Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2019/ДШМ/808

 

 

 

 

 

 

2019          8            8                                        2019/ДШМ/808

                                                       

М.Над холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Цогтгэрэл,

шүүгдэгч М.Н, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 344 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Н, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж нарын гаргасан давж заалдах гомдлоор М.Над холбогдох 201401040023 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            М овгийн М-ын Н, 1988 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эмэг эх, эх, эгч, дүү нарын хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 86 дугаар байрны 40 тоотод оршин суух бүртгэлтэй;

            Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 320 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дэх хэсэпг зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 03 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 cap 23 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

            1. М.Н нь 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Ногоон талбайн 07-06 тоотод оршин суух иргэн Э.Эд өөрийгөө Батхуяг гэж танилцуулан, чамд тусламжаар 1 өрөө байр авч өгнө гэж итгүүлэн хуурч мэхлэн, улмаар дансанд нь байсан ... мөнгөнөөс нь 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 12 дугаар сарын 1-ний өдрийн хооронд 3 удаагийн үйлдлээр 1.950.000 төгрөгийг нь өөрийн данс руу шилжүүлүүлэн авч Э.Эд 1.950.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2. 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэн П.Нг Залуус хорооллын 7 дугаар байрны 1348 тоот гэртээ байхад нь өөрийгөө Одбаяр гэж утсаар танилцуулан “би Америк залуучуудын нийгэмлэгээс шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулах гэсэн юм” гэж итгүүлэн, улмаар 2014 оны 12 дугаар сарын 2-ны өдрөөс 12 дугаар сарын 12-ны өдрийн хооронд “...уг арга хэмжээнд хэрэглэх зүйлүүдийг амралтын газарт хүргэх, компанийн орлогоос би хэрэглэчихсэн чинь миний цалин хасагдах гээд байна, АНУ-ын Элчин сайдын яам хаах гээд байна яаралтай мөнгө шилжүүл. ...” гэх зэргээр хуурч мэхэлж 614.580 төгрөгийг нь авч Д.Нд 614.580 төгрөгийн хохирол учруулсан,

            3. 2014 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооллын 2 дугаар сургуулийн урд өөрийгөө “Мэргэжлийн хяналтын албанд ажилладаг, Багануур, Багахангай, Налайх дүүргээр явж шалгалт хийж, тэмдэглэл хөтлөх гэсэн юм. ...” гэж итгүүлэн, хууран мэхэлж Б.Хс “Делл Ай 5” загварын зөөврийн, иж бүрэн компьютерийг залилан авч 1.115.000 төгрөгийн хохирол учруулсан,

            4. 2014 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Рапид хороололд байх Ц.Оийн гэрт очиж “Айпоне 5” загварын гар утсыг нь 800.000 төгрөгөөр худалдаж авъя, мөнгийг чинь данс руу чинь хийчихье гэж хууран мэхэлж авсан, 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өөрийгөө Эрдэнэт хотод байна, цахилгаан барааны дэлгүүртэй хамтарч ажиллах гээд байна. ...Яаралтай 1.000.000 сая төгрөг шилжүүлчих, маргааш өглөө Улаанбаатар хотод очоод банкнаас аваад өгье гэж төөрөгдүүлэн, залилан мэхэлж 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

            5. Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн Цавхангай хороололд 2014 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр иргэн Х.Нгаас хээлтэй, гунжин үнээг нь 800.000 төгрөгөөр худалдан авна гэж хуурч мэхлэн авсан. Мөн өдрийнхөө орой 2 ширхэг хонины гулууз 44.7 кг, 2 ширхэг ямааны гулууз 34 кг махыг худалдан авсан үхрийн үнэтэй нь хамт өгнө гэж хуурч мэхлэх аргаар залилан авч нийт 1.198.800 төгрөгийн хохирол учруулсан,

            6. 2014 оны 8 дугаар сард Төв аймгийн Баянхангай сумын төвд “Уран” гэх хүнсний дэлгүүрийг ажиллуулдаг Т.От архины зөвшөөрөл, тохирлын гэрчилгээ олж өгнө, дараа нь өөрөө түрээсэлж ажиллуулъя гэж 212.000 төгрөг, үүнээс 10 гаруй хоногийн дараа дэлгүүрийн зөвшөөрөл бэлэн боллоо 250.000 төгрөг өгчих гэж 70.000 төгрөг бэлнээр, үлдэгдэлд нь монетон бөгжийг 180.000 төгрөгөөр ломбарданд тавиулан мөнгийг нь авч нийт 842.000 төгрөгийн хохирол учруулсан,

            7. 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Баянхангай суманд дэлгүүр ажиллуулдаг иргэн Цэцэгмааг Улаанбаатар хот руу бараандаа явах үед нь “Барс 2” худалдааны төвийн “Цагаан” бөөний төвийн архи, пиво зарж борлуулдаг Б гэх таньдаг хүнээс Цр 683.000 төгрөгийн архи, пиво зээлүүлэн авсан. Мөн өөрийнх нь ажиллуулдаг хүнсний дэлгүүрээс тамхи зээлээр авч Цд нийт 818.320 төгрөгийн хохирол учруулсан,

            8. Интернетэд “Солонгосоос найдвартай гар утас оруулж ирнэ” гэсэн хуурамч зар тавьж, улмаар фэйсбүүкээр иргэн Ш.Бд өөрийгөө Баярбаатар гэж танилцуулан, Солонгос Улс руу утас захиалаад 7-10 хоногийн дотор ирнэ гэж итгүүлэн хууран мэхэлж, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах Улаанхуарангийн АТМ-аас өөрийнхөө 5026747173 гэсэн данс руу 3 утасны урьдчилгаа гэж 400.000 төгрөгийг нь шилжүүлүүлэн залилан авч хохирол учруулсан,

            9. 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн “Сонор Хайрхан” төвд гар утасны худалдаа эрхэлдэг Дс “Самсунг нөүт-1”, “Самсунг С-2”, “Самсунг гранд диос-2” загварын 4 ширхэг rap утсыг нь Улаанбаатар хотоос өөр утаснууд ирж байгаа гэж итгүүлэн залилан авч нийт 1.160.000 төгрөгийн хохирол учруулсан,

            10. Орхон аймгийн Баян-Өндөр суманд үйл ажиллагаа явуулдаг “Номин” телевизийн FM радиогийн хөтлөгч Э.Хд 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өөрийгөө Мандах гэж танилцуулан “тоглолтын реклам, шторк хийлгүүлэхээр боллоо” гэж хуурч мэхлэн FM-ээр зар цацуулан, 320,000 төгрөгийн хохирол учруулсан,

            11. 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс 9 дүгээр сарын 6-ны өдрийн хооронд Багануур дүүргийн иргэн Ж.Эыг “Турк Улс руу явуулж өгнө” гэж итгүүлэн, нийт 1.862.000 төгрөгийн хохирол учруулсан,

            12. 2014 оны 9 дүгээр сарын сүүлээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын FM-ээр “найруулагч авна” гэсэн хуурамч зар зарлуулж, улмаар иргэн Б.Аийг ажилд авна гэж 40.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ““БНХАУ” руу явж байна, би нэг хүнд мөнгө өгөх ёстой юм, мөнгөгүй байна, чи нэг хүний данс руу 180.000 төгрөг хийгээд өгөөч, маргааш өглөө буцаагаад чамд өгье” гээд 177.000 төгрөг шилжүүлэн залилан авч нийт 217.000 төгрөгийн хохирол учруулсан,

            13. 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр “Турк Улсад явуулж өгнө” гэж нийт 3 удаагийн үйлдлээр Багануур дүүргийн иргэн Ас нийт 506.250 төгрөг шилжүүлэн авч залилан мэхэлж, хохирол учруулсан,

            14. 2014 оны 7, 8 дугаар сарын эх хүртэлх хугацаанд Багануур дүүргийн иргэн Ог нөхрийнх нь хамт Турк Улс руу явуулж өгнө гэж хуурч мэхлэн 6 удаагийн үйлдлээр нийт 1.690.000 төгрөгийг залилан авч хохирол учруулсан,

            15. 2014 оны 8 дугаар сард Багануур дүүргийн иргэн Баярмагнайг “Турк Улсад ажиллуулахаар явуулж өгнө” гэж хадам ээж Эр нь дамжуулан 500.000 төгрөгийг залилан авч хохирол учруулсан,

            16. 2014 оны 8 дугаар сард Багануур дүүргийн иргэн Д.Бг Төв аймгийн Баянхангай суманд ажиллаж байх үед нь “манай эгч Турк хүнтэй суусан, тэндээ Монгол ресторан нээх гэж байгаа тул 10 гаруй хүн хэрэгтэй байна, ажиллуулахаар явуулж өгье” гэж итгүүлэн хууран мэхэлж, нийт 800.000 төгрөгийг нь залилан авч хохирол учруулсан,

            17. 2014 оны 10 дугаар сард иргэн Эгийн “Галакси Нөүт-1” загварын гар утсыг нь “Солонгос Улсаас “Айфон 5” загварын гар утас орж ирж байгаа, чи өөрийнхөө гар утсыг өгөөд, тэр утсыг ирэхээр нь авч болно” гэж итгүүлэн улмаар гар утсыг нь 30.000 төгрөгийн хамт залилан авч Эд нийт 270.000 төгрөгийн хохирол учруулсан,

            18. Төв аймгийн Баянхангай суманд хүнсний дэлгүүр ажиллуулж байхдаа “7 хоногийн дараа мөнгийг нь дансаар чинь шилжүүлээд өгчихнө” гэж хуурч мэхлэн 2014 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Хс.0.75 литрийн савлагаатай “Чингис Платинум” архи 5 ширхэг, 0.5 литрийн савлагаатай “Чингис гоулд” архи 12 ширхэг, 0.75 литрийн савлагаатай “Алтан буудай” архи 12 ширхэг, 0.5 литрийн савлагаатай “Алтан буудай” архи 12 ширхэг, 0.75 литрийн савлагаатай “Төв аймаг” архи 3 ширхэг, 0.75 литрийн савлагаатай “Тэргүүн” архи 12 ширхэг, 0.5 литрийн савлагаатай “Тэргүүн” архи 20 ширхэг, 0.25 литрийн савлагаатай “Тэргүүн” архи 20 ширхэг, 1.5 литрийн “Хужирт” эрдэст ус 80 ширхэг, 2 литрийн савлагаатай “Пепси” ундаа 18 ширхэг, 1.25 литрийн савлагаатай “Пепси” ундаа 36 ширхэг, 0.5 литрийн савлагаатай “Пепси” ундаа 45 ширхэг, 1.25 литрийн савлагаатай “Меранда оренж” ундаа 24 ширхэг, 0.6 литрийн савлагаатай “Пепси” ундаа 12 ширхэг, 0.33 литрийн савлагаатай “Пепси” лаазтай ундаа 24 ширхэг, 2 литрийн савлагаатай “Севен ап” ундаа 12 ширхэг, 2 литрийн савлагаатай “Маонтэн дев” ундаа 6 ширхэг, 1.25 литрийн савлагаатай “Маонтэн дев” 16 ширхэг зэрэг 19 нэр төрлийн 371 ширхэг 1.156.130 төгрөгийн үнэтэй барааг нь залилан авч хохирол учруулсан,

            19. 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэн Үд би Герман улсын хөрөнгө оруулалттай Олон Улсын хүмүүнлэгийн байгууллага ажиллуулж байгаа, 8 сая төгрөгийн 100 хувийн буцалтгүй тусламж чамд гаргаад өгье, манай байгууллага өрх толгойлсон 13 эмэгтэй хүнд байр олгох юм, таныг оруулчихъя нэг өрөө байр өгье” гэх зэргээр итгүүлэн “байрны ордер, даатгалын мөнгө, уг байранд байгаа тавилгын мөнгө нийт 450.000 төгрөг хэрэгтэй байна” гэж хуурч мэхлэн 12 дугаар сарын 25-ны өдөр бэлнээр 450.000 төгрөг авсан. 2015 оны 12 дугаар сарын 28-ны үеэр “150.000 төгрөг олоод өг, би маргааш 200.000 мянган төгрөг болгоод өгье” гэж 200.000 төгрөг, “1 өрөө байрыг чинь 2 өрөө болгох гэж байна” гэж 105.000 төгрөг тус тус хуурч мэхлэн залилан авч нийт 705.000 төгрөгийн хохирол учруулсан,

            20. 2016 оны 1 дүгээр сард Увс аймгийн Улаангом сумын төвд иргэн Мд өөрийгөө Амарзаяа гэж танилцуулага ““Хөгжлийн төлөө нам”-аас явж байна, өрх толгойлсон эмэгтэй хүнд 1 өрөө байр өгч байгаа” гэж итгүүлэн хуурч мэхлэн 360.000 төгрөгийг нь залилан авч хохирол учруулсан,

            21. 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн “ХААН” банкны хажууд иргэн Б.Сд өөрийгөө Амарзаяа гэж танилцуулан “буцалтгүй тусламжид оруулж өгнө” гэж 40.000 төгрөг, 3-4 хоногийн дараа эхнэрийг нь байранд хамруулж өгнө гэж 99.000 төгрөг, дахин байрны даатгалын төлбөр гэж 300.000 төгрөг, цагаан сараар хэрэглээд буцааж өгнө гэж 95.000 төгрөг, намын ажилд зарцуулна гэж 500.000 төгрөг авч нийт 1.034.000 төгрөгийн хохирол учруулсан,

            22. 2016 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд” Эко” хүнсний дэлгүүрийн эзэн иргэн Цд өөрийгөө Амараа гэж танилцуулан “танд барилгын тендерийн ажил олж өгнө” гэж 100.000 төгрөг, дэлгүүрээс нь 200.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн зээлээр авч хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж, нийт 320.000 төгрөгийн хохирол учруулсан,

            23. 2016 оны 2 дугаар сард иргэн Ц.От “Хөгжлийн хөтөлбөр” намын төлөөлөгч Амарзаяа гэж танилцуулан “таныг Увс аймгийн Улаангом суманд үнэгүй байранд оруулж өгнө”, 25.000.000 төгрөгийн гар урлалын төсөлд зуучилж өгнө гэж иргэн Ц.Ос нийт 490.000 төгрөгийг нь залилан авсан,

            24. Иргэн Пг 2016 оны 1 дүгээр сарын сүүлээр “таныг байранд оруулж өгөхөд хөшиг хэрэгтэй, би захиулаад авхуулъя” гэж 140.000 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын 7-ны өдөр “Морьтхангай” дэлгүүрээс “Чингис” нэртэй 3 шил архи, майонезны үнэ гэж 20.000 төгрөг, “үсний найранд очих гэсэн юм зээлээч” гэж 25.000 төгрөг, нийт 241.500 төгрөгийг залилан мэхэлж авч хохирол учруулсан,

            25. Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Чандмань-Эрдэнэ” дэлгүүрээс 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр буюу битүүний өдөр “Шинийн 3-ны өдөр намын дарга ирнэ, мөн цагаан сараар хэрэглэх архи хэрэгтэй байна, би мөнгийг нь шинийн 8-ны өдөр буюу 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр өгнө” гэж хэлээд дэлгүүрээс нь 5.000 төгрөгийн үнэтэй эмэгтэй хүзүүний ороолт 5 ширхэг, 10.000 төгрөгийн үнэтэй 0.5 граммын “Улаанбаатар” нэртэй архи 10 ширхэг, 16.500 төгрөгийн үнэтэй 0.75 граммын “Соёрхол” нэртэй архи 5 ширхэг, 20.000 төгрөгийн үнэтэй 0.75 граммын “Болор” нэртэй архи 1 ширхэг, 5.000 төгрөгийн үнэтэй эрэгтэй шампунь, сахалын хөөсний иж бүрдэл 2 ширхэг, 6.000 төгрөгийн үнэтэй орос алим 5 кг, 7.000 төгрөгийн үнэтэй орос жүрж 3 кг, 12.000 төгрөгийн үнэтэй усан үзэм 2 кг, 12.500 төгрөгийн үнэтэй хиам 2 кг, 1.200 төгрөгийн үнэтэй “сэлфак” ариун цэврийн цаас 4 ширхэг зэргийг хуурч мэхлэн авч иргэн Мд нийт 342.300 төгрөгийн хохирол учруулсан,

            26. 2016 оны 1 дүгээр сарын сүүлээр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Увс Өргөө” ХХК-ний захирал Д.Бд “өөрийгөө Анхзаяа гэдэг, тус аймагт түргэн хоолны салбар нээх гэж байгаа” гэж танилцуулж, улмаар түүнд морь, барианы газрын тохижилтын тендер авч өгнө гэж итгүүлэн 400.000 төгрөг авсан. Мөн тус сумын 3 дугаар багийн Бадрахын 19-06 тоотод байх 2 өрөө байрыг нь 42.000.000 төгрөгөөр худалдан авна гэж байранд нь бусдыг оруулж, 250.000 төгрөгийн хохирол, нийт 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

            27. 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс 6 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт аав Мягмаржавыгаа сахиж байхдаа сувилагч Бд өөрийгөө “Олон улсын Хүмүүнлэгийн “Жайка” компанид харилцааны менежерээр ажилладаг, манай байгууллага өрх толгойлсон эмэгтэйчүүдэд буцалтгүй тусламжаар 3.000.000 төгрөг, өрх толгойлсон эрэгтэйчүүдэд 8.000.000 төгрөг авч өгнө, “Дөл” хотхонд Быг болон хамт ажилладаг Ог 1 өрөө байранд оруулж өгнө” гэх зэргээр итгүүлэн урьдчилгаа гэж мөнгө авсан. Мөн Бр хамт ажилладаг эмэгтэйчүүдээс 150.000 төгрөг, эрэгтэйчүүдээс 250.000 төгрөг цуглуулан авахуулж, нийт 10.000.000 төгрөг бэлнээр болон дансаар шилжүүлж авч хохирол учруулсан,

            28. 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр О.Уд “Приус-11” загварын автомашин зээлээр худалдана гэж тохиролцон, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах “ХААН” банкнаас 200.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн Баянцээлийн “Голомт” банкнаас 1.100.000 төгрөг шилжүүлүүлэн авч нийт 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

            29. 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Сурагчийн 49-01 дүгээр гудамжинд байрлах 6 нэрийн барааны дэлгүүрийг түрээслэн ажиллаж байхдаа иргэн О.Оийг “Ногоон байгууламж төсөл”-д оруулж өгнө гэж 465.000 төгрөгийг нь залилан авч хохирол учруулсан,

            30. 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багт оршин суух Б.Чын утас руу “98960003” дугаарын утаснаас өөрийгөө “Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний газрын ажилтан Амарсайхан” гэж танилцуулан, “танай амралтын газар хүн амраана, олон хүн амраах тул та баталгааны мөнгө шилжүүл” гэж хоорондын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, өөрийн нэр дээр бүртгэлтэй 5058396464 дугаарын “ХААН” банкны дансаар нийт 461.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

            31. Фэйсбүүкээр 2018 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Дд ““Ай фоне 6 эс плас” загварын гар утсыг зарна, эхлээд мөнгөө шилжүүлбэл байгаа газарт чинь хүргэж өгнө” гэж хоорондын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан хуурч, өөрийн 5058342340 дугаарын данс руу 400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

            32. 2017 оны 8 дугаар сарын 9-нөөс 14-ний өдрийн хооронд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Соос өвчтэй хүүхэд Б.Сг нь “Япон Улс руу эмчилгээнд явуулж өгнө” гэж өөрийн 5058342340 дугаартай “ХААН” банкны данс руу 3.919.000 төгрөгийг шилжүүлэн авч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдал зориудаар бий болгон төөрөгдүүлж залилсан,

            33. 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр иргэн Г.М рүү 98880651 дугаартай утаснаас залган ярьж, өөрийгөө Нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн Заяа гэж танилцуулан, түүний ажиллуулдаг байсан амралтын газрыг тендерт оролцуулан ялуулж, хөдөө орон нутгаас ирсэн 180 багшийг амраана, тендерт оролцох 418.000 төгрөгийг нягтлан М.Нын 5058396464 дугаартай данс руу шилжүүл гэж төөрөгдүүлэн 418.000 төгрөгийг залилан авсан,

            34. Цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух, төөрөгдүүлэх арга замаар Архангай аймгийн фейсбүүк зар дээр “хүүтэй мөнгө зээлдүүлнэ” гэсэн зар тавьж, улмаар 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймагт оршин суудаг иргэн Б.Бтай харилцаж, 3.000.000 төгрөг зээлнэ, урьдчилж хүүг нь шилжүүл гэж төөрөгдүүлж, улмаар иргэн Баас эхний сарын хүү гэж 215.000 төгрөгийг “ХААН” банк дахь өөрийнхөө 5058396464 дугаартай дансанд шилжүүлүүлэн залилан авсан,

            35. 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, фэйсбүүкт “гацуур мод зарна” гэсэн зар байршуулж, улмаар иргэн Б.От гацуур мод зарахаар тохиролцон “ХААН” банкны өөрийн дансандаа 40.000 төгрөг шилжүүлүүлэн авсан боловч гацуур модоо өгөлгүй залилсан,

            36. 2017 оны 12 дугаар сарын 9-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан, Дорноговь аймгийн фэйсбүүк зар дээр “Мобиком, Юнителийн дугаар барьцаалсан зээл олгоно” гэж зохиомол байдлыг бий болгож төөрөгдүүлэн, Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багт оршин суух иргэн С.Бд “1 жилийн хугацаатай 3.000.000 төгрөгийн зээл олгож өгнө” гэж төөрөгдүүлэн өгөх зээлийн урьдчилгаа хүү гэж 72.000 төгрөгийг өөрийн “ХААН” банк дахь 5058342340 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

            37. Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Модун цамхаг төв”-д 2018 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр иргэн Э.Нийн “Ай фоне 10” загварын гар утсаа хулгайд алдсан, олсон хүнд шагналтай” гэсэн зарыг фэйсбүүкт байршуулсныг далимдуулан зар дээр тавьсан “98983920” дугаарын утас руу нь “би чиний утсыг чинь олсон 250.000 төгрөг шилжүүл” гэж худал хэлж төөрөгдүүлэн улмаар “ХААН” банкны 5058342340 дугаартай өөрийн дансаар шилүүлэн авч залилсан,

            38. 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдөр “Munh Mandah” нэртэй цахим хаягаар “Солонгос улс дахь монголчууд” гэсэн группт “Солонгос Улс руу эмчилгээний виз гаргаж өгнө” гэсэн зар тавьж, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориуд бий болгон иргэн Г.Моос 4.652.500 төгрөгийг өөрийн эзэмшлийн “ХААН” банкны 5058342340 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

            39. 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Од өөрийгөө “Батдэлгэр” гэж танилцуулан, Ц.Оийн “Тэнүүн тээл” гэх хүнсний дэлгүүрийг түрээслэх нэрийдлээр нийт барааны үнэ, бэлэн мөнгө зэргийг нь залилан авч нийт 7.280.000 төгрөгийн хохирол учруулсан,

            40. 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Уд өөрийгөө “Батдэлгэр” гэж танилцуулан, түүнд “Ариг” банкнаас 17.000.000 төгрөгийн зээл гаргуулж өгнө гэж худал хэлж, хуурч мэхлэн 878.000 төгрөгийг нь залилан авч хохирол учруулсан,

            41. 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар Б.Лг төөрөгдүүлж, улмаар түүнд гар утас зарахаар тохиролцон өөрийн “ХААН” банкны 5058342340 дугаарын дансаар 380.000 төгрөг шилжүүлэн авсан боловч гар утсаа өгөлгүй залилсан,

            42. 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өглөө 9 цагийн үед цахим хэрэгсэл ашиглан ““Самсунг” загварын зурагт хямд зарна” гэж, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 33-39 тоотод оршин суух иргэн О.Өаас 354.000 төгрөгийг 5058342340 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

            43. 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк цахим хуудасны “Айфон хэрэглэгчид, сонирхогчид” гэсэн зар дээр “Ват Utas” гэсэн хаягаар нэвтэрч, улмаар “Самсунг” загварын зурагтуудыг хямдхан зарж байна гэсэн зар байршуулан Баянгол дүүргийн 5 дугаар хорооны 08-79 тоотод оршин суух Зд би Дарханд бартераар баахан зурагт авчихсан, 50 инчийн “Самсунг” загварын зурагт 600.000 төгрөгөөр зарна, эхлээд 300.000 төгрөг шилжүүлчих, би замын унаанд өгөөд явуулна гэж төөрөгдүүлэн “ХААН” банкны 5058396464 дугаартай өөрийн данс руугаа 300.000 төгр\өг шилжүүлэн авч залилсан,

            44. 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр өөрийгөө Мөнхдэлгэр гэж танилцуулан, хохирогч Б.Бд “Өмнөговь аймаг Ханбогд суманд “Мөнгөн хүдэр” ХХК-д алтны няравын ажилд оруулж өгнө” хэмээн зохиомол байдлыг зориудаар би болгон ярьж, төөрөгдөлд оруулан, “ажилд оруулахад барьцаа мөнгө авна” гэж Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “ХААН” банкны “Урт цагаан” салбараас өөрийн “ХААН” банкны 5058396464 дугаартай дансаар нийт 1.000.000 төгрөгийг шилжүүлүүлэн авч залилсан,

            45. “Дархан зарын групп” фэйсбүүк хаягт ““Самсунг” болон “Айфон” загварын утаснууд, “Самсунг” загварын зурагт яаралтай зарна, “Мөнгөн хүдэр” тавилгын дэлгүүр” гэсэн зар тавьж, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориуд бий болгон “зах зээлийн үнээс хямд үнээр зурагт зарна” гэж 2018 оны 6 дугаар сарын 3-ны өдөр иргэн Н.Уаас 990.000 төгрөгийг “ХААН” банкны 5058396464 дугаартай өөрийн дансаар шилжүүлэн авч залилсан,

            46. 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк цахим хуудасны “Сэлэнгэ зар” дээр Сэлэнгэ аймгийн “Гүн нуур” хүүхдийн зусланд амрах эрхийн бичиг зарна” гэсэн зар байршуулан, улмаар Сэлэнгэ аймгийн иргэн А.Ааас 270.000 төгрөгийг нь өөрийн 5058342340 дугаартай ХААН банкны данс руугаа урьдчилгаа болгож шилжүүлэн авч залилсан,

            47. Д.Н 2018 оны 7 дугаар сарын 12-ны өдөр өөрийн эзэмшлийн “Айфон 7 палас” загварын гар утсаа гээгдүүлж, улмаар олж авах зорилгоор фэйсбүүкт “Олсон хүн өгнө үү, өндөр шагналтай” гэсэн зар тавихад н.Мөнхжаргал гэсэн цахим хаягнаас харилцаж, гар утсыг чинь олсон тул чи эхлээд мөнгөө хий гэхэд нь 300.000 төгрөг шилжүүлэхээр тохиролцож, улмаар иргэн Д.Н нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, “Натур” худалдааны төвд байрлах “ХААН” банкны ATM ашиглан 5058342340 дугаарын данс руу нь 250.000 шилжүүлэхдээ 2.500.000 төгрөг андуурч шилжүүлснийг аваад өгөлгүй залилсан,

            48. Иргэн И.Бд өөрийгөө Эрдэнэжаргалын Мөнхжин, Японы хүмүүнлэгийн санд ажилладаг гэж танилцуулж “өрх толгойлсон эмэгтэй хүмүүст улсаас хөнгөлөлттэй байр олгож байгаа, Нийслэлийн халамж үйлчилгээний хэлтэст ажилладаг найзаараа дамжуулан байр аваад өгье” гэж бодит байдлыг нуух, төөрөгдүүлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох арга замаар 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Худалдаа хөгжил”-ийн банкнаас “Мөнгөн гүүр ресурс” ХХК-ийн 1415119530 данс руу нийт 3.282.400 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

            49. 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдал зориудаар буй болгон фэйсбүүкт “гар утас зарна” гэсэн зар байршуулан, улмаар Баянхонгор аймагт оршин суух иргэн Дтэй фэйсбүүк чатаар харилцан чамд “Самсунг Жи-5” загварын гар утас 6 ширхэг, “Самсунг Жи-7” загварын гар утас 3 ширхэг, “Айфон 6 плас” загварын гар утас 1 ширхэг, “Самсунг эс 6 эджи” загварын гар утас 2 ширхгийг худалдана” гэж төөрөгдүүлэн өөрийн 5058342340 дугаартай “ХААН” банкны данс руугаа урьдчилгаа болгож 1.660.000 төгрөгийг шилжүүлэн авч бусдын эзэмшил өмчлөлд байгаа зүйлийг байнгын шинжтэйгээр залилан авч бусдад нийт 62.199.480 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.   

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: М.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Ныг хуурч, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч М.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч М.Над оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нын цагдан хоригдсон 605 хоногийг түүний биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Наас нийт 61.799.480 төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Эд 1.950.000 төгрөг, П.Нд 614.580 төгрөг, Б.Хд 1.115.000 төгрөг, Ц.Од 1.500.000 төгрөг, Х.Нд 1.198.800 төгрөг, Г.От 842.000 төгрөг, Б.Цэд 818.320 төгрөг, Ш.Бд 400.000 төгрөг, Г.Дд 1.160.000 төгрөг, Э.Хд 320.000 төгрөг, Ж.Эд 1.862.000 төгрөг, Б.А 217.000 төгрөг, Г.Ад 506.250 төгрөг, Л.Од 1.690.000 төгрөг, Г.Бд 500.000 төгрөг, Д.Бд 800.000 төгрөг, Т.Эд 270.000 төгрөг, Н.Хт 1.156.130 төгрөг, Л.Үд 705.000 төгрөг, Г.М 360.000 төгрөг, Б.Сд 1.034.000 төгрөг, М.Цд 320.000 төгрөг, Ц.Огт 490.000 төгрөг, Ц.Пд 241.500 тегрөг, Ц.Мд 342.300 төгрөг, Д.Бд 650.000 төгрөг, Н.Бд 10.000.000 төгрөг, О.Уд 1.300.000 төгрөг, О.От 465.000 төгрөг, Б.Чт 461.000 төгрөг, О.д 400.000 төгрөг, Ц.Сд 3.919.000 төгрөг, Г.Мөнхцэцэгт 418.000 төгрөг, Б.Бт 215.000 төгрөг, Б.От 40.000 төгрөг, С.Бд 72.000 төгрог, Э.Нд 250000 төгрөг, Г.М 4.252.500 төгрөг, Ц.Од 7.280.000 төгрөг, Ж.Уд 878.000 төгрөг, Б.Лд 380.000 төгрөг, О.Өд 354.000 төгрөг, Г.Зд 300.000 төгрөг, Б.Бд 1.000.000 төгрөг, Н.Уд 990.000 төгрөг, А.Ад 270.000 төгрөг, Д.Нд 2.500.000 төгрөг, И.Бд 3.282.400 төгрөг, Г.Дд 1.660.000 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Үнэнч хайрын шинэ жил” гэсэн бичигтэй аяга 3 ширхэг, “Хайртай бүхнээ үнсье” гэх тоглолтын тасалбар 264 ширхэг, урилга 1 ширхэг, орлогын мэдүүлэг 13 ширхгийг хэрэгт үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч дэслэгч Тунгалагтамир дээр шалгагдаж байгаа 170800837, 170802905, 170801318 дугаартай эрүүгийн хэргүүдийг надад холбогдох 201401040023 дугаартай эрүүгийн хэрэгтэй нэгтгэхгүйгээр тусад нь яллаж, миний эрх зүйн байдлыг дордуулж байгаад тус хэргүүдэд хяналт тавьж байгаа Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Мажигсүрэн, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Ундрал, Нямбат нарт гомдолтой байна.

Миний бие энэ асуудлаар удаа дараа, тухай бүр хүсэлт, гомдол гаргаж байсан боловч миний хүсэлтийг хэлэлцээгүй тул дээрх байдлыг шийдвэрлэж, миний эрх зүйн байдлыг дээрдүүлж өгөхийг хүсэж байна. Яллах дүгнэлт дээрх нийт хохирлыг 62.199.480 төгрөг гэж тогтоосон боловч нийт хохирогч нарын нэхэмжилсэн мөнгөн дүнг бодож үзэхэд 62.149.780 төгрөгийн дүн гарч 49.700 төгрөгийн зөрүү гарсан. Хохирогч Г.Мөнхболд өөрийн мэдүүлэгтээ 10 удаагийн үйлдлээр 4.235.000 төгрөг шилжүүлээд алдсан гэж мэдүүлдэг боловч мөрдөн байцаагч ахлагч Билгүүн, хяналтын прокурор Л.Мажигсүрэн нар нь хохирогч Г.Мөнхболдоос 4.652.500 төгрөг шилжүүлэн авсан гэж 471.500 төгрөгийн зөрүүтэй буруу тооцсон. Хохирогч Оюунгэрэлийн надад зарсан гэх Монгол гэрийн үнэлгээг ерөөсөө хийлгэлгүй зөвхөн хохирогчийн амаар нэхэмжилсэн дүнгээр хохирол тогтоосонд гомдолтой.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Хүрэлтулгад учруулсан 1.115.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хохирогч О.Одоннцэцэгт учруулсан 465.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хохирогч Нямдаваад учруулсан 1.198.800 төгрөгийн хохирлоос 250.000 төгрөгийн хохирол барагдуулсан. Бат-Оюунд учруулсан 10.000.000 төгрөгийн хохирлоос 3.700.000 төгрөгийг төлж барагдуулсан. Дээрх нэр дурдсан хохирогч нар мөрдөн шалгах явцад өөрсдөө хохирлоо авсан гэж мэдүүлсэн байдаг. Гэвч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хохирлын тооцооны талаарх нотлох баримтыг надад холбогдох 201401040023 дугаартай эрүүгийн хавтас хэрэгт байсаар байтал огт авч хэлэлцэлгүй бусдад төлөх хохирлыг буруу тогтоосонд гомдолтой байна.

Бат-Оюун эгчид учруулсан 10.000.000 төгрөгийн хохирлын 3.700.000 төгрөгийг би барагдуулсан бөгөөд үлдсэн хохирлыг Буянбаян төлөхөөр надтай тохирсон боловч одоо болтол төлөлгүй зугтаад алга болчихсон. Тэр үед миний хэргийг шалгаж байсан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч дэслэгч Энхтөр, ахлах мөрдөн байцаагч хошууч Ганзориг нар нь Буянбаян дээр эрүүгийн хэрэг үүсгэнэ гэж ярьж байсан. Миний бие дэслэгч Энхтөр, прокурор Даваажав нарт удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч прокурор нар солигдсон тул авч хэлэлцэхгүй байсаар Буянбаянд ял завшуулах боломж олгосон.  Миний бие мөрдөн байцаалтын хугацаанд 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн байдлаар 431 хоног цагдан хоригдсон. 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн одоог хүртэл тасралтгүй цагдан хоригдож байгаа бөгөөд анхан шатны шүүх хурал дээр 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр цагдан хоригдсон хугацааг 605 хоног гэж дурдсан тул цагдан хоригдсон хоногийг минь бүрэн тооцож оруулж өгнө үү.

Иймд дээрх байдлыг минь харгалзан үзэж Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. ” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 344 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд, шүүгдэгч М.Над гардуулсан яллах дүгнэлтэд бичигдсэн хохирлын тооцоо зөрүүтэй байгаа. Зарим хохирогчийн төлбөрийг төлж барагдуулсан. Хохирол барагдуулах хэлцэл хийгдсэн ба түүний дагуу зарим нэг төлбөр хийгдсэн боловч тэр талаар нь хохирогч нараас мэдүүлэг аваагүй зэрэг нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. М.Над холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсний дараа түүний үйлдсэн гэх хэрэг Сонгинорхайрхан дүүргийн прокурорын газрын хяналтад байхад хэргийг прокурорт буцаалгүйгээр шүүхээр хянан хэлэлцсэн нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Хохирлын тооцоолол гэх баримтыг яллах дүгнэлтийн хавсралт болгож өгөөгүй бөгөөд уг баримтаа шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед гаргаж өгсөн. Энэ байдал нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлсөн.

М.Над холбогдох өөр бусад хэргийн хохирогч гэх хүмүүс гомдол өгсөн бөгөөд уг гомдолтой холбогдуулан М.Н тайлбар, мэдүүлэг өгсөн талаар Цагдаагийн байгууллагаас албан тоот ирүүлсэн байхад хэргийг прокурорт буцаалгүй шийдвэрлэсэнд гомдолтой. М.Ныг хорьж, мөрдөх шалгах хуулийн хугацаа хэтэрсэн байхад таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөлгүй, үргэлжлүүлэн хорьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 344 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү.” гэв.

Прокурор Г.Цогтгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтас хэрэгт тухайн 49 үйлдлээс гадна эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэрэг байхгүй. Прокурорын зүгээс аймаг, нийслэл, сум, дүүргүүдэд холбогдсон хэргүүдийн талаар лавлагаа авсан ба баримтууд нь хавтас хэрэгт байдаг. Тухайн албан тоотууд дээр овог нэр нь бүтнээрээ ирсэн байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж заажээ. Хэрвээ Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст М.Над холбогдох хэрэг шалгагдаж байгаа бол шүүх тусад нь шийдвэрлээд нэмж нэгтгэх бүрэн боломжтой. Иймд хэргийг буцаах үндэслэлгүй.

Хавтас хэрэгт нийт хохирлын хэмжээг гаргасан баримт байдаг ба 2019 оны 3 дугаар сарын 3-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлэгт тухайн хохирлын талаар хэлэлцсэн байдаг. Хохирогч Ц.Оюунгэрэлийн 7.200.000 төгрөг болон Дархан-Уул аймгийн хохирогч Мөнхболдын 417.000 төгрөгийг шүүх залруулаад нийт учирсан хохирлыг 61.799.480 төгрөгөөр тооцсон. Яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд төлсөн мөнгө болох 5.065.000 төгрөгийн баримтыг хавсаргасан байгаа. Иймд эдгээр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна.  Шүүгдэгч М.Н нь 2014 оноос хойш хоригдсон ба дунд нь хоёр удаа таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн байдаг. Энэ хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдэж, мөн оргон зайлж байсан учраас дахин цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч байсан. Нийтдээ 605 хоног цагдан хоригдсон бөгөөд энэ хугацааг нь эдлэх ялд нь оруулан тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

М.Н нь 1. 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Ногоон талбайн 07-06 тоотод оршин суух иргэн Э.Эрдэнэсүрэнд өөрийгөө Батхуяг гэж танилцуулан, чамд тусламжаар 1 өрөө байр авч өгнө гэж итгүүлэн хуурч мэхлэн, улмаар дансанд нь байсан ... мөнгөнөөс нь 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 12 дугаар сарын 1-ний өдрийн хооронд 3 удаагийн үйлдлээр 1.950.000 төгрөгийг нь өөрийн данс руу шилжүүлүүлэн авч Э.Эрдэнэсүрэнд 1.950.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэн П.Нямжаргалыг Залуус хорооллын 7 дугаар байрны 1348 тоот гэртээ байхад нь өөрийгөө Одбаяр гэж утсаар танилцуулан “би Америк залуучуудын нийгэмлэгээс шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулах гэсэн юм” гэж итгүүлэн, улмаар 2014 оны 12 дугаар сарын 2-ны өдрөөс 12 дугаар сарын 12-ны өдрийн хооронд “...уг арга хэмжээнд хэрэглэх зүйлүүдийг амралтын газарт хүргэх, компанийн орлогоос би хэрэглэчихсэн чинь миний цалин хасагдах гээд байна, АНУ-ын Элчин сайдын яам хаах гээд байна яаралтай мөнгө шилжүүл. ...” гэх зэргээр хуурч мэхэлж 614.580 төгрөгийг нь авч Д.Нямжаргалд 614.580 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2014 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооллын 2 дугаар сургуулийн урд өөрийгөө “Мэргэжлийн хяналтын албанд ажилладаг, Багануур, Багахангай, Налайх дүүргээр явж шалгалт хийж, тэмдэглэл хөтлөх гэсэн юм. ...” гэж итгүүлэн, хууран мэхэлж Б.Хүрэлтулгаас “Делл Ай 5” загварын зөөврийн, иж бүрэн компьютерийг залилан авч 1.115.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2014 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Рапид хороололд байх Ц.Одгэрэлийн гэрт очиж “Айпоне 5” загварын гар утсыг нь 800.000 төгрөгөөр худалдаж авъя, мөнгийг чинь данс руу чинь хийчихье гэж хууран мэхэлж авсан, 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өөрийгөө Эрдэнэт хотод байна, цахилгаан барааны дэлгүүртэй хамтарч ажиллах гээд байна. ...Яаралтай 1.000.000 сая төгрөг шилжүүлчих, маргааш өглөө Улаанбаатар хотод очоод банкнаас аваад өгье гэж төөрөгдүүлэн, залилан мэхэлж 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн Цавхангай хороололд 2014 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр иргэн Х.Нямдаваагаас хээлтэй, гунжин үнээг нь 800.000 төгрөгөөр худалдан авна гэж хуурч мэхлэн авсан. Мөн өдрийнхөө орой 2 ширхэг хонины гулууз 44.7 кг, 2 ширхэг ямааны гулууз 34 кг махыг худалдан авсан үхрийн үнэтэй нь хамт өгнө гэж хуурч мэхлэх аргаар залилан авч нийт 1.198.800 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2014 оны 8 дугаар сард Төв аймгийн Баянхангай сумын төвд “Уран” гэх хүнсний дэлгүүрийг ажиллуулдаг Т.Оюунцэцэгт архины зөвшөөрөл, тохирлын гэрчилгээ олж өгнө, дараа нь өөрөө түрээсэлж ажиллуулъя гэж 212.000 төгрөг, үүнээс 10 гаруй хоногийн дараа дэлгүүрийн зөвшөөрөл бэлэн боллоо 250.000 төгрөг өгчих гэж 70.000 төгрөг бэлнээр, үлдэгдэлд нь монетон бөгжийг 180.000 төгрөгөөр ломбарданд тавиулан мөнгийг нь авч нийт 842.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Баянхангай суманд дэлгүүр ажиллуулдаг иргэн Цэцэгмааг Улаанбаатар хот руу бараандаа явах үед нь “Барс 2” худалдааны төвийн “Цагаан” бөөний төвийн архи, пиво зарж борлуулдаг Батжаргал гэх таньдаг хүнээс Цэцэгмаагаар 683.000 төгрөгийн архи, пиво зээлүүлэн авсан. Мөн өөрийнх нь ажиллуулдаг хүнсний дэлгүүрээс тамхи зээлээр авч Цэцэгмаад нийт 818.320 төгрөгийн хохирол учруулсан,

8. Интернетэд “Солонгосоос найдвартай гар утас оруулж ирнэ” гэсэн хуурамч зар тавьж, улмаар фэйсбүүкээр иргэн Ш.Батмөнхөд өөрийгөө Баярбаатар гэж танилцуулан, Солонгос Улс руу утас захиалаад 7-10 хоногийн дотор ирнэ гэж итгүүлэн хууран мэхэлж, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах Улаанхуарангийн АТМ-аас өөрийнхөө 5026747173 гэсэн данс руу 3 утасны урьдчилгаа гэж 400.000 төгрөгийг нь шилжүүлүүлэн залилан авч хохирол учруулсан,

9. 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн “Сонор Хайрхан” төвд гар утасны худалдаа эрхэлдэг Догсмаагаас “Самсунг нөүт-1”, “Самсунг С-2”, “Самсунг гранд диос-2” загварын 4 ширхэг rap утсыг нь Улаанбаатар хотоос өөр утаснууд ирж байгаа гэж итгүүлэн залилан авч нийт 1.160.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. Орхон аймгийн Баян-Өндөр суманд үйл ажиллагаа явуулдаг “Номин” телевизийн FM радиогийн хөтлөгч Э.Хишигзаяад 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өөрийгөө Мандах гэж танилцуулан “тоглолтын реклам, шторк хийлгүүлэхээр боллоо” гэж хуурч мэхлэн FM-ээр зар цацуулан, 320,000 төгрөгийн хохирол учруулсан,

11. 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс 9 дүгээр сарын 6-ны өдрийн хооронд Багануур дүүргийн иргэн Ж.Энхжаргалыг “Турк Улс руу явуулж өгнө” гэж итгүүлэн, нийт 1.862.000 төгрөгийн хохирол учруулсан,

12. 2014 оны 9 дүгээр сарын сүүлээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын FM-ээр “найруулагч авна” гэсэн хуурамч зар зарлуулж, улмаар иргэн Б.Алтангэрэлийг ажилд авна гэж 40.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ““БНХАУ” руу явж байна, би нэг хүнд мөнгө өгөх ёстой юм, мөнгөгүй байна, чи нэг хүний данс руу 180.000 төгрөг хийгээд өгөөч, маргааш өглөө буцаагаад чамд өгье” гээд 177.000 төгрөг шилжүүлэн залилан авч нийт 217.000 төгрөгийн хохирол учруулсан,

13. 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр “Турк Улсад явуулж өгнө” гэж нийт 3 удаагийн үйлдлээр Багануур дүүргийн иргэн Адьяагаас нийт 506.250 төгрөг шилжүүлэн авч залилан мэхэлж, хохирол учруулсан,

14. 2014 оны 7, 8 дугаар сарын эх хүртэлх хугацаанд Багануур дүүргийн иргэн Оюунгэрэлийг нөхрийнх нь хамт Турк Улс руу явуулж өгнө гэж хуурч мэхлэн 6 удаагийн үйлдлээр нийт 1.690.000 төгрөгийг залилан авч хохирол учруулсан,

15. 2014 оны 8 дугаар сард Багануур дүүргийн иргэн Баярмагнайг “Турк Улсад ажиллуулахаар явуулж өгнө” гэж хадам ээж Энхжаргалаар нь дамжуулан 500.000 төгрөгийг залилан авч хохирол учруулсан,

16. 2014 оны 8 дугаар сард Багануур дүүргийн иргэн Д.Буянжаргалыг Төв аймгийн Баянхангай суманд ажиллаж байх үед нь “манай эгч Турк хүнтэй суусан, тэндээ Монгол ресторан нээх гэж байгаа тул 10 гаруй хүн хэрэгтэй байна, ажиллуулахаар явуулж өгье” гэж итгүүлэн хууран мэхэлж, нийт 800.000 төгрөгийг нь залилан авч хохирол учруулсан,

17. 2014 оны 10 дугаар сард иргэн Энхтүвшингийн “Галакси Нөүт-1” загварын гар утсыг нь “Солонгос Улсаас “Айфон 5” загварын гар утас орж ирж байгаа, чи өөрийнхөө гар утсыг өгөөд, тэр утсыг ирэхээр нь авч болно” гэж итгүүлэн улмаар гар утсыг нь 30.000 төгрөгийн хамт залилан авч Энхтүвшинд нийт 270.000 төгрөгийн хохирол учруулсан,

18. Төв аймгийн Баянхангай суманд хүнсний дэлгүүр ажиллуулж байхдаа “7 хоногийн дараа мөнгийг нь дансаар чинь шилжүүлээд өгчихнө” гэж хуурч мэхлэн 2014 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Хүдэрчимэгээс.0.75 литрийн савлагаатай “Чингис Платинум” архи 5 ширхэг, 0.5 литрийн савлагаатай “Чингис гоулд” архи 12 ширхэг, 0.75 литрийн савлагаатай “Алтан буудай” архи 12 ширхэг, 0.5 литрийн савлагаатай “Алтан буудай” архи 12 ширхэг, 0.75 литрийн савлагаатай “Төв аймаг” архи 3 ширхэг, 0.75 литрийн савлагаатай “Тэргүүн” архи 12 ширхэг, 0.5 литрийн савлагаатай “Тэргүүн” архи 20 ширхэг, 0.25 литрийн савлагаатай “Тэргүүн” архи 20 ширхэг, 1.5 литрийн “Хужирт” эрдэст ус 80 ширхэг, 2 литрийн савлагаатай “Пепси” ундаа 18 ширхэг, 1.25 литрийн савлагаатай “Пепси” ундаа 36 ширхэг, 0.5 литрийн савлагаатай “Пепси” ундаа 45 ширхэг, 1.25 литрийн савлагаатай “Меранда оренж” ундаа 24 ширхэг, 0.6 литрийн савлагаатай “Пепси” ундаа 12 ширхэг, 0.33 литрийн савлагаатай “Пепси” лаазтай ундаа 24 ширхэг, 2 литрийн савлагаатай “Севен ап” ундаа 12 ширхэг, 2 литрийн савлагаатай “Маонтэн дев” ундаа 6 ширхэг, 1.25 литрийн савлагаатай “Маонтэн дев” 16 ширхэг зэрэг 19 нэр төрлийн 371 ширхэг 1.156.130 төгрөгийн үнэтэй барааг нь залилан авч хохирол учруулсан,

19. 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэн Үүрийнцолмонд “би Герман улсын хөрөнгө оруулалттай Олон Улсын хүмүүнлэгийн байгууллага ажиллуулж байгаа, 8 сая төгрөгийн 100 хувийн буцалтгүй тусламж чамд гаргаад өгье, манай байгууллага өрх толгойлсон 13 эмэгтэй хүнд байр олгох юм, таныг оруулчихъя нэг өрөө байр өгье” гэх зэргээр итгүүлэн “байрны ордер, даатгалын мөнгө, уг байранд байгаа тавилгын мөнгө нийт 450.000 төгрөг хэрэгтэй байна” гэж хуурч мэхлэн 12 дугаар сарын 25-ны өдөр бэлнээр 450.000 төгрөг авсан. 2015 оны 12 дугаар сарын 28-ны үеэр “150.000 төгрөг олоод өг, би маргааш 200.000 мянган төгрөг болгоод өгье” гэж 200.000 төгрөг, “1 өрөө байрыг чинь 2 өрөө болгох гэж байна” гэж 105.000 төгрөг тус тус хуурч мэхлэн залилан авч нийт 705.000 төгрөгийн хохирол учруулсан,

20. 2016 оны 1 дүгээр сард Увс аймгийн Улаангом сумын төвд иргэн Мягмарсүрэнд өөрийгөө Амарзаяа гэж танилцуулага ““Хөгжлийн төлөө нам”-аас явж байна, өрх толгойлсон эмэгтэй хүнд 1 өрөө байр өгч байгаа” гэж итгүүлэн хуурч мэхлэн 360.000 төгрөгийг нь залилан авч хохирол учруулсан,

21. 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн “ХААН” банкны хажууд иргэн Б.Содномцэрэнд өөрийгөө Амарзаяа гэж танилцуулан “буцалтгүй тусламжид оруулж өгнө” гэж 40.000 төгрөг, 3-4 хоногийн дараа эхнэрийг нь байранд хамруулж өгнө гэж 99.000 төгрөг, дахин байрны даатгалын төлбөр гэж 300.000 төгрөг, цагаан сараар хэрэглээд буцааж өгнө гэж 95.000 төгрөг, намын ажилд зарцуулна гэж 500.000 төгрөг авч нийт 1.034.000 төгрөгийн хохирол учруулсан,

22. 2016 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд” Эко” хүнсний дэлгүүрийн эзэн иргэн Цоодолд өөрийгөө Амараа гэж танилцуулан “танд барилгын тендерийн ажил олж өгнө” гэж 100.000 төгрөг, дэлгүүрээс нь 200.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн зээлээр авч хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж, нийт 320.000 төгрөгийн хохирол учруулсан,

23. 2016 оны 2 дугаар сард иргэн Ц.Оюунцэцэгт “Хөгжлийн хөтөлбөр” намын төлөөлөгч Амарзаяа гэж танилцуулан “таныг Увс аймгийн Улаангом суманд үнэгүй байранд оруулж өгнө”, 25.000.000 төгрөгийн гар урлалын төсөлд зуучилж өгнө гэж иргэн Ц.Оюунцэцэгээс нийт 490.000 төгрөгийг нь залилан авсан,

24. Иргэн Пүрэвсүрэнг 2016 оны 1 дүгээр сарын сүүлээр “таныг байранд оруулж өгөхөд хөшиг хэрэгтэй, би захиулаад авхуулъя” гэж 140.000 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын 7-ны өдөр “Морьтхангай” дэлгүүрээс “Чингис” нэртэй 3 шил архи, майонезны үнэ гэж 20.000 төгрөг, “үсний найранд очих гэсэн юм зээлээч” гэж 25.000 төгрөг, нийт 241.500 төгрөгийг залилан мэхэлж авч хохирол учруулсан,

25. Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Чандмань-Эрдэнэ” дэлгүүрээс 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр буюу битүүний өдөр “Шинийн 3-ны өдөр намын дарга ирнэ, мөн цагаан сараар хэрэглэх архи хэрэгтэй байна, би мөнгийг нь шинийн 8-ны өдөр буюу 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр өгнө” гэж хэлээд дэлгүүрээс нь 5.000 төгрөгийн үнэтэй эмэгтэй хүзүүний ороолт 5 ширхэг, 10.000 төгрөгийн үнэтэй 0.5 граммын “Улаанбаатар” нэртэй архи 10 ширхэг, 16.500 төгрөгийн үнэтэй 0.75 граммын “Соёрхол” нэртэй архи 5 ширхэг, 20.000 төгрөгийн үнэтэй 0.75 граммын “Болор” нэртэй архи 1 ширхэг, 5.000 төгрөгийн үнэтэй эрэгтэй шампунь, сахалын хөөсний иж бүрдэл 2 ширхэг, 6.000 төгрөгийн үнэтэй орос алим 5 кг, 7.000 төгрөгийн үнэтэй орос жүрж 3 кг, 12.000 төгрөгийн үнэтэй усан үзэм 2 кг, 12.500 төгрөгийн үнэтэй хиам 2 кг, 1.200 төгрөгийн үнэтэй “сэлфак” ариун цэврийн цаас 4 ширхэг зэргийг хуурч мэхлэн авч иргэн Мөнхзаяад нийт 342.300 төгрөгийн хохирол учруулсан,

26. 2016 оны 1 дүгээр сарын сүүлээр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Увс Өргөө” ХХК-ний захирал Даваагийн Буяннэмэхэд “өөрийгөө Анхзаяа гэдэг, тус аймагт түргэн хоолны салбар нээх гэж байгаа” гэж танилцуулж, улмаар түүнд морь, барианы газрын тохижилтын тендер авч өгнө гэж итгүүлэн 400.000 төгрөг авсан. Мөн тус сумын 3 дугаар багийн Бадрахын 19-06 тоотод байх 2 өрөө байрыг нь 42.000.000 төгрөгөөр худалдан авна гэж байранд нь бусдыг оруулж, 250.000 төгрөгийн хохирол, нийт 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

27. 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс 6 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт аав Мягмаржавыгаа сахиж байхдаа сувилагч Бат-Оюунд өөрийгөө “Олон улсын Хүмүүнлэгийн “Жайка” компанид харилцааны менежерээр ажилладаг, манай байгууллага өрх толгойлсон эмэгтэйчүүдэд буцалтгүй тусламжаар 3.000.000 төгрөг, өрх толгойлсон эрэгтэйчүүдэд 8.000.000 төгрөг авч өгнө, “Дөл” хотхонд Бат-Оюуныг болон хамт ажилладаг Отгонжаргалыг 1 өрөө байранд оруулж өгнө” гэх зэргээр итгүүлэн урьдчилгаа гэж мөнгө авсан. Мөн Бат-Оюунаар хамт ажилладаг эмэгтэйчүүдээс 150.000 төгрөг, эрэгтэйчүүдээс 250.000 төгрөг цуглуулан авахуулж, нийт 10.000.000 төгрөг бэлнээр болон дансаар шилжүүлж авч хохирол учруулсан,

28. 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр О.Уртнасанд “Приус-11” загварын автомашин зээлээр худалдана гэж тохиролцон, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах “ХААН” банкнаас 200.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн Баянцээлийн “Голомт” банкнаас 1.100.000 төгрөг шилжүүлүүлэн авч нийт 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

29. 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Сурагчийн 49-01 дүгээр гудамжинд байрлах 6 нэрийн барааны дэлгүүрийг түрээслэн ажиллаж байхдаа иргэн О.Одонцэцэгийг “Ногоон байгууламж төсөл”-д оруулж өгнө гэж 465.000 төгрөгийг нь залилан авч хохирол учруулсан,

30. 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багт оршин суух Б.Чимэгбаярын утас руу “98960003” дугаарын утаснаас өөрийгөө “Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний газрын ажилтан Амарсайхан” гэж танилцуулан, “танай амралтын газар хүн амраана, олон хүн амраах тул та баталгааны мөнгө шилжүүл” гэж хоорондын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, өөрийн нэр дээр бүртгэлтэй 5058396464 дугаарын “ХААН” банкны дансаар нийт 461.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

31. Фэйсбүүкээр 2018 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Дөлгөөнд ““Ай фоне 6 эс плас” загварын гар утсыг зарна, эхлээд мөнгөө шилжүүлбэл байгаа газарт чинь хүргэж өгнө” гэж хоорондын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан хуурч, өөрийн 5058342340 дугаарын данс руу 400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

32. 2017 оны 8 дугаар сарын 9-нөөс 14-ний өдрийн хооронд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Сүрэнхорлоогоос өвчтэй хүүхэд Б.Содномгалсанг нь “Япон Улс руу эмчилгээнд явуулж өгнө” гэж өөрийн 5058342340 дугаартай “ХААН” банкны данс руу 3.919.000 төгрөгийг шилжүүлэн авч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдал зориудаар бий болгон төөрөгдүүлж залилсан,

33. 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр иргэн Г.Мөнхцэцэг рүү 98880651 дугаартай утаснаас залган ярьж, өөрийгөө Нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн Заяа гэж танилцуулан, түүний ажиллуулдаг байсан амралтын газрыг тендерт оролцуулан ялуулж, хөдөө орон нутгаас ирсэн 180 багшийг амраана, тендерт оролцох 418.000 төгрөгийг нягтлан М.Нын 5058396464 дугаартай данс руу шилжүүл гэж төөрөгдүүлэн 418.000 төгрөгийг залилан авсан,

34. Цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух, төөрөгдүүлэх арга замаар Архангай аймгийн фейсбүүк зар дээр “хүүтэй мөнгө зээлдүүлнэ” гэсэн зар тавьж, улмаар 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймагт оршин суудаг иргэн Б.Бадамгаравтай харилцаж, 3.000.000 төгрөг зээлнэ, урьдчилж хүүг нь шилжүүл гэж төөрөгдүүлж, улмаар иргэн Бадамгараваас эхний сарын хүү гэж 215.000 төгрөгийг “ХААН” банк дахь өөрийнхөө 5058396464 дугаартай дансанд шилжүүлүүлэн залилан авсан,

35. 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, фэйсбүүкт “гацуур мод зарна” гэсэн зар байршуулж, улмаар иргэн Б.Отгонцэцэгт гацуур мод зарахаар тохиролцон “ХААН” банкны өөрийн дансандаа 40.000 төгрөг шилжүүлүүлэн авсан боловч гацуур модоо өгөлгүй залилсан,

36. 2017 оны 12 дугаар сарын 9-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан, Дорноговь аймгийн фэйсбүүк зар дээр “Мобиком, Юнителийн дугаар барьцаалсан зээл олгоно” гэж зохиомол байдлыг бий болгож төөрөгдүүлэн, Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багт оршин суух иргэн С.Бадамгэрэлд “1 жилийн хугацаатай 3.000.000 төгрөгийн зээл олгож өгнө” гэж төөрөгдүүлэн өгөх зээлийн урьдчилгаа хүү гэж 72.000 төгрөгийг өөрийн “ХААН” банк дахь 5058342340 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

37. Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Модун цамхаг төв”-д 2018 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр иргэн Э.Номин-Эрдэнийн “Ай фоне 10” загварын гар утсаа хулгайд алдсан, олсон хүнд шагналтай” гэсэн зарыг фэйсбүүкт байршуулсныг далимдуулан зар дээр тавьсан “98983920” дугаарын утас руу нь “би чиний утсыг чинь олсон 250.000 төгрөг шилжүүл” гэж худал хэлж төөрөгдүүлэн улмаар “ХААН” банкны 5058342340 дугаартай өөрийн дансаар шилүүлэн авч залилсан,

38. 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдөр “Munh Mandah” нэртэй цахим хаягаар “Солонгос улс дахь монголчууд” гэсэн группт “Солонгос Улс руу эмчилгээний виз гаргаж өгнө” гэсэн зар тавьж, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориуд бий болгон иргэн Г.Мөнхболдоос 4.652.500 төгрөгийг өөрийн эзэмшлийн “ХААН” банкны 5058342340 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

39. 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Оюунгэрэлд өөрийгөө “Батдэлгэр” гэж танилцуулан, Ц.Оюунгэрэлийн “Тэнүүн тээл” гэх хүнсний дэлгүүрийг түрээслэх нэрийдлээр нийт барааны үнэ, бэлэн мөнгө зэргийг нь залилан авч нийт 7.280.000 төгрөгийн хохирол учруулсан,

40. 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Учралд өөрийгөө “Батдэлгэр” гэж танилцуулан, түүнд “Ариг” банкнаас 17.000.000 төгрөгийн зээл гаргуулж өгнө гэж худал хэлж, хуурч мэхлэн 878.000 төгрөгийг нь залилан авч хохирол учруулсан,

41. 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар Б.Лхагвасүрэнг төөрөгдүүлж, улмаар түүнд гар утас зарахаар тохиролцон өөрийн “ХААН” банкны 5058342340 дугаарын дансаар 380.000 төгрөг шилжүүлэн авсан боловч гар утсаа өгөлгүй залилсан,

42. 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өглөө 9 цагийн үед цахим хэрэгсэл ашиглан ““Самсунг” загварын зурагт хямд зарна” гэж, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 33-39 тоотод оршин суух иргэн О.Өлзийсайханаас 354.000 төгрөгийг 5058342340 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

43. 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк цахим хуудасны “Айфон хэрэглэгчид, сонирхогчид” гэсэн зар дээр “Ват Utas” гэсэн хаягаар нэвтэрч, улмаар “Самсунг” загварын зурагтуудыг хямдхан зарж байна гэсэн зар байршуулан Баянгол дүүргийн 5 дугаар хорооны 08-79 тоотод оршин суух Золбоод би Дарханд бартераар баахан зурагт авчихсан, 50 инчийн “Самсунг” загварын зурагт 600.000 төгрөгөөр зарна, эхлээд 300.000 төгрөг шилжүүлчих, би замын унаанд өгөөд явуулна гэж төөрөгдүүлэн “ХААН” банкны 5058396464 дугаартай өөрийн данс руугаа 300.000 төгр\өг шилжүүлэн авч залилсан,

44. 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр өөрийгөө Мөнхдэлгэр гэж танилцуулан, хохирогч Б.Баярбаясгаланд “Өмнөговь аймаг Ханбогд суманд “Мөнгөн хүдэр” ХХК-д алтны няравын ажилд оруулж өгнө” хэмээн зохиомол байдлыг зориудаар би болгон ярьж, төөрөгдөлд оруулан, “ажилд оруулахад барьцаа мөнгө авна” гэж Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “ХААН” банкны “Урт цагаан” салбараас өөрийн “ХААН” банкны 5058396464 дугаартай дансаар нийт 1.000.000 төгрөгийг шилжүүлүүлэн авч залилсан,

45. “Дархан зарын групп” фэйсбүүк хаягт ““Самсунг” болон “Айфон” загварын утаснууд, “Самсунг” загварын зурагт яаралтай зарна, “Мөнгөн хүдэр” тавилгын дэлгүүр” гэсэн зар тавьж, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориуд бий болгон “зах зээлийн үнээс хямд үнээр зурагт зарна” гэж 2018 оны 6 дугаар сарын 3-ны өдөр иргэн Н.Ундралаас 990.000 төгрөгийг “ХААН” банкны 5058396464 дугаартай өөрийн дансаар шилжүүлэн авч залилсан,

46. 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк цахим хуудасны “Сэлэнгэ зар” дээр Сэлэнгэ аймгийн “Гүн нуур” хүүхдийн зусланд амрах эрхийн бичиг зарна” гэсэн зар байршуулан, улмаар Сэлэнгэ аймгийн иргэн А.Аянгаас 270.000 төгрөгийг нь өөрийн 5058342340 дугаартай ХААН банкны данс руугаа урьдчилгаа болгож шилжүүлэн авч залилсан,

47. Д.Ням-Эрдэнэ 2018 оны 7 дугаар сарын 12-ны өдөр өөрийн эзэмшлийн “Айфон 7 палас” загварын гар утсаа гээгдүүлж, улмаар олж авах зорилгоор фэйсбүүкт “Олсон хүн өгнө үү, өндөр шагналтай” гэсэн зар тавихад н.Мөнхжаргал гэсэн цахим хаягнаас харилцаж, гар утсыг чинь олсон тул чи эхлээд мөнгөө хий гэхэд нь 300.000 төгрөг шилжүүлэхээр тохиролцож, улмаар иргэн Д.Ням-Эрдэнэ нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, “Натур” худалдааны төвд байрлах “ХААН” банкны ATM ашиглан 5058342340 дугаарын данс руу нь 250.000 шилжүүлэхдээ 2.500.000 төгрөг андуурч шилжүүлснийг аваад өгөлгүй залилсан,

48. Иргэн И.Баасансүрэнд өөрийгөө Эрдэнэжаргалын Мөнхжин, Японы хүмүүнлэгийн санд ажилладаг гэж танилцуулж “өрх толгойлсон эмэгтэй хүмүүст улсаас хөнгөлөлттэй байр олгож байгаа, Нийслэлийн халамж үйлчилгээний хэлтэст ажилладаг найзаараа дамжуулан байр аваад өгье” гэж бодит байдлыг нуух, төөрөгдүүлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох арга замаар 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Худалдаа хөгжил”-ийн банкнаас “Мөнгөн гүүр ресурс” ХХК-ийн 1415119530 данс руу нийт 3.282.400 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

49. 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдал зориудаар буй болгон фэйсбүүкт “гар утас зарна” гэсэн зар байршуулан, улмаар Баянхонгор аймагт оршин суух иргэн Должинсүрэнтэй фэйсбүүк чатаар харилцан чамд “Самсунг Жи-5” загварын гар утас 6 ширхэг, “Самсунг Жи-7” загварын гар утас 3 ширхэг, “Айфон 6 плас” загварын гар утас 1 ширхэг, “Самсунг эс 6 эджи” загварын гар утас 2 ширхгийг худалдана” гэж төөрөгдүүлэн өөрийн 5058342340 дугаартай “ХААН” банкны данс руугаа урьдчилгаа болгож 1.660.000 төгрөгийг шилжүүлэн авч бусдын эзэмшил өмчлөлд байгаа зүйлийг байнгын шинжтэйгээр залилан авч бусдад нийт 62.199.480 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь:

хохирогч Д.Эрдэнэсүрэнгийн “...2013 оны12 дугаар сарын 11-ний өдөр өөрийн Хаан банкны ... 5032570658 дансны мэдээллийн хуулгаа үзэхэд Батхуяг нь миний Хаан банкны данснаас Голомт банк руу мөнгө шилжүүлж хийлгээд өөр нэг данс болох Мягмаржав овогтой Наранмандах гэсэн хүний данс руу мөнгө шилжүүлсэн байсан. ...175 см өндөртэй, нүүр нь бор, арьс нь барзгардуу махлаг, тарган, орсгой шүдтэй, нүд нь онигор, хөмсөг нь шингэн талдаа төрхтэй. ...Батхуяг нь анх ярихдаа би телевизээр туслалцаа гуйсныг чинь үзсэн ах нь чамд нэг өрөө байраар туслая, нэг бол 30.000.000 төгрөг өгье гэж танилцсан. ...Миний дансанд тусламжаар 4.500.000 төгрөг орж ирсэн. ...Хоол унданд зарцуулаад 1.950.000 төгрөг үлдсэн. ...Мягмаржав овогтой М.Н гэж хүн байсныг Голомт банкны дансны хуулбараар мэдсэн. М.Н нь 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн 5026747173 дугаартай данс руу миний 5032570658 дугаарын данснаас 500.000 төгрөгийг мобайл банкаар шүлжүүлэн авч, ...М.Н нь ... надан бэлэн байсан 700.000 төгрөгийг банкинд хийлгээд, уг мөнгийг М.Н нь өөрийн зээлийн төлбөрт 690.000 төгрөгийг суутгуулж, 2013 оны 12 дугаар сарын 1-ний өдөр М.Н нь өөрийн хаан банкны 5026747173 дугаартай данс руу миний 5032570658 дугаартай данснаас 750.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлэн авч нийтдээ ... 1.950.000 төгрөгийг залилсан. ...” /1хх 13-16, 15/,

хохирогч П.Нямжаргалын “...2014 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 17 цаг 40 минутад 99262703 дугаарын утаснаас М.Н залгаад шинэ жилийн ажиллагаанд зориулсан 500 шил шар айргийг амралтын газар луу хүргэж өгөх гэсэн чинь 150.000 төгрөг хэрэг болоод байна. ...М.Н надад 5041315586 гэсэн С.Ганбаяр гэх хүний данс өгөөд яаж ийж байгаад олоод өг гэсэн юм. Би тэгээд өөрийнхөө 5020496586 дугаарын данснаас 150.000 төгрөгийг М.Нын өгсөн 5020496586 дугаарын данс руу шилжүүлсэн юм. ...2014 оны 12 дугаар сарын 2-ны өдөр М.Н над руу залгаад би компанийн орлогоос 120.000 төгрөг үрчихсэн. Манай нягтлан миний цалин хасах гээд байна чи надад яаралтай 120.000 төгрөг шилжүүлж өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн 5020496586 дугаарын данснаас мөн М.Нын өгсөн С.Ганбаяр гэх хүний 5041315586 дугаарын данс руу 80.000 төгрөгийг шилжүүлсэн. 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр М.Н надад 8 хүний мандатын 42.500 төгрөгийг шилжүүлчих Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яам хаах гээд байна гэж хуурч мөнгийг надаар шилжүүлсэн. Тэгэхээр нь би 7 хүний танилцуулга олж өгөөд нийт 8 хүний 340.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Тэгээд би М.Наас 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдөр худлаа ярьж намайг залилсныг нь мэдээд чи хаана захилга өгсөн юм бэ гэж асуухад М.Н надад “Турван түргэн” гэдэг амралтын газар захиалга өгсөн гэж хэлсэн. Би тухайн байгууллага руу залгаад асуутал тэр газраас манай байгууллагад “Үнэнч хайрын шинэ жил” гэсэн захиалга байхгүй гэж хэлсэн. Мөн 2014 оны 12 дугаар сарын 1-нээс 5-ны өдрийг хүртэлх хугацаанд би нийт 14 хүний таксны мөнгө болох 2470 төгрөг буюу 34.580 төгрөгийг өөрийнхөө 5020496586 дугаарын данснаас М.Нын өгсөн Ганбаяр гэх хүний 5041315586 дугаарын данс руу шилжүүлсэн. Мөн 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдөр өөрийн 5020496586 дугаарын данснаас Пүрэвсүрэн гэх хүний 5022639773 дугаарын данс руу 10.000 төгрөг шилжүүлсэн. С.Ганбаярын 5041315586 болон Пүрэвсүрэнгийн 5022639773 дугаарын хаан банкны дансанд шилжүүлсэн мөнгийг бүгдийг нь М.Н хүлээж авсан. Надаас нийтдээ 614.580 төгрөгийг залилж авсан. ...” /1хх 38-41/,

хохирогч Б.Хүрэлтулгын “...Би 2014 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр М.Н гэдэг хүн надаас нөөтвбүүк өгчих би мэргэжлийн хяналтын албанд ажилладаг Багануур, Багахангай, Налайх дүүргээр явж шалгалт хийж протокол хөтлөх гэсэн юм гээд гуйгаад байсан тэгэхээр нь би эхний удаа зөвшөөрөөгүй та өөрийн бичиг баримтаа үлдээж ав гэсэн чинь ажлын үнэмлэх ажлаас гарж болдоггүй иргэний үнэмлэх маань үл хөдлөхөд байгаа хүргэн дүүгийнхээ гадаад паспортыг үлдээгээд авчихъя гээд байхаар нь би зөвшөөрөөд 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 хороололд 2-р сургуулийн урд нотебүүкээ өгөөд хүргэн дүүгийнхээ гадаад паспортыг өгсөн юм. Тэгээд миний нотебүүкийг авч яваад буцааж өгөөгүй байгаа тул нотебүүкээ авмаар байна. /1хх 79-81/,

хохирогч Ц.Одгэрэлийн “...Би “утсаа зарна” гээд зар тавьсан чинь М.Н надад утсаа надад зарчих ... гээд байхаар нь 800.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн чинь би маргааш өглөө данс руу мөнгийг нь хийнэ гээд байсан. ...Манай гэр болох ... “Рапит харш” хорооллын гадаа ирээд миний утсыг аваад мөнгийг чинь данс руу чинь хийнэ гэж хэлээд явсан. ...Дансаа шалгаж үзтэл мөнгө ороогүй байсан. ...2014 оны 10 дугаар сарын 11-ны өдөр М.Н над руу залгаад “хагас сайн өдөр мөнгө гаргаж өгч болохгүй байна, чи надаа 1.000.000 төгрөг яаралтай өгөөчээ” гээд байхаар нь би өөрийнхөө сургалтын төлбөр болох 1.000.000 төгрөгийг М.Н данс руу шилжүүлсэн тэгээд 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр миний утас луу нэг эмэгтэй хүн залгаад “М.Нын эгч нь байна, 1.700.000 төгрөгийг чинь данс руу чинь шилжүүлсэн шүү, “Худалдаа хөгжлийн банк”-наас хаан банк руу шилжүүлсэн байгаа тул маргааш өглөө данс руу чинь орно” гэж хэлсэн. Маргааш орой нь би дансаа шалгатал мөнгө ороогүй. ...Би залгаад мөнгө ороогүй байна гэсэн чинь данс эзэмшигчийн нэр нь зөрчихсөн байна гэж хэлээд тэрнээс хойш миний мөнгийг өгөлгүй холбоо барилгүй таг болсон юм. ...М.Наас гар утасны үнэ болон 1.000.000 төгрөг, нийт 1.500.000 төгрөг нэхэмжилнэ. ...” /1хх 83-87/,

хохирогч X. Нямдаваагийн “...Ц.Энхболдын нэг дэлгүүрийг нь түрээсээр ажиллуулж байсан Мягмаржавын М.Н гэдэг залууд хээлтээ гунжин үнээгээ 2014 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр 800.000 төгрөгөөр зээлээр зарсан юм. Энэ М.Н нь үнээний өртөг 800.000 төгрөгийг 9 дүгээр сарын 2-ны өдөр өгнө гэхээр нь итгээд өгсөн юм. Мөн 2014 оны 9 дүгээр сарын 2-ны орой М.Н манай гэрт ирээд эхнэр Т.Батжаргалаас хонины 2 гулууз буюу 44 кг махыг нэг килограммыг нь 5.500 төгрөгөөр буюу нийт 245.850 төгрөг, 5 ширхэг ямааны гулгууз буюу 34 кг ямааны махыг нэг килограммыг нь 4.500 төгрөгөөр буюу 153.000 төгрөгөөр нийтдээ 398.850 төгрөгийг 2014 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хээтэй гинжин үнээний өртөгтэй хамтад нь өгнө гээд зээлээр авч явсан байсан. Би М.Нын дэлгүүрт ... очиход дэлгүүр нь хаалттай байсан, хажуугийн гуанзнаас нь асуухад М.Ныг хот руу явсан гэж хэлсэн. ...Тухайн үед би хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх гэж явж байгаад М.Над залилуулсан юм. ...Ингээд нийт 398.850 төгрөг дээр хээлтэй гунжин үнээ 800.000 төгрөг болохоор нийт 1.198.820 төгрөгийн хохирол учраад байна. ...” /1хх 125-127/,

хохирогч Г.Оюунцэцэгийн “...М.Н миний ажиллуулдаг “Уран” хүнсний дэлгүүрт архины зөвшөөрөл, тохирлын гэрчилгээ олж өгөөд өөрөө түрээсэлж ажиллуулъя гэж надад эхлээд 150.000 төгрөг өгчих гэхээр нь би М.Над 2014 оны 8 дугаар сарын 10-ны үед 150.000 төгрөг, ... хоёр гурван хоногийн дараа 62.000 төгрөг бас арваад хоногийн дараа ... надад одоо 250 000 төгрөг нэмээд өгчих дэлгүүрийн чинь бүх зөвшөөрөл гарахад бэлэн болсон гэхээр нь би өөртөө байсан бэлэн 70.000 төгрөгийг өгч үлдэгдэл 180.000 төгрөгөнд нь дүүгийнхээ 5.4 грамм жинтэй, голдоо цагаан, жижиг шигтгээтэй, өргөн монетон бөгжийг өгөөд 2014 оны 8 дугаар сарын 17-ны үеэр М.Над ломбарданд 180.000 төгрөгөнд миний нэрээ тавиарай гээд өөрийнхөө иргэний үнэмлэхээ өгч явуулсан. Дараа нь М.Н надтай уулзахдаа бөгжийг чинь 180.000 төгрөгөөр ломбарданд тавьсан шүү гээд надад нэг жижиг ногоон өнгөтэй цаас үзүүлж байсан. ...” /1хх 129-130/

хохирогч: Б. Цэцэгмаагийн “...Би 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр М.Над “Барс” захад ажилладаг таньдаг хүнээсээ нийт 818.320 төгрөгийн архи, пиво, тамхийг авч өгсөн юм. ...Тухайн үед М.Н надаас гуйгаад байхаар нь би итгээд хүнээс зээлээр архи, тамхи, пиво зээлээр аваад өрчихсөн юм. ... 2014 оны 8 дугаар сард ... М.Н надад хандан таньд “Барс-2” худалдааны төвд таньдаг худалдагч байвал надад архи, пиво зээлээд өгөөч гэж хэлсэн. ...Би зөвшөөрч “Барс-2” худалдааны төвийн “Цагаан” бөөний төвийн архи, пиво зарж борлуулдаг Батжаргал гэх нэртэй эрэгтэй хүнд энэ залууд архи, пиво зээлээр өгчих гэж хэлээд М.Над нийт 683.000 төгрөгийн архи, пиво зээлээр авч өгсөн. Мөн өөрийн ажиллуулдаг хүнсний мухлагнаас 270.000 төгрөг орчим үнэ бүхий тамхи зээлээр өгсөн. М.Н зээлээр авсан барааныхаа мөнгийг өгөөгүй алга болсон. ...” /1хх 146, 2хх 418/,

хохирогч М.Батмөнхийн “...Би 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 95780737 утас руу залгаад би 3 утас авья гэхэд, болж байна гээд урьдчилгаа нэг утасны 100.000 төгрөг өгчих. Би Солонгос руу захиад 3-7 хоногийн дотор ирнэ гэж хэлэхээр нь би 300.000 төгрөгийг уг залуугийн өгсөн хаан банкны 5026747173 гэсэн данс руу Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн АТМ-ээс шилжүүлсэн. ...Удаагүй нөгөө залуу дахин залгаад манай дүү мөнгийг чинь Слонгос руу шилжүүлээд авчихсан чиний утсыг каргод хийх гэж байна гэнэ нөгөө данс руугаа 100.000 төгрөг дахиад шилжүүлчихсэн гэсэн тэгэхээр нь би модны 2 т явж байсан болохоор тэндээс АТМ-с 100.000 төгрөгийг дахин шилжүүлсэн. ...” /1хх 175-177/

хохирогч Ч.Догсмаагийн “...2014 оны 10 дугаар сарын 25-наас 26-ны өдрүүдэд гэж санаж байна. Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот ба Сонор хайрхан төвд байрлах миний ажил дээр М.Н гэдэг залуу орж ирээд мэнд ус мэдэлцээд танай нөхөр хийлгэсэн эх бэлтгэлийн зүйлүүдийн ажлын хөлс болох 500.000 төгрөгийг данс руу чинь хийсэн шүү, маргааш өглөө 10 цагийн үед орчих байх гэсэн. Мөн чиний лангуун дээр тавиулж заруулах гэж байгаа 5 ширхэг гар утас Улаанбаатар хотоос ирж байгаа чи түүнийг аваад лангуун дээрээ тавьчих гэж хэлсэн. ... 2014 оны 10 дугаар сард Баяраа гэж өөрийгөө танилцуулсан залуу манай нөхөр бид 2 дээр ирсэн юм. ...Би гар утасны лангуун дээр суудаг юм. Тэгтэл М.Н ирээд “лангуун дээрээ билет тавиад зараад өгөөч” гэж байсан. Тэгж ирэхдээ М.Н би хүний утас алга болгочихсон юм, чи надад утас зээлээр өгөөч” гэж хэлсэн. ...Би итгээд утас өгсөн юм. Тэгээд худал хэлээд надаас нийт 4 ширхэг гар утас авсан юм. Тэгээд л дахиж уулзаагүй алга болсон. Миний утсууд “Самсунг нөт-1”, “Самсунг С-2”, “Самсунг Гранд Диос-2” гэсэн утаснууд юм. ...Надад нийт 1.160.000 төгрөгийн хохирол учирсаи. ...” /1хх 248-249, 2хх 1-4/,

хохирогч Э.Хишигзаяагийн “...Би 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өөрийгөө М.Н гэж танилцуулсан залуу шинэ компани, FM, ресторан нээж байгаа. Энэ нээлтэндээ зориулаад тоглолт зохион байгуулж байгаа учраас тоглолтын рекламны шторк хийлгүүлхээр боллоо гэхээр нь манайх Улаанбаатар хотод захиалга өгөөд хийлгүүлж ирээд FM-ээp цацуулсан. Мөн манай телевизэд үгэн зар явуулсан. Манай FM-ээр шторк цацагдаад явж байхад нь зарим дуучинтай ярихад ямар нэг тоглолт болохгүй гэж ярьж байсан. Бусад дуучид нь худлаа гэж хэлэхээр нь би билет хэвлэсэн болон бусад хүмүүстэй холбоо бариад цагдаад өргөдөл гаргасан. Одоо манай FM-ээp 13 хоног цацагдсан, телевизийн зар явуулсан нь нийлээд 320.000 төгрөг нэхэмжилж байна. ...” /1хх 225/,

хохирогч Б.Алтангэрэлийн “...Би 2014 оны 9 дүгээр сарын сүүлээр FM-ээр найруулагч авна гэсэн зарын дагуу ярихад өөрийгөө М.Н гэж өөрийгөө танилцуулсан залуутай уулзахаар болоод ... надтай уулзаад би FM нээж байгаа гэж хэлж байсан. Нэлээн хэд хоногийн дараа залгаад урагшаа явж тоног төхөөрөмж авчирах гэсэн юм чи цуг яваад үзэж авах хэрэгтэй байна гэхээр нь надад гадаад паспорт байхгүй гэхэд би гараад өгье гээд иргэний үнэмлэхийн хуулбар цээж зураг бэлнээр 40.000 төгрөг аваад явсан. Намайг асуухад явах хойшилсон гэж хэлж байсан. Дараа нь утсаар залгаад урагшаа өөр хүнтэй явж байна хүнд мөнгө өгөх хэрэгтэй болоод очиж байгаад мөнгийг чинь өгье чи хүүтэй ч хамаагүй мөнгө олоод өгөөч гээд утастаад байхаар нь 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хаан банкны Сураг овогтой Мөнхцолмон гэсэн хүний дансанд 177.000 төгрөг шилжүүлсэн. ...Нийт 217,000 төгрөг нэхэмжилж байна. ...” /2хх 7-10/,

хохирогч Ж.Энхжаргалын “...2014 оны 7 дугаар сарын эхээр миний танил Оюунгэрэл “...цуг хажуугийн цайны газарт нь ажилладаг байсан М.Н гэдэг залуугын эгч нь Турк нөхөртэй Турк улсын иргэн гэж байна. Тэгээд тэр хоёр Туркэд Монгол хоолны “ресторан” нээх гэж байгаа гэж байна. Монголоос 6 эмэгтэй хүн авч явна гэж байна чи явах уу” гэж хэлж байсан. ...Хүү Отгонбямба бид хоёр Турк явахаар болсон. Ингээд хамгийн эхний удаад 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдөр бид хоёрын 148.000 төгрөгийг Оюунгэрлээр дамжуулж, мөн Оюунгэрэл, Батбилгүүн гэх хүний 148.000 төгрөгтэй хамт М.Н гэдэг хүний Мягмаржав М.Н гэсэн Хаан банкны “5026747173” тоот дансанд хийж байсан. түүний дараа М.Н 91014333 дугаарын утсаар надтай холбогдоод надад Монголоос 10 гаруй хүн авч явна гэсэн болохоор манай хүргэн Баярмагнай, хүргэний найз Отгонбаатар нар надаар думжуулж М.Нын шугамаар Турк явахаар болсон. Ингээд хүү Отгонбямба хүргэн Баярмагнай бид гурав гадаад паспортгүй байсан болохоор Буянжаргалын хүү Ойдовсүрэнгээр дамжуулж 300.000 төгрөг М.Нын данс руу 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлж байсан. Дараа нь 2017 оны 7 дугаар сарын 28-ны орой банк хаасны дараа над руу М.Н утастаад 100.000 төгрөг шилжүүлэх хэрэгтэй байна гэхээр нь би банк хаасан байсан болохоор өөрийн нөхрийн дүү Мөнгөнсарнайгаас “100.000 төгрөг байна уу?” гэсэн чинь байгаа нь 40.000 төгрөг байна гээд мобайл дансаараа М.Нын данс руу хийлгээд маргааш нь Мөнгөнсарнайгийн данс руу 40.000 төгрөг хийж байсан. Үүний маргааш нь М.Н над руу утастаж “яг одоо 276.000 төгрөг шилжүүл та нарын онгоцны тийзнээс хөнгөлөх хэрэгтэй байна” гэхээр нь тухайн үед түүний данс руу 276.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь М.Н над руу 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Турк явах нэг хүн олох хэрэгтэй байна би Туркын элчин дээр байна гэхээр нь би өөрийн танил Давааням гэх хүний хүүхэд Жавхлантөгс гэдэг хүүхдийг Турк явах уу гэсэн чинь тэгье гээд Жавхлатөгс 18 цагийн үед БНД-ийн Хаан банкаар 200.000 төгрөг шилжүүлж байсан. ...2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр М.Н 91014333 дугаарын утсаар надад таныг олон хүүхэдтэй гээд хөнгөлөлтөнд хамруулъя тэгэхийн тулд та онгоцны тийзний мөнгийг урьдчилаад шилжүүл тэгвэл хөнгөлөлт эдлэх боломжтой гэсэн ингэхээр нь би эгчид нь мөнгө байхгүй гэсэн чинь та тэгээд хөнгөлөлт эдлэх юм уу тэгэхээр нь би тухайн үед Багануур дүүргийн Хаан банкаар 242.000 төгрөг түүний данс руу шилжүүлж байсан. ...2014 оны 7 дугаар сарын 31-ний өдөр манай хүү Отгонбямба түүний данс руу Отгонбямба, Баярмагнай бид нарын амь даатгалын мөнгө гээд 133.000 төгрөг шилжүүлж байсан. ...Манай охин Элбэгзаяа М.Ныг Туркэд байгаа эгч рүүгээ борц явуулах гэж байна гээд түүний данс руу 120.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь би 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 353.000 төгрөг М.Нын данс руу шилжүүлсэн. М.Н бид нарт очихоор чинь цалин дээр чинь хөнгөлөлт эдлүүлнэ гэж байсан. ...Хамгийн сүүлд М.Н надад 2014 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр эгч маань Туркээс ирэх гээд байна нөхөрт нь эмээлийн мөнгөн тоног өгч явуулах гээд байна та надад 500.000 төгрөг олоод өгөөч гэхээр нь тухайн үед надад 100.000 төгрөг байсан болохоор би түүнд байсан мөнгөө данс руу нь шилжүүлж байсан. Ингээд маргаашнаас нь М.Н нь өөрийн 91014333, 88020300 гэсэн дугааруудаа хаагаад ор сураггүй болсон. ...Би М.Над залилуулсан 1.862.000 төгрөгөө олж авмаар байна. ...” /2хх 59-62/,

хохирогч Г.Адьяагийн “...2014 оны 7 дугаар сарын эхээр Багануурт байдаг дэлгүүр дээрээ сууж байсан чинь танил Энхжаргал над дээр ирээд чи Турк руу явах уу 2 хүн дутуу байна 3 хоногийн дотор виз гаргаж өгнө гэнээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би эгчийнхээ хүүхэд Эгиймаатай хамт явъя гэж хэлээд тоонд нь орсон. Тэгээд Энхжаргал надад Одгарав гэдэг хүний данс өгөхөөр нь би тэр данс руу нь 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 250.000 төгрөг хийсэн. Тэгээд байж байтал М.Н гэдэг хүн над руу яриад одоо 30 ам.доллараа хий гэхээр нь тэр өдрөө ... очоод 56.250 төгрөгийг шилжүүлсэн. ...2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр над руу утсаар яриад эгч маань ирэх гэж байна та миний данс руу 200.000 төгрөг хийчих гэхээр нь би М.Нын данс руу хийсэн түүнээс хойш явуулах юу болж байна гэж асуугаад утсаар ярихаар 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хамгийн сүүлийн хугацаа гэж байсан. ...Залгасан чинь утас нь холбогдох боломжгүй болчихсон байсан. ...Би 3 удаагийн үйлдлээр нийт 506.250 төгрөг өгчихсөн байна. Би энэ алдсан мөнгөө М.Н гэдэг залуугаас нэхэмжилнэ. ...” /2хх 65-68/,

хохирогч Л.Оюунгэрэлийн “...Тухайн үед М.Н гэдэг хүнтэй Буянжаргалаар дамжуулж утсаар танилцсан. М.Н нь 91014333 гэсэн дугаартай байсан тэгээд хамгийн анх 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр надад М.Н нь та Турк явна гэж шийдсэн бол урилганы мөнгө нэг хүний 98.000 төгрөг хоёр хүний нийт 196.000 төгрөг надад өгөх хэрэгтэй гэхээр нь Буянжаргалаар дамжуулж М.Над тухайн мөнгийг нь өгч байсан. Дараа нь дахиад 2015 оны 8 дугаар сарын эхэн үед М.Н нь надаас 128.000 төгрөг амь даатгалын мөнгө, паспортын нэг хүний 50.000 төгрөг нийт 100.000 төгрөг авч байсан. ...Би Атарын сангийн аж ахуйд очиж М.Над 228.000 төгрөг өгч байсан. Түүний дараа маргааш нь М.Н над руу утастаж би хотод байна 37 ам.доллартай тэнцэх мөнгө хэрэгтэй байна, авах ёстой юм гэж байсан. ...Би түүнд Монгол мөнгөөр 134.000 төгрөгөөс 72.000 төгрөгийг бэлнээр үлдсэнийг нь дансаар өгсөн. Түүнээс хойш М.Н нь 2015 оны 8 дугаар сарын сүүлээр орчуулгын 6.000 төгрөг бас үнэгүй зорчих билетний 2 хүний 172.000 төгрөг надаас авсан. тухайн үед би М.Над Энхжаргалын мөнгөтэй нийлүүлээд Хаан банкны салбараар бэлнээр өгч байсан. Үүний дараа 8 дугаар сарын сүүлээр М.Н нь надад Туркэд очоод 3 сарын хугацаатай сард 500 ам.долларын тэтгэлэгт хамрагдана гээд 2 хүний 306.000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны дансаар авсан. Ингээд М.Н нь надаас нийт 1.698.000 төгрөг авсан. Тухайн мөнгө нь нөхөр бид хоёрын дундын мөнгө байсан. ...” /2хх 69-70/,

хохирогч Г.Баярмагнайн “...Би М.Над хамгийн анх 2015 оны 8 дугаар сарын эхээр яг хэдний өдөр гэдгийг нь би сайн санахгүй байна гадаад паспортын мөнгө гээд 55.000 төгрөг хадам ээжээр дамжуулж өгсөн. Дараа нь 8 дугаар сарын дундуур урилганы мөнгө гээд 98.000 төгрөг хадам ээжээр дамжуулж өгсөн. Түүний дараа амь даатгал гээд 52.000 төгрөг хадам ээжээр дамжуулж өгсөн. Үүний дараа элчин дээр хоол өгнө гээд 31.000 төгрөг хадам ээжээр дамжуулж өгсөн. Дараа нь Туркэд үнэгүй зорчуулна гээд 83.000 төгрөг өгсөн. Дараа нь Туркэд очсоны дараа 3 сарын хугацаанд 500 ам.долларын тэтгэлэг авна гээд 153.000 төгрөг хадам ээжээр дамжуулж өгч байсан юм. хамгийн сүүлийн мөнгөө 2015 оны 8 дугаар сарын 27-ны үеэр өгсөн санагдаж байна. ...Би М.Над нийт 500.000 төгрөг өгсөн байна. 500.000 төгрөгөө олж авмаар байна. ...” /2хх 71-76/,

хохирогч Д.Буянжаргалын “...2014 оны 6 дугаар сарын 29-ний өдөр би сонины зарын дагуу Баянхангай сум буюу Атарын сангийн аж ахуйд дэлгүүрт худалдагчаар ажиллахаар очсон юмаа. Тэгээд тэнд манай дэлгүүрийн цайны газарт тогооч хийдэг М.Н гэдэг залуутай танилцсан. Тэгтэл М.Н манай эгч Турк хүнтэй суусан тэндээ амьдардаг одоо Монгол ресторан нээх гэж байгаа бөгөөд монгол хүмүүсийг ажиллуулна 10 гаран хүн хэрэгтэй байна гэ,ж хэлсэн. Тэгэхээр нь би явъя гэж бодоод өөрийн найз Оюунгэрэл гэдэг хүнд энэ талаар хэлсэн чинь хамт явъя цалин мөнгө нь ч гэсэн гайгүй юм байна гэсэн. Тэгтэл Оюунгэрэл цааш нь Энхжаргал гэх зэрэг хүмүүст хэлээд тэр хүмүүс нь М.Нтай холбогдсон байсан. Би М.Над Баянхангай суманд байхдаа 450.000 төгрөг шилжүүлсэн. Мөн Улаанбаатар хотод байхдаа 2014.08 сард 350.000 төгрөг шилжүүлсэн. Манай найз Оюунгэрэл М.Нтай өөрөө Баянхангай суманд ирээд уулзаж байсан.Харин Энхжаргал, Оюунгэрэл нартай М.Н Багануурт байхад нь очиж уулзсан гэсэн тэр үед нь би байгаагүй юмаа. Би Оюунгэрэл гэдэг найздаа хэлэхэд Оюунгэрэл Баянхангай суманд өөрөө ирээд М.Нтай уулзаад тэгээд нөхөртэйгөө явахаар болсон юм аа. Оюунгэрэл, Энхжаргал гэдэг манай хуурай дүүд хэлсэн байсан.. уг мөнгөө олж авмаар байна. ...” /2хх 74-76/,

хохирогч Н.Хүдэрчимэгийн “...Би Мягмаржавын М.Ныг огт таньдаггүй байсан. Тэгээд манай борлуулалтын албаны дарга Батмөнх нь Төв аймгийн Баянхангай суманд “Ховд гол” гэдэг дэлгүүр байна, найдвартай харилцагч юм шиг байна бараа өгчих гэхээр нь 2014 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Баянхангай суманд түгээлтийн машинтайгаа түгээлт хийж явахдаа очоод “Ховд гол” дэлгүүрийг ажиллуулж байсан Мягмаржавын М.Н гэдэг залуутай анх удаа уулзаад л 1.156.130 төгрөгийн архи, ус, ундаа зэрэг бүтээгдэхүүнүүдийг зээлээр өгсөн. М.Н гэдэг залуу “...энэ бараануудыг зараад 7 хоногийн дараа мөнгийг нь дансаар чинь шилжүүлэд өгчихнө, би угаасаа өөр газруудаас ингэж бараа авч, хурдан найдвартай зарж мөнгийг нь хугацаанд нь өгдөг юм, чи надад дансаа өгчих. ...” гэж худал хэлж авсан. 7 хоногийн дараа утсаар нь ярихад утас нь салсан байсан тэгэхээр нь дэлгүүр дээр нь иртэл дэлгүүр нь цоожтой М.Н гэдэг залуу дэлгүүрээ хаагаад алга болчихсон байсан. Би М.Над залилуулж алдсан архи, ундаа, уснуудаа бөөний үнээр нь үнэлсэн байгаа. Үүнд 1 литрийн савлагаатай, “Чингис платинум” архи 2 ширхэг, 1 ширхэг нь 19.500 төгрөг бүгд 39.000 төгрөгийн үнэтэй, 0.75 литрийн савлагаатай “Чингис платинум” архи 5 ширхэг, 1 ширхэг нь 16.500 төгрөг бүгд 82.500 төгрөгийн үнэтэй, 0.5 литрийн савлагаатай “Чингис гоулд” архи 12 ширхэг, 1 ширхэг нь 11.800 төгрөгийн үнэтэй. Бүгд 148.600 төгрөг,           0.75 литрийн савлагаатай “Алтан буудай” архи 12 ширхэг, 1 ширхэг нь 10.700 төгрөгийн үнэтэй. Бүгд 128.400 төгрөг, 0.5 литрийн савлагаатай “Алтан буудай” архи 12 ширхэг, 1 ширхэг нь 7.500 төгрөгийн үнэтэй, Бүгд 90.000 төгрөг 0.75 литрийн савлагаатай “Төв аймаг” архи 3 ширхэг, 1 ширхэг нь 14.000 төгрөг 0.75 литрийн савлагаатай “Тэргүүн” архи 12 ширхэг, 1 ширхэг нь 8.900 төгрөг бүгд 106.800 төгрөгийн үнэтэй, 0.5 литрийн савлагаатай “Тэргүүн” архи 20 ширхэг, 1 ширхэг нь 6.300 төгрөг нийт 126.000 төгрөгийн үнэтэй, 0.25 литрийн савлагаатай “Тэргүүн” архи 20 ширхэг, 1 ширхэг нь 3.500 төгрөг нийт 70.000 төгрөгийн үнэтэй, 1.5 литрийн “Хужирт” эрдэст ус 80 ширхэг, 1 ширхэг нь 1220 төгрөг нийт 97.600 төгрөгийн үнэтэй, 11.2 литрийн савлагаатай “Пепси” ундаа 18 ширхэг, 1 ширхэг нь 1830 төгрөг нийт 32.940 төгрөгийн үнэтэй, 1.25 литрийн савлагаатай “Пепси” ундаа 36 ширхэг, 1 ширхэг нь 1350 төгрөг бүнд 47.520 төгрөгийн үнэтэй, 0.5 литрийн савлагаатай “Пепси” ундаа 45 ширхэг, 1 ширхэг нь 750 төгрөг нийт 33.750 төгрөгийн үнэтэй, 1.25 литрийн савлагаатай “Меранда оренж” ундаа 24 ширхэг, 1 ширхэг нь 1320 төгрөг нийт 31.680 төгрөгийн үнэтэй, 0.6 литрийн савлагаатай “Пепси” ундаа 12 ширхэг, 1 ширхэг нь 750 төгрөг нийт 9.000 төгрөгийн үнэтэй, 0.33 литрийн савлагаатай “Пепси” лаазтай ундаа 24 ширхэг, 1 ширхэг нь 970 төгрөг нийт 23.280 төгрөгийн үнэтэй, 2 литрийн савлагаатай “Севен ап” ундаа 12 ширхэг, 1 ширхэг нь 1830 төгрөг нийт 21.960 төгрөгийн үнэтэй, 2 литрийн савлагаатай “Маонтэн дев” ундаа 6 ширхэг, 1 ширхэг нь 1830 төгрөг нийт 10.980 төгрөгийн үнэтэй,            1.25 литрийн савлагаатай “Маонтэн дев” 16 ширхэг, 1 ширхэг нь 1320 төгрөг нийт 21.120 төгрөгийн үнэтэй. Ингээд нийт 19 нэр төрлийн 371 ширхэг, 1.156.130 төгрөгийн үнэтэй бараагаар залилуулсан юм, хохирол барагдуулж өгнө үү. ...” /3хх 36-39/,

хохирогч Л.Үүрийнцолмонгийн “...2015 онд 12 дугаар сарын сүүлээр М.Н нь миний гар утас руу залгаад “Герман Улсын хөрөнгө оруулалттай Олон Улсын хүмүүнлэгийн байгууллага ажиллуулж байгаа, 8.000.000 төгрөгийн 100 хувийн буцалтгүй тусламж чамд гаргаад өгье” гэж утсаар ярихаар нь чи надтай ажил дээр хүрч ирээд уулзаадах гэж би хэлсэн. М.Н нь ажил дээр 12 дугаар сарын 20-ны үеэр манай ажил дээр ирээд надаас мөнгөний тусламж хүссэн өргөдөл бичүүлж аваад явсан. Маргааш нь М.Н нь утсаар “таны өргөдөл чинь хурлаар батлагдчихлаа, 1 дүгээр сарын 3-ны өдөр мөнгө гарна” гэж хэлсэн. ...2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр М.Н манай байгууллага нь өрх толгойлсон 13 эмэгтэй хүнд байр олгох гэж 13 эмэгтэйг шалгаад 1 эмэгтэй нь байртай болохоор орж чадахгүй юм шиг байна. таныг оруулчихья нэг өрөө байр өгье гэж хэлэхээр нь би байраа үзье гэж хэлээд М.Нтай хамт 25 дугаар эмийн сангийн буудал дээр уулзаад “Амгалан”-д байдаг “Наран Амгалан” гэдэг Хотхонд очиж нэг өрөө байр үзүүлсэн ба уг байр нь тавилгатай байсан. Тэгээд надаас уг байрыг авахын тулд байрны ордер, даатгалын мөнгө, уг байранд байгаа тавилгын мөнгө гээд нийт 450.000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлээд 12 дугаар сарын 25-ны өдөр бэлнээр авсан, надаас бичиг баримтыг бүгдийг хуулбарлан нотариатаар батлуулаад автобусны буудалд надаас энэ бүгдийг авсан. Тэгээд 2015 оны 12 дугаар сарын 28-ны үеэр над руу М.Н нь утсаар яриад өвөө нас барсан өдөр болоод байна. Лам нарт мөнгө өгөх гэсэн юм, маргааш цалин хүнээс 150 мянгыг олоод өг би маргааш 200.000 мянган төгрөг болгоод өгий гэж хэлэхэд би тухайн үед өөрийнхөө дансаар М.Нын данс руу ATM ээр хийсэн. 2015 оны 12 дугаар сарын 20-ны үед мөн 1 өрөө байрыг 2 өрөө болгох гэж байна гээд байрны ордерийн мөнгийг нэмж өгөх хэрэгтэй байна гэж хэлээд 105 мянга нэхэхээр нь найз Одцэцэгээс мөнгө гуйгаад ATM ээр 2 удаа явуулсан. ...” /3хх 79-80/

хохирогч Г.Мягмарсүрэнгийн “...Өөрийгөө Амарзаяа гэж танилцуулаад “Хөгжлийн төлөө намаас явж байна. Өрх толгойлсон эмэгтэй хүнд нэг өрөө байр манай намаас өгч байна, та авах уу?” гэсэн. Тэгэхэд би авъя, ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?” гэхэд тэр Амарзаяа гэдэг залуу “2 хувь цээж зураг, иргэний үнэмлэхний хуулбар, 360.000 төгрөг хэрэгтэй, өөр мөнгө авахгүй” гэж хэлсэн. Би тэр өдөр өөрийн 2 хувь цээж зураг, иргэний үнэмлэхний хуулбар, мөн Хаан банкнаас өөрийн данснаас бэлэн 250.000 төгрөг авч Амарзаяа гэдэг залууд өгсөн. Үлдсэн 110.000 төгрөгийг цагаан cap болохоос хэд хоногийн өмнө Содномцэрэнд “Амарзаяад өгөөрэй” гээд өгсөн. ...Амарзаяа надтай дахин ирж уулзаагүй. ...Би 360.000 төгрөгөө нэхэмжилж байна. ...” /Зхх 157-159/,

хохирогч Б.Содномцэрэнгийн “...Би тэр Амарзаяа гэдэг залууд өөрийн төрлийнхөө хүний түрээслэх гэж байсан нэг өрөө байранд оруулж өгсөн. Мөн нэгээс хоёр хоногийн дараа “чамайг болон өөр гурван хүнийг 3.000.000 төгрөгийн буцалтгүй тусламжинд хамруулж өгнө, 40.000 төгрөг төлөх шаардлагатай” гэсэн. Мөн хэд хоногийн дараа Амарзаяа надад “эхнэрийг чинь байранд хамруулж өгнө, 99.000 төгрөг төлөх шаардлагатай” гэж хэлэхээр нь би 40.000 болон 99.000 төгрөгийг Төрийн банк руу орж Пүрэвбадам гэдэг хүний данс руу хийсэн. Нөгөө түрээсэлсэн байранд Амарзаяа хоёр хоноод гарчихсан. ...2016 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр орчим Амарзаяа бид хоёр Мягмарсүрэн эгчийн гэрт очсон. Амарзаяа тухайн үед эгч Мягмарсүрэнд “таныг 3.000.000 төгрөгийн буцалтгүй тусламжинд хамруулж өгнө, та холбогдох бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү” гэж хэлээд Амарзаяа бид хоёр эгчийн гэрийн гаднаас гараад явсан. Хоёроос гурав хоногийн дараа Амарзаяа бид хоёр дахин Мягмарсүрэн эгчийн гэрт очоод Амарзаяа Мягмарсүрэн эгчид хандаж “таныг хүний оронд нэг өрөө байранд оруулж өгье” гээд 250.000 төгрөг, 2 хувь цээж зураг авсан. Тэр өдрөөс хойш хэд хоногийн дараа Амарзаяа надтай уулзаад байрны даатгалын төлбөр гээд надаас 300.000 төгрөг авсан. Энэ 300.000 төгрөгөнд Мягмарсүрэн эгчийн 100.000 төгрөг бас багтсан байгаа. Хэд хоногийн дараа намайг байранд оруулахаар болоод байр чинь бүтсэн гээд 2016 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр би гэрийнхээ бүх тавилгаа аваад эхнэр хүүхдүүдийнхээ хамтаар “Мөнгөн хээ” компанийн 24 айлын орон сууцны нэг давхрын 2 тоотод байрлах хоёр өрөө байранд нүүж орсон. Байранд ороод хэд хоносны дараа надаас намын ажилд зориулах мөнгө гэж 500.000 төгрөг Амарзаяа авсан. Мен манай эхнэр Пүрэвсүрэнгээс 6.500 төгрөгийн архинаас 5 шил, майноз, чинжүүний мөнгө 20.000 төгрөг, дахин хэд хоногийн дараа эхнэр Пүрэвсүрэнгээс 20.000 төгрөг Амарзаяа зээлдэж авсан. Хөшигний урьдчилгаа мөнгө гэж 140.000 төгрөг Амарзаяа авсан. Надаас мөн 95.000 төгрөг зээлдэж авсан. Цагаан сарын битүүний урьд өдөр “Морьт хангай” дэлгүүрээс дарга нар ирэх учир ширээ засна гээд манай эхнэр Пүрэвсүрэнтэй хамт очиж шинийн наймны өдөр мөнгийг төлнө гээд 342.000 төгрөгийн бараа аваад одоо болтол төлөөгүй. Дэлгүүрийн эзэд нь эхнэр Пүрэвсүрэн бид хоёроос нэхээд байгаа. Цагаан сарын дараа Амарзаяа гэдэг залуу манай эхнэр Пүрэвсүрэнгээс 25.000 төгрөг зээлдэж мөн авсан. Тэгээд 2016 оны 2 дугаар сарын 13-ны өдөр түүнийг цагдаад баригдсан гэдгийг мэдээд мөнгөө залилуулсан гэдгээ мэдсэн. Би 1.513.500 төгрөг нэхэмжилж байна. Цагаан cap болохоос 4-5 хоногийн өмнө байх Мягмарсүрэн эгч надад 110.000 төгрөг өгөөд Амарзаяад өгөөрэй гэж өгсөн. ... М.Н надад нийт 1.034.000 төгрөгийн хохирол учруулснаас өнөөдрийн байдлаар төлөгдсөн нэг ч төгрөгийн хохирол төлөөгүй. ...Хохирлоо төлүүлж авах саналтай байна. ...” /Зхх 160-163, 4хх 32/,

хохирогч М.Цоодолын “...Намайг дэлгүүрээ ажиллуулаад байж байтал Амраа гэдэг залуу манай дэлгүүрт орж ирээд надад хандаж “барилгийн тендерийн ажил байна, цаад хүн нь хэдэн төгрөг өгчихвөл шийдчих гээд байна, чи компанийн баримт бичгээ бэлдээд надад өгчих, хот руу явуулна” гэж хэлээд надаас “Увс өргөө” компани, “Монрус-Биз” компанийн холбогдох баримт бичгийг гаргуулж авч явсан. 2016 оны 1 дүгээр сарын 31-ны өдөр Амраа гэдэг залуу надаас “нөгөө барилгын тендер бүтээж өгөх гэж байгаа хүн рүү нийт 500.000 төгрөг шилжүүлэх шаардлагатай боллоо” гэж хэлэхээр нь би Ц.Отгонцэцэг гэдэг хүний 5000630019 дугаартай данс руу нэг өдөр 400.000 төгрөгөөр нэг удаа, 100.000 төгрөгөөр нэг удаа нийт 500.000 төгрөг шилжүүлсэн. Тэр өдрөөс хойш манай 6 нэрийн хүнсний дэлгүүрээс Амраа гэдэг залуу нийт 226.000 төгрөгийн бараа зээлээр аваад одоо болтол төлөөгүй. Мөн дээр авсан 500.000 төгрөгөө өгөөгүй. ...Манай хадам аав болох Д.Буяннэмэх нь М.Над өг гээд 400.000 төгрөг надад өгсөн. Тэгээд надад би данс руу нь хийх гэж байтал “морь барианы газрын засварын тендер байна, надад 100.000 төгрөг өгчих, би тэр тендерийн ажлыг чинь авч өгнө” гэж хэлэхээр нь би хадам аавын 400.000 төгрөг дээр 100.000 төгрөг нэмээд нийт 500.000 төгрөгийг нэг эмэгтэйн данс руу хийлгэж авсан. М.Н нь өдөр өдрөөр, бага багаар бараа, эд зүйлийг авч байсан бөгөөд М.Над миний зүгээс 100.000 төгрөгнөөс гадна нийт 200.000 гаруй мянган төгрөгийн бараа эд зүйл өгсөн. Орос конек, наборууд, сүү, хайрцагтай пичень чихэр гэм мэтээр ахуйн хэрэгцээний бараа эд зүйлс авч байсан. Одоо надад нийт 320.000 орчим төгрөгийн хохирол учраад байгаа. одоогийн байдлаар төлөгдсөн зүйл байхгүй. Надад учирсан 320.000 төгрөгийн хохирлыг М.Наас гаргуулж миний хохирлыг барагдуулж өгнө үү. ...” /3хх 164-166/,

хохирогч Ц.Оюунцэцэгийн “...Тэр залуу надад нэрээ “Амарзаяа гэдэг, танай заалыг нэг өдөр түрээслэх шаардлагатай байна, Хөгжлийн хөтөлбөр нам байгуулагдаж байгаа, би энэ намын төлөөлөгч нь байгаа юм. Би Увс аймагт төлөөлөгчөөр нь ирж ажиллаж байгаа юм, танай энэ зааланд намын үйл ажиллагааг зохион байгуулна. Монгол “Аура төв”-ийн тэргүүн Сарандаваа ирж лекц уншиж, бичин жилийн засал хийнэ” гэж хэлсэн. Тэгэхэд нь би “манай заал цөөхөн хүн ордог жижиг шүү дээ” гэхэд тэр залуу “тэр хамаагүй, бид нар цөөхөн хүн цуглуулна” гэж хэлсэн. Би тэгэхэд нь “өдрийн 200.000 төгрөгөөр түрээслэнэ гэхэд тэр залуу “цагийн 200.000 төгрөгөөр түрээслье” гэж хэлээд надаас баримт бичүүлж аваад явсан. Тэрнээс хойш хоёроос гурван удаа Содномцэрэнтэй хамт манай ажил дээр ирсэн. Ингээд 2016 оны 2 дугаар сарын 3-ны өдөр манай ажил дээр нөгөө Амарзаяа гэдэг залуу Содномцэрэнтэй хамт ирчхээд Содномцэрэнг манай ажлаас түр гарсны дараа Амарзаяа надад “Есүсийн сүмд манай эгч ажилладаг юм, сүмээс үнэгүй байр олгож байгаа юм, би таныг зуучилж өгье, Содномцэрэнг би байранд оруулчихсан байгаа, 2 өрөө нэг байр, 1 өрөө нэг байр байгаа, та Содномцэрэнд битгий хэлээрэй” гэж хэлсэн. Надад баримт бүрдүүлэхэд нийт 370.000 төгрөг хэрэгтэй гэж хэлсэн. Мөн 25.000.000 төгрөгийн гар урлалын төсөл хэрэгжүүлэх боломж байна, таныг зуучилж өгье” гэж хэлэхэд би зөвшөөрч 2016 оны 2 дугаар сарын 3-ны өдөр эхлээд бэлэн 200.000 төгрөг Амарзаяад өгсөн. Дахин маргааш нь 170.000 төгрөг түүнд өгсөн. 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр гар урлалын төслийн мөнгө гэж надаас 250.000 төгрөг нэхэхээр нь би байгаа 100.000 төгрөгөө түүнд өгсөн. 2016 оны 2 дугаар сарын 11-ний өдөр би гэр бүлтэйгээ хамт Содномцэрэнгийн гэрт цай уухаар явж байтал Амарзаяа надтай гар утсаар залгаж уулзаад “Содномцэрэнд цай уухаар очих гэсэн юм. түүнд 20.000 төгрөг бэлэг болгож өгөх гэсэн юм” гэж хэлэхээр нь би түүнд бэлэн 20.000 төгрөг өгсөн. ...Би нийт 490.000 төгрөг түүнд өгсөн. Амарзаяа надаас мөнгө авах үедээ “2016 оны 2 дугаар сарын 12-ны өдөр буюу шинийн 5-ны өдөр түрээсийн мөнгийг танд өгөх болно, би цааш нь хэлчихсэн байгаа” гэж уг нь хэлсэн. боловч өгөөгүй. Би М.Н гэдэг хүнээс бэлэн 490.000 төгрөгөө нэхэмжилж байна. ...” /Зхх 167-169/,

