Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 94

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Одхүү даргалж,

Улсын яллагч: Н.Цогтбаяр

            Шүүгдэгч: Ж.Цог-Очир, М.Самданмөнх

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.Алтанчимэг, Н.Энхжаргал

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Бүрэнтогтох нарыг оролцуулан  нээлттэй хийж, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Жаргалсайханы Цог-Очир, Баяжууд овогт Мягмарын Самданмөнх нарт холбогдох эрүүгийн 201503000578 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хэлэлцэхэд

           

Шүүгдэгч: Монгол Улсын харьяат, 1996 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохионы 4-5 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Жаргалсайханы Цог-Очир РД:/АГ96041978/

 

Шүүгдэгч: Монгол Улсын харьяат, 1986 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохионы 13А-6 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Баяжууд овогт Мягмарын Самданмөнх РД:/АП86091097/

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч Ж.Цог-Очир нь 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохионы 4-2 тоотод оршин суух хохирогч Ц.Жавзангийн орон байранд нэвтэрч Хятад цоож 1 ширхэг, монгол цоож 1 ширхэг, сувдан зүүлт 3 ширхэг, оюу шигтгээтэй мөнгөн бугуйвч, Орос монетан ээмэг, 1 шил виски, Самсунг маркийн хуучин гар утас, ногоон өнгийн оюу шигтгээтэй мөнгөн ээмэг, зүүлт, кулон 1 хос, цагаан өнгийн гоёлын ээмэг 1 хос, ягаан шигтгээтэй гоёлын урт ээмэг 1 хос, хаш чулуу 1 ширхэгийг тус тус хулгайлж 818.500 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

давтан үйлдлээр шүүгдэгч М.Самданмөнхтэй бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 31-нээс 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохионы 14-04 тоотод оршин суух хохирогч Б.Цогзолмаагийн орон байранд нэвтэрч саарал өнгийн чулуун хөөрөг 1 ширхэг, бугуйн цаг 6 ширхэг, биет 35.000 төгрөгийг тус тус хулгайлж 737.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч М.Самданмөнхтэй бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 07-оос 13- ны хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 25-16 тоотод оршин суух хохирогч Ү.Эрдэнэ-Өлзийгийн орон байранд нэвтэрч 32 инчийн телевизор 1 ширхэг, цагаан өнгийн чулуун хөөрөг 1 ширхэгийг хулгайлж 430.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч М.Самданмөнхтэй бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 17-оос 18- нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 22-14 тоотод оршин суух хохирогч З.Жаргалмаагийн орон байранд нэвтэрч Самсунг маркийн телевизор 1 ширхэг, ДДШ-ийн хүлээн авагч 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, эмэгтэй хүний монетон ээмэг, гинж, зүүлт, бурхан зэрэг эд зүйл хулгайлж, 2.015.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч М.Самданмөнхтэй бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 41-04 тоотод оршин суух хохирогч Н.Анхбаярын орон байранд нэвтэрч биет 1.000.000 төгрөг, арьсан гутал зэргийг хулгайлж , 1.050.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 01 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, 3 дугаар 36 байранд үйл ажиллагаа явуулдаг “Баянзүрх” ломбарданд нэвтэрч эмэгтэй хүний мөнгөн тоногтой бүс 1 ширхэг, жин хэмжүүр 1 ширхэг, эрэгтэй хүний савхин бээлий 1 хос, эмэгтэй хүний гоёлын бүс 1 ширхэгийг хулгайлж, хохирогч Н.Лхагвасүрэнд 340.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2015 оны 11 дүгээр сарын 27-оос 28-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Хоршоологчдын холбооны байранд үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэрмөрөн” эмийн санд нэвтэрч Асер /Асег/ маркийн зөөврийн компьютерийг мауз /тоизе/ цүнхний хамт хулгайлж, хохирогч Д.Эрдэнэчулуунд 800.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол тус тус учруулж, нийт 6.190.500 /зургаан сая нэг зуун ерэн мянга таван зуу/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Самданмөнх нь шүүгдэгч Ж.Цог-Очиртой бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 31-ээс 2016 оны 01 дүгээр сарын 03-ны хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохионы 14-04 тоотод оршин суух хохирогч Б.Цогзолмаагийн орон байранд нэвтэрч саарал өнгийн чулуун хөөрөг 1 ширхэг, бугуйн цаг 6 ширхэг, биет 35.000 төгрөгийг тус тус хулгайлж, 737.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

давтан үйлдлээр шүүгдэгч Ж.Цог-Очиртой бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 07-оос 13-ны хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 25-16 тоотод оршин суух хохирогч Ү.Эрдэнэ-Өлзийгийн орон байранд нэвтэрч 32 инчийн телевизор 1 ширхэг, цагаан өнгийн чулуун хөөрөг 1 ширхэгийг хулгайлж 430.000  төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Ж.Цог-Очиртой бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 22-14 тоотод оршин суух хохирогч З.Жаргалмаагийн орон байранд нэвтэрч Самсунг маркийн телевизор 1 ширхэг, ДДШ-ийн хүлээн авагч 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, эмэгтэй хүний монетон ээмэг, гинж, зүүлт, бурхан зэрэг эд зүйл хулгайлж, 2.015.000  төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Ж.Цог-Очиртой бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 41-04 тоотод оршин суух хохирогч Н.Анхбаярын орон байранд нэвтэрч биет 1.000.000 төгрөг, арьсан гутал зэргийг хулгайлж 1.050.000  төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол тус тус учруулж, нийт 4.232.000 /дөрвөн сая хоёр зуун гучин хоёр мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

                        201503000578 дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

 

Хохирогч Д.Эрдэнэчулууны өгсөн:

 

Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хоршоологчдын холбооны нэг давхарт байх Дэлгэрмөрөн нэртэй эмийн санг түрээслэж ажиллуулдаг юм. Би 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр эмийн сандаа ажиллаж байгаад орой 18 цагт эмийн сангаа хаагаад гэртээ харьсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өглөө 11 цагийн орчимд эмийн сан дээрээ ирээд хаалгаа онгойлгоод орсон. Ортол эмийн сангийн маань арын амралтын өрөөний цонхны салхивч онгорхой байсан. Би энэ салхивчаа ерөөсөө онгойлгодоггүй, байнга хаалттай цоожтой байлгадаг байсан. Тэгээд би эмийн сан доторх юмаа бүртгээд хартал ширээн дээр байсан миний Асер маркийн нөөт бүүк алга болсон байсан. Ширээн дээр нөөтбүүкний хажууд байсан модемыг салгаад газар шалан дээр унагаж орхисон байсан. Мөн ширээний доор байсан нөөтбүүкний цүнхийг аваад явсан байсан. Би хулгай орж гэж бодоод цагдаад дуудлага өгсөн. Асер маокийн, хар өнгөтэй, шинэ нөөтбүүк байсан. Содон шинж тэмдэг гэвэл товчлуур дээр нь наасан монгол фондын үсэгнүүд нь зузаан цагаан өнгийн бичигтэй байсан. Өөр содон гэх зүйл байхүй, шинээрээ байсан. Яман нэгэн эвдрэл гэмтэл байхгүй, сүүлийн үеийн үзүүлэлт сайтай нөөтбүүк байсан. Нөөтбүүктэй хамт хар өнгийн хулгана, хар өнгийн цэнэглэгч, хар өнгийн цүнх нь алдагдсан байна. Цүнх нь Асер гэсэн бичигтэй цүнх байсан. Би нөөтбүүкээ 1 сая төгрөгөөр үнэлнэ. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Би алдсан нөөтбүүкээ 2? Хоногийн өмнөөс л ажил дээрээ авчирч ашиглаж байсан. Үүнээс хойш байнга ажил дээрээ орхиж явж байсан. Хоршоологчдын холбоо нь нэг манаачтай, манаач нь арын хашаандаа гэртэйгээ байдаг. Тэр манаач нь нэг галчтай ээлжилж галчаа давхар хийдэг. Манай эмийн сангийн хулгайч орсон арын амралтын өрөөний вакум цонх нь гадна талаасаа төмөр хамгаалалтгүй байсан. Хоршоологчдын холбооны байр нь ойр орчимдоо ямар нэгэн камер байхгүй. Алдсан нөөтбүүкээ буцааж олж авмаар байна. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/

 

Гэрч Ш.Содномын өгсөн:

 

2015 оны 11 сарын 28-ны өглөө манай эхнэр Эрдэнэчулуун нь ажил руугаа явсан. ажил руугаа яваал нэг их удалгүй над руу манай эхнэр залгаад эмийн санд хулгай орсон байна, чи хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би эхнэрийнхээ ажиллуулдаг Хоршоологчдын холбооны байранд байх эмийн сан дээр яваад очтол эмийн сангийнх нь арын өрөөний вакум цонх онгорхой байсан. Эхнэр маант цагдаа дуудчихлаа гэж хэлсэн. Вакум цонхны харалдаа ар доор цасан дээр арзгар ултай гутлын мөр бүдэг гарсан байсан. Өөр ул мөр гараагүй байсан. Тэгээд би эхнэрээсээ юу алга болсон байна гэхэд тариа бүрэн байна, ширээн дээр байсан нөөтбүүк, хулгана, цэнэглэгч, цүнхний хамт алга болсон байна гэж хэлсэн. Хар өнгийн Асер маркийн шинэ нөөтбүүк байсан. Ямар нэгэн код түгжээгүй, дотор нь миний өөрийн болон ажлын газрын хүмүүсийн зураг байсан. Өөр онцлог гэх зүйлгүй бүх зүйл нь шинээрээ байсан. Сэжиглэж байгаа хүн одоогоор алга байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар тал/

 

Гэрч Л.Аюушийн өгсөн:

 

Би аймгийн Хөдөө аж ахуй Хоршоологчдын холбооны байрны сахиул, галчийн ажлыг хийдэг. Би 2015 оны 11 дүгээр сарын 27-ны орой гэртээ захаас худалдаж авсан идэшнийхээ үхрийн махыг жижиглэж гадаа царцааж байгаад 01 цаг хүргээд амарсан. Тэгээд өглөө босоод байж байтал 10 цагийн үед түрээслэгч Эмийн сангийн Эрдэнэчулуун ирээд цонх онгорхой, өрөөнөөс нөөтбүүк алга болсон байна гэж хэлсэн. Ийм л асуудал болсон. Би гэртээ эхнэрийн хамт байсан. Би гэртээ хоносон. Ямар нэгэн дуу чимээ гарч мэдэгдээгүй. Манай гэр тэр хулгай орсон цонхны хажууханд байдаг. Хашаагаар хүн явбал нохой хуцаад мэдэгддэг. Тэр шөнө галчаар гарсан Далай ч гэсэн бас ямар нэгэн чимээ мэдээгүй байсан. Тэр шөнө Далай байраа галлаж хоносон. Далай зөвхөн галчийн ажил хийдэг. Далайг хонож байсан учраас би гарч хараагүй. Би өөрөө галлаж байгаа үедээ бол эргэж тойрдог байсан. Манайх 2 ээлжийн галч байсан. Саяхан нэг галч нэмж авсан. Би өөрөө сахиулынхаа ажлыг давхар гүйцэтгэдэг. Галч нарыг ээлжтэй хонож байгаа үедээ байраа эргэж тойрч байх талаар дарга хэлж байсан. Камер ерөөсөө байхгүй. Манай хоёр талын барилга болох Орхон төв, Мөнгөт-Оюу эмийн сан мөн камергүй байдаг. Байнга цайны газрынхан оройтож 21-22 цаг хүргээд явдаг. Тэр орой цайны газрынхан 21 цаг хүргээд явсан. Тэгээд дээд доод давхараа шалгаад гаднаас орох бүргэд хаалгаа цоожилдог. Би өөрөө байнга хааж түгждэг. Би тэр Мөнгөт-Оюу эмийн сангийн манаач Батжаргал гэх залууг би гуйж махаа эвдүүлсэн. Өөр хүн манайхаар ирээгүй. Батжаргал манайд шөнийн 01 цаг хүртэл мах эвдэж жижиглэж өгч байгаад гарч ажлынхаа байр руу орсон. Шөнө унтаж амрах үед эмийн сангийн амрах өрөөний цонхны салхивч ямар байсан талаар ерөөсөө анзаарч хараагүй. Ганцхан нөөтбүүк алга болсон гэж эмийн санч Эрдэнэчулуун хэлсэн. Эм тариаг нь ерөөсөө хөдөлгөөгүй байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/

 

Гэрч Ц.Дуламсүрэнгийн өгсөн:

 

Цог-Очир нь миний найз банди байгаа юм. Бид хоёр үерхээд 1 жил гаран болж байна. Бид хоёр нэг хүүхэдтэй 2015 оны 03 дугаар сараас эхлэн хамт амьдарч байгаа. Албан ёсоор гэр бүл болоогүй. Гэр бүлээ бүртгүүлж батлуулаагүй байгаа. Үерхэж л байгаа юм. 2015 оны 11 дүгээр сарын сүүлээр Цог-Очир миний байдаг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Цогт-Уулын 11-01 тоотод байх гэрт нэг орой цүнхтэй нөөтбүүк ганцаараа авчирсан. Би юун нөөтбүүк юм бэ гэхэд хүнийх юм байгаа юм зарааад өг гэсэн юм би дундаас нь мөнгө гаргаж авах гэж байгаа гэж хэлсэн. Тэгээд тэр нөөтбүүкээ манай гэрт байлгаж байгаад Улаанбаатар хот руу заруулахаар манай эгчийн найз банди Баасанбалжир ахад явуулсан. Тэр нөөтбүүк нь Асер гэсэн бичигтэй хар өнгийн нөөтбүүк  байсан. Цүнх, хулгана, цэнэглэгчийнхаа хамт байсан. Гайгүй шинэвтэр нөөтбүүк байсан. Одоо л мэдэж байна. Цог-Очир надад хэлэхдээ хүнийх юм байгаа зараад өг гэж хэлсэн гэж хэлсэн. Баасанбалжир ах Этүгэн дээд сургуулийн эмчийн 6 дугаар курсын оюутан байгаа юм. Улаанбаатар хотод байр түрээслэж байдаг Холбоо барих утас нь 99952300, 99482300. Мөнгө нь дансаар ирээгүй. Манай ээж Урантэс нь Улаанбаатар хотоос намайг төрүүлэхээр Архангай аймагт ирэхэд нь Баасанбалжир ах ээжээр 300.000 төгрөг явуулсан байсан. Энэ мөнгийг Цог-Очир өөрөө яваад хүүхэддээ өлгий даавуу, ойр зуурын юм аваад хэрэглэсэн. Үлдэгдэл мөнгийг нь яасныг нь би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/

 

Гэрч О.Баасанбалжирийн өгсөн:

 

Самданмөнх гэх хүнийг танихгүй, Цог-Очирыг миний эхнэрийн дүүгийн найз залуу гэдгээр нь мэддэг. Цог-Очиртой нэг удаа уулзаж байсан. 2015 оны 12 сарын дундуур намайг Улаанбаатар хотод байхад миний баз болох Цог-Очир над руу утсаар яриад эхнэр төрөх гээд байна би тань руу өөрийнхөө нөөтбүүкийг явуулъя та та надад зараад өг гэж хэлээд шуудангаар над руу Асер /Acer/ Ая-3 /I-3/-тай хөх саарал өнгөтэй нөөтбүүк, хулгана, цүнхний хамт явуулсан. Би нөөтбүүкийг зарах гээд авах хүн олдохгүй хэсэг хайж байгаад нэг танихгүй хүнд 300.000 төгрөгөөр зарсан. Тэгээд 300.000 төгрөгөөс 100.000 орчим төгрөгөөр Цог-Очир хүүхдийн өлгий, даавуу авахуулаад үлдсэн мөнгийг явуулж байсан. Би нөөтбүүк зарсан мөнгөнөөс өөртөө юм аваагүй. Цог-Очирт бүгдийг нь өгсөн. Цог-Очир өөрийнхөө нөөтбүүкийг явууллаа гэж хэлсэн. Өөр зүйл надад хэлээгүй. Би хулгайн эд зүйл гэж мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр тал/    

 

Хохирогч Ү.Эрдэнэ-Өлзийгийн өгсөн:

 

“...Би өмгөөлөгч сонгон аваагүй. Байцаалтандаа өмгөөлөгч оролцуулахгүй. Өөрөө өөрийгөө өмгөөлнө. 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өглөө 09 цаг 00 минутын орчимд манай дүү Эрдэнэтуяа над руу утсаар залгаж танай гэрт хулгай орсон юм шиг байна. хашааны хаалга болон байшингийн чинь ууд онгорхой байна гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад энэ талаар мэдэгдчихээд байшиндаа охин Оюунтуяагийн хамт яваад очиход хаалга үүд дэлгээстэй байсан бөгөөд дотогш ороход 32 инчийн ЛЖИ брэндийн хар өнгөтэй, лсд телевизор байхгүй болсон байсан. Тэгээд цагдаа нар ирээд үзлэг шалгалт хийгээд явсан. Мөн цагдаа нар явснаас хэд хоногийн дараа эд зүйлээ нягталж шалгаад үзэхэд одоо цагийн хув толгойтой цагаан өнгөтэй дунд гарын чулуун хөөрөг байхгүй болсон байна лээ. Манай гэр 2015 оны 10 дугаар сараас эхлэн эзэнгүй байгаа. Манай охин Оюунтуяа оюутан учир аймгийн төвд байдаггүй. Тиймээс би хүүхдийндээ амьдардаг юм. Манай гэрийг хааяа дүү Эрдэнэтуяа маант эргэж тойрдог байсан. Би хэрэг гарсан талаар мэдэхээс 5 хоногийн өмнө буюу 2016 оны 01 дүгээр сарын 7-8-ны үед гэрээсээ мах авах гэж очсон. Тухайн үед зүгээр байсан. 32 инчийн хар өнгөтэй, арган хүрээтэй, хүрээнийхээ доод хэсгээр улаан канттай лсд телевизор байсан. Би уг телевизороо 2012 онд 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр худалдаж авч байсан бөгөөд одоо энэ үнээр нь үнэлнэ. Харин хөөрөг нь цагаан өнгөтэй одоо цагийн, хуванцар толгойтой, дунд гарын чулуун хөөрөг байсан. Уг хөөргийг 2013 онд 50.000 /тавин мянга/ төгрөгөөр авч байсан бөгөөд одоо дээрх үнээр нь үнэлнэ. Би өөрийн эд зүйлсээ бүрэн бүтэн эргүүлэн авсан учраас надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар тал/

 

Гэрч Ё.Эрдэнэтуяагийн өгсөн:

 

            “...би 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өглөөний 08-09 цагийн үед хүүхдээ сургуульд нь хүргэж өгчихөөд харих гэж явахдаа Эрдэнэ-Өлзий эгчийн гудмаар явсан юм гэтэл Эрдэнэ-Өлзий эгчийн хашааных нь үүд онгорхой байхаар нь хашаа руу нь яваад ортол гэрийнх нь үүд онгорхой байсан. Тэгээд би байшин руу нь оролгүй гэртээ хариад Эрдэнэ-Өлзий эгч рүү гэрт чинь хулгай орсон байна гэж хэлсэн. Цоож нь харагдахгүй байсан. Харин цүү нь бага зэрэг далийсан байсан. Би Эрдэнэ-Өлзий агчийн гэрт 2016 оны 01 дүгээр сарын 10-дын үеэр гудмаар нь явахад зүгээр байсан. Тэгээд Өндөр-Улаан сум руу мал дээрээ оччихоод иртэл хаалга үүдийг нь дэлгэчихсэн байсан. Анх эхлээд телевизор нь алга болсон байна гэж ярьж байсан. Харин хэд хоногийн дараа хөөрөг нь байхгүй болсон талаар надад ярьж байсан. Би тухайн хөөргийг 2013 онд Эрдэнэ-Өлзий эгчийн нөхөр Энхбаярт 50.000 /тавин мянга/ төгрөгөөр зарж байсан. Би тухайн үед наймаа хийдэг байсан. Цагаан өнгийн чулуугаар хийгдсэн, улаан хуванцар толгойтой, дунд гарын хөөрөг байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 48 дугаар тал/

 

            Гэрч Э.Оюунтуяагийн өгсөн:

 

            “...2016 оны 01 дүгээр сарын 13-ны өглөө 09 цаг 00 минутын үед Цагаан давааны 25-16 тоотод байх манай байшинд хулгай орсон талаар хамаатны эгч Эрдэнэтуяа манай ээж рүү утсаар ярьж хэлсэн. Тэгээд манай ээж Эрдэнэ-Өлзий надад хэлсэн юм. Намайг өөрийн байшиндаа ээжтэйгээ хамт очиход хашааны хаалга дэлгээстэй байшингийн хаалга хагас дэлгэгдсэн байдалтай байсан. Тэг рүүгээ ороход манай 32 инчийн ЛЖ брэндийн лсд зурагт байхгүй болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад манай ээж мэдэгдсэн. Мөн цагдаа нар үзлэг хийгээд явсны дараа эд зүйлээ бүртгэхэд цагаан өнгийн орчин цагийн чулуун хөөрөг байхгүй болсон байсан. Манай гэрт тухайн үед эзэнгүй байсан. Манайхаас алдагдсан зурагт нь 32 инчтэй, хар өнгөтэй, өргөн хүрээтэй, хүрээний доод хэсэгт улаан хүрэн канттай телевизор байгаа юм. Энэ телевизорыг 2012 онд шинээр нь авч байсан бөгөөд яг хэдэн төгрөгөөр авч байсан талаар сайн мэдэхгүй байна. Мөн телевизорыг хэдэн төгрөгөөр үнэлэхийг би сайн мэдэхгүй байна. Уг хөөрөг нь цагаан өнгөтэй, дунд гарын энгийн чулуун хөөрөг юм. Би үнэ ханшийн талаар мэдэхгүй. Дээрх эд зүйлсийн үнэ ханшийг манай ээж Эрдэнэ-Өлзий хэлнэ. Манай гэрт 2015 оны 10 дугаар сараас хойш эзэнгүй байгаа. Би оюутан учраас Эрдэнэтэд амьдарч байсан. Харин манай ээж 2015 оны 10 дугаар сараас хойш өөр газар амьдарч байсан. Би гэртээ хулгайч орохоос өмнө очиж байгаагүй. Харин манай ээж Ү.Эрдэнэ-Өлзий 2016 оны 01 дүгээр сарын 7-8-ны үед гэртээ очиж байсан талаараа ярьж байсан. Түүнээс хойш очоогүй байж байгаад 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өглөө хулгай орсон талаар мэдээд очсон. Яг хэдний өдөр манай гэрт хулгай орсон талаар сайн мэдэхгүй байна. манай гэрийг хамаатны эгч Эрдэнэтуяа хааяа эргэж тойрдог байсан. Учир Эрдэнэтуяа эгчийн гэр манай гэртэй ойрхон учраас түүнд гэрээ эргэж тойрч байхыг гуйсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар тал/

 

            Гэрч Ж.Гэрэлчимэгийн өгсөн:

 

            Би М.Самданмөнх гэх хүнийг зүс танина. Манайхаар 2-3 удаа ирж байсан манай дүү Цог-Очирын найз л гэж мэднэ. Харин Цог-Очир бол миний төрсөн дүү байгаа юм. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би хэргийн талаар мэдэхгүй надад хэргийн талаар мэдүүлэх зүйл байхгүй байна. Манай дүү Ж.Цог-Очир гэртээ надтай хамт амьдардаг юм. Би хулгайн эд зүйл болох талаах нь мэдээгүй. 2016 оны 01 дүгээр сарын эхээр намайг гэртээ байх үед манай дүү гаднаас ганцаараа орж ирэх үедээ нэг хар өнгийн ЛСД зурагт авч орж ирсэн би юун учиртай зурагт юм бэ гэж намайг асуухад хүн зараад өг гэж хэлсэн юм гэж надад хэлж байсан. Тэгээд тэр орой нь утсаар Самданмөнх манай дүү Цог-Очир руу залгаж наа зурагтыг ломбарданд тавчий гээд ярьж байсан. Би тэр үед нь дүү Цог-Очирын хажууд сууж байсан. Өөр ямар нэгэн эд зүйл авч гэртээ ирж байгаагүй. Би дүү Цог-Очирыг хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан талаар мэдэхгүй манай дүү одоохондоо ажил хийгээгүй гэртээ байгаа. ЛЖ /LG/ гэсэн бичигтэй хар өнгийн ЛСД зурагт авч гэртээ орж ирж байсан миний санаж байгаагаар уг зурагтыг 2016 оны 014 дүгээр сарын 08-ны үед авч ирж байсан санагдаж байна би өдрийг нь сайн санахгүй байна. Манай дүү үг дуу цөөтэй даруухан залуу байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар тал/

 

            Хохирогч Н.Лхагвасүрэнгийн өгсөн:

 

            “...2016 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө би эмнэлэг дээр үзүүлэх гээд явж байтал 09 цаг 30 минутын үед миний түрээслэж ажиллуулдаг ломбардны хажуугын өрөөнд суудаг нотариатын туслах Мөнхжаргал над руу утсаар залгаад та өрөөнийхөө цонхыг онгорхой охж явсан юм уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаарбагийн нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар 36 байранд түрээслэн ажиллуулдаг ломбардныхаа гадаа иртэл манай ломбардны өрөөний вакум цонхны салхивч онгойсон байдалтай байсан. Тэгээд би хулгай орж гэж бодоод шууд цагдаад мэдэгдсэн. Тэгээд цагдаа ирсний дараа өрөөнийхөө хаалгыг онгойлгож ортол өрөөн доторх эд зүйлс эмх цэгцгүй болсон байсан. Өрөөн доторх сейфний хаалганууд нь онгойсон ширээний шүүгээнд байсан савхин бээлийнүүдийг ширээн дээр гаргасан байсан. Сейфний доод талын жижиг шүүгээнд байсан эмэгтэй хүний мөнгөн тоногтой бүс байсан, миний өөрийн юм авахдаа ашигладаг байсан жин хэмжүүр, мөн ширээн дээр ил байсан нарийнх шар өнгийн зезинэн бүс, ширээний шүүгээн дотор байсан эрэгтэй хүний 1 хос савхин бээлий алга болсон бйасан. Сейфэн дотор байсан эмэгтэй хүний мөнгө тоногтой бүс нь Б.Ичинхорлоо гэх хүний бүс байсан. Б.Ичинхоролоо нь бүсээ 2015 оны 12 сарын 28-ны өдөр 30.000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан. Тэгээд 2016 оны 01 сарын 13-ны өглөө бүсээ авъя гээд мөнгөө өгсөн юм. Тэр үед нь би бүсийг нь гэртээ аваачсан байсан учир үдээс хойш нь гэрээсээ авчраад эвдэрхий сейфнийхээ доод талын жижиг бүтэн шүүгээнд хийсэн байсан. 14-ний өдөр Ичинхоролоо гуайд бүсийг өгнө гэж бодсон юм. Мөнгөн тоногтой, шөр өнгийн ширэн бүстэй эмэгтэй хүний бүс, тоногнууд нь нилээн хол хол зайтай, жижиг цэцгэн хээтэй тоногтой байсан. Жин хэмжүүр нь саарал өнгөтэй, жижигхэн, харахал тооны машин шиг хэлбэртэй, дэлгэцтэй утас шиг дээшээ сөхөгдөж нээгддэг, хуучин, хэрэглэгдэж байсан. Шар өнгийн резинэн бүс, эмэгтэй хүний, гоёлын нарийн бүс байсан. Эрэгтэй хүний хар өнгийн 1 хос шинэ савхин бээоийн. Би алдсан эд зүйлийнхээ талаар өмнө тайлбартаа мэдүүлсэн учир тэр үнээрээ үнэлнэ. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. манай ломбарданд энэ хулгай орохоос 3 хоногийн өмнө бас хулгай орж их хэмжээний зүйл алдагдсан. Үүнээс хойш цонхныхоо хамгаалалтыг янзалж хийж амжаагүй байсан. Хамгаалалтгүй цонхны салхивчаар хулгай орсон байсан. Би өөрөө цонхны доор ойриож очиж хараагүй болохоор ямар ул мөр байсныг хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 86-87 дугаар тал/

 

            Гэрч Б.Ичинхорлоогийн өгсөн:

 

            “...надад мөнгөний хэрэг болоод байхаар н ь 2015 оны 12 сарын 28-ны өдөр би өөрийнхөө мөнгөн тоногтой бүсийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд байх 3 дугаар 36 байрны Баянзүрх нэртэй ломбарданд 1 сарын хугацаатай 30.000 төгрөгөөр барьцаалж тавьсан. Тэгээд би 2016 оны 01 сарын 13-ны өглөө уг ломбарднаас бүсээ авах гэж ломбардан дээр иртэл ломбардыг ажиллуулдаг эмэгтэй та бүсээ маргааш өглөө ирээд авчих, би бүсийг чинь гэртээ аваачсан байгаа гэж хэлсэн. Саяхан манай ломбарданд хулгай ороод гэж хэлсэн. Тэгэхээр нь би бүсээ маргааш өглөө нь ирээд авчихъя гээд зээлсэн мөнгөө хүүтэй нь буюу 32000 төгрөг өгчихөөд явсан. маргааш нь буюу 2016 оны 01 сарын 14-ний өглөө 11 цагийн үед нөгөө ломбарднаас бүсээ авахаар иртэл ломбардны эмэгтэй таниы бүсийг өчигдөр өдөр харихдаа авчрад энд сейфэндээ хийсэн байсан чинь өнгөрсөн шөнө дахиад хулгай ороод таны бүс, миний зарж байсан бээлийн, жин хэмжүүр аваад явчихаж гэж хэлсэн. Би бүснийхээ мөнгөний орцыг сайн мэдэхгүй байгаа. Орц ихтэй бүс гээд 2000 онд Эрдэнэт хотоос 400.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Хуучны бүс байгаа юм. Сүүлийн үеийн бүсийг бодвол орц ихтэй. Цэцгэн хээтэй тоногнуудтай урд талынх нь толь нь том хэлбэртэй, араар тойрсон 5 ширхэг цэцгэн хэлбэртэй нарийвтар тоногтой байсан. Шар өнгийн ширэн бүстэй. Бүсээ 400.000 төгрөгөөр үнэлнэ. Хохирлоо барагдуулчихвал гомдолгүй. Алдсан бүсээ нэхэмжилнэ. Би үнэлгээг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 88-89 дүгээр тал/

 

            Гэрч В.Лхагвасүрэнгийн өгсөн:

 

            “...Цог-Очир нь миний төрсөн хүү байгаа юм. Би 2016 оны 01 сард Цог-Очирын эхнэрийг төрсний дараа Ихтамир сумын Хөхнуур багийн Улаазай гэх газар байх хөдөө гэр рүүгээ явсан. тэгээд 01 сарын сүүлээр аймгийн төвд байх гэртээ ирээд Цагаан сарын өмнөхөн гэрээ цэвэрлэхэд манайд шар өнгийн нарийн ширэн бүс байсан. Уг ширэн бүс нь ямар нэгэн тоноггүй байсан. Харин тоногтой байсан бололтой ул мөр нь байсан. Цог-Очир уг бүсийг хаанаас хэзээ яаж авчирсныг мэдэхгүй. Манайд имй бүс байдаггүй байсан. Намайг хөдөө гэрээсээ ирэхэд ийм бүс манай гэрт байсан. Уг бүс одоо манай гэрт байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 91-92 дугаар тал/

 

            Гэрч М.Самданмөнхийн өгсөн:

 

            “...би Цог-Очирыг танина. 2015 оны намар барилга дээр хамт ажиллаж байгаад танилцсан. Найзын холбоотой. Яг хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна. 2016 оны 01 сарын дундуур Цог-Очир нь нэг өдөр манайд ирэхдээ явж байгаад оллоо энэ юу юм болоо гээд нэг жижиг саарал өнгөтэй дэлгэгдэж онгойдог гар утас шиг зүйл авчирсан. Дэлгэж байгаад дарахаар тоо гараад ажиллаж байсан. Тийм болохоор нь жин хэмжүүр гэж ойлгосон. Мөн ард нь жин хэмжүүр гэсэн хугацаатай цаас наасан байсан. Тэгээд манайд орхичихоод явсан. Уг жин хэмжүүр манайд байгаа би тэр үед ном дэвтэр хийсэн гялгар торонд хийсэн. Манай эхнэр Дагиймаа хаана байгааг нь мэдэж байгаа байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 93 дугаар тал/

 

            Хохирогч Б.Цогзолмаагийн өгсөн:

 

            “...2015 оны 12 дугаар сарын 31-ны өдөр орой 18 цагийн үед Архангай аймгийн Булган сум руу гэр бүлээрээ яваад гэрээ эзгүй орхиод явсан. тэгээд 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр аймгийн төвд байх гэртээ ирэх үед манай байшингийн цоожны зүүг эвдэлсэн байсан. Тэгээд гэртээ ороод үзэхэд манай байшингийн давхар хаалга онгорхой том өрөөний шүүгээ онгорхой байсан. Тэгээд гэрт хулгай орж гэж бодоод эд зүйлээ бүртгэж үзэхэд эмэгтэй хүний бугуйн төмөр цаг 5 ширхэг, эрэгтэй хүний төмөр бугуйн цаг 1 ширхэг, хар хөх өнгийн даалинтай саарал өнгийн чулуун дунд гарын хүзүү хэсгийг хээтэй мөнгөөр бөгжилсөн шар өнгийн нуухтай, хар өнгийн чулуун толгойтой хөөрөг 1 ширхэг, бэлэн мөнгө 35.000 төгрөг тус тус алдагдсан байсан. Тухайн үедээ цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Эмэгтэй хүний хар өнгийн төмөр цаг 1 ширхэг, эмэгтэй хүний суран оосортой 2 ширхэг хар цаг, хүрэн оосортой цаг 1 ширхэг, эмэгтэй хүний шигтгээтэй төмөр цаг 1 ширхэг, эрэгтэй хүний төмөр оосортой хар цаг 1 ширхэг, хар хөх өнгийн торгон даалинтай дунд гарын саарал өнгийн чулуун хүзүүг нь мөнгөлсөн шар өнгийн нуухтай хар өнгийн толгойтой хөөрөг байсан. Тэгээд бэлнээр 35.000 төгрөг, карт, иргэний цахим үнэмлэх тус тус хулгайд алдсан. Эмэгтэй хүний хар өнгийн төмөр цагаа 15.000, эрэгтэй хүний суран оосортой хар цаг 17.000 төгрөг, эмэгтэй хүний хар суран оосортой цаг 15.000 төгрөг, хүрэн оосортой цаг 8.000 төгрөг, эмэгтэй хүний шигтгээтэй төмөр цаг 32.000 төгрөг, эрэгтэй хүний төмөр оосортой хар цаг 15.000 төгрөг, хөөрөгөө 1.000.000 төгрөгөөр үнэлж байна. Би бичиг баримтаа бол үнэлэхгүй. Тэгээд бэлнээр 35.000 төгрөг алдагдсан байгаа. Манай нөхрийн аав хэрэглэдэг байсан гэр хийцийн чулуун хөөрөг байгаа юм. Тэгээд би 1.000.000 төгрөг хүрэх байх гэж бодож 1.000.000 төгрөгөөр үнэлж байна. Манайхаас өөр алдагдсан зүйл байхгүй. манайх 2015 оны 12 дугаар сарын 31-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 03-ны 21 цагийн хооронд эзэнгүй байсан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би хулгайд алдсан хөөрөгөө олж авсан. Эрэгтэй, эмэгтэй хүний цаг болон бичиг баримт олдоогүй байна гэхдээ надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 109-110 дугаар тал/

 

            Гэрч Э.Лундаажанцангийн өгсөн:

            “...2015 оны 12 дугаар сарын 31-ний орой манай гэрийнхэн бүгд Архангай аймгийн Булган сум руу явсан тэр үед манай гэр эзгүй байсан. Тэгээд манайхан 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр аймгийн төвд байх гэртээ буцаж ирэх үед манай байшингийн хаалганы цоож эвдэрсэн байдалтай гэр онгорхой байсан. Тэгээд би гэртээ орох үед манай гэрт байх толины доод талын хшүүгээ онгорхой бурханы шүүгээ онгорхой байдалтай байсан тэгээд хулгай орж гэж бодоод гэрт байх эд зүйлсээ бүртгэж үзэх үед манай эхнэр Цогзолмаагийн түрүүвчтэй бичиг баримт, миний дунд гарын саарал чулуун хөөрөг, эрэгтэй, эмэгтэй цагнууд хулгайд алдагдсан байсан. Тэгээд тухайн үедээ цагдаад мэдэгдээгүй өнгөрсөн юм. Тухайн үедээ цагдаагийн байгууллагад мэдэгдэх шаардлагагүй гэж бодоод дуудлага өгөөгүй юм. Манайхаас нэг их үнэтэй зүйл алдагдаагүй байсан. Цэнхэр хээтэй даалинтай ногоон чулуун толгойтой, саарал дунд гарын чулуун их биетэй хүзүүг нь мөнгөөр бөгжилсөн хөөрөг байсан. Эрэгтэй, эмэгтэй хүний төмөр болон суран оосортой цагнууд, саарал өнгийн эмэгтэй хүний түрүүвч дотор талд нь манай эхнэрийн иргэний үнэмлэх, виза карт байсан. Манайхаас өөр эд зүйлс алдагдаагүй. Манайх 2015 оны 12 дугаар сарын 31-с 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд эзгүй байсан. Би өөрийн хулгайд алдсан хөөргөө хүлээнх авлаа ямар нэгэн санал хүсэлт алга. Би уг хөөргийг өөрөө хэрэглэж байсан болохоор хараад л мэдэж байна...” гэх мэдүүлэг /хх-11-112 дугаар тал/

 

            Хохирогч Н.Анхбаярын өгсөн:

 

