Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 121

 

                                 Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Т...., шүүгч Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,

Иргэдийн төлөөлөгч У.Сосорбурам,

Улсын яллагч Д.Нямбат,

Хохирогч Б...., Э...., Б...., Ж...., С...., Э...., Ж...., тэдний өмгөөлөгч О.Баярбаясгалан /ҮД:2260/,

ЭМЯ-ны дэргэдэх Мэдрэл судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн шинжээч П.Алтанцэцэг,

Шүүгдэгч С...., түүний өмгөөлөгч Б.Чинбат /ҮД:0053/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Навчилтай овогт ...ийн ...д холбогдох 1808001580124 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

   Монгол улсын иргэн, 1972 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, газар зүйн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны Хоршоолол ...тоотод оршин суух, урьд

Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгэгдсэн, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 256 дугаартай Магадлалаар 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Навчилтай овогт ...ийн ... /.../.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга.

С....:

            1/ Хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Сонгинохайрхан дүүргийн 14-р хорооны 81 дүгээр дунд сургуулийн 12 дугаар ангийн багшаар ажиллаж байхдаа ангийнхаа сурагч З....г Австрали улсад сарын тэтгэлэгтэй гадаад хэлний бэлтгэлд явуулж өгнө гэж З....гийн эцэг ...аас 2017 оны 06 дугаар дарын 16-нд 1.800.000 төгрөг, 2017 оны 11 сарын 1.600.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 04-ны өдөр 4.200.000 төгрөг, нийтдээ 7.600.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

             2/ Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Сонгинохайрхан дүүргийн 14-р хорооны 81 дүгэзр дунд сургуулийн багшаар ажиллаж байхдаа хамт ажиллаж байсан багш Б....гаас Ззвсэгт хүчний байгууллагад ор хөнжлийн даавуу, гар нүүрний алчуур нийлүүлэх тендерийн гүйцэтгэлд мөнгө дутаад байна гэж 2016 оны 01 дүгээр сарын 05-нд 1.300.000 төгрөгийг бэлнээр, 6.300.000 төгрөгийг Б....гийн дансаар дамжуулан, нийтдээ 7.600.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

            3/ Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Сонгинохайрхан дүүргийн 14-р хорооны 81 дүгээр дунд сургуулийн багшаар ажиллаж байхдаа хамт ажиллаж байсан багш Б....оос тендерт оролцож, Зэвсэгт хүчний ангиудад ор хөнжлийн даавуу, гар нүүрний алчуур нийлүүлэхээр болсон гэж 2017 оны 04 дүгээр сарын 05-нд 3.000.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 07-нд 2.000.000 төгрөг, нийтдээ 5.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

            4/ Хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Сонгинохайрхан дүүргийн 14-р хорооны 81 дүгээр дунд сургуулийн багшаар ажиллаж байхдаа ангийнхаа сурагч Э....г Япон улс руу сургана гэж түүний төрсөн эх Э....аас 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 600.000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 3.500.000 төгрөг, нийтдээ 5.600.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

            5/ Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Сонгинохайрхан дүүргийн 14-р хорооны 81 дүгээр дунд сургуулийн багшаар ажиллаж байхдаа ангийнхаа сурагч ...ыг Австрали улсад гадаад хэлний бэлтгэлд явуулж өгнө гэж ...ын төрсөн эх Ж....оос 2017 оны 10 дугаар сарын 11-ны өдөр 600,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 1.550.000 төгрөг, Ж....оос оёдлын үйлдвэрт хөрөнгө оруулаач мөнгийг чинь өсгөж өгнө гэж 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 500.000 төгрөг дансаар, 2017 оны 12 дугаар сарын 01-ны өдөр 500.000 төгрөг бэлнээр, 2017 оны 12 дугаар 03-ны өдөр 2.000.000 төгрөг дансаар, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 500.000 төгрөгийг дансаар, нийтдээ 5.650.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

            6/ Хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Сонгинохайрхан дүүргийн 14-р хорооны 81 дүгээр дунд сургуулийн багшаар ажиллаж байхдаа ангийнхаа сурагч Б....ийг Герман улс руу Цэргийн их сургуульд явуулж өгнө гэж түүний төрсөн эх Р....гаас 2017 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр 1.300.000 төгрөг бэлнээр, 2017 оны 07 дугаар сарын 19-ны өдөр 720.000 төгрөгийг дансаар, 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 1.200.000 төгрөгийг дансаар нийтдээ 3.220.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

            7/ Хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Сонгинохайрхан дүүргийн 14-р хорооны 81 дүгээр дунд сургуулийн багшаар ажиллаж байхдаа хамт ажилладаг байсан сургуулийн жижүүр Ж....ийг сүлжээний бизнест оруулж өгнө гэж 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 1.000.000 төгрөг бэлнээр авч залилсан,

            8/ Хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Сонгинохайрхан дүүргийн 14-р хорооны 81 дүгээр дунд сургуулийн багшаар ажиллаж байсан ба тус сургуулийн сурагч Ч....ийг Япон улсад тэтгэлэгээр сургуульд сургана гэж түүний төрсөн эх С....аас 2017 оны 08 дугаар сараас 25-нд 3.000.000 төгрөгийг дансаар, 2017 оны 09 дүгээр сарын 19-нд 2.500.000 төгрөгийг дансаар, нийтдээ 5.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

             9/ Хуурч Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон төвийн гадаа ...г гэр бүлээр нь АНУ руу явуулж өгнө гэж Н....гийн төрсөн эгч Ж....гээс 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 3.670.000 төгрөгийг Р....гаар дамжуулан бэлнээр авч, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 2.235.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч, нийт 5.905.000 төгрөгийг Даваасүрэнгээс залилсан,

10/ Хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Номин их дэлгүүрийн ар талд 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Б....аас “мөнгийг чинь өсгөх ажил оллоо” гэж 5.500.000 төгрөгийг бэлнээр авч залилан нийтдээ 10 удаагийн үйлдлээр бусдад 52.575.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

               1.Хохирогч Э....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... манай хүүхдийн явдаг байсан 81-р сургуулийн ангийн багш нь байсан ... залгаад урд нь хөөцөлдөж байсан Австрали улс руу хэлний бэлтгэлд явуулах ажил бүтсэн. 2018 оны 01-р сарын 09-нд явна батлан даалтын мөнгө гэж 6,000,000 төгрөгийг 3 хоногийн хугацаатай байршуулах хэрэгтэй байна надад 800,000 төгрөг байна үлдсэнийг нь та нар өгчих гэж хэлсэн. ... манай эхнэр 1-р хорооллын Хаан банкнаас 5013016056 гэсэн данс руу 5,800,000 төгрөгийг 2 хувааж шилжүүлсэн. ... ер нь бол ... гэх багш эхлээд 1.800.000 төгрөг авахдаа манай хүүг Австрали улсад суралцуулахад дансанд байршуулах мөнгө гэж хэлж байсан. ... хохиролоос төлөгдөөгүй байна. 5,800,000 төгрөгийг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /1 хх 21-22, 41, 3 хх 237 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

             2.Хохирогч Ж....ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би Ирээдүй цогцолборт ээлжийн жижүүрийн ажилтай. Манай сургуулийн багш ... надад 2017 оны 09 дүгээр сараас сүлжээний бизнес танилцуулж эхэлсэн. ...бага хугацаанд их хэмжээний ашиг олох боломжтой гэж хэлж байсан учир би ихэд сонирхон 1.000.000 төгрөг бэлнээр сургууль дээр өгсөн. ...надад таны мөнгө чинь 4.000.000 төгрөг болж өссөн та түр хүлээж байгаарай гэж хэлсэн. ...200.000 төгрөг буцааж өгсөн, нэг ажлын хүмүүс болохоор итгээд чимээгүй хүлээгээд л байсан. ... оёдлын сүлжээний бизнес гэж байсан. Нэрээ оруулаад мөнгөө өгчих, өсгөөд өгнө гэхээр нь өгсөн. ... 800.000 төгрөг нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг /1 хх 245-246, 2 хх 8 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

             3.Хохирогч С....ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...хүү ... нь 2017 онд 12 дугаар ангийг төгссөн. 2017 оны 08 дугаар сард ... багш Япон улсад хүүг маань хэлний бэлтгэлд суралцуулах, улмаар их дээд сургуульд суралцах боломж байгаа талаар надтай ярилцсан. Хаан банкаар 2.500.000 болон 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн. ...нөхөр бид 2 өөрсдийн машинаа заран байж олоод өгтөл биднийг хуураад мөнгийг минь авсанд гомдолтой байна. ... нийт 5.500.000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн, буцааж хэдэн ч төгрөг төлөгдөөгүй ба... 240,000 төгрөгийг буцааж авсанд тооцоод, үлдэгдэл 5,260,000 төгрөгийн нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг /2 хх 18-19, 3 хх 239 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

                 4.Хохирогч Б....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...манай сургуулийн багш болох ... нь надаас нийт 5.000.000 төгрөгийг Зэвсэгт хүчний байгууллагад ахуйн хэрэгцээний хангалтын тендерт ялсан гэж хууран мэхлээд авсан. ...эхний удаад бэлнээр 3.000.000 төгрөг, дараа нь 2.000.000 төгрөг дансаар шилжүүлсэн. ... надад хэлэхдээ манай нөхөр цэргийн ангид бригадын генерал цолтой ажилладаг бөгөөд тендер авчихсан байгаа. ... уг мөнгөнөөс 800,000 төгрөг авсан, 4.200.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /1 хх 105, 124, 3 хх 227 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

                 5.Хохирогч Э....ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...... багштай уулзахад танай охиныг гадаадад сургуульд явуулж өгөх боломж байна манай найз Боловсролын яаманд ажилладаг гэж хэлэхээр нь ...гийн данс руу шилжүүлсэн. ...... багшид өгсөн 5.600.000 төгрөгнөөс 3.300.000 төгрөг эргүүлж авсан. ...үлдэгдэл 2.300.000 төгрөг нэхэмжилж байна. ...манай охин ...г Япон улсад Токиогийн их сургуульд улсын зардлаар явуулж өгнө гэж байсан. ... учирсан 2.300.000 төгрөгөө нөхөн төлүүлмээр байна. ...” гэх мэдүүлэг /1 хх 143, 3 хх 235 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

                 6.Хохирогч Ж....ы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...хүү ...ыг ахлах сургуулиа төгсөхөд анги даасан багш ... нь 2017 оны 06 дугаар сард надтай уулзмаар байна, гадаадад хүүг чинь сургах боломж байна гэж хэлсэн байсан. ... нь Австрали улс руу танай хүүг хэлний бэлтгэлд явуулж өгье гэж хэлэхэд нь би зөвшөөрсөн. 600.000 төгрөг дансаар, 1.550.000 төгрөг дансаар шилжүүлэн өгсөн. 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нисэх болсон шүү гэж хэлсэн. ...би итгээд байж байтал 2017 оны 11 дүгээр сард ... би оёдлын үйлдвэртэй болсон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оёдлын үйлдвэртээ ажиллуулан бүтээгдэхүүн зарах юм. Эргүүлээд мөнгийг чинь өсгөж өгнө гэж хэлээд 3.500.000 төгрөг авсан. ...нийт 5.650.000 төгрөгийг 6 удаа өгсөн. ...үүнээс нэг ч төгрөг буцааж аваагүй. ... ...д шилжүүлсэн 5.650.000 төгрөгөө нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /1 хх 179-180, 3 хх 238 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

                 7.Хохирогч Б....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр танил ... нь утсаар холбогдоод мөнгийг чинь өсгөх ажил олчихлоо надад мөнгө дутаад байна 5.5 сая төгрөг зээлэх боломжтой юу гэхээр нь би хорооллын Номин их дэлгүүрийн тэнд уулзаж өгсөн, гэрээ хийгээгүй, өмнө нь 2 удаа мөнгө зээлээд хугацаанд нь өгч байсан болохоор гайгүй юм болов уу гэж бодоод өгсөн. Сүүлд сонссон чинь дандаа худлаа ярьсан байсан. Зайсанд гэр нь байдаг, нөхөр нь цэргийн генерал, 3 хүүхэдтэй, 2 хүүхэд нь гадаадад сурдаг талаар ярьж байсан. ... 5, 500,000 төгрөгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /4хх 23-24 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

