Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/325

 

  2022         9              30                                  2022/ШЦТ/325

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж, Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг, шүүгч Ц.Алтангадас нарын бүрэлдэхүүнтэй,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э,

улсын яллагч Н.Д,

иргэдийн төлөөлөгч Ч.С,

иргэний нэхэмжлэгч Н.Ү,

хохирогч С.Н, өмгөөлөгч Р.Ц,

шүүгдэгч О.Г, түүний өмгөөлөгч Д.О нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргалын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, О.Г-д холбогдох 2225000000272 дугаартай эрүүгийн  хэргийг 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, О.Г

Шүүгдэгч О.Г нь 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-22 байрны 1 дүгээр орц 33 тоот С.Н-н орон байранд нэвтэрч түүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан,

мөн Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-22 дугаар байрны 1 дүгээр орцны 5 дугаар давхарт биеэ хамгаалж чадахгүй, 77 настай С.Н-г зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдэд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч О.Г “...Тухайн үед юу болсон талаар юу ч санахгүй байна. Би 2018 оноос архи хэрэглэхээ больсон, 33 тоотод орсноо мэдэхгүй байгаа, хохирогчид гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрнө.” гэв.

хохирогч С.Н“...Би буйдан дээрээ хэвтэж байсан юм, гэтэл хаалганы бариул мулт татаад хүн ороод ирсэн, зууралдаж байгаад гэрээс гаргахад гадна талаас хаалгыг хүчтэй татаж би шалан дээр унахад миний цээжин дээр дэвссэн. Энэ явдлаас хойш би 5 давхарт гарч чадахгүй амьсгааддаг болсон, эмчийн хяналтанд байгаа, цаашид эмчилгээ хийлгэнэ. Миний хувьд гомдолтой нь гомдолтой, гэхдээ ар гэрийг нь бодолцоорой.” гэв.

иргэний нэхэмжлэгч Н.Ү “...Тухайн өдөр манай дүү утасдаад аавыг зодуулсан талаар хэлсэн, бие нь хүнд, зүүн талын 5 хавирга, баруун талын 7 хавирга нь хугарсан байсан. Одоо мартаж санадаг, ухаан санаа нь орж гардаг байдалтай байна. Эмчийн хяналтад байгаа, цаашид гарах эмчилгээний зардлыг төлүүлнэ. Эмчилгээний зардал, миний 15 хоногийн цалин, Улаанбаатар-Эрдэнэт хооронд явсан замын зардал, өмгөөлөгчийн төлбөрт нийт 9.256.540 төгрөг авсан.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч С.Н-н “...2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 16 байна уу 17 цагийн үед би Согоот багийн 6-22-33 тоот гэртээ ганцаараа буйдан дээр хэвтэж байхад хаалга тас, няс хийх чимээ гараад хаалганы бариулыг ногоон өнгийн подволктай, богино үстэй, дунд зэргийн нуруутай эрэгтэй хүн хаалга эвдэж гэрт орж ирэхээр нь би арай хийж нэг юм зууралдаж байгаад гэрээс гарган хаалгаа хааж, бариулаас нь бариад зогсож байхад уг залуу гадна талаас хаалгыг хүчтэй татахад би орцонд шалан дээр унахад миний цээжин хэсэг рүү олон удаа өшиглөн дэвссэн. ...цээж хэсэг, баруун, зүүн хавиргууд руу олон удаа өшиглөсөн, ...өнөөдөр өглөө эмнэлэг дээр ирээд надаас уучлалт гуйгаад байсан. Хаалга эвдэн гэрт орж ирээд юу ч ярихгүй байсан, ямар ч шалтгаангүйгээр миний цээжин хэсэгт дэвсэж зодсон. Архи үнэртүүлсэн, согтуу байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-23, 25-27 дахь тал/,

иргэний нэхэмжлэгч Н.Ү-н “...миний аав Намсрайг надаас өөр асран сувилах хүн байхгүй учир өөрийн 15 хоногийн цалин 1.242.540 төгрөг, замын зардал 113.500 төгрөг, өмгөөлөгчийн төлбөр 1.000.000 төгрөг, нийт 2.356.040 төгрөгийг О.Ган-Эрдэнээс нэхэмжилж байна. Эмчилгээний баримтуудыг бөөгнүүлж байгаад хэргийг шийдэгдэхээс өмнө хэрэгт хавсаргаж нэхэмжлэх болно. Аавын биеийн байдал муу, хүний асаргаанд байгаа тул цаашид Улаанбаатар хот руу авч явж хувийн эмнэлэгт эмчлүүлнэ, О.Гаавын эмчилгээний зардалд 1.900.000 төгрөг өгсөн байгаа.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,

гэрч Д.А-н “...2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 16 цаг 35 минутад эхнэр Н.Өнөржаргал бид хоёр хамт байж байхад манай эхнэрийн гар утас руу Н.Өнөржаргалын өвөө С.Нөөрийнхөө гар утаснаасаа залгаж “гаднаас танихгүй эрэгтэй хүн хаалга эвдэж орж ирээд намайг зодоод байна” гэхээр нь эхнэр бид хоёр Согоот баг 6-22-33 тоот өвөөгийнхөө гэрт очиход өвөөгийн бие их зовуурьтай хаалга нээж, “ногоон өнгийн подволктай, цэнхэр өнгийн өмдтэй, цагаан өнгийн пүүзтэй эрэгтэй хүн намайг зодчихлоо” гэсэн бөгөөд би шатаар дээш гарах үед 4 дүгээр давхарт өвөөгийн хэлсэн хүн өнгөрсөн болохоор эргэж гараад уг хүн дээр очиж “та яагаад өвөөг зодож байгаа юм бэ” гэсэн чинь “чи хэн бэ” гээд намайг барьж авахаар нь би уг хүнийг барьж байгаад цагдаад дуудлага өгч, цагдаа нарт хүлээлгэн өгсөн. ...Өвөөг унтаж байхад нь хаалга дуугараад байхаар нь эхнэр бид хоёрыг орж ирж байгаа байх гэж бодоод тоохгүй хэвтээд байж байсан чинь орных нь хажуу талд нөгөө хүн ирэх үед өвөө босож ирээд “юун хүн бэ” гэсэн юм шиг байна лээ, ...гар болон хөлөөрөө цохиж зодсон гэсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/,

гэрч Н.Ө-н “...2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр нөхөр Д.Амгаланзаяа бид хоёр гадуур явж байхад 17 цаг 35 минутад өвөө С.Нзалгаж “танихгүй хүн гэрийн хаалга эвдэн орж ирээд намайг зодчихлоо, хурдан хүрээд ирээч” гэхээр нь нөхөр бид хоёр Согоот баг 6-22-33 тоот гэртээ очиход хаалганы гадна талын бариул доош унжиж эвдэрсэн, гол төмөр нь дотогшоогоо чихэгдэж бариул нь хөдөлсөн, хаалга нээлттэй байсан. ...“өвөөг зодсон хүн 4 дүгээр давхарт байгаа юм шиг байна” гээд манай нөхөр доош бууж уг хүнийг барьж авсан, ...би өвөөгөөс юу болсон талаар асуухад “хаалга дуугараад, хаалга эвдээд гаднаас нэг хүн орж ирэх шиг болохоор нь та хоёрыг юм болов уу гээд тоохгүй цааш хараад хэвтэж байгаад харахад танихгүй эрэгтэй хүн байж байсан, тэгээд сандраад орноосоо боссон, нүүр болон цээж, хавирга хэсгүүд рүү хөлөөрөө өшиглөж дэвсэж зодсон” гэж хэлсэн. Манай гэрийн хаалга гаднаасаа онгойдоггүй, уг хүн манай гэрийн хаалганы бариулыг хүчээр эвдэж байгаад гэр лүү орсон байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/,

гэрч М.Э-н “...Тухайн өдөр 17 цаг 20 минутын үед хүүгээ сургуулиас нь авах гээд охиноо дагуулаад гэрээсээ гарсан, тэгсэн чинь 5 давхарт манай дээд давхрын оршин суугч өвөө “намайг сая нэг залуу унтаж байхад гэрт орж ирээд зодчихлоо” гээд сууж байсан. ...би тэр өвөөг “та гэртээ ороо, бие нь зүгээр үү” гэж асуухад “миний бие зүгээр” гэж хэлээд үлдсэн. Шатаар доошоо буухад нэг давхарт үүдэнд нэг залуу нэлээн согтуу зогсож байсан, ...би “зодсон хүн чинь хаана байна” гэж асуухад “доор байгаа” гэж байсан, тэр залуу нэг давхрын үүдэнд тонгойгоод зогсож байхыг нь харсан, тухайн үед миний харснаар 174-176см өндөртэй, бадируун биетэй, халимаг жижиг үстэй, цагаан пүүзтэй, цайвар саарал өнгийн өмдтэй, номин ногоон өнгийн дундуураа шар оруулгатай, ханцуйгүй цамцтай хүн зогсож байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/,

гэрч Д.М-н “...Би 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн...17 цаг өнгөрч байхад Согоот баг 6-22-42 тоот гэртээ ирэхэд гэрт хэн ч байхгүй байсан, 14 цаг өнгөрч байхад О.Ган-Эрдэнийн гар утас руу залгахад архи уусан юм шиг надтай ярьж, “машин засварын задаргааны газарт найзтайгаа байна” гэсэн, манай нөхрийн гар утас 15 цаг өнгөрөөд холбогдохгүй болсон. Би хүүхдийнхээ хамт 17 цаг өнгөрч байхад 6-22 дугаар байрны орц руу ороход 4 байсан уу 5 дугаар давхрын шатан дээр манай нөхрийн саарал өнгийн юүдэнтэй цамц байхаар нь авч гэр рүүгээ орсон. Тэгээд манай нөхөр гэртээ ирэхгүй оройны 00 цаг болох үед над руу цагдаагаас ярьж манай нөхрийг “эрүүлжүүлэх байранд байгаа” гэдгийг хэлсэн, яагаад эрүүлжүүлэх байранд орсон талаар нөхрөөсөө асуухад “юу ч санахгүй байна” гээд байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал/,

О.Г-н сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр...Адарсүрэн бид хоёр 0.75л “Соёрхол” архийг засварын газар хуваан ууж байгаад би согтож, ухаангүй тасарсан, хэр хэмжээтэй архи ууснаа санахгүй байна. ...өглөө гэрээсээ гарахдаа дээгүүрээ шар, хар өнгийн куртик, саарал юүдэнтэй цамц, гүн ногоон өнгийн подволк, хар өнгийн саравчтай малгай, цэнхэр саарал өнгийн өмд, цагаан өнгийн үдээстэй пүүз өмссөн байсан. ...Маргааш өглөө нь манай эхнэр Д.Мөнхмаа миний куртик, цамц, малгай гурвыг “Согоот баг 6-22 дугаар байрны 5 дугаар давхрын орцноос олсон” гээд өглөө надад авч ирж өгсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 67-68 дахь тал/,

“...Би болсон асуудлын талаар санахгүй байна, манайх 6-22 дугаар байрны 6 давхрын 42 тоотод нүүж ороод тав, зургаа хонож байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 75 дахь тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ч.Буянзаяагийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 394 дугаартай; “...1.С.Намсрайн биед цээжний битүү гэмтэл, хоёр талын олон хавирганы хугарал, нэг талын олон хавирганууд хоёрлосон хугарал, цээжний хоёр талын уушгины няцрал, цээжний хөндийд хий ба шингэн хуралдалт, цээжний хоёр тал, зүүн чихний дэлбээнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3.Дээрх гэмтлүүд нь бүгд нэг цаг хугацаанд үүссэн ба хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй. 4.Цээжний битүү гэмтэл, хоёр талын олон хавирганы хугарал, нэг талын олон хавирганууд хоёрлосон хугарал, цээжний хоёр талын уушгины няцрал, цээжний хөндийд хий ба шингэн хуралдалт нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын журмын 3.1.10, 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Цээжний хоёр тал, зүүн чихний дэлбээнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 5.Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 48-50 дахь тал/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн ТХҮ- 622/3906 дугаартай; “...бүргэд хаалганы бариул 1 ширхэг 90.000 төгрөг.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 55-57 дахь тал/,

Д.Амгаланзаяагийн гаргасан “...өвөө С.Намсрайг хүн зодсон.” гэх гомдол, мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 22.30 цагт хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/, 

О.Г-н согтолтыг драгер багажаар шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-22 дугаар байрны 1 дүгээр орц 33 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-10, 11-12 дахь тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-22 дугаар байранд хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-14, 15-16 дахь тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 17-18, 19 дэх тал/,

Орхон аймаг дахь БОЭТ-ийн шинжээч Ж.Должмаа, П.Бүдсүрэн, С.Энхмаа нарын гаргасан 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн “...1.Магадлуулагч О.Гнь гэмт хэрэг үйлдэх үедээ болон одоо тархины харвалтын шалтгаант хэсэгчилсэн ойгүйдэлтэй. О.Г нь чихрийн шижин өвчтэй бөгөөд уг өвчний улмаас хүндрэл өгч 2021 онд тархины цус тасалдах харвалт өгсөн. Чихрийн шижин өвчний учир 60 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай группт байдаг. Тархины харвалтын шалтгаант хэсэгчилсэн ойгүйдэл нь олдмол өвчин. 2.Магадлуулагч О.Ган-Эрдэнэд албадан эмчилгээ хийх шаардлагагүй. 3.Магадлуулагч О.Гнь өөрийн хийж байгаа үйлдлийг зөвөөр ойлгож мэдэх, удирдан жолоодох чадвартай. 4.Магадлуулагч О.Гнь өөрийн холбогдож байгаа хэргийн учир холбогдлыг үнэн зөвөөр тусган авах чадвартай, мөн хэрэг хариуцах чадвартай. 5.Магадлуулагч О.Г нь болсон үйл явдлыг зөв тусган үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.” гэсэн Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт шинжилгээ /хавтаст хэргийн 62 дахь тал/,

О.Г эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 78, 91 дэх тал/,  

Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 81-84 дэх тал/,

хохирогч С.Н-д 1.900.000 төгрөг төлсөн талаарх О.Ган-Эрдэнийн Хаан банкны харилцах дансны баримт /хавтаст хэргийн 109 дэх тал/,

иргэний нэхэмжлэгч Н.Үербаатарын 2.356.540 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэл, холбогдох баримтууд /хавтаст хэргийн 122-128 дахь тал/,

шүүх хуралдаан эхлэхэд;

хохирогчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн, хохирогч нь эмчилгээнд зарцуулсан 3.169.014 төгрөгийн баримтыг, 

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн, шүүгдэгч О.Гхохирогч О.Намсрайн эмчилгээнд бэлнээр 5.000.000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт,

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн тодорхойлолт,

О.Г-н хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 12 сараар сунгасан тухай Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нараас болон О.Г-с сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрсдийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч О.Г-г гэм буруутайд тооцох;

шүүгдэгч О.Г нь 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-22 байрны 1 дүгээр орц 33 тоот С.Н-н орон байранд нэвтэрч түүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан,

мөн Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-22 дугаар байрны 1 дүгээр орцны 5 дугаар давхарт биеэ хамгаалж чадахгүй, 77 настай С.Намсрайг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

хохирогч С.Н-н “...ногоон өнгийн подволктай, богино үстэй, дунд зэргийн нуруутай эрэгтэй хүн хаалга эвдэж гэрт орж ирэхээр нь би арай хийж нэг юм зууралдаж байгаад гэрээс гарган хаалгаа хааж, бариулаас нь бариад зогсож байхад уг залуу гадна талаас хаалгыг хүчтэй татахад би орцонд шалан дээр унахад миний цээжин хэсэг рүү олон удаа өшиглөн дэвссэн.” гэх,

гэрч Д.А-н “...өвөө С.Нзалгаж “гаднаас танихгүй эрэгтэй хүн хаалга эвдэж орж ирээд намайг зодоод байна” гэхээр нь эхнэр бид хоёр Согоот баг 6-22-33 тоот өвөөгийнхөө гэрт очиход өвөөгийн бие их зовуурьтай хаалга нээж, “ногоон өнгийн подволктай, цэнхэр өнгийн өмдтэй, цагаан өнгийн пүүзтэй эрэгтэй хүн намайг зодчихлоо” гэсэн...би уг хүнийг барьж байгаад цагдаад дуудлага өгч, цагдаа нарт хүлээлгэн өгсөн.” гэх,

гэрч Н.Ө-н “...өвөө С.Нзалгаж “танихгүй хүн гэрийн хаалга эвдэн орж ирээд намайг зодчихлоо, хурдан гэртээ хүрээд ирээч” гэхээр нь нөхөр бид хоёр Согоот баг 6-22-33 тоот гэртээ очиход хаалганы гадна талын бариул доош унжиж эвдэрсэн, гол төмөр нь дотогшоогоо чихэгдэж бариул нь хөдөлсөн, хаалга нээлттэй байсан. ...би өвөөгөөс юу болсон талаар асуухад “хаалга дуугараад, хаалга эвдээд гаднаас нэг хүн орж ирэх шиг болохоор нь та хоёрыг юм болов уу гээд тоохгүй цааш хараад хэвтэж байгаад харахад танихгүй эрэгтэй хүн байж байсан, тэгээд сандраад орноосоо боссон, нүүр болон цээж, хавирга хэсгүүд рүү хөлөөрөө өшиглөж дэвсэж зодсон” гэж хэлсэн.” гэх,

гэрч М.Э-н “...манай дээд давхрын оршин суугч өвөө “намайг сая нэг залуу унтаж байхад гэрт орж ирээд зодчихлоо” гээд сууж байсан.” гэх,

гэрч Д.Мөнхмаагийн “...Би хүүхдийнхээ хамт 17 цаг өнгөрч байхад 6-22 дугаар байрны орц руу ороход 4 байсан уу 5 дугаар давхрын шатан дээр манай нөхрийн саарал өнгийн юүдэнтэй цамц байхаар нь авч гэр рүүгээ орсон. ...цагдаагаас ярьж манай нөхрийг “эрүүлжүүлэх байранд байгаа” гэдгийг хэлсэн.” гэх мэдүүлгүүд,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ч.Буянзаяагийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 394 дугаартай; “...1.С.Намсрайн биед цээжний битүү гэмтэл, хоёр талын олон хавирганы хугарал, нэг талын олон хавирганууд хоёрлосон хугарал, цээжний хоёр талын уушгины няцрал, цээжний хөндийд хий ба шингэн хуралдалт, цээжний хоёр тал, зүүн чихний дэлбээнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн ТХҮ- 622/3906 дугаартай; “...бүргэд хаалганы бариул 1 ширхэг 90.000 төгрөг.” гэсэн дүгнэлт,

Д.А-н гаргасан “...өвөө С.Намсрайг хүн зодсон.” гэх гомдол, мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 22.30 цагт хүлээн авсан тэмдэглэл, О.Ган-Эрдэнийн согтолтыг драгер багажаар шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд дээрх нотлох баримтууд нь энэ хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч О.Гшүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд;

Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нь нэвтэрч орсноор уг гэмт хэрэг төгс үйлдэгддэг бөгөөд шүүгдэгч О.Ган-Эрдэнийн, хохирогч С.Намсрайн зөвшөөрөлгүй гэрт нь хууль бусаар буюу хаалганы цоожийг нь эвдэн нэвтэрч, түүний хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан.” гэмт хэргийн,

мөн 77 настай С.Н-г зодож, эрүүл мэндэд нь цээжний битүү гэмтэл, хоёр талын олон хавирганы хугарал, нэг талын олон хавирганууд хоёрлосон хугарал, цээжний хоёр талын уушгины няцрал, цээжний хөндийд хий ба шингэн хуралдалт, цээжний хоёр тал, зүүн чихний дэлбээнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан.” гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.

Шүүгдэгч О.Г согтуурсан үедээ, Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хохирогч С.Намсрайн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж, түүний орон байр, эрүүл мэндийнх нь халдашгүй байдалд халдаж биед нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй бөгөөд уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.

“Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтрэн орсон” гэдгийг иргэний орон байранд нэвтрэх эрхгүй этгээд орон байрны өмчлөгч, эзэмшигчийн амаар болон бичгээр олгосон зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орсон байхыг,

“Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан” гэдгийг иргэдийн орон байранд өмчлөгч, оршин суугчийн зөвшөөрөлгүй орж, улмаар оршин суугч орон байрандаа хэвийн амьдрах, амрах, ажиллахад саад учруулахыг,

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэсэн хүндрүүлэх шинжийг хохирогч өөрийгөө хамгаалах чадваргүй байсан, үүнийг нь гэмт этгээд ухамсарлан мэдсэн байхыг шаардах ба хохирогч биеэ хамгаалж чадахгүй байх тухай ойлголтод ...өндөр настай...өөрийгөө хамгаалах чадваргүй хүн байхыг ойлгоно.

Шүүгдэгч О.Г-д холбогдох эрүүгийн хэргийг хянахад,

шүүгдэгч нь оршин суугчийн зөвшөөрөлгүй хохирогч С.Намсрайн орон байранд хууль бусаар нэвтрэх үед хохирогч түүнийг гэрээсээ гарган хаалгаа хаасан, шүүгдэгч хаалгыг хүчтэй татахад хохирогч орцондоо шалан дээр унахад цээжин хэсэгт нь дэвсэж, олон удаа өшиглөж зодсон үйл баримт тогтоогдсон тул шүүгдэгчийн үйлдлийг хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан гэж үзэхгүй юм.

          Иймд шүүх шүүгдэгч О.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан.” гэмт хэргийн,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан.” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдлүүдэд нь гэм буруутайд тооцов.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ч.Санжидмаагийн гаргасан “О.Г 77 настай хүнд хүнд гэмтэл учруулсан буруутай.” гэсэн дүгнэлт нь шүүх бүрэлдэхүүний гаргасан шийдвэртэй тохирч байна.

          Шүүх хуралдааны үед шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг “...шүүгдэгч О.Г тархины харвалтын шалтгаант хэсэгчилсэн ойгүйдэл өвчтэйн улмаас гэрээ андуурч, гэм буруугүйгээр хохирогчийн гэрт орсон тул санаатай нэвтэрсэн гэж үзэхгүй,

мөн хохирогчийн гэрт нь орж ирээд шууд ширээн дээр нь унасан, түүнийг өндөр настай гэдгийг мэдэх боломжгүй байсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү.” гэсэн болно.

Орхон аймаг дахь БОЭТ-ийн шинжээч Ж.Должмаа, П.Бүдсүрэн, С.Энхмаа нарын гаргасан 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн дүгнэлтээр шүүгдэгч О.Ган-Эрдэнийг гэмт хэрэг үйлдэх үедээ болон одоо тархины харвалтын шалтгаант хэсэгчилсэн ойгүйдэлтэй гэж тогтоосон байгаа боловч түүнд албадан эмчилгээ хийх шаардлагагүй, өөрийн хийж байгаа үйлдлийг зөвөөр ойлгож мэдэх, удирдан жолоодох, өөрийн холбогдож байгаа хэргийн учир холбогдлыг үнэн зөвөөр тусган авах, мөн хэрэг хариуцах чадвартай гэж дүгнэжээ.  

Шүүгдэгч О.Г нь тархины харвалтын шалтгаант хэсэгчилсэн ойгүйдэл өвчтэй хэдий ч өөрийн хийж байгаа үйлдлийг зөвөөр ойлгож мэдэх, удирдан жолоодох чадвартай болохыг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрсдийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан, түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нь нэвтэрч орсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох тул энэ үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох,

мөн биеэ хамгаалж чадахгүй хүнд “өндөр настай хүн” хамаарах бөгөөд хохирогч нь 77 настай, түүний биеийн ерөнхий хөгжил, гадаад төрх байдлаар нь өндөр настай гэдгийг мэдээгүй, мэдэхгүй байх боломжгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

Шүүх шүүгдэгч О.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх хуралдааны үед улсын яллагч “...шүүгдэгч О.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 8 жил хорих ял оногдуулж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт 8 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч зүйлчлэлд маргасныг шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй.” гэсэн дүгнэлтийг,

шүүгдэгч О.Г-н өмгөөлөгч Д.Оюунчимэгээс “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын хамгийн бага хэмжээгээр торгож өгөөч,

мөн эрүүл мэндийн хувьд тархины харвалтын шалтгаант хэсэгчилсэн ойгүйдэлтэй, чихрийн шижин өвчтэй бөгөөд уг өвчний улмаас хүндрэл өгч 2021 онд тархины цус тасалдах харвалт өгсөн, чихрийн шижин өвчний учир 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай группт байдаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг хэрэглэн оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргасан болно.

          Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүгдэгч О.Ган-Эрдэнэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, учирсан хохиролд 9.256.540 төгрөг төлсөн байдал, шүүгдэгчийн биеийн эрүүл мэнд, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жил 5 сар хорих ял оногдуулж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.    

Гэм буруу гэдэг нь тухайн гэм буруутай этгээд үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулсан болно.

Өмгөөлөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх хуралдаанд тодорхой эрх эдэлж, үүрэг хүлээж, нотлох баримтыг шинжлэн судлах, шүүх хуралдааны явцад гарсан асуудлаар санал гаргах, шүүгдэгчийг цагаатгах, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлээ гаргаж тавих, шүүгдэгчийн гэм буруугийн хэм хэмжээ, нотлогдож байгаа байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар дүгнэлт гаргаж оролцдог.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг “...шүүгдэгч нь хохирогчийг өндөр настай гэдгийг мэдэх боломжгүй байсан тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах.” гэсэн санал, дүгнэлт гаргасныг шүүгдэгч зүйлчлэлд маргасан, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэхгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч О.Ган-Эрдэнэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг,

1.6-д заасан “нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн.”-ийг,

3 дахь хэсэгт заасан “онцгой нөхцөл байдал буюу тархины харвалтын шалтгаант хэсэгчилсэн ойгүйдэлтэй, чихрийн шижин өвчтэй, уг өвчний улмаас хүндрэл өгч 2021 онд тархины цус тасалдах харвалт өгсөн. Чихрийн шижин өвчний учир 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай группт байдаг.” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.  

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж,

“гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилжээ.

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч О.Г 1.900.000 төгрөгийг хохирогч С.н-д шилжүүлсэн тухай банкны баримт хавтаст хэргийн 109 дэх талд авагдсан бөгөөд иргэний нэхэмжлэгч Н.Ү 15 хоногийн цалин 1.242.540 төгрөг, Улаанбаатар хотоос Орхон аймаг ирэх, буцах замын зардал 113.500 төгрөг, өмгөөлөгчид төлсөн 1.000.000 төгрөг нийт 2.356.540 төгрөгийг банкны дансаараа хүлээн авсан талаараа мэдүүлж байна.

Шүүх хуралдаан эхлэхэд хохирогч нь эмчилгээнд 3.169.014 төгрөг зарцуулсан баримтыг, шүүгдэгч О.Г нь бэлнээр 5.000.000 төгрөг хүлээлгэн өгсөн талаарх баримтыг тус тус шинээр гаргаж өгсөн бөгөөд хохирогч С.Намсрай, иргэний нэхэмжлэгч Н.Үербаатар нар нь /1.900.000+2.356.540+5.000.000/ нийт 9.256.540 төгрөгийг шүүгдэгч О.Ган-Эрдэнээс хүлээн авснаа хүлээн зөвшөөрсөн, энэ талаар маргаагүй болно.

          Харин хохирогч С.Н нь “эмчийн хяналтанд байгаа, цаашид эмчилгээ хийлгэнэ.” гэсэн тул цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж,  

энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, өнөөдрийн байдлаар бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурьдаж,

шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ган-Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч О.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч О.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жил 5 сар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч О.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 3 жил 5 сар хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор /450.000 төгрөг : 15 нэгж = 30 хоног/ тооцож нэг сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6.Хохирогч С.Н нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурьдсугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ЭНХТУНГАЛАГ

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.АРИУНЦЭЦЭГ

                                                  ШҮҮГЧ                         Ц.АЛТАНГАДАС