Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2018/02758

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч М.Эрхэмбаяр, Э.Болд-Очир нараас 77,493,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Минжмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 117,119,765 төгрөгт холбогдох хэсгийг болон 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн “Үүрэг дуусгавар болсон тухай” хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,201,214 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Эрхэмбаяр, Э.Болд-Очир нараас 545,415 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Минжмаад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 


            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                             Н.ХАНГАЛ