Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2021/0145

 

2021 оны 02 сарын 26 өдөр           Дугаар 128/ШШ2021/0145 Улаанбаатар хот

                            

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Э

Хариуцагч:  Б.д.д.У.б.х.у.б.С.О,

С.д.д.У.б.х.у.б.Н.А,

Ч.д.д.У.б.х.у.б.Т.Г

Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө ******* дугаар байрны т 54 м.кв 2 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Жамсранжавын гудамж, дүгээр байрны т, 60 м.кв орон сууц, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, дүгээр гудамжны тоотод байрлах 554 м.кв талбай бүхий зуслангийн газар, мөн хаягт байрлах 74.2 талбай бүхий хувийн сууц, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн дүгээр байрны 1 дүгээр байрны 1 дүгээр давхар А хэсэгт байрлах 156.5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан барьцааны эрх дуусгавар болсныг эрхийн улсын бүртгэлд бүртгэх захиргааны акт гаргуулахыг даалгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Т, хариуцагч Т.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ... Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2017/0******* дугаар шийдвэрт Г ХХК-ний татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор нэхэмжлэгч К ХХК-д төлөх өр болох 983,913,873 төгрөгийн нэхэмжлэлийн хангагдаагүй шаардлагын үүргээс чөлөөлөгдөж, үүрэг дуусгавар болгохыг дурдсан байна. Иймд нотлох баримтуудыг хавсарган Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт хуулийн этгээд эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу Улсын бүртгэлийн байгууллагад гаргана гэж заасны дагуу хандана уу" гэх 7/******* дугаар албан бичгээр хариуг бидэнд өгсөн. Уг хариуны дагуу иргэн Б.Э 2020 оны 02 дугаар сарын 17 болон 21-ний өдрүүдэд Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол дүүргийн Бүртгэлийн албанд Эд Хөрөнгийн Эрхийн Улсын Бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу барьцааны эрх дуусгавар болсныг бүртгүүлэх хүсэлт гаргасан. 2020 оны 03 дугаар сарын 02 болон 5-ны өдрийн улсын бүртгэгч И.А, Т.Г, С.О нарын улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдлийг өгсөн. Энэ хариуг би шүүхийн шийдвэр болон хууль зүйн хувьд бүрэн шийдвэрлэх боломжтой хүсэлтээс илтэд зугтаасан, татгалзсан эс үйлдлээр хууль зөрчсөн мэдэгдэл гэж үзэж байна. Үүнээс гадна Б.А Сэлэнгэ аймгийн Мандал сумын Улсын Бүртгэлийн газарт хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл огт хариу өгөөгүй ба эс үйлдэхүй хэлбэрээр хууль зөрчиж байна.

2020 оны 03 дугаар сарын дээрх мэдэгдлүүдийг эс зөвшөөрч, эс үйлдэхүй хууль бус болгохыг тогтоолгохоор дээд шатны албан тушаалтан болох Б.А даргад гомдол гаргасан. 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 7/324т Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын дарга Б.А гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д "төрийн байгууллага.албан тушаалтанд иргэн өмнө хандаж байсан асуудлаар өргөдөл гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянан шийдвэрлэх үндэслэлгүй тохиолдолд өргөдөл, гомдлыг буцаана гэж заасны дагуу буцаасан. Энэ буцаасан хариу нь захиргааны акт биш харин илтэд шийдвэрлэх хууль зүйн хувьд боломжтой асуудлаас татгалзсан эс үйлдэхүй гэж үзэж байна.

Хэрвээ Эд хөрөнгийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу барьцаалбарыг дуусгавар болсныг бүртгэхээс татгалзсан тохиолдолд нэхэмжлэгч би өөрийн үл хөдлөх хөрөнгийг захирах боломжгүй болж хохирсоор байна. 

Г ХХК нь бид нарт үл хөдлөх эд хөрөнгөө банкны барьцаанд бариулах хүсэлт гаргасан. 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүсэлт гаргагч бид К.б ХХК-тай 385 дугаар Барьцааны гэрээ байгуулсан ба энэ гэрээний үндсэн дээр Г ХХК нь № 385 дугаар Зээлийн гэрээ"-г байгуулан 450.000.000 төгрөг, 2014 оны 02 дугаар дугаар сарын 11-ний өдрийн 2т Барьцааны гэрээ-ний үндсэн дээр 335 тоот Зээлийн гэрээ-г байгуулан 150.000.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 63т Барьцааны гэрээ-ний үндсэн дээр 63 тоот Зээлийн гэрээ-г байгуулан 330.000.000 төгрөгийн зээлийг тус тус авсан. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаанд бидний Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, ******* дугаар байрны т, 54 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Жамсранжавын гудамж, дүгээр байрны т, 60 м.кв талбай бүхий орон сууц, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, дүгээр гудамжны тоотод байрлах 554 м.кв талбай бүхий зуслангийн газар, Мөн хаягт байрлах 74.2 м.кв талбай бүхий хувийн сууц, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн дүгээр байрны 1 дүгээр давхар, А хэсэгт байрлалтай 156.5 м/к талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан болно.

Гэтэл 2014 оны 09 дүгээр сард Г" ХХК-ийн Чингэлтэй дүүрэг дэх агуулахын байранд гал гарч, 600 гаруй сая төгрөгийн хохирол учирснаар компанийн үйл ажиллагаа нь бүрэн зогссон. 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус компанийг татан буулгах, дампуурсанд тооцуулах тухай хүсэлтийг гаргасан ба К.б ХХК гол нэхэмжлэгчээр дампуурлын хэрэгт оролцсон. К. б ХХК нь нэхэмжлэлдээ доорх дурдсан барьцаа хөрөнгүүдээр /хавсралтаар/ нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү гэсэн боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж аваагүй шийдсэн. Учир нь барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгүүд нь ГХХК-ны хөрөнгө биш, хувь хүмүүсийн хөрөнгүүд юм.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №182/ШШ2017/0******* тоот шүүхийн шийдвэрээр Г ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасан. К.б ХХК нь дээрх шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр эцсийн шийдвэр болсон. Г ХХК-ийг татан буулгах ажиллагаа дуусгавар болж, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр улсын бүртгэлээс хассан.

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.3, Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу К.б ХХК-д төлөх зээлийн төлбөрийн үүрэг бүрэн дуусгавар болсон. Мөнгөн хөрөнгө хуваарилах тайлан, төлбөрийн үүрэг дуусгавар болсныг К.б ХХК хүлээн зөвшөөрч, гарын үсэг зуран баталгаажуулсан. Мөн татан буулгасан дээрх шийдвэрийн тогтоох хэсгийн 4-д Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг баримтлан  Г ХХК-ийн татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор нэхэмжлэгч К.б." ХХК-д төлөх өр болох 983,913,873 төгрөгийн нэхэмжлэлийн хангагдаагүй шаардлагын үүргээс чөлөөлөгдөж, үүрэг дуусгавар болохыг заасан байна. Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болгосноор барьцааны гэрээний үүрэг Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6-д заасны дагуу дуусгавар болсон. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6-д заасны дагуу К ХХК-тай байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 385 тоот, 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2т, 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 63-т Барьцааны гэрээ-ний барьцааны эрх дуусгавар болсон. 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Б.Э, Б.А, Б.Г бид нар барьцаа хөрөнгийг чөлөөлж өгөх хүсэлтийг олон удаа К.б ХХК-д өгсөн боловч огт хариу өгөөгүй. Дараа нь К.банкны эрх хүлээн авагчид 2 удаа хүсэлт өгсөн боловч хариу өгөхгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасны дагуу Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт Эд хөрөнгийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, ******* дугаар байрны т, 54 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Жамсранжавын гудамж, дүгээр байрны т, 60 м.кв талбай бүхий орон сууц, мөн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлх /14010/1 дүгээр гудамжны тоотод байрлах 554 м.кв талбай бүхий зуслангийн газар, мөн хаягт байрлах 74.2 м.кв талбай бүхий хувийн сууц, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн дүгээр байрны 1 дүгээр давхар, А хэсэгт байрлалтай 156.5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны эрх дуусгавар болсныг эрхийн улсын бүртгэлд бүртгэх захиргааны акт гаргахыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.д.д.У.б.х.у.б.Т.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Эрхийн улсын бүртгэлийн Ү-2******* дугаартай, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн дүгээр байрны 1 давхрын А хэсэг хаягт байрлах үйлчилгээний зориулалттай эд хөрөнгийн өмчлөгчөөр Б.Э бүртгэлтэй байх бөгөөд К ХХК-тай байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 385 тоот, 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 63 тоот зээлийн барьцааны гэрээ бүртгэлтэй байна.

