Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2019/02733

 

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2019/02733

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 7/12, 7/13 тоот тогтоолууд болон уг тогтоолын дагуу 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр явагдсан анхны дуудлага худалдаа, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 5/8, 5/9, 5/10 тоот тогтоолууд, 2019 оны 05 дугаар сарын 13-ний өдрийн албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай 5/01, 5/02, 5/03 тоот тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн хүссэн иргэний хэргийг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Б, хариуцагчийн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Марал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:


Нэхэмжлэгч Ж.Бын шүүхэд анх гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШЗ2016/02788 дугаар захирамжаар Ж.Баас 1.551.616.000 төгрөгийг гаргуулж Д.Эд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 00хороо, Зайсан, Дүнжингарав гудамж, 48 дугаар байрны 4, 6 тоот орон сууц, 4 ширхэг зогсоолуудыг албадан дуудлага худалдаанд оруулахаар Сэлэнгэ эстимэйтХХК-ийг шинжээчээр томилж үнэлүүлсэн бөгөөд шинжээч орон сууц тус бүрийг 671.250.000 төгрөгөөр, харин дулаан зогсоол тус бүрийг 20.484.000 төгрөг буюу нийт 2 орон сууц, 4 дулаан зогсоолын зах зээлийн үнэ ханшийг 1.342.500.000 төгрөгөөр тогтоожээ. Хөрөнгийн үнэлгээг Ж.Б нь эс зөвшөөрч хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг маргаан шийдвэрлэгдэх хүртэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргаснаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 10-ныөдрийн 183/ШЗ2018/08531 дүгээр захирамж гарч Ж.Бын нэхэмжлэлтэй Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэж дуустал Хан-Уул дүүргийн 00хороо, Зайсан, Дүнжингарав гудамж, 48 дугаар байрны 4, 6 тоот орон сууц, 4 ширхэг зогсоолуудыг албадан дуудлага худалдаанд оруулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн юм. Ж.Бын нэхэмжлэлтэй Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах шаардлага бүхий иргэний хэрэг маргааныг хянан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүх хуралдаан 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бол Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2191 тоот магадлалаараа шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн. Ж.Б нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус эс зөвшөөрч Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан боловч Улсын дээд шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2019/00346 тоот тогтоолоор гомдлыг хангахаас татгалзаж магадлалыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн. Ж.Бын нэхэмжлэлтэй Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай дээрх хэрэг маргаан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд явж байх хооронд дараах ажиллагааг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсныг шүүхээс хүчингүйд тооцоод байгаа билээ. Үүнд: Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас анхан шатны шүүхийн шүүх хуралдаан болсон 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс ердөө нэг хоногийн дараа буюу 11-ний өдөр 9/8, 9/9, 9/10 тоот албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолууд үйлдэн улмаар 2 дахь дуудлага худалдааг 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулж барьцаа хөрөнгө болох 4 ширхэг зогсоолыг 44.000.000 төгрөгөөр, мөн 4 тоот орон сууцыг 338.150.000 төгрөг, 6 тоот орон сууцыг 338.650.000 төгрөгөөр тус тус худалдан борлуулахаар болсон байна. Ингээд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хоёр дахь дуудлага худалдааны ялагчаар Д.Г болон М.Б нарыг тодруулан албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолыг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 9/01, 9/02, 9/03 тоот дугаартайгаар тус тус үйлдсэн. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 183/ШЗ2018/08531 тоот 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн захирамжаар Ж.Бын нэхэмжлэлтэй Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэж дуустал шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байтал ийнхүү анхан шатны шүүхийн шүүх хуралдаан болсноос хойш нэг хоногийн дараа хоёр дахь дуудлага худалдаа явуулах тогтоол үйлдэж байгаа нь холбогдох хуулийг зөрчсөн гэж үзэж ажиллагааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сард шүүхэд гаргасан. Ж.Бын нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байхад хийгдсэн хоёр дахь дуудлага худалдаатай холбоотой ажиллагааг хүчингүй болгох шаардлага бүхий хэрэг маргааныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн аваад 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/00571 тоот шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл шүүх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй, хэргийн оролцогчийн тухайн шийдвэрт гомдол гаргах хуульд заасан хугацаа дуусаагүй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эцэслэн дуусгавар болоогүй байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж хоёр дахь дуудлага худалдаатай холбоотой бүх ажиллагааг хүчингүй болгосон. Уг шийдвэрт хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гомдол гаргаагүй бөгөөд уг шийдвэр одоо хүчин төгөлдөр байна. Үнэлгээтэй холбоотой хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хоёр дахь дуудлага худалдаа явуулсан нь хууль бус болохыг тогтоосон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2019/00571 тоот шийдвэр 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гарснаас гурав хоногийн дараа буюу 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Улсын Дээд шүүх Ж.Бын нэхэмжлэлтэй үнэлгээг хүчингүй болгуулах тухай хэрэг маргааныг шийдвэрлэж магадлалыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн юм. Ингээд Улсын Дээд шүүхийн тогтоол гарч хэрэг анхан шатны шүүхэд очмогц 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Ж.Б нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан Улсын Дээд шүүхийн тогтоолыг гардаж авсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1762 дугаар зүйлийн 1762.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 176.2-т заасан тогтоолыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор хууль зөрчсөн гэж үзвэл Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж болно гэж заасны дагуу нэхэмждэгч Ж.Б нь Улсын Дээд шүүхийн тогтоолыг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гардан авснаас хойш 30 хоногийн дотор гомдол гаргах хугацаа тоологдож байтал Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өмнөх хүчингүй болсон ажиллагаатай адил хоёр дахь дуудлага худалдааг хууль зөрчин дахин явуулсан. Бид Улсын Дээд шүүхийн тогтоолыг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гардан аваад байтал хоёр хоногийн дараа буюу 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дуудсаны дагуу очиж уулзахад 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн огноотой мэдэгдэл гардуулсан ба уг мэдэгдлээр Хан-Уул дүүргийн 00хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 48 дугаар байрны 4, 6 тоот орон сууц, 4 ширхэг зогсоолуудыг хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр оруулахаар шийдвэрлэсэн 5/8, 5/9, 5/10 тоот тогтоолууд 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гарсан болохыг мэдэгдсэн. Уг мэдэгдлийг хүлээн авмагц тэр өдрөө буюу 4 дүгээр сарын 26-ныөдрөө Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 5/8, 5/9, 5/10 тоот тогтоолуудаа хүчингүй болгож өгөхийг хүссэн гомдлыг гаргасан боловч хариу өгөхгүй явсаар хоёр дахь дуудлага худалдаа явагдсан 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн огноотой гомдлыг хүлээн авахаас татгалзсан хариуг 5 дугаар сарын 13-ны өдөр өгсөн. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гомдлыг хүлээн авахаас татгалзсан 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 4/32 тоот тогтоолыг эс зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т заасны дагуу Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гомдол гаргасан боловч мөн л гомдлыг хангахаас татгалзсан хариуг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өгсөн. Нэхэмжлэгч Ж.Быг Улсын Дээд шүүхийн тогтоолыг гардаж аваагүй байхад, мөн гардаж аваад 30 хоногт Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргах эрхийн хугацаа дуусаагүй байхад, гомдол гаргаж тогтоолыг Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдээр дахин хянан хэлэлцүүлэх хүсэлтэй байгаагаа гомдолдоо дурдсаар байхад хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулж ялагчийг тодруулж, өмчлөх эрхийг шилжүүлэх тухай тогтоол үйлдэж байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн хууль зөрчсөн ажиллагаа юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1762 дугаар зүйлийн 1762.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 176.2-т заасан тогтоолыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор хууль зөрчсөн гэж үзвэл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж болно гэж заасан нь Улсын Дээд шүүхийн тогтоол гарснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эцэслэн шийдвэрлэгдсэн гэж үзэхгүйг харуулж байна. Өөрөөр хэлбэл Улсын Дээд шүүхээр хэрэг маргаан хэлэлцэгдэн тогтоол гарсан ч дараа нь Ерөнхий шүүгчид гомдол гаргах хуульд заасан эрх нь нээлттэй бөгөөд Ерөнхий шүүгч гомдлыг хүлээн авч хуулийн 1771 дүгээр зүйлд заасны дагуу нэгдсэн хуралдаан хийж улмаар 1781.3.2-т заасны дагуу шийдвэр, магадлал, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой юм. Хуульд нэгэнт гомдол гаргах эрхтэй бөгөөд тухайн гомдлыг хүлээн авбал түүнийг хэлэлцэн шийдвэрлэж тогтоолд өөрчлөлт орох боломжтой байхад Улсын Дээд шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн, эсхүл ерөнхий шүүгчид гомдол гаргасан ч хүлээн авахгүй, авсан ч нэгдсэн хуралдаанаар шийдэл өөрчлөгдөхгүй гэсэн байдлаар гомдлыг үл хэрэгсэн ажиллагаа явуулж байгаа нь хууль бус юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1781 дүгээр зүйлийн 1781.4-д энэ хуулийн 1781.3-д заасан тогтоол танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болно, мөн 1781.5-д Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдааны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байна гэж тодорхож заажээ. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөрт хураан авах хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргасан бол шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлнэ гэж заасан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 183/ШЗ2018/08531 тоот захирамж гаргахдаа захирамжийнхаа үндэслэх хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27.1.4-т заасан заалтыг үндэслэж, улмаар тогтоох хэсэгтээ шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй гэж заасан. Гэтэл Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас талууд гомдол гаргах хугацаа дуусах байтугай шүүхээс Улсын Дээд шүүхийн тогтоолыг нэхэмжлэгчид гардуулаагүй байхад дараагийн ажиллагааг явуулж байгаа нь иргэн хүний шүүхэд хандах, гомдол гаргах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчсөн илт хууль бус ажиллагаа юм. Ж.Б нь Улсын дээд шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2019/00346 тоот тогтоолыг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гардан аваад Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдлоо 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гаргасан. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн шүүхийн захирамж одоо хүртэл гараагүй байна. Хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн 183/ШЗ2018/08531 тоот захирамж болон дээр дурдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1762.1, мөн хуулийн 1781.5-д Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдааны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байна гэсэн заалтуудыг тус тус зөрчин шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсаар байгаа тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШЗ2018/08531 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамж гарсан 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс хойших шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин хүчингүй болгох үндэстэй. Иймд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсний дараа буюу үнэлгээтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эцэслэн шийдвэрлэгдэж дуусаагүй байхад явуулсан 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 5/8, 5/9, 5/10 тоот албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү. Мөн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулж, улмаар 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 5/01, 5/02, 5/03 тоот тогтоолууд үйлдэн өмчлөх эрх шилжүүлэхээр шийдвэрлэж байгаа нь төлбөр төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна. Иймд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсний дараа буюу үнэлгээтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эцэслэн шийдвэрлэгдэж дуусаагүй байхад явуулсан Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 5/01, 5/02, 5/03 тоот тогтоолуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү. Мөн барьцаа хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагааны хүрээнд хийгдсэн хөрөнгийн үнэлгээнд төлбөр төлөгч гомдол гаргасан ба уг маргаан анхан шатны шүүх дээр хянагдаж байхад буюу 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 7/12, 7/13 тоот тогтоолууд үйлдсэн. Дээрх тогтоолыг төлбөр төлөгчид мэдэгдсэн гэх боловч төлбөр төлөгч Ж.Б болон түүний төлөөлөгчид мэдэгдсэн талаарх баримт байхгүй бөгөөд мэдэгдлийг хүлээн авсан талаарх гарын үсэг байхгүй байна. Гэрийн хаягаар анхны албадан дуудлага худалдааны талаарх баримт ирээгүй. Мөн шийдвэр гүйцэтгэлийн хавтаст хэрэгт дуудлага худалдааны товыг олон нийтэд мэдээлсэн байх боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч нь дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ гэж заасантай нийцэж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Иймд 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр явагдсан анхны дуудлага худалдаа нь хууль зөрчсөн, төлбөр төлөгчийн дуудлага худалдаа явуулах тухай тогтоолуудад гомдол гаргах хуульд заасан эрхийг зөрчсөн байх тул Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 7/12, 7/13 тоот тогтоод болон уг тогтоолын дагуу 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр явагдсан анхны дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Э.Батхишиг шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2016/02788 дугаар захирамжаар Ж.Баас 1.551.616.000 төгрөгийг гаргуулж Д.Эд олгож, хариуцагч төлбөрийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулаагүй тохиолдолд Хан-Уул дүүргийн 00хорооны нутаг дэвсгэрт байрлах улсын бүртгэлийн Ү-2206041502 дугаарт бүртгэлтэй  Э Л24 айлын орон сууцны зориулалттай барилгын 4, 6, 8, 13 тоот орон сууц, автомашины 4 ширхэг дулаан зогсоолоор үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ж.Бт шүүхийн шийдвэр биелүүлэхийг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр мэдэгдэж, 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр эд хөрөнгийн мэдүүлэг авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгөнөөс суутгал хийх тухай мэдэгдлийг арилжааны банкуудад хүргүүлсэн боловч мөнгөн хөрөнгөнөөс төлбөр төлөгдөөгүй. Төлбөр төлөгч Ж.Бын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 00хороо, 48 дугаар байрны 4, 6 тоот орон сууц, 4 ширхэг авто зогсоолыг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 18290004/02 дугаар тогтоолоор битүүмжилж тогтоолыг тус орон сууцны манаач Н.Эд төлбөр төлөгчид дамжуулж өгөхөөр гардуулж, төлбөр төлөгч Ж.Бт 91112437 дугаарын утсаар холбогдож мэдэгдсэн. Дээрх орон сууц, авто зогсоолыг 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 18290004/03 дугаар тогтоолоор хурааж тогтоолын хувийг тус орон сууцны манаач С.Энхбаярт гардуулж, төлбөр төлөгч Ж.Бт 91112437 дугаарын утсаар холбогдож эд хөрөнгө хураасан тухай тогтоолыг танилцуулж үнийн санал өгөхийг мэдэгдсэн. Төлбөр төлөгч Ж.Б нь зарлан дуудсан хугацаанд ирдэггүй, шүүхийн заасан хаягт ирэхэд байнгын хүнгүй байсан тул үнийн санал өгөх тухай 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 4/7626 дугаар, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 4/7755 дугаар мэдэгдлүүдийг баталгаат шуудангаар хүргүүлэхэд үнийн саналыг ирүүлээгүй тул 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 122 дугаар тогтоолоор Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилж зах зээлийн үнийг тогтоолгосон. Хөндлөнгийн шинжээчээр зах зээлийн үнийг тогтоолгож үүргийн гүйцэтгэлд барьцаалсан орон сууц нь тус бүр 671.250.000 төгрөг, нийт 1.342.500.000 төгрөгөөр, авто зогсоол тус бүр 20.484.000 төгрөг, нийт 81.936.000 төгрөгөөр үнэлэгдсэнийг 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 4/8520 дугаар албан бичгээр мэдэгдэж төлбөр төлөгч Ж.Бт хөрөнгийн үнэлгээний тайланг танилцуулсан. Төлбөр төлөгч Ж.Б нь хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцаж 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр тус газарт хандан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу төлбөрт хураагдсан хөрөнгийг 1 сарын дотор үнэлэгдсэн үнэлгээнээс багагүй үнээр худалдан борлуулж төлбөрийг төлөх тухай хүсэлт гаргасныг шийдвэр гүйцэтгэгчээс хүлээн авч 18290004/04 дугаар мэдэгдлээр хөрөнгийг 1 сарын хугацаанд худалдан борлуулах тухай мэдэгдэл өгсөн. Төлбөр төлөгчөөс гаргасан хөрөнгийн үнэлгээний талаарх нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/02001 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2191 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2019/00346 дугаар тогтоолоор бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөрт хураан авах хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргасан бол шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхээр заасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/02001 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийг 3-т тус шүүхийн 2018 оны 183/ШЗ2018/08531 дүгээр шүүгчийн захирамжийн үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.3-т давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд хяналтын шатны шүүх гомдлыг хянаад энэ хуулийн 176.2.1-176.2.3-т заасан тогтоол гаргасан бол шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болохоор заасан тул Улсын Дээд шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2019/00346 тогтоолоор шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж шүүгчийн захирамжийн үйлчлэл дуусгавар болсон. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д шүүх энэ хуулийн 27.1.1, 27.1.5-д заасан үндэслэл арилмагц төлбөр авагч, эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн хүсэлтийг үндэслэн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээхээр зохицуулсан нь мөн хуулийн 27.1.4-т хамаарахгүй бөгөөд зөвхөн дээрх хоёр заалтын хүрээнд шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээхээр зохицуулсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1762 дугаар зүйлийн 1762.3-т Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч гомдлыг үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 174.1-д зааснаар 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ гэж заасан. Төлбөр төлөгч Ж.Б нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Ерөнхий шүүгчид гомдол гаргаж, өнөөдрийг хүртэл нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлээгүй байгаа нь гомдол үндэслэлгүй болох нь харагдаж байна. Төлбөр төлөгч Ж.Б нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж, удаа дараа шүүхэд үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатайгаар саад учруулсаар байна. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгүүд нь 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй туо Иргэний хуульд заасны дагуу 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдсон. Өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байгаа нь төлбөр авагчийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж, цаашлаад гуравдагч этгээд буюу дуудлага худалдааны ялагчийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөөр байна. Иймд нэхэмжлэлд дурдсанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27.6-д зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх захирамж гарах үндэслэлгүй, төлбөр төлөгч Ж.Бын үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож Улсын Дээд шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2019/00346 дугаар тогтоолоор шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж, шүүгчийн захирамжийн үйлчлэл дуусгавар болсон байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар анхны албадан дуудлага худалдаатай холбоотой шийдвэрийг хүчингүй болгуулахаар шууд шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй бөгөөд урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн байх тул анхны албадан дуудлага худалдаа худалдаатай холбоотой нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Б нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 5/8, 5/9, 5/10 тоот тогтоолуудыг хүчингүй болгуулахыг хүссэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн 2019 оны 05 дугаар сарын 13-ний өдрийн албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай 5/01, 5/02, 5/03 тоот тогтоолууд, 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 7/12, 7/13 тоот тогтоолууд болон уг тогтоолын дагуу 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр явагдсан анхны дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулахаар шаардаж байх ба уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2016/02788 дугаар шүүгчийн захирамжаар Ж.Баас 1.551.616.000 төгрөг гаргуулж Д.Эд олгож, төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 00хорооны нутаг дэсгэрт байрлах  Э Л24 айлын орон сууцны зориулалттай барилгын тус бүр 280 м.кв талбай бүхий 4, 6, 8, 13 тоот орон сууц, автомашины 4 ширхэг дулаан зогсоолоор үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Төлбөр төлөгч Ж.Б нь дээрх шүүгчийн захирамжид заасан төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тул Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг авч шүүгчийн захирамжид дурдсан Хан-Уул дүүргийн 00хорооны нутаг дэсгэрт байрлах  Э Л24 айлын орон сууцны зориулалттай барилгын тус бүр 280 м.кв талбай бүхий 4, 6 тоот орон сууц, автомашины 4 ширхэг дулаан зогсоолыг тус тус битүүмжилж, хураан авчээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч болон төлөгч нар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй, төлбөр төлөгчөөс үнийн санал гаргаагүй тул шийдвэр гүйцэтгэгчээс хөндлөнгийн шинжээчээр Сэлэнгэ эстэмэйтХХК-ийг томилжээ.

Сэлэнгэ эстэмэйтХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар Хан-Уул дүүргийн 00хорооны нутаг дэсгэрт байрлах  Э Л24 айлын орон сууцны зориулалттай барилгын тус бүр 280 м.кв талбай бүхий 4, 6 тоот орон сууцыг тус бүр 671.250.000 төгрөг, автомашины 4 ширхэг дулаан зогсоолыг тус бүр 20.484.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосныг эс зөвшөөрч үнэлгээг хүчингүй болгуулахаар гаргасан төлбөр төлөгч Ж.Бын нэхэмжлэлийг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/02001 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2191 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2019/00346 дугаар тогтоолоор тус тус нотлогдож байна.

Нэхэмжлэгч Ж.Баас төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт гарсан Улсын дээд шүүхийн тогтоолыг гардан аваагүй, эс зөвшөөрч гомдол гаргах эрхтэй, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 5/8, 5/9, 5/10 тоот тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулж, албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн 2019 оны 05 дугаар сарын 13-ний өдрийн 5/01, 5/02, 5/03 тоот тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж хүчингүй болгуулахаар шаардсан бол хариуцагч байгууллага нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

Хариуцагчийн татгалзал үндэстэй гэж шүүх дүгнэв.

Учир нь төлбөр төлөгч Ж.Бын төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тус шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/02001 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2191 дүгээр магадлалыг Улсын дээд шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2019/00346 дугаар тогтоолоор хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.3 дахь хэсэгт зааснаар Улсын Дээд шүүхийн тогтоол гарсан 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Иймд тус шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШЗ2018/08531 дүгээр шүүгчийн захирамжаар Ж.Бын нэхэмжлэлтэй Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл Хан-Уул дүүргийн 00хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 48 дугаар байрны 4, 6 тоот орон сууц, 4 ширхэг автомашины зогсоолыг албадан дуудлага худалдаанд оруулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болсон 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөр дуусгавар болсон байна.

Энэхүү тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулах тухай шүүгчийн захирамж гаргах хуулийн зохицуулалт байхгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн үндэслэл арилсан 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шууд үргэлжлүүлэн явуулсан нь хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ж.Баас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1762.1 дэх хэсэгт зааснаар Улсын Дээд шүүхийн тогтоолыг гардан авснаас хойш Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргах эрхтэй боловч ийнхүү гомдол гаргасан хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсныг буруутгах үндэслэлгүй байна.

Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т зааснаар гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөрт хураан авах хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргасан бол шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох тохиолдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заажээ.

Нэхэмжлэгч Ж.Бын төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэрэгт нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын Дээд шүүх 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2019/00346 дугаар тогтоолоор хянан шийдвэрлэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.1-т зааснаар тогтоол гаргасан тул Ж.Бын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Хан-Уул дүүргийн 00хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 48 дугаар байрны 4,6 тоот орон сууц, 4 ширхэг авто зогсоол, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206041502 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/02001 дүгээр шийдвэр, уг шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2191 дугаар магадлалыг Улсын Дээд шүүхийн тогтоол гарсан 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс хуулийн хүчин төгөлдөр болсон гэж үзнэ.

Төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлтэй холбоотой хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байхад уг шийдвэр хүчин төгөлдөр болсон эсэх талаар маргаж, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 5/8, 5/9, 5/10 тоот тогтоолууд, албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай 2019 оны 05 дугаар сарын 13-ний өдрийн 5/01, 5/02, 5/03 тоот тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна.

Иймд төлбөр төлөгч Ж.Бт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, албадан дуудлага худалдаа, дуудлага худалдааны дагуу ялагчид өмчлөх эрхийг шилжүүлэх ажиллагаа хууль зөрчөөгүй, төлбөр төлөгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Мөн нэхэмжлэгч Ж.Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно, мөн хуулийн 44.4-т ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг эс зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргана гэж заасан хуулийн шаардлагыг зөрчиж, 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн нэхэмжлэл болох 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 7/12, 7/13 тоот тогтоолууд болон уг тогтоолын дагуу 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр явагдсан анхны дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн шаардлагыг байх ба энэ нь 뿿 но.

мд дээрх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл шүүх хуралдаан дээр илэрсэн гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгох нь .

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад холбогдох хэргийг хүлээн авахаас татгаалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210.600 төгрөгөөс 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Бт олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 117 дугаар зүйлийн 117.1, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2, 177.3, 178 дугаар зүйлийн 178.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 274 дугаар зүйлийн 27.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 5/8, 5/9, 5/10 тоот тогтоолууд, 2019 оны 05 дугаар сарын 13-ний өдрийн албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай 5/01, 5/02, 5/03 тоот тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн хүссэн нэхэмжлэгч Ж.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.Бын нэхэмжлэлтэй Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 7/12, 7/13 тоот тогтоолууд болон уг тогтоолын дагуу 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр явагдсан анхны дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Бт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. х ш х ш т 120 120.2 , , 뺺 㺺 14 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР