Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2021/0419

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: М.. НҮТББ /.../

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Гомдлын шаардлага: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 005...  дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х, Б.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б  нарыг оролцуулав.

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Гомдлын шаардлага: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын улсын байцаагч Г.А-ын 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 005...  дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.

Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын улсын байцаагч нь "М... НҮТББ-ыг Зар сурталчилгааны тухай хуулийг зөрчсөн гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар таван мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Гэтэл хариуцагч нь "М... НҮТББ-ыг Зар сурталчилгааны тухай хуулийн ямар зохицуулалтыг зөрчсөн буюу хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад зохицуулсан хориглосон зар сурталчилгаа явуулсан гэдгийг тогтоогоогүй байна. Үүнээс гадна Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт захиалсан, бүтээсэн, түгээсэн аль үйлдлийг гаргасан болохыг ч тогтоогоогүй байна. Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1-т Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ гэж заасан ба тухайн зөрчилд холбогдох үйлдэл, эсхүл эс үйлдэхүйг эрх бүхий албан тушаалтан тогтоох ёстой. Гэтэл хариуцагчийн шийтгэлийн хуудсаас ямар үйлдэл, эс үйлдэхүй гаргасан болох нь огт харагдахгүй байгаагийн зэрэг улсын байцаагчийн зөрчил гэж үзсэн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хэнд хэрхэн ямар хохирол учирсан нь тодорхойгүй юм.

Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу явуулаагүй гэж үзэж байна. Тодруулбал, уг хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 12-т хуулийн этг*******ийн эрх бүхий албан тушаалтан буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх этг*******, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахаар заасан Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д Дүрэмд өөрөөр заагаагүй бол удирдах зөвлөлийн дарга нь төрийн бус байгууллагыг гадаад, дотоодод төлөөлөх, удирдах зөвлөлийн хуралдааныг даргалах, удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах зэрэг бүрэн эрхтэй байна" гэж заасан ба уг ажиллагаанд НҮТББ-ын Удирдах зөвлөлийн даргыг эсхүл Удирдах зөвлөлийн даргаас олгосон итгэмжлэлтэй итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулах ёстой байсан. Гэвч эдгээр этг*******ийн алийг нь ч оролцуулаагүй ба зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хуулийн этг*******ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон хуулийн этг*******ийн нээлттэй мэдээллийн сангийн алинаас нь ч итгэмжлэлгүйгээр төлөөлөх этг*******ийн мэдээллийг харж болохоор байсан. Ийнхүү эрх бүхий этг*******ийг уг ажиллагаанд оролцуулаагүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан оролцогчийн эрхийг эрх бүхий албан тушаалтан эдлүүлээгүй буюу эрхийг хязгаарласан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. М ү******* д******* с******* нь 1998 онд байгуулагдаж 2001 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Ү******* татварын ерөнхий газраас 23629 дугаартай оноосон нэрийн зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж байгаад Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2002 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 34 дугаар тушаалаар баталгаажиж, улмаар Боловсролын тухай хуульд заасны их с*******д тавигдах шаардлагуудыг хангаж, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Сургуулийн ангилал өөрчлөх тухай А/454 дүгээр тушаалаар М... болж өөрчлөн байгуулагдаад Улсын бүртгэлийн 980118 тоот гэрчилгээ авсан. Боловсрол, Соёл, шинжлэх ухааны сайдын 2012 оны А/454 дүгээр тушаалын дагуу улсын бүртгэлд нэрээ баталгаажуулан бүртгүүлсэн. М... НҮТББ байгуулагдан үйл ажиллагаагаа явуулсаар байна.

Мөн Д******* боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлд Их с*******, д******* с*******, коллежийн харьяаллын с******* нь бие даасан хуулийн этг******* байна гэж зааснаар М.... НҮТББ нь бие даасан хуулийн этг******* мөн. Шийтгэлийн хуудсаас үзвэл уг ажиллагааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 23-д зааснаар хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн гэж байгаа боловч тус хуулийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн аль заалтын үндэслэлээр хялбаршуулсан журмаар ажиллагаа явуулсан нь тодорхойгүй байна. Иймээс хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг хэрхэн зөрчсөнийг тодорхойлохгүйгээр шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж оролцогчийн эрхийг эдлүүлэхгүй явуулан шийдвэрлэсэн Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар захиалсан, бүтээсэн, түгээсэн аль үйлдлийг гаргасан болохыг тогтоогоогүй. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хууль захиргааны хэм хэмжээг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ гэсэн. Гэтэл тухай зөрчилд холбогдох үйлдэл эс үйлдэхүйг эрх бүхий албан тушаалтан тогтоох ёстой. Шийтгэлийн хуудсаас ямар үйлдэл эс үйлдэхүйг гаргасан болох нь харагддаггүй. Улсын байцаагчийн зөрчил гэж үзэж шийтгэлийн хуудас оногдуулснаас хэнд, ямар хохирол учирсан нь тодорхойгүй байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үйл ажиллагаа явуулахдаа процессын алдаа гаргасан гэж үзэж байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн этг*******ийн эрх бүхий албан тушаалтан итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этг*******тэй эсхүл итгэмжлэлгүйгээр төлөөлөн оролцуулахаар заасан. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар дүрэмд өөрөөр заагаагүй бол удирдах зөвлөлийн дарга нь төрийн бус байгууллагыг гадаад дотоодод төлөөлөх удирдах, зөвлөлийн хуралдааныг даргалах, удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах зэрэг бүрэн эрхтэй байдаг. Эдгээр ажиллагаанд оролцуулахдаа гүйцэтгэх захирлын итгэмжлэлээр оролцсон байдаг. Тэгэхээр төлөөлөн удирдах зөвлөлийн даргын итгэмжлэлээр орж байсан учир төлөөлөх бүрэн эрхтэй этг*******ийг оролцуулаагүй байна гэж үзэж байна. Манай байгууллага Зар сурталчилгааны тухай хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй гэж үзэж байгаа учир хамгийн том гэдэг үгийг хэрэглэхийг хориглосон эрх зүйн зохицуулалт байхгүй. Иймд хууль бусаар сурталчилгаа явуулсан гэж үзэхгүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зөрчил үйлдсэн, учруулсан хохирол нотлох баримтаар тогтоогдож, зөрчил үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх ёстой гэсэн заалтыг зөрчсөн. Учруулсан хохирлыг нотлох баримтаар тогтоогдож, холбогдогч зөрчил үйлдсэнээ тухай байгууллага сайн дураар хүлээн зөвшөөрөөгүй байхад хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар зохицуулагддаг. Энэ журмын дагуу авч үзвэл Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдолтой баримтуудыг авч үзвэл тухайн зөрчил үйлдсэн гэж шалгуулж байгаа аж ахуй нэг нь одоогийн байдлаар төрийн бус байгууллага юм. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой баримт дээр М.... ХХК гэсэн ба хуулийн этг*******ийн асуудал яригддаг. Өнөөдрийн шүүх хуралдаанд зөрчил үйлдсэн гэж буруутгаж байгаа хуулийн этг*******ийг холбогдогч гэх ба тус этг******* нь ямар зөрчилд холбогдож байгаагаа мэдэх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах гэх мэт хууль заасан эрхийг нь эдлүүлэлгүй Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдсан байна. Төрийн бус байгууллага нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гэж харагдахгүй байна. Үзлэг хийсэн тэмдэглэлийг харахад тухайн зөрчлийг шалгаж байгаа байцаагч өөрөө гарын үсэг зурсан. Гэтэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд үзлэг хийх бол хөндлөнгийн гэрчийг байлцуулна гэсэн. Хөндлөнгийн гэрч оролцуулсан баримт байхгүй, гэрчийн гарын үсэг байхгүй. Автобусны зургийг авсан байна. Тус зургаас харахад зар сурталчилгаа хаана нь байгаа нь ойлгомжгүй байна. Эдгээр баримтууд дээр үндэслэж зөрчил тооцож хариуцлага ногдуулсан нь хир үндэслэлтэй вэ. Сая би хүсэлтдээ дурдсан хариуцагч манайхыг давамгайлах байдалтай аж ахуй нэгж биш байна. Аль ч эрх бүхий байгууллагаас танайхыг давамгайлах байдалтай гэж тогтоогоогүй байна гэж байна. Давамгайлах байдалтай байх, эрх бүхий байгууллагаас тогтоосон байх зэрэг нь зөрчлөөс чөлөөлөгдөх үндэслэл юм бол шалгагдаж байгаа байгууллагыг нэг талд нь гаргасангүй вэ. Давамгай байдалтай эсэхийг тогтоогоогүй байж танай Зар сурталчилгааны тухай хууль зөрчсөн байна гэж хариуцлага тооцож байгаа нь хууль бус юм. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй бол нэхэмжлэлийг буцаадаг. Гэтэл энэ нь тухайн иргэн, аж ахуй нэгжид хариуцлага тооцох зөрчлийн хэрэг юм. Хариуцлага тооцох гэж байгаа бол тухайн зөрчил үйлдэгдсэн эсэхийг хууль хяналтын байгууллага нэг бүрчлэн тогтоосноор хариуцлага тооцох асуудал яригдах ёстой. Ийм зүйл байхгүй байхад зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байгаа процесс ажиллагаа, хууль зүйн үндэслэлүүд нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа. Гэтэл хариуцагч өөрсдийн тавьж байгаа үндэслэлүүдээ баталж тогтоогоогүй атал илэрхий, тодорхой гэж хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Иймд хариуцагч захиргааны байгууллагын зөрчлийн хэрэг ногдуулсан хэм хэмжээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь чиг үүргийн хүрээнд Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд хяналт тавьж ажилладаг Засгийн газрын тохируулагч агентлаг юм. Улсын байцаагч нь хуулиар олгосон чиг үүргээ хэрэгжүүлэх явцад фэйсбүүк цахим орчинд **** гэх нэршилтэй, тус сургуулийн лого бүхий 103,172 дагагчтай фэйсбүүк цахим хуудсаар "М....-М хамгийн том их с*******" гэсэн дуу, дүрс, бичвэртэй сурталчилгааг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр түгээж байсныг олж илрүүлэн Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн 5000 мянган нэгж буюу 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

1. "Зар сурталчилгааны тухай хуулийн ямар зохицуулалтыг зөрчсөн буюу хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад зохицуулсан хориглосон зар сурталчилгаа явуулсан гэдгийг тогтоогоогүй байна" гэх тухайд :

Улсын байцаагч нь Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад *** М....гэх нэршилтэй, тус сургуулийн лого бүхий 103,172 дагагчтай фэйсбүүк цахим хуудсанд 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ...С*******-М хамгийн том их с*******" гэсэн бичвэр бүхий зургийг цахим хуудасны арын дэвсгэр /арын фон/ хуудсанд байршуулан түгээсэн, ... М....-М хамгийн том их с*******" гэсэн бичвэртэй зурагт хуудсыг хот доторх №51 чиглэлийн нийтийн тээврийн хэрэгсэлд байршуулан сурталчилгаа явуулж байсныг фото зургаар баримтжуулж зөрчлийн хэрэгт хавсаргасан байна.

Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "зар сурталчилгаа гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас бараа, ажил, үйлчилгээ, төсөл, үйл ажиллагаа /цаашид бүтээгдэхүүн гэх /-ны зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээсэн мэдээллийг гэж, 3.1.4-д "зар сурталчилгаа түгээгч" гэж мэдээлэх хэрэгслийг ашиглах, эсхүл бусдад ашиглуулах замаар зар сурталчилгааг байрлуулж, нийтэд сурталчилж байгаа этг*******ийг гэж, 3.1.5-д мэдээлэх хэрэгсэл" гэж телевиз, радио, холбооны шугам сүлжээ, компьютерийн сүлжээ, тусгай программ, хэвлэл болон бусад арга хэрэгслийг, Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа буюу бусад этг*******тэй хамтран, эсхүл харилцан хамаарал бүхий этг******* үйлдвэрлэл, борлуулалтын, эсхүл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзнэ гэж, 5.3-д Энэ хуулийн 5.2-т заасан хувьд хүрээгүй ч бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах чадвартай аж ахуй эрхлэгчийг бараа бүтээгдэхүүний хүрээ, зах зээлийн газар зүйн хил хязгаар, зах зээлийн төвлөрөл, зах зээлийн хүч зэргийг үндэслэн давамгай байдалтай гэж үзэж болно" гэж тус тус заажээ.

Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар чиг үүргийнхээ дагуу дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 15.1.6-д зах зээлд зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох, үйл ажиллагаанд нь хяналт тавих... гэж хуульчилсан бөгөөд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Өрсөлдөөний тухай хуульд заасны дагуу тухайн зах зээлд зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоож нийтэд мэдээлэх үүрэгтэй. Гэтэл боловсролын зах зээлд үйл ажиллагаа явуулж буй .. Сургуулийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогоогүй бөгөөд ... сургуулийг холбогдох эрх бүхий төрийн бусад байгууллагуудаас М хамгийн том их с******* гэж тодорхойлсон баримт бичиг, дүгнэлт байхгүй байна. Үүнээс үзэхэд ... Сургуулийг Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 -д хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан, эсхүл мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан гэж заасныг зөрчиж хууль бус /зүй бус/ зар сурталчилгаа түгээсэн гэж үзэхээр байна.

2. эрх бүхий этг*******ийг оролцуулаагүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан оролцогчийн эрхийг эрх бүхий албан тушаалтан эдлүүлээгүй буюу эрхийг хязгаарласан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна гэх тухайд:

Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд оролцогчийн М..... удаа дараа утсаар мэдэгдсэний дүнд ... Сургуулийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар албан бичгээр тус сургуулийн Хууль зүйн удирдлагын сургуулийн захирал Н овогтой Ж-аад итгэмжлэл олгож захирал Б.Д гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулан хавсралтаар М.... Хязгаарлагдмал хариуцлагатай компани ******* гэрчилгээний дугаартай, 90114...улсын бүртгэлийн дугаартай 5******* регистрийн дугаартай нэг нүүр улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг хуулбар үнэн дарж баталгаажуулан илгээсэн байдаг. Энэхүү итгэмжлэл олгосон албан бичгийг үндэслэн улсын байцаагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж-аас мэдүүлэг, тайлбарыг авсан болно. Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаанаас үзэхэд М..... нь 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр улсын бүртгэлийн гэрчилгээ дахин олгосон тэмдэглэгээтэй №00007... дугаартай гэрчилгээгээр "нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага"-аар бүртгүүлэн гэрчилгээ авсан байна.

Ийм тохиолдолд М..... захирал Б.Д итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилсон нь төрийн байгууллагын хяналт шалгалтад санаатайгаар буруу мэдээлэл өгч, бичиг баримт ирүүлсэн гэж үзэж байна.

3. "Шийтгэлийн хуудсаас үзвэл уг ажиллагааг зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн гэж байгаа боловч тус хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн аль заалтын үндэслэлээр хялбаршуулсан журмаар ажиллагаа явуулсан нь тодорхойгүй байна гэсэн тухайд: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулна гэж заасан байна. *** М....гэх нэршилтэй, тус сургуулийн лого бүхий 103,172 дагагчтай фэйсбүүк цахим хуудсанд 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр М ү******* их с*******-М хамгийн том их с******* гэсэн бичвэр бүхий зургийг цахим хуудасны арын дэвсгэр Гарын фон/ хуудсанд байршуулан түгээсэн, мөн М... гэсэн бичвэртэй зурагт хуудсыг хот доторх №51 чиглэлийн нийтийн тээврийн хэрэгсэлд байршуулан сурталчилгаа явуулж байсан нь зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой болох нь тогтоогдсон гэж үзэн шийтгэл оногдуулсан болно.

Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн шийтгэл ногдуулсан шийтгэлийн хуудсыг зөвтгүүлэх арга хэмжээг авах, НҮТББ-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, төрийн байгууллагын хяналт шалгалтын ажилд шаардлагатай арга хэмжээ авах нөхцөлийг бүрдүүлж өгөхийг хүсье гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Гомдол гаргагч М... НҮТББ-аас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдуулан гаргасан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 005...  дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий гомдлыг тус шүүх 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж[1], хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Шүүх гомдол гаргагчийн дээрх гомдлын шаардлагын хүрээнд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлц*******, хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж маргаан бүхий захиргааны актыг захиргааны байгууллагаас дахин акт гаргах хүртэл 2 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэв.

Маргаан бүхий үйл баримтыг дурдвал, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын улсын байцаагч Г.А хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа Зар сурталчилгааны тухай хуулийн хууль, Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж, гаргасан зөрчилд М.... буюу М.... ХХК-д 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 005...  дугаартай шийтгэлийн хуудсаар 5.000.000 /таван сая/ төгрөгийн шийтгэл оногдуулжээ[2].

Гомдол гаргагчаас хариуцагч нь маргаан бүхий шийтгэлийг оногдуулахдаа М....ХХК-д оногдуулсан манай байгууллага М....НҮТББ юм. Мөн манай байгууллагын итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этг******* Л.М******* гэж хүн байдаг тухайн хүнээс олгосон итгэмжлэлтэй итгэмжлэгдсэн төлөөлөгчийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах ёстой байсан гэтэл сургуулийн захирлын итгэмжлэлтэй итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны процессыг зөрчсөн гэх зэргээр гомдлын шаардлагын үндэслэлээ тайлбарлажээ.

Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын улсын байцаагч Г.А******* нь Зар сурталчилгааны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах явцдаа холбогдогч М ү******* их сургуулийг Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчлийг үйлдсэн байж болзошгүй гэж үзэж, зөрчлийг илрүүлсэн тухай тэмдэглэл үйлдэж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна[3].

Улсын байцаагч нь холбогдогчоос гаргаж өгсөн гэх М....ХХК гэх хуулийн этг*******ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, М ү******* их сургуулийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Итгэмжлэх эрх олгох тухай ******* дүгээр албан бичиг /захирал Б.Д гэх гарын үсэгтэй/ зэргийг үндэслэн М....ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр Н.Жааг тогтоожээ[4].

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 11/846, 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ******* дүгээр албан бичгүүдээр зөрчилд холбогдогч гэх М..... ХХК нь М.....НҮТББ байх бөгөөд тухайн хуулийг этг*******ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этг******* нь Л-ийн М байна[5].

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл М..... ХХК гэх хуулийн этг******* байхгүй болох нь тогтоогдож байна.

Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйл. Хуулийн зорилго, 1. Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этг*******эд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино. гэж заажээ.

Дээрх хуулийн заалтын агуулгаас үзвэл зөрчлийн хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн хүн, хуулийн этг*******эд шийтгэл оногдуулах зорилготой байна.

Маргаан бүхий тохиолдолд улсын байцаагч нь хуулийн этг*******ийн улсын бүртгэлд М....ХХК гэх нэртэй хуулийн этг******* байхгүй байхад түүнд шийтгэл оногдуулсан нь зөрчлийн тухай хуулийг зорилгод нийцээгүй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйл. Зөрчил шалгах ажиллагаа, 1.Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ., 4.4 дүгээр зүйл. Мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах, 1.Эрх бүхий албан тушаалтан нь байгууллага, хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл, баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтан, хүнээс прокурорын зөвшөөрлөөр гаргуулан авна., 2.Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад мэдээлэл, баримт бичгийг байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авч болно., 4.15 дугаар зүйл. Зөрчлийг нотлох 1.Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ., 2.Эрх бүхий албан тушаалтан, прокурор нь хүн, хуулийн этг*******, албан тушаалтнаас нотлох баримтыг гаргуулан авч болно. гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл эрх бүхий албан тушаалтан нь зөрчил үйлдсэн гэж хүн, хуулийн этг*******эд шийтгэл оногдуулахдаа зөрчилд холбогдогчийн үйлдсэн зөрчлийг нотлох үүрэгтэй байх бөгөөд нотлох үүргээ хэрэгжүүлэхдээ хүн, хуулийн этг*******, байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах эрхтэй байна.

Маргаан бүхий тохиолдолд хэдийгээр зөрчилд холбогдогчоос М... ХХК гэх хуулийн этг*******ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, М....2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Итгэмжлэх эрх олгох тухай ******* дүгээр албан бичиг /захирал Б.Д  гэх гарын үсэгтэй/ зэргийг гаргаж өгсөн гэх боловч улсын байцаагч буюу эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрхийн хүрээнд зөрчилд холбогдогч хуулийн этг*******ийн улсын бүртгэлийг шалгаж, холбогдогчийн хуулийн этг*******ийн нэр, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этг*******ийг үнэн зөвөөр тогтоож, зөрчлийг шалган шийдвэрлэхээр байжээ.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл улсын байцаагч буюу эрх бүхий албан тушаалтан нь маргаан бүхий зөрчлийг шалган шийдвэрлэхдээ зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар хүлээсэн зөрчлийг нотлох үүргээ зохих ёсоор биелүүлэлгүйгээр шийдвэрлэсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

            Иймд шүүх хуулийн этг*******ийн улсын бүртгэлд бүртгэлгүй, бодит байдалд байхгүй хуулийн этг*******эд шийтгэл оногдуулсан маргаан бүхий захиргааны актад дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж, захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 005...  дугаар шийтгэлийн хуудасны биелэлтийг 2 /хоёр/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6. Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана. гэж зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий акт хүчингүй болох үр дагавартай болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.5. дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 4.4 дүгээр зүйлийн 1, 2, 4.15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 005...  дугаар шийтгэлийн хуудсыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 /хоёр/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий акт хүчингүй болох үр дагавартай болохыг тайлбарласугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 5 /тав/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       С.ГАНБАТ

 

 

 


 

 

[1] Хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас

[2] Хавтаст хэргийн 16 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 38 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 43-46 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 78-80, 107-109 дүгээр хуудас