Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2023/0558/З |
Дугаар | 221/МА2024/0455 |
Огноо | 2024-07-05 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2024/0455
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.О
Нэхэмжлэгч: “Г” ХХК
Хариуцагч: ТЕГ харьяа ТТТГ татварын улсын байцаагч нарР.Б, П.Д
Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын улсын байцаагч Р.Б, П.Д нарын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №НА21220000072 дугаар нөхөн ногдуулалтын актын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны 384,649,502.23 төгрөгийн нөхөн ногдуулалтын актын төлбөрийг илт хууль бусад тооцуулах, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны 193,587,121.71 төгрөгийн нөхөн ногдуулалтын актын төлбөрийг хүчингүйд тооцуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2024/0196 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.А, хариуцагч татварын улсын байцаагч Р.Б, П.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай
Хэргийн индекс: 128/2023/0558/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Г” ХХК нь “Татварын улсын байцаагч Р.Б, П.Д нарын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №НА21220000072 дугаар нөхөн ногдуулалтын актын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны 384,649,502.23 төгрөгийн нөхөн ногдуулалтын актын төлбөрийг илт хууль бусад тооцуулах, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны 193,587,121.71 төгрөгийн нөхөн ногдуулалтын актын төлбөрийг хүчингүйд тооцуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 0196 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хууль /2009 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 28 дугаар зүйлийн 28.10, 29 дүгээр зүйлийн 29.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 42 дугаар зүйлийн 42.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 82 дугаар зүйлийн 82.1, Ашигт малтмалын тухай хууль /2006 он/-ийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2.1, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль /2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн/-ийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.2, 47.3.3, 47.5, 47.16, 47.16.2, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, 1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-иас Том татвар төлөгчийн газрын нэр бүхий татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн илт хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, мөн хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч нарын 2022 оны 09 дугаар сарын 13-ны өдрийн "Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай" №21220000072 дугаар нөхөн ногдуулалтын актаар тогтоосон нийт 599,995,553.58 төгрөгийн төлбөрөөс "Айраг эксплорэйшн" ХХК-ийн 2019 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар тайлагнасан, 2019 оны 04 дүгээр сарын 03- ны өдөр экспортолсон, 203.26 тонн хайлуур жоншны баяжмалд ногдуулсан 7,634,712.05 төгрөгийн үндсэн, 6,871,240.84 төгрөгийн нэмэлт, нийт 14,505,952.89 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, уг төлбөрт ногдуулсан 4,351,785.87 төгрөгийн торгууль, 2,901,190.58 төгрөгийн алданги, нийт 21,758,929.33 төгрөгийн төлбөрийг бууруулан багасгаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн № 128/ШШ2024/0196 тоот шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
3.1. ТЕГ-н Том татвар төлөгчийн газраас 2018.08.28-ний өдрөөс 2021.12.31-ний өдрийг дуустал хугацааны татвар ногдуулалтад хяналт шалгалт хийж манай компанид нийт 599,995,553.58 төгрөгийн нөхөн ногдуулалтын акт тавьсан. Манай компанийн хувьд татвар төлөхгүй гэж маргаагүй харин 5 сарын хугацаанд АМНАТ төлөгч байсан байхад Том татварын газраас 2022 онд акт тавихдаа Үндсэн хууль зөрчсөн хүчингүй болсон хуулийг буцаан хэрэглэж, мөн олоогүй орлогод хийсвэрээр өндөр татвар ногдуулж, түүндээ алданги торгууль ногдуулах замаар нөхөн ногдуулалт тавьж, дааж давшгүй татварын өрөнд оруулсныг эс зөвшөөрч Маргаан таслах зөвлөл болон захиргааны хэргийн шүүхэд хандсан боловч Захиргааны Ерөнхий хууль, Татварын ерөнхий хуульд хуульчилсан шударга байх, татвар төлөгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх зарчмыг уландаа гишгэсэн шийдвэр гаргасныг эс зөвшөөрч байна.
3.2. Үндсэн хууль зөрчсөний улмаас хүчингүй болсон Ашигт малтмалын тухай хуулийн 2019.03.26-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр 47.1-д “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө" гэж заасан байсан. Том татвар төлөгчийн газраас нөхөн ногдуулалтыг тооцохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 47.1.2, 47.2.1, 47.3.3, 47.12 дахь заалтуудыг үндэслэн татвар торгууль алданги ногдуулсан. Гэтэл манай компани Засгийн газрын 2016.02.01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 1-р хавсралтаар батлагдсан Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр"-ийн 5 дах хэсэгт "хайлуур жонш, хятадын хайлуур жоншны бүтээгдэхүүний FOB үнэ www.indmin.com” гэж заасныг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, захиргааны хэрэг үүссэн баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Энэ тохиолдолд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд үүссэн захиргааны хэрэг эцэслэн шийдэгдэх хүртэл хугацаанд анхан шат дээрх хэргийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд үүссэн байгаа хэрэг шийдэгдэж, нэхэмжлэл хангагдах, эсвэл аливаа байдлаар БНХАУ-ын жоншны үнийг баримтлах нь хуульд нийцээгүй гэж шүүхээс шийдвэрлэсэн тохиолдолд анхан шатны шүүх дээрх маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын дүн өөрчлөгдөх боломжтой, магадлалтай байхад шүүх түүнийг авч хэлэлцээгүй нь хэргийг нэг мөр, тал бүрээс нь бодитоор шийдвэрлэх боломжгүй болгосон. Энэ нь Захиргаан хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д "эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ" гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.
3.3. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд татварын улсын байцаагч нар нөхөн ногдуулалтын акт гаргах үед буюу 2022 онд хяналт шалгалт хийхдээ хүчингүйд тооцогдсон хуулийн заалтыг баримтлан манай компанийг 2019.03.26-ны өдрөөс эхлэн АМНАТ төлөгч болсон гэж үзэн нөхөн ногдуулалт тогтоосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д заасан Захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн, мөн хуулийн 47.1.6-д "Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй бол уг акт нь илт хууль бус захиргааны актад тооцогдоно", мөн хуулийн 47.2-т зааснаар илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна гэж тус тус заасныг үндэслэн хүчингүй болсон хуулийн заалтыг үндэслэж нөхөн ногдуулалт тогтоосон тус актын холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулах үндэслэл болж байна. Харин Засгийн газрын 81-р тогтоолын хувьд Монгол Улсад хайлуур жоншийг хил хүртэл нөхцөлөөр экспортлоход 1 тн нь ойролцоогоор 150 ам доллар байдаг бол ЗГ-н 81-р тогтоолын дагуу БНХАУ-ын хайлуур жоншны FOB-н үнэ 1 тн нь 350 ам доллар байдаг. Энэ нь экспорт хийж буй хуулийн этгээдүүдийн борлуулалтын орлогыг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж, олоогүй орлогод татвар ногдуулж байгаа үйлдэл юм. Энэ нь Татварын ерөнхий хуулийн 76.1.3-д "татвар төлөгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх зарчмыг уландаа гишгэсэн зохицуулалт юм. Захиргааны Ерөнхий хуулийн 48.2.2-д "бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн" захиргааны акт нь хууль бусад тооцогдож, хүчингүй болохоор зохицуулсан байгааг үндэслэн актын холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан.
3.4. Иймд анхан шатны шүүх маргаан бүхий актын үнийн дүн гарахад үндэслэл болж байгаа Засгийн газрын 81-р тогтоолын холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээр үүссэн байгаа хэргийг хэрхэн шийдвэрлэгдэхийг урьдчилан таамаглаж, маргаан бүхий актын үнийн дүн тус хэргийн шийдвэрлэгдсэн байдлаас хамаарч өөрчлөгдөх магадлалтай болохыг авч хэлэлцэлгүй хэргийг шийдвэрлэсэн тул Захиргаан хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “Г” ХХК-иас ТЕГ харьяа ТТТГ татварын улсын байцаагч нарР.Б, П.Д нарт холбогдуулан “Татварын улсын байцаагч Р.Б, П.Д нарын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №НА21220000072 дугаар нөхөн ногдуулалтын актын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны 384,649,502.23 төгрөгийн нөхөн ногдуулалтын актын төлбөрийг илт хууль бусад тооцуулах, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны 193,587,121.71 төгрөгийн нөхөн ногдуулалтын актын төлбөрийг хүчингүйд тооцуулах” нэхэмжлэлийг гаргасан байна.
2.1. ТЕГ харьяа ТТТГ татварын улсын байцаагч нарР.Б, П.Д нар “Г” ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №НА-21220000072 дугаартай нөхөн ногдуулалтын актаар 8,529,588,085.06 төгрөгийн зөрчилд 395,375,666.48 төгрөгийн нөхөн татвар, 124,098,655.83 төгрөгийн торгууль, 80,521,231.27 төгрөгийн алданги, нийт 599,995,553.58 төгрөгийн төлбөр төлүүлэхээр ногдуулжээ.
3. Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар:
-Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн /ТТ-15/ тайланд 2019 оны 2,3,4 дүгээр улиралд экспортолсон 3655.19 тн хайлуур жоншны хүдэр, баяжмалыг дутуу тайлагнасан, 2019 онд 800 тн, 2020 онд 911.66 тн, нийт 1711.66 тн хайлуур жоншны хүдэр, баяжмалыг экспортод гарган борлуулахдаа 2019 онд 3,800,688,289.96 төгрөг, 2020 онд 464,105,752.57 төгрөг, нийт 4,264,794,042.53 төгрөгийг борлуулалтын үнэлгээг дутуу тооцсон, ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөрийг дутуу ногдуулсан,
-Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн /ТТ-15/ тайланд 2019 оны 2,3,4 дүгээр улиралд экспортолсон 3655.19 тн хайлуур жоншны хүдэр, баяжмалыг дутуу тайлагнасан, 2019 онд 800 тн, 2020 онд 911.66 тн, нийт 1711.66 тн хайлуур жоншны хүдэр, баяжмалыг экспортод гарган борлуулахдаа 2019 онд 3,800,688,289.96 төгрөг, 2020 онд 464,105,752.57 төгрөг, нийт 4,264,794,042.53 төгрөгийн борлуулалтын үнэлгээг дутуу тооцсон, ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй гэх зөрчлүүдэд акт тавьсан байна.
4. Анхан шатны шүүх “... хайлуур жоншны хүдэр, баяжмалыг экспортод гаргахдаа олон улсын зах зээлийн үнээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах үнэлгээг дутуу тооцсон, 2019 онд 3,800,688,289.86 төгрөгийн, 2020 онд 464,105,752.57 төгрөгийн борлуулалтын үнэлгээг дутуу тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн болон нэмэлт төлбөр ногдуулан төсөвт төлөөгүй гэх татварын зөрчлийг үндэслэлтэй тогтоосон”, “... нөхөн ногдуулалтын актаар 152,694,240.91 төгрөгийн борлуулалтын үнэлгээнээс тооцож ногдуулсан 7,634,712.05 төгрөгийн үндсэн төлбөр, 6,871,240.84 төгрөгийн нэмэлт төлбөр, нийт 14,505,952.89 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, уг төлбөрт ногдуулсан 4,351,785.87 төгрөгийн торгууль, 2,901,190.58 төгрөгийн алданги, нийт 21,758,929.33 төгрөгийн төлбөрийг бууруулан багасгах үндэслэлтэй”, “... хариуцагч татварын улсын байцаагч нар нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээнээс дутуу тооцсон, ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт тайлангаар ногдуулж төлөөгүй, экспортолсон нүүрсэнд ашигт малтмал ашигласны үндсэн болон нэмэлт төлбөрийг ногдуулж төлөөгүй зэрэг татварын зөрчил гаргасныг тогтоож, маргаан бүхий захиргааны актыг үйлдсэн нь хуульд заасны дагуу зөв хэрэгжүүлсэн, татвар төлөгчийн татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тайлагнах үүрэг хангалтгүй байсан, түүнчлэн татварын үйл ажиллагаанд баримтлах захиргааны үйл ажиллагааны зарчмыг хангуулж гарсан, үүгээрээ маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын холбогдох хэсэг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй”, “...Зөрчлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1.1-д заасны дагуу маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар нөхөн татвар ногдуулахдаа торгууль, алдангийн хэмжээг тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй” гэж тус тус дүгнээд нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй.
4.1. Учир нь маргаан бүхий актыг эс зөвшөөрч гомдол гаргасныг Маргаан таслах зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолоор хянаад маргаан бүхий акт болох татварын улсын байцаагч нарын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №НА21220000072 дугаартай нөхөн ногдуулалтын актаар 599,995,553.58 төгрөгийн төлбөрөөс “Айраг эксплорэйшн” ХХК-ийн 2019 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар тайлагнасан, 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр экспортолсон 203.26 тонн хайлуур жоншны баяжмалд ногдуулсан 7,634,712.05 төгрөгийн үндсэн, 6,871,240.84 төгрөгийн нэмэлт, нийт 14,505,952.89 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, уг төлбөрт ногдуулсан 4,351,785.87 төгрөгийн торгууль, 2,901,190.58 төгрөгийн алданги, нийт 21,758,929.33 төгрөгийн төлбөрийг бууруулж, 380,869,713.59 төгрөгийн нөхөн татвар, 119,746,869.97 төгрөгийн торгууль, 77,620,040.69 төгрөгийн алданги, нийт 578,236,624.25 төгрөгийг нөхөн ногдуулахаар өөрчлөлт оруулсан байх бөгөөд анхан шатны шүүх маргаан таслах зөвлөлийн тогтоолоор актаар нэгэнт тогтоосон төлбөрөөс багасгаж шийдвэрлэсэн байхад дахин адил агуулгаар дүгнэлж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.
4.2. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д "ашигт малтмал ашиглах" гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг”, 47 дугаар зүйлийн 47.1-д “Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна”, 47.1.2-д “ашигт малтмал экспортолсон этгээд”, 47.2-д “Энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно”, 47.2.1-д “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан”, 47.3-д “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дараах хэмжээгээр ногдуулна”, 47.3.3-д “энэ хуулийн 47.3.1, 47.3.2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь”, 47.5-д “Энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно”, 47.8-д “Энэ хуулийн 47.5, 47.17-д заасан хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалыг геологи, уул уурхайн болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална”, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “Татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт ... алданги тооцох бөгөөд ...”, 73.2.1-д “татварын хууль тогтоомжид заасны дагуу тухайн татварыг төлбөл зохих өдрөөс түүнийг төлсөн өдрийг хүртэлх хоногийн тоогоор”, 82 дугаар зүйлийн 82.1-д “Татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл татвар ногдох зүйлийг нуух зорилгоор татвар ногдуулаагүй буюу татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, дараах хэмжээгээр торгоно”, 82.1.1-д “төлбөл зохих татварын дүнг 50 хүртэл хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 30 хувиар” гэж тус тус заасан.
4.3. Дээрх хуулийн заалтуудаас үзвэл ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт албан татвар ногдох бөгөөд хайлуур жоншны хүдэр, баяжмалыг экспортод гаргахдаа олон улсын зах зээлийн үнээр ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн болон нэмэлт төлбөр ногдуулан төсөвт төлөхөөр зохицуулжээ.
4.4. Нэхэмжлэгч “Г” ХХК нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн /ТТ-15/ тайланд 2019 оны 2,3,4 дүгээр улиралд экспортолсон 3655.19 тн хайлуур жоншны хүдэр, баяжмалыг дутуу тайлагнасан, 2019 онд 800 тн, 2020 онд 911.66 тн, нийт 1711.66 тн хайлуур жоншны хүдэр, баяжмалыг экспортод гарган борлуулахдаа 2019 онд 3,800,688,289.96 төгрөг, 2020 онд 464,105,752.57 төгрөг, нийт 4,264,794,042.53 төгрөгийг борлуулалтын үнэлгээг дутуу тооцсон, ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөрийг дутуу ногдуулсан, ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй болох нь “Г” ХХК-иас ирүүлсэн санхүүгийн анхан шатны баримт, татварын тайлан, талуудын хооронд байгуулсан гэрээ, баримт бичгийн бүртгэл, банкин дахь харилцах дансны хуулга, татварын удирдлагын нэгдсэн систем дэх татвар төлөгчийн бүртгэл, тайлан, татвар төлөлтийн баримтуудаар тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо “... маргаан бүхий актын үнийн дүн гарахад үндэслэл болж байгаа Засгийн газрын 81-р тогтоолын холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээр үүссэн байгаа хэргийг хэрхэн шийдвэрлэгдэхийг урьдчилан таамаглаж, маргаан бүхий актын үнийн дүн тус хэргийн шийдвэрлэгдсэн байдлаас хамаарч өөрчлөгдөх магадлалтай болохыг авч хэлэлцэлгүй хэргийг шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
5.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-т “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах”, 121.3-д “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх дараахь үндэслэл илэрвэл энэ хуулийн 121.1.4-т заасан шийдвэрийг гаргана” гээд 121.3.1-д “анхан шатны шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг нь хангалгүй хэргийг шийдвэрлэсэн”, 121.3.2-т “хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн”, 121.3.3-д “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байвал”, 121.3.4-т “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон”, 121.3.5-д “шүүх хэрэглэх ёсгүй хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй”, 121.3.6-д “шүүхийн шийдвэрт шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зураагүй, эсхүл шүүх бүрэлдэхүүнд ороогүй шүүгч гарын үсэг зурсан”, 121.3.7-д “шүүх нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол” гэж тус тус заасан.
5.2. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдоогүй, тодруулбал, тус шүүхэд анхан шатны журмаар хянагдаж буй Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох хэргийг шийдвэрлэхээс өмнө уг хэргийг шийдвэрлэснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гэж үзэхгүй бөгөөд уг Засгийн газрын тогтоол хүчин төгөлдөр байгаа тохиолдолд ашигт малтмал ашигласны төлбөрийг уг тогтоолд дурдсан арга, журмыг баримтлан тооцож төлөх үүрэгтэй байна.
6. Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална” гээд 5.1.1-д “зайлшгүй байх, 5.1.2-т “тодорхой байх”, 5.1.3-д “шударга байх”, 5.1.4-т “үр ашигтай байх”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Татварын улсын байцаагч энэ хуулийн 16.2, 16.3, 36.1, 37.1, 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт, эсхүл илтгэх хуудас үйлдэх ...” гэж тус тус заасан.
6.1. Хариуцагч ТЕГ харьяа ТТТГ татварын улсын байцаагч нарР.Б, П.Д нарын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №НА21220000072 дугаар нөхөн ногдуулалтын актын холбогдох хэсэг нь хууль бус болон илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй, хуульд нийцсэн, холбогдох журмыг зөрчөөгүй байна.
6.2. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 0196 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хууль /2009 оны/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 28 дугаар зүйлийн 28.10, 29 дүгээр зүйлийн 29.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 42 дугаар зүйлийн 42.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 82 дугаар зүйлийн 82.1, Ашигт малтмалын тухай хууль /2006 оны/-ийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2.1, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль /2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн/-ийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.2, 47.3.3, 47.5, 47.16, 47.16.2, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, 1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-иас Том татвар төлөгчийн газрын нэр бүхий татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагч Р.Б, П.Д нарын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №НА21220000072 дугаар нөхөн ногдуулалтын актын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны 384,649,502.23 төгрөгийн нөхөн ногдуулалтын актын төлбөрийг илт хууль бусад тооцуулах, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны 193,587,121.71 төгрөгийн нөхөн ногдуулалтын актын төлбөрийг хүчингүйд тооцуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гомдол гаргагчийн нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
еРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