Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 769

 

 

 

 

 

 

 

2019          7            30                                                2019/ДШМ/769                                                                                  

                                                 С.М-д холбогдох эрүүгийн

        хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Оюунчулуун, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

 

прокурор Ж.Отгончимэг,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Т.Алтантуяа, Г.Мөнхзул нарыг бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.М-ийн өмгөөлөгч Б.Чинбатын гаргасан давж заалдах гомдлоор С.М-д холбогдох эрүүгийн 1808001580124 дугаартай хэргийг Улсын Дээд шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 294 дугаар тогтоолын дагуу 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Н овгийн С-ийн М, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ........ аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, газар зүйн багш мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл .., эцэг, эхийн хамт ............. дүүргийн .. дүгээр хороо, ... .. дугаар гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 139 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 256 дугаар магадлалаар 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:РЮ................./;

 

Шүүгдэгч С.М нь хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны 81 дүгээр дунд сургуулийн 12 дугаар ангийн багшаар ажиллаж байхдаа, ангийнхаа сурагч З.Тэмүүжинг Австрали улсад 6 сарын тэтгэлэгтэй гадаад хэлний бэлтгэлд явуулж өгнө гэж З.Тэмүүжингийн эцэг Э.Зоригбаяраас 2017 оны 6 дугаар сарын 16-нд 1.800.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 9-нд 1.600.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 4.200.000 төгрөг, нийт 7.600.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны 81 дүгээр дунд сургуулийн багшаар ажиллаж байхдаа, хамт ажиллаж байсан багш Б.Амарбаясгалангаас Зэвсэгт хүчний байгууллагад ор хөнжлийн даавуу, гар нүүрний алчуур нийлүүлэх тендерийн гүйцэтгэлд мөнгө дутаад байна гэж 2016 оны 1 дүгээр сарын 05-нд 1.300.000 төгрөгийг бэлнээр, 6.300.000 төгрөгийг Б.Алтантуяагийн дансаар дамжуулан, нийт 7.600.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны 81 дүгээр дунд сургуулийн багшаар ажиллаж байхдаа, хамт ажиллаж байсан багш Б.Цэрэндолгороос тендерт оролцож, Зэвсэгт хүчний ангиудад ор хөнжлийн даавуу, гар нүүрний алчуур нийлүүлэхээр болсон гэж 2017 оны 4 дүгээр сарын 5-нд 3.000.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 7-нд 2.000.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны 81 дүгээр дунд сургуулийн багшаар ажиллаж байхдаа, ангийнхаа сурагч Э.Сарангоог Япон улс руу сургана гэж түүний төрсөн эх Э.Тунгалагаас 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 600.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 3.500.000 төгрөг, нийт 5.600.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны 81 дүгээр дунд сургуулийн багшаар ажиллаж байхдаа, ангийнхаа сурагч М.Пүрэвнямыг Австрали улсад гадаад хэлний бэлтгэлд явуулж өгнө гэж М.Пүрэвнямын төрсөн эх Ж.Отгоноос 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 600.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр 1.550.000 төгрөг, нийт 2.150.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан, мөн Ж.Отгоноос оёдлын үйлдвэрт хөрөнгө оруулаач, мөнгийг чинь өсгөж өгнө гэж 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 500.000 төгрөг дансаар, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 500.000 төгрөг бэлнээр, 2017 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 2.000.000 төгрөг дансаар, 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 500.000 төгрөгийг дансаар, нийт 5.650.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны 81 дүгээр дунд сургуулийн багшаар ажиллаж байхдаа, ангийнхаа сурагч Б.Мөнх-Эрдэнийг Герман улс руу Цэргийн их сургуульд явуулж өгнө гэж түүний төрсөн эх Р.Бямбадаваагаас 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 1.300.000 төгрөг бэлнээр, 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 720.000 төгрөгийг дансаар, 2017 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 1.200.000 төгрөгийг дансаар, нийт 3.220.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны 81 дүгээр дунд сургуулийн багшаар ажиллаж байхдаа хамт ажилладаг байсан сургуулийн жижүүр Ж.Баасандоржийг сүлжээний бизнест оруулж өгнө гэж 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 1.000.000 төгрөг бэлнээр авч залилсан,

хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны 81 дүгээр дунд сургуулийн багшаар ажиллаж байхдаа, тус сургуулийн сурагч Ч.Цэнгүүнийг Япон улсад тэтгэлгээр сургуульд сургана гэж түүний төрсөн эх С.Тунгалагаас 2017 оны 8 дугаар сарын 25-нд 3.000.000 төгрөгийг дансаар, 2017 оны 9 дүгээр сарын 19-нд 2.500.000 төгрөгийг дансаар, нийтдээ 5.500.000 төгрөгийг шилжүүлэн залилсан,

хуурч Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Драгон” төвийн гадаа Наранхүүг гэр бүлээр нь АНУ руу явуулж өгнө гэж Н.Наранхүүгийн төрсөн эгч Ж.Дарьсүрэнгээс 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 3.670.000 төгрөгийг Р.Бямбадаваагаар дамжуулан бэлнээр авч, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 2.235.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч, нийт 5.905.000 төгрөгийг Даваасүрэнгээс залилсан,

хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Номин” их дэлгүүрийн ар талд 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Б.Энхбаяраас “мөнгийг чинь өсгөх ажил оллоо” гэж 5.500.000 төгрөгийг бэлнээр авч залилан нийт 10 удаагийн үйлдлээр бусдад 52.575.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: С.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н овогт С-ийн М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар С.М-г 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар С.М-ийн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар С.М-ийн урьдчилан цагдан хоригдсон 210 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар С.М-ээс 5,800,000 төгрөг гаргуулан Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 303-227 тоотод оршин суух ЧТ:73011015 регистрийн дугаартай Э.Зоригбаярт, 7,600,000 төгрөг гаргуулан Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхон 2-2 тоотод оршин суух ЗЮ:78072275 регистрийн дугаартай Б.Амарбаясгаланд, 4,200,000 төгрөг гаргуулан Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 29-128 тоотод оршин суух П0:81091106 регистрийн дугаартай Б.Цэрэндолгорт, 2,300,000 төгрөг гаргуулан Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн 42-34 тоотод оршин суух ХМ:78052806 регистрийн дугаартай Э.Тунгалагт, 5,650,000 төгрөг гаргуулан Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 7-34 тоотод оршин суух РЭ:72081206 регистрийн дугаартай Ж.Отгонд, 2,140,000 төгрөг гаргуулан Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 24-33 тоотод оршин суух ТБ:70071961 регистрийн дугаартай Р.Бямбадаваад, 800,000 төгрөг гаргуулан Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоогийн 38-26 тоотод оршин суух ИЙ:72111010 регистрийн дугаартай Ж.Баасандоржид, 5,500,000 төгрөг гаргуулан Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Талхилтын 1-215 тоотод оршин суух МН:71012067 регистрийн дугаартай С.Тунгалагт, 5,905,000 төгрөг гаргуулан Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 32а- 69 тоотод оршин суух АЖ:82083008 регистрийн дугаартай Ж.Дарьсүрэнд, 5,500,000 төгрөг гаргуулан Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 103-161 тоотод оршин суух ЧБ:74111509 регистрийн дугаартай Б.Энхбаяр нарт тус тус олгож, С.М-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С.М-ийн өмгөөлөгч Б.Чинбат давж заалдах гомдолдоо: “... Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч доорх давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Миний үйлчлүүлэгч ялтан С.М-ийн эрүүл мэндийн байдлын талаар мэдрэлийн нарийн мэргэжлийн эмч П.Алтанцэцэгийг оролцуулсан шинжээч нарын 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 80 дугаартай дүгнэлттэй танилцахад П.Алтанцэцэгийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн саналыг нь дүгнэлтдээ тусгаад, 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн дүгнэлтийг нь шинжээчийн дүгнэлтэд тусгаагүй, илтэд үндэслэлгүй дүгнэлт гаргасан байдаг.

Иймд шинжээчийн нарын дүгнэлтэд мэдрэлийн нарийн мэргэжлийн эмч П.Алтанцэцэгийн 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн дүгнэлтийг тусгуулж, бодит байдалтай нийцсэн, үнэн зөв дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нямбатад шуудангаар дамжуулан 24 цагийн дотор хүргүүлсэн боловч хүсэлтийг хангасан, эсэх талаар прокурорын шийдвэр гараагүй байхад хэргийг шүүхэд шилжүүлсэн нь “оролцогчийн эрхийг зөрчиж, хууль бусаар хязгаарлаж байна” гэсэн хүсэлтийг шүүхэд гаргахад анхан шатны шүүхээс “хяналтын прокурор Ц.Нямбат нь хууль зөрчөөгүй байна” гэсэн хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна.

2. Шинжээч эмч П.Алтанцэцэг “Би 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 80 дугаар дүгнэлттэй танилцахад миний 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн саналыг шинжээчийн дүгнэлтэд бичсэн байсан. Би мөрдөгч Баянжаргалд “яагаад миний 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн дүгнэлтийг бичээгүй, саналыг бичсэн байна бэ, энэ саналд чинь “би өвчтөнөө өөрийн биеэр үзээгүй тохиолдолд дүгнэлт гаргах боломжгүй” гэсэн санал шүү дээ гэхэд “прокурор удахгүй нэмэлт шинжилгээ хийлгэх тогтоол гаргана гэсэн. Тэр үед таны дүгнэлтийг шинжээчийн дүгнэлтэд тусгуулна. Та энэ дүгнэлт дээр л гарын үсэг зураад өг“ гэж гуйгаад байхаар нь 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 80 дугаар шинжээч нарын дүгнэлт дээр гарын үсгээ зурсан юм. Энэ дүгнэлт нь С.М-ийн өвчнийг нотлохгүй. Харин миний 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн дүгнэлтээр “С.М нь “Миелин задралын эмгэг, Оптимиелит-синдром Девика, 4 мөчний саа, аарцаг эрхтэний үйл ажиллагааны хямрал, сэдрэлийн үе, хүнд явцтай, цаашид нэн яаралтай нарийн мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлэн, эмчийн байнгын хяналтад эмчлүүлэх шаардлагатай маш хүнд өвчин юм” гэсэн тайлбарыг өгсөн ба өмгөөлөгчийн зүгээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, нэмэлт шинжилгээ хийлгэх саналыг гаргасан.

Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбоогүй тул жичдээ уг асуудлыг холбогдох газарт нь тавьж шийдвэрлүүлэх боломжтой гэсэн хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, миний үйлчлүүлэгч С.М-ийн дээрх өвчин нь ерөнхий хөдөлмөрийн чадвар 100 хувь алдсан, амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтлийн хүнд зэрэгт хамаарах өвчин” болохыг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2 дахь хэсэгт тодорхой заасан байхад анхан шатны шүүхээс нэмэлт шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэсэн хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна. Миний үйлчлүүлэгч С.М болон өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл журмын дагуу холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандах гэтэл өргөдөлд нь зайлшгүй хавсаргах шаардлагатай 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээч нарын 80 дугаартай “С.М-ийн энэ өвчин нь хүнд өвчний жагсаалтад хамаарахгүй” гэсэн үндэслэлгүй дүгнэлт нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс түүний өргөдөл, гомдол болон холбогдох материалыг нь хүлээн авах боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж, миний үйлчлүүлэгчийн хуульд заасан эрхээ эдлэх нөхцөл боломжийг нь хааж, хууль бусаар хязгаарлаж байна.

3. Яллагдагч С.М-ийн мэдүүлэгт “Гандангийн ард байдаг “Абслют” төвийн 4 дүгээр давхарт 2017 оны 9 дүгээр сард өрөө түрээслэж Сарантуяа гэх эмэгтэйн хамт оёдлын цех ажиллуулж байхдаа түрээсийн мөнгө, хүмүүсээс захиалга авсан хувцас хунар, орны даавуу зэргийг оёхдоо хохирогч нараас авсан мөнгийг хэрэглэдэг байсан. Энэ байдлаар мөнгө авсаар ийм байдалд хүрсэн. Үүнийг шалгаж өгнө үү” гэсэн боловч дээрх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь бүрэн дүүрэн шалгаагүй орхигдуулсан байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн дүүрэн шалгуулах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүх хүлээж аваагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт засан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй“ гэсэн заалтыг зөрчсөн байна.

4. Мөн С.М-г “Абслют” худалдааны төвийн 4 дүгээр давхарт өрөө түрээслэн Сарантуяа гэх эмэгтэйн хамт оёдлын цех ажиллуулж байсан эсэхийг бүрэн гүйцэт шалгаагаагүй байж амьдралын эх үүсгэвэр болгосон гэсэн шийдвэр гаргаж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй буюу шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна.

5. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр явуулж хэргийг шүүхэд шилжүүлэн, шүүх хурлын товыг 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр зарлан, шүүх хурал хийж шийдвэр гаргасан үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийснээс хойш шүүх хурлын товыг 3-аас доошгүй хоногийн өмнө зарлан, 14 хоногт багтаан шүүх хурлыг хийнэ” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулснаас хойш доод тал нь 3 хоног, дээд тал нь 14 хоногт багтаан шүүх хурлыг хийх”-ээр хуульчилсан байхад шүүхийн “Урьдчилсан хэлэлцүүлэг хийсэн өдрөөс хойш 2 дахь хоногт шүүх хурал хийж, шийдвэр гаргасан нь “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, гомдолд дурдсан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаануудыг хийлгэж өгнө үү...” гэжээ.

 

Прокурор Ж.Отгончимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч С.М-ийн үйлдсэн гэмт хэрэг нь анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүх С.М-ийн үйлдэлд тохирсон ял шийтгэл оногдуулсан. С.М-ийн үйлдэл нь залилах гэмт хэргийг байнга үйлдсэн гэх шинжийг хангасан. Тэрээр бусдыг олон удаагийн үйлдлээр хуурч, залилж, байнгын шинжтэй залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

С.М нь хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны 81 дүгээр дунд сургуулийн 12 дугаар ангийн багшаар ажиллаж байхдаа, ангийнхаа сурагч З.Тэмүүжинг Австрали улсад 6 сарын тэтгэлэгтэй гадаад хэлний бэлтгэлд явуулж өгнө гэж З.Тэмүүжингийн эцэг Э.Зоригбаяраас 2017 оны 6 дугаар сарын 16-нд 1.800.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 9-нд 1.600.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 4.200.000 төгрөг, нийт 7.600.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны 81 дүгээр дунд сургуулийн багшаар ажиллаж байхдаа, хамт ажиллаж байсан багш Б.Амарбаясгалангаас Зэвсэгт хүчний байгууллагад ор хөнжлийн даавуу, гар нүүрний алчуур нийлүүлэх тендерийн гүйцэтгэлд мөнгө дутаад байна гэж 2016 оны 1 дүгээр сарын 05-нд 1.300.000 төгрөгийг бэлнээр, 6.300.000 төгрөгийг Б.Алтантуяагийн дансаар дамжуулан, нийт 7.600.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны 81 дүгээр дунд сургуулийн багшаар ажиллаж байхдаа, хамт ажиллаж байсан багш Б.Цэрэндолгороос тендерт оролцож, Зэвсэгт хүчний ангиудад ор хөнжлийн даавуу, гар нүүрний алчуур нийлүүлэхээр болсон гэж 2017 оны 4 дүгээр сарын 5-нд 3.000.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 7-нд 2.000.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны 81 дүгээр дунд сургуулийн багшаар ажиллаж байхдаа, ангийнхаа сурагч Э.Сарангоог Япон улс руу сургана гэж түүний төрсөн эх Э.Тунгалагаас 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 600.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 3.500.000 төгрөг, нийт 5.600.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны 81 дүгээр дунд сургуулийн багшаар ажиллаж байхдаа, ангийнхаа сурагч М.Пүрэвнямыг Австрали улсад гадаад хэлний бэлтгэлд явуулж өгнө гэж М.Пүрэвнямын төрсөн эх Ж.Отгоноос 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 600.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр 1.550.000 төгрөг, нийт 2.150.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан, мөн Ж.Отгоноос оёдлын үйлдвэрт хөрөнгө оруулаач, мөнгийг чинь өсгөж өгнө гэж 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 500.000 төгрөг дансаар, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 500.000 төгрөг бэлнээр, 2017 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 2.000.000 төгрөг дансаар, 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 500.000 төгрөгийг дансаар, нийт 5.650.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны 81 дүгээр дунд сургуулийн багшаар ажиллаж байхдаа, ангийнхаа сурагч Б.Мөнх-Эрдэнийг Герман улс руу Цэргийн их сургуульд явуулж өгнө гэж түүний төрсөн эх Р.Бямбадаваагаас 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 1.300.000 төгрөг бэлнээр, 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 720.000 төгрөгийг дансаар, 2017 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 1.200.000 төгрөгийг дансаар, нийт 3.220.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны 81 дүгээр дунд сургуулийн багшаар ажиллаж байхдаа хамт ажилладаг байсан сургуулийн жижүүр Ж.Баасандоржийг сүлжээний бизнест оруулж өгнө гэж 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 1.000.000 төгрөг бэлнээр авч залилсан,

хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны 81 дүгээр дунд сургуулийн багшаар ажиллаж байхдаа, тус сургуулийн сурагч Ч.Цэнгүүнийг Япон улсад тэтгэлгээр сургуульд сургана гэж түүний төрсөн эх С.Тунгалагаас 2017 оны 8 дугаар сарын 25-нд 3.000.000 төгрөгийг дансаар, 2017 оны 9 дүгээр сарын 19-нд 2.500.000 төгрөгийг дансаар, нийтдээ 5.500.000 төгрөгийг шилжүүлэн залилсан,

хуурч Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Драгон” төвийн гадаа Наранхүүг гэр бүлээр нь АНУ руу явуулж өгнө гэж Н.Наранхүүгийн төрсөн эгч Ж.Дарьсүрэнгээс 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 3.670.000 төгрөгийг Р.Бямбадаваагаар дамжуулан бэлнээр авч, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 2.235.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч, нийт 5.905.000 төгрөгийг Даваасүрэнгээс залилсан,

хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Номин” их дэлгүүрийн ар талд 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Б.Энхбаяраас “мөнгийг чинь өсгөх ажил оллоо” гэж 5.500.000 төгрөгийг бэлнээр авч залилан нийт 10 удаагийн үйлдлээр бусдад 52.575.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Э.Зоригбаярын “...2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр намайг гэртээ байж байхад эхнэр Тунгалаг руу манай хүүхдийн сурдаг байсан 81 дүгээр сургуулийн ангийн багш нь байсан М гэх эмэгтэй залаад “урьд нь хөөцөлдөж байсан Австрали руу хэлний бэлтгэлд явуулах ажил бүтсэн, батлан даалтын мөнгө 6.000.000 төгрөг 3 хоногийн хугацаатай байршуулах хэрэгтэй байна, надад 800.000 төгрөг байна үйлдсэнийг нь та нар өгчих” гэж хэлсэн... Манай эхнэр Хаан банкны данс руу 5.800.000 төгрөгийг 2 хувааж шилжүүлсэн...” /1 хх 21-22/,

Хохирогч Б.Амарбаясгалангийн “... Надаас 2017 оны 5 дугаар сард Зэвсэгт хүчний байгууллагад ор хөнжлийн даавуу, гар нүүрийн алчуур зэргийг нийлүүлэх тендерийн гүйцэтгэл нь дутаад байна гэж хэлээд нийт 7.600.000 төгрөг авсан. ...” /1 хх 57-58/,

Хохирогч Б.Цэрэндолгорын “... Би гэр зуураа гараар жижиг зүйл оёдог болохоор М нь хамтарч ажиллах санал тавьсан. Тухайн үедээ надад өөрийнх нь нэр дээр байдаг гэх оёдол, үйлчилгээний зөвшөөрөл бүхий компанийн эрх байгаа эсэхийг асуухад байгаа гэж хэлээд үзүүлээгүй. Харин хэдэн сарын дараа надад хэлдэг бичиг баримт үзүүлж байсан. Би итгээд 4 сарын 5-ны өдөр Цамбагаравын үүдэнд Мд 3.000.000 төгрөг бэлнээр гарган өгсөн. Түүнээс хойш надад мөнгө буцаан өгөөгүй. Харин ахин гүйцэтгэл хийх гэж байна, 12 сард хүүтэй мөнгө зээлнэ гэж хэлээд нэмээд надаас 2.000.000 төгрөг бэлнээр авсан. ...” /1 хх 105-106/,

Хохирогч Э.Тунгалагийн “...2017 оны 4 дүгээр сарын дундуур М багш манай охин Сарангоод “манай найз боловсролын яаманд ажилладаг, гадаадад сургуульд явах хүсэл байвал ээжтэйгээ уулзуулаарай” гэсэн байсан. Тэгээд би М багштай очиж уулзахад “танай охиныг гадаадад сургуульд явуулах боломж байна” гэхээр нь зөвшөөрөөд охиныхоо бичиг баримтыг хуулбарлаж өгсөн. М багш надад хэлэхдээ “дансанд 55.000.000 төгрөг байршуулах хэрэгтэй, гэхдээ та нар 5.500.000 төгрөг байршуулчих юм бол 55 сая гэж харагдуулаад улсын зардлаар сургах боломж байна, эхний ээлжинд 1.500.000 төгрөг миний дансанд шилжүүлчих” гэхээр нь шилжүүлсэн. ... Хэсэг хугацааны дараа М багш залгаад “нэмж мөнгө шилжүүлэх хэрэгтэй байна” гэхээр нь түүний дансанд 600.000 төгрөг, дараа нь 3.500.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /1  хх 143/,

Хохирогч Ж.Отгоны “... Эхлээд хүүг маань Австрали улсад хэлний бэлтгэлд сургаж өгнө гэж хэлээд нийт 2.150.000 төгрөг авсан. Харин дараа нь оёдлын үйлдвэрт хөрөнгө оруулаач гэж хэлээд ахин нэмж 3.500.000 төгрөг авсан. ...” /1 хх 180/,

Хохирогч Р.Бямбадаваагийн “... М багштай уулзахад “манай эгчийн хүүхэд явах байсан ч эгч хорт хавдар тусаад явж чадахаа байсан, ийм боломжийг алдалтай биш гэж бодоод Мөнх-Эрдэнэд хэлсэн юм, таньд мөнгөний боломж байгаа юу, эхний ээлжинд 1.300.000 төгрөгийг дансанд байршуулах хэрэгтэй” гэхээр нь бэлнээр 1.300.000 төгрөг өгсөн. ... тэгээд байж байтал М багш над руу залгаад “720.000 төгрөг шилжүүлээдэх” гэхээр нь шилжүүлсэн. Тэгээд дахиад залгаад “1.200.000 төгрөгийн хэрэг гарлаа, гадагшаа явахад дансанд нь мөнгө байхгүй бол болдоггүй юм байна” гэж хэлэхээр нь уг мөнгийг шилжүүлсэн. ...” /1 хх 233/,

Хохирогч Ж.Баасандоржийн “... Би Ирээдүй цогцолбор сургуулийн 2 дугаар ахлах сургуульд жижүүрийн ажилтай ба манай сургуулийн газар зүйн багш С.М нь надад 2017 оны 9 дүгээр сараас эхлэн сүлжээний бизнес танилцуулж эхэлсэн. ... Би уг бизнест орох сонирхолтой байгаагаа хэлэхэд “та мөнгө зохицуулаад бэлэн болгож бай, би танд хэлнэ” гэсэн. Тэгээд байж байтал хэсэг хугацааны дараа М надад “таны мөнгө чинь өсөөд 4.000.000 төгрөг болсон, та түр хүлээж байгаарай” гэж хэлсэн. Би хүлээгээд байж байтал М надад 200.000 төгрөг буцаан өгсөн ба “миний ажил  их байна, холбогдохгүй байж мэднэ” гэсэн. Ингээд үлдэгдэл мөнгөө хүлээж байтал гэнэт ажлаасаа гараад сураггүй алга болсон. ...” /1 хх 245-246/,

Хохирогч С.Тунгалагийн “...Манай хүүгийн сургуулийн газар зүйн багш С.М нь Япон улсад хүүг маань хэлний бэлтгэлд суралцуулах боломж байгаа талаар ярилцсан. Тэр хэлэхдээ “Япон улсад суралцуулах боломж надад бий, Цэнгүүний хэлний курст явуулж бай,...” гэж надад итгүүлсэн. М-гийн нэхсэн 5.500.000 төгрөгийг түүний өгсөн дансанд байршуулсан. Ингээд хүлээж байтал М багш утсаа авахаа байгаад ажилдаа очихоо больсон. ...” /2 хх 18/,

  Хохирогч Ж.Дарьсүрэнгийн “... 2017 оны 9 дүгээр сард над руу Бямбадаваа залгаад “Америк руу гэр бүлээр нь гаргаж өгөх хүн байна” гэхээр нь дүү Наранхүү рүү ярихад “тэгье” гээд зөвшөөрсөн. Бямбадаваатай уулзаад бэлнээр 3.670.000 төгрөгийг өгсөн. Уг мөнгийг Бямбадаваа авч яваад М-д сургууль дээр нь аваачиж өгсөн гэж байсан. Тэрнээс хойш Мтэй утсаар ярьж байсан ба 2017 оны 10 сарын 27-нд манай дүү Наранхүү рүү яриад “тизний мөнгөө шилжүүл” гэсэн байсан. Над руу залгаад хэлэхээр нь би аавынхаа тэтгэврийн зээлийг аваад 2.235.000 төгрөг шилжүүлсэн. ...” /3 хх 104/,

Хохирогч Б.Энхбаярын “... 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр танил болох С.М надтай утсаар холбогдоод “би чиний мөнгийг өгсөх ажил олчихлоо, надад мөнгө дутаад байна, 5.500.000 төгрөг зээлэх боломжтой юу” гэж асуухаар нь би зөвшөөрөөд Мтэй уулзаж мөнгөө өгсөн. ...” /4 хх 23/,

Гэрч Б.Мөнх-Эрдэнийн “... 2017 оны 4 дүгээр сард ангийн багш Мтэй уулзахад “чи гадаадад сурах уу” гэхээр ээждээ очиж хэлсэн. Тэгээд ээж М багштай очиж уулзсан. ...” /1 хх 215/,

Гэрч Ц.Чинзоригийн “...Бид аз таарлаа багш нь байна гэж бодож байтал бидний 5.500.000 төгрөгийг залилаад одоог хүртэл сураггүй байна... Эхнэр маань Мд нийт 5.500.000 төгрөгийг 2 удаа Хаан банкны дансаар шилжүүлсэн. ...” /2 хх 23/,

Хаан банкны дансны хуулга /1 хх 110, 144-150, 181-189, 2 хх 26-31, 95-103/, зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогджээ.

 

Эдгээр хохирогч, гэрч нарын мэдүүлэг, гэрээ болон бусад бичгийн нотлох баримтуудаар С.М-ийн гэмт хэрэг үйлдсэн байдал, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ бүрэн тогтоогдсон байна гэж үзлээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.М-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Залилах гэмт хэрэг нь гэмт этгээд бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигладаг шинжтэй, хохирогч өөрийн эд хөрөнгө, түүний эрхийг сайн дураараа өгсөн байдгаараа Эрүүгийн тусгай ангид заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдээс ялгагддаг. 

 

Түүнчлэн Иргэний эрх зүйн харилцаа, тухайлбал гэрээний харилцаагаар халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн гол шинж нь гэрээний нөхцөлүүд анхнаасаа биелэх боломжгүй, эсвэл тэдгээрийг биелүүлэхийг зориудаар хөсөрдүүлсэн байдлаар гэрээгээр шилжүүлэн авсан эд хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулж буцаан өгөхгүй гэсэн субъектив санаатай шууд идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдсон байх явдал юм.

           

  Хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг харьцуулан дүгнэвэл, шүүгдэгч С.М нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийн шинж, шалгуурыг бүрэн агуулсан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

 

Шүүгдэгч С.М-ийн өмгөөлөгч С.Чинбатаас “... миний үйлчлүүлэгч С.М-ийн дээрх өвчин нь ерөнхий хөдөлмөрийн чадвар 100 хувь алдсан, амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтлийн хүнд зэрэгт хамаарах өвчин” болохыг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2 дахь хэсэгт тодорхой заасан байхад анхан шатны шүүхээс нэмэлт шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэсэн хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой ... Сарантуяа гэх эмэгтэйн хамт оёдлын цех ажиллуулж байхдаа түрээсийн мөнгө, хүмүүсээс захиалга авсан хувцас хунар, орны даавуу зэргийг оёхдоо хохирогч нараас авсан мөнгийг хэрэглэдэг байсан. Энэ байдлаар мөнгө авсаар ийм байдалд хүргэснийг шалгаагүй орхигдуулсан... Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр явуулж хэргийг шүүхэд шилжүүлэн, шүүх хуралдааныг  2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр товлон шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү....” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

 

Учир нь, шүүгдэгч С.М-д анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээнд түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон, хохирлын тооцоо, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, хууль буцаан хэрэглэх талаар зөв дүгнэлт хийсэн байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 80 дугаартай 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтэд “...ЭМЯ-ны дэргэдэх мэдрэл судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн П.Алтанцэцэгийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дүгнэлт, ...КТГ, MRI шинжилгээ болон бодит үзлэгээр, ...шинжээч санал нэгтэй дүгнэлт гаргав” гэж бичигдсэн байна.

 

Дээрх бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч С.М-ийн өмгөөлөгч С.Чинбатын давж заалдах гомдолд дурдсан асуултад бүрэн дүүрэн хариулсан, дахин шинжээч томилох нөхцөл байдал тогтоогдохгүй байна. /5хх 79-83/

Шүүгдэгч С.М-ийн “...материал аваад оёод гадуур явж зараад хувийн хэрэгцээнд зарцуулсан. ...Би ор хөнжлийн даавуу их хэмжээгээр оёод ашиг олчихвол хүмүүсийн өрийг дарчих байх гэж бодоод худлаа хэлээд мөнгө авсан юм. Үнэнээ хэлбэл өгөхгүй байх гэж бодсон юм. ....би их хэмжээгээр даавуу аваад зараад их ашиг олчихвол мөнгийг нь буцаагаад өгчихнө гэж бодож байсан юм. ...Би ганцаараа энэ хэргийг хийсэн. Би ашиг олох бодлоосоо болоод ийм зүйлд хүрчихлээ. Би хийсэн ор хөнжлийн даавуу, гудасны өнгийг өөрөө оёод захуудаар явж ширхэгээр гар дээрээс зардаг байсан. ...Энэ авсан мөнгөөрөө хөнжлийн материал аваад ойр зуурын зүйл аваад дуусгасан. Би Энхбаяраас авсан мөнгөөрөө ор хөнжлийн даавуу хийгээд зарж борлуулаад дууссан. Одоо бодоход ор хөнжлийн даавууны метиаралд л зарцуулсан байх. Тухайн үед нэг казах эмэгтэйд хөнжлийн даавуунууд хийж өгсөн. ...Тухайн үед өөрсдөө залгаад гуйгаад байхаар нь мөнгийг нь худлаа хэлээд авчихсан юм. Тэгээд худал хэлсэндээ бантаад хүүхдээ Япон хэлний сургалтад суулга гэж хэлээд улсаас зардлыг нь өгч байна гээд 2017 оны 12 сарын эхээр 240.000 төгрөгийг буцааж өгсөн. ...Би ганцаараа энэ хэргийг хийсэн. ...Би Баасандоржоос авсан мөнгөөрөө бөс даавуу худалдаж аваад ширээний бүтээлэг оёод хүмүүстэй нийлээд сүлжээний маркетингаар зарья гэсэн бодолтой байсан боловч бүтээгүй. ...Би ор хөнжлийн даавуу оёх гэж байгаа гэсэн бол хэн ч надад мөнгө өгөхгүй байсан шүү дээ...” /1хх 90-91, 119, 196, 223, 224, 3хх 209, 2хх 42, 4х 33/ гэх мэт мэдүүлгүүд, нийт 10 удаагийн үйлдлүүдээс дүгнэвэл түүнийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон хүндрүүлэх шинжтэй үйлдсэн гэж үзнэ.  

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч С.М нь 2016 оны 1 дүгээр сарын 5-наас 2017 оны 11 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл нийт 10 удаагийн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу тодорхой хугацаанд үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулдаг тул хуулийг буцаан хэрэглэх шаардлагагүй.

 

Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж, шүүхээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байна.

 

Үүнээс гадна нэр бүхий хохирогчид бүгд шүүгдэгч С.М-д хэрхэн, яаж, хэдийд ямар замаар мөнгө өгсөн талаар нэг бүрчлэн мэдүүлсэн байх бөгөөд харин Сарантуяа гэх эмэгтэйд мөнгө өгсөн тухай баримт хэрэгт алга.

 

Энэ нь шүүгдэгч С.М-ийн өмгөөлөгч С.Чинбатын “...Сарантуяа гэдэг эмэгтэйг ...шалгаагүй орхигдуулсан...” гэх давж заалдах гомдол няцаагдаж байна.

 

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.

 

Шүүгдэгч С.М-ийн өмгөөлөгч С.Чинбатад шүүх хуралдааны товыг тус шүүхээс мэдэгдэхэд тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүгдэгч С.Мг шүүх хуралдаанд цахим сүлжээгээр оролцуулах гэсэн боловч хорих ангид шилжсэн зэрэг байдлаас давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцуулалгүй хийсэн бөгөөд тэдний гомдол, өмнөх шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтган үзэж, давж заалдах шүүх дахин хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй. 

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.М-ийн өмгөөлөгч С.Чинбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.М-ийн өмгөөлөгч С.Чинбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                       Д.ОЮУНЧУЛУУН

 

                                                                                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