Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 241

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

улсын яллагч М.Хэрлэнчимэг,

шүүгдэгч Д.Галдандагва, Д.Бат-Эрдэнэ, тэдгээрийн өмгөөлөгч А.Мөнхсайхан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:         

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Йөншөөбү овогт Даваагийн Галдандагва, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Далхжавын Бат-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн 201525011340 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сум, 2-р баг, Төв гудамж, 1/7 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Багануур дүүрэг, 04 дүгээр хороо, Рашаантын 01-09 тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1997 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 87 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 6 сар хорих ял оногдуулж, Монголын тулгар төрийг үүсгэн байгуулсны 790 жилийн ойг тохиолдуулан гаргасан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1-р зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2002 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 81 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123-р зүйлийн 2-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2003 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 31 дугаар шүүгчийн захирамжаар үлдэж буй 3 сар 9 хоногийн эдлэх ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 296 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял оногдуулж 2006 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 203 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулж 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Йөншөөбү овогт Даваагийн Галдандагва, /РД:ЖЮ78022374/,

2. Монгол Улсын иргэн, 1973 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Багахангай дүүрэг, 02 дугаар хороо, Нуурын 1 гудамж, 8 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,

Дорнод аймгийн 5-р хэсгийн ардын шүүхийн 1988 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16-р зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 153-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, хорих ялыг мөн хугацаагаар хойшлуулсан,

Дорнод аймгийн ардын хэсгийн 7-р шүүхийн 1990 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 19 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг нутгаас зайлуулах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 1 жил 8 сар хорих ял шийтгүүлж Сэлэнгэ аймгийн шүүхийн 1991 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 4 дугаар магадлалаар биеэр эдлээгүй үлдсэн 11 сар 10 хоногийн ялыг тэнсэн сулласан,

Хан-Уул дүүргийн 1997 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 67 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123-р зүйлийн 3-д зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 1998 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 327 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 21 хоногийн хорих ялыг тэнсэн суллаж түүнийг мөн хугацаагаар хянан харгалзсан,

Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 374 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1-д зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Боржигон овогт Далхжавын Бат-Эрдэнэ, /РД:ЖЭ73011998/,         

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.Галдандагва нь давтан үйлдлээр 2015 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 13 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Өгөөмөр захын урд талын зам дээр иргэн Э.Эрдэнэбилэгийн эзэмшлийн 77-45 УНД улсын дугаартай Санта маркийн автомашины кабинаас Имачайнис /Emachines/ маркийн нөөтбүүкийг хулгайлж иргэн Э.Эрдэнэбилэгт 400.000 төгрөгийн,

2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт 52 дугаар байрны гарашийн үүдэнд 25-59 УББ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота марк-2 машинаас гар цүнх, гар утас болон гоо сайхны зүйлийг хулгайлж иргэн Цэцэг-Өлзийд 332.000 төгрөгийн,

Д.Бат-Эрдэнэтэй бүлэглэн 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нарантуул захын зогсоол дээр зогсож байсан 22-82 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос цүнх, Айфон-6 /Iphone-6/ маркийн гар утас зэргийг хулгайлж иргэн Солонгод 1.050.000 төгрөгийн, нийт 1.782.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх хугацаандаа 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл прокурорын хяналтын шатнаас оргон зайлсан,

Яллагдагч Д.Бат-Эрдэнэ нь Д.Галдандагватай бүлэглэн 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нарантуул захын зогсоол дээр зогсож байсан 22-82 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос цүнх, Айфон-6 /Iphone-6/ маркийн гар утас зэргийг хулгайлж иргэн Солонгод 1.050.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Галдандагва нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Нарантуул Худалдааны Төв дээр явж байтал онгорхой машин байхаар нь компьютер авсан. Тэгээд 10-аад алхам явж байтал хохирогч араас дуудаад цагдаа дуудсан. 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт граж руу орох гэж байсан машиныг дагаж ороод машинаас цүнх авсан бөгөөд цүнхэн дотор байсан гар утас, бэлэн мөнгө авсан. Тэгээд гар утсыг нь зараад цүнхийг нь хаясан. Үүнээс хойш 2-3 сарын дараа баригдсан. 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Нарантуул зах дээр явж байгаад Д.Бат-Эрдэнэтэй таараад архи уух гээд Өгөөмөр захын жижиг хаалгаар орж явтал намайг нэг машин шүргэхээр нь жолооч эмэгтэйтэй хэрэлдэхдээ “машины дугуйг чинь хагална шүү” гэж хэлсэн. Д.Бат-Эрдэнээс салаад явж байтал захын цагдаа бариад намайг камерт оруулсан. Д.Бат-Эрдэнэ цүнх авсныг мэдээгүй бөгөөд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очоод мэдсэн. Оргосон үйлдлийн тухайд Нарантуул зах дээр явж байгаад шоконд ороод Дорнод аймгийн машинтай таньдаг хүнээрээ гэртээ хүргүүлээд эмчилгээ хийлгэсэн. Энэ хугацаанд Пүрэвжав байцаагчтай 2 удаа утсаар яриад бие муу байгаа талаараа хэлж байсан. Пүрэвжав байцаагч эргэж залгаагүй. 09 дүгээр сард батлан даалтад авсан хүн маань над руу яриад “чамайг оргосон гээд захын цагдаа нар хайгаад байна” гэж хэлэхээр нь ирээд прокурор дээр хамт очсон. Би 2 сарын хугацаанд гэртээ эмчилгээ хийлгэсэн. Надад оргон зайлсхийсэн зүйл байхгүй гэв. 

Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч Э.Эрдэнэбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай хүүхэд “ааваа тэр хүн машинаас юм аваад зугтчихлаа” гэсэн. Эргээд харахад машины онгорхой цонхоор манай эхнэрийн зөөврийн комьютерийг үл таних хүн аваад зугтаж байхаар нь араас нь ухасхийхэд нөгөө хүн хулгайлсан зөөврийн компьютерээ газар хаячихад гүйсэн. Араас нь хөөж бариад цагдаад өгсөн ба нэрийг нь Галдандагва гэж байсан...” гэх мэдүүлэг. /1 хх 81-82 дугаар хуудас/,

Хохирогч О.Солонгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Нэг хүн хадаас барьчихаад дугуй хагална гээд орилоод байхаар нь буухад зүүн талын цонхоор нөгөө хулгайч цүнх аваад цаашаа гүйснийг нэг хүн барьж авсан. Цүнхэн дотор Айфон 6 маркийн гар утас байсан. Эхний хулгайч нь халзан, шаравтар царайтай, туранхай, намхан, хөгшин, хоёрдох хулгайч нь нэг нүд муу, намхан, туранхай, бор хүн байсан...” гэх мэдүүлэг. /1 хх 61-62 дугаар хуудас/,

Хохирогч Ш.Цэцэг-Өлзийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Машинаас буугаад хаалгыг нь онгойлгоод эргээд машиндаа орж суусан чинь миний машин дотор байсан цүнхийг маань хулгайлчихсан байсан. Грашийн хяналтын камерт бичигдсэн байсан. Уг асуудал маш богино хугацаанд болсон...” гэх мэдүүлэг. /1 хх 16-20, 188-189 дүгээр хуудас/,

Гэрч С.Батхуягийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Нарантуул захаар явж хулгай хийдэг Галдандагва, Бат-Эрдэнэ нар зогсож байсан. Намайг харж байхад Галдандагва нь “автомашины дугуй хагална” гэсэн чинь уг автомашины жолооч эмэгтэй машинаасаа бууж ирээд “яагаад дугуй хагалж байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэр хооронд Бат-Эрдэнэ уг эмэгтэйн цүнхийг аваад явахад би барьж авсан. Галдандагва тухайн үед зугтсан. Тэд Дорнод аймгийн харъяат хулгайч нар бөгөөд нэг нь анхаарал сарнилж байхад нөгөө нь хулгай хийдэг аргатай...” гэх мэдүүлэг. /1 хх 219-220 дугаар хуудас/,

Гэрч М.Ганбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Уг автомашины ойролцоо хоёр эрэгтэй хүн байж байгаад нэг нь уг автомашины дугуйг хагална гэсэн чинь жолооч эмэгтэй буусан. Тэр хооронд өөр нэг хүн уг автомашинаас зүүн талын урд хаалгыг онгойлгож жолооч эмэгтэйн цүнхийг аваад явахад Батхуяг араас нь гүйж очоод барьж авсан. Харин жолоочийг саатуулж байсан хүн зугтаасан...” гэх мэдүүлэг. /1 хх 213-214 дүгээр хуудас/,

Гэрч Б.Эрдэнэсувдийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Галдандагвыг тухайн үед сайн дураараа батлан даалтад авч байсан. Галдандагва нь 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хаана юу хийж явж байсан талаар мэдэхгүй байна. Энэ хугацаанд хааяа манай гэрт согтуу ирж байсан удаатай. Өөртэй нь уулзаад “чи нөгөө хэргээ шийдүүлсэн үү” гэж асуухаар “намайг дуудаагүй шдээ” гэж хэлж байсан. Би түүнийг оргон зайлсан талаар мэдээгүй...” гэх мэдүүлэг. /1 хх 217-218 дугаар хуудас, 2 хх 25-26 дугаар хуудас/,

Гэрч П.Отгонбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Улаанбаатар хотод байхдаа манай дүү траншейнд хоноод яваад байсан юм шиг байна лээ. Цагдаа нар манай дүүг хайгаад байна гэхээр нь би дүүгээ олоод өөрөө прокурорын газар очсон...” гэх мэдүүлэг. /1 хх 215-216 дугаар хуудас, 2 хх 27-28 дугаар хуудас/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 13-15 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /1 хх 21 дүгээр хуудас/ Ш.Цэцэг-Өлзий, /1 хх 60 дугаар хуудас/ О.Солонго, /1 хх 80 дугаар хуудас/ Э.Эрдэнэбилэг,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 48-49 дүгээр хуудас/,

Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актад Далхжавын Бат-Эрдэний хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 12 сараар тогтоосон баримтын хуулбар /1 хх 172 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /1 хх 91, 201, 202 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх 92, 112, 230, 231 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Д.Галдандагва нь давтан үйлдлээр 2015 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 13 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Өгөөмөр захын урд талын зам дээр иргэн Э.Эрдэнэбилэгийн эзэмшлийн 77-45 УНД улсын дугаартай Санта маркийн автомашины кабинаас Имачайнис /Emachines/ маркийн нөөтбүүкийг хулгайлж иргэн Э.Эрдэнэбилэгт 400.000 төгрөгийн,

2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт 52 дугаар байрны гарашийн үүдэнд 25-59 УББ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота марк-2 машинаас гар цүнх, гар утас болон гоо сайхны зүйлийг хулгайлж иргэн Ш.Цэцэг-Өлзийд 332.000 төгрөгийн,

Д.Бат-Эрдэнэтэй бүлэглэн 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нарантуул захын зогсоол дээр зогсож байсан 22-82 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос цүнх, Айфон-6 /Iphone-6/ маркийн гар утас зэргийг хулгайлж иргэн Солонгод 1.050.000 төгрөгийн, нийт 1.782.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,

шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нь Д.Галдандагватай бүлэглэн 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нарантуул захын зогсоол дээр зогсож байсан 22-82 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос цүнх, Айфон-6 /Iphone-6/ маркийн гар утас зэргийг хулгайлж иргэн Солонгод 1.050.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Галдандагва нь таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх хугацаандаа 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл прокурорын хяналтын шатнаас оргон зайлсан нь нотлогдон тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Д.Галдандагва нь Б.Эрдэнэсувд, П.Отгонбаяр нарын батлан даалтанд байсан бөгөөд прокурорын хяналтаас зайлсхийж оргосон гэх идэвхтэй үйлдэл байгаагүй бөгөөд түүнийг дуудсан зарлан дуудас хуудас байхгүй, ямар байдлаар дуудсан нь тодорхойгүй, батлан даагч нарт нь дуудсан талаар мэдэгдээгүй болох нь тэдний мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдож байна.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Йөншөөбү овогт Даваагийн Галдандагвад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Галдандагва, Д.Бат-Эрдэнэ нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Монгол Улсын хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар Д.Галдандагвын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацаа хамрагдаж байгаа, шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар ялтай байдал арилсан байна. Иймд шүүгдэгч нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.

Шүүх шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ, Д.Галдандагва нарт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл гэж үзлээ, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.Галдандагва, Д.Бат-Эрдэнэ нар нь тодорхой хөрөнгөгүй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй тул шүүх шүүгдэгч нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх боломжгүй байна. Хохирогч Э.Эрдэнэбилэг, О.Солонго нар нь эд зүйлсээ буцаан авсан байна.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Д.Галдандагва, Д.Бат-Эрдэнэ нарын цагдан хоригдсон 26 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Д.Бат-Эрдэнэ нь бусдад бусдад төлөх төлбөргүй, Д.Галдандагваас 332.000 төгрөг гаргуулж хохирогч Ш.Цэцэг-Өлзийд олгоор шийдвэрлэх нь зүйтэй.