Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар  2022/ШЦТ/595

 

2022        4         19                               2022/ШЦТ/595                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,  

иргэдийн төлөөлөгч Ё.Энхтуяа,

улсын яллагч Б.Энхбат,  

хохирогч “............” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ган-Эрдэнэ,

хохирогч А.Т, О.У,

хохирогч Н.Гийн өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг,

гэрч Ж.Одгэрэл, Х.Машбат, Б.Баярмагнай /цахимаар/

шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн, Т.Баярцэцэг,

шүүгдэгч******* түүний өмгөөлөгч Л.Чинбат,

шүүгдэгч******* түүний өмгөөлөгч С.Болорчулуун,

шүүгдэгч*******,******* тэдгээрийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан ******* , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан*******,*******,*******,  Х.Н нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906 04006 2011 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “................. ” группд худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл 3, урьд:

- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар 6 жил хорих ял шийтгүүлж байсан,  

- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 10А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэж үзэж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар урд оногдуулсан 6 жилийн хорих ялыг 4 жил хорих ялаар өөрчилж шийтгүүлсэн,

- Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 445 дугаартай шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан, *******

Монгол Улсын иргэн, 1987 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, урьд ял шийтгэлгүй,*******

Монгол Улсын иргэн, 1986 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “................ ” ХХК-д ажилладаг, ам бүл 4, урьд ял шийтгэлгүй,*******

Монгол Улсын иргэн, 1980 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “.............. ” ХК-д үйлдвэрт ажилтай, ам бүл 4 урьд:

- Нийслэлийн шүүхийн 2000 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 17 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар тэнссэн,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 286 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт тус тус зааснаар 10 жил хорих ялаар шийтгэгдэж байсан,

- 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Өршөөлийн тухай” хуулийн дагуу суллагдсан,

 -Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах ялаар тус тус шийтгүүлж байсан  А.Г.

Монгол Улсын иргэн, 1985 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хүнд машин механизмын опператорч мэргэжилтэй, “..........” бүх төрлийн эд зүйл цэвэрлэгээний газарт хивс цэвэрлэгч ажилтай, ам бүл 1, , урьд:

- Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн шүүхийн 2000 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 180 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 107 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,*******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *******,*******,******* нар бүлэглэн гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож,

-“............” ХХК-аас 66-... УНЯ улсын дугаартай Тоёота кровн мажеста /Toyota Crown Majesta/ загварын тээврийн хэрэгслийг 52 сая төгрөгөөр худалдан авч, урьдчилгаа 10,400,000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэгдэл мөнгийг төлөхдөө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуарангийн 5 тоотод үйл ажиллагаа явуулах “............ББСБ” ХХК-д зээлийн барьцаанд тавиулж, уг зээлийн төлбөрийг бүрэн төлөөгүй байхдаа 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр “............ББСБ” ХХК-ийн эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдэж, хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглан Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчний 24 тоотод байрлах “Автотээврийн үндэсний төв”-өөс *******ын нэр дээр уг тээврийн хэрэгслийн гэрчилгээг гаргуулан өөрсдийн өмчлөлд шилжүүлэн авч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилаж, “............ББСБ” ХХК-д 41,600,000 /Дөчин нэгэн сая, зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

-“............” ХХК-аас 49-.... УБК улсын дугаартай, “Тоёота велпайр /Toyota velfire/ загварын тээврийн хэрэгслийг 42 сая төгрөгөөр худалдан авч, урьдчилгаа 9,600,000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэгдэл мөнгийг төлөхдөө Баянзүрх дүүргийн ............... тоотод үйл ажиллагаа явуулах “............ББСБ” ХХК-д зээлийн барьцаанд тавиулж уг зээлийн төлбөрийг бүрэн төлөөгүй байхдаа 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр “............ББСБ” ХХК-ийн эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдэж, хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглан *******ын нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ гаргуулахаар өөрсдийн өмчлөлд шилжүүлэн авахаар бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилаж, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчний 24 тоотод байрлах “Автотээврийн үндэсний төв”-д хүргүүлж, “............ББСБ” ХХК-д 32,400,000 /Гучин хоёр сая, дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Автотээврийн үндэсний төв”-ийн орчимд “............ББСБ” ХХК-д 41,600,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан 66-... УНЯ улсын дугаартай Тоёота кровн мажеста /Toyota Crown Majesta/ загварын тээврийн хэрэгслийн зээлийн төлбөрийг бүрэн төлөөгүй байхдаа тус тээврийн хэрэгслийг *******ын өмчлөлийнх гэж итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар Н.Гийг төөрөгдөлд оруулж, түүнд тухайн тээврийн хэрэгслийг худалдан борлуулж, иргэн Н.Гт 30,000,000 /Гучин сая/ төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч *******,******* нар бүлэглэн гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож,

-2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах “Нью Имплант” шүдний эмнэлэгт үйлчлүүлж байсан А.Уд “Зарын дагуу явж байна, ББСБ-ын барьцаанд байгаа тээврийн хэрэгслийг эхнэртээ худалдан авч өгөх гэж байгаа юм, урьдчилгаанд 1,500,000 төгрөгийг бэлнээр төлөөд үлдэгдэл мөнгийг таны төлөх ёстой “О....” ХХК-д тавьсан зээлийн сар бүрийн төлөлтийг төлөх нөхцөлтөйгээр худалдаж авъя” гэж хуурч, улмаар мөн өдөр 17 цаг 19 минутанд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатьн газарт тойргийн нотариатч Б.Энхбаяраар баталгаажуулсан “Т.Т нь О.Угоос 8,320,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй зээлэв” гэсэн зээлийн гэрээгээр халхавчлан хуурч, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр О.Уд урьдчилгаанд 1,500,000 төгрөгийг дансаар шилжүүлэн, итгэл төрүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн О.Уг төөрөгдөлд оруулан залилж, мөн өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, “Цагдаа Амгалан” хотхоны гадаа байрлуулсан ZE21182788 арлын дугаартай, 40-... УБУ улсын дугаартай, “Хонда Инсайт /Honda Insight/ загварын тээврийн хэрэгслийг залилан авч, иргэн О.Уд 8,500,000 /Найман сая, таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч *******,*******,******* нар Г.Нандинцэцэгтэй бүлэглэн гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож,

- Урьдын харилцааны явцад бий болсон “урд өмнө нь үйлчлүүлж байсан” гэсэн итгэлийг урвуулан ашиглаж, “Хоногийн 200,000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр тээврийн хэрэгслийн чинь түрээслэнэ” гэж хуурч, түрээсийн төлбөрт 600,000 төгрөгийг төлж, итгэл төрүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Л.Болд-Эрдэнийг төөрөгдөлд оруулж, 2020 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Тэмүүлэл авто мотив” засварын газраас 00-... УНХ улсын дугаартай, Тоёота Ланд Крузейр 100 /Toyota Land Cruiser 100/ загварын тээврийн хэрэгслийг залилан авч, иргэн Л.Бд 25,200,000 /Хорин таван сая, хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

- 2020 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Л.Бэс залилан авсан 00-... УНХ улсын дугаартай, Тоёота Ланд Крузейр 100 /Toyota Land Cruiser 100/ загварын тээврийн хэрэгслийн улсын дугаарыг 07-... УБВ, арлын дугаарыг JT3HT05J2Y0113959 болгон хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглан 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багын нутагт үйл ажиллагаа явуулах “Дархан Монбет” авто засварын газарт 00-... УНХ улсын дугаартай, T111TJA008001642 арлын дугаартай, Тоёота Ланд Крузейр 100 /Toyota Land Cruiser 100/ загварын тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшлийн 07-... УБВ улсын дугаартай, JT3HT05J2Y0113959 арлын дугаартай тээврийн хэрэгсэл гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар Б.Гийг төөрөгдөлд оруулж, түүнд тухайн тээврийн хэрэгслийг худалдан борлуулж, 11,000,000 /Арван нэгэн сая/ төгрөгийн хохирол учруулсан,

-2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Л.Чтой “Хоногийн 350,000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр тээврийн хэрэгслийн чинь хоёр хоног түрээслэнэ” гэж автомашин түрээслүүлэх гэрээг байгуулж, гэрээгээр халхавчлан хуурч, түрээсийн төлбөрт 1,400,000 төгрөгийг төлж итгэл төрүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Л.Чийг төөрөгдөлд оруулж, 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 83 дугаар байрны В1 давхрын авто зогсоолоос 11... УБО улсын дугаартай, Тоёота Ланд Крузейр 200 /Toyota Land Cruiser 200/ загварын тээврийн хэрэгслийг залилан авч, иргэн Л.Чт 141,300,000 /Зуун дөчин нэгэн сая, гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

- 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 11... УБО улсын дугаартай, Тоёота Ланд Крузейр 200 /Toyota Land Cruiser 200/ загварын тээврийн хэрэгслийн 02737740 дугаартай гэрчилгээг тус тээврийн хэрэгслийн өмчлөгч Бы О болгон “02645028” дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглан 2020 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт 11... УБО улсын дугаартай, Тоёота Ланд Крузейр 200 /Toyota Land Cruiser 200/ загварын тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Д.Ог төөрөгдөлд оруулж, тухайн тээврийн хэрэгслийг барьцаалж, “өндөр хүү төлөхөөр амлаж” 50,000,000 төгрөгийг зээлэхээр тохирч, улмаар Оросын Холбооны Улсын мөнгөн дэвсгэрт 1,130,000 рублийг Д.Огаас залилан авч, түүнд 50,000,000 /Тавин сая/ төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь Г.Нандинцэцэгтэй бүлэглэн гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож,

- 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу гудамжны “Өег тулга” ХХК-ний 204 тоот өрөөнд үйл ажиллагаа явуулах “Новел лизинг” ХХК-ийн байранд тус ХХК-ийн захирал Б.Бтай “Хоногийн 69,000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр тээврийн хэрэгслийг чинь 7 хоног түрээслэнэ” гэж автомашин түрээслүүлэх гэрээг байгуулж, гэрээгээр халхавчлан хуурч, түрээсийн төлбөрт 300,000 төгрөгийг төлж, итгэл төрүүлж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Б.Быг төөрөгдөлд оруулж, 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 55-... УНМ улсын дугаартай, Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгслийг залилан авч, иргэн Б.Бд 12,000,000 /Арван хоёр сая/ төгрөгийн хохирол учруулсан,

- 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Б.Баас залилан авсан 55-... УНМ улсын дугаартай, Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгслийн улсын дугаарыг 92-... УНО болгон хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглан бусдад худалдаалах ашиг олох зорилгоор фейсбүүк хаягаар интернет орчинд “хямд зарна” гэсэн зар байршуулж, улмаар 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр зарын дагуу холбогдсон иргэн А.Тт 55-... УНМ улсын дугаартай, Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшлийн 92-... УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар А.Тыг төөрөгдөлд оруулж, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутагт байрлах “Нисдэг машин” үйлчилгээний төвийн орчимд түүнд тухайн тээврийн хэрэгслийг худалдан борлуулж, иргэн А.Тт 8,500,000 /Найман сая, таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч *******,******* нар бүлэглэн гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож,

-2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 64 дүгээр байрны гадна иргэн Г.Дтэй “Хоногийн 50,000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр тээврийн хэрэгслийг чинь 5 хоног түрээслэнэ” гэж хуурч, түрээсийн төлбөрт 450,000 төгрөгийг төлж итгэл төрүүлж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Г.Дийг төөрөгдөлд оруулж, мөн өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 64 дүгээр байрны гадна 62-... УБТ улсын дугаартай, Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгслийг залилан авч, иргэн Г.Дд 12,800,000 /Арван хоёр сая, найман зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

-2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Г.Дөөс залилан авсан 62-... УБТ улсын дугаартай, Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгслийн улсын дугаарыг 39-... УБЦ болгон тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглан 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт байрлах “Голомт” банкны орчимд 62-... УБТ улсын дугаартай, Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшлийн 39-... УБЦ улсын дугаартай, тээврийн хэрэгсэл гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар Ж.Жыг төөрөгдөлд оруулж, түүнд тухайн тээврийн хэрэгслийг худалдан борлуулж, 10,000,000 /арван сая/ төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч ******* нь “Залилах” гэмт хэрэгт холбогдож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан хэлэлцэгдэж байх үед хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлах, мөн өөрийн үйлдсэн бусад гэмт хэргээ нуун далдлах, эрүүгийн хариуцлагаас зугтаах зорилгоор 2020 оны 3 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Монгол Улсын хилээр гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Хөвсгөл аймгийн Ханх сумын нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын хилийн 381 дүгээр тэмдэгт очмоор Оросын Холбооны Улс руу гарахаар Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- “............ББСБ” ХХК-аас 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 5-7/,  

- Нэг талаас “............ББСБ” ХХК /Зээлдүүлэгч/, нөгөө талаас Чандмань овогтой Х /Зээлдэгч/ нарын хооронд байгуулсан “49-.... УБК улсын дугаартай, Тоёота велпайр /Toyota velfire/ загварын тээврийн хэрэгслийг барьцаалж, 32,400,000 төгрөгийг 2.5 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлэх” тухай Барьцаат зээлийн ЗГ-96 дугаартай гэрээ /1 хх-ийн 10-11/,

- Нэг талаас “............ББСБ” ХХК /Зээлдүүлэгч/, нөгөө талаас Төмөрхуяг овогтой Т /Зээлдэгч/ нарын хооронд байгуулсан “66-... УНЯ улсын дугаартай, Тоёота кровн мажеста /Toyota Crown Majesta/ загварын тээврийн хэрэгслийг барьцаалж, 41,600,000 төгрөгийг 2.0 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлэх” тухай Барьцаат зээлийн ЗГ-88 дугаартай гэрээ /1 хх-ийн 12-14/,

- “............ББСБ” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Автотээврийн үндэсний төвд хандсан “Манай байгууллагын эзэмшлийн 66-... УНЯ улсын дугаартай Toyota Crown Majesta маркийн автомашины 02375854 дугаартай гэрчилгээг үрэгдүүлсэн тул дахин олгож өгнө үү” тухай 06/22 дугаартай албан бичиг /1 хх-ийн 17/,

- Зарын “www.unegui.mn” сайтад 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байршуулсан “Тоёота кровн мажеста /Toyota Crown Majesta/ загварын тээврийн хэрэгслийг 36,000,000 төгрөгөөр зарна” тухай баримтын хуулбар /1 хх-ийн 18/,

- 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр “66-... машины үнэ Баттогтохын Болортуяагаас От шилжүүлэв” гэсэн утгатай 30,000,000 төгрөгийг *******ын эзэмшлийн 500244...........  дугаартай “Хас” банкны данс руу шилжүүлсэн баримт /1 хх-ийн 58/,

- 66-... УНЯ, 49-.... УБК улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг хураан авч, Ж.Бт харицуулан хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх-ийн 101-102/,

- Автотээврийн үндэсний төвийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 335 дугаартай албан бичиг, хавсралт /1 хх-ийн 104-117/,

- Яллагдагч нарын үйлдсэн “............ББСБ” ХХК-ийн нэрийн өмнөөс Автотээврийн үндэсний төвд хандсан “Манай байгууллагын эзэмшлийн 66-... УНЯ улсын дугаартай Toyota Crown Majesta маркийн GWS214600264 арлын дугаартай автомашиныг Б овогтой От /РД:..............  /-ийн нэр дээр шилжүүлэн өгнө үү” тухай 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 06/22 дугаартай албан бичгийн хуулбар /1 хх-ийн 107/,

- Нэг талаас “............” ХХК /Худалдагч/, нөгөө талаас Төмөрхуяг овогтой Т /Худалдан авагч/ нарын хооронд байгуулсан “Тоёота кровн мажеста /Toyota Crown Majesta/ загварын тээврийн хэрэгслийг 52,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах” тухай гэрээ /1 хх-ийн 128-129/,

- Нэг талаас “............” ХХК /Худалдагч/, нөгөө талаас Чандмань овогтой Х /Худалдан авагч/ нарын хооронд байгуулсан “Тоёота велпайр /Toyota velfire/ загварын тээврийн хэрэгслийг 42,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах” тухай гэрээ /1 хх-ийн 130-135/,

- 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 1345 дугаартай тэмдэглэл /2 хх-ийн 99-111/,

- Хохирогч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр ЗГ-88 дугаартай барьцаат зээлийн гэрээ үйлдэж Т овогтой Ттай “Тоёота Кровн мажеста” маркийн GWS214600264 арлын дугаартай 66-... УНЯ улсын дугаартай автомашиныг 41.600.000 төгрөгийг урьдчилгаа 20 хувийн хамт барьцаанд тавиулан мөнгийг “............” ХХК руу шилжүүлсэн. ...2019 оны 7 дугаар сарын 2-ны өдөр******* нь “Манай хүүхэд тээврийн хэрэгслийн гэрчилгээг шатаачихсан” гэх шалтгаанаар манай компанийн зүгээс Автотээврийн үндэсний төвд шинэ гэрчилгээ олгуулах талаар албан бичиг үйлдүүлэн өөрөө авч явах хүсэлт гаргасан тул бид уг албан тоотыг гаргаж өгсөн. Мөн энэ албан тоотын дагуу байгууллагын гэрчилгээг хуулбарлаж өгсөн. Мөн байгууллагын гэрчилгээ нотариатын тамгагүй байхад манай байгууллагын нэр дээр байсан автомашиныг Н.Г гэх хүний нэр рүү шилжсэн байна. ...2019 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах манай банк бус санхүүгийн байгууллагаас******* ЗГ-96 барьцаат зээлийн гэрээ үйлдэж, 2012 онд үйлдвэрлэсэн 2019 онд орж ирсэн “Тоёота Велпайр” маркийн автомашиныг 32.400.000 төгрөгийн барьцаанд тавиад зээл авсан. Тэгээд 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр манай байгууллагын албан бичгийг хуурамчаар бүрдүүлэн Баянзүрх дүүргийн Автотээврийн газарт нэр шилжүүлэх гэж байгаад тус газраас манай байгууллагад мэдэгдээд бид нар Авто тээврийн газар очиход Т, О, Х нар үйлдэл дээрээ баригдаж цагдаад хүлээлгэн өгсөн..” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 25-28/,

- Хохирогч Н.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 15 цагийн үед ******* манай ах Гантулга руу 9400-8600 гэсэн дугаараас залгаад “66-... УНЯ улсын дугаартай Тоёота Кровн мажеста маркийн автомашиныг 30,000,000 төгрөгөөр зарна” гэж хэлсэн. Ах бид хоёр уг автомашиныг үзээд 30,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоод Баянзүрх дүүргийн тээврийн товчоон дээр интернет банкаар *******ын Хас банкны 500244........ дугаартай данс руу 30,000,000 сая төгрөгийг шилжүүлсэн. ...Тэгээд 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр “Үнэгүй.мн” сайт дээр 36,000,000 сая төгрөгөөр зарна гэсэн зар тавьсан. ....миний хувьд бодит хохирол гэж 30,000,000 төгрөг учирсан. Одоо уг хохирлоос “Хонда Идекс” маркийн 27-.......  УНГ автомашиныг 3.000.000 төгрөгөөр үнэлж авсан. ...маш их гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 31-32, 98/,

- Гэрч Б.Мөнгөн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...“  ............... борлуулалтын менежерээр ажилд орсон. Тэрнээс хойш тасралтгүй ажиллаж байна.*******, Ш.Т, ******* нар нь 66-... УНЯ улсын дугаартай Тоёота Кровн мажеста маркийн автомашиныг 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Ш.Т нь 10,40,000 төгрөгийг манай автомаркетын данс руу шилжүүлж 41,600,000 төгрөгийг “............” Банк бус санхүүгийн байгууллагаас Ш.Т нь зээлж манайд өгсөн. Тэгээд уг машиныг нийт 52 сая төгрөгөөр үнэлж зарсан. Түүний дараа 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 2012 онд үйлдвэрлэсэн 2019 онд орж ирсэн 49-.... УБК улсын дугаартай Тоёота Велпайр маркийн автомашиныг 9,600,000 төгрөгийг манай автомаркетын данс руу шилжүүлж 32,400,000 төгрөгийг “............” Банк бус санхүүгийн байгууллагаас******* нь зээлж манайд өгсөн. Уг автомашиныг манай байгууллага нь 42 сая төгрөгөөр үнэлж зарсан” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 39-40/,

- Гэрч Г.Зол-Ундраа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Авто тээврийн үндэсний төвд бүртгэлийн мэргэжилтнээр ажилд орсон. Тэрнээс хойш тасралтгүй ажиллаж байна... 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр манай авто тээврийн газраас бүртгүүлэх ёстой баримт бичгийг бүрдүүлчихсэн. Үүнд “............” Банк бус санхүүгийн байгууллагын захирлаас “иргэн ******* руу шилжүүлж өгнө үү” гэсэн албан бичиг, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар нотариатаар баталгаажуулсан, захирлын томилгоотой байсан учир би иргэн *******ын нэр рүү шилжүүлсэн. Дараа нь 2019 оны 7 дугаар сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна, 2012 онд үйлдвэрлэсэн, 2019 онд орж ирсэн, 49-.... УБК улсын дугаартай Тоёота Велпайр маркийн автомашиныг бас шилжүүлэх гээд яг манайхаас шаардагдах баримтыг бүрдүүлчихээд ирэхээр нь би “............” Банк бус санхүүгийн байгууллагын ажилтан руу залгаад асуутал тус байгууллага нь “Ямар ч баримт шилжүүлэх гэж баримт үйлдээгүй” гэж хэлэхээр нь би ахлах Батбаатар руу оруулж өгсөн. Тэгээд нөгөө хүмүүс баримт бичгээ үлдээгээд зугтаагаад явчихсан” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 99-100/,

- Яллагдагч******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “............” Банк бус санхүүгийн байгууллагаас 52 сая төгрөгийн үнэ бүхий 66-... УНЯ улсын дугаартай Кровн Тоёота мажеста маркийн автомашиныг урьдчилгаа 10,400,000 төгрөг өгөөд үлдсэн мөнгийг сар бүр 1,800,000 төгрөг төлөхөөр тохиролцоод худалдаж авсан. Тэгээд уг машинаа энэ өдрөөс хойш 7 хоногийн дараа “............” ББСБ-аас “Гэрчилгээ алга болсон” гэж худал хэлээд “Дахин олгож өгнө үү” гэсэн тодорхойлолт, компанийн гэрчилгээ зэргийг хуулбарлан авч фэйсбүүкээр “Дансны хуулга хийнэ” гэсэн зарын дагуу хандаж 500,000 төгрөгөөр Оын нэр дээр 66-... УНЯ улсын дугаартай Кровн мажеста маркийн автомашиныг хуурамч гэрчилгээ үйлдэж шилжүүлж өгсөн. Тэгээд Оын нэр дээр шилжээд уг машинаа 30 сая төгрөгөөр зарахаар болоод О Баянзүрх дүүргийн оношлогооны газар руу ороод Г гэх хүний нэр дээр шилжүүлээд гэрчилгээ гараад ирсэн. 30 сая төгрөгнөөс 14 сая төгрөгийг Түмээ гэх хүнд өртэй байсан тул өгсөн. 9,600,000 төгрөгийг урьдчилгаа өгөөд Х “............” ББСБ-аас дахин альфард маркийн машин зээлээр худалдаж аваад үлдсэн 6,400,000 төгрөгнөөс даатгалын мөнгө гэж 1,000,000 гаран төгрөг, От нэр дээр шилжүүлж өгсөн гэж 500,000 төгрөг, хуурамч бичиг баримт хийж өгсөн гэж Тулга гэж өөрийгөө танилцуулсан хүнд 1,500,000 төгрөг, тэгээд үлдсэн мөнгө бензин тос гээд дууссан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 140-141/,

