Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/188

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0163/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын орлогч прокурор Д.Батмөнх,

Гэрч Э.Г,

Шүүгдэгч Д.Б , түүний өмгөөлөгч О.Одхүү нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С  овогт Д-ийн Б д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2118003540149 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, С овогт Д-ийн Б  /РД: ................ /, ........  оны ...... дугаар сарын 29-ний өдөр .......  аймгийн ......  суманд төрсөн, .  настай, эрэгтэй, дээд боловсролтой, ........... инженер мэргэжилтэй, ......  аймгийн .......... газрын дарга ажилтай, ам бүл ... , ........-ийн хамт ......  аймгийн ...... сумын ....... дүгээр багийн .....  дүгээр хорооллын .....  дугаар байрны ...  тоотод оршин суух хаягтай, урьд ...... аймгийн сум дундын эрүүгийн хэргийн .....  дугаар шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн .....  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Д.Б  нь Дархан-Уул аймгийн .................ээр ажиллаж байхдаа 2020 оны 03 дугаар сард иргэн Ц.Э-ийн ......  аймгийн .... сумын ...  дугаар баг, .....  дугаар хороололд байрлах амины орон сууцны зориулалттай 500 м.кв талбайтай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус аймгийн Засаг даргын 2016  оны 11 дүгээр сарын 29-ний ......  дугаартай захирамжаар хүчингүй болгосныг мэдсээр байж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, газар эзэмших эрхийн гэрчилгээг Ц.Э-ээс Д.Б-ын нэр дээр шилжүүлэх засаг даргын захирамж /2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн .....  дугаартай/-ийн төслийн хавсралтад нөхөн оруулж гэрчилгээ олгох нөхцөлийг бүрдүүлж бусдад давуу байдал бий болгосон, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:                                

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б  мэдүүлэхдээ: “Миний хувьд газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт ажиллаж байхдаа амины орон сууцны газрыг хариуцдаг байсан. Тухайн үед газрын даамал амины орон сууцны газрыг хариуцаж, миний хувьд үйлдвэр үйлчилгээний газрыг хариуцдаг болсон. Хэрэгт авагдсан Э , Б  нартай холбоо байхгүй. Э.ийг надтай хамаарал бүхий гэсэн байна. Миний төрсөн ах Х  нь 2013 оны 01 сар хүртэл ......... ХХК-ий үүсгэн байгуулагч ба Э-ийг уг компанид 2016 оны 01 дүгээр сарын 21-ий өдөр ажилд авсан.  Э-ийг газар авах үед манай ахын компани шилжсэн байсан тул бид хоорондоо ямар нэгэн хамааралгүй. Э  2016 оны 07 дугаар сард тухайн шатны Зд А.Э.д газар эзэмших хүсэлт гаргаж холбогдох хууль журмын дагуу маргаан бүхий газрыг авсан. Түүнээс биш би түүнд ямар нэгэн байдлаар давуу байдал олгосонгүй. 2016 оны 7 сард Э  газар авлаа. Э-т тухайн үед хувийн хэрэг гэж үүсгэж газартай холбоотой бүхий л материал нь архивлагдах ёстой. Гэтэл архивлагдаагүй. Тухайн үед амины орон сууц хариуцаж байсан мэргэжилтэн маань хүчингүй болсон захирамжийн хувийг хэрэгт хийгээгүй. 2016 оны 11 дүгээр сарын сарын 29-ий өдрийн ......  дугаартай захирамж хүчингүй болоод хувийн хэрэгт ороод цаашид мэдээллийн санд түүх болон хадгалагдах ёстой. Тэрийг хариуцсан байцаагч буюу тухайн үеийн мэргэжилтэн хийх ёстой байсан. Тухайн үед хариуцаж байсан мэргэжилтэн буюу газрын даамал 2020 оны 04 сард захирамж гарахаас өмнө хувийн хэргийг татаж үзэхэд хүчингүй гэсэн тамга байгаагүй. 2016 оны .... дугаартай захирамжийн хувь байгаагүй учир тухайн газар хүчинтэй байна гэж ойлгоно. Хариуцсан мэргэжилтнүүдийн хоорондоо уялдаа холбоогүйгээс энэ газрын эрх шилжсэн. Миний хувьд боловсруулж оруулах ямар ч боломж байхгүй. Надад материал нь байхгүй. Тухайн газрын даамал буюу амины орон сууц граж хариуцдаг мэргэжилтэнд 03 дугаар сарын 27-ны өдөр ирсэн материалууд байдаг. Захирамжийн төсөл бэлтгэх явцын хувьд бол тухайн мэргэжилтэн нь өөрөө захирамжийн төслөө бэлдээд компьютерын сүлжээгээр ирүүлдэг. Би нэгтгэж л явуулсан байх. Э-ээс Б руу шилжүүлсэн газар нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ий өдрийн ......  дугаартай захирамжаар хүчингүй болсныг мэдсээр байж тухайн үед хариуцаж байсан байцаагч уг захирамжийг  хавтаст хэрэгт хийх ёстой байсныг хийгээгүй, газрын харилцааны уялдаа холбоогүйгээс болсон. Газрын гэрчилгээний эрх шилжүүлэх захирамжийн төслийг оруулахад тухайн хуулийн этгээдийн хаяг, нэр регистр, тухайн газрын байршил, талбайн хэмжээ, урьд эзэмшүүлж ашиглуулж байсан захирамжийн дугаар хэрэгт байх ёстой. Э , Б  нарын хувийн хэрэг, өргөдөл надад байгаагүй учир захирамжийн төсөлд би нэмж оруулах ямар ч боломжгүй. Уг газар бусдад шилжсэн нь миний хариуцаж байсан ажил үүрэгтэй хамааралгүй.” гэв.

 

Гэрч Э.Г-д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 11 сард ажилд орсон. 2020 оны 03 сард ажилд ороод удаагүй сайн дадлагажаагүй байсан. Сард нэг удаа хурал болдог. Тэр хурлаас гарсан шийдвэр Аймгийн Засаг даргын захирамжийн төсөлд яваад Аймгийн Засаг даргын тамгын газрын мэргэжилтнүүдээр гарын үсэг зуруулна. Ерөнхийдөө нэг хурлын шийдвэр хамгийн багадаа 2 сар болдог. Хурал болоод дуусангуут хүмүүс материалаа өгч амжаагүй гээд ирдэг. Хүмүүсийг аль болох чирэгдүүлээд яах вэ гэж бодоод дэмжээд явуулдаг. Мөн материалыг нь программ дээр үзнэ. Хэрэв хэн нэгний газар хүчингүй болсон тохиолдолд хувийн хэрэгт нь холбогдох захирамж шийдвэрийг хийх ёстой байдаг. Засаг даргын захирамж хүчингүй болсон эсэхийг программд өөрчилбөл хэн өөрчилсөн нь харагдана. Э-ийн тодруулах хуудаст М , Б  ах нар гарын үсэг зурсан байсан. Миний хувьд эхний гарын үсэг нь зурагдаагүй байсан болохоор гарын үсэг зураагүй байсан байх. гэв.

 

Эрүүгийн 2118003540149 дугаартай хэргээс:

 

Гэрч Ц.Ц-ийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 87-89 дэх тал/, гэрч Д.Г-ын мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 105-108 дахь тал/, гэрч С.Н-ын мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 110-112 дахь тал/, гэрч Э.Г-ын мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 95-103 дахь тал/, гэрч Д.Б-ын мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 91-93 дахь тал/, гэрч Ц.Ч-ийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 120-121 дэх тал/, гэрч Ш.Б-ын мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 133-134 дэх тал/, Дархан-Уул аймгийн Зд А.Э-ын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн .....  дугаартай захирамж /1 дэх хавтаст хэргийн 40 дэх тал/, Дархан-Уул аймгийн Зд С.Н-ын 2016 оны 11 дүгээр сарын 29-ий өдрийн ......   дугаартай захирамж /1 дэх хавтаст хэргийн 05-07 дахь тал/, Дархан-Уул аймгийн Зд С.Н-ын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн .....  дугаартай захирамж /1дэх хавтаст хэргийн 44 дэх тал/, ..... дугаартай нэгж талбарын хувийн хэргийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 25 дахь тал/, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Газрын эрх зүйн харилцааг хянан шийдвэрлэх хурлын тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 206-211 дэх тал/, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ий өдрийг хүртэл огноотой өргөдөл гомдлын бүртгэлийн 01 дугаартай дэвтэрт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 33-36 дахь тал/, Дархан-Уул аймгийн Зд С.Н-ын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ........  дугаартай захирамжийн төслийн хуулбарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 37-40 дэх тал/,  2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ....  дугаартай Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжаар Д.Б ыг газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын .......-ээр томилсон тухай тушаал, ажлын байр, албан тушаалын тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 189-191 дэх тал/, ....  сум, ......  дугаар баг, ...  дугаар хороололд 500 метр квадрат амины орон сууцны зориулалттай 12,000,000 төгрөгийн дуудлага худалдааны анхны үнэ тогтоох талаар 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Монгол улсын засгийн газрын .. дугаартай Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай тогтоол, түүний хавсралт 2018 оны 12 дугаар сарын 14-ий өдрийн барилга хот байгуулалтын сайдын 208 дугаартай тушаал, түүний хавсралт /1 дэх хавтаст хэргийн 122-129 дэх тал/, хохирогч О.Х-ны мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 26-27 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримт зэргийг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч Д.Б ы холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.Б  нь .......-ээр ажиллаж байхдаа 2020 оны 03 дугаар сард иргэн Ц.Э-ийн Дархан-Уул аймгийн ....  сумын ...  дугаар баг...  дугаар хороололд байрлах амины орон сууцны зориулалттай 500 м.кв талбайтай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус аймгийн Засаг даргын 2016  оны 11 дүгээр сарын 29-ний ......  дугаартай захирамжаар хүчингүй болгосныг мэдсээр байж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, газар эзэмших эрхийн гэрчилгээг Ц.Э-ээс Д.Б-ын нэр дээр шилжүүлэх засаг даргын захирамж /2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ......  дугаартай/-ийн төслийн хавсралтад нөхөн оруулж гэрчилгээ олгох нөхцөлийг бүрдүүлж бусдад давуу байдал бий болгосон, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Х-ны мөрдөн байцаалтад 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн: .......  сумын ...  дугаар багийн ....  дугаар хороололд байрлах 500 мкв амины орон сууцны зориулалттай 12,000,000 төгрөгийн худалдааны анхны үнэ бүхий газрыг хүчингүй болгосон Аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Н-ын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ......  дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамж гарсныг мэдлээ. Гэтэл уг хүчингүй болсон газрыг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн .....  дугаар захирамжаар Э-ээс Б гэж хүн рүү шилжүүлсэн байна. Хүчингүй болсон захирамжтай улсын газрыг Б  гэж хүн рүү шилжүүлсэн байна. Иймд дээрх дуудлага худалдааны анхны үнэ болох 12,000,000 төгрөг бүхий 500 мкв газрыг нэхэмжлэхээр оролцож байна. Төрд учирсан хохирлыг нэхэмжилнэ. гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ......  дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамж болон хавсралтын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 5, 6-7 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ....  дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамж болон хавсралтын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 8, 9 дэх тал/,

 

Өргөдөл гомдлын бүртгэлийн №20-485 дугаартай картын хуулбар, Д.Б-ын өргөдөл /1 дэх хавтаст хэргийн 10, 11 дэх тал/,

 

Газар эзэмшүүлэх тухай 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн гэрээний хуулбар, тодруулах хуудас, газар эзэмших тухай хүсэлт /1 дэх хавтаст хэргийн 12, 14 дэх тал/,

 

Д.Б-ын газар эзэмших тухай хүсэлтийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 15-17 дахь тал/,

 

Ц.Э-ийн Дархан-Уул аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан газар эзэмшүүлэх эрхийг Д.Б-д шилжүүлэх тухай өргөдлийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 18 дахь тал/,

 

Газар эзэмших эрхийн ...... дугаартай иргэн Д.Б-ын гэрчилгээний хуулбар /1 дэх хавтаст хэргийн 20 дахь тал/,

 

Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн .......  дугаартай гэрээ болон кадастрын зургийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 21-25 дахь тал/,

 

Д.Б ы 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Авилгатай тэмцэх газарт гаргасан ...Ц.Э  нь Дархан-Уул аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт 2014 онд үйлдвэрлэлийн дадлага хийж байсан. Тиймээс түүнийг танина. Ц.Э-ийн эзэмшиж байсан газар нь надтай ямар нэгэн хамааралгүй. Бусдад газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх эрх олгодог эрх бүхий албан тушаалтан би биш. Иргэн Ц.Э, Д.Б нар нь 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ....  тоот дугаар бүхий газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан байна. Тус гэрээг үндэслэн Аймгийн Зд 2020-04-04 .........  дугаар захирамж гаргасан. Тухайн захирамжийг үндэслэн Д.Б-д дээрх газрыг эрх шилжүүлэн эзэмшүүлж, манай байгууллага газар эзэмших эрхийн гэрээ байгуулж гэрчилгээ олгосон. гэх тайлбар /1 дэх хавтаст хэргийн 27 дахь тал/,

 

Авилгатай тэмцэх газрын Мөрдөн байцаах  хэлтсийн мөрдөгч, комиссар А.Эрдэнэбаатарын баримт бичигт үзлэг хийсэн тухай 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ....Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл огноотой өргөдөл гомдлын бүртгэлтийн 01 дугаартай дэвтэрт тус газрын мэдээллийн технологийн асуудал хариуцсан мэргэжилтэн, архив бичих хэргийн ажилтны ажлыг түр орлон гүйцэтгэгч Э-ийн Т-ыг оролцуулан үзлэг хийлээ. Үзлэгээр иргэн Д.Б  /...... / нь Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар газрын эрх шилжүүлэх хүсэлт, өргөдөл ирүүлсэн эсэхийг тогтоох зорилгоор үзлэгийг хийхэд өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтрийн ....  дугаартай 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өргөдөл хүлээн авч Э.Г хүлээн авсан бүртгэлтэй байсныг хуулбарлан авч тэмдэглэлд тусган 11 цаг 27 минутад үзлэг хийх ажиллагааг дуусгав гэх тэмдэглэл, бүртгэлийн дэвтрийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 33, 34-36 дахь тал/,

 

Авилгатай тэмцэх газрын Мөрдөн байцаах хэлтсийн мөрдөгч, комиссар А.Эрдэнэбаатарын баримт бичигт үзлэг хийсэн тухай 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ...Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжийн үлдэх хувьд олон захирамжийн төслийн хувийн хэрэгт үзлэг хийхээр тогтов. ...1.Байнга гэх бор хавтастай баримтын 17 дугаар хуудсанд Дархан-Уул аймаг засаг даргын захирамж 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр дугаар .... , Газар эзэмшүүлэх тухай гэсэн захирамж байна. Уг захирамжийн хавсралтаар газар эзэмшүүлэх 17 иргэн, аж, ахуй нэгж байгууллагын нэрсийн жагсаалт байна. Уг захирамжийн боловсруулсан хэсэгт гарын үсгийн тайлалгүй гарын үсэг, хянасан хэсэгт гарын үсэг зурагдаагүй байна. Боловсруулсан хэсэгт зурагдсан гарын үсгийг архив бичиг хэргийн эрхлэгч Б.А  хэлэхдээ одоогийн ...... ар ажиллаж байгаа Д.Б ы гарын үсэг байна гэж хэлснийг тэмдэглэлд тусгав. ...2.Байнга гэх бор хавтастай архивын баримтын 116 дугаар хуудсанд Дархан-Уул аймаг Засаг даргын захирамж 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр, дугаар ..... , Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай гэсэн захирамж байна. Уг захирамжийн боловсруулсан хэсэгт Д.Б , Хянасан хэсэгт Д.Б  гэж бичсэн байх ба хувь: 2, огноо 2020.04.07, Б.А-г гэсэн байна. захирамжийн хавсралтаар газар эзэмших эрх шилжүүлж авсан нийт 26 иргэн, хуулийн этгээдийн жагсаалтаар байна. ...3. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн .......  дугаартай захирамжийн төслийн хувийн хэрэгт үзлэг хийхээр Архивын слайд гялтан хуудсан нүүртэй бичгийн цаасан дээр Аймгийн Засаг даргын тамгын газар А захирамжийн төсөл 01-А/119-ээс .....  2020 оны гэж хаягжуулсан баримтын 42 дугаар хуудсанд 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн .....  дугаартай захирамжийн төсөл гэх хуудас, 43-45 хуудсанд тус захирамжийн хавсралт байна. Уг захирамжийн төслийн аймгийн Засаг даргын захирамжийн төсөлд санал, дүгнэлт, зөвлөмж өгөх хуудас тус баримтын 41, 46 дугаар хуудсанд байхгүй байсныг тэмдэглэлд тусгав гэх тэмдэглэл, хуулбар /1 дэх хавтаст хэргийн 37-38, 39-55 дахь тал/

 

Гэрч Ц.Ц-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн: ...Бүртгэлийн картаас үзэхэд 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсан бүртгэлтэй байна. Хэн гэж хүнээс хүлээн авснаа санахгүй байна. Бүртгэл дээр хэнээс хүлээж авснаа бүртгэж бичээгүй. 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр бүртгэж амжаагүй, ажлын ачааллаас болж бүртгээгүй өргөдлийг амралтын өдөр ажиллахдаа бүртгэлд оруулсан. Би өргөдлийг 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хариуцсан газрын даамал Э.Г-д хүлээлгэж өгсөн бүртгэл байна. Зарим тохиолдолд хариуцсан байцаагч нь материалаа авч танилцчихаад буцаагаад өгөхөөр нь би бүртгэдэг тохиолдол байгаа. Би өргөдлийг 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсан боловч цахим мэдээллийн санд шивж бүртгэлийн карт хэвлээгүй байсан учраас 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр бүртгэлд оруулж карт хэвлэсэн. Дээрх өргөдөл нь тодруулах хуудастай байсан учраас дарга Д.Г-т танилцуулж цохолт хийлгээгүй Э.Г-д өгсөн. Тодруулах хуудас гэдэг нь Газрын харилцааны хурал-аар орох өргөдлүүдэд хавсаргадаг юм. Би өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтэрт Э.Г-аар 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гэж нөхөж гарын үсэг зуруулсан байж магадгүй.  ...Тухайн өдрийн хурлын тэмдэглэлийг би хөтөлсөн. Тухайн өдрийн хурлаар дээрх Ц.Э г гэж иргэнээс Д.Б  гэх хүний нэр дээр газар шилжүүлэх талаар хэлэлцээгүй байна. Би хурлын тэмдэглэлтэй танилцлаа. гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 88-89 дэх тал/,

 

Гэрч Д.Б-ын мөрдөн байцаалтад 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн: ...Би 2020 оны эхэн сар билүү сүүл сарын өвөл Ковид-19 цар тахал гарсан байхад Д.Б  албан ажлаар манай байгууллага дээр ирж ажилласан. Тэр үед би Д.Б тай танилцсан. Би Э  гэх залуугаас 2016 онд .....  сумын ....  дугаар баг .....  дугаар хороололд амины орон сууцны зориулалттай 500мкв газрыг 5 сая төгрөгөөр худалдан авч байсан. Төлбөрийг бэлнээр тоолж өгсөн байсан санагдаж байна. Би Э-тэй нотариат орж гэрээ хийж газар надад шилжүүлсэн бичиг баримт бүрдүүлж байсан. Би 2016 ондоо Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар очиж Э-ийн нэр дээрээс өөрийн нэр дээр шилжүүлж авах өргөдөл хүсэлтээ өгсөн. Ямар нэгэн хариу ирэхгүй газрын гэрчилгээ гараагүй. Тэгээд 2 жилийн дараа 2018 онд Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт очиж урд өгсөн өргөдөл шийдвэрлэгдээгүй газрын гэрчилгээ яагаад гарахгүй байгаа талаар асуухад өргөдлийн бланк дээр гарын үсэг зуруулж авч үлдэж байсан санагдаж байна. 2019 оны газрын гэрчилгээ гарсан. ...Өргөдөл бичсэн бол би өөрөө бичсэн байгаа. Би ажил хөөцөлдөж гадуур явахдаа өөрөө өргөдлөө бичдэг хэн нэгнээр өргөдөл бичүүлдэггүй. Би хэвээ харвал танина. Өгсөн бол Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын зааланд суудаг өргөдөл хүлээж авдаг эрэгтэй ажилтанд өргөдөл өгсөн санагдаж байна.  ...Би Дархан-Уул аймгийн Зд С.Н-ын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ......  дугаартай захирамж хэзээ гарсан талаар мэдэхгүй байна. Би Ц.Э-ээс газар шилжүүлэн авахдаа газрын даамал Э.Г-тай уулзаж байгаагүй. Би Г-ыг манай 10 жилийн ангийн хүүхдийн эхнэр гэдгийг 2021 оны 3-4 сарын үед мэдсэн. Би 2021 оны 05 дугаар сар хавьцаа санагдаж байна Д.Б  руу залгаж мэнд мэдсэн. Өөр ярьж байгаагүй байхаа. гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 91-93 тал/,

 

Гэрч Э.Г-ын мөрдөн байцаалтад 2021 оны 10 дугаар сарын 12, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...Газар эзэмших хувийн хэргээс үзэхэд иргэн Д.Б-ын өргөдөл 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр бичигдсэн боловч даргын цохолт байхгүй. Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын бичиг хэргийн ажилтанд уг өргөдлийг 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр бүртгүүлсэн боловч дарга танилцаж цохолт хийгээгүй байна. Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын Газрын асуудал хянан шийдвэрлэх хурал 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 09 цаг 22 минутаас 12 цаг 22 минут хүртэл хугацаанд үргэлжилсэн хурлаар Д.Б-аас гаргасан өргөдөлд дурдсан газар эзэмших эрх шилжүүлэх талаар хэлэлцээгүй байна. Би хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг бүртгэж оруулсан бүртгэлээс үзэхэд газрын эзэмших эрх шилжүүлэх иргэний жагсаалтаар ний 19 иргэний материал хурлаар оруулсан байна. Үүнд Э-ээс Б-д шилжүүлэх материал байгаагүй. Гэтэл аймгийн Зд С.Н-ын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ......  тоот газрын эрх шилжүүлэх захирамжийн хавсралтын 4 дугаар дээр Ц.Э-ээс Д.Б-д ..... сум .... дугаар баг .... дугаар хороолол амины орон сууцны 500мкв талбайтай газрыг шилжүүлэхээр заасан байсан. Нэгэнт Засаг даргын захирамж гарсан тул Засаг даргын захирамжийн биелэлтийг хангаж ажиллахаар миний бие Д.Б-ын нэр дээр гэрээ гэрчилгээг бичиж өгсөн. Уг гэрчилгээнд бичилт хийхдээ Ц.Э-ийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ......  дугаартай захирамжаар хүчингүй болгосныг мэдэлгүй гэрчилгээ олгосон нь миний буруу. Засаг даргын захирамжийн төслийг кадастрын мэргэжилтэн Д.Б  боловсруулж ......  Д.Г-т хянуулж Засаг даргад танилцуулж Засаг даргын захирамж гардаг. Дээрх хоёр шатанд Д.Б-ын нэр дээр газар шилжүүлэх шилжүүлэх асуудал нэмэгдсэн байна. Д.Б-аас ирүүлсэн өргөдлийг намайг хүлээж авахад газрын төлбөрийн мэргэжилтэн Ц.Ч, ...... мэргэжилтэн Б.М , ....... мэргэжилтэн Д.Б  нар тойрох хуудсанд гарын үсэг зурсан байх ёстой. Би хамгийн сүүл хүлээн авч гарын үсэг зурах ёстой байсан. Яагаад гарын үсэг зураагүй байгаа вэ гэхээр надад өргөдөл ирээгүй байсныг харуулж байна. Би уг өргөдлийг газрын харилцааны асуудлыг хянан шийдвэрлэх хурлаас өмнө аваагүй гэдгийг миний гарын үсэг зурагдаагүйгээс харж болно. Миний хурлаар оруулж хэлэлцүүлсэн иргэдийн нэрс дунд Д.Б-ын нэр байхгүй. Харин Засаг даргын захирамж гарсны дараа би захирамжийн биелэлтийг хангаж Д.Б-тай гэрээ байгуулж гэрчилгээ олгосон. ... .......... ын өргөдөл гомдлын дэвтрийн бүртгэлийн .....  дугаарт бичигдсэн гарын үсэг миний гарын үсэг биш байна. Би гарын үсэг зураагүй. Хэн миний нэрийг бичсэнийг мэдэхгүй байна. Би өргөдөл хүлээн авсан өдрөө санахгүй байна. ...Би 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажилд томилогдож байсан. Тэгэхээр би ажилд ороод 4 сар болж байсан болохоор ажилдаа туршлагажаагүй хүчингүй болсон захирамж байгаа эсэхийг шалгах мэдлэг дутмаг айсан байх. Гэхдээ би дур мэдэж .............-ын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Газрын эрх зүйн харилцааг хянан шийдвэрлэх хурлаар хэлэлцээгүй материалыг захирамжийн төсөлд нэмж өөрчилж оруулах эрх байхгүй. Тэгэх ч боломжгүй. Ц.Э-ийн газрыг Д.Б-д шилжүүлэх талаар би огт санахгүй байна.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 95-97, 99-100, 102-103 дахь тал/,

 

Гэрч Д.Г-ын мөрдөн байцаалтад 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр мэдүүлсэн: .........  дугаартай захирамжаар нэг биш нэлээн олон иргэн, аж, ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийг хүчингүй болгож байсан. 2020 оны 03 дугаар сарын байдлаар ... сумын .....  дугаар баг ...  дугаар хороолол орчмын нутаг дэвсгэрт иргэнээс газар эзэмших эрх, шилжүүлэх хүсэлтийг .....  аймгийн ............  мэргэжилтэн Д.Б , ..... Э.Г нарын аль алинд нь цохдог байсан. Яагаад хурлаар ороогүй зүйл ......-аар захирамжлагдсан байгааг мэдэхгүй байна. 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ........  хурлын дүнг газрын кадастрын мэргэжилтэн Д.Б  нэгтгэж засаг даргын захирамжийн төслийг боловсруулсан. Би өөрийгөө хянасан эсэхээ санахгүй байна. Би .......-ын захирамжийн төслийг хянахдаа газрын эрх зүйн харилцаа хянан шийдвэрлэх хурлын тэмдэглэлтэй тулган хянадаг. Хэрэв би уг захирамжийн төслийг хянасан бол уг зөрчлийг илрүүлэх байсан. Би энэ захирамжийг хянаагүй байж таарах гээд байна. Уг захирамжийн төслийг ...........-д би өөрөө танилцуулсан эсэхээ санахгүй байна. Захирамжийн төслийг Д.Б  танилцуулсан байж магадгүй. гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 105-108 дахь тал/,

 

Гэрч С.Н-ын мөрдөн байцаалтын шатанд 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мэдүүлсэн: .........  дугаартай захирамжид дурдсан иргэн, аж ахуй нэгжүүдэд олгосон газар нь хууль бус байсан тул ажлын хэсгийн саналыг үндэслэн дээрх захирамжийг  хүчингүй болгосон. ...........-ын газрын газар захирамжийн төслийг боловсруулж ...... , дарга нь байхгүй бол мэргэжилтэн нар танилцуулдаг. Би .............-аас захирамжийн төсөл боловсруулж ирснийг танилцаж баталгаажуулдаг байсан. Газрын эрх зүйн харилцааг хянан шийдвэрлэх хурлын тэмдэглэлтэй танилцдаггүй байсан. Учир нь Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар нь мэргэжлийн байгууллага, мөн удирдах албан тушаалтнууд мэргэжилтэн нарын хамтарсан хурлын шийдвэр гаргаж түүнийгээ үндэслэн захирамжийн төсөл боловсруулж ирдэг тул би захирамжийн төсөл нь хуулийн шаардлага хангасан, утга, найруулга, үг үсгийн алдаа зэргийг хянаж үзээд гарын үсэг зурж баталгаажуулдаг байсан. 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ........  дугаартай захирамжийн төслийг хэн надад танилцуулсныг санахгүй байна. Уг захирамжийн төсөл болон хянасан боловсруулсан хэсэгтэй танилцахад Д.Б  надад дээрх захирамжийн төслийг танилцуулсан байсан. гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 110-112 дахь тал/,

 

Гэрч Ц.Ч-ийн мөрдөн байцаалтын шатанд 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн: .....  сумын .  дугаар баг ... дугаар хороололд байрлах амины орон сууцны зориулалттай 500 мкв газар нь Гэр бүлийн хэрэгцээний 1 дүгээр бүс-д харьяалагдаж байна. Тийм учраас Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн .....  дугаартай тушаалд .....  аймгийн .... сумын төвийн сумын итгэлцүүрийг 1-ээр тогтоосон. Ингээд Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн .....  дугаар тогтоолд заасныг үндэслэн дуудлага худалдааны анхны үнийг бодвол 1мкв тутамд 24,000 төгрөгөөр тооцож дээрх 500мкв газрын дуудлага худалдааны анхны үнэ 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар 12,000,000 төгрөг байна. ...... аймгийн .....  ........-ын Санхүү төрийн сангийн хэлтсээс Төрийн сангийн ........ дугаартай данс нь орлого, зарлагыг хянадаг. гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 120-121 дэх тал/,

 

Гэрч Ш.Б-ын мөрдөн байцаалтад 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр мэдүүлсэн: ...Би ......... ” ХХК-ийг худалдаж авах талаар Д.Х-тэй 2015 оны 11 дүгээр сараас хойш ярилцаж байсан. Тэр үе Д.Хадхүү компаниа худалдах итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ц.Э-ийг сонгож нотариатаар батлуулж эрхийг нь олгосон байсан. Тэгээд Ц.Э надтай уулзаад явж байгаад танилцсан юм. Би хөдөө аж ахуйн мэргэжилтэй хүн кадастрын мэргэжил байхгүй болохоор Ц.Э-ийг 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс инженерээр авч ажиллуулсан юм. Д.Б , Ц.Э  нар нь нэг чиглэлээр ажил хийж байгаа хүмүүс болохоор нэгнийгээ таних байх. Надад Ц.Э.ээс Д.Б ыг Д.Х.ийн дүү гэдгийг сонсож байсан. гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 133-134 дэх тал/,

 

........... ын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Газрын эрх зүйн харилцааг хянан шийдвэрлэх хурлын тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 206-211 дэх тал/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Х-ны “...Иргэн Д.Б-ын эзэмшиж байсан .... сумын ...  дугаар баг, ...  дугаар хороолол, Барилгачдын өргөн чөлөөний ....  дугаар гудамжны .  тоотод байрлах 500 м.кв амины орон сууцны зориулалттай газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байгаа учир нэхэмжлэх зүйл, санал гомдолгүй болно.” гэх хүсэлт /2 дахь хавтаст хэргийн 70 дахь тал/,

