Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 105/2016/0027/Э |
Дугаар | 226 |
Огноо | 2016-11-07 |
Зүйл хэсэг | 145.2., |
Улсын яллагч | Д.Ширэндэв, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 226
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр,
улсын яллагч Д.Ширэндэв,
шүүгдэгч Э.Пүрэв-Очир, О.Төмөрчөдөр, тэдгээрийн өмгөөлөгч Н.Жамъяндорж,
шүүгдэгч Б.Жалбаажамц, түүний өмгөөлөгч Д.Одонтунгалаг,
шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч А.Ариунаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халзан дамба овогт Бат-Өлзийгийн Жалбаажамц, Жонгоор овогт Бумсангийн Бат-Эрдэнэ, Лаалаа овогт Эрдэнэбатын Пүрэв-Очир, Бүрээч овогт Олзвойн Төмөрчөдөр нарт холбогдох эрүүгийн 2016 2501 1058 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарыг биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, сантөхникийн слесарь мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо, Шархадны 8 гудамж, 167 б тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Халзан дамба овогт Бат-Өлзийгийн Жалбаажамц, /РД:АН92050316/,
2. Монгол Улсын иргэн, 1995 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Цэцэрлэг сум, 1 баг, Чулуутад оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 84-1226 тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Жонгоор овогт Бумсангийн Бат-Эрдэнэ, /РД:АН95081819/,
3. Монгол Улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум, 5 баг, Шаргад оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Лаалаа овогт Эрдэнэбатын Пүрэв-Очир, /РД:РП97122518/,
4. Монгол Улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум, 2 баг, Өвгөдөд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Бүрээч овогт Олзвойн Төмөрчөдөр, /РД:РП97042613/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.Жалбаажамц, Б.Бат-Эрдэнэ, Э.Пүрэв-Очир, О.Төмөрчөдөр нар нь урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, машин механизм хэрэглэн 2016 оны 03 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вишн Девелопмент” ХХК-ний барилгын агуулахад нэвтэрч сантехникийн хоолой, Порто фермийн угаалтуур зэрэг эд зүйл хулгайлж 1.675.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Жалбаажамц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм хэрэг хийхгүй тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хулгайн эд зүйл борлуулсан хэргээ хүлээж байна. Үгсэн тохирч байгааг хамт явж байхдаа мэдсэн. Гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгч Э.Пүрэв-Очир нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм хэрэг хийхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгч О.Төмөрчөдөр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Дахин ийм хэрэг хийхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгч Б.Жалбаажамцийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Төмөрчөдөр, Пүрэв-Очир хоёроос “та хоёр мөнгөний ажил хийх үү” гэсэн чинь “юу юм” гэж надаас Төмөрчөдөр асуухаар нь би инээсэн чинь “хулгай юм уу” гэж асуухаар нь “бараг л тийм” гэж хэлсэн. Төмөрчөдөр, Пүрэв-Очир хоёр “тэгий, тэгий” гэсэн. Тэгээд бид хулгай хийхээр ярилцаж, тохиролцоод 01 цаг өнгөрч байсан байх Баянзүрх дүүргийн 08 дугаар хороонд баригдаж байгаа барилга дээр очсон. Би уг барилгыг өмнө нь таксинд явж байхдаа харж байсан. Барилгын гадаа очоод би эхлээд ороход Төмөрчөдөр бид хоёр том цоожтой хаалганы цоожийг эвдэж орсон. Бат-Эрдэнэ, Пүрэв-Очир нарыг машиндаа суулгаад үлдээсэн. Дотогшоо орвол гэрлээр дохино гэж хэлсэн байсан тэгээд цонхыг нь гадагш нь онгойлгоод машин дотор байгаа Бат-Эрдэнэ, Пүрэв-Очир нарыг гэрлээр дохиход Пүрэв-Очир хүрч ирээд дотроос нь угаалтуур 5 ширхэг, 5 боодол ПВС хоолой авсан тэгээд бид нар Бат- Эрдэнийг гэрт нь хүргэж өгөөд Төмөрчөдөр, Пүрэв-Очир бид 3 машинд хоносон. Маргааш өдөр бид гурав хамтдаа 100 айл орсон, Бат-Эрдэнэ гэрээсээ 100 айл дээр ирээд бид 4 уулзаад эхлээд 5 ширхэг угаалтуураа 80.000 төгрөгөөр зарсан. Би угаалтуур зарсан 80.000 төгрөгөө Төмөрчөдөр, Пүрэв-Очир нарт өгөөд “болох уу” гэсэн “болно” гээд аваад явсан. Бат-Эрдэнэ залгаад би нэг хүнд зарахаар болчихлоо гээд миний машиныг аваад явсан, удалгүй “зарчлаа” гээд ирсэн. Надад бэлэн 600.000 төгрөг өгөөд 180.000 төгрөгийг данс руу хийсэн байгаа 20.000 төгрөг орой шилжүүлнэ гэсэн гэж хэлсэн. Бат-Эрдэнэд би бэлэн 60.000 төгрөг өгсөн тэгээд бид хоёр салсан. 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Төмөрчөдөр, Пүрэв-Очир хоёртой уулзаад барилга дээр ирээд Пүрэв-Очир машинаас буугаад хүн харах гэж яваад хамгаалагчид нь баригдсан, Төмөрчөдөр бид хоёр холоос машин дотроосоо харж сууж байгаад явсан. Маргааш нь цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг. /1 хх 116-119, 127-131 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Б.Бат-Эрдэний мөрдөн байцаалтанд өгсөн: “...Жалбаажамц ах “та хоёр мөнгөний ажил хийх үү” гэхээр нь “хулгай юу” гэж асуугаад Төмөрчөдөр, Пүрэв-Очир нар инээгээд байсан. Тэгсэн Жалбаажамц ах “бараг л тийм” гэсэн. Тэгээд Улаанхуаран руу явж барилгын ар талд очиж зогссон. Пүрэв-Очир машины гадаа хүн хараад зогсож байсан Жалбаажамц, Төмөрчөдөр нар хашааг нь даваад орсон. 20-30 минут болоод зүүн тийшээ харсан цонхыг онгойлгосон байсан, Пүрэв-Очир цонхны доороос авч өгсөн зүйлийг нь аваад машины багаж руу зөөгөөд, намайг “урдаас нь татаадах” гэсэн би татаж өгсөн. 3 боодол цагаан өнгийн целлодон хоолой байсан. Тэгээд бид нар тэндээсээ хөдлөөд манай хашаанд оруулж 5 боодол хоолойг тавьсан. Маргааш нь 12 цагийн орчим Жалбаажамц яриад “хоолойгоо 100 айл дээр аваад ир” гэхээр нь аваачиж өгөхөд Жалбаажамц, Төмөрчөдөр, Пүрэв-Очир нар хамт байсан. Би 100 айлын лангуугаар явж байгаад Ононбаяр гэх хүнд хоолойгоо 800.000 төгрөгөөр зарсан. 240.000 төгрөг бэлнээр үлдсэн 560.000 төгрөгийг миний 5150090406 дугаартай данс руу шилжүүлсэн. Хулгайлсан эд зүйлээ 78-03 УБҮ улсын дугаартай автомашинаар зөөвөрлөж худалдсан...” гэх мэдүүлэг. /1 хх 112-115, 132-136 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.Пүрэв-Очирын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Жалбаажамц Төмөрчөдөр хоёр хашааг нь давж орсон, намайг гадаа манаачийн путикний гэрэл харж бай гээд үлдээсэн. Бат-Эрдэнэ бид хоёр хамт байсан, 10-20 минутын дараа зүүн тийшээ харсан цонхыг онгойлгосон байсан. Бат-Эрдэнэ дуудаад байна гээд цонхны доор очсон, нэг цаасан хайрцагтай зүйл Жалбаажамц дээрээс өгөөд машиндаа хий гэсэн. Би уг зүйлийг машиндаа хийсэн чинь Бат-Эрдэнэ чи байж бай гээд тэр гаргаж өгсөн зүйлийг зөөгөөд байсан. Жалбаажамц, Төмөрчөдөр нар дотроос хайрцагтай эд зүйл гаргаж өгч байсан. Маргааш нь 100 айл дээр очиж угаалтуураа зарчихаад бид хоёрт 80.000 төгрөг өгөхөөр нь бид хоёр хувааж авсан...” гэх мэдүүлэг. /1 хх 120-122, 142-145 дугаар хуудас/,
Шүүгдэгч О.Төмөрчөдөрийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Жалбаажамц авах юм тодорхой гээд хайрцагтай угаалтуур, 5 ширхэг целлодон хоолой зэрэг эд зүйл авсан. Жалбаажамц дотроос эд зүйлээ гаргаж өгөөд би цонхны доороос аваад Пүрэв-Очирт дамжуулаад Пүрэв-Очир Бат-Эрдэнэд өгч машиндаа ачиж байсан. Тэгээд бид нар хөдөлж Жалбаажамцын эгчийн гэр гэсэн нийтийн байранд угаалтуураа тавьсан. Маргааш нь 100 айл дээр очоод бид хоёрыг машины хажууд байж бай гэж хэлээд яваад ирэхдээ угаалтуураа зарчаад бид хоёрт 80.000 төгрөг өгсөнийг нь хувааж авсан...” гэх мэдүүлэг. /1 хх 123-126, 137-141 дүгээр хуудас/,
Хохирогч Ж.Чимэдийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 03 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 08 дугаар хороонд байрлах манай байгууллагын барилгын агуулахаас эд зүйл алдагдсан. Порто фермийн угаалтуур 5 ширхэг, нэг ширхэг нь 95.000 төгрөг, сантехникийн 16-н хуванцар хоолой 5 хайрцаг /нэг хайрцагтаа 200 метр байдаг/ нэг метр нь 1.555 төгрөг гэдэг. Уг барьж байгаа барилгад угсрах гээд агуулахад хадгалж байсан...” гэх мэдүүлэг. /1 хх 29-32 дугаар хуудас/,
Гэрч Г.Батнягтын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хороо, Вишн Девелопмент ХХК-ний баригдаж байгаа барилга дээр хамгаалагчийн үүрэг гүйцэтгэх хугацаанд шөнийн 00 цагийн орчим грашаас нэг банди гарч ирсэн би очоод юу хийж яваа талаар асуухад өөдөөс учир нь ойлгогдохгүй юм яриад байхаар нь саатуулан шалгаж тасгийн даргад хүлээлгэн өгсөн. Бас манай хашааны зүүн талын буланд бас нэг үл таних этгээд зогсож байхаар нь би очиж шалгах гэхэд зугтаасан, араас нь хөөж байгаад алдсан. Тухайн өдөр бол эд зүйл алдагдаагүй харин 03 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө манай барилга дээр хулгай орсон...” гэх мэдүүлэг. /1 хх 37-38 дугаар хуудас/,
Гэрч П.Бат-Оргилын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 03 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө манай хамгаалагч нар станцаар бие биенээ дуудаад байхаар нь би Баянзүрх дүүргийн 08 дугаар хороонд байрлах барилга руу шуурхай бүлэгтэй хамт очсон. Манай хамгаалагч нар 20 орчим насны эрэгтэй хүнийг барьсан байсан, хоёулаа байсан гэсэн нэг нь зугтаасан байсан. 2016 оны 03 дугаар сарын 21-22-ны хооронд агуулахад нь хулгай орж эд зүйл алдагдсан...” гэх мэдүүлэг. /1 хх 39-40 дүгээр хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн шинжээчийн ¹2432 дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын зургийн үзүүлэлт дээрх “зураг №6, 7, 11 гэсэн дугаартай гутлын мөрүүд харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Харин дээрх зургийн үзүүлэлтийн “зураг №12” гэсэн гутлын мөр шинжилгээнд тэнцэхгүй байна.
2. Шинжилгээнд тэнцэж буй хэргийн газрын зургийн үзүүлэлт дээрх “зураг №6” гэсэн зүүн гутлын мөр шинжилгээнд харьцуулах загвар болгон ирүүлсэн хар өнгийн элгэн хос гутлын зүүн улаар дарагдаж гарсан байж болно гэжээ /1 хх 50-58 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3 дугаар хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ /1 хх 14 дүгээр хуудас, 2 хх 44-54 дүгээр хуудас/,
Б.Жалбаажамцын эзэмшилд байгаа 78-03 УБҮ улсын дугаартай Хонда Сивик маркийн /арлын дугаар ES91001869/ тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /1 хх 19-22 дугаар хуудас/,
Б.Бат-Эрдэнийн эзэмшлийн ХААН банкны 5150090406 тоот дансны деспозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх 168 дугаар хуудас/
Хохирол төлсөн баримт /1 хх-ийн 208 хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /1 хх 146-149 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх 150-153 дугаар хуудас/, шүүгдэгч О.Төмөрчөдөрийн хувийн байдлыг тогтоосон баримт /1 хх 176-181 дүгээр хуудас/, шүүгдэгч Э.Пүрэв-Очирын хувийн байдлыг тогтоосон баримт /1 хх 182-187 дугаар хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Б.Жалбаажамц, Б.Бат-Эрдэнэ, Э.Пүрэв-Очир, О.Төмөрчөдөр нар нь урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, машин механизм хэрэглэн 2016 оны 03 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вишн Девелопмент” ХХК-ний барилгын агуулахад нэвтэрч сантехникийн хоолой, Порто фермийн угаалтуур зэрэг эд зүйл хулгайлж 1.675.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь тус тус нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.Жалбаажамц, Б.Бат-Эрдэнэ, Э.Пүрэв-Очир, О.Төмөрчөдөр нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахдаа ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, тэдгээрийн анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, зэргийг ял хөнгөрүлэх нөхцөл байдалд тооцож, эдгээр ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Бат-Эрдэний өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 болгож зүйлчлэх гэсэн нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Э.Пүрэв-Очирын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Бат-Эрдэнэ бид хоёр хамт байсан, 10-20 минутын дараа зүүн тийшээ харсан цонхыг онгойлгосон байсан. Бат-Эрдэнэ дуудаад байна гээд цонхны доор очсон, нэг цаасан хайрцагтай зүйл Жалбаажамц дээрээс өгөөд машиндаа хий гэсэн. Би уг зүйлийг машиндаа хийсэн чинь Бат-Эрдэнэ чи байж бай гээд тэр гаргаж өгсөн зүйлийг зөөгөөд байсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгч О.Төмөрчөдөрийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Жалбаажамц дотроос эд зүйлээ гаргаж өгөөд би цонхны доороос аваад Пүрэв-Очирт дамжуулаад Пүрэв-Очир Бат-Эрдэнэд өгч машиндаа ачиж байсан...” гэх мэдүүлгүүдээр нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Жалбаажамцын өмгөөлөгчөөс битүүмжлэгдсэн тээврийн хэрэгсэл нь Бичил Глобус Групп банк бус санхүүгийн байгууллагынх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр нотлогдож байх тул Бичил Глобус Групп банк бус санхүүгийн байгууллагыг иргэний хариуцагчаар татах гэснийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ. 1 дүгээр хавтаст хэргийн 23 дугаар хуудсанд Бичил Глобус Групп банк бус санхүүгийн байгууллагын Автотээврийн үндэсний төв гэсэн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн албан бичиг болон шүүгдэгч нарын мэдүүлгээр уг тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Б.Жалбаажамцын эзэмшлийх болох нь нотлогдож байх тул гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.Жалбаажамцын эзэмшилд байгаа 78-03 УБҮ улсын дугаартай Хонда Сивик маркийн /арлын дугаар ES91001869/ тээврийн хэрэгслийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн Б.Жалбаажамцын эзэмшилд байгаа 78-03 УБҮ улсын дугаартай Хонда Сивик маркийн /арлын дугаар ES91001869/ тээврийн хэрэгслийг улсын орлого болгож, шүүгдэгч Б.Жалбаажамц, Б.Бат-Эрдэнэ, Э.Пүрэв-Очир, О.Төмөрчөдөр нар нь 8 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.