Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2021/0398

 

 

 

2021 оны 06 сарын ******* өдөр          Дугаар 128/ШШ2020/0398            Улаанбаатар хот

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:             “Д.д” ХХК

Хариуцагч:               Б.х.т

Гуравдагч этгээд:    “Г.о” ХХК

Нэхэмжлэлийн  шаардлага: “Б.х.т-ийн 416/ дугаар магадлалын ерөнхий дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгож, дахин дүгнэлт гаргахыг даалгуулах” тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, Ц.С, гуравдагч этгээдийн төлөөлөгч Т.Б, нарийн бичгийн дарга М.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Д.д” ХХК -ийн захирал Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.д” ХХК нь “Д.д" ХХК-ны захирал Д.Э-тэй 6 давхар, 50 айлын орон сууцны зураг төсөл хийлгэхээр тохиролцож, ******* оны 05 дугаар сарын 05-ны өдөр “Зураг төсөл боловсруулах захиалагч, гүйцэтгэгчийн хооронд 02 тоот гэрээ (Хавсралт-1)” байгуулж, урьдчилгаа 9,000,000 төгрөг төлсөн.

Гэрээ байгуулах үедээ “Д.д” ХХК-ны захирал Д.Э нь 6 давхар барилгын зураг гүйцэтгэх тусгай зөвшөөрөлгүй болохоо нуун дарагдуулсан байсан нь хожим тодорхой болсон.

Д.Э нь улмаар Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт  “Д.д” ХХК -ийн нэрийн өмнөөс Барилгын ажил эхлэх зөвшөөрөл хүссэн ******* оны 05 дугаар сарын 10-ны 09 тоотоороо (X-2) баримт бүрдүүлж өгөхдөө “Г.о” ХХК -ийн Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт 2013 онд баригдсан барилгын, “ЛКX-” шифртэй зургийн 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 713/2013 тоот Магадлалын ерөнхий дүгнэлтийг (х-3) хавсаргаж өгсөн байдаг ба уг магадлал нь холболт, өөрчлөлт огт хийгдээгүй, шаардлага хангахгүй байсныг мэдсээр байж Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн Б.О Барилгын тухай хууль тогтоомж, зөрчиж, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг олгосон байдаг.

Д.Э дээрх хуурамч баримт бүрдүүлэхэд “Г" ХХК-ийн захирал Т.Бтой үгсэн хуйвалдаж “... манай компанид хийгдсэн ЛКX шифртэй орон сууцны барилгын эзэмших эрх, зохиогчийн хяналтыг “Д" ХХК-ны захирал Д.Эт төлбөртэйгөөр ******* оны ******* дүгээр сарын 16-ны өдөр шилжүүлэв. Манай зураг экспертизээр батлагдсан бөгөөд шаардлагатай өөрчлөлтүүд хийж болно” гэх агуулгатай ******* оны ******* дүгээр сарын 16-ны өдрийн 33 тоот (х-4) албан бичгийг “Д.д” ХХК -д хаягласан хуурамч баримт бүрдүүлсэн байдаг. Учир нь “Д.д” ХХК нь “Д.д” ХХК-тай ******* оны 05 дугаар сарын 05-ны өдөр анх гэрээ байгуулах үед манай компанид “Г*******” ХХК-ны тухай ямар ч мэдээлэл байхгүй, тус компанийн захирал Т.Быг таньдаггүй байсан тул уг гэрээ байгуулагдахаас 19 хоногийн өмнө буюу ******* оны ******* дүгээр сарын 16-ны өдөр “Г.о” ХХК -ны захирал Т.Б нь манай компанид дээрх 33 тоот албан бичгийг ирүүлэх боломж цаг хугацааны хувьд байхгүйгээс харахад уг 33 тоот албан бичиг нь хуурамч баримт болох нь ойлгомжтой байдаг.

Мөн “Г.о” ХХК -ийн захирал Т.Б, “Д.д” ХХК-ийн захирал Д. Э нар ******* оны 05 дугаар сарын 12-ны өдөр “Барилгын ажлын зураг, файл хүлээлцэж төлбөр төлсөн акт” гэх “Д.д” ХХК -ийн Дархан хотын 13 дугаар хороол барих ЛКХ - шифртэй орон сууцны барилгын ажлын зураг, файлыг шалгаж хүлээж авсан, төлбөрт 5.000.000 төгрөг бэлнээр хүлээж авсан” гэх агуулга бүхий хуурамч баримтыг мөн бүрдүүлж, шүүхэд хүргүүлсэн байдгийг энэхүү гомд хавсаргав.

Улмаар дээрх хуурамч баримт бүрдүүлсэн маргааныг иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Г*******” ХХК-ын ******* оны ******* дүгээр сарын 16-ны өдрийн 33 тоот бичгийн эхийг ашиглан дээр нь, гэрээ байгуулсны маргааш буюу ******* оны 05 дугаар сарын 06-ны өдөр манай "Д” ХХК-ын инженер Ц.Эд ЛКX- шифртэй 136 хуудас зургийг өгсөн болгож, хуурамч бичиглэлийг компьютерийн программ хангамж ашиглаж үйлдэж, уг хуурамч нотлох баримтаа Д.Э нь шүүхэд гаргаж өгч хэрэгт хавсаргасан. Уг баримт хуурамч болох нь Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 6407 тоот дүгнэлтээр тогтоогдсон. “ЛКX-" шифртэй зураг нь манай барилгын зургийн даалгаварт өгөгдсөн хэмжээнээс 5 м урт, 75 м.кв илүү хэмжээтэй байсан нь хожим тодорхой болсон.

Дээрх “ЛКX-” шифртэй зургийг Д.Э нь манайд огт өгөөгүй ба харин “Д” ХХК-ийн захирал Д.Э, инженер Г.И нар экспертээр батлагдаагүй суурийн эскиз (шифр-*******,*******,*******) зургийг манай компанид өгч ажил эхлүүлсэн боловч барилгын ажлын иж бүрэн зураг төслийг гүйцээж өгөөгүй.

Барилгын зургийг бүрэн гаргаж өгөөгүй учраас манай барилгын ажлыг Мэргэжлийн хяналтын газраас зогсоосон үед Б.Ц миний бие нь хуучин танилын охин болох “Г*******" ХХК-ны инженер С.Атай тааралдаж учир байдлаа ярихад 45 хоногийн дотор иж бүрэн зураг хийж өгч чадна гэхээр нь итгэж, “Г" ХХК-ны захирал Т.Бтой ******* оны 07 дугаар сарын 23-ны өдөр №11/14 дугаартай “Барилгын ажлын зураг төсөв боловсруулах гэрээ байгуулж *******.07.23 зургийн даалгавар өгч, урьдчилгаа 10,000,000 төгрөг төлсөн.

Гэтэл “Г.о” ХХК гэрээнд заасан хугацаандаа зургаа гаргаж өгөөгүй ба бараг жилийн дараа оны 05 дугаар сарын 06-ны өдөр Барилга хот байгуулалтын яамны Б.х.т эрх бүхий албан тушаалтнуудаар шаардлага хангахгүй GRD-******* шифртэй зурагтаа, 416/ дугаар магадлалын ерөнхий дүгнэлтийг баталгаажуулсан байдаг.

Б.х.т захирал Б.Б, магадлалын хэлтсийн дарга Л.Б, мэргэжилтэн Ш.*******н баталгаажуулсан 416/ тоот Магадлалын ерөнхий дүгнэлтэд “Ерөнхий дүгнэлт нь экспертүүдийн 13 хуудас магадлалын хавсралт дүгнэлтийн хамт хүчинтэй" гэж заасан. Гэтэл уг экспертүүдийн 13 магадлалын хавсралт дүгнэлтийн нэг, барилга барих гол үндэс болох “Барилгын бүтээц" хэсэгт экспертиз хийсэн Монгол Улсын зөвлөх инженер, эксперт Б.Б нь магадлал хийсэн суур бүтээцийн магадлал дүгнэлтийг баталгаажуулаагүй болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогддог. Үүнд:

1. Суурийн ажлын зураг хийх эрхгүй “Д.д” ХХК-ийн Д.Э, инженер Г.И нарын хийсэн эскиз зургийг зохиогчийн зарим нэрийг сольж, шууд хуулж ашигласан, ийнхүү бусдын зургийг ашиглахдаа Г.И-ийн гарын үсэг зуруулаагүй байсан тул Монгол улсын зөвлөх инженер, эксперт Б.Б барилгын суурь бүтээцийн дүгнэлтэд 3 шаардлага тавьж, “Дээрх 1, 2, 3-д заасан дүгнэлтийг зассаны дараа зургийг экспертэд дахин хянуулах шаардлагатай” дүгнэлтийг оны 03 дугаар сарын 17-ны өдөр гаргасан байдаг.

2. Гэтэл “Г.о” ХХК нь эксперт Б.Б дүгнэлтэд шаардсан 3 шаардлагыг огт биелүүлээгүй, экспертээр дахин хянуулаагүй болох нь эксперт Б.*******аас “Д.д” ХХК -д ирүүлсэн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны 12/18 албан тоотын хариу албан бичгээр нотлогдож байна. Уг албан бичигт 1-д “... ББ-ийн зураг гүйцэтгэсэн Г.И гарын үсэг зураагүй ба экспертээр батлагдаж гарын үсэг зурагдаагүй”, 3-д “... ББ-ийн хэсгийг дахин хянуулах шаардлагатай гэж үзэж байна” гэснээс үзэхэд дээрх 416/ тоот магадлалын ерөнхий дүгнэлт хүчинтэй бус байх нь тодорхой байна.

3. Б.х.т ийн захирал Б.Б, магадлалын хэлтсийн дарга Л.Б, мэргэжилтэн Ш.Э нар нь дээрх үйлдлүүдээрээ тухайн үед мөрдөгдөж байсан Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д “зургийн даалгавар, зураг төсөл зохиох норм, дүрэм, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, газрын зөвшөөрөл. инженер-геологийн судалгааны дүгнэлт, техникийн нөхцөлийн дагуу зохиогдсон” байх барилгын зураг төсөлд тавигдах шаардлага, мөн хуулийн 13 дугаар зүйлд заасан барилгын зураг төсөлд магадлал хийх шаардлагыг, Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх магадлал хийх дүрмийн 7.5.2-т “барилга, байгууламжийн архитектур төлөвлөлт, бүтэц, инженерийн хангамжийн шийдэл нь дагаж мөрдөж байгаа норм, дүрэм, стандарт, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, инженер-геологийн судалгааны дүгнэлт техникийн нөхцөлийн дагуу зохиогдсон эсэх”-ийг хянана гэж заасныг тус тус зөрчиж “Г*******” ХХК-нд “Д.д” ХХК -иас өгсөн ******* оны 07 дугаар сарын 23-ны өдрийн барилгын зургийн даалгавар, гэрээ, техникийн нөхцөлийн дагуу зурагдаагүй, иж бүрэн биш зурагт магадлал гаргасан.

4. Б.х.т 416/ тоот магадлалын ерөнхий дүгнэлтэд “Ерөнхий дүгнэлт нь экспертүүдийн 13 магадлалын хавсралт дүгнэлтүүдийн хамт хүчинтэй” гэсэн маш тодорхой дүрэм байна. Энэ дүрмээ Б.х.т нь илт зөрчсөн байна.

5. “Г*******" ХХК-нь GRD-******* ширтэй зургаа, гэрээний хугацааг 4 жил 6 сар хэтрүүлж, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 19/19 тоотоороо манай компанид ирүүлснийг нягтлахад доорх зөрчил илэрсэн.

6. Манай иж бүрэн барилгын зураг хийлгэх *******.07.23-ны зургийн даалгаврын 5-д “Гадна, дотор инженерийн шугам сүлжээ техникийн нөхцөлийн дагуу 100% хийх”, 6-д “Иж бүрэн зураг байхаар гүйцэтгэх” гэсэн заалт огт хийгдээгүй. Гадна цэвэр усны шугам, галын гидрант хийгдээгүй учир галын машин ирж холбогдоод гал унтраах боломжгүй болгож. Хүүхдийн цэцэрлэг бүхий 40 айлын орон сууцанд аюулгүй амьдрах стандартыг, 416/ тоот магадлалын дүгнэлт ноцтой зөрчиж баталгаажсан.

7. Б.х.т нь 416/ тоот магадлалын ерөнхий дүгнэлтийг илт хууль бус баталгаажуулснаар манай байгуулга цаашид барилгынхаа ажлыг гүйцэтгэх боломжгүй болж, Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйл 12.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.2, 34 дүгээр зүйлийн 34.1.1. 34.1.4 дэх заалтууд болон дээрх зураг төслийг баталгаажуулах, стандарт, дүрэм, журмын шаардлагуудыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Дээрх байдлаас харахад эксперт Б.Б дахин эксперт хийх тухай дүгнэлтийг Б.х.т үл тоож, 416/ дугаар Магадлалын ерөнхий дүгнэлт баталгаажуулсны улмаас “Д.д” ХХК нь шаардлага хангахгүй ажлын зураг, ерөнхий дүгнэлтэй үлдэж, цаашид ашиглах боломжгүй барилгын суурьтай  үлдэж, барилгын ажлыг цаашид үргэлжлүүлж чадахгүй өнөөдрийг хүрч байна.

Дээрх хэрэгт эрүүгийн журмаар гомдол гаргаж, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт 1******* дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэж шалгах явцад Д.Э, Т.Б нарын хуурамч нотлох баримт бүрдүүлснийг Дархан-Уул аймгийн хяналтын прокурор Ц.Ц хянаад манай хүсэлтийг хангасан. Гэтэл “жилийн хугацаа өнгөрсөн...” гэх хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой үндэслэлээр Дархан-Уул аймгийн прокурор Г.Я 2020 оны 03 дугаар сарын 06-ын өдрийн 6 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлийн хэргийн хаасан. Аймгийн мөрдөн байцаах тасгаас 2020 оны 02 дугаар сарын 16-ны 34******* тоотоор манай хүсэлтийг хангахаас татгалзсан шийдвэр ирүүлсэн.

“Г*******” ХХК-ийн GRD-******* шифртэй барилгын ажлын зурагт, Б.х.т ийн 416/ тоот дүгнэлт нь хууль зөрчсөн тул хараат бус эксперт томилж, магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулахаар Барилга, хот байгуулалтын яаманд бид 2 удаа хүсэлт гаргасан. Барилга, хот байгуулалтын яамнаас хоёр удаагийн манай хүсэлтийн хариуд “холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд яаралтай арга хэмжээ авч” ... “магадлал хийх ажлыг судалж шийдвэрлэн хариу өгнө үү” гэсэн албан тоотыг Б.х.т хүргүүлсэн. Барилга, хот байгуулалтын яамны энэ шийдвэрүүдийг Б.х.т үл хэрэгжүүлж, өмнөх илт хууль бус үйлдлээ давтаж. Барилгын тухай хуулийн 25.5-д дурдсан” Барилгын ажлын явцад үндсэн хийцэд өөрчлөлт оруулсан бол .... өөрчлөлтийг тусгасан зурагт магадлал хийлгэнэ” гэсэн хариуг манайд ирүүлсэн нь манай хүсэлт, гомдлыг шийдвэрлэхгүй эс үйлдэхүй гаргаж байна гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл 416/ тоот Магадлалын дүгнэлтээр манай барилгын суурын ажил эхэлсэн мэтээр ийнхүү эхлүүлсний дараа барилгын үндсэн хийцэд өөрчлөлт орсон мэт хариуг өгч байгаа нь өөрсдөө хууль бус магадлалын дүгнэлт гаргаснаа мэдсээр байж мэдэн будилж, асуудлыг займчуулж, зөвшөөрч үл болох шийдвэр гаргаж байна.

Иймд “Г.о” ХХК -ийн GRD-******* шифртэй зурагт хийгдсэн Б.х.т баталгаажуулсан 416/ тоот Магадлалын ерөнхий дүгнэлт нь хууль зөрчсөн, илт хууль бус учир "хараат бус экспертийн дүгнэлт гаргуулан 416/ тоот магадлалын ерөнхий дүгнэлтийг хүчингүй болгож, дахин дүгнэлт гаргуулж, улмаар зөв дүгнэлтээр барилгаа барихын тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.х.т ТӨҮГ нь Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4, 34.2, Засгийн газрын 2018 оны “Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх тухай” 51 дүгээр тогтоол, Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-д заасны дагуу Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулдаг.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийн 6.8 дахь хэсэгт “...магадлал хийх ажлыг дараах байдлаар зохион байгуулна” гээд эх загвар зургийг хүлээн авч иж бүрдэл хянах, магадлал хийх эксперттэй гэрээ байгуулж, гүйцэтгэлд хяналт тавих, магадлал хийх ажлыг зохион байгуулах, зураг төсөлд магадлал хийх ажлын зардлыг тусгасан гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих, зураг төсөлд магадлал хийх экспертийг мэргэжлийн чиглэлийн дагуу цахим програмаар сонгож, томилох, томилогдсон эксперт нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас магадлал хийх боломжгүй болсон тохи өөр экспертийг томилох, зураг төслийн холбогдох хэсэг тус бүрд хийгдсэн магадлалын дүгнэлтийг нэгтгэн, дугаар олгож захиалагчид ажлын 3 өдөрт багтаан хүргүүлэх зэрэг ажлуудыг хийхээр зохицуулсан.

Барилгын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Барилга байгууламжийн зураг төсөлд хийх магадлалыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны энэ хуулийн 34.1.10-д заасны дагуу эрх олгосон иргэн, хуулийн этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлнэ” гэж заасан. Тус зохицуулалтын хүрээнд “Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертэд тавих шаардлага, түүнийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, эрх олгох журам”-ын дагуу сонгон шалгаруулалтад орж, эрх авсан экспертүүд магадлал хийж, дүгнэлт гаргадаг. Барилгын тухай хуулийн 39.4-д зааснаар эксперт барилга байгууламжийн зураг төслийн холбогдох хэсэгт магадлалын дүгнэлт гаргаж, мэргэжлийн хариуцлага хүлээхээр заасан. Мөн Барилгын тухай хуулийн 25.6-д зааснаар магадлалын дүгнэлт нь татгалзсан болон зөвшөөрсөн хоёр хэлбэртэй байх ба уг дүгнэлтийг гаргах эрх гагцхүү экспертэд байна.

Барилгын тухай хуулийн 4.1.6-д “барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх эксперт” гэж барилга байгууламжийн зураг төсөлд хараат бус, бие даасан, мэргэжлийн түвшинд дүгнэлт гаргах иргэн, хуулийн этгээдийг хэлнэ” гэж заасан. Ийнхүү хараат бус, бие даасан байдлаар гаргадаг магадлалын дүгнэлтийг Б.х.т зүгээс хянах, буцаах, хүчингүй болгох эрх байхгүй. Харин нэхэмжлэгчийн зүгээс маргаж буй 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 416/ дугаартай "Магадлалын ерөнхий дүгнэлт" нь экспертүүдийн гаргасан дүгнэлтийг нэгтгэн, дугаар олгож, бүртгэж буй зохион байгуулалтын шинжтэй баримт бичиг юм.

Иймд эксперт тус бүр өөрсдөө хариуцлага хүлээхээр гаргасан дүгнэлтийг тус төвөөс хүчингүй болгох, өөрчлөх эрхгүй болно.:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.4-д “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж заасан. Магадлалын дүгнэлтийн тухайд эксперт барилга байгууламжийн зураг төсөлд хараат бусаар, бие даасан, мэргэжлийн түвшинд дүгнэлт гаргах ба уг дүгнэлтэд холбогдуулан гаргасан гомдлыг Барилга, хот байгуулалтын яам хянан шийдвэрлэх боломжгүй юм. Харин Барилгын тухай хуулийн 25.7-д “...магадлалын дүгнэлттэй холбоотой маргаантай асуудлыг холбогдох мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлж болно” гэж заасан.

Б.х.т 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 416/ дугаартай Магадлалын ерөнхий дүгнэлттэй холбоотой маргаантай асуудал мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэгдээгүй бөгөөд нэхэмжлэгч хууль мэдэхгүй байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй. Иймд нэхэмжлэгч, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг алдсан гэж үзэж байна.

"Д" ХХК-ийн захирал Б.Цаас тус шүүхэд гаргасан Б.х.т 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 416/ дугаартай Магадлалын ерөнхий дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Г*******” ХХК-ийн ерөнхий захирал Т.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Манай компани нь эрх бүхий мэргэжлийн төрийн байгууллагаас хууль журмын дагуу, мөн барилгын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрлийн дагуу сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд олон арван барилгын ажлын зураг төсөл боловсруулан ажиллаж байна. Бидний боловсруулсан барилгын зураг төслөөр Улаанбаатар хот болон 30 гаруй аймагт 20 гаруй орон сууц, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн барилгууд баригдаж ашиглалтад орсон бөгөөд өнөөгийн байдлаар бүгд ашиглалтын шаардлага ханган хэвийн ажиллаж байна.

 “Д” ХХК-ийн захирал Д.Э нь орон сууцны барилгын зураг төсөл боловсруулах захиалга авч байгаа тухай танилцуулаад манай компанийн боловсруулсан 60 айлын орон сууцны барилгын зураг төсөлтэй танилцан уг барилгын зургаар суурийн холболт хийх хүсэлт гаргасны дагуу уг зураг холболт хийх зөвшөөрлийг зураг зохиогчийн эрхийг эзэмшигчийн хувьд Д.Эт өгсөн. Нэг маягийн буюу давтан ашиглах ашиглах зураг төсөлд холболт хийж тухайн байршил, хөрсний геологийн дүгнэлтэд нийцүүлэн хэд хэдэн газарт ашиглан, барилга барих нь түгээмэл байдаг.

Манай боловсруулсан нэхэмжлэлд дурдагдаж буй 60 айлын орон сууцны барилгын зургаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Увс аймгийн Улаангом сум, Ховд аймгийн Жаргалант сум, Хэнтий аймгийн Хэрлэн сум, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Хөвсгөл аймаг Мөрөн хотод тус бүр 1-2 орон сууцны барилга баригдахаар зураг төсөл нь зохиогдсон ба эдгээрээс Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Увс, Ховд, Говь-Алтай, Хэнтий аймгуудад орон сууц баригдан ашиглалтад орсон бөгөөд хэвийн ашиглагдаж байна. Эдгээр барилгуудын ажлын зураг төсөл нь бүгд Б.х.т улсын магадлалын дүгнэлттэй, эрх бүхий байгууллагуудаар баталгаажуулагдсан байгаа. Бидний боловсруулсан зураг төсөл нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Барилгын тухай хууль, Барилгын норм ба дүрэм (БНбД) болон стандартын шаардлагыг хангасныг илэрхийлэн харуулах болов уу.

Б.Ц гуайн нэхэмжлэлд олон дахин дурдагдаж байгаа "Д.д” ХХК-ийн захирал Д.Э-тай болон барилгын зураг төсөлд магадлал хийж байгаа олон мэргэшсэн, зөвлөх инженерүүдтэй үгсэн хуйвалдаж, хууль бус зүйл хийсэн удаа үгүй бөгөөд нэхэмжлэгчид хуурамч зураг өгөх ямар ч шаардлага байхгүй билээ. Түүнчлэн нэхэмжлэгч Б.Ц нь энэ зураг төсөлд хийгдсэн магадлалын дүгнэлтийн талаар Б.х.т төвд хандаж байсан ба Б.х.т улсын магадлал барилгын хууль, дүрэм журмын дагуу хийгдсэн гэж хариу өгсөн байсан. Өнөөдөр энэ асуудлыг дахин хөндөж байгаа нь олон арван мэргэшсэн, зөвлөх инженер болон мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааг үл тоомсорлон, үл хүндэтгэж байгаагийн илрэл гэж үзэж байна.

“Д” ХХК-ийн захирал Д.Э нь "Г*******” ХХК-д боловсруулсан 60 айлын орон сууцны барилгын давтан ашиглах зураг төсөлд холболт хийх эрхийг манайхаас авсны дараа “Д" ХХК- тай зураг төсөл боловсруулах гэрээ байгуулсан байсан бөгөөд барилгын суурь, ерөнхий төлөвлөгөөний зургийн боловсруулж өгсөн байсан. Мөн энэ суурийн зургийн дагуу “Д.д” ХХК нь барилгын суурийг газар дээрээ цутгаж хийсэн байдаг. Энэ талаар “Д.д” ХХК -ийн ерөнхий инженер Ц.Э гэдэг эмэгтэй манай компани дээр ирж манай 60 айлын орон сууцны зураг төслийг үзүүлсэн, Д.Э-аас танай зургийг авсан. Бид цэцэрлэгтэй айлын орон сууцны зураг хийлгүүлэхээр Д.Э-тай гэрээ байгуулсан боловч бидэнд суурийн зураг гаргаж өгснөөс хойш охгүй зургаа дуусгаж өгөхгүй байна. Бид банканд зээл авах хүсэлтээ гаргасан, зээлийн материалд ажлын зураг байх шаардлагатай байна. Та хэд тусалж ажлын зургийг хийж дуусгаж өгөөч гэж 2-3 удаа ирж учирлан туслаач гэж гуйсны дагуу бид арга буюу зөвшөөрч гэрээ байгуулан ажлаа эхэлсэн.

Зураг төсөл боловсруулах гэрээнд гадна инженерийн шугам сүлжээний зурагт төсөл хийх асуудал тусгагдаагүй. Учир Ц.Э энэ зураг хийх шаардлагагүй тухай хорооллын гадна инженерийн шугам сүлжээний хангамжийн нэгдсэн зураг Дарханд боловсруулагдаж байгаа гэсэн. Гэтэл Б.Ц гуай удаа дараа ажлын даалгаварт байгаа хийх ёстой байсан гэж байгаа бөгөөд үүнийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Энэ талаар ч мөн өмнө өөрт нь болон Иргэний хэргийн шүүхэд танилцуулан мэдүүлж байсан.

Бидэнтэй гэрээ байгуулахаасаа өмнө “Д.д” ХХК нь газар дээрээ барилгынхаа суурийг “Д.д” ХХК хийж өгсөн суурийн зургийг дагуу хийсэн байсан. Үүнийгээ ч “Д.д” ХХК нэхэмжлэлдээ баталсан. Гэвч дүрэм журмын дагуу барилгын гүйцэтгэгч компани барилгын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл авсан байх ёстой. Гэтэл энэ зөвшөөрлөө хууль бусаар бусдаар дамжуулан авхуулж, суурийн ажлаа өөрсдөө хийснийгээ биднийг буруутгаж, хуйвалдаан зохион байгуулсан гэж өөрсдийн буруутай үйл ажиллагааг бусдад тохож байгаа нь огт ойлгомжгүй байна. Мөн Б.Ц нь манай инженер С.Аг танилын хүүхэд, зураг хийж өгье гэж хэлсэн гэж нэхэмжлэлдээ бичсэн байгаа нь үнэнд нийцэхгүй бөгөөд зураг төсөл боловсруулах асуудал түүний охин Ц.Этай л яригдсан. Мөн энд албан ёсоор С.А нь Б.Ц гэдэг хүнийг танихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.

Бид гэрээ байгуулсны дараа өөрийн инженер С.Аг томилон Дархан хот руу явуулсан. Газар дээр нь хийгдсэн барилгын суурийг үзэж, нөхцөл байдалтай танилцаж, ашигласан барилгын материал хийцийн байдлыг тулган үзэж, тооцоо хийж шалгаж үзсэний дагуу барилгын зургийг үргэлжлүүлэн хийсэн. Гэрээний дагуу бид барилгын каркас зургийг хийж Ц.Эд хэвлэж өгсөн, зургаа үзээд саналаа өгье гээд 2 сар гаруй саналаа ирүүлээгүй, бид утасдаж сураглахад удахгүй өгнө гэсээр хугацаа алдсан. Ийм явдал хэд хэдэн удаа давтагдсан.

Бид ажлын зургийг боловсруулж дуусгаад улсын магадлалаар хянуулан баталгаажуулан оны ******* дүгээр сарын 01-ний өдөр авсны дараа “Д.д” ХХК -ийг ирж зургаа аваарай гэж Ц.Эд хэлсэн боловч ирэхгүй байж байгаад тухайн жилийн 5 сард Б.Ц гэдэг хүн ирээд би захирал нь байна гэж ирсэн. Бид зургийн үлдэгдэл санхүүжилтээ хийсний дараа эх хувь зургаа өгнө гэж хэлээд ажлын зураг, магадлалын дүгнэлтийг хувилан 1 хувь хүлээлгэн өгсөн. “Д.д” ХХК нь гэрээний үүргээ удтал биелүүлэхгүй байсан тул бид арга буюу 2016 оны 3 дугаар сард Дархан-Уул аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан ба 3 шатны шүүхээр 3 жил гаруй хэлэлцэгдэн үнэн зөв нь тогтоогдон асуудал манай талд шийдэгдсэн байдаг. Шүүх хуралдаан болгон дээр “Д.д” ХХК -ийн одоогийн нэхэмжлэлд дурдсан зүйлүүд дэлгэрэнгүй яригдсан бөгөөд бидний боловсруулсан зураг төсөл болон улсын магадлал, хууль, дүрэм журмын дагуу явагдсан гэж үзэж шийдвэрүүд манай талд гарсан байдаг.

Уг барилгын иж бүрэн зургийг 3 компанийн 11 инженер техникийн ажилтан оролцон боловсруулж, 6 эксперт томилогдон хянан магадалж, үүнээс гадна Б.х.т мэргэжилтнүүд ажиллаж уг барилгын зургийг Б.х.т дүрэм журмынхаа дагуу баталгаажуулан Магадлалын ерөнхий дүгнэлт гаргасан байна.

Гэтэл энэ бүх хүмүүсийн олон сарын шударга хөдөлмөрийг үгүйсгэн, 3 шатны шүүхээр хэлэлцэгдэж зураг төсөл боловсруулах ажил болон түүнийг магадлан баталгаажуулах ажил Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль журмын дагуу боловсруулагдан баталгаажсан гэж үзсэнийг үл хэрэгсэн магадлалын дүгнэлтийг хүчингүй болгох шаардлага тавьж байгаа нь дэндүү өрөөсгөл, зүй бус гэж үзэж байна.

Бидний зүгээс ямар ч хууль бус зүйл хийгээгүй, хийж байгаагүй болохоо хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Иймд энэ асуудлыг үнэн зөвөөр шийдэж өгнө гэдэгт итгэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Д.д” ХХК -иас Б.х.т холбогдуулан гаргасан “Б.х.т 416/ дугаар магадлалын ерөнхий дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгож, дахин дүгнэлт гаргахыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар зэрэгт үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

Б.х.т “Д.д” ХХК -ийн захиалгаар “Г.о” ХХК -ийн гүйцэтгэсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багт байрлалтай, “Хүүхдийн цэцэрлэгтэй, 40 айлын орон сууц”-ны барилгын зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулж оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 416/ дугаар магадлалын ерөнхий дүгнэлт бичжээ.

Барилгын тухай (2008 оны)  хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д ““барилгын зураг төслийн магадлал” /цаашид “магадлал” гэх/ гэж барилгын зураг төслийн техник, эдийн засгийн үндэслэл, архитектур, хот төлөвлөлт, үндсэн бүтээцийн бат бэх, инженерийн хангамжийн техникийн шийдэл, галын аюулгүй байдал, хүрээлэн байгаа орчин, байгалийн баялгийг зохистой ашиглах, үйлдвэрлэлийн технологийн сонголт нь барилгын норм, дүрэм, стандартын шаардлагыг хэрхэн хангасныг тогтоож, мэргэжлийн дүгнэлт гаргах ажиллагааг;”, 6 дугаар зүйлийн 6.2.8-д “барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг өрсөлдөөний журмаар сонгох;”, 13 дугаар зүйлийн 13.1-д “Барилгын зураг төсөлд хийх магадлалыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 6.2.8-д заасны дагуу сонгосон иргэн, хуулийн этгээд болон зөвлөх үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.” 13.4-д “Зураг төсөл зохиогчийн гаргасан алдааг зураг төслийн байгууллага, зохиогч хариуцах бөгөөд магадлал хийсэн этгээд нь зураг төслийн техникийн шийдлийн талаар гаргасан дүгнэлтийнхээ төлөө хариуцлага хүлээнэ.” гэж заажээ.

Магадлалын ерөнхий дүгнэлтийн хавсралт эксперт Б.Б дүгнэлтэд “... дээрх 1, 2, 3-т заасан дүгнэлтийг зассаны дараа зургийг экспертэд дахин хянуулах шаардлагатай. ...” гэснийг үндэслэн нэхэмжлэгч магадлалын ерөнхий дүгнэлтийг “эксперт Б.Б дүгнэлтэд тусгасан асуудлыг засварлаагүй, экспертүүдийг сонгон шалгаруулсан материал байхгүй, хууль бус экспертүүдээр дүгнэлт гаргуулсан” гэсэн үндэслэлээр илт хууль бусад тооцуулах шаардлага гаргасан бөгөөд гуравдагч этгээдийн төлөөлөгч “эксперт Б.Б дүгнэлт дурдсан асуудлыг засаж дахин хянуулсны дараа оны ******* дүгээр сарын 01-ний өдөр Б.Б гараар огноо бичиж гарын үсэг зурсан. ...” гэж тайлбарлаж байна.

Б.х.т ийн захирлын оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн тушаалаар батлагдсан магадлал хийх иргэн, хуулийн этгээдийн бүрэлдэхүүнд багтсан Т.Ч, Д.Г, Б.Л, Б.Б, М.Б нар зураг төслийн талаар холбогдох дүгнэлтүүдээ гаргасан болох нь хэрэгт магадлалын ерөнхий дүгнэлтийн хавсралтаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч маргаан бүхий актыг илт хууль бусад тооцуулах шаардлага гаргасан ч Захиргааны ерөнхий хууль дахь зохицуулалтаас үзвэл захиргааны акт чиглэсэн этгээдийн хувьд эерэг эсвэл сөрөг нөлөөлөлтэй байхаас хамаарч түүнийг хүчингүй болгох үндэслэлүүд өөр байна.

Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохи хүчингүй болгоно:

48.2.1.хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан;

48.2.2.бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирх сөргөөр нөлөөлсөн;

48.2.3.захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй;

48.2.4.захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн;

48.2.5.нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан.”  гэж эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлүүдийг хуульчилсан ба Б.х.т оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 416/ дугаар магадлалын ерөнхий дүгнэлт нь нэхэмжлэгч “Д.д” ХХК -ийн хувьд эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт бөгөөд түүнийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

Нэгэнт Б.х.т даргын тушаалаар батлагдсан бүрэлдэхүүнд багтсан магадлал хийх эрх бүхий этгээдүүдийг эксперт биш үзэх боломжгүй бөгөөд тэдгээрийн гаргасан дүгнэлтийг үндэслэн гаргасан Б.х.т магадлалын ерөнхий дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй.” гэж заасан илт хууль бус захиргааны акт биш тул нэхэмжлэлийг хангах боломжгүй юм.

Маргаан бүхий магадлалын ерөнхий дүгнэлтийг хүчингүй болгох эсвэл илт хууль бусад тооцсоноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх бус харин Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6-д “Магадлалын дүгнэлт татгалзсан, зөвшөөрсөн гэсэн хоёр хэлбэртэй байна. Магадлалын татгалзсан дүгнэлт барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл болно.” гэж зааснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөр байна гэж үзлээ.

Б.х.т оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 416/ дугаар магадлалын ерөнхий дүгнэлтэд “... гадна инженерийн шугам сүлжээний зураг төслийг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай зөвшилцөн, магадлал хийлгэж баталгаажуулах шаардлагатай. ...барилгын ажлын зураг төсөлд барилга угсралтын суурийн ажил нь бүрэн хийгдэж дууссаны дараа магадлалын ерөнхий дүгнэлт бичигдсэн. ...” талаар дурдсан бөгөөд хэрэв нэхэмжлэгч зураг төсөлд магадлалын ерөнхий дүгнэлт бичигдэхээс өмнө барилгын суурийн ажил нь бүрэн хийгдсэн барилгын суурь магадлал хийгдсэн зургаас зөрүүтэй, зарим хуудсанд тэмдэг дарагдаагүй, гадна дулаан, гадна цэвэр бохир усны, гадны цахилгаан хангамжийн зураг дутуу гэх асуудлаар Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7-д “Энэ хуулийн 25.6-д заасан магадлалын дүгнэлттэй холбоотой маргаантай асуудлыг холбогдох мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж шийдвэрлүүлж болно.” гэж зааснаар магадлалтай холбоотой асуудлаа мэргэжлийн зөвлөлөөр шийдвэрлүүлэх эрхтэй юм.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Барилгын тухай (2008 оны)  хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.4, Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6, 25.7, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7, 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Д.д” ХХК -иас Б.х.т холбогдуулан гаргасан “Б.х.т 416/ дугаар магадлалын ерөнхий дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгож, дахин дүгнэлт гаргахыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Н.ДАМДИНСҮРЭН