Улмаар Б.Э нь 2020 оны 02 дугаар сарын 10, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст Ү-2******* дугаартай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд Кны зээлийн барьцааны гэрээг дуусгавар болгуулахаар 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн хан шатны шүүхийн 182/ШШ2017/0******* тоот шүүхийн шийдвэр, мэдүүлэг нотлох баримтыг хавсарган мэдүүлгээ гаргасан.

Улсын бүртгэгч Т.Г би мэдүүлэг нотлох баримтыг хянаж үзээд өмчлөгч болон хуулийн зөвлөхтэй нь утсаар холбогдож Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн эсэхийг тодруулж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21.1-д заасны дагуу барьцаалагчийн хүсэлт хавсаргах мөн Иргэний хуулийн 160.1.3-д барьцаалагч нь өөрийн эзэмшилдээ байсан барьцааны зүйлийг барьцаалуулагчид буцаан өгсөн бол барьцааны эрх дуусгавар болно гэсэн заалтын дагуу өмчлөх эрхийн гэрчилгээг банкнаас авсан байх шаардлагатай гэсэн үндэслэлээр мэдүүлгийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзан буцаасан болно гэжээ.

Хариуцагч С.д.д.У.б.х.у.б.Н.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Эрхийн улсын бүртгэлийн Ү2******* дугаартай Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлхийн /14010/, 1 дүгээр хэсэг гудамжны тоот хаягт байрлах хувийн сууцны өмчлөгчөөр иргэн Б.Э нь бүртгэлтэй байх бөгөөд өнөөдрийн байдлаар уг үл хөдлөх эд хөрөнгө нь К ХХК-тай байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 385 тоот, 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 63 тоод зээлийн барьцаанд бүртгэлтэй байна, Мөн Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 3/696 тоот албан бичгээр тус үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.

Иргэн Б.Э нь К ХХК-аас зээл авахдаа өөрийн үүсгэн байгуулсан Г ХХК-р зээл авсан бөгөөд барьцаанд нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлхийн /14010/, 1 дүгээр хэсэг гудамжны тоот хаягтай хувийн сууцаа барьцаалсан нь улсын бүртгэлд бүртгэлтэй байна. Улмаар 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2017/0******* тоот шийдвэрээр Г ХХК-нийг татан буулгасан шүүхийн шийдвэр гарч нэр бүхий иргэн хуулийн этгээдүүд болон татварын албаны өр төлбөрийн хангагдаагүй шаардлагын үүргээс чөлөөлж, үүрэг дуусгавар болгох шийдвэр гарсан байдаг.

Иргэн Б.Э нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтэст уг 182/ШШ2017/0******* тоот шүүхийн шийдвэр, иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.3-д заасныг үндэслэн барьцаа хөрөнгөө Кны зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх хүсэлтдээ хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгээр гаргасан байдаг.

Тухайн үед Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтсийн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч Н.А миний хариуцаж байсан Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны бүртгэл байсан тул миний бие тухай мэдүүлэг гаргасан иргэн рүү 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр /мэдүүлэгт бичигдсэн дугаар руу/ утсаар холбогдож иргэн таны гаргасан хүсэлтэд: Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.3-д зааснаар барьцаалагч эзэмшилдээ байсан барьцааны зүйлийг барьцаалуулагчид буцаан өгсөн тохиолдолд барьцааны эрх дуусгавар болно гэж заасан байна. Үл хөдлөх эд хөрөнгийн хувьд өмчлөх эрхийн гэрчилгээг К ХХК-иас буцаан авснаар уг хуулийн заалт хэрэгжих ёстойг тайлбарлаж, өмчлөх эрхийн гэрчилгээг хэнд нь байгааг тодруулахад мэдүүлэг гаргагч гэрчилгээгээ К ХХК-аас авч чадахгүй байгаа, барьцаа хөрөнгийг чөлөөлж өгөх ажилд К ХХК ямар нэг шийдтэй алхам хийхгүй байна гэж хэлсэн. Иймд Н.А миний бие нь мэдүүлэг гаргагчид нэгдүгээрт өмчлөх эрхийн гэрчилгээгээ К ХХК-иас авах, хоёрдугаарт К ХХК-иас 182/ШШ2017/0******* дугаар шүүхийн шийдвэрээр барьцааны эрх дуусгавар болсон талаар тодорхойлолт авч ирүүлсний дараа барьцааны эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэх боломжтой талаар хэлж мэдүүлгийг буцаасан гэжээ.

Хариуцагч Б.д.д.У.б.х.у.б.С.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Эрхийн улсын бүртгэлийн Ү-2*******, Ү-2******* дугаарт  бүртгэлтэй, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө ******* дугаар байрны т хаягт байршилтай, 54.м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, мөн тус дүүргийн 7 дугаар хороо Жамсранжавын гудамж дүгээр байрны т орон сууцны өмчлөгчөөр иргэн Б.Э бүртгэлтэй байна.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалж К ХХК-иас зээл авсан тухай 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №385 тоот зээлийн барьцааны гэрээ, 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2т зээлийн барьцааны гэрээ тус тус бүртгэгдсэн байна.

Үүний дараа К ХХК-ны 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн *******,******* тоот албан бичгүүдийг үндэслэл болгон К ХХК-ны 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2т зээлийн барьцааны гэрээг дуусгавар болгосон.

Кны 2014 оны 5/3122 тоот барьцаа хөрөнгө сольж бүртгүүлэх тухай албан бичиг, холбогдох бусад баримтуудыг үндэслэн 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 63 тоот зээлийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэсэн.

НШГА-ны 2017 оны 3/698 тоот албан бичиг, холбогдох бусад нотлох баримтуудыг үндэслэл болгон иргэн Б.Э өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн.

Мөн НШГА-ны 2017 оны 3/102т албан бичиг, холбогдох бусад нотлох баримтуудыг үндэслэл болгон Б.Э өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2******* дугаартай Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, ******* дугаар байрны т хаягт байршилтай, 54 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны захиран зарцуулах эрхийг тус тус түдгэлзүүлээд байна.

Иргэн Б.Э нь Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандаж дээрх үл хөрөнгүүдээ Кб ХХК-ны зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх тухай мэдүүлэг, хүсэлт, бусад нотлох баримтуудын хамт гаргасан байдаг.

Улсын бүртгэгч миний бие тухай мэдүүлгийг хүлээн авч хянан үзээд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай шийдвэрийг гаргасан. Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн .4.3-т энэ хуулийн .4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д ...барьцаалагчийн хүсэлт, эсхүл шүүх арбитрын шийдвэрийг үндэслэн барьцааны эрхийг дуусгавар болгоно Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 11.7-д барьцаалбартай барьцааны гэрээг дуусгавар болгон бүртгэхэд барьцаалбарын эх хувийг хураан авч , хувийн хэрэгт хавсаргана гэсэн хууль тогтоомж, холбогдох журмын заалтыг зөрчсөн.

Мөн Кб ХХК-ны зүгээс зээлийн барьцаанаас чөлөөлсөн тухай албан бичиг байхгүй , барьцаалбар болон гэрчилгээнүүдийг банкнаас албан ёсоор барьцаалуулагчид хүлээлгэн өгөөгүй зэрэг нь тухайн барьцааны гэрээг банкны зүгээс албан ёсоор чөлөөлөхгүй байна гэж үзэж байна.

Иймд иргэн Б.Э гаргасан барьцааны гэрээг дуусгавар болгох тухай мэдүүлгийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж, буцаасан улсын бүртгэгчийн шийдвэр нь холбогдох хууль, тогтоомжийг зөрчөөгүй байна.

Иргэн Б.Э тус шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Э Б.д.д.У.б.х.у.б.С.О, С.д.д.У.б.х.у.б.Н.А, Ч.д.д.У.б.х.у.б.Т.Г нарт холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө ******* дугаар байрны т 54 м.кв 2 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Жамсранжавын гудамж, дүгээр байрны т, 60 м.кв орон сууц, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, дүгээр гудамжны тоотод байрлах 554 м.кв талбай бүхий зуслангийн газар,  мөн хаягт байрлах 74.2 талбай бүхий хувийн сууц, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн дүгээр байрны 1 дүгээр байрны 1 дүгээр давхар А хэсэгт байрлах 156.5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан барьцааны эрх дуусгавар болсныг эрхийн улсын бүртгэлд бүртгэх захиргааны акт гаргуулахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Г ХХК, Ктай 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, иргэн Б.Э нэр дээр бүртгэлтэй Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Жамсранжавын гудамж, дүгээр байрны т, 60 м.кв орон сууц, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө ******* дугаар байрны т 54 м.кв 2 өрөө орон сууц, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, дүгээр гудамжны тоотод байрлах 554 м.кв талбай бүхий зуслангийн газар,  мөн хаягт байрлах 74.2 талбай бүхий хувийн сууц, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн дүгээр байрны 1 дүгээр байрны 1 дүгээр давхар А хэсэгт байрлах 156.5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 443 дугаар шийдвэрээр Г ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж, нэхэмжлэгч Кб ХХК-д төлөх 983,913,873 төгрөгийн нэхэмжлэлүүдийн хангагдаагүй шаардлагын үүргээс чөлөөлөгдөж, үүрэг дуусгавар болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Э 2020 оны 02 дугаар сарын 17, 21 өдрүүдэд дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг шүүхийн шийдвэрийн дагуу барьцаалсан тэмдэглэгээг хасуулах хүсэлт гаргасныг улсын бүртгэгч Н.А үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг банкнаас авсан эсэх, хангагдаагүй шаардлагын үүргээс чөлөөлж, үүрэг дуусгавар болсон албан авч ирүүлэх, улсын бүртгэгч С.О захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, гэрчилгээ барьцаалбар эх хувиар хавсаргах, улсын бүртгэгч Т.Г өмчлөх эрхийн гэрчилгээг банкнаас авсан байх шаардлагатай гэсэн үндэслэлүүдээр барьцааны эрх дуусгавар болсныг бүртгэхээс татгалзсан нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэгт заасан нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх зарчимд болон дүгээр зүйлийн .4-д Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна: .4.3.энэ хуулийн .4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах;..., Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Улсын бүртгэгч бүртгэхээс татгалзсан тухай хариуг мэдүүлэг гаргагчид мэдэгдэх бөгөөд хариу мэдэгдэлд татгалзсан тухай үндэслэлээ тодорхой тусгана гэж заасантай нийцсэн байна.

Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор хариуцагч нэхэмжлэлийн хангагдаагүй шаардлагын үүргээс чөлөөлөгдөж, түүний нэхэмжлэгчдийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болно гэж заасны дагуу Г ХХК зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөхөөр шүүх шийдвэрлэсэн боловч зээлийн гэрээний барьцааны зүйлийг хэрхэн шийдвэрлэхийг иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт тусгаагүй тул Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг үндэслэн барьцааны эрхийг дуусгавар болгох зохицуулалтад хамаарахгүй юм.

Иймд хариуцагч улсын бүртгэгч нарын барьцааны эрхийг дуусгавар болгон бүртгэхээс татгалзсан үйлдэл хуульд нийцсэн, барьцааг дуусгавар болгох шүүхийн шийдвэр гараагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.3, 106.3.14  дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, дүгээр зүйлийн .4.3, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн  21 дүгээр зүйлийн 21.1 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Э Б.д.д.У.б.х.у.б.С.О, С.д.д.У.б.х.у.б.Н.А, Ч.д.д.У.б.х.у.б.Т.Г нарт холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө ******* дугаар байрны т 54 м.кв 2 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Жамсранжавын гудамж, дүгээр байрны т, 60 м.кв орон сууц, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, дүгээр гудамжны тоотод байрлах 554 м.кв талбай бүхий зуслангийн газар,  мөн хаягт байрлах 74.2 талбай бүхий хувийн сууц, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн дүгээр байрны 1 дүгээр байрны 1 дүгээр давхар А хэсэгт байрлах 156.5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан барьцааны эрх дуусгавар болсныг эрхийн улсын бүртгэлд бүртгэх захиргааны акт гаргуулахыг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

ШҮҮГЧ                                            Н.ДАМДИНСҮРЭН