хохирогч Ц.Пүрэвсүрэнгийн “...Хэрэг болохоос өмнө нь М.Наранмандахыг огт танихгүй байсан ба 2016 оны 01-р сарын 21-23 ны өдөр намын шугамаар 3 хүнд байр өгнө гэж хэлж анх танилцаж байсан. М.Н нь анх надтай танилцаж байхдаа өөрийгөө Амарзаяа гэж танилцуулж байсан. М.Н нь өөрийгөө “хөгжлийн хөтөлбөр” намын Увс аймаг дах төлөөлөгчөөр ирж байгаа юм гэж ярьж танилцуулсан. Мөнх хувиараа пицца, түр хоолны газар нээж ажиллуулна гэж ярьж байсан. Манай нөхөр болох Б.Содномцэрэнгээс бэлнээр нийт 1.00.3900 / нэг сая гурван мянга есөн зуу / төгрөг авсан. Надаас бэлнээр 241.500 төгрөг авсан. Үүнд: 2016 оны 02-р сарын 08-нд салат хийх гэсэн чинь майноз хэрэгтэй байна гэж хэлээд бэлнээр 20.000 төгрөг авсан. Дараа нь 2016 оны 02-р сарын 11-нд хүүхдийн үсний найранд очих гэсиймаа 25.000 төгрөг зээлчих гэж хэлээд аваад явчихсан. Мөн 2016 оны 01-р сарын сүүлээр байранд оруулж өгөхөд хөшиг хэрэгтэй гээд хөшгийг чинь би найздаа хэлээд авхуулчихнаа гэж хэлээд 140.000 төгрөг авсан. Мөн 2016 оны 02-р сарын 07-ны өдөр “Морьт чингис” гэх нэртэй 3 шил архи 56.000 төгрөгөөр авхуулсан болно. Мөн би өөрийн найз болох Мөнхзаяагаас 342.000 төгрөгийн бараа эд зүйлийг М.Над зээлээр авч өгсөн. Үүнд: 2016 оны 02-р сарын 08-ны өдөр бук?у битүүний өдөр “шинийн 3-ны өдер намын дарга ирнэ, та найзаасаа 2 шил “Улаанбаатар” 1 шил “Болор” архи зээлээд өг” гэж хэлчихээд “Морьт хангай” нэртэй дэлгүүрт очоод дэлгүүрээс нийт 342.000 төгрөгийн архи болон жимс мөн түүнчлэн хүмүүст өгөх сахлын хөөс, хүзүүний ороолт зэрэг эд зүйл авсан ба ихэвчлэн “ Болор”, “Улаанбаатар” гэх нэртэй архийг авсан. Надад нийт 241.500 төгрөгийн хохирол учирсан. 2016 оны 02-р сарын 8-нд М.Н нь надад хэлэхдээ “Шинийн 3-ны өдөр намын дарга нар ирнэ, та найзаасаа 2 шил “Улаанбаатар” ,”1шил “Болор” архи зээлээд өг гэж хэлэхээр нь би өөрийн найз болох Мөнхзаяагын “морьт хангай” нэртэй дэлгүүрт хамт очтол М.Н нь “хотоос намын 10 гаруй дарга нар ирж байгаа бүгдэнд нь нэг нэг шил архитай золгохгүй бол гэж хэлээд дэлгүүрээс нийт 342.000 төгрөгийн архи болон, жимс мөн түүнчлэн хүмүүст өгөх сахлын хөөс, хүзүүний ороолт зэрэг эд зүйл авсан ба ихэвчлэн “Болор”,”Улаанбаатар” гэх нэртэй архийг авсан. Би өөрт учирсан хохирол болох 241.000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн шинэ байранд орсон гэж ах, дүү, найз нөхдийгөө урьж авч ирч цайллага хийсэн ба одоо надад болон миний гэр бүлд сэтгэл санааны гүн хохирол учирсан тул миний болон манай гэр бүлийн сэтгэл санааны хохирлыг барагдуулж өгнө үү. ...” /Зхх 242-247/,

хохирогч Ц.Мөнхзаяагийн “...М.Н нь 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр ... миний найз болох Ц.Пүрэвсүрэнтэй хамт ирж “Шинийн 3-ны өдөр намын дарга ирнэ, мөн цагаан сараар хэрэглэх архи хэрэгтэй байна, би мөнгийг нь ... 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр өгнө” гэж хэлээд манай дэлгүүрээс 342.000 төгрөгийн архи болон жимс, мөн ... хүмүүст өгөх сахлын хөөс, хүзүүний ороолт зэрэг эд зүйл авсан. Үүнд: 5.000 төгрөгийн үнэтэй эмэгтэй хүзүүний ороолт 5 ширхэг, 10.000 төгрөгийн үнэтэй 0.5 литрийн “Улаанбаатар” нэртэй архи 10 ширхэг, 16.500 төгрөгийн үнэтэй 0.75 литрийн “Соёрхол” нэртэй архи 5 ширхэг, 20.000 төгрөгийн үнэтэй 0.75 литрийн “Болор” нэртэй архи 1 ширхэг, 5.000 төгрөгийн үнэтэй эрэгтэй шампунь, сахалын хөөсний иж бүрдэл 2 ширхэг, 6.000 төгрөгийн үнэтэй орос алим 5 кг, 7.000 төгрөгийн үнэтэй орос мандарин 3 кг, 12.000 төгрөгийн үнэтэй усан үзэм 2 кг, 12.500 төгрөгийн үнэтэй хиам 2 кг, 1.200 төгрөгийн үнэтэй “сэлфак” ариун цэврийн цаас 4 ширхэг тус тус зээлдэж авсан. Надад нийт 342.000 төгрөгийн хохирол учирсан. Надад учирсан хохирлыг бүрэн гүйцэт барагдуулж өгнө үү. ...” /4хх 1-5/,

хохирогч Энхтүвшингийн “...Би 2014 оны 10 дугаар сард өдрийг нь сайн санахгүй манай хажуу өрөөний М.Н гэх залуу “Солонгос улсаас “Iphone 5” загварын гар утас орж ирж байгаа чи өөрийнхөө гар утсыг өгөөд тэр утсыг ирэхээр нь авч болно” гэж хэлэхээр нь өөрийнхөө гар утсыг М.Над өгсөн. ...М.Н нь хөлсөлж байсан байрнаас нэг өдөр яваад алга болсон. ...Миний гар утас “Galaxy note-1” загварын rap утас 2013 онд 350.000 төгрөгөөр худалдаж авсан. Мөн гар утастай хамт надаас бэлнээр 30.000 төгрөг авсан. Би өөрийнхөө гар утас болон бэлэн мөнгө 30.000 төгрөг, нийт 270,000 төгрөг нэхэмжилнэ. ...” /1хх 240-247/,

хохирогч Б.Бат-оюуны “...Манай тасагт хэвтэн эмчлүүлж байсан Мягмаржав гэх хүний хүү болох М.Н нь аавыгаа сахидаг байсан юм. Ингээд аавыгаа сахиж байхад ... “Намайг зовж явахад ингэж тусалж байхад дүү нь таньд тус больё, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд буцалтгүй тусламжаар 3 сая төгрөг өгдөг юм, тэрийг таньд бүтээж өгье” гэхээр нь би “нөхөртэй юм чинь болох юм уу гэхэд болноо, би зохицуулж өгөх болно” гэж хэлсэн. Ингээд тухайн үед итгээд өөрөөсөө болон хамт ажиллаж байсан ажлын газрын хүмүүсээс хүн болгоноос 150.000 төгрөг болон 250.000 төгрөгөөр өрх толгойлсон эмэгтэйчүүдэд 3.000.000 төгрөг гаргаж өгнө гэж 150.000 төгрөг авсан ба мөн өрх толгойлсон эрэгтэйчүүдэд 8.000.000 төгрөг гаргаж өгнө гэж хүн болгоноос 250.000 төгрөг авч өөр дээрээ цуглуулж байгаад М.Нын данс руу болон гар дээрээс ирж авсан юм. Ихэнхи тохиолдолд бэлэн ирж авдаг байсан. Сүүл рүүгээ “Ариг” банкны данс руу хийлгэж байгаад сүүлдээ “Капитрон” банкны данс руу хийлгэсэн. Ингээд буцалтгүй тусламжинд оруулж өгнө гэж хүн болгоноос цувуулж мөнгө авч өгсөөр байгаад нийт 8.000.000 төгрөг бэлэн болон дансаар шилжүүлсэн. Мөн намайг өрх толгойлсон эмэгтэй гэдгээр “Дөл” хотхондоо эхэндээ 1 өрөө байранд оруулж өгнө гэж байгаад сүүлдээ 2 өрөө байр болж, байранд оруулах нэрийн дор 1.000.000 төгрөг бэлнээр авсан. Хамт ажилладаг Отгонжаргалыг бас байранд оруулж өгнө гэж 1.000.000 төгрөг авсан. ...М.Н нь надаас 10.000.000 төгрөг авсан. Отгонжаргал нь надад гараар бичиж өгсөн байгаа нэрснээс нэр бүхий 7 хүн бүрээс 250.000 төгрөг, 150.000 төгрөгөөр болон тухайн үедээ 198.000 төгрөгнөөс дээш мөнгө дансанд оруулж болохгүй гэж М.Н хэлж байсан тул илүү мөнгө орсон торгуулийн мөнгө төлөөд оруул гэж 57.600 төгрөг авсан. Мөн Отгонжаргал нь байрны мөнгө гэж 1.360.000 төгрөг өгсөн. Ингэхээр Отгонжаргал нь надад нийт 2.575.200 төгрөгийг цуглуулж өгсөн. Мөн би нэр бүхий 24 хүнээс 150.000 төгрөг, 250.000 төгрөгөөр өөрийн биеэр болон хамт ажилладаг Хишигсайхан нь надад цуглуулж нийт 4.220.000 төгрөгийг М.Над өгсөн. Энэ мөнгөн дүн дэ^р байгаа Лхагважавын өгсөн мөнгө дээр нэмсэн 20.000 М-д жолоочоор оруулж өгнө гэж авсан. Мөн 300.000 төгрөгийг Хишигсайхан бид хоёроос санхүү дээр өртэй болчихлоо, тэр өрийг дарахгүй бол та нар мөнгө орохгүй байна. 300.000 төгрөг өгөөтөх гэхээр нь өгсөн. Би өөрөө нэр бүхий 12 хүнээс нийт 3.185.000 төгрөг хурааж авч өгсөн. Энэ мөнгөн дүнд байгаа 960.000 төгрөгийг байранд оруулж өгнө гэхээр нь өгсөн. Мөн 75.000 төгрөгийг хүмүүсийн мөнгө орсон түүний хураамж мөнгө гэж авсан. Мөн 300.000 төгрөгийг надаас зээлж авсан. Би дээрхи мөнгөнүүдийг өөр дээрээ бөөгнүүлж байгаад цуглуулж М.Над өгч байсан. Миний өгсөн байгаа баримтаас гадна надаас өөрөө ирж бэлнээр авдаг байсан. Манай ажил дээр аавыгаа сахиж байхад танилцаж байсан. Тэрнээс биш сайн мэдэхгүй. Нээрээ л олон улсын хүмүүнлэгийн Жайка компанид харилцааны менежерээр ажилладаг гэж бодоод итгээд хүмүүсээс мөнгө авч өгсөн. Гэтэл бүх ярьсан зүйл нь худлаа, өөр дүүрэгт шалгагдаж байсан юм байна лээ. М.Н нь одоо юу хийдгийг мэдэхгүй байна. М.Н нь бид нартай уулзахдаа 96655610 дугаарын утсаар ярьж байсан, одоо холбогдохгүй байгаа. Надаас авсан 10 сая төгрөгөөс сүүлд уулзаад бэлэн мөнгө болон үнэ хүрэх эд зүйлс нийлүүлээд нийт 3.700.000 төгрөгийн хохирол барагдуулсан. одоо М.Наас 6.300.000 төгрөг авахаар байгаа. Энэ мөнгийг барагдуулчих юм бол ямар нэгэн гомдол санал байхгүй. ...” /4хх 181-182/,

гэрч М.Отгонжаргалын “...Би ГССҮТ-ийн хавсарсан гэмтлийн тасагт туслах сувилагчийн ажил хийдэг ба хамт ажилладаг Бат-Оюун нь 2016 оны 5 дугаар сарын эхээр над руу залгаад “хүнтэй танилцсан олон улсын хүмүүнлэгийн “Жайка” компанид ажилладаг юм байна, өрх толгойлсон эхчүүдэд буцалтгүй тусламжаар мөнгө өгдөг юм байна, танай ээж чинь өрх толгойлсон хүн биздээ чи ээжийгээ оруулах юм уу” гэхээр нь ... за гэж хэлсэн. Ингээд өрх толгойлсон эхчүүдийг буцалтгүй тусламж оруулдаг гэхээр нь 150.000 төгрөгийг Бат-Оюунд өгсөн. ...Нэр бүхий 8 хүнээс хүн болгоны 150.000 төгрөг, 250.000 төгрөгөөр авч нийт 2.000.000 төгрөгийг Бат-Оюунаас М.Н гэж хүн ирж аваад, хааяа дансаар авдаг байсан гэсэн. Мөн 250.000 төгрөгийг нь өрх толгойлсон эрэгтэй хүмүүст 8.000.000 төгрөгийн тусламж гарган өгдөг гэхээр нь бас авч өгсөн. ...Би Бат-Оюунаар дамжуулан М.Н гэж хүнд 2.000.000 төгрөг өгсөн. Тэр нь баримтаар байгаа ба өөрөө гараараа бичиж өгсөн. ...2016 оны 5 дугаар сарын сүүлээр над руу М.Н нь 94113033 дугаарын утсаар залгаад нөхрийг чинь оруулж өгье гэхээр нь нь за гээд утсаар ярьсан ба маргааш нь уулзахад мөнгө өгтөл М.Н нь Бат-Оюун эгчийг байранд оруулж өгч байгаа гэхэд өмнө Бат-Оюун надад хэлсэн байсан тул харин тиймээ болно ш дээ байранд ороод авбал гэхэд надад 1 өрөө байр байгаа хүн захиалах гэж байгаад буцсан байр байгаа та авах юм уу гэхээр нь надад мөнгөний бололцоо муу байна ирэх жил ахин ийм тусламж ирэх үү гэхэд, ахиж ирэхгүй гэхээр нь надад байрыг чинь авахад хэдэн төгрөг болох уу гэхэд бодож байснаас их мөнгө орох болно эхлээд 596.000 төгрөгийг олоод өгчих гэхээр нь олж өгсөн. Ингээд ахин 405.000 төгрөг 300.000 төгрөг нийт 1.300.000 төгрөгийг дансаараа авсан ба 1.100.000 төгрөгийн баримт нь байгаа. Тухайн үед Бат-Оюун эгчид битгий хэлээрэй дүүг нь оруулж өгч чадаагүй юм гэж хэлж байсан. Бат-Оюунаас асуухад тухайн үедээ тоолгүй өнгөрч байсан юм. Адъяа гэх хүнээс 150.000 төгрөг, Мөнхжаргал 150.000 төгрөг, Мандах 150.000 аваад таний дансанд ямар нэгэн орлого зарлага хийгдээгүй буцаагдсан байна, торгуулийг нь төлөөд ор гэхээр нь 75.000 төгрөг өгсөн. Баян-Өлзийгөөс 150.000 төгрөг, Чулуунчимэгээс 150.000 төгрөг, Цэвэлмаагаас 150.000 төгрөг, ахин торгуулийн мөнгө гэж 75.000 төгрөг авсан. Мөнхбатаас 250.000 төгрөг, Отгонтөгсөөс 250.000 төгрөг, надаас 150.000 төгрөг авсан. Ингэхээр надаас буцалтгүй тусламжинд оруулж өгнө гэж 1.701.200 төгрөг авсан ба нэмээд байранд оруулж өгнө гэж 1,301.000 төгрөг авсан. ...Би хүмүүсээс цуглуулан 1.701.200 төгрөг өгсөн. Мөн өөрөө 1.301.000 төгрөг өгсөн. Надад учирсан хохирол гэвэл 3.002.200 төгрөг байгаа ба Бат-Оюун бид хоёроос 10.000.000 төгрөг авсан. Үүнээс 3.700.000 төгрөгийн мөнгө болон үнэ хүрэх эд зүйлс өгсөн ба тэр мөнгөнөөс би бэлэн 1 сая төгрөг авсан. Одоо надад 2.002.200 төгрөг өгөх ёстой. Хүмүүс нь надаас мөнгөө нэхээд байгаа. ...” /4хх 183-184/

хохирогч О.Уртнасангийн “...М.Н нь ах Билгээ нь автомашины ченж хийдэг, гааль дээр бууж байгаа автомашиныг хямдхан авч өгнө гэж ярьсан байсан. Тэгээд Приус 11 загварын автомашин 4.000.000 төгрөгөөр авч өгнө гэж хэлсэн юм. М.Н над руу залгаад би хот руу орж байна, машиныг чинь бүтээх гээд байна гэж 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ярьсан. Тэгээд надад мөнгө хэрэгтэй байна, 200.000 төгрөг өгчих, сонгуулийн дараа цалин буухаар өгчихнө гэж хэлсэн. Тэгээд би Сонгинохайрхан дүүргийн Хаан банкнаас эхнэр Мөнхтуулынхаа данснаас 200.000 төгрөгийг М.Нын “Ариг” банкны данс руу шилжүүлсэн. Тэгээд 10 дугаар сарын 28-ны өдөр машинаа үз, зах дээр очоод зарж байгаа хүнд нь Билгээ ахын компанийн хүмүүс байна гэж хэлээд уулзчих , машины үнэ ханшийн тухай битгий яриарай гэхээр нь би очиж тухайн хүнтэй нь уулзаад Приус 11 загварын автомашиныг сонгоод, манай хүү Анхбаярын нэр дээр нотариатаар батлуулж машинаа аваад гэртээ ирсэн. Тэгээд М.Н нь өөрөө залгаад машинаа авчихсан уу, одоо 1.100.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь Сансарын Голомт банкнаас 1.100.000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд тэр өдөр гэртээ харьсан өдрөө 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр М.Нын 99032520 гэсэн дугаар луу залгасан чинь холбогдохгүй байсан. Машин худалдаж авсан хүн дээрээ очсон чинь тэр залуу миний дансанд мөнгө орж ирээгүй байна та 1 дэх өдөр мөнгө орчихоор ирээд мөнгөө аваарай гэж хэлсэн. М.Н нь гааль дээр байгаа машинаа таний машин худалдаж авсан хүнд өгчихнө, мөнгийг нь 1.100.000 төгрөг урьдчилгаанд аваад үлдэгдэл 3.000.000 төгрөгөө 10 сарын хугацаатай лизингийн гэрээ байгуулчихая гэж хэлсэн. М.Нын ярьсан болгонд итгэсэн. Тэгээд машинаа буцааж өгөөд М.Нын утас руу залгахад холбогдохгүй байсан. 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дахин залгасан ч утсаа аваагүй. ...Би М.Над нийт 1.300.000 төгрөг шилжүүлж өгсөн байгаа, гомдолтой байна. ...” /5хх 104-107/,

хохирогч О.Одонцэцэгийн “...Амраа гэгч нь намайг “Ногоон байгууламж” гэсэн төсөл байдаг орчихвол 6.000.000 төгрөг өгдөг гэж яриад байсан. Тэгээд би уг төсөлд орохоор Амраад 12 дугаар сарын 7-ны өдөр цалингийн зээлд өгөх байсан 465.000 төгрөгийг урьдчилгаа болгож өгсөн. Амраа тухайн үед энэ мөнгийг надаас бүртгэлийн мөнгө гэж хэлж авсан. Амраа тэгээд сураг чимээгүй болсон. 2017 оны 1 дүгээр сарын эхээр мөнгө орж ирнэ гэсэн болохоор Амраа руу залгахад санхүүжилт орохгүй байна гэж хэлсэн, тэгээд сүүлдээ утсаа авахгүй алга болсон. ...” /5хх 175-176/,

гэрч С.Бадамын “...Америк залуусын нийгэмлэг нь Монгол улсад суугаа элчин сайдын харъяа байгууллага юм гээд хоёр ширхэг шинэ жилийн урилга өгсөн тэгээд манайх 30-аас 50 хувийн хөнгөлөлттэй хосоороо суралцах 4 ширхэг эрхийн бичиг хэвлүүлж өгсөн. Тэгээд тухайн хүн надаар нэхэмжлэл бичүүлж авсан юм. Тэгээд 12 дугаар сарын 12-ны орой над руу нэг хүн залгаад та эрхийн бичиг өгсөн хүнээ сайн таних уу гэж асуусан тэгэхлээр нь би үгүй танихгүй хүн гэсэн чинь та тэгээд танихгүй хүнд эрхийн бичиг өгөөд явуулчхаж байгаа юм уу гэж хэлж байсан. ...Манай байгууллагын суралцах эрхийн бичиг одоо Нямжаргал гэдэг нэртэй хүнд байгаа юм. Зөвхөн эрхийн бичиг авсан. ...” /1хх 42-44/,

гэрч Ж.Алтансүхийн “...2014 оны 12 дугаар сарын 13,14-ний өдрүүдэд “Горхи тэрэлж” гэдэг амралтын газар зохион байгуулагдан, таксны мөнгө 2470 төгрөг, уг таксны мөнгө өрх толгойлсон эмэгтэйчүүдэд зарцуулагдана гээд 5041315586 гэх дансны дугаар тавьчихсан байсан, тэгээд би уг данс руу 2470 төгрөг хийсэн. ...” /1хх 45-46/,

гэрч Т. Ганбаатарын “...2014 оны 11 дүгээр сарын сүүлээр фэйсбүүк ороход “Үнэнч хайрын шинэ жил” гэдэг нэртэй Евент тавьчихсан байсан тэгээд Жак Жака монгол гэсэн хаягтай хүн надад санал тавьсан, тухайн арга хэмжээ эмэгтэйчүүдэд зарцуулагдана гэж хэлж байсан, тэгэхлээр нь би найзаараа 2470 төгрөг тухайн евентийн данс руу тушаасан юм. 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдөр хүмүүс тухайн “Үнэнч хайрын шинэ жил” гэдэг нэртэй евент дотор чи муу хүмүүсийг залиллаа гэх мэтээр олон хүн бичсэн байсан тэгээд би мэдсэн юм. /1хх 51/,

гэрч Б.Золдаваагийн “...Би тухайн арга хэмжээнд оролцоогүй харин Фэйсбүүкээр хүмүүс Евент зохион байгуулчихсан байсан 2014 оны 12 дугаар сарын 13,14-ний өдрүүдэд “Горхи тэрэлж” гэдэг амралтын газар зохион байгуулагдан, таксны мөнгө 2470 төгрөг уг таксны мөнгө өрх толгойлсон эмэгтэйчүүдэд зарцуулагдана гээд 5041315586 гэх дансны дугаар тавьчихсан байсан. Тухайн арга хэмжээг зохион байгуулсан хүнийг танихгүй, интернетээр орход “үнэнч хайрын шинэ жил” гэх нэртэй Евент тавьчихсан байхаар нь орж /1хх 55/,

гэрч М.Пүрэвбадамын “...М.Нын нэр дээр ямар нэгэн эд хөрөнгө байхгүй, хадгаламжийн дэвтэр ч гэсэн байдаггүй. М.Н 2013 оноос эхэлж энд тэнд байр түрээслээд явдаг өөрийн гэсэн гэр орон байхгүй. Гэртээ тогтдоггүй. 2010 онд бусдыг залилсан учраас 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэгдээд 2 жилийн хорих ял шийтгэгдсэн. Тэгээд 2012 онд гарч ирээд гэртээ хэдэн cap байж байгаад Төв аймаг руу цайны газарт тогооч хийхээр боллоо тэндээ байрлаж ажиллах юм байна гээд явсан. Тэрнээс хойш л гэртээ байхгүй, энд тэнд байр хөлсөлж амьдраад л яваад байсан. Гадуур найз нөхдүүд байдаг л байх, найзууд нь гэж ямар хүмүүс байдгийг нь би мэдэхгүй байна. ...” /1хх 194-196, 5хх 155/,

гэрч С.Ундрахын “...М.Н нь надад үхэр 400.000 төгрөгөөр зарсан. М.Н удаа 200.000 төгрөг бэлнээр өгсөн. Дараа нь нийт 170.000 төгрөгийн үнэтэй архи, пиво өгсөн. Одоо 30.000 төгрөгийн өглөгтэй байгаа. ...Би уг үхрийг Нямдаваагийн үхэр гэдгийг мэдээгүй. М.Н ч надад хэлээгүй. Хэрэв М.Н надад 400.000 төгрөг өгөх юм бол, би тэр гунжин үхрийг эргүүлэн өгөхөд татгалзах зүйл байхгүй. /1хх 178/,

гэрч С.Өлзийсайханы “...11 цагийн орчим Амарсайхан гэж нэрээ танилцуулсан залуу над руу гар утсаараа залгаад “ би “Баялаг Од” нэртэй буудалд орчихсон байна. удахгүй өрөөнөөс гарах цаг боллоо. Байраа олтол ачаагаа танай гэрт хүргээд тавьчихмаар байна” гэхэд нь “тэг тэг би эмнэлэг дээр байна” гэж хэлсэн. ...” /1хх 179/,

гэрч Б.Ганболдын “...Би “Баялаг-Од” зочид буудалд 24 цагаар ресепшин хийж ажилладаг юм. 2016 оны 1 дүгээр сарын 18-ны орой 23 цагийн орчим 20-30 орчим настай цайвар царайтай залуу орж ирээд ... тэр залууг нэрээ хэлж бичүүл гэхэд Эрхэмбаяр гэж хэлсэн. Би түүнийг бүртгэж аваад нэг хоногийн 30.000 төгрөгийн төлбөртэй 205 тоот нэг өрөөнд оруулсан. Маргааш нь 10 цагийн орчим гараад явсан, буудлын мөнгөө төлсөн. ...” /3хх 180/,

гэрч М.Энхтунгалагийн “...Би тухайн үед клубэд элсэгчийн бүртгэлийн хураамж гэж 2016 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 91.500 төгрөг Амарзаяагаас авсан. Мөн хэд хоногийн дараа хүүхдийн дайх үргээх ёслолд оролцох гээд Амарзаяагаас 50.000 төгрөг зээлдэж авсан юм. Энэ мөнгөө буцааж түүнд өгөөгүй. Харин Амарзаяа нь манай клубэд 7 хоног явж хоол идэхдээ хоолны мөнгө өгөөгүй. Иймд би хоолны мөнгөний оронд дээрх түүнээс авсан мөнгөө суутгаж авч байгаа юм. ...” /3хх 181/,

гэрч Ц.Гомбосүрэнгийн “...Содномцэрэн залгаад “гараад ир” гэхлээр нь би гэрээсээ гартал Содномцэрэн хажуудаа зүс үл таних нүдний шилтэй залуутай хамт “ажлаар ирсэн гэнэ, түрээслэх байр хайж байна гэнэ, та нэг өрөө байраа түрээслэхгүй юм уу?” гэхэд нь би зөвшөөрсөн. Маргааш өдер нь тэр залуу надтай ирж уулзахад нь би байраа үзүүлээд “чи урьдчилгаа төлбөр 250.000 төгрөг өг, сарын 200.000 тегрегөөр түрээслэх болно” гэхэд тэр залуу зөвшөөрч надаас байрны түлхүүр аваад надад 250.000 төгрөг өгөөд манай байранд орж 3 хоног байрласан. 3 хоносныхоо дараа надтай ирж уулзаад “танай байр хүйтэн байна. би 50.000 төгрөг таньд өгөөд 200.000 төгрөгөө буцааж авч болох уу, би 55 айлын орон сууцны хажуу талын 4 давхар байранд байр түрээслэхээр болсон” гэхэд би “тэг тэг” гэж хэлээд 200.000 төгрөгийг нь буцаагаад түүнд өгсөн. Тэр залуу манай байрнаас ачаа бараагаа аваад яваад өгсөн. ...” /3хх 183/,

гэрч Т.Мөнхбаясгалангийн “...М.Н нь анх надтай танилцахдаа өөрийгөө “Хөгжлийн хөтөлбөр” намын Увс аймаг дахь төлөөлөгч гэж ярьж байсан ба Увсад пицца, чикэн, түргэн хоолны газар, такси дуудлагын газар нээх гэж байгаа гэж хэлсэн. Би 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрөөс хойш өөрийн эзэмшлийн 33-13 УНХ улсын дугаартай pruis-11 загварын автомашиныг өдрийн 50.000 төгрөгөөр түрээслүүлж байсан. Би ажилгүй байсан ба Цагаан cap ойртсон байсан учир М.Над өөрийн эзэмшлийн 33-13 УНХ улсын дугаартай pruis-11 загварын автомашиныг өдрийн 50.000 төгрөгөөр түрээсэлж байсан. ...” /хх 184/,

гэрч Ц.Лувсанбалдангийн “...Би 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдөр өөрийн ажил болох Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ баг Замтын адаг гэх нэртэй газар байрлах “Манголиа” амралтын газарт тогооч авна гэж “unegui.mn” сайтад зар тавьсан ба тухайн өдөр ... М.Н гэх залуу надтай утсаар холбогдон ажилд орохоор ирсэн. Түүнээс хойш одоог хүртэл манай амралтын газар байрлаж ажиллаж байгаа юм. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдсон талаараа хэлж байгаагүй. ...М.Н нь би хүмүүст өртэй учир 3 сард 1 удаа цалингаа бөөнд нь авч баймаар байна. Авсан цалингаараа хүмүүсийн өрийг дарна гэж хэлж байсан. ...” /4хх 114-117/

гэрч Ц.Доржсүрэнгийн “...М.Н гэх залуу нь 2016 оны 9 дүгээр сараас манай ах Билгээ гэх хүн Японоос “Приус-11” загварын автомашин оруулж ирж байгаа би 4.000.000 төгрөгөөр лизингээр авч өгч чадна, намайг авахгүй юм уу гэж асууж байсан би боломж байвал авах юм сан гэж байсан юм. ...Би тэгээд өөрийн нөхөр Мөнхбатын ээжийн дүү Мөнхтуулд хэлсэн чинь яасан зүгээр юм бэ авах юмсан М.Н гэх залуугаасаа асуугаад өгөөч гэхэд нь би М.Наас асуусан чинь болно урьдчилгаа 1.000.000 төгрөг өгчих үлдэгдэл 1.000.000 төгрөгөө 10 сарын хугацаатай гэрээ байгуулаад өгчих гэж хэлэхээр нь Мөнхтуулд хэлсэн чинь авъя гэсэн юм. Тэгээд Мөнхтуулаас 200.000 төгрөг өгчих машин авах гэж байгаа хүнээ хоолонд оруулмаар байна зээлчих гээд манай Мөнхтуулын эхнэр Уртнасантай яриад 200.000 төгрөг авсан байсан юм. ...2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр залгаад нэг дугаар өгөөд “манай ахын хуурай дүү нь “Да Хүрээ” зах дээр машин зарж байгаа тэнд машин байна гэж байна тухайн машиныг үзээд болохоор бол над руу хэлээрэй, тэр хүмүүстэй мөнгөний талаар битгий яриарай, манай ах Билгээ машин зарах гэж байгаа хүнтэй ярьчихна” гэж хэлэхээр нь зах хаахаас өмнө тэр өдөр явж очоод “Приус-11” загварын автомашин үзээд авахаар болоод Мөнхтуулын ахын хүү Анхбаярын нэр дээр нотариат хийлгэж аваад машинаа аваад захаас гараад явж байсан чинь М.Н нь залгаад машинаа авчихсан уу гэж асуухаар нь авчихсан дугаараа маргааш авна гэж хэлсэн чинь та нар одоо урьдчилгаа 1.000.000 төгрөгөө өгчихөө яаралтай гэж хэлэхээр нь Сансарын 24 цагийн Голомт банк дээр очоод 550.000 төгрөгөөр 2 хуваагаад 1.100.000 төгрөг “Ариг” банкны дансанд нь хийж өгсөн юм. Тэгээд М.Н нь маргаашнаас нь гар утсаа авахгүй алга болчихсон юм. М.Над нийтдээ 1.3 сая төгрөг дансаар нь шилжүүлсэн. ...” /1хх 109 ,131/,

гэрч Л.Мөнхтуулын “...Манай эхнэр хүнээс хямдхан машин авах гэж байгаа, энэ хүн нь хүн амьтан хоолонд оруулах хэрэгтэй байна мөнгө өг гэнээ, чиний данснаас 200.000 төгрөг шилжүүлчихлээ шүү гэж байсан, чухам хэн гэдэг хүнд хэдэг төгрөг шилжүүлсэнийг нь мэдэхгүй. 2016 оны 10 сарын 28-ны өдер эхнэр залгаад нөгөө хүн машинаа очоод ав гэж байна гэхээр нь би Төв аймагт ажиллаж байсан тул ... хот руу орж ирээд эхнэр, миний эгчийн хүүгийн энхэр Доржсүрэн бид гурав “Да хүрээ” зах руу очиж “Приус11” загварын машин сонгож үзсэн. Тэгтэл машин зарж байсан хүн нь “танай захирал утсаар ярьсан байгаа, та нар машинаа аваад явж болно” гэхээр нь машиныг нь аваад явж байтал 21 цагийн үед байх машин хямдхан олж өгч байгаа гэх хүн эхнэрийн дугаар руу залгаад “машинаа авчихсан уу, одоо мөнгөө яаралтай шилжүүл” гэсэн, одоо банк хаасан байгаа шүү дээ маргааш болох уу гэсэн чинь одоо шилжүүл гээд “Ариг” банкны дансны дугаар өгөхөөр нь эхнэр 1.100.000 төгрөг шилжүүлсэн, маргааш нь бид машины дугаар авна, нэр усаа шилжүүлж авъя гээд зах руу очтол “танай захирал мөнгө шилжүүлээгүй” гээд машинаа буцаагаад авчихсан. ...” /1хх 130/,

гэрч Зоригтбаатарын “ЧД-ийн 17-р хороо Сурагчийн 49-1-4 тоотод байрлах 6-н нэрийн барааны дэлгүүрийн эзэн нь би мөн. Манай дэлгүүрийг 2016 оны 11 сарын 18-наас2017 оны 01 сарын 18-ний өдрийг хүртэл 2 сарын хугацаатай өөрийгөө Амраа гэж танилцуулах эмэгтэйлэг маягийн залуу манай дэлгүүрийг сарын 200.000 төгрөгөөр түрээслүүлэн ажиллуулж байгаад 2017 оны 01-р сарын 10-ны үеэр хэл чимээгүй алга болчихсон. Би энэ залуутай ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. зарын дагуу хүрч ирээд манай дэлгүүрийг түрээсэлсэн юм. ...Тэр хүний би бичиг баримтыг нь үзэж хараагүй, түрээсийн гэрээ ч байгуулж чадаагүй, гэрээгээ байгуулъя гэхэд би бичиг баримтаа үлдээчихсэн дараа гэрээ байгуулъя гээд байдаг байсан, мөн дэлгүүрийн эд зүйлийг хүлээлцээгүй, сүүлд М.Н гэдэг нэртэйг нь мэдсэн... /1хх 178/,

хохирогч Б.Чимэгбаярын “... “Бумбын орон” амралтын газарт 90 хүн 2 хувааж амраах гэсэн юм, уг хүмүүсийг 45 хүнээр хувааж амраах гэсэн юм, тийм учраас танайх амралтын танилцуулга, хоолны менюгээ миний “Мөнхийн хайр” хаягаар явуулаач, өдөр 13 цагаас хурлаар оруулана, 3 амралтын газраас аль нэгийг нь шалгаруулна” гэсэн. ... Нөгөө залуу залгаад “танай амралтын газар шалгарлаа шүү гэсэн, өнөө орой манай дарга нар очно гэсэн та очихоор нь түрүүний 7 хоногт 2-3 хүн ирж үзсэн гэж хэлээрэй, намайг таньдаг юм шиг байгаарай” гэхээр нь би хэн гэдэг хүн ирж үзсэн гэж хэлэхийн бэ гэхэд Амарсайхан, М.Н, Туяа гэдэг хүмүүс ирээд явсан гэж хэлээрэй гэсэн. Тэгээд манай нягтлан М.Нын Хаан банкны данс гээд 5058396464 данс руу шалгаруулалтын барьцаа мөнгө болгож 240.000 төгрөг явуулах юм байна шүү гэснээ би андуурчихжээ, 225.000 төгрөг юм байна шүү гээд яриад байхаар нь итгээд тэр данс руу нь мобайлаар 225.000 төгрөг шилжүүлээд, нөгөө залуугийн фейсвүүк хаяг руу нь амралтын нэхэмжлэлийг компанийнхаа 5120007752 тоот дансыг өгсөн юм, тэгтэл удахгүй нөгөө залуу танай амралтан дээр 90 хүнээ бүгдийг нь амраахаар боллоо та дахиад 225.000 төгрөг хийх юм байна шүү гэсэн, би эргэлзэж байгаад нөгөө залуугийн өгсөн М.Н гэдэг хүний Хаан банкны 5058396464 тоот данс руу өөрийнхөө 5094324496 тоот мобайл банкны данснаас 225.000 төгрөг явуулсан. Дараа нь дахиж утастаад гэрээний мөнгө 35.000 төгрөг шилжүүлээч гэхээр нь би мөнгө хүрэхгүй байна гээд 11.000 төгрөг М.Н гэдэг хүний данс руу мөн шилжүүлсэн. ...Надад нийтдээ 461.000 төгрөгийн хохирол учирсан гэх мэдүүлэг. /10хх 14-16/,

хохирогч Г.Чимэгбаярын М.Нын данс руу мөнгө шилжүүлж өгсөн, талаарх баримтууд /7хх 20/,

хохирогч О.Дөлгөөний “...2018 оны 7 дугаар сарын 6-7-ны өдөрт шилжих шөнө ... Мөнх-Ундрага гэсэн фэйсвүүкийн хаягтай хүнтэй чаталж утсаар нь асуухад эрэгтэй хүн байсан. “Айпоне 6 эс плас” утасны талаар асуухад тайлбарлаад 5058342340 дугаартай М.Н гэсэн хүний ХААН банкны дансны дугаар өгөөд 400.000 төгрөг шилжүүлчих гэсэн. Мөн 1415119530 гэсэн “Мөнгөн хүдэр ресус” гэсэн Голомт банкны дансны дугаар өгөөд байсан. Голомтын данс нь шилжүүлж болохгүй байхаар нь 2018 оны 7 дугаар сарын 6-7-ны шилжих шөнө 4 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хэрмэсийн эсрэг талын Петровис колонк дээрх жолоочийн ATM ээс 5058342340 дугаарын Хаан банкны дан сруу нь найз охин Энхсүрэнгийн данснаас 400.000 төгрөг шилжүүлсэн. ...Удалгүй утсаа таслаад алга болсон. ...” /77хх 186-190/,

хохирогч О.Дөлгөөний М.Нын данс руу мөнгө шилжүүлж өгсөн, талаарх баримтууд /7хх 195-196/,

хохирогч Ц.Сүрэнхорлоогийн “...2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр миний хүү Б.Содномгалсан нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт зам хөндлөн гарах гэж байгаад том оврын машинд дайруулсан. Үүний улмаас тархиндаа хүнд гэмтэл авч гэмтлийн эмнэлэгт эмчлүүлж байсан боловч Монголд эмчилгээ хийлгэх ямар ч боломж байхгүй байсан учраас интернетээр дамжуулан Монголын ард түмнээс хандив , туслалцаа авсан. Хандивын аян 14 хоног явагдаж 16.000.000 төгрөг цугларсан. Зар байршуулснаас хойш 3 хоногийн дараа Амгалан гэх залуу 97180001 дугаарын утсаар залган би хүүд чинь туслая Япон Улс руу эмчилгээнд өгнө гэж хэлээд нийтдээ 3.919.000 төгрөгийг аваад алга болсон. /8хх 234-241/,

хохирогч Ц.Сүрэнхорлоогоос М.Нын данс руу мөнгө шилжүүлж өгсөн, талаарх баримтууд /8хх 46-50/,

хохирогч Г.Мөнхцэцэгийн “...2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 9888061 дугаарын утсаар өөрийгөө Заяа гэж танилцуулсан эрэгтэй хүн над руу залгаад өөрийгөө Нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн байна, манай байгууллага танай амралтын газарт хөдөө орон нутгаас ирсэн нийт 180 багшийг 3 хоног амраах гэсэн юм, тэгээд танай амралтын газрыг тендерт оролцуулж өрсөлдүүлэн гаргаад багш нараа амраамаар байна гэж хэлэхээр нь би итгэж тэг тэг гэж хэлсэн. Уг хүн намайг танай байгууллага тендерт оролцох 418.000 төгрөгөө яаралтай өнөөдөр шилжүүлмээр байна. ...Манай нягтлан М.Нын 5058396464 гэсэн Хаан банкны данс руу шилжүүлчихээрээ гэж хэлэхээр нь би итгээд мөнгөө шилжүүлсний дараа Заяа гэх залуугийн утас холбогдохоо больсон. Ийм зүйл болсны дараа Нийслэлийн боловсролын газарт очиж Заяа болон нягтлан гэж хэлж байсан М.Н нарыг асууж сураглахад тийм нэртэй хүмүүс уг газарт ажилладаггүй болох нь тогтоогдсон юм. Нөгөө амралтын газрын Бадамхандын данснаас 418.000 төгрөг шилжүүлж өгсөн. Би шилжүүлсэн 418.000 төгрөгийг Бадамханд эгчид өөрөөсөө гаргаад төлөөд өгчихсөн байгаа.” /8хх 86-87, 90-92/,

хохирогч С.Бадамгаравын “...Архангай зар гэсэн сайтаар мөнгө зээлүүлэх зар хайж байтал хүүтэй мөнгө зээлүүлнэ гэсэн 88270414 гэсэн дугаартай зар байсан. Тэгээд би утсаар нь ярьж мөнгө зээлүүлэх талаар асуухад 3.000.000 төгрөгийн урьдчилгаа хүү болох 215.000 төгрөгийг байршуулна таны зээл өдөртөө гарна гэсэн. ...Одоо ингээд 215.000 төгрөгийг миний данс руу хийчихвэл “Төрийн” банкны гялс үйлчилгээгээр зээл чинь гарна гэж хэлсэн. Би тэр дор нь “Хаан” банкны 5058396464 гэсэн дугаартай Мягмаржавын М.Н гэсэн дансанд хийсэн. ...Дараа нь Архангайн сайтаас нөгөө хаягийг хайгаад олоогүй. ...” /8хх 150-152/,

хохирогч С.Бадамгараваас М.Нын данс руу мөнгө шилжүүлж өгсөн, талаарх баримтууд /8хх 155/,

хохирогч Б.Отгонцэцэгийн “...2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр фэйсвүүк дээр байх зарыг үзээд байж байтал гацуур мод зарна, уг мод нь 65 хувийн хямдралтай ба 89.250 төгрөгийн үнэтэй гэж байсан. ...Ингээд би тэр хүний өгсөн 5058342340 дугаарын данс руу 40.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд би мөнгө шилжүүлчхээд эргээд залгаж мөнгөө хийчихлээ гэж хэлсэн. ...Утас нь дахин холбогдоогүй өнөөдрийг хүртэл хаалттай байна. ...” /хх /,

хохирогч Б.Отгонцэцэгийн М.Нын данс руу мөнгө шилжүүлж өгсөн, талаарх баримтууд /8хх 233/,

хохирогч С.Бадамгэрэлийн “...2017 оны 12 дугаар сарын 9-ний өдөр фэйсбүүкээр Мобиком, Юнитель операторын дугаар барьцаалж зээл олгоно гэсэн зар тавьсан байсан. ...Тэр дугаараар ярьхад 30 орчим насны эрэгтэй хүн утас авснаа “би Төрийн банк дээр байна, няравтаа хэлчихлээ, танд 3.000.000 төгрөгийн нэг жилийн хугацаатай зээл олгож болох юм байна. 3.000.000 төгрөгийн хүүгийн урьдчилгаа 72.000 төгрөг болно гэсэн. Тэгээд дансны дугаарыг аваад 5058342340 дугаартай “Хаан” банкны дансанд “Бадамгэрэл зээлийн хүү” гэсэн утгатай гүйлгээр 2017 оны 12 дугаар сарын 9-ний өдөр 11 цагийн үед мобайлаар шилжүүлсэн. Гэм буруутай этгээдийг олуулж хуулийн дагуу хариуцлага тооцуулан хохирлоо барагдуулж авмаар байна. ...” /9хх 9-13/,

хохирогч С.Бадамгэрэлийн М.Нын данс руу мөнгө шилжүүлж өгсөн, талаар баримтууд /9хх 19, 20/,

 хохирогч Номин-Эрдэнийн “...Би гар утсаа хулгайд алдчихаад фэйсвүүк зар дээр гар утсаа хулгайд алдсан тул олж өгч туслана уу гээд бичээд үлдээхэд Нандин-Учрал гэсэн хаягнаас над руу гар утсыг чинь олсон тул 250.000 төгрөг өгчих гэж хэлээд надад дансны дугаараа өгсөн. Тэгээд би данс руу нь 250.000 төгрөг шилжүүлсэн юм. ...Утсаа авах гэхэд фэйсвүүк хаягаа устгаад алга болсон. Иймээс би 250.000 төгрөгөө нэхэмжилж байна. ...”,

хохирогч Номин-Эрдэнээс М.Нын данс руу мөнгө шилжүүлж өгсөн, талаарх баримтууд /9хх 74/,

хохирогч Г.Мөнхболдын “...2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймагт гэртээ интернет ороод байж байтал фэйсвүүкийн Солонгос улс дахь Монголчууд” гэсэн групп дээрээс Солонгос Улс руу эмчилгээний виз гаргана, 75112022 гэсэн утасны дугаараар зар тавьсан байхаар нь сонирхоод чатаар нь холбогдож эхэлсэн. Munkh mandakh” гэсэн хаягнаас уг зарыг тавьсан бөгөөд утсаар ярихдаа өөрийгөө Солонгос улсад амьдардаг М.Н гэж хэлсэн бөгөөд чатаар харьцаж байгаад виз, онгоцны тийз, гадаад паспортын үнэ гэх мэтээр М.Нын 5058342340 дугаарын данс руу нийтдээ 10 удаагийн шилжүүлгээр нийт 4.235.000 төгрөгөө шилжүүлээд алдсан. 2018 оны 03 сарын 09-ны өдрөөс хойш уг хаягаа устгаад алга болчихсон. ...” /9хх 138-140/,

хохирогч Н.Ундралын “...2018 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Дархан уул аймгийн том зар гэсэн цахим хуудсанд зар үзэж байгаад “ Самсунгийн болон Айпоны утаснууд яаралтай зарна “Мөнгөн хүдэр” компани гэсэн зурагтай зар байхаар нь би 91904494 гэсэн дугаар луу залгахад нэг эрэгтэй хүн утсаа авахаар нь танайд зурагт байгаа гэж асуухад манайх “Мөнгөн хүдэр” тавилгын дэлгүүр юм. Бид нар солилцоо хийгээд зурагт авсан болхоор хямд зарж байгаа гэж хэлсэн. Би уг хүний 49 инчийн нумардаг зурагт нь 1.280.000 төгрөг гэхээр нь аан заза гэж хэлээд би гар утсаа тасалсан.Тэгтэл 18 цагийн үед уг дугаараас залгаад та манай цахим хуудсыг хамгийн түрүүн шейрлэсэн хүн байна. Манай захирал танд 30% хямдруулж авах боломж олгож байна гэж хэлсэн. ...Би эгчийн данснаас 896.000 төгрөгийг данс руу нь явуулсан, бас нөхрийн данснаас 94.000 төгрөг явуулсан. Тэгээд хэсэг хугацаанд байж байгаад би уг дугаар луу залгахад уг дугаар холбогдохгүй байсан, удахгүй цахим хаягаа устгаад алга болчихсон. ...” /9хх 188-189/,

хохирогч Н.Ундралаас иргэн Д.Оюунчимэг, Н.Мөнхбаяр нарын дансаар дамжуулан М.Нын данс руу мөнгө шилжүүлэн өгсөн талаарх баримтууд /9хх 184-187/,

гэрч Н.Мөнхбаярын “...2018 оны 6 дугаар сарын 3-ны өдөр ... бид 2 түүний нягтлан М.Н гэх хүний данс гэж явуулсан 5058396464 гэсэн ХААН банкны данс руу нь манай эхнэрийн хамаатан эгч Оюунчимэгийн Хаан банкны данснаас Дархан -Уул аймгийн “Магнола худалдааны төв”-д байрлах ATM-ээс 896.000 төгрөг, сүүлийн 94.000 төгрөгийг би өөрийнхөө Хаан банкны данснаас шилжүүлсэн. 2 зурагт авна гэж байсан болхоор нэг зурагтын мөнгийг өгөөд нөгөө зурагтын мөнгийг нь Дарханд ирэхээр нь өгнө гэж тохирсон байсан юм. .../9хх 184-187/,

хохирогч Оюунгэрэлийн “...Надаас мөнгө авахдаа удахгүй буцааж өгнө гэж хэлээд зээлдэг байсан, Харин манай нөхөр Жаргалсайханы эзэмшилд байсан “Субару форестор” загварын тээврийн хэрэгслийг М.Н нь “яаралтай мөнгө хэрэг болоод байна, та машинаа барьцаанд тавьчих, би машиныг чинь буцаагаад мөнгийг нь төлөөд аваад ирнэ” гэж гуйсаар байгаад уг тээврийн хэрэгслийг 2.500.000 төгрөгөөр тавиулсан. Мөнгийг нь М.Над өгсөн. Тухайн үед өөрөөсөө мөнгө гаргаад барилгын материал аваад хөлсний ажилчид авч цалинжуулаад дэлгүүртээ засвар үйлчилгээг хийлгэж байсан. М.Н нь дэлгүүр түрээсэлж байхдаа засвар үйлчилгээнд ямар ч мөнгө гаргаагүй. ...Бараа хүлээлцэхдээ хүлээлцсэн барааныхаа тооллогыг явуулж нийт 2.000.000 төгрөгийн барааг М.Над хүлээлгэж өгсөн юм. ...” /12хх 14-16/

хохирогч Оюунгэрэлээс бараа хүлээлцсэн бүртгэлийн баримт /9хх 236-249, 12хх 24-26/,

хохирогч Ж.Учралын “...Тэр залуу надад хандан “Ариг банкинд таньдаг эдийн засагч байгаа, би чамд 17.200.000 төгрөгийн зээл гаргуулж өгье, харин зээл дээрээ нэмээд 8.000.000 төгрөг би гаргуулж авна, чи авсан зээлээ төлнө, чиний зээлэн дээр нэмж авсан мөнгөнийхөө зээлийг би төлнө” гэж хэлсэн. Тухайн үед хашаа байшин авах байсан учраас надад 17.000.000 төгрөг хэрэгтэй байсан. Тэгээд тэр залуу надад хандан банкнаас зээл авахаар ярьчихсан байгаа, чи холбогдох бичиг баримтаа надад бүрдүүлж өг гээд надаас миний иргэний үнэмлэхний хуулбар, хорооны тодорхойлолт, 2 ширхгийг бэлнээр 307.000 төгрөгийг авснаас хойш 7 хоногийн дараа 80.000 төгрөг, дараа нь 326.400 төгрөг бэлнээр авсан. Тэгээд 6 сарын 15-ны өдөр тэр залуугаас зээл юу болж байна гэж асуусан чинь бүтнэ, мөнгө компанийн дансанд ороод ирчхсэн байгаа, чиний данс руу шилжүүлэнэ гэж байсан. ...Тэгээд тэр өдрөөс хойш утас нь холбогдохоо больсон. ...” /10хх 1-5/,

гэрч П.Уранзагарын “...Намайг “Тэнүүн тээл” гэх хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхад 2017 оны 12 дугаар сард М.Н нь өөрийгөө Батдэлгэр гэж танилцуулан манай дэлгүүрээс хүнсний бараа авдаг байсан юм. Тэгээд 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр дэлгүүрийг сарын 400.000 төгрөгөөр түрээслээд дэлгүүрийн 2.000.000 төгрөгийн барааг хүлээлцэж аваад намайг сарын 500.000 төгрөгөөр цалинжуулан ажиллуулдаг байсан юм. Намайг дэлгүүрт ажиллаж байхад М.Н нь мөнгөний хэрэг болчихлоо гэж хэлээд Оюунгэрэл эгчээс 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 1.000.000 төгрөг бэлнээр дэлгүүр дээр байж байхдаа авсан. Тэгээд 2018 оны 6 дугаар сарын дундуур амарч байх хооронд Оюунгэрэл эгчийн нөхрийнх нь машиныг 2.500.000 төгрөгийн барьцаанд тавьсан гэж М.Н нь надад хэлж байсан. Мөн Оюунгэрэл эгчээс 5 ханатай монгол гэрийг нь 2.000.000 төгрөгөөр худалдан авна гэж хэлээд гэрийг нь аваад зараад мөнгийг нь бас өгөөгүй. Мөн тухайн үед Оюунгэрэл эгчийн дэлгүүрийн түрээслэхдээ барааг нь 2.000.000 төгрөгт авчхаад мөнгийг нь өгөөгүй, өгнө гэж хэлчихээд л явдаг байсан. Тэгээд түрээсийн мөнгийг нь мөн өгөөгүй 'л байсан.М.Н нь авсан мөнгөө юунд зарцуулдаг байсныг мэдэхгүй байна. Намайг сарын 500.000 төгрөгөөр цалинжуулдаг байсан бөгөөд мөнгөө увуулж, цувуулаад өгдөг байсан. ...” /12хх 17-19/,

хохирогч Б.Лхагвасүрэнгийн “...2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн “Сандэй плаза”-гийн орчим очиж фэйсвүүкийн хаягаар гар утас зарна гэсэн эрэгтэй хүний данс руу гар утасны үнэ гэж 380.000 төгрөг шилжүүлсэн, тэгээд утсаа авах гэтэл нөгөө хүн утсаа салгаад алга болсон. М.Н гэсэн “Хаан” банкны 5058342340 дугаартай данс байсан. ...” /9хх 247-248/,

хохирогч О.Өлзийсайханы “...”Ват utas” гэсэн хаягтай хүн “Самсунг” загварын зурагт хямдхан зарж байна, зурагт авсан хүн болгонд бэлэгтэй гэсэн зар байршуулсан байхаар нь 88480058 дугаарын утсаар холбогдож 55 инчийн “Самсунг” загварын смарт зурагт 1 ширхэг, 48 инчийн “Самсунг” загварын 1 ширхгийг тус тус авахаар болж зурагтын урьдчилгаа мөнгө болох 354.000 төгрөгийг М.Н гэсэн хүний “Хаан” банкны 5058342340 тоот данс руу ... гэртээ байхдаа интернет банк ашиглан шилжүүлсэн. Ингээд зурагтын хүнрүү мөнгө шилжүүлснээс 10 орчим минутын дараа утсаар холбогдоход ажил ихтэй их завгүй байна складанд бараа янзалж байна гэсэн тэгээд тэрнээс хойш 10 минутын дараа залгахад утсаа унтраасан холбогдох боломжгүй болсон. ...” /10хх 108-110/,

хохирогч О.Өлзийсайханаас М.Нын данс руу мөнгө шилжүүлж өгсөн, талаарх баримтууд /10хх 119 -122/,

хохирогч Г.Золбоогийн “...2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр фэйсвүүкээр зар үзэж байтал “Bat Utas “ гэх фэйсвүүкийн хаягаар 50 инчийн “Самсунг” загварын зурагт зарна гэсэн зар байхаар нь 88480055 дугаарын зар тавьсан утсаар нь холбогдоход шингэн хоолойтой эрэгтэй хүн утсаар Дарханд байна. Электрон барааны дэлгүүрээс бартераар баахан зурагт авчихсан, одоо хямдхан зарж байна, 600.000 төгрөгөөр зарна. 300.000 төгрөгийг нь шилжүүлчих, би замын унаанд тавиад явуулна, очсоны дараа үлдэгдэл мөнгийг нь хийчих” гэхээр нь би өөрийн 5002296149 дугаартай “Хаан” банкны данснаасаа тэр залуугийн данс руу 300.000 төгрөг гэрээсээ интернет банкаар шилжүүлсэн. Данс эзэмшигчийн нэр нь М.Н гэж гарч ирж байсан. Тэгээд шилжүүлсэн тухайгаа хэлтэл одоо 2 хүний зурагт байна, хамт явуулна гэж хэлээд 15 минутын дараа утас нь унтраад алга болсон. .../10хх 160/,

хохирогч Г.Золбоогоос М.Нын данс руу мөнгө шилжүүлж өгсөн, талаарх баримтууд /10хх 164 -166/,

хохирогч Б.Баярбаясгалангийн “...Би тавигдах шаардлагыг нь сонсоход эхлээд “алтны нярваар ажилд авах гэж байгаа болохоор алт хариуцаж байгаа гэдэг утгаараа барьцаа мөнгө өгөх хэрэгтэй, тэр барьцаа мөнгө нь эхний ээлжид 500.000 төгрөг байдаг юм” гэсэн. Би тэр мөнгийг нь зөвшөөрөөд намайг ажилд авахаар болсон юм. Тэгтэл 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Мөнхдэлгэр нь над руу залгаад “...одоо яг 12 цагаас миний данс руу барьцааны 500.000 төгрөгөө шилжүүлээдэх, захирал руу орж танилцуулах гээд байна” гэсэн. Тэгэхээр нь би дүү Ц.Золбоо руу залгаад Мөнхдэлгэрийн өгсөн 5058396464 гэсэн дансыг өгөөд “энэ данс руу 500.000 төгрөг яаралтай шилжүүлээдэх” гэж хэлээд дүүгээрээ хийлгэсэн юм. Дүүг хийчхээр нь би Мөнхдэлгэрлүү залгаад “за барьцаа 500.000 төгрөгийг дүүгийнхээ данснаас мобайл банкаар шилжүүлчихлээ шүү” гэхэд “3 цагийн дараа дахиад 500.000 төгрөг шилжүүлэх хэрэгтэй байна, барьцаа нь арай бага юм шиг байна гэсэн. Тэгэхээр нь гараад урт цагааны урд талд байдаг Хаан банкны салбар дээрээс дахин 500.000 төгрөгийг 5058396464 гэсэн данс руу дахин шилжүүлсэн юм. тэгээд шилжүүлчхээд нөгөө Мөнхдэлгэрлүү ярьхад “за болчлоо болчлоо би даргад танилцуулаад тушаалыг чинь гаргуулчихъя, 4 дүгээр сарын 29-ний Өмнөговь аймгийн Даланзадгадын автобусны билет захиалж аваал хүрээд ир, би тосоод авъя” гэж хэлсэн. Тэгээд дахин залгахад утас нь холбогдохгүй болчихсон. Тэгэхээр нь Өмнөговь аймгийн хүмүүсээс Ханбогд суманд Мөнгөн хүдэр гэх нэртэй уул уурхайн компани байдаг эсэхийг асуухад тийм компани байхгүй гэсэн мөн тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл утас нь холбогдохгүй байгаа юм. ...” /10хх 198-200/,

хохирогч Б.Баярбаясгалангаас М.Нын данс руу мөнгө шилжүүлж өгсөн талаарх баримт /10хх 215/,

хохирогч И.Баасансүрэнгийн “...Би түүнд нь итгээд Завханд байх өөрийнхөө нэр дээр мөн охин Дархижав, авгын хүүхэд Энхнаст, Банзрагч, найз Гангэрэл нарыг байранд оруулж өгөхөөр болсон бөгөөд тэд нар бүгдэнгээр Нийслэлийн халамж үйлчилгээний хэлтэст гэсэн өргөдөл бичүүлж аваад байсан ба өөрөө шуудангаар явуулчихна гэж хэлж байсан юм. Тэгээд байр бэлэн болчихлоо мөнгөнүүдээ хотод очиж тушаая цуг явъя манай тэр ажил бүтээж өгөх найзад нэг малын ч болтугай мах өгчихөөрэй бас хаялга хэрэгтэй шүү гээд байсан бөгөөд би гэр бүлээ төлөөлж хот явахаар болсон юм. ...Мөнхжин бид хоёр шууд Барилгачдын талбайн Худалдаа хөгжлийн банк ороод би хоёр өрөө байр авахаар эхний 1 сарын төлөлт гэж 500.800 төгрөгийг “Мөнгөн Хүдэр рөсурс” ХХК 1415119530 тоот дансанд шилжүүлсэн ба Завхан аймагт байхдаа үл хөдлөхийн гэрчилгээний мөнгө гэж 156.000 төгрөгийг Завхан аймагт байх өөрийнхөө гэрт бэлнээр 2018 оны 7 дугаар 28-ны өдөр өгсөн юм. И.Гангэрэл мөн 2 өрөө байр авахаар мөн адил дансанд 500.800 төгрөг, ордерийн мөнгө гэж 156.000 төгрөгийг бас шилжүүлсэн. Г.Банзрагч 1 өрөө байр авахаар 306.000 төгрөгийг мөн адил дансанд, ордерийн 156.000 төгрөгийг мөн адил хийсэн. Манай охин Дархижав Ордерийн 156.000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр надтай хамт өгчихсөн байсан бөгөөд өнөөдөр би 2 өрөө байрны 500.800 төгрөгийг нь “Мөнгөн хүдэр ресурс” ХХК-ийн данс руу шилжүүлсэн Д.Энхнасан 1 өрөө байр худалдаж авахаар 306.000 төгрөгийг мөн адил өнөөдөр шилжүүлсэн. Ордерийн мөнгийг нь Завханд 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр бас миний мөнгөтэй цуг өгсөн юм. Би дээрх хүмүүсийг мөнгийг өнөөдөр Чингэлтэй дүүрэг 4-р хороо Барилгачдын талбайн урд талд байх Худалдаа хөгжлийн банкнаас тэд нарын нэрийг оруулаад өмнөөс нь тушаасан. ...” /11хх 14-15/,

хохирогч и.Баасансүрэн болон хамаатны хүмүүсээс М.Нын данс руу мөнгө шилжүүлж өгсөн, талаарх баримт /11хх 24-31/,

хохирогч А.Аянгын “...Би 2018 оны 06 дугаар сарын 24-ны өдөр Сүхбаатар дугаар багт байрлах “Оргил” хүнсний дэлгүүрт ажиллаж байхад манай төрсөн дүү Г.Гүнбат нь ирээд “Гүн нуур” зусланд амрах 2 ширхэг почоонк олчихлоо, та мөнгийг нь шилжүүлчих, бас өөр хүн авах гээд байна гэхээр нь наадах чинь найдвартай юмуу гэж асуугаад дансны дугаарыг нь аваад 270.000 төгрөгийг 5058342340 данс руу шилжүүлчихсэн. Тэгээд манай дүү почоонкоо авах гээд 1 дүгээр сургуулийн гадаа 15 цагаас хойш 3 цаг хүртэл хүлээгээд ирээгүй. ...” /11хх 69-70/,

хохирогч А.Аянгаас М.Нын данс руу мөнгө шилжүүлж өгсөн, талаарх баримт /11хх 73 -74/,

хохирогч Ням-Эрдэнийн “...Мөнхжаргал гэх хүн ... фэсебүүк группд “Айпоне 7 палас” загварын гар утас аваарай гэх зар оруулсан байсан. Тэгээд би тэр хүнтэй чатаар холбогдож, үнэ ханш тохиролцож, би тэр хүнд 300.000 төгрөг өгч гар утсаа буцаан авахаар болсон. Тэгээд тэр хүн би чамтай уулзахгүй ээ, чи намайг цагдаад барьж өгнө байх, Улаанбаатар таксигаар хүргүүлнэ чи эхлээд мөнгөө хий гээд над руу М.Н гэх хүний нэр дээр байх Хаан банкны 5058342340 гэсэн данс явуулсан. Тэгээд би эхлээд утсаа авч байгаад мөнгийг нь гүйцээж өгөх санаатайгаар 300.000 төгрөгийн хагас буюу 150.000 төгрөгийг 5058342340 гэсэн данс 150.000 төгрөгийг 10 дугаар хороололд байхдаа ATM ашиглан шилжүүлсэн юм. Гэтэл нөгөө хүн над руу утсаар яриад шилжүүлсэн мөнгө чинь бага байна чиний утсыг гар утасны ченжүүд 450.000 төгрөгөөр авна гэж байна гээд миний данс руу 150.000 буцаан шилжүүлсэн юм. Тэгчхээд тэр хүн өө энэ утас чиний утас биш байна өөр нэг хүн ирээд аваад явчихлаа гээд байсан юм. Тэгэхээр нь би өө чамайг цагдаад өгнө гэж хэлэхэд за ирээд утсаар ав, битгий цагдаад өгөөрэй харин чи миний данс руу 250.000 төгрөг хийчих тэгээд халдвартын автобусны буудал дээр байх хүнсний ТҮЦ дээрээс ав гэсэн юм. Тэгээд би утсаа авах зорилгоор Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо Натур худалдааны төвийн хажууд байх Экспресс банкны ATM ашиглан Д.Нямсүрэнгийн 5030360347 тоот данснаас Мөнхжаргалын өгсөн 5058342340 тоот данс руу мөнгө шилжүүлэхдээ нэг орон андуурч 250.000 төгрөгөө 2.500.000 төгрөг шилжүүлчихсэн юм.Тэгээд би тэр дороо нөгөө хүний утас руу нь би андуураад 2.500.000 төгрөгийг чиний данс руу шилжүүлчихлээ чи буцаагаад 2.250.000 төгрөгийг нь шилжүүлчих гэж хэлэхэд тэр залуу ок гэсэн боловч миний утсыг ч өгөхгүй, мөнгийг минь өгөхгүй гар утсаа унтраагаад, фэйсбүүк хаагаад алга болчихсон юм. ... /11хх 104-106/,

хохирогч Ням-Эрдэний М.Нын данс руу мөнгө шилжүүлж өгсөн, талаарх баримт /11хх 132/,

хохирогч Должинсүрэнгийн “...Би “Жи-5” загварын утсыг 80.000 төгрөгөөр 6 ширхгийг, “Айпоне 6” 1 ширхгийг 200.000 төгрөгөөр, “Жи-7” загварын утсыг 200.000 төгрөгөөр 3 ширхгийг, Затзипд 36 загварын гар утсыг 190.000 төгрөгөөр 2 ширхгийг зэрэг нийт 1.660.000 төгрөгөөр утас авмаар байна гэж хариу бичсэн чинь 88955700 дугаарыг хариу бичсэн. ...1415119530 дугаарын Голомт банкны данс явуулахаар нь би мобайл банкаар явуулах гэхэд алдаа заагаад болохгүй байхаар нь би эргүүлж утастаад хэлсэн чинь тэрээр 5058342340 дугаарын Хаан банкны данс явуулахаар нь тухайн өдрийнхөө 18 цаг 24 минутад 980.000 төгрөгийг, 19 цаг 20 минутад 680.000 төгрөгийг тус тус мобайлбанкаар шилжүүлсэн. Уг данс эзэмшигч нь М.Н гэж гарч ирж байсан. Тэгээд мөнгө шилжүүлсний дараа нөгөө утас нь шууд холбогдох боломжгүй болж, фэйсвүүк хаяг нь хаагдчихсан байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. ...” /11хх 171-172/ гэх мэдүүлгүүд,

хохирогч Должинсүрэнгээс данс руу мөнгө шилжүүлж өгсөн, талаарх баримт /11хх 175/, Монгол банкны лавлагаа мэдээлэл /8хх 100/, Монгол банкны А-6/766 дугаартай албан бичгээр ирүүлсэн М.Нын Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 14 арилжааны банкинд гүйлгээний данс эзэмшдэг тухай баримт /8хх 100/, М.Нын дансанд мөнгө шилжүүлсэн баримтууд /7хх 18-20, 83-85, 196, 8хх 36-37, 46-50, 143-146, 155, 223, 233, 9хх 34-39, 74, 126-137, 186-187, 10хх 68-119-123, 197, 236-238, 11хх 24-31, 73-74,134,175/, хохирлын тооцоо, эд зүйлийн үнэлгээ /1хх 142-143/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, зөв хууль зүйн дүгнэлтийг хийжээ.

Шүүгдэгч М.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар хуурч, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгож, их хэмжээний хохирол учруулсан хэмээн дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Нын “...Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч дэслэгч Тунгалагтамир дээр шалгагдаж байгаа 170800837, 170802905, 170801318 дугаартай эрүүгийн хэргүүдийг надад холбогдох 201401040023 дугаартай эрүүгийн хэрэгтэй нэгтгэхгүйгээр тусад нь яллаж, миний эрх зүйн байдлыг дордуулж байгаад ... гомдолтой байна. ...”,

шүүгдэгч өмгөөлөгч Б.Минжүүрдоржийн “...Шүүгдэгч М.Над гардуулсан ... хохирлын тооцоо зөрүүтэй байгаа. Зарим хохирогчийн төлбөрийг төлж барагдуулж, хохирол барагдуулах хэлцэл хийгдсэн. Үүний дагуу зарим нэг төлбөр хийгдсэн боловч тэр талаар нь хохирогч нараас мэдүүлэг аваагүй зэрэг нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Анхан шатны шүүх яллах дүгнэлтэд дурдсан хохирлын тооцоог зөвтгөж шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч М.Нын давж заалдах гомдолд дурдсан үндэслэл хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч М.Н нь хохирогч нарт хохирол төлсөн төлбөрийн баримт хавтас хэрэгт авагдаагүй, хохирогч нарын хэнд холбогдох ямар баримтыг зөрүүтэй гарсан талаар дурдаагүй бөгөөд бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

Мөн шүүгдэгч М.Н өөр дүүрэгт бусдыг хуурч залилсан гэх хэргүүдийг нэгтгэж шалгуулах хүсэлт гаргасан боловч түүнд холбогдох эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан, мэдүүлэг өгсөн бичгийн баримт хавтас хэрэгт авагдаагүй ба давж заалдах шатны шүүхэд гаргаж өгөөгүй тул хүсэлтийг хангах үндэслэлгүй байна.

Түүнчлэн, шүүгдэгчид энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэх уг хэрэг нь шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэх боломжтой.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Н, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 344 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Н, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                                        Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