Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 02900

 

 



 

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2018/02900

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, С.Шарав гудамж, 27а байрны 21 тоотод оршин суух, Г.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, ЭТӨЧ гудамж, 44 дүгээр байрны 15 тоотод оршин суух, Сартуул ургийн овогтой Д.С-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг 50,000,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уртнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Бшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Бминий бие Д.С-ы хүсэлтээр 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 50,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн мөнгийг хариуцагч Д.С-ы эзэмшлийн Хасбанкны 5002037620 тоот дансанд 40,000,000 төгрөгийг, 10,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Хариуцагч Д.Снь өнөөдрийг хүртэл зээлийг буцаан төлөхгүй байгаа тул Д.С-аас 50,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.   

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Снэхэмжлэлийн хариу тайлбарт Г.Б-аас нийтдээ 50,000,000 төгрөг зээлсэн. 40,000,000 төгрөгийг нь Г.Бдансаар шилжүүлсэн. 10,000,000 төгрөгийг нь өөрийнхөө хувьцаа эзэмшдэг компанийн касснаас өгч, зарлагын баримт нь дээр гарын үсэг зуруулсан байдаг. 50,000,000 төгрөгийг Д.С-ы хүсэлтийн дагуу өгсөн. Нэхэмжлэгч Г.Б2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч Д.С-ы 5002037620 тоот данс руу 40,000,000 төгрөг, мөн тухайн өдрөө Бумбат даваа ХХК-ийн кассын зарлагын баримтаар 10,000,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөг өгсөн. Д.С50,000,000 төгрөг хүлээж авсан талаараа маргадаггүй. Энэ талаараа Д.С2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа тодорхой дурдсан байдаг. Үүнээс 8,000,000 төгрөгийн баримт ямар учиртай болохыг нэхэмжлэгчээс асуухад 8,000,000 төгрөг зээлийн хүү гэдэг. Гэвч хүү тооцохын тулд талууд зээлийн гэрээг бичгээр байгуулах ёстой. Энэ хуулийн шаардлагыг хангаагүй учраас 50,000,000 төгрөгөөс 8,000,000 төгрөгийг хасч нэхэмжилж байна. 11,000,000 төгрөгийн хувьд Сөүл ресторанд шинэ жилийн арга хэмжээ тэмдэглэсэн гэж яригддаг. Энэ нь Г.Б-д хамааралгүй, холбоогүй. Иргэний хуульд заасны дагуу талууд харилцан тохирч, хүсэл зоригоо илэрхийлсэн байх ёстой. Гэтэл хариуцагч тохиролцсон талаарх баримтаа хавтаст хэрэгт өгөөгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй байх тул хариуцагчаас 42,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уртнасан шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.С нийт 50,000,000 төгрөгийг Бумбат даваа ХХК-иас зээлж авсан. Гэхдээ Б.Д ХХКнь Д.С-д10,000,000 төгрөгийг шаардах эрхийг шилжүүлсэн. Хариуцагч Бумбат даваа ХХК-иас 50,000,000 төгрөгийг авсан үнэн гэж байгаа боловч Г.Б-аас 40,000,000 төгрөг авсныг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч талын хэрэгт хавсаргасан 40,000,000 төгрөгийн дансны хуулга дээр 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Дорж Сайхан гээд 5002037620 тоот данс явуулсан байдаг. Иргэний бүртгэлд Доржийн Сайхан гэж хэдэн ч хүн байдгийг үгүйсгэхгүй. Энэ дансыг Д.Сэзэмшдэг эсэх нь тодорхойгүй. Кассын орлогын ордероор Бумбат даваа ХХК-иас өгсөн гэж харагддаг. Тиймээс Д.С40,000,000 төгрөгийг Бумбат даваа ХХК-иас зээлснээ хүлээн зөвшөөрдөг. Харин Г.Б-аас 40,000,000 төгрөг авсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас хүсэлт гаргаж 5002037620 тоот данс Д.Сданс мөн эсэхийг тодруулах боломж байсан. 5002037620 тоот данс хариуцагчийн эзэмшдэг данс гэдэгт эргэлзээтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Г.Бнь хариуцагч Д.С-д  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 50,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хариуцагчид 40,000,000 төгрөгийг өөрийн дансаар зээлдүүлэхээр шилжүүлсэн, харин 10,000,000 төгрөгийг Бумбат даваа ХХК-иас олгосон шаардах эрхийн дагуу нэхэмжилж байна гэж, хариуцагч хариу тайлбар татгалзалдаа ...50,000,000 төгрөгийг Г.Б-аас бус Бумбат даваа ХХК-иас зээлж авсан. Б.Д ХХКнь Г.Б-д 10,000,000 төгрөг шаардан авах эрх шилжүүлсэн. Нэхэмжлэгч Г.Б-ы төлбөрт Өсөх арвай ББСБ-д 8,000,000 төгрөгийг төлсөн тул үлдэх 2,000,000 төгрөгийг төлнө. Үлдсэнийг нь зөвшөөрөхгүй хэмээн тайлбарласан.

 

Хэрэгт авагдсан Бумбат даваа ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /хх-ийн 30-32 дугаар тал/-ээр Б.Болд-Эрдэнэ, Г.Бнар нь Бумбат даваа ХХК-ийн 50, 50 хувийн хувьцаа эзэмшигч, Хас банкны дансны хуулгаар 40,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Бнь хариуцагч Д.С-д  2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр дансаар шилжүүлсэн болох нь нотлогдож байна.

 

Бумбат даваа ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Кассын зарлагын ордер /хх-ийн 28 дугаар тал/, уг баримт дээрх бичилт, мөнгө шилжүүлсэн байдал зэргээс үзэхэд Б.Д ХХКболон хариуцагч Д.Снарын хооронд 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн, хэлцэл Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зохицуулалтад нийцсэн байна гэж үзэв.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг зээлдүүлэгчид буцаан өгөх үүргийг хүлээх тул 40,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Бнь хариуцагч Д.С-аас гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна.

 

Харин зээлдүүлэгч Б.Д ХХКнь зээлдэгч Д.С-аас 10,000,000 төгрөг шаардан авах эрхээ 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Г.Б-д шилжүүлсэн байна. /хх-ийн 29 дүгээр тал/.

 

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-д Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно. гэж заасны дагуу нэхэмжлэгч Г.Бнь хариуцагч Д.С-аас шилжүүлэн авсан шаардах эрхийн хэмжээнд буюу 10,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт, шүүх хуралдаанд зохигчдын төлөөлөгч өмгөөлөгчийн гаргасан тайлбараар хариуцагч Д.Снь нэхэмжлэгч Г.Б-аас Өсөх арвай ББСБ ХХК-д төлөх байсан 8,000,000 төгрөгийг төлсөн нь тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

 

Иймд хариуцагч Д.Снь нэхэмжлэгч Г.Б-д төлөх 10,000,000 төгрөгөөс 8,000,000 төгрөгийг төлсөн байх тул хариуцагч Д.С-аас 2,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 48,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар хариуцагч Д.С-аас 2,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 48,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.С-аас 46,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.АЗБАЯР