Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2021/0413

 

 

 

 

 

 

2021 06 10 128/ШШ2021/0413

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: М... ҮЭБ

Хариуцагч: ХУДТХ

Гомдлын шаардлага: Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 0173601 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай[1]

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б Д.М С.Э хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б А.Ашүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мшүүхэд гаргасан гомдолдоо: ... Шалгагдвал зохих этгээдийг оролцуулж тайлбар аваагүй, шалгаж байгаа талаараа мэдэгдээгүй, сонсгох ажиллагаа хийгдээгүй, шийтгэлийн хуудсыг танилцуулаагүй түүнчлэн хэн биелүүлэх нь тодорхойгүй, хууль бус төлөхийг шаардсан биелэгдэх боломжгүй зэрэг нөхцөл байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.4, 47.1.5, 47.1.6, 47.1.7-д зааснаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүхэд гаргасан гомдлын өөрчилсөн болон тодруулсан шаардлагадаа: Гомдлын шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 2-т энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хуулийн этгээдэд шийтгэл оногдуулна, иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ 25.2-т хуулийн этгээд нь ашиг олох зорилготой ашгийн төлөө, хууль буюу дүрэмд заасан зорилготой, ашгийн төлөө бус байж болно", мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно, 26.5-д хуулийн этгээдийн удирдах байгууллагын эрх зүйн байдлыг хууль буюу үүсгэн байгуулах баримт бичгээр тодорхойлно, 26.6-д ашгийн төлөө бус хуулийн этгээд өөрийн дүрэм болон үүсгэн байгуулсан бусад баримт бичигт заасан зорилгод нийцэх үйл ажиллагаа явуулна гэж тус тус зааснаар сонгино амралт бол хуулийн этгээдийн эрхгүй, хариуцагч байх эрх зүйн чадваргүй, үүрэг хүлээх чадваргүй, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны бүтцэд байдаг байгууллага юм.

Зөрчлийг шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.4-д оролцогч гэж зөрчилд холбогдогч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг хэлнэ. Зөрчлийг шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ. 2-т холбогдогч дараахь эрхтэй

2.1. ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх;

2.2. өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах;

2.3. эх хэлээрээ, эсхүл сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч, хэлмэрч авах;

2.4. хохирогчийн гомдолтой танилцаж тайлбар гаргах;

2.5. зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах;

2.6. эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, прокурорын үйл ажиллагаа, шийдвэр, шүүхийн шийдвэрт гомдол гаргах;

2.7. өөрийн, эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах;

2.8. нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх,

2.9. зөрчлийн хэрэгтэй танилцах;

2.10. хуульд заасан бусад гэж заасныг тус тус зөрчиж эрх бүхий этгээдийг оролцуулаагүй, хууль зөрчиж хийсэн хяналт шалгалт гэж үзэж байна.

Зөрчлийн хэргийн материалаас харахад 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн холбогдогчоос авсан тэмдэглэл байх бөгөөд Сонгино-амралтын захирал Ж.Э удирдах байгууллага болох Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны талаар тодруулаагүй, улсын бүртгэлийн гэрчилгээг шаардаагүй, хууль ёсны төлөөлөгч мөн эсэхийг шалгаагүй байдаг. Мөн Ж.Эудирдах дээд байгууллагадаа мэдэгдээгүй буруутай гэдгийг Сонгино-амралтын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн а/12 тоот албан бичиг, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрэм, тус холбооны харьяа байгууллагуудын удирдах зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хурлын тэмдэглэл зэргээр тогтоосон байна.

Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолд гомдол гаргагч Б.Г гар бичмэлээр бичсэн өргөдөл дээр дурдаагүй асуудлыг бичсэн байдаг. Тухайлбал өргөдөлд утасны дугаар байхгүй байхад утасны дугаар, гомдол гаргагчийн оршин суух хаяг, зөрчлийн талаарх гомдол мэдээлэл нь тодорхойгүй байхад тодорхой мэт бичсэн зэргээс харахад татварын хяналт шалгалт хөндлөнгийн байсан гэхэд эргэлзэхэд хүргэж байна. Тэр тусмаа 2019 оны Татварын ерөнхий хууль батлагдахаас нэг өдрийн өмнө гаргасан өргөдөл байдаг.

2019 оны 03 сарын 22-ны өдөр батлагдсан Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан татварын ерөнхий хуулиар хяналт шалгалтад хамааруулахаар хуваарьт оруулсан боловч 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-иар эрсдэлтэйд тооцохгүй болсон татвар төлөгчийг хяналт шалгалтад хамааруулахгүй гэж заасан. Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т татварын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана, 41.11-т татварын алба, татварын улсын байцаагч хяналт шалгалт хийхдээ дараах ажиллагааг хэрэгжүүлэхийг хориглоно, 41.11.1-т энэ хуулийн 41.4-т зааснаас бусад үндэслэлээр хяналт шалгалт хийх гэж заасан хуулийг зөрчсөн байдаг.

Мөн зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолын 4-д гомдол мэдээлэл гаргагч, холбогдогч нь энэ тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг мэдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, прокурорт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай гэж зааснаар эрх бүхий удирдах дээд байгууллага болох мэдэгдээгүй тул гомдол гаргах эрхээ хэрэгжүүлж чадаагүй.

Түүнчлэн 2019 оны Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-т эрх, хууль ёсны ашиг сонирхлоо биечлэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөхөөрөө дамжуулан хамгаалах, төлөөлүүлэх, татварын хяналт шалгалтад биечлэн байлцах, 12.1.6. татварын албанаас гаргасан татварын акт, бусад баримт бичигтэй танилцах, үндэслэлгүй буюу хуульд нийцээгүй гэж үзвэл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор захиргааны болон шүүхийн журмаар гомдол гаргах гэж тус тус заасан эрхийг эдлүүлээгүй зөрчсөн. Түүнчлэн

1. Тус амралт, сувиллын газар нь "Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан гаргаж, татварын байгууллагад өгсөн байна. Татварын байцаагч нар дээрх хуулийн дагуу гаргаж өгсөн орлого болох 2015 оны 126,6685,175 төгрөгийн орлогод 12,668,517.80 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн татвар 3,800,555.34 төгрөгийн торгууль, 2,533,703.56 төгрөгийн алданги оногдуулсан нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйл буюу 3.1-д Сайн дурын үндсэн дээр олсон орлогоо ил болгож бүртгүүлэх, мэдүүлэх, тайлагнах хугацаа нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дуусна гэсэн заалт болон 5 дугаар зүйлийн 5.2 ... эдгээр тайлан, мэдүүлэгт сайн дурын үндсэн дээр мэдүүлж шинээр тусгасан албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйлд албан татвар, хүү, торгууль, алданги нөхөн ногдуулахгүй гэсэн заалтуудыг зөрчсөн

2. 34,072,286,10 төгрөгийн нэмэгдсэн өртгийн нөхөн татварт 30 хувиар тооцож, 10,22,685 төгрөгийн торгууль оногдуулснаар "Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйл буюу Тайлбар хэсэг дэх Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн хэмжээ нь төлөх татварын хэмжээний хувиас хэтрэхгүй байна гэсэн заалтыг зөрчиж 6,814,456.22 төгрөгийн торгуулийг оногдуулсан.

3. 1,862,162. 00 төгрөгийн Нийслэл хотын нөхөн татварт 30 хувиар тооцож, 558,708 төгрөгийн торгууль оногдуулснаар "Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйл буюу Тайлбар хэсэг дэх Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн хэмжээ нь төлөх татварын хэмжээний хувиас хэтрэхгүй байна гэсэн заалтыг зөрчиж, 372,472.52 төгрөгийн торгуулийн оногдуулсан.

4. 2,098 ,119.70 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн нөхөн татварт 30 хувиар тооцож 629,435.92 төгрөгийн торгууль оногдуулснаар "Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйл буюу Тайлбар хэсэг дэх Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн хэмжээ нь төлөх татвар хэмжээний 10 хувиас хэтрэхгүй байна гэсэн заалтыг зөрчиж, 419,623.93 төгрөгийн торгууль илүү оногдуулсан.

5. Хугацаанд төлөөгүй Суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан 2,391,033 төгрөгийн албан татварт 80,85 хувиар тооцож, 1,852,408 40 төгрөгийн торгууль, 42.0 хувиар тооцож, 962,121.11 төгрөгийн алданги оногдуулснаар "Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйл буюу Тайлбар хэсэг дэх Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн хэмжээ нь төлөх татварын хэмжээний 10 хувиас хэтрэхгүй байна гэсэн заалт болон 2008 оны 05 сарын 20 өдөр батлагдсан Татварын ерөнхий хуулийн 74.1 Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх бол хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна гэсэн заалтуудыг тус тус зөрчиж 1,623,305.01 төгрөгийн торгууль, 503,914.33 төгрөгийн алдангийг илүү оногдуулсан.

6 . Мөн хугацаанд төлөгдөөгүй цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогоос суутга 37,080,507 40 төгрөгийн албан татварт 63,22 хувиар тооцож, 23,141,174.60 төгрөгийн торгууль 33.07 хувиар тооцож, 12.264,840.50 төгрөгийн алданги оногдуулснаар "Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйл буюу Тайлбар хэсэг дэх Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн хэмжээ төлөх татварын хэмжээний 10 хувиас хэтрэхгүй байна гэсэн заалт болон 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан Татварын ерөнхий хуулийн 74.1 Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх бол хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, 19,733,123.86 төгрөгийн торгууль, 4,848,730.02 төгрөгийн алдангийг илүү оногдуулсан.

7. Татварын байцаагч нар нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн татварыг ногдуулах "Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйл буюу 14.1.4 мал аж ахуй, газ тариалангийн үйлдвэрлэл эрхэлд хувь хүн, хуулийн этгээд өөрөө бэлтгэсэн бул тариалсан, үйлдвэрлэлийн анхан шатны боловсруулалтад ороогүй мах, сүү, өндөг, арьс шир, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ болон дотооддоо үйлдвэрлэсэн гурилыг дотоод үйлдвэрлэгчдэд борлуулсан бол үнийн дүнд нь 10 хувийн албан татвар шингэсэн гэж үзэх тэдгээрийг худалдан авсан албан татвар суутган төлөгчийн албан түүргийн татварын хэлтэс, Х.Б Д.М, С.Э, О.Б, А.А, Ц.Б , Д.М уг хувиар гэсэн заалтыг харгалзан үзэж төлбөл зохих нийт татварын дүнгээс хасалт хийгээгүй.

8. "Сонгино-амралт, сувиллын газар Улсын бүртгэлийн аж ахуйн нэгж гэрчилгээтэй бие даасан хуулийн дээд бус Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны шууд харьяа байгууллага Татварын байцаагч нар татварын шалгалтын дүн холбооны дүрмийн дагуу Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоон дэд ерөнхийлөгчид танилцуулалгүй Сонгино-амралт, сувиллын газрын дарга Ж.Э, нягтлан бодогч Н.Ж нарт танилцуулж, гарын үсэг зуруулснаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 27 дугаар зүйл буюу Орон тооны дэд ерөнхийлөгчийн эрх үүрэг 27.1 Орон тооны дэд ерөнхийлөгч нь дор дурдсан эрх, үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд: 27.1 Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны өмч хөрөнгөд хяналт тавьж, санхүүгийн удирдлага хэрэгжүүлэх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Иймд дээрх хууль тогтоомжуудыг зөрчсөн Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 0173601 дугаар шийтгэлийн хуудсыг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 3.1-д "захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох" гэж зааснаар хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бшүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Зөвхөн хуулийн этгээд бус хуулийн этгээдийн эрхгүй этгээдэд болон хувь хүн ч татвар төлөгчөөр бүртгүүлж татвар төлөгчийн гэрчилгээ авч, өөрийн гэсэн тамга, тэмдэгтэй байж болдог нь дараах хуулийн заалт, журмаар нотлогдож байна. Үүнд: Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/216 дугаар тушаалаар баталсан Тамга, тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журам-ын 1.6-д Дараах хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй этгээдэд хяналтын дугаар олгоно: 1.6.1.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газар; Мөн 1.8-д Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар, зохион байгуулалтын бүтцийн нэгжийн тэмдэгт харьяалах дээд шатны байгууллагын нэр, регистрийн дугаар, нэгжийн нэр, тамга, тэмдгийн үйлдвэрийн код, хяналтын дугаар бичигдсэн байна гэж заасан. Энэ журмын дагуу Сонгино-Амралт нь бие даасан хуулийн этгээд биш учир тамга хийлгэхдээ өөрийн дээд байгууллага болох Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны нэр, регистрийн дугаарыг бичүүлсэн байна. Мөн Татварын ерөнхий газрын веб сайтад байршуулсан Татвар төлөгчөөр бүртгүүлэх үүрэг бүхий этгээдийг бүртгэх гэсэн хэсэгт Хуулийн этгээдийн эрхгүй байгууллага нь байгуулагдсанаас хойш ажлын 14 өдрийн дотор харьяалах татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлэх ба татварын алба хэрэг нээн, татвар төлөгчийн гэрчилгээ олгоно гэж заасан.

Сонгино-Амралт нь Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны шууд харьяа байгууллага тул бие даасан санхүүгийн тайлан гаргаж тушаадаггүй, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 39.2-т заасны дагуу санхүүгийн тайлангаа Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны тайлантай нэгтгэж, санхүүгийн тайлан гаргаж, холбогдох байгууллагуудад тушаадаг байна. Дээрх нотолгоонуудаас харахад Сонгино-Амралт нь бие даасан хуулийн этгээд бус бөгөөд дээд удирдлагаас баталж өгсөн төсвийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн эрхгүй этгээд болох нь тодорхой байна.

Энэ актыг бичихдээ 5 хуулийг зөрчсөн. Үүнд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 5.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.5, 13.5.10, 14.1.4, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн тайлбар хэсэг, Татварын ерөнхий хуулийн 74.1, Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх тухай хуулийн 4, 5 дугаар заалтуудыг зөрчсөн. Сонгино амралт нь бие даасан хуулийн этгээд байсан уу, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо ТББ-ын шууд харьяа байгууллага байсан гэдгийг нотлох гэж биднээс олон баримт нэхсэн. Бид 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр тайлбар бичиж өгсөн. Энэ бол шууд харьяа байгууллага ба Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо ТББ-аас баталж өгсөн төсвийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн эрхгүй байгууллага гэдгийг хууль болон бидний үйл ажиллагаа нотолж байна. Хууль зүйн сайдын 2018 оны А/216 дугаартай тушаал, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн тодорхой заалтууд, тамга зэрэг байна. Татварын улсын байцаагч нар зөрчлөө хүлээн зөвшөөрсөн. Энэ байгууллага нь төв байгууллагаас баталж өгсөн төсвийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Танайх бие даасан хуулийн этгээд байх ёстой байна гэсэн зөвлөмж хүргүүлсэн. Зөвлөмж өгч байна гэдэг нь бие даасан хуулийн этгээд биш гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэлбэр юм гэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эшүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Татварын акттай холбоотой тодорхой зарим хэсгийг бид тэр чигт хүлээн зөвшөөрөөгүй гэсэн зүйл байхгүй. Хуулийн дагуу эрх бүхий хариуцагчийн эрх хэмжээний хүрээнд тус хүмүүстэй танилцаж эцэслэн шийдвэрлээгүй гэдэг дээр байгаа. Энэ бол Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо ТББ-ын дүрэм дээр байгаа. Мөн манай харьяа удирдах газрын дүрэм дээр байгаа. Хариуцагчийн зүгээс нотлох баримт гаргуулна гэж байгаа асуудлаар Ж.Э гуайтай хийж байсан хөдөлмөрийн гэрээг хүргүүлсэн. 2016 оноос хойш бид дахин үр дүнгийн гэрээг шинэчилж хийгээгүй. Иймд Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо ТББ хүлээн зөвшөөрөхгүй. Жилдээ 300 сая төгрөгийн орлого олдог байгууллагыг 100 сая төгрөгөөр татварын акт тавьж торгож байхад үүнийг төлнө гэж гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрдөг. Би татварын акттай танилцсан гэж гарын үсэг зур гэсэн ба хүлээн зөвшөөрч байна гэж ойлгоогүй. Энэ талаараа Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо ТББ-д хуулийн этгээдийн журмаар албан ёсоор албан бичгээр биечлэн уулзаж танилцуулна гэж тухайн үед надад ойлгуулсан гэдэг тайлбарыг бидэнд хэлсэн гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ашүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 7.1-д Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага байна гэж заасан байдаг. Сонгино амралт төсөвт байгууллага нь 1940 оноос ажиллаж эхэлсэн Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд хамаарагдах хуулийн этгээдийн эрхгүй байгууллага юм. Уг байгууллага нь татварын албанаас бүртгэлжүүлсэн 90******* тоот регистрийн дугаартай ба өмнө нь 2014 онд татварын хяналт шалгалтад орж төлбөрөө төлж барагдуулсан байдаг. Нийт 19 албан хаагчтай ба татвар болон татварын холбогдох тайлангаа хуулийн хугацаанд өгдөг байгууллага юм.

Улмаар Хууль ёсны төлөөлөгчөөр 2008 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 69 тоот тогтоолоор Сонгино-амралтын даргаар томилогдсон захирал Ж.Э тогтоож нягтлан бодогч Н.Ж хамт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. Сонгино-амралт төсөвт байгууллага нь Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны нэгтгэсэн байгууллагуудын нэг буюу тайлан тэнцэл, төсөв санхүү нь тусдаа, өөрсдийн ажилчдын цалинжуулдаг татвар төлөгч тул нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг зөвшөөрөх боломжгүй юм.

Татварын ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.3 дахь хэсэгт Татвар төлөгч хувь, хүн эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч гарын үсэг зурна гэсэн байдаг. Тэгэхээр Ж.Этайлант хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан гэж үзэж татварын алба бүртгэж авсан байдаг. Татварын ерөнхий газрын даргын тушаалаар Татвар төлөгчийг бүртгэх журмыг баталсан бөгөөд Монгол Улсад бүртгэгдэх бүх аж ахуй нэгж байгууллага үүний дагуу бүртгэгдэг. Үүнд 5.1 дэх хэсэгт татвар төлөгчөөр бүртгүүлэх үүрэг бүхий бусад этгээдийг бүртгэх гэж байдаг. Түүнд хуулийн этгээдийн эрхгүй байгууллага нь өөрөө хэлбэл Иргэний хуулийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу Сонгино амралт нь хуулийн этгээдийн эрхгүй байгууллага. Хуулийн этгээдийн эрхгүй байгууллага байж болдгийг Иргэний хуулиар тогтоож өгсөн. Хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг Татварын алба бүртгэхдээ байгуулагдсанаас хойш ажлын 14 хоногийн дотор харьяалах татварын байгууллагад татвар төлөгчөөр бүртгүүлэх ба Татварын алба хувийн хэрэг нээн татвар төлөгчийн гэрчилгээ олгодог. Үүний дагуу Татварын албанаас Сонгино амралтыг 90 дугаартай хувийн хэрэг нээн бүртгэлжүүлсэн байдаг. Хуулийн этгээдийн эрхгүй байгууллага хэдий ч Татварын хуульд заасны дагуу эрх эдэлж, үүрэг хүлээж, тайлангаа өгдөг гэж байгаа. Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт Компанийн тухай хууль ямар хүрээнд үйлчлэх тухай заасан. Хуульд өөрөө заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх компанийн өмчийн хэлбэр, эд хөрөнгийн болон үйлдвэрлэлийн хэмжээ, дотоод зохион байгуулалтаас хамааран энэ хуулийг дагаж мөрдөнө гэсэн байгаа. Үүний дагуу Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 84 дүгээр зүйлд эрх бүхий этгээд хэн бэ гэдгийг зааж өгсөн. Үүний дагуу Сонгино амралтын эрх бүхий этгээд нь Ж.Э******* мөн гэдгийг хуулийн дагуу тогтоогдож байгаа. Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо ТББ-ын дүрэм дээр татварын тайланг хэн гаргах тухай байдаггүй. Харин санхүүгийн тайланг гаргах тухай байдаг. Тэгэхээр санхүүгийн тайлан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт санхүүгийн тайланг Олон улсын стандартын дагуу нягтлан бодох бүртгэл хөтөлж санхүүгийн тайланг гаргана үүрэг бүхий аж ахуй нэгж байгууллагын санхүүгийн тайлан нь санхүүгийн байдлын тайлан, орлогын дэлгэрэнгүй тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, санхүүгийн тайлангийн тодруулга гэдэг бүрэлдэхүүнтэй байна гэж заасан байдаг бол 8.2 дахь хэсэгт Төсвийн тухай хуулийн 26.3 дахь хэсэгт нийцүүлэн нягтлан бодох бүртгэл хөтөлж санхүүгийн тайлан гаргана гэсэн байдаг. Тэгэхээр санхүүгийн тайлан болон татварын тайлан хоёр нь тусдаа ойлголт гэдэг нь харагдаж байна. Төсвийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 улсын салбар төсвийн салбарт ашиглах нягтлан бодох бүртгэлийн үндэсний стандартыг санхүү төрийн сангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж мөрдүүлнэ гэсэн. Санхүүгийн тайланг төсвийн асуудалд эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж мөрдүүлдэг. Монгол Улсын Татварын ерөнхий хуульд заасны дагуу татвар төлөгчөөр бүртгүүлсэн Сонгино амралт өөрөө юм. Түүнийг эрх бүхий захирал удирдлага нь Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо ТББ-аас олгож өгсөн тушаалын дагуу Ж.Э гэдгийг ойлголт байгаа.

Иймд татварын улсын байцаагч нь эрх бүхий этгээд буюу өөрөө тайлангаа танилцуулж, тоон гарын үсгээр тайлангаа илгээсэн хуульд заасан эрх бүхий этгээд Ж.Эболон түүний нягтлан бодогч нь хуульд заасны дагуу эрх бүхий этгээд учир татварын албаны улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу холбогдогчийг зөв тодорхойлсон гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нийт 5 зүйл дээр зөрчил ногдуулсан. Нэгдүгээрт нэмэгдсэн өртгийн албан татвар ба хувь хүний орлогын албан татварыг төлөгдөөгүй татварт ногдох торгууль алданги тооцсон, хоёрдугаарт Нийслэл хотын албан татвар төлөөгүй гэдэг зөрчил байсан. Мөн суутгагчийн хуульд олгосон орлогоос албан татвар төлөөгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын нэмэгдсэн үнэлгээг төлөөгүй гэсэн 5 зөрчил гарсан. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаагаар Ил тод байдлын тухай хуульд тусгасан орлогод акт тогтоогдсон байна. Хуулийн зүйл заалтыг буруу тогтоосон байна. Гомдол гаргагч нь Ил тод байдлын тухай хуулиар тайлангаа гаргасан. 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс манай нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох орлого нь ямар байсан талаар 1 тэрбум төгрөгийг орлого гаргасан. Энэ орлого нь баар кодтой байгаа. Бид шалгахдаа хуульд зааснаар 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших орлогод нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулаагүй байна гэсэн. Ийм зөрчил гаргаж тавьсан. Түүнээс Ил тод байдлын тухай хуулийг зөрчөөгүй. Учир нь Сонгино амралт Ил тод байдлын тухай хуулийг зөрчөөгүй. 4 дүгээр сарын 01-ний өдрөөс манайх нэмэгдсэн өртгийн албан татвар ногдоогүй орлого нь энэ байсан учир Ил тод байдлын тухай хуульд тусгасан гээд баар кодтой тайлангаа гаргасан. 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 2015 оны орлого нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогод тооцогдоогүй байна. 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар мөн гэж өөрсдөө Ж.Э гэдэг хүний нэрээр гэрчилгээ авсан гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо ҮЭБ-аас Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 0173601 дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох[2] шаардлага бүхий гомдол 2020 оны 07 дугаар сарын 22-ны гаргасныг хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагчаас гомдлын шаардлагаа Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 0173601 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох гэж өөрчилсөн[3] бөгөөд тус өөрчилсөн гомдлын шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гомдол гаргагчийн, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Маргаан бүхий үйл баримтыг дурдвал, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч О.Б, Б.Б******* нар иргэн Б.Г 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн бичгээр гаргасан хүсэлт, Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, хяналт шалгалтын даргын 2019 оны 03 дугаар сарын 20-ны нарийн 23 тоот томилолтын дагуу 90......тоот регистрийн дугаартай МҮЭ-ийн Сонгино-амралт-ын 2015-2018 оны албан татвар ногдуулалт төлөлтийн байдал, санхүүгийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, хөндлөнгийн мэдээлэл зэрэгт үндэслэн Татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна[4].

Улсын байцаагч нар нь уг шалгалтын дүнг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0173601 дугаар шийтгэлийн хуудсаар МҮЭ-ийн Сонгино-амралт-ыг нийт 899,168,394.30 төгрөгийн зөрчил гаргасан гэж үзэж уг гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн 38,032,768.30 төгрөгийн нөхөн татвар, 36,703,413.50 төгрөгийн торгууль, 20,833,515.40 төгрөгийн алданги, нийт 95,569,697.20 төгрөгийн шийтгэл оногдуулжээ[5].

Гомдол гаргагчаас маргаан бүхий хяналт шалгалтад хамрагдсан МҮЭ-ийн Сонгино-амралт-ын газар нь Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо ҮЭБ-ын харьяа байгууллага бөгөөд хуулийн этгээдийн эрхгүй байгууллага тул уг байгууллагыг үүсгэн байгуулсан хуулийн этгээд болох Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо ҮЭБ-ыг оролцуулалгүйгээр уг хяналт шалгалтыг явуулсан нь үндэслэлгүй гэж маргасан байна.

Гомдол гаргагч Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрэм-ийн 38 дугаар зүйл. Харьяа байгууллага, 38.1. МҮЭ-ийн Холбоо нь дүрмийн болон хөгжлийн зорилтоо хэрэгжүүлэх, үйлдвэрчний эвлэлийн гишүүд, гишүүн байгууллагууддаа үйлчлэх зорилгоор өөрийн өмчийн хүрээнд аж ахуй, үйлчилгээний нэгж, байгууллагуудыг байгуулан ажиллуулж болно гэж заажээ.[6]

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн МҮЭ холбооны Ерөнхий зөвлөлийн ажлын албаны бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай 06 тогтоолын хавсралтаар МҮЭ холбооны Ерөнхий зөвлөлийн ажлын албаны схемчилсэн шинэ бүтэц, орон тоог баталсан байна.[7]

Сонгино амралт-ын газрыг МҮЭ-ийн Холбооны дэд Ерөнхийлөгчийн харьяанд байхаар схемчилжээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 11/2246 дугаар албан бичигт ... т нэртэй хуулийн этгээд цахим санд бүртгэлгүй байна гэжээ.[8]

Иргэний хуулийн 25 дугаар зүйл. Хуулийн этгээд 25.1. Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ., 26 дугаар зүйл. Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар, 26.1. Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл хуулийн этгээд гэж өөрийн нэрээр эрх эдэлж, үүрэг хүлээх чадвартай улсын бүртгэлд бүртгэлтэй тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдэл байхаар хуульчилжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хуулийн дээрх заалтуудаас үзвэл МҮЭ-Сонгино-Амралт нь бие даасан хуулийн этгээд биш байх бөгөөд Иргэний хуулийн 29 дүгээр зүйл. Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар 29.1. Хууль болон үүсгэн байгуулах баримт бичигт заасан бол хуулийн этгээд өөрийн салбар, төлөөлөгчийн газраа тогтоосон журмын дагуу байгуулж болно., 29.2. Хуулийн этгээдийн оршин байгаа газраас өөр газар байрлаж, түүний үндсэн чиг үүргийг бүхэлд нь буюу заримыг нь гүйцэтгэдэг тусгай нэгжийг салбар гэнэ. гэж тус тус зааснаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо ҮЭБ-ын салбар байгууллага байна.

Мөн хуулийн 29.6 Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна гэж зааснаар МҮЭ-Сонгино-Амралт нь хуулийн этгээдийн эрхгүй байна.

Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйл. Хуулийн зорилго, 1. Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино гэж заажээ.

Дээрх хуулийн заалтын агуулгаас үзвэл зөрчлийн хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах зорилготой байна.

Маргаан бүхий тохиолдолд улсын байцаагч нар нь хуулийн этгээдийн эрхгүй хуулийн этгээдийн салбар байгууллагад хяналт шалгалтыг явуулж, шийтгэлийг оногдуулсан нь зөрчлийн тухай хуулийг зорилгод нийцээгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр гомдол гаргагчийн шүүхэд гаргасан Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 0173601 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх үндэслэлээр гомдлыг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхээ маргаан бүхий захиргааны акт болох улсын байцаагч нарын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 0173601 дугаар шийтгэлийн хуудсыг бичих болсон хяналт, шалгалтаар тогтоосон зөрчил, шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэл зэрэгт дүгнэлт өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Учир нь дээрх байдлаар шийдвэрлэсэн нь Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо ҮЭБ-ын салбар байгууллага болох МҮЭ-Сонгино-Амралт нь маргаан бүхий хяналт, шалгалтаар илэрсэн зөрчлөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд хариуцагч нь Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо ҮЭБ хуулийн этгээдэд холбогдуулан уг хяналт, шалгалтыг дахин явуулахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.6, Зөрчлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч М...ҮЭБ-ын гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 0173601 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан гомдол гаргагчид олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2.-т зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 5 /тав/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 2 дугаар хавтас 67-71 дүгээр хуудас

[2] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 150-151 дүгээр хуудас

[3] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 239-241 дүгээр хуудас, 2 дугаар хавтас 67-71 дүгээр хуудас

[4] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 180-183 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 185 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 28-45 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 71-72 дугаар хуудас

[8] Хавтаст хэргийн 2 дугаар хавтас, 88 дугаар хуудас