| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2022/0283/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/300 |
| Огноо | 2022-09-14 |
| Зүйл хэсэг | 21.1.2., 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/300
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2022/0283/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,
Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,
Хохирогч Б.А,
Шүүгдэгч А.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн Б овогт А-ийн Х-д холбогдох 2118000850274 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт А-ийн Х /РД: ......... /, ..... оны ..... дугаар сарын ..... -ний өдөр ...... аймгийн ....... суманд төрсөн, ...... настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .. ........-ны хамт .......... хот, ....... дүүрэг, ... дүгээр хороо, .................. тоот хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч А.Х нь ДУА-н ........ дугаар нээлттэй .........-ийн ашг-ээр ажиллах байхдаа Лхагважав овогтой Аыг шүүхийн шийдвэрийн дагуу 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү А.А-ыг 11 нас хүртэл нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр тэтгүүлэхээр гаргуулсан тэтгэмжийг төлөөгүй зөрчилд холбогдуулан зөрчлийн ......... дугаартай хэрэг нээн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахдаа 2021 оны 02 сарын 18-ны өдрийн "Хэргийн материалыг хохирогч, түүний албан ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид танилцуулсан тухай" тэмдэглэлийн доод "Б.А" гэсэн хэсэгт хохирогчийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн,
мөн 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн ......... сумын ..... дүгээр багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... ДАУ улсын дугаартай Субару Легаси маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн “3.7а Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний үед аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 16.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарчаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө, 15.1 Жолооч уулзвараар баруун зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй мопедод зам тавьж өгнө, 11.3 эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчих замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдол эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчин явган зорчигч С.Д-г мөргөж хоёр талын сүүжний дэлбэн, умдаг ясны дээд салаа, баруун умдаг ясны доод салаа, зүүн суудал ясны хугарал бүхий хүнд хохирол, хоёр талын олон хавирганы хугарал, зүүн эгэмний хугарал, цээжний зүүн хөндийн хий хурагдалт, хоёр уушгины авчилт бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Хын мэдүүлсэн: “Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл заасан гэмт хэрэг үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогчид эмчилгээний болон эд материалын тусламж үзүүлж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэж яллагдагчаар татагдсаныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан. Мөн эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухай этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг тооцохгүй гэж заасныг тус тус үндэслэн гэмт хэргийн шинжийг хангаагүй байна гэж үзэж байна. Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэдгийн онолын тайлбар нь “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж, гэмт этгээдийн ял завших, гэм буруугүй хүнийг ял шийтгэх нөхцөл бүрдүүлэхийг ойлгоно. Үүнд: Нотолгооны ач холбогдолтой мэдүүлэг, дүгнэлт, эд мөрийн баримт, дуу дүрсний бичлэг, гэрэл зураг, тэмдэглэл, зэргийг хэргээс мултрах, ял завших, гэм буруугүйд тооцогдож, эсвэл хэрэг үйлдсэн болгох ашиг сонирхолдоо нийцүүлэн үйлдсэн байна гэж тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн үйлдлийн улмаас бодит хохирол учраагүй ч хэрэгт холбогдогч аль нэг талд хууль бус давуу тал байдал бий болж, хэргээс мултрах, гэм буруугүйд тооцогдож, эсхүл хэрэг үйлдсэн болгох зэрэг хор уршигт хүргэн ашиг сонирхлын үүднээс үйлдсэн байхыг шаардсан байдаг. Мөн энэхүү гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2-т Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заасан. Гэтэл миний үйлдэл нь тухай зөрчлийн хэргийн бодит үйл явцыг нуух, өөр хэн нэгэнд хохирол, хор уршиг зориуд учруулах, хэргээс мултлах, гэм буруугүйд тооцуулах зэрэг хувийн өөр ашиг сонирхлын үүднээс үйлдээгүй. Гэмт хэргийн сэдэл зорилго агуулаагүй. А 27,000,000 төгрөгийг 2,000,000 төгрөг болгохын тулд хуурамч зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан гэдэг. Зөрчлийн тухай хуульд 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн хүүхдийн тэтгэлэг 3-аас дээш сар төлөөгүй бол хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан. Хууль хэрэгжиж эхэлснээс хойших хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж эхэлсэн өдөр хүртэлх хугацааны төлөгдөөгүй тэтгэлгийн хуримтлалыг А ялгаж салгаж ойлгохгүй байгаад байгаа. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад А нь өөрөө төлбөр төлөгч, мөн зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байсан 3 хоногийн хугацаанд огт очоогүй байдлаар яриад байх юм. Аийн гэр бүлийн дундын хөрөнгө болох 3 өрөө орон сууцны өмчлөгч нь А. Ааас хүүхдийн тэтгэлэг гаргуулах ганц нөхцөл нь орон сууцнаас өр барагдуулах хувиар нь хүүхдийн тэтгэлэгт нь тооцуулж, өмчлөх эрхийг 100 хувь Аийн нэр дээр шилжүүлэх байдлаар тохиролцуулах байдлаар ярилцаж байсан. Ингээд тухайн орон сууцанд үнэлгээ тогтоохгүй, үнийн санал хэлэхгүй байсан. Нэгэнт А төлбөр төлөгч, Ааас хүүхдийн тэтгэлгийн төлбөрт нь тооцож орон сууцыг битүүмжилж байгаад шинжээч томилуулъя гэдэг байдлаар битүүмжилсэн байдаг. Данс битүүмжилсэн талаар хэлэхэд А нь сар бүр 50,000 төгрөг төлдөг байж байгаад төлөхөө больсон. Төлбөр авагч нар нь гомдол гаргаж эхэлсэн учраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа процессын дагуу явагдаж дансыг битүүмжилсэн. Ат холбогдох зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явцад А өдөр бүр ирж уулзаж, танилцаж эрүүгийн хэрэг үүсгэх тухай хүсэлтүүд гаргаад явж байсан. Миний хувьд энэ нь хүүхдийн тэтгэлэг төлөөгүй зөрчил тул зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж прокурор танилцаад шүүх рүү шилжүүлэх явцад А гарын үсэг зураагүй, шүүх хуралдаан болох гээд байсан тул Аийн гарын үсгийг зурсан нь үнэн. Үүний цаана Аын тэтгэлэг төлөөгүй хариуцлагыг хүлээлгэх, мөн Аын тодорхой оршин суух хаяггүй, алга болчихдог тул хэргийг удаашруулахгүй улмаас зурсан. Миний үйлдэл нь өөрийн болон өөр хэн нэгэн этгээдэд зориуд хохирол учруулаагүй. Энэ үйлдлийн улмаас хэн нэгэн этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг хөндөгдөөгүй гэж үзэж байна. Иймд миний үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаагүй тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3,1.4,1.5,1.6-д заасан нотолбол зохих байдлыг заавал тогтоосон байх шаардлагатай. Миний бие нь мөрдөн байцаалтын болон прокурорын шатанд гомдол хүсэлт гаргаж байсан. Иймд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэлбэр хангагдаагүй нотолбол зохих байдал тогтоож шалгалгүй яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Яллах дүгнэлтэд зөвхөн шинжээчийн дүгнэлт, Аийн мэдүүлгийг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн байдаг тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. 11,840,000 төгрөгийн хохирол төлбөр, эмчилгээний зардал төлсөн байдаг. Хохирогч маань хөгжлийн бэрхшээлтэй тул банкны дансгүй байсан учраас бэлнээр болон хамаатан садангийн дансаар дамжуулан шилжүүлсэн.” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Аийн мэдүүлсэн: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар надтай холбоотой Ааас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаас гадна 7 шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Намайг 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Х ажил дээрээ дуудахад би орой 17:30 цагийн үед .............. байгууллагад очоод Хтай уулзаж 21:10 минут хүртэл ярилцсан. Ингээд Х намайг машинаараа гэрт хүргэж өгсөн. Энэ өдөр Х 4 нотлох баримт хуурамчаар үйлдсэн. 1. Миний зөрчлийн хэрэг үүсгэж өгнө үү гэх гомдлыг 11:00 цагт хүлээж авсан байдлаар, 2. гэрч Б болон надаас гэрч, хохирогчийн мэдүүлэг зэрэг авсан нотлох баримт, 3. 17:00 цагт зөрчлийн тухай гомдол мэдээллийг амаар авсан зөрчлийн тухай тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн байдаг. Би үүнийг шүүхийн шийдвэр гарсны дараа буюу 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хуурамч нотлох баримт үйлдсэн байхыг мэдээд прокурорт гомдол гаргасан. Прокурорын зүгээс шалга гэсэн мөрдөн шалгах ажиллагаа ерөөсөө явагдаагүй. А гомдол гаргаагүй байхад Ат холбогдуулж зөрчлийн хэрэг нээсэн байж болзошгүй үүнийг шалга гэдэг агуулгатай давж заалдах шатны шүүхийн магадлал байдаг. Энэ ажиллагаа ерөөсөө хийгдээгүй. Би 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ............ газар огт очоогүй. Би очоогүй гэдгийг нотлох гэрч нар байгаа эдгээр гэрч нарыг асуугаач, хичээл зааж байсан байдлыг шалгаач гэхэд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаагүй. Энэ хугацаанд Х, Э прокурор нар зөрчлийн хэрэг үүсгэсэн тогтоолоо гаргасан байсан. Тогтоолыг хохирогчид даруй танилцуулах ёстой байтал 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүртэл танилцуулаагүй. Мөн энэ өдөр би хохирогчоор мэдүүлэг өгөөгүй байтал мэдүүлэг авсан байдлаар нотлох баримт бүрдүүлсэн байсан. Мөн хэргийн материалыг хохирогчид танилцуулсан гэсэн дээр миний гарын үсгийн хуурамчаар зурсан байсан. 19-ний өдрийн шүүх хурал дээр би зөрчлийн хэрэгтэй огт танилцаагүй одоо танилцмаар байна гэтэл ........ газар очсоны дараа танилц гэдэг байдлыг хэлсэн. Ингээд зөрчлийн хэрэгтэй танилцаад хуурамч материалууд байхаар нь зөрчлийн хэрэг зохиосон байна гэдэг байдлаар гомдол гаргасан. Намайг 19-ний өдрийн өглөө 09:10 минутаас 10:05 минут хүртэлх хугацаанд .......... газар байлгахдаа зөрчлийн хэргийн тухай биш, харин та төлөгдөөгүй байгаа 2 сая төгрөгийн тэтгэлгийг Ат хүүхдийн тэтгэлэгт тооцуулаад хүүхдийн тэтгэлгийг хаачих гэдэг байдлыг Х, Б нар ярьсан би зөвшөөрөөгүй. Яагаад гэхээр манай эд хөрөнгийн маргаан А нараас гаргуулсан 8,800,000 төгрөгийг Төрийн банкинд өгчихсөн. Хүүхдийн тэтгэлэгт төлөгдөөгүй байгаа 29 сая төгрөгийг 2 сая төгрөг болгохын тулд Х хуурамч зөрчлийн хэрэг зохиож шүүх рүү шилжүүлсэн. Энэ хугацаанд хүүхдийн төлөгдөөгүй тэтгэлгийн хэмжээ 4,148,000 төгрөг болсон байдаг. Үүний цаана хүүхдийн эрх ашиг байгаа шүү дээ, өнөөдөр би ......... газраар дамжуулан авах 42,000,000 төгрөгийн авлагатай. Х .......... ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгааг харуулахаар хуурамч зөрчлийн хэрэг нээж явуулсан. Энэ хуурамч ажиллагаа 14 жил үргэлжилж байгаа гэдгийг ойлгуулах гээд байгаа юм. Анх хүүхдийн тэтгэлэг гаргуулах шүүхийн шийдвэр илт хууль бус шийдвэр гарсан. 4 дүгээр хавтаст хэргийн 92-96 дугаар талд Монгол улсын дээд шүүхийн 273 дугаар тогтоол байдаг. Хүүхдийн тэтгэлгийн хэмжээг буруу гаргасан гэж ерөнхий газар нь гомдол гаргасан. Ерөнхий газраас үнэн зөв гарга гэдэг Х нь тэтгэлгийн хэмжээг 2 сая төгрөг болгож өөрчлөхийн тулд хуурамч нотлох баримт бүрдүүлсэн. 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр насанд хүрээгүй хүүхэд А ыг хуурамч нотлох баримт бүрдүүлэх ажиллагаандаа ашигласан. Яаж гэхээр Б над руу яриад зөрчлийн хэрэг үүсгэх гэтэл А ын төрсний гэрчилгээ байхгүй байна гээд манайд очоод насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байна гэдэг байдлаар гомдлуудаа гаргаад явсан. А аас мэдүүлэг аваагүй. Иргэний нэхэмжлэгчээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын татуулах тухай хүсэлт гаргасан татгалзсан, өнөөдрийг хүртэл 27,000,000 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас гаргуулах саналтай байна. Ааас гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа огт явагдаагүй. Дээрээс нь Х хуурамч нотлох баримт бүрдүүлсний маргааш нь миний дансыг битүүмжилсэн. Намайг ажил, орлогогүй болгосон. 1 жил 7 сарын хугацаанд ажил орлогогүй байсан. Үүнээс болж надад маш их хохирол учирч байна. Х нь мөн миний нэр хүндийг гутаан доромжилсон.” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2118000850274 дугаартай хэргээс:
Улсын яллагчаас: Б.Аийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан гомдол /1 дэх хавтаст хэргийн 12-13 дахь тал/, 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ...... , ...... дугаартай хувийн хэргүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 24-28 дахь тал/, 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр загвар дээж авсан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 29 дэх тал/, 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээсэн ...... дугаартай хэргээс хуулбарласан материалууд /1 дэх хавтаст хэргийн 81-86 дахь тал/, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЗ/89 дугаартай “Зөрчлийн ...... дугаартай хэрэгт Л.Ат шийтгэл оногдуулсан” шүүгчийн захирамжийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 105-108 дахь тал/, хохирогч Б.Аийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 168-176 дахь тал/, гэрч Д.Б ы мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 182-183 дахь тал/, Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний шинжээч эмч Ш.Батзоригийн гаргасан 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 95 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 229-231 дэх тал/, Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний шинжээч эмч Ш.Батзоригийн гаргасан 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 47 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 3-9 дэх тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2945 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 14-22 дахь тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 3085 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 34-42 дахь тал/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/256 дугаартай А.Хын албан тушаалд шилжүүлэн томилох тухай” тушаалын хуулбар, ажлын байрны тодорхойлолт /6 дахь хавтаст хэргийн 4-47 дахь тал, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5 дахь хавтаст хэргийн 96-104 дэх тал/, хохирогч С.Д-ийн мэдүүл /5 дахь хавтаст хэргийн 105-108 дахь тал/, иргэний нэхэмжлэгч А.Б-ийн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 109-111 дэх тал/, гэрч Э.Н-ын мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 112-113 дахь тал/, насанд хүрээгүй гэрч Д.А-ын мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 116-117 дахь тал/, шинжээч С.Саруулболдын шинжээчийн дүгнэлт /5 дахь хавтаст хэргийн 165-170 дахь тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 506 дугаартай дүгнэлт /5 дахь хавтаст хэргийн 125-150 дахь тал/, А.Хын согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /5 дахь хавтаст хэргийн 182-185 дахь тал,
Хохирогч Б.Аээс: ...... дугаартай зөрчлийн хэргийг нээх тухай тогтоол 1 дэх хавтаст хэргийн 63 дахь тал, мөн 110-153, 31, 35, 70, 96-99, 185-186 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 144 дэх тал, 5 дахь хавтаст хэргийн 21 дэх тал, 4 дэх хавтаст хэргийн 22-162 дахь тал, 1 дэх хавтаст хэргийн 37 дахь талд авагдан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч А.Хын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.Х нь ДУА .............. дугаар .............-ийн ашг-ээр ажиллаж байхдаа Л.Аыг шүүхийн шийдвэрийн дагуу 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү А.А ыг 11 нас хүртэл нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр тэтгүүлэхээр гаргуулсан тэтгэмжийг төлөөгүй зөрчилд холбогдуулан зөрчлийн ......... дугаартай хэрэг нээн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахдаа 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хэргийн материалыг хохирогч, түүний албан ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид танилцуулсан тухай тэмдэглэлийн доод “Б.А” гэсэн хэсэгт хохирогчийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн, мөн 2022 оны 04 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн ......... сумын .......... дүгээр багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... ДАУ улсын дугаартай Субару Легаси маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний үед аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 16.1 явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. 15.1 Жолооч уулзвараар баруун зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй мопедод зам тавьж өгнө, 11.3 эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчих замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчин явган зорчигч С.Д-г мөргөж хоёр талын сүүжний дэлбэн, умдаг ясны дээд салаа, баруун умдаг ясны доод салаа, зүүн суудал ясны хугарал бүхий хүнд хохирол, хоёр талын олон хавирганы хугарал, зүүн эгэмний хугарал, цээжний зүүн хөндийн хий хурагдалт, хоёр уушгины авчилт бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэв.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын шүүгдэгч А.Х тайлбартаа: “Зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна. Хохирлыг төлсөн. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
1.Нотлох баримт хуурамчаар үйлдэх гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч А.Х нь ДУА-н ......... дугаар ...............-ийн ашг-ээр ажиллаж байхдаа Л овогтой А-ыг шүүхийн шийдвэрийн дагуу 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү А.А ыг 11 нас хүртэл нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр тэтгүүлэхээр гаргуулсан тэтгэмжийг төлөөгүй зөрчилд холбогдуулан зөрчлийн ......... дугаартай хэрэг нээн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахдаа 2021 оны 02 сарын 18-ны өдрийн "Хэргийн материалыг хохирогч, түүний албан ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид танилцуулсан тухай" тэмдэглэлийн доод "Б.А" гэсэн хэсэгт хохирогчийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, гомдол /1 дэх хавтаст хэргийн 11, 12-13 дахь тал/,
Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 26-28 дахь тал/,
Эд мөрийн баримт /эд зүйл, баримт бичиг/-ыг хураан авах тухай мөрдөгчийн “...Б-ын А-ийн гарын үсгийг ”санал /1 дэх хавтаст хэргийн 29 дэх тал/
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 88 дугаартай “Мэдээлэл, баримт бичиг гаргуулах авах тухай” зөвшөөрөл болон хуулбарлан авсан баримт бичгийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 30, 31-44 дэх тал/,
Хэв загвар дээж авсан тухай “........... регистрийн дугаартай Б-ын Аээр Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын 104 тоот өрөөнд 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэврийг А4 хэмжээтэй 1 хуудас цаасан дээр хуулуулж гараар нь бичүүлж, А4 хэмжээтэй 1 хуудас цаасан дээр Б.Аийн гарын үсгийн 2 эгнээ өөрийн зурдаг гэх загвараар зуруулж авч тэмдэглэл үйлдэв.” гэх тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 45, 47-48 дахь тал/,
Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хавтаст хэрэгт тусгах тухай “...А.Хын гарын үсэг бүхий 2020.05.12-ны өдрийн 03/1228 дугаартай албан бичиг А5-1 хуудас, А.Хын гарын үсэг бүхий 2020.04.20-ны өдрийн 03/1000 дугаартай албан бичиг А5-1 хуудас, А.Хын гарын үсэг бүхий 2020.12.30-ны өдрийн 03/3011 дугаартай албан бичиг А5-1 хуудас, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны данснаас 2020.10.29-ний өдөр мөнгө шилжүүлсэн тухай баримт А5-1 хуудас, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны данснаас 2021.03.09-ний өдөр мөнгө шилжүүлсэн тухай А5-1 хуудас, А.Хын 2021 онд хөтөлж байсан гэх тэмдэглэлийн дэвтрийн 2 хуудас баримт 211800085 дугаартай хэрэгт хавсаргасугай” гэх тэмдэглэл болон хуулбар баримт /1 дэх хавтаст хэргийн 49, 50-57 дахь тал/,
Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тухай “...Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдол 1 хуудас, гомдлыг буцаан хүргүүлэх тухай албан бичиг 1 хуудас, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021/ЗШШ/11 дугаартай захирамжийн хуулбар 1 хуудас /нотариатаар гэрчлүүлсэн/, зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолын хуулбар 1 хуудас, гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай саналын хуулбар 1 хуудас, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хяналт шалгалтын газраас ирүүлсэн гомдлын хариу 1 хуудас, хэргийн материалыг хохирогчид, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид танилцуулсан тухай тэмдэглэлийн хуулбар 1 хуудас /нотариатаар гэрчлүүлээгүй/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан гомдол, хүсэлтийн хуулбар...” гэх тэмдэглэл болон хуулбар баримт /1 дэх хавтаст хэргийн 59, 60-74 дэх тал/,
Зөрчлийн ...... дугаартай хэргийг нээх тухай тогтоол, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах тухай санал, шүүх хуралдаан завсарлуулах тухай захирамж, хэргийн материалыг хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид танилцуулсан тухай тэмдэглэл, хүсэлтийг хангахаас татгалзах тухай тогтоол, шийтгэл оногдуулан, албадлагын арга хэмжээ авах тухай тогтоолын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 81-86 дахь тал/,
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 19 дугаартай “прокурорын шийдвэрт өөрчлөлт оруулах тухай” тогтоол /1 дэх хавтаст хэргийн 100 дахь тал/,
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЗ/89 дугаартай холбогдогч Л.Ат шийтгэл оногдуулах тухай шийтгэврийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 105-108 дахь тал/,
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 112, 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 121 дугаартай албан бичгийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 111, 112-113 дахь тал/,
Б.Аийн мөрдөн байцаалтад 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хохирогчоор, 2021 оны 03 дугаар сарын 03, 10 дугаар сарын 05, 11 дүгээр сарын 15, 08 дугаар сарын 10-ны өдөр гэрчээр тус тус мэдүүлсэн: “... Би мэдүүлгээ нотлох баримт гэж юу юм бэ гэдгээс эхлэх нь зөв гэж үзэж байна. Зөрчил шалган шийдвэр тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.14.2-т зааснаар зөрчлийн нотлох баримт гэж гэрч, хохирогч, холбогдогчийн мэдүүлэг, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл болон бусад баримтаар тодорхойлогдоно гэж заасан байна. Мөн зүйлийн 4-т нотлох баримтыг хууль бус аргаар цуглуулж бэхжүүлэхийг хориглоно гэж заасан байна. 4.15-т нь эрх бүхий албан тушаалтан нь гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ гэж заасан байна. Ашг А.Х 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр /цагийг нь санахгүй байна./ миний гар утас руу залгаад “та өнөөдөр надтай ирээд уулзах хэрэг байна. Ажил тарсан ч хамаагүй хүрээд ир” гэж намайг дуудсан юм. Тухайн үед нь би ажил дээрээ байсан юм. Би ажил тараад 17 цаг 08 минутад ажлаасаа О , А , Л.Б ү нартай хамт гараад О-ын дүү Э-ийн машинаас шууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн юм. Сургуулиас гарахдаа 20-30 минут саатаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очиход 18 цаг 10 минут болж байсан, би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар руу ороод А.Хын өрөөнд яваад ороход Шийдвэр гүйцэтгэгч Б А.Хын өрөөнд байсан, Б надад хүүхдийн төлөгдөөгүй тэтгэлэг дээр зөрчлийн хэрэг нээх гээд байна гэж хэлсэн юм. Би Б , Х хоёрт “энэ гэмт хэрэг шүү, зөрчил биш” гэж хэлэхэд Х надад “заавал зөрчлийн хэрэг үүсгэж байж гэмт хэрэг гэдгийг нь нотлох шаардлагатай байна. Та хүсэлт бичээд өг” гэж надад хэлсэн. Би хүсэлт гараараа бичээд өгөхөд тэр хүсэлтийг Б аваад гарсан юм. Х бид хоёр өрөөнд нь үлдээд би гэр бүл цуцалсан шийдвэр нь илт хууль бус гэдгийг тайлбарлаж өгсөн мөн уг үйлдэл гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэдгийг А.Хд тайлбарлаж өгөөд огт мэдүүлэг өгч гарын үсэг зуралгүйгээр би 20 цаг 50 минутын орчим А.Хын өрөөнөөс гараад явсан. А.Х бид хоёр 2021 оны 02 дугаар сарын 19-ний өглөө уулзахаар болоод явсан юм. Би 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 10 цагаас эхлээд Б над руу залгаад “А.А ын төрсний гэрчилгээний хуулбар хэрэг болоод байна та яг өнөөдөр гаргаад өгөөч” гэсэн. Би өнөөдөр гаргаж өгөх боломжгүй гэдгийг нь хэлсэн. Б надаас “төрсний гэрчилгээ нь гэрт нь байгаа бол би очоод авах уу” гэж Б надаас асуухаар нь би “тэг тэг очоод ав” гэж хэлсэн юм. Би орой 18 цаг 30 минутын орчим гэртээ ирэхэд А.А надад “өнөөдөр нэг ах ирээд даргатайгаа утсаар ярьж байгаа надаар нэг сонин сонин юм бичүүлж аваад явсан” гэж би хэлсэн юм. Би тухайн үедээ нэг их тоогоогүй. Би 2021 оны 02 дугаар сарын 19-ний өглөөний 08 цаг 50 минутын орчим Шүүхийн шийдвэр дээр очиж А.Хтай уулзсан. Тэгэхэд А.Х надад орон сууцныхаа А ноогдох хэсгийн 20.000.000 төгрөгөөр бодоод гэрчилгээ дээрээс Аын нэрийг хасуул гэж хэлсэн. Би “үгүй” гэж хэлсэн чинь мөн “И , И хоёрын 13.000.000 төгрөгийг хасуул” гэж хэлсэн. Би энэ асуудал нь шүүхийн шийдвэртэй, болохгүй гэж хэлээд гараад явсан юм. Би .............. газраас гараад гэрээрээ ороод ажил дээрээ очоод байж байхад “Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ярьж байна, та одоо шүүх хуралтай” гэж надад хэлсэн юм. Би тухайн үед их гайхаад би тэгээд “юу болсон юм бэ” гэж асуухад та зөрчлийн хэргийн хохирогч болсон байна гэж хэлсэн. Ингээд би очоод хуралд суухад А шүүх хуралд согтуу орсон. Шүүх хурал дээр намайг болсон хэргийн талаар яриарай гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд огт оролцоогүй байхад юун шүүх хурал болоод байгааг би ойлгохгүй байна. Би эхлээд хэрэгтэйгээ танилцъя гэж хэлэхэд шүүгч намайг “хэрэгтэйгээ танилцчихаад юу яриад байгаа юм бэ” гэж загнасан. Би “танилцаагүй” гэдгээ хэлэхэд намайг шүүх хуралдааны дэг зөрчлөө гэж сануулсан юм. Ингээд хурал явагдаад түр завсарлаад шүүх хуралдааныг хойшлуулж хохирогчийн эрхийг ханга гэж шүүх хурал хойшилсон юм. Ингээд 2021 оны 02 дугаар сарын 24-ны өдөр 10 цаг 55 минутад цахимаар эхлээд 15 цаг 30 минут хүртэл МУ-н засгийн газар, Хууль зүй дотоод хэргийн яам, гадаад хэргийн яам, боловсрол соёл шинжлэх ухааны яамны хариуцагчтай, миний нэхэмжлэлтэй шүүх болж үргэлжлээд тарсан юм. Ингээд сууж байтал 15 цаг 30 минутад шийдвэр гүйцэтгэгч Б , Х хоёр манай гэрт орж ирээд миний амьдарч байгаа байрыг битүүмжлэх тогтоол үйлдэхээр ирсэн. Би Б , Х хоёртой 18 цаг 30 минут хүртэл ярилцаж суугаад Б , Х хоёр манай гэрээс гараад явсан юм. Ингээд 2021 оны 02 дугаар сарын 25-ны 14 цагт Б над руу залгаад та зөрчлийн хэрэгтэйгээ танилц гэж дуудсан. Би очоод А.Х, Б хоёртой уулзахад надад 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гарсан зөрчлийн хэрэг үүссэн тогтоолыг танилцуулсан би яагаад одоо надад энийг танилцуулж байгаа юм бэ гэж асуухад хариу өгөлгүйгээр дараагийн хуудсыг эргүүлээд энэ дээр гарын үсгээ зурчих гэж хэлээд надад хохирогчийн мэдүүлгийн төгсгөл дээр санамсаргүй гарын үсэг зуруулсан. Дараа нь 72 дугаар хуудсан дээр гарын үсэг зуруулаад дараагийн 73 дугаар хуудсыг харсан чинь миний гарын үсгийг өөр хүн хэн нэгэн зурсан байсан. Би энэ юун гарын үсэг вэ гэж хэлээд гарч яваад шүүх рүү явж очоод тогтоол хуулбарлаж аваад буцаад А.Х дээр очоод хохирогчийн эрхийнхээ дагуу би мэдүүлэг өгье гэж хэлээд мэдүүлэг өгсөн. Би мэдүүлэгтээ 4 төрлийн асуудал ярьсан уг мэдүүлэг одоо зөрчлийн ...... дугаартай хэрэгт байгаа, би уг мэдүүлэгтээ 73 дугаар хуудсанд байгаа гарын үсэг минийх биш гэдгийг ярьсан байгаа. Би А.Хаас 73 дугаар хуудас Прокурорын тогтоол хоёрыг хуулбарлаж аваад 73 дугаар хуудсанд хэн гарын үсэг зурсан юм бэ гэж асуухад А.Х юу ч дугараагүй юм. Ингээд би 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр би энэ хуурамч нотлох баримт бүрдүүлсэн ...... дугаартай хэрэг хуурамч гэсэн утга бүхий хүсэлтийг Г –О-д болон Т нарт гаргасан боловч 11 цаг 00 минутад шүүх хуралд болоод Л.Аыг 10 хоног баривчлах шийтгэвэр гаргасан. Би гомдолтой байна. Миний шударга шүүхээр шүүлгэх эрхэд минь халдсан. Миний орон байрны халдашгүй эрхэд халдсан. Миний нэр төр алдар хүндэд хууль бусаар халдсан байна. Миний эдийн засагт ноцтой хохирол учруулсан. Учир нь миний дансыг үндэслэлгүйгээр битүүмжилсэн, миний эрүүл мэндэд сэтгэл санааны шаналал зовиур үүсгэж айдас түгшүүр гэдэг өвчнийг минь сэдрээсэн. Миний иргэний болон ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээлэл тараасанд би гомдолтой байна. Би ............. байгууллагаас хүүхдийн төлөгдөөгүй тэтгэлэг болох 36,453,265 төгрөг болон дээрээс нь миний М-О-с 8,888,000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн миний Хаан банкны ............ дугаартай битүүмжилсэн дансыг сэргээж өгнө үү. Намайг 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр мөн дуудагдсан. Би .......... сургуулиас чөлөө аваад явсан. Тэгэхэд намайг чөлөө аваагүй шүүхээр явдаг, нөхрийгөө гудамжинд гаргасан, ажилгүй нөхрөөсөө мөнгө нэхээд яваад байгаа гэсэн үндэслэлээр ажлаас халсан. Би энэ асуудлаас болж ажилгүй, орлогогүй болсон учраас банкны зээлээ төлж чадахгүй болсон. Мөнгөгүй, орлогогүй болсон тул эмнэлэгт үзүүлж чадахгүй гуйлга гуйж амьдарч байна. Энд гарсан бүх зардлыг нэхэмжилж байна. Миний гурван хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байна. ...2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 14:00 цагийн үед ............. газарт очиж хэргийн материалтай танилцахад 73 дугаартай хуудсанд 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хэргийн материалыг хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид танилцуулсан тухай тэмдэглэлийн Э.А гэсэн гарын үсэг миний гарын үсэг биш байсан тул доод хэсэгт нь энэ миний гарын үсэг биш байна гээд он сар өдөр цагийг тэмдэглэж үлдээсэн. Тэгээд би Прокурорын газарт миний гарын үсгийг хуурамчаар зурж шүүхэд гаргаж өгсөн тул шалгаж өгнө үү гэсэн утгатай өргөдөл өгсөн. ...Би зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд огт оролцоогүй байхад гэнэт шүүх хурал болоход миний уур хүрсэн. Би хохирогчоор мэдүүлэг өгөөгүй. Хэргийн материалтай танилцаагүй. ...МУ-н Засгийн газрыг хуурч мэхлэхийн тулд ашг А.Х нь 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэл Б.А намайг хохирогчоор тогтоосон мэт хуурамч зөрчлийн хэрэг зохион миний нэрийг ашиглаж насанд хүрээгүй хүүгээр маань хуурамч хүсэлт бичүүлэн Л.Аыг хэлсээр шийтгэх гэж хуурамч нотлох баримт бүрдүүлэн хуурамч болохыг мэдсээр байж прокурорын болон эрүүгийн хэргийн шүүхэд гаргаж өгсөн байна. ...хавтаст хэргийн 73 дугаар хуудсанд байгаа хэргийн материалыг хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчид танилцуулсан тэмдэглэл дээр би гарын үсэг зураагүй.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 165-166, 168-169, 171-172, 174-176, 188 дахь тал/,
Гэрч Д.Б ы мөрдөн байцаалтад 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлсэн: “...Би 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 14 цаг 16 минутад Б.Аийн ....... сумын ...... үгээр баг ......... тоот орон сууцыг битүүмжлэх үед гарын үсэг зуруулсан. Б.А нь төлбөр төлөгч, тэтгэлэг авагч байгаа юм. Би Ат талуудын эрх, үүргийг танилцуулаад гарын үсэг зуруулахаар тэмдэглэлийг өгсөн. Тэгээд тухайн үед А өөрийн зурах ёсгүй газраа гарын үсгээ зурсан байсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 182-183 дахь тал/,
Гэрч Б.Х-ын мөрдөн байцаалтад 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр мэдүүлсэн: “...А гэх хүн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр манай ажил руу орж ирж байхыг нь харсан. Дараа нь ашг, ахлах дэслэгч Х гэх хүний албан өрөөнд хэргийн материалтай танилцаад сууж байхыг нь харсан. Учир нь би ажлын шаардлагаар ахлах Хын өрөө рүү орж гараад байсан болохоор Аийг сайн харсан. Тэгээд ажил тартал А тэнд байсан бөгөөд ахлах Х түүнийг гэр лүү нь хүргэж өгчхөөд явж байна гэж над руу ярьсан. А нь ахлахын өрөөний олон хүн тойрч суудаг ширээний буланд буюу хаалга талдаа ахлахаас зайтай сууж байсан. Урдаа буюу ширээн дээр хэргийн материалтай танилцаад сууж байсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 186 дахь тал/,
Гэрч Ц.О-ын мөрдөн байцаалтад 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн: “...2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 17 цагт ажлын цаг дуусаад А, А , Б бид дөрөв ажлаас цуг гарсан бөгөөд тухайн үед манай дүү намайг авах гээд сургуулийн гадаа машинтайгаа ирсэн байсан болохоор Б.А, А , Б бид дөрөв манай дүүгийн машинд суугаад явсан. Тухайн үед А надад шүүхийн шийдвэрээс дуудаад байна. Ажлын цаг дуусахаас өмнө ир гэнээ гэж хэлж байсан. Ажлаас гарахдаа цаг бүртгэдэг хурууны хээг уншдаг машинд цагаа бүртгүүлээд гарцгаасан. ........ дугаар .........-ийн гадаа яг үүдэн дээр нь Б.Аийг буулгаад явсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 190 дэх тал/,
Гэрч М.А-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн: “2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 17 цагт ажлын цаг дуусаад нэг давхарт Атэй таарахад надад шүүхийн шийдвэрээс дуудаад байна. Ажлын цаг дуусахаас өмнө ир гэнээ гэж хэлсэн. ...Сумын Засаг даргын тамгын газрын даргын хажуу талын .............. газрын яг үүдэнд Б.Аийг буулгаад явсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 194 дэх тал/,
Кримналистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч Ш.Батзоригийн “...Шинжилгээнд ирүүлсэн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн огноотой “Хэргийн материалыг хохирогч, түүний албан ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид танилцуулсан тухай” тэмдэглэлд зурагдсан гарын үсэг нь шинжилгээнд ирүүлсэн А.Хын гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт загвар болон туршилтын загваруудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирохгүй байна” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 220, 221-224 дэх тал/,
Кримналистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч Ш.Батзоригийн “...Шинжилгээнд ирүүлсэн Зөрчлийн хэргийн 2,6 дугаарын хуудсанд зурагдсан гарын үсэг нь хувийн шинж тэмдгийн тоо хангалтгүй тул адилтгалын шинжилгээ хийж дүгнэлт гаргах боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн Зөрчлийн хэргийн 73 дугаар хуудсанд зурагдсан гарын үсэг нь шинжилгээнд ирүүлсэн Б.Аийн гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт загвар болон туршилтын загваруудтай тохирохгүй байна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 230-231, 236 дэх тал/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 47 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн огноотой “Хэргийн материалыг хохирогч, түүний албан ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид танилцуулсан тухай” тэмдэглэлд зурагдсан гарын үсэг нь шинжилгээнд ирүүлсэн Б.А-ийн гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт загвар болон туршилтын загваруудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирохгүй байна” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /2 дахь хавтаст хэргийн 3-4, 5-9 дэх тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2945 дугаартай “...1.Шинжилгээнд ирүүлсэн Зөрчлийн ...... дугаартай хавтаст хэргийн дугаар хуудсанд байгаа "Зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай" тэмдэглэлийн “Б.А" гэсний урд болон 6 дугаар хуудсанд "хохирогчийн мэдүүлгийн хууль сануулсан хэсэгт "Танилцсан: хохирогч Б.А" гэсний ард тус тус зурсан шинжилж буй гарын үсгүүдэд механик арга эсхүл хэвлэн олшруулах төхөөрөмж ашиглан хэвлэсэн, хуулбарласан шинж илрээгүй, хөх өнгийн будагчтай бичих хэрэгслээр зурсан боловч хувийн онцлог шинжүүд тоон болон чанарын хувьд хангалттай илрэхгүй байх тул адилтгалын шинжилгээ хийх боломжгүй. 2.Шинжилгээнд ирүүлсэн зөрчлийн ...... дугаартай хавтаст хэргийн 73 дугаар хуудсанд 2021 оны 02 сарын 18-ны өдрийн "Хэргийн материалыг хохирогч, түүний албан ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид танилцуулсан тухай” тэмдэглэлийн доод хэсэгт "Б.А" гэсэн хэсэгт зурсан шинжилж буй гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Д.Аийн гэх гарын үсгийн уншигдах загваруудтай тохирохгүй байна...” гэх шинжээчийн дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 14-17, 18-22 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 3085 дугаартай “...1.Шинжилгээнд ирүүлсэн Зөрчлийн ...... дугаартай хавтаст хэргийн 2 дугаар хуудсанд байгаа "Зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай" тэмдэглэлийн "Б.А" гэсний урд болон 6 дугаар хуудсанд "хохирогчийн мэдүүлгийн хууль сануулсан" хэсэгт "Танилцсан: хохирогч Б.А" гэсний ард тус тус зурсан шинжилж буй гарын үсгүүдэд механик арга эсхүл хэвлэн олшруулах төхөөрөмж ашиглан хэвлэсэн, хуулбарласан шинж илрээгүй, хөх өнгийн будагчтай бичих хэрэгслээр зурсан боловч хувийн онцлог шинжүүд тоон болон чанарын хувьд хангалттай илрэхгүй байх тул адилтгалын шинжилгээ хийх боломжгүй. 2.Шинжилгээнд ирүүлсэн зөрчлийн ...... дугаартай хавтаст хэргийн 73 дугаар хуудсанд 2021 оны 02 сарын 18-ны өдрийн "Хэргийн материалыг хохирогч, түүний албан ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид танилцуулсан тухай" тэмдэглэлийн доод хэсэгт "Б.А" гэсэн хэсэгт зурсан шинжилж буй гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн А.Хын гэх бичгийн хэвийн загваруудтай тохирч байна...” гэх шинжээчийн дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 32-36, 37-42 дахь тал/,
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 52/01/07 дугаартай тэмдэглэлийн хуулбар /2 дахь хавтаст хэргийн 161-162 дахь тал/,
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хохирогч Б.Аээс мэдүүлэг авсан тухай 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 52/01/01 дугаартай тэмдэглэлийн хуулбар /2 дахь хавтаст хэргийн162-165 дахь тал/,
А.Хын мөрдөн байцаалтад 2021 оны 03 дугаар сарын 07, 03 дугаар сарын 31, 05 дугаар сарын 13, 09 дүгээр сарын 02-ны өдөр тус тус гэрчээр, 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Б.Атэй 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр анх удаа уулзсан. 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймаг дахь .............. газарт үүрэг өгсөн. Тэгээд би Аийг дуудан ирүүлж ямар учиртай гомдол болох талаар асууж хүсэлт, гомдлыг нь 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч 02 дугаар сарын 18-ны өдөр ...... дугаартай зөрчлийн хэрэг нээсэн. Тухайн гомдол нь хүүхдийн хуримтлалын тэтгэлгийн тооцоог шийдвэр гүйцэтгэгч нар гаргаж өгөхгүй, хуримтлал үүсгэсэн байгаа асуудалд гомдол гаргасан байдаг. Хуримтлалын тэтгэлгийн тооцоо гэдэг нь 2012 оноос 2021 оны 02 сар хүртэлх хугацаанд Б.Аийн салсан нөхөр болох Ааас гаргаж өгөх ёстой буюу хүүхдэд өгөх тэтгэлгийг өгөөгүй байгаа хуримтлал нь нийт 27 сая төгрөг. Үүнээс насанд хүрээгүй хохирогч буюу тэтгэлэг авагч А ад 13 сая орчим төгрөг өгөх ёстой байсан. Үлдсэн 14 сая төгрөг нь насанд хүрсэн И , И нарт олгогдох байсан. Тэгээд хүүхэд насанд хүрсэн учир эцгээрээ тэжээн тэтгүүлэх эрх нь дуусгавар болж иргэний журмаар шүүхэд нэхэмжлэх эрхтэй байдаг. Манай байгууллагын шалгах ёстой зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийг төлөлгүй 3 сараас дээш хугацаагаар төлөөгүй тохиолдолд зөрчлийн хэрэг нээж шалгаж байгаа, уг хууль нь 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс байх хэрэгжиж эхэлсэн байдаг. ...Зөрчлийн хэрэг нээж 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр аймгийн Прокурорын газар руу хэргийг шүүхэд баривчлах шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авах тухай саналтай хүргүүлсэн. Шүүх хурал болж Аийн гаргасан хавтаст хэргийн материалтай танилцсан тэмдэглэл дээр зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш байна. Хэргийн материалтай танилцаагүй гэх гомдлыг үндэслэж шүүх 10 хоногийн хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулж уг хугацаанд материалыг дахин танилцуулахаар 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Аийг дуудаж, материалыг танилцуулахад гомдол гаргасан бөгөөд танилцуулсан тэмдэглэл дээр гарын үсгээ зуралгүй буцаж ирнэ гээд явсан. Миний хувьд хэргийн материалыг танилцуулсан тэмдэглэл дээр Б.Аийг төлөөлж зурсан зүйл байхгүй. А нь өдөржин манай ажил дээр байсан бөгөөд өрөөнөөс орж гарч яваад байсан. Ямартай ч гарын үсгийг би хуурамчаар зохиож зуран шүүхэд гаргаж өгсөн зүйл байхгүй. ...Б.А өөрөө гарын үсэг зурсан. Хэргийн материалтай танилцсан. Танилцаж байхад нь А хамт байсан. ...Би Аийн гарын үсгийг өөрөө зураагүй. Өөрийнхөө бичвэрийг шинжлүүлэхэд татгалазах зүйл байхгүй. Санамсаргүй байдлаас болоод өөр хүнээр бичүүлсэн алдаа гаргалаа. Надад Аийн гарын үсгийг хуурамчаар зурж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд ашиглах сонирхол байхгүй. А өөрөө шат шатандаа удаа дараа нэг утгатай гомдол гаргаж байсан болохоор ................. ерөнхий газрын хяналтын шалгалтын газар улсын ерөнхий гүйцэтгэгчээс 2021.03.01-ний өдрийн дотор Ат холбогдуулсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шүүхэд материалыг шилжүүлж хариу ирүүлэх үүргийг албан бичгээр ирүүлсэн. Энэ ажиллагаа 2020.02.17-ны өдөр Б.Аийг дуудаж гомдол, мэдээллийг хүлээн авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж орой нь Аийг гэрт нь хүргэж өгсөн. Ингээд 3 өдөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Энэ ажиллагаа явуулахдаа А, А нартай хамт байж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. ... 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 17 цаг 00 минут гэдэг бол би өөрөө техникийн алдаа гаргасан байж магадгүй. Ямарч байсан А өөрөө бичгээр гомдол гаргаж би гомдлыг нь хүлээн авч тэмдэглэлд Аээр гарын үсэг зуруулсан. А өөрөө миний өрөөнд сууж байгаад хохирогчоор мэдүүлгээ өгөөд өөрөө баталгаажуулж гарын үсэг зуруулсан. ......... дугаартай зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Уг зөрчлийн хэрэгт холбогдох бүхий л ажиллагааг хийж шүүхэд шилжүүлсэн. А Зөрчлийн хэрэгтэй танилцсан. Уг хэргийг Ат зөндөө тайлбарлаж хэлсэн. Миний алдаа гэвэл Аээр хэргийн материалыг хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид танилцуулсан тухай гэсэн тэмдэглэлийн доод хэсэгт гарын үсэг зуруулаагүй ажлын хариуцлага алдсан байсан. Би уг зөрчлийн хэргийн 73 дугаар хуудсанд гарын үсэг зуруулаагүй алдаа гаргаснаа шүүхэд хэрэг шилжүүлэх үед мэдээд хэрэгт ач холбогдолтой нотлох баримт биш юм чинь гэж дотроо бодоод Б.Аийн гарын үсгийг өөрөө дуурайлгаад зурсан нь үнэн. Шүүх хурал болоод шүүхийн хэлэлцүүлэгт Б.А би хэргийн материалтай танилцаагүй гэсэн асуудал гараад шүүх хуралдаан Б.Аийг хэргийн материалтай танилцах 10 хоногийн хугацаа өгсөн. Уг 10 хоногийн хугацаанд Б.Аээс хэргийн материал танилцсан тэмдэглэл дээр гарын үсэг зуруулах гэсэн боловч огт гарын үсэг зураагүй юм. Гарын үсэг зуруулах гэсэн боловч гарын үсэг зурахгүй гэж хэлээд гараад явсан.” гэх мэдүүлэг /1 дах хавтаст хэргийн 178-179, 181, 197-198, 207-208 дахь тал, 5 дахь хавтаст хэргийн 21 дэх тал/ зэрэг дээрх нотлох баримтуудаар,
2.Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч А.Х нь 2022 оны 04 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн .......... сумын ........ дүгээр багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... ДАУ улсын дугаартай Субару Легаси маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн “3.7а Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний үед аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 16.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарчаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө, 15.1 Жолооч уулзвараар баруун зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй мопедод зам тавьж өгнө, 11.3 эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчих замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдол эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчин явган зорчигч С.Д-г мөргөж хоёр талын сүүжний дэлбэн, умдаг ясны дээд салаа, баруун умдаг ясны доод салаа, зүүн суудал ясны хугарал бүхий хүнд хохирол, хоёр талын олон хавирганы хугарал, зүүн эгэмний хугарал, цээжний зүүн хөндийн хий хурагдалт, хоёр уушгины хавчилт бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /5 дахь хавтаст хэргийн 96-98, 99-101, 102 дахь тал/,
Зам тээврийн ослын газарт хийсэн “...Замын хэсэг: явган хүний гарц, бусад, Замын ангилал: ердийн, Замын хучилт: Асфальт, Зорчих хэсгийн гадаргуу: Хуурай, Замын онцлог: Тэгш, Зорчих: хэсгийн өргөн: 7м, Үзэгдэх орчин: Чөлөөтэй, Цаг агаар: Бусад, Замын харьяалал: Суурины дотор, Эгнээний тоо: 2, Хөдөлгөөний чиглэл: Эсрэг/сөрөг, Замын байгууламж: Хашлагатай” гэх тэмдэглэл /5 дахь хавтаст хэргийн 103 дахь тал/,
Хохирогч С.Д-ийн мөрдөн байцаалтад 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр мэдүүлсэн: “...Би Дархан-Уул аймгийн ...... дугаар баг ............... нийтийн байранд 1 өрөө түрээсэлж өөрийн төрсөн хүү Д.А-тай хамт амьдардаг юм. Ингээд би 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 21 цагийн орчимд гэртээ байсан цагаан архинаас ихэнх талыг нь ганцаараа уучхаад хамаатны дүү Б.Ч-ийн гэрт очихоор хүү Д.А-ыг дагуулан 00 цагийн орчимд тэдний гэрт нь очоод тэнд жаал сууж байгаад хүүгээ дагуулаад тэднийхээс гараад 2 дугаар хорооллоос хуучин хороолол руу гарах явган хүний гарцаар гарч явахад компорт зочид талаас жижиг суудлын автомашин урсгал сөрөөд замын хашлага давж гарч ирээд намайг мөргөж газар унагаагаад миний цээж хэсгээр дугуйгаараа гараад явчихсан. Тэгээд миний амнаас цус гараад байсан. Нэг мэдэхэд эмнэлэг дээр ирчихсэн байсан. Эмч нар миний биеийг үзээд зүүн эгэмний яс хугарсан, зүүн талын 2,3,5,6-р хавирга хугарсан, одоо аарцгийн яс хугарсан эсэхийг эмч нар тодруулж байна. Мөн хэвлийн эхо-д харсан хариу нь гараагүй байна. Миний зүүн хөлийн гуя, зүүн чи хөхөрч хавдсан, баруун талын хацар хэсэг зулгарч, гэмтсэн байгаа.” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 107-108 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч А.Б-ийн мөрдөн байцаалтад 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “...Манай банк бус санхүүгийн байгууллага дээр А.Х гэх хүн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ирж өөрийн өмчлөлд байсан ........ ДАУ улсын дугаартай Субару Легаси маркийн тээврийн хэрэгслийг манай байгууллагын нэр дээр шилжүүлэн барьцаанд тавьж 18 сая төгрөгийн зээлийг 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар эргэн төлөлт сард 641,267 төгрөгийг төлөхөөр зээл гаргуулан авсан. Зээлдэгч А.Х нь зээлийн гэрээнд заагдсан графикийн дагуу төлөлтөө бүрэн гүйцэт хийгээд явж байгаа. А.Х нь 2022 оны 04 дүгээр сарын 10-ны шөнө ......... ДАУ улсын дугаартай Субару Легаси маркийн тээврийн хэрэгслээ жолоодож яваад зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгслийн урд талын гуферны баруун талын доод хормой хонхойж будаг нь халцарсан. Тухайн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг А.Х бүрэн барагдуулж машиныг урьдын хэвийн байдалд засварлуулж оруулсан байналээ. Шинжээчийн гаргасан дүгнэлттэй санал нийлж байна. Манайх зээлдэгч нартай байгуулсан гэрээн дээрээ барьцаа хөрөнгийн бүрэн байдал, хадгалалт хамгаалалтын байдлыг зээлдэгч өөрөө хариуцаж явахаар тусгасан байдаг. Барьцаа хөрөнгийн хувьд одоогоор нэхэмжлэх зүйл байхгүй. Харин А.Х нь зээлийн гэрээнд заагдсан зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа ба тухайн зээлээ графикийн дагуу төлөөд явж байгаа” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 110 дахь тал/,
Гэрч Э.Н-ын мөрдөн байцаалтад 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр мэдүүлсэн: “...2022 оны 04 дүгээр сарын 09-ны шөнө 00 цагийн үед би спортын ордон дээрээс аав Эрдэнэбатын эзэмшлийн ......... УНҮ улсын дугаартай Ниссан Икс Трайл маркийн тээврийн хэрэгслийг жолоодон гэр лүүгээ явахаар хөдөлсөн юм. Компортын уулзвар дээр миний урд 2 машин байсан бөгөөд нэг машин нь гэрэл нь унтраастай эсрэг талын эгнээ рүү орж гараад яваад байсан юм. 2 дугаар хороолол руу эргэдэг уулзвар өнгөрөөд замын зорчих хэсгийн гадна талд буюу миний явж байсан талаас замын зүүн гар талд байсан явган хүний гарцны тэмдэг мөргөсөн тэгсэн тэр тэмдгийн хажууд нэг эмэгтэй хүн орилоод хэвтэж байсан. Тэгээд нөгөө машин чигээрээ яваад аймгийн захиргааны хажууд очоод зогссон. Би машинаа 38 дугаар байрны гадаа гэрийнхээ гадаа тавьчхаад нөгөө мөргүүлсэн хүн дээр очсон юм. Тэр машин замын тэмдэглэгээ мөргөхийг харсан, харин хүн мөргөхийг би хараагүй юм. Тэгээд урагшаа яваад хажууд нь очоод харахад замын яг хажуу талд замаас гараад нэг эмэгтэй хүн газар хэвтчихсэн орилж байсан. Тэр осол гаргасан машин бол замаас гараад хашлага даваад тэр хүнийг болон замын тэмдэглэгээг мөргөсөн.” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 113 дахь тал/,
Насанд хүрээгүй гэрч Д.А-ын мөрдөн байцаалтад 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн: “...Хөх сувд дэлгүүрийн хажуугаар гараад явган хүний гарцаар гарч байхад Компорт зочид буудал талаас ямар ч гэрэлгүй харанхуй машин ирж байгаа харагдсан. Би ээжийг хурдан яв гээд ээж маань түнхний мултралтай болохоор хөл муутай удаан яваад байхаар нь замын хажуугийн хашлага дөхөөд ирэнгүүт нь би ээжийг татсан чинь ээж маань гараараа газар тулаад шороон дээр уначихсан. Тэгсэн нөгөө гэрэлгүй машин давхиж ирээд ээжийг мөргөөд ээж дээш хараад хэвтэхэд цээжин дээгүүр нь гарч яваад чигээрээ давхиж яваад аймгийн захиргааны хажууд очоод зогссон юм. Ингээд би ээжийг түшээд ээж маань ёолоод сууж байхад эмнэлгийн машин ирсэн. Нөгөө гэрэлгүй машин замаас гарч ирээд ээжийг мөргөж дээгүүр нь гараад замын хажуугийн тэмдэглэгээтэй шонг бас мөргөөд явсан.” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 117 дахь тал/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 414 дугаартай “...С.Д-ийн биед зүүн уушгины няцрал, зүүн 2-4-р хавирганы зөрүүтэй хугарал, аарцгийн суудал яс, дэлбээ ясны хугарал, зүүн эгэмний хоёрлосон хугарал, баруун дээд, доод зовхи, зүүн гуянд цус хуралт, хацар, зүүн гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрлээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /5 дахь хавтаст хэргийн 121-122 дахь тал/,
Гэмтлийн эмчийн үзлэг /5 дахь хавтаст хэргийн 129-133, 205-211 дахь тал/,
Эмчлүүлэгчдийн амин үзүүлэлтийг хянах хуудас /5 дахь хавтаст хэргийн 134-138, 212-215 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 506 дугаартай “...1.С.Д-ийн биед хоёр талын олон хавирганы хугарал, зүүн эгэмний хугарал, цээжний зүүн хөндий хий хуралдалт, хоёр уушгины авчилт, хоёр талын сүүжний дэлбэн, умдаг ясны дээд салаа, баруун умдаг ясны доод салаа, зүүн суудал ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, зүүн гуяны цус хуралт, зулгаралт гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүдээс хоёр талын сүүжний дэлбэн, умдаг ясны дээд салаа, баруун умдаг ясны доод салаа, зүүн суудал ясны хугарал гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хавирганы хавхлаас шинж болон уушгины няцралт үүссэн нь батлагдахгүй байх тул хоёр талын олон хавирганы хугарал, зүүн эгэмний хугарал, цээжний зүүн хөндийн хий хуралдалд, хоёр уушгины авчилт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 үгээр сарын 14-ний өдрийн 414 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байна. 414 дугаартай шинжээчийн дүгнэлтэд баруун талын 1, 2, 6-р хавирганы хугарал, зүүн 1-р хавирга, 5-11-р хавирганы хугарлууд тусгагдаагүй байх ба эдгээр нь тухайн авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд болно.” гэх шинжээчийн дүгнэлт /5 дахь хавтаст хэргийн 147-150 дахь тал/,
Шинжээч Ш.Бямбажавын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 39 дугаартай “...subaru Legacy маркийн цагаан өнгийн ....... ДАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь осол болохоос өмнө замын хөдөлгөөнд оролцохдоо тоормосны MNS-4598:2011 стандартыг хангаж оролцсон байна. 2.Тухайн тээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэлийн бус нэмэлт төхөөрөмжөөр тоноглогдоогүй тул осол үйлдэхэд нөлөөлөх зүйлгүй. 3.Тухайн тээврийн хэрэгсэл нь ослын өмнө тоормосны системний ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй. 4.Тухайн тээврийн хэрэгслийн осол болох үеийн хурдыг тогтоох боломжгүй. Зөвхөн камерын тусламжтайгаар болон жолооч өөрөө тодорхойлох боломжтой. 5.Зам тээврийн осол нь техникийн бүрэн бус байдлаас нөлөөлөхгүй. 6.Уг материалд 22 ширхэг зураг хавсаргав.” гэх шинжээчийн дүгнэлт гэрэл зургийн үзүүлэлт /5 дахь хавтаст хэргийн 157-158, 159-160 дахь тал/,
Шинжээч С.Саруулболдын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “А.Х нь ... ДАУ улсын дугаартай Субару Легаси маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. 3.7а Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний үед аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 16.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарчаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө, 15.1 Жолооч уулзвараар баруун зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй мопедод зам тавьж өгнө, 11.3 эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчих замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдол эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн дүрмийг зөрсөн байна. А.Хын ... ДАУ улсын дугаартай Субару Легаси маркийн тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлоход зарим нөхцөл дутуу, жолооч хөдөлгөөнд оролцохдоо тоормос гишгээгүй, тоормосны мөр үлдээгээгүй шууд 249.8 м яваад зогссон байна. Осол гарсан үндсэн шалтгаан нь жолооч А.Х замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 16.1, 15.1, 11.3 гэсэн заалтуудыг зөрчсөнөөс болсон байна. Тухайн замын нөхцөлд явган зорчигч 5.6 явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу 2 тийш сайн харагдах, хайс хашилтгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийг хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн дүрмийг баримтална. Тухайн замын зохион байгуулалт нөхцөл байдал осол гарахад нөлөөлөөгүй.” гэх дүгнэлт /5 дахь хавтаст хэргийн 165-170 дахь тал/,
А.Хын яллагдагчаар 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн: “...2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гэртээ амарч байгаад орой 20 цагийн үед гэрээсээ гарсан. Гэрээсээ гараад машиндаа суугаад ах эгч хоёр руугаа залгахад утас нь холбогдохгүй байсан. Би ах эгч хоёрыг хүлээх зуураа машиндаа байсан тал шил вискиг ганцаараа уусан. Учир нь миний сэтгэл санаа их тавгүй байсан. Би цаашаа яг юу болсон талаар юу ч санахгүй байна. Би өглөө нь Дархан-Уул аймгийн эрүүлжүүлэх байранд сэрсэн. Сэрээд юу болсон талаар эрүүлжүүлэх байрны эмээс асуухад та зам тээврийн осол гаргасан болохоор таныг эрүүлжүүлэх байранд авчирч эрүүлжүүлсэн гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 199-200 дахь тал/ зэрэг дээрх нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс шүүгдэгч А.Хыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Дээрх тогтоогдсон нөхцөл байдлуудаас дүгнэхэд “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйлдэл, хохирол хор уршгийн хооронд шалтгаант холбоотой байх шинжээр илрэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл тул шүүгдэгч А.Хыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч С.Д-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр хохирогч С.Д-ийн эрүүл мэндэд “хоёр талын олон хавирганы хугарал, зүүн эгэмний хугарал, цээжний зүүн хөндийн хийн хуралдалт, хоёр уушгины авчилт, хоёр талын сүүжний дэлбэн, умдаг ясны дээд салаа, баруун умдаг ясны доод салаа, зүүн суудал ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, зүүн гуянд цус хуралт, зулгаралт гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүдээс хоёр талын сүүжний дэлбэн, умдаг ясны дээд салаа, баруун умдаг ясны доод салаа, зүүн суудал ясны хугарал гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хавирганы хавхлаас шинж болон уушгины няцралт үүссэн нь батлагдахгүй байх тул хоёр талын олон хавирганы хугарал, зүүн эгэмний хугарал, цээжний зүүн хөндийн хий хурагдалт, хоёр уушгины авчилт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэж тодорхойлсон бөгөөд Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.9 дүгээр зүйлийн 1.9.2 дахь хэсэгт “Шинжлүүлэгч нь нэг цагийн хугацаанд биедээ хэд хэдэн гэмтэл авсан бол шаардлагатай тохиолдолд гэмтэл тус бүрд эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтоох ба эдгээрийн аль хүндээр нь гэмтлийн зэргийг үнэлж эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтоохоор заасан тул хүнд хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргаж хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан согтуурсан үедээ үйлдсэн, 2.3 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй, дээрх гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг нь хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч, нотлох баримтыг хадгалах үүрэг бүхий албан хаагч, ажилтан үйлдсэн байхыг шаарддаг тусгай субьекттэй гэмт хэрэг юм.
Аливаа хэргийн нотлох баримт нь тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны, хуульд заасан үндэслэл, журмын дагуу үйлдэгдэж ёсчлогдсон байхыг шаардах бөгөөд энэ шаардлагыг зөрчиж бүрдүүлсэн нотлох баримтыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн тохиолдолд нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэрэг тооцогдоно.
Шүүгдэгч А.Х нь ДУА-н .......... дугаар ............-ийн ашг-ээр ажиллаж байхдаа зөрчлийн ......... дугаартай хэрэг нээн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахдаа 2021 оны 02 сарын 18-ны өдрийн "Хэргийн материалыг хохирогч, түүний албан ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид танилцуулсан тухай" тэмдэглэлийн доод "Б.А" гэсэн хэсэгт хохирогчийн гарын үсгийг хуурамчаар үйлдэн зөрчлийн хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн үйлдлийг хууль сахиулагч үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй, гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч А.Хыг нотлох баримт хуурамчаар үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан, Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заажээ.
Хохирогч С.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй боловч шүүгдэгчээс хохирогчид нийт 11,784,000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн, нотлох баримт хуурамчаар үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ат бодит хохирол учраагүй байх тул шүүгдэгч А.Хаас энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч саналдаа: “Шүүгдэгч А.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дэх заалтад тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дараах ялын саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь хуурамч нотлох баримт бүрдүүлэх, зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Хохирогч, иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаатай хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаатай хорих ял оногдуулах саналтай байна. Оногдуулсан ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дэх хэсгийг журамлан нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоох, эдлэх ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, харин шүүхийн шатанд хураалгасан субару легаси маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгчид буцааж олгох, ................ дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэхийг ............... байгууллагад хүргүүлэх, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналтай байна.” гэв.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд хохирогч Б.А тайлбартаа: “Шүүгдэгч нь энэ гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бүлэглэж үйлдсэн дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй. Мөн намайг энэ хэрэгт хохирол байхгүй гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Хүндрүүлэх нөхцөл байдал буюу бүлэглэн үүрэгт ажлаа хийхээс татгалзсан гэсэн 2 хүндрүүлэх зүйл байгаа тул ял нь хөнгөдөж байна. Үүнээс гадна 7 хуурамч нотлох баримт бүрдүүлсэн байтал ганцхан гарын үсэг зурсан байдлаар нь гэм буруутайд тооцож байгаад гомдолтой байна. Хохирогчийн сэтгэл санааны байдлыг үнэлнэ гээд хуульчилсан байхад хохирол байхгүй гэж шийдвэрлэж, өнөөдрийг хүртэл 14 жил үргэлжилсэн байдлыг хайхрахгүй байгаад гомдолтой байна.” гэв.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч А.Х тайлбартаа: “Миний бие хийсэн ажилдаа хайнга хандаж Аийн өмнөөс гарын үсэг зурсан нь миний буруу. А нь зөрчлийн хэргийг эрүүгийн хэрэг болгоод өгөөч гээд гуйгаад байж байсан хүн өнөөдөр өөр юм яриад байгаад гайхаж байна. Бусад өөр нотлох баримтуудыг хуурамчаар үйлдсэн гэдэг худлаа, би хүүхдийн эрх ашгийг хамгаалахыг тулд Аийн өмнөөс гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрч байна. Аийн хувьд биднийг ажил хийх боломж олгохгүйгээр маш их өргөдөл гомдол гаргаж байдагт надад болон бусад алба хаагч нарт хэцүү байдаг. Миний хөгшин ээжийгээ асардаг оюутан охинтойгоо амьдардаг байдлыг харгалзан үзээд хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэв.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч А.Х нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч А.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогч С.Д-д хохирол төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Ял шалгасан хуудсаар шүүгдэгч А.Х нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хувийн байдалтай байна.
Шүүхээс шүүгдэгч А.Хд ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгчийг 6 сарын хугацаагаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял тус тус шийтгэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ........ дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигчид нь буцаан олгож, .......... дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт А-ийн Х-ыг нотлох баримт хуурамчаар үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг,
мөн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х-д 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялаар тус тус шийтгэж, тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Хд оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Хд тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Хын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
8.Шүүгдэгч А.Хын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шүүхийн тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус зааснаар хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ....... дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгчид буцаан олгож, ...... дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР