Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 708

 

 

 

 

 

 

 

2019        7               16                                            2019/ДШМ/708

 

  Ц.Эт холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Зориг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Т.Отгонтөгс,

шүүгдэгч Ц.Эын өмгөөлөгч А.Очбадрал,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Б.Дашдондов, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 488 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Эын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1808022320289 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Цэдэвийн Э, 1963 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Нарангийн  тоотод оршин суух бүртгэлтэй боловч өөрийн гэх орон гэргүй, /РД:ЧО/;

 

Ц.Э нь согтуугаар 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 18 цаг 30 минутын үед хохирогч Я.Гын зүүн дал орчим хутгаар хутгалсны улмаас цээжний хөндий рүү нэвтэрч, зүүн уушгины доод дэлбэнг гэмтээн, хатгагдаж зүсэгдсэн гүн шарх, цээжний хөндийн шингэн цус болон хий хуралдалт бүхий учрах үедээ амь насанд аюултай хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Ц.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Эыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ц.Эыг 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар Ц.Эт оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эын цагдан хоригдсон 52 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 693,293 төгрөг гаргуулж, хохирогч Я.Год олгохоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг зохих журмын дагуу устгахаар, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг болон тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Эыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн тоолж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие бүрэн бус дунд боловсролтой, багаасаа чөлөөт бөхийн спортоор хичээллэж, спортын мастер хүртлээ явж спортоор хүмүүжсэн. Би хүнийг хүйтэн мэс барьж хутгалах байтугай зодоон цохион хийж үзээгүй. Надад тулгаж байгаа энэ хэргийг гарах үеэр буюу 2018 оны 4, 5 дугаар сард өөрийн найз Бямбаттай хамт Баянзүрх дүүрэг 16 дугаар хорооллын 17 дугаар байранд гэрт нь ажилд нь туслаад байж байсан. Тухайн үед намайг хаашаа ч яваагүй тэднийд байсан гэдгийг Бямбаа гэрчилнэ.

Гэтэл мөрдөгч ахлах дэслэгч Даваа нь энэ хэргийг хийсэн хүнийг зугтаалгаж алдчихаад олдохгүй болохоор нь 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр архины эмчилгээн дээр очоод намайг адил нэртэй, араас хөөцөлдөх гэр бүлгүй байдлыг минь далимдуулж өөр хүний хийсэн хэргийг надад тохож, ял тулгаж байна. Надад тулгаж яллаж байгаа энэ хэргийг хийсэн хүнийг 2018 оны 5 дугаар сарын 5-наас 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл хорих 461 дүгээр ангид 48 цаг саатуулсан байдаг. Гэтэл миний бие урд нь хоригдож байсан удаагүй. Цагдан хорих 461 дүгээр анги нь хорих өрөө болон гарч орох хаалга болгон теле камерын хяналттай. 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хоригдсон Э гэдэг хүний камерын бичлэгийг шүүж үзэхэд би биш гэдэг нь тогтоогдоно. Ийм байтал хувцас муутай архи уудаг адил нэртэй л бол хэнд ч хамаагүй хэрэг тохож болдог гэж бодохгүй байна.

Миний бие нь эхнэр хүүхэд, эрхэлсэн ажилтай байсан. Эхнэр 2004 онд амьдралын эрхээр Солонгос улс руу яваад салсан. Охин Э.Сарантуяа Их засаг их сургуулийн 3 дугаар дамжаанд сурч байхдаа буюу 2017 онд авто ослоор нас барснаас хойш миний бие архи хэрэглэдэг болсон нь үнэн боловч төрсөн цагаас хойш /56 нас/ одоог хүртэл ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Миний энэ байдлыг харгалзан үзэж, надад холбогдох хэргийг дахин сайтар нягтлан шалгаж, 2018 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн хорих 461 дүгээр ангийн хорих өрөөний камерын бичлэгийг шинжлүүлэн судалж, таниулан харуулж, надад тулган ялласан ялыг цагаатгаж өгнө үү...” гэжээ.

 

Шүүгдэгч Ц.Эын өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдолтой холбоотой нэмж хэлэх тайлбаргүй. Анхан шатны шүүхийн шийдвэрт 695.000 төгрөгийн хохирол гаргуулан шийдвэрлэснийг өөрчлөлт оруулах хүсэлтэй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн хохирлын баримтыг үнэлж хохирол гаргуулсан. Хохирлын баримтыг нотлох баримтаар үнэлэхгүйгээр хасаж, бусдад төлөх төлбөргүй хэмээн өөрчилж өгнө үү...” гэв.

 

Прокурор Т.Отгонтөгс тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийн зүйлчлэл болон шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл тохирсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, Ц.Э нь согтуугаар 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 18 цаг 30 минутын үед хохирогч Я.Гын зүүн дал орчим хутгаар хутгалсын улмаас цээжний хөндий рүү нэвтэрч, зүүн уушгины доод дэлбэнг гэмтээн, хатгагдаж зүсэгдсэн гүн шарх, цээжний хөндийн шингэн цус болон хий хуралдалт бүхий учрах үедээ амь насанд аюултай хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Я.Гын “..2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр зах дээр ганцаараа 0,3 литрийн архи уучихаад 16 цагийн үед ажлаа тараад гэрлүүгээ харихаар ...21 дүгээр хороолол орох Тахилт-Зайсангийн чиглэлийн 93-17 УНН дугаартай автобусанд суугаад явж байтал араас халуун дүүгээд явчихаар нь тэмтрээд үзэхэд цус болсон байсан. ...тэнд байсан хүмүүс ярагдаад миний зүүн далны хэсэгт хутгалаад цус гарсныг мэдээд харахад тэнэмэл залуу намайг хутгалчихаад арын суудал дээр хутгаа хаячихсан сууж байсан. Би тэр залууг намайг дагаад автобусанд орж ирснийг хараагүй. Тэнд байсан хүмүүс тэр залууг бариад цагдаад өгсөн. ...Би тэр залуутай маргалдсан зүйл байхгүй, намайг шууд гэнэдүүлж хутгалсан байсан...” /хх 48, 49/,

 

гэрч Ц.Цогбадрахын “...2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 18 цаг 30 минутын үед Ган хийц-Зайсан чиглэлийн 93-17 УНН улсын дугаартай автобусанд явж байхад ...буудал дээрээс согтуу 2 залуу “мөнгө байхгүй’’ гээд суусан. Тэгээд явж байхад тэр 2 залуу зааланд хоорондоо маргалдаад Геологийн лабораторийн автобусны буудал дээр ирэхэд зорчигчид “энэ 2 маргалдаж байгаад нэгнийгээ хутгалчихлаа” гэхээр нь автобусаа зогсоогоод яваад очтол намхан биетэй залуу хутгалчихсан гэхээр нь тэр залууг барьж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн, хутгалсан залууг цагдаа авч явсан...” /хх 28-29/,

 

гэрч Ц.Цолмоннямын “...Ган хийц чиглэлийн 4-45 автобусанд согтуу хүн нэгнийгээ хуталчихлаа гэх дуудлагаар очиход автобусанд 50 орчим насны 2 эрэгтэй нэгнийгээ хутгалчихсан байдалтай, автобусны жолооч хаалган дээр гаргахгүй зогсож байсан. Тухайн 2 согтуу хүний хутгалсан гэх 50 орчим насны Э гэх, хар царайтай намхан нуруутай эрэгтэй хойд хаалганаас урагш хоёр дахь сандал дээр урагшаа хараад суусан, сандлынхаа доод буланд бор иштэй эвхэгддэг хутга хаясан байсан. ...Э нилээн согтолттой байсан, өөрийнхөө юу ярьж байгааг мэдэхгүй байсан, түүнийг саатуулах байранд хүлээлгэн өгсөн...” /хх 42/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Я.Гын биед зүүн далны доор далны дунд шугамаар 7, 8 дугаар хавирганы дунд шугамаар цээжний хөндий рүү нэвтэрч, зүүн уушгины доод дэлбэнг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн гүн шарх, цээжний хөндийн шингэн цус болон хий хуралдалт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл...” болохыг тогтоосон шинжээчийн 5844 дугаартай дүгнэлт /хх 57/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5199, 3441 дугаартай дүгнэлтүүд /хх 58, 59/, амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хх 68-72/, өвчтөний өвчний түүх /хх 75-88/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 12-13/, хохирогч Я.Гын өмсөж явсан хүрмэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 17/ зэргээр гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруу хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ бүрэн нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй, яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, зөв хууль зүйн дүгнэлтийг хийжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно гэж тодруулан хуульчилжээ.

 

Шүүгдэгч Ц.Э хутга хэрэглэж, хохирогч Я.Гын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэх хүндүүрлэх шинжийн шалгуурт тохирсон гэж үзнэ.

 

Шүүгдэгч Ц.Эын гаргасан “...Би хүнийг хүйтэн мэс барьж хутгалах байтугай зодоон цохион хийж үзээгүй. ...2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хоригдсон Э гэдэг хүний камерийн бичлэгийг шүүж үзэхэд би биш гэдэг нь тогтоогдоно. Ийм байтал хувцас муутай архи уудаг адил нэртэй л бол хэнд ч хамаагүй хэрэг тохож болдог гэж бодохгүй байна. ... надад тулган ялласан ялыг цагаатгаж өгнө үү...” гэсэн утга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Учир нь, хавтас хэрэгт Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Даваагийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Таньж олуулах ажиллагаа явуулсан” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 52, 53-54/, хохирогч, гэрч нар гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, үйлдсэн этгээдийг шууд заан мэдүүлсэн удаа дараагийн мэдүүлгээр няцаагдаж байна.

 

Шүүгдэгч Ц.Эын үйлдсэн гэмт хэрэг нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүхээс түүнд тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж  заасанд нийцжээ.

 

Нотлох баримтыг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлэх нь сэтгэхүйн ажиллагаа төдийгүй тодорхой шийдвэр гаргах ажиллагаа болдог.

 

Иймээс шүүх нь шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйл баримтыг өөрийн дотоод итгэлээрээ үнэлдэг.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг хуульчилжээ.

 

Давж заалдах шатны шүүхээс Ц.Эын гаргасан “...2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хоригдсон Э гэдэг хүний камерын бичлэгийг шүүж үзэхэд би биш гэдэг нь тогтоогдоно...” гэсэн давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнээс хальсан, тогтоогдоогүй нөхцөл байдалд дүгнэлт хийх, шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хөндлөнгийн байх байр сууринаас хандах зарчим алдагдах тул давж заалдах шатны шүүхээс бодит бус, үндэслэлгүй таамаг, төсөөлөлд үндэслэж хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзнэ.

 

Анхан шатны шүүхийн шүүгдэгч Ц.Эыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар түүнд 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэсэн нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Эын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ н