Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 00089

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга                                             С.Баянжаргал

Улсын яллагч                                                           Н.Дүүрэнжаргал

Хохирогч, иргэний нэхэмжлэгч                           О.Орхонтуяа

Шүүгдэгч                                                                М.Оюунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д заасан гэмт хэрэгт сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэн ирүүлсэн М.Оюунбаатарт холбогдох 201618020166 тоот эрүүгийн хэргийг хянан  хэлэлцэв.

                 

Биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1975 оны 11 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймаг Норовлин суманд төрсөн, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл-6, эхнэр хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Маньзавын 3-6 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай Хиа овгийн Мянганбаярын Оюунбаатар /РД:ЕТ75112111/.

 

Тодорхойлох нь:

 

Шүүгдэгч Оюунбаатар нь 2016 оны 08 дугаар сарын 09-ний өглөө 07 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг хоёр давааны урд 214/131 дахь километрийн заалтын тэмдэгийн орчим төв зам дээр тоёото приус-11 маркын 61-69 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад урсгал сөрж өөдөөс ирж явсан портер маркын 54-88 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гарган иргэн Я.Отгонбаяр, О.Чинсүх нарын биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд  шүүгдэгч М.Оюунбаатар мэдүүлэхдээ:.......2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Мөрөнгөөс 19 цагийн үед гарсан. Тэгээд замдаа найз Цогзолмаатайгаа машинаа ээлжилж бариад явсан. Өглөө 6 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор суманд хүн гараа өргөөд замын хажууд зогсож байхаар нь тэр хүнийг аваад Баруунхараа өнгөрч яваад тэрхэн мөчид зүүрмэглэсэн байсан. Гэтэл хүн араас хашигирах шиг болохоор нь хартал портертэй мөргөлдсөн. Дараа нь портерын жолооч хөлөө хавчуулчихлаа гээд хашгираад би хөлийг нь сугалж авч өгсөн. Тэгээд Сэлэнгийн цагдаа дуудсан. Ийм л юм болсон гэв.

 

2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд хохирогч Я.Отгонбаяраас:......Одоо биеийн байдлын зовиур нь хавирганууд л байна. Сайн бороолоогүй байна гэсэн. Гараа хөдөлгөж болохгүй байгаа. Байнга дээшээ хараад унтдаг. Хажуу тийшээ харж унтаж чаддаггүй. Хөл бол дандаа л таягтай байгаа. Ганцхан гомдолтой зүйл гэвэл зардлаа л төлүүлмээр байна. Түүнээс энэ залууг шийтгээд байх сонирхол алга. Цаашид гарах зардлаа ч гаргуулмаар байна. Энэ ослоос болоод хүүхдүүдэд ч бас зардал их гарсан. Нэг нь Багануурт, нөгөө нь Эрдэнэтэд байдаг. Өнөөдөр л гэхэд шүүх хуралд орох гээд хүүхдүүдээ дуудаад нэг нь Багануураас, нөгөө нь Эрдэнэтээс ирсэн. Биеийнхээ байдлыг бодож эмчилгээний зардлыг л хүсэх байна. Өөр хэрэг төвөгт оруулаад байх бодол санаа байхгүй гэв.

2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд хохирогч О.Чинсүх мэдүүлэхдээ:...... 2016 оны 08 дугаар сарын 09-нд хотоос өглөө гарсан. Тэгээд Баруунхараад осолд орсон. Ослоос хойш ажлаа хийж чадахаа байсан. Хөл бүрэн эдгээгүй байна. Дарханд гипс тавиулаад сар гарангийн дараа аймгийнхаа эмнэлэгт үзүүлэхэд хотод үзүүл гэсэн. Тухайн үед энэ ахад хотод үзүүлэх хэрэгтэй байгаагаа хэлсэн. Тэгээд намайг дагуулж хотод очоод гипс л солиулсан. Хохиролоо төлүүлж авмаар байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгч хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Орхонтуяа мэдүүлэхдээ:

..........Энэ хүн үнэхээр хэнэггүй. Түрүүчийн шүүх хуралд хохиролоо төлүүлнэ гэж  хойшлуулснаас хойш нэг ч уулзаагүй. Арай гэж нэг удаа утсаар ярьсан. Өмнөх шүүх хурлын дараа уулзах гэсэн чинь зугтаагаад явчихсан осолд орсон машиныг банкны зээлээр авсан сард 4000000 төгрөг эргэн төлдөг, амьдаргаа залгуулдаг гол зүйл маань байсан Машины хохирол 4,2 сая төгрөгөө төлчихвөл гомдол санал байхгүй хохирол төлүүлнэ  гэв.

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Я.Отгонбаяр мэдүүлэхдээ: .... Баруунхараа өнгөрөөд явж байтал гэнэт өөдөөс машин гарч ирээд манай машинтай мөргөлдсөн. Би тэр үед машины арын суудалд сууж явсан болохоор яг нарийндаа юу болсныг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд би машинд ганцаараа арын суудлын урд зайд хэвтэж байсан..... намайг машинаас гарахад миний сууж явсан машин портер маркын машинтай мөргөлдсен байсан...... Одоогоор эмчилгээнии зардалд 800,000 орчим тегрөг зарцуулагдаад байна..... Би бүрэн гүйцэт эмчлүүлмээр байна. Эмчилгээний зардлаа нэхэмажилж байна. Эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна /хх-ийн 19-р хуудас/

Мөрдөн байцаалтанд хохирогч О.Чинсүх мэдүүлэхдээ: ...07 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сум дөхөж Даваа өгсөөд 40-50 км/цагийн хурдтай 'явж байтал өөдөөс ирж явсан тоёота приус-11 маркын машин гэнэт урсгал сөрөөд ирсэн. Би тоормоз гишгэтэл миний машины өөдөөс ирээд мөргөсөн…... гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. /хх-ийн 23-р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч П.Цогзолмаа мэдүүлэхдээ: Миний  приус маркын 61-69 өма улсын дугаартай машиныг найз Оюунбаатар жолоодоод 2016 оны 08 дугаар сарын 08-ны орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гарсан..... Тэгээд 07 цагийн орчим Баруунхараа өнгөрч яваад зам тээврийн осолд өртсөн. Тухайн үед би Оюунбаатарын хажууд сууж явсан ба осол гарах үед унтаж байсан....... Би өөрийн хүсэлтээр машины хохирлын үнэлгээ гаргуулаагүй, надад нэхэмжлэх зүйл байхгүй. Надад гомдол санал байхгүй. /хх-ийн 25-р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Оюунсүрэн мэдүүлэхдээ:.....Энэ үед би жолоочын арын суудалд суугаад унтаж явсан. Нэг мэдэхэд л түс тас гээд явсан. Намайг сэрэхэд миний сууж явсан машин зам дээр портер машинтай мөргөлдсөн байсан...... Оюунсүрэн миний бие хэргийн материалтай танилцахгүй. Шүүх хуралд оролцохгүй. Эмчилгээний болон замын зардалаа зохих журмын дагуу нэхэмжлэх болно. /хх-ийн 43-р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч Д.Батсайхан мэдүүлэхдээ....07 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Баянгол сум дөхөж явтал гэнэт өөдөөс ирж явсан тоёото приус-11 маркын машин өөдөөс урсгал сөрж орж ирээд урдаас мөргөсөн.....Надад гэмтэл бэртэл учираагүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 27-р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч Д.Сайхантуяа мэдүүлэхдээ: “...07 Цагийн орчим би унтаж явтал тас гээд осол болсон. Сэрээд хартал төв зам дээр манай машины өөдөөс жижиг тоёото приус маркын машин мөргөсөн байсан......Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 18-р хуудас/

        Мөрдөн байцаалтанд хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Орхонтуяа мэдүүлэхдээ: ... 2016 оны 08 дугаар сарын 09-нд өглөө 07 цагийн орчим манай төрсөн дүү О.Чинсүх нь миний эзэмшлийн портер маркын 54-88 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Баянгол сумын ойролцоо 2 даваа гэх газар төв зам дээр зам тээврийн осолд орсон. Уг осолын улмаас миний эзэмшлийн портер маркын 54-88 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл эвдэрч гэмтсэн. Би өөрийн машины эвдрэл гэмтэлд үнэлгээ гаргуулсан ба үнэлгээнд заагдсан 4002500 төгрөгийг нэхэмжилж байна..... Үнэлгээ гаргуулахад зарцуулсан 195,000 нэхэмжилж байна... Хохиролоо гаргуулаад авчихвал надад гомдол санал байгүй. /хх-ийн 24-р хуудас/

Мөрдөн байцаалтанд сэжигтэн, яллагдагч М.Оюунбаатар мэдүүлэхдээ: Тэгээд Баруунхараа дөхөх үед Цогзолмаа бид 2 машинаас бууж гар нүүрээ угаасан. Тэгээд би дахиж машин жолоодоод Баруунхараа өнгөрч яваад зүүрмэглэсэн байна лээ. Энэ үед өөдөөс портер машин ирж таараад, ард сууж явсан өвгөн хашгирсан. Энэ үед би цочихдоо сөрөг урсгалруу дараад портерын урдаас мөргөсөн. Осол болсны дараа би машинаас бууж портерын жолоочид тусалсан..... Отгонбаяр өвгөнийг гэмтлийн эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлсэн. Одоо дахиж уулзана. Чинсүхэд 40,000 төгрөг өгсөн. Одоогоор Чинсүхтэй ярихад эмчилгээний зардал, портер машинаа янзлуулах зардал нэхэмжилнэ гэж байсан..... Замын байцаагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Миний буруутай үйлдлээс болж зам тээврийн осол гарсан. Би бүх хохирол, эмчилгээний зардлыг төлж барагдуулна. Би тухайн үед архи дарс уугаагүй, эрүүл явсан. Ядарч явсанаас боллоо. /хх-ийн 75-р хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-р хуудас/

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, фото зургууд /хх-ийн 05-07-р хуудас/

Замын цагдаагийн шинжээчийн 52 тоот дүгнэлт: тоёото приус маркын 61-69 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Хиа овогт Мянганбаярын Оюунбаатар нь Монгол улсын ЗХД-ийн 2.7 Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. А/ Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох... 8. Тээврийн хэрэгсэл байрлан явах. 8.2 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...... гэсэн заалт зөрчсөнөөс зам тээврийн осол гаргасан гэх дүгнэлт /хх-ийн 30-р хуудас/

Бан Хас ХХК-ны Хөрөнгө, даатгалын үнэлгээ /хх-ийн 53-59-р хуудас/

Дархан-уул аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Э.Отгончимгийн гаргасан 2016.08.16-ны өдрийн шүүх эмнэлэгийн 867 тоот: Я.Отгонбаярын биед баруун 3 хавирганы битүү хугарал, тархи.доргилт, дагз, 2 хацар. хамар, дээд уруул, баруун мөр, эгэмд зулгаралт, 2 нүдний зовхи, чамархай, баруун хөх, баруун мөр, бугалга, шуу, баруун сарвуу, 1-р хуруу, алга, баруун гуяа, 2 шилбэ. өвдөгт цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд еренхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна... гэсэн дүгнэлт... /хх-37-р хуудас/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч Б.Ариунзул, шинжээч эмч Б.Ганзориг. Т.Номинцэцэг нарын 2016.09.12-ны өдрийн шүүх эмнэлэгийн 1156 тоот: Я.Отгонбаяоын биед зүүн шаант ясны дээд булуунд бяцарсан хугарал, баруун талд 3 хавирганы хугарал, тархи доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, дагз, 2 хацар, хамар, дээд уруул, баруун мөр, эгэмд зудгаралт, 2 нүдний зовхи, чамархай баруун хөх, баруун мөр, бугалга, шуу, баруун сарвуу, 1-р хуруу, алга, баруун гуя, 2 шилбэ, өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо дээрх гэмтэл нь зам тээврийн осолын үед үүсэх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 40-41-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 81-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 83-р хуудас/, жолоочийн үнэмлэх, иргэний үнэмлэхний хуулбар, тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 85-86-р хуудас/,хохиролын баримтууд /хх-ийн 90-95-рхуудас/ зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн баримтаар:

          Шүүгдэгч М.Оюунбаатар нь 2016 оны 08 дугаар сарын 09-нд өглөө 07 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг 2 давааны урд 214/131 дахь километрийн заалтын. тэмдэгийн орчим тев зам дээр тоёото приус-11 маркын 61-69 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад урсгал сөрж өөдөөс ирж явсан портер маркын 54-88 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гарган иргэн Я.Отгонбаяр, О.Чинсүх нарын биед нь хүндэвтэр гэмтэл     учруулсан байна. Шүүгдэгч М.Оюунбаатар үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байна.

Хэргийн зүйлчлэл тохирсон. Прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтийн дагуу ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв. Хохирогч Я.Отгонбаяр, О.Чинсүх нарын эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчүүлэхэд гарсан эмчилгээний зардалд Я.Отгонбаярт 1000000 төгрөг, О.Чинсүхэд 900000 төгрөгийн хохиролыг төлсөн, хохирогч нар хохиролоо авсан талаар мэдүүлсэн. Иргэний нэхэмжлэгч О.Орхонтуяагийн машинд  учирсан хохирол 4002500 төгрөг, хохиролын үнэлгээ тогтоолгоход гарсан 195000 төгрөг, шүүхэд ирсэн зардал 31000 төгрөг бүгд 4228500 төгрөгийг М.Оюунбаатараас гаргуулах нь зүйтэй байна. Шүүгдэгчийн хувьд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнг ял хөнгөрүүлэх үндэслэлд, хохирол төлбөрөө төлөөгүйг ял хүндрүүлэх үндэслэлд тооцов. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг, М.Оюунбаатарын 249458 дугаартай жолооны үнэмлэхийг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд  шилжүүлэхийг  тогтоолд тусгах нь зүйтэй байна.

  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283,284,286,290 дугаар зүйлийн 290.3,294, 295, 296 дугаар зүйлиййн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1.Шүүгдэгч Хиа овогт Мянганбаярын Оюунбаатарын тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай. 

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д зааснаар шүүгдэгч М.Оюунбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 02 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар М.Оюунбаатарт оногдуулсан 02 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

 4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.Оюунбаатараас бусдын эд хөрөнгөнд учирсан гэм хорын  хохиролд 4228500 төгрөгийг гаргаж Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум 1-р баг 1-1-14 тоотод оршин суугч иргэний нэхэмжлэгч Боржигон овогт Орхонбатын Орхонтуяа /ТЕ83030364/-д олгосугай.   

           5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг дурьдсугай.

6.Шүүгдэгч М.Оюунбаатарын 249458 тоот жолооны үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг ерөнхий шүүгчийн туслах Д.Төр-Амгаланд даалгасугай.

  7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Оюунбаатарт өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.  

  8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.    

  9.Эрүүгийн байцан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар  энэ шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй.

  10.Шийтгэх тогтоод гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж,М.Оюунбаатарыг цагдан хорьсон таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                                Б.АЛТАНЦЭЦЭГ