| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Батзориг |
| Хэргийн индекс | 148/2017/00465/И |
| Дугаар | 57 |
| Огноо | 2017-12-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 57
*******н нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хэргийн индекс: ************************
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч,
Ерөнхий шүүгч Б.Батзориг
Шүүгчид С.Энхжаргал
Г.Давааренчин
Оролцогчид
Нэхэмжлэгч *******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 572 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор *******н нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн ************** ******* Засаг даргын ******* *******т холбогдох “Нотариатын үйлдэл хүчингүй болгуулах”-ыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие овогтой Эрдэнэдалай нь Сэлэнгэ аймгийн ************** ******* Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 140 дугаартай ******* эзэмшүүлэх тухай захирамжаар тус ******* * дүгээр багийн нутаг дэвсгэрт үр тариа тарих зориулалттайгаар 60 га тариалангийн талбайг 60 жилийн хугацаатайгаар эзэмшихээр болсон юм. Үүний дагуу гэрчилгээгээ 2004 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гаргуулж авсан.
Улмаар 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдөр өөрийн эзэмшлийн газраа ХХК-ийн захирал 10 жилээр ашиглуулах тухай гурвалсан гэрээг хийсэн байтал саяхан 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн захирамжаар миний ******* эзэмших эрх бүхэлдээ ХХК-ийн захирал 60 жилийн хугацаатайгаар шилжсэнийг олж мэдлээ. Надад энэ талаар албан ёсоор, хуулийн дагуу мэдэгдээгүйгээр ийм зүйл болсонд гомдолтой байсан учраас энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр Захиргааны хэргийн шүүхэд хандахад тухайн үед намайг байлцуулахгүйгээр надад мэдэгдэхгүйгээр ******* тамгын газрын дарга нь хүсэлтийг баталж үүний улмаас миний 60 га ******* иргэн Авирмэдэд шилжсэн байна. Тухайн хүсэлт гэх бичгийг миний бие нь хоорондоо тохиролцвол хуулинд зааснаар гэрээ хийж баталгаажуулна гэж ойлгосон боловч ямар ч тохиролцоонд хүрээгүй байхад өөрөө дур мэдэн батлуулсан байна.
Иймд 2007 оны 06 дугаар 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн ************** ******* ******* газрын даргын баталсан нотариатын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Сэлэнгэ аймгийн ************** ******* Засаг даргын тамгын ******* шүүхэд гаргасан тайлбартаа: ”... Сэлэнгэ аймаг, ************** ******* Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 140 дугаартай ******* эзэмшүүлэх тухай захирамжаар тус ******* 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үр тариа тарих зориулалттай ******* 6 га тариалангийн талбайг 60 жилийн хугацаатай ******* эзэмшихээр болж улмаар 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдөр өөрийн эзэмшлийн газрыг ХХК-ний захирал 10 жилээр ашиглуулах тухай гурвалсан гэрээг хийсэн байтал 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн захирамжаар миний ******* эзэмших эрх бүхэлдээ ХХК-ний захирал 60 жилийн хугацаатайгаар шилжсэн.
Энэ үед надад мэдэгдэхгүйгээр намайг байлцуулахгүйгээр тухайн үед ажиллаж байсан ******* Засаг даргын тамгын газрын дарга хүсэлтийг баталсан.
Иймээс 2007 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Сэлэнгэ аймаг, ************** ******* Засаг даргын тамгын газрын даргын баталсан нотариатын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэж дурьдсан бөгөөд хариуцагчаар Сэлэнгэ аймаг ************** ******* Засаг даргын тамгын газрын дарга миний биеийг татсан байна.
Иймд дээрх иргэний нэхэмжлэлд тухайн үед ажиллаж байсан ******* Засаг дарга ийн баталсан нотариатын үйлдлийг миний бие хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй тул уг нэхэмжлэлээс татгалзаж буй тайлбарыг гаргаж байна” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...*******гийн шүүхэд гаргасан нотариатын үйлдлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүх хэргийг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд 572 дугаартай шийдвэрээр:
-Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн ************** ******* Засаг даргын тамгын *******т холбогдох 2007 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Сэлэнгэ аймгийн ******* ******* ******* Засаг дарга болон газрын даамалд гаргасан өргөдлийн үнэн зөв гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгуулахыг хүссэн *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар хэргийн 64-80 дугаар талд авагдсан бичгийн баримтуудыг нотлох баримтаас хасч шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймгийн ************** ******* Засаг даргын 2004 оны 05-р сарын 20-ны өдрийн 140 дугаартай ******* эзэмшүүлэх тухай захирамжаар тус ******* *-р багийн нутаг дэвсгэрт үр тариа тарих зориулалттайгаар 60 га тариалангийн талбайг 60 жилийн хугацаатайгаар эзэмшиж байсан ба улмаар 2006 оны 06 сарын 23-ны өдөр өөрийн эзэмшлийн газраа “ ” ХХК-ний захирал 10 жилээр ашиглуулах тухай гурвалсан гэрээг хийсэн байтал саяхан 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн захирамжаар миний ******* эзэмших эрх бүхэлдээ “ ” ХХК-ний захирал 60 жилийн хугацаатайгаар шилжсэнийг олж мэдсэн. Нэхэмжлэгчид энэ талаар албан ёсоор, хуулийн дагуу мэдэгдээгүйгээр ийм зүйл болсонд гомдолтой байсан учраас энэ асуудыг шийдвэрлүүлэхээр Захиргааны хэргийн шүүхэд хандахад хариуцагчийн зүгээс нэг хүсэлт гэсэн баримт гаргаж өгсөн ба тухайн баримтыг нэхэмжлэгч *******г байлцуулахгүйгээр ******* ******* газрын дарга нь нотариатаар баталж үүний улмаас миний 60 га ******* иргэн Авирмэдэд шилжсэн байсан. Иймээс нотариатын үйлдэл хүчингүй болгох асуудал гарч ирсэн учраас иргэний хэргийн шүүхэд хандсан. Тухайн үеийн ******* ******* газрын дарга нь хууль зөрчиж өөрийн эрх мэдлээ ашиглан холбогдох хүнийг байхгүй үед нь нотариатаар баталж хувийн байдлаар хандсан болох нь дараахи байдлуудаар нотлогдож байна. Нотариатын тухай хуулийн 26 дугаар зүйлийг зөрчсөн,...Тус заалтад .Нотариатч баримт бичиг, үйл явдлыг гэрчлэхдээ нотариатын бүртгэл хетөлж түүнд нотариатчийн хийсэн нотариатын үйлдлийг он, сар едрийн дарааллаар нь үнэн зев, засваргүй, гаргацтай, тодорхой бичнэ. Нотариатын бүртгэлийн дэвтэрт үйлчлүүлэгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний үнэмлэхний болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хэрэв нотариатын үйлдэл хийхэд тэмдэглэл хөтөлсөн бол энэ тухай тус тус тэмдэглэнэ. Үйлчлүүлэгч, нотариатын үйлдэл хийхэд оролцсон гэрч, бусад оролцогч нотариатын бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зурна. Нотариатын үйлдэл хийсэн баримт бичигт дарсан баталгааны тэмдгийн дардас дээрх дугаар нь тухайн бүртгэлийн дугаартай ижил байна гэсэн байтал энэ талаар баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйл Нотариатын үйлдлийг хийхээс татгалзах гэдгийг зөрчсөн... 31.1.2.өөртэй нь болон түүний гэр бүлийн гишүүнтэй нь холбоотой асуудал байвал нотариатын үйлдэл хийхээс татгалзана гэсэн байхад энэ газрыг авсан Авирмэд нотариатын үйлдлийг хийсэн тамгын газрын дарга Алтанзориг нар нь хоорондоо эгч дүүсийн хүүхдүүд ба энэ талаар хэрэгт авагдсан Алтанзоригийг асуусан мэдүүлгээр нотлогдож байхад хувийн харьцаагаар баталсан. Нотариатын тухай хуулийн 34 дүгээр зүйл, Нотариатын үйлдэл хийсэн тухай тэмдэглэл хийгээгүй ...нотариатын үйлдэл хийж буй албан тушаалтан нь үйлчлүүлэгч болон бусад оролцогч оролцож байгаа бол тэмдэглэл хөтөлнө гэсэн ба энэ талаар тэмдэглэл хөтлөөгүй, хөтөлсөн баримт байхгүй, Нотариатын тухай хуулийн 39 дүгээр зүйл, Нотариатын үйлдэл хийсэн баримт бичгийг хадгалаагүй ... Нотариатч нь нотаритын үйлдэл хийсэн, гэрчилсэн баримтуудыг дугаарын дагуу үдэж хадгалаад үдсэн материалыг зохих журмын дагуу архивт шилжүүлэн хадгалуулна гэсэн байхад шүүхэд өгсөн тайлбартаа ...архивт дээрхи материалууд нь ороод устгагдсан гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Монголын Нотариатчийн танхимын Удирдах зөвлөлийн хурлын 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 01 тоот тогтоолын 4 дүгээр хавсралт “Нотариатын архивын хадгаламжийн нэгж бүрдүүлэх, хадгалах, архивт шилжүүлэх, лавлагаа олгох журам” -д зааснаар өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй холбоотой баримтыг хадгалах хугацаа 15 жил гэж заасан ба хариуцагч хэрвээ архивын баримтыг устгасан гэж үзэж байгаа бол тэр баримтуудаа гаргаж өгөх ёстой байсан. Гэтэл шүүхэд өөрөө нотариатын үйлдэл хийсэн тухай ямар ч баримтыг гаргаж өгөөгүй байхад шүүх зөвхөн нэхэмжлэгчийг өөрөө нотариат дээр очоогүй гэдгээ няцааж чадаагүй гэсэн дүгнэлтийг хийсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл төрийн ажлыг хийж байгаа албан тушаалтны хувьд өөрөө эрх үүргийнхээ хүрээнд хийсэн үйлдлээ хуульд заасан баримтын хүрээнд түүнийгээ үйлдэж нотлох ёстой юм. Тэрнээс бус иргэн хүний хувьд эрх бүхий баримтуудыг гаргаж өгөх бололцоо байхгүй. Харин Захиргааны хэргийн шүүх болон иргэний хэргийн шүүхээр нотариатын үйлдэлтэй холбоотой баримтуудыг гаргуулахаар шаардсан боловч гаргаж өгөхгүй байгаа нь нотариатын үйлдлийг хууль журмын дагуу хийгээгүй болох нь нотлогдож байхад шүүх энэ тал шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ямар ч дүгнэлт хийлгүйгээр нэг талыг барьж шийдвэрлэсэнг зөвшөөрөхгүй байна. Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10-р сарын 25-ны өдрийн 572 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжпэлийн шаардлагыг хангаж өгнө үү. “ гэв.
Үндэслэх нь:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангаагүй, хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь: Хэргийн материалыг судлан үзэхэд *******гийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн ************** ******* Засаг Даргын ******* *******т холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаан 2017 оны 10 сарын 25-ны өдрийн 14 цаг 30 минутанд товлогдож, тодорхой үндэслэлээр шүүх хуралдааныг мөн өдрийн 17 цаг хүртэл хойшлуулсан болох нь хэрэгт авагдсан шүүгчийн захирамж болон шүүх хуралдааны тэмдэглэл зэргээс харагдаж байх ба тухайн хойшлуулсан шүүх хуралдаан хэзээ, хэрхэн явагдсан талаарх шүүх хуралдааны тэмдэглэл хэрэгт авагдаагүйн улмаас шүүхийн 572 дугаар шийдвэр хэрхэн гарсан нь тодорхой бус байх бөгөөд тухайн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан шүүхийн шийдвэр гэж үзэх үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 96 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүх хуралдаанд шүүх хуралдааны тэмдэглэл үйлдэх ёстой бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэл нь мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д зааснаар нотлох баримтын ач холбогдол бүхий нотолгооны хэрэгсэл болж, шүүхээс гарч буй тухайн шийдвэр хууль ёсны дагуу гарсан эсэхийг дүгнэхэд чухал ач холбогдолтой байна.
Иймд дээр дурьдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байх ба хэргийн шийдэл болон давж заалдсан гомдлын талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 25-ны өдрийн 572 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй
ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД С.ЭНХЖАРГАЛ
Г.ДАВААРЕНЧИН