар хуудас/
Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 48/2312 дугаар албан бичиг /1-р хх-ийн 194 дүгээр хуудас/
Ашигт малтмал газрын тосны газрын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 8/7672 дугаар албан бичиг /1-р хх-ийн 197 дугаар хуудас/
Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1/1246 дугаар албан бичиг /1-р хх-ийн 200 дугаар хуудас/
Оюуны өмч Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 12/9275 дугаар албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 204, 205 дугаар хуудас/
Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1/1458 дугаар албан бичиг, Б.Ганзориг, Б.Мөнх-Эрдэнэ нарын цахим иргэний үнэмлэхийн лавлагаа, Б.Ганзориг, Б.Мөнх-Эрдэнэ нарын нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /1-р хх-ийн 208, 209-211 дүгээр хуудас/
Хохирлын үнэлгээ нэхэмжлэх, хохирол төлбөрийн баримтууд /1-р хх-ийн 213, 214-216, 2-р хх-ийн 138 дугаар хуудас/
2054 УН улсын дугаартай Hyundai маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 226 дугаар хуудас/
9107 УН улсын дугаартай Liugong маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, П.Дарханбаатарын иргэний үнэмлэхийн хуулбар, 8004 УН улсын дугаартай Lugong 940 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Э.Саранбаатарын жолооны үнэмлэхийн хуулбар, 6298 УБГ улсын дугаартай Hyundai FV415 JDL маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 229, 230, 231 дүгээр хуудас/
Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1/120 дугаар албан бичиг, нөхөн сэргээлт хийх аж ахуй нэгжүүдийг шалгаруулах зар, Зууны мэдээ сонины зар /1-р хх-ийн 234, 235, 236 дугаар хуудас/
“ЭШШЭ” ХХК-ний 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01/07, 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 01/10 дугаар албан бичиг /1-р хх-ийн 237, 238 дугаар хуудас/
Ажил гүйцэтгэх гэрээ /1-р хх-ийн 239-241, 242-244, 247-249 дүгээр хуудас/
Б.Ганзоригийн оршин суугаа газрын тодорхойлолт /2-р хх-ийн 17 дугаар хуудас/
Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн тодорхойлолт /2-р хх-ийн 22 дугаар хуудас/
Компанийн хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээ /ЭШШЭ/ ХХК /2-р хх-ийн 23-25, 26 дугаар хуудас/
Б.Мөнх-Эрдэнэ, Б.Ганзориг нарын арилжааны банкнуудын тодорхойлолт /2-р хх-ийн 40-47 дугаар хуудас/
Б.Мөнх-Эрдэнэ, Б.Ганзориг нарын ял шалгах хуудас /2-р хх-ийн 48 дугаар хуудас/
“ЭШШЭ” ХХК-ний арилжааны банкнуудын тодорхойлолт /2-р хх-ийн 96-101 дүгээр хуудас/
Т.Батбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-ийн 104-р хуудас/
Б.Мөнх-Эрдэнийн эмнэлгийн магадлагаа /2-р хх-ийн 139-147 дугаар хуудас/
Эд мөрийн баримтын гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 172-173 дугаар хуудас/
2054 УН Hyundai экскаватор автомашины гэрчилгээний хуулбар, Б.Должинсүрэнгийн иргэний үнэмлэхийн хуулбар /2-р хх-ийн 177 дугаар хуудас/,
“ЭШШЭ” ХХК-ний танилцуулга, баримт бичиг /2-р хх-ийн 234-250, 3-р хх-ийн 1-36 дугаар хуудас/
Өмнөговь аймгийн автотээврийн төв тээврийн хэрэгслийн лавлагаа /3-р хх-ийн 40 дүгээр хуудас/
Итгэмжлэл: 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Баатарын Мөнх-Эрдэнээс Болдын Ганзоригт олгосон итгэмжлэл: Монгол Улсын Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т заасныг үндэслэн УБ хот, Хан-Уул дүүрэг, 2-р хороо 100б тоот хаягт байрлах ЭШШЭ ХХК-г төлөөлж захирал албан тушаалтай Баатар Мөнх-Эрдэнэ би /цаашид төлөөлүүлэгч гэх/ ЧД, 6-р хороо 6-р хороолол бага тойруу гудамж 45-25 тоот хаягт оршин суух Болд Ганзориг /цаашид төлөөлөгч гэх/-д : Энэхүү итгэмжлэлийн дагуу техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн гэрээ хэлцэл байгуулахад бүрэн төлөөлөх холбогдох бичиг баримтанд гарын үсэг зурах бүрэн эрхийг олгож байна. Итгэмжлэл нь олгосон өдрөөс эхлэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүчинтэй бөгөөд итгэмжлэлийн хугацаанд гуравдагч этгээдэд шилжүүлэх эрхгүйгээр олгосон болно. Энэхүү итгэмжлэлийг олгож буй миний бие итгэмжлэлийн агуулга, үр дагаврыг ойлгож, уншиж танилцсан ба бусдын дарамт шахалтанд авталгүйгээр, хүсэл зоригоо илэрхийлэн үйлдсэн болно. /1-р хх-ийн 183-р хуудас/
Улсын бүртгэлийн 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 9011462084 дугаартай гэрчилгээнд: “ЭШШЭ Хязгаарлагдмал хариуцлагатай компани, Үүсгэн байгуулах баримт бичиг: Дүрэм, Үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл: Цэцэрлэгжүүлэлт, Туслах эрхлэх үйл ажиллагааны чиглэл: Гадаад худалдаа, барилгын засвар, засал чимэглэл, фермерийн аж ахуй, газар тариалан, геологийн тойм судалгаа хийх, Хугацаа: Хугацаагүй, Гишүүдийн тоо: 1, Өөрийн хөрөнгийн хэмжээ, мянган төгрөгөөр: 1,000.0, Хуулийн этгээдийн албан ёсны хаяг: Улаанбаатар, Хан-Уул, 2-р хороо, үйлдвэр 2, 100б, 93 тоот.” “Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлтийн бүртгэл: Нэмэлт өөрчлөлтийн агуулга 1. Төмөрбаатар овогтой Батбаатар-г Захирал-р томилсныг бүртгэв. Дахин гэрчилгээ олгов. Огноо: 2016.04.28, Ажилтан тэмдэг: Д.Лэхсо, 2. 2396 Байгалийн чулуун хийц эрхлэх үйл ажиллагаа шинээр бүртгэв. 2023 Гоёл чимэглэлийн үйлдвэрлэл, худалдаа эрхлэх үйл ажиллагаа шинээр бүртгэв. 4659 Уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа эрхлэх үйл ажиллагаа шинээр бүртгэв. Огноо: 2017.01.24, Ажилтан тэмдэг: Э.Эрдэнэбилэг, 3. Хувь нийлүүлэгчээс 1 нэмэгдэж, 1 хасагдаж үүсгэн байгуулагчийн тоо нийт 1 болж өөрчлөгдсөнийг бүртгэв. Огноо 2017.06.27, Ажилтан тэмдэг: О.Шижиртуяа, 4. Баатар овогтой Мөнхэрдэнэ-г Захирал-р томилсныг бүртгэв. Огноо: 2017.06.27, Ажилтан тэмдэг: О.Шижиртуяа.” /1-р хх-ийн 166-р хуудас/
Байгаль орчны мэргэжлийн байгууллагын 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Дугаар 2014/ J 053 дугаартай гэрчилгээнд: “Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5805775 тоот регистрийн дугаартай “ЭШШЭ” ХХК Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А-133 тоот тушаалыг үндэслэн: Газрын хэвлийн төрлийн эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг Гурав жилийн хугацаагаар олгов.” /1-р хх-ийн 191-р хуудас/
Өмнөговь аймаг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 230 дугаартай тодорхойлолтод: “”ЭШШЭ” ХХК эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх мэргэжлийн байгууллагын эрх сунгах хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн бөгөөд яамнаас сунгахад шаардлагатай материал хангалтгүй тул сунгах боломжгүй хариу өгсөн байна. Засгийн газрын 2006 оны 137 дугаар тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж байгууллагад байгаль орчны мэргэжлийн байгууллагын эрх олгох журам”-ын 3.8-д заасан хугацаа /эрх дуусахаас 2 сарын өмнө/-нд Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд нэмэлт материал бүрдүүлж өгөөгүй тул ЭШШЭ ХХК-ний газар, газрын хэвлийн мэргэжлийн байгууллагын эрх сунгагдаагүй байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн албан бичгийг хавсаргав.” /1-р хх-ийн 192-р хуудас/
Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 06/6838 дугаартай албан бичигт: “ЭШШЭ ХХК нь тус яаманд 2017 оны 4 дүгээр сарын 7-ны 02/14 албан бичгээр нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрх сунгуулах хүсэлт өгсөн. Уг хүсэлтийг судалж үзээд Засгийн газрын 2006 оны 137 дугаар тогтоолоор батлагдсан “Аж ахуй нэгж байгууллагад байгаль орчны мэргэжлийн байгууллагын эрх олгох журам”-ын 3.2-т заасан эрх сунгахад шаардлагатай материалын бүрдүүлэлт хангалтгүй, эрх сунгах боломжгүй шалтгаанаар 2017 оны 6 дугаар сарын 23-ны 06/3940 албан бичгээр буцаасан. Энэ хугацаанд ЭШШЭ ХХК-иас ямар нэгэн нэмэлт материал, тайлбар өгөөгүй болно.” /1-р хх-ийн 193-р хуудас/
Зууны мэдээ сонинд нийтэлсэн зар: Нөхөн сэргээлт хийх ААН-үүдийг шалгаруулна.
Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Бор тээг багийн нутагт орших ашигт малтмал олборлолтоос эвдэрч орхигдсон нэр бүхий 4 талбайд техникийн нөхөн сэргээлт хийх эрх бүхий ААН-үүдийн нөхөн сэргээлтийн битүүмжилсэн төслийг 2017 оны 08 дугаар сарын 21-ний 10:00 цаг хүртэл ЗДТГазрын бичиг хэрэг дээр хүлээн авна.
Талбайн мэдээлэл:
Үзүүр овоот 10.5 га
Баруун Даянгар 25.2 га
Баруун Даянгар 16.8 га
Зүүн Даянгар 3.1 га
Төслийг шалгаруулах шалгуур үзүүлэлт:
а/ Нөхөн сэргээлт хийх ААН-үүдийн мэдээлэл, гэрчилгээний хуулбар болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх” эрх авсан мэргэжлийн байгууллага байх.
б/ Сонгож буй талбайдаа нөхөн сэргээлтийг хэрхэн хийх тухай болон ашиглах машин механизмын мэдээлэл, нөхөн сэргээлт хийж дуусах хугацаа, урд гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын туршлага зэргийг төсөлдөө тусгана.
в/ Сум орон нутгийг хөгжүүлэхэд чиглэсэн бодит ажил /хөрөнгө оруулалт/
г/ Нөхөн сэргээж буй талбайд гүн өрмийн худаг гаргаж хүлээлгэн өгөх зэрэг болно.
Төслийн шалгаруулалтыг томилогдсон ажлын хэсэг гүйцэтгэж, гэрээ байгуулах эрх олгоно. Гэрээ байгуулахын урд Нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг га тутамд 1.0 сая төгрөгөөр тооцон Төрийн сангийн тусгай дансанд байршуулна. Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын ЗДТГазар / 1-р хх-ийн 236-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон удаа дараагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Ганзориг, “ЭШШЭ” ХХК нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ганзоригийг 2017 оны 09 дүгээр сард “ЭШШЭ” ХХК-ийн нэрийн өмнөөс, тус компанийн ашиг сонирхлын төлөө Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Бортээг багийн нутаг дэвсгэрт Даянгар гэх газарт нөхөн сэргээлт хийх нэрийдлээр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулж, байгаль орчинд 975.850 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч “ЭШШЭ” ХХК нь компанийн ашиг сонирхлын төлөө Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Бортээг багийн нутаг дэвсгэрт Даянгар гэх газарт нөхөн сэргээлт хийх нэрийдлээр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулж, байгаль орчинд 975.850 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн зүйлчлэлийг дараах байдлаар өөрчилж шийдвэрлэв.
Гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацааны талаар:
Улсын яллагч шүүгдэгч нарыг 2017 оны 9 дүгээр сард энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн байх боловч хавтаст хэрэгт авагдсан ...хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Одонцэцэгийн “...2017 оны 09 сарын 01-ний өдөр ажил дээр байж байхад Цогт-Овоо сумын Бортээг багийн малчин Л.Ариунчимэг утсаар яриад баруун Даянгар дээр техникүүд, том машинууд ачаатай ирээд байна, юу болоод байна вэ гэж асуусан... Аймаг руу Оргилмаатай зөвлөгөө авах гэж ярихад наад ажиллагаа чинь хууль бус юм байна юу гэж нөхөн сэргээлт хийхэд алт ухаж байдаг юм гэсэн. Тэгээд 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр аймгаас Оргилмаа, эдийн засгийн төлөөлөгч Билгүүн нар ирээд ЭШШЭ ХХК-ний үйл ажиллагааг зогсоож холбогдох баримтыг авч явсан.../хавтаст хэрэг 1 -ийн 19-24 дүгээр тал/ гэх мэдүүлэг, гэрч Э.Саранбаатарын “...2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хотоос нэг гэр ачаад тухайн хүмүүстэй холбогдоод ойр зуурын ачаа аваад Өмнөговь Цогт-Овоо суманд ирсэн. Тэгээд иртэл тухайн газарт нэг гэр байсан, тэгээд надтай хамт 2 ковш 1 экскаватор ачаад төхөөрөмж гэх 2 том шигшүүртэй зүйлийг аваад хамт ирцгээсэн. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр надад хийх ажил байхгүй тэгээд ковш экскаваторууд нь нүх ухаж эхэлсэн. Тэгээд удалгүй дизель тог гаргагч нь эвдрээд сэлбэгэнд хот орохоор явахад нь би хамт яваад 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ирсэн. Нөхөн сэргээлтийн ажил хийнэ гэж хэлсэн. Тэгээд өдрийн 200.000 төгрөгөөр тохиролцоод ирсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэрэг 1-ийн 39 дүгээр тал/, гэрч Д.Гантулгын “...сумаас зүүн тийш 30 орчим км байх газарт очтол 2 ковш, 1 экскэ тэгээд 5 гэр, төхөөрөмж гэж дууддаг нэг доороо мотортой шигшдэг нэг давхар байшингийн орчимтой шигшүүр 2 байсан. Тэгээд очсон өдрөөсөө хойш 3 газар нүх ухаж эхний нүхийг 5 метр орчим гүн ухаад гарсан шороог хажууд нь овоолон орхисон. Тэгээд дараагийн 2 нүхийг 2 метр орчим гүнтэй ухаад гарсан шороог нь нөгөө шигшүүрний хажууд овоолон орхиод хэд хоноод 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр тухайн шигшүүрийг нь ажиллуулж шороог шигшиж байтал тухайн шигшүүр нь эвдрээд тэгээд засварлаад шигшихээ больсон. гэх мэдүүлэг /хавтаст хэрэг 1-ийн 40 дүгээр тал/, гэрч Л.Шижирбаатарын “...2017 оны 09 сарын 09-ний орой ирсэн. ...Маргааш нь юу хийх талаар асуухад дизель мотор нь эвдэрчихсэн тэгээд ажилгүй байж байгаад орой тэр хавьд байсан хэдэн овоолсон шороог түрж булсан. Намайг очиход тухайн газар 2 том нүх ухсан байсан, харин 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр нэг нүхийг нь ухсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэрэг 1-ийн 41 дүгээр тал/, гэрч Д.Ерэнбаатарын “...2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Даянгар гэдэг газар очоод өөрийн эзэмшлийн түрээсэлсэн экскаваторыг жолоодон нэг хоног хагастай ажиллахдаа 2-3 цаг ажиллаад болиод яг үнэндээ бүтэн өдөр ажиллахгүй байсан. Тэгээд техникийн эвдрэлээс болоод ажил зогссон байсан.../хавтаст хэрэг 1-ийн 42 дугаар тал, хавтаст хэрэг 2-ын 197 дугаар тал/ ...гэх мэдүүлгийн нотлох баримтуудыг дүгнэхэд:
Шүүгдэгч нар нь 2017 оны 9-р сарын 1-ний өдрөөс мөн оны 9-р сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд буюу 10 хоногийн турш Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Бортээг багийн нутаг дэвсгэр болох Даянгар гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийсэн гэх үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Ганзоригийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийн талаар:
Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ганзоригийг “ЭШШЭ” ХХК-ийн нэрийн өмнөөс, тус компанийн ашиг сонирхлын төлөө Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Бортээг багийн нутаг дэвсгэрт Даянгар гэх газарт нөхөн сэргээлт хийх нэрийдлээр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулж, байгаль орчинд 975.850 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн боловч шүүгдэгч Б.Ганзоригийг “ЭШШЭ” ХХКомпанийн нэрийн өмнөөс, тус компанийн ашиг сонирхлын төлөө энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь:
Шүүгдэгч Б.Ганзориг “ЭШШЭ” ХХКомпанид менежер ажилтай гэх биеийн байцаалттай нь холбоотой мэдээлэл байх боловч, тус компанийн менежерээр томилсон захирлын тушаал хэрэгт авагдаагүй, тус компанийн ажилтны хувьд нийгмийн даатгал болон бусад татвар төлсөн талаарх нотлох баримт байхгүй төдийгүй, уг компанийг 2017 оны 6-р сард иргэн Т.Батбаатар гэгчээс худалдан авсан талаарх гэрч Т.Батбаатар, яллагдагч Б.Мөнх-Эрдэнэ нарын мэдүүлэг хэрэгт авагдаж, улмаар энэхүү мэдүүлгүүд нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд ...Огноо 2017.06.27, Ажилтан тэмдэг: О.Шижиртуяа, 4. Баатар овогтой Мөнхэрдэнэ-г Захирал-р томилсныг бүртгэв. Огноо: 2017.06.27...гэж бүртгэгдсэн ба шүүгдэгч Б.Ганзориг шүүхийн хэлэлцүүлэгт тус компанийн ажилтнаар томилогдсон захирлын тушаал байхгүй талаар хүлээн мэдүүлсэн болно.
Иймд шүүгдэгч Б.Ганзоригийн үйлдлийг ЭШШЭ ХХКомпанийн ашиг сонирхлын төлөө, компанийн нэрийн өмнөөс энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй, харин өөрийн хувийн ашиг сонирхлын төлөө бусадтай бүлэглэн энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
Түүнчлэн шүүгдэгч Б.Ганзоригийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсан гэм буруутай гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн байх боловч ашигт малтмалыг олборлосон, боловсруулсан гэх үйл баримт хэргийн хүрээнд тогтоогдоогүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ганзоригийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзэв.
Шүүгдэгч ЭШШЭ ХХКомпани болон захирал Б.Мөнх-Эрдэнэ нарын үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт оролцсон хэлбэрийн талаар:
Шүүгдэгч “ЭШШЭ” ХХКомпанийг компанийн ашиг сонирхлын төлөө Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Бортээг багийн нутаг дэвсгэрт Даянгар гэх газарт нөхөн сэргээлт хийх нэрийдлээр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулж, байгаль орчинд 975.850 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх бөгөөд шүүх 2017 оны 6-р сарын 27-ны өдөр Т.Батбаатар гэгчээс ЭШШЭ ХХКомпанийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан Б.Мөнх-Эрдэнэ нь мөн өдөр нэг гишүүнтэй аж ахуйн нэгжийн захирал болж, хүвь хүнийхээ хувьд болон аж ахуйн нэгжийнхээ хувьд ашиг сонирхол нь нэгдмэл болсон төдийгүй хувийн эрх ашиг сонирхлоо хэрэгжүүлэхийн төлөө техникийн болон газрын хэвлийн нөхөн сэргээлт хийх тусгай зөвшөөрөлтэй байсан боловч энэхүү эрхийн хугацаа нь 2017 оны 4-р сарын 22-ны өдөр дуусгавар болсон компани болохыг мэдсээр байж 2017 оны 6-р сарын 27-ны өдөр ЭШШЭ ХХКомпанийг худалдан авч, улмаар Газрын хэвлийн төрлийн эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх нь дуусгавар болсон ЭШШЭ ХХК-ийн Байгаль орчны мэргэжлийн байгууллагын 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Дугаар 2014/ J 053 дугаартай гэрчилгээг ашиглан Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Засаг даргын Тамгын газраас зарласан төслийн сонгон шалгаруулалтанд оролцсон болох нь:
Б.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: Би энэ компанийг худалдаж авахад Нөхөн сэргээлт хийх эрх нь дуусчихсан хугацааг нь сунгуулах гээд Байгаль орчин аялал жуулчлалын яаманд холбогдох материалыг өгсөн байгаа гэж хуучин “ЭШШЭ” ХХК-ний захирал байсан Батбаатар хэлж байсан. Хэзээ дуусаж байгааг би мэдээгүй ямар ч байсан гэрчилгээний хугацаа нь дуусаад эрх нь дуусч байгаа холбогдох материалаа өгсөн гэж надад хэлсэн. Би энэ “ЭШШЭ” ХХК-ийн нөхөн сэргээлт хийх хугацаа нь дууссан байсныг худалдаж авахдаа мэдсэн. Ямар материал явуулсан талаар асуугаагүй. Хугацааг нь сунгуулах талаар би яаманд хандаагүй...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 69-70-р хуудас/
Шүүх хуралдаанд Б.Мөнх-Эрдэнэ ЭШШЭ ХХКомпанийг төлөөлөн оролцохдоо мэдүүлсэн ...ЭШШЭ ХХКомпанийн техникийн болон газрын хэвлийн нөхөн сэргээлт хийх тусгай зөвшөөрлийн хугацаа 2017 оны 4-р сард дууссан байсан. ЭШШЭ ХХКомпанийг 2017 оны 7-р сарын орчимд худалдаж авахад тусгай зөвшөөрлийн хугацааг нь сунгуулахаар Байгаль орчны яаманд материалыг нь өгсөн гэж байсан. Цогт-овоо сумын тендер зарлах үед тусгай зөвшөөрлийн хугацаа нь дууссан байсан, одоо ч тусгай зөвшөөрлийн хугацаа нь сунгагдаагүй, тэр тендерт ороод л энэ компани дампуурсан, одоо үйл ажиллагаа явуулахгүй байгаа.....гэх мэдүүлгүүдээр,
Байгаль орчны мэргэжлийн байгууллагын 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Дугаар 2014/ J 053 дугаартай гэрчилгээнд: “Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5805775 тоот регистрийн дугаартай “ЭШШЭ” ХХК Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А-133 тоот тушаалыг үндэслэн: Газрын хэвлийн төрлийн эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг Гурав жилийн хугацаагаар олгов.” /1-р хх-ийн 191-р хуудас/
Өмнөговь аймаг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 230 дугаартай тодорхойлолтод: “”ЭШШЭ” ХХК эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх мэргэжлийн байгууллагын эрх сунгах хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн бөгөөд яамнаас сунгахад шаардлагатай материал хангалтгүй тул сунгах боломжгүй хариу өгсөн байна. Засгийн газрын 2006 оны 137 дугаар тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж байгууллагад байгаль орчны мэргэжлийн байгууллагын эрх олгох журам”-ын 3.8-д заасан хугацаа /эрх дуусахаас 2 сарын өмнө/-нд Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд нэмэлт материал бүрдүүлж өгөөгүй тул “ЭШШЭ” ХХК-ний газар, газрын хэвлийн мэргэжлийн байгууллагын эрх сунгагдаагүй байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн албан бичгийг хавсаргав.” /1-р хх-ийн 192-р хуудас/
Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 06/6838 дугаартай албан бичигт: “ЭШШЭ” ХХК нь тус яаманд 2017 оны 4 дүгээр сарын 7-ны 02/14 албан бичгээр нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрх сунгуулах хүсэлт өгсөн. Уг хүсэлтийг судалж үзээд Засгийн газрын 2006 оны 137 дугаар тогтоолоор батлагдсан “Аж ахуй нэгж байгууллагад байгаль орчны мэргэжлийн байгууллагын эрх олгох журам”-ын 3.2-т заасан эрх сунгахад шаардлагатай материалын бүрдүүлэлт хангалтгүй, эрх сунгах боломжгүй шалтгаанаар 2017 оны 6 дугаар сарын 23-ны 06/3940 албан бичгээр буцаасан. Энэ хугацаанд “ЭШШЭ” ХХК-наас ямар нэгэн нэмэлт материал, тайлбар өгөөгүй болно.” /1-р хх-ийн 193-р хуудас/ гэснээр тус тус тогтоогдож байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч “ЭШШЭ” ХХК нь компанийн ашиг сонирхлын төлөө Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Бортээг багийн нутаг дэвсгэрт Даянгар гэх газарт нөхөн сэргээлт хийх нэрийдлээр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулж, байгаль орчинд 975.850 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдохгүй байна гэж үзэн, шүүгдэгч “ЭШШЭ” ХХКомпанийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж, тус компанийн захирал Б.Мөнх-Эрдэнийн гэм буруутай үйлдэл болох нь тогтоогдсон гэж үзэн, шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзэв.
ЭШШЭ ХХКомпанийн захирал Б.Мөнх-Эрдэнийг 2018 оны 10-р сарын 30-ны өдрийн 19 дугаартай Өмнөговь аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан ба 2018 оны 10-р сарын 30-ны өдөр яллагдагчаас дахин мэдүүлэг авч тэмдэглэл үйлдэн энэхүү мэдүүлэг нь 3-р хавтаст хэргийн 69-70-р хуудсанд авагдсан байна.
Шүүх энэхүү прокурорын тогтоол болон яллагдагчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэн, хэргийн зүйлчлэлийг дээрх байдлаар өөрчилж шийдвэрлэв.
Түүнчлэн яллах дүгнэлтэд дурдсанчлан ашигт малтмалыг олборлосон, боловсруулсан гэх үйл баримт хэргийн хүрээнд тогтоогдоогүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг энэхүү үндэслэлээр гэм буруутайд тооцох үндэслэлгүй байна.
Иймд шүүгдэгч Б.Ганзориг, шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нарыг бүлэглэн 2017 оны 9-р сарын 1-ний өдрөөс мөн оны 9-р сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд буюу 10 хоногийн турш Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Бортээг багийн нутаг дэвсгэр болох Даянгар гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Ганзориг болон Б.Мөнх-Эрдэнэ нарын гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 3 дугаар бүлэгт гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийн талаар хуульчилсан ба мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэгт үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ, мөн зүйлийн 2 дахь хэсэгт гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно, мөн зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч Б.Ганзориг мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 06 дугаар сард байх Мөнх-Эрдэнэ захирал нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрөлтэй компани худалдаж авсан тэгээд над дээр компанийн итгэмжлэл хийгээд нөхөн сэргээлтийн чиглэлээр хийх ажлыг хариуцаж явуулаарай гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 14, 15-ны хавьцаа байх Өмнөговь аймагт очиж нөхөн сэргээлтийн ажиллагаа явуулна гэж Мөнх-Эрдэнэ захирал надад хэлсэн. ....Би 2017 оны 06 дугаар сард ЭШШЭ ХХК-ний захирал Мөнх-Эрдэнэтэй итгэмжлэл хийсэн. Тэгээд компанийн техник, тос санхүү зэргийг хариуцаж явсан. Нөхөн сэргээлт хийх гэрээн дээр ямар нэгэн тоног төхөөрөмж техник ашиглах тухай гэрээнд тусгагдаагүй. ...Би энэ паажуурыг яаж ажиллуулдаг ямар зорилгоор ашигладаг талаар нь мэдэхгүй. Хотоос ачиж явуулсан манай захирал Мөнх-Эрдэнэ өгч явуулсан.
Би ЭШШЭ ХХК-ний захирал Б.Мөнх-Эрдэнийн хүсэлтээр Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Засаг даргын тамгын газраас зарласан нөхөн сэргээлт хийх төсөлд оролцож, тамгын газартай гэрээ байгуулан бэлтгэл ажлыг хийж гүйцэтгэсэн...1-р хх-ийн 110-112, 3-р хх-ийн 66-67, 4-р хх-ийн 24-26 дугаар хуудас/ гэх мэдүүлэг
Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би энэ компанийг худалдаж авахад нөхөн сэргээлт хийх эрх нь дуусчихсан хугацааг нь сунгуулах гээд Байгаль орчин аялал жуулчлалын яаманд холбогдох материалыг өгсөн байгаа гэж хуучин ЭШШЭ ХХК-ний захирал байсан Батбаатар хэлж байсан...Цогт-Овоо суман дээр нөхөн сэргээлт хийнэ гэсэн Зууны мэдээ сонины зар дээр 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр тус сумын Бортээг багийн нутагт орших хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн олборлолтоос эвдэрч орхигдсон нэр бүхий 4 талбайд техникийн нөхөн сэргээлт хийх эрх бүхий аж ахуйн нэгжүүдийн нөхөн сэргээлтийн төслийг хүлээн авах гэсэн сонгон шалгаруулалтын зар байсан. Тэгээд сонгон шалгаруулалтыг 2017 оны 08 дугаар сарын 21-ний 10 цаг 00 минутад тус сумын Засаг даргын нарийн бичиг хэрэг дээр хүлээн авна гэсэн байсан. Тэгээд үүний дагуу өөрт байгаа компанийн гэрчилгээ, компани ажиллах техникийн фото зураг, хүсэлт гэрээний хамт 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр компанийн ажилтан Б.Ганзоригийг явуулсан. Тэгээд сонгон шалгаруулалтад ороод манай ЭШШЭ ХХК сонгон шалгаруулалтад ялсан ирж гэрээгээ хийх үү гэж манай компанид утсаар мэдэгдсэн. Уг гэрээг Б.Ганзориг 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гэрээг очиж хийсэн. Компани гэрээнд заагдсан нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө болох 24.200.000 төгрөгийг Цогт-Овоо сумын тамгын дансанд байршуулсан. Ингээд 2018 оны 09 дүгээр сарын 01-нд тус сум руу 2 ковш, 1 экскаватор, 3 гэр 5 хүний бүрэлдэхүүний хамт нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлэхээр явуулсан. ...Би холбогдох техник хүч хэрэгсэл, хүнээ хүчээ явуулсан.. /1-р хх-ийн 104-106, 3-р хх-ийн 69-70, 4-р хх-ийн 27-28 дугаар хуудас/ гэх мэдүүлэг тус тус өгчээ.
Эдгээр мэдүүлгээс дүгнэхэд паажуур гэх тоног төхөөрөмжийг компанийн захирал Б.Мөнх-Эрдэнэ өгч явуулсан болох нь шүүгдэгч Б.Ганзоригийн яллагдагчаар өгсөн мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь өөрт байгаа компанийн гэрчилгээ, компани ажиллах техникийн фото зураг, хүсэлт гэрээний хамт 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр компанийн ажилтан Б.Ганзоригийг явуулсан талаараа мэдүүлсэн ба уг ажлыг хийж гүйцэтгэх техник хэрэгслийн буюу тээврийн хэрэгслийн зургийг авч бүрдүүлэх материалд хийсэн талаараа мэдүүлсэн төдийгүй... компани гэрээнд заагдсан нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө болох 24.200.000 төгрөгийг Цогт-Овоо сумын тамгын дансанд байршуулсан...2018 оны 09 дүгээр сарын 01-нд тус сум руу 2 ковш, 1 экскаватор, 3 гэр 5 хүний бүрэлдэхүүний хамт нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлэхээр явуулсан. ...Би холбогдох техник хүч хэрэгсэл, хүнээ хүчээ явуулсан...гэх мэдүүлгийг өгчээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болон 8 дахь хэсгийн 8.3-т зааснаар зааснаар яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй ба шүүгдэгч нарын яллагдагчаар өгсөн дээрх мэдүүлгүүдийг хавтаст хэрэгт авагдсан хөндлөнгийн нотлох баримтууд дараах байдлаар нотолж байна гэж үзэв. Үүнд:
Гэрч Б.Оргилмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын малчид иргэдээс Даянгар гэх газарт нөхөн сэргээлт хийх эрх авсан гээд баахан гэр бариад том том техник ирээд газар ухаад хуурай паажуур гэдэг юмаар ухаад тэр хавиар тоос шороо босгоод байна гэсэн мэдээлэл ирсэн. Энэхүү мэдээллийн дагуу Цогт-Овоо сумын Даянгар гэх газар очиж шалгахад ...гурван хэсэг газарт 2-5 метрийн гүнтэй газрыг ухаж хөрсийг гадна талд овоолсон байсан. Бид нарыг очихоос өмнө ухсан газраа булж түүндээ алт ялгаруулдаг гэх хуурай паажуур 2 ширхэгийг байрлуулж нэгийг нь ажиллуулсан байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26-27, 28, 2-р хх-ийн 201-р дүгээр хуудас/
Гэрч М.Батгэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”Би Ганзоригийг танихгүй. Харин Мөнх-Эрдэнийг танина, ахтай нь найзууд юм. Би 2017 оны 07 дугаар сард /наадмын өмнө байсан санагдаж байна/ нэг хүнээс мөнгөний өрөндөө авчихсан хоёр ширхэг төмөр багаж байсан. Тэр хүн надад хэлэхдээ алтны багаж гэж хэлж байсан. Тэгээд би тэр багажийг тавих газар олдохгүй байхаар Мөнх-Эрдэнийг гуйгаад хашаанд нь тавьчихсан байсан юм. ...Их овортой сэржгэр хүнд төмрүүд байсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 198-199 дүгээр хуудас/
Гэрч Э.Саранбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би ...2017 оны 09 сарын 06-ны өдөр хотоос нэг гэр ачаад тухайн хүмүүстэй холбогдоод ойр зуурын ачаа аваад Өмнөговь Цогт-Овоо суманд ирсэн. ...надтай хамт 2 ковш, 1 экскаватор ачаад төхөөрөмж гэх 2 том шигшүүртэй зүйлийг аваад хамт ирцгээсэн. ...тухайн ковш, экскаваторууд нь нүх ухаж эхэлсэн.../1-р хх-ийн 39 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг
Гэрч Д.Гантулгын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би ...сумаас зүүн тийш 30 орчим км байх газарт очтол 2 ковш 1 экскэ тэгээд 5 гэр, төхөөрөмж гэж дууддаг нэг доороо мотортой шигшдэг нэг давхар байшингийн орчим том шигшүүр 2 байсан. Тэгээд очсон өдрөөсөө хойш 3 газар нүх ухаж эхний нүхийг 5 метр орчим гүн ухаад гарсан шороог хажууд нь овоолон орхисон. Тэгээд дараагийн 2 нүхийг 2 метр орчим гүнтэй ухаад гарсан шороог нь нөгөө шигшүүрийн хажууд овоолон орхиод хэд хоноод 2017 оны 09 сарын 10-ны өдөр тухайн шигшүүрийг нь ажиллуулж шороог шигшиж байтал тухайн шигшүүр нь эвдрээд тэгээд засварлаад шигшихээ больсон...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 40 дүгээр хуудас/
Гэрч Л.Шижирбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...орой тэр хавир байсан хэдэн овоолсон шороог түрж булсан. Намайг очиход тухайн газар 2 том нүх ухсан. Харин 2017 оны 09 сарын 11-ний өдөр нэг нүхийг нь ухсан." /1-р хх-ийн 41 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч Б.Ганзориг, Б.Мөнх-Эрдэнэ нар бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл газрын хэвлий, түүний хөрс, шороог шигшиж алт ялгаруулдаг гэх хуурай паажуур 2 ширхэг байсныг гэрч Б.Оргилмаа, уг паажуур буюу алтны багаж нь шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн хашаанд байсан болохыг гэрч С.Батгэрэл, уг паажуур буюу алтны багажийг Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Цогт-Овоо сум руу тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж ирсэн болохыг гэрч Э.Саранбаатар, уг паажуур гэх алтны багажийг ажиллуулж байсан талаар гэрч Б.Оргилмаа, Д.Гантулга нар тус тус гэрчилж мэдүүлсэн ба дээрх 2 паажуур буюу алт ялган авах багажийг ачсан тээврийн хэрэгсэл техник хэрэгслийг Улаанбаатар хотоос шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ явуулсан талаар Б.Ганзориг, Б.Мөнх-Эрдэнэ нар яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө нотлон мэдүүлсэн байна.
Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн шинжтэй байх тул түүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэж үзэх үндэслэл, шүүгдэгч Б.Ганзоригийн үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг өөрөө үйлдсэнээс гадна бусадтай бүлэглэн үйлдсэн байх тул гэмт хэргийн гүйцэтгэгч гэж үзэх үндэслэл тус тус тогтоогдов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн зохион байгуулагчийг тухайн гэмт хэргийг хамтран үйлдсэн гүйцэтгэгчид тооцох тул шүүгдэгч Б.Ганзориг, Б.Мөнх-Эрдэнэ нар санаатай нэгдэж энэхүү гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн гүйцэтгэх шинж тогтоогдож байна гэж үзлээ.
Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр
Өдөр тутмын хэвлэл “Зууны мэдээ” сонины 2017 оны 8-р сарын 14-ний өдрийн дугаарт Нөхөн сэргээлт хийх ААН-үүдийг шалгаруулах зар нийтэлсэн ба Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Бор тээг багийн нутагт орших ашигт малтмал олборлолтоос эвдэрч орхигдсон нэр бүхий 4 талбайд техникийн нөхөн сэргээлт хийх эрх бүхий ААН-үүдийн нөхөн сэргээлтийн битүүмжилсэн төслийг 2017 оны 08 дугаар сарын 21-ний 10:00 цаг хүртэл ЗДТГазрын бичиг хэрэг дээр хүлээн авах талаар мэдээлж, шалгаруулах шалгуур үзүүлэлтэд:
а/ Нөхөн сэргээлт хийх ААН-үүдийн мэдээлэл, гэрчилгээний хуулбар болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх” эрх авсан мэргэжлийн байгууллага байх.
б/ Сонгож буй талбайдаа нөхөн сэргээлтийг хэрхэн хийх тухай болон ашиглах машин механизмын мэдээлэл, нөхөн сэргээлт хийж дуусах хугацаа, урд гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын туршлага зэргийг төсөлдөө тусгана.
в/ Сум орон нутгийг хөгжүүлэхэд чиглэсэн бодит ажил /хөрөнгө оруулалт/
г/ Нөхөн сэргээж буй талбайд гүн өрмийн худаг гаргаж хүлээлгэн өгөх зэрэг шаардлагыг хангасан байхаар тусгасан болох нь 1-р хавтаст хэргийн 234-236-р хуудсанд авагдсан Зууны мэдээ сонины хэсэг, тус сонинд нийтэлсэн зарын эх хувь, болон илгээсэн албан тоот зэргээр тогтоогдож, эдгээр баримтууд нь байгууллагын хуулбар үнэн тэмдгээр баталгаажиж нотлох баримтад тавигдах хуульд заасан шаардлагыг хангажээ.
Дээрх 4 шалгуур үзүүлэлтийг “ЭШШЭ” ХХКомпани хангаагүй, уг шаардлагад нийцээгүй компанийг Цогт-Овоо сумын Засаг даргын тамгын газрын комисс шалгаруулж, улмаар тус сумын Засаг дарга гэрээ байгуулж, эрх олгосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог.
Тухайлбал “ЭШШЭ” ХХКомпани Байгаль орчны мэргэжлийн байгууллагын 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Дугаар 2014/ J 053 дугаартай гэрчилгээнд: “Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5805775 тоот регистрийн дугаартай “ЭШШЭ” ХХК Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А-133 тоот тушаалыг үндэслэн: Газрын хэвлийн төрлийн эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг “Гурав” жилийн хугацаагаар олгов.” /1-р хх-ийн 191-р хуудас/ гэснээс үзэхэд “ЭШШЭ” ХХК-ний “Газрын хэвлийн төрлийн эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх” 2017 оны 4-р сарын 22-ны өдөр дуусгавар болж, улмаар энэхүү эрхийг сунгаагүй болох нь Өмнөговь аймаг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 230 дугаартай тодорхойлолт /1-р хх-ийн 192-р хуудас/, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 06/6838 дугаартай албан бичиг зэргээр тогтоогдож, тус компанийн захирал Б.Мөнх-Эрдэнэ ч тухайн төслийн сонгон шалгаруулалтад орох үед нөхөн сэргээлт хийх эрхгүй байсан талаар шүүх хуралдаанд мэдүүлдэг.
Үүнээс үндэслэн “Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх” эрх авсан мэргэжлийн байгууллага байх гэсэн шаардлагыг хангаагүй, энэхүү шалгуурт заасан эрхгүй, мэргэжлийн бус компанийг сонгон шалгаруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Дараагийн шалгуурт: б/ Сонгож буй талбайдаа нөхөн сэргээлтийг хэрхэн хийх тухай болон ашиглах машин механизмын мэдээлэл, нөхөн сэргээлт хийж дуусах хугацаа, урд гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын туршлага зэргийг төсөлдөө тусгана...гэжээ.
2017 оны 6-р сарын 27-ны өдрөөс өмнө “ЭШШЭ” ХХКомпанийн захирал байсан Т.Батбаатарыг гэрчээр асуусан тэмдэглэлд: ...“Би өөрөө уг “ЭШШЭ” ХХК-ийг 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Байгаль орчны нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрөлтэй гэдэг утгаар нь нэг хүнээс худалдаж авсан юм. ...Тэгээд би авснаас хойш үйл ажиллагаа явуулж чадаагүй. Техник хэрэгсэл байхгүй болохоор ажил олддоггүй юм билээ. ....тэгээд Мөнх-Эрдэнэ гэж хүнд энэ “ЭШШЭ" ХХК-ийг зарсан. ...Уг компанийн өмнөх эзэн нь ч тэр би ч тэр нөхөн сэргээлтийн янз бүрийн ажил хийгээгүй болохоор янз бүрийн нэмэлт материал шаардаад тийм ч юм дутуу, ийм ч юм дутуу гээд байх юм. Яагаад ингээд удаагаад байгааг би ч мэдэхгүй байна. Компанийн оффис хаяг гэж байгаагүй. Ямар ч ажил хийж байгаагүй. Компанийн байр сав гэж огт байхгүй. Ажил хийгээгүй учраас “X" тайланг татварын хэлтэст өгөөд явдаг байсан. Намайг анх уг компанийг худалдаж авахад шинээр гэрчилгээ нь гарсан. Тэгэхэд нь би өөрийн оршин суугаа хаягаараа компанийнхаа хаягийг өгчихсөн. Энэ хаяг бол манай гэрийн орон сууцны хаяг байгаа юм. Одоо ч би энэ хаяг дээр амьдарч байгаа юм. Мөнх-Эрдэнэ нөхөн сэргээлтийн ямар нэг үйл ажиллагаа явуулах гэж байгаа тухай яриагүй. Компаниа худалдсанаас хойш би Мөнх-Эрдэнэтэй огт уулзалдаагүй. Хааяа нэг Мөнх-Эрдэнэ утсаар холбогдоод сунгалтын талаар л асууж байсан. Би одоохондоо болоогүй байна л гэж хэлж байсан." /2-р хх-ийн 84-85 дугаар хуудас/ гэх мэдүүлэг өгчээ.
Үүнээс дүгнэхэд “ЭШШЭ” ХХКомпани нь шалгуурт заасанчлан “урд гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын туршлага байхгүй” болох нь тогтоогдож байхад тус комисс шалгуурт тэнцсэн гэж үзэн “ЭШШЭ” ХХК-ийг сонгон шалгаруулах шийдвэрийг гаргажээ.
Дараагийн шалгуурт: г/ Нөхөн сэргээж буй талбайд гүн өрмийн худаг гаргаж хүлээлгэн өгөх зэрэг шаардлагыг хангасан байхаар...тусгажээ.
“ЭШШЭ” ХХКомпани нь “гүн өрмийн худаг гаргах” эрхгүй аж ахуйн нэгж болох нь хэрэгт авагдсан: Улсын бүртгэлийн 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 9011462084 дугаартай гэрчилгээнд: “ЭШШЭ” Хязгаарлагдмал хариуцлагатай компани, Үүсгэн байгуулах баримт бичиг: Дүрэм, Үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл: Цэцэрлэгжүүлэлт, Туслах эрхлэх үйл ажиллагааны чиглэл: Гадаад худалдаа, барилгын засвар, засал чимэглэл, фермерийн аж ахуй, газар тариалан, геологийн тойм судалгаа хийх...гэснээр тогтоогдож байна.
Дээрхээс дүгнэхэд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Засаг даргын Тамгын газраас зарласан Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Бор тээг багийн нутагт орших ашигт малтмал олборлолтоос эвдэрч орхигдсон нэр бүхий 4 талбайд техникийн нөхөн сэргээлт хийх эрх бүхий ААН-үүдийн нөхөн сэргээлтийн битүүмжилсэн төслийг хүлээн авч, улмаар сонгон шалгаруулахдаа Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Засаг дарга, Засаг даргын тамгын газар, томилогдсон комиссын бүрэлдэхүүнд оролцсон төрийн албан хаагчид дээрх шалгуурт нийцээгүй, шалгуурт заасан болзлуудыг хангаагүй аж ахуйн нэгж болох “ЭШШЭ” ХХК-ийг сонгон шалгаруулж, улмаар гэрээ байгуулах эрх олгож, Засаг дарга гэрээ байгуулсан гэх зөрчилтэй байдал нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Ганзориг, Б.Мөнх-Эрдэнэ нарын энэхүү гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл нь Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Засаг дарга, тус сумын Засаг даргын тамгын газрын ажилтан албан хаагчдын гаргасан дээрх шийдвэр гэж үзэх үндэслэл нотлох баримтаар тогтоогдсон болно.
Гурван шатны шүүхээс энэхүү ажиллагааг шалгуулах шийдвэр гарч, хэрэгт удаа дараа мөрдөн байцаалт нэмж хийлгэхээр Өмнөговь аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэж байсан боловч хэрэгт мөрдөн шалгах эрх бүхий албан тушаалтнуудын дараах санал болон тогтоол авагджээ. Үүнд:
Мөрдөгчийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн саналд: “ Б.Ганзориг нь 2017 оны 09 дүгээр сард “ЭШШЭ” ХХК-ийн нэрийн өмнөөс тус компани ашиг сонирхлын төлөө Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Бортээг багийн нутаг дэвсгэрт Даянгар гэх газарт нөхөн сэргээлт хийх нэрийдлээр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулж байгаль орчинд 975.850 төгрөгийн хохирол учруулсан, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Засаг даргын тамгын газрын эрх бүхий албан тушаалтан нь “ЭШШЭ” ХХК-д давуу байдал олгож нөхцөл сэргээлт явуулах гэрээг байгуулсан байж болзошгүй гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад
Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Засаг дарга Э.Чойжилсүрэнгийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/58 дугаартай захирамжаар Бортээг багийн нутагт гар аргаар ашигт малтмал олборлолтоос эвдэрч орхигдсон Үзүүр овоот, Баруун даянгар, Дунд даянгарын дөрвөн талбайн 55.6 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийх эрх бүхий аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулагдаж тус ажлын хэсэг нь 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр зууны мэдээ сонинд төсөл сонгон шалгаруулах талаар нийтэлсэн байна. Тус төсөлд “Шаазгай бадмаараг” ХХК, “Гранд стоун сольютн” ХХК, “ЭШШЭ” ХХК, “Говь гарден” ХХК “Эдмоор” ХХК-ууд төсөл ирүүлсний дагуу 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ажлын хэсэг хуралдаж Үзүүр овоотын 10.5 га газарт “Шаазгай бадмаараг” ХХК-г, Баруун даянгарын 25.2 га газарт улсын бүртгэлийн 9011462084 дугаартай 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр үүсгэн байгуулсан, Эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх 2014/JO53 дугаартай гэрчилгээтэй “ЭШШЭ” ХХК-г сонгон шалгаруулсан байх бөгөөд давуу байдал олгосон нөхцөл байдал тогтоогдоогүй тул Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг удирдлага болгон эрүүгийн 1728000730118 дугаартай хэргийг харьяаллын дагуу Өмнөговь аймгийн цагдаагийн газарт шилжүүлэх саналыг Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурорт гаргаж байна.” /4-р хх-ийн 233-р хуудас/
Прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 16-ний өдрийн 05 дугаартай тогтоолд: “ Яллагдагч Б.Мөнх-Эрдэнэ, Б.Ганзориг нар нь “ЭШШЭ” ХХК-ийн нэрийн өмнөөс тус компанийн ашиг сонирхлын төлөө нөхөн сэргээлт хийх нэрийдлээр 2017 оны 09 дүгээр сард Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Даянгар гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулж байгаль орчинд 6.251.126 төгрөгийн хохирол учруулсан, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Даянгар гэх газар 2017 оны 09 дүгээр сард улсын бүртгэлийн 9011462084 дугаартай, “ЭШШЭ” ХХК нь компанийн ашиг сонирхлын төлөө нөхөн сэргээлт хийх нэрийдлээр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулж байгаль орчинд 6.251.126 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт төрийн байгууллагын албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдэл байгаа эсэхийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст харьяалал тогтоон шалгуулахад “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдоогүй байна.
Иймд яллагдагч “ЭШШЭ” ХХК болон Б.Ганзориг, Б.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан хэргийг харьяаллын дагуу Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шилжүүлэх нь зүйтэй байна.” /4-р хх-ийн 235-р хуудас/ гэжээ.
Мөрдөгч саналын үндэслэлдээ “Эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх 2014/JO53 дугаартай гэрчилгээтэй “ЭШШЭ” ХХК-г сонгон шалгаруулсан байх бөгөөд давуу байдал олгосон нөхцөл байдал тогтоогдоогүй” гэж үзэж байгаа нь бодит байдалтай нийцээгүй, энэхүү эрх нь 2017 оны 4-р сарын 22-ны өдөр дуусгавар болсон байгааг анхаарч үзээгүйгээс гадна дээр дурдсан зөрчлүүдэд дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байгааг дурдах нь зүйтэй.
Хэдийгээр төрийн байгууллага болон албан хаагчид шийдвэр гаргаж эрх олгосны үндсэн дээр шүүгдэгч нар эвдэгдсэн газрын газрын хэвлийд нөхөн сэргээлт хийх нэрийдлээр ашигт малтмал эрэн хайх үйл ажиллагаа явуулж байгаа боловч энэхүү эрх олгож байгаа төрийн албан хаагчдын шийдвэр нь хуулиар олгосон “тусгай зөвшөөрөл” гэх ойлголтонд хамаарахгүй тул шүүгдэгч нарын энэ гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр дараах байдлаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нар өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Эшшэ ХХКомпанийн техникийн болон газрын хэвлийн нөхөн сэргээлт хийх тусгай зөвшөөрлийн хугацаа 2017 оны 4-р сард дууссан байсан. Эшшэ ХХКомпанийг 2017 оны 7-р сарын орчимд худалдаж авахад тусгай зөвшөөрлийн хугацааг нь сунгуулахаар Байгаль орчны яаманд материалыг нь өгсөн гэж байсан. Цогт-овоо сумын тендер зарлах үед тусгай зөвшөөрлийн хугацаа нь дууссан байсан, одоо ч тусгай зөвшөөрлийн хугацаа нь сунгагдаагүй, тэр тендерт ороод л энэ компани дампуурсан, одоо үйл ажиллагаа явуулахгүй байгаа...гэх мэдүүлэг,энэхүү мэдүүлгийг нотлох Байгаль орчны мэргэжлийн байгууллагын 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Дугаар 2014/ J 053 дугаартай гэрчилгээ” /1-р хх-ийн 191-р хуудас/, гэрч Т.Батбаатарын...уг зөвшөөрлийн хугацаа нь 4-р сарын 22-ны өдөр дуусгавар болсон байсан, энэ талаар Б.Мөнх-Эрдэнэ мэдэж байсан...гэх мэдүүлэг...
Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь “ЭШШЭ” ХХКомпанийн биологийн болон техникийн нөхөн сэргээлт хийх эрх нь дуусгавар болсон, газрын хэвлийн болон биологийн, техникийн нөхөн сэргээлт хийх чиглэлээр ижил төстэй ажил үйлчилгээ гүйцэтгэж байгаагүй, гүний худаг гаргах эрхгүй, шалгуурт заасан болзол шаардлагыг хангахгүй компани гэдгийг мэдсээр байж холбогдох материалыг бүрдүүлж, сонгон шалгаруулалтанд оролцсоны зэрэгцээ нөхөн сэргээлт хийх нэрийдлээр ашигт малтмал эрэх хайх үйлдэлдээ алт ялгах зориулалт бүхий паажуур гэх тоног төхөөрөмжийг ашиглаж, улмаар уг багаж техник тоног төхөөрөмжөөр нь хангаж, тээвэрлэн хүргүүлэх ажлыг зохион байгуулсан оролцсон бол шүүгдэгч Б.Ганзориг ашигт малтмал эрэх хайх ажиллагааг газар дээр нь ирж биечлэн гүйцэтгэсэн болох нь дээр дурдсан гэрч нарын мэдүүлэг болон яллагдагч нарын мэдүүлэг, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгээр хангалттай тогтоогдсон тул шүүгдэгч нарыг санаатай гэм хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Түүнчлэн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Баатарын Мөнх-Эрдэнээс Болдын Ганзоригт олгосон итгэмжлэл олгосон ба энэхүү итгэмжлэл нь 1-р хавтаст хэргийн 183-р хуудсанд авагдсан.
Энэхүү итгэмжлэлийн дагуу техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн гэрээ хэлцэл байгуулахад бүрэн төлөөлөх холбогдох бичиг баримтанд гарын үсэг зурах бүрэн эрхийг олгож байна...гэжээ.
Гэрч Б.Баярсайхан: ...Цогт-Овоо сумын Засаг дарга Э.Чойжилсүрэн даргын гаргасан 2017 оны 08 дугаар сарын 09-ний А/58 дугаартай захирамжаар уг төслийг зохион байгуулсан. Уг захирамжид би ажлын хэсгийг ахалж оролцсон. Тэгээд бид нар 2017 оны 08-р сард Цогт-Овоо сумын нутаг болох Даянгар гэх газарт техникийн нөхөн сэргээлт хийлгүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг 7 хоногийн хугацаатай Зууны мэдээ сонин дээр зарласан. Тэгээд ирсэн төслүүдийг 2017 оны 08-р сарын 21-нд Цогт-Овоо сумын Засаг даргын Тамгын газрын бичиг хэргийн ажилтан хүлээн авч сумын ажлын хэсэгт ирсэн материалуудыг өгсөн....гэж мэдүүлснээс дүгнэхэд цаг хугацааны хувьд сумын Засаг даргын захирамж гарахаас өмнө энэхүү ажлыг хийлгэхээр Б.Мөнх-Эрдэнэ нь шүүгдэгч Б.Ганзоригт “техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн гэрээ хэлцэл байгуулахад бүрэн төлөөлөх холбогдох бичиг баримтанд гарын үсэг зурах бүрэн эрхийг” 2017 оны 7-р сарын 17-ны өдөр энэхүү итгэмжлэлээрээ олгосон байдаг.
Энэхүү итгэмжлэл нь шүүгдэгч нарын санаатай гэмт хэрэг үйлдсэн гэх гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгыг тогтоож байгаагийн зэрэгцээ Цогт-Овоо сумын Засаг даргын тамгын газрын албан хаагчдын оролцооны талаар хангалттай нотлох бас нэгэн нотлох баримт болж байгааг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал:
Хэргийн хүрээнд 3 удаагийн шинжээчийн дүгнэлт авагдсан ба шүүх шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг нь дордуулахгүй байдлаар яллах дүгнэлтэнд яллах талын нотлох баримт болгож буй “Грийн Ассесмент” ХХК нь шинжээчийн мэдэлд ирсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Сайхан ариун дэлхий” ХХК, “Мэйк Грийн” ХХК-иудын дүгнэлтүүд, шинжээч нарын мэдүүлэг зэрэг хэргийн материалд тулгуурласан шинжилгээ хийж, шинжээчийн дүгнэлт гаргав.
Иргэн Б.Мөнх-Эрдэнэ, Б.Ганзориг нарын хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулсан үйл ажиллагаанаас эвдрэлд орсон газарт Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг эдэлбэр газарт учруулсан хохирол, газрын хэвлийд учруулсан хохирол, агаарын бохирдлоос үүсэх хохирол, газрын доорх усанд учруулсан хохирол, хөрсөн бүрхэвчинд учруулсан хохирол, ургамал нөмрөгт учруулсан хохирол гэсэн үндсэн чиглэлээр тооцсон бөгөөд Байгаль орчинд учруулсан хохирлын нийт хэмжээ 644.75 мян.төг /зургаан зуун дөчин дөрвөн мянга долоон зуун тавин төгрөг/ байна. Олборлолтын үйл ажиллагаанаас эвдрэлд орсон газарт нөхөн сэргээлт хийх нийт зардал 331.1 мян.төг /гурван зуун гучин нэгэн мянга нэг зуун төгрөг/ байна. Олборлолт явуулсан үйл ажиллагаанаас Байгаль орчинд учруулсан хохирол, түүнийг нөхөн сэргээх болон холбогдох бусад зардалд ногдуулсан нийт төлбөрийн дүн 975.85 төгрөг /есөн зуун далан таван мянга найман зуун тавин төгрөг/ байна.” гэжээ. /4-р хх-ийн 104-106 дугаар хуудас/ гэсэн шинжээчдийн дүгнэлтээр нотлогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй байх бөгөөд уг үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүрээлэн байгаа орчинд хохирол, хор уршиг учирч, Монгол Улсын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээ зөрчигдсөн байх тул гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.", 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн.", Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Ашигт малтмал гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг ойлгоно”, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт "Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн.", 5.2 дахь хэсэгт “Төр өмчлөгчийн хувьд ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй” гэж тус тус хуульчилсан бөгөөд Монгол Улс 1992 оны Үндсэн хуулиараа газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмалыг төрийн өмчид авчээ.
Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал нь төрийн өмч тул түүнийг эрж хайх, ашиглах үйл ажиллагаа нь зөвхөн эрх бүхий байгууллагаас олгосон эрх буюу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн явуулдаг тусгайлсан зохицуулалттай харилцаа юм. Иймд ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг зөвхөн хуульд заасан болзол, шаардлагыг хангасан хуулийн этгээдэд тодорхой хугацаа зааж олгодог бөгөөд Монгол улсын иргэн болон зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж нь хувиараа ашигт малтмал хайх, олборлох, ашиглах үйл ажиллагаа явуулах эрхгүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул...явуулсан гэдгийг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр геологийн хувьсал, өөрчлөлтийн үр дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлал буюу ашигт малтмалын төрөл, зүйлийг өөрийн эзэмшилд авахад чиглэсэн хувь хүн, хуулийн этгээдийн хийсэн аливаа идэвхтэй үйлдлийг ойлгоно.
Иймд шүүгдэгч Б.Ганзориг, Б.Мөнх-Эрдэнэ нар нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүй, зөвшөөрлийн хугацаа нь дуусгавар болсны дараа Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Бортээг багийн нутаг дэвсгэрт Даянгар гэх газарт алт олох зорилгоор техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл, хайгуул хийх ажлыг бүлэглэн хийсэн нь энэ гэмт хэргийн шинжийг бүрдүүлж байна гэж үзэв.
Энэ гэмт хэрэг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийх ажиллагаа явуулснаар бүрдэл төгсөх учир шүүгдэгч нар ямар нэгэн ашигт малтмал олборлоогүй болох нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.
Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон дээрх байдлаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ганзориг, Б.Мөнх-Эрдэнэ нар нь бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд тээврийн хэрэгсэл болон паажуур гэх алт ялгах төхөөрөмж ашиглан Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Бортээг багийн нутаг Даянгар гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай тогтоогдож байна гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Ганзориг, Б.Мөнх-Эрдэнэ нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ганзоригт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн ерөнхий 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох саналыг гаргав.
Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч И.Олонмөнх шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ, Б.Ганзориг нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн үндэслэл тогтоогдож байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагддаг. Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэд ял шийтгэлийг оногдуулахдаа тухайн зүйл ангид заасан хамгийн бага хэмжээгээр торгуулийн ялыг оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргав.
Шүүгдэгч Б.Ганзоригийн өмгөөлөгч Б.Энхбат шүүхийн хэлэлцүүлэгт миний үйлчлүүлэгч анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлж ирсэн, өнгөрсөн хугацаанд дуудсан цагт байнга ирдэг байсан зэрэг өөрийн хувийн байдлаа харуулсан. Иймд тухайн зүйл ангийн хамгийн бага хэмжээгээр торгуулийн ял оногдуулах, уг торгуулийн ялыг 2 жилийн хугацаанд тэнцүү хэмжээгээр төлж барагдуулах саналыг гаргав.
Шүүх шүүгдэгч нарын үйлдэлд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзсэн ба шүүгдэгч нар санаатай гэмт хэрэг үйлдэж байгааг тохиолдлын шинжтэй үйлдэл гэж үзэх боломжгүй гэж үзэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа байгаль орчинд учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хуульд заасан үндэслэл болно гэж үзэв.
Шүүгдэгч нар энэ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба шүүгдэгч Б.Ганзориг, Б.Мөнх-Эрдэнэ нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь торгох ял болон нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байх тул Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон,...гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх бөгөөд шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэнээс хойш 2 жил 9 сарын хугацаа өнгөрч байх тул шүүгдэгч нарын үйлдэлд хөөн хэлэлцэх хугацаа тоолох хуульд заасан үндэслэл бүрдээгүй байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болохоор заасан.
Иймд шүүгдэгч Б.Ганзориг, Б.Мөнх-Эрдэнэ нарын анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, шүүгдэгч Б.Ганзоригийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, учруулсан хохирлын шинж чанар, байгаль орчинд учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, энэхүү гэмт хэргийн үйлдэхэд төрийн байгууллагын ажилтан албан хаагчдын үйлдэл нөлөөлсөн шалтгаан нөхцөл, шинж чанар зэргийг тус тус харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Ганзоригийг 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ганзориг, Б.Мөнх-Эрдэнэ нар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг шүүгдэгч нарт мэдэгдэх нь зүйтэй.
Хэрэгт 9107 УН улсын дугаартай Liugong ZL30E маркийн авто ачигч 1 ширхэг, 8004 УН улсын дугаартай Lugong 940 маркийн авто ачигч 1 ширхэг, 6298 УБГ улсын дугаартай Hyundai FV415JDL өөрөө буулгагч 1 ширхэг, 2054 УН улсын дугаартай Hyundai экскаватор 1 ширхэг тус тус мөрдөгчийн тогтоолоор битүүмжилсэн боловч уг тээврийн хэрэгслүүдийг өмчлөгч болон эзэмшигч нар нь эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр авч явсан үйл баримт тогтоогдсон, уг тээврийн хэрэгслүүд хууль ёсны өмчлөгч нарынхаа мэдэлд очсон болох нь хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг болон шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон тул шүүх дээрх тээврийн хэрэгслүүдийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.
Мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгохоор заасан.
Энэхүү хуулийн дагуу гэмт хэрэг үйлдэж олсон, хөрөнгө орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний дагуу шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Дээрх тээврийн хэрэгслүүд нь иргэний нэхэмжлэгч П.Дарханбаатар, Б.Эрдэнэбат, Э.Саранбаатар болон Хаан банкны эзэмшлийн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тус тус тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдэхэд оролцоогүй этгээдийн, бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг хурааж улсын орлогод оруулах үндэслэлгүй байна.
Иймд хуульд заасны дагуу тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн ба тээврийн хэрэгслийн үнийг хавтаст хэрэгт дараах байдлаар тогтоожээ. Үүнд:
“Ашид билгүүн” ХХК-ний ӨМА-113 дугаар дүгнэлтэд: “Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 04 2 хороолол Голден парк 101-242 оршин суух П.Дарханбаатарын эзэмшлийн 9107 УН улсын дугаартай 2005 онд үйлдвэрлэгдсэн 2005 онд Монгол Улсад орж ирсэн Liungong ZL30E маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, нормнорматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2017 оны 10 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 40.000.000 /дөчин сая/ төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов...” /1-р хх-ийн 87-89 дүгээр хуудас/,
“Ашид билгүүн” ХХК-ний ӨМА-114 дугаар дүгнэлтэд: “Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 08 Дэнжийн 11-т оршин суух Б.Эрдэнэбатын эзэмшлийн 8004 УН улсын дугаартай 2017 онд үйлдвэрлэгдсэн 2017 онд Монгол Улсад орж ирсэн Lugong 940 маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, нормнорматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2017 оны 10 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 35.000.000 /гучин таван сая/ төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов...” /1-р хх-ийн 90-92 дугаар хуудас/
“Ашид билгүүн” ХХК-ний ӨМА-111 дугаар дүгнэлтэд: “Улаанбаатар хот, Сонгино хайрхан дүүрэг 05 Баянгол 26-20-д оршин суух Э.Саранбаатарын эзэмшлийн 6298 УБГ улсын дугаартай 1994 онд үйлдвэрлэгдсэн, 2011 онд Монгол Улсад орж ирсэн Hyundai FV415 JDL өөрөө буулгагч маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, нормнорматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2017 оны 10 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 35.000.000 /гучин таван сая/ төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов...” /1-р хх-ийн 93-95 дугаар хуудас/
“Ашид билгүүн” ХХК-ний ӨМА-112 дугаар дүгнэлтэд: “Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 04 Сөүлийн гудамж-д байрлах ХААН банкны эзэмшлийн 2054 УН улсын дугаартай 2004 онд үйлдвэрлэгдсэн, 2013 онд Монгол Улсад орж ирсэн Hyundai экскаватор маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, нормнорматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2017 оны 10 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 130.000.000 /нэг зуун гучин сая/ төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов...” /1-р хх-ийн 96-98 дугаар хуудас/
Эдгээр тээврийн хэрэгслийн үнийн нийлбэр дүн 240.000.000 /хоёр зуун дөчин сая/ төгрөг болж байх бөгөөд шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ, Б.Ганзориг нар бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн тул тэнцүү хэмжээгээр хуваарилж, шүүгдэгч Б.Ганзоригоос 120.000.000 /нэг зуун хорин сая/ шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнээс 120.000.000 төгрөг тус тус гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбат тээврийн хэрэгслүүдийн үнийг тогтоосон шинжээчдийн дүгнэлтийг нотлох баримтаар тооцох боломжгүй, хуучин хууль баримталж дүгнэлтээ гаргасан гэх гомдол гаргаж байх боловч шүүхийн хэлэлцүүлэг болон урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаагүй, шинжээч томилсон тогтоол болон шинжээчийн дүгнэлттэй танилцаж гарын үсэг зурж, санал хүсэлт байхгүй талаараа илэрхийлж бичсэн, тээврийн хэрэгслийн үнийн дүнгийн хувьд маргахгүй байгаа нь тус тус нотлогдож байна.
Мөрдөгч “шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоолоо хуулийн дагуу гаргасан хуулийг зөв хэрэглэсэн, холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлаж, улмаар шинжээчид танилцуулан, хууль сануулж гарын үсэг зуруулж баталгаажуулжээ.
Шинжээч өөрийн гаргасан дүгнэлтдээ Эрүүгийн байцаан шийтгэх хууль гэж бичсэн нь шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэл болон, тээврийн хэрэгслийн үнийг тогтооход нөлөөлөх шалтгаан болоогүй, холбогдох хуулийг тайлбарлан шинжээчид хууль сануулах сануулах хуульд заасан ажиллагаа мөрдөгчийн тогтоол дээр үйлдэгджээ. /1-р хавтаст хэргийн 81-82 –р хуудас/
Иймд эд хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжээч хуулийн нэрийг хуучин нэршлээр нь бичсэн нь хэргийн шийдэлд болон тээврийн хэрэгслийн үнэлгээнд нөлөөлөхгүй техникийн шинжтэй алдаа байна гэж үзэн, Ашид билгүүн ХХК-ний шинжээчийн дүгнэлтүүдийг нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Байгаль орчны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 5-д зааснаар ...газарт учирсан хохирлын тухайн ангиллын газрын экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөх ёстой тул шүүгдэгч нарын байгаль орчинд учруулсан хохирол болох 975.850 төгрөгийг 3 нугалж, нийт 2.927.550 төгрөгөөр тогтоож нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.
Энэхүү нөхөн төлбөрийг шүүгдэгч нарт тэнцүү хэмжээгээр хуваарилж, шүүгдэгч Б.Ганзоригоос 1.463.775 төгрөг, шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнээс 1.463.775 төгрөг гаргуулж Өмнөговь аймгийн Байгаль орчныг хамгаалах санд оруулахаар шийдвэрлэж, энэхүү шийдвэрийг шүүгдэгч нар биелүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохиролд шүүгдэгч Б.Ганзориг 6.251.126 төгрөг, шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ 12.503.000 төгрөгийг тус тус төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарын төлбөл зохих 1.463.775 төгрөгийн нөхөн төлбөрийг шүүгдэгч нар бүрэн төлж барагдуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдов.
Иймд шүүгдэгч Б.Ганзориг, Б.Мөнх-Эрдэнэ нарын байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлсөн төлбөрөөс илүү төлсөн шүүгдэгч Б.Ганзоригийн 4.299.426 төгрөг, шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн 10.551.300 төгрөгийг тус тус Өмнөговь аймгийн Байгаль орчныг хамгаалах сангаас гаргуулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэд тооцон улсын орлогод оруулахаар холбогдох дансанд шилжүүлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүгдэгч нар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болсныг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Yanmar diesel 6800 маркийн улаан өнгөтэй 100.000 төгрөгийн үнэ бүхий хуучин цахилгаан моторыг улсын орлогод оруулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Түүнчлэн шүүгдэгч нар тус гэмт хэргийг үйлдэхдээ паажуур буюу алт ялгах төхөөрөмж хэрэглэсэн болох нь тогтоогдсон боловч энэхүү техник, төхөөрөмж нь эд мөрийн баримтаар хэрэгт ирээгүй, түүний үнэлгээг мөрдөн байцаалтын шатанд тогтоогоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ганзориг, Б.Мөнх-Эрдэнэ нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ганзоригийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч “ЭШШЭ” ХХК-ний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж, шүүгдэгч Б.Ганзоригийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч ЭШШЭ ХХК-ний үйлдлийг хөнгөрүүлэн өөрчилж, тус компанийн захирал шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Боржигин овгийн Баатарын Мөнх-Эрдэнэ, шүүгдэгч Зулууд овгийн Болдын Ганзориг нарыг бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Ганзоригийг 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ганзориг, Б.Мөнх-Эрдэнэ нар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тус тус мэдэгдсүгэй.
5. Хэрэгт 9107 УН улсын дугаартай Liugong ZL30E маркийн авто ачигч 1 ширхэг, 8004 УН улсын дугаартай Lugong 940 маркийн авто ачигч 1 ширхэг, 6298 УБГ улсын дугаартай Hyundai FV415JDL өөрөө буулгагч 1 ширхэг, 2054 УН улсын дугаартай Hyundai экскаватор 1 ширхэг тус тус битүүмжилсэн 2017 оны 9-р сарын 11-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, 40.000.000 төгрөгийн үнэ бүхий 9107 УН улсын дугаартай Liugong ZL30E маркийн авто ачигч 1 ширхэг, 35 .000.000 үнэ бүхий 8004 УН улсын дугаартай Lugong 940 маркийн авто ачигч 1 ширхэг, 35.000.000 төгрөгийн үнэ бүхий 6298 УБГ улсын дугаартай Hyundai FV415JDL өөрөө буулгагч 1 ширхэг, 130.000.000 төгрөгийн үнэ бүхий 2054 УН улсын дугаартай Hyundai экскаватор Robex 2900LC-7 1 ширхэг, нийт 240.000.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийн үнийн тал хувь болох 120.000.000 /нэг зуун хорин сая/ төгрөгийг Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Бага тойруу 45 дугаар байрны 25 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 6б-1-16 тоотод оршин суух хаягтай Зулууд овогтой Болдын Ганзориг /регистрийн дугаар РД:ТГ81042911/-оос, нийт 240.000.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийн үнийн тал хувь болох 120.000.000 /нэг зуун хорин сая/ төгрөгийг иргэний үнэмлэхийн хаяг нь Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо Кристал таун 802-804 тоот боловч Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 73 байрны 22 тоотод оршин суух, Боржигин овгийн Баатарын Мөнх-Эрдэнээс гаргуулан тус тус улсын орлогод оруулахаар тогтоосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Yanmar diesel 6800 маркийн улаан өнгөтэй 100.000 төгрөгийн үнэ бүхий хуучин цахилгаан моторыг зарж борлуулан улсын орлогод оруулахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Ганзориг 6.251.126 төгрөг, шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ 12.503.000 төгрөгийг тус тус байгаль орчны санд төлсөн байгааг, хэрэгт холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Байгаль орчны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Ганзоригоос 1.463.775 төгрөг, шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнээс 1.463.775 төгрөг гаргуулж байгаль орчны санд оруулах шийдвэрийг шүүгдэгч нар биелүүлсэн болохыг дурдаж, шүүгдэгч Б.Ганзоригийн илүү төлсөн 4.299.426 төгрөг, шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн илүү төлсөн 10.551.300 төгрөгийг тус тус Өмнөговь аймгийн Байгаль орчныг хамгаалах сангаас гаргуулж гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэд тооцон улсын орлогод оруулахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ганзориг, Б.Мөнх-Эрдэнэ нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА