Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2018/02529

 

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2018/02529

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.Р-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.Б

Хариуцагч: Ч.Э нарт холбогдох,

Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, .. айлын орон сууцны зориулалттай барилгын А орц /блок/ .. давхрын .. тоот хаягт байрлах 68.3 м.кв талбай бүхий орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Р-ийнитгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ашүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Р нь Н ХХК-тай 20.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, .. айлын орон сууцны барилгын А орц /блок/ .. давхрын .. тоот хаягт байрлах 68.3 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг захиалсан бөгөөд улмаар тус шүүхэд Н ХХК-тай холбогдуулан нэхэмжлэл гаргасныг 2 жил орчим хугацаанд хянагдаж тус шүүхийн 2018 оны .. дугаар сарын ...-ны өдрийн 184/ШШ2018/00... дугаартай шийдвэрээр хариуцагч Н ХХК-иас Н.Р надад 20.653.920 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн билээ. Уг хэргийг хянан шийдвэрлэгдэх явцад миний захиалсан орон сууцыг 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Н ХХК-тай гэрээ байгуулсан, 240 айлын орон сууцны барилгын А блокийн .. давхрын ... тоот захиалагч болох Ч.Энь хууль бусаар эзэмших болсон бөгөөд тэрээр Х.Бгэх хүнийг гэр бүлийн хамт амьдруулж байгаа нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон билээ. Иймд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2, 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлээр, Н.Р-ийнзахиалсан орон сууц болох Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... айлын орон сууцны барилгын ... тоот хаягт байрлах 68.3 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Ч.Эболон Х.Бнарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, буцаан олгоно уу гэв.

Хариуцагч Ч.Эшүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ч.Эби 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Н ХХК-тай Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ байгуулж, тус компанийн Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... айлын орон сууцны барилгын ... тоот 3 өрөө байрыг худалдаж авахаар тохиролцож, гэрээгээр баталгаажуулсан. Би гэрээнд заасны дагуу 2013.5.17-нд 13.100.000 төгрөг, 2013.9.11-нд 560.000 төгрөг, 2014.1.14-нд 10.245.000 төгрөг, 2015.3.30-нд 17.565.000 төгрөг, 2014.9.3-нд 20.000.000 төгрөг, 2016.1.26-нд 16.660.000 төгрөг, нийт 75.130.000 төгрөгийг хугацаанд нь төлж барагдуулсан юм. А блок ашиглалтад орж, улсын комисс хүлээн авч байх үед Н ХХК-ийн удирдлага Тамир, Сарнай, Алтанцэцэг нартай удаа дараа /4 удаа/ очиж уулзан түлхүүрээ авах талаар ярихад улсын комиссын шийдвэр, бичиг баримт бүрдэж ирээгүй, түлхүүр өгөх болоогүй зэрэг шалтгаанаар буцааж байсан. 2016 оны 4 сарын сүүлээр очиж түлхүүрээ авахыг шаардахад ...танай 149 тоотод Ө.Т гэдэг хүн орсон, танайхыг 3 давхрын...тоотод хуваарилсан... гэж хэлсэн. Манайх ... тоотод гэрээтэй байрандаа орно гэхэд Ө.Т түлхүүр буцааж өгөхгүй байх, ... тоот төлбөрөө гүйцэд төлөөгүй, гэрээ цуцлагдана санаа зоволтгүй гэж хэлээд ... тоотын түлхүүрийг өг гэсэн жижиг бичгийг инженер залууд өгч түлхүүрээ хүлээн авсан. Би өөрийн байранд хадам Х.Б-ийг 2016 оны 5 дугаар сард оруулсан. 2016 оны 5 дугаар сард захиалагч нарын хурал болж түр хороо байгуулах үед хадам ээж С.Ч байр захиалсан Р, Т нартай уулзсан. ... тоотыг захиалсан Н.Р нь шүүхээр явж байгаа гэдгээ хэлсэн. А блокийн байранд төлбөрөө бүрэн төлсөн хүмүүсийг оруулсан, тэр үед Н.Р төлбөрөө бүрэн төлөөгүй байсан учир уг сууцыг өмчлөх давуу эрх нь дуусгавар болсон гэж ойлгож байна. Байрыг хуваарилах эрх нь Н ХХК-д байгаа учраас би өөрийгөө хууль бус эзэмшигч гэж ойлгохгүй байна. Н ХХК-д асуудлаа тавьж шийдвэрлүүлэх нь зөв байх гэжээ.

Хариуцагч Х.Бболон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбар гаргаагүй.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Р нь, Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, .. айлын орон сууцны барилгын А орц /блок/ ...тоот хаягт байрлах 68.3 м.кв талбай бүхий орон сууцны шударга эзэмшигч, хууль ёсны эзэмшигч, мөн хариуцагч нар нь маргаан бүхий орон сууцыг эзэмших талаар эрх бүхий этгээдтэй гэрээ байгуулаагүй буюу тэдгээрийн хооронд үүрэг үүсээгүй гэж үзэж, Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2, 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, .. айлын орон сууцны барилгын А орц /блок/ ...тоот хаягт байрлах 68.3 м.кв талбай бүхий орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, буцаан авах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Ч.Энь орон сууцыг хууль ёсоор эзэмших эрхтэй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрснөөр талууд маргасан байна.

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэж үздэг байна. Өөрөөр хэлбэл хуулийн энэ хэсэгт заасан шударга эзэмшигч нь хуулийн дагуу аливаа эд хөрөнгийг эзэмших эрхгүй боловч эзэмшил буюу эзэмших эрх хуулиар олгогдсон гэдэгт итгэсэн, эзэмших эрхгүй болохоо мэдэх боломжгүй байдаг тул түүний итгэл үнэмшлийг Иргэний хуулийн 90

дүгээр зүйлийн 90.2-т заасны дагуу хамгаалж болдог.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Х.Б-ийг шударга эзэмшигч гэж үзэж, түүний итгэл үнэмшлийг Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2-т зааснаар хамгаалахын тулд Н.Р нь маргаан бүхий орон сууцыг өмнө эзэмшиж байсан байх, эзэмших эрхтэй гэж итгэж үнэмшсэн байх, мөн орон сууцыг Н.Р-ийнэзэмшлээс хариуцагч нар авсан байх ёстой. Эдгээр нөхцөлүүд нэгэн зэрэг биелсэн нөхцөлд шударга эзэмшигч гэж үзэж, алдсан хөрөнгийг олж авсан этгээдээс буцаан гаргуулах боломжтой юм.

Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны... дугаар сарын ...-ны өдрийн 184/ШШ2018/00... дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Н.Рийг маргаан бүхий орон сууцыг эзэмших буюу өмчлөх эрхгүй болохыг тогтоож, улмаар уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгч Н.Рийг эзэмших эрхтэй хэмээн итгэж үнэмшсэн гэж үзэх боломжгүй, мөн маргаан бүхий орон сууц нь нэхэмжлэгч Н.Р-ийнэзэмшилд өмнө байгаагүй, түүний эзэмшлээс хариуцагч нар аваагүй байна. Иймд нэхэмжлэгч Н.Р нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2-т зааснаар маргаан бүхий орон сууцыг хариуцагч нарын эзэмшлээс буцаан шаардах эрхгүй болно.

Нөгөө талаас, шүүхийн дээрх шийдвэрээр Н.Рийг маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигч биш гэж үзсэн тул тэрээр мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар шаардлага гаргах эрхгүй юм.

Түүнчлэн, хариуцагч нар нь Н ХХК-тай байгуулсан гэрээ1-ний үндсэн дээр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо .. айлын орон сууцны барилгын А орц /блок/ ... тоот хаягт байрлах 68.3 м.кв талбай бүхий орон сууцыг эзэмшилдээ авсан байх тул хариуцагч нарын эзэмшлийг хууль бус гэж үзэх боломжгүй юм. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч буюу эзэмшигч нь хөрөнгөө гагцхүү бусдын хууль бус эзэмшил-ээс шаардах эрхтэй байдаг.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д: Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч Н.Р нь маргаан бүхий орон сууц буюу хөрөнгийг хариуцагч нарт шилжүүлсэн этгээд биш тул нэхэмжлэгч нь мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар орон сууцыг хариуцагч нараас буцаан шаардах эрх бүхий этгээд биш юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээ-ний үнийн дүнгээр тэмдэгтийн хураамж төлжээ. Нэхэмжлэгч Н.Р нь хариуцагч Ч.Э, Х.Бнарт холбогдуулж, гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэл гаргаагүй, эд хөрөнгийн эрх зүйн хүрээнд, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх агуулга бүхий нэхэмжлэл гаргасан тул эд хөрөнгийн бус нэхэмжлэл гэж үзэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар 70.200 төгрөгийн тэмдэгтийн хураамж ________________________________

1-        2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн НА-149 дугаартай Орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээ г байгуулж, хожим талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээний зүйлийг 109 тоот болгож өөрчилсөн байна.

авах нь зүйтэй байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болон хариуцагч нарт шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар гуравдагч этгээд болон хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2, 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Сонгинохайрхан дүүргийн ....дүгээр хороо, ... айлын орон сууцны барилгын А орц /блок/-ийн ... тоот хаягт байрлах 68.3 м.кв талбай бүхий орон сууцыг хариуцагч Ч.Э, Х.Бнарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай Н.Р-ийннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 499.450 төгрөгөөс 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 429.250 төгрөгийг Улаанбаатар хотын банк дахь Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2601025961 тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч Н.Рид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР