Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 1236

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298, 299, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Цэрэнгийн Цагаандоржийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар Ц.Цагаандоржид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг (192000 төгрөгийг) 151 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 28.992.000 төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар Ц.Цагаандорж нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солихыг дурьдсугай.

4. Шүүгдэгч Ц.Цагаандорж нь цагдан хоригдсон хоноггүй, оршуулгын зардалд 4.000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал хадгалж, мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн хуванцарын тасархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. 59-65 УБД дугаарын Ssang young musso маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг Ц.Цагаандоржид буцаан олгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Цагаандоржид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцуулж хяналт тавиулахаар тогтоолын хувийг, №117195 тоот жолооны үнэмлэхний хамт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цагаандоржоос оршуулгын зардал 2.106.000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюунсайханд олгож, 1.848.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

9. Ц.Ариунаагийн эзэмшлийн С.Оюунд хадгалуулсан Ssang young musso маркийн 59-65 УБД улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн тогтоол, Ц.Цагаандоржийн Хаан банкны 5025011724 тоот дансны гүйлгээг хязгаарласан тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

10. Ц.Цагаандоржид авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

            11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 12. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ц.Цагаандоржид бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.БАТСУУРЬ