Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2018/02245

 

 

 

 

 

 

 

 

      2018 оны 10 сарын 12 өдөр

               Дугаар 183/ШШ2018/02245

                 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Боржигон овогтой, С.С нэхэмжлэлтэй,

/Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1 дүгээр байр, 10 тоотод оршин суух,/

 

Хариуцагч: Алаг адуучны шувуучин овогтой, Э.Э т холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 44 дүгээр байр, 50 тоотод оршин суух, /

 

Хариуцагч: Боржигон овогтой, З.З холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Оргил Стар 56 дугаар байр, 32 тоотод оршин суух, /

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 28.350.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.С, түүний өмгөөлөгч Ц.Түвшинжаргал, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баясгаланням, түүний өмгөөлөгч Д.Мөнхтуяа, гэрч Б.Солонго, нарийн бичгийн дарга Н.Бердигүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний эрхэлж буй ажилд бэлэн мөнгө хэрэгтэй байсан тул тухайн үед Э.Э, З.Знараас их хэмжээний мөнгийг өдрийн 10 хувийн хүүтэй зээлж аван, буцаан төлсөн юм. Э.Э, З.Знар зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байхад өндөр хэмжээний зээлийн хүү тооцож, надаас авсан нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна.

Э.Эээс 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 10.000.000 төгрөгийн зээл авч, 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 11.000.000 төгрөгийг буцаан төлсөн тул 1.000.000 төгрөгийг, 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 5.000.000 төгрөгийн зээл авч, тухайн өдрөө 5.250.000 төгрөгийг буцаан төлсөн тул 250.000 төгрөгийг, 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 20.000.000 төгрөгийн зээл авч, 21.000.000 төгрөгийг буцаан төлсөн тул 1.000.000 төгрөгийг, 2014 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 10.000.000 төгрөгийн зээл авч, 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 11.000.000 төгрөгийг буцаан төлсөн тул 1.000.000 төгрөгийг, нийт 3.250.000 төгрөгийн зээлийн хүүг Э.Э надаас үндэслэлгүйгээр авсан тул гаргуулж өгнө үү.

