Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 201

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Дашням,

Улсын яллагч У.Солонго,

Шүүгдэгч М.Рэгзэдмаа, түүний өмгөөлөгч Н.Цэрэндулам

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626011346 дугаартай хавтаст хэргийн шүүгдэгч

Монгол улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо 53-124 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ЦИ8605227 дугаарын регистртэй, Шарнууд овгийн Мөнхөөгийн Рэгзэдмаад холбогдох эрүүгийн хэргийг  шүүх 2016 оны 11 дүгээр сарын 4-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч М.Рэгзэдмаа нь 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Назугийн 53-124 тоотод өөрийн гэртээ төрсөн охин болох Р.Энхмааг дүүгээ харсангүй гэх үл ялих зүйлээр шалтаглан хүч хэрэглэн зодож, 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр мөн гэртээ охин Р.Энхмааг багш Ж.Чимгээд ээжийгээ зодсон гэж үнэнийг хэллээ гэх шалтгаанаар давтан үйлдлээр хүч хэрэглэн зодож бие махбодид нь хацар, чих, шуу, цавь, гуя, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.Рэгзэдмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2016 оны  5 дугаар сарын 02-ны өдөр бага хүү маань таталт өгсөн, би охин Энхмааг хичээлээ хийгээд сууж байхад нь дүүгээ аваадхаач гэсэн чинь хичээлээ хийж байна гэхээр нь би их бухимдсан байсан тул чихнээс нь зулгааж, хацарт нь 2-3 удаа алгадаж охиноо зодсон. Энэ өдрөөс хойш хичээлд явуулаагүй бөгөөд багш нь асуувал аав зодсон гэж хэлээрэй  гэж хэлсэн. 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдөр би охиноо зодоогүй. Дахиж хүүхдээ зодохгүй, оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч Р.Энхмаа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

….Намайг юунаас болж хаана, хэдэн удаа цохисныг санахгүй байна. Ээж маань намайг дүү нараа авсангүй гэж гараар цохисон. Тухайн өдөр аав гэртээ байгаагүй гэжээ. /хх-12,152/,

Гэрч Ж.Чимгээ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

 

  ...Үсэглэлийн баяр болох өдөр...би эцэг, эхийн зөвлөлийн гишүүн болох Энхтүвшинг Р.Энхмааг авч ирүүлэхээр гэр лүү нь явуулсан. Энхтүвшин яваад Р.Энхмааг дагуулаад ирэхэд нүүр, чих, хацар хэсэг хавдаж, хөхөрч хүрэнтсэн байхаар нь тэнд байсан эцэг, эхийн зөвлөлийн гишүүд болох Анхцэцэг, Саруултуяа бид нар Р.Энхмааг эвлэж байгаад юу болсон, хэн зодсон гэж асуухад тэрээр аав зодсон. Гэхдээ намайг явж байгаад бүдэрч унасан гэж асуусан хүмүүст хэлээрэй гэж хариулсан. Тэр өдөр үсэглэлийн баяр болж оройхон дуусах дөхөж байхад Энхмаагийн ээж Рэгзэдмаа хүрч ирэхээр нь Чи яагаад охиноо ийм болгосон юм бэ? гэж асуухад би зодоогүй, бүдэрч унасан юм гэж хариулахаар нь би уурлаад Чи битгий худлаа яриад бай, бүх талаараа бүдэрч унана гэж юу байхав гэхэд тэр надад хандаж Аав нь зодчихсон юм аа гэж хариулсан. Тэгээд нэг дэх өдөр болоход Энхмаа хичээлдээ дахиад ирэхэд гар нь шуу хэсгээрээ улайчихсан байхаар нь шууд Хүүхэд хөгжлийн төвд хүргүүлсэн. Ээж аав нь энэ охиныг намайг анги дааж авснаас хойш анхаардаггүй, ангийн хурал, зөвлөгөөнд ирдэггүй, хичээлийг нь тасдуулдаг, гадаа ганцааранг нь тоглуулдаг, мөн зоддог гэхчлэн олон зүй бус үйлдэл хийж байсан. 2016 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс өмнө Р.Энхмаа ямар нэг хөх няц болоогүй байсан. Гэтэл тэр өдрөөс 3 хоногийн дараа ирэхдээ хөх няц болсон байсан. Чухам Энхмааг хэн зодсоныг хараагүй боловч Р.Энхмаагийн багшдаа итгэж хэлсэн үг нь Аав зодсон гэж хэлсэн...Тухайн үед үнэхээр унасан бол хөл нь шалбарсан байх гэж бодоод өмдийг нь доошлуулаад хартал хөлд нь ямар нэг гэмтэл,бэртэл байгаагүй. Харин дараа нь буюу 5 дугаар сарын 10-ны орчим Хүүхэд хөгжлийн газар очих үед Энхмаагийн хөлийн гуя, шилбэ хэсгээрээ хөхөрсөн, дахиж зодуулсан бололтой байсан юм. Би Энхмааг 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс өмнө нэг удаа, 5-ны өдрөөс хойш нэг удаа гээд хоёр удаа зодсон байна гэж бодсон. Энмаагийн аав Отгонбор нь хичээлд хүргэж өгөөд буцаагаад авдаг байсан. Гэхдээ 2016 оны 04 дүгээр сарын дундаас хойш манай сургууль дээр ирээгүй гэжээ. /хх-119/,

Гэрч А.Анхцэцэг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр манай хүүхдийн нэгдүгээр анги төгссөний баяр болох үсэглэлийн баяр болсон. Би 1-И ангийн эцэг, эхийн зөвлөлийн дарга юм. Тэгээд тухайн өдөр баяр наадмын ажиллагаа зохион байгуулаад эхлэх гэж байтал Я үсэг болох ёстой Энхмаа ирээгүй болохоор нь Энхтүвшин гээд хүнийг очоод аваад ирээч гэхэд тэр хүн Энхмааг гэрээс нь авч ирэхэд Энхмаагийн хацар, хоёр шанаа, чих, гуя, шуу нь хөхөрсөн байсан. Хэн зодсон талаар Энхмаагаас бид нар асуухад Аав зодсон гэж хэлсэн...Тухайн үед Энхмаагийн биед учирсан хөхрөлтийг би гар утсан дээрээ дарж авсан юм...гэжээ. /хх-16-17/,

Гэрч Б. Хишгээ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

Би 53 дугаар байрны СӨХ-нд байцаагч ажилтай. Жав овогтой Отгонборыг сайн танина. Ж.Отгонбор нь 2016 оны 04 болон 05 дугаар сард нэг хэсэг харагдахгүй байсан. Хаашаа явсныг нь мэдэхгүй байна гэжээ. /хх-20/,

Гэрч Х.Хонгорзул мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

…М.Рэгзэдмаагийн ээж нь манай орцны цэвэрлэгч хийдэг байсан болохоор дамжуулж танилцсан. Ж.Отгонбор М.Рэгзэдмаа нар ажилгүй, хүүхдийнхээ мөнгө төгрөгөөр амьдралаа залгуулдаг, мөнгө төгрөг нь буухаар архи уудаг, хүүхдээ байнга зоддог асуудалтай гэр бүл юм гэжээ. /хх-25/,

Гэрч Ш.Амарсанаа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

Би Отгонборыг танина. Энэ жил болон 2015 онд манай байгууллагад зуны улиралд түр ажиллаж байсан юм. Энэ хүн манай барилга дээр арматурчин хийдэг байсан...2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 07-ны хооронд ажиллаж байгаад Улаанбаатар хот руу хүүхдийн бие муудлаа гээд явсан юм. Би түүнтэй ажил хэргийн холбоотой байсан гэжээ. /хх-121/,

Шинжээч  эмч Н.Туяа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

…Дүгнэлт хэсэгт тусгагдсан гэмтлүүд нь шинэ гэмтэл байсан бөгөөд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...Цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй гэжээ. /хх-161-162/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 6580 тоот акт Дүгнэлт:

  1. Энхмаагийн биед хацар, чих, шуу, цавь, гуя, шилбэнд цус хуралт, толгойд сорви гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
  3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
  5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэжээ. /хх-33/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 702 дүгнэлтэнд:

 

1.М.Рэгзэдмаа нь сэтгэцийн ямар нэг эмгэггүй байна.

  1. М.Рэгзэдмаа нь хэрэг хариуцах чадвартай байна гэжээ. /хх-43/,

Гэрч А.Анхцэцэгийн гар утаснаас буулгасан гэх 3 кадр зураг /хх-18-19/,

 

Шүүгдэгч М.Рэгзэдмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

…2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр...нөхөр маань Орхон аймагт байсан. Тухайн үед намайг хоол хийж байхад бага хүүхэд маань таталт өгөөд, бусад хүүхдүүд халуун хоол, цай руу орчих гээд байхаар нь Энхмааг дүүгээ аваач гэж хэлэхэд тэрээр хичээлээ хийж байна гэж хэлсэн. Тэр үед би маш ихээр бухимдаж ганц биеэ хэдэн хэсэг хуваахаа мэдэхээ больж өөрийн 6 настай охин болох Р.Энхмааг хацар луу нь 2-3 удаа алгадаж, чихнээс нь зулгааж, хөл рүү нь өшиглөхөд тэрээр Ээж ээ болиоч ээ би яаж сургууль руугаа явах юм бэ гэж уйлсан. Энхмааг зодсоны дараа баруун хөл нь хөхөрсөн, чих нь хөхөрсөн хумсны сорви орсон байхаар нь Энхмааг 3 хоног хичээлд нь явуулаагүй. Гэтэл 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Энхтүвшин гэж хүн ирээд үсэглэлийн баярт нь оруулах гэсэн юм аа гээд аваад явсан. 14 цагийн орчим Энхмааг авах гээд очих үед Чимгээ гэх ангийн багш нь Хүүхдийг яагаад ийм болгочихдог юм бэ? гэж хэлэхээр нь Наадах чинь юман дээрээс уначихсан юм гэж хэлсэн...Тэгээд охиноо аваад гэртээ хариад Чи яах гэж маскаа авч байгаа юм бэ, яагаад хөл гараа багшдаа үзүүлж байгаа юм гэж хэлээд баруун, зүүн талын хацар луу нь 3-4 удаа алгадаж хөлийнх нь шилбэ рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд магааш нь буюу 2016 оны 5 дугаар сарын 6-ны өглөө Энхмаагийн хөл, гарыг үзтэл 5-нд зодох үед үүссэн хөх нь улам тодорчихсон байсан. Тэгэхээр нь би хүйтэн усанд алчуур базаж байгаад хүйтэн жин тавьж өгсөн. Ингээд 7-ны өдөр буюу бүтэн сайн өдөр 10 цагийн орчим гэртээ байж байтал Энхмаагийн сургуулийн эцэг, эхийн зөвлөлийн гишүүн гэх эмэгтэй ирээд өнөөдөр хүүхдүүдээ ресторанд оруулна, тоглоом тоглуулна гээд аваад явсан юм. Орой 17 цагийн орчим буцаж ирээд өгсөн. Маргааш нь 8-ны өглөө 11 цаг өнгөрч байхад Энхмааг хичээлд нь хүргэж өгчихөөд 14 цаг 30 минутын орчим Энхмааг авах гээд очтол манай охиныг Хүүхэд хөгжлийн төв рүү өгөөд явуулчихсан гэж хэлсэн. Би ер нь хүүхдээ зодсондоо маш их харамсаж, гэмшиж байна. Дахин хэзээ ч хүүхдээ зодохгүй. Би охин Энхмааг 2016 оны 5 дугаар сарын 2 болон 5 дугаар сарын 5 өдрүүдэд 2 удаа зодсон. Урьд өгсөн мэдүүлэгтээ айж, сандарсандаа болоод 2 удаа зодсон гэдгээ хэлээгүй юм гэжээ. /хх-123-124, 175-176/,

Шүүгдэгч М.Рэгзэдмаа урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан ял шалгах хуудас /хх-61/, бусад бичгийн нотлох баримт зэрэг болно.

 

  Шүүгдэгч М.Рэгзэдмаа нь Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Назугийн 53-124 тоотод өөрийн гэртээ 2016 оны 05 дугаар сарын 02-ны болон 5 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин болох 6 насатай Р.Энхмааг үл ялих зүйлээр шалтгаанаар давтан үйлдлээр хүч хэрэглэн зодож бие махбодид нь хацар, чих, шуу, цавь, гуя, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн насанд хүрээгүй хохирогч Р.Энхмаагийн …Ээж маань намайг дүү нараа авсангүй гэж гараар цохисон. Тухайн өдөр аав гэртээ байгаагүй… гэх /хх-12, 152/, гэрч Ж.Чимгээгийн ...Энхтүвшин яваад Р.Энхмааг дагуулаад ирэхэд нүүр, чих, хацар хэсэг хавдаж, хөхөрч хүрэнтсэн байсан...нэг дэх өдөр болоход Энхмаа хичээлдээ дахиад ирэхэд гар, шуу нь хэсгээрээ улайчихсан байхаар нь шууд Хүүхэд хөгжлийн төвд хүргүүлсэн...2016 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс өмнө Р.Энхмаа ямар нэг хөх няц болоогүй байсан. Гэтэл тэр өдрөөс 3 хоногийн дараа ирэхдээ хөх, няц болсон байсан...Тухайн үед үнэхээр унасан бол хөл нь шалбарсан байх гэж бодоод өмдийг нь доошлуулаад хартал хөлд нь ямар нэг гэмтэл, бэртэл байгаагүй. Харин дараа нь буюу 5 дугаар сарын 10-ны орчим Хүүхэд хөгжлийн газар очих үед Энхмаагийн хөлийн гуя, шилбэ хэсгээрээ хөхөрсөн дахиж зодуулсан бололтой байсан юм... гэх /хх-119/, гэрч А.Анхцэцэгийн …2016 оны 5 дугаар сарын 5-ны өдөр...Я үсэг болох ёстой Энхмаа ирэхгүй болохоор нь Энхтүвшин...Энхмааг гэрээс нь авч ирэхэд Энхмаагийн хацар, хоёр шанаа, чих, гуя, шуу нь хөхөрсөн байсан...Энхмаагийн биед учирсан хөхрөлтийг би гар утсан дээрээ дарж авсан юм... гэх /хх-16-17/, гэрч Х.Хонгорзулын  …Ж.Отгонбор, М.Рэгзэдмаа нар ажилгүй, хүүхдийнхээ мөнгө төгрөгөөр амьдралаа залгуулдаг, мөнгө төгрөг нь буухаар архи уудаг, хүүхдээ байнга зоддог, асуудалтай гэр бүл юм… гэх /хх-25/, гэрч Ш.Амарсанаагийн …Би Отгонборыг танина...2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 5 дугаар сарын 7-ны хооронд ажиллаж байгаад Улаанбаатар хот руу хүүхдийн бие муудлаа гээд явсан юм... гэх /хх-121/ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн 6580 тоот акт, бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд М.Рэгзэдмааг давтан үйлдлээр догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч М.Рэгзэдмаа охин Энхмааг 2016 онэы 05 дугаар сарын 02-ны өдөр зодсон гэдгээ хүлоээн зөвшөөрч, харин 05 дугаар сарын 05-ны өдөр зодоогүй гэж мэдүүлсэн, шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийн давтан үйлдлээр догшин авирлан танхайрсан гэх үйлдэл тогтоогдоогүй тул түүнд сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.4 дэх хэсгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох талаар онолын тайлбар гаргалаа.

 

Шүүгдэгч М.Рэгзэдмаа нь 2016 оны 05 дугаар сарын 02-ны болон 5 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин болох 6 настай Р.Энхмааг үл ялих зүйлээр шалтгаанаар давтан үйлдлээр хүч хэрэглэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан болох нь охины ангийн багш болох гэрч Ж.Чимгээгийн ...2016 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс өмнө Р.Энхмаа ямар нэг хөх няц болоогүй байсан. Гэтэл тэр өдрөөс 3 хоногийн дараа ирэхдээ хөх няц болсон байсан...Тухайн үед үнэхээр унасан бол хөл нь шалбарсан байх гэж бодоод өмдийг нь доошлуулаад хартал хөлд нь ямар нэг гэмтэл, бэртэл байгаагүй. Харин дараа нь буюу 5 дугаар сарын 10-ны орчим Хүүхэд хөгжлийн газар очих үед Энхмаагийн хөлийн гуя, шилбэ хэсгээрээ хөхөрсөн, дахиж зодуулсан бололтой байсан юм... гэх /хх-119/, шүүгдэгч М.Рэгзэдмаагийн ...2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр...өөрийн 6 настай охин болох Р.Энхмааг хацар луу нь 2-3 удаа алгадаж, чихнээс нь зулгааж, хөл рүү нь өшиглөхөд тэрээр Ээж ээ болиоч ээ би яаж сургууль руугаа явах юм бэ гэж уйлсан. Энхмааг зодсоны дараа баруун хөл нь хөхөрсөн, чих нь хөхөрсөн, хумсны сорви орсон байхаар нь Энхмааг 3 хоног хичээлд нь явуулаагүй...2016 оны 5 дугаар сарын 5-ны өдөр...чи яах гэж маскаа авч байгаа юм бэ, яагаад хөл гараа багшдаа үзүүлж байгаа юм гэж хэлээд баруун, зүүн талын хацар луу нь 3-4 удаа алгадаж хөлийнх нь шилбэ рүү хэд хэдэн удаа өшиглөсөн...Би охин Энхмааг 2016 оны 5 дугаар сарын 2 болон 5 дугаар сарын 5 өдрүүдэд 2 удаа зодсон... гэх /хх-123-124/ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч М.Рэгзэдмаад холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчилсэн зүйл анги тохирсон гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч М.Рэгзэдмаад ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, түүний асрамжинд бага насны 4 хүүхэд байдаг зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.8, 55.1.9-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдал,  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, 1 нас 2 сартайгаас 7 насны 4 хүүхэдтэй зэргийг харгалзан шүүхээс хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах    боломжтой гэж үзлээ.