| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2018/00144/И |
| Дугаар | 103/ШШ2018/00184 |
| Огноо | 2018-07-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 103/ШШ2018/00184
*******018 7 4 10*******/ШШ*******018/00184
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, Үйлдвэр ******* ******* тоотод оршин суух, Боржигин овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, 14 дүгээр байрны 6 тоотод оршин суух, ******* овогт ******* т холбогдох газар худалдсан үнэ 15.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* дүүргийн Засаг даргын *******015 оны ******* дугаар сарын *******0-ны өдрийн А11******* тоот шийдвэрээр олгосон 700 м.кв талбайг *******015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 15.000.000 төгрөгөөр зарсан боловч надад мөнгөө өгөөгүй. Энэ мөнгөний асуудлаас болж ахтайгаа муудалцаж ахыгаа бэртээн би шоронд орсон. намайг залилан мэхэлж санаатайгаар хуурч газрыг минь авсан тул газрын үнэ 15.000.000 төгрөгөө ээс нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Ээжийн маань бие нь өвдөж, хэвтэрт ороод хотод эмнэлэгт үзүүлэх шаардлагатай болж би өөрийн эзэмшлийн ******* айлын газраа зарахаар болсон. Гэтэл манай эгчийн хүүхэд манай найз гэдэг залуу газрыг чинь авъя гэж байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би гэдэг залуутай уулзаад ******* айлын газраа 15.000.000 төгрөгөөр зарахаар ярьж тохиролцсон. Манай дүү надад ахаа би д 4.000.000 төгрөгийн өртэй юмаа, та газар зарах мөнгөнөөсөө суутгаад өгчих, дүү нь дараа таньд өгье гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Тухайн үед би бэлэн мөнгө аваагүй, тэй газрын төлбөрийг хувааж төлөхөөр тохирч ******* хоногийн дараа 4.000.000 төгрөг авч, үлдсэн мөнгийг сар, сард нь хувааж авахаар болсон. Тэгээд нотариатч дээр газраа шилжүүлэхээ манай эгч, , , гийн эхнэр бид хэд очсон. Тэнд л би гийн эхнэр ийг анх удаа харсан. ийн нэр дээр газраа шилжүүлэх гэсэн боловч нотариатч газар эзэмших эрхтэй юм байна, газар өмчлөх эрхгүй учраас газар худалдах, худалдан авах гэрээ хийж болохгүй гэж тайлбарлахаар нь би болохгүй юм бол болъё гээд нотариатчийн өрөөнөөс гарсан. Гэтэл би энэ нотариатчийг таньдаг та наанаа байж бай гээд , , гурав нотариатч дээр орж уулзаад, *******0 минутын дараа намайг дуудаж за болчихлоо гээд газар шилжүүлэх гэрээнд гарын үсэг зуруулсан. Маргааш нь намайг газар дээрээ очиход тэнд хашаа барьж байсан залуучууд нэг шил архи задалсан. Би тэр архинаас нь уугаад унтсан. Намайг унтаж байхад манай ах ирээд газар зарсан мөнгөө авсан уу? гэж надаас асуухад нь би аваагүй гэж хэлсэн, ах над руу худлаа яриад бай гээд уурлан бид маргалдсанаар би ахыгаа хутгалчихсан. Тэгээд би шоронд орсон, шоронгоос гарч ирээд уулзахад аас мөнгөө аваад таньд мөнгийг чинь өгье гэж хэлсэн боловч мөнгөө өгөхгүй явсаар сүүлд газраа ав гэж надад хэлэхээр нь би тэгье гэж хэлсэн. Гэтэл сүүлдээ бүр утсаа ч авахгүй болохоор нь би шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэлд дурдаад байгаа газар эзэмших эрхийг хариуцагч т шилжүүлсэн байдаг. Газар эзэмших эрхийг шилжүүлсэн гэрээ хэрэгт авагдсан байгаа. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд яриад байгаа тайлбар бүгд үндэслэлгүй, нотариатч дээр нэхэмжлэгч Оч-Одсүрэн хариуцагч нар нь газар эзэмших гэрээг хийсэн гэж надад хэлсэн. Эхлээд нотариатч дээр газар эзэмших эрхийг шилжүүлье гээд ороход нотариатч газрыг эзэмших эрхтэй, харин өмчлөх эрхгүй байна гэж хэлээд энэ талаар Газрын албанаас асуу гээд гаргасан гэдэг. Тэгээд Оч-Одсүрэн, нар гараад Газрын албан дээр очиж уулзаад болно гэхээр нь эргээд нотариатч дээр ороод газар эзэмших гэрээг хийсэн гэж надад хэлсэн. Нэхэмжлэгч Оч-Одсүрэн хэдхэн хоногийн өмнө хариу тайлбартай танилцаад рүү утсаар ярьсан байсан. Тэгэхээр нь , Оч-Одсүрэнгээс та тухайн үедээ газрын үнэ төлбөрийн талаар яриагүй байж яагаад шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа юм бэ? гэж асуухад сая шүүх хуралдаан дээр яриад байгаа үндэслэлгүй тайлбараа хэлсэн байсан. Энэ гэрээ нь , Оч-Одсүрэн нарын хооронд хийгдсэн гэрээ. Нэхэмжлэгчийн дүү ыг Өсөхбаярт өртэй гэж би анх удаа сонсож байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч нь хариуцагч холбогдуулан газар худалдсан үнэ 15.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх газрын эрхийг шилжүүлэх гэрээний үндсэн дээр үнэ төлбөргүй шилжүүлэн авсан тул нэхэмжилсэн мөнгийг төлөх боломжгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн ******* дүүргийн ******* дугаар хороо, Үйлдвэр хэсэг 4в тоотод байрлах, 00054051******* дугаартай 700 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрхийг *******015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч үнэ төлбөргүйгээр шилжүүлэх гэрээ байгуулж, уг гэрээг нотариатаар гэрчлүүлжээ. /хх-ийн ******* хуудас/
Газрын тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болохоор заажээ.
Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн газраа бусдад худалдсан гэж тайлбарлаж байгаа боловч талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нь өөрийн тайлбараа нотолж чадаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.*******.*******-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь хуульд заасан өөрийн эрх үүргээ хэрэгжүүлээгүй, шаардлагаа баримтаар нотолж чадахгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *********************.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.*******, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Иргэний хуулийн *******4******* дугаар зүйлийн *******4*******.1 дэх хэсэгт Боржигин овогт ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт ******* т холбогдох газар худалдсан үнэ 15.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *********************.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.******* дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