Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2018/03218

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 17-р хороо, Ганьтийн 40-р байрны 63 тоотод оршин суух, РД-ЧЖ66072362, Боржигон овогт Шаравын Чимгээгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 12-р хороо, 6-р бичил хороолол, 20-р байрны 93 тоотод оршин суух, РД-ЧЛ49020611,Тайж нар овогт Пүрэвжалын Сүхбаатар,

хариуцагч-Баянгол дүүрэг, 12-р хороо, 6-р бичил хороолол, 20-р байрны 93 тоотод оршин суух, РД-ЧЛ54103102, Тайж нар овогт Төмөрхүүгийн Загдсүрэн,

хариуцагч-Чингэлтэй дүүрэг, 13-р хороо, Сургуулийн 38-р гудамж, 751Б тоотод оршин суух, РД-ЧО67121371, Адиа овогт Чойжилын Золжаргал нарт холбогдох,

 Икс лэнд констракшн ХХК-д хөрөнгө оруулсан болохыг тогтоох, тус компанийн хувьцааны 50 хувийг эзэмшигчээр тогтоолгох, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байр, 06 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205040301 дугаарт бүртгэгдсэн, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох,   Д.Дамдинсүрэнтэй хамтран эзэмшдэг газрын талийгаач С.Батбаатарт ногдох хэсгийн хамтран эзэмшигчээр тогтоолгох,   улсын 90-90 УБД дугаартай, Порше маркийн автомашины эзэмшигчээр тогтоолгох, эдгээр хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчээр бүртгэх бүртгэлийг хийхийг бүртгэлийн болон холбогдох  байгууллагад даалгуулах,   хүү Б.Баттөрийг өвлүүлэгч С.Батбаатарын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, Икс лэнд констракшн ХХК-ийн хувьцааны ногдох хэсгийн өвлөгчөөр тогтоолгох, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, /16081/8 Энхтайвны өргөн чөлөө 119 дүгээр байр, улсын бүртгэлийн Ү-2205040300 дугаарт бүртгэгдсэн, 7 тоот орон сууц, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, /16081/8 Энхтайвны өргөн чөлөө 119 дүгээр байр, улсын бүртгэлийн Ү-2205040301 дугаарт бүртгэгдсэн 6 тоот орон сууцнаас түүнд оногдох хувийг гаргуулах, 90-90 УБД дугаартай Порше маркийн машин,  10-30 УНБ дугаартай Хьюндай маркийн машин, 83-83 УБЧ дугаартай автомашинаас ногдох хувийг гаргуулах,  Мобикомын 99119192, 99114041, 99062626, 99066868, 99296262, 94016262 дугааруудыг эзэмших эрхтэй болохыг  тогтоолгох, Чингэлтэй дүүргийн 5-р хороонд Т.Дамдинсүрэнтэй хамтран эзэмшдэг С.Батбаатарын эзэмших хэсгийн газрын эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэл,

  С.Батбаатарын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, Икс лэнд констракшн ХХК-ийн хувьцааны ногдох хэсгийг  тогтоолгох, Баянгол дүүрэг, 5-р хороо,  10-р хороолол, 119-р байрны 6, 7 тоот   орон сууцнуудын ногдох хувийг тогтоолгох, Ланд круйзер маркийн 83-33 УБЧ дугаартай автомашин, Порше маркийн 90-90 УБД дугаартай автомашин, 10-30 УНБ улсын дугаартай автомашинуудын ногдох хувийг тогтоолгох, Г.Дамдинсүрэнтэй хамтран эзэмшдэг газрын оногдох хувийн эзэмшигчээр тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

гуравдагч этгээд- Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, 2А байрны 47 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЧЛ57061019, Тайж нар овогт Төмөрхүүгийн Дамдинсүрэнг оролцуулан хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.Чимгээ, хариуцагч П.Сүхбаатар, Т.Загдсүрэн нарыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнх-Ачит, хариуцагч нарын өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Дамдинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч нь Икс лэнд констракшн ХХК-д хөнгөн бетоны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөөр хөрөнгө оруулсан болохыг тогтоох, тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байр, 06 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205040301 дугаарт бүртгэгдсэн, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох,   Д.Дамдинсүрэнтэй хамтран эзэмшдэг газрын С.Батбаатарт ногдох хэсгийн хамтран эзэмшигчээр тогтоолгох,   улсын 90-90 УБД дугаартай, Порше маркийн автомашины эзэмшигчээр тогтоолгох,дээрх эрх болон хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчээр бүртгэх бүртгэлийг хийхийг бүртгэлийн болон холбогдох  байгууллагад даалгуулах,   хүү Б.Баттөрийг өвлүүлэгч С.Батбаатарын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, Икс лэнд констракшн ХХК-ийн хувьцааны ногдох хэсгийн өвлөгчөөр тогтоолгох, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, /16081/8 Энхтайвны өргөн чөлөө 119 дүгээр байр, улсын бүртгэлийн Ү-2205040300 дугаарт бүртгэгдсэн 7 тоот орон сууц, улсын бүртгэлийн Ү-2205040301 дугаарт бүртгэгдсэн , 6 тоот орон сууцнаас түүнд оногдох хувийг гаргуулах, 90-90 УБД
 дугаартай Порше маркийн машин,  10-30 УНБ дугаартай Хьюндай маркийн машин, 83-83 УБЧ дугаартай, Ланд круйзер маркийн автомашинаас ногдох хувийг гаргуулах,  Т.Дамдинсүрэнтэй хамтран эзэмшдэг газрын оногдох хувийг тогтоолгох, Мобикомын 99119192, 99114041, 99062626, 99066868, 99296262, 94016262 дугааруудыг эзэмших эрхтэй болохыг  тогтоолгохыг хүссэн түүний хууль ёсны төлөөлөгч Ш.Чимгээгийн нэхэмжлэл болон С.Батбаатарын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, Икс лэнд констракшн ХХК-ийн хувьцааны ногдох хэсгийг  тогтоолгох, Баянгол дүүрэг, 5-р хороо,  10-р хороолол, 119-р байрны 6, 7 тоот дахь  орон сууцнуудын ногдох хувийг тогтоолгох, Ланд круйзер маркийн 83-33 УБЧ дугаартай автомашин, Порше маркийн 90-90 УБД дугаартай автомашин, 10-30 УНБ улсын дугаартай автомашинуудын ногдох хувийг тогтоолгох,   Т.Дамдинсүрэнтэй хамтран эзэмшдэг газрын оногдох хувийг тогтоолгох сөрөг нэхэмжлэл болох зохигч дэмжсэн, тодруулсан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн /2-р хх, х-229-232, 233, 3-р хавтас, х-46/ шаардлагуудыг хэлэлцлээ.

 Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Нэхэмжлэгч миний бие С.Батбаатартай 2005 онд танилцах үед би өөрийн бизнестэй байсан бөгөөд ОХУ-аас мотоциклийн сэлбэг оруулж ирж, 20 тн-ын 2 чингэлэгт  зардаг,  3 өрөө байртай, машинтай байсан. С.Батбаатар замын цагдаад замын цагдаагаар ажилладаг байсан. Бид миний хийж байгаа бизнесийг өргөжүүлье гэж ярилцаад, 2006 оны 05  сарын 08 өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Уг гэрээний 3.1-т, хамтын үйл ажиллагааны үр дүнгээс үүдсэн зардал, олсон орлого, өр авлага бусад зүйлс нь талуудын хамтран өмчлөх дундын өмч байхаар, 1.1-т, хамтран ажиллах гэрээтэй холбоотой хөрөнгө оруулалтыг 50, 50 хувиар гаргахаар тусгаж, хамтран бизнесийн үйл ажиллагаа явуулахад хуулийн этгээд байгуулаагүй. Гэтэл хамтран бизнесийн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байсан тул 2007-05-15 өдөр 2 сая төгрөгийн дүрмийн сантай, Икс лэнд констракшн ХХК-ийг байгуулсан. 2006 оны 12 сард би өөрийн 3 өрөө орон сууцаа зараад, хөнгөн бетоны үйлдвэрийн тоноог төхөөрөмжийг БНХАУ-аас оруулж ирж, мэргэжилтэн авчирч тоног төхөөрөмжийг угсрах, суурилуулах, ажилчдыг сургах зэрэгт шаардагдсан хөрөнгүүдийг би дангаараа гаргасан.  

 2007-09-24 өдөр би хүү Батбаатарын Баттөрийг төрүүлсэн тул  хүүхдээ харж, үйлдвэрлэлээ явуулах, зээл авах зэрэгт амар хялбарыг бодолцож, 2007-11-08 өдөр Икс лэнд констракшн ХХК-иас өөрийн эзэмшдэг   1 сая   төгрөгийн хувьцаа эзэмших эрхээ бэлэглэлийн гэрээгээр С.Батбаатарт  шилжүүлсэн.

С.Батбаатар миний оруулж ирсэн хөнгөн бетоны үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үнэ  152 500 000 төгрөгөөр Икс лэнд констракшн ХХК-ийн  дүрмийн санг нэмж, дүрмийн санг 2011-04-22 өдөр  154 500 000 төгрөг болгож, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Үүнийг би 2012-02-24 өдөр С.Батбаатарыг нас барсны дараа мэдсэн. Би хөнгөн бетоны үйлдвэрийн тоног төхөөрөмжийн  үнийг гаргасан, бид хоёрын хамтын ажиллагааны дүнд бий болсон хөрөнгө тул намайг Икс лэнд констракшн ХХК-ийн 50 хувийн хөрөнгийг оруулсан болохыг тогтоож, тус компанийн хувьцааны 50 хувийг эзэмших эрхтэй болохыг тогтоож өгнө үү? Намайг түүнтэй хамтын амьдралтай байсныг шүүх тогтоосон .

Миний бие хамтран ажиллах гэрээний дагуу өөрт ногдох ногдол ашгийг авч байгаагүй бөгөөд миний хамтран амьдрагч, компанийн хувьцаа эзэмшигч С.Батбаатар компанийн  ногдол ашгийг өөрийн нэр дээр авсан. Иймд ч энэхүү орлогоор босгосон бүхий л эд хөрөнгө, тухайлбал Баянгол дүүргийн, 5 дугаар хороо, 10-р хороолол, 119-р байрны 06, 07 тоот үл хөдлөх хөрөнгө, Чингэлтэй дүүргийн 5-р хороо, Тэнгис кино театрын ард байрлах 0,07 га дундын эзэмшлийн газар, Ланд Крузер маркийн, 83-38 УБЧ улсын дугаартай автомашин, Порше маркийн 90-90 УБД улсын дугаартай автомашин, 10- 30 УНБ улсын дугаартай автомашин зэргийн өмчлөгчөөр С.Батбаатар бүртгэгдсэн болно.

  Икс лэнд констракшн ХХК-ийн орлогын 50 хувь нь надад оногдох ногдол ашиг байсан юм. Иймд миний бие дээрхи хөрөнгийн 50 хувь буюу Баянгол дүүргийн, 5 дугаар хороо, 10-р хороолол, 119-р байрны 06 тоот үл хөдлөх хөрөнгө, Чингэлтэй дүүргийн 5-р хороо, Тэнгис кино театрын ард байрлах 0,07 га дундын эзэмшлийн газар болон  улсын 90-90 УБД дугаартай, Порше маркийн автомашины эзэмшигчээр тогтоолгох, эдгээр хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчээр бүртгэх бүртгэлийг хийхийг бүртгэлийн болон холбогдох  байгууллагад даалгуулахаар шаардаж байна.

  Миний хүү Б.Баттөр нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлд заасны дагуу өвлүүлэгч С.Батбаатарын хууль өсны өвлөгч болохыг тогтоож өгнө үү? С.Батбаатарын нэр дээр байгаа бүх үл хөдлөх хөрөнгө болон бусад хөдлөх хөрөнгийг өвлөх эрхтэй тул Икс лэнд констракшн ХХК-ийн  хувьцааны  ногдох хэсгийн эзэмшигчээр тогтоож өгнө үү?

 Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, /16081/, Энхтайвны өргөн чөлөө 119 дүгээр байр, улсын бүртгэлийн Ү-2205040300 дугаарт бүртгэгдсэн 7 тоот орон сууц, улсын бүртгэлийн Ү-2205040301 дугаарт бүртгэгдсэн  06 тоот орон сууцнаас түүнд оногдох хувийг гаргуулах, 90-90 УБД
 дугаартай, Порше маркийн машин,  10-30 УНБ дугаартай, Хьюндай маркийн машин, 83-83 УБЧ дугаартай, Ланд круйзер маркийн автомашинаас ногдох хувийг гаргуулах, Д.Дамдинсүрэнтэй хамтран эзэмшдэг газрын талийгаач С.Батбаатарт ногдох хэсгийн хамтран эзэмшигчээр тогтоолгох,  Мобикомын 99119192, 99114041, 99062626, 99066868, 99296262, 94016262 дугааруудыг эзэмших эрхтэй болохыг  тогтоож  өгнө үү? гэв.

Хариуцагч  П.Сүхбаатар, Т.Загдсүрэн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч  тайлбартаа: Ш.Чимгээгийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Икс лэнд констракшн ХХК-д хөрөнгө оруулсан болохыг тогтоолгох, тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, холбогдох бүртгэл хийхийг даалгуулахаар шаардсан нь үндэслэлгүй.

Хамтран ажиллах гэрээ байгуулсан, хөнгөн бетоны үйлдвэр оруулж ирсэн байна. Гэтэл Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д, компани нь хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй байхаар заасан. Эндээс компани тусдаа хөрөнгөтэй байх нь тодорхой байна. Хамтран ажиллах гэрээгээр Икс лэнд констракшн ХХК-ийн хувьцааг эзэмшихээр тохирсон зүйл байхгүй. Компанийн  үйл ажиллагаанд зарцуулсан хөрөнгө, үйл ажиллагаанаас бий болсон зүйл тодорхойгүй байгаа. Хөнгөн бетоны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Залуу монгол корпорацийн  хашааг хөлслөж байршуулж байсныг Ш.Чимгээ өөрийн хамаатан үеэлдээ буюу түүний Босох өргөө ХХК-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байсныг Босох өргөө ХХК-ийн бусдад төлөх шүүхийн шийдвэртэй өр төлбөрт хураалгаж, өрийг нь барагдуулсан байдаг. Икс лэнд констракшн ХХКомпанийн дүрмийн санг нэмэгдүүлснийг Ш.Чимгээ С.Батбаатарыг нас барсны дараа мэдсэн үйл явдлаас харахад дүрмийн санг нэмэгдүүлснийг Ш.Чимгээ мэдээгүй бөгөөд хөнгөн бетоны үйлдвэрийн тоног төхөөрөмжөөр Икс лэнд констракшн ХХК-ийн дүрмийн сан нэмэгдэж, бүртгэгдсэн зүйл байхгүй.  Нэмэгдсэн байсан ч,  Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т, хувьцаа эзэмших эрхийг нотлох тухай заасан. Иймд Ш.Чимгээ Икс лэнд констракшн ХХК-д хөрөнгө оруулсныг болон  хувьцаа эзэмшигчээр тогтоох хууль зүйн үндэслэлгүй.  Компаний дүрмийн санг нэмэгдүүлсэн асуудлыг өвийн асуудлын дараа бүртгэлийн байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ.

Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байрны 6, 7 тоот дахь,  талийгаач С.Батбаатарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг үүсгэхэд Ш.Чимгээ  хөрөнгө оруулаагүй. Тухайн 119 дүгээр байр нь 10 давхар бөгөөд  захиалагчдын хөрөнгөөр  Икс лэнд констракшн ХХК  барьж ашиглалтанд оруулсан. Ш.Чимгээгийн  заагаад байгаа үндэслэл болох орлогоор нь орон сууц босгосон гэх хөнгөн бетоны үйлдвэр нь оруулж ирснээс хойш үйл ажиллагаа явагдаж байгаагүй, 2006 онд хөлдсөнийг Ш.Чимгээ мэдэж байгаа. Дээрх үйлчилгээний зориулалттай байрууд компанийн бий болгосон хөрөнгө тул С.Батбаатар өөрийн нэр дээр гэрчилгээ гаргаад, ХХБанкнаас авсан зээлд барьцаалсан байгаа. Иймд 06 тоот үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Ш.Чимгээ өөрийгээ  тогтоолгохоор шаардах эрхгүй.

 Т.Дамдинсүрэнтэй хамтран эзэмшдэг газрын, талийгаач С.Батбаатарт оногдох хэсгийн хамтран эзэмшигчээр Ш.Чимгээг тогтоолгох, холбогдох бүртгэл хийхийг даалгуулахаар шаарджээ.

 Гэтэл С.Батбаатар нь Икс лэнд констракшн ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшигч байхдаа Т.Дамдинсүрэнтэй хамтарч газар эзэмших эрхийг авсан юм. Ш.Чимгээгийн хөрөнгө ороогүй. Анх Т.Дамдинсүрэн нь гараж барих зорилгоор газрыг эзэмшсэн байдаг  бөгөөд  119 дүгээр байрыг хамтарч барьсны дараа С.Батбаатартай хамтарч, байшин барих зорилгоор С.Батбаатарын нэрийг хамтран эзэмшигчээр уг газарт оруулсан юм.

Ланд круйзер маркийн, 83-33 УБЧ дугаартай автомашин, Порше маркийн 90-90 УБД дугаартай автомашин, 10-30 УНБ улсын дугаартай, Хьюндай маркийн автомашинууд нь С.Батбаатарын нэр дээр эзэмших эрхтэй байсныг Монкорд хадгаламж зээлийн хоршооноос авсан зээлд С.Батбаатар барьцаалуулж, хариуцагч Ч.Золжаргалын эзэмшилд уг автомашинуудын эзэмших эрхийг шилжүүлсэн байдаг. Ш.Чимгээгийн хөрөнгө энд ороогүй тул  Порше маркийн, улсын 90-90 УБД дугаартай автомашины эзэмшигчээр түүнийг тогтоолгох үндэслэлгүй,  холбогдох бүртгэл хийхийг даалгуулахаар тэр шаардах эрхгүй.

Мобикомын утасны 99119192, 9114041, 99062626, 99296262, 94016868  дугааруудын эзэмшил  Ш.Чимгээд хамааралгүй учраас Ш.Чимгээг эзэмшигчээр тогтоох хууль зүйн үндэслэлгүй юм.

Хүү Б.Баттөрийг өвлүүлэгч С.Батбаатарын өвлөгдөх бүх эд хөрөнгийг өвлөх эрхтэй болохыг тогтоолгох, холбогдох бүртгэл хийхийг даалгуулах гэжээ

 С.Батбаатар нь хариуцагч нарын төрсөн хүү бөгөөд өвчний учир нас барсан. Хүү нь албан ёсоор хэн нэгэнтэй гэрлэлтээ бүртгүүлж байгаагүй. Ш.Чимгээгийн хүү Б.Баттөр нь  С.Батбаатараар овоглосон боловч  С.Батбаатарын хүүхэд биш гэдэг нь шүүхийн шинжилгээгээр батлагдсан.

  Ш.Чимгээ болон хариуцагч нарын  хүү С.Батбаатар нь 2006 оноос хойш хамтарч ажиллах гэрээ байгуулсан байгаа боловч нэг жил болоод хоорондоо маргалдаж, хамтарч ажиллаж чадахгүй болсон. Улмаар 2006-2008 он хүртэл хоорондоо маргаж шүүхээр явсан. Ш.Чимгээ нь зургаан удаа   хуурамч бүртгэл хийлгэж, хариуцагч нарын хүүгийн компанийг өөрийн болгох гэж явсан .

 Гэвч Ш.Чимгээгийн хүү нь нэгэнт хүү С.Батбаатараар овоглосон  тул С.Баттөрийг С.Батбаатарын хууль ёсны өвлөгчөөр тогтоохыг зөвшөөрч байна. Икс лэнд констракшн ХХК-ийн хувьцааны ногдох хэсэг,  6,7 тоот орон сууцыг ногдох хэсгээр хамтран өмчлөх, 3 автомашиныг ногдох хэсгээр хамтран өмчлөх байх. Мобикомын дугаарууд Икс лэнд констракшн ХХК-ийн эзэмшлийнх тул дугаар эзэмшигчээр түүнийг тогтоохыг зөвшөөрөхгүй гэв.

            Хариуцагч Ч.Золжаргал шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Миний нэр дээр эзэмших эрх нь шилжсэн байгаа 83-83 УБҮ дугаартай Ланд круйзер маркийн, 10-30 УНБ дугаартай, Хьюндай  маркийн, 90-90 УБД дугаартай, Порше маркийн автомашинуудыг 2010-07-02 өдөр  С.Батбаатар нь Монкорд хадгаламж зээлийн хоршооноос авсан зээлдээ  барьцаалуулж,  зээлийн барьцаанд тавьсан. Уг автомашинууд нь Монкорд ХЗХоршооны захирлын тушаалаар миний нэр дээр шилжсэн. Улмаар С.Батбаатар 2012 онд нас барсан. Зээл нь төлөгдөж дуусаагүй байгаа. С.Батбаатарын зээл төлөгдөөд, Монкорд ХЗХоршоог хохиролгүй болгосон тохиолдолд   миний бие уг  автомашинуудыг буцаан шилжүүлэхэд татгалзахгүй. Шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Хариуцагч П.Сүхбаатар, Т.Загдсүрэн  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлдээ: Хариуцагч нарын төрсөн  хүү С.Батбаатар 2012 оны 02 сарын  24 өдөр өвчний улмаас нас барсан. Үүнээс хойш Б.Баттөрийн хууль ёсны төлөөлөгч Ш.Чимгээ шүүхэд удаа дараа нэхэмжлэл гаргаж, төрсөн эцэг, эх болох П.Сүхбаатар, Т.Загдсүрэн нарт холбогдуулан өвлөгдөх эд хөрөнгө болон түүний хөрөнгөөс өөртөө  авахаар  маргаан үүсгээд 6 дахь жилээ болж байгаа.

             Ш.Чимгээ нь талийгаач С.Батбаатарын төрсөн эцэг, эх болох  хариуцагч нарыг хууль ёсны өвлөгч биш гэж маргаж байгаа учир   хариуцагч нарыг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт заасан,  өвлүүлэгчийн хууль ёсны өвлөгчөөр тогтоож,    Икс лэнд констракшн ХХК-ийн хувьцааны ногдох хэсгийг өвлөх,  Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, /16081/, Энхтайвны өргөн чөлөө 119 дүгээр байр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205040300 дугаарт бүртгэгдсэн 07 тоот орон сууц, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, /16081/ Энхтайвны өргөн чөлөө 119 дүгээр байр, улсын бүртгэлийн  Ү-2205040301 дугаарт бүртгэгдсэн, 6 тоот  дахь С.Батбаатарын өмчлөлийн орон сууцнаас оногдох хувийг тогтоож өгнө үү? Мөн 3 автомашинаас ногдох хувийг тодорхойлж тогтоож өгнө үү? Чингэлтэй дүүргийн 5-р хороо, Тэнгис кино театрын ард байрлах 0,07 га хэмжээтэй, Т.Дамдинсүрэнтэй хамтран эзэмшдэг газрын С.Батбаатарт ногдох хувийн эзэмшигчээр тогтоож өгнө үү?  гэв.

            Нэхэмжлэгч Ш.Чимгээ сөрөг нэхэмжлэлийн  тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Эд нарын өвлөхийг хүссэн хөрөнгийн 50 хувийн өмчлөгч нь би бөгөөд үлдэх хэсгийг миний хүү Б.Баттөр бүхэлд нь өвлөх эрхтэй юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Дамдинсүрэн   тайлбартаа: Ш.Чимгээ 2006 онд С.Батбаатартай хамтран ажиллах гэрээ байгуулж, С.Батбаатарыг хөнгөн бетоны үйлдвэр оруулж ирэхээр гадаад явсан хойгуур, гарын үсгийг нь дуурайлган зурж, хуурамч бичиг баримт бүрдүүлж, С. Батбаатарыг компанийн хувьцаа эзэмшигчээс хассан байсныг энэ 2 заргалдаж, шүүхээр явж шийдвэрлүүлсэн бөгөөд Ш.Чимгээ өөрийгээ хуурамчаар бичиг баримт үйлдсэн эрүүгийн хэргээс чөлөөлүүлэхийн тулд  Икс лэнд констракшн ХХК-иас  өөрийн эзэмшдэг  хувьцааг бэлэглэлийн гэрээгээр С.Батбаатарт шилжүүлсэн. Хөнгөн бетоны үйлдвэр нь 2006 онд хөлдсөн. Ажиллаж, орлого олсон зүйл байхгүй. Ш.Чимгээ хэрэгт нотлох баримтаар өгсөн хөнгөн бетон үйлдвэрлэсэн мэт хийсэн худалдах худалдан авах гэрээнүүд нь дүр үзүүлж хийсэн гэрээ  юм. Ш.Чимгээ өөрийн үеэл гэсэн байх, эгчийнхээ Босох өргөө ХХК-д Залуу монгол корпорацийн хашаанд хадгалуулсан байсан хөнгөн бетоны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг  270 сая төгрөгийн өрөнд өгөхөөр, бэлэглэлийн гэрээ байгуулж шилжүүлж өгсөн. Ингээд 2007 оны сүүлч, 2008 оны эхээр С.Батбаатар над дээр ирээд, би нэг гишүүнтэй компанитай, тантай хамтарч ажиллая, Ш.Чимгээтэй хамтарч ажиллах гэсэн чинь ёстой худлаа юм байна гэсэн. Тэгээд бид 2 хамтарч ажиллахаар болж, 2008 онд  Баянгол дүүрэг, 5-р хороонд орон сууцны байр /119 дүгээр/ барих гэрээ хийгээд, захиалагч нараас хөрөнгийг цуглуулах ажлыг хийсэн. Мөн  би барилга барих хөрөнгийг олж босгож,  2011 он хүртэл барилгыг барьж дуусгасан.Энэ барилгыг барихад  Ш.Чимгээ болон Т.Загдсүрэн, П.Сүхбаатар нараас хөрөнгө ороогүй. Ш.Чимгээ 2007 оноос хойш С.Батбаатарыг нас барах хүртэл компанийн  хөрөнгө оруулалт, хувьцаа эзэмших эрхийн талаар маргаан үүсгээгүйг би хамт ажиллаж байсан учир сайн мэдэж байгаа. 119-р байрны 06, 07 тоот байрнуудын талаар би  Икс лэнд констракшн ХХК-д холбогдуулан 2011 оны 06 сард шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хэргийг шийдвэрлэхээс өмнө С.Батбаатар нас барсан, дараа нь эдгээр хүмүүсийн өвлөх эрхийн маргаанаас үүдэн, өвийн асуудлыг шийдэгдтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзэгдсэн, одоог хүртэл шийдвэрлэгдээгүй байгаа. Энэ хэрэгт 6, 7 тоот орон сууцыг болон бусад байр гаражуудыг битүүмжлэх арга хэмжээ авагдсан яваа. Ш.Чимгээ урьд нь сэлбэг зардаг байсан нь үнэн байх. Гэтэл нэг ч төгрөг оруулаагүй байж, орон сууцыг, компанийг өмчлөх гээд байдаг нь ёс суртахууны доголдол юм. Ш.Чимгээ нь С.Батбаатарыг нас барсан 2012 оноос хойш янз бүрийн үндэслэл гаргаж ирээд, 6 жил шүүхээр энэ тухай янз бүрээр заргалдаад явж байна.  Би С.Батбаатартай 2008 оноос хамтран ажилласныхаа үр дүнд Чингэлтэй дүүргийн 5-р хороо, Тэнгис кино театрын ард байрлах, миний оршин сууж байгаа 2А байрны гаднах газар болох 0,07 га хэмжээтэй газрыг барилга барьж ашиглахаар 5 жилийн хугацаатай, хамтран эзэмших болсон.  Гэвч хамтран ажиллаагүй учраас С.Батбаатар энэ газрыг хамтран эзэмших эрхгүй. Энэ газрын талаар манай байрны Тасган СӨХ захиргааны шүүхэд гомдол гаргаж, хэрэг үүсгэсэн бөгөөд газар эзэмших эрхийн хугацаа дууссан. Өнөөдөр энэ газар хэний эзэмшилд байгаа нь тогтоогдохгүй, нэхэмжлэгч, хариуцагч нар нь шаардлагаа нотлохгүй байгаа тул үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн газар эзэмшихтэй холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ? гэв.

            Нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл, зохигч, гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримт болох хамтран ажиллах гэрээ,  Икс лэнд констракшн ХХК-ийн 2007-05-14, 2007-11-09, 2013-01-03 өдрүүдийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, гишүүний анкет, бэлэглэлийн 2007-11-08 өдрийн гэрээ/ 1-р хх-15/, компаний эрх шилжүүлэх гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн жагсаалт, аж ахуйн нэгжийн гэрчилгээ, тодорхойлолтууд, дансны хуулга, Чибитэ ХХК-ийн гэрчилгээ, Чибитэ ХХК , Шин шан, Түми шүн мэн  ХХК-иудтай  байгуулсан үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ, тоног төхөөрөмжийн жагсаалт, С.Батбаатар, Ш.Чимгээ нар мөнгө хүлээлгэн өгсөн баримт, ачуулсан барааны жагсаалт, Захиргааны хэргийн шүүхийн 2008-07-29 өдрийн 214 шийдвэр, захиргааны давж заалдах шатны шүүх хуралдааны  2008-09-30 өдрийн 249 магадлал, хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2008-12-08 өдрийн 162 тогтоол, дүрмийн сангаа нэмэгдүүлж бүртгүүлэх  тухай Икс лэнд констракшн ХХК хүсэлт, үүсгэн байгуулагчийн шийдвэр, хөрөнгө үнэлүүлсэн үнэлгээний тайлан, 119-р байрны 06, 07 тоот үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээ, итгэмжлэлүүд, Монкорд ХЗХоршоотой байгуулсан зээлийн гэрээний 2011-09-12 өдрийн нэмэлт, тээврийн хэрэгслийг бүртгэх маягт, автомашин худалдах, худалдан авах гэрээ, тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрч Э.Амартүвшин, Б.Ариунгуа, Ц.Өлзийдэлгэр, А.Эрдэнэбүрэн, Ж.Мягмаржав нарын мэдүүлгүүд, Баянгол дүүргийн 12-р хорооноос хийсэн өрхийн бүртгэлийн тодотгол, эмчийн магадлагаа, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014-09-03 өдрийн 3973, 2014-04-24 өдрийн 29868 шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2014-06-23 өдрийн 591 магадлал, хяналтын шатны шүүхийн 2014-09-18 өдрийн 461 тогтоол,  Икс лэнд констракшн ХХК-ийн дансны хуулга, мөнгө тушаасан баримт, Нийслэлийн газрын албаны тайлбар, өв залгамжлах эрхийн гэрчилгээ хүссэн хүсэлтийн бүртгэлүүд, Захиргааны хэргийн шүүхийн 2014-04-04 өдрийн 152 шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2014-06-17 өдрийн 235 магадлал,  хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014-09-24 өдрийн 148 тогтоол, Б.Баттөрийн төрсний гэрчилгээ, нас баралтын бүртгэл, төрөл садангийн тухай архивын лавлагаа, түрээсийн гэрээ, орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ, бараа нийлүүлэх гэрээ, нас барсны гэрчилгээ, өв залгамжлах эрхийн гэрчилгээ авах хүсэлтүүд, улсын байцаагчийн дүгнэлт, бүртгэл хүчингүй болгох тухай тушаал, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн жагсаалт, газар эзэмших эрхийн гэрчилгээ, шүүхэд ирүүлсэн ХХБанкны бие даасан шаардлага, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, эрүүгийн журмаар шалгасан тухай материалууд, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013-05-13 өдрийн 209 тогтоол, УБЕГазрын тайлбар, шинжээчийн дүгнэлт, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014-03-07 өдрийн 108 шийдвэр, давж заалдах шатны 2014-05-28 өдрийн 210 магадлал, захиалгаар барьсан орон сууцны жагсаалт, Баянгол дүүргийн  шүүхийн шүүгчийн 2008-04-29 өдрийн 1458, 2013-07-01 өдрийн 5054 захирамжууд, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014-02-27 өдрийн 487 шийдвэр, өвлөхөөр маргаж байгаа хөрөнгийн үнэлгээний тайлан, Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2012-12-24 өдрийн 04 захирамж, уг захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянасан тухай шүүхийн 2013-09-05 өдрийн 375 тогтоол/ 3-р хх-245/, Чибитэ ХХК-ийн дансны дэлгэрэнгүй хуулга,,дугаар эзэмшигчийн талаар Мобиком корпораци ХХК-ийн тодорхойлолт, Баянгол дүүргийн шүүхийн 2013-05-22 өдрийн тогтоол, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-05-04 өдрийн 102/ШШ2016/03679 шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2016-07-27 өдрийн 1395 магадлал, Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016-12-02 өдрийн 001/ХТ2016/01315 тогтоол, нотариатын танхимын тодорхойлолт, ХХБанк дахь С.Батбаатарын харилцах дансны тодорхойлолтууд, шүүгчийн 2012-11-02 өдрийн 1963, 2014-06-11 өдрийн 300 захирамжууд, шүүхийн гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамжууд, хэргийг шийдвэрлэсэн тухай Хан-Уул дүүргийн шүүхийн 2009-02-23 өдрийн 174, 2009-04-03 өдрийн 128 шийдвэрүүд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2009-01-17 өдрийн тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, бэлэглэлийн гэрээ, эд хөрөнгө хураасан тогтоол, мэдэгдэл, үнэлгээний санал, үнэлгээ, албадан дуудлага худалдааны баримтууд зэргийг шинжлэн судлаад,

 

           ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгч  Ш.Чимгээгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Б.Баттөрийг төлөөлж хууль ёсны төлөөлөгч Ш.Чимгээгийн гаргасан нэхэмжлэлийн заримыг, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

а/ Нэхэмжлэгч Ш.Чимгээгийн нэхэмжлэлийн талаар:

Нэхэмжлэгч Ш.Чимгээ нь С.Батбаатартай 2006-05-08 өдөр  хамтран ажиллах гэрээ байгуулан, жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжид зарцуулагдах мөнгө, түүнтэй холбогдох асуудлыг 2 талаас харилцан зохицуулах, санхүүгийн асуудлыг 50, 50 хувиар хамтран гаргах, үүнд зарцуулагдах мөнгийг ОХУ-аас мотоциклийн сэлбэг хэлбэрээр оруулж ирж, Улаанбаатарт борлуулах хэлбэрээр хамтран ажиллахаар тохирсон байна.

Ш.Чимгээ  нь С.Батбаатартай хамтран ажиллах тухай дээрх гэрээг байгуулахаас өмнө 2005-06-29 өдөр өөрийн төрсөн дүү Ш.Бүжинлхамын хамт 2 гишүүнтэй байгуулсан Чибитэ ХХК-ийн нэрээр 2006-03-16 өдөр  БНХАУ-ын Шин шан үйлдвэртэй үйлдвэрийн тоног төхөөрөмж буюу зуухыг 355 000 юаниар  худалдах, худалдан авах гэрээ, Гүми шүн мэн үйлдвэртэй 2006-04-28 өдөр 245 000 юаниар тоног төхөөрөмжийг Ш.Чимгээ, С.Батбаатар нар  худалдах, худалдан авах гэрээ, Ш.Чимгээ, С.Батбаатар нар  2007-04-12 өдрийг хүртэл хугацаанд зарим төлбөрийг төлсөн, Чибитэ ХХК 2006-08-11 өдөр тоног төхөөрөмжийг Монгол улсын хилээр оруулж ирсэн болохоо мэргэжлийн хяналтын байгууллагын үзлэгт хамруулсан тухай нотлох баримтуудыг ирүүлсэн байх боловч энэ нь Ш.Чимгээ Икс лэнд констракшн ХХК-д оруулсан хөрөнгө оруулалтыг нотлох боломжгүй юм.

 Харин  хамтран ажиллах гэрээ байгуулснаас хойш 2006-07-13 өдөр үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 200 000 юаниар  худалдах, худалдан авахаар байгуулсан, Ш.Чимгээ  2006-12-07 өдөр байгуулсан худалдах, худалдах авах гэрээгээр Баянзүрх дүүрэг, 4-р хороо, 113-р байрны 15 тоот дахь өөрийн өмчлөлийн орон сууцыг өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн  үйл баримт  нэхэмжлэгчээс ирүүлсэн бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 2007-05-14 өдөр Икс лэнд констракшн ХХК нь  С.Батбаатар, Ш.Чимгээ гэсэн 2 гишүүнтэй, 2 сая төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдаж, улсын бүртгэлд 2007-05-15 өдөр бүртгүүлсэн, Ш.Чимгээ 2007-09-04 өдөр хүү Батбаатар овогтой Баттөрийг төрүүлсэн байх бөгөөд 2007-11-08 өдөр бэлэглэлийн гэрээ байгуулж,  Ш.Чимгээ нь Икс лэнд констракшн ХХК-ийн дүрмийн сангийн 50 хувь буюу 1 000 000 төгрөгийг хариу төлбөргүйгээр, компанийн  хувьцааны 50 хувийн эзэмшигч С.Батбаатарт шилжүүлж, Икс лэнд констракшн ХХКомпанийн эрхийг шилжүүлэх гэрээг байгуулсныг хуулийн этгээдийн улсын бүртгэл эдгээр бичиг баримтыг үндэслэн, компанийн бүртгэлд өөрчлөлт оруулж, холбогдох бүртгэлийг хийсэн нь  тогтоогдож  байна.

Гэтэл  хамтарч компани байгуулсан үйл явдлаас өмнө болсон үйл баримтын талаар С.Батбаатар нь Үндэсний татварын ерөнхий газрын харьяа, Улсын бүртгэлийн албаны татварын улсын байцаагч нарт холбогдуулан, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд БНХАУ-аас өөрийнхээ оруулж ирсэн, Залуу монгол корпорацийн, Чингис шар айраг үйлдвэрийн байранд үйл ажиллагаа явуулж байсан  хөнгөн бетоны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 2006-05-08 өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээгээр хамтран ажиллаж байсан Ш.Чимгээ уг  гэрээг зөрчиж, өөрийн Чибитэ ХХК-ийн нэр дээр үнэлүүлэн, 2007 оны 01 сард Чибитэ ХХ Компанийн дүрмийн санг 260 000 000 төгрөгөөр нэмэгдүүлж, бүртгүүлсэн, 2007-01-26 өдөр С.Батбаатарыг Чибитэ ХХК-ийн хувь нийлүүлэгчээр, 2007-03-12 өдөр түүнийг хувь нийлүүлэгчээс хасуулж, тус тус хууль бусаар бүртгүүлсэн, 2007-12-04 өдөр Чибитэ ХХК-ийн захирал Ш.Чимгээ нь  хамтран ажиллах гэрээтэй С.Батбаатарт мэдэгдэлгүйгээр Босох өргөө ХХК-д дээрх 260 000 000 төгрөгийн тоног төхөөрөмжөө  бэлэглэсэн бөгөөд эдгээрт С.Батбаатарын иргэний үнэмлэхийг ашигласан, түүний гарын үсгийг хуурамчаар үйлдэж, нотариатаар гэрчлүүлсэн үндэслэлээр гомдол гаргасан нь тогтоогдож байна.

С.Батбаатарын гаргасан уг гомдлыг шүүх  хэлэлцэхдээ  гуравдагч этгээд  Босох өргөө ХХК, Чибитэ ХХК-ийн гишүүд болох Ш.Чимгээ, түүний дүү Ш.Бүжинлхам нарыг  оролцуулсан  бөгөөд гуравдагч этгээд  Ш.Чимгээ, Ш.Бүжинлхам нарын үйлдэл хууль бус болохыг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх 2008-07-29 өдрийн 214 шийдвэрээр  тогтоож, Чибитэ ХХК-ийн улсын бүртгэлд дүрмийн санг 261 000 000 төгрөг болгосон 2007-01-12 өдрийн бүртгэл, С.Батбаатарыг Чибитэ компанийн гишүүнээр бүртгэж, гишүүний тоог 3 болгож бүртгэсэн 2007-01-26 өдрийн бүртгэл, С.Батбаатарыг уг компанийн гишүүнээс хасч бүртгэсэн 2007-03-12 өдөр хийсэн өөрчлөлтийн  бүртгэл, Босох өргөө ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 2007-12-06 өдөр хийсэн, тус компанийн дүрмийн санг бэлэглэлээр хүлээн авсан тоног төхөөрөмжөөр нэмэгдүүлж, 261 000 000 сая төгрөг болсон тухай өөрчлөлтийг бүртгэлийг тус тус хүчингүй болгосон байх ба Монгол улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны 2008-09-30 өдрийн 249 магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн   шүүх хуралдааны 2008-12-08 өдрийн 162 тогтоолоор анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг тус тус хэвээр үлдээсэн байна.

Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 214 шийдвэрийг гарсны дараа С.Батбаатар нь  Чибитэ ХХК, Босох өргөө ХХК-д холбогдуулан 2007-12-04 өдөр байгуулсан, Чибитэ ХХК-ийн дүрмийн сангийн 99,7 хувь болох  260 000 000 төгрөгийг үнэ төлбөргүйгээр бэлэглэх тухай /3-р хавтас, хуудас / бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулахаар Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба түүний нэхэмжлэлд  тус шүүх иргэний хэрэг үүсгэсэн, нэхэмжлэгчийн хүсэлтээр, шүүгчийн 2008-08-08 өдрийн 1647 захирамжаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдюэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу Чибитэ ХХК-иас бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан  хөнгөн бетоны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Чибитэ ХХК болон Босох өргөө ХХК-ийг ашиглахыг хориглож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан, үүнд Босох өргөө ХХК  гомдол гаргасан, гомдлыг шүүх 2008-08-19 өдөр хэлэлцээд, шүүхийн 63 тогтоолоор, хариуцагч Чибитэ ХХК-ийн захирал Ш.Чимгээ, Босох өргөө ХХК-ийн захирал Ч.Рэнчинбямба нарт Залуу монгол корпорацийн  Чингис шар айраг компанийн байранд байгаа хөнгөн бетоны үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг бусдад худалдах, бэлэглэх, шилжүүлэх, барьцаалах зэрэг үйл ажиллагааг гүйцэтгэхгүй байхыг даалгаж, 1647 захирамжид өөрчлөлт оруулсан үйл явдал/3-р хавтас, хуудас  / тогтоогдож байна.

 Гэвч Захиргааны хэргийн шүүхийн 214 шийдвэрийг хүчин төгөлдөр болоогүй байх үед уг шийдвэрт үндэслэн  Хан-Уул дүүргийн шүүхэд С.Батбаатарыг нэхэмжлэл гаргасан гэж шүүх үзэж, шүүгчийн 2008-09-08 өдрийн 662 захирамжаар иргэний  хэргийг хэрэгсэхгүй болгосон байх ба  энэ захирамжийн талаар нэхэмжлэгч С.Батбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баясгалангийн  гаргасан гомдлыг шүүх хэлэлцээд, шүүхийн 2008-10-06 өдрийн тогтоолоор дээрх захирамжийг хэвээр үлдээсэн байна.

Бэлэг хүлээн авагч Босох өргөө ХХК нь Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2009-02-23 өдрийн 174 захирамжаар Уулсболд ХХК-д 40 654 250 төгрөг, 2009-04-03 өдрийн 323 захирамжаар Меритон ХХК-д 33 603 870 төгрөг , 2009-06-09 өдрийн 592 захирамжаар Тедмент ХХК-д 20 103 000 төгрөгийг, 2010-05-03 өдрийн 423 захирамжаар Д.Туяахүүд  17 095 500 төгрөгийг төлөх үүрэгтэйг шүүх тус тус тогтоосон байна.

Шүүхийн дээрх шийдвэрүүдийн дагуу төлбөрийг гаргуулж төлбөр авагч нарт олгох ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба гүйцэтгэх явцдаа Чибитэ ХХК-ийн захирал Ш.Чимгээ, Босох өргөө ХХК-ийн захирал Ч.Рэнчинбямба  нар тэдэнд хадгалуулсан хөнгөн бетоны үйлдвэрлэлийн  тоног төхөөрөмжийг бусдад зарж, шилжүүлсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр Хан-Уул дүүргийн цагдаад хандсан,  хадгалуулж, битүүмжлэгдсэн хөнгөн бетоны үйлдвэрийн тоног төхөөрөмжийн байгаа газрыг тогтоож, хөрөнгө хураах  2012-04-24 өдрийн 137/001тогтоолоор Босох өргөө ХХК-ийн захирал Ч.Рэнчинбямбаас тоног төхөөрөмжийг хурааж, албадан дуудлага худалдаанд оруулахаар тогтоосон /3-р хавтас, хуудас 116/ байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хөнгөн бетоны үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үнийг тогтоолгохоор шинжээч томилж, шинжээч 120 000 000 төгрөгөөр үнэлсэн, төлбөр авагч, төлбөр төлөгч нарт үнэлгээг танилцуулж, албадан дуудлага худалдаанд оруулсан боловч борлогдоогүйн улмаас төлбөр авагч нарт төлбөрт шилжүүлэн хүлээлгэн өгч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна.

С.Батбаатар 2012-02-24 өдөр нас барсны дараа Ш.Чимгээ нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдуулан, Икс лэнд констракшн ХХК-ийн хувьцааны 49,35 хувийг өөрийнхээ нэр дээр бүртгэхийг даалгуулахаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг шүүх баталж,  шүүгчийн 2012-12-24 өдрийн 04 захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

 Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх дээрх захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлын. улмаас хянаж, хүчингүй болгосон учир хэргийг тус шүүх дахин хянан хэлэлцээд, 2014-03-07 өдрийн 108 шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2014-05-28 өдрийн 210 магадлалаар шийдвэрт гаргасан нэхэмжлэгч Ш.Чимгээний гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Эдгээр үйл баримт болон зохигч, гуравдагч этгээдийн тайлбар, талуудын мэтгэлцээнээс дүгнэхэд нэхэмжлэгч Ш.Чимгээ нь 2011 онд Икс лэнд констракшн ХХК-ийн дүрмийн санг 152 000 000 төгрөгөөр нэмэгдүүлсэн гэх хөнгөн бетоны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг  Чибитэ ХХК-ийн хөрөнгөөр 2007-01-12 өдөр бүртгүүлсэн, 2007-12-04 өдөр бэлэглэлийн гэрээгээр Босох өргөө ХХК-д бэлэглэсэн,
Босох өргөө ХХК нь уг  тоног төхөөрөмжийг бусдад өөрийн төлөх шүүхийн шийдвэр бүхий өр төлбөртөө төлбөр авагч нарт шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

  Ш.Чимгээ нь хөнгөн бетоны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг өөрийн хүсэл зоригийн дагуу өөрөө захиран зарцуулсан байх тул Икс лэнд констракшн ХХК-д  энэ  хөрөнгөөр хөрөнгө оруулсан тухай түүний нэхэмжлэл үндэслэлгүй  байна.

Иймд  Икс лэнд констракшн ХХК-д хөрөнгө оруулалт хийсэн үндэслэлээр  нэхэмжлэгч Ш.Чимгээ нь  тус компанийн хувьцааны 50 хувийг эзэмших эрхтэй болохыг тогтоолгохоор шаардах эрхгүй  байна.

С.Батбаатар нь Баянгол дүүрэг, 5-р хороо, 10-р хороолол, Энх тайвны өргөн чөлөө, 119-р байрны 06 тоот үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбай бүхий байрыг болон  2010 онд худалдаж авсан 3 автомашины нэг  болох 90-90 УБД дугаартай Порше маркийн автомашиныг Ш.Чимгээтэй хамтран ажиллах гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж,  олсон  орлогоор бий болгосон нь тогтоогдоогүй бөгөөд 2008-2011 онд баригдсан, үйлчилгээний төвтэй, 53 айлын орон сууц бүхий 119-р байрыг орон сууц захиалагчдын хөрөнгө болон гуравдагч этгээдээс хөрөнгө босгож барьсан, нэхэмжлэгч ирүүлсэн нотлох баримт болох орон сууцны барилга худалдах, худалдан авах, бараа нийлүүлэх зэрэг  гэрээнүүд /1-р хавтас, хуудас 140-145/ нь бодит үр дүнг бий болгоход бус, орлого олж байгаа гэдгийг бусдад харуулахад ашиглах зорилгоор дүр үзүүлж хийгдсэн гэрээнүүд болохыг С.Батбаатартай 2008 оноос барилгыг барьж дуустал хамтран үйл ажиллагаа явуулж, ажилласан гуравдагч этгээд  тайлбарлаж  байна.

Эдгээр баримтууд нь хөнгөн бетоны үйлдвэрийн үйл ажиллагаанаас Икс лэнд констракшн ХХК, С.Батбаатар нар  орлого олсон болохыг нотлохгүй байна.

   Мөн  Г.Дамдинсүрэнтэй хамтран эзэмших эрхтэй газрын эзэмших эрхийг С.Батбаатар олж авахдаа Ш.Чимгээгийн  өмчлөлийн автомашиныг зарсан мөнгөөр бусдаас худалдаж авсан тухай тайлбараа нэхэмжлэгч  нотлоогүй байна.

Мобикомын 99119192, 99114041, 99296262,  99062626 дугаарууд Икс лэнд констракшн  ХХК-ийн эзэмшилд, 99066868, 94016868 дугаарууд өөр  бусдын эзэмшилд байгаа нь Мобиком  корпорацийн  тодорхойлолтоор тогтоогдож байна.

 Нэхэмжлэгч  дээрх дугаарыг эзэмших эрхийн үндэслэл тогтоогдоогүй  тул нэхэмжлэлийг бүхэлд  хэрэгсэхгүй болгов.

 

б/Б.Баттөрийг төлөөлсөн хууль ёсны төлөөлөгч Ш.Чимгээгийн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн талаар:

1973-09-14 өдөр төрсөн Сүхбаатарын Батбаатар 2012-02-24 өдөр өвчний улмаас нас барсан байх ба С.Батбаатараас үлдсэн эд хөрөнгө, эрхийг өвлөхөөр  нэхэмжлэгч Ш.Чимгээ хүү Б.Баттөрийг төлөөлөн 2012-10-24 өдөр, хариуцагч Т.Загдсүрэн, П.Сүхбаатар нар   2013-02-22 өдөр Иргэний хуулийн  528 дугаар зүйлийн 528.1, 528.2 дахь хэсэгт заасны дагуу нотариатад  хүсэлтээ гаргасан байх боловч өвлөх эрхийн талаар, өвийн талаар  маргаан гарсан учир өвлөгч нарт өвлөх эрхийн гэрчилгээг нотариат олгоогүй, өвлөхийг хүссэн зохигч  ногдох хувиа тогтоолгохоор шүүхэд хандсан байна.

С.Батбаатар 154 500 000 төгрөгийн дүрмийн сантай, ганц гишүүнтэй, Икс лэнд констракшн ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшигч байх бөгөөд  Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байр, 06 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205040301 дугаарт бүртгэгдсэн, 200 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай байр,   7 тоотод байрлах,  улсын бүртгэлийн Ү-2205040300 дугаарт бүртгэгдсэн үйлчилгээний зориулалттай, 200 м.кв талбайтай байрны өмчлөгч,  90-90 УБД дугаартай Порше маркийн машин,  10-30 УНБ дугаартай Хьюндай маркийн машин, 83-83 УБЧ дугаартай, Ланд круйзер маркийн автомашинуудыг эзэмших эрхтэй, гуравдагч этгээд   Т.Дамдинсүрэнтэй хамтарч, Чингэлтэй дүүргийн 5-р хороо, Тэнгис кино театрын ард байрлах 0,07 га газрыг эзэмших эрхтэй  болох  нь тогтоогдож байна

Ш.Чимгээ, С.Батбаатар нар гэрлээгүй байгаа байх боловч С.Баттөрд тэжээгчээ алдсаны тэтгэлэг тогтоолгоход ашиглах зорилгоор Ш.Чимгээ нь С.Батбаатартай 2006 оноос 2012-02-24 өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2 дугаар шүүхийн 2014-09-03 өдрийн 3973 шийдвэрээр тогтоолгосон байна.

Хамтын амьдралтай байх дээрх хугацаанд  2007-09-04 өдөр Ш.Чимгээ хүү Б.Баттөрийг төрүүлсэн бөгөөд  С.Батбаатар   Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасны дагуу  Ш.Чимгээгээс төрсөн хүү Б.Баттөрийг өөрөөрөө овоглосон байна.

 С.Батбаатар Баттөрийг  өөрөөрөө овоглосон 2007-09-17 өдрөөс хойш 2012-02-24 өдөр нас барах хүртлээ Ш.Чимгээгээс төрсөн хүү Баттөрийн овгийн талаар маргаан үүсгэж байсан байдал тогтоогдоогүй.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэх,   Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт  гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд, гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж,үүрэг хүлээхээр заасан тул Батбаатарын Баттөр нь нас барагч С.Батбаатарын хүүхэд , хариуцагч Т.Загдсүрэн нь С.Батбаатарыг төрүүлсэн эх , П.Сүхбаатар нь С.Батбаатарын төрсөн  эцэг нь байх тул эдгээр хүмүүс Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт зааснаар өвлүүлэгч С.Батбаатарын хууль ёсны өвлөгч нар  байна.

 Иймд Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 515.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны дээрх өвлөгч нар өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрхийг адил тэнцүү хэмжээгээр өвлөх эрхтэй, өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ.

Өвлүүлэгч С.Батбаатар нь 154 500 000 төгрөгийн дүрмийн сантай, ганц гишүүнтэй,  Икс лэнд констракшн  ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшдэг тухайгаа хуулийн этгээдийн улсын бүртгэлд 2007-11-13, 2011-04-26  өдрүүдэд бүртгүүлжээ.

 С.Батбаатарыг нас барсны дараа  нэхэмжлэгч Ш.Чимгээ нь дээрх компанийн хувьцааны 49,35 хувийг эзэмшдэг болохыг улсын бүртгэлд бүртгүүлэхээр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2012-12-24 өдрийн 04 захирамжаар энэ тухай бүртгэлийг хийхийг зөвшөөрсөн хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын зөвшөөрлийг баталсныг үндэслэн 2013-01-04 өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд Ш.Чимгээг Икс лэнд констракшн  ХХК-ийн хувьцааны 49,35 хувийн хувьцааг эзэмшигчээр бүртгэсэн өөрчлөлт хийгдэх болсон байна.

Нийслэлийн Захиргааны шүүх, шүүгчийн дээрх 04 захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас  дахин хянаж, шүүхийн 2013-09-05 өдрийн 375 тогтоолоор захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин  хэлэлцүүлэхээр тогтоосон, үүний дагуу  Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх хэргийг хэлэлцээд, 2014-03-07 өдрийн 108 шийдвэрээр Ш.Чимгээгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх учир Хуулийн этгээдийн улсын бүртгэлд 2013-01-04 өдөр  бүртгэсэн  Ш.Чимгээ тус компанийн хувьцаа эзэмшигч болсон тухай  бүртгэл нь үндэслэлгүй болсон байна.

 Икс лэнд констракшн  ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшигч нь өвлүүлэгч С.Батбаатар байх тул хувьцаа эзэмших түүний  эрхийг өвлөгч Б.Баттөр, П.Сүхбаатар, Г.Загдсүрэн нар  адил тэнцүү хэмжээгээр буюу С.Баттөр 33,34 хувиар, П.Сүхбаатар 33,33 хувиар, Г.Загдсүрэн 33,33 хувиар  эзэмших эрхтэйг тогтоов.

Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байранд байрлах, улсын бүртгэлийн Ү-2205040301 дугаарт бүртгэгдсэн, 200 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай 06 тоот байр,  улсын бүртгэлийн Ү-2205040300 дугаарт бүртгэгдсэн, үйлчилгээний зориулалттай, 200 м.кв талбайтай, 7 тоот  байруудыг  Икс лэнд констракшн ХХК нь 2011-10-13 өдөр ХХБанкнаас  200 000 000 төгрөгийг зээлсэн зээлийн гэрээний үүрэгт барьцаалуулсан үйл баримт  зээлдүүлэгч ХХБанк нь зээлийн гэрээний үүрэгт өвлөгч нараас 304 664 114 төгрөгийг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийг хангуулахаар шаардаж, энэ хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор гаргасан бие даасан шаардлага  /1-р хавтас, х173-177/-аар,     90-90 УБД
 дугаартай Порше маркийн машин,  10-30 УНБ дугаартай Хьюндай маркийн машин, 83-83 УБЧ дугаартай, Ланд круйзер маркийн автомашинуудыг Монкорд ХЗХоршооноос 2010-07-02 өдөр авсан зээлд  өвлүүлэгч С.Батбаатар барьцаалж, зээлийн гэрээний үүргийг биелүүлтэл  эдгээр автомашинуудыг эзэмших эрхийг хариуцагч Ч.Золжаргалд шилжүүлсэн   байгаа болох нь хариуцагч Ч.Золжаргалын тайлбар, зээлийн гэрээ, түүнээс С.Батбаатарт олгосон итгэмжлэлүүд/1-р хавтас, х-69-82, 2-р хавтас, х-10-11/ зэргээр тогтоогдож байна.

Эдгээр хөрөнгүүдийн үнэлгээг  шинжээчээр тогтоолгосон /2 дугаар хавтас, хуудас 26-30/ үнийн талаар зохигч маргаагүй, хөрөнгийг үнийн дүнгээр нь хуваах боломжтой ч  үл хөдлөх болон хөдлөх дээрх хөрөнгүүдэд үүрэг ногдсон  байгаа байх тул Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байранд байрлах, улсын бүртгэлийн Ү-2205040301 дугаарт бүртгэгдсэн, 200 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай 06 тоот байр,  улсын бүртгэлийн Ү-2205040300 дугаарт бүртгэгдсэн үйлчилгээний зориулалттай, 200 м.кв талбайтай, 7 тоот  байрууд болон   90-90 УБД
 дугаартай Порше маркийн машин,  10-30 УНБ дугаартай Хьюндай маркийн машин, 83-83 УБЧ дугаартай, Ланд круйзер маркийн автомашинуудыг өвлөгч Б.Баттөр, П.Сүхбаатар, Г.Загдсүрэн нар тус бүр 1/3 хэмжээгээр  өвлөх эрхтэй болохыг тогтоов.

Чингэлтэй дүүргийн 5-р хороо, Тэнгис кино театрын ард байрлах, нэгж талбарын 4/0191 дугаартай, 700 м.кв  газрыг өвлүүлэгч С.Батбаатарт  Нийслэлийн Засаг даргын 2010-06-18 өдрийн 418 захирамжаар автогражийн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар, гуравдагч этгээд   Т.Дамдинсүрэнд   Нийслэлийн Засаг даргын 2011 оны 257 захирамжаар үйлчилгээний орон сууц, конторын зориулалтаар эзэмших эрхийг 5 жилийн хугацаатайгаар,   С.Батбаатар, Т.Дамдинсүрэн нар  хамтран эзэмших эрхийг тус тус олгосон /3-р хавтас, х-71-72/ нь газар эзэмших эрхийн гэрчилгээ, холбогдох нотлох баримтаар тогтоогдож байна.

Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт зааснаар, өв залгамжлагч нь хүсвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж, газар эзэмших анхдагч гэрээний хугацааг дуустал газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр хүсэлтээ холбогдох газарт гаргах эрхтэй байна.

С.Батбаатар, Т.Дамдинсүрэн нарт  дээрх газрыг эзэмшүүлэх эрхийг олгосон Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрхээ  сэргээлгэхээр  Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Тасган СӨХ 2012 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл  гаргасанд  тус шүүх захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж,  шүүгчийн 2012-11-02 өдрийн 1963 захирамжаар гуравдагч этгээдээр газар эзэмшигч Т.Дамдинсүрэнг татан оролцуулсан, шүүгчийн 2014-06-11 өдрийн 300 захирамжаар, газар эзэмшигч С.Батбаатарын өв залгамжлалтай холбоотой  иргэний хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаагаар уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн  болох нь /3-р хавтас, х-73-76/ нотлох баримтаар тогтоогдож байна.

Газар эзэмшигч нарын газар эзэмших эрхийн хугацаанд  эзэмших эрхийн талаар бусдаас, шүүхэд тогтоосон журмаар нэхэмжлэл  гаргасны улмаас Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр газар эзэмших дээрх эрхийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзэгдсэн байх тул  Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар  энэхүү нөхцөл байдлыг арилах хүртэл хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа  тасалдах бөгөөд 79.2 дахь хэсэгт зааснаар уг маргааныг шүүх эцэслэн шийдвэрлэх хүртэл тасалдал үргэлжлэх учраас газар эзэмших 2016 оныг хүртэл хугацаатай  эрх  дуусгавар болоогүй  байна.

Өвлөгч нар газар эзэмших өвлүүлэгч С.Батбаатарын эрхийг шилжүүлж авахыг хүсч  байгаа байх тул Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт заасны дагуу Чингэлтэй дүүргийн 5-р хороо, Тэнгис кино театрын ард байрлах, нэгж талбарын 4/0191 дугаартай, Т.Дамдинсүрэнтэй адил тэнцүү хэмжээгээр хамтран эзэмшдэг  700 м.кв газраас өвлүүлэгч С.Батбаатарт ногдох ½ хэсгийг  өвлөгч Б.Баттөр, Т.Загдсүрэн,  П.Сүхбаатар нар тус бүр 1/3 хэсгээр буюу 116,66 м.кв талбайг эзэмшихээр   хүсэлтээ гаргах эрхтэйг  болохыг тогтоов.

Мобикомын 99119192, 99114041, 99296262,  99062626 дугаарууд Икс лэнд констракшн  ХХК-ийн эзэмшилд, 99066868, 94016868 дугаарууд өөр  бусдын эзэмшилд эзэмшигдэж байгаа нь  хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд өвлүүлэгч С.Батбаатарын өвлүүлэх өмч хөрөнгө, эрх болох нь тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Б.Баттөр эдгээр дугаарын эзэмших эрхийг  өөртөө шилжүүлэн авахаар  шаардах эрхгүй байна.

Нэхэмжлэгч болон хариуцагч нар  нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн  байгааг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

ТОГТООХ НЬ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Д.НАРАНЦЭЦЭГ