Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2021/00829

 

2021           06            23                                          001/ХТ2021/00829

 

 

 

..................., ...................нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/02035 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 201 дүгээр магадлалтай,

 

..................., ...................нарын нэхэмжлэлтэй

...................т холбогдох

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013.10.02-ны өдрийн 1347 дугаар шүүгчийн захирамж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.06.13-ны өдрийн 00597 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн ...................оос 130,000,000 төгрөг гаргуулж, ...................ад олгох ажиллагааг зогсоох буюу зөвхөн шүүгчийн захирамж гүйцэтгэх хуудсанд дурьдсан асуудлаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг даалгах, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013.12.17-ны өдрийн 1795 дугаар шийдвэрт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус болохыг тогтоон уг ажиллагааг хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013.12.17-ны өдрийн 1795 дугаар шийдвэрийн гүйцэтгэх ажиллагааг Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013.10.02-ны өдрийн 1347 дугаар шийдвэртэй гүйцэтгэх ажиллагаатай нэгтгэн явуулахыг ...................т даалгуулах тухай  нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч ...................ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нансалмаагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямсамбуу, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч ...................ийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямсамбуу шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...................нь зээл авах зорилгоор хүү ...................ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Андууд хотхоны 14-1-4 тоотын 252 м.кв 8 өрөө орон сууцыг 2011.12.15-ны өдөр худалдах худалдан авах гэрээгээр ................... миний нэр дээр шилжүүлж, уг орон сууцыг барьцаалж, миний нэр дээр Капитал банк ХХК-иас 2012.01.02-ны өдөр 315,000,000 төгрөгийг, 1.55 хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатай зээлж авсан. ...................нь орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2013.10.02-ны өдрийн 1347 дугаар захирамжаар ..................., ...................нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Капитал банк ХХК-ийн зээл төлөгдмөгц орон сууцны өмчлөлийг өмнөх өмчлөгч ...................ын өмчлөлд буцааж шилжүүлэх, ...................оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261,150 төгрөгийг ...................ад олгохоор шийдвэрлэсэн байдаг.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасны дагуу 2017.06.13-ны өдөр 1347 тоот захирамжийг албадан гүйцэтгэх, 00594 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, ...................тод холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж эхэлсэн. Гэтэл ................... нь шүүгчийн захирамж болон шүүхийн гүйцэтгэх хуудсанд огт тусгагдаагүй асуудлаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн. ...................ийн хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, дансуудыг хаах гэх мэт хуульд заасан ажиллагаануудыг явуулж байгаа нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, гүйцэтгэх хуудсанд заагаагүй, дурдагдаагүй үндэслэлээр явуулж байгаа нь хууль бус ажиллагаа юм. Энэ нь иргэн ...................ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл нь Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 1347 дугаар захирамж, 00597 тоот гүйцэтгэх хуудас болж байна. Энэ захирамжаар ..................., ...................нар нь Капитал банк ХХК-иас авсан зээлээ өөр өөрийнхөө авсан хэмжээнд хариуцна. Зээл дуусахаар ...................ын өмчлөл шилжүүлэхээр тохиролцсон байдаг. Капитал банк ХХК-иас авсан 315,000,000 төгрөгөөс ...................нь 130,000,000 төгрөгийг авсан. ...................оос 130,000,000 төгрөгийг гаргуулж, хэнд олгох талаар тусгаагүй, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261,150 төгрөгийг гаргуулж, ...................ад олгосугай гэсэн захирамжилсан шийдвэр байгаа. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ...................оос 130,000,000 төгрөгийг гаргуулж, ...................ад олгосугай гэсэн захирамжилсан шийдвэр байгаа мэтээр үндэслэлгүй, хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Дээрх ажиллагааг хууль бус гэж үзэж байгаа учраас 2013 оны 1347 дугаар захирамжийг үндэслэн гарсан 2017 оны 00594 дугаартай гүйцэтгэх хуудсанд дурдсан асуудлаар буюу зөвхөн улсын тэмдэгтийн хураамжид 261 150 төгрөгийг гаргуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг хариуцагч ...................т даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ................... хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2013.10.02-ны өдрийн 1347 дугаар шүүгчийн захирамж, ...................т 2017.06.15-ны өдөр ирсэн. Дээрх захирамжийн дагуу 2017.06.22-ны өдрийн 173007359 дугаар үүсгэх тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2013.10.02-ны өдрийн 1347 дугаар захирамжаар хариуцагч ................... банкнаас зээл авах зорилгоор ...................ын хүү ...................ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ...................дугаарын бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Андууд хотхоны 14-1-14 тоотын 252 м.кв, 8 өрөө орон сууцыг ...................ийн өмчлөлд 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн авч, Капитал банк ХХК-иас 2012.01.02-ны өдөр 315,000,000 төгрөгийг авч, уг зээлээс ...................185,000,000 төгрөг, ................... 130,000,000 төгрөгийг тус тус авсан тул уг зээлийг ..................., ................... нар нь өөр өөрийн авсан хэмжээнд төлөхөөр, банкны зээл төлөгдмөгц өмчлөлийг өмнөх өмчлөгч ...................ын өмчлөлд буцааж шилжүүлэх, улсын тэмдэгтийн хураамжийн 261,150 төгрөг гаргуулж, ...................ад олгохоор шийдвэрлэсэн байдаг. Тус газар нь шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсанд заагдсаны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Шүүгчийн захирамжид дурдагдаагүй ажиллагааг хийгээгүй. Хариуцагч ...................ийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, арилжааны банкнуудын харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг хаах зэрэг ажиллагааг явуулж байгаа болно гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ...................ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нансалмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь талуудын тэгш байдлыг хангах ёстой байдаг. Гэтэл ...................ыг ор тас орхигдуулсан. Энд гуравдагч этгээдийн өмч хөрөнгө яригдаж байна. 185,000,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн байхад, битүүмжлэх, хураах, дуудлага худалдаанд оролцуулах санал авах ажиллагаанд оролцуулаагүй. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2013 оны 1795 дугаар шийдвэр болон 2013 оны 1347 дугаар шүүгчийн захирамжийн дагуу явуулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгтгэн явуулах үүргээ биелүүлээгүйгээс болж өнөөдөр ...................болон түүний хүү ................... нар нь өмч хөрөнгө болох 8 өрөө орон сууцыг алдах байдалд хүрч байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байна. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх үүрэгтэй. ...................ын эрхийг хангаагүйгээс түүний эрх ашиг хөндөгдсөн учраас бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байна гэжээ.

 

Нэхэмжлэгч ...................ын нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нансалмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013.12.17-ны өдрийн 1795 дугаар шийдвэрээр ...................оос 358,979,000 төгрөг гаргуулж, Капитал банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэр гарахаас 15 хоногийн өмнө ..................., ...................нар эвлэрч, 2013.10.02-ны өдрийн 1347 дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүнд маргах асуудал байхгүй. Барьцаа хөрөнгө нь ...................ын хүү ...................ын хөрөнгө мөн. Харилцан үүрэг хүлээнэ гэсэн утга агуулга бүхий шийдвэр гарсан. ...................ын зүгээс тухайн үед дээрх хоёр ажиллагааг нэгтгүүлэх хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч, ................... нь гүйцэтгэх хуудсыг хүлээн авахгүй, 2 удаа буцааж байсан зэргээс болоод шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгтгэх асуудал орхигдсон. Нэгтгээгүйгээс болоод шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хууль ёсны өмчлөгчийг оролцуулахгүйгээр, хөрөнгийг битүүмжлэх, хураах, албадан дуудлага худалдаанд оруулах, Капитал банк ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх зэрэг ажиллагааг хууль бусаар явуулсанд гомдолтой байна. ................... төлбөртөө 8 өрөө орон сууцыг Капитал банк ХХК-д шилжүүлэхийг өөрөө хүлээн зөвшөөрч, Капитал банк ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн нь 2013.10.02-ны өдрийн1347 дугаар захирамжийн харилцан үүрэг хүлээнэ гэсэн заалтаа зөрчсөн. Үүнээс ..................., түүний хүү ................... нарын Үндсэн хуульд заасан өмчлөх эрхэд халдсан асуудал үүсч байна. Бид шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд удаа дараа гомдол гаргасаар байхад, хууль бус үйлдлээ зөвтгөхгүй, эрх ашгийг хохироож, сүүлд гарсан шүүхийн шийдвэртэй гүйцэтгэлийн ажиллагааг түрүүлэн явуулж, Капитал банк ХХК-ийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхдээ үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байсан ..................., ...................нарт мэдэгдэлгүйгээр тус банкны өмчлөлд шилжүүлсэн ажиллагаа явуулсанд гомдолтой байна. Иймд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013.12.17-ны өдрийн 1795 дугаар шийдвэрийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус болохыг тогтоон, уг ажиллагааг хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013.12.17-ны өдрийн 1795 дугаар шийдвэрийн гүйцэтгэлийн ажиллагааг, Чингэлтэй дүүргийн 2013.10.02-ны өдрийн 1347 дугаар шийдвэртэй гүйцэтгэх ажиллагаатай нэгтгэн явуулахыг ...................т даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ................... хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013.12.17-ны өдрийн 1795 дугаар шийдвэрээр ...................оос 358,779,000 төгрөгийг гаргуулж Капитал банк ХХК-д олгох, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч ...................оос 358,979,000 төгрөг гаргуулах гүйцэтгэх баримт бичгийг 2014.03.04-ний өдөр тус газар хүлээн авсан. ................... нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул түүний өмчлөлийн /нэг хүний/ эрхийн улсын бүртгэлийн ...................дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж 14/1 дүгээр байрны 4 тоотын 252 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэн, хураах зэрэг ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан. ................... өөрийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 630,000,000 төгрөгөөр үнэлсэнийг, төлбөр авагч талтай харилцан тохиролцож, зөвшөөрсөн тул 2014.04.18-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч, худалдан борлогдоогүй. 2014.05.16-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар болсон боловч санал ирээгүй, худалдан борлогдоогүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 оны/-ийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасны дагуу 2014.06.04-ний өдөр 1/3085 тоот албан бичгийг Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтэст хүргүүлж, барьцаа хөрөнгийг Капитал банк ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн. Үүний дараа Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014.06.11-ний өдрийн 9226 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тул дээрх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг зогсоох тухай албан бичгийг Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн байдаг. Дээрх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд ...................ын хүү ................... өмчлөх эрх хөндөгдсөн гэх нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хариуцагчаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрыг татаж, маргаан үүсгэсэн. Улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.06.22-ны өдрийн 01846 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2018.01.16-ны өдрийн 00083 дугаар тогтоолоор Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагч Капитал банк ХХК-д шилжүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох, 2013.10.02-ны өдрийн 1347 дугаар шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг биелүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, худалдан борлогдоогүй орон сууцыг төлбөр авагчид төлбөрт тооцон шилжүүлэх ажиллагааг явуулсанаас хойш 3 жилийн дараа төлбөр авагч ...................нь төлбөр төлөгч ...................тод холбогдох гүйцэтгэх баримт бичгийг 2017.06.15-ны өдөр ...................т ирүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/02035 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 10 дугаар зүйлийн 10.1.1, 10 дугаар зүйлийн 10.2, 48 дугаар зүйлийн 48.7 дахь заалтуудыг баримтлан хариуцагч ...................т холбогдох Чингэлтэй дүүргийн шүүгчийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 дугаар захирамж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 00597 дугаартай гүйцэтгэх хуудсанд дурдсан асуудлаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг даалгах тухай нэхэмжлэгч ...................ийн нэхэмжлэлийг, Хариуцагч ...................т холбогдох Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1795 дугаартай шийдвэрийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус болохыг тогтоон, уг ажиллагааг хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1795 дугаар шийдвэрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 дугаар шийдвэртэй гүйцэтгэх ажиллагаатай нэгтгэн албадан биелүүлэхийг ...................т даалгах тухай нэхэмжлэгч ...................ын нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ...................ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, ...................ын төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 201 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/02035 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ...................ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч ...................ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нансалмаа хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хяналтын шатны журмаар энэхүү гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч ...................нь тус шүүхэд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013.12.17-ны өдрийн 1795 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус болохыг тогтоон, уг ажиллагааг хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013.12.17-ны өдрийн 1795 дугаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх ажиллагааг Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013.10.02-ны өдрийн 1347 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай нэгтгэн албадан биелүүлэхийг ...................т даалгах тухай нэхэмжлэл гаргасныг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013.10.02-ны өдрийн 1347 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч ...................т банкнаас зээл авах зорилгоор ...................ын хүү ...................ын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 хороо, андууд хотхон 14-1-4 тоотын 252 м.кв, 8 өрөө орон сууцыг ...................тын өмчлөлд 2011.12.15-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлж, Капитал банкнаас 2012.01.02-нд 315,000,000 төгрөгийг авч уг зээлээс ...................185,000,000, ................... нь 130,000,000 төгрөгийг тус тус авсан тул уг зээлийг ..................., ................... нар нь өөр өөрийн авсан хэмжээнд төлөхөөр, банкны зээлийг төлөгдмөгц өмчлөлийг өмнөх өмчлөгч ...................ын өмчлөлд буцааж шилжүүлэхээр тохиролцсоныг баталж шийдвэрлэсэн. ................... нь уг захирамж гарсаны дараа Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013.12.17-ны өдрийн 1795 дугаар шийдвэрээр ...................оос 358,979,000 төгрөг гаргуулж Капитал банканд олгож, үүргийг гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох ...................ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлүүлсэн байдаг. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013.10.02-ны өдрийн 1347 дугаар шүүгчийн захирамжийн дагуу ...................тоос 130,000,000 төгрөг гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгааг мэдсээр байж уг шийдвэрийн дараа гарсан Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013.12.17-ны өдрийн 1795 дугаар шийдвэрийн дагуу гүйцэтгэлийн ажиллагааг түрүүлэн явуулж, банкны нэр дээр эрх ашиг нь хөндөгдсөн гуравдагч этгээдэд мэдэгдэлгүй үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн. Энэ талаар бидний зүгээс шат дараалан гомдол гаргасан боловч хууль бус үйлдлээ зөвтгөхгүй бидний эрх ашгийг зөрчсөөр байсан тул ШШГЕГ болон ХЗДХЯаманд хандаж гомдол гаргасан боловч дээд шатны байгууллагынхаа шийдвэрийг үл тоон ажиллагааг явуулсан. Мөн шийдвэр гүйцэтгэгч нь 2013.10.02-ны өдрийн 1347 дугаар шүүгчийн захирамжийг биелүүлэх ажиллагааг үндэслэлгүйгээр хойшлуулж ажиллагаа хийхээр зайльсхийн хугацаа алдуулж гуравдагч этгээдийн эрх ашгийг хохироож шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бусаар явуулсан. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013.10.02-ны өдрийн 1347 дугаар, 2013.12.17-ны өдрийн гүйцэтгэлийн ажиллагааны төлбөр төлөгч нь нэг хүн байхад энэ хоёр ажиллагааг нэгтгэн явуулах ёстой байтал Капитал банкны эрх ашгийг тэргүүнд тавьж сүүлд гарсан шийдвэрийн гүйцэтгэлийн ажиллагааг яаравчлан хийсэн байдаг. Гэтэл шүүх үүнийг анхаарч үзэлгүй ...................ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин ...................ийн гаргасан 2013.10.02-ны өдрийн 1347 дугаар шийдвэрийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэгч ...................ын гаргасан Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013.12.17-ны өдрийн 1795 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус болохыг тогтоож, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч ...................ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх нэг хариуцагчид холбогдох ...................ийн нэхэмжлэл, ...................ын нэхэмжлэлтэй хэргийг нэгтгэж, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг Шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн хянан шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээнэ.

 

................... нь ...................т холбогдуулан өөрөөс нь 130,000,000 төгрөг гаргуулж ...................ад олгох ажиллагааг зогсоох, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013.10.02-ны өдрийн 1347 дугаар шүүгчийн захирамж, уг захирамжид бичигдсэн гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг  даалгуулах нэхэмжлэлийг, ...................нь ...................т холбогдуулан Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013.12.17-ны өдрийн 1795 дугаар шийдвэрийг гүйцэтгэх явцад үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн ажиллагааг хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013.12.17-ны өдрийн 1795 дугаар шийдвэр, мөн шүүхийн 2013.10.02-ны өдрийн 1347 дугаар шийдвэртэй гүйцэтгэх ажиллагааг нэгтгэн явуулахыг даалгах нэхэмжлэлийг тус тус гаргасан, хариуцагч зөвшөөрөөгүй, маргажээ.

 

1.Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013.10.02-ны өдрийн 1347 дугаар захирамжаар “......................................... нар өөр өөрсдийн авсан зээлийг Капитал банк ХХК-д төлөх, банкны зээл төлөгдмөгц ................... нь орон сууцны өмчлөлийг ...................од шилжүүлэхээр тохирсон зохигчийн эвлэрэл”-ийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Талууд банкнаас зээл авах зорилгоор ...................ын хүү ...................ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Андууд хотхоны 14 дүгээр байрны 4 тоот 252 м.кв 8 өрөө орон сууцыг ...................ын өмчлөлд 2011.12.15-ны өдөр шилжүүлсэн, ................... нь Капитал банк ХХК-иас 2012.01.02-ны өдөр орон сууцны зээл 315,000,000 төгрөгийг авч, ...................185,000,000 төгрөг, ................... 130,000,000 төгрөгийг тус тус авсан үйл баримтыг зохигч маргаагүй байв./хх-149-150/

 

Уг захирамжийг биелүүлж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар анхан шатны шүүх ...................оос 130,000,000 төгрөгийг гаргуулж ...................ад олгох ажиллагааг зөв гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх уг ажиллагааг буруутгаагүйгээс гадна шүүхийн шийдвэрийг тайлбарлуулах боломжтой байсан гэсэн хууль зүйн дүгнэлтийг хийжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1-д “Шаардлагатай тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогчийн хүсэлтээр гагцхүү уг шийдвэрийг биелүүлж эхлэхээс өмнө түүний хууль зүйн үндэслэлийг аман, эсхүл бичгийн хэлбэрээр тайлбарлаж болно.” гэж заасан ба энэ талаар ................... хүсэлт гаргаж байгаагүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан байна.

 

Нэхэмжлэгч ................... нь шүүгчийн захирамжид мөнгийг хэнд өгөхийг заагаагүй, тодорхой бус байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна гэх үндэслэлийг зааж байгаа боловч банкны зээлийн барьцаанд ...................ын хүү ...................ын өмчлөлийн орон сууц байгаа, зээлийг төлснөөр орон сууцны өмчлөх эрхийг буцааж авах зорилго эвлэрлийн гэрээнд тусгагдсан, ийнхүү чөлөөлж авахын тулд хэн аль нь өөр өөрийн авсан хэмжээнд зээлийг төлж дуусгах үүрэг хүлээсэн тул үүргээ харилцан биелүүлэх ёстой болно.

 

................... нь өөрийн авсан зээлийг төлсөн бол энэ талаар баримт гаргаж өгөх, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох эсэх асуудал шийдвэрлэгдэх боломжтой юм. Хэрэв ..................., ...................нарын хооронд зээлийн асуудлаар маргаантай нөхцөл байдал бий болсон бол шүүхэд хандах эрх нээлттэй.

 

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүх ...................ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

 

2.Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013.12.17-ны өдрийн 1795 дугаар шийдвэрээр ...................оос 358,979,000 төгрөг гаргуулж Капитал банк ХХК-д олгох, барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж 14/1 дүгээр байрны 4 тоот орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ.

 

Шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, дуудлага худалдаагаар борлогдоогүй тул барьцаа хөрөнгийг төлбөрт тооцож авахыг санал болгосон, 2014.0.5.28-ны өдөр Капитал банк ХХК зөвшөөрснөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон, уг ажиллагааг хүчингүй болгуулахаар ................... шүүхэд нэхэмжлэл гаргасныг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрүүд хэрэгт авагджээ. /хх-80-118, 119-145/

 

Орон сууцыг төлбөртөө авахыг санал болгосон ажиллагааг хүчингүй болгуулахыг хүссэн ...................ын хүү ...................ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаагаас гадна ...................нь барьцааны зүйлийн өмчлөгч биш тул шийдвэр гүйцэтгэлийн уг ажиллагаанд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш байна.

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013.10.02-ны өдрийн 1347 дугаар захирамж нь ..................., ...................нарын хооронд, 2013.12.17-ны өдрийн 1795 дугаар шийдвэр нь ..................., Капитал банкны хооронд буюу өөр өөр этгээдэд хамааралтай, гэрээний талууд бие биенийхээ өмнө үүргийг гүйцэтгэх тул дээрх 2 шийдвэрийн гүйцэтгэх ажиллагааг нэгтгэн явуулах үндэслэлгүй, хариуцагчийн ажиллагаа 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй тул нэхэмжлэгч ...................ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр, магадлал үндэслэлтэй болжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/02035 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 201 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч ...................ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т  зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                      ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                         Х.ЭРДЭНЭСУВД

                      ШҮҮГЧИД                                                          П.ЗОЛЗАЯА

                                                                                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                 Г.ЦАГААНЦООЖ

                                                                                                  Д.ЦОЛМОН