            “...би 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өглөө Архангай аймгийн Цэнхэр сум руу хувийн ажлаар явсан юм тэр үед манай эхнэр Улаанбаатар хот руу ажлаар явсан байсан ба тухайн үед манай гэр эзгүй байсан. Тэгээд намайг Цэнхэр суманд очсон байх үед манай эхнэр Цэндгэрэл 2016 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө Цэнхэр суманд Улаанбаатар хотоос ирсэн. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө эхнэр бид 2 Архангай аймгийн төвд шууд ажил дээрээ хамт ирсэн тэр үед гэртээ хариагүй. Тэгээд орой 20 цагийн орчимд эхнэр бид 2 гэртээ хариад гэртээ орсон. Тэгээд гэртээ ороод байж байхад манай унтлагын өрөөнд байх авдар дотор байсан мөнгөний шаазан гахай хагарсан байхаар нь гэрт хулгай орж гэж бодоод эд зүйлсээ шалгаад явж байхад манай том өрөөний вакум цонхны салхивч онгорхой байдалтай байсан. Тэгээд л цагдаад дуудлага өгөх болсон. манай гэрээс тухайн үед бэлнээр 1.000.000 төгрөг тэгээд миний өмсдөг байсан. Хар өнгийн арьсан гутал алдагдсан байсан. Эхнэр бид 2 мөнгөний гахайн дотор 2015 оны 01 дүгээр сараас хойш хураасан мөнгө болох нийт 1.000.000 төгрөг байсан тэр мөнгө бүгд байхгүй болсон байсан эхнэр бид 2 уг мөнгөний гахайн дотор өдөр болгон шахуу л ихэвчлэн бүхэл мөнгө болох 5.000, 10.000, 20.000 төгрөгийн дэвсгэртийг хийдэг байсан. Мөн эрэгтэй хүний хар өнгийн богино түрүүтэй арьсан гутал хулгайд алдагдсан байсан. Манайхаас өөр эд зүйл бол хулгайд алдаагүй. Эрэгтэй хүний хар өнгийн богино түрүүтэй арьсан гутал улан доороо FRESH FERRE гэсэн бичигтэй өмсөж байсан хуучиндуу гутал байсан. Тэгээд шаазан мөнгөний гахайн дотор байсан бэлнээр 1.000.000 төгрөг. Манайх 2016 оны 01 дүгээр сарын 16-18-ны өдөр хүртэлх хугацаанд эзгүй хүнгүй байсан. Манай хашаан дотор айл байдаггүй ганц байшин л байдаг. Би хулгайд алдсан хар өнгийн арьсан эрэгтэй хүний гутлаа 50.000 төгрөгөөр үнэлнэ. Бэлнээр 1.000.000 төгрөг хулгайд алдсан. Би гомдолтой байна. хулгайд алдсан мөнгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 136-137 дугаар тал/

 

            Гэрч Д.Цэндгэрэлийн өгсөн:

 

            “...би 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хот руу хувийн ажлаар ганцаараа яваад тэгээд 2016 оны 01 дүгээр сарын 17-нд Улаанбаатар хотоос Архангай аймаг руу яваад энэ өдрөө шөнө Цэнхэр суманд ирсэн. Тэр үед манай нөхөр Анхбаяр Цэнхэр суманд ирсэн байсан юм. Тэгээд бид 2 Цэнхэр суманд 1 хоночихоод маргааш нь буюу 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө Архангай аймгийн төв рүү явсан. Тэгээд аймгийн төв орж ирээд шууд ажил дээрээ очоод тэндээ ажлаа хийж байгаад орой 21 цагийн үед нөхөр бид 2 гэртээ харьсан. Тэгээд гэртээ ороод унтлагын өрөөндөө орох үед манай авдар дотор байдаг мөнгө хийж хураадаг мөнгөний гахайг гаргаж ирээд авдарны урд хагалсан байдалтай байсан. Тэр мөнгөний гахайн дотор 2015 оны 01 дүгээр сараас эхэлж цуглуусан 1.000.000 төгрөг байсан. Нөхөр бид 2 хааяа нэг мөнгө хийх үедээ дан бүхэл 20.000, 10.000, 5.000 төгрөг хийдэг байсан. Тэгээд мөн манай нөхөр Анхбаярын эрэгтэй хар арьсан өвлийн гутал хулгайд алдсан байсан. 2015 оны 01 дүгээр сараас эхэлж дан бүхэл мөнгө хийж хураасан нийт 1.000.000 төгрөг байхгүй болсон байсан. Уг мөнгө авдар дотор байсан мөнгөний гахай дотор байсан. Тэгээд манай нөхөр Анхбаярын хар өнгийн арьсан гутал алга болсон байсан. Өөр эд зүйл хулгайд алдагдаагүй. Эрэгэтэй хүний хар өнгийн богино түрүүтэй улныхаа доод хэсэгт FRESH FERRE гэсэн бичигтэй өмсөж хэрэглэж байсан хуучин гутал байсан. Манай гэр 2016 оны 01 дүгээр сарын 16-18-ны өдөр хүртэлх хугацаанд хүнгүй эзгүй байсан. Ж.Цог-Очир гэх залуугийн өмсөж танай өрөөнд орж ирсэн гутал манай Анхбаярын гутал мөн байна. Би доод талын улыг нь хараад мэдэж байна. Мөн гутал дотор нь байх улавч хүртэл мөн байна лээ. Мөнгө хурааж байх үедээ хөтөлдөг тэмдэглэл баримт байхгүй. Нөхөр бид 2 нэг жилийн хугацаанд хураасан дан бүхэл мөнгө байсан нөхөр бид 2 уг мөнгөний гахайнд мөнгө хийж байсан тооцоогоор 1.000.000 төгрөг байсан гэж бодож байна. Нөхөр бид 2 Гэрэл дизайн гэх хэдлэлийн цех ажлуулдаг манай цехд өдөрт хамгийн доод тал нь гэхэд 100.000 төгрөгийн орлого ордог. Тэгээд гэртээ хариад орлогноосоо дан бүхэл 20.000, 10.000, 5.000 төгрөгийг уг мөнгөний гахайнд хийдэг байсан. 2015 оны 06 дугаар сараас 08 дугаар сарын хооронд бол мөнгөний гахайнд мөнгө хийгээгүй. Нөхөр бид хоёрын тооцоолсоноор бол 1.000.000 төгрөг уг мөнгөний гахайнд байсан. Нөхөр бид хоёр хураасан мөнгөнөөсөө мөнгө авч байгаагүй авах ч боломж байхгүй хэрвээ уг гахайн дотроос мөнгө авна гэвэл хагалж авах хэрэгтэй болно. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 138-139 дүгээр тал/

 

            Гэрч Д.Цэнд-Очирын өгсөн:

 

            “...би Ж.Цог-Очир, М.Самданмөнх гэх хүмүүсийг танихгүй. Төрөл садангийн холбоо байхгүй. Би хохирогч Н.Анхбаяртай төрөл садангийн холбоотой хүн байгаа юм. 2016 оны 01 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө манай хамаатны дүү Анхбаярын гэрт хүн хууль бусаар нэвтрэн орж авдар дотор байсан мөнгөний гахайг хагалж дотор нь байсан мөнгийг авч гэрт нь байсан эрэгтэй хүний арьсан гутлыг нь аваад явчихсан байна гэдгийг хэрэг явдал болсоны маргааш нь Анхбаяраас сонсож мэдсэн. Тэгээд хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь тэр өдрөө цагдаа нарт баригдсан Анхбаярын хулгайд алдсан гутлыг гэрт нь хууль бусаар орсон хулгай нь өмсөөд явж байсан гэж сонсож мэдсэн. Хэрэг гарах үеэр манай хамаатны дүү Анхбаяр хөдөө, харин Цэндгэрэл Улаанбаатар хот руу явсан байсан. Би энэ талаар мэднэ. Миний мэдэж байгаагаар манай дүү Цэндгэрэл өөрийн нөхөр Анхбаярын хамтаар Улаанбаатар хотоос Архангай аймагт 2014 оны 05 сард шилжиж ирээд манай байшин буюу 1 дүгээр баг Цагаан давааны 41-4 тоот хашаа байшинд амьдарч эхэлсэн. Тэгээд манай 2 дүү хувиараа хөдөлмөр эрхэлж хэвлэх цех ажлуулдаг болсон. Үүнээс хойш 2015 оны 01 дүгээр сараас эхлээд хуримтлал бий болгож хэвлэх цехийн орлогоосоо өдөрт 10.000, 20.000 төгрөгөөр бүхэл мөнгө мөнгөний гахайндаа хийж байгаа нь намайг хааяа очих үед харагддаг байсан. Тэгээд тухайн үедээ бол хурммтлал бий болгож байгаа өдрийн орлогоноосоо 10.000, 20.000 төгрөгөөр бүхэл мөнгө хийж хураадаг, орлого сайтай үедээ бол тэрнээс ч их мөнгө хийж байгаа харин орлого муутай үедээ бол мөнгө хийдэггүй гэж Цэндгэрэл болон Анхбаяр нар ярьж байсан. Уг мөнгөний гахайнд огт бутархай мөнгө хийдэггүй намайг хааяа очих үед мөнгөний гахайндаа мөнгө хийж байгаа харагддаг байсан. Тэр үед дан бүхэл мөнгө хийдэг байсан. Миний мэдэж байгаагаар 2015 оны 01 дүгээр сараас эхэлж мөнгөний гахайнд мөнгө хийж хуримтлал бий болгож эхэлсэн. Би тэр талаар сайн мэдэхгүй байна. Ямар нэгэн бүртгэл байхгүй ч гэсэн мөнгө хийдэг байсан хүмүүс нь өөрсдөө ойролцоогоор хэдэн төгрөг хуримтлагдсан талаараа мэдэж байгаа байх. Миний бодлоор тодорхой хэмжээний нилээд хэдэн төгрөг цугларсан байх гэж бодож байна. Би тэр мөнгөний гахайг нь харж байсан мөнгө хийж байх үед нь хэд хэдэн удаа харж байсан. Миний бодлоор том шаазан гахай харагдаж байсан. Би бас уг мөнгөний гахайнд анх хуримтлал бий болгож байгаа гэх үед нь 20.000 төгрөг хийж байсан. Манай 2 дүүгийн хэвлэх цех ашиг орлого сайтай байдаг би өдрийн орлогыг нь мэдэхгүй гэхдээ 1 жилийн хугацаанд борлуулалтын орлогын тайлан ойролцоогоор 20 гаран сая төгрөг байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 140-141 дүгээр тал/

 

            Гэрч Ж.Санжидийн өгсөн:

 

            “...Манай хамаатны дүү нар болон Н.Анхбаяр, Д.Цэндгэрэл нар 2016 оны 01 дүгээр сарын 17-18-ны үед гэртээ байхгүй нөхөр Н.Анхбаяр нь хөдөө явсан харин эхнэр Д.Цэндгэрэл нь Улаанбаатар хот руу явсан байх хойгуур нь гэрт нь хулгай орж мөнгөний гахайнд байсан бэлэн мөнгө болон Н.Анхбаярын өмсдөг байсан хар өнгийн арьсан гутал хулгайд алдагдсан байсан гэх хэрэг болсны маргааш нь Анхбаяр болон Цэндгэрэл нараас сонсож мэдсэн. Н.Анхбаяр болон Д.Цэндгэрэл нар нь Архангай аймгийн төвд хэвлэх цех ажлуулдаг юм. Өдөр орсон орлогоныхоо тодорхой хувийг мөнгөний гахайнд хийж хуримтлал бий болгож байгаа гэж мөнгөний гахайгаа үзүүлж байсан. Би тэр талаар сайн мэдэхгүй байна Н.Анхбаяр болон Д.Цэндгэрэл нар аймгийн төвд хэвлэх цех ажлуулж эхлээд тэгээд л хуримтлал бий болгож мөнгөний гахайнд мөнгө хийдэг болсон байх гэж бодож байна. Тэр талаар сайн мэдэхгүй байна гэхдээ овоо хэдэн төгрөг байсан. Миний санаж байгаагаар 2015 оны эхээр л мөнгөний гахайндаа мөнгө хийж хуримтлуулж эхэлсэн байх Н.Анхбаяр болон Д.Цэндгэрэл нар өдөр бүр орлогоосоо бүхэл мөнгө уг гахайндаа хийдэг байсан задгай мөнгө хийдэггүй байсан. Би мөнгөний гахайг нь харж байсан тэр мөнгөний гахай нь томдуу шаазан гахай байсан. Н.Анхбаяр болон Д.Цэндгэрэл нар нь аймгийн төвд хулдаасан болон бусад хэвлэх олон төрлийн зүйл хийдэг албан газар дэлгүүр хоршоо хувь хүмүүст хаяг самбарыг олон төрлөөр нь хийж өгдөг орлого сайн байдаг байх гэж бодож байна. Н.Анхбаяр болон Д.Цэндгэрэл нар нь Архангай аймгийн хэмжээнд их олон албан байгууллага дэлгүүр хоршоодын хаягыг хийж гүйцэтгэсэн, мөн хулдаасан хэвлэл, медэль, өргөмжлөл, гэрэлт самбар үзүүлэн гээд бүхий л төрлийн зүйл хийдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 142-143 дугаар тал/

 

            Хохирогч З.Жаргалмаагийн өгсөн:

 

            “...2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр манай гэрийн хүмүүс бүгд Улаанбаатар хот руу ажлаар явсан байсан. Тэгээд 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө манай хажуу айлын охин Минжмаа над руу утсаар залгаж танай гэрт хулгай орсон байна цагдаа дуудах уу яах вэ гэж надаас асуусан. Тэгхээр нь би тэг тэг цагдаа дуудчих гээд цагдаа дуудуулсан. Манай гэрт хулгай орж ЛСД 32 инчийн Самсунг маркийн зурагт, ДДШ хүлээн  авагч, 3 ширхэг мөнгөн аяг, мөнгөн гуутай цагаан бурхан, эмэгтэй хүний манетон бөгж, клон гинж хулгайд алдагдсан. Мөнгөний гахайнд байсан 35.000 төгрөг тус тус хулгайд алдагдсан. 32 инчийн хар өнгийн ЛСД маркийн зурагт, цагаан хар өнгө алагласан ДДШ хүлээн авагч, 3 ширхэг мөнгөн аяга нь орчин үеийн дунд гарын ерөөл доороо зоос гоёл гэсэн цаасан бичээстэй аяга байсан. Мөнгөн хүрээ гуутай цаасан олон төрлийн бурхан, солонгос манетон хар чулуун шигтгээтэй эмэгтэй хүний бөгж, клон гинж алдагдсан. ЛСД 32 инчийн Самсунг маркийн зурагтаа 2015 онд 1.350.000 төгрөгөөр худалдан авч байсан одоо 1.200.000, ДДШ хүлээн авагч 110.000, 3 ширхэг мөнгөн дунд гарын орчин үеийн шинэ аяга нэгийг нь 125.000 нийт 375.000, дээр үеийн цагаан мөнгөн гуутай цаасан олон төрлийн бурхан 80.000, эмэгтэй хүний солонгос манетон бөгж, гинж нийт 3 грамм байсан би манетон бөгжөө 200.000 гинжээ 400.000 клон 200.000 нийт 800.000 төгрөгөөр үнэлж байна. Тэгээд мөнгөний гахайн дотор байсан 35.000 төгрөг бурханы урд байсан. 35.000 нийт бэлнээр 70.000 төгрөг алдсан. Манайх ер нь ихэвчлэн л эзгүй байдаг юм. Манайх 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хот руу яваад 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ирсэн. Би өөрийн эзэмшлийн ЛСД 32 инчийн Самсунг-5 маркийн зурагт, ДДШ хүлээн авагч хоёроо бүрэн бүтэн хүлээж авсан. ДДШ хүлээн авагчийн карт нь байхгүй байсан. Хүлээж авсан эд зүйлтэйгээ холбоотой санал хүсэлт байхгүй. Харин одоо аваагүй байгаа үлдсэн хулгайд алдсан эд зүйлээ нэхэмжилж байна. Би гомдолтой байна. Хулгайд 3 ширхэг мөнгөн аяга, эмэгтэй хүний солонгос манетон гинж клон бөгж, мөнгөн гуутай цаасан бурханаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 169-170 дугаар тал/

 

            Гэрч Д.Батбаярын өгсөн:

 

            “...би Ж.Цог-Очир, М.Самданмөнх гэх хүмүүсийг танихгүй. Би өөрийн эхнэр хүүхдийн хамтаар улаанбаатар хот руу 2016 оны 01 дүгээр сарын эхээр явсан. Тухайн үед манай гэрт хүн байгаагүй эзгүй байсан. 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө манай хажуу айлын Минжмаа гэх хүн утсаар манайх руу залгаж гэрт хулгай орсон юм шиг байна гэж хэлээд тэгээд цагдаад дуудлага өгсөн юм. Тэгээд манайд хулгай орсноос хойш хэд хоногийн дараа аймагт ирэх үед цагдаа нар манайд орсон хулгайчийг олж тогтоосон байсан. Манай гэрээс тухайн үед ЛСД 32 инчийн Самсунг маркийн зурагт, мөнгөн аяга 3 ширхэг, мөнгөн гуутай цаасан бурхан, манай охины мөнгө хадгалдаг мөнгөний гахайнд байсан бэлэн мөнгө 70.000 төгрөг тус тус алдагдсан байсан. Би хулгайд алдсан эд зүйлсээсээ 32 инчийн ЛСД самсунг маркийн зурагт, ДДШ хүлээн авагчаа цагдаа нараас бүрэн бүтэн хүлээж авсан. Бусад эд зүйлс нь олдоогүй аваагүй байгаа. Манайд дээрх эд зүйлс бүгд байсан 2 ширхэг мөнгөн аяга нь эхнэр бид хоёрт шавь нараас дурсгасан аяга байсан, нэг ширхэг аяга нь угаасаа байсан юм. Мөнгөн гуутай цаасан бурхан бол манай ааваас уламжилж ирсэн бурхан байгаа юм. Харин манай эхнэр тухайн үед Улаанбаатар хот руу явах үедээ монетон ээмгээ зүүчихээд үлдсэн хослол болох гинж, клон, бөгжөө зүүгээгүй тольны урд орхичихсон байсан нь алдагдсан байсан. Манай эхнэр Жаргалмаад дээрх хослолыг манай охидууд ээждээ худалдан авч өгч байсан нилээд үнэтэй эд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 171-172 дугаар тал/

 

            Гэрч Б.Минжмаагийн өгсөн:

 

            “...Би Ж.Цог-Очир, М.Самданмөнх гэх хүмүүсийг танихгүй. Төрөл садангийн холбоо байхгүй. Намайг 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө гэртээ байж байх үед манай хадам ээж Дуламсүрэн манай хажуу талын айл Батбаярын байшингийн цонх нь онгорхой байх шиг байна хараадах гэж намайг дуудсан. Тэгхээр нь би гэрээсээ гараад Батбаяр ахын хашааны хаалгаар байшин руу нь харах үед байшингийнх нь хаалга талын вакум цонхны салхивч онгорхой харагдсан тэгхээр нь би шууд цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирсэн. Манай хажуу талд Батбаяр гэх айл байдаг. Манай хажуу талын хөрш Батбаяр ахынх 2016 оны 01 дүгээр сарын 10-д гаргаад Улаанбаатар хот руу гэр бүлээрээ явсан. би ямар ажлаар явсан талаар нь мэдэхгүй. Улаанбаатар хот руу явах үедээ явлаа гэдгээ манайханд хэлж байсан. Би тэр талаар сайн мэдэхгүй над руу утсаар ярихдаа зурагт, ДДШ хүлээн авагч, монетон ээмэг, гинж, мөнгөн аяга 3 ширхэг байх ёстой гэж хэлж байсан. Би цагдаа нар ирэхлээр нь Батбаяр ахтай утсаар ярьж юу юу хаана байсан талаар асуусан. 2016 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө ямар нэгэн дуу чимээ мэдэгдээгүй би Батбаяр ахын байшинд хулгай орсон талаар 2016 оны 01 дүгээр 18-ны өглөө босоод мэдсэн. Би тэр талаар сайн мэдэхгүй байна. Намайг хашааны завсраар харах үед хашаан дотор арзгар гутлын мөр гарсан байсан. Тэгээд байшингийн нь вакум цонх онгорхой байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 173-174 дүгээр тал/

 

            Гэрч М.Дагиймаагийн өгсөн:

 

            “...би М.Самданмөнхийг танина. М.Самданмөнх манай нөхөр байгаа юм. Бид хоёр гэр бүл болоод 8 жил болж байна. би харин Ж.Цог-Очир гэх хүнийг бол зүс танина. Бид хоёрын хооронд ямар нэгэн тарал садангийн холбоо байхгүй. Ж.ЦОг-Очир манай гэрээр хааяа нэг орж гараад явж байдаг. Надад энэ хэргийн талаар мэдэх зүйл байхгүй учраас би мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 177 дугаар тал/

 

            Гэрч А.Дэргэрдалайн өгсөн:

 

            “...Би М.Самданмөнхийг танина. Бид хоёр ах дүүсийн хүүхдүүд байгаа юм. Би мэдүүлэг өгнө, надад татгалзах зүйл байхгүй. 2016 оны 01 дүгээр сард би өдрийн нь санахгүй байна. М.Самданмөнх над руу утсаар ярьж надтай хамт ажилладаг манай нэг дүүгийн хөөрөг байгаа юм. Мөнгөний хэрэг гараад байна зараад өгөөч гэж хэлсэн. Тэгхээр нь би заза тэгье хүн амьтанд үзүүлж харуулъя гэж хэлсэн. Тэгээд М.Самданмөнх утсаар ярьснаасаа хойш 7 хоногийн дараа шуудангаар надад 1 ширхэг хөөрөг явуулсан байсан. Би хөөргийг нь үзэх үед хөхө өнгийн хээтэй даалинтай хар саарал өнгийн чулуугаар хийгдсэн хүзүү хэсгийг хээтэй мөнгө мэт зүйлээр бүрсэн, шар өнгийн нуухтай, хар саарал өнгийн толгойтой хөөрөг 1 ширхэг байсан. Тэгээд би тэр хөөргийг нэг их хүн амьтанд үзүүлээгүй байж байх үед Ж.Цог-Очир гэх залуу над руу залгаад та наа хөөргөө хурдан зараад өгөөч гээд над руу ярьж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа цагдаагаас яриад хулгайн хөөрөг байсан талаар нь мэдсэн. Тэгээд хөөргийг нь цагдаад хүлээлгэж өгсөн. Тэр үедээ М.Самданмөнх надтай утсаар ярьж надтай хамт ажилладаг манай нэг дүүгийн хөөрөг байгаа юм, наад хөөргөө зараад өгөөч мөнгөний хэрэг гараад байгаа юм гэж хэлээд тэгээд над руу буюу Улаанбаатар хот руу шуудангаар өгч явуулсан байсан. Хөх өнгийн даалинтай саарал өнгийн чулуугаар хийгдсэн шар өнгийн нуухтай саарал толгойтой хөөрөг байсан. Би тухай үедээ бол уг хөөргийг хулгайн эд зүйл болох талаар мэдээгүй. Сүүлд нь Архангай аймгийн Цагдаагийн газраас цагдаа яриад тэгээд л хулгайн хөөрөг байсан талаар мэдэн. Тэр үед М.Самданмөнх надад хулгай хөөрөг болох талаар хэлээгүй. Би уг хөөргийг Архангай аймгийн Цагдаагийн газар хүлээлгэж өгсөн. М.Самданмөнх эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Амьдрал ахуй нь гайгүй дундаж амьдралтай М.Самданмөнх томоотой дажгүй зан араншинтай хүн шиг санагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 176-177 дугаар тал/

 

            Гэрч А.Бямбазангадын өгсөн:

 

            “...Би Жаргалмаа эгч болон түүний нөхөр Батбаяр ах нарын хамтаар 2016 оны 01 дүгээр сарын эхээр Улаанбаатар хот руу хамт явсан. Тэгээд Улаанбаатар хотод очоод байж байх үед өдрийг нь санахгүй байна. Тухайн үед Жаргалмаа эгч над руу утсаар ярьж манай гэрт хулгай орчихсон байна гэж хэлж байсан. Би гэрээр нь бол ер нь үе үе очдог байсан. Тэр үед Жаргалмаа эгчийн гэрт Самсунг маркийн 32 инчийн ЛСД зурагт том өрөөнд нь байдаг байсан. Мөн уг зурагттай хамт ДДШ байдаг байсан. Олон суваг гардаг байсан. Би урьд өмнө нь Жаргалмаа эгчээс мөнгөний хэрэг гараад бэлэн мөнгө асууж байсан. Тэр үед Жаргалмаа эгч бэлэн мөнгө байхгүй ломбарданд тавих юм бол манайд 3 мөнгөн аяга байгаа гэж надад хэлж байсан. Гэхдээ би аягыг нь бол нүдээрээ харж байгаагүй. Гэрт нь нааяа очих үед харж байсан цагаан өнгийн нэг бурхан хойд талын өрөөнд авдар дээр байдаг байсан. Мөнгө эсэх талаар нь би мэдэхгүй байна. Жаргалмаа эгч солонгос монетон ээмэг, бөгж, гинж, клон хосоор нь зүүдэг байсан. Би Жаргалмаа эгчийн дээрх хослолыг харж байсан болохоор би сайн мэднэ. Харин хулгай орох үед нь монетон бөгж, гинж, клон нь алдагдсан гээд зүүхээ больсон одоо ганцхан ээмгийг нь зүүж байгаа Улаанбаатар хот руу явах үед замдаа Жаргалмаа эгч монетон ээмгээ зүүгээд үлдсэн монетон бөгж, гинж, клоноо зүүх гэж байгаад тольны урд үлдээгээд орхичихсон байна гээд өөрөө ярьж байсан. Миний мэдэж байгаагаар бол дээрх эд зүйлс бүгд Жаргалмаа эгчийн гэрт байдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 178-179 дүгээр тал/

 

            Гэрч Г.Отгонжаргалын өгсөн:

           

            “...2016 оны 01 дүгээр сарын эхээр Улаанбаатар хот руу хамт явсан. Тэгээд Жаргалмаа эгч манай гэрт хулгай орсон байна гэж надад утсаар хэлж байсан. Тэгээд л гэрт нь хулгай орсон болохыг мэдсэн. Би Жаргалмаа эгчийн гэрт орж гарч байсан. Тэр үед гэрт нь 32 инчийн ЛСД зурагт байдаг байсан. Жаргалмаа эгчийн гэрт орох үед гэрт нь 3 ширхэг мөнгөн аяга байсан би аягыг нь харж байсан. Би тэр талаар сайн мэдэхгүй байна. Би яг тнр бурхангы анзаарч харж байгаагүй. Жаргалмаа эгчийн одоо зүүж байгаа монетон ээмэгийн хослолууд болох монетон гинж, бөгж, клон байдаг байсан. Дээрх хослолуудыг хосоор нь зүүж хэрэглэж байхыг нь би харж байсан. Тухайн үед Улаанбаатар хот руу хамт явах үед замдаа Жаргалмаа эгч хүүхэд нь уйлаад байхаар нь сандраад монетон бөгж, гинж, клоноо зүүх гэж байгаад тольныхоо урд үлдээчихсэн байна гэж хэлж байсан. Хулгай орох үед тэр монетон бөгж, гинж, клон нь алдагдсан гэсэн. Хар шигтээтэй хослолууд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 180-181 дүгээр тал/

 

            Хохирогч Ц.Жавзангийн өгсөн:

 

            “...би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг Арслан цохионы 4-02 тоотод ганцаараа амьдардаг. Би 2015 оны 11 сарын 27-ны өдөр Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгээд 12 сарын 17-ны өдөр буцаж Архангай аймагт байх гэртэй ирсэн. Намайг Улаанбаатар хотод байх хугацаанд буюу 2015 оны 12 сарын 04-ний өдөр хажуу айлын Жамсран гэх хүн над руу утсаар яриад танай гэрт хүн орчихсон байхад нь барьж аваад алдчихлаа гэж хэлсэн. Би хот руу явахаасаа өмнө үнэт эдлэл болон үнэтэй зарим зүйлсээ гаргаж өөр газарт хийсэн байсан болохоор нээх алдагдах зүйл байхгүй гэж бодож байсан. Тэгээд 2015 оны 12 сарын 17-ны өдөр Улаанбаатар хотоос Архангай аймагт ирээд гэртээ байх эд зүйлээ бүртгэж үзтэл 2 авдарны цоож, цуураг алга болчихсон нэг цоож нь монгол нөгөө нь хятад цоож байсан. Авдар дотроос гоёл чимэглэлийн сувдан зүүлт 3 ширхэг, мөнгөн бугуйвч оюу шигтгээтэй, орос монетон ээмэг, хуучин гар утас, нэг шил виски зэрэг зүйлс алга болсон. Би хажуу айлын Жамсрантай уулзаж ямар хүн манай гэрт орсон юм бол гэж асуухад Жамсран надад хэлэхдээ би танай гэрт орж үзтэл тооноор нэг хүн ороод ирчихсэн чихэр идээд сууж байсан гэсэн тэгээд тэр хүүхдийг барьж аваад зогсож байтал Арслан цохионы 04-06 тоотод орших гэрт байх нэг хүүхэдтэй их адилхан байсан гэж хэлж байсан. Тийм болохоор Арслан цохионы 04-06 тоотод орших хүүхдийг шалгуулмаар байна. Хятад цоожийг 5.000 төгрөг, монгол цоожийг 25.000 төгрөг, том хэмжээтэй суюдан зүүлтийг 80.000 төгрөг, дунд хэмжээтэй сувдан зүүлт 50.000 төгрөг, жижиг хэмжээтэй сувдан зүүлтийг 30.000 төгрөг, оюу шигтгээтэй мөнгөн бугуйвч 90.000 төгрөг, орос монетон 270.000 төгрөг, виски 30.000 төгрөг, хуучин гар утсыг 25.000 төгрөгөөр үнэлнэ. Хулгайд алдсан зүйлч миний эзэмшлийн эд зүйлс байсан.  Би алдсан зүйлээ нэхэмжилж байна.

Миний өмнө ярьсан зүйл бүгд үнэн зөв байсан. Би хөгшин настай хүн болохоор уймраж мартаад байна. Өмнө мэдүүлэг өгөхдөө зарим алдсан зүйлсээ хэлээгүй байсан байна. Гэртээ сууж байгаад эд зүйлээ үзэхээр шинээр алдсан зүйлсээ санаж байна. Би одоо шинээр алдсан зүйлээ нэмж хэлнэ. Ногоон өнгийн оюу шигтгээтэй мөнгөн ээмэг зүүлт, куллонтойгоо, цагаан өнгийн гоёлын ээмэг, ягаан шигтгээтэй гоёлын урт ээмэг, миний өөрийн хадгаламжийн 2 ширхэг дэвтэр /хаан, хадгаламж банк/, дугуй хэлбэртэй хаш чулуу /гутлын тосны хайрцаг шиг хэлбэртэй/ бас миний бурханы хайрцаг дотор байсан Жанрайсаг бурханы баруун талын мутарыг хусаж арилгасан. Мөн мөрдөн байцаалтаас хүлээж авсан ногоон ягаан өнгийн жижиг чулуу  нь хулгайд алдсан сувдан зүүлтны кулон байсан. Бас надад гоёлын эд зүйлс байсан хайрцган дотор байсан говийн шар чулуу, улаан өнгийн жижиг зүүлт, эрхний тасархай зэрэг зүйлс хулгайлсан байсныг буцааж өгсөн. Авдар дотроос алдсан гар утсаа бас мөрдөн байцаагчаас хүлээж авсан. Би үлдсэн эд зүйлээ олж авмаар байна. одоогоор нэг гар утас, 5 ширхэг жижиг зүүлт олж авлаа. Үлдсэн эд зүйлээ нэхэмжилнэ. Миний сувдан зүүлт болон гоёлын эд зүйлс нэг хүрэн  өнгийн шилэн саван дотор байсан бөгөөд тэр саван дотор байсан бүх зүйлийг хулгайлсан юи шиг байна. Ногоон өнгийн оюу шигтгээтэй мөнгөн ээмэг, зүүлт, кулонтайгоо 180.000 төгрөг, цагаан өнгийн гоёлын ээмэг 80.000 төгрөг, ягаан шигтгээтэй гоёлын урт ээмэг 25.000 төгрөг, дугуй хэлбэртэй хаш чулууг 100.000 төгрөг, хадгаламжийн дэвтэрний үнэлгээг гаргуулахгүй. Мөн эвдэрсэн бурханыг лам нарт үзүүлж 200.000 төгрөгөөр сэргээн засуулсан учир 200.000 төгрөг нэхэмжилнэ. Шилэн саванд байсан бусад жижиг хэмжээтэй чулуу, гоёлын зүүлт зэрэг зүйлийг үнэлэхгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй.

Миний урьд өмнө хохирогчоор өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би тухайн үед болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн. Манайхаас том хэмжээтэй сувдан зүүлт, дунд хэмжээтэй сувдан зүүлт, жижиг хэмжээтэй сувдан зүүлт, оюу шигтгээтэй мөнгөн бугуйвч, орос монетон ээмэг, ногоон өнгийн оюу шигтгээтэй мөнгөн ээмэг зүүлт кулон, цагаан өнгийн гоёлын ээмэг, ягаан шигтгээтэй гоёлын урт ээмэг, виски, монгол цоож, хятад цоож, самсунг брэндийн товчлууртай гар утас, дугуй хэлбэртэй хаш чулуу хулгайд алдагдсан өөр манайхаас эд зүйлс хулгай алдагдаагүй. Манайхаас говийн шар чулуу, улаан өнгийн жижиг зүүлт, эрхний тасархай хулгайд алдагдаагүй манай говийн жижиг шар чулуу байсан байна лээ. Би хулгайд алдагдсан эд зүйлсээ дэлгэрэнгүй үнэн зөв мэдүүллээ. Тиймээс би өмнө гаргасан шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байна. Би хулгайд алдагдаагүй зүйлсээ дахиж нэмж үнэлгээ гаргуулахгүй манайхаас тэр говийн шар чулуу, улаан өнгийн жижиг зүүлт, эрхний тасархай гэх мэт зүйл алдагдаагүй. Тухайн үед манайд хулгай орох үед манай гэрт байсан Жанрайсаг бурханы баруун талын мутрыг хусаж арилгасан байсан. Хулгай орохоос өмнө уг бурхан зүгээр байсан харин хулгай орсны дараагаар бол манай бурханы баруун талын мутарыг хусаж арилгасан байсан. Би уг бурханыг янзлуулахад 200.000 төгрөг лам нарт үзүүлж ном уншуулж мандал өргүүлэхэд 180.000 төгрөг болсон. Тэгээд нийт 200.000 төгрөг болсон би гэхдээ уг мөнгийг нэхэмжлэхгүй би өөрөө л буян үйлдэж өөрийн эд зүйлсээ ариатгасан юм. Би хулгайд алдагдсан эд зүйлсийнхээ бодит хохиролыг л нэхэмжилж байна. Би урьд өмнө дээрх эд зүйлсийг алдчихсан гэж бодож мэдүүлэг өгсөн. Сүүлд нь манай орон доороос алдсан гэж мэдүүлсэн говийн шар чулуу, улаан өнгийн жижиг зүүлт, эрхний тасархай гэрч ирсэн. Тийм учраас би дээрх эд зүйлсийн үнэлгээг гаргуулж дээрх эд зүйлсийг нэхэмжлэхгүй. Би урьд өмнө гаргасан. Үнэлгээний бодит хохиролыг  нэхэмжилнэ. Би гомдолтой байна. Би нийт 900.000 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 211-212, 213, 259-260 дугаар тал/

 

            Гэрч Ц.Лхагважавын өгсөн:

 

            “...би Жавзан гэдэг хүнийн таньдаг миний ерөнхий боловсролын сургуулийн багш байсан бөгөөд одоог хүртэл нэг нэгийнхээ гэрт орж гарч явдаг сайн танил хүмүүс. Цог-Очир гэх хүнийг танихгүй. Би Ц.Жавзан, Ж.Цог-Очир нартай төрөл садангийн холбоо харилцаа байхгүй. Би 2015 оны 12 сарын 20-дын үеэр Жавзан багштай уулзтал намайг Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгээд иртэл гэрт хулгай ороод эд зүйл хулгайлчихсан байна. лам дуудаж гэртээ ном уншуулах гэсэн юм ирээд хоол цай хийгээд өгөөч гэж хэлэхээр нь Жвзан багшийн гэрт очиж хоол цай хийж өгсөн. Жавзан багшийн гэрт байдаг хоёр авдарны цүйг суллаж эвдэлсэн байсан. Жавзан багш надад хэлэхдээ 2 авдарны цоож, мөнгөн бугуйвч, сувдан зүүлтнүүд, дээр үеийн орсын монтетон ээмэг, гар утас, нэг шил виски зэрэг зүйлс алдсан байсан гэж хэлсэн. Би Жавзан багшид байсан орос монетон ээмэг, мөнгөн бугуйвч болон сувдан зүүлнүүдийг нь өмнө харж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 215 дугаар тал/

 

            Гэрч Л.Жамсранжавын өгсөн:

 

            “...би Жавзан гэдэг хүнийг таньдаг олон жил хөрш явсан. Ж.Цог-Очир гэдэг залууг өмнө нь таньдаггүй байсан. Жавзангийн гэрт орж хулгай хийж бйгаад надтай таарч зугтааснаас нь хойш таньдаг болсон. Би Ц.Жавзан, Ж.Цог-Очир хоёртой төрөл садангий холбоо харилцаагүй. 2015 оны 12 сарын 04-ний өдөр намайг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Арслан цохионы 04-01 тоотод орших өөрийн гэртээ байж байтал оройн 19 цагийн үед гадаа харанхай болчихсон байхад манай хөрш болох Арслан цохионы 04-02 тоотод оршин суудаг Жавзангийн гэрийн тоонон дээр хүн сүүтэгнэх шиг болсон. Тухайн үед Жавзангийн гэрт хүн байхгүй Жавзан Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэх гээд явчихсан байсан бөгөөд манайд гэрийнхээ түлхүүрийг үлдээчихсэн байсан. Би Жавзангийн гэрийн түлхүүрийг авч хашаанд нь ороод Жавзангийн гэрийг онгойлгож дотор ортол нэг залуу зогсож байсан. Би тэр залууг барьж аваад хаагуур орсон гэж асуутал тооноор орсон гэж хэлсэн. Тэр залуу Жавзангийн 2 авдарыг онгойлгож дотор байсан зүйлсийг гаргаад тавьчихсан байсан. Би тэр залуугийн гарнаас нь бариад гэр рүүгээ орох гэтэл надаас зугтаагаад хашаа даваад гүйчихсэн. Тэгээд Жавзан руу утсаар ярьж болсон зүйлийг бүгдийг нь хэлсэн. Тэгээд Жавзан Улаанбаатар хотоос ирж гэрийнхээ эд зүйлийг бүртгэж үзээд ионетон ээмэг, мөнгөн бугуйвч, сувдан зүүлтнүүд, нэг шил виски зэрэг зүйлс алдсан байна гэж хэлж байсан. Би Жавзанг гэртээ ирэхээс нь өмнө өөрийнхөө гудамж болох Арслан цохионы 4 дүгээр гудамжинд явж байтал Жавзангийн гэрт орж хулгай хийж байгаад надтай таарсан залуу Арслан цохионы 04-05 тоот руу орчихсон. Жавзанг гэртээ ирсэнийх нь дараа хулгай хийсэн залууг орсон хашааг нь зааж өгч Цог-Очир гэдэг залуу хулгай хийснийг мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 217 дугаар тал/

 

            Гэрч З.Мандахын өгсөн:

 

            “...би Жавзан гэдэг хүнийг сайн таньдаг. Жавзан бол миний бага ангийн багш байсан. Би сургууль төгссөнөөсөө хойш Жавзан багштай байнга холбоотой байсан бөгөөд одоо хүртэл сүү цагаан идээ өгч гэрт нь орж гарч байдаг. Ж.Цог-Очир гэдэг залууг танихгүй. Ц.Жавзан, Ж.Цог-Очир хоёртой төрөл садангийн холбоо харилцаагүй. 2015 оны 12 сарын сүүлээр Жавзан багштай утсаар ярьтал намайг Улаанбаатар хот руу явчихсан хойгуур гэрт хулгай ороод монетон ээмэг, мөнгөн бугуйвч, сувдан зүүлтнүүд, нэг шил виски, гар утас зэрэг зүйлс хулгайд алдсан гэж хэлсэн. Би 2015 оны 12 сарын сүүлээр Жавкан багшийн гэрт очтол 2 авдарных нь цүйг суглаад цоожгүй болгосон байсан. Жавзан багш хэлэхдээ хулгай ороод 2 авдарны цүйг суглаж авч авдар дотроос нарийхан орос монетон ээмэг, шигтгээтэй мөнгөн бугуйвч, сувдан зүүлтнүүдийг алдсан гэж хэлсэн. Би Жавзан багшийн хэрэглэж байсан ногоон өнгийн оюу шигтгээтэй мөнгө ээмэг, хүзүүний зүүлт, кулон олон гоёлын ягаан шигтгээтэй урт ээмэг зэрэг зүйлийг Жавзан багшаас авч баяр ёслол болон бусад арга хэмжээнд хэрэглээд буцааж өгч байсан бөгөөд Жавзан багшийн гэрт очиж уулзаж байгаад таны надад өгч хэрэглүүлж байсан ногоон оюу шигтгээтэй ээмэг, хүзүүний зүүлт, гоёлын ягаан шигтгээтэй ээмэг чинь байгаа юм гэж асуухад авдараа ухаж үзэж  байгаад би алдсан зүйлээ хэлж бичүүлэхдээ зарим зүйлээ дутуу хэлсэн байна хөгшин хүн мартаж санаад уймараад байх юм гэж яриад ногоон өнгийн оюу шигтгээтэй мөнгөн ээмэг, хүзүүний зүүлт, кулон болон гоёлын ягаан шигтгээтэй урт ээмэг зэрэг зүйлээ алдсан гэдгээ нэмж мэдэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 219 дүгээр тал/

 

            Гэрч Ж.Гэрэлчимэгийн өгсөн:

 

            “...би төрсөн дүү Цог-Очирын хувийн байдлын талаар мэдүүлэг өгнө. Би эрх үүргээ ойлгосон. Миний төрсөн дүү Цог-Очир 4 хүүхэдтэй айлын 3 дахь хүүхэд бөгөөд 1996 онд Ихтамир суманд төрсөн. Цог-Очир  нь элдэв буруу зангүй хүүхэд бөгөөд хөдөө Ихтамир суманд аав, ээжийн малыг маллаж байгаад зуны улирлаараа аймгийн төвд орж ирээд барилгын ажил хийдэг байсан. 2014 оны хавар найз охинтой болж тусдаа амьдрах болсон бөгөөд одоо эрхэлсэн ажилгүй аймгийн төвд амьдардаг. Цог-Очир нь шударга, даруухан буруу муу зангүй хүүхэд. Цог-Очир надад ямар хэрэг үйлдсэн талаараа тодорхой хэлээшгүй. Хулгайн хэрэгт орчихсон гэж л надад хэлсэн. Би хэргийнх нь талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 221 дүгээр тал/

 

            Сэжигтэн, яллагдагч Ж.Цог-Очирын өгсөн:

 

            “...би нөөтбүүк хулгайлсан хэрэгт шалгагдаж байгаа. Би 2015 оны 11 сарын 20-ны үеэр өдрийг нь санахгүй байна. Аймгийн төвд хоршоологчдын холбооны эмийн сангийн хойд талын цонхыг түлхсэн чинь онгойсон. Тэгээд дотогш орсон чинь ширээн дээр нь нөөтбүүк байсан. Ширээнийх нь доод тавиур дээр цүнх нь байхаар нь цүнхэнд нь хийгээд авч гарсан. Нөөтбүүктэй хамт цэнэглэгч, хулгана хоёрыг нь авсан. Авч гараад шууд гэртэй авиачиж 7 хоног хонуулаад Улаанбаатар хотод суудаг баз ах Баасанбалжирт автобусаар явуулсан. Явуулснаас хойш 3-4 хоногийн дараа зарчихлаа Баасанбалжир ах манай эхнэр Дуламсүрэнгийн дансаар 300.000 төгрөг хийсэн. Мөнгөний хэрэг гараад байхаар нь хулгай хийсэн. Би ганцаараа хулгай хийсэн. Намайг тэр эмийн сан руу орох үед орой 21 цаг болж байсан байх. Хашаан дотор нь нэг айл байсан. Тэр айлд хүн байгаа бололтой зурагт нь дуугараад байсан. Содон гэх юм нь товчлуурын гадаад үсэгнүүд дээр нь Монгол үсэг наасан байсан. Дэлгэц болон цүнхэн дээр нь Асер гэсэн бичиг байсан. Би тэр нөөтбүүкийг 2-3 удаа асааж үзсэн. Дотор нь зураг, хүүхдийн бичлэг, эм зүй гэсэн фолдерууд байсан. Кодгүй шууд асаж байсан. Хар саарал өнгөтэй байсан. Эхнэр төрөх гээд мөнгөний хэрэг болоод байна, та зараад өгөөч, хүнийх юм байгаа юм гэж хэлсэн. Хулгайн нөөтбүүк гэдгийг мэдээгүй. Алдбан ёсоор гэр бүл болоогүй. Үерхэж байгаад бид хоёрын хүүхэд 2016 оны 01 сарын 04-ний өдөр төрсөн. Баасанбалжир нь манай эхнэр Дуламсүрэнгийн эгчийнх нь найз залуу байгаа юм. Би хадмындаа очихдоо Баасанбалжиртай танилцсан. Би гэртээ аваачихдаа хүний нөөтбүүк байгаа юм. Зараад өг гэсэн, дундаас нь мөнгө гаргаж авах гэж байгаа юм гэж хэлсэн. Хулгайнх гэдгийг мэдээгүй.

            Ямар хэрэгт шалгагдаж байгаагаа би мэдэж байна. би эрх үүргээ ойлгож мэднэ. Асуух зүйл байхгүй. би өмгөөлөгч Б.Алтанчимэгийн хамтаар мэдүүлэг өгнө. 2016 оны 01 дүгээр сарын үед би М.Самданмөнх ахын хамтаар явж байх үед Цагаан давааны ойролцоо байх Мандах дэлгүүрийн ойролцоо нэг айл эзгүй байсан. Тэгхээр нь уг айл руу орохоор болоод М.Самданмөнх ах гадаа хүн харж үлдээд би тэр эзгүй байшин руу хаалгыг нь цоожилсон цоожийг нь эвдээд байшинд орсон. Тэгээд зурагтны тавиур дээр байсан ЭЛ ЖИ маркийн ЛСД зурагт, шилэн шүүгээнд байсан хөөргийг аваад байшингаас гарч яваад М.Самданмөнх ах бид хоёр манайд очоод Эл Жи маркийн ЛСД зурагтыг би гэртээ авч үлдээд М.Самданмөнх ах хөөрггийг нь аваад гэртээ харьсан. Тэгээд М.Самданмөнх ах бид хоёр хулгайлсан эд зүйлээ гэртээ байлгаж байгаад цагдаад нэг их удалгүй баригдаж хулгайлсан эд зүйлсээ хүлээлгэж өгсөн. Эл Жи гэсэн бичигтэй ЛСД зурагт байсан. Хөөрөг нь цэнхэр даалинтай орчин үеийн хөөрөг байсан. Тухайн үед мөнгөний хэрэг гарсан учраас М.Самданмөнх ах бид хоёр хулгайн гэмт хэрэг үйлдэх болоод хулгайн гэмт хэрэг үйлдсэн.

            2016 оны 01 дүгээр сарын 13, 14-ний хавьцаа өдрийг нь би тодорхой санахгүй банйа. Би Эрдэнэбулган сумын төвд захиргааны ард байдаг ломбардтай байранд байрладаг. Банзүрх ломбарданд цонхоор нь орсон. Ороод сейфэн дотроос нь мөнгөн бүс, жин хэмжүүр авсан, ширээн дээр ил байсан савхин бээлийн, шар өнгөтэй гоёлын бүсийг авчихаад буцаад орсон цонхоороо гарч явсан. Өөр зүйл аваагүй. Надад мөнгөний хэрэг болоод байсан юм. Би ганцаараа явж хулгай хийсэн. Би мөнгөн бүсийг том 1, жижиг 5 ширхэг мөнгөн тоногийг ширнээс нь салгаж авч багйаад худалдааны гудамжны алт мөнгөны дархан хийдэг өвгөнд 18.000 төгрөгөөр зарсан. Тэр өвгөн хэмжиж үзээд 18.000 төгрөг болно гээд авсан. Бүснийх нь ширийг гэртээ орхисон. Жин хэмжүүрийг нь Самданмөнх ахад өгсөн. Самданмөнх ах гэртээ үлдээсэн гэж байсан. Савхин бээлийг нь хэрэглэж байгаад хаясан. Гоёлын бүсийг нт сунгаж татаад хаясан. Тэр дарханы нэрийг мэдэхгүй, энийг зарах гэсэн юм, хүнийх байгаа юм гэж хэлээд өгсөн. Би бүсний үнэлгээг зөвшөөрөхгүй. Үнэтэй үнэлэгдсэн байна. Бусад 3 эд зүйлийнх нь үнэлгээг зөвшөөрч байна.

            Би М.Самданмөнх ахын хамтаар 2016 оны 01 дүгээр сард өдрийг нь санахгүй байна Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Арслан цохионы 14-04 тоот айл эзгүй хүн байхгүй байхаар нь хашаанд орж байшингийн хаалганы цоожийг эвдэж ороод байшин дотроос хөөрөг, эрэгтэй эмэгтэй цагнуул түрүүвчтэй бичиг баримт хулгайлж аваад явсан. Анх хулгайн хэрэг үйлдэх санааг бид хоёр ярилцаж тохирч байгаад хулгайн гэмт хэрэг үйлдэх болсон. М.Самданмөнх ах бид хоёр тэр айлаас хөх өнгийн даалинтай саарал өнгийн чулуун хөөрөг уг хөөрөгний хүзүү хэсгийг нь мөнгөөр бүрсэн байсан, эрэгтэй, эмэгтэй х үний бугуйн цагнууд, түрүүвчтэй бичиг баримт хулгайлсан. Цагийг нь М.Самданмөнх ахад өгсөн, М.Самданмөнх ах цагнуудыг нь хаячихсан гэж байсан. Хөөргийг нь М.Самданмөнх ах бид хоёр Улаанбаатар хот руу М.Самданмөнх ахын хамаатанд заруулахаар явуулсан байсан. Түрүүвчтэй бичиг баримтыг нь хаячихсан байна лээ. Уг нь бол гэмт хэрэг үйлдэх шалтгаан байгаагүй мөнгө олъё гэсэн зорилготой хулгайн гэмт хэрэг үйлдсэн.

            Би М.Самданмөнх ахын хамтаар 2016 оны 01 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаан давааны 41-04 тоот гэх хашаатай эзгүй айлын цонхоор байшинд орж гэр дотроос нь авдарт байх мөнгөний гахайг хаглаж дотор талд нь байсан бэлэн мөнгийг авсан. Тэгээд үүдний өрөөнд байсан эрэгтэй хүний хар өнгийн арьсан гутал байсанг хулгайлж аваад гараад явсан тэр үед би тэр байшин руу ганцаараа орсон харин М.Самданмөнх ах байшингийн гадаа хүн хараад байж байсан. Анх хулгайн гэмт хэрэг үйлдэх санааг М.Самданмөнх ах бид хоёр хоорондоо ярилцаж тохирч байгаад хулгайн гэмт хэрэг үйлдэх болсон. Надад мөнгөний хэрэг гарсан учраас хулгайн гэмт хэрэг үйлдэх болсон. Би тэр үед өөрийн танил ах М.Самданмөнхтэй хамт хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Тэр үед М.Самданмөнх ах байшингийн гадаа хүн хараад байж байсан би байшингийн цонхоор орж байшин дотроос мөнгө болон гутал хулгайлсан.

            Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би дээрх гэмт хэргийг үйлдсэн нь үнэн хэргийн бусад талаар өмгөөлөгтэй байцаалт өгнө.

            Би хамгийн анх 2015 оны 12 сарын 20-дын үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Арслан цохионы 04-02 тоотод оршин суух айлд гэрийн тооноор нь ганцаараа орж багцалсан шүр, 1 шил виски, гар утас, ногоон шигтгээтэй мөнгөн бугуйвч хулгайлж цагдаад баригдаад шалгагдаж байсан. Тэгээд цагдаад шалгагдаж байх хугацаандаа 2016 оны 01 дүгээр сард Арслан цохионы 14 тоот гудманд байх эзгүй байшинд М.Самданмөнх ахын хамтаар орж гэрээс нь цоохор чулуун хөөрөг, хүзүүг нь мөнгөөр бөгжилсөн байсан, тэгээд цаг 5-6 ширхэг эрэгтэй, эмэгтэй цагнууд, хар хөх өнгийн түрүүвчтэй бичиг баримт хулгайлсан. 5-6 ширхэг цагийг М.Самданмөнх ах авсан би тухайн үед хулгайлсан түрүүвчээ авч явж байгаад хаячихсан байсан. Хөөргийг нь М.Самданмөнх ах бид хоёр Улаанбаатар хот руу зарахаар явуулсан. 2016 оны 01 сард би өдрийг нь санахгүй байна Цагаан давааны Мандах нэртэй дэлгүүрийн ард талын хашаанд байсан эзгүй байшинд М.Самданмөнх ахтай хамт бүлэглэн байшингийн цоожийг эдвэж ороод байшин дотроос 32 инчийн Эл Жи нэртэй зурагт, 1 ширхэг хөөрөг, зурагтны удирдлага хулгайлж аваад хөөргийг нь М.Самданмөнх ах авсан би зурагтыг нь гэртээ байлгаж байгаад цагдаад баригдаад хураалгасан.2016 оны 01 сард өдрийг нь сайн санахгүй банйа. Би ганцаараа Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд байх нотариаттай байранд байх Баян-Зүрх нэртэй ломбардны вакум цонхоор орж ширээн дээр байсан савхин бээлий, төмөр сейфэнд байсан 1 ширхэг эмэгтэй хүний мөнгө бүс, эмэгтэй хүний гоёлын сундаг шар бүс, жин хэмжигч хулгайлж аваад эмэгтэй хүний мөнгөн бүсээ худалдааны гудманд байх дарханы нэрийг нь мэдэхгүй ахад 18.000 төгрөгөөр зарсан. Эмэгтэй хүний гоёлын бүсийг хаячихсан. Савхин бээлий нь одоо манай гэрт байгаа харин  жин хэмжигч М.Самданмөнх ахын гэрт байгаа байх би М.Самданмөнх ахад өгсөн. 2016 оны 01 сард Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Цагаан давааны 22-14 тоотод оршин суух эзгүй айлд М.Самданмөнх ахтай бүлэглэж орж байшин дотроос Самсунг маркийн 32 инчийн зурагт, ДДШ хүлээн авагч хулгайлж авсан. Тэр үед М.Самданмөнх ах байшингийн гадна хүн хараад байж байсан. Тэгээд би Самсунг 32 инчийн зурагт, ДДШ хүлээн авагчийг гэртээ аваачаад тавьсан байсан. Цагдаа нар ирээд намайг барьж аваад зурагт, ДДШ хоёрыг би цагдаа нэрт хүлээлгэж өгсөн. Тэр үед тэр айлаас мөнгөн аяга 3 ширхэг, эмэгтэй хүний монетон гинж, кулон, бөгж болон мөнгөн гуутай бурхан хулгайлж аваагүй. Тийм эд зүйл байсан талаар би мэдэхгүй юм байна. тухайн үед бол М.Самданмөнх ах уг байшинд эхлээд надтай хамт ороод 5-10 минут болчихоод эхлээд байшингаас гараад зогсож байсан. Тэгээд би араас нь зурагт, ДДШ хоёрыг цонхоор нь гаргаж Самданмөнх ахад өгөөд бид хоёр явцгаасан. 2016 оны 01 сард өдрийг нь бас сайн санахгүй байна. Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Цагаан давааны 41-04 тоот хашаанд байх эзгүй байшинд би орж М.Самданмөнх ах байшингийн гэдээ хүн хараад зогсож байсан. Би тэр айлын цонхоор нь ороод хойд өрөөнд байх авдар дотор мөнгөний гахай байсан сэгсрээд үзсэн мөнгө байсан тэгхээр нь тэр гахайг нь хаглахад дотор талаас нь дан бүхэл мөнгөн байсан. Тэгхээр нь тэр мөнгийг нь аваад ширээний хажууд байсан эрэгтэй хүний хар арьсан ул хэсэгтэй Фрэш фрий гэсэн бичигтэй гутлыг хулгайлж аваад М.Самданмөнх ах бид хочр харьсан. Цагаан давааны 22-14 тоотод байх айлд эхлээд ороод эд зүйл хулгайлж түүний дараа энэ өдөө Цагаан давааны 41-04 тоот айл руу орж эд зүйл хулгайлж авсан. Тэгээд маргааш нь цагдаа нарт баригдсан өөр хулгайн гэмт хэрэг үйлдсэн асуудал байхгүй. М.Самданмөнх ах бид хоёрт мөнгөний хэрэг гарсан учир бид хоёр урьж байгаад хулгайн гэмт хэрэг үйлдэх болсон. Анх хулгайн гэмт хэрэг үйлдэх санааг М.Самданмөнх ах бид хоёр ярьж байгаад гаргасан. Хохирогч нарт учирсан хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй байгаа хохирлоо төлж барагдуулах болно. Дээрх айлд орж хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь үнэн. Тэр үед тэр айлаас зурагт, ДДШ хулгайлсан харин мөнгөн аяга, эмэгтэй хүний монетон бөгж, кулон, гинж, мөнгөн гуутай бурхан бол би аваагүй, тийм зүйл байгаагүй. М.Самданмөнх ах тэр айл руу надтай хамт орсон тэр айлд ороод 5-10 минут болсон тэр үед Самданмөнх ах болон бид 2 хоёулаа л байшин дотроос хулгайлсан эд зүйлсээ тус тусд нь авч явсан. Дээрх эд зүйлийг М.Самданмөнх ах авах боломжтой байсан гэхдээ М.Самданмөнх ах тэр эд зүйлийг авсан бол надад хэлэх ёстой энэ талаар буюу тэр мөнгөн аяга, эмэгтэй хүний монетон бөгж, гинж, мөнгөн гуутай бурханы талаар юм яриагүй. 

            Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг Арслан цохионы 04-05 тоотод амьдардаг юм. 2015 оны 12 сарын эхээр өөрийнхөө Арслан цохионы 04 дүгээр гудамжны үзүүрийн хашаанд байх гэрийг гадна талаас нь хартал ойрд хүн орж гараагүй бололтой гэрэлгүй цоожтой харагдсан. Би эзэнгүй гэрт орж мөнгө болох зүйл байвал авчихъя гэж бодоод банзан хашааг давж ороод гэрийн тооноор дамжиж гэрт орсон. Би гэр дотроос хоймор хэсэгт байсан 2 авдарыг онгоолгож бөөгнөрч багцарсан сувдан эд зүйлс, эмэгтэй ногоон шигтгээтэй мөнгөн бугуйвч, хуучин гар утас, нэг шилтэй виски зэрэг зүйлсийг аваад өмсөж явсан куртикныхээ халаасанд хийчихсэн бас 2 ширхэг авдарны цоожийг аваад халаасандаа хийгээд чихэр идээд зогсож байтал гаднаас нэг эрэгтэй хүн орж ирээд чи юу хийж байна гээд намайг бариад авсан. Би тэр ахыг дагаж гэрээс гараад зугтаагаад гүйчихсэн. Намайг барьж аваад алдсан тэр ахтай дараа нь би нэг удаа гудамжинд явж байгаад таарахад над руу их удаан хараад байсан. Би тэр ахыг намайг таниж байна даа гэж бодож байсан. Би хулгайлж авсан эд зүйлсээ зарж мөнгө болгох гээд шүрнүүдийг хүнд үзүүлтэл дуураймал шүр байна гээд авахгүй болохоор нь хаячихсан. Мөнгөн бугуйвчийг алт мөнгөний дархан хийдэг хүнд өөрийнхөө эд зүйлийг зарж байна гэж хэлээд 15.000 төгрөгөөр зарчихсан. Хуучин гар утсыг нь ашиглах гэж үзээд ажиллахгүй болохоор нь гэртэй аваачиж тавьсан. Шилтэй вискийг ганцаараа хэд хоног уугаад дуусгасан. Надад мөнгөний хэрэг болоод хулгай хийсэн юм. Би монетон ээмэг хулгайлж аваагүй. Би авсан зүйлсээ үнэн зөвөөр нь ярьж байна. Хоорондоо орооцолдож багцарсан хүзүүний зүүлт мэт цагаан өнгөтэй сувдан зүүлтнүүд байсан.

            Би сонсгож байгаа ял болон зүйл ангийг ойлгосон. Би сонсгож байгаа зүйл ангийг зөвшөөрч байна. Би Эрдэнэбулган сумын 2 дугаар баг Арслан цохионы 04-02 тоотод байх айлын гэрт тооноор нь орж хулгай хийсэн нь үнэн. Би өмнө мэдүүлэг өгөхдөө бүх зүйлийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Одоо хийсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Би дахиж хулгай хийхгүй байж чадна. Би хохирол төлбөр өгөөгүй байгаа хулгайлж авсан нэг гар утас болон жижиг хэдэн чулуунуудыг хохирогчид өгсөн. Би ажил хийгээд хохирлыг бага багаар цувуулж хохирогчид төлөх болно. Би алт мөнгөний дархан хийдэг хүнийг танихгүй. Алт мөнгөний дархан гэж хүмүүс яриад байхаар нь нэг эрэгтэй хүнд хулгайлсан мөнгөн бугуйвчаа үзүүлээд 15.000 төгрөгөөр зарчихсан. Одоо тэр алт мөнгөний дархан хаана байгааг мэдэхгүй. Би дээрх зүйлийг хулгайлж аваагүй. Зөвхөн бөөгнөрсөн сувдан зүүлт, нэг гар утас, нэг шил виски архи, мөнгөн бугуйвч зэрэг зүйлийг хулгайлж авсан. Өөр зүйл аваагүй. Би хулгайлж авсан зүйлээ үнэн зөвөөр нь мэдүүлж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33, 65-66, 100-101, 121-122, 151-152, 198, 199-202, 233-234, 236-237 дугаар тал/

           

            Сэжигтэн, яллагдагч М.Самданмөнхийн өгсөн:

 

            “...би ямар хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаагаа мэдэж байна. эрх үүргээ уншиж ойлголоо. Асуух зүйл байхгүй. Би өмгөөлөгч Н.Энхжаргалын хамтаар мэдүүлэг өгнө. Би Ж.Цог-Очирын хамтаар 2016 оны 01 дүгээр сарын үед өдрийг нь сайн санахгүй байна. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Цагаан давааны нутаг дэвсгэрт байрлах Мандах дэлгүүрийн ойролцоо ардхан талд байх эзгүй байшинд Ж.Цог-Очир орж би хашааны гадаа зогсож байсан. Тэгээд Ж.Цог-Очир нэг их удалгүй хэсэг хугацааны дараа хар өнгийн ЛСД зурагт орчин үеийн бололтой нэг ширхэг хөөрөг хