Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2024/0367

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч ТЕГХТТТГ-ын ТУБ Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т

Нэхэмжлэгч: “Ж” ХХК

Хариуцагч: ТЕГХТТТГ-ын ТУБ Ц.М, татварын улсын байцаагч Б.Х

Нэхэмжлэлийн шаардлага: “Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.М, Б.Х нарын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр үйлдсэн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” №21220000131 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2024/0156 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Э, Д.Н, Ж.Д, хариуцагч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал

Хэргийн индекс: 128/2023/0679/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Ж” ХХК-иас ТЕГХТТТГ-ын ТУБ Ц.М, татварын улсын байцаагч Б.Х нарт холбогдуулан “Татварын улсын байцаагч Ц.М, Б.Х нарын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр үйлдсэн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” №21220000131 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 0156 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 4.1.1, 4.1.6, Татварын ерөнхий хууль /2019 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.1, 6.1.19, 28 дугаар зүйлийн 28.1, 28.7, 41 дүгээр зүйлийн 41.1, 42 дугаар зүйлийн 42.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 5.4, 7.1, 7.2, 17.2.9, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2019 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.7, 4.1.7.а, 4.1.7.е, 5 дугаар зүйлийн 5.2, 5.3.2, 5.5.2, 7 дугаар зүйлийн 7.1, 7.4, 18 дугаар зүйлийн 18.1, 18.6.8, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.2.5, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.2, Зөрчлийн тухай хууль /2017 оны/-ийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.М, Б.Х нарын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр үйлдсэн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” №21220000131 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Давж заалдах гомдлын (эсэргүүцэл) үндэслэл “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Том татвар төлөгчийн газрын Татварын улсын байцаагч Ц.М, Б.Х нарт холбогдох Татварын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр НА-21220000131 дугаартай нөхөн ногдуулалтын акттай холбогдох маргааныг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024.02 21-ны өдрийн 128/ШШ2024/0156 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ ЗХШХШТХ-ийн 106 дугаар зүйлийн 106.2. Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг зөрчиж хууль тогтоомжид нийцээгүй үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

3.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн "1"-т: Нэхэмжлэгч хуулийн этгээдээс гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна. Дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн үндэслэлд дурдагдаагүй, оролцогч талуудын маргаагүй асуудлаар хууль зүйн дүгнэлт хийсэн нь ЗХШХШТХ-ийн 106.5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж заасантай нийцэхгүй байна. Тодруулбал, хэргийн оролцогчид нь Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгч гэж хэн болох, хуулийн тодорхойлолт түүнчлэн оршин суугч бус этгээдийн бүртгэл хийгдсэн эсэх, бүртгэгдэх эсэх асуудлаар маргаагүй, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ үндэслэлээр маргаан үүсгээгүй байхад шүүх хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн нь хууль тогтоомжийг зөрчиж байна.

3.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн "7" -д:

Хариуцагч нараас нэхэмжлэгч хуулийн этгээдийн албан татвар төлөлтийн үйл баримтад хамаарах 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны татварын тайлан, мэдээ, дансны хуулга зэрэг анхан шатны санхүүгийн баримтуудыг цуглуулж, татварын хяналт шалгалт хийсэн атлаа 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн гэж үзсэн нь маргаан бүхий үйл баримт болон татварын хяналт шалгалттай холбоотойгоор хэрэгжүүлсэн хуулийн зохицуулалт хоорондоо шалтгаант холбоогүй, татварын зөрчил нь 2006 оны хуулийн зохицуулалтад хамааралгүй байгааг шүүх зөрчил гэж үзэхээр байна. Дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. HA-21220000131 дугаар актаар илрүүлсэн 3 дахь заалтад ...../2006 оны/ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. "Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна: 7.1.4. Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ. 7.2. Монгол Улсад байрладаггүй гадаадын хуулийн этгээд, түүнчлэн оршин суугч бус хувь хүний Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүн 10.0 сая төгрөг ба түүнээс дээш байвал энэ хуулийн 7.1.4 дэх заалт нэгэн адил хамаарна. 7.3.5. Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугч бус этгээд Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн захиалгаар бараа борлуулах., 7.4.9. Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугч бус этгээдээс Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн захиалгаар ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх; 16.1. Албан татвар төлөгч нь бараа, ажил, үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар дараа сарын 10-ны дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, батлагдсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана: 16.1.2. Монгол улсын иргэн, хуулийн этгээд нь оршин суугч бус буюу Монгол Улсад байрладаггүй этгээдээс энэ хуулийн 7.3.5. 7.4.9-д заасан бараа ажил, үйлчилгээг худалдан авахдаа нэмэгдсэн өртгийн албан татварыг уг бараа ажил, үйлчилгээний үнэ дээр нэмж авч төсөвт төлөх, мөн /2015 оны/ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна., 7.2. Доор дурдсан үйл ажиллагааг 7.1-д нэгэн адил хамааруулна., 7.2.5.оршин суугч бус этгээдийн оршин сууг этгээдэд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ, гэж заасныг, гэж бичсэн нь шүүхийн үзэж байгаачлан зөрчилд хамааралгүй хуулийн заалт гэж үзэх үндэслэлгүй. Энэ хэсэгт 2006 оны НӨАТ-ын тухай хуулийн заалтыг нэмж оруулсан нь актын энэ хэсэгт хамаарах зөрчлийг үгүйсгэх хүчингүй болгох шалтгаан болохгүй. Уг хэсэгт хамаарах 2016 оны НӨАТ-ын тухай хуулийн 7-р хэсгийг хамт бичсэн багаа нь шүүхийн энэ хэсгийн үндэслэл үгүйсгэгдэнэ. Өөрөөр хэлбэл бичилтийн алдаанаас 2006 оны НӨАТ-ын тухай хуулийг нэмж оруулсан нь НӨАТ-ын хуулийг зөрчсөн зөрчлийг зөвтгөх үндэслэл болохгүй.

3.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн "8"-т:

2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр батлагдаж, 2016 оны 01 дүгээр сарын 01- ний өдрөөс хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдсөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /цаашид НӨАТ-ын тухай хууль гэх/ нь хувь хүн, хуулийн этгээдийн Монгол Улсад импортоор оруулсан, эсхүл Монгол Улсаас экспортод гаргасан, Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулах харилцаанд үйлчлэх бөгөөд уг хуульд "оршин суугч", "оршин суугч бус" гэх ойлголтыг нэр томьёоны утгаар хуульчилсан ба мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6.а-д "оршин суугч нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /цаашид ААНОАТ-ын тухай хууль гэх/-ийн 5.3-т заасан Монгол Улсад байнга байрладаг албан татвар төлөгч" байхаар, ААНОАТ-ын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т "Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчид дараах аж ахуйн нэгж хамаарна, 5.3.1. Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан аж ахуйн нэгж", 5.3.2. удирдах байгууллага нь Монгол Улсад байрладаг аж ахуйн нэгж" байхаар заажээ. Үүнээс үзэхэд, нэхэмжлэгч нь НӨАТ-ын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6.а, ААНОАТ-ын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.3.1-д зааснаар нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох "оршин суугч" албан татвар төлөгч болж байна. Харин 5.3.2- д заасны дагуу "удирдах байгууллага нь Монгол Улсад байрладаг аж ахуйн нэгжээр нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох "оршин суугч" албан татвар төлөгч байх боломж нэхэмжлэгчид энэ хуулиар бий болохгүй мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдохгүй байна. Дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. “Жемнет” ХХК-ийн тухайд Монгол улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан хуулийн этгээд. Монгол улсад байнгын оршин суугч татвар төлөгч бөгөөд уг компанийн татвар төлөгчийн статус дээр маргаан үүсээгүй тул шүүхийн энэ хэсэгт хийсэн дүгнэлт ойлгомжгүй байна.

3.4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн "9" -д:

Нөгөө талаас НӨАТ-ын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д "үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна" гэж, 5.3-д "Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан гадаад улсын аж ахуйн нэгжийн төлөөний газрын Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн бол энэ хуулийн 5.2-т хамаарна" гэж зааснаар нэхэмжлэгч нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох "албан татвар суутган төлөгч" байх боломжтой, гэвч хуулийн энэ заалтыг утгаар нь үгчлэн тайлбарлавал, ААНОАТ-ын тухай хуулийн дагуу гадаад улсын аж ахуйн нэгжийн төлөөний газрын Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд хамаарахаар байгаа нь нэхэмжлэгчийн үүрэг бүхий албан татвар суутган төлөгч гэж үзэхээргүй байна. Өөрөөр хэлбэл, гадаад улсын аж ахуйн нэгжээс өөрийн төлөөний газраараа дамжуулан дотоодод олж буй орлого нь 50 сая төгрөгөөс давсан бол НӨАТ-ын тухай хуулийн 5.3-аар албан татвар суутган төлөгч болохоор байна. Дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. “Ж” ХХК-ийг бусдад олгосон, шилжүүлсэн орлогоос ААНОАТ, НӨАТ суутган авч төсөвт төвлөрүүлэх үүргээ биелүүлээгүйд хариуцлага тооцсон Өөрөөр хэлбэл ТЕХ- ийн 4.1.6."татвар суутгагч" гэж татвар төлөгчийн олсон орлогод татварын хуулиар татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг," гэж заасныг зөрчсөн. Бусдаар оршин суугч бус этгээдийн төлөөний газар байх статустай гэж үзээгүй тул шүүхийн энэ хэсгийн дүгнэлт үндэслэлгүй байна.

3.5. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн "11" -д:

ААНОАТ-ын тухай /2006 оны хуулийн 4.1.5-д болон 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн мөн хуулийн 4. 1.1-д заахдаа "аж ахуйн нэгж гэж улсын бүртгэлд бүртгэгдэж, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа компани, нөхөрлөл, хоршоо, ... тэдгээртэй адилтгах орлогын албан татвар төлөх үүрэг бүхий хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй этгээд болон үндсэн үйл ажиллагаа нь ашгийн бус боловч бараа борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлж орлого олсон дотоод, гадаадын хуулийн этгээд"-ийг ойлгохоор заасан. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч “Ж” ХХК нь улсын бүртгэлд регистрийн 5274478 дугаараар, хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрээр, ашгийн төлөө аж ахуйн үйл ажиллагаа явуулахаар бүртгэгдсэн байгаа нь дотоодын аж ахуйн нэгж болохыг харуулж байна. Энэ байдал нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 9/8245 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар нотлогдох ба НӨАТ-ын тухай хуулийн 5.5.2-д заасан "Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олж байгаа гадаадын аж ахуйн нэгж" гэсэн агуулгад нийцэхгүй, "...гадаадын аж ахуйн нэгж" байх энэ заалтын дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах "оршин суугч бус албан татвар төлөгч" биш болох нь тогтоогдоно. Дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. ТУБ нар нь “Ж” ХХК-ийг улсын бүртгэлд регистрийн 5274478 дугаараар, хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрээр, ашгийн төлөө аж ахуйн үйл ажиллагаа явуулахаар бүртгэгдсэн, дотоодын аж ахуйн нэгж гэдэгтэй маргаагүй. Өөрөөр хэлбэл МУ-ын хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдсан байнгын оршин суугч татвар төлөгч гэдэгтэй маргаагүй. Түүнчлэн Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олж байгаа гадаадын аж ахуйн нэгж, буюу "оршин суугч бус албан татвар төлөгч" гэж ч үзээгүй. Тэгэхээр шүүхийн энэ хэсэгт хийсэн дүгнэлт нь татварын улсын байцаагчийн актаар тогтоосон үйл баримттай холбогдолгүй байна.

3.6. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн "14" -д:

Маргаан бүхий, нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн татварын харилцаанд НӨАТ-ын тухай болон ААНОАТ-ын тухай хуульд заасан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийг "оршин суупч бус", "Монгол Улсад байрладаггүй", "албан татвар суутган төлөгч" гэх ойлголтоор нь, нэмэгдсэн өртгийн болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулах орлогыг "Монгол Улсад олсон", "Монгол Улсаас эх үүсвэртэй олсон" гэдгээр нь шүүхээс тайлбарлаж, гадаад улсын харилцагч нэр бүхий компаниудад төлбөр шилжүүлсэн үйлдэлтэй нь холбоотойгоор нэхэмжлэгч “Ж” ХХК-ийг оршин суугч бус этгээдийн нэмэгдсэн өртгийн албан татварыг суутган төлөгчийн үүргээр төсөвт төвлөрүүлж төлөөгүй гэж хариуцагчаас үзсэн нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийн аж ахуйн нэгжийн албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо гадаадын аж ахуйн нэгжээс төлөөний газраараа /нэхэмжлэгчээр/ дамжуулан олсон орлого буюу Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олсон гэдгийг хариуцагчаас тогтоогоогүй гэж үзэв. Дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Гадаад улс орнуудын хуулийн этгээдүүдэд шилжүүлсэн орлогод татвар ногдуулан суутгах үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан. “Ж” ХХК нь Дээр дурдсанчлан орлого шилжүүлэн авч буй 6 улсын хуулийн этгээдүүдийн төлөөний газар биш, нэр бүхий гадаадын 6 улс руу шилжүүлсэн орлого нь төлөөний газраар дамжигдаагүй, шууд “Жемнэт ХХК-аас шилжсэн болох нь Хас банкны 5001035412 тоот долларын данс, харилцахын гүйлгээний жагсаалт, харилцахын тайлан, харилцагчийн тооцооны жагсаалт зэрэг баримтуудаар тогтоогдсон бөгөөд хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан болно.

3.7. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн "23" -д:

Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын татварын зөрчил дэх гадаад улсын аж ахуйн нэгжүүдээс Монгол Улсад олсон болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар суутган төлөгчийн үүргийн дагуу тооцон төвлөрүүлж, төсөвт төлөөгүй гэж нэхэмжлэгч хуулийн этгээдийг буруутгахын тулд нэгдүгээрт, нэхэмжлэгчийг "Гадаадын аж ахуйн нэгж"-ээр /хуулийн 5.4.2, 5.5.2-oop/ тогтоосон баримт байхгүй, түүнчлэн төлөөний газраар бүртгэгдээгүй /хуулийн 6, 4.1.7/, нэхэмжлэгчийн Монгол Улсад олсон орлогын эх үүсвэрийг 2019 оны ААНОАТ-ын тухай хуулийн 4.1.7-д зааснаар аль орлогод нь ногдуулж байгаа нь тодорхой бус, Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлогод ногдох албан татварын зүйл нь юу болох, нэхэмжлэгч нь Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийнхөө хувьд Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчид олгосон орлого нь юу болох, тэдний ямар хэлбэрээр гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлбөр шилжүүлсэн болох, хэрэв Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар "шилжүүлсэн орлого"-оор гэж үзвэл, аж ахуй эрхлэх үндсэн чиглэлийн хүрээнд гадаад улсын харилцагч нартай байгуулсан, тухайлбал, ОХУ-ын "Транстелеком" хаалттай хамтарсан хувьцаат компани болон "Жемнэт ХХК-ийн хооронд 2009 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан "Сүлжээний холболт"- ын МЫ8004505 дугаар гэрээ, "Чайна Телеком /Америкас/ корпораци" /СЫпа 1е!есот атепсаз согр/ болон “Ж” ХХК-ийн хооронд 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан "Бөөний худалдааны үндсэн үйлчилгээ"-ний гэрээ, О38С Ков1е1есот /ОХУ/ болон “Ж” ХХК-ийн хооронд 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан "Олон улсын тоот сүлжээгээр /зам/ хангах гэрээ", "Чайна бродбанд коммуникэйшнс" /Хонгконг/ байгуулагдсан ХХК болон “Ж” ХХК-ийн хооронд 2013 онд байгуулагдсан "Ашиглах эрхийн гэрчилгээ"-ний зэрэг гэрээ байгуулснаар эрх бүхий захиргааны байгууллагаас олгосон, зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хэрэгжих, "А" ангиллын, "харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх" 17200004 дугаар тусгай зөвшөөрлийн дагуу аж ахуйн үйл ажиллагаа эрхэлсний үр дүнд олсон орлого, гүйцэтгэсэн ажил зэргээ орлогоор хүлээн зөвшөөрч, түүнд ногдох татвараа тайлагнаж, төсөвт төлсөн үйл баримттай давхардах нөхцөлийг бүрдүүлж байна. Дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. “Ж” ХХК нь НӨАТ ногдох борлуулалт, ажил үйлчилгээний орлогыг дутуу ногдуулсан гэдэг үндэслэлээр маргаан үүсгээгүй. Харин Монгол Улсад байрладаггүй дор дурдсан оршин суугч бус этгээдийн Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлогыг шилжүүлэхдээ татварын хуулиар татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзсэн. Татварын ерөнхий хуулийн /2008 оны 4 дүгээр зүйлийн 4.1. "Энэ хуульд заасан дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно: 4.1.1. "шилжүүлсэн орлого" гэж гэрээ, хэлцлийн үндсэн дээр хувь хүн, хуулийн этгээдээр гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөрийг тухайн этгээдэд өөрт нь буюу түүний хүсэлтээр бусад этгээдэд бэлэн бусаар шилжүүлснийг, 4.1.6. "татвар суутгагч" гэж татвар төлөгчийн олсон орлогод татварын хуулиар татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг гэж заасныг зөрчсөн гэж үзсэн. Үүнд: Австрали улсад байрладаг "APNIC" компанид гишүүнчлэлийн төлбөрийг 2019 онд 9,839,400.00 төгрөг, 2020 онд 11,939,236.00 төгрөг, 2021 онд 11,996,526.00 төгрөг, нийт 33,775,162.00 төгрөгийг,

-АНУ-д байрладаг "Level 3 Communication" LLC, "Google cloud", "Paypro global", "Zoom",

"Nutanix", "Coresite", "Merit network", "CBCommunication", "China telecom americas corp зэрэг компаниуд руу интернэт урсгалын төлбөр, сервер байршуулсан төлбөр, апп ашиглах төлбөр, засвар үйлчилгээний төлбөр, сувгийн түрээсийн төлбөрийг 2018 онд 12,415,592,167.02 төгрөг, 2019 онд 10,155,738,717.42 төгрөг, 2020 онд 5,951,154,863.46 төгрөг, 2021 онд 18,263,926,668. 17 төгрөг, нийт 46,786,412,416.07 төгрөгийг,

-ХБНГерман улсад байрлах "DE CIX", "New telco" зэрэг компаниуд руу төхөөрөмжийн түрээсийн төлбөр, интернэт үйлчилгээний төлбөрийг 2018 онд 393,223,447,85 төгрөг, 2019 онд 399,344,357.99 төгрөг, 2020 онд 428,319,669 66 төгрөг, 2021 онд 447,833,158.29 төгрөг, нийт 1,668,720,633.79 төгрөгийг,

-БНХАУ-д байрлах "China Unicom", "China mobile", "Beijing Hydrophis" зэрэг компаниудад төхөөрөмжийн түрээсийн төлбөр, интернэт сувгийн төлбөрийг 2018 онд 3,102,276,855.20 төгрөг, 2019 онд 2,224,670,872 50 төгрөг, 2020 онд 4,079,662,177.91 төгрөг, 2021 онд 2,286,864,874.08 төгрөг, нийт 11,693,474,779.69 төгрөгийг,

-Хонгконг улсад байрлах "PCCW", "China telecom global", "HKIX", "Equinix INC" зэрэг компаниудад интернэт урсгалын төлбөр, засвар үйлчилгээний төлбөрийг 2018 онд 2,339,799,080.05 төгрөг, 2019 онд 2,099,202,441.22 төгрөг, 2020 онд 3,088,595,161.29 төгрөг, 2021 онд 2,912,445,976.16 төгрөг, нийт 10,440,042,658.72 төгрөгийг,

-ОХУ-д байрлах "Unijade limited", "Rich Solutions", "First telecom corporation" limited, "China Unicom /Russia/", "MMTS", "KVANT TELECOM", "Megafon", "Transtelecom", "Poc telecom" зэрэг компаниудад транзит үйлчилгээний төлбөр, засвар үйлчилгээний төлбөр, сувгийн түрээсийн төлбөрийг 2018 онд 30,433,094,148.19 төгрөг, 2019 онд 22,080,014,780.26 төгрөг, 2020 онд 26,881,871,885.63 төгрөг, 2021 онд 26,353,640,582.82 төгрөг, нийт 105,748,621,396.90 төгрөгийг,

Дээрх шилжүүлсэн орлого нь интернэт урсгалын төлбөр, сервер байршуулсан төлбөр, апп ашиглах төлбөр, засвар үйлчилгээний төлбөр, сувгийн түрээсийн төлбөр болох нь холбогдох гэрээ, санхүүгийн анхан шатны баримтууд банкны гүйлгээний баримтаар тус тус тогтоогдсон байхад шүүхээс нотлоогүй гэсэн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна. Харин ч шүүх олон төрлийн ажил гүйлгээний орлого болохыг салгаж дүгнэлт хийгээгүй, зөвхөн нэг төрлийн орлого мэтээр дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

3.8. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн "24" -д:

Эндээс маргаан бүхий нөхөн ногдуулалтын акт ёсоор, нэхэмжлэгчийг Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олж байгаа гадаадын аж ахуйн нэгж, Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн ангиллаар тухайн маргаан бүхий татварыг ногдуулж төсөвт төлөх нь ААНОАТ-ын тухай хуулийн 6 дугаар зүйл /төлөөний газар/, Монгол Улсаас гадаад улстай байгуулсан "Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай олон улсын хэлэлцээрийн 5, 7 дугаар зүйлд заасны дагуу төлөөний газрыг албан татвар төлөгчөөр бүртгэх, бүртгэлээс хасах, албан татвар төлөх, тайлагнахтай холбоотой харилцаанд үйлчлэх Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/272 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Төлөөний газрыг бүртгэх, бүртгэлээс хасах, албан татвар төлөх, тайлагнах журам"-ын зорилго, зохицуулалтын хүрээнд хүрээнд нийцэхгүй байна гэж үзэхээр байна. Дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Маргааны оролцогчид төлөөний газар мөн биш гэдэг агуулгаар болон дээрх хэсэгт хамаарах хэсгээр маргаагүй. Түүнчлэн “Ж” ХХК-ийг төлөөний газар гэж үзэх үндэслэлгүй, байх ч боломжгүй тул шүүхийн энэ хэсэгт дүгнэлт хийсэн асуудал нь нэхэмжлэлийн шаардлагаас хальсан дүгнэлт болжээ гэж үзэхээр байна. Мөн шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хуулийн зүйл заалтыг буруу баримтлан татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь ЗХШХШТХ-ийн 106 дугаар зүйлийн 106.2. Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэнтэй нийцэхгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2024/0156 дугаар шийдвэр нь хууль бус байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, “Ж” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “Ж” ХХК-иас ТЕГХТТТГ-ын ТУБ Ц.М, татварын улсын байцаагч Б.Х нарт холбогдуулан “Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.М, Б.Х нарын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр үйлдсэн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” №21220000131 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

2.1. ТЕГХТТТГ-ын ТУБ Ц.М, татварын улсын байцаагч Б.Х нар “Ж” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №21220000131 дугаартай нөхөн ногдуулалтын актаар 354,993,070,667.26 төгрөгийн зөрчилд, 52,161,236,491.49 төгрөгийн нөхөн татвар, 15,648,370,947.45 төгрөгийн торгууль, 9,540,353,694.79 төгрөгийн алданги, нийт 77,349,961,133.73 төгрөгийн төлбөр төлүүлэхээр ногдуулжээ.

2.2. Дээрх актыг эс зөвшөөрч гомдол гаргасныг Маргаан таслах зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 32 дугаар тогтоолоор хянаад маргаан бүхий актыг хэвээр баталсан байна.

3. Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар:

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар гаргасан алдагдлыг ирээдүйд шилжүүлэх тооцоог маягт /ТТ-02в/-р 2017 онд алдагдлыг 4,470,741,560 төгрөгөөр, 2019 онд 1,551,196,747.53 төгрөгийг баталгаажуулсан, нийт 6,021,938,307.53 төгрөгийн алдагдлаас 2019 онд 4,547,293,248.15 төгрөгийн борлуулалтын орлогыг дутуу тайлагнасныг дээрх алдагдлаас хааж тооцох, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 2020 онд өмнөх жилүүдийн татварын тайлангаар гарсан татварын албаар баталгаажуулсан алдагдлаас тайлант хугацаанд шилжүүлсэн дүн 5,163,312,308.49 төгрөгийг шилжүүлэн тооцсоноос өмнөх жилийн 1,474,645,059.38 төгрөгийн алдагдлыг хааж үлдэх 3,688,667,249.11 төгрөгийн зөрчил,

-Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох Австрали улс руу гишүүнчлэлийн төлбөр гэх 2019 онд 9,839,400 төгрөг, 2020 онд 11,939,236 төгрөг, 2021 онд 11,996,526 төгрөг, нийт 33,775,162 төгрөгийг, АНУ руу интернэт урсгалын төлбөр, сервер байршуулсан төлбөр, апп ашиглах төлбөр, засвар үйлчилгээний төлбөр, сувгийн түрээсийн төлбөрийг 2018 онд 12,415,592,167.02 төгрөг, 2021 онд 18,263,926,668.17 төгрөг, нийт 46,786,412,416.07 төгрөг, ХБНГУ-руу төхөөрөмжийн түрээсийн төлбөр, интернэт үйлчилгээний төлбөрийг 2018 онд 393,223,447.85 төгрөг, 2019 онд 399,344,367.99 төгрөг, 2020 онд 428,319,669.66 төгрөг, 2021 онд 447,833,159.29 төгрөг, нийт 1,668,720,633.79 төгрөг, БНХАУ руу төхөөрөмжийн түрээсийн төлбөр, интернэт сувгийн төлбөрийг 2018 онд 3,102,276,855.20 төгрөг, 2019 онд 2,224,670,872.50 төгрөг, 2020 онд 4,079,662,177.91 төгрөг, 2021 онд 2,286,864,874.08 төгрөг, нийт 11,693,474,779.69 төгрөг, Хонконг руу интернэт урсгалын төлбөр, засвар үйлчилгээний төлбөрийг 2018 онд 2,339,799,080.05 төгрөг, 2019 онд 2,099,202,441.22 төгрөг, 2020 онд 3,088,595,161.29 төгрөг, 2021 онд 2,912,445,976.16 төгрөг, нийт 10,440,042,658.72 төгрөг, ОХУ руу транзит үйлчилгээний төлбөр, засвар үйлчилгээний төлбөр, сувгийн түрээсийн төлбөрийг 2018 онд 30,433,094,148.19 төгрөг, 2019 онд 22,080,014,780.26 төгрөг, 2020 онд 26,881,871,885.63 төгрөг, 2021 онд 26,353,640,582.82 төгрөг, нийт 105,748,621,396.90 төгрөгийг тус тус шилжүүлсэнд албан татвар суутган төлөөгүй,

-Монгол Улсад байдаггүй Австрали улсад байрладаг "APNIC" компанид гишүүнчлэлийн төлбөрийг 2019 онд 9,839,400.00 төгрөг, 2020 онд 11,939,236.00 төгрөг, 2021 онд 11,996,526 төгрөг, нийт 33,775,162.00 төгрөгийг, АНУ-д байрладаг "Level 3 Communication" LLC, "Google cloud", "Paypro Global", "Zoom", "Nutanix", "Coresite", "Merit network", "CBCommunication", "China telecom americas corp" зэрэг компаниуд уруу интернэт урсгалын төлбөр, сервер байршуулсан төлбөрийг 2018 онд 12,415,592,167.02 төгрөг, 2019 онд 10,155,73,717.41 төгрөг, 2020 онд 5,951,154,863.46 төгрөг, 2021 онд 18,263,926,668.17 төгрөг, нийт 46,786,412,416.07 төгрөгийг, ХБНГУ-д байрлах "DE CIX", "New telco" зэрэг компаниуд руу төхөөрөмжийн түрээсийн төлбөр, интернэт үйлчилгээний төлбөрийг 2018 онд 393,223,447.85 төгрөг, 2019 онд 399,344,357.99 төгрөг, 2020 онд 428,319,669.66 төгрөг, 2021 онд 447,833,158.29 төгрөг, нийт 1,668,720,633.79 төгрөгийг, БНХАУ-д байрлах "China Unicom", "China mobile", "Beijing Hydrophis" зэрэг компаниудад төхөөрөмжийн түрээсийн төлбөр, интернэт сувгийн төлбөрийг 2018 онд 3,102,276,855.20 төгрөг, 2019 онд 2,224,670,872.50 төгрөг, 2020 онд 4,079,662,177.91 төгрөг, 2021 онд 2,286,864,874.08 төгрөг, нийт 11,693,474,779.69 төгрөгийг, Хонгконг-д байрлах "PCCW", "China telecom global", "HKIX", "Equinix INC" зэрэг компаниудад интернэт урсгалын төлбөр, засвар үйлчилгээний төлбөрийг 2018 онд 2,339,799,080.05 төгрөг, 2019 онд 2,099,202,441.22 төгрөг, 2020 онд 3,088,595,161.29 төгрөг, 2021 онд 2,912,445,976.16 төгрөг, нийт 10,440,042,658.72 төгрөгийг, ОХУ-д байрлах "Unijade limited", "Rich Solutions", "First telecom corporation" limited, "China Unicom /Russia/", "MMTS", "KVANT TELECOM", "Megafon", "Transtelecom", "Poc telecom" зэрэг компаниудад транзит үйлчилгээний төлбөр, засвар үйлчилгээний төлбөр, сувгийн түрээсийн төлбөрийг 2018 онд 30,433,094,148.19 төгрөг, 2019 онд 22,080,014,780.26 төгрөг, 2020 онд 26,881,871,885.63 төгрөг, 2021 онд 26,353,640,582.82 төгрөг, нийт 105,748,621,396.90 төгрөгийг тус тус тооцож төсөвт төлөөгүй гэх зөрчлүүдэд акт тавьсан байна.

3.1. Анхан шатны шүүх “... оршин суугч бус этгээдийн бүртгэл хийгдсэн эсэх, тухайн аж ахуйн нэгж нь татвар төлөгчөөр бүртгэгдсэн байх нөхцөл бүрдээгүй, суутган төлөгчийн үүрэг хэзээ яаж, хэрхэн бий болсон нь тодорхойгүй, харилцан тохирох журам, харилцан хамааралтай этгээдийг тогтоосон эсэх талаар баримт байхгүй, ... нэр бүхий зургаан улс руу харилцаа холбооны үйлчилгээний төлбөрт шилжүүлсэн төлбөр нь оршин суугч бус этгээдийн Монгол улсад болон тус улсаас эх үүсвэртэй олсон орлого гэдгийг нотлоогүй, хуульд заасны дагуу албан татвар ногдох орлого гэдгийг тодорхойлж нотлоогүй, ... захиргааны үйл ажиллагааны зарчмууд хангагдаж гараагүй, үүгээрээ маргаан бүхий нөхөн ногдуулалтын акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, ...удирдах байгууллага  нь Монгол улсад байрладаг аж ахуйн нэгжээр нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох оршин суугч албан татвар төлөгч байх боломж нэхэмжлэгчид хуулиар бий болоогүй, ... гадаад улсын аж ахуйн нэгжийн төлөөний газрын Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд хамаарахаар байгаа нь нэхэмжлэгчийг үүрэг бүхий албан татвар суутган төлөгч гэж үзэхээргүй байна, ... гадаадын аж ахуйн нэгж байх заалтын дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах оршин суугч бус албан татвар төлөгч биш, ... нэхэмжлэгчийн аж ахуйн нэгжийн албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо гадаадын аж ахуйн нэгжээс төлөөний газраараа дамжуулан олсон орлого буюу Монгол улсаас эх үүсвэртэй орлого олгосон гэдгийг хариуцагчаас тогтоогоогүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

3.2. Учир нь Татварын ерөнхий хуулиар татварын хяналт шалгалтыг эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгахаар хуульчилсан бөгөөд татварын улсын байцаагч нар нь албан томилолт болон ерөнхий удирдамжид заасны дагуу хяналт шалгалт хийснийг буруутгах үндэслэлгүй бөгөөд тус шалгалтаар “Ж” ХХК-ийг Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиудын холбогдох заалтыг зөрчсөн, суутган төлөгчийн үүргээ биелүүлээгүй гэж үзэж нөхөн ногдуулалтын акт ногдуулсан нь үндэслэлтэй байна.

3.3. Тодруулбал, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “оршин суугч эсхүл оршин суугч бус” гэж Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд дараах байдлаар тус тус тодорхойлсон этгээдийг хэлнэ” гээд 4.1.6.а-д “оршин суугч” гэж Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5.3-д заасан Монгол Улсад байнга байрладаг албан татвар төлөгч ...”, 4.1.6.б-д “оршин суугч бус” гэж Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5.5-д заасан Монгол Улсад оршин суугч бус албан татвар төлөгчийг”, 7 дугаар зүйлийн 7.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна”, 7.2-т “Доор дурдсан үйл ажиллагааг 7.1-д нэгэн адил хамааруулна”, 7.2.5-д “оршин суугч бус этгээдийн оршин суугч этгээдэд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ” гэж, 16 дугаар зүйлийн 16.1-д “Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана”, 16.1.2-т “оршин суугч бус этгээдээс энэ хуулийн 7.2.5-д заасан гаалийн бүрдүүлэлт хийгээгүй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа үнийн дүнгээс албан татварыг суутган авч төсөвт төлнө” гэж,

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2019 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д "Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлого" гэдэгт албан татвар төлөгчийн дараах орлогыг хамааруулна” гээд 4.1.7.а-д “Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн шууд болон цахим хэлбэрээр гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ, Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараанд Монгол Улсад байрладаг албан татвар төлөгч, төлөөний газраас олгосон орлого”, 4.1.7.е-д “Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчөөс Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчид олгосон эрхийн шимтгэлийн орлого, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, биет бус хөрөнгө түрээслүүлсэн, ашиглуулсан болон ашиглах эрхийн орлого, санхүүгийн түрээсийн хүүгийн орлого, техникийн, удирдлагын, зөвлөхийн болон бусад үйлчилгээний орлого”, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.6.8-д “энэ хуулийн 6.10-т заасан журмын дагуу бүртгүүлсэн төлөөний газраас бусад Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн энэ хуулийн 4.1.6, 4.1.7, 8.3-т заасан орлого", 20 дугаар зүйлийн 20.2.4-т “энэ хуулийн 18.6.6, 18.6.8-д заасан орлогод 20 хувиар” гэж тус тус заасан.

3.4. Хуулийн дээрх заалтуудаас үзвэл Монгол Улсаас эх үүсвэртэй орлогод албан татвар ногдох бөгөөд Монгол Улсад байрладаггүй хуулийн этгээдээс  бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан этгээд үнийн дүнгээс албан татварт ногдох хэсгийг суутган авч, төсөвт төлөхөөр зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн хувьд Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдаж, 5274478 дугаараар улсын бүртгэлд бүртгэгдсэн, татвар төлөгч хуулийн этгээд байна.

3.5. Нэхэмжлэгч “Ж” ХХК нь Австрали улсад байрлах “APNIC” компанид гишүүнчлэлийн төлбөрийг 2019 онд 9,839,400 төгрөг, 2020 онд 11,939,236 төгрөг, 2021 онд 11,996,526 төгрөг, нийт 33,775,162 төгрөгийг,

АНУ-д байрлах “Level 3 Communication” LLC, “Google cloud”, “Paypro Global”, “Zoom”, “Nutanix”, “Coresite”, “Merit network”, “CBCommunication”, “China telecom americas corp” гэсэн компаниудад интернэт урсгалын төлбөр, сервер байршуулсан төлбөрийг 2018 онд 12,415,592,167.02 төгрөг, 2019 онд 10,155,73,717.41 төгрөг, 2020 онд 5,951,154,863.46 төгрөг, 2021 онд 18,263,926,668.17 төгрөг, нийт 46,786,412,416.07 төгрөгийг,

ХБНГУ-д байрлах “DE CIX”, “New telco” гэсэн компаниудад төхөөрөмжийн түрээсийн төлбөр, интернэт үйлчилгээний төлбөрийг 2018 онд 393,223,447.85 төгрөг, 2019 онд 399,344,357.99 төгрөг, 2020 онд 428,319,669.66 төгрөг, 2021 онд 447,833,158.29 төгрөг, нийт 1,668,720,633.79 төгрөгийг,

БНХАУ-д байрлах “China Unicom”, “China mobile”, “Beijing Hydrophis” гэсэн компаниудад төхөөрөмжийн түрээсийн төлбөр, интернэт сувгийн төлбөрийг 2018 онд 3,102,276,855.20 төгрөг, 2019 онд 2,224,670,872.50 төгрөг, 2020 онд 4,079,662,177.91 төгрөг, 2021 онд 2,286,864,874.08 төгрөг, нийт 11,693,474,779.69 төгрөгийг,

Хонгконг-д байрлах “PCCW”, “China telecom global”, “HKIX”, “Equinix INC” гэсэн компаниудад интернэт урсгалын төлбөр, засвар үйлчилгээний төлбөрийг 2018 онд 2,339,799,080.05 төгрөг, 2019 онд 2,099,202,441.22 төгрөг, 2020 онд 3,088,595,161.29 төгрөг, 2021 онд 2,912,445,976.16 төгрөг, нийт 10,440,042,658.72 төгрөгийг,

ОХУ-д байрлах “Unijade limited”, “Rich Solutions”, “First telecom corporation” limited, “China Unicom /Russia/”, “MMTS”, “KVANT TELECOM”, “Megafon”, “Transtelecom”, “Poc telecom” гэсэн компаниудад транзит үйлчилгээний төлбөр, засвар үйлчилгээний төлбөр, сувгийн түрээсийн төлбөрийг 2018 онд 30,433,094,148.19 төгрөг, 2019 онд 22,080,014,780.26 төгрөг, 2020 онд 26,881,871,885.63 төгрөг, 2021 онд 26,353,640,582.82 төгрөг буюу нийт 105,748,621,396.90 төгрөгийн шилжүүлэг хийсэн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн гадаад харилцагчийн нэрээр нээсэн “3101100 харилцагчийн тооцооны жагсаалт” данс, Хасбанкны 5001035412 тоот ам.долларын харилцах дансны  гүйлгээний баримтуудаар тогтоогдож байна.

3.6. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн нэр бүхий 6 улс руу шилжүүлсэн орлого нь интернэт урсгалын, сервер байршуулсаны, аппликэйшн ашигласны, засвар үйлчилгээний, сувгийн түрээсийн төлбөр байх ба төлөөний газраар дамжаагүй, Монгол Улсаас эх үүсвэртэй орлого тул татвар ногдох орлогод хамаарах тул татвар суутган төлөөгүй нь Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 6 дугаар зүйлийн 6.1.19-д “суутган төлөгч” гэж тухайн төрлийн татварын хуулийн дагуу татвар төлөгчийн төлөх татварыг суутгаж, төсөвт шилжүүлэх, тайлагнах үүрэг бүхий этгээдийг”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө”, 28.7-д “Суутган төлөгч нь татварын хууль тогтоомжийн дагуу тухайн төрлийн татвар төлөх үүрэг бүхий этгээдээс албан татварыг ногдуулан суутгана”, 41 дүгээр зүйлийн 41.1-д “Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана” гэж заасныг тус тус зөрчсөн байна.                    Энэ талаарх хариуцагчийн “...шилжүүлсэн орлого нь интернэт урсгалын төлбөр, сервер байршуулсан төлбөр, апп ашиглах төлбөр, засвар үйлчилгээний төлбөр, сувгийн түрээсийн төлбөр болох нь холбогдох гэрээ, санхүүгийн анхан шатны баримтууд, банкны гүйлгээний баримтуудаар тогтоогдсон байхад анхан шатны шүүх нотлоогүй гэж хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй” гэсэн давж заалдах гомдол үндэслэлтэй.

4. Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална” гээд 5.1.1-д “зайлшгүй байх, 5.1.2-т “тодорхой байх”, 5.1.3-д “шударга байх”, 5.1.4-т “үр ашигтай байх”, мөн хуулийн  42 дугаар зүйлийн 42.1-д “Татварын улсын байцаагч энэ хуулийн 16.2, 16.3, 36.1, 37.1, 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт, эсхүл илтгэх хуудас үйлдэх ...” гэж тус тус заасан.

4.1. Хариуцагч Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.М, Б.Х нарын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” №21220000131 дугаар нөхөн ногдуулалтын акт нь дээрх хуулийн заалтад нийцсэн, холбогдох журмыг зөрчөөгүй байна.

4.2. Нэхэмжлэгч компани нь дээр дурдсан Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиудын холбогдох заалтуудыг зөрчсөн байхад анхан шатны шүүхээс хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэж татварын улсын байцаагчийн актыг хууль бус гэж үзэж, хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасантай нийцээгүй байна.           

Энэ талаарх хариуцагч, болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн холбогдох заалтуудыг баримталсан нь татварын улсын байцаагчийн илрүүлсэн зөрчлийн холбогдох заалттай нийцсэн атлаа татварын байцаагчийн актыг хүчингүй болгосон нь ойлгомжгүй..., мөн хуулийн холбогдох заалтыг буруу баримталсан...” гэсэн давж заалдах гомдол үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2024/0156 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.1.19, 28 дугаар зүйлийн 28.1, 28.7, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.6а, 4.1.6б, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.2.5, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2019 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 4.1.7а, 4.1.7е, 18 дугаар зүйлийн 18.6.8, 20 дугаар зүйлийн 20.2.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн “Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.М, Б.Х нарын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр үйлдсэн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” №21220000131 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохын дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                       Ц.САЙХАНТУЯА

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