 

                 8.Хохирогч Р....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...... багштэй уулзахад манай хүүг Германы цэргийн их сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй явуулж өгье гэсэн. ...эхний ээлжинд 1.300.000 төгрөг сургуулийн номын сан дотор бэлнээр 2017 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр өгсөн. 2017 оны 07 дугаар сарын 19-ны өдөр 2 сая төгрөг байршуулна гэнээ та нэмээд 720.000 төгрөг шилжүүлээдэх гэхээр нь 5013016056 Хаан банкны данс руу шилжүүлсэн. 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гадагшаа явахад дансанд мөнгө байхгүй бол болдоггүй юм байна гэж хэлэхээр нь 1.200.000 төгрөг шилжүүлсэн. 2017 оны 08 сард явуулна гэж байсан сүүлдээ 09 сард явах боллоо гэсэн, тэгээд л худлаа хэлээд хуурсаар байгаад өдий хүрсэн. ...нийт 3.220.000 төгрөг өгснөөс 1.000.000 төгрөг буцааж авсан, үлдэгдэл 2.220.000 төгрөгөө нэхэмжилж байна. ... 1.980.000 төгрөг төлөгдөөгүй байна. Мөн тухай үед ... багш суурин комьпютер байна уу байвал түр хэрэглүүлээч гэхээр нь Делл маркын 19 инчийн дэлгэцтэй суурин комьпютерээ өгсөн үүнийгээ буцааж аваагүй байна 160,000 төгрөгийн үнэтэй. ...” гэх мэдүүлэг /1 хх 232-233, 3 хх 230 х/,

 

                 9.Хохирогч Б....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2013 онд манай сургуульд ... гэгч шинэ газар зүйн багшаар ажилд орсон. ...Зэвсэгт хүчний байгууллагад ор хөнжлийн даавуу, гар нүүрний алчуур зэргийг нийлүүлэх тендерийн гүйцэтгэлд мөнгө дутаад байна гээд нийт 7.600.000 төгрөг дансаар авсан. ...7.600.000 төгрөг төлөгдөөгүй. ...” гэх мэдүүлэг /1 хх 57, 3 хх 236 х/,

                 10.Хохирогч Ж....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би ... гэдэг хүнийг танидаг. Манайд ирчихсэн байж байхдаа манай хүүхэд гадагшаа сургуульд явах гэж байгаа гэж сонссон. Үүнээс хойш 2017 оны 09 дүгээр сард ... над руу залгаад Америк руу гэр бүлээр нь гаргаад өгөх хүн байна уу, чи судлах уу гэхээр нь би дүү ... рүү залгаад чи явах уу гэхэд тэгье гэсэн. Тэгээд би 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ...тай Драгон төвийн гадаа уулзаад бэлнээр 3.670.000 төгрөгийг өгсөн. ... тэр мөнгийг авч яваад ...д сургууль дээр нь аваачиж өгсөн гэж байсан. Тэрнээс хойш ...тэй утсаар ярьж байсан. ... 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр манай дүү рүү залгаад тийзний мөнгө шилжүүл гэсэн байсан. Би тэгэхээр нь аавынхаа тэтгэвэрийн зээлийг аваад ... рүү 2.235.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг /3 хх 228-229 х/,

 

                 11.Шүүгдэгч С....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би боловсролын яаман дээр явж байгаад гадаадад хэлний бэлтгэлд явуулдаг талаар мэдээлэл сонссон. Тэгээд энэ аргыг ашиглаад хүнээс мөнгө авч болох юм байна гэж бодсон. 2017 оны 06 сард өөрийн дааж авсан 12 дугаар ангийг төгсгөсөн. Тэгээд манай ангийн Тэмжүүжин гэх хүүхдийн ээжтэй нь уулзаад танай хуүхдийг Австрали улсад 6 сарын хугацаатай гадаад хэлний бэлтгэлд явуулах боломж байна. Би боловсролын яаманд таньдаг хүнтэй бөгөөд улсын тэтгэлэгээр сурах боломжтой хамаатныхаа хүүхдийг явуулсан гэж хэлсэн чинь тэгвэл хүүхдээ явуулья гэсэн. ...гийн ээж, аавд сургуулийн асуудал бүтэхээ больчихлоо мөнгийг нь буцааж авах уу гээд эргүүлээд 1.800.000 төгрөгийг буцааж өгсөн. ...мөнгөний хэрэг гарахаар нь ...гийн ээж ... руу залгаад танай хүүхдийг гадаадад сургах асуудал бүтсэн мөнгө байршуулах хэрэгтэй байна гээд дансанд шилжүүлэн авсан, юунд үрсэн талаараа мэдэхгүй байна. ... сургуульд багшилж байсан. 2017 оны 06 дугаар сард би 12 дугаар ангийг төгсгөсөн. 2017 оны 04 дүгээр сард амралтын газруудад ор хөнжлийн даавуу нийлүүлэх санаа төрөөд мөнгөний хэрэг гарахаар нь би ангийнхаа ...г дуудаад гадаадад сурах боломж байна. ...манай найз Боловсрол соёл шинжлэх ухааны яаманд ажилладаг, ээжийгээ уулзуулаарай гэсэн. ...... ирж уулзахаар нь танай охиныг Япон улсад улсын зардлаар сургах боломж байна гэтэл онгоцны зардал болоод бүртгэлийн хураамж хэрэгтэй гэж 1.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан. ...2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 3.500.000 төгрөг авсан. ...одоо 2.300.000 төгрөгийн өр байгаа. ......г Япон улсын Токиогийн их сургуульд улсын зардлаар суралцуулна гэж хэлээд мөнгө авсан. ... Ж.... ирж уулзахаар нь манай найз Боловсролын яаманд ажилладаг асууж тодруулаад бүтвэл хариу хэлье гээд 2017 оны 10 дугаар сард М....ын ээж рүү залгаад танай хүүхдийг Филиппин улсад тэтгэлэгээр сургах боломж байна, бичиг баримт хөөцөлдөхөд 600.000 төгрөг хэрэгтэй гээд өөрийнхөө данс руу шилжүүлэн авсан. Филиппин больчихсон, Австрали улсад явуулахаар болчихсон онгоцны нэг талын зардал 1.550.000 төгрөг гэж хэлээд өөрийн данс руу шилжүүлэн авсан. Оёдлын үйлдвэр нээсэн хөрөнгө оруулалт хийвэл ашиг олох боломжтой гэж хэлэн 500.000 төгрөг дансаар шилжүүлж авсан, дахиад бэлнээр 500.000 төгрөг авсан. Ор хөнжлийн даавуундаа шошго баглаа хийлгэе гэж хэлэхэд 2.000.000 төгрөг миний дансанд шилжүүлсэн. ...дахиад 500.000 төгрөг хийгээд ашиг сайн олоорой гэсэн. ...Ж....оос 5.650.000 төгрөг авсан нь үнэн. ... 2017 оны 04 дүгээр сард амралтын газруудад ор хөнжлийн даавуу нийлүүлэх санаа төрөөд мөнгөний хэрэг гарахаар нь би ангийнхаа хүүхдүүдийн эцэг эхчүүдэд худлаа хэлж мөнгө авсан. Үүний нэг нь ...ийн ээж ... байсан. ...танай хүүхдийг Германы цэргийн их сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцуулах боломж байна гэж бэлнээр 1 300.000 төгрөг, 720.000 төгрөг, 1.200.000 төгрөг дансаар шилжүүлэн авсан. ...би их хэмжээгээр даавуу аваад зараад их ашиг олчихвол мөнгийг нь буцаагаад өгчихнө гэж бодож байсан. ...их ашиг олох бодлоосоо болоод ийм зүйлд хүрчихлээ. ... тухайн үед сургуулийн жижүүрт ... гэх хүн гардаг байсан. ...би оёдол хийгээд хажуугаар нь сүлжээний маркетингээр үйл ажиллагаа явуулж үздэг юм билүү гээд бэлдэж байгаа гэж хэлсэн. 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр сүлжээний бизнес бэлэн болчихлоо мөнгө чинь бэлэн байгаа бол аваад ир гээд 1.000.000 төгрөгтэй сургууль дээр хүрээд ирэхээр нь би бэлнээр авсан. ...мөнгийг чинь өсгөж чадахааргүй болчихлоо гэж хэлээд 200.000 төгрөгийг нь эргүүлж өгсөн. ...би ...ид оёдлын сүлжээнд хөрөнгө оруулбал ашигтай гэж тайлбарлаад мөнгө авсан. ... Ч.... гэх хүүхдийн ээж нь миний дугаарыг ...гаас авсан байсан. ...Японы сургуулиуд 04 сараас эхэлдэг юм билээ, тэгэхдээ 09 сардаа багтаж бүртгүүлдэг, бүртгүүлэхдээ 5.500.000 төгрөг дансанд байршуулах хэрэгтэй гэж хэлсэн. 3.000.000 төгрөг, 2.500.000 төгрөгийг дансаа өгөөд шилжүүлээд авсан. 5.500.000 төгрөгөөр би юу хийснээ санахгүй байна. ...өөрсдөө залгаад гуйгаад байхаар нь худлаа хэлээд авчихсан юм. ... хөнжил оёж мөнгийг чинь өсгөж өгнө гэж хэлээд 5.500.000 төгрөгийг авсан. Энэ мөнгөний талыг нь дансаар талыг нь бэлнээр авсан юм. ... ...аас мөнгийг чинь өсгөөд өгнө гэж хэлээд мөнгийг нь авсан нь үнэн, учруулсан хохиролоо төлж барагдуулна. ......гээс “АНУ явуулж өгнө гэж” 2017 оны 10 сарын 27-ны өдөр 2,235,000 төгрөг авснаа зөвшөөрч байна. ... харин ...гийн дүү ...гээс 3,670,000 төгрөг залилж аваагүй ......гаас суурин комьпютер аваагүй ... би мөнгөнүүдийг өөрийн амьдрал ахуйдаа хэрэглээгүй, хөдөө малтай, цагаан идээ мах зэрэг зүйлсээ хөдөөнөөс зөөдөг, амьдралын эх үүсвэр болгож хэрэглэсэн асуудал байхгүй ...” гэх мэдүүлэг /1 хх 37, 90-91, 157-158, 194-196, 223-224, 2 хх 3, 41-42, 3 хх 209-211 х, 4 хх 33, 68, 138 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

             12.Шүүгдэгч С....гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “: Би тухайн мөнгөөр амьдралын эх үүсгэвэр болгоогүй. ... Би ар гэрийнхэндээ нэг ч төгрөг өгөөгүй. Оёдлын цех ажиллуулж байгаад ашиг олно гэж тооцсон ... энэ талаар нотлох зүйл бол би тухайн үед ... гэх хүнтэй хамт ажиллаж байсан тул тэр хүн нотолно ... Одоогоор биеийн эрүүл мэндийн байдлын хувьд муу байгаа тул хохирлыг төлж чадахгүй, биеэ эмчлүүлээд цаашид төлнө ... ..., ..., ... нараас оёдлын цех ажиллуулна мөнгө өгөөч гэж авсан. ... миний хохирогч нарт учруулсан хохирол 52.000.000 төгрөг хүрэхггүй ... зэвсэгт хүчинд цагаан хэрэглэл, гар нүүрний алчуур нийлүүлнэ гэсэн аман яриа байсан болохоос биш нийлүүлээгүй ... ...гээс авсан 3,670,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

             13.Гэрч Б....ийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2017 оны 05-р сарын дундуур манай охин ...гийн анги даасан багш нь болох ... гэх эмэгтэй манай найз боловсролын яаманд ажилладаг чамд гадаад гарч сурах боломж байна энэ талаар ээждээ хэлээрэй гэж манай хүү ...д хэлээд намайг 2-3-н удаа дуудуулсан. Тэгээд ... багштай очиж уулзахад танай хүү хичээлдээ сайн болохоор улсын зардлаар гадаад улсад сурах боломж байна бүх зардал цаанаасаа байгаа онгоцны билетийн зардал гарна, дансанд баталгааны мөнгө байршуулдаг... дансанд нийт 6,000,000 төгрөг баталгаа болгож байршуулах ёстой тэгэхдээ 1,800,000 төгрөгийг банкинд байршуулна шилжүүлчих гэхээр нь би 1,800,000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 16-нд шилжүүлсэн. Тэгээд байнга ...тэй холбоо барьж байсан ба 2017 оны 09 дүгээр сард 1,800,000 төгрөгөө буцаагаад авсан. 2017 оны 11 дүгээр сард хүүхдийн чинь сургууль бүтлээ одоо онгоцны тийзний мөнгө болох 1,600,000 төгрөг, 3 хоног байршуулах 4.200.000 төгрөгийг ... багшийн надад өгсөн Хаан банкны 5013016056 данс руу хийж байсан. Австрали улс руу явуулж өгнө гэж мөнгө авсан. ... манай охиныг Австрали улс руу явуулах талаар ярихаас өөр үйл хийгээгүй. ... надад 5,800,000 төгрөг өгөх ёстой. Одоогийн байдлаар нэг ч төгрөг төлөөгүй байгаа. ...” гэх мэдүүлэг /1 хх 27-28 х/,

 

               14.Гэрч Б....гийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...манай хүү С.Ганбаатар Ирээдүй цогцолборын 12 дугаар ангийг төгссөн. ... багш дааж авч байсан. 2015 оны сүүлээр ... багш залгаад дансанд чинь мөнгө хийлгэх гэсэн юм гээд 2016 оны 06 дугаар сард миний дансанд 2.400.000 төгрөг шилжүүлж байсан. ...буцаагаад мөнгө авч байгаагүй. Учир нь надаас мөнгө хэрэгтэй байна зээлээч гээд 5.850.000 төгрөг авсан байсан, дараа нь 5.000.000 төгрөг зээлсэн бөгөөд миний өрийг дуусгасан. ...” гэх мэдүүлэг /1 хх 63 х/

 

               15.Гэрч Э.Баттулгын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн “......тэй анх 2008 онд танилцаж үерхсэн. 2009 онд Өвөрхангай аймгийн 113 тусгай салбарт салаан орлогчоор томилогдон ажиллаж эхэлсэн. ...намайг Өвөрхангайд байхад ... нь миний төрсөн дүү Баярчимэгээс байрны урьдчилгаа гэх нэрээр 10.000.000 төгрөг миний нэрээр худал хэлэн авсан байсан. ...... нь залилангийн хэргээр хорих ял сонссон, би үүнээс хойш огт уулзаж харьцаагүй, одоогоор армийн ахмад цолтой ажиллаж байна. ...” гэх мэдүүлэг /1 хх 77 х/

 

               16.Гэрч Э....гийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...анги даасан багш ... намайг дуудаад чи сурлага гайгүй юм чинь гадаадад сурах боломж байна энэ тухай эцэг эхдээ хэлээрэй гэсэн. ...манай ээж ... багштай очиж уулзаад намайг явуулахаар болсон. ...манай ээжээс 5 сая гаран төгрөг авсан ба Японы элчингээс хариу ирэхгүй байна гэдэг байсан. ...... багшаас болж би одоог хүртэл сургуульгүй байна. ...” гэх мэдүүлэг /1 хх 138 х/

 

               17.Гэрч М....ын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...манай анги даасан багш ... нь намайг Филиппин улсад үнэ төлбөргүй суралцуулах боломж байгаа гэж надад хэлсэн. ...Ээж хэд хоногийн дараа багштай уулзаж ярилцсан ба хэсэг хугацааны дараа багш Филиппин улсад суралцах худлаа болж байх шиг байна, харин Австрали улс руу суралцах боломж байгаа гэж хэлсэн. ...намайг гадаадад сургана гэж 2.150.000 төгрөг, бизнес маягаар 3.500.000 төгрөг авсан. ...ээж бид хоёр нийтдээ 5.650.000 төгрөг залилуулчихаад байна. ...” гэх мэдүүлэг /1 хх 74 х/

 

               18.Гэрч Ц.Чинзоригийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би ...г өөрийн нөхрийн ахынх нь найз Бямбаа гэдэг хүнээр дамжуулан танилцсан. Тэгээд ...тэй уулзахад манай хүүгийн багш нь болж таарсан. ...бид ч аз таарлаа багш нь байна гэж бодож байтал бидний 5.500.000 төгрөг залилаад сураггүй болсон. ...” гэх мэдүүлэг /2 хх 23 х/,

              

               19.Насанд хүрээгүй гэрч Ц....ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 онд ахлах сургуулийг төгсөхөд аав ээж хоёр хүнтэй ярилцаж байгаад намайг Япон улсад сургуульд явуулахаар болсон гэж байсан. ...би дэлгэрэнгүй асууж тодруултал манай сургуулийн газар зүйн багш ... байсан. Би 2018 он гараад сургууль дээрээ ... багшийг хайж очтол манай сургуулийн менежер нь багшийг ажилдаа ирэхгүй байгаа гэсэн. Би багшаас болж одоо болтол их дээд сургуульд суралцах боломжгүй байсаар байна. ...” гэх мэдүүлэг /2 хх 25 х/,

 

               20.Гэрч Р....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... ... мөнгө, төгрөг өгсний дараа тэрээр АНУ руу явж сурах хүн байна уу? гэхээр нь ...д хэлсэн чинь “өө тийм юм байвал дүүгээ явуулья” гэсэн. ... хэд хоногийн дараа ...тэй “Драгон” дээр уулзаад ...гээс бэлэн 3,670,000 төгрөг аваад тэ өдрөө ...д өгсөн ...” гэх мэдүүлэг /3 хх 201 х/,

 

               21.С....гийн 5013016056 тоот Хаан банкны дансны хуулга: Э....аас 1800,000 төгрөг, 1600,000 төгрөг, 3700,000 төгрөг, 340,000 төгрөг, 160,000 төгрөг шилжүүлэн авсан тухай /2хх-ийн 96, 100, 101х/,

 

               22.“Хаан банк” ХХК-ийн орлогын мэдүүлэг: С....гээс Б....д 5,300,000, 1000,000 төгрөг шилжүүлсэн тухай /1хх-ийн 82-83х/,

 

               23.Дансны хуулга: Б.... нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 2.000.000 төгрөг С....д шилжүүлсэн тухай /1-хх-ийн 110х/,

 

               24.“Хаан банк” ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга: хохирогч Э.... нь С....гийн 5013016056 дугаарын данс руу

 

               -2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг,

               -2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 600,000 төгрөг,

               -2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 3,500,000 төгрөг, нийт 5,600,000 төгрөг шилжүүлсэн  тухай  /1хх-ийн 144-150х/,

              

               25.Гэрч Э....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2017 оны 05 дугаар сарын дундуур манай анги даасан багш ... намайг дуудаж ганцаарчилж уулзаад “чи сурлага гайгүй чамд гадаадад сурах боломж байна, энэ тухай эцэг эхдээ хэлээрэй” гэсэн. Тэгэхээр нь би хариад ээж ...т хэлэхэд манай ээж ... багштай очиж уулзсан. Тэгээд очиж уулзаад манай ээж намайг явуулахаар болсон. Тэгээд түүнээс хойш Мямарсүрэн багш манай ээжээс 5.000.000 гаруй төгрөг авсан ба намайг явуулах болоогүй байна. Японы элчингээс хариу ирэхгүй байна гэдэг байсан. Тэгээд үүнээс хойш одоог хүртэл намайг явуулаагүй байна. Манай ээжээс авсан мөнгөнөөсөө ... багш 2.300.000 төгрөгийг өгөх дутуу байгаа...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 137-138х/,

 

               26.“Хаан банк” ХХК-ийн депозит дансны хуулга: хохирогч Ж....оос С....гийн 5013016056 тоот данс руу

               -2017 оны 10 дугаар сарын 11-ны өдөр 600.000 төгрөг,

               -2017 оны 11 дүгээр сарын 08-нд 1.550.000 төгрөг

               -2017 оны 11 дүгээр сарын 19—ний өдөр 500.000 төгрөг,                                    -2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 2.000,000 төгрөг,

               -2017 оны 12 дугаар сарын 06-нд 500.000 төгрөг шилжүүлсэн тухай /1хх-ийн 181-189х/,

 

27.Гэрч Б....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2017 онд Ирээдүй цогцолбор 2 дугаар ахлах сургуулийн 12л ангийг төгссөн. Тухайн үед манай ангийн багшаар ... гэх хүн байсан. Би 2017 оны 04 дүгээр сард сургууль дээрээ явж байтал манай ангийн багш дуудахаар нь уулзалгүй яваад өгсөн юм. Тэгээд энэ талаар ээждээ хэлсэн чинь “яасан юм, багштайгаа уулз” гэхээр нь маргааш нь багштайгаа уулзтал “би чамд хэрэгтэй юм хэлэх гээд байна, чи гадаадад сурах уу” гэхээр нь би гэртэй очоод ээждээ хэлсэн. Тэгээд ээж ... нь ... багштай очиж уулзсан. Тэгээд гадаадад сурахаар болоод ээж ангийн багштай тохирсон. Тухайн үедээ бол Герман улсын цэргийн их сургуульд явуулна гэж байсан. Тэгээд 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ээж ... багштай уулзаад 1.300.000 төгрөг өгсөн. Хэдний өдрийг нь сайн санахгүй байна дараа нь 720.000 төгрөг авсан гэсэн. Дараа нь 2017 оны 08 дугаар сард 1.200.000 төгрөг авсан гэсэн. Энэ талаар надад бол тодорхой юм хэлээгүй бөгөөд сургуульд явна гээд их бэлдэж байсан боловч худал хэлснийг нь сүүлд мэдээд ээж цагдаад өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 214-216х/,

 

28.С....гийн дансны хуулга: Р....гаас 2017 оны 7 дугаар сарын 19-ны өдөр 720,000 төгрөг, 2017 оны 8 дугаар срын 5-ны өдөр 1,200,000 төгрөг шилжүүлэн авсан тухай /2хх-96, 97х/,

 

29.“Хаан банк” ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга: хохирогч С....ийн Хаан банкны 5019242025 тоот данснаас С....гийн 5013016056 тоот дансанд шилжүүлсэн мөнгөний дүн

-2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 3000,000 төгрөг,

-2017 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр 2,500,000 төгрөг шилжүүлсэн тухай /2хх-ийн 28х-ны ар тал/,

 

 30.“Хаан банк” ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга: С....гийн дансанд хохирогч нарын мөнгө орсон, буцаан шилжүүлсэн тухай /2хх-ийн 88-103х/,

 

 31.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрэлээнгийн шинжээчийн 747 дугаартай дүгнэлт:

а/ С....гийн биед ямар нэгэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

б/ С.... нь “тархмал хатуурал “ /G35/ тархи нугасны хэлбэр гэсэн өвчнөөр өвдөж байсан гэх ба энэ өвчин нь ирүүлсэн тархины цахилгаан бичлэг,  толгойн  КТГ шинжилгээнүүд, MRI шинжилгээнүүд болон бодит үзлэгээр  батлагдахгүй байна. Уг 2018-06-07-ны өдрийн толгойн СРТ-ийн зургаар: Т2/FLAIR  горимд хоёр тал  бөмбөлөгийн дух, зулай хэсгийн цагаан бодист дохионы эрчим ихэссэн жижиг голомтот өөрчлөлтүүдтэй /лейкоарайозис/, MRI зургаар тархины судасны арын артерын захын салаанууд нарийссан байх ба энэ үед толгой өвдөх, цусны даралт ихсэх, мэдрэлийн ерөнхий шинжүүд илрэх зэргээс өөр ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй.

в/ С....гийн биед хүнд өвчний заалтанд хамаарах өвчин эмгэг тогтоогдсонгүй.

г/ С.... нь идэвхитэй үйлдэл хийх, үүнд алхах, ярих, хүмүүсийн ярьсан зүйлийг ухамсарлаж ойлгох, хэрхэн хүлээж авах, хариу урвал үзүүлэх, асуултанд хариулах бүрэн чадвартай гэх  /3 хх 60-62 х/,

 

           32.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн болон бусад эмнэлэгийн байгууллагаас томилогдсон 5 шинжээч эмч нарын бүрэлдэхүүнтэй 80 тоот дүгнэлт:

 1.С.... нь “Тархмал хатуурал, тархи нугасны хэлбэр” гэсэн өвчнөөр өвдөж байсан гэх боловч энэ өвчин нь ирүүлсэн тархины бичлэг, толгойн КТГ, MRI шинжилгээ болон бодит үзлэгээр батлагдахгүй байна.

 2.С.... нь дээрх оношоор хэвтэж эмчлүүлж байх бөгөөд энэ нь хүнд өвчний жагсаалтад хамаарахгүй.

3.С.... нь татаж унадаг, зүүн тал мэдээгүй болсон, нүд хараагүй болсон гэдэг нь батлагдахгүй байна. " гэх дүгнэлт /4 хх 79-87 х/,

 

33.Шинжээчийн 643 дугаар дүгнэлт:

А.Б.В.С.... нь “Тархмал хатуурал” /G 35/, тархи нугасны хэлбэр гэх өвчнөөр өвдөж байсан гэх ба энэ өвчин нь ирүүлсэн тархины цахилгаан бичлэг толгойн КТГ шинжилгээнүүд, үзлэгээр бүрэн батлагдахгүй байна. Дээрх “Тархмал хатуурал” /G 35/, тархи, нугасны хэлбэр өвчин MRI шинжилгээгээр бүрэн оношлогдох ба уг шинжилгээг зайлшгүй хийлгэх шаардлагатай. гэх дүгнэлт /3 хх 9-11 х/,

          34.Гэрч Ц.Сүнжидмаагийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Нөхөр бид хоёрын тэтгэвэр бид гурвын амьдрал ахуйд хангалттай хүрдэг. Хөвсгөл аймгийн Рашаант суманд манай гэр бүлийн хашаа байшин, мал, ногооны газар зэрэг хангалттай эд хөрөнгө байдаг. С....г хэрэгт холбогдсоны дараа түүнийг бусдаас мөнгө авсаныг мэдсэн. Тэр мөнгөөр чухам юу хийсэн, хэнд өгсөн, хаана байгаа талаар нөхөр бид хоёр удаа дараа асуухад юу ч хэлдэггүй юм. Та нар С.... энэ мөнгийг хэнд өгсөн юу хийсэн талаар щлгаж үнэнийг тогтоож өгөөч, гэртээ нэг удаа нэг ширхэг талх ч авчирч үзээгүй. Манай гэр бүл өөрийн гэсэн өрхийн орлого боломжит эд хөрөнгө мал ахуй байдаг. С....гийн бусдаас авсан мөнгөөр амьдралынхаа эх үүсвэр болгосон байдал байхгүй. ...” гэх мэдүүлэг /3 хх 241-243 х/

35.Гэрч С....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...С.... гэртээ ямар нэгэн эд зүйл, мөнгө төгрөг авч ирж байгаагүй. Эхнэр бид хоёрын тэтгэвэр бид гурвын амьдрал ахуйд хангалттай хүрдэг. Мөн Хөвсгөл аймгийн Рашаант суманд манай гэр бүлийн хашаа байшин, мал, ногооны газар зэрэг хангалттай эд хөрөнгө байдаг. С.... хүмүүсээс авсан мөнгөөр чухам юу хийсэн, хэнд өгсөн, хаана байгаа талаар эхнэр бид хоёр удаа дараа асуухад юу ч хэлдэггүй юм. Та нар С.... энэ мөнгийг хэнд өгсөн, юу хийсэн талаар шалгаж, үнэнийг тогтоож өгөөч, гэртээ нэг удаа нэг ширхэг талх ч авч ирж үзээгүй. Манай гэр бүл өөрийн гэсэн өрхийн орлого, боломжит эд хөрөнгө, мал ахуй байдаг тул С....гийн бусдаас авсан мөнгөөр амьдралынхаа эх үүсвэр болгосон явдал байхгүй. ...” гэх мэдүүлэг /3 хх 244-245 х/ ,

36.Хохирлын баримт /1 хх 29 х/

37.Хохирол төлсөн баримт /1 хх 82-83 х/

38.Иргэний үнэмлэхийн лавлагаа /2 хх 46, 4 хх 36, 50 х/

39.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /2 хх 49 х/

40.Хохирлын тооцоонууд /2 хх 109 х/

41.Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /2 хх-ийн 76х/

42.Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгэгдэж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 256 дугаар магадлалаар 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 50-56 х/, магадлалын хуулбар /2хх-ийн 55-56х/

44.Хөрөнгийн үнэлгээний тайлан “Делл брэндийн 10 инч дэлгэцтэй, хэрэглэж байсан комьпютер 160,000 төгрөгийн үнэлгээтэй” /3 хх 232-233 х/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цулуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.

 

            Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

1/ Шүүгдэгч С.... нь Сонгинохайрхан дүүргийн 14-р хорооны 81 дүгээр дунд сургуулийн 12 дугаар ангийн багшаар ажиллаж байхдаа ангийнхаа сурагч З....г “Австрали улсад 6 сарын тэтгэлэгтэй гадаад хэлний бэлтгэлд явуулж өгнө” гэж худал хэлэн З....гийн эцэг Э....аас 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 1,800,000 төгрөг, 2017 оны 11 сарын 09-ний өдөр 1,600,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 04-ны өдөр 4,200,000 төгрөг, нийтдээ 7,600,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан болох нь:

- Хохирогч Э....ын: “...2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ...манай хүүхдийн 81-р сургуулийн ангийн багш нь байсан ... гэж эмэгтэй залгаад “урд нь хөөцөлдөж байсан Австрали руу хэлний бэлтгэлд явуулах ажил бүтсэн. 2018 оны 01 дүгээр сарын 09-нд явна, батлан даалтын мөнгө гэж 6.000.000 төгрөгийг 3 хоногийн хугацаатай байршуулах хэрэгтэй байна, надад 800.000 төгрөг байна, үлдсэнийг нь та нар өгчих” гэж хэлсэн гээд манай эхнэр над руу ярихаар нь би тэгвэл шилжүүлчих гэж зөвшөөрсөн. Тэгээд манай эхнэрээс мөнгө аваад л ... 1-2 удаа холбоо барихад “хүүхэд нас барчихаад байна” гэж хэлэхээр нь итгээд хүлээсэн. ...... багшийн 5013016056 тоот дансанд 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 1.800.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 1.600.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 4.200.000 төгрөг тус тус шилжүүлсэн ....” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 20-22, 40-41 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

- Гэрч Б....ийн: “...Би 2017 оны 05 дугаар сарын дундуур манай охин ...гийн анги даасан багш нь болох ... гэх эмэгтэй “манай найз боловсролын яаманд ажилладаг, чамд гадаад гарч сурах боломж байна, энэ талаар ээждээ хэлээрэй” гэж манай хүү ...д хэлээд намайг 2-3 удаа дуудуулсан. Тэгээд ... багштай очиж уулзахад “танай хүү хичээлдэээ сайн болохоор улсын зардлаар гадаад улсад сурах боломж байна, бүх зардал цаанаасаа байгаа, онгоцны билетийн зардал гарна, дансанд баталгааны мөнгө байршуулдаг” гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд дансанд нийт 6.000.000 төгрөг баталгаа болгож байршуулах ёстой, тэгэхдээ 1.800.000 төгрөгийг банкинд байршуулна, шилжүүлчих гэхээр нь би 1.800.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд ...гээс  2017 оны 09 дүгээр сард 1.800.000 төгрөгөө буцаагаад авсан. 2017 оны 11 дүгээр сард “хүүхдийн чинь сургууль бүтлээ, одоо онгоцны тийзний мөнгө болох 1.600.000 төгрөгийг яаралтай шилжүүлэх хэрэгтэй байна” гэхээр нь шилжүүлсэн. Энэ бүх мөнгийг ... багшийн надад өгсөн Хаан банкны 5013016056 данс руу хийж байсан. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 04-нд “танай хүүхэд явах хүүхдүүд дунд сонгогдсон баттай явахаар болсон 3 хоногт 6.000.000 төгрөг байршуулаад буцаагаад авах хэрэгтэй байна гэхээр нь би “тийм мөнгө алга, 4.200.000 төгрөг байна” гэхэд ... “би үлдсэнийг нь өөрөөсөө гаргая” гээд надаас 4.200.000 төгрөгийг шилжүүлүүлж авсан. Тэгээд хүлээгээд байсан ба ... хэд хоногийн дараа “манай хүүхэд нас барсан, би өвдөөд эмнэлэгт хэвтсэн байна” гэх зэргээр мессеж бичиж байгаад ... утсаа авахаа болиод алга болохоор нь залилуулсанаа мэдээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 26-28 х/,

 

- С....гийн 5013016056 тоот Хаан банкны дансны хуулга: 1800,000 төгрөг, 1600,000 төгрөг, 3700,000 төгрөг, 340,000 төгрөг, 160,000 төгрөг шилжүүлэн авсан тухай /2 хх-ийн 96, 100, 101 х/,

 

- С....гийн: Би боловсролын яаманд явж байгаад гадаадад хэлний бэлтгэлд явуулдаг талаар мэдээлэл сонсоод энэ аргыг ашиглаад хүнээс мөнгө авч болох юм байна гэж бодсон. 2017 оны 06 дугаар сард өөрийн дааж авсан 12 ангийг төгсгөсөн ба манай ангийн Тэмжүүжин гэх хүүхдийн ээжтэй нь уулзаад “танай хүүхдийг Австрали улсад 6 сарын хугацаатай гадаад хэлний бэлтгэлд явуулах боломж байна, би боловсролын яаманд таньдаг хүнтэй бөгөөд улсын тэтгэлэгээр сурах боломжтой, би хамаатныхаа хүүхдийг явуулсан” гэж хэлсэн чинь “тэгвэл хүүхдээ явуулъя” гэсэн. ...Би ...гийн эцэг, эхээс 2017 оны 06 дугаар сард худлаа хэлж 1.800.000 төгрөг аваад хэрэглэчихээд буцааж өгсөн. 2017 оны 11 дүгээр сард 1.600.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 4.200.000 төгрөг авсан. ...” /1 хх-ийн 33-37 х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр,

 

2/ Шүүгдэгч С.... нь Сонгинохайрхан дүүргийн 14-р хорооны 81 дүгээр дунд сургуулийн багшаар ажиллаж байхдаа хамт ажиллаж байсан багш Б....д “Зэвсэгт хүчний байгууллагад ор хөнжлийн даавуу, гар нүүрний алчуур нийлүүлэх тендерийн гүйцэтгэлд мөнгө дутаад байна” гэж худал хэлэн түүнээс 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1,300,000 төгрөгийг бэлнээр, 6,300,000 төгрөгийг Б....гийн дансаар дамжуулан, нийтдээ 7,600,000 төгрөгийг авсан болох нь:

 

- Хохирогч Б....гийн: “...2013 онд манай сургуульд ... гэгч шинэ газарзүйн багш ажилд орсон. ...Тэгтэл надаас 2017 оны 5 дугаар сард Зэвсэгт хүчний байгууллагад ор, хөнжлийн даавуу, гар нүүрийн алчуур зэргийг нийлүүлэх тендерийн гүйцэтгэл нь дутаад байна гэж хэлээд нийт 7.600.000 төгрөг дансаар авсан. Хэсэг хугацаа өнгөрсөн боловч надад огт мөнгө эргүүлэн өгөөгүй. Тэгээд би нэхэхэд 11 дүгээр сард “тендрийн гүйцэтгэлийн мөнгө гээд 185.000.000 төгрөг орж ирнэ, тэгэхээр өгнө” гэж хэлсэн. Би мөнгө өгөх хугацааг хүлээж байгаад мөнгөө өгөх болоход хугацаа хойшилчихлоо гэж хэлээд 12 дугаар сарын 10-ны өдөр гэхэд эцсийн байдлаар бүх мөнгийг чинь гаргаж өгнө гэж хэлсэн. Тэгтэл ... нь гэнэтхэн гар утсаа салгаад, ажилдаа ч ирэлгүй ор сураггүй алга болсон. Дээрх мөнгийг надаас авахдаа 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр сургуулийн байранд бэлнээр 1.300.000 төгрөг бэлнээр авсан, дараа нь 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ... гэх хүний 5019228351 дугаартай дансанд 5.300.000 төгрөгийг, 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Одоо 7.600.000 төгрөг нэхэмжилж байна..” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 56-58, 94 х/,

- Гэрч Б....гийн: “...2015 оны сүүлээр ... багш утсаар залгаад дансанд чинь мөнгө хийлгэх гэсэн юм гээд мөнгө шилжүүлж байсан. Яг хэдэн төгрөг гэдгийг санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 62-63 х/,

- “Хаан банк” ХХК-ийн орлогын мэдүүлэг: С....гээс Б....д 5,300,000, 1000,000 төгрөг шилжүүлсэн тухай баримт /1 хх-ийн 82-83х/,

- Гэрч Э.Баттулгын: “...Би ...тэй анх 2008 онд Улаанбаатар хотод Цэргийн сургуульд байхдаа танилцаж байсан. Тухайн үедээ бид нэгэндээ татагдан үерхэж эхэлсэн. Ойролцоогоор бид 2 жилийн хугацаанд бид үерхэж байсан ба би 2009 онд Өвөрхангай аймгийн 113 дугаар тусгай салбарт би захирагчийн орлогчоор томилогдон ажиллаж эхэлсэн. ...Намайг Өвөрхангайд байхад ... нь миний төрсөн дүү Баярчимэг болон түүний нөхөр Баатар хоёроос байрны урьдчилгаа гэх нэрээр 10.000.000 орчим төгрөг миний нэрээр худал хэлэн авсан байсан. Тэгээд цагдаад хандсанаар 3  жил 6 сарын ял сонссон. Би ахмад цолтой, генерал биш. Би түүний нөхөр биш...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 76-77 х/,

- Шүүгдэгч С....гийн: “.........д 2016 оны 05 дугаар сард уулзаад манай нөхөр зэвсэгт хүчний 303 дугаар ангид ажилладаг Бригадын генерал цолтой хүн байгаа цэргийн ангид ор хөнжлийн даавуу нийлүүвэл ашигтай юм байна гэж худал хэлээд эхлээд 1.300.000 төгрөгийг ангийнхаа хүүхдийн ээж болох ... гэх хүний дансыг өгөөд шилжүүлүүлээд авчихсан. Тэгээд дахиад мөнгө дутаад байна ашигтай ажил гэж худал хэлж итгүүлээд 6.300.000 төгрөгийг мөн ...гын дансанд шилжүүлж авсан. Би ...д хүнээс мөнгө авах ёстой дансанд чинь хийлгүүлье гээд худлаа хэлчихсэн юм. Тэгээд авсан мөнгөөрөө ор хөнжлийн даавууны материал болгоод буцаагаад өгчихсөн. Тэгээд өмнө нь авсан 7.600.000 төгрөгийг өгөөгүй мөнгөгүй болчихсон” /1 хх-ийн 87-91 х, /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр,

 

3/ Шүүгдэгч С.... нь Сонгинохайрхан дүүргийн 14-р хорооны 81 дүгээр дунд сургуулийн багшаар ажиллаж байхдаа хамт ажиллаж байсан багш Б....т “тендерт оролцож, Зэвсэгт хүчний ангиудад ор хөнжлийн даавуу, гар нүүрний алчуур нийлүүлэхээр болсон” гэж худал хэлэн түүнээс 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 3,000,000 төгрөг бэлнээр, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөг, нийтдээ 5,000,000 төгрөгийг авсан болох нь:

- Хохирогч Б....ын: “...2017 оны 02 дугаар сард надтай хамт ажилладаг багш ... нь Зэвсэгт хүчний байгууллагад ор хөнжлийн даавуу болон гар нүүрийн алчуур зэргийг нийлүүлэхээр болсон тухай надад хэлж надтай хамтарч ажиллах санал тавьсан. Тухайн үедээ надад өөрийнх нь нэр дээр байдаг гэх оёдол үйлчилгээний зөвшөөрөл бүхий компаний эрх байгаа эсэхийг асуухад байгаа гэж хэлээд үзүүлээгүй. Харин хэдэн сарын дараа надад хэсэг бичиг баримт үзүүлж байсан. Тиймээс би итгээд 04 дүгээр сарын 05-ны өдөр Цамбагаравын үүдэнд ...д 3.000.000 төгрөг бэлнээр гарган өгсөн. Харин ахин гүйцэтгэл хийх гэж байна гэж хэлээд 12 дугаар сард хүүтэй мөнгө зээлнэ гэж хэлээд нэмээд 2.000.000 төгрөг бэлнээр надаас авсан болно. Ингээд би нийт түүнд 5.000.000 бэлнээр хүлээлгэн өгсөн. Надтай хамтарч оёно гэж байсан боловч БНХАУ-д оёулахаар болсон гэж хэлсэн. Би түүнтэй 2017 оны 12 дугаар сарын эхний долоо хоногт уулзахад би үдээс хойш мөнгийг нь шилжүүлъе гэж хэлээд таг алга болсон. ... надад хэлэхдээ манай нөхөр цэргийн ангид бригадын генерал цолтой ажилладаг бөгөөд тендер авчихсан байгаа, цэргийн ангид ор хөнжлийн даавуу нийлүүлнэ гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 104-106, 123-124 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Дансны хуулга: Б.... нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 2.000.000 төгрөг С....д шилжүүлсэн тухай /1 хх-ийн 110 х/,

- Шүүгдэгч С....гийн: “... нэг сургуульд багшилдаг ...той уулзаад цэргийн ангиудад ор хөнжлийн даавуу, гар нүрний алчуур оёж өгөх тендер авчихсан, чи хамт оролцох уу гэтэл тэгье гэхээр нь 3.000.000 төгрөг байхад болно гэтэл надад бэлнээр 3.000.000 төгрөг өгсөн. Би энэ 3.000.000 төгрөгөөр ор хөнжлийн даавуу хийгээд хүмүүст зээлээр зараад дуусгасан. 2017 оны 12 дугаар сард ...той уулзаад шинэ жилийн плаж хийвэл ашигтай байна, мөнгөө нийлүүлээд хоёулаа хийх үү гээд худлаа хэлсэн чинь тэгье гээд надад 2017 оны 12 дугаар сарын эхээр 2.000.000 төгрөгийг миний 5013016056 тоот дансанд шилжүүлсэн юм. Уг мөнгөөр би Өргөө кино театрын хойно түрээсэлж байсан оёдлын байрны түрээсэнд 525.000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл мөнгийг нь өөрийн хэрэгцээнд болон плаж хийх материал аваад дуусгасан. Би ...т 800,000 төгрөгийг буцаан өгсөн, одоо 4,200,000 төгрөг өгөхөөр байгаа..” /1хх-ийн 116-120 х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр,

 

  4/ Шүүгдэгч С.... нь Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 81 дүгээр дунд сургуулийн багшаар ажиллаж байхдаа ангийнхаа сурагч Э....г “Япон улс руу сургуульд явуулна” гэж худал хэлэн түүний төрсөн эх Э....аас 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 600.000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 3.500.000 төгрөг, нийтдээ 5.600.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан болох нь:

            - Хохирогч Э....ийн: “...Манай охин ...д ... багш “манай найз боловсролын яаманд ажилладаг, гадаадад сургуульд явуулах боломж байна, явуулах хүсэл байна уу, байвал бичиг баримтаа бүрдүүлж өг, ээжтэйгээ уулзуулаарай” гэсэн байсан. Ингээд би 2017 оны 04 дүгээр сарын дундуур ... багштай сургууль дээр нь очиж уулзахад “танай охиныг гадаадад сургуульд явуулах боломж байна, манай найз Боловсролын яаманд ажилладаг” гэж хэлэхээр нь зөвшөөрөөд өөрийн охин ...гийн бүрэн бус дунд боловсролын гэрчилгээ өөрсдийн бичиг баримтыг хуулбарлаж өгсөн. Тэгээд ... багш надад хэлэхдээ “дансанд 55.000.000 төгрөг байршуулах хэрэгтэй, гэхдээ та нар 5.500.000 төгрөг байршуулчих юм бол 55.000.000 төгрөг гэж харагдуулаад улсын зардлаар сургах боломж байна, эхний ээлжинд 1.500.000 төгрөг миний дансанд шилжүүлчих” гэхээр нь 2017 оны 04 сарын 30-ны өдөр Цамбагаравын АТМ дээрээс 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Уг мөнгөөр онгоцны зардал, бүртгэлийн хураамж 20 ам доллар зэрэгт зарцуулагдана гэж байсан. Тэгээд дараа 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр утсаар ... багш залгаад нэмж мөнгө шилжүүлэх хэрэгтэй байна гэхээр нь ...гийн 5013016056 тоот дансанд 600.000 төгрөг шилжүүлсэн. 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ... багш утсаар залгаад одоо бүр найдвартай гэж байна. Хөрөнгийн эх үүсвэртэй байх ёстой юм байна цаанаасаа шаардаад байна 3.500.000 төгрөг шилжүүл гэхээр нь өөрийн нэр дээр байсан Тоёота Пассо маркийн 50-87 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг “Тэтгэх наран” хадгаламж зээлийн хоршоонд 3.000.000 төгрөгөнд тавиад дээр нь 500.000 төгрөг нэмээд ...гийн дансанд шилжүүлсэн. Тухайн үед надад хэлэхдээ уг 3.500.000 төгрөгийг дансанд байршуулчихаад буцаагаад 7 хоногийн дараа өгнө гэж байсан. Ингээд хүлээж байтал 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ... багштай уулзаад мөнгөө буцааж авъя гэтэл 500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Дараа нь 2017 оны 10 дугаар сарын сүүлээр надад 1.500.000 төгрөг өгсөн. Тэгээд хэдхэн хоногийн дараа 1.300.000 төгрөг өгсөн. ...... багшид өгсөн 5.600.000 төгрөгнөөс 3.300.000 төгрөг эргүүлж авсан. Одоо үлдэгдэл 2.300.000 төгрөгийг нэхэмжилж байна..” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 141-143 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

            - “Хаан банк” ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга: хохирогч Э.... нь С....гийн 5013016056 дугаарын данс руу

            -2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг,

            -2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 600,000 төгрөг,

            -2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 3,500,000 төгрөг, нийт 5,600,000 төгрөг шилжүүлсэн  тухай  /1 хх-ийн 144-150 х/,

- Гэрч Э....гийн: “...Би 2017 оны 05 дугаар сарын дундуур манай анги даасан багш ... намайг дуудаж ганцаарчилж уулзаад “чи сурлага гайгүй чамд гадаадад сурах боломж байна, энэ тухай эцэг эхдээ хэлээрэй” гэсэн. Тэгэхээр нь би хариад ээж ...т хэлэхэд манай ээж ... багштай очиж уулзсан. Тэгээд түүнээс хойш Мямарсүрэн багш манай ээжээс 5.000.000 гаруй төгрөг авсан ба намайг явуулах болоогүй байна, Японы элчингээс хариу ирэхгүй байна гэдэг байсан. Тэгээд үүнээс хойш одоог хүртэл намайг явуулаагүй байна...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 137-138 х/,

- Шүүгдэгч С....гийн: “..... би ангийнхаа ...г дуудаж уулзаад чи хичээлдээ сайн юм чинь гадаадад сурах боломж байна. Манай найз БСШУЯ-нд ажилладаг ээжийгээ надтай уулзуулаарай гэхэд ...гын ээж ... ирж уулзахаар нь танай охиныг Бүгд найрамдах Япон улсад улсын зардлаар сургах боломж байна гэтэл зөвшөөрсөн.Тэгээд 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр онгоцны зардал болоод бүртгэлийн хураамж гэж 1.500.000 төгрөг дансаар,   2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 600.000 төгрөг,  2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 3.500.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан. Дараа нь би  500.000 төгрөгийг бэлнээр,  2017 оны 11 дүгээр сарын эхээр 1.500.00 төгрөгийг,   2017 оны 11 дүгээр сарын дундуур 1.300.000 төгрөгийг тус тус буцааж өгсөн. Одоо би ...т 2.300.000 төгрөгийн өр байгаа. Үүнийг төлж барагдуулах болно...” /1 хх-ийн 154-158 х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр,

 

5/ Шүүгдэгч С.... нь Сонгинохайрхан дүүргийн 14-р хорооны 81 дүгээр дунд сургуулийн багшаар ажиллаж байхдаа ангийнхаа сурагч М....ыг “Австрали улсад гадаад хэлний бэлтгэлд явуулж өгнө” гэж худал хэлэн М....ын төрсөн эх Ж....оос 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 600,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 1,550,000 төгрөг нийтдээ 2,150,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан,

Мөн Ж....оос “оёдлын үйлдвэрт хөрөнгө оруулаач мөнгийг чинь өсгөж өгнө” гэж худал хэлэн “бусдын эзэмшлийн ажлын байрыг үзүүлэн” 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 500,000 төгрөг дансаар, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг бэлнээр, 2017 оны 12 дугаар 03-ны өдөр 2,000,000 төгрөг дансаар, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 500,000 төгрөгийг дансаар буюу 3,500,000 төгрөг, нийтдээ 5,650,000 төгрөгийг авсан болох нь:

- Хохирогч Ж....ы: “...Миний төрсөн хүү болох ...ын анги даасан багш болох ... нь 2017 оны 06 дугаар сард гадаадад хүүг чинь сургах боломж байна гэж хэлсэн. Мягмасүрэн нь надтай нэг сургуулийг төгссөн ангийн маань хүүхэд байсан учир итгээд уулзахад “Австрали улс руу танай хүүг хэлний бэлтгэлд явуулаж өгъе" гэж хэлэхэд нь би зөвшөөрсөн. Эхлээд хүүгийн маань бичиг баримтыг зохицуулах шаардлагатай байна гэж хэлээд надаас 600.000 төгрөгийг өөрийнхөө дансанд ... нь шилжүүлүүлэн авсан. Удалгүй нисэх нислэгийн тийзийг захиална гэж хэлээд 1.550.000 төгрөг авсан ба уг мөнгийг би хүүгийнхээ данснаас шилжүүлэн өгсөн. Дараа нь надад “хүүхдийн чинь тийз захиалагдсан, 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нисэх болсон шүү” гэж хэлсэн. Би итгээд байж байтал надаас 2017 оны 11 дүгээр сард ... нь ахин надтай холбогдон “Миний нэр дээр байдаг оёдлын үйлдвэрт хөрөнгө оруулах боломжтой юу, би оёдлын үйлдвэртэй болсон, бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оёдлын үйлдвэртээ ажиллуулан бүтээгдэхүүн болгон зарах юм, эргүүлээд мөнгийг чинь өсгөж өгнө” гэж хэлээд надаас ахин 3.500.000 төгрөг авсан. Ингээд би хүлээж байтал надтай огт холбоо бариагүй, утас нь холбогдохоо больсон. Мөнгийг надаас авахдаа 2017 оны 10 дугаар сарын 11-нд 5013016056 данс руу 600.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 08-нд 1.550.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны үеэр 500.000 төгрөг авсан. 2017 оны 12 дугаарын 1-нд 500.000 төгрөг бэлнээр,  хөрөнгө оруулалт нэрийдлээр 2017 оны 12 дугаар сарын 03-нд 2 сая төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 06-нд 500.000 төгрөг өгсөн, одоо нийт 5.650.000 төгрөг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 178-180 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

- “Хаан банк” ХХК-ийн депозит дансны хуулга: хохирогч Ж....оос С....гийн 5013016056 тоот данс руу

-2017 оны 10 дугаар сарын 11-ны өдөр 600,000 төгрөг,

-2017 оны 11 дүгээр сарын 08-нд 1,550,000 төгрөг

-2017 оны 11 дүгээр сарын 19—ний өдөр 500,000 төгрөг,

-2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 2,000,000 төгрөг,

-2017 оны 12 дугаар сарын 06-нд 500,000 төгрөг, нийт 5,150,000 төгрөг дансаар авсан тухай /1 хх-ийн 181-189 х/,

- Гэрч М....ын: “... манай анги даасан багш ... нь ...намайг Филипин улсад үнэ төлбөргүй суралцуулах боломж байгаа гэж надад хэлсэн. Иймээс би энэ тухай ээж ...д хэлэхэд ээж маань “өө тийм үү, ямар сайхан мэдээ вэ. тийм боломж байгаа юм бол очиж багштай чинь уулзъя” гэж хэлээд ээж бид 2 тохиролцсон. Ээж маань хэд хоногийн дараа ангийн багштай уулзаж ярилцсан гэж байсан ба багш маань хэсэг хугацааны дараа “Филипин улсад суралцах нь худлаа болж байх шиг байна, харин Австрали улсад суралцаж боломж байгаа. гол нь чи өөрөө нэг талынхаа онгоцны зардлаа гаргах хэрэгтэй болж байна” гэж хэлсэн. Австрали улсад суралцах боломж олдсонд маш их баярлаж байтал бичиг баримтыг янзална гэж хэлээд эхлээд 600.000 төгрөг авсан. Хэсэг хугацааны дараа онгоцны тийз захиалах гэж байна гэж хэлээд биднээс 1.550.000 төгрөг авсан. Ингээд хэсэг хугацаанд хүлээж байтал 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Австрали улс руу нисэхээр болсон гэж хэлж байсан. Үүнээс хойш ээжтэй хэдэн удаа ярилцаж хэдэн удаа нэмж мөнгө авсан тухай би сайн мэдэхгүй байна. Гэтэл он гарсан боловч ахин холбогдоогүй, ажлаасаа ч гарч, утсаа ч авахаа больсон байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 173-175 х/,

- Шүүгдэгч С....гийн: ...Ангийнхаа М....ыг дуудаж уулзаад Филиппин улсад тэтгэлэгээр сурах боломж байна ээждээ хэлээрэй гэхэд ээж Ж....д  “танай хүүхдийг Филиппин улсад тэтгэлэгээр суралцах боломж байна. Гадаад явуулах бичиг баримт хөөцөлдөхөд 600.000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлээд 600.000 төгрөгийг өөрийн 5013016056 тоот дансанд 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр авсан.  2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ... болон ... руу утсаар залгаад Австрали улсад явуулахаар болчихсон, онгоцны зардлын нэг талыг нь өөрсдөө гаргах ёстой гээд 1.550.000 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлж авсан. Сарангуагийн ээжээс залилж авсан мөнгөнийхөө 1.500.000 төгрөгийг буцааж өгсөн. Дараа нь юу хэлэх аргаа бодож байгаад би оёдлын үйлдвэр нээсэн бөгөөд хөгжийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулдаг хөрөнгө оруулалт хийвэл ашиг олох боломжтой гэхэд миний дансанд 500.000 төгрөг шилжүүлж, дараа нь дахиад бэлнээр 500.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 2.000.000 төгрөг миний дансаар, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр миний данс руу 500.000 төгрөг тус тус  шилжүүлснийг  даавуу, плаж хийх материал аваад оёод гадуур явж зараад хувийн хэрэгцээндээ зарцуулсан. ......оос 5.650.000 төгрөг авсан нь үнэн...”/1 хх-ийн 193-197 х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр,

 

6/ Шүүгдэгч С.... нь Сонгинохайрхан дүүргийн 14-р хорооны 81 дүгээр дунд сургуулийн багшаар ажиллаж байхдаа ангийнхаа сурагч Б....ийг “Герман улс руу Цэргийн их сургуульд явуулж өгнө” гэж худал хэлэн түүний төрсөн эх Р....гаас 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 1,300,000 төгрөг бэлнээр, 2017 оны 07 дугаар сарын 19-ны өдөр 720,000 төгрөгийг дансаар, 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 1,200,000 төгрөгийг дансаар, нийтдээ 3,220,000 төгрөгийг авсан болох нь:

- Хохирогч Р....гийн: “... Манай хүүгийн багш С.... нь хүү ...эд “би чамд хэрэгтэй юм хэлэх гээд байна, Германы цэргийн их сургууль 100 хувийн тэтгэлэгтэй явуулж өгье, ээжийгээ уулз гэж хэлээрэй” гэсэн байсан. Тэгээд би ... багштай уулзахад манай эгчийн хүүхэд явах гэж байсан юм. Тэгтэл “эгч маань хорт хавдар тусаад явж чадахаа байчихаад байна, ийм боломжийг алдалтай биш гэж бодоод ...эд хэлсэн юм” гэсэн. Танд мөнгөний боломж байгаа юу, эхний ээлжинд 1.300.000 төгрөгийг дансанд нь байршуулах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр нь би өөрт байсан 1.000.000 төгрөгөн дээр хүнээс мөнгө аваад нэмээд 1.300.000 төгрөг болгоод Ирээдүй цогцолбор 2 дугаар ахлах сургуулийн номын сан дотор уулзаад бэлнээр 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн. ...Тэгээд байж байтал 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ... багш над руу утсаар залгаад 2.000.000 төгрөг байршуулна гэнэ та өмнөх мөнгөн дээрээ нэмээд 720.000 төгрөг шилжүүлээтэх гэж хэлэхээр нь Хаан банкны 5013016056 тоот дансанд 720.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэрнээс хойш хүлээж байтал 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ... багш утсаар залгаад дахиад 1.200.000 төгрөгийн хэрэг гарлаа, гадагшаа явахад дансанд нь мөнгө байхгүй бол болдоггүй юм байна гэж хэлэхээр нь би дахиад 1.200.000 төгрөгийг дансанд нь шилжүүлсэн. ... Тэгээд худлаа хэлээд хуурсаар өдийг хүрсэн... нийт 3,220,000 төгрөгнөөс 1 сая төгрөгийг буцааж авсан, үлдэгдэл 2,220,000 төгрөгөө нэхэмжилж байна ...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 230-233 х/,

- Гэрч Б....ий: “...манай ангийн багш ...тэй уулзтал “би чамд хэрэгтэй юм хэлэх гээд байна, чи гадаадад сурах уу” гэхээр нь би гэртэй очоод ээждээ хэлсэн. Тэгээд ээж ... нь ... багштай очиж уулзаад гадаадад сурахаар болоод ээж ангийн багштай тохирсон. Тухайн үедээ бол Герман улсын цэргийн их сургуульд явуулна гэж байсан. Тэгээд 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ээж ... багштай уулзаад 1.300.000 төгрөг өгсөн. Хэдний өдрийг нь сайн санахгүй байна дараа нь 720.000 төгрөг авсан гэсэн. Дараа нь 2017 оны 08 дугаар сард 1.200.000 төгрөг авсан гэсэн. Энэ талаар надад бол тодорхой юм хэлээгүй бөгөөд сургуульд явна гээд их бэлдэж байсан боловч худал хэлснийг нь сүүлд мэдээд ээж цагдаад өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 214-216 х/,

- С....гийн Хаан банкны 5013016056 тоот дансны хуулга: ...хохирогч Р. ... нь 2017 оны 07 дугаар сарын 19-ны өдөр 720,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 1,200,000 төгрөг, нийт 1,920,000 төгрөг шилжүүлсэн тухай /2 хх-ийн 96, 97 х/,

- Шүүгдэгч С....гийн: “... би ангийнхаа хүүхдүүдийн эцэг эхчүүдэд худлаа хэлж мөнгө авсан юм. Үүний нэг нь ...ий ээж ... байсан юм. Би эхний ээлжинд 1.300.000 төгрөг дансанд байршуулах хэрэгтэй гэхэд 2017 оны 04 дүгээр сарын сүүлээр 1.300.000 төгрөгийг бэлнээр,  2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр дансанд 2.000.000 төгрөг байршуулах хэрэгтэй гэнээ өмнө өгсөн мөнгөн дээрээ 720.000 төгрөг өгчихвөл болох гээд байна гэж хэлсэн чинь миний данс руу 720.000 төгрөгийг шилжүүлсэн. 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр дансанд мөнгө байршуулахад дутаад байна гэж байна, танай хүүхэд Цэргийн их сургуульд явах жагсаалтанд багтсан байна гэж хэлээд 1.200.000 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлж авсан. Тэр үед мөнгө авсан хүмүүс мөнгөө нэхээд байхаар нь хэсэг утсаа унтраачихсан юм. Би сүүлд авсан 1.200.000 төгрөгөөр материал аваад ор хөнжлийн даавуу оёод зарсан. Тэгээд олсон ашигнаасаа ...д 1.000.000 төгрөгийг нь буцааж өгсөн. Одоо 2.220.000 төгрөг өгөх дутуу байгаа..” /1 хх-ийн 223-224 х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр,

 

7/ Шүүгдэгч С.... нь Сонгинохайрхан дүүргийн 14-р хорооны 81 дүгээр дунд сургуулийн багшаар ажиллаж байхдаа 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тус сургуулийн жижүүр Ж....оос “сүлжээний бизнест оруулж өгнө” гэж худал хэлэн  1,000,000 төгрөг бэлнээр авсан болох нь:

- Хохирогч Ж....ийн: “...манай сургуулийн газарзүйн багш С.... нь надад 2017 оны 09 дүгээр сараас эхлэн сүлжээний бизнес танилцуулж эхэлсэн,  мэдээллийг нь сонсоход бага хугацаанд ихээхэн хэмжээний орлого олох боломжтой гэж хэлж байсан учраас би түүнд итгээд 1 сая төгрөг өгсөн. . Тэгээд байж байтал хэсэг хугацааны дараа ... нь надад “таны мөнгө чинь одоо өсөөд 4.000.000 төгрөг болж байгаа, та түр хүлээж байгаарай” гэж хэлж байсан. Тэгээд би хүлээгээд байж байтал ... нь надруу 200.000 төгрөг буцаан өгсөн ба “миний ажил их байна, холбогдохгүй байж мэднэ” гэж хэлээд бэлнээр надад өгсөн. Одоо 800,000 төгрөг нэхэмжилж байна..” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 245-246 х/,

- Шүүгдэгч С....гийн: ...сургуулийн жижүүр ... гэх хүн надаас “та ямар бизнес хийж байна” гэхээр нь би оёдол хийгээд хажуугаар нь
сүлжээний маркетингээр үйл ажиллагаа явуулж үздэг юм билүү гээд бэлдэж байгаа гэж хэлсэн. ...2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр сүлжээний бизнес бэлэн болчихлоо, мөнгө чинь бэлэн байгаа бол аваад хүрээд ир гэсэн чинь 1.000.000 төгрөг авчирсныг бэлнээр авсан. Үүнээс хойш надаас хааяа мөнгөө асуухаар нь сүлжээний бизнест оруулчихсан өсөж байгаа 4.000.000 төгрөг болж байгаа гэж хэлээд итгүүлээд яваад байсан юм. Тэгээд 2017 оны 12 дугар сарын 20-ны өдөр 200.000 төгрөгийг нь эргүүлж өгсөн....” /2 хх-ийн 3-4 х, 2 хх-ийн 8 х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр,

8/ Шүүгдэгч С.... нь Сонгинохайрхан дүүргийн 14-р хорооны 81 дүгээр дунд сургуулийн багшаар ажиллаж байхдаа тус сургуулийн сурагч Ч....ийг “Япон улсад тэтгэлэгээр сургуульд сургана” гэж худал хэлэн түүний төрсөн эх С....аас 2017 оны 08 дугаар сараас 25-ны өдөр 3,000,000 төгрөгийг дансаар, 2017 оны 09 дүгээр сарын 19-нд 2,500,000 төгрөгийг дансаар, нийтдээ 5,500,000 төгрөгийг авсан болох нь:

- Хохирогч С....ийн: “...Миний төрсөн том хүү болох ...ий багш болох С.... нь Япон улсад хүүг маань хэлний бэлтгэлд суралцуулах, улмаар их дээд сургуульд суралцах боломж байгаа талаар надтай ярилцсан, тэгээд та ...ийг монголдоо япон хэлний курст суулгаж бай, 2018 оны 03 дугаар сард шалгалтанд ороод, авсан оноогоороо суралцах сургууль, эзэмших мэргэжлээ сонгох боломжтой” гэж хэлж надад итгүүлсэн. Би түүний дагуу хүүгээ бушуухан Япон хэлний дамжаанд суралцуулсан, мөн надаас ... нь нэхсэн банкад байршуулах 5.500.000 төгрөгийг түүний өгсөн дансанд байршуулсан болно. Ингээд хүлээж байтал ... багш нь утсаа ч авхаа байсан, сургууль дээр нь очтол ажилдаа ирэхгүй байгаа гэх хариу авсан тул цагдаагийн байгууллагад хандах болсон...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 17-19 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Гэрч Ц.Чинзоригийн: “...Миний төрсөн том хүү болох ... нь ЕБС-н ИЦ-ын 2 дугаар ахлах сургуулийн 12а ангийг 2016-2017 оны хичээлийн жилд сурч, дүүргэсэн. ...Гэтэл нэг өдөр манай ах, бэр эгч хоёр “манай найзад таньдаг Япон улсад сургадаг хүн байгаа, бид 2 охиноо явуулах гэтэл мөнгө хүрэхгүй байна, тиймээс та 2 явуулчих” гэж хэлээд Бямбаа гэгчийн 93154343 гэх дугаарыг өгсөн. Эхнэр маань тэр хүнтэй ярилцахад “бүрдүүлэх материалыг нь хэлж өгч байна, удалгүй яг явуулдаг хүнтэй нь холбуулж өгнө” гэж хэлсэн байсан. Бид материалаа бүрдүүлээд байж байтал яг явуулж өгөх хүний дугаар гээд нэг дугаар өгсөн. Бид тэр хүнтэй нь холбогдон ярьтал манай хүүхдийн сурдаг сургуулийн багш нь болж таарсан. Бид ч “аз таарлаа, багш нь байна” гэж бодож байтал бидний 5.500.000 төгрөгийг залилаад одоо болтол сураггүй байна...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 22-23х/,

- Насанд хүрээгүй гэрч Ч....ий: “...Манай аав ээж 2 хүнтэй ярилцаж байгаад намайг гадаад улсад суралцуулах болсон гэж байсан. Би дэлгэрэнгүй асууж тодруултал манай сургуулийн газарзүйн багш болох ... нь Япон улсад намайг сургуульд явуулж өгнө гэж хэлсэн байсан. Ингээд намайг аав ээж маань Япон хэлний дамжаанд явуулах болсон ба надтай холбоотой бичиг баримт, гэрчилгээ, паспорт зэргийг ... багшид өгсөн байсан. Тэгээд аав, ээж 2 маань бүх зүйлд санаа зоволтгүй, асуудалгүй гадаад сургаж өгөх нь гэж бодож байтал багш маань биднийг залилан мэхлээд алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 24-25 х/, 

- “Хаан банк” ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга: хохирогч С....ийн Хаан банкны 5019242025 тоот данснаас С....гийн 5013016056 тоот дансанд шилжүүлсэн мөнгөний дүн

-2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 3000,000 төгрөг,

-2017 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр 2,500,000 төгрөг шилжүүлсэн тухай /2 хх-ийн 28 х-ны ар тал/,

- “Хаан банк” ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга: С....гийн дансанд хохирогч нарын мөнгө орсон, буцаан шилжүүлсэн тухай /2 хх-ийн 88-103 х/,

- Шүүгдэгч С....гийн: “...... 2017 оны 06 дугаар сард төгссөн Ч.... гэх хүүхдийн ээж нь С.... гэх эмэгтэй надад хандан “хүүхдээ сургуульд явуулах гэсэн юм, таныг явуул өгч чадна гэж байна” гэхээр нь ... 2018 оны хавраас явах боломжтой байна” гэж хэлсэн. Тэгэхдээ “энэ оны 09 дүгээр сардаа багтаж бүртгүүлдэг юм байна, бүртгүүлэхдээ 5.500.000 төгрөг дансанд байршуулах хэрэгтэй, явах болохоороо буцаагаад авчихдаг юм” гэж хэлсэн. Тэгээд ... эхлээд “3.000.000 төгрөг шилжүүлье, та дансаа өгчих” гэхээр нь би өөрийн дансаа өгөөд 3.000.000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр авсан. Дараа нь 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр дахиад миний дансанд 2.500.000 төгрөг хийсэн. Уг 5.500.000 төгрөгөөр би юу хийснээ сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 38-42х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр,

 

             9/ Шүүгдэгч С.... нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон төвийн гадаа ...г “гэр бүлээр нь АНУ руу явуулж өгнө” гэж хуурч Н....гийн төрсөн эгч Ж....гээс 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 3,670,000 төгрөгийг Р....гаар дамжуулан бэлнээр, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 2,235,000 төгрөгийг дансаар, нийт 5,905,000 авсан болох нь:

                 - Хохирогч Ж....гийн “...би ... гэдэг хүнийг танидаг. Манайд ирчихсэн байж байхдаа манай хүүхэд гадагшаа сургуульд явах гэж байгаа гэж сонссон. Үүнээс хойш 2017 оны 09 дүгээр сард ... над руу залгаад Америк руу гэр бүлээр нь гаргаад өгөх хүн байна уу, чи судлах уу гэхээр нь би дүү ... рүү залгаад чи явах уу гэхэд тэгье гэсэн. Тэгээд би 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ...тай Драгон төвийн гадаа уулзаад бэлнээр 3,670,000 төгрөгийг өгсөн. ... тэр мөнгийг авч яваад ...д сургууль дээр нь аваачиж өгсөн гэж байсан. Тэрнээс хойш ...тэй утсаар ярьж байсан. ... 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр манай дүү рүү залгаад тийзний мөнгө шилжүүл гэсэн байсан. Би тэгэхээр нь аавынхаа тэтгэвэрийн зээлийг аваад ... рүү 2,235,000 төгрөг нийт 5,905,000 төгрөг шилжүүлж залилуулсан ...” гэх мэдүүлэг /3 хх 183-184, 228-229 х/,

               - Гэрч Р....гийн “... ...д мөнгө, төгрөг өгсний дараа тэрээр АНУ руу явж сурах хүн байна уу? гэхээр нь ...д хэлсэн чинь “өө тийм юм байвал дүүгээ явуулья” гэсэн. ... хэд хоногийн дараа ...тэй “Драгон” дээр уулзаад ...гээс бэлэн 3,670,000 төгрөг аваад тэр өдрөө ...д өгсөн ...” гэх мэдүүлэг /3 хх 201 х/ зэргээр,

 

10/ Шүүгдэгч С.... нь Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Номин их дэлгүүрийн ар талд 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Б....аас “мөнгийг чинь өсгөх ажил оллоо” гэж 5,500,000 төгрөгийг бэлнээр авсан болох нь

- Хохирогч Б....ын “... 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр танил ... нь утсаар холбогдоод мөнгийг чинь өсгөх ажил олчихлоо надад мөнгө дутаад байна 5.5 сая төгрөг зээлэх боломжтой юу гэхээр нь би хорооллын Номин их дэлгүүрийн тэнд уулзаж өгсөн, гэрээ хийгээгүй, өмнө нь 2 удаа мөнгө зээлээд хугацаанд нь өгч байсан болохоор гайгүй юм болов уу гэж бодоод өгсөн. Сүүлд сонссон чинь дандаа худлаа ярьсан байсан. Зайсанд гэр нь байдаг, нөхөр нь цэргийн генерал, 3 хүүхэдтэй, 2 хүүхэд нь гадаадад сурдаг талаар ярьж байсан. ... 5, 500,000 төгрөгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /4 хх 23-24 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 - Шүүгдэгч С....гийн “... ...аас авсан мөнгөөрөө ор, хөнжлийн даавуу хийгээд зарж, борлуулж дууссан, ... 5,500,000 төгрөгийг өсгөж өгнө гээд авсан нь үнэн, одоо бодоход өр хөнжлийн даавууны материалд зарцуулсан байх ...” гэх мэдүүлэг /4 хх 33 х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбат:

1/. С....гийн эрүүл мэндийн байдлын талаар нарийн мэргэжлийн эмч П.Алтанцэцэгийн санал, дүгнэлтийг шинжээч нарын дүгнэлтэнд тусгуулж бодит байдалд нийцсэн дүгнэлт гаргуулах хүсэлтийг прокурорт гаргасан боловч хүсэлтийг хангасан эсэх талаар шийдвэрлэлгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн, хязгаарласан, уг асуудал шүүгдэгчийн хувийн байдал, ял шийтгэлд чухал ач холбогдолтой.

2/. Шүүгдэгч нь ... гэдэг хүнтэй хамтарч оёдлын цех ажиллуулж байсан эсэхийг мөрдөн байцаалтаар тогтоож өгөх ёстой.

3/. ...гийн дүүгээс авсан гэх 3,670,000 төгрөгний асуудлыг шалгаагүй.

4/. Улсын яллагч хэлэхдээ шүүгдэгчийг удаа дараа залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн болохоор амьдралын эх үүсгэвэр болгосон гэж байна. Эрүүгийн хуульд энэ талаар хуулийн заалт байхгүй. Хавтаст хэрэгт амьдралын эх үүсгэвэр болгосон талаар ямар ч нотлох баримт байхгүй. Амьдралын эх үүсгэвэр болгосон гэж яллах гэж байгаа бол хавтаст хэрэгт авагдсан ийм ийм нотлох баримтаар амьдралын эх үүсгэвэр болгосон гэж нотлох ёстой эдгээр асуудлуудыг шалгуулахаар хэргийг прокурорт буцааж өгнө үү? гэх саналыг гаргасан.

 

                 Шүүгдэгч С.... нь ...гээс 3,670,000 төгрөг авсан болох нь хохирогч Ж....гийн “... би 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ...тай Драгон төвийн гадаа уулзаад бэлнээр 3,670,000 төгрөгийг өгсөн. ... тэр мөнгийг авч яваад ...д сургууль дээр нь аваачиж өгсөн гэж байсан. ...” гэх мэдүүлэг /3 хх 183-184, 228-229 х/, гэрч Р....гийн “... хэд хоногийн дараа ...тэй “Драгон” дээр уулзаад ...гээс бэлэн 3,670,000 төгрөг аваад тэр өдрөө ...д өгсөн ...” гэх мэдүүлэг /3 хх 201 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байгаа болно.

 

                 Шүүгдэгчийн эрүүл мэндийн асуудлаар мэргэжлийн шинжээч нарын дүгнэлт гаргуулсан, 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтэнд Мэдрэлийн эмч П.Алтанцэцэгийн 2019 оны 01 сарын 04-ний өдрийн дүгнэлтийг оруулаагүй байх бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн тавиад байгаа асуудал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбоогүй тул жичдээ уг асуудлыг холбогдох газарт нь тавьж шийдвэрлүүлэх бүрэн боломжтой.

 

                 Шүүгдэгч нь ... гэдэг хүнтэй хамтарч “Абсолют” худалдааны төвд оёдлын цех ажиллуулж байсан гэх асуудлыг шалгаагүй гэх боловч шүүгдэгч С.... нь мөрдөн байцаалтын шатанд “Өргөө кинотеатрын зүүн талд өрөө түрээслэж оёдол хийж байсан, ... гэртээ хувиараа оёдол хийж байсан ...” /1 хх 224 х/, мөн “Абсолют” худалдааны төвд ... гэдэг хүнтэй хамтарч оёдол хийж байсан” гэх зэргээр мэдүүлэг, тайлбар өгсөн дээрх мэдүүлгүүд нь хөндлөнгийн нотлох баримтуудаар тогтоогдоогүй, мөрдөн байцаалтаар хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий асуудлуудыг бүрэн гүйцэд шалгасан шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан саналууд нь хэргийг прокурорт буцаах хуульд заасан үндэслэлд хамаарахгүй гэж шүүх үзсэн.

 

Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг 10 хүнээс 25 удаагийн үйлдлээр 2016.01.05-2017.12.07-ны өдрийн хооронд үйлдсэн.

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж хууль үйлчлэх цаг хугацааг тогтоосон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч С....гийн бусдын эд хөрөнгө залилах гэмт хэрэг Жишээ нь Б....оос эхний удаа 2017 оны 04 сард, дараа нь 2017 оны 12 сард тус тус авсан.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж зохицуулсан.

 

С.... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-т заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг нийт 25 удаагийн үйлдлээр хангасан байх тул гэмт хэрэг үйлдэгдэж дууссан цаг хугацааг хамгийн сүүлийн үйлдлээр буюу 2017 оны 12 сарын 07-ны өдрөөр тооцох нь зүйтэй гэж үзсэн. Иймд С....гийн үйлдсэн гэмт хэрэг 2015 оны Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ үед үйлдэгдсэн, хууль буцаан хэрэглэх тухай асуудал яригдахгүй.

 

Шүүгдэгч нь бусдын эд хөрөнгө залилах гэмт хэргийг 10 хүнээс 25 удаагийн үйлдлээр үйлдсэн, гэмт хэргийн давтамжийн “байнга” гэх шинжийг тодорхойлоход нэг төрлийн гэмт хэргийг 3 ба түүнээс дээш удаа үйлдсэн байхыг гол шалгуур болгодог, С....гийн үйлдэл нь тоон давтамжийн хувьд байнга үйлдсэн гэх шинжийг бүрэн хангасан, цаг хугацааны хувьд 1 жил 10 сар орчмын хугацаанд 25 удаагийн үйлдлээр тодорхой цаг хугацааны завсарлагатайгаар тогтвортой үйлдсэн, бусдаас авсан мөнгөө хувийн хэрэгцээндээ зарцуулсан, зан төлөвийн хувьд бусдыг худал үгээр хуурч мэхлэх хэвшмэл шинжтэй зэргээс үзэхэд уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтуудаас дүгнэвэл:

Шүүгдэгч С.... нь Сонгинохайрхан дүүрэг дэх 81 дүгээр дунд сургуулийн багшаар ажиллаж байхдаа хамт ажилладаг багш, албан хаагчдын хувийн амьдрал, өөрийн дааж авсан ангийн хүүхдүүдийн ар гэрийн байдал зэргийг судалсны үндсэн дээр тодорхой тооны хүүхдүүд болон багш, ажилчдын итгэлийг далимдуулан “гадагшаа сургуульд явуулж өгнө, манай найз БСШУЯ-нд ажилладаг”, “манай нөхөр Зэвсэгт хүчний ангид генералаар ажилладаг тул цэргийн анги руу ор хөнжлийн даавуу нийлүүлэх тендерийн ажил авсан, оёдлын үйлдвэртээ ажиллуулна, хамтран ажиллая” гэх зэргээр худал хэлж, бусдыг хуурч, зарим хохирогч нарт “бусдын өмчлөл, эзэмшилд буй ажлын байрыг үзүүлэн” өөрт байхгүй зүйлээ байгаа мэтээр бусдад ойлгуулах арга замаар 10 хүнээс 25 удаагийн /нэг хүнээс 1-6 удаа/ үйлдлээр цаг хугацааны давтамжтайгаар, бэлэн болон бэлэн бусаар нийт  52,575,000 төгрөг авсан нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэсэн Залилах гэмт хэргийн шинжүүдийг хангасан гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэг нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг

 

                Шүүгдэгч С.... бусдыг худал үгээр хуурч болон зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын мөнгө авдаг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүнийг хүсч, дээрх хохиролд зориуд хүргэсэн гэж үзэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.  

 

   Иргэдийн төлөөлөгч: Шүүгдэгч С....г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна гэсэн саналыг гаргасан.

            Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, С....гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь  хэсгийн 3.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

Хохирол төлбөрийн тухайд:

С.... нь 10 хүнд нийт 52,575,000 төгрөгийн  хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч С.... нь хохирогч Э....т 1,800,000 төгрөг, хохирогч Э....т 3,300,000 төгрөг, хохирогч Р....д 1,240,000 төгрөг, хохирогч Ж....ид 200,000 төгрөг, Б....т 800,000 төгрөг, С....т 240,000 төгрөг тус тус буцааж төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, дээрх хохирогч тус бүрээр шинжлэн судалсан тэдний дансны хуулга зэргээр тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч С....гээс үлдэгдэл мөнгө болох хохирогч Э....т 5,800,000 төгрөгийг, хохирогч Б....д 7,600,000 төгрөгийг, хохирогч Б....т 4,200,000 төгрөгийг, хохирогч Э....т 2,300,000 төгрөгийг, Ж....д 5,650,000 төгрөгийг, хохирогч Р....д 2,140,000 төгрөгийг, хохирогч Ж....ид 800,000 төгрөгийг, хохирогч С....т 5,260,000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.

           

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас: шүүгдэгч С....д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх тухай дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч:  Хэргийн бүрдэл дутуу мөрдөн байцаалтанд буцаах санал гаргасан тул эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт гаргахаас татгалзсан.

 

 Хохирогч нар нь “... эрүүгийн хариуцлагын тухайд хэлэх ямар нэгэн зүйлгүй, хохирлоо хурдан хугацаанд барагдуулж авах тухай санал, хүсэлтийг тус тус гаргасан.

 

Хохирогч нарын өмгөөлөгч О.Баярбаясгалан: Улсын яллагчийн гаргасан саналтай санал нэг байна. Түүнд дээрх ял шийтгэлийг оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч М....гийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд олон удаагийн үйлдлээр, олон хүнд хохирол учруулсан, шүүгдэгч нь хувийн байдлын хувьд урьд 1 удаа шүүхээр залилангийн гэмт хэргээр ял шийтгүүлж байсан, хохирол бүрэн төлөгдөөгүй зэргийг тал бүрээс нь харгалзан түүнд 07 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч нь группт байдаг, биеийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон гэж үзсэн.

 

С.... нь 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл нийт 210 хоног урьдчилан цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Навчилтай овогт ...ийн ...г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг Залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар С....г 07 жилийн хугацаагаар хорих  ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар С....гийн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар С....гийн урьдчилан цагдан хоригдсон 210 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар С....гээс

- 5,800,000 төгрөг гаргуулж Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 303-227 тоотод оршин суух ЧТ73011015 регистрийн дугаартай Э....т,

- 7,600,000 төгрөг гаргуулж Баянгол дүүргийн 16 дугаар хороо Орхон 2-2 тоотод оршин суух ЗЮ78072275 регистрийн дугаартай Б....д,

 - 4,200,000 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 29-128 тоотод оршин суух ПО81091106 регистрийн дугаартай Б....т,

- 2,300,000 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Баганарангийн 42-34 тоотод оршин суух ХМ78052806 регистрийн дугаартай Э....т,

- 5,650,000 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Чулуутын 7-34 тоотод оршин суух РЭ72081206 регистрийн дугаартай Ж....д,

           - 2,140,000 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчний 24-33 тоотод оршин суух ТБ70071961 регистрийн дугаартай Р....д,

           - 800,000 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан-Овоогийн 38-26 тоотод оршин суух ИЙ72111010 регистрийн дугаартай Ж....ид,

           - 5,500,000 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Талхилтын 1-215 тоотод оршин суух МН71012067 регистрийн дугаартай С....т,

           - 5,905,000 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо 32а-69 тоотод оршин суух АЖ82083008 регистрийн дугаартай Ж....д,

           - 5,500,000 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо 103-161 тоотод оршин суух ЧБ74111509 регистрийн дугаартай Б.... нарт тус тус олгосугай.

 

6.С....гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С....д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ДАШДОНДОВ

 

                                     ШҮҮГЧ                                      Т....

                                       

                                     ШҮҮГЧ                                      Г.МӨНХЗУЛ