- Яллагдагч******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Ш.Т бид хоёр Оросоос өндөг оруулж ирэх санаатай хамаатны хүнээс 30 сая төгрөг зээлээд мөнгө өсгөх гээд хүнд өгөөд алдчихсан. Тэр 30 сая төгрөгийн өрийг дарахын тулд Банк бус санхүүгийн байгууллагад байгаа машиныг худалдаж аваад буцаад хүмүүст зараад ашиг олох боломжтой юм байна гэж бодоод 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “............” Банк бус санхүүгийн байгууллагаас 52 сая төгрөгийн үнэ бүхий 66-... УНЯ улсын дугаартай Кровн Тоёота мажеста маркийн автомашиныг урьдчилгаа 10,400,000 төгрөг өгөөд үлдсэн мөнгийг сар бүр 1,800,000 төгрөг төлөхөөр тохиролцоод худалдаж авсан. Тэгээд интернэт зараас “Бичиг баримт янзална” гэсэн зарын дагуу хүнтэй уулзаад Банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байгаа автомашиныг хувь хүний нэр дээр шилжүүлнэ гэж тохиролцоод 1,500,000 төгрөг өгөөд *******ын нэр дээр шилжүүлсэн. Тэгээд *******ын нэр дээр шилжсэн автомашинаа 30,000,000 сая төгрөгөөр зарахаар болоод Г гэх хүнд зарж нэр дээр нь шилжүүлж өгсөн” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 147-148/,

- Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 01 дугаартай тогтоол, тогтоолын дагуу битүүмжилсэн ажиллагаа /2 хх-ийн 6-8/

- Яллагдагч*******т холбогдох 200900001437 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай” 127 дугаартай прокурорын тогтоолоор 1906040062011 дугаартай эрүүгийн хэрэгт нэгтгэсэн /2 хх-ийн 204-205/,

- Иргэн О.Угоос 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр цагдаагийн байгууллагад ирүүлсэн “..Т.Т гэх хүнд залилуулсан..” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /2 хх-ийн 206, 208/,

- Хохирогч О.Угийн 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн: “...2019 оны 9 дүгээр сард манай хүүхдэд цэргийн зарлан ирсэн, тэгээд машиныг цаашид үргэлжлүүлээд унах боломж байхгүй болсон тул фейсбүүк дээр “ББСБ-тай машин зарна” гэж зар тавиад хэд, хэдэн хүнтэй холбогдсон. Манай хүүхэд Ттай утсаар ярьсан юм байна лээ, ББСБ-тай машин байгаа гээд тэгээд таксинд явчихаад өглөө нь орж ирээд амарч байхад нь манай хүргэн зөрөөд ажилдаа гарсан юм байна лээ, тэгсэн чинь манай машины хажуу талд 2-3 үл таних залуучууд байсан....манай хүргэн надтай холбоо бариулсан, Ирээд “урьдчилгаа 1,500,000 төгрөг өгье, эхнэртэй энэ машиныг авч өгөх гэж байгаа юм том зээл авах гэхээр жижиг хэмжээний зээл гай болох гээд байна, манай зах дээр мотоцикл зардаг юм” гээд баахан дансны хуулга бичиг харуулж байсан. Тэр хүн надад “би энэ зээлийг чинь ахиухан мөнгө өгч байгаад дуусгаад нэр дээрээ шилжүүлээд авъя” гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөө Сүхбаатар дүүргийн “Ардын эрх”-ийн байранд байрлах нотариат орж Т нь надаас 8,320,000 төгрөгийг бэлнээр зээлсэн гэж гэрээ хийсэн. Тэгээд Т хэлэхдээ ““танаас би бэлэн мөнгө зээлсэн” гэж гэрээ хийсэн юм чинь машинд санаа зовох юм байхгүй, дараа нь янз бүрийн юм болох юм бол танаас бэлэн мөнгө зээлсэн гээд гэрээ хийсэн юм чинь надаас нэхэмжлээд авах боломжтой” гэхээр нь би энэ талаар ББСБ-д хэлье гэсэн чинь “та тэгээд хэрэггүй, нотариатаар машин тэрэг гээд ороод хэрэггүй, мөнгө зээлсэн гээд гэрээ хийчихье” гэж хэлсэн, тэгээд надад бас “та санаа зовоод хэрэггүй 3 жил биш 1 жилийн дотор ББСБ-ын мөнгийг чинь төлөөд дуусгачихна” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр над руу залгаад “би танд 1,500,000 төгрөгийг чинь өгөөд машин түлхүүр хоёрыг чинь авъя” гэж хэлсэн. Тухайн үед би 13 дугаар хороололд эмнэлэгт үзүүлээд байж байсан, тэгсэн хүний данснаас 1,500,000 төгрөгийг шилжүүлээд машин аваад явсан....Тын утас холбогдохгүй байж байгаад арай гэж холбоо барьсан чинь өөдөөс уурлаад “би таны машиныг янзлуулсан, та болохгүй бол урьдчилгаа 1,500,000 төгрөгийг буцааж өгөөд машинаа буцааж авах юм уу машиныг чинь хотод манай эхнэр унаад явж байгаа” гэж надад хэлсэн, тухайн үед би мөнгөгүй болохоор тэр машиныг буцаагаад авах боломжгүй байсан, тэгээд төлөлтийг нь хийчих юм болов уу гээд яваад байсан чинь төлөлтийг нь хийхгүй байсан. Тэгээд ээжтэй нь яриад асуусан чинь “эхнэр хүүхдээсээ салсан, зах дээр наймаа хийдэг байсан, одоо больсон, тэр машины талаар би мэдэхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд байж байгаад Т Улаанбаатар хотод ирсэн, тэгээд надтай уулзаад “би машиныг чинь аваагүй юм О иргэний үнэмлэхгүй болохоор намайг гэрээ хийгээд аваад өгөөч гэж хэлэхээр нь аваад өгсөн юм аа, би одоо От өөрөө залилуулчихлаа, би Оыг цагдаад өгнө” гэж ярьсан. Тэгээд О луу нь залгаад байсан чинь утас нь холбогдоод “би юу гэж машин авах юм бэ та өөрөө Ттай гэрээ хийсэн биз дээ наад хүн чинь худлаа хугацаа хожих гээд байгаа юм биш үү, би тухайн үед Ттай хамт очихдоо тантай юу ч яриагүй биз дээ” гэж хэлсэн, тэгэхээр нь би Таас машинаа асуухаар “би мэдэхгүй, танаас түлхүүр О аваад явсан, би тэр машиныг хараагүй”, О нь “би бол машин хараагүй, аваагүй” гэж хэлсэн. Би ББСБ-ын хүнтэй Оын гэрт очоод эхнэр гэх хүнтэй нь уулзсан чинь би тийм машин хараагүй гэж хэлсэн....Би тэр хүнээс машинаа олж авмаар байна, нэг бол мөнгийг нь гаргуулж авмаар байна, ББСБ-ын өрийг нь дармаар байна, энэ хүнээс болоод 8,000,000 төгрөгөөс бараг 2,000,000 төгрөгийг хийсэн байхад энэ хүнээс болоод 10,000,000 төгрөгийн өрөнд ороод байна...” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 1-3/,

- Хохирогч О.Угийн 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдөр 13 дугаар хорооллын автобусны буудлаас “Бөхийн өргөө” явах чиглэлд буудлаасаа Сайд нарын хоёрын хажуу талд байрлах “Ану Үжин” гэдэг буудлын баруун талаар эргэхэд хойд талд нь байрлах өндөр байрны 1 давхарт байрлах “Нью Имплант” гэдэг гоо сайхан, шүдний эмнэлэг байдаг юм...Тэгээд надад 1,500,000 төгрөг нөгөө эмэгтэйн данснаасаа шилжүүлээд би машиныхаа түлхүүрийг өгсөн юм....Дээрээс нь “О....” нь намайг шүүхэд өгөөд одоо 10 сая төгрөгийн өртэй болсон. Тын араас хөөцөлдөөд хаана байгааг тодруулж чадаагүй, ээжтэй нь арай гэж холбогдсон чинь ойлгомжгүй юм яриад, холбогдох боломжгүй болсон...” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 6/,

- “О.......... ” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 449 дугаартай албан бичиг /2 хх-ийн 216/,

- 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр нэг талаас “О....” ХХК /Зээлдүүлэгч/, нөгөө талаас Оюунбаатар овогтой У /Зээлдэгч/ нарын хооронд байгуулсан автомашин худалдан авах зориулалтаар 8,800,000 төгрөгийн зээл олгосон №ЗГ001906196 дугаартай “Зээлийн гэрээ”,

-2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр нэг талаас “О........ ” ХХК /Зээлдүүлэгч/, нөгөө талаас Оюунбаатар овогтой У /Зээлдэгч/ нарын хооронд байгуулсан №ЗГ001906196 дугаартай зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор О.Угийн худалдаж авсан 40-... УБУ улсын дугаартай, Хонда Инсайт /Honda Insight/ загварын тээврийн хэрэгслийг өмчлөх эрхийг барьцаалсан “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх /фидуци/” №ФГ001906196 дугаартай гэрээ болон бусад баримтууд /2 хх-ийн 217-225/,

- Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавалгаа /2 хх-ийн 227-228х/,

- Иргэний нэхэмжлэгч М.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...О.У нь 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр манай байгууллагаас сарын 3,5 хүүтэй 36 сарын хугацаатай автомашин худалдан авах зориулалт бүхий 11 сая төгрөгийн “Хонда инсайт” маркийн 2009 онд үйлдвэрлэгдсэн 2019 онд Монголд орж ирсэн аспалтан өнгийн автомашиныг зээлийн нөхцлөөр худалдан авахаар урьдчилгаа 2 сая 200 мянган төгрөг төлөөд үлдэгдэл 8,800,000 төгрөгийг 36 сарын хугацаатай сар бүр 436,544,36 мөнгө төлөхөөр гэрээ хийж авсан. Мөн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэх гэрээ байгуулж, тээврийн хэрэгслийн өмчлөлийг “Ок.........”-ын нэр дээр бүртгүүлж, барьцаа хөрөнгөөр тухайн 40-... УБУ улсын дугаартай “Хонда инсайт” загварын хар саарал өнгөтэй ZE21182788 арлын дугаартай автомашиныг барьцаалсан. 2019 оны 7 дугаар сараас хойш 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 4 удаагийн нийт 2,448,401 төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийсэн бөгөөд 11 дүгээр сарын 25-наас хойш зээлийн гэрээний дагуу сар бүр төлөх төлбөрөө хийгээгүй явсан, тухайн үедээ О.У нь зээлийн эдийн засагчтайгаа холбоотой байсан гэсэн. Энэ үедээ О.У нь манай байгууллагаас зээлээр худалдан авсан 40-... УБУ улсын дугаартай “Хонда инсайт” маркын автомашиныг бусдад дамжуулан зарсан бөгөөд залилуулаад Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гарган шалгуулж байсан юм билээ. Тухайн иргэний материал надад 2020 оны 6 дугаар сард ирсэн бөгөөд энэ хугацаанд зээлээ төлөөгүй тул 2020 оны 9 дүгээр сард Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нь О.Уг зээлээ төлөх нь үү гэж их хүлээсэн. Гэвч О.У нь машинаа бусдад залилууснаас болоод төлөлтөө хийж чадаагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргахаас өөр арга байгаагүй. Тэгээд иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 12 сард хуралдаад О.Уг манай байгууллагад нийт 10,295,180 төгрөгийн хохирол учруулсан гэж үзээд 2021 оны 9 дүгээр сар хүртэл нөхөн төлөх захирамж гарсан. Одоогоор О.У нь одоогийн байдлаар шүүхийн шийдвэрийн дагуу 1,000,000 төгрөг “Ок.........”-д өгсөн байгаа. Эхний 6 сар 500,000 төгрөгөөр төлөөд үлдлийг сүүлийн саруудад хувааж хийхээр болсон юм. О.Угоос юу болж байгаа талаар асууж, лавлаж байсан, ямар ч байсан Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очиж хариуцсан мөрдөгчтэй нь уулзахад машиныг нь эрэн сурвалжилж байгаа, одоогоор олдоогүй байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 12-13/,

- “ОБ............ ” ХХК нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэл /3 хх-ийн 23-30/,

- Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шүүгчийн:

Нэхэмлэгч “ОБ....... ” ХХК нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч О.У, Б.Баасанхүү нар нь нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох 10,295,107 төгрөгийг 2021.01.30-ны өдрөөс 2021.07.30-ны өдрийг хүртэл нийт 7 сарын хугацаанд сар бүр 500,000 төгрөг, нийт 3,500,000 төгрөг, 2021.08.30-ны өдрөөс 2021.12.30-ны өдөр хүртэл нийт 4 сарын хугацаанд сар бүр 1,698,776 төгрөг нийт 6,795,107 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч “ОБ.......... ” ХХК-д төлүүлэхээр” шийдвэрлэсэн 182/ШШ2020/02902 дугаартай захирамжийн хуулбар /3 хх-ийн 15-17/,

- 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хохирогч О.Угийн эзэмшлийн “Хаан” банкны 5077027993 дугаартай данс руу “Онон Цэрэнпүрэв” гэсэн данснаас 1,500,000 төгрөг шилжүүлсэн баримт /3 хх-ийн 21/,

- 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 17 цаг 19 минутанд нэг талаас А.У /Зээлдүүлэгч/, нөгөө талаас******* /Зээлдэгч/ нарын хооронд байгуулсан барьцаагүй 8,320,000 төгрөгийг зээлэх тухай зээлийн 2705 дугаартай гэрээний хуулбар /3 хх-ийн 31-33/,

- Гэрч Т.Ө мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би хувьдаа машинтай болъё гэж бодоод ээж О.Уд машин авах талаар хэлсэн. Тэгээд 2019 оны 6 дугаар сард Монгол 3 дугаар сургуулийн замын урд байрлах “............ ” ББСБ-аас “Хонда инсайт” маркын автомашиныг 8,800,000 төгрөгөөр лизингээр худалдан авч сар бүр 450,000 төгрөг төлөх ёстой байсан. Тэгээд 2 сар болж байтал яаралтай мөнгөний хэрэг гарахаар нь “машинаа түрээслэе” гэж бодоод машин түрээсийн сайт дээр машинаа түрээслэх утгатай зар оруулсан юм. Зарын дагуу 2-3 хүн холбоо барьж байсан. Би таксины ажилдаа шөнө яваад өглөө гэртээ харьдаг байсан юм. Хэд хоногийн дараа яг мөн адил таксиндаа яваад өглөө гэртээ ирээд, орой сэрээд ажилдаа гарах гэсэн чинь машин байхгүй байсан. Тэгээд хүргэн ах Даваадоржоос машины түлхүүрээ асуухад “машиныг чинь өглөө зарчихсан” гэж хэлсэн. Тэгээд ээж рүү залгаад зарчихсан юм уу гэсэн чинь “өглөө ажилдаа явах гээд гарсан чинь машины хажууд 2 хүн зогсож байсан юм, тэгээд ямар учиртай хүмүүс болохыг асуухад худалдаж авахаар сонирхож байна гэсэн хариулт өгсөн” гэсэн. Тэгээд тэр хүмүүстэйгээ гэрээ хийгээд банк бусыг нь төлөөд авчихья гээд 1,500,000 төгрөг өгөөд машиныг аваад явсан гэсэн. Тэгээд эхний 2 сарын зээлийн төлөлтийг хийгээд цаашаа зээл төлөлтийг үргэлжлүүлэн төлөөгүй алга болсон. Тэгээд үүнээс болоод ээжийг маань “Ок.........” ББСБ нь шүүхэд өгчихсөн. Уг нь өөр хүмүүс сонирхож байсан гэсэн тэгээд харж байгаад машин авсан хүмүүс өгчихсөн гэсэн. Би машиныг зарах хугацаанд энэ үйл явдалд байгаагүй болохоор зарим зүйлийг нь мэдэхгүй байна. Тэгээд одоо машингүй, мөнгөгүй, өрөнд орсон байгаа. Машинаа хайж үзсэн торгууль энэ тэр гээд даанч олдоогүй, гадуур явахдаа хүртэл хардаг. Би ээжийн дүүгийн нөхөр буюу Даваадорж ахын гэрт амьдарч байсан. Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, “Цагдаа Амгалан” хотхон 75-1 дүгээр байр юм. Тухайн үед таксинд явж ирээд л байрны гадаа машинаа зогсоолд байрлуулдаг байсан юм....” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 38-39/,

- Гэрч Ш.Даваадорж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..2019 оны 9 дүгээр сарын сүүлээр манай гэр /Цагдаа Амгалан хотхон/-ийн гадаа зогсоол дээр Өын жолоодож байгаа “Инсайт” маркын автомашинаа байрлуулсан байсан. Ө нь У эгчийн хүү байгаа юм. Тухайн үед ББСБ-ынхаа зээлийн мөнгийг төлөхгүй гадуур тэнээд байхаар нь Өоос машиныг нь аваад байрныхаа гадаа байрлуулчихсан юм. Тэгээд 9 сарын сүүлээр өдрийг нь санахгүй байна. Гэрээс гараад явж байтал Өын машиныг нэг хүн /нэрээ хэлээгүй, өндөр биерхүү залуу/ эргэж тойроод үзээд байхаар нь ямар учиртай хүн болохыг асуусан чинь энэ машиныг банк бустай нь зарна, тэгээд зарын дагуу сонирхоод явж байна гэсэн, тэгээд эзэмшигчийг нь асуухаар нь би У эгчтэй холбож өгсөн. Тэгээд үзэж хараад тухайн машиныг банк бустай нь худалдаж авахаар болоод 10 дугаар хороолол руу Уг хүргэж өгсөн. Тэгээд л нотариат энэ тэрээр ороод гэрээ байгуулаад машинаа нөгөө үзэж хараад байсан хүнд зарсан. Хэдэн төгрөгөөр зарсан гэдгийг мэдэхгүй байна. Би гэрээ байгуулахад нь хамт яваагүй, Уг машин авах гэж байгаа хүнтэй нь уулзуулж өгөөд л явсан. Тэр залуу эхнэртээ хүүхэд зөөх гэж л машин авах гэж байгаа юм гэж хэлж байсан...Манайх Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Цагдаагийн ерөнхий газрын Хангалт үйлчилгээний газрын урд талд, Амгалангийн “Оргил” худалдааны төвөөс зүүн хойш 1 км доторт байрладаг...” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 42-43/,

- Гэрч Ц.Онон мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тухайн үед би Японоос ирээд удаагүй байсан юм. Тэгэхэд О над руу залгаад “машин авах гэсэн юм мөнгө дутаад 2-3 хоногийн хугацаатай мөнгө зээлээч” гэсэн. Би ч за гээд түүнд нэг их итгэлгүй өөр зүйлд ашиглаж магадгүй гэж бодоод “намайг ирээд ав, би тэр хүн рүү чинь мөнгө шилжүүлье” гэсэн. Тэгээд намайг ирж аваад 13 дугаар хороололд байдаг Сайд нарын хоёрдугаар эмнэлэг дээр очоод нэг эгчийн 1,500,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тэр эгчээс машины түлхүүр, бичиг баримтыг аваад 2 билүү 3 найзтайгаа О яваад өгсөн. Тухайн үед худалдаж авч байгаа машин нь байгаагүй. 1,500,000 төгрөг шилжүүлээд нөгөө эгч бичиг, баримт, машины түлхүүр өгөөд “та нар машин хаана байгаа мэдэж байгаа биз дээ” гэж хэлээд явсан. Би мөнгийг нь шилжүүлж өгөөд явсан, 2-3 хоногийн дараа О надаас зээлсэн 1,500,000 төгрөгийг буцааж өгсөн...” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 51-52/,

- 40-... УБУ улсын дугаартай, Хонда Инсайт /Honda Insight/ загварын тээврийн хэрэгслийг 8,000,000 төгрөгөөр үнэлсэн “Ашид Билгүүн” ХХК-ийн 205 дугаартай хөрөнгийн үнэлгээ /3 хх-ийн 56/,

- Яллагдагч*******ын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: “..Би О гэх хүнтэй хамт цагдаагийн хотхонд очиж, машиныг үзсэн. Би О гэх хүнтэй хамт бизнес хийх гэж байсан болохоор ерөнхийдөө итгэж, тухайн гэрээг өөрийнхөө нэр дээр хийсэн...” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 65-67/,

- Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Т.Т бид хоёр уг 40-... УБУ улсын дугаартай Хонда Инсайт маркийн автомашиныг худалдаж аваад ББСБ-ынх нь зээлийг төлж дуусгаад авах бодолтой байсан юм. Тэгээд боломжгүй болоод өмнө нь авсан кроуныг Год 30 сая төгрөгөөр дарчихья гээд 40-... УБУ улсын дугаартай машиныг сэлбэгийн газарт аваачиж зарсан, тэгээд бид хоёр зарсан мөнгөөрөө тоглоом тоглож мөнгө ахиулах санаатай байсан боловч бүтээгүй юм. Тухайн үед би фейсбүүк дээр машин задална, авна, зарна гэсэн байсан нэг зар байсан юм. Тэгэхээр нь тухайн зар дээр байсан дугаар луу яриад 40-... УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2 сая төгрөгөөр бэлэн мөнгөөр зарсан, одоо тухайн зарыг санахгүй байна, утасны дугаарыг бас, Ямар ч байсан би уг машиныг зараад Тын хамт Багануураас цаашаа салаад 40-50 км газарт байдаг алтны уурхайд очиж хөзөр тоглоод дууссан юм..” гэсэн мэдүүлэг /7 хх-ийн 195-196/

- Яллагдагч *******т холбогдох 2006017972234 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр “Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай” 100 дугаартай прокурорын тогтоолоор 2038000000153 дугаартай эрүүгийн хэрэгт нэгтгэсэн баримт /3 хх-ийн 83-84/,

- Иргэн Д.Бэс 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдөр цагдаагийн байгууллагад ирүүлсэн “..Миний өөрийн эзэмшлийн 00-... УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн бичиг баримтыг өөрчилж бусдад зарсан байна...” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /3 хх-ийн 89/,

- Дархан-Уул аймгийн Автотээврийн төвийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 130 дугаартай албан бичиг /3 хх-ийн 91/,

- 07-... УБВ улсын дугаартай, JT3HTO5J2Y0113959 арлын дугаартай, Тоёота Ланд Круйзер 100 загварын тээврийн хэрэгслийн 02916806 дугаартай гэрчилгээний хуулбар /3 хх-ийн 92/,

- 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн нэг талаас М.Уянга /худалдагч/, нөгөө талаас ******* /Худалдан авагч/ нарын хооронд байгуулсан 07-... УБВ улсын дугаартай, JT3HTO5J2Y0113959 арлын дугаартай, Тоёота Ланд Круйзер 100 загварын тээврийн хэрэгслийг 15,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах тухай гэрээ /3 хх-ийн 93/,

- 07-... УБВ улсын дугаартай, JT3HTO5J2Y0113959 арлын дугаартай, Тоёота Ланд Круйзер 100 /Toyota Land Cruiser 100/ загварын тээврийн хэрэгслийг *******аас Б.Г рүү шилжүүлж, тус тээврийн хэрэгслийн улсын дугаарыг 03-... ДАР улсын дугаар болгож өөрчилсөн тухай тээврийн хэрэгслийг бүртгэх маягт /3 хх-ийн 94/,

- 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Ж.Мгийн эзэмшлийн 5001203... дугаартай “Хас банк”-ны данснаас *******ын эзэмшлийн 500244........ дугаарын данс руу 3,000,000 төгрөгийг “Машины үлдэгдэл” утгатай шилжүүлсэн тухай баримт /3 хх-ийн 98, 135-136/,

- Хохирогч Б.Г нь 03-... ДАР улсын дугаартай JT3HT05J2Y0113959 арлын дугаартай, хар өнгийн Тоёота Ланд Круйзер 100 /Toyota Land Cruiser 100/ загварын тээврийн хэрэгслийн өмчлөгч болохыг нотолсон Автотээврийн үндэсний төвийн лавалгаа /3 хх-ийн 122/,

- Хохирогч Д.Б нь 00-... УНХ улсын дугаартай JT111TJA008001642 арлын дугаартай, хар өнгийн Тоёота Ланд Круйзер 100 /Toyota Land Cruiser 100/ загварын тээврийн хэрэгслийн өмчлөгч болохыг нотолсон Автотээврийн үндэсний төвийн лавалгаа /3 хх-ийн 125/,

- 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын .................... тоот хашаанд үзлэг хийж, 03-... ДАР улсын дугаартай, Тоёота Ланд Круйзер 100 /Toyota Land Cruiser 100/ загварын тээврийн хэрэгслийг түр хурааж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 хх-ийн 164-169/,

- 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг “Хавцгай Аргалант” ХХК-ийн хашаанд хадгалагдаж буй 03-... ДАР улсын дугаартай, Тоёота Ланд Круйзер 100 /Toyota Land Cruiser 100/ загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 хх-ийн 170-176/,

- Хохирогч Д.Б-ийн 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд байрлах “Тэмүүлэл авто мотив” автомашин засварыг хариуцан үйл ажиллагаа явуулдаг. 2020 оны 2 дугаар сарын 10-нд О гэдэг хүн “Батжамцан гэдэг хүнээс өөрийн нь утасны дугаарыг авлаа, танай автомашин түрээслэдэг газар дизель Ланд-100 маркийн машин байгаа гэнэ, тэр машиныг нэг хоногийн хугацаатай түрээслэмээр байна” гэж хэлээд миний данс руу нэг хоногийн 200,000 төгрөг, барьцааны 500,000 төгрөгийг шилжүүлээд аваад явсан. Тэгээд маргааш нь над руу утсаар яриад 2 хоног сунгахаар байна гэж хэлээд 2020 оны 2 дугаар сарын 13-нд машин авчирч өгсөн, тэгээд 2020 оны 2 дугаар сарын 15-нд нөгөө О гэх залуу над руу утсаар яриад “нөгөө Ланд-100 маркийн машинаа дахиад 2 хоног түрээслэж авмаар байна” гэж хэлэхээр нь би “тэг тэг, би гэртээ байна, манай ах ажил дээр байгаа би хэлчихье, чи очоод авчих” гэсэн. Тэгээд манай засварын газар автомашины засварчны ажил хийдэг Данзаншарав ах руу нэг хүн очиж машин түрээслэж авч явна та 00-... УНХ улсын дугаартай Ланд-100 маркийн тээврийн хэрэгслийг хүлээлгээд өгчихөөрөй гэж хэлсэн. Тэгээд 2020 оны 2 дугаар сарын 15-нд машин авч явахдаа манай засварчин Данзаншарав ахад бэлнээр 600,000 төгрөг үлдээгээд явсан байсан. За тэгэд би 2 дугаар сарын 18-нд О луу залгаад “түрээсийн хоног дууссан, одоо машинаа авчирч өг” гэж хэлэхэд О би Сэлэнгэ аймагт ирчихсэн явж байна, ахиад хоёр хоног сунгамаар байна гэж хэлээд 2 хоногийн 400,000 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш түрээсийн хугацаа дуусчихаад байхад ирэхгүй байхаар нь Оын утас руу залгаад ярихад “Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байна, хөл хорионд орчихсон байна, хорионы хугацаа дуусахаар нь хот ороод машиныг чинь өгөөд түрээсийнхээ мөнгийг өгнө” гэж хэлсэн....Тэгээд мөнгө өгөхгүй удаад байхаар нь би ЖПС /GPS/ ээ нээлгээд байршилыг нь хартал Дархан-Уул аймгийн “Монбит” гэдэг газар зааж байсан. Тэгээд 3 дугаар сарын 02-ноос хойш таг чиг утсаа унтраагаад одоог хүртэл ямар нэгэн холбоо барихгүй, утас нь холбогдохгүй байгаа. Би ЖПС /GPS/ ээр байрлал тогтоогчоор өөрийнхөө утсан дээрээс хянаад Дарханд байгаа гэж олж мэдээд Дархан-Уул аймагт амьдардаг таньдаг ах руу яриад “Та машины байршил заагаад байгаа газар очоод үзээдхээч, машин барьж яваа хүн нь О гэж хүн байх ёстой, надтай яриулаадхаач” гэж хэлсэн. Нөгөө ах машины ЖПС /GPS/ зааж байгаа Мон-Вит гэдэг нэртэй газрын цаашаа сургуулийн харалдаа заагаад байсан. Нөгөө ах очиж үзээд над руу залгаад “энэ чинь Дарханы дугаартай, хар өнгийн Ланд-100 байна, мөн юм уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гадна талынхан содон шинжүүдийг хэлээдхээч гэсэн чинь “Өндөр том арзгар дугуйтай машин мөн юм уу” гэж асуусан. Тэгээд би гайхаад наад машины чинь содон шинж тэмдэг нь миний машинтай таараад байна, бас ЖПС /GPS/-ийн байршил нь яг зааж таараад байна гэж хэлсэн. Тэгтэл нөгөө ах нөгөө машиныг жолоодож яваа хүнийг би таних юм байна, “Мон-Вит” засварын Мийгаа гэдэг хүн байна гээд надад Мийгаагийн утасны дугаарыг нь хэлж өгсөн. Тэгээд би утасны дугаарыг аваад Мийгаатай яриад “Таны унаж байгаа Ланд-100 бол миний алдагдсан машин байна, ямар байдлаар та худалдаж авсан юм бэ?” гэж асуухад Мийгаа гэх хүн “Би хүнээс 2 сарын өмнө нотариатын гэрээгээр худалдаж авсан, бичиг баримт бүх юм нь надад байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “наадах чинь миний машин, би одоо Улаанбаатар хотод байна, маргааш очиж байгаад уулзая” гэсэн. Тэгээд шууд хотоос гараад Дарханд 00 цагийн үед ирээд машиныхаа ЖПС /GPS/ зааж байгаа газар шууд яваад очтол “Хаш” төв гэсний арыг заагаад байсан ба тийшээ орох гэтэл хашааныхаа хаалга хаалттай, дотор нь машин харагдахгүй байсан болохоор орхиод буудалдаа очоод амарсан. Би машиндаа 2019 оны 10 дугаар сард Улаанбаатар хотод байрлах “Гайхам” гэдэг нэртэй ЖПС /GPS/-ийн үйлчилгээ үзүүлдэг компаниар суурьлуулсан. Би анх машинаа 2012 онд авч байсан, 42 сая төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 178-179/,

Хохирогч Д.Бэс гаргаж өгсөн “00-... УНХ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер 100 /Toyota Land Cruiser 100/ загварын тээврийн хэрэгсэлд суурьлуулсан /GPS/ төхөөрөмжний байршил заасан тэмдэглэлүүд” /3 хх-ийн 183-199/,

- Иргэний нэхэмжлэгч Д.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..Г, О нар нь хоорондоо худалдах, худалдан авах гэрээ хийгээд нэрийг нь шилжүүлж авсан, тухайн тээврийн хэрэгслийг 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймагт байхдаа 11,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тухайн үед мөнгөний хэрэг гараад байна, мөн засварын ажил хийх юм байгаа тул ингэж зарж байна гэж хэлээд л зарж байсан..” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 202-203/,

- Гэрч Х.Машбат мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Муу машин хүнд зарж байхаар гэж бодоод задалж зарахаар болоод “Ланд-100 задарч байна” гэж зар тавьсан, тэгсэн чинь нэг залуу фейсбүүкээр холбогдоод “наад машин чинь бичиг, баримттай юм уу” гэж байсан. Тэгээд маргааш нь ирж үзэхээр болоод манай засварын газарт ирээд үзэж хараад машины бичиг баримт болон улсын дугаар, арлын дугааруудыг 500,000 төгрөгөөр худалдаж авахаар болсон юм...Тэгээд нөгөө залуу машины торгуулыг хараад 70,000 төгрөг байна гээд 500,000 төгрөгөөс хасаад 430,000 төгрөг миний “Хаан” банкны 506246.....  данс руу шилжүүлсэн...******* нь 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр 07-... УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслээс тээврийн хэрэгслийн гэрчилгээ, улсын дугаар, арлын дугаар зэргийг авсан. Тухайн үед уг машиныг бүрэн задалчихсан байсан бөгөөд тэр залуу арлын дугаарыг нь авна гэсэн, тэгэхлээр нь би өөрөө тасдагчаар баруун урд рам дээр байрлах арлын дугаарыг тоо руу оруулчихгүй тойруулаад тасдаж өгсөн. ...тээврийн хэрэгслийн рамыг би зараагүй, рамаас арлын дугаарыг л тасдаж өгсөн, рамыг хашаандаа чирч авчираад, дараа нь төмөр авдаг газарт тушаасан, одоо энэ машин бол байхгүй, энд тэнд сэлбэг нь явж байгаа байх, би болсон зүйлийг үнэнээр нь хэлсэн, би тэр залууг ийм зүйл хийнэ гэж бодож явсангүй...” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 233-235/,

- Хохирогч Б.Гийн 2021 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр өгсөн: “...2020 оны 2 дугаар сарын дундуур шиг санаж байна...Намайг очиход 30-35 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан. Эмэгтэй нь “машинаа үлдээгээд явъя. Манай ах ирээд сэлбэг авч ирээд янзлуулна” гэж тайлбарласан....Энэ явдлаас хойш нэг хоногийн дараа бенз машины эзэн гэх О гэх хүн ирсэн. Тэр ирэхдээ нэг эмэгтэй хоёр залуутай дөрвүүлээ Ланд-100 маркийн хар өнгийн машинтай ирсэн. Надад өмнө уулзсан эмэгтэй “ах Ланд-100 маркийн машин зарна” гэсэн болохоор би Оаас Ланд-100 маркийн автомашинаа зарах талаар асуухад “зарж болно, 13 сая төгрөгөөр зарна” гэж унаж явсан машинаа хэлсэн. Би тухайн үедээ “надад тийм их мөнгө байхгүй, байгаа нь 11 сая төгрөг байна” гэж хэлсэн. Тэгэхэд О “би Сэлэнгэ явчихаад ирнэ, тэр үед надтай уулзаарай” гэд явсан. Удалгүй хоёр хоногийн дараа О манай ажил дээр ирэхдээ “чи тэгээд 11 сая төгрөгөөр миний Ланд-100-г авах юм уу” гэхээр би худалдаж авахаар зөвшөөрсөн, Шууд тэр дороо Дархан-Уул аймгийн автотээврийн газарт очиж, Ланд-100 маркийн 03-... ДАР дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Гэхдээ 03-... ДАР улсын дугаар нь намайг худалдан авахад олгосон дугаар байгаа юм. О нь хотын дугаартай байсан. Тэрийг нь огт анзаараагүй юм байна. Автотээврийн газраас О, түүний эхнэр гэх нэг эмэгтэй засварын газар луугаа очсон, тэгээд мөнгийг нь М ахад хадгалуулсан 8,000,000 төгрөг бэлнээр авч, түүнд өгсөн. Үлдсэн 3,000,000 төгрөгийг М ахаас зээлээд хамт явж байсан эмэгтэйн данс руу нь шилжүүлсэн. Нийтдээ От 11,000,000 төгрөг өгсөн...О нь ямар ч байсан нэг эмэгтэй, хоёр залуутай явж байсан. Гэхдээ тэр хүмүүс огт юм ярихгүй байсан. О л голчлон яриад байсан...” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 208-210/,

- Гэрч Ч.Гуамаралын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн: “...*******,*******,*******, Г.Нандинцэцэг бид тав зугаалж, наргих гэж л явсан..Хотоос хар өнгөтэй, хуучны Ланд Круйзер-100 маркийн машинтай хотоос гарсан, машиныг ******* барьж байсан..Бид нар хотоос гараад шөнө Дарханд хоноод өглөө нь Сэлэнгэ яваад оройдоо Дарханд буцаж ирээд хот руу явдаг жижиг тэрэг зогсдог зогсоолоос хот руу таксигаар явсан...Би Оаас “машинаа яасан юм бэ” гэж асуухад “Засварт өгчихлөө эвдэрсэн” гэж надад хэлсэн..Сүүлд Нгаас сонсоход машин тэрэг зарсан асуудлаар Оыг шоронд орсон гэж дуулсан, нарийн учрыг нь мэдэхгүй..” гэсэн мэдүүлэг /10 хх-ийн 148-150/

- Яллагдагч *******т холбогдох 2031001080096 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдөр “Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай” 70 дугаартай прокурорын тогтоолоор 2038000000153 дугаартай эрүүгийн хэрэгт нэгтгэсэн /4 хх-ийн 13-14/,

- Иргэн Л.Чоос 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Цагдаагийн байгууллагад ирүүлсэн “..******* нь түрээсийн гэрээгээр Ланд 200 маркийн машиныг түрээслэж, улмаар тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж, өөрийн нэр дээр шилжүүлэн бусдад барьцаанд тавьж залилсан..” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /4 хх-ийн 17-18х/,

- 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр “...Л.Чийн гаргаж өгсөн 11... УБО улсын дугаартай, JTMHU01J3J4160124 арлын дугаартай, Тоёота Ланд Круйзер 200 /Toyota Land Cruiser 200/ загварын тээврийн хэрэгслийн №027377740 дугаартай гэрчилгээ,

Д.Огийн гаргаж өгсөн 11... УБО улсын дугаартай, JTMHU01J3J4160124 арлын дугаартай, Тоёота Ланд Круйзер 200 /Toyota Land Cruiser 200/ загварын тээврийн хэрэгслийн №02645028 дугаартай” 2 ширхэг гэрчилгээнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 хх-ийн 27-28х/,

- Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн бичиг, техникийн шинжилгээ хийсэн:

-Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

-№02645028 серийн дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг жинхэн тээврийн хэрэгслийн нүүрийг хуурамч техникийн тодорхойлолтын хуудастай хооронд нь нааж хуурамчаар үйлдсэн, №02737740 серийн дугаартай гэрчилгээ нь ямар нэгэн засвар, өөрчлөлт хийгдээгүй жинхэнэ тээврийн хэрэгслийн гэрчилгээ байна гэсэн шинжээчийн 42 дугаартай дүгнэлт, гэрэл зургууд /4 хх-ийн 119-128/,

- 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 11... УБО улсын дугаартай, Тоёота Ланд Круйзер 200 /Toyota Land Cruiser 200/ загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, /4 хх-ийн 29-30/,

- 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Л.Чод 11... УБО улсын дугаартай, Тоёота Ланд Круйзер 200 /Toyota Land Cruiser 200/ загварын тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /4 хх-ийн 33-34/,

- Оросын Холбооны Улсын мөнгөн дэвсгэрт болох 1 рубль нь 2020 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн Монгол банкны ханшаар 42.90 төгрөг байсан буюу хохирогч Д.О нь *******т өгсөн гэх 1,130,000 рубль нь 48,477,000 төгрөг байсан болохыг нотолсон Монгол банкны лавалгаа /4 хх-ийн 36/,

- 11... УБО улсын дугаартай, JTMHU01J3J41600124 арлын дугаартай, Тоёота Ланд Круйзер 200 /Toyota Land Cruiser 200/ загварын тээврийн хэрэгсэл нь “Голомт” банкны эзэмшлийнх болохыг нотолсон Автотээврийн үндэсний төвийн лавалгаа /4 хх-ийн 45/,

- “Голомт” банкны 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн “11... УБО улсын дугаартай машиныг Л.Ган-Эрдэнэтэй хийсэн зээлийн гэрээг хавсралтын хамт хүргүүлэв” гэсэн 14/хх/03-585 дугаартай албан тоот, хавсралт /4 хх-ийн 50-56/,

- Эд мөрийн баримтаар “11... УБО улсын дугаартай, Тоёота Ланд Круйзер 200 /Toyota Land Cruiser 200/ загварын тээврийн хэрэгслийн №02645028 дугаартай хуурамч гэрээ”-г тооцсон мөрдөгчийн тогтоол /4 хх-ийн 60/,

- Хохирогч Д.Огийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр өгсөн: “...2020 оны 2 дугаар сарын 22-ны өдөр ******* гэх залуу нэг эмэгтэй хүнтэй хамт Оросын Холбооны Улсын “Алтанбулаг” боомт дээр манай ажил дээр ирсэн. Тухайн үед цаг 16-17 цагийн хооронд байсан гэж санаж байна. Тухайн өдөр валют арилжаанууд ажиллаагүй байсан бөгөөд би ч бараг хаах гэж байсан. Тэгээд ******* нь орж ирээд надад хандан “Би Оросын Холбооны Улсаас амны маскны наймаа хийх гэсэн юм аа, өөрийнхөө машиныг барьцаанд тавья, 50,000,000 төгрөг зээлэх үү, 2020 оны 2 дугаар сарын 29-ний өдөр 50,000,000 төгрөг дээр чинь 3,000,000 төгрөг өгье, өөрийнхөө машиныг бичиг, баримттай нь барьцаанд үлдээе” гэж хэлсэн. Би *******т 1,130,000 рубль өгөөд барьцаалсан зээл авсан гэдэг утгатай бичиг өөрөөр нь бичүүлээд авсан, учир нь нотариат ажиллахгүй хаасан байсан, зээлийн гэрээ хийж чадаагүй, 11... УБО улсын дугаартай Тоёота Ланд-200 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг харахад өмчлөгч хэсэгт Бы О гэдэг нэр байсан. Тэгээд би өөрийнхөн нь тээврийн хэрэгсэл мөн байна гэж итгэсэн. Тэгээд дараа нь 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр *******тай холбогдож мөнгөө авъя гэж хэлсэн чинь “одоо би 2-3 хоноод очлоо, угаасаа машин танд байгаа биз дээ” гэж хэлсэн, тэрнээс хойш холбоо бариагүй..” гэсэн мэдүүлэг /4 хх-ийн 63-64/,

- Хохирогч Д.Огийн 2021 оны 2 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: “....2020 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 17-18 цагийн үед шиг санагдаж байна, урд нь огт харж байгаагүй 30 орчим насны эмэгтэй, залуу хоёр орж ирсэн. “Хэдэн рубль хэрэгтэй байна. 200, 300 мянган маск авчихсан, хойноос оруулж ирэх гэсэн рубль дутчихлаа” гэж эрэгтэй надтай ярьсан...Тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь *******ын нэр дээр байсан ба арлын дугаарыг нь тулгаж харахад таарч байсан юм. Би тухайн автомашиныг нь офиссынхоо доор байдаг грашиндаа хийчихсэн. Надад тээврийн хэрэгслийн гэрчилгээ, иргэний үнэмлэхний лавалгаа хоёр үлдээсэн юм. Хамт явж байсан эмэгтэйгээ миний найз хүүхэн гэж байсан. Тэр хүүхэн “хойшоо гараад маскаа оруулж ирнэ, би Сэлэнгэ дээрээс тосч авна” гэж ярьж байсан. Тэр хүүхний хажууд эдгээр яриаг ярьж байсан, нөгөө хүүхэн нь хүлээн зөвшөөрөөд байсан. Тэр хүүхэн “би хойшоо гараад рублийг нь өгнө” гэж ярьж байсан...би түүнд итгэсэн нийт 44.50 төгрөгийн хашаар бодоод 1,130,000 рублийг бэлнээр тоолоод От өгсөн...үүнээс хойш удалгүй 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотоос гурван танихгүй залуу ирээд “манай машин ЖПС /GPS/-тэй юм, танай дээр заагаад байршил гарч ирээд байна, машинаа авъя” гэсэн. Тэгээд юун машин болоод учрыг олоход О нь “Голомт” банкны линзингтэй “Голомт” банкны нэр дээр байдаг Ланд-200 маркийн автомашиныг өдрийн 350,000 төгрөгөөр 2 өдөр буюу 700,000 төгрөгөөр түрээслэж аваад, хуурамч гэрчилгээг өөрийн нэр дээр хийсэн байсан.. 30 орчим насны дунд зэргийн нуруутай, 170 орчим өндөртэй, өргөн нүүртэй, өргөн духтай, үсээ үзүүрийг нь ороосон хүүхэн байсан, би тэр эмэгтэйг харвл танина, тэр эмэгтэй нээх юм ярихгүй байсан...” гэсэн мэдүүлэг /4 хх-ийн 76-78/,

- Хохирогч Д.Огийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: “..******* 30 гаран насны эмэгтэй хүнтэй хамт ирсэн, түүнийгээ “миний эхнэр” гэж хэлж байсан, нэрийг нь бол мэдэхгүй байна. О “Оросын Холбооны Улсаас маск оруулж ирнэ” гэж байсан, тэгэхэд тэр эмэгтэй нь “би таниас авсан мөнгийг нь аваад хил гарна, ******* Сэлэнгэд намайг хүлээж байна” гэж хэлж байсан, өөр зүйл яриагүй. Тэр эмэгтэй өндөр 170 см орчим өндөртэй, өргөн том нүүртэй, цагаан цайвар царайтай, мөр хүрсэн урт үстэй байсан..” гэсэн мэдүүлэг /10 хх-ийн 113/,

- *******ын 2020 оны 2 дугаар сарын 22-ны өдөр бичгээр үйлдсэн “...Б овогтой О би 2020 оны 2 дугаар сарын 22-нд иргэн Д.Огаас 50,000,000 төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэй өөрийн Ланд 200 11... УБО машиныг барьцаалан зээл авав..” гэсэн утга агуулга бүхий баримт /4 хх-ийн 101/,

-Хохирогч Д.Б-ийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “...Би өөрийн 00-... УНХ улсын дугаартай буюу одоогоор 03-... ДАР улсын дугаартай гэрчилгээтэй болсон Ланд Крузейр 100 маркийн тээврийн хэрэгслийг 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн “Хавцгай аргалант” гэх журмын хашаанаас хүлээн авсан. Би “Хавцгай аргалант” гэх журмын хашаанаас машинаа авахдаа 710,000 төгрөг төлж авсан. Мөн 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдөр анх Дарханд очиж мэдүүлэг өгч машиныхаа араас хөөцөлдөхөд буудалд хоносон баримт, сая машинаа очиж авахдаа өөрөөсөө гаргасан зардлууд болох шатахуун, хоол хүнсний баримтуудыг мэдүүлэгтээ хавсаргамаар байна...” гэсэн мэдүүлэг /7 хх-ийн 156/,

- Хохирогч Д.Б-ийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн: “...2020 оны 2 дугаар сард байхаа нэг эмэгтэй хүн над руу залгаад “Батжанцан гэх хүнээс дугаарыг чинь авсан юм. Машин түрээслэх үү” гэхээр нь түрээслэнэ гэсэн. Тэгээд ирж үзэхээр болоод 1-2 хоногийн дараа ******* нь хоёр залуутай хамт ирсэн. Тухайн залуучуудын нэрийг нь мэдэхгүй, одоо харвал танихгүй байх. Тэгээд гурвуулаа ирж миний Ланд-100 маркийн машиныг үзчихээд явсан. Маргааш нь ******* нь Нандинцэцэг гэх эмэгтэйн хамт ирээд миний Ланд-100 маркийн 00-... УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2 хоногийн хугацаатай 200,000 төгрөгөөр түрээслэж авч яваад 2 хоногийн дараа машиныг маань гражид авчирч өгсөн байсан, тэгэхэд *******, Нандинцэцэг гэх эмэгтэйн хамт ирсэн санагдаж байна. Түрээслэж авсны маргааш нь байхаа ******* над руу залгаад “5 бул нь мултарчихлаа” гэхээр нь “граж дээр яаж ийж байгаад аваад ир” гэсэн чинь хоёр билүү гурван залуустай хамт ирээд машиныг маань авчирсан, тэгээд би 5 булыг янзалж өгөөд явуулсан. Тухайн үед Хаммер-2 гэдэг машин байсан учир “тэрийг аваад явах уу” гэтэл үгүй Ланд чинь зүгээр юм байна, Дизель, механик болохоор амар юм байна” гэж хэлээд явсан. Яг надтай харилцаж байсан хүн нь ******* юм. Нөгөө залуучууд нь надтай юу ч яриагүй. Анх машин ирж үзэхдээ ******* хамт явсан залуустаа “Механик юм байна шдээ, барьж чадах уу” гэж хоорондоо ярьж байсан бусдаар харилцсан зүйл байхгүй. Ямарч байсан анх надтай ярьсан хүн Нандинцэцэг байх, тэгээд эхний түрээслэж авахад *******тай хамт ирж машин аваад хамт ирж машин буцааж өгсөн. Сүүлийнх дээр машин түрээсээр авахад Нандинцэцэг байсан байсан гэсэн. Машины төлбөр тооцоог Нандинцэцэг миний “Хаан” банкны 513116.... тоот данс руу хийж байсан..” гэсэн мэдүүлэг /10 хх-ийн 103/, 

- Хохирогч Б.Гийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: “...Би 2020 оны 2 дугаар сард ******* гэх хүнээс хар өнгийн Тоёота Ланд Круйзер 100 маркийн тээврийн хэрэгслийг худалдан авах үед *******тай хамт нэг эмэгтэй, бас эрэгтэй цуг байсан...*******тай хамт байсан эрэгтэй, эмэгтэй хүмүүс надтай огт уулзаагүй, машин дотроо сууж байсан болохоор би санахгүй байна...Би тухайн үед *******т бэлнээр 7,000,000 төгрөг өгөөд үлдсэн 4,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн, тухайн шилжүүлсэн дансыг одоо би санахгүй байна. *******ын тэр өдөр хэлэхдээ манай эхнэрийн данс гэж надад хэлж байсан..” гэсэн мэдүүлэг /10 хх-ийн 124-125/,

- Иргэний нэхэмжлэгч Ж.Мгийн 2021 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр өгсөн: “...Г нь надтай хамт ажилладаг, хуурай дүү байгаа юм. 2020 оны 2 дугаар сарын 17, 18-ны үед шиг санаж байна, яг тодорхой хугацааг нь мэдэхгүй байна, Г нь “машин авах гэж байгаа юм 3,000,000 төгрөг зээлээч” гээд нэг танихгүй 30 гаран насны залуу, түүний эхнэр гэх эмэгтэйтэй хамт орж ирсэн. Тэгээд би 3,000,000 төгрөгийг өөрийн “Хас” банкны 5001203217 дугаартай данснаас шилжүүлсэн, тэр үед Г хадгалуулсан байсан 8,000,000 төгрөгөө аваад бэлнээр тэр залууд өгсөн...Үүнээс хойш 10 гаруй хоногийн дараа би Гээс уг Ланд-100 маркийн 03-... ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн үээлүүлсэн 3,000,000 төгрөг дээр 1,000,000 төгрөгийг нэмээд худалдан авсан юм. Тухайн тээврийн хэрэгсэл нь бага зэрэг засвар үйлчилгээ шаардсан машин байсан тул 700,000 төгрөгийн засвар үйлчилгээ хийгээд байж байсан юм. 2020 оны 3 дугаар сарын 10-ны үеэр 9999-0209 гэсэн дугаараас Б гэх хүн яриад “би Ланд-100 маркийн автомашинаа алдчихсан юм. Танай энэ хавьд байгаа юм шиг байна” гэж ярьсан. Бодвол энэ хавиар хүнээр сураглуулаад олсон юм шиг байгаа юм...Би нийтдээ 4,700,000 төгрөг нэхэмжилж байна, Үүний 3 сая төгрөгийг Оын эхнэр гэх хүн рүү анх Гийг мөнгө зээлэхэд шилжүүлсэн, дараа би Гэд 1,000,000 төгрөгийг зээлсэн 3,000,000 төгрөг дээрээ нэмж өгөөд Ланд-100 маркийн автомашиныг авсан. Тэр автомашины засвар үйлчилгээнд нэг талын цап хийсэн, засварт нийт 700,000 төгрөг болсон, ингээд би нийт 4,700,000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 214-216/,

- Иргэний нэхэмжлэгч Ж.Мгийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр гэрчээр өгсөн: “..2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр би өөрийн ажил дээр байж байхад байхад манай ажлын машин засвар дээр ажилладаг Б.Г гэдэг залуу танихгүй эмэгтэй, эрэгтэй хоёр хүнтэй над руу ирээд “М ахаа дүү нь машин авах гэсэн юм машин авах гэсэн юм, та надад 3,000,000 төгрөг зээлчих” гэж надад хэлсэн, би Гээс “хэнээс ямар машин авах гэж байгаа юм бэ” гэхэд “******* гэдэг залуу байгаа юм, машин нь жоохон засвартай машин байгаа юм, дүү нь янзлаад авах гэсэн юм та надад 3,000,000 төгрөг зээлчих, би удаахгүй танд өгнө” гэхээр би Нандинцэцэг гэдэг хүний данс руу өөрийн “Хас” банкны 5001203217 данснаас мобайл банкаар 3,000,000 төгрөг шилжүүлсэн..” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 224-225/,

- Гэрч Б.Данзаншарав мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..2020 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 11 цагаас 12 цагийн үед би ажил дээрээ байж байтал Б над руу залгаад “Миний 00-... УНХ улсын дугаартай хар өнгийн Ланд-100 маркийн тээврийн хэрэгслийг нэг хүн очиж түрээслэж авч явна. Та тэр хүнийг ирэхээр өгөөд явуулаарай” гэж хэлсэн. Тэгээд би ажил дээрээ байж байтал 20-30 минутын дараа нэг эрэгтэй хүн ирээд “би нөгөө Ланд-100 маркийн машиныг түрээслэх гэж байгаа хүн байна” гэхээр нь харсан чинь манайхаас урд нь машин түрээслэж байсан хүн байсан. Тэгэхээр нь би машины түлхүүрийг аваад өгөхөд нөгөө хүн 00-... УНХ улсын дугаартай Ланд-100 маркийн машиныг унаад явсан, тэрнээс хойш юу болсныг нь би сайн мэдэхгүй байна....тэгээд 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдөр би ажил дээрээ байж байтал Б захирал 13 цагийн үед ажил дээр ирээд “нөгөө машины ЖПС /GPS/ нь Дархан-Уул аймагт заагаад хэд хонолоо, ерөөсөө тэр газраас хөдлөхгүй байж байгаад өнөөдөр хөдөллөө” гэж хэлсэн. Тэгээд Б Дархан руу нэг найзынхаа ахтай нь утсаар яриад “нөгөө ЖПС /GPS/ заагаад байгаа газарт очоод наад машин чинь засварын газар байна уу” гэдгийг мэдээд өгөөч гэж хэлсэн. Тэгсэн нөгөө хүн нь очиж үзээд “Дарханы улсын дугаартай машин байна” гэж хэлсэн, тэгээд Б бид хоёр шууд Дархан руу явсан....” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 217-218/,

- 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн “Дамно” ХХК-ийн БЗ2-20-964 дугаартай “00-... УНХ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер 100 /Toyota Land Cruiser 100/ загварын тээврийн хэрэгслийн 2020 оны 8 дугаар сарын зах зээлийн жишиг үнээр 25,200,000 /хорин таван сая, хоёр зуун мянга/ төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан /3 хх-ийн 244/,

- 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хохирогч Д.Бд Ланд Круйзейр 100 загварын тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургууд /7 хх-ийн 151-153/

- Хохирогч Д.Бэс гаргаж өгсөн хохирлын талаарх “...Дархан-Уул аймаг руу явсан болон тээврийн хэрэгслийг авчирсан зардлууд 1,053,899 төгрөг...” баримтууд /7 хх-ийн 158-161/

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн “Яллагдагч ******* нарт холбогдох хэргийн тухай” 1814 дугаартай урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны тэмдэглэл /7 хх-ийн 199-208/,  

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /9 хх-ийн 15-51/

- Яллагдагч*******ийн эзэмшлийн “Хаан” банкны 568814.....  дугаартай төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулга /9 хх-ийн 176-187/,

- “Худалдаа хөгжлийн” банкны 41202...... дугаартай төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулга /9 хх-ийн 236/,

- Яллагдагч *******ын эзэмшлийн “Хас” банкны 500244........ дугаартай төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 9/222-234х/,

- “Худалдаа хөгжлийн” банкны 4280..... дугаартай төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулга /9 хх-ийн 242/,

- “Голомт” банкны 27051...........  дугаартай төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулга /9 хх-ийн 244/,

- “Голомт” банкны 180515:...... дугаартай төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулга /9 хх-ийн 245/,

- Яллагдагч*******гийн эзэмшлийн “Хаан” банкны 540054.........., 569200.......... дугаартай төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулга /10 хх-ийн 2-50, 63-64/,

- Г.Нандинцэцэгийн эзэмшлийн “Хаан” банкны 502308.... дугаартай төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулга /9 хх-ийн 189-209/,

- “Хаан” банкны 562247......... дугаартай төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулга /9 хх-ийн 210/,

- “Хаан” банкны 503295.......... дугаартай төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулга /9 хх-ийн 211-214/,

- “Төрийн” банкны 3850000......., 10280051........., 10540033.......... дугаартай төгрөгийн дансдуудын дэлгэрэнгүй хуулга /9 хх-ийн 217-218/,

- “Худалдаа хөгжлийн” банкны .....004559 дугаартай төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулга /9 хх-ийн 236/,

- “Худалдаа хөгжлийн” банкны .....004558 дугаартай төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулга /9 хх-ийн 238/,

- “Худалдаа хөгжлийн” банкны .....300553 дугаартай ам.долларын дансны дэлгэрэнгүй хуулга /9 хх-ийн 239-240/,

- “Худалдаа хөгжлийн” банкны 2603040638 дугаартай валютын дансны дэлгэрэнгүй хуулга /9 хх-ийн 241/,

- 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр*******ийн 568814......., Г.Нандинцэцэгийн 502308...., .....300553 дугаарын дансны хуулганд үзлэг хийсэн:*******ийн 568814....... тоот дансыг үзэхэд

-2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 17.04 минутанд Улаанбаатар хотын АТМ-аас 500,000 төгрөгийн орлого орсон /тодорхойгүй/,

-2020 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 12:25 минутанд 5692019....... тоот данснаас “9992.......” гэх утгатай 2,150,000 төгрөгийн орлого орсон, үлдэгдэл нийт 2,166,265 төгрөг,

-2020 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 12:32 минутаас 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 19:55 цаг хүртэлх хугацаанд хувийн хэрэглээндээ 1,348,220 төгрөг зарцуулж, үлдэгдэл 815,545.40 төгрөг

-2020 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 15:32 минутанд Хөвсгөл аймгийн АТМ-д 2,190,000 төгрөг, 788,000 төгрөг, 585,000 төгрөг, 200,000 төгрөг, 240,000 төгрөгийн буюу нийт 4,003,000 төгрөгийн орлого орж, үлдэгдэл 4,818,295.40 төгрөг,

-2020 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 15:44 минутад Хөвсгөл аймгийн АТМ-ээр 56047..... тоот Сэргэлэнбаатар гэх нэртэй данс руу 4,000,000 төгрөг “ок” гэсэн утгатай шилжүүлж, үлдэгдэл 818,145.40 төгрөг,

-2020 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 15:45 миунтанд Хөвсгөл аймгийн АТМ-ээр 900,000 төгрөг орлогоор хийгдэж, үлдэгдэл 1,718,095.40 төгрөг,

-2020 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн 12:13 минутаас 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 14:26 минут хүртэлх хугацаанд 1,713,890 төгрөгийн зарлага гаргаж хувийн хэрэглээ болон бусдад баярын мэнд хүргэж гэх мэтчилэн зүйлд зарцуулсан байна.

Г.Нандинцэцэгийн 50230..........тоот дансыг үзэхэд

-2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Д.Б-ийн 513116.... тоот данс руу 700,000 төгрөг “Машины түрээс” гэх утгатай шилжүүлсэн,

-2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 13:51 минутанд 504558.........тоот данснаас “Инсайт” гэх утгатай 5,900,000 төгрөг орлогоор орж, үлдэгдэл 5,905,860.34 төгрөг,

-2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 14:40 минутаас 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 18:38 минут хүртэлх хугацаанд 6,201,060 төгрөгийн зарлага гаргасан байх бөгөөд Г.Нандинцэцэг, ******* нар өөрсдийн хэрэглээнд болон үр хүүхдийнхээ данс руу мөнгө шилжүүлсэн байна.

-2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 02:52 минутанд 2,480,000 төгрөг, 02:53 минутанд 1,920,000 төгрөг, 2,460,000 төгрөг, 13:01 минутанд 1,990,000 төгрөг тус тус АТМ-аас оролгоор нийт 8,850,000 төгрөг хийсэн байна.

-2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 11:43 минутаас 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 22:12 минут хүртэлх хугацаанд 6,568,500 төгрөгийг хувийн хэрэглээ болон АТМ-ээс бэлнээр авч, хувьдаа зарцуулсан байх бөгөөд 2,323,850.34 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Мөн 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 13:23 минутанд “Нак” гэх утгатай 200,000 төгрөг “Хаан” банкнаас бусад банкны данс руу шилжүүлсэн байна.

-2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 23:49 минутанд 3,050,000 төгрөг, 23:51 минутанд 2,600,000 төгрөг, 23:52 минутанд 1,820,000 төгрөг буюу нийт 7,470,000 төгрөг АТМ-ээс дансандаа орлогоор хийсэн.

-2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 500690.......... тоот Энхцэцэг гэх нэртэй данс руу “машин” гэх утгатай 8,000,000 төгрөг шилжүүлж, 1,793,700.34 төгрөгийн үлдэгдэлтэй,

-2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 12:49 минутаас 2020 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 17:26 минут хүртэлх хугацаанд 1,948,380 төгрөгийн зарлага гаргасан бөгөөд 18,505.34 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Тус гаргасан зарлага нь хувийн хэрэгцээндээ зарцуулсан харагдаж байна.

-2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 5077212455 тоот Батсайхан гэх нэртэй данснаас 9611-4341 гэх утгатай 42,792,400 төгрөгийн орлого орсон байна.

-2020 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 11:39 минутаас 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 12:58 минут хүртэлх хугацаанд 42,680,193 төгрөг зарлагдаж, 124,962,34 төгрөгийн үлдэгдэлтэй болсон бөгөөд 19,000,000 төгрөгийг Г.Нандинцэцэг өөрийн Худалдаа хөгжлийн банкны 79930...........  тоот данс руу шилжүүлсэн байна.

-2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 21:47 минутаас 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 02:55 минут хүртэлх хугацаанд 6,929,808 төгрөгийн зарлага гаргасан байх бөгөөд буудал, хоол, унд, хувийн хэрэглээ, бусдад шилжүүлэх гэх зэргээр зарцуулсан байна.

Г.Нандинцэцэгийн худалдаа хөгжлийн банкны 502308........  тоот долларын дансыг үзэхэд

-2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Г.Нандинцэцэг өөрийн “Хаан” банкны 502308..... тоот данснаас 19,000,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд тухайн үед ам.долларын ханш 2,765 төгрөг байх бөгөөд 18,998,315 төгрөг нь 6,871,61 ам.доллар орлогдсон байна.

-2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр АТМ-ээр 350.81 ам.доллар буюу 969,989.65 төгрөг, 1,251.36 ам.доллар буюу 3,460,010.4 төгрөг, 1,164.56 ам.доллар буюу 3,220,008.4 төгрөг, 278.48 ам.доллар буюу 769,997.2 төгрөг, 130.20 ам.доллар буюу 360,003 төгрөг, нийт 10,047.02 ам.доллар буюу 27,778,323.65 төгрөг орсон байна.

-2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 10,077.88 ам.доллар зарлагдсан байна. Тухайн цаг хугацааны хувьд валютын ханш 2,757 ам.доллараас 2,767 ам.долларын хооронд хэлбэлзэж байсан байна. 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн ханш 2,763 ам.доллар байсан бөгөөд нийт мөнгөн дүнг хөрвүүлэхэд 27,845,182.44 төгрөг зарлагдсан байсныг тус тус тэмдэглэв гэсэн мөрдөгчийн тэмдэглэл /9 хх-ийн 247-249/,

- Яллагдагч *******ын 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: “...Би энэ Ланд 100-г бол фейсбүүк дээрээс унасан машины бичиг баримт зарна гэсэн зар байсны дагуу холбогдож, тухайн унасан машины гэрчилгээг худалдаж аваад Бэс түрээслэсэн Ланд-100-д тавиад Дарханд зарчихсан юм. Би Б-ийн 00-... УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг түрээслээд Хайлаастад байдаг /нэрийг нь санахгүй байна/ автозасварын газарт очиж нөгөө унасан Ланд-100-ийн арлын дугаарыг 00-... УНХ улсын дугаартай Ланд-100-гийн арлын дугаарын оронд тавиулсан, тэгээд Дарханд очиж Г гэх залууд зарсан юм. Гэд зараад тухайн машин нь 03-... ДАР гэсэн дугаар авсан. Энэ Б-ийн машин мөн.....” гэсэн мэдүүлэг /7 хх-ийн 196-198/,

- Яллагдагч *******ын 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: “..Нандинцэцэг, Н, Г нар надтай бүлэглэж Ланд-200, Ланд-100, Дий Приус-30, Ново линзингээс авсан Приус-30 зэргийг хамтдаа авч, зарж борлуулсан юм. Н, Г нар гол санааг гаргасан юм. Нандинцэцэг бол тухайн үед байсан хамт явж байсан юм. Энэ гурван хүний амьдралаар тоглоод яахав, мөн Нандинцэцэгтэй би гэр бүлээс гадуур харилцаатай байсан болохоор нуугаад өөрөө хэргээ үүрье, олон хүн татаж хүндрүүлээд яахав гэж бодсон юм...” гэсэн мэдүүлэг /8 хх-ийн 68-69х/,

- Яллагдагч *******ын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өгсөн “....А.Г нь Ланд-100, Ланд-200, Хөвсгөл явдаг Приус-30 машинуудыг хамт байсан авалцсан, заралцсан...Анх Нандинцэцэг машин түрээслэж авах талаар санааг гаргасан юм. Б-ийн Ланд-100-г авахад өөрөө хайж олж зааж байсан...Тын Приус-30-ыг зараад мөнгийг нь бэлнээр Нандинцэцэгт өгсөн. Нандинцэцэг тэр мөнгийн өөрийн Худалдаа хөгжлийн банкны дансандаа хийсэн....Н бол Ланд-100, Ланд-200 машинуудыг авахад зарахад хамт байсан...Хохирогч Дий машиныг Г бид хоёр хоёулаа хамт очиж машиныг нь авсан юм. Тэгээд Хөвсгөлд очиж зараад намайг хил давуулж өгөхөөр явсан юм. Хөвсгөлд очоод Жд зарахад Г бид хоёр хамтдаа байсан. Б-ийн Ланд-100-г анх Нандинцэцэг хайж олоод холбогдсон, тэгээд маргааш нь Нандинцэцэг, Г, Н нар болон Нгийн найз хүүхэн М бид нар очиж үзсэн. Тэгээд 2-3 хоногийн хугацаатай түрээслэж авсан. Б-ийн машин герман Ланд-100 мөртлөө автомат, япон Ланд-100-гийн бичиг баримттай байсан, Явдаг ломбарданд тавих гээд болоогүй болохоор нь Дарханд аваачиж зарсан, тэнд бүгдээрээ хамтдаа байсан. Ланд-200 дээр Н, Г, Нандинцэцэг нар байсан, тухайн үед М буюу Нгийн найз хүүхэн яваагүй...Ланд-200 аваад Дархан явсан тэндээ зарах гэсэн боловч болоогүй юм. Тэгээд Сэлэнгэ явсан, Сэлэнгэд Од өгөхөд Г, Н нар уг хүнийг зааж өгөөд Сэлэнгийн төвд буулгасан. Тэгээд Отай уулзаад байж байхад Н, Г нар байнга залгаад байсан. Отай уулзахад Нандинцэцэг бид хоёр очиж барьцаанд тавьсан...” гэсэн мэдүүлэг /11 хх-ийн 23-25/,

- Бы О нь 511425......... тоот төгрөгийн данс, Адъяагийн Г нь 5166786065, 56881......... тоот данснууд, Ганболдын Нандинцэцэг нь 502308...., 56224....... тоот төгрөгийн данснууд, Б.Баярмагнай 50329.........тоот төгрөгийн данс эзэмшдэг болохыг нотолсон, мөн тус данснуудын дэлгэрэнгүй хуулгыг 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаагаар ирүүлсэн “Хаан” банкны 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 50/8792 дугаартай албан бичиг, хавсралт /9 хх-ийн 174-214/,

- Яллагдагч*******ийн эзэмшлийн “Хаан” банкны 568814......... дугаартай төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 9/176-187х/, “Худалдаа хөгжлийн” банкны 412027730 дугаартай төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулга /9 хх-ийн 236/,

- Яллагдагч *******ын эзэмшлийн “Хас” банкны 500244........ дугаартай төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулга /9 хх-ийн 222-234/,

- “Худалдаа хөгжлийн” банкны 428013248 дугаартай төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулга /9 хх-ийн 242/,

- “Голомт” банкны 270512.. ... дугаартай төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулга /9 хх-ийн 244/,

- “Голомт” банкны 180515......... дугаартай төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулга /9 хх-ийн 245/,

- ******* нь 428013248 тоот данс,******* нь 41202......... тоот данс, Г.Нандинцэцэг нь .....004559, .....04558, .....300553, 2603040.............. тоот данс эзэмшдэг болохыг нотолсон, мөн тус мөн тус данснуудын дэлгэрэнгүй хуулгыг 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаагаар ирүүлсэн “Худалдаа хөгжлийн банкны” 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 5/8383 дугаартай албан бичиг, хавсралт /9 хх-ийн 235-242/,

-******* нь 54005..........., 569200........  тоот төгрөгийн данс эзэмшдэг болохыг нотолсон, мөн тус данснуудын дэлгэрэнгүй хуулгыг 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаагаар ирүүлсэн “Хаан” банкны 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 50/10160 дугаартай албан бичиг, хавсралт /10 хх-ийн 1-50, 63-64/,

- Яллагдагч *******ын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд бичгээр өгсөн: “...Н, Г, Нандинцэцэг нартай нийлэн дөрвөн үйлдэл байдаг дөрвүүлээ түрээсийн машинынх. Анх Нандинцэцэг, Н хоёр санааг нь гаргаж Нандинцэцэг шинэ цахим хаяг нээн тэр хаягаар түрээсийн машин болон унасан машины бичиг барим олж авдаг байсан.., Ланд-100-ийн бичиг баримтыг Нандинцэцэг цахим хаягаар олж авсан, мөн хохирогч Бтэй утсаар холбогдож хаягыг нь заалгаж хамт очиж авсан, мөн данснаасаа түрээсийн төлбөр шилжүүлсэн байгаа...Н Ланд-100-г хамт очиж авсан, Г Н, М нар нь таксинд хүлээж байсан...Ланд-100-гийн мөнгөнөөс Нд сая төгрөг, Гт сая төгрөг өгсөн....Ланд-100-гийн бичиг, баримт худалдан авахад Н, Г, Нандинцэцэг, М нар хамт явсан...Н бид хоёр Ланд-100-гийн арлын дугаарыг солиулсан...” гэсэн мэдүүлэг /10 хх-ийн 30-36/,

- Г.Нандинцэцэгийн эзэмшлийн “Хаан” банкны 502308.... дугаартай төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулга /10 хх-ийн 189-209/,

- “Хаан” банкны 56224............  дугаартай төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулга /9 хх-ийн 210/,

- “Хаан” банкны 50329.......... дугаартай төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулга /9 хх-ийн 211-214/,

- “Төрийн” банкны 385000...... , 102800........, 1054003.......... дугаартай төгрөгийн дансдуудын дэлгэрэнгүй хуулга /9 хх-ийн 217-218/,

- “Худалдаа хөгжлийн” банкны .....004559 дугаартай төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулга /9 хх-ийн 236/,

- “Худалдаа хөгжлийн” банкны .....004558 дугаартай төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулга /9 хх-ийн 238/,

- “Худалдаа хөгжлийн” банкны .....300553 дугаартай ам.долларын дансны дэлгэрэнгүй хуулга /9 хх-ийн 239-240/,

- “Худалдаа хөгжлийн” банкны 260304..........  дугаартай валютын дансны дэлгэрэнгүй хуулга /9 хх-ийн 241/,

- 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр*******ийн 5688.......... , Г.Нандинцэцэгийн 502308...., .....300553 дугаарын дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /9 хх-ийн 247-249/,

- 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр *******аас Б.Хонгорт “11... УБО улсын дугаартай Ланд Круйзер-200 загварын тээврийн хэрэгслийг бусдад худалдах, нэр шилжүүлэх, төлбөр тооцоог хүлээн авах, түүнтэй холбоотой харилцаанд төлөөлөх бүрэн эрхийг олгож байна” гэсэн итгэмжлэлийг Нийслэлийн Баянгол дүүргийн Нотариатч баталсан баримт /10 хх-ийн 38-39/,

- Иргэний хариуцагч Э.О-ын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэрчээр өгсөн: “...Ланд-200 маркийн автомашины бичиг баримт гаргуулчихмаар байна гэсэн юм. Тэгээд янзлах хүн гараад ирвэл 300,000 төгрөг өгье гэж хэлсэн. Бичиг баримт нь болсны дараа надад Тулгаагийн танилцуулсан хоёр залуу 300,00 төгрөг өгсөн. Тухайн үедээ хар өнгийн Ланд-200 маркийн машинтай ирсэн...Н надад бэлнээр “баярлалаа хөгшөөн” гээд 300,000 төгрөг бэлнээр өгсөн. Нгийн өндөр нь 185 см. Халзан толгойтой, тарган, хууз сахалтай, цайвар царайтай залуу байгаа..”  гэсэн мэдүүлэг /10 хх-ийн 158-159/,

- Иргэний хариуцагч Ж.О-ийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гэрчээр өгсөн: “..Яг хэдэн оны хэдэн сар гэдгээ хэлж мэдэхгүй байна, Ямарч байсан Одко надтай утсаар холбогдоод “Ахаа хаячихсан гэрчилгээ нөхөж авах гэсэн юм” гэхээр нь “өөрөө яагаад нөхөөд авчихаж болохгүй байгаа юм” гэсэн чинь “Эзэмшигч нь байхгүй байгаа, гадуур бичиг баримтгүй явахаар цагдаа зогсоовол асуудалтай болчихоод байна, үзүүлж харуулах юм хэрэгтэй байна, гэрчилгээ нөхөж авах хэрэгтэй байна, тийм боломж байна уу” гэхээр нь би тухайн үед тийм зүйл боломжгүй гэж хэлсэн. Тэр үед Одко дахиж над руу ярьсан байхаа ямар ч байсан удалгүй залгаад “ахаа манай найз байгаа юм, гэрчилгээг нь нөхөөд аваад өгөөч, янз бүрийн асуудал байхгүй” гээд гуйгаад байхаар нь би автотээвэрээр авах боломжгүй байгаа бол цагдаад үзүүлэх юмтай явбал дээр байх гэж бодоод Одкогоос машины мэдээлэл, эзэмшигчийн мэдээллийг авсан. Тэгээд мэдээллийг нь аваад нэг хэвлэлийн мэдээллийн газарт очоод машины гэрчилгээ харж байгаад хэвлэлийн газрын хүнээр янзлуулж хэвлүүлсэн. Тэгээд хэвлүүлсэн гэрчилгээний хуулбар бүхий цаасаа аваад хуучин машины гэрчилгээ бүхий цаасаа наачихсан юм. Тэгээд Одкод буцааж өгсөн. Тухайн үед Одко гэрчилгээ янзалж өгсөн гээд мөнгө өгсөн. Одоо яг хэдэн төгрөг өгснийг нь санахгүй байна, ямар ч байсан мөнгө өгсөн. Цаасан дээр бичээд уулзаж өгсөн санагдаж байна. Машины мэдээлэл гэж машины марк өнгө, моторын багтаамж, арлын дугаар зэргийг цаасан дээр бичсэн байсан байх, эзэмшигчийн мэдээлэл бас цаасан дээр бичсэн байсан санагдаж байна. Хэрвээ иргэний үнэмлэхний хуулбар байвал авто тээвэрээс гэрчилгээ нөхөөд авчих боломжтой...” гэсэн мэдүүлэг /10 хх-ийн 161-162/,

- 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Л.Чт 11... УБЛ улсын дугаартай Ланд Круйзер 200 загварын тээврийн хэрэгслийн түлхүүрийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /8 хх-ийн 39/,

- Гэрч А.Саранцэцэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2011 оноос эхлэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум болон Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт валютын ченж хийж байгаад 2020 оны 3 дугаар сарын 15-нд Оросын хил хаагдсаны улмаас Сүхбаатар сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Гурван мэргэд” худалдааны төвд бараа зарж байна.*******, *******, Г.Нандинцэцэг нэртэй хүмүүс танихгүй. Би 9992-....... дугаарыг утсыг 2004 оноос хойш эзэмшиж байна. Мобикомын үүрэн телефонд миний нэрээр бүртгэлттэй байгаа..Би 2016 оноос эхлэн “Хаан” банкны 569201......... тоот дугаарын харилцах данс нээлгэн одоо хүртэл ашиглаж байна. Би 2020 оны 2 дугаар сарын 23-ны 500өдрийн байдлаар валютын ченж хийдэг байсан, дээрх /569201........ дугаарын данснаас 2020-2-23-ны өдөр*******ийн эзэмшлийн 56881.......  дугаарын данс руу “9992........... ” гэсэн утгаар шилжүүлсэн/ гүйлгээ нь тухайн цаг хугацаанд хийгдсэн байх тул би өөрийгөө гадаад валют худалдаж авсан байх гэж бодож байна. Тухайн үеийн ханшаар Орос рубль 43 төгрөг байсан тооцоолж үзвэл 2,150,000 төгрөгөөр 50,000 рубль худалдан авсан байх боломжтой. Ам.доллар бол 2,150,000 төгрөгөөр худалдаж авах хэмжээний их орж ирдэггүй...Би 10 орчим жил валютын ченж хийхдээ Г гэдэг валютын ченжтэй таарч байгаагүй, танихгүй..” гэсэн мэдүүлэг /12 хх-ийн 66-67/,

- Яллагдагч *******ын 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: “..Би 2020 оны 2 дугаар сарын дундуур яг өдрийг нь санахгүй байна, Улаанбаатар хотод Л.Ч гэх хүнээс 11... УБО улсын дугаартай Ланд-200 маркийн автомашин өдрийн 350,000 төгрөгөөр хоёр өдрийн 700,000 төгрөг өгч түрээслэн аваад 2-3 хоногийн дараа Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд очсон. Тэгээд Д.О гэх хүнтэй уулзаад “Оросын Холбооны Улс руу явж амны хаалт буюу маск оруулж ирэх гэсэн” юм гэж хэлээд би 11... УБО улсын дугаартай Ланд-200 маркийн автомашинаа барьцаанд тавиад 50 сая төгрөг авахаар тохирсон. Тэгээд О бид хоёр нотариатч хайгаад олоогүй учир би өөрөө гараараа бичгийн цаасанд дээр 50 сая төгрөг зээлж авлаа гэсэн бичиг хийж өгсөн. Тэгээд би Огаас 1 рублийг 44.5 төгрөгөөр бодож, 50 сая төгрөгийг 44.5-д хуваагаад 1.123.000 рубль авсан...Би Л.Ч гэж хүнээс 11... УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг түрээслэж авахдаа өөр газар барьцаанд тавих зорилгоор авсан үнэн. Учир нь би хотод байхдаа автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь өөрийнхөө нэр дээр болгож хуурамчаар хийлгэсэн юм...” гэсэн мэдүүлэг /4 хх-ийн 156-158/,

Яллагдагч *******ын 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: “..Нандинцэцэг, Н, Г нар надтай бүлэглэж Ланд-200, Ланд-100, Дий Приус-30, Ново линзингээс авсан Приус-30 зэргийг хамтдаа авч, зарж борлуулсан юм. Н, Г нар гол санааг гаргасан юм. Нандинцэцэг бол тухайн үед байсан хамт явж байсан юм. Энэ гурван хүний амьдралаар тоглоод яахав, мөн Нандинцэцэгтэй би гэр бүлээс гадуур харилцаатай байсан болохоор нуугаад өөрөө хэргээ үүрье, олон хүн татаж хүндрүүлээд яахав гэж бодсон юм...” гэсэн мэдүүлэг /8 хх-ийн 68-69/,

Яллагдагч *******ын мөрдөн байцаалтын шатанд 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр бичгээр өгсөн: “...Тэр өдөр Ланд-200 түрээслэхээр тохирон очиж авахад Н, Г, Нандинцэцэг нартай хамт очиж авсан, нөгөө гурав гадаа хүлээж байсан. Н таньдаг залуутайгаа холбогдож хуурамч гэрчилгээ хийлгэхээр тохиролцож хуурамч бичиг баримт хийж өгөх хүнтэй цайз 16-ын буудал дээр уулзахаар тохирч уулзалдсан, тэр залууд Нандинцэцэг данснаасаа офирцеруудын “Хаан” банкнаас АТМ-ээс 700,000 төгрөг авч өгсөн, тэр залуу урд нь Нд хуурамч чиргүүлийн гэрчилгээ хийж өгч байсан гэж хоорондоо ярьж байсан. Ингээд маргааш гэрчилгээг Н бэлэн болохоор нь яриж байгаад өгөхөөр болсон, маргааш нь Н гэрчилгээг авчирсан, тэр өдөр хувиараа мөнгө зээлдэг гэх залуутай холбогдож Ланд-200-г тэр залууд 80 сая төгрөгөнд барьцаанд тавихаар тохирч Н, Г бид гурав уулзсан, яг уулзахад Н бид хоёр уулзсан, ингээд Андууд худалдааны төвд байрлах Нотариат дээр 80 сая төгрөгийн зээлийн гэрээ миний нэр дээр хийсэн байгаа. Мөнгө зээлэхээр болсон залуу нь “өнөөдөр 9 сая төгрөг байна, маргааш үлдсэн мөнгийг шилжүүлье” гэж тохироод машиныг аваад явсан боловч Ланд-200-г миний нэр дээр байдаггүйг мэдсэн байсан тул 9 сая төгрөгийн буцааж Нандинцэцэгийн данснаас шилжүүлсэн. Машиныг Г Их Дэлгүүрийн урдаас очиж нөгөө залуугаас хүлээн авсан...” гэсэн мэдүүлэг /10 хх-ийн 30-36/,

- Яллагдагч *******т холбогдох 2011007110791 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр “Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай” 84 дугаартай прокурорын тогтоолоор 2038000000153 дугаартай эрүүгийн хэрэгт нэгтгэсэн /4 хх-ийн 195-196/,

- Иргэн А.Таас 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Цагдаагийн байгууллагад ирүүлсэн “...2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр *******т залилуулсан...” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /4 хх-ийн 202/,

- 55-... УНМ улсын дугаартай Тоёота Приус-30 /Toyota Prius-30/ загварын тээврийн хэрэгсэл нь “Новел Лизинг” ХХК-ийн өмчлөлийнх болохыг баталсан баримт /4 хх-ийн 226/,

- 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр “Новел Лизинг” ХХК /Түрээслүүлэгч/, иргэн ******* /Түрээслэгч/ нарын хооронд байгуулсан “...55-... УНМ улсын дугаартай Тоёота приус-30 загварын тээврийн хэрэгслийг 2020 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 7-ны өдрийг хүртэлх 7 хоногийн хугацаанд өдрийн 69,000 төгрөгийн төлбөртөйгээр түрээслүүлэх..” тухай автомашин түрээслүүлэх гэрээ /4 хх-ийн 234-238/,

- Хохирогч А.Тын 2020 оны 2 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: “..Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Нисдэг машин” төвд очтол цайны цаг болчихсон байсан учраас би тэндээ үлдээд О гэх залуу нэг эмэгтэйтэй “Гэмтэл орчихоод ирье” гэж яваад 30 орчим минутын дараа ирээд би өөрийнхөө нэр дээрээ шилжүүлж авсан юм...” гэсэн мэдүүлэг /5 хх-ийн 2-3/,

- Хохирогч А.Тын фейсбүүк хаягт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургууд /5 хх-ийн 11-17/,

- Хохирогч А.Тын 2021 оны 2 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: “..2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр байхаа би фейсбүүк дээр “Приус 20, 30 маркын автомашин бэлэн мөнгөөр худалдаж авна” гэсэн зар оруулсан. Миний зарын дагуу 3 дугаар сарын 03-ны орой 21 цагийн үед байхаа “Sunshine” гэх нэртэй фейсбүүк хаягаас ““приус 20-ын үнээр приус 30 машин авах уу” гээд 2009 оны 2018 онд орж ирсэн мөнгөлөг саарал өнгөтэй приус 30 машины зураг”-ийг явуулсан. Тэгээд хэдээр зарах талаас асуухад 9 сая төгрөг гэсэн. Тэгээд миний 8802.....гэсэн дугаар руу скайтелын дугаараас О гэдэг хүн залгаад “ийм 30 байна яаралтай мөнгөний хэрэг гараад зарах гэж байгаа” юм гэсэн. Тэгээд түүнтэй маргааш өглөө уулзахаар тохироод 11 цагийн үед над руу залгаад нөгөө машинаа үзэх үү. Хаана очих вэ” гэхээр нь би Баянбүрдээс тасганы овоо руу өгсөх замд байрлах М-Ойл шатахуун түгээх станц дээр уулзахаар болсон. Тэгээд 12 цагийн үед О приус 30 маркын автомашинтай ирсэн. Тухайн машиныг үзэж, шалгаад “хийх юмтай юм байна гээд доошоо хэдэд өгөх” талаар асуухад хэдэн төгрөг байгааг асуухаар нь 8,500,000 төгрөг байна гэхэд “мөнгө чинь бэлэн бол ав” гэхээр нь тэгье гэж хэлээд Нисдэг машин руу машины гэрчилгээний нэрийг шилжүүлэхээр яваад 3 давхарт очиход цайндаа орчихсон байсан тул О чи энд хүлээж бай би гэмтлийн эмнэлэг орчихоод ирье гэж хэлээд явсан. Тэгээд 13 цаг 30 минутын үед О над руу “Нисдэг машин дээр ирсэн байна, чи хаана байна” гэхээр нь “ойрхон байна” гээд байгаа газар нь очоод Нисдэг машины 3 давхарт автотээврийн газар байдаг учир тийшээ ороод тээврийн хэрэгслийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлсэн. Тэгээд би машины мөнгийг шилжүүлчихье гэхэд дансны дугаар байхгүй бэлнээр нь аваад өгчих гэхээр нь АТМ-ээс 8,500,000 төгрөг гаргуулан авч От өгсөн. Тэгээд О яваад өгсөн, би ч машинаа аваад явсан. Тэгээд би нөгөө худалдаж авсан 92-... УНО улсын дугаартай приус 30 маркын автомашинаа 2020 оны 3 дугаар сарын 06-н байна уу 07-ны өдөр фейсбүүк дээр приус 30 авна гэхээр нь 10 сая төгрөгөөр Ө гэх хүнд зарсан. Хоёр хоногийн дараа байхаа Ө над руу 20-21 цагийн үед залгаад “чамаас худалдаж авсан машин чинь түрээсийн машин байсан байна, чи надад ямар машин зарчихваа, компанийнх нь хүмүүс авах гээд ирчихсэн байна” гэж хэлсэн. Тэгээд би тийм зүйл байхгүй гэхэд “түрээсийн машин гэж байна. Улсын дугаар гэрчилгээ нь өөр юм байна, чиний надад зарсан гэрчилгээ хуурамч юм байна” гэсэн. Тэгэхлээр нь би үнэхээр тийм юм бол хоёулаа цагдаад хандаж учрыг нь олъё гэсэн чинь 1 цагийн дараа дахин над руу залгаад тухайн компани дээр очиж үзлээ гээд машин өгсөн талаараа хэлсэн. Тэгээд цагдаад ямар ч байсан гомдол гаргаад Өд 10 сая төгрөгийг нь буцааж өгч хохирлыг нь барагдуулсан. Би 8,500,000 төгрөгийн хохирлоо барагдуулчихвал өөр санал хүсэлт гэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /5 хх-ийн 21-22/,

- Хохирогч А.Тын эзэмшлийн “Хаан” банкны 500661.........  дугаарын данснаас 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 4,500,000, 4,000,000 төгрөгөөр нийт 8,500,000 төгрөгийн зарлага хийгдсэн болохыг нотолсон депозит дансны дэлгэрэнгүй хуулга /5 хх-ийн 35/,

- Хохирогч А.Тын 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн: “..Уулзахад ******* нь нэг эмэгтэйтэй хоёулаа явж байсан...Удалгүй надтай холбогдоод “Нисдэг машин” дээр ирсэн байна гэхээр явж очиход ******* нөгөө хүүхэнтэйгээ явж байсан...Тухайн үед эхнэр нь юм байна л гэж бодсон. Жаахан махлаг биетэй, өндөр нуруутай харагдсан, цагаан царайтай байсан. Яг машин зарах талаар *******тай л ярилцсан, тэр эмэгтэй машиндаа /зарах гэж байгаа Приус-30-д/ сууж байсан..” гэсэн мэдүүлэг /10 хх-ийн 105/,

- Иргэний нэхэмжлэгч Д.Ө мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Т гэх залуутай Фэйсбүүкээс приус 30 зарна гэх зарыг хараад 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын гадаа уулзсан. Т тухайн өдөр 92-... УНО улсын дугаартай приус 30 маркийн машиныг унаж ирсэн. Би өөрийн хадам ах Г.Батмөнхийн хамт тухайн машиныг үзэж хараад бэлэн 10 сая төгрөгөөр худалдаж авахаар болсон. Тэгээд бид нар “Хөсөг” трейд рүү машины нэрийг шилжүүлэхээр явсан. Нэрээ шилжүүлээд Хан-Уул дүүргийн Е-март дотор байх Голомт банкнаас өөрийн 315000......... дугаартай данснаас 10,000,000 төгрөгийг авч Тт бэлнээр нь өгсөн. Тэгээд бид нар салсан. Хоёр хоногийн дараа манай хашааны хаалгыг нэг танихгүй хүн нүдээд “Ах та саарал өнгийн 55-... улсын дугаартай приус 30-тай юу, таны машиныг би нэг хараадахъя” гэсэн. Тэгээд би тэр залууг оруулаад машинаа харуулахад “Энэ машин түрээсийн машин байгаа юм аа, хугацаа нь өнөөдөр дуусч байгаа” гэж хэлсэн. Тэгээд би өөрийн гэрчилгээг гаргаж үзүүлэхэд миний нэр дээр шилжсэн гэрчилгээ дээрх арлын дугаар машин дээрх дугаартай таарахгүй байсан. Тэгээд би тэр приүс 30 машинаа “Новел лизинг”-ийн хүнд акт бичиж өгөөд тэр компанийн хашаанд нь үлдээсэн. Тэгээд би цагдаад хандсан. Ийм л зүйл болсон. Би Таас өмнө нь авсан приусийнхээ оронд нь 59-.... УАА дугаартай приус 30 маркийн машин авсан. Надад одоо ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би Таас анх авсан 92-... УНО улсын дугаартай приүс 30 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг авч ирсэн. Үүнийг хэрэгт хавсаргуулах хүсэлтэй байна....” гэсэн мэдүүлэг /5 хх-ийн 24-25/,

- Хохирогч Б.Бын 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн: “....Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлыг дэлгэрэнгүй ярьсан байгаа. Өмнө нь миний мэдүүлсэн бүхэн үнэн зөв. О гэх залуу 2020 оны 2 дугаар сарын 28, 29-ний үед манай компанийн үйл ажиллагаа явуулдаг Сүхбаатар дүүргийн Их тойруу 6 хороо, “Өег тулга” ХХК-ний 204 тоот өрөөнд ирсэн. Тэгээд манайхаас 55-... УНМ улсын дугаартай мөнгөлөг өнгөтэй, приүс 30 маркийн тээврийн хэрэгслийг хоногийн 69,000 төгрөгөөр 7 хоног түрээслэхээр түрээсийн гэрээг надтай байгуулж барьцаа 300,000 төгрөгийг “Новел лизинг” ХХК-ийн Хаан банк дахь данс руу шилжүүлсэн. Гэрээ байгуулж манай компани дээр ирэхдээ ******* ганцаараа явж байсан. Тэгээд бид *******т тээврийн хэрэгслийг гаргаж өгсөн. Тэгээд түрээсийн гэрээний 7 хоногийн хугацаа дуусаад ******* луу залгаж “машиныг авчирч ирнэ үү” гэж хэлэх гэтэл утас нь холбогдохгүй байсан. Тэгээд бид өөрсдийн машиныг ЖПС /GPS/ ашиглан байгаа газар луу нь явсан. ЖПС /GPS/-ээр харахад манай машин яармагт айлын хашаанд байсан. Тэгээд тэр айл руу орж өөрсдийн бичиг баримтаа үзүүлж машинаа аваад явсан. Надад ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй. Миний машин бүрэн бүтэн, ямар нэг эвдрэл гэмтэлгүй. Харин миний машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, улсын дугаар /зүүдэг төмөр/ байхгүй байсан. Би шинээр улсын дугаар, гэрчилгээ гаргуулж авсан мөнгийг нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг /5 хх-ийн 29-30/,

- 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн “Дамно” ХХК-ийн 20-277 дугаартай “55-... УНМ улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслийн 2020 оны 9 дүгээр сарын зах зээлийн жишиг үнээр 12,000,000 /Арван хоёр сая/ төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургууд /5хх-ийн 45-48/,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1814 дугаартай урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны тэмдэглэл /8 хх-ийн 199-208/,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /9 хх-ийн 15-51/,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЗ/144 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүхийн тогтоол /9 хх-ийн 52-63/,

- Г.Нандинцэцэгийн эзэмшлийн “Хаан” банкны 502308.... дугаартай төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулга /9 хх-ийн 189-209/,

- “Хаан” банкны 56224......... дугаартай төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулга /9 хх-ийн 210/,

- “Хаан” банкны 50329............ дугаартай төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулга /9 хх-ийн 211-214/,

- “Төрийн” банкны 3850000........, 10280...... , 105400.........дугаартай төгрөгийн дансдуудын дэлгэрэнгүй хуулга /9 хх-ийн 217-218/,

- “Худалдаа хөгжлийн” банкны .....004559 дугаартай төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулга /9 хх-ийн 236/,

- “Худалдаа хөгжлийн” банкны .....004558 дугаартай төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулга /9 хх-ийн 238/,

- “Худалдаа хөгжлийн” банкны .....300553 дугаартай ам.долларын дансны дэлгэрэнгүй хуулга /9 хх-ийн 239-240/,

- “Худалдаа хөгжлийн” банкны 26030.........  дугаартай валютын дансны дэлгэрэнгүй хуулга /9 хх-ийн 241/,

- 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр*******ийн 56881....... , Г.Нандинцэцэгийн 502308...., .....300553 дугаарын дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /9 хх-ийн 247-249/,

- Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 2 дугаар сарын сүүлээр Сүхбаатар дүүргийн Ардын эрхийн автобусны буудлын “Биеийн тамир спортын хороо” гэсэн бичигтэй байрны 2 давхарт байрлах Авто машины түрээсийн газраас 55-... улсын дугаартай саарал өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг 1 хоногийн 69,500 төгрөгөөр 7 хоногоор түрээслэж аваад тухайн өдрийнхөө маргааш нь Интернет зар дээрээс худалдан авсан байсан 92-... УНО гэсэн улсын дугаарыг хийж байгаад мөн Пруис-30 авна гэсэн зар байхаар нь уг хүнтэй утсаар нь холбогдож байгаад Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Баянбүрдийн тойргийн баруун талд байрлах М-Ойл шатахуун түгээх дээр уулзаж уг машинаа үзүүлтэл уг хүн нь “бэлэн 8,000,000 төгрөгөөр авъя” гэхээр нь би “8,500,000 төгрөгнөөс доош өгөхгүй” гэж хэлээд өгөөгүй юм. Тэгээд нөгөө залуу мань надад 8,500,000 төгрөгийг бэлнээр нь өгөхөөр болж бид хоёр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Нисдэг машины авто тээврийн үндэсний төв орж түүний нэр дээр шилжүүлж мөнгө бэлнээр аваад явсан...Уг мөнгө дараагийн машин авах, хөдөө явах зардал мөн бичиг баримт авахад зарцуулсан юм. Тухайн тээврийн хэрэгслийн арлын дугаар хуучин тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй таарч байсан, худалдаж авсан хүн маань арлын дугаарыг тулгаж үзээгүй шууд авчихсан...” гэсэн мэдүүлэг /5 хх-ийн 55-59х/,

- Яллагдагч *******ын 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: “..Нандинцэцэг, Н, Г нар надтай бүлэглэж Ланд-200, Ланд-100, Дий Приус-30, Ново линзингээс авсан Приус-30 зэргийг хамтдаа авч, зарж борлуулсан юм. Н, Г нар гол санааг гаргасан юм. Нандинцэцэг бол тухайн үед байсан хамт явж байсан юм. Энэ гурван хүний амьдралаар тоглоод яахав, мөн Нандинцэцэгтэй би гэр бүлээс гадуур харилцаатай байсан болохоор нуугаад өөрөө хэргээ үүрье, олон хүн татаж хүндрүүлээд яахав гэж бодсон юм...” гэсэн мэдүүлэг /8 хх-ийн 68-69/,

- Яллагдагч *******ын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд бичгээр өгсөн мэдүүлэг /10 хх-ийн 30-36/

- Яллагдагч *******т холбогдох 2038000000153 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдөр “Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай” 122 дугаартай прокурорын тогтоолоор 1906040062011 дугаартай эрүүгийн хэрэгт нэгтгэсэн /5 хх-ийн 70-72/,

- Иргэн М.Жоос 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Цагдаагийн байгууллагад ирүүлсэн “..Үл таних хоёр залуу 39-... УБЦ хуурамч дугаартай, хар өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгслийг 10 сая төгрөгөөр зарж залилсан..” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /5 хх-ийн 74-76/,

- 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 39-... УБЦ улсын дугаартай Тоёота Приус-30 /Toyota Prius-30/ загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “..Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар баг, 37-3 тоотод байрлах хашаанд үзлэг хийв...ZVW30-1040948 арлын дугаартай, 39-... УБЦ улсын дугаартай, хар өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгсэл байв..” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5 хх-ийн 78-79/,

- 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 39-... УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг автотээврийн үзлэгээр оруулж, оношлуулсан, автомашины торгуулийг төлсөн, “Мөнх Даатгал” ХХК-д даатгуулсан талаарх баримтууд /5 хх-ийн 81-88/,

- 62-... УБТ улсын дугаартай, арлын ZVW301040948 дугаартай, хар өнгийн Тоёота Приус-30 /Toyota Prius-30/ загварын тээврийн хэрэгслийн 02730818 дугаартай гэрчилгээний хуулбар /5 хх-ийн 93/,

- 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн “Нэт капитал лизинг” ХХК-ийн 05/0040 дугаартай албан бичиг, хавсралт /2019 оны 7 дугаар сарын 3-ны өдөр “Нэт капитал лизинг” ХХК иргэн Г.Д нарын хооронд байгуулсан 405201656 дугаартай “Зээлийн гэрээ”/ /5хх-ийн 105-113/,

- Хуурамч гэрчилгээг ашигласан буюу 39-... УБЦ улсын дугаартай, ZVW305024418 арлын дугаартай, хар өнгийн Тоёота Приус-30 /Toyota Prius-30/ загварын тээврийн хэрэгсэл нь *******ын нэр дээр байдаг болохыг нотолсон баримт /5 хх-ийн 123-125, 133-135, 138-141/,

- Яллагдагч *******ын эзэмшлийн “Хас” банкны 500244........ тоот дансны дэлгэрэнгүй хуулга /5 хх-ийн 155-167/,

- Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батзоригийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 19 дугаартай тогтоол /6 хх-ийн 6-7/,

- Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батзоригийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 19 дугаартай шийдвэрийг хүчингүй болгосон дээд шатны прокурорын 51 дугаартай тогтоол /6 хх-ийн 33-34/,

- 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр ZVW301040948 дугаартай, хар өнгийн Тоёота Приус-30 /Toyota Prius-30/ загварын тээврийн хэрэгслийг хохирогч Г.Дд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /6 хх-ийн 38/,

- Хохирогч М.Жын 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Мөрөн сумын захын хажуу талд байдаг “Голомт” банкны үүдэнд байдаг машин зогсоол дээр найз Амарзаяагийн хамт машин авахаар үзээд явж байтал хөр өнгийн 39-... УБЦ улсын дугаартай приус-30 маркийн арын багаж дээр зарна 8885.........  гэсэн утасны дугаар наасан зогсож байхаар нь би машин зарна гэсэн залуутай уулзаж машины талаар асуухад “энэ машиныг зарна 11 сая төгрөгөөр зарна” гэж хэлэхээр нь би “арай үнэтэй байна, урд хормой нь хагарчихсан байна” гэж хэлээд 10 сая төгрөгөөр авахаар тохирсон, би машин авсан өдрөө тухай машины гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авах гэсэн боловч амралтын өдөр байсан учраас автотээврийн төв ажлаагүй байсан, би “Хаан” банкнаас 10 сая төгрөг бэлнээр аваад тухайн машин зарна гэсэн О гэдэг залууд мөнгийг тоолж өгөөд Оыг 50, 100 гэсэн рестораны гадаа буулгаад дараа хот орохороо машины гэрчилгээг шилжүүлж авахаар тохирсон, тэр үед О бас нэг залуутай хамт явж байсан...Би тэгээд 1 дэх өдөр Оын 8885-3070 гэсэн дугаар луу залгаж асуухад холбогдохгүй байсан, тэгээд 3 дугаар сарын 13-ны өдөр гэртээ байж байтал 15 цагийн үед Гэрлээ гэдэг залуу бас нэг танихгүй залуугийн хамт ирээд “танайд О гэдэг хүн байна уу, энэ хэний машин юм бэ” гэж асуухаар нь би “энэ машиныг хэд хонгийн өмнө 10 сая төгрөгөөр худалдан авсан” гэж хэлсэн чинь Гэрлээ гэдэг залуу “энэ хотод байдаг манай дүүгийн машин юм шиг байна” гэж хэлчихээд яваад өгсөн. Би тэр даруйдаа Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт өргөдөл бичиж өгсөн. Би Гэрлээгээс машины эзэн гэх Д гэдэг залуугийн дугаарыг аваад Шагдарсүрэн гэдэг мөрдөгчтэй уулзаж мэдүүлэг өгөөд уг машины арлын дугаарыг сангаас шүүж үзэхэд “Нэт Капитал” гэсэн нэр дээр уг машин байсан, би тэгээд машины эзэмшигч гэх Д гэдэг залуутай Шагдарсүрэн мөрдөгчийн утсаар яриулсан. Би машины гэрчилгээг үзэж шалгасан, тэгэхэд тухайн тээврийн хэрэгсэл О гэдэг хүний нэр дээр байсан, уг машины эзэмшигч О мөн байна гэж би тухайн үедээ бодсон, О надад “машинаа зарахдаа миний машин байгаа юм, би Оросын Холбооны Улс руу гарах гээд машинаа зарж байгаа, би сая Ханх сум руу явчихаад ирлээ” гэж хэлж байсан, өөр хүний эзэмшилд байдаг тухайн машин байсан талаар юу ч яриагүй...” гэсэн мэдүүлэг /6 хх-ийн 11-13/,

Хохирогч М.Жын 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “...“Зарна” гэсэн бичигтэй 39-... УБЦ улсын дугаартай хар өнгийн Приус 30 маркийн автомашинтай О, Г гэх хоёр залуу ирсэн...Намайг От мөнгө өгч байхад Оын найз Г гэх залуу хамт байсан. Тэр залуу От хандаж “чи машинаа ингээд зарчихөж болж байгаа юм уу? Эхнэртээ юу гэж хэлэх гэж байгаа юм бэ?” гэх зэрэг зүйлс ярьж байсан. Бас надад хандаж “дүү чи энэ машинаар халтууранд явах гэж байгаа бол обудыг нь солиорой, их хатуу обуд байна лээ, машинд дуу оруулчих гээд байдаг юм байна лээ” гэх зэрэг зүйлс надад хэлсэн...Сүүлд залилуулснаа мэдээд О, Г хоёрыг “50, 100” нэртэй буудлаас ирж авсан гэх таксины жолооч Түвшиндоржоос асуухад “О, Г хоёр тэр өдрөө буюу 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдрөө “Голомт” банк руу очоод надаас авсан мөнгө төгрөгөө рублээр солиулсан” гэсэн...” гэсэн мэдүүлэг /6 хх-ийн 18-20/,

- Хохирогч М.Жын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: “....Оаас тээврийн хэрэгслийг нь худалдаж авахад нэг залуутай цуг явсан. Сүүлд Оыг цагдан хорих байранд хоригдож байхад тэр цуг явсан залууг Г гэдэг гэдгийг Ханх сумын хилийн цэргийн алба хаагч нараас мэдэх болсон...Г гэх залуу нь Оыг надад Приус-30 маркийн машиныг худалдах гэж байхад “энэ машин бол ямар ч асуудалгүй машин, Оын эхнэр нь унадаг, ямар ч асуудалгүй. Одоо ингээд О эхнэрийнхээ машиныг зарчихаар эхнэр нь уурлах байхдаа” гэж хоёулаа хоорондоо ярьж, надад хандаж хэлж байсан. О тэгж байгаад л эхнэртэй жижиг тэрэг авч өгөхөөс гэж хэлж ярьж байсан...Хохирлоо барагдуулж авмаар байна, нийт 3,650,000 төгрөгийн хохирол бол гаргуулж авсан одоо үлдэгдэл 6,350,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /10 хх-ийн 135/,

- Хохирогч М.Жын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: “...Тэгсэн чинь *******ын хамт явж байсан залуу болох Г /би*******ийн нэрийг уг машиныг худалдаж аваад хэд хоногийн дараа Ханхаар хил нэвтрэх гэж байхад нь саатуулж авч ирэхэд нь мэдсэн юм/ “наад машин чинь ямар ч асуудалгүй, манай найзын эхнэрийнх нь машин, чи санаа зовох зүйлгүй, наад машин чинь гоёлын обудтай эсвэл энгийнээр солиулж болно, эдний контайнерт байгаа, ах нь өөрөө Японоос ганц хоёр Приус оруулж ирдэг юм” гэж хэлж байсан. Тэгээд би*******, ******* нарын хамт “Хаан” банк руу очиж АТМ-аас данснаасаа 10 сая төгрөг бэлнээр гаргаж тэр хоёрт өгсөн. Тэр үед ******* миний өгсөн 10 сая төгрөгийг тоолоод*******т өгсөн. Тэгээд машиндаа суугаад 50, 100 буудалд буусан..” гэсэн мэдүүлэг /10 хх-ийн 137-138/,

- Гэрч Ж.Түвшиндорж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр би өөрийн машинаар таксинд яваад 15 цагийн үед 4 замын ар талын уулзвар дээр зогсож байтал такси дуудлагын утас руу залгаад “50, 100” ресторан буудалд дуудсан. Тэгээд намайг яваад очиход “50, 100” буудлаас хоёр залуу гарч ирээд “зах орьё” гэж суугаад захын хажуу “Голомт” банк орсон, тэр хоёр миний машинд сууж явахдаа мөнгө солиулах тухай хоорондоо яриад байсан, нэг залуу нь утсаар нэг эмэгтэй хүнтэй яриад байсан, мөнгө авах гэхээр карт болохгүй байгаа гээд “Голомт” банк руу ороод 1 цаг гаруй болсны дараа гарч ирээд махлагдуу О гэдэг залуу зах руу ороод үүрдэг цүнх авч гарч ирээд О надад хандаж “миний карт болохгүй байна, таны картанд мөнгө хийгээд авчихъя” гэж хэлээд миний данс руу 1,575,000 төгрөг хийгээд “Номин” худалдааны төвийн “Хаан” банкны АТМ-ээс 1,570,000 төгрөг авсан..” гэсэн мэдүүлэг /6 хх-ийн 50/,

- Хохирогч Г.Дийн 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: “...2020 оны 2 дугаар сард фэйсбүүк дээр “машин түрээслэнэ” гэсэн зар байсны дагуу тухайн зарыг тавьсан хүнтэй фэйсбүүк чатаар холбогдоход “Нэг өдрийн хэдээр түрээслэх” талаар асуухад “Нэг өдрийн 50,000 төгрөг болно” гэж хэлээд маргааш нь уулзахаар тохирсон юм. Одоогоор яг хугацааг нь хэлж мэдэхгүй байна. Тэгээд маргааш нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороололд байдаг 64 дүгээр байрны гадаа машин түрээслэхээр болсон О гэдэг залуутай уулзсан. Тухайн үед О нь “нэг жижиг Витз /vitz/ маркын автомашинтай ирсэн бөгөөд 1 эрэгтэй, 1 эмэгтэй хүнтэй хамт ирээд О машинаас буухад нөгөө хоёр хүн нь яваад өгсөн. Тэгээд Отай уулзахад Хэнтий аймаг руу явж золголт хийнэ, өдрийн 50,000 төгрөгөөр түрээслээд 3-5 хоног гээд барьцаа 300,000 төгрөг гээд нийтдээ 450,000 төгрөг надад бэлнээр болон иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхийн хуулбараа өгөөд миний 62-... УБТ улсын дугаартай приус 30 маркын тээврийн хэрэгслийг түрээслэн авч явсан. Тэгээд би машинаа түрээслэсэн өдрөөс хойш 2 хоногийн дараа машиндаа суурьлуулсан ЖПС /GPS/ төхөөрөмжөөр хаана явж байгааг нь шалгатал машин маань Хөвсгөл аймагт явж байсан. Тэгээд Оын 9811-тэй дугаар руу залгахад холбогдох боломжгүй байсаар машин маань Мөрөнд нэг газар зогссон. Тэгээд таньдаг хүн амьтан сураглаж байгаад танил ахыгаа машины ЖПС /GPS/ зааж байгаа газарт очоод шалгаад өгөөч гэж гуйтал нэг айлын хашаанд машин маань зогсож байсан бөгөөд улсын дугаар нь 39-... УБЦ улсын дугаартай байна гэсэн. Тэгэхлээр нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт өргөдөл гаргаад, тухайн приус 30 машинаа ББСБ-аас лизингээр худалдаж авсан бөгөөд, тухайн газраас бичиг хийлгэж аваад Хөвсгөл аймаг руу машинаа авахаар явж очоод машины ЖПС /GPS/ зааж байгаа айлд очиход Ж гэх залуу 10,000,000 төгрөгөөр худалдаж авсан гэж байсан. Ж нь мөн Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт өргөдөл гаргаад миний 62-... УБТ буюу Жын худалдан авсан гэх 39-... УБЦ улсын дугаартай хар өнгөтэй приус 30 машиныг цагдаагаас битүүмжилсэн. О машины маань улсын дугаар болон гэрчилгээг солиод Ж гэх хүнд зарж борлуулсан байсан. Үүнээс хойш машины авч чадахгүй явсаар 2020 оны 8 дугаар сарын 25-30-ны хооронд байхаа Нийслэлийн прокурорын газраас зөвшөөрөл гаргуулан авч машинаа Хөвсгөл аймгаас очиж авсан ийм л зүйл болсон. ******* нь миний машиныг түрээслэсэн нэрийдэлтэй залилсан хүн байгаа юм. *******тай хамт ирсэн хүмүүс надтай уулзаагүй. О нь тэр хоёр хүнтэй хамт ирэхдээ ямарч ч байсан жижиг Витз /Vitz/ маягийн машинтай ирсэн. Тэгээд О буугаад нөгөө хүмүүс нь яваад өгсөн. Одоо царай зүсийг нь санахгүй байна. Би 2019 онд “Нэт капитал” ББСБ-аас 62-... УБТ улсын дугаартай приус 30 маркын хар өнгөтэй автомашиныг 5 сая төгрөгийн урьдчилгаа өгч 11,5 сая төгрөг зээлж нийтдээ 16,500,000 төгрөгөөр худалдан авсан юм. Би сар бүр машины лизингийн зээлэнд 526,000 төгрөг төлдөг юм. Одоо 2022 оны 7 дугаар сард зээл нь дуусна. 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдөр миний машиныг түрээслэнэ гэж авч яваад бусдад зарж борлуулан, мөн Хөвсгөл аймагт машины битүүмжлэгдэж 2020 оны 8 дугаар сарын сүүл юм уу 2020 оны 9 дүгээр сарын эхээр хүлээж авсан. Энэ сул зогссон 6 сарын лизингийн төлбөрийг барагдуулчихвал өөр санал хүсэлт гэх зүйл байхгүй....” гэсэн мэдүүлэг /6 хх-ийн 41-42/,

- Г.Нандинцэцэгийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр гэрчээр өгсөн: “....2020 оны 2 дугаар сарын 20-ны үед намайг гэртээ байхад О, Н, Г гурав хар өнгөтэй Ланд-200 машинтай намайг гэрийн гаднаас ирж авсан. Тэгээд бид дөрөв Сэлэнгэ аймаг руу явсан...Тэгээд Алтанбулаг дээр ирэхэд Н “О гэх мөнгөтэй ченж байдаг” талаар От хэлсэн. Тэгээд ченж Отай уулзахаар хилийн хажууд байдаг офист нь орж уулзсан...Нгийн зааж өгсөн хүнтэй нь уулзаж мөнгө авах гэж байна л гэж ойлгосон...******* Огаас авсан мөнгөнөөс Н, Г хоёрт тус тусад нь 2-3 сая төгрөг өгсөн гэж ярьж байсан. Тэгээд эхнэр хүүхэддээ 10 орчим сая төгрөг өгсөн байх...Үлдсэн мөнгийг нь миний Худалдаа хөгжлийн банкны .....300553 дугаартай долларын дансанд хийсэн. Миний дансанд ойролцоогоор 30 орчим сая төгрөг орсон байх...” гэсэн мэдүүлэг /6 хх-ийн 54-56/,

- Гэрч Б.Баярмагнай мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..Би Н гэдэг залуугийн талаар нэрийг нь л сонсож байсан. Өндөр тарган залуу байдаг юм байна лээ. Манай гэрийн гадаа ирээд Оыг аваад явж байсан юм..” гэсэн мэдүүлэг /6 хх-ийн 60-61/,

- 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн “Дамно” ХХК-ийн 20-261 дугаартай “Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслийн 2020 оны 8 дугаар сарын зах зээлийн жишиг үнээр 12,800,000 /Арван хоёр сая, найман зуун мянга/ төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургууд /6 хх-ийн 82-84/,

- 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр*******ийн 5688145391, Г.Нандинцэцэгийн 502308...., .....300553 дугаарын дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /9 хх-ийн 247-249/,

- Хохирогч М.Жд 4,814,103.55 төгрөгийн үнэ бүхий гадаад улсын мөнгөн дэвсгэрүүдийг хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /7 хх-ийн 162-163/,

- Гэрч З.Сэргэлэнбаатар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..*******ыг танина манай охин буюу эхнэрийн маань охин Б.Баярмагнайгийн нөхөр гэх залуу юм..Би 2017 онд иргэн Дэнсмаагаас зуслангийн хоёр газар худалдаж авсан байсан. Гэтэл 2019 онд сонгуулийн үеэр *******, Б.Баярмагнай нар надад хандан “Зуслангийн газраа өгөөч, амьдрал ахуйгаа дээшлүүлэх гэсэн юм. Дараа нь танд буцаагаад өгье, машин авч солих гэж байгаа” гэж хэлсэн. Тэгээд миний худалдаж авсан зуслангийн хоёр газрыг хоёуланг нь аваад солонгос машинаар сольсон байсан. Тэгээд зуслангийн газрынхаа мөнгийг 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр над руу 4,000,000 төгрөг шилжүүлсэн юм...” гэсэн мэдүүлэг /10 хх-ийн 164-165х/,

- Яллагдагч *******ын 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хилийн хориг тавиулсан байсан. Учир нь залилангийн хэрэгт холбогдоод шалгагдаж байсан. Тэгээд би 2020 оны 3 дугаар сарын 05-нд өөрийн найз*******ийн хамт хотоос Приус-30 маркын машиныг фейсбүүкээр түрээслүүлнэ гэсэн зарыг хараад тэр хүнтэйгээ тохироо өдрийн 50,000 төгрөг, барьцаа 200,000 төгрөгөөр тохироод тэр хүндээ бэлнээр 450,000 төгрөг өгсөн...Тэгээд******* бид хоёр 3 дугаар сарын 05-ны 17 цагийн үед Хөвсгөл рүү явсан..” гэсэн мэдүүлэг /5 хх-ийн 99-103/,

- Яллагдагч *******ын 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: “...Би яг өдрийг нь санахгүй байна, би Улаанбаатар хотод машин түрээслэх зараар Д гэдэг залуутай холбогдож машиныг түрээслэж авч яваад Хөвсгөл аймгийн Мөрөн суманд иргэн Ж гэдэг залууд 10 сая төгрөгөөр зарсан, би тухайн Тоёота приус-30 маркийн хар өнгийн машиныг би зөвхөн улсын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээг сольсон юм, улсын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь миний хуучин машиных байсан 39-... УБЦ дугаартай байсан...” гэсэн мэдүүлэг /6 хх-ийн 91-92/,

- Яллагдагч *******ын 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “...Би тухайн гадаад валютыг Хөвсгөлд Приус-30 худалдаж авсан Жавлавцогзолоос авсан 10 сая төгрөгөөр солиулсан мөнгө байгаа юм...” гэсэн мэдүүлэг /7 хх-ийн 201-202/,

- Яллагдагч *******ын 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: “..Нандинцэцэг, Н, Г нар надтай бүлэглэж Ланд-200, Ланд-100, Дий Приус-30, Ново линзингээс авсан Приус-30 зэргийг хамтдаа авч, зарж борлуулсан юм. Н, Г нар гол санааг гаргасан юм. Нандинцэцэг бол тухайн үед байсан хамт явж байсан юм. Энэ гурван хүний амьдралаар тоглоод яахав, мөн Нандинцэцэгтэй би гэр бүлээс гадуур харилцаатай байсан болохоор нуугаад өөрөө хэргээ үүрье, олон хүн татаж хүндрүүлээд яахав гэж бодсон юм...” гэсэн мэдүүлэг /8 хх-ийн 68-69/,

- Яллагдагч *******ын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өгсөн “....А.Г нь Ланд-100, Ланд-200, Хөвсгөл явдаг Приус-30 машинуудыг хамт байсан авалцсан, заралцсан...Хохирогч Дий машиныг Г бид хоёр хоёулаа хамт очиж машиныг нь авсан юм. Тэгээд Хөвсгөлд очиж зараад намайг хил давуулж өгөхөөр явсан юм. Хөвсгөлд очоод Жд зарахад Г бид хоёр хамтдаа байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11/23-25х/ - Яллагдагч *******т холбогдох 2038000000142 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай” 57 дугаартай прокурорын тогтоолоор 2038000000153 дугаартай эрүүгийн хэрэгт нэгтгэсэн /6 хх-ийн 121-122/,

- Хилийн 0117 дугаар салбарын сургалт эрхэлсэн орлогч О.Лхагвасүрэнгээс 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр “Монгол Улсын талаас Оросын Холбооны улсын тал руу хууль бусаар хил зөрчсөн байж болзошгүй” тухай гэмт хэргийн талаарх мэдээлэл, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /6 хх-ийн 123х/,

- Гэрч Б.Амгаланбаатарын 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр өгсөн: “...Автомашинтай бүлэг “Хаагддагийн даваа”, “Хөх мөсөн”, “Цагаан сайр”, “Уран зүрх овоо”-ны голын дагуу хилийн хэсэгт илэрсэн автомашины мөрийн дагуу үүрэг гүйцэтгэж малчин М.Дашдондогийн гэрт очиход хилийн хэсэгт явсан автомашины мөр нь Ханх сумын харъяат Б.Доржпүрэвийн автомашин байсныг мэдээллээр илрүүлсэн. Б.Доржпүрэвийг зүс танина, Ц.Түмэнбаярыг мэдэхгүй 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 08:10 минутад Ц.Түмэнбаярыг Ханх сумын “Ханх тур” амралтын баазаас дуудан ирүүлж мэдүүлэг авахад Ханх сумын харъяат Б.Доржпүрэвийн хамт хилийн 381 дүгээр тэмдэгийн чиглэл Улсын хилээс 5 км зайд Овооны гол нэртэй газар 3 дугаар сарын 09-ний өдрийн 16:00 цагийн орчим очиж хил зөрчихийг завдсан Улаанбаатар хотын харъяат *******ыг авчирснаа хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг /6 хх-ийн 125-126/,

- 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр *******ын авч явсан Нөүт-8 /Note-8/ загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6 хх-ийн 133-138/,

- 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 09 цагт *******ын биед үзлэг хийж, эд зүйлс хураан авсан тэмдэглэл /6 хх-ийн 139/,

- *******аас эд зүйлс болон мөнгөн дэвсгэрт гадаад улсын валют хураан авсан тэмдэглэл /6 хх-ийн 140-142/,

- Хураан авсан эд зүйлст үзлэг хийсэн тэмдэглэл /6 хх-ийн 215-233/,

- 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр “..******* нь өөрийгөө өнгөлөн далдлах зорилгоор ашигласан цагаан даавуун нөмрөг, маск, хар савхин бээлий болон бусад эд зүйлс...” зэргийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /6 хх-ийн 234, 7 хх-ийн 228-230/,

- Монгол Улсын хилийн 382 дугаар тэмдгийн чиглэлээс олдсон гутлын мөр, эд зүйлс /савхин бээлий, өнгөлөн далталтын хувцас/ -ийг гэрэл зургаар бэхжүүлсэн баримт /6 хх-ийн 143/,

- Хилийн 8 дугаар заставын дарга, ахмад Г.Нямтайвангийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн “Хил орчмын зөрчлийг тэмдэглэсэн бүдүүвч зураг” /6 хх-ийн 147/,

- Ц.Нандинцэцэг нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумны нутаг дэвсгэрт байрлах Алтанбулаг боомтоор 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улсын хилээр нэвтэрч, Оросын Холбооны Улс руу зорчсон, 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Ханх сумын нутаг дэвсгэрт байрлах Ханх боомтоор 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Оросын Холбооны Улсаас Монгол Улсын хилээр нэвтэрсэн болохыг нотолсон Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2/50/10333 дугаартай албан бичиг, хавсралт /6 хх-ийн 165-166/,

- Яллагдагч******* нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумны нутаг дэвсгэрт байрлах Алтанбулаг боомтоор 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Монгол Улсын хилээр нэвтэрч, Оросын Холбооны Улс руу зорчиж, 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Оросын Холбооны Улсаас Монгол Улсын хилээр нэвтэрсэн болохыг нотолсон Хил хамгаалах ерөнхий газрын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2-4в/4457 дугаартай албан бичиг, хавсралт /9 хх-ийн 112-116/,

- Гэрч Б.Доржпүрэвийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6 хх-ийн 204-207/,

- Гэрч Ө.Дугарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..Намайг илрүүлсэн мөрийг дагахад уг мөр Улсын хилтэй хамгийн ойртсон хэсэг нь эхлээд миний мөр алддаг Уран зүрх уулын хойд талд байх харганатай хэсэг байсан. Тэр харангатай хэсгээс Улсын хилийн багана хүртэл 1 км гаран зайтай, савхин бээлий, цагаан даавуун өнгөлөн далдлах хувцас зэргийг олсон” гэсэн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6 хх-ийн 208-214/,

- Гэрч Г.Нямтайван мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Надад 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 19:40 минутын үед Монгол талаас Оросын Холбооны Улсын зүг рүү явсан мөр илэрсэн талаар мэдээлэл ирсэн. Би уг мэдээллийг аваад заставын бүрэлдэхүүнийг цуглуулсан. Тэгээд би өөрийн орлогч дэслэгч К.Кадиржантай уулзахад илэрсэн ул мөрийг шалгуулахаар тухайн үед харуулд байсан ахлах ахлагч Ө.Дугарсүрэн, ахлагч Б.Энхбаатар нарыг явуулсан тухай хэлсэн. Тэгээд би мөр улыг нягталж шалгахаар араас нь дэд хурандаа Ц.Эрдэнэхүү, ахлагч С.Ариунбуян, жолооч Б.Амгаланбаатар нарын хамт заставын фургоноор явсан. Тэгээд харуул дээр очиж ерөнхий мэдээлэл аваад, анх мэдээлэл өгсөн малчин М.Дашдондогийн гэрт очсон. Тэгээд юу харсан талаар асуухад М.Дашдондог “2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хилийн зурваст нэг хүн явж байхыг харсан, тухайн хүн ганцаараа хэвтэж, босож, явж байхыг харсан, тэгээд сэжигтэй санагдахаар нь тухайн хүний мөрийг дагуулж харахад хилийн зүгээс ирсэн мөр байсан” гэж хэлсэн.. Тус мөр лүү манай томилж явуулсан Ө.Дугарсүрэн, Б.Энхбаатар нар тухайн мөрийн дагуу явж шалгалтыг хийсэн хоёр удаа явж шалгасан, тэгээд тухайн хүний бэлтгэсэн цагаан өнгийн даавуун өнгөлөн далдлах хувцас, бээлий зэргийг олсон байсан. Би *******,*******, Ц.Түмэнбаяр нарт хилийн тухай хууль, дүрмийг тайлбарлаж өгөөд биед нь үзлэг хийсэн. *******т Монгол Улсын үндэсний энгийн паспорт 2 ширхэг байсан. Нэг нь өөрийнх нь паспорт, нөгөөх нь өөр хүний паспорт байсан. *******аас мөн их хэмжээний рубль, доллар, төгрөг гарч ирсэн. Би Оаас яагаад хоёр гадаад паспорттой байгаа талаар асуухад тайлбарлаж чадахгүй байсан. Мөн бас рубль, доллар зэргээр яах гэж байгаа юм гэхэд түгдэрч сандарсан байдалтай байсан. “Мах авна” гэх зэрэг юм ярьж байсан. Тэгээд мах авахад рубль, доллар ямар хэрэгтэй юм гэхэд хариулж чадахгүй байсан..” гэсэн мэдүүлэг /6 хх-ийн 235-237/,

- Гэрч Д.Адилбиш мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..Би 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хил зөрчсөн байж болзошгүй гэх хүн Ханх сумын “Леганда Хөвсгөл” гэх амралтын газарт байгаа гэх мэдээллийг аваад уг амралтын газрын байшинд дэслэгч Д.Оюун-Эрдэнийн хамт ороход 3 хүн байсан. Ц.Түмэнбаяр,*******, ******* гурав байсан. Би ороод ямар шалтгаанаар хилийн зурвас руу явсан, хаанаас ирсэн зэргийг асуусан. Намайг тус байшинд очиход гэрлээ унтраасан*******, Ц.Түмэнбаяр хоёр гадуур хувцсаа өмссөн, ******* гадуур хувцастайгаа түрийлгээ хараад орон дээр хэвтэж байсан. Би ороод *******ыг ажиглахад их ядарсан байдалтай харагдаж байсан. Хилийн зурвас руу явсан эсэхийг асуухад ******* “би өдөржин энд унтаж байсан” гэж худлаа хариулсан. Ц.Түмэнбаяр,******* хоёр нь хилийн зурвас руу машинтай явсан мах авахаар үнэ ханш судлахаар явсан гэсэн...” гэсэн мэдүүлэг /6 хх-ийн 238-240/,

- Гэрч Ө.Далай-Очир мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 3 дугаар сарын 08-ны орой 20 цагийн үед Ц.Түмэнбаяр,*******, ******* нар манайд ирсэн. Би Түмэнбаяр ахыг таньдаг байсан, манай нутгийн Ренчинлхүмбэ суманд амьдардаг. Тэгээд би тэр гуравт хоол хийж өгсөн.******* цүнхээсээ архи гаргаж ирсэн. Тэгээд бид нар хувааж уусан. ******* гэх залуу архи уугаагүй, тэгээд орой 21 цагийн үед ******* гэх залуу надаас “00 цаас байна уу” гэж асуухаар нь би “00 цаас гадаа 00-д байгаа” гэж хэлсэн. Тэр залуу гарахад Г гэх залуу дагаад гарсан. Тэгээд 10 орчим минутын дараа Г гэх залуу ганцаараа орж ирсэн, би тэр залуугаас “найз чинь яаваа” гэсэн чинь “Доржпүрэв ахынд хонохоор явсан” гэж хэлсэн. ******* гэх залуу огт архи уугаагүй. Манайхаас гарахдаа эрүүл байсан. Манайд ороод л ерөөсөө бууз идээл гарсан. Би тэр залуутай ярих завдал ч болоогүй. *******ыг явсны дараа би Г гэх залуугаас “яах гэж, ямар ажилтай явж байна” гэж асуухад “Хатгал их сайхан газар байна, энд нэг газар аваад амралт байгуулах санаатай” гэж хариулсан...” гэсэн мэдүүлэг /6 хх-ийн 243-245/,

- Гэрч Б.Доржпүрэв мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би тэр залуутай 2020 оны 3 дугаар сарын 07-ны орой би Хатгалаас Ханх сум руу явж байгаад Хөвсгөл далай дээр тааралдсан. Далай дээр О такси хөлслөөд Түмэнбаяр, Г нарын хамт явж байсан, далай дээр цас орж байсан учраас тэд нар цаашаа явж чадахгүй болчихлоо гээд буцаж явж байсан. Тэгээд надтай тааралдаад, би Түмэрбаяр ахын таньдаг учраас тэд нар надтай Ханх руу явж байсан машинуудад хуваагдаж сууцгаагаад бид нар Ханх явсан. Тэгээд Түмэнбаяр, О, Г нар манайд ирж хоносон. Маргааш нь буюу 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 11 цагийн үед О, Түмэнбаяр, Г бид дөрөв машинаар “Бошигтийн шил” гэх газарт машинтай очоод хил хаана байгааг зааж өгсөн, би От “Оросын тал битүү камертай, чи хилээр гарч чадахгүй” гэж хэлсэн. О нь “Оросын талд хар даруулсан, Оросын Холбооны Улс руу орох эрхгүй болсон, миний эхнэр хүүхэд хоёр Эрхүүд амьдардаг, би 1 нас, 8 сартай баньдтай, эхнэр хүү хоёр дээрээ очмоор байна” гэх утгатай юм ярьсан. Би энэ үгэнд итгэсэн. Яагаад Оросын талд хар даруулсан, орох эрхгүй болсон талаар нь цаашаа лавлаж асуугаагүй, яагаад хилээр хууль бусаар алхаж гарах гэж байгаа талаар үүнээс өөр зүйл мэдэхгүй...О цагаан өнгийн даавуун хувцсыг манай гэрт гаргаж үзэж байсан, тэр нь тийм их оёо байхгүй, нөмөрч бүслэж л өмсдөг хувцас байсан, хилээр халхавчлах зорилгоор ашиглана гэж байсан. ******* манайхаас 2020 оны 3 дугаар сарын 08-ны орой 20 цагийн үед гараад явсан. Түмэнбаяр, Г нартай хамт гарсан, тэд нар “Далай-Очирынд очиж хононо” гээд гараад явцгаасан. Би тэгээд гэртээ үлдсэн, надад хилээр гарах гэж байгаа талаар юу ч хэлээгүй, маргааш өглөө манайд Г, Түмэнбаяр хоёр ирсэн. Тэр хоёр манайд хоол унд идэж уугаад байцгаасан, тэгээд үдээс хойш 14 цагийн үед Г намайг “манай найз хилээр гарах гэж яваад төөрөөд явж чадахаа байчихлаа гэж хэлээд миний машинаар хамт очиж Оыг авъя” гэсэн, тэгээд Түмэнбаяр, Г бид гурав миний машинаар “Овооны гол” гэх газарт очсон, тэнд очиход ******* бид нарыг хүлээгээд газар сууж байсан. Ядарсан, өлссөн байдалтай байсан. Бид нар тэгээд юу болсон, яагаад хилээр гарч чадаагүй талаар асуухад ******* нь “Миний ЖПС /GPS/-тэй утас цэнэг дуусаад унтарсан, тэгээд би төөрсөн” гэж хэлсэн. Тэгээд нээх юм яриагүй...Би тэр гурвыг явсны дараа хилийн алба руу утасдаж хаашаа явсан талаар нь хэлсэн, мөн “нэг залуу нь хил зөрчихөөр алхаж явсан залуу байгаа” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /6 хх-ийн 246-248/,

- Гэрч М.Дашдондог мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 13 цагийн үед “Уран зүрх” уулын баруун энгэрт явж байтал нэг хүн овооны голын жалга дагаад явж байсан...тэр хүний мөр Оросын Холбооны Улсын хилийн зүгээс Монгол руу явсан байдалтай байсан, тэгээд би энэ тухай харуулын дарга Дугарсүрэнд утсаар хэлсэн. Намайг ярихад 18 цаг болж байсан. Тэгээд би Дугарсүрэн, Энхбаатар хоёрыг мөр илэрсэн гэх “Уран зүрх”-ийн доод хэсэгт хүлээж байгаад ирэхээр нь гэр лүүгээ явсан. Тухайн хүн ийш тийшээ юм хараад л байх шиг байсан байж байгаад зогсоод, эргэн тойрноо ажаад явж байсан..” гэсэн мэдүүлэг /7 хх-ийн 2-5/,

- Гэрч Ө.Дугарсүрэн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би тэгээд хамт манаанд гарч байсан Энхбаатарын хамтаар Дашдондогийн мөр харсан гэх “Уран зүрх” уулын давааны ар гэх газарт мориор очсон. Б.Энхбаатар бид хоёр сөрөг мөрдөлт хийж мөрийг даган “Уран зүрх” уулын доод хэсгээр 4 км орчим явж байгаад хэсэгхэн халзан газраас /хэсэгхэн модгүй газраас/ цагаан өнгийн даавуун хувцас мэт зүйл, бас цагаан өнгийн маск мэт зүйлийг олсон. Тухайн үед харанхуй болсон байсан, хэдэн цагийг нь яг сайн мэдэхгүй байна, тэндээс даавуун зүйлийг аваад мөрөө дагаж явсаар “Уран зорх” уулын хойд ар дээр очоод мөрөө алдсан. Тухайн үед шөнийн 23 цаг болж байсан. Нэгэнт мөрөө алдсан учраас Хилийн зогоон буюу хилийн тэмдэгт, баганы хажуугаар явсан жимээр явж хил давсан ул мөр байгаа эсэхийг шалгахад хил давсан ул мөр илрээгүй, мөр илрээгүй учраас бид хоёр тэндээсээ Боомт руу буусан. Тэгээд боомт дээр хоноод маргааш өглөө нь буюу 2020 оны 3 дугаар сарын 10-ны өглөө 7 цагийн үед мөр алдсан газар болох “Уран зүрх” уулын ард байх модон дундах харганатай газар луу явсан, тэгээд уг газраас мөрөө хайхад харганы доод үзүүрээс мөр гарч ирсэн. Уг мөрийг дагаад явахад “Уран зүрх” уулын араас уруудаад “Овооны гол” гэх газар луу орж ирсэн. “Овооны гол” гэх газрын урд Боомт руу орох асфальтан замыг хөндлөн гараад замын урдаас мөр үргэлжлэн гарсан, уг мөрийг дагахад “Харгана толгой” гэх газрын дундуур өнгөрөөд тэнд байх айлын гэрээс 200 метрийн зайтай явсан байсан, тэгээд мөрийг дагсаар “Цагаан сайр”-ын голд очсон. Тэнд очиход тухайн хүний хэрэглэж байсан байж болох хар өнгийн савхин бээлийг олсон, тэгээд цаашаа мөрөө хөөж явсаар “Онголгын булаг”-аас доошоо 500 орчим метр яваад мөрийг дагахаа зогсоосон, Учир нь тэр хавиар малын жим гарсан, цасгүй болсон учраас мөр дагахаа зогсоосон. Би тэр нөхрийг төөрсөн байх гэж бодож байна. Учир нь тэр хүний явсан мөрийг дагахад саад бартаа ихтэй газруудаар их явсан байсан. Хажуухан талд нь саадгүй газар байсан. Тэр хүн эргэн тойрон модтой газар байсан учраас төөрсөн байх. Хэрэв төөрөөгүй байсан бол өөрийнхөө явсан замаар л буцах байсан. Тэгэхэд тэр хүн маш холуур тойрч бартаа саад дундуур явсан байсан. Мөн замда хэвтэж суусан мөрүүд их байсан. Үүнээс үзэхэд төөрөөд холуур тойрч явснаас болж ядарсан байх гэж бодож байна. Намайг мөрийг дагахад уг мөр улсын хилтэй хамгийн ойртсон хэсэг нь эхлээд миний мөр алддаг “Уран зүрх” уулын хойд талд байх харганатай хэсэг байсан, тэр харангатай хэсгээс улсын хилийн багана хүртэл 1 км гаран зайтай. Уг газар нь уулын хазгайдуу ар газар, битүү модтой, эргэн тойронд үзэгдэх орчин муу, уг газраас Монгол Улсын хилийн багана харагдах ямар ч боломжгүй, хилийн багана уг газраас чанх хойд зүгт 1 км жоохон гаран зайтай, уг газраас хилийн багана алсуураа бага зэрэг уруу газарт байрлаж байгаа...Монгол Улсын хилийн баганаас дотогшоогоо 15 км газрыг хилийн зурвас гэдэг. Хилийн зурваст хил хамгаалах байгууллагын зөвшөөрөлгүй орох нь хориотой байдаг...” гэсэн мэдүүлэг /7 хх-ийн 6-9/,

- Гэрч Б.Энхбаатар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Мөрөөр явахад тэр хүн газар орноо мэдэхгүй төөрсөн юм шиг байсан. Маш их хад асгатай газруудаар явсан байсан. Тэгээд бас их ядарсан байдалтай байсан юм шиг байна лээ. “Уран зүрх” уулын доод хэсгийн харганатай газарт үлдсэн мөр нь Монгол Улсын хилээс 1 км орчим зайтай байсан. Энэ нь хилийн баганад ойртсон ойр мөр байсан. Тухайн мөрийг хөөж явахад тэр хүн маш их ядарсан байх магадлалтай байсан. Ойр, ойрхон сууж амарсан, зарим газар хэвтсэн, мод налж суусан мөрүүд байсан. Зам мэдэхгүй төөрсөн байх магадлалтай. Учир нь маш хэцүү замыг сонгож явсан байсан. Ул мөрөөр нь шалгахад тодорхйо байсан..” гэсэн мэдүүлэг /7 хх-ийн 10-15/,

- Г.Нандинцэцэгийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр гэрчээр өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн 21 цагийн үед залгахад дуу хоолойг сонсоход эрүүл байсан, тийм үед тэгээд ч юу гэж ууж байхав дээ. Гарсаныхаа дараа 4 цагийн дараа над руу “төөрчихлөө” гэж миний орос дугаар луу залгасан. Хоёр удаа л ярьсан, сүлжээ нь болохгүй байсан. Над руу болохоор төөрчихлөө, утасны цэнэг дуусах гээд байна.******* утсаа авахгүй байна” гэж залгасан..” гэсэн мэдүүлэг /7 хх-ийн 20-22/,

- Гэрч Б.Баярмагнай мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..******* надад Хөвсгөл рүү явлаа гэж хэлсэн. Хотод шүүхийн асуудал нь болохгүй байна, дахиж ирэхгүйгээр явлаа гэж надад утсаар хэлсэн. Тэгээд би ойр зуурын юм хумыг нь бэлдээд бор өнгийн тэмдэглэлийн дэвтэр дээр “хүний газар бие бодоорой” гэх утгатай захиа бичээд явуулсан...” гэсэн мэдүүлэг /6 хх-ийн 57-59/,

- Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хилийн хориг тавиулсан байсан, учир нь залилангийн хэрэгт холбогдоод шалгагдаж байсан. Тэгээд би 2020 оны 3 дугаар сарын 05-нд өөрийн найз*******ийн хамт хотоос Приус-30 маркийн машиныг фейсбүүкээр түрээслэнэ гэсэн зарыг хараад тэр хүнтэйгээ тохироо өдрийн 50,000 төгрөг, барьцаа 200,000 төгрөгөөр тохироод тэр хүндээ бэлнээр 450,000 төгрөг өгсөн. Би тэр машин түрээслэсэн хүнийнхээ нэрийг санахгүй байна. За тэгээд Г бид хоёр 2020 оны 3 дугаар сарын 05-ны 17 цагийн үед Хөвсгөл рүү явсан... Тэгээд бид 3 дугаар сарын 06-ны орой Мөрөнгөөс Речинлхүмбэ сум руу явна гэж таксинд хэлсэн. Тэгээд Г бид хоёр таксины жолоочийн хүүхэд гэх залуу бид дөрөв Мөрөнгөөс гараад Хатгалаас Түмэнбаярыг аваад Түмэнбаярын гэр байдаг Ренчинлхүмбэ сум руу явсан. Тэгээд далай дээр явж байтал Хатгал сумаас Ханх сум руу явж байсан 2 машинтай таарсан. Буугаад зам асуутал Түмэнбаяр ахын таньдаг хүмүүс байсан. Тэгээд Г, Түмэнбаяр ах бид гурав тэндээ /далай дээр/ буугаад таксигаа Хатгал руу буцаасан. Бид хэд машинд хуваагдаж суугаад Ханх руу явсан. Ханхад бид нар Доржпүрэв гэх хүний гэрт очиж хоносон. Маргааш нь буюу 3 дугаар сарын 08-ны өдөр Түмэнбаяр ахаас хойд хил хаагуур байдаг, яаж явбал болох талаар асуусан....Би 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр тэр шөнөдөө Доржпүрэвийнд мартын 8 баяр тэмдэглээд жаахан архи ууж сууж байгаад Монгол Улсын хилээр гарч явахаар шийдсэн. Тухайн үед надад үнэхээр хэцүү байсан, шүүхэд хэрэг маань шалгагдаж байгаа мөн бас дээр нь 1-2 хоногийн өмнө хүний машиныг өөр хүнд зарсан зэрэг асуудал, өөр бас амьдралын бусад асуудлууд байсан болохоор Оросын Холбооны Улс руу алхаад хилээр орохоор явсан. Би өөрөө өнгөлөн далдлах хувцас зэргийг хилээр гарахдаа ашиглахаар бэлдсэн байсан...” гэсэн мэдүүлэг /7 хх-ийн 27-31/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******,*******,******* нар бүлэглэн гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож,

-“............” ХХК-аас 66-... УНЯ улсын дугаартай Тоёота кровн мажеста /Toyota Crown Majesta/ загварын тээврийн хэрэгслийг 52 сая төгрөгөөр худалдан авч, урьдчилгаа 10,400,000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэгдэл мөнгийг төлөхдөө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуарангийн 5 тоотод үйл ажиллагаа явуулах “............ББСБ” ХХК-д зээлийн барьцаанд тавиулж, уг зээлийн төлбөрийг бүрэн төлөөгүй байхдаа 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр “............ББСБ” ХХК-ийн эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдэж, хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглан Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчний 24 тоотод байрлах “Автотээврийн үндэсний төв”-өөс *******ын нэр дээр уг тээврийн хэрэгслийн гэрчилгээг гаргуулан өөрсдийн өмчлөлд шилжүүлэн авч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилаж, “............ББСБ” ХХК-д 41,600,000 /Дөчин нэгэн сая, зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

-“............” ХХК-аас 49-.... УБК улсын дугаартай, “Тоёота велпайр /Toyota velfire/ загварын тээврийн хэрэгслийг 42 сая төгрөгөөр худалдан авч, урьдчилгаа 9,600,000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэгдэл мөнгийг төлөхдөө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуарангийн 5 тоотод үйл ажиллагаа явуулах “............ББСБ” ХХК-д зээлийн барьцаанд тавиулж уг зээлийн төлбөрийг бүрэн төлөөгүй байхдаа 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр “............ББСБ” ХХК-ийн эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдэж, хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглан *******ын нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ гаргуулахаар өөрсдийн өмчлөлд шилжүүлэн авахаар бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилаж, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчний 24 тоотод байрлах “Автотээврийн үндэсний төв”-д хүргүүлж, “............ББСБ” ХХК-д 32,400,000 /Гучин хоёр сая, дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Автотээврийн үндэсний төв”-ийн орчимд “............ББСБ” ХХК-д 41,600,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан 66-... УНЯ улсын дугаартай Тоёота кровн мажеста /Toyota Crown Majesta/ загварын тээврийн хэрэгслийн зээлийн төлбөрийг бүрэн төлөөгүй байхдаа тус тээврийн хэрэгслийг *******ын өмчлөлийнх гэж итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар Н.Гийг төөрөгдөлд оруулж, түүнд тухайн тээврийн хэрэгслийг худалдан борлуулж, иргэн Н.Гт 30,000,000 /Гучин сая/ төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч *******,******* нар бүлэглэн гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож,

-2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах “Нью Имплант” шүдний эмнэлэгт үйлчлүүлж байсан А.Уд “Зарын дагуу явж байна, ББСБ-ын барьцаанд байгаа тээврийн хэрэгслийг эхнэртээ худалдан авч өгөх гэж байгаа юм, урьдчилгаанд 1,500,000 төгрөгийг бэлнээр төлөөд үлдэгдэл мөнгийг таны төлөх ёстой “О....” ХХК-д тавьсан зээлийн сар бүрийн төлөлтийг төлөх нөхцөлтөйгээр худалдаж авъя” гэж хуурч, улмаар мөн өдөр 17 цаг 19 минутанд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатьн газарт тойргийн нотариатч Б.Энхбаяраар баталгаажуулсан “Т.Т нь О.Угоос 8,320,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй зээлэв” гэсэн зээлийн гэрээгээр халхавчлан хуурч, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр О.Уд урьдчилгаанд 1,500,000 төгрөгийг дансаар шилжүүлэн, итгэл төрүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн О.Уг төөрөгдөлд оруулан залилж, мөн өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, “Цагдаа Амгалан” хотхоны гадаа байрлуулсан ZE21182788 арлын дугаартай, 40-... УБУ улсын дугаартай, “Хонда Инсайт /Honda Insight/ загварын тээврийн хэрэгслийг залилан авч, иргэн О.Уд 8,500,000 /Найман сая, таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч *******,*******,******* нар Г.Нандинцэцэгтэй бүлэглэн гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож,

- Урдны харилцааны явцад бий болсон “урд өмнө нь үйлчлүүлж байсан” гэсэн итгэлийг урвуулан ашиглаж, “Хоногийн 200,000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр тээврийн хэрэгслийн чинь түрээслэнэ” гэж хуурч, түрээсийн төлбөрт 600,000 төгрөгийг төлж, итгэл төрүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Л.Болд-Эрдэнийг төөрөгдөлд оруулж, 2020 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Тэмүүлэл авто мотив” засварын газраас 00-... УНХ улсын дугаартай, Тоёота Ланд Крузейр 100 /Toyota Land Cruiser 100/ загварын тээврийн хэрэгслийг залилан авч, иргэн Л.Бд 25,200,000 /Хорин таван сая, хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

- 2020 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Л.Болор-Эрдэнээс залилан авсан 00-... УНХ улсын дугаартай, Тоёота Ланд Крузейр 100 /Toyota Land Cruiser 100/ загварын тээврийн хэрэгслийн улсын дугаарыг 07-... УБВ, арлын дугаарыг JT3HT05J2Y0113959 болгон хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглан 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багын нутагт үйл ажиллагаа явуулах “Дархан Монбет” авто засварын газарт 00-... УНХ улсын дугаартай, T111TJA008001642 арлын дугаартай, Тоёота Ланд Крузейр 100 /Toyota Land Cruiser 100/ загварын тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшлийн 07-... УБВ улсын дугаартай, JT3HT05J2Y0113959 арлын дугаартай тээврийн хэрэгсэл гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар Б.Гийг төөрөгдөлд оруулж, түүнд тухайн тээврийн хэрэгслийг худалдан борлуулж, 11,000,000 /Арван нэгэн сая/ төгрөгийн хохирол учруулсан,

-2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Л.Чтой “Хоногийн 350,000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр тээврийн хэрэгслийн чинь хоёр хоног түрээслэнэ” гэж автомашин түрээслүүлэх гэрээг байгуулж, гэрээгээр халхавчлан хуурч, түрээсийн төлбөрт 1,400,000 төгрөгийг төлж итгэл төрүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Л.Чийг төөрөгдөлд оруулж, 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 83 дугаар байрны В1 давхрын авто зогсоолоос 11... УБО улсын дугаартай, Тоёота Ланд Крузейр 200 /Toyota Land Cruiser 200/ загварын тээврийн хэрэгслийг залилан авч, иргэн Л.Чод 141,300,000 /Зуун дөчин нэгэн сая, гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

- 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 11... УБО улсын дугаартай, Тоёота Ланд Крузейр 200 /Toyota Land Cruiser 200/ загварын тээврийн хэрэгслийн 02737740 дугаартай гэрчилгээг тус тээврийн хэрэгслийн өмчлөгч Бы О болгон “02645028” дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглан 2020 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт 11... УБО улсын дугаартай, Тоёота Ланд Крузейр 200 /Toyota Land Cruiser 200/ загварын тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Д.Ог төөрөгдөлд оруулж, тухайн тээврийн хэрэгслийг барьцаалж, “өндөр хүү төлөхөөр амлаж” 50,000,000 төгрөгийг зээлэхээр тохирч, улмаар Оросын Холбооны Улсын мөнгөн дэвсгэрт 1,130,000 рублийг Д.Огаас залилан авч, түүнд 50,000,000 /Тавин сая/ төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь Г.Нандинцэцэгтэй бүлэглэн гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож,

- 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу гудамжны “Өег тулга” ХХК-ний 204 тоот өрөөнд үйл ажиллагаа явуулах “Новел лизинг” ХХК-ийн байранд тус ХХК-ийн захирал Б.Бтай “Хоногийн 69,000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр тээврийн хэрэгслийг чинь 7 хоног түрээслэнэ” гэж автомашин түрээслүүлэх гэрээг байгуулж, гэрээгээр халхавчлан хуурч, түрээсийн төлбөрт 300,000 төгрөгийг төлж, итгэл төрүүлж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Б.Быг төөрөгдөлд оруулж, 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 55-... УНМ улсын дугаартай, Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгслийг залилан авч, иргэн Б.Бд 12,000,000 /Арван хоёр сая/ төгрөгийн хохирол учруулсан,

- 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Б.Баас залилан авсан 55-... УНМ улсын дугаартай, Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгслийн улсын дугаарыг 92-... УНО болгон хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглан бусдад худалдаалах ашиг олох зорилгоор фейсбүүк хаягаар интернет орчинд “хямд зарна” гэсэн зар байршуулж, улмаар 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр зарын дагуу холбогдсон иргэн А.Тт 55-... УНМ улсын дугаартай, Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшлийн 92-... УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар А.Тыг төөрөгдөлд оруулж, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутагт байрлах “Нисдэг машин” үйлчилгээний төвийн орчимд түүнд тухайн тээврийн хэрэгслийг худалдан борлуулж, иргэн А.Тт 8,500,000 /Найман сая, таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч *******,******* нар бүлэглэн гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож,

-2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 64 дүгээр байрны гадна иргэн Г.Дтэй “Хоногийн 50,000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр тээврийн хэрэгслийг чинь 5 хоног түрээслэнэ” гэж хуурч, түрээсийн төлбөрт 450,000 төгрөгийг төлж итгэл төрүүлж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Г.Дийг төөрөгдөлд оруулж, мөн өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 64 дүгээр байрны гадна 62-... УБТ улсын дугаартай, Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгслийг залилан авч, иргэн Г.Дд 12,800,000 /Арван хоёр сая, найман зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

-2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Г.Дөөс залилан авсан 62-... УБТ улсын дугаартай, Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгслийн улсын дугаарыг 39-... УБЦ болгон тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглан 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт байрлах “Голомт” банкны орчимд 62-... УБТ улсын дугаартай, Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшлийн 39-... УБЦ улсын дугаартай, тээврийн хэрэгсэл гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар Ж.Жыг төөрөгдөлд оруулж, түүнд тухайн тээврийн хэрэгслийг худалдан борлуулж, 10,000,000 /арван сая/ төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь “Залилах” гэмт хэрэгт холбогдож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан хэлэлцэгдэж байх үед хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлах, мөн өөрийн үйлдсэн бусад гэмт хэргээ нуун далдлах, эрүүгийн хариуцлагаас зугтаах зорилгоор 2020 оны 3 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Монгол Улсын хилээр гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Хөвсгөл аймгийн Ханх сумын нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын хилийн 381 дүгээр тэмдэгт очмоор Оросын Холбооны Улс руу гарахаар Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн болох нь:

            зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

            Залилах гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд авч, захиран зарцуулах бодит боломж бүрдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцохоор хуульчилжээ.

            Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Монгол овогт Бы От, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Боржигон овогт Төмөрхуягийн Т, Шилдээд овогт Чандманийн Х, Монгол овогт Адьяагийн Г, Адууч овогт Ховгоогийн Н нарт яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл, заалт тохирсон байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар*******,******* нарын үйлдлээс Д.Б, Г, Ч, Д нарыг залилсан үйлдлийг тус тус хэрэгсэхгүй болгож,*******т Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэхээр шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч *******аас 10.000.000 төгрөг гаргуулан хохирогч Н.Гт, 4.451.759 төгрөг гаргуулан хохирогч О.Уд, 11.000.000 төгрөг гаргуулан хохирогч М.Гэд, 1.053.899 төгрөг гаргуулан хохирогч Д.Бд, 50.000.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Од, 8.500.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Тт, 4.150.897 төгрөг гаргуулан хохирогч М.Жд олгуулж,

            Шүүгдэгч*******аас 10.000.000 төгрөг гаргуулан хохирогч Н.Гт, 4.451.759 төгрөг гаргуулан хохирогч О.Уд олгуулж,         Шүүгдэгч*******аас 7.000.000 төгрөг гаргуулан хохирогч Н.Гт олгуулж,  

            Шүүгдэгч*******өөс 1.000.000 төгрөг гаргуулан хохирогч М.Жд олгуулахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч *******т ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт эдлэх ялыг 9 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэлээ.   

Шүүх шүүгдэгч*******т ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэлээ.   

Шүүх шүүгдэгч*******т ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэлээ.   

Шүүх шүүгдэгч*******д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй бөгөөд учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэлээ.   

Шүүх шүүгдэгч*******т ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй бөгөөд учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг хөнгөрүүлэн зүйлчилж, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 31 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.   

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Голомт банкинд 1,028,751.50 төгрөгийг ОХУ-ын 23,450 рублиэр солиулсан кассын орлогын ордер, GB1655, 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Голомт банкинд 3,837,835 төгрөгийг АНУ-ын 1,385 доллараар рублиэр солиулсан кассын орлогын ордер, GB16418, 03-... ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн №02694006 дугаартай гэрчилгээ, 40-... УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн №02531481 дугаартай гэрчилгээ, 11... УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн №02645028 дугаартай гэрчилгээ, 62-... УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн №02.....792 дугаартай гэрчилгээ, 92-... УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн №02724850 дугаартай гэрчилгээ зэргийг зохих байгууллагад шилжүүлж, яллагдагч ******* нь Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цагаан даавуун өмсгөл /Цамц хэлбэртэй холбож оёсон/, савхин хос бээлий зэргийг устгаж,

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн Прокурорын 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 01 дугаартай тогтоолоор “............ББСБ” ХХК-ийн эзэмшлийн 49-.... УБК улсын дугаартай, Тоёота велпайр /Toyota velfire/, 66-... УНЯ улсын дугаартай, Тоёота кровн мажеста /Toyota Crown Majesta/ загварын тээврийн хэрэгслүүдийг “............ББСБ” ХХК-д шилжүүлсүгэй.

            Шүүгдэгч *******аас 24.666.666 төгрөг гаргуулан хохирогч “............ББСБ” ХХК-д, 10.000.000 төгрөг гаргуулан хохирогч Н.Гт, 3.500.000 төгрөг гаргуулан хохирогч О.Уд, 2.750.000 төгрөг гаргуулан хохирогч М.Гэд, 351.300 төгрөг гаргуулан хохирогч Д.Бд, 12.500.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Од, 4.250.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Тт, 2.407.050 төгрөг гаргуулан хохирогч М.Жд олгуулж, шүүгдэгч*******аас 24.666.666 төгрөг гаргуулан хохирогч “............ББСБ” ХХК-д, 10.000.000 төгрөг гаргуулан хохирогч Н.Гт, 3.500.000 төгрөг гаргуулан хохирогч О.Уд олгуулж, шүүгдэгч*******аас 24.666.666 төгрөг гаргуулан хохирогч “............ББСБ” ХХК-д, 7.000.000 төгрөг гаргуулан хохирогч Н.Гт олгуулж, шүүгдэгч*******гаас 2.750.000 төгрөг гаргуулан хохирогч М.Гэд, 351.300 төгрөг гаргуулан хохирогч Д.Бд, 12.500.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Од, шүүгдэгч*******өөс 2.750.000 төгрөг гаргуулан хохирогч М.Гэд, 351.300 төгрөг гаргуулан хохирогч Д.Бд, 12.500.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Од, 2.407.050 төгрөг гаргуулан хохирогч М.Жд олгуулж, шүүгдэгч нь*******,*******,******* нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч *******ын урьд цагдан хоригдсон 635 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч*******гийн цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэм буруутайд, Монгол улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,*******,*******,******* нарыг бүлэглэн бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,*******-г бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 1 жилийн хугацаагаар хорих ял,*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял,*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар*******т Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 31 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын 9 жилийн хугацаагаар, мөн*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял,*******т Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 31 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож 1 жил 6 сарын хугацаагаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тус тус тогтоосугай.  

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 9 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад,*******,*******,*******,******* нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Голомт банкинд 1,028,751.50 төгрөгийг ОХУ-ын 23,450 рублиэр солиулсан кассын орлогын ордер, GB1655, 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Голомт банкинд 3,837,835 төгрөгийг АНУ-ын 1,385 доллараар рублиэр солиулсан кассын орлогын ордер, GB16418, 03-... ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн №0269.... дугаартай гэрчилгээ, 40-... УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн №02531481 дугаартай гэрчилгээ, 11... УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн №026....... дугаартай гэрчилгээ, 62-... УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн №02.....792 дугаартай гэрчилгээ, 92-... УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн №027........... дугаартай гэрчилгээ зэргийг зохих байгууллагад шилжүүлсүгэй.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар ******* нь Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цагаан даавуун өмсгөл /Цамц хэлбэртэй холбож оёсон/, савхин хос бээлий зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн Прокурорын 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 01 дугаартай тогтоолоор “............ББСБ” ХХК-ийн эзэмшлийн 49-.... УБК улсын дугаартай, Тоёота велпайр /Toyota velfire/, 66-... УНЯ улсын дугаартай, Тоёота кровн мажеста /Toyota Crown Majesta/ загварын тээврийн хэрэгслүүдийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, ............ББСБ” ХХК-д шилжүүлсүгэй.

            9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч *******аас 10.000.000 төгрөг гаргуулан хохирогч Н.Гт, 4.451.759 төгрөг гаргуулан хохирогч О.Уд, 11.000.000 төгрөг гаргуулан хохирогч М.Гэд, 1.053.899 төгрөг гаргуулан хохирогч Д.Бд, 50.000.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Од, 8.500.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Тт, 4.150.897 төгрөг гаргуулан хохирогч М.Жд олгуулж, шүүгдэгч*******аас 10.000.000 төгрөг гаргуулан хохирогч Н.Гт, 4.451.759 төгрөг гаргуулан хохирогч О.Уд олгуулж, шүүгдэгч*******аас 7.000.000 төгрөг гаргуулан хохирогч Н.Гт олгуулж, шүүгдэгч*******өөс 1.000.000 төгрөг гаргуулан хохирогч М.Жд олгуулж,*******,*******,******* нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдсугай.

            10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын урьд цагдан хоригдсон 635 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч*******гийн цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч *******,*******,*******,*******,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс цагдан хорьсугай.

           11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******,*******,*******,*******,******* нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.МӨНХТУЯА

 

                                                   ШҮҮГЧ                                  Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                   ШҮҮГЧ                                   Ц.МӨНХТУЛГА