Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 119/2024/0011/З |
Дугаар | 221/МА2024/0362 |
Огноо | 2024-06-05 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2024/0362
“Эрдэнэт механик сервис” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нандинчулуун, Б.Октябрь
Нэхэмжлэгч: “Эрдэнэт механик сервис” ХХК
Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Давааням, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Билгүүнзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нандинчулуун
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ууганбаяр
Хэргийн индекс: 119/2024/0011/З
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дүгээр шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 27 дугаар зүйлийн 27.3, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.2, 52.2.2, 58 дугаар зүйлийн 58.1, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1., 196.1.1, 196.1.2 дахт хэсэгт заасныг тус тус баримтлан “Эрдэнэт механик сервис” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “Эрдэнэт үйлдвэр” ИӨҮГ-ын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” СЭ-112-12/626”, ЭҮТӨҮГ/202301248 дугаартай “Конусан бутлуурын сэлбэгүүд I” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 08 дугаартай шийдвэр, захиалагчийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” ДҮ-112-12/215 дугаар мэдэгдлийн дагуу “Эрдэнэт механик сервис” ХХК-тай гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ЭҮТӨҮГ/202301248 дугаартай “Конусан бутлуурын сэлбэгүүд I” Худалдах худалдан авах гэрээг “Эрдэнэт механик сервис” ХХК-тай байгуулахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгаж шийдвэрлэжээ.
2.1. “...Анхан шатны шүүхээс ЭҮТӨҮГ/202301248 дугаартай "Конусан бутлуурын слабогууо I” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 09 дугаартай шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлээ: ". Захиалагч "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Тамгын газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн "Гэрээ байгуулах эрх олгох тухай" ДҮ-112-12/215 дугаар албан бичгээс үзвэл гэрээ байгуулах сүүлийн өдрийг 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гэж үзэхээр байна. Иймд "Эрдэнэт механик сервис" ХХК нь гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулан захиалагчийн заасан хугацааны дотор буюу 2024 оны 01 дүгээр сарын 22-ны одор "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Бараа, материал худалдан авах ажиллагааны хэлтэст хүргүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдана авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т "Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна"-т заасан хугацааг хэтрүүлээгүй" гэж тайлбарласан байна.
2.2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан зохицуулалт нь захиалагчийг хуулийн дагуу гэрээ байгуулахдаа дараах үндсэн нөхцөлийг харгалзахыг үүрэг болгосон. Үүнд:
1. Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа гэрээг байгуулах,
2. Тендер хүчинтэй байх хугацаанд багтаан гэрээ байгуулах.
2.3. Маргаан бүхий тендер шалгаруулалтын тухайд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 24 дүгээр зүйлийн 24.5- т "Тендерт оролцогч өөрийн тендерийн хүчинтэй байх хугацааг 30-аас доошгүй хоног байхаар тендерт заана" гэж заасны дагуу "Эрдэнэт механик сервис" ХХК-аас тус үйлдвэрийн газарт тендерийн баримт бичигтээ тусган ирүүлсэн маягт болон мэдэгдэл /албан бичгээр ирүүлсэн/-д тендер хүчинтэй байх хугацааг 30 хоног байна гэж тусгасан. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь тендерт оролцогчийн энэхүү мэдэгдэл, хуулийн дээрх зохицуулалтад үндэслэн тендер хүчинтэй байх хугацааг тооцоолсон. Тухайлбал: Tyc үйлдвэрийн газар нь ЭҮТӨҮГ/202301248 дугаартай "Конусан бутлуурын сэлбэгүүд"-ийг сонгон шалгаруулах тендерийг 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нээсэн. Тендерт нийлүүлэгчийн мэдэгдлийн дагуу тендер хүчинтэй байх хугацаа 30 хоног бөгөөд тухайн 30 хоногийн хугацаа нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөр дуусгавар болох байсан. Гэвч тухайн хугацаанд тендерт оролцогч "Дижитал актив" ХХК-аас тендер шалгаруулалтын үр дүнд Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргаж, тус яамны 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03/9338 дугаар албан бичгээр захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг 2023 дугаар сарын 19-ний өдрөөс түдгэлзүүлж, мөн яамны 2023 оны 12 дугаар сарын 28-ны 103/9571 дугаар албан бичгээр захиалагчийн гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгож, түр түдгэлзүүлсэн хугацааг дуусгавар болгосон.
2.4. Ингэснээр Монгол Улсын Сангийн яамны шийдвэрээр гомдол хянан шийдвэрлэхтэй холбоотойгоор тухайн тендерийн хүчинтэй байх хугацаа 9 хоногоор сунгагдсан.
2.5. Мөн Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03/85 дугаар албан бичгээр тухайн тендер шалгаруулалтын хүчинтэй хугацааг 15 хоногоор сунгах зөвшөөрлийг олгосон. Үүнээс үзэхэд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202301248 дугаартай "Конусан бутлуурын сэлбэгүүд I" нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн хүчинтэй байх хугацаа 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр (2023.11.28-2023.12.28-30, 2023.11.28-2023.12.19-21, 30-21-9, 2023.12.28 +9-2024.01.06+15-2024.01.21 дараагийн ажлын өдөр нь 2024.01.22) байсан болно.
2.6. Харин Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан гэрээ байгуулах эрх олгосноос хойш 6 хоногийн дараа буюу гэрээ байгуулах боломжтой өдөр нь тухайн нөхцөл байдлын хувьд 2024.01.23-ны өдөр (2024.01.15+ ажлын 6 өдрийн дараа 2024.01.23) байсан болно. Өөрөөр хэлбэл "Эрдэнэт механик сервис" ХХК-ийн хувьд 2024.01.22-ны өдөр гэрээний төслийг тус үйлдвэрийн газарт ирүүлж, гарын үсэг зуруулахаар өгч байгаа нь дээр дурдсан тендер хүчинтэй байх хугацааны дотор, гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлснээс хойш ажлын 6 хоногийн дараа гэрээг байгуулах хуулийн шаардлагыг хангахгүй, гэрээ хүчин төгөлдөр бус болох нөхцөл байдал үүсэж байсан тул тус үйлдвэрийн газраас тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй байгаа талаар хуулийн заалтыг үндэслэн мэдэгдэл хүргүүлсэн. Гэвч анхан шатны шүүхээс энэхүү нөхцөл байдалд зөв дүгнэлт хийлгүй тендерийн хүчинтэй байх хугацаа, гэрээ байгуулах хуулиар олгогдсон хугацаа хоёрыг хооронд нь хольж, нэхэмжлэгч нь захиалагчийн заасан хугацааны дотор гэрээний төслийг хүргүүлсэн нь хугацаа хэтрээгүй, гэрээний хугацааг захиалагч буруу тооцоолсон зэргээр байгуулагдаагүй гэрээнд хаанаас ямар гэрээний хугацаа гаргаж ирж тодорхойлон дүгнэж байгаа нь ойлгомжгүй, тодорхой бус, түүнийгээ хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн тайлбарлаагүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн шийдвэр гэж үзэхэд хүргэж байна.
2.7. Зүй нь дээр дурдсанчлан гэрээ байгуулах талаар мэдэгдсэнээс хойш ажлын 6 хоногийн дараа гэрээг ирүүлж, тухайн хугацаа нь тендер хүчинтэй байх хугацаанд багтаж байгаа тохиолдолд тус үйлдвэрийн газар гэрээ байгуулахад ямар нэгэн асуудалгүй, хуулийн хүчин төгөлдөр нөхцөл байдлыг үүсгэх байсан юм. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь жилд дунджаар 1100 гаруй тендер шалгаруулалт зохион байгуулдаг бөгөөд тухайн тендер шалгаруулалтаас үүдэлтэй ялангуяа тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулаагүй уг хугацаа дууссаны дараа гэрээ байгуулсан талаарх гомдол, шүүхийн маргаан их гардаг. Энэхүү асуудал нь (тендер хүчинтэй байх хугацаа дууссаны дараа гэрээ байгуулах) Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.1.2-т зааснаар гэрээ хүчин төгөлдөр бусад тооцогдож, улмаар тухайн гэрээнээс үүдэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т зааснаар хэлцлээр шилжүүлсэн зүйлсээ харилцан буцаах нөхцөл байдал үүсэх, буруутай этгээдээр хохирол нөхөн төлүүлэх болон зарим тохиолдолд хуулийн хугацаа хэтрүүлэн гэрээ байгуулсан албан тушаалтнууд хууль хяналтын байгууллагаар шалгагдах зэрэг сөрөг нөлөөлөл үүсдэг болохыг дурдах нь зүйтэй байна.
2.8. Анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” СЭ-112-12-626 дугаартай захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлээ “...хариуцагч буюу захиалагч нь гэрээний хүчинтэй хугацааг 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дууссан гэж буруу тогтоон тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 09 дугаартай хууль бус шийдвэрийг үндэслэн гэрээ байгуулахаас татгалзсан нь хуульд нийцээгүй гэж тайлбарласан.
2.9. Гэтэл анхан шатны шүүхээс захиалагч нь ямар гэрээний хүчинтэй хугацааг хэрхэн буруу тооцсон, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж дүгнэсэн, хариуцагчийн маргаан бүхий асуудалд шүүхийн хурааж бар (захиргааны хэрхэн хамааралтай болох, тендерийн буй мар шийдвэр (захиргааны акт, гэрээ эсэх), түүнийг яагаад хууль бус гэж үзэж байгаа болохыг ддорхойлоогүй, ойлгомжтой бус байна.
2.10. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.2-т "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна", 106.5-т "Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй", 107.4- т «Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.
2.11. Мөн анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлага болох гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох үндэслэлээ ". "Эрдэнэт механик сервис" ХХК болон "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хооронд байгуулахаар төслөөр бэлтгэж ирүүлсэн гэрээний төслийг захиргааны гэрээ мэтээр тайлбарлаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь маргаан бүхий нөхцөл байдал, эрх зүйн харилцааг шүүх зөв тодорхойлоогүй гэх нөхцөлийг үүсгэж байна. Тухайлбал: Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-т "Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно", 52.2-т "Дараах харилцаанд захиргааны гэрээг хэрэглэж болно", 52.2.2-т "захиргааны байгууллага өөрийн зарим чиг үүрэг, эрх мэдлийг бусад этгээдэд шилжүүлэх харилцаанд" 58 дугаар зүйлийн 58.1-т "Захиргааны гэрээнд энэ хуулийн Тавдугаар бүлэгт зааснаас гадна Иргэний хуульд заасан гэрээний суурь зохицуулалт нэгэн адил үйлчлэх бөгөөд өөрөөр зохицуулсан захиргааны хэм хэмжээ байхгүй тохиолдолд нөхөн тохируулж хэрэглэнэ" гэж тус тус заасан.
2.12. Дээрх хуульд зааснаар захиргааны гэрээ нь нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, дуусгавар болгоход чиглэсэн байх ба гэрээний зүйл нь нийтийн эрх зүйн хэм хэмжээ болох хууль, хэм хэмжээ тогтоосон актаар зохицуулагддаг буюу гэрээний үр дагавар нь нийтийн эрх зүйд хамаарахыг шаарддаг.
2.13. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аас бусад аж ахуй нэгжүүдтэй байгуулж буй гэрээ нь иргэний эрх зүйн харилцаанд үндэслэсэн, харилцан тэгш эрхтэйгээр бараа, үйлчилгээг худалдан авах өөрийн үндсэн үйл ажиллагаанд худалдан авсан бараа, үйлчилгээг ашиглаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулахад буюу дотогш чиглэсэн байдаг. Маргаан бүхий гэрээ ч мөн адил Иргэний хуулийн 243 дугаар зүйлд үндэслэн худалдах, худалдан авах гэрээ бөгөөд захиргааны гэрээний төрөлд хамаарахгүй юм. Гэтэл шүүхээс ийнхүү эрх зүйн харилцаа, түүнд үндэслэгдсэн тохиолдлыг буруу тайлбарлаж, хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
2.14. Түүнчлэн анхан шатны шүүхээс тендерийн үнэлгээний хороо болон түүний шийдвэрт үндэслэн гарсан захиалагчийн шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасан үр ашигтай, хариуцлагатай байх, хэмнэлттэй байх зарчмыг зөрчсөн гэж үзсэн ч ямар үндэслэлээр ийнхүү үзсэн, хуулийн аль зохицуулалт, хэргийн материалд тусгагдсан ямар баримт, шийдвэр нь хууль зөрчиж, дээрх зарчмуудыг зөрчөөд байгааг дурдсангүй. Захиргааны хэргийн шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасан захиргааны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, зохих захиргааны акт гаргахыг даалгах шийдвэр гаргахад захиргааны байгууллагын эс үйлдэхүй (татгалзал) хууль бус болох нь тогтоогдож байхын зэрэгцээ холбогдох захиргааны байгууллага шүүхийн шийдвэрийг үйлчилж буй хууль тогтоомжийн хүрээнд биелүүлэх боломжтой байх ёстой. Өөрөөр хэлбэл "даалгах" шүүхийн шийдвэр нь захиргаанд үүрэг болгох онцгой шийдвэрийн хувьд захиргааны байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлснээр хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийг зөрчих эрсдэлд орохгүй байх нь хууль ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хувьд анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг биелүүлсэн ч тухайн гэрээ нь хуулийн дагуу хүчин төгөлдөр бус байх нөхцөлийг үүсгэж байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг дээрх үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-т зааснаар хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэсэн Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 119/ШШШ2024/0019 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Маргааны үйл баримтаас үзвэл “Конусан бутлуурын сэлбэгүүд I” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 05 дугаар шийдвэрээр “Эрдэнэс механик сервис” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендер гэж шалгаруулж, уг шийдвэрийн дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” ДҮ112-12/7676 дугаартай албан бичгээр “Эрдэнэт механик сервис” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосныг мэдэгдсэн, үүнийг эс зөвшөөрч “Дижитал актив” ХХК-иас Сангийн яаманд гомдол гаргасны дагуу тус яамны 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03/9338 дугаар албан бичгээр “...гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр хугацаагаар түдгэлзүүлж”, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/9571 дүгээр албан бичгээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ДҮ112-12/7678, ДҮ112-12/7676 дугаартай албан бичгээр гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийх”-ийг мэдэгджээ.
3. Улмаар тендерийн үнэлгээний хороо 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр дахин хуралдаад 08 дугаар шийдвэрээр “Эрдэнэт механик сервис” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн “Хамгийн сайн” үнэлэгдсэн гэж шалгаруулсан ба уг шийдвэрийн дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Тамгын газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ДҮ-112-12/215 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгийг, ЭҮТӨҮГ/202301248 дугаартай “Конусан бутлуурын сэлбэгүүд I” худалдах худалдан авах гэрээг “Эрдэнэт механик сервис” ХХК-д 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр цахимаар хүргүүлсэн бөгөөд дээрх үйл баримттай талууд маргаагүй байна.
4. Нэхэмжлэгч “Эрдэнэт механик сервис” ХХК нь дээрх гэрээ байгуулах эрх олгох шийдвэр болон Худалдах, худалдан авах гэрээг хүлээн авч гэрээг зөвшөөрөн гарын үсгээ зурж баталгаажуулан 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Бараа, материал худалдан авах ажиллагааны хэлтэст өгч, 110,552,553.00 төгрөгийн гүйцэтгэлийн баталгаа байршуулах зэргээр захиалагчтай байгуулсан гэрээний үүргийг хэрэгжүүлж эхэлсэн байна.
5. Гэтэл хариуцагчаас 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн СЭ-112-12/626 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр ЭҮТӨҮГ/202301248 дугаар тендерийн хүчинтэй байх хугацаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт заасны дагуу дуусгавар болсон тул тендер шалгаруулалтыг дахин зарлахаар шийдвэрлэсэн болохыг мэдэгдсэн бөгөөд үндэслэлээ “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” зааснаар гэрээ байгуулах хүчинтэй хугацаа 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дууссан, уг үндэслэлээр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал гэрээ байгуулахаас татгалзсан тул тендерийн Үнэлгээний хороо 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр дахин хуралдаж 09 дүгээр шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр тендер шалгаруулалтыг дахин зарлахаар шийдвэрлэсэн” гэжээ.
6. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “...нэхэмжлэгчээс хуульд зааснаар ажлын 6-аас доошгүй хоногийн дараа буюу 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гэрээ байгуулах ёстой байсан гэтэл 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гэрээнд гарын үсэг зурж ирүүлсэн нь дээрх хугацааг зөрчсөн, мөн тендерийн хүчинтэй байх хугацаа 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дуссан...” гэж тайлбарлан маргасан байна.
7. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл тендер сонгон шалгаруулалтыг 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нээсэн, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна” гэж заасны дагуу тендерийн хүчинтэй байх хугацаа 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дуусах байсан, гэвч тендерт оролцогч “Дижитал актив” ХХК-иас гомдол гаргаснаар Сангийн яамны 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03/9338 дугаар албан бичгээр 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс түдгэлзүүлж, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 03/9571 дүгээр албан бичгээр түдгэлзүүлсэн хугацааг дуусгавар болгосон.
Үүнээс тооцвол тендерийн хүчинтэй хугацаа 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр дуусахаар байсан боловч, мөн хугацаанаас хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т “Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа 15 хоногоор сунгаж болно” гэж зааснаар Сангийн яамны 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03/85 дугаар албан бичгээр 15 хоногоор сунгаж, 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр тендерийн хүчинтэй хугацаа дуусахаар байна.
8. Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “Тоолох хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн ажлын өдөр уг хугацаа дуусна” гэж заасан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 20, 21-ний өдрүүд нь ажлын бус өдөр бөгөөд дараагийн ажлын өдөр нь 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байх тул тендерийн хүчинтэй байх хугацааг 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дууссан гэж үзнэ.
9. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Захиалагч тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ”, 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж заасан.
10. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл тендерт шалгарсан этгээдэд гэрээ байгуулах эрх олгосныг мэдэгдсэн хугацаа ач холбогдолтой, энэ хугацаанаас хойш 6 хоногийн хугацааг тоолох, энэ хугацаа нь тендерийн хүчинтэй хугацааны дотор байх атал захиалагчаас тендерийн хүчинтэй хугацаа 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дуусна гэдгийг мэдсээр байж 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдлийг хүргүүлсэн зэргээр нэхэмжлэгч хуулийн этгээдийг чирэгдүүлсэн, хугацаа хэтрүүлсэн буруутай байна.
11. Өөрөөр хэлбэл тендер шалгаруулалт явагдан ажил гүйцэтгэгч шалгарсан тохиолдолд хариуцагч нь тендерийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж ажиллах үүрэгтэй бөгөөд тендерийн хүчинтэй байх хугацаа 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дуусахаар байхад хариуцагчаас 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүргүүлснээр мөн хугацаанд гэрээ байгуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчээс тендерийн хүчинтэй байх хугацаанд буюу 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гэрээнд гарын үсэг зурж захиалагчид хүргүүлснийг дээрх хуульд заасан “...ажлын 6-аас доошгүй хоногийн дараа гэрээ байгуулах...” байсан гэж нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.
12. Тодруулбал, тендерийн хүчинтэй байх хугацаанд багтан гэрээг хүргүүлсэн нэхэмжлэгчийг буруутган тендерийг дуусгавар болгож, тендер шалгаруулалтыг дахин зарлахаар шийдвэрлэсэн, хуульд заасан үүргээ биелүүлээгүй, гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй гаргаж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
Дээрхээс үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
Учир нь, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “тендер шалгаруулалт” гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг”, 5.1.7-д “тендерийн баталгаа” гэж гэрээ байгуулах хүртэл, эсхүл тендерийн хүчинтэй байх хугацаа дуустал тендер хүчин төгөлдөр байх, шалгарсан тохиолдолд гэрээ байгуулах, хариуцлагатай оролцохоо баталгаажуулж тендерт оролцогчоос захиалагчид ирүүлсэн банкны баталгаа, даатгагчийн баталгаа, Засгийн газрын бонд, Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаасыг”, 5.1.18-д “гэрээ байгуулах эрх олгох” гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой худалдан авах гэрээ байгуулах тухай захиалагчийн шийдвэрийг түүнд мэдэгдэхийг” ойлгохоор, 6 дугаар зүйлийн 6.1-“Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална”, 29 дүгээр зүйлийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна”, 29.3-т “«Хамгийн сайн» үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч гэрээ байгуулахаас татгалзсан, эсхүл энэ хуулийн 20.7.2-т заасан нөхцөл үүссэн бол түүнд олгосон гэрээ байгуулах эрхийг захиалагч хүчингүй болгож, удаах “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд ийм оролцогч байхгүй бол 30.4-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана”, 20 дугаар зүйлийн 20.7.2-т “«хамгийн сайн» үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэлд заасан хугацаанд гүйцэтгэлийн баталгааг ирүүлээгүй, эсхүл гэрээ байгуулахаас татгалзсан”, 46 дугаар зүйлийн 46.1-т “Захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авах талаар дараахь эрх, үүрэгтэй байна:”, 46.1.3-т “үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах”, 46.1.4-т “худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах” гэж тус тус заасан.
2.6. Дээрх хуульд зааснаас үзвэл хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой худалдан авах гэрээ байгуулах захиалагчийн шийдвэрийг мэдэгдсэн бол гэрээ байгуулах эрх олгогдсон гэж үзэхээр байх бөгөөд ийнхүү гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш 6-аас доошгүй өдрийн дараа тендер хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг мэдэгдэх, гэрээ байгуулах, худалдан авах ажиллагааг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж зохион байгуулах нь захиалагчид хуулиар хүлээлгэсэн үүрэг байх бөгөөд худалдан авах ажиллагаа бүхэлдээ ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмын хүрээнд явагдахаар, харин хамгийн сайн» үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэлд заасан хугацаанд гүйцэтгэлийн баталгааг ирүүлээгүй, эсхүл гэрээ байгуулахаас татгалзсан нөхцөл үүссэн тохиололд захиалагч гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгож, удаах “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой хуульд заасан журмын дагуу гэрээ байгуулах, хэрэв энэ нөхцөл бүрдэхгүй бол дараагийн шатны хуульд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр байна.