З.З2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 20.000.000 төгрөгийн зээл авч, тухайн өдрөө 21.000.000 төгрөгийг буцаан төлсөн тул 1.000.000 төгрөгийг, 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 10.000.000 төгрөгийн зээл авч, 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 10.300.000 төгрөгийг буцаан төлсөн тул 300.000 төгрөгийг, 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 10.000.000 төгрөгийн зээл авч, тухайн өдрөө 10.300.000 төгрөгийг буцаан төлсөн тул 300.000 төгрөгийг, 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 13.000.000 төгрөгийн зээл авч, тухайн өдрөө 13.400.000 төгрөгийг буцаан төлсөн тул 400.000 төгрөгийг, 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 10.000.000 төгрөгийн зээл авч, тухайн өдрөө 10.300.000 төгрөгийг буцаан төлсөн тул 300.000 төгрөгийг, 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 15.000.000 төгрөгийн зээл авч, 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 15.600.000 төгрөгийг буцаан төлсөн тул 600.000 төгрөгийг, 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 11.300.000 төгрөгийн зээл авч, 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 11.600.000 төгрөгийг буцаан төлсөн тул 300.000 төгрөгийг, 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 18.000.000 төгрөгийн зээл авч, 2014 оны 6 дугаар сарын 24-ны өдөр 18.540.000 төгрөгийг буцаан төлсөн тул 540.000 төгрөгийг, 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 28.000.000 төгрөгийн зээл авч, 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 29.400.000 төгрөгийг буцаан төлсөн тул 1.400.000 төгрөгийг, 2014 оны 7 дугаар сарын 01-ний 23.000.000 төгрөгийн зээл авч, тухайн өдрөө 23.700.000 төгрөгийг буцаан төлсөн тул 700.000 төгрөгийг, 2014 оны 7 дугаар сарын 01-ний 32.000.000 төгрөгийн зээл авч, 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 1.280.000 төгрөгийг, 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 33.430.000 төгрөгийг буцаан төлсөн тул 2.710.000 төгрөгийг, 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 48.000.000 төгрөгийн зээл авч, 2014 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 50.000.000 төгрөгийг буцаан төлсөн тул 2.00.000 төгрөгийг, 2014 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 20.000.000 төгрөгийн зээл авч, 2014 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 20.800.000 төгрөгийг буцаан төлсөн тул 800.000 төгрөгийг, 2014 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 30.000.000 төгрөгийн зээл авч, 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 31.500.000 төгрөгийг буцаан төлсөн тул 1.500.000 төгрөгийг, 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 35.000.000 төгрөгийн зээл авч, 36.750.000 төгрөгийг буцаан төлсөн тул 1.750.000 төгрөгийг, 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 58.000.000 төгрөгийн зээл авч, 61.900.000 төгрөгийг буцаан төлсөн тул 3.900.000 төгрөгийг, нийт 25.100.000 төгрөгийн зээлийн хүүг З.Знадаас үндэслэлгүйгээр авсан тул гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баясгаланням шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. С.С нь эрхэлж буй ажилд нь үе үе бэлэн мөнгөний хэрэгцээ гардаг, хүүтэй мөнгө зээлүүлэх хүсэлтийг З.Золбаяр, Э.Э нарт тавьсан байдаг. Ийнхүү Э.Э, З.Знар нь С.Сийн санал болгосон мөнгийг түүнд 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд зээлж, С.С нь тохиролцсон зээл, түүнийг хүүг буцаан төлсөн нь үнэн. Өөрөөр хэлбэл С.С нь өөрөө сайн дураараа санал тавьж, мөнгө зээлж, зээлсэн мөнгөө хүүтэй нь буцаан төлж, гэрээ дуусгавар болсон. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар талууд “үүрэг гүйцэтгэгчид үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн” гэсэн үндэслэлээр үүргийн гүйцэтгэл дууссан. Иймд нэхэмжлэгч С.Сийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

С.Сийн нэхэмжлэлтэй, Э.Э, З.Знарт холбогдох, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 28.350.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч С.С нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, багасган “...Э.Э, З.Знар зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байхад миний зээлсэн мөнгөнд өндөр зээлийн хүү тооцож авсан тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн, Э.Эт төлсөн 3.250.000 төгрөгийн зээлийн хүү, З.Золбаярт төлсөн 25.100.000 төгрөгийн зээлийн хүүг гаргуулж өгнө үү” гэснийг хариуцагч нар хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж “...С.Сийн хүсэлтийн дагуу дээрх зээлийг олгож, зээлийг хүүгийн хамт буцаан авсан нь үнэн. Гэрээний үүрэг тухайн үед зохих ёсоор гүйцэтгэгдэж дуусгавар болсон” гэж талууд мэтгэлцжээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдүүлэгч Э.Э, З.Знар зээлдэгч С.Сийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч С.С нь шилжүүлэн авсан мөнгийг 1 хоногийн 10 хувийн хүүтэйгээр буцаан төлөхөөр тохиролцож, “зээлдэгч С.С нь зээлдүүлэгч Э.Эээс 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 10.000.000 төгрөгийн зээл авч, уг зээл, зээлийн хүүд 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 11.000.000 төгрөгийг буцаан төлсөн, 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 5.000.000 төгрөгийн зээл авч, уг зээл, зээлийн хүүд тухайн өдөр 5.250.000 төгрөгийг буцаан төлсөн, 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 20.000.000 төгрөгийн зээл авч, уг зээл, зээлийн хүүд 21.000.000 төгрөгийг буцаан төлсөн, 2014 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 10.000.000 төгрөгийн зээл авч, уг зээл, зээлийн хүүд 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 11.000.000 төгрөгийг буцаан төлсөн”, “зээлдэгч С.С нь зээлдүүлэгч З.Золбаяраас 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 20.000.000 төгрөгийн зээл авч, уг зээл, зээлийн хүүд тухайн өдөр 21.000.000 төгрөгийг буцаан төлсөн, 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 10.000.000 төгрөгийн зээл авч, уг зээл, зээлийн хүүд 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 10.300.000 төгрөгийг буцаан төлсөн, 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 10.000.000 төгрөгийн зээл авч, уг зээл, зээлийн хүүд тухайн өдрөө 10.300.000 төгрөгийг буцаан төлсөн, 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 13.000.000 төгрөгийн зээл авч, уг зээл, зээлийн хүүд тухайн өдрөө 13.400.000 төгрөгийг буцаан төлсөн, 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 10.000.000 төгрөгийн зээл авч, уг зээл, зээлийн хүүд тухайн өдрөө 10.300.000 төгрөгийг буцаан төлсөн, 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 15.000.000 төгрөгийн зээл авч, уг зээл, зээлийн хүүд 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 15.600.000 төгрөгийг буцаан төлсөн, 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 11.300.000 төгрөгийн зээл авч, уг зээл, зээлийн хүүд 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 11.600.000 төгрөгийг буцаан төлсөн, 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 18.000.000 төгрөгийн зээл авч, уг зээл, зээлийн хүүд 2014 оны 6 дугаар сарын 24-ны өдөр 18.540.000 төгрөгийг буцаан төлсөн, 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 28.000.000 төгрөгийн зээл авч, уг зээл, зээлийн хүүд 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 29.400.000 төгрөгийг буцаан төлсөн, 2014 оны 7 дугаар сарын 01-ний 23.000.000 төгрөгийн зээл авч, тухайн өдрөө 23.700.000 төгрөгийг буцаан төлсөн, 2014 оны 7 дугаар сарын 01-ний 32.000.000 төгрөгийн зээл авч, уг зээл, зээлийн хүүд 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 1.280.000 төгрөгийг, 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 33.430.000 төгрөгийг буцаан төлсөн, 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 48.000.000 төгрөгийн зээл авч, уг зээл, зээлийн хүүд 2014 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 50.000.000 төгрөгийг буцаан төлсөн, 2014 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 20.000.000 төгрөгийн зээл авч, уг зээл, зээлийн хүүд 2014 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 20.800.000 төгрөгийг буцаан төлсөн, 2014 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 30.000.000 төгрөгийн зээл авч, уг зээл, зээлийн хүүд 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 31.500.000 төгрөгийг буцаан төлсөн, 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 35.000.000 төгрөгийн зээл авч, уг зээл, зээлийн хүүд 36.750.000 төгрөгийг буцаан төлсөн, 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 58.000.000 төгрөгийн зээл авч, уг зээл, зээлийн хүүд 61.900.000 төгрөгийг буцаан төлсөн” талаар талууд маргаагүй болно.

 

Дээрх үйл баримтаар Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 196 дугаар зүйлийн 196.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдүүлэгч Э.Э, З.Золбаяр, зээлдэгч С.С нарын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ аман хэлбэрээр байгуулагдаж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож, зээлийн хүүгийн хэмжээг 1 хоногийн 10 хувьтай байхаар тогтоож, мөн хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар зээлдэгч С.С нь зээл, зээлийн хүүг буцаан төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, үүрэг дуусгавар болсон нь талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан депозит дансны дэлгэрэнгүй хуулга, гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар талууд хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тул мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.2, 282.3-т зааснаар нэхэмжлэгч С.С нь хариуцагч Э.Э, З.Золбаярт нартай харилцан тохиролцсоны дагуу шилжүүлсэн зээлийн хүүг буцаан шаардах эрхгүй юм.

 

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагч   Э.Э, З.Знар нь бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч С.Сийн “...үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 28.350.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан С.Сийн нэхэмжлэлтэй, Э.Э, З.Знарт холбогдох, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 28.350.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Сээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 305.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ж.СЭМЖИД