Иргэн Д.Б /...... /-ын ...... сумын ...... дугаар баг, ....  дугаар хороолол, .......... дугаар гудамжны ...... тоотод байрлах 500 м.кв амины орон сууцны зориулалттай газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай аймгийн засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн .......  дугаартай захирамжийн хуулбар /2 дахь хавтаст хэргийн 71 дэх тал/ зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Д.Б   нь .........-аар ажиллаж байхдаа өөрийн хамаарал бүхий ........  ХХК-д ажиллаж байсан Ц.Э-ийн ........  сум, ......  дугаар баг, ..... дугаар хороололд байрлах амины орон сууцны зориулалттай 500 метр квадрат газар эзэмших эрхийн гэрчилгээг тус аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ий ......  дугаартай захирамжаар хүчингүй болсныг мэдсээр байж хуурамч бичиг баримт бүрдүүлэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бүртгэлийн карт бөглөлгүй, тойрох хуудсаар холбогдох албан тушаалтнуудад танилцуулалгүй Ц.Э-ээс Д.Б-ын нэр дээр шилжүүлж, гэрчилгээ олгон бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж авсан нотлох баримтуудаар тогтоосон. Авилгын эсрэг хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан гэх хуулийн үйлчлэлд Д.Б  нь хамаарч байгаа нь түүний ажил албан тушаалын тодорхойлолтоор тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл эс үйлдэхүйгээр хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон. Б  нь өөрийн төрсөн ах Д.Х-ийн .......  ХХК-д ажиллаж байсан Э-т давуу байдал бий болгох зорилгоор Ц.Э-ийн ........  аймгийн Зд А.Э-ын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ......  дугаартай захирамжийн хавсралтаар эзэмшихээр захирамжилсан ......  сум, .....  дугаар баг, ......... дугаар хороололд 500 метр квадрат амины орон сууцны зориулалттай 12,000,000 төгрөгийн дуудлага худалдааны анхны үнэ бүхий газрыг Зд С.Н-ын 2016 оны 11 дүгээр сарын 29-ий өдрийн ......  дугаартай захирамжаар хүчингүй болсныг мэдсээр байж ........-ын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэлгүй захирамжийн хавсралтын 4 дүгээрт нэмж оруулан Б , Э  нарт давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэв.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч О.Одхүү дүгнэлтдээ: Газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээ олгох тухай 83 дугаар журмын 3.4.2-т газрын эрх шилжүүлэх тохиолдолд юу юу бүрдүүлэх вэ гэдгийг заасан. Газар эзэмших гэрчилгээ олгоход гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг, дүгнэлт энэ 4 нь эх хувиараа байх ёстой бөгөөд энэ нь архивт хадгалагдах ёстой. Архивын нэгж авахын тулд захиалга өгч л байж авдаг гэж Б  хэлсэн.  Б  засаг даргын захирамж оруулах боломжгүй. Мөн дээр дурдсан 4 баримт эх хувираа, бусад 7 баримт заавал орсон байхыг холбогдох журамд байдаг. Засаг даргын шийдвэрийн төсөл боловсруулах журмын 7.1 дээр газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжийн төслийг газрын даамал боловсруулна гэж заасан. Энэ журмын дагуу 3.4-т заасан материалыг бүрдүүлээд засаг даргын захирамжийн төсөл явуулах ёстой. ...........  Г-ын тушаалаар Газрын харилцааг хянан шийдвэрлэх тухай гэж журамласан байна. Энэ тушаал нь өөрөө хууль бус юм. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд хэн журам гаргах вэ гэдгийг заасан тул Г-ын гаргасан газрын харилцааг хянан шийдвэрлэх тухай  тушаал нь анхнаасаа хууль бус. Г-ын гаргасан тушаалын дагуу хянан шийдвэрлэх хурал хийж болохгүй. Харин Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар батлагдсан журмын дагуу 83 дугаар журам гарсан. Энэ журмыг л дагах ёстой. Газар эзэмших асуудлаар хурлаар орсон эсэхэд улсын яллагч ач холбогдол өгч байгаа боловч энэ нь ач холбогдолтой биш. 3 дугаар сарын 27-ны өдрийн хурлаар 1 хүнийг хасаж 4 хүнийг нэмээд 22 болсон. ......-аас өөр хүн газар эзэмших ашиглах эрхтэй холбоотой асуудлыг шийдэх боломжгүй. .......  нь ..........ын шийдвэрийг үндэслээд иргэнтэй гэрээ байгуулж гэрчилгээ олгох ёстой.  Хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүд бол зөвхөн хардлага таамаглал төдий байгаа тул нотлох баримт болохгүй. 441 дугаартай захирамж одоо болтол байхгүй. Гэтэл Г нь уг ийм захирамж байгааг мэднэ гэж хэлдэг. Энэ талаар гэрч нараас тодруулахад бүгд мэдэхгүй байна, тэгэхгүй байна, тэгж бодож байна гэсэн таамгууд л хэлдэг. Иймд шүүх хэргийг шийдэхдээ анхаарна биз. Улсын яллагчийн ял халдааж буй зүйл заалтыг хүлээн зөвшөөрөхгүй учир хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэж мэтгэлцэв. 

 

Шүүгдэгч Д.Б  нь: ...Э, Б  хоёрт давуу байдал олгосон гээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Би буруугүй шүү гэдгээ л хэлмээр байна. гэв.

 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдээгүй гэж гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцэж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бодит байдлыг нотлох үүрэг хүлээхгүй юм.

Шүүгдэгчийн дээрх мэдүүлэг нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон гэрчүүдийн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн алан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчилсан. Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэмлэхийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн  аюулын шинж ихтэй байдаг.

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэдэг нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдал, эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэм буруутай үйлдлийг ойлгоно.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, 3.1.4 дэх хэсэгт “давуу байдал” гэж “...албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгохоор,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-т “нийтийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг;  3.1.3-т “ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал-ыг ойлгоно. гэж тус тус заажээ.

Нийтийн албанд ажиллаж буй албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэж, албаны эрх мэдэл нь хууль, эрх зүйн актын хэмжээгээр хязгаарлагдаж, хууль, эрх зүйн бусад актаар өөрт нь тухайлан олгосон албаны бүрэн эрхийн хүрээнд чиг үүргээ хэрэгжүүлэх ёстой.

Д.Б  нь .............-ээр ажиллаж байхдаа Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасан “Хүчин төгөлдөр эрхийн акт гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.” гэснийг зөрчиж өөрийн эрхэлж буй албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийж ..............-ын газар өөрийн удирдлагад дадлагын оюутнаар суралцаж байсан, мөн төрсөн ах Д.Х-ийн ....... ХХК-д ажиллаж байсан Ц.Э болон иргэн Д.Б  нарт давуу байдал бий болгох зорилгоор тус ......-ын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн .....  дугаартай захирамжийн төслийг нэгтгэн боловсруулахдаа Ц.Э-ийн хүчингүй болсон газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн Д.Б-ын нэр дээр шилжүүлэхээр хавсралтад нөхөн оруулж гэрчилгээ олгох нөхцөлийг бүрдүүлж бусдад давуу байдал бий болгосон хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Иймд шүүгдэгч Д.Б ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Д.Б  нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1 дэх заалтад заасан “нийтийн албан тушаалтан” гэх хуулийн үйлчлэлд хамаарч байгаа нь түүний албан тушаалын тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Х нь “Иргэн Д.Б /..... /-ын .... сумын ..  дугаар баг, ..... дугаар хороолол, ....... дугаар гудамжны ......  тоотод байрлах 500 м.кв амины орон сууцны зориулалттай газрын эзэмших эрхийн гэрчилгээг аймгийн засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ......  дугаартай захирамжаар хүчингүй болгосон байгаа учир нэхэмжлэх зүйл, санал гомдолгүй болно.” гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч нь ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, өмнө 1 удаагийн ял шийтгүүлж байсан. Гэмт хэрэг үйлдсэн байдал, учруулсан хохирол хор уршиг зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасаж, 5400 нэгжээр торгох саналыг гаргаж байна. Гэмт хэргийн хохирол хор уршиг дуудлага худалдааны газрын үнэ 12,000,000 төгрөгийн хохирол учирсан байна. Үүнийг гаргуулах саналтай байна. гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Одхүү шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Гэм буруутайд тооцож байгаад харамсаж байна. Улсын яллагчийн ялын санал дээр хэлэх зүйл алга. гэв.

 

Шүүгдэгч Д.Б  мэдүүлэхдээ: ...Хавтаст хэрэгт орсон материалуудад хэн нэгэн этгээдийн ашиг сонирхол байна. Хэрэв би ......  болоогүй байсан бол энэ хэрэг хэзээ ч сөхөгдөхгүй байсан. Би ..........-ын ..........-ийг түр орлон гүйцэтгэгчээр 2021 оны 03 дугаар сард томилогдсон. Энэ хэрэг 2021 оны 06 дугаар сард болсон. Би .......-ийг түр орлон болсон нь хүмүүсийн дургүйцлийг хүргэсэн. Ямар хүмүүсийн дургүйцэл вэ гэвэл одоо энд гомдоод яваад байгаа хүмүүс юм. Энэ хүмүүс өөрсдөө маш их авилга ашиг сонирхлын  зөрчилтэй хүмүүс. Хавтас хэрэгтэй холбоотойгоор дутуу шалгасан зүйл маш их байгаа. Авилгатай тэмцэх газрын комиссарт энэ талаар хэлж манай хувийн хэрэгт үзлэг хийгээд өгөөч, энэ цахим системд хэн мэдээлэл оруулсныг шалгаад өгөөч гэж хэлж байсан. Хүчингүй болсон захирамж цахим системд байсан бол улсын бүртгэлээс хэзээ ч зөвшөөрөл дугаар олгохгүй. Энэ болгоныг зөвхөн над руу чиглүүлээд байгаа нь ямар ашиг сонирхол байна гэж үзэхээр байна. Засаг даргын захирамжийг Г-аас өөр хэн ч оруулж танилцуулахгүй. Г  яагаад мэдээгүй гээд мэлзээд байгааг ойлгохгүй байна. Г  алга болчхоод, хэлтсийн  дарга Н  тэр захирамж танилцуулаад өгөөч гэхээр нь нэг л удаа 10 дугаар сарын 20-ны үеийн захирамжийг танилцуулж байсан. Мөн Э бид хоёр ямар нэгэн хамааралтай этгээд биш. Б-д хамааралтай этгээд биш гэдгээ бичгээр нотолсон. Би Б  гэх хүнийг мөн таньж мэдэхгүй. Авилгатай тэмцэх газар гомдол гаргасан хүн нь ойлгомжтой шүү дээ. Би тэр хүмүүсийн ажлыг авъя гээд аваагүй. Урьд нь хийсэн булхайтай ажлаа хаацайлахын тулд ийм үйлдэл гаргаж намайг гүтгэж байна. Гэрчүүдийн мэдүүлэг бүгд мэдэхгүй гэсэн мэлзсэн мэдүүлгүүд байдаг. Хэрэгт Б  гардаад хийсэн, харсан гэсэн нотлох баримт байхгүй. Эцсийн эцэст хийгээгүй хэргийг хийсэн болгож гүтгэж, нийтийн албанд орох эрхийг 3 жилээр хасаж, дээрээс нь мөнгөөр нь торгоно гэж байдаг харамсаж байна. Эрхэмбилэг манай ахын компанид 2013-2016 он хүртэл ажилласан. Энэ хугацаанаас хойших асуудал надад хамаагүй. 2020 оны захирамж гарч байхад яагаад гомдоллож байсан нөхөд тухайн үедээ хэлж байгаагүй юм бэ. 2020 оны 11 дүгээр сард одоогийн Зд А  нь Н бид хоёрыг дуудаж уулзаад  Н , Б аа танай Г-тай би хамтарч ажиллаж чадахгүй гэж хэлсэн. Хэрэгт байгаа баримтууд бүгд худлаа. Гэрчүүд санахгүй байна, мэдэхгүй байна гэсэн зүйлүүд ярьдаг. Манай төрийн байгууллагын энэ завхрал арилахгүй бол, хэн нэгнээ ингэж явуулдаг аа болихгүй бол мэдлэгтэй чадвартай боловсон хүчин байхгүй болно. Хэн нэгний шахааны хүмүүс ороод дуусна. Намайг ажлаа өгөөд явсны дараа газрын алба ямар болох вэ гэдгийг хараарай. 2016 оноос 2020 он хүртэл маш их хууль бус газар олголт хийсэн. Үүнийг бүгд мэдэж байгаа шүү дээ. Хуульд нийцүүлж зөв зүг рүү нь оруулах гэж явсан нь миний буруу юм шиг байна. Би үнэхээр Б , Э нараас авилга авсан бол одоо би харамсахгүй шийтгүүлээд зогсох байлаа. гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Д.Б  нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч Д.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ял шалгасан хуудсаар урьд 1 удаагийн ял шийтгэлтэй боловч эрүүгийн хариуцлагаа хүлээж дуусгавар болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм. 

Шүүхээс шүүгдэгч Д.Б д ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б ы нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 12 сарын хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 450,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б д  оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолох нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээр хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С  овогт Д-ийн Б-ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б ы нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б д оногдуулсан 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялыг 12 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 450,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Б  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б д шүүхээс оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР