Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2021/00849

 

  

Ж.Батбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/02733 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 321 дүгээр магадлалтай,

Ж.Батбаярын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

2018.06.19-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 7/12, 7/13 тоот тогтоолууд, уг тогтоолын дагуу 2018.07.16-ны өдөр явагдсан анхны дуудлага худалдаа, 2019.04.23-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 5/8, 5/9, 5/10 тоот тогтоолууд, 2019.05.13-ны өдрийн албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай 5/01, 5/02, 5/03 тоот тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баднайнямбуугийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батхишиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Батбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Банайнямбуу шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.04.06-ны өдрийн 102/ШЗ2016/02788 дугаар захирамжаар Ж.Батбаяраас 1,551,616,000 төгрөгийг гаргуулж Д.Энхжаргалд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, Дүнжингарав гудамж, 48 дугаар байрны 4, 6 тоот орон сууц, 4 ширхэг зогсоолуудыг албадан дуудлага худалдаанд оруулахаар Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж үнэлүүлсэн бөгөөд шинжээч орон сууц тус бүрийг 671,250,000 төгрөгөөр, харин дулаан зогсоол тус бүрийг 20,484,000 төгрөг буюу нийт 2 орон сууц, 4 дулаан зогсоолын зах зээлийн үнэ ханшийг 1,342,500,000 төгрөгөөр тогтоожээ. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэж дуустал Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, Дүнжингарав гудамж, 48 дугаар байрны 4, 6 тоот орон сууц, 4 ширхэг зогсоолуудыг албадан дуудлага худалдаанд оруулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн юм. Ж.Батбаярын нэхэмжлэлтэй Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай дээрх хэрэг маргаан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд явж байх хооронд дараах ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсныг шүүхээс хүчингүйд тооцоод байгаа билээ. Үүнд, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас анхан шатны шүүхийн шүүх хуралдаан болсон 2018.09.10-ны өдрөөс ердөө нэг хоногийн дараа буюу 11-ний өдөр 9/8, 9/9, 9/10 тоот албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолууд үйлдэн улмаар 2 дахь дуудлага худалдааг 2018.09.28-ны өдөр зохион байгуулж барьцаа хөрөнгө болох 4 ширхэг зогсоолыг 44,000,000 төгрөгөөр, мөн 4 тоот орон сууцыг 338,150,000 төгрөг, 6 тоот орон сууцыг 338,650,000 төгрөгөөр тус тус худалдан борлуулахаар болсон байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 183/ШЗ2018/08531 тоот 2018,07,10-ны өдрийн захирамжаар Ж.Батбаярын нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэж дуустал шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байтал ийнхүү анхан шатны шүүхийн шүүх хуралдаан болсноос хойш нэг хоногийн дараа хоёр дахь дуудлага худалдаа явуулах тогтоол үйлдэж байгаа нь холбогдох хуулийг зөрчсөн гэж үзэж ажиллагааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сард шүүхэд гаргасан. Ж.Батбаярын нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байхад хийгдсэн хоёр дахь дуудлага худалдаатай холбоотой ажиллагааг хүчингүй болгох шаардлага бүхий хэрэг маргааныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн аваад 2019.03.11-ний өдрийн 183/ШШ2019/00571 тоот шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Уг шийдвэрт хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гомдол гаргаагүй бөгөөд уг шийдвэр одоо хүчин төгөлдөр байна. Улсын Дээд шүүхийн тогтоол гарч хэрэг анхан шатны шүүхэд очмогц 2019.04.24-ний өдөр Ж.Батбаяр нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан Улсын Дээд шүүхийн тогтоолыг гардаж авсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 176.2-т заасан тогтоолыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор хууль зөрчсөн гэж үзвэл Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч Ж.Батбаяр нь Улсын Дээд шүүхийн тогтоолыг 2019.04.24-ний өдөр гардан авснаас хойш 30 хоногийн дотор гомдол гаргах хугацаа тоологдож байтал Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өмнөх хүчингүй болсон ажиллагаатай адил хоёр дахь дуудлага худалдааг хууль зөрчин дахин явуулсан. Бид Улсын Дээд шүүхийн тогтоолыг 2019.04.24-ний өдөр гардан аваад байтал хоёр хоногийн дараа буюу 2019.04.26-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дуудсаны дагуу очиж уулзахад 2019.04.25-ны өдрийн огноотой мэдэгдэл гардуулсан ба уг мэдэгдлээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 48 дугаар байрны 4, 6 тоот орон сууц, 4 ширхэг зогсоолуудыг хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2019.05.10-ны өдөр оруулахаар шийдвэрлэсэн 5/8, 5/9, 5/10 тоот тогтоолууд 2019.04.23-ны өдөр гарсан болохыг мэдэгдсэн. Уг мэдэгдлийг хүлээн авмагц тэр өдрөө буюу 4 сарын 26-ны өдрөө Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 5/8, 5/9, 5/10 тоот тогтоолуудаа хүчингүй болгож өгөхийг хүссэн гомдлыг гаргасан боловч хариу өгөхгүй явсаар хоёр дахь дуудлага худалдаа явагдсан 2019.05.10-ны өдрийн огноотой гомдлыг хүлээн авахаас татгалзсан хариуг 5 сарын 13-ны өдөр өгсөн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гомдлыг хүлээн авахаас татгалзсан 2019.05.10-ны өдрийн 4/32 тоот тогтоолыг эс зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гомдол гаргасан боловч мөн л гомдлыг хангахаас татгалзсан хариуг 2019.06.06-ны өдөр өгсөн. Нэхэмжлэгч Ж.Батбаярыг Улсын Дээд шүүхийн тогтоолыг гардаж аваагүй байхад, мөн гардаж аваад 30 хоногт Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргах эрхийн хугацаа дуусаагүй байхад, гомдол гаргаж тогтоолыг Улсын Дээд шүүхийн нийт шүүгч нараар дахин хянан хэлэлцүүлэх хүсэлтэй байгаагаа гомдолдоо дурдсаар байхад хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулж ялагчийг тодруулж, өмчлөх эрхийг шилжүүлэх тухай тогтоол үйлдэж байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн хууль зөрчсөн ажиллагаа юм. Мөн барьцаа хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагааны хүрээнд хийгдсэн хөрөнгийн үнэлгээнд төлбөр төлөгч гомдол гаргасан ба уг маргаан анхан шатны шүүх дээр хянагдаж байхад буюу 2019.06.19-ний өдөр эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 7/12, 7/13 тоот тогтоолууд үйлдсэн. Дээрх тогтоолыг төлбөр төлөгчид мэдэгдсэн гэх боловч төлбөр төлөгч Ж.Батбаяр болон түүний төлөөлөгчид мэдэгдсэн талаарх баримт байхгүй бөгөөд мэдэгдлийг хүлээн авсан талаарх гарын үсэг байхгүй байна. Гэрийн хаягаар анхны албадан дуудлага худалдааны талаарх баримт ирээгүй. Мөн шийдвэр гүйцэтгэлийн хавтаст хэрэгт дуудлага худалдааны товыг олон нийтэд мэдээлсэн байх боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч нь дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ гэж заасантай нийцэж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Иймд 2018.07.06-ны өдөр явагдсан анхны дуудлага худалдаа нь хууль зөрчсөн, төлбөр төлөгчийн дуудлага худалдаа явуулах тухай тогтоолуудад гомдол гаргах хуульд заасан эрхийг зөрчсөн байх тул Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018.06.19-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 7/12, 7/13 тоот тогтоолд болон уг тогтоолын дагуу 2018.07.06-ны өдөр явагдсан анхны дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батхишиг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.04.06-ны өдрийн 102/ШШ2016/02788 дугаар захирамжаар Ж.Батбаяраас 1,551,616,000 төгрөгийг гаргуулж Д.Энхжаргалд олгож, хариуцагч төлбөрийг 2016.07.01-ний өдрийн дотор төлж барагдуулаагүй тохиолдолд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах улсын бүртгэлийн Ү-2206041502 дугаарт бүртгэлтэй Эмэрэлд ливинг 24 айлын орон сууцны зориулалттай барилгын 4, 6, 8, 13 тоот орон сууц, автомашины 4 ширхэг дулаан зогсоолоор үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ж.Батбаярт шүүхийн шийдвэр биелүүлэхийг 2018.02.06-ны өдөр мэдэгдэж, 2018.03.01-ний өдөр эд хөрөнгийн мэдүүлэг авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгөнөөс суутгал хийх тухай мэдэгдлийг арилжааны банкуудад хүргүүлсэн боловч мөнгөн хөрөнгөнөөс төлбөр төлөгдөөгүй. Төлбөр төлөгч Ж.Батбаярын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 48 дугаар байрны 4, 6 тоот орон сууц, 4 ширхэг авто зогсоолыг 2018.04.18-ны өдрийн 18290004/02 дугаар тогтоолоор битүүмжилж тогтоолыг тус орон сууцны манаач Н.Энхтайванд төлбөр төлөгчид дамжуулж өгөхөөр гардуулж, төлбөр төлөгч Ж.Батбаярт 91112437 дугаарын утсаар холбогдож мэдэгдсэн. Дээрх орон сууц, авто зогсоолыг 2018.05.03-ны өдрийн 18290004/03 дугаар тогтоолоор хурааж тогтоолын хувийг тус орон сууцны манаач С.Энхбаярт гардуулж, төлбөр төлөгч Ж.Батбаярт 91112437 дугаарын утсаар холбогдож эд хөрөнгө хураасан тухай тогтоолыг танилцуулж үнийн санал өгөхийг мэдэгдсэн. Төлбөр төлөгч Ж.Батбаяр нь зарлан дуудсан хугацаанд ирдэггүй, шүүхийн заасан хаягт ирэхэд байнгын хүнгүй байсан тул үнийн санал өгөх тухай 2018.05.03-ны өдрийн 4/7626 дугаар, 2018.05.07-ны өдрийн 4/7755 дугаар мэдэгдлүүдийг баталгаат шуудангаар хүргүүлэхэд үнийн саналыг ирүүлээгүй тул 2018.05.10-ны өдрийн 122 дугаар тогтоолоор Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилж зах зээлийн үнийг тогтоолгосон. Хөндлөнгийн шинжээчээр зах зээлийн үнийг тогтоолгож үүргийн гүйцэтгэлд барьцаалсан орон сууц нь тус бүр 671,250,000 төгрөг, нийт 1,342,500,000 төгрөгөөр, авто зогсоол тус бүр 20,484,000 төгрөг, нийт 81,936,000 төгрөгөөр үнэлэгдсэнийг 2018.05.16-ны өдрийн 4/8520 дугаар албан бичгээр мэдэгдэж төлбөр төлөгч Ж.Батбаярт хөрөнгийн үнэлгээний тайланг танилцуулсан. Төлбөр төлөгч Ж.Батбаяр нь хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцаж 2018.05.22-ны өдөр тус газарт хандан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу төлбөрт хураагдсан хөрөнгийг 1 сарын дотор үнэлэгдсэн үнэлгээнээс багагүй үнээр худалдан борлуулж төлбөрийг төлөх тухай хүсэлт гаргасныг шийдвэр гүйцэтгэгчээс хүлээн авч 18290004/04 дугаар мэдэгдлээр хөрөнгийг 1 сарын хугацаанд худалдан борлуулах тухай мэдэгдэл өгсөн. Төлбөр төлөгчөөс гаргасан хөрөнгийн үнэлгээний талаарх нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2018.09.10-ны өдрийн 183/ШШ2018/02001 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.10.26-ны өдрийн 2191 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2019.03.14-ний өдрийн 001/ХТ2019/00346 дугаар тогтоолоор бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөрт хураан авах хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргасан бол шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхээр заасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.09.10-ны өдрийн 183/ШШ2018/02001 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийг 3-т тус шүүхийн 2018 оны 183/ШЗ2018/08531 дүгээр шүүгчийн захирамжийн үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.3-т давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд хяналтын шатны шүүх гомдлыг хянаад энэ хуулийн 176.2.1-176.2.3-т заасан тогтоол гаргасан бол шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болохоор заасан тул Улсын Дээд шүүхийн 2019.03.14-ний өдрийн 001/ХТ2019/00346 тогтоолоор шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж шүүгчийн захирамжийн үйлчлэл дуусгавар болсон. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д шүүх энэ хуулийн 27.1.1, 27.1.5-д заасан үндэслэл арилмагц төлбөр авагч, эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн хүсэлтийг үндэслэн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээхээр зохицуулсан нь мөн хуулийн 27.1.4-т хамаарахгүй бөгөөд зөвхөн дээрх хоёр заалтын хүрээнд шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээхээр зохицуулсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1762 дугаар зүйлийн 1762.3-т Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч гомдлыг үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 174.1-д зааснаар 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ гэж заасан. Төлбөр төлөгч Ж.Батбаяр нь 2019.05.20-ны өдөр Ерөнхий шүүгчид гомдол гаргаж, өнөөдрийг хүртэл нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлээгүй байгаа нь гомдол үндэслэлгүй болох нь харагдаж байна. Төлбөр төлөгч Ж.Батбаяр нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж, удаа дараа шүүхэд үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатайгаар саад учруулсаар байна. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.04.06-ны өдрийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгүүд нь 2018.07.06-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул Иргэний хуульд заасны дагуу 2019.05.10-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдсон. Өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байгаа нь төлбөр авагчийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж, цаашлаад гуравдагч этгээд буюу дуудлага худалдааны ялагчийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөөр байна. Иймд нэхэмжлэлд дурдсанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27.6-д зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх захирамж гарах үндэслэлгүй, төлбөр төлөгч Ж.Батбаярын үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож Улсын Дээд шүүхийн 2019.03.14-ний өдрийн 001/ХТ2019/00346 дугаар тогтоолоор шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж, шүүгчийн захирамжийн үйлчлэл дуусгавар болсон байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар анхны албадан дуудлага худалдаатай холбоотой шийдвэрийг хүчингүй болгуулахаар шууд шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй бөгөөд урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн байх тул анхны албадан дуудлага худалдаа худалдаатай холбоотой нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/02733 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2, 177.3, 178 дугаар зүйлийн 178.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 274 дугаар зүйлийн 27.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 5/8, 5/9, 5/10 тоот тогтоолууд, 2019 оны 05 дугаар сарын 13-ний өдрийн албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай 5/01, 5/02, 5/03 тоот тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн хүссэн нэхэмжлэгч Ж.Батбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.Батбаярын нэхэмжлэлтэй Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 7/12, 7/13 тоот тогтоолууд болон уг тогтоолын дагуу 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр явагдсан анхны дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Батбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Батбаярт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 321 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/02733 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас 178 дугаар зүйлийн 178.1 гэснийг хасч, 274 дүгээр гэснийг 27 дугаар гэж, хүссэн гэх үгийг хасч, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад 65 дугаар зүйлийн 65.1.3 гэснийг 117 дугаар зүйлийн 117.1 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баднайнямбуу хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.13-ны өдрийн 183/ШШ2019/02733 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.07-ны өдрийн 321 тоот магадлалыг тус тус эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна.

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.04.06-ны өдрийн 102/Ш32016/02788 дугаар захирамжаар Ж.Батбаяраас 1,551,616,000 төгрөгийг гаргуулж Д.Энхжаргалд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан Дүнжингарав гудамж 48 дугаар байрны 4, 6 тоот орон сууц, 4 ширхэг зогсоолуудыг албадан дуудлага худалдаанд оруулахаар Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж үнэлүүлсэн бөгөөд шинжээч орон сууц тус бүрийг 671,250,000 төгрөгөөр, харин дулаан зогсоол тус бүрийг 20,484,000 төгрөг буюу нийт 2 орон сууц 4 дулаан зогсоолын зах зээлийн үнэ ханшийг 1,342,500,000 төгрөгөөр тогтоожээ.

Хөрөнгийн үнэлгээг Ж.Батбаяр нь эс зөвшөөрч хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг маргаан шийдвэрлэгдэх хүртэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргаснаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.07.10-ны өдрийн 183/Ш32018/08531 тоот захирамж гарч Ж.Батбаярын нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэж дуустал Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан Дүнжингарав гудамж 48 дугаар байрны 4, 6 тоот орон сууц, 4 ширхэг зогсоолуудыг албадан дуудлага худалдаанд оруулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. Ж.Батбаярын нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах шаардлага бүхий иргэний хэрэг маргааныг хянан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүх хуралдаан 2018.09.10-ны өдөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бол Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018.10.26-ны өдрийн 2191 тоот магадлалаараа шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн билээ. Мөн Ж.Батбаяр нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус эс зөвшөөрч Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан боловч Улсын Дээд шүүхийн 2019.03.14-ны өдрийн 001/ХТ2019/00346 тоот тогтоолоор гомдлыг хангахаас татгалзаж магадлалыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн.

Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлгээтэй холбоотой анхан шатны шүүхийн шүүх хуралдаан болсон 2018.09.10-ны өдрөөс ердөө нэг хоногийн дараа буюу 11-ний өдөр 9/8, 9/9, 9/10 тоот албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолууд үйлдэн улмаар 2 дахь дуудлага худалдааг 2018.09.28-ны өдөр зохион байгуулж барьцаа хөрөнгө болох 4 ширхэг зогсоолыг 44,000,000 төгрөгөөр, мөн 4 тоот орон сууцыг 338,150,000 төгрөг, 6 тоот орон сууцыг 338,650,000 төгрөгөөр тус тус худалдан борлуулахаар болсон байна. Ингээд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хоёр дахь дуудлага худалдааны ялагчаар Д.Ганцог болон М.Баянмөнх нарыг тодруулан албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолыг 2018.10.03-ны өдөр 9/01, 9/02, 9/03 тоот дугаартайгаар тус тус үйлдсэн.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 183/Ш32018/08531 тоот 2018.07.10-ны өдрийн захирамжаар Ж.Батбаярын нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэж дуустал шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байтал ийнхүү анхан шатны шүүхийн шүүх хуралдаан болсноос хойш нэг хоногийн дараа хоёр дахь дуудлага худалдаа явуулах тогтоол үйлдэж байгаа нь холбогдох хуулийг зөрчсөн гэж үзэж ажиллагааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 сард шүүхэд гаргасан. Ж.Батбаярын нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байхад хийгдсэн хоёр дахь дуудлага худалдаатай холбоотой ажиллагааг хүчингүй болгох шаардлага бүхий хэрэг маргааныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн аваад 2019.03.11-ний өдрийн 183/ШШ2019/00571 тоот шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл шүүх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй, хэргийн оролцогчийн тухайн шийдвэрт гомдол гаргах хуульд заасан хугацаа дуусаагүй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эцэслэн дуусгавар болоогүй байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж хоёр дахь дуудлага худалдаатай холбоотой бүх ажиллагааг хүчингүй болгосон. Уг шийдвэрт хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гомдол гаргаагүй бөгөөд уг шийдвэр одоо хүчин төгөлдөр байна.

Харин үнэлгээтэй холбоотой хэрэг маргааны Улсын Дээд шүүхийн шүүх хуралдаан дээр дурдсанаар 2019.03.11-ний өдрийн гарсан бөгөөд Дээд шүүхийн тогтоол гарч хэрэг анхан шатны шүүхэд очмогц 2019.04.24-ний өдөр Ж.Батбаяр нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан дээд шүүхийн тогтоолыг гардаж авсан билээ.

Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1762 дугаар зүйлийн 1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 176.2-т заасан тогтоолыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор хууль зөрчсөн гэж үзвэл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч Ж.Батбаяр нь дээд шүүхийн тогтоолыг 2019.04.24-ний өдөр гардан авснаас хойш 30 хоногийн дотор гомдол гаргах хугацаа тоологдож байтал Нийслэлийн шүүхийн шийдвэр

гүйцэтгэх газраас өмнөх хүчингүй болсон ажиллагаатай адил хоёр дахь дуудлага худалдааг хууль зөрчин дахин явуулсан бөгөөд уг ажиллагааг хүчингүй болгуулахаар шүүхэд дахин хандсан нь энэхүү маргаан юм. Бид Дээд шүүхийн тогтоолыг 2019.04.24-ний өдөр гардан авснаас хоёр хоногийн дараа буюу 04 сарын 26-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дуудсаны дагуу очиж уулзахад 2019.04.25-ны өдрийн огноотой мэдэгдэл гардуулсан ба уг мэдэгдлээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан Дүнжингарав гудамж 48 дугаар байрны 4, 6 тоот орон сууц, 4 ширхэг зогсоолуудыг хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2019.05.10-ны өдөр оруулахаар шийдвэрлэсэн 5/8, 5/9, 5/10 тоот тогтоолууд 2019.04.23-ны өдөр гарсан болохыг мэдэгдсэн. Уг мэдэгдлийг хүлээн авмагц тэр өдрөө буюу 04 сарын 26-ны өдрөө Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хоёр дахь дуудлага худалдаа явуулах тухай 5/8, 5/9, 5/10 тоот тогтоолуудаа хүчингүй болгож өгөхийг хүссэн гомдлыг гаргасан боловч хариу өгөхгүй явсаар хоёр дахь дуудлага явагдсан 2019.05.10-ны өдрийн огноотой гомдлыг хүлээн авахаас татгалзсан хариуг 05 сарын 13-ны өдөр өгсөн. Бид гомдолдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27.6-д зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн шүүхийн захирамж одоо хүртэл гараагүй, мөн Улсын дээд шүүхийн тогтоолыг Иргэний хэргийн танхимын шүүгчдээр дахин хянуулах хүсэлтэй байгаагаа дурдсаар байтал, нэхэмжлэгчийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид 30 хоногийн дотор гомдол гаргах хуульд заасан эрхтэйг мэдсээр байж гомдлыг хүлээн авахгүй талаарх хариуг хоёр дахь дуудлага худалдааг явуулж дууссаны дараа өгсөн.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гомдлыг хүлээн авахаас татгалзсан 2019.05.10-ны өдрийн 4/32 тоот тогтоолыг эс зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргана гэж заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт гомдол гаргасан боловч мөн л гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн юм.

Нэхэмжлэгч Ж.Батбаярыг Дээд шүүхийн тогтоолыг гардаж аваагүй байхад, мөн гардаж аваад 30 хоногт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргах эрхийн хугацаа дуусаагүй байхад, гомдол гаргаж тогтоолыг Дээд шүүхийн нийт шүүгчдээр дахин хянан хэлэлцүүлэх хүсэлтэй байгаагаа гомдолдоо дурдсаар байхад хоёр дахь дуудлага худалдааг явуулж ялагчийг тодруулж өмчлөх эрхийг шилжүүлэх тухай тогтоол үйлдэж байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хуульд ёсны ашиг сонирхлыг хөндсөн хууль зөрчсөн ажиллагаа юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1762 дугаар зүйлийн 1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 176.2-т заасан тогтоолыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор хууль зөрчсөн гэж үзвэл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж болно гэж заасан нь дээд шүүхийн тогтоол гарснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эцэслэн шийдвэрлэгдсэн гэж үзэхгүйг харуулж байна. Өөрөөр хэлбэл дээд шүүхээр хэрэг маргаан хэлэлцэгдэн тогтоол гарсан ч дараа нь Ерөнхий шүүгчид гомдол гаргах хуульд заасан эрх нь нээлттэй бөгөөд Ерөнхий шүүгч гомдлыг хүлээн авч хуулийн 177.1 дүгээр зүйлд заасны дагуу нэгдсэн хуралдаан хийж улмаар 1781.3.2-в заасны дагуу шийдвэр, магадлал, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой ажээ.

Хуульд нэгэнт гомдол гаргах эрхтэй бөгөөд тухайн гомдлыг хүлээн авбал түүнийг хэлэлцэн шийдвэрлэж тогтоолд өөрчлөлт орох боломжтой байхад дээд шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн, эсхүл ерөнхий шүүгчид гомдол гаргасныг ч хүлээн авахгүй, авсан ч нэгдсэн хуралдаанаар шийдэл өөрчлөгдөхгүй гэсэн байдлаар гомдлыг үл хэрэгсэн ажиллагаа явуулж байгаа нь хууль бус юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1781 дүгээр зүйлийн 4-д Энэ хуулийн 1781.3-т заасан тогтоол танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болно гээд мөн хуулийн 1781.5-д Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдааны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байна гэж тодорхой заажээ. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-д гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөрт хураан авах хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргасан бол шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлнэ гэж заасан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2018.07.10-ны өдөр 183/Ш32018/08531 тоот захирамж гаргахдаа захирамжийнхаа үндэслэх хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27.1.4-д заасан заалтыг үндэслэж улмаар тогтоох хэсэгтээ ...шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хэргийг эцэслэн шийдвэрлэх хуртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй гэж заасан.

Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас талууд гомдол гаргах хугацаа дуусах байтугай шүүхээс Улсын дээд шүүхийн тогтоолыг нэхэмжлэгчид гардуулаагүй байхад дараагийн ажиллагааг явуулж байгаа нь иргэн хүний шүүхэд хандах, гомдол гаргах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчсөн илт хууль бус ажиллагаа юм.

Ж.Батбаяр нь Улсын дээд шүүхийн 2019.03.14-ний өдрийн 001/ХТ2019/00346 тоот тогтоолыг 2019.04.24-ний өдөр гардан аваад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1762.1-д ...Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдлоо 30 хоногийн дотор гаргана... гэж заасны дагуу гомдлоо 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гаргасан бөгөөд уг гомдлыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуульд заасан хугацаандаа гаргасан эсэхийг хянаж хүлээн аваад Улсын дээд шүүхэд хүргүүлсэн бөгөөд Улсын дээд шүүхээс эцсийн хариу 2019.07.09-ны өдөр өгсөн. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хандах эрхээ эдэлж гомдол гарган түүнийг хүлээн авч Дээд шүүхийн Ерөнхий шүүгч хянан улмаар нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэж хариу өгөх хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй явагдаж байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамжийн үйлчлэл энэ хүртэл үйлчилнэ гэж үзэж байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн 183/Ш32018/08531 тоот захирамж болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1762.1 ...Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдлоо 30 хоногийн дотор гаргана..., мөн хуулийн 1781.5-д Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдааны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байна гэсэн заалтуудыг тус тус зөрчин шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/Ш32018/08531 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамж гарсан 2018.07.10-ны өдрөөс хойших шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин хүчингүй болгох үндэстэй.

2. Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсний дараа буюу үнэлгээтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эцэслэн шийдвэрлэгдэж дуусаагүй байхад хоёр дахь дуудлага худалдааг явуулан улмаар ялагчийг тодруулан өмчлөх эрх шилжүүлэх тухай 2019.05.13-ны өдрийн 5/01, 5/02, 5/03 тоот тогтоолууд үйлдснийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан бөгөөд энэхүү шаардлага нь мөн дээр дурдсан үндэслэлээр хангагдах үндэслэлтэй гэж үзэж байна.

3. Мөн Барьцаа хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагааны хүрээнд хийгдсэн хөрөнгийн үнэлгээнд төлбөр төлөгч гомдол гаргасан ба уг маргаан анхан шатны шүүх дээр хянагдаж байхад буюу 2018.06.19-ны өдөр эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 7/12, 7/13 тоот тогтоолууд үйлдсэн. Дээрх тогтоолыг төлбөр төлөгчид мэдэгдсэн гэх боловч төлбөр төлөгч Ж.Батбаяр миний болон миний төлөөлөгчид мэдэгдсэн талаарх баримт байхгүй бөгөөд мэдэгдлийг хүлээн авсан талаарх бидний гарын үсэг байхгүй байна. Манай гэрийн хаягаар анхны албадан дуудлага худалдааны талаарх баримт ирээгүй. Шийдвэр гүйцэтгэлийн хавтаст хэрэгт дуудлага худалдааны товыг олон нийтэд мэдээлсэн байх боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д Дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч нь дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ гэж заасантай нийцэж байгаа эсэх нь тодорхойгүй байсан тул уг үндэслэлээр 2018.07.06-ны өдөр явагдсан анхны дуудлага худалдаа нь хууль зөрчсөн, төлбөр төлөгч миний дуудлага худалдаа явуулах тухай тогтоолуудад гомдол гаргах хуульд заасан эрхийг зөрчсөн гэсэн үндэслэлээр шүүхэд хандсан билээ.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д зааснаар Монгол улсын иргэн Монгол Улсын хуульд ... заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах,... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй юм. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хүний эрх, эрх чөлөөг зөвхөн хуульд зааснаар хязгаарлах, энэрэнгүй, шуурхай байх зарчмыг баримтална гэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зарчмыг заасан бол мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-д хууль тогтоомжид зааснаас бусад үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглоно гэж заажээ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Ж.Батбаяр нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2018.06.19-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 7/12, 7/13 тоот тогтоолууд, уг тогтоолын дагуу 2018.07.16-ны өдөр явагдсан анхны дуудлага худалдаа, 2019.04.23-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 5/8, 5/9, 5/10 тоот тогтоолууд, 2019.05.13-ны өдрийн албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай 5/01, 5/02, 5/03 тоот тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа ...төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар анхан шатны шүүхэд гомдол гаргасан үед хариуцагч нь анхны дуудлага худалдааг, ....хяналтын шатны шүүхийн тогтоолд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргах хуульд заасан хугацаа болоогүй байхад хоёр дахь дуудлага худалдаа явуулж эрхийг зөрчсөн гэснийг хариуцагч эс зөвшөөрч ...анхны дуудлага худалдаа 2018.07.06-ны өдөр явагдсаны дараа 2018.07.10-ны өдөр шүүхээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн, үнэлгээний гомдлыг 3 шатны шүүх шийдвэрлэж гомдлыг хэрэгсэхгүй болгосон тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлж хоёр дохь дуудлага худалдаа зохион байгуулсан гэж маргасан байна.

Анхан шатны шүүх, 2018.06.19-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 7/12, 7/13 тоот тогтоолууд, уг тогтоолын дагуу 2018.07.16-ны өдөр явагдсан анхны дуудлага худалдаа-г тус тус хүчингүй болгох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл буюу шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн нь шүүх хуралдаанд илэрсэн гэж үзэн холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хангах үндэслэлгүй гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянаж шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулсан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргааны эрх зүйн үндэслэлийн талаар хэрэглэвэл зохих Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

1. Хэргийн баримтаас үзвэл, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.04.06-ны өдрийн 102/ШШ2016/02788 дугаар захирамжаар Ж.Батбаяр 1,551,616,000 төгрөгийг Д.Энхжаргалд төлөх, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, дээрх захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар явуулж, барьцааны хөрөнгийг битүүмжлэн хурааж, улмаар дуудлага худалдаа явуулах тогтоол гаргаж, үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэх ажиллагаа хийсэн, 2018.07.06-ны өдөр анхны дуудлага худалдаа зохион байгуулагдаж, уг үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлогдоогүй тул 2019.05.13-ны өдөр хоёр дахь дуудлага худалдаа явагдсан нь тогтоогджээ.

Шинжээчийн тогтоосон үнэлгээний талаар нэхэмжлэгчийн 2018 оны 06 дугаар сард шүүхэд хандаж гаргасан гомдлыг Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.09.10-ны өдрийн 183/ШШ2018/02001 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь давж заалдах шатны болон хяналтын шатны шүүхэд хянагдаж хэвээр үлдсэн байна.

Хоёр шатны шүүх хоёр удаагийн дуудлага худалдааг хүчингүй болгуулах энэ хэргийн нэхэмжлэлийн талаар дүгнэхдээ нэхэмжлэгч Ж.Батбаярын үнэлгээний талаар гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр нь хяналтын шатны шүүхийн тогтоол гарсан 2019.03.14-ний өдрөөр хуулийн хүчин төгөлдөр болсон гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.3-т заасан давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд хяналтын шатны шүүх гомдлыг хянаад энэ хуулийн 176.2.1-176.2.3-т заасан тогтоол гаргасан бол анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болно гэсэнд нийцнэ гэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Мөн нэхэмжлэгчийн үнэлгээнд гаргасан гомдлыг шийдвэрлэхдээ шүүх 2018.06.27-ны өдрийн хүсэлтээр 2017.07.10-ны өдрийн 183/ШЗ2018/08531 тоот захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байсан боловч уг хугацаа нь хяналтын шатны шүүхийн тогтоол гарснаар дуусгавар болох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлд заасантай нийцнэ.

Өөрөөр хэлбэл, хяналтын шатны шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсноор хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлж 2019.04.23-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 5/8, 5/9, 5/10 тоот тогтоолуудаар 2019.05.13-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулахаар шийдвэрлэж, улмаар дуудлага худалдаагаар үл хөдлөх эд хөрөнгүүд худалдан борлогдсон нь хууль зөрчөөгүй гэж үзсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2, 177.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 27 дугаар зүйлийн 27.1.4-т заасныг зөрчөөгүй байна.

2. Анхны дуудлага худалдаа 2018.07.06-ны өдөр зохион байгуулагдсан боловч нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд зохих журмын дагуу эрх бүхий этгээдэд хандаж гомдол гаргасан нь тогтоогдоогүй тул шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн гэж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг үгүйсгэх үндэслэлгүй гэж үзэв.

3. Анхан шатны шүүх шийдвэртээ зохигчийн хооронд үүссэн маргааны үндэслэлд хамааралгүй Иргэний хуулийн 178 дугаар зүйлийн 178.1-д заасныг хэрэглэснийг хасч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийг 274 гэж алдаатай бичсэнийг давж заалдах шатны шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд залруулж шийдвэрт өөрчлөлт оруулсан нь зөв болсон байна.

Дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 321 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баднайнямбуугийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                                                                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ЦОЛМОН

                                                                                     ШҮҮГЧИД                                               П.ЗОЛЗАЯА

                                                                                                                                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                                                                      Г.ЦАГААНЦООЖ

                                                                                                                                                      Х.ЭРДЭНЭСУВД