Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2935

 

 

 

 

2018 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2018/02935

*******

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,******* хаягт байрлах НШШГГт холбогдох,

 

2018 оны 05 сарын 09-ний өдрийн ******* тоот “Шинжээч томилох тухай тогтоол”-ын дагуу хийгдсэн “*******” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Е, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Баянжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 сарын 26-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ш.Б гаас 6,949,234 төгрөгийг гаргуулахаар шийдсэн. Ш.Б  нь тогтоосон ажил хөдөлмөргүй түрээсийн орон сууцанд эхнэр хүүхдүүдийн хамт эдийн засгийн хувьд хүнд нөхцөлтэй амьдардаг бөгөөд төлбөрийг хараахан барагдуулаагүй байгаа билээ. Нэхэмжлэгч Ш.Б  нь өөрийн эзэмшлийн битүүмжлэн хураагдсан ОХУ-д үйлдвэрлэсэн К-40 загварын мод боловсруулах төхөөрөмжийг 15,000,000 төгрөг,  Хятад улсад үйлдвэрлэсэн Т503 маркийн зоруулт машиныг 3,000,000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналаа 2018 оны 05 сарын 08-ны өдөр хүргүүлсэн. 2018 оны 05 сарын 09-ний өдөр дээрх эд хөрөнгөд үнэлгээ хийгдэхээр ******* тоот шинжээч томилох тухай тогтоол гарсан. Уг тогтоолоор “*******” ХХК-ийг шинжээчээр томилсон байдаг. Гэтэл тухайн байгууллага нь эд хөрөнгүүдийг зах зээлийн ханшнаас хэт доогуур буюу ОХУ-д үйлдвэрлэсэн К-40 загварын мод боловсруулах төхөөрөмжийг 7,385,673 төгрөгөөр, Хятад улсад үйлдвэрлэсэн Т503 маркийн зоруулт машиныг 1,645,997 төгрөгөөр, нийт 9,031,671 төгрөгөөр үнэлж, зөвхөн төлбөр авагчийн төлбөрийг барагдуулах зорилгоор эд хөрөнгийг үнэгүйдүүлж буйд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл Ш.Б  нь дээрх тоног төхөөрөмжүүдийг 17,000,000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналыг хүргүүлсэн боловч “*******” ХХК нь хэт доогуур үнэлсэн. Үнэлгээ хийсэн тухай мэдэгдлийг 2018 оны 05 сарын 30-ны өдөр хүлээн авсан ба уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу үнэлгээ хийсэн тухай мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаж байна. Иймд 2018 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн дугаар ******* тоот шинжээч томилох тухай тогтоолын дагуу хийгдсэн “*******” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч НШШГГрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр Ш.Б гаас 6,949,234 төгрөгийг гаргуулж *******өд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн өмчлөл болон эзэмшилд хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй эсэхийг холбогдох бүртгэлийн байгууллагаас тодруулахад эд хөрөнгө бүртгэлгүй болох нь тогтоогдсон. Төлбөр төлөгч Ш.Б д удаа дараа шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг өгч байсан боловч төлбөрөөс нэг ч төгрөг төлж барагдуулаагүй байна. Төлбөр төлөгч Ш.Б  нь төлбөрөө ОХУ-д үйлдвэрлэсэн К-40 загварын мод боловсруулах төхөөрөмж, Хятад Улсад үйлдвэрлэсэн Т503 загварын зоруулт машин зэрэг хөдлөх хөрөнгийг санал болгож дээрх хөдлөх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасны дагуу эд хөрөнгийг битүүмжлэх болон хураах ажиллагааг хуулийн дагуу хийж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр хөрөнгийн үнэлгээний “*******” ХХК-ийг томилсон. Хөрөнгийн үнэлгээний “*******” ХХК нь дээрх санал болгосон хөдлөх хөрөнгийг үнэлж үнэлгээг гаргасан. Төхөөрөмжийг нийт 9,031,671 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3-д заасны дагуу 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 4/9349 дүгээр албан бичгээр мэдэгдсэн болно. Иймд шүүхийн гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Б  нь хариуцагч НШШГГт холбогдуулан 2018 оны 05 сарын 09-ний өдрийн ******* тоот “Шинжээч томилох тухай тогтоол”-ын дагуу хийгдсэн “*******” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг гаргажээ.

 

Хариуцагч НШШГГ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 26-ны өдрийн 101/ШШ2016/0******* дугаар шийдвэрээр хариуцагч Ш.Б гаас 6,382,170 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 117,064 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******өд олгохоор шийдвэрлэсний дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас тус тус гарсан байна.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 10 сарын 24-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол гаргаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан байх бөгөөд төлбөр төлөгч Ш.Б гийн Samsung маркийн хар өнгийн 42 инчийн LCD телевизор, Dell маркийн суурин компьютер, процессорын хамт, саарал өнгийн 2 хаалгатай хөргөгч, Samsung маркийн хар саарал өнгийн печь, ОХУ-д үйлдвэрлэсэн К-40 загварын мод боловсруулах төхөөрөмж, БНХАУ-д үйлдвэрлэсэн Т503 маркийн зоруулт машиныг шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн хураажээ. /хх-52-57/ Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч Ш.Б  нь ОХУ-д үйлдвэрлэсэн К-40 загварын мод боловсруулах төхөөрөмжийг 5,500,000 төгрөгөөр, БНХАУ-д үйлдвэрлэсэн Т503 маркийн зоруулт машиныг 4,500,000 төгрөгөөр тус тус үнэлэн дуудлага худалдаанд оруулах хүсэлтийг 2017 оны ******* сарын 20-ны өдөр гаргаж байсан байна. /хх-47/

 

Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчөөс үнийн санал авах ажиллагааг хийж, төлбөр төлөгч Ш.Б  нь ОХУ-д үйлдвэрлэсэн К-40 загварын мод боловсруулах төхөөрөмжийг 15,000,000 төгрөгөөр, БНХАУ-д үйлдвэрлэсэн Т503 маркийн зоруулт машиныг 3,000,000 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оруулах саналыг хүргүүлсэн ба төлбөр авагч нь уг үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй, хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээг тогтоолгох хүсэлт хүргүүлжээ. /хх-58, 59/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар НШШГГ 2018 оны 05 сарын 09-ний өдрийн ******* дугаар тогтоолоор “*******” ХХК-ийг шинжээчээр томилж, төлбөр төлөгч Ш.Б гийн ОХУ-д үйлдвэрлэсэн К-40 загварын мод боловсруулах төхөөрөмж, БНХАУ-д үйлдвэрлэсэн Т503 маркийн зоруулт машины үнэлгээг тогтоохыг даалгажээ.

             Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.6-д шийдвэр гүйцэтгэгч талуудын саналыг харгалзан бие даан үнэлэх, зах зээлийн үнийг тогтооход хүндрэл учирсан бусад эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр заасан тул НШШГГраас нэхэмжлэлд дурдсан хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон нь үндэслэлтэй, хууль зөрчөөгүй байна. Нэхэмжлэгч нь шинжээч томилсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар шүүхэд маргаагүй.

 

Шинжээч нь тогтоолын дагуу тухайн хөрөнгийг үнэлж, хөрөнгийн үнэлгээний тайланг гаргаж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлжээ. Уг тайланд “...ОХУ-д үйлдвэрлэсэн К-40 загварын мод боловсруулах төхөөрөмжийг 7,385,673.55 төгрөг, БНХАУ-д үйлдвэрлэсэн Т503 маркийн зоруулт машиныг 1,645,997.30 төгрөг, нийт 9,031,671 төгрөг” гэж  үнэлсэн. /хх-63-74/

 

НШШГГ нь төлбөр төлөгч Ш.Б д  2018 оны 05 сарын 30-ны өдөр хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг хүргүүлжээ. Төлбөр төлөгч Ш.Б  үнэлгээг эс зөвшөөрч, шинжээч үнэлгээг хийхдээ хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлж үнэгүйдүүлсэн гэж үзэн, хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг 2018 оны 06 сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ОХУ-д үйлдвэрлэсэн К-40 загварын мод боловсруулах төхөөрөмжийн зах зээлийн үнэ ханш 15,000,000 төгрөг, БНХАУ-д үйлдвэрлэсэн Т503 маркийн зоруулт машины зах зээлийн үнэ ханш 3,000,000 төгрөг байхад зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн тул үнэлгээг хүчингүй болгуулах үндэслэлтэй гэж тайлбарлаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй.

 

Хариуцагч НШШГГрын шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч томилсон ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.6-д заасны дагуу  явагдсан байна. Мөн шинжээчээр томилогдсон “*******” ХХК төлбөр төлөгч Ш.Б гийн эзэмшлийн ОХУ-д үйлдвэрлэсэн К-40 загварын мод боловсруулах төхөөрөмж, БНХАУ-д үйлдвэрлэсэн Т503 маркийн зоруулт машины үнэлгээг тогтоосон үйл ажиллагаа нь “Шүүхийн шинжилгээний тухай хууль”, “Хөрөнгийн үнэлгээний тухай хууль”-д заасан журмын дагуу хийгдсэн байх ба хөрөнгийн үнэлгээний тайлан ”Хөрөнгийн үнэлгээний тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-д “хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх”, 9.2.3-т “хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх” шаардлагыг хангасан байна. Уг үнэлгээг хүчингүй болгох үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр битүүмжилж, хураасан хөрөнгийн үнэлгээ бүрэн, бодитой хийгдсэн, хөрөнгийн үнэлгээний тайлан хуульд заасан шаардлагыг хангасан байх тул 2018 оны 05 сарын 09-ний өдрийн ******* тоот “Шинжээч томилох тухай тогтоол”-ын дагуу хийгдсэн “*******” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                                                                              

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан, 2018 оны 05 сарын 09-ний өдрийн ******* тоот “Шинжээч томилох тухай тогтоол”-ын дагуу хийгдсэн “*******” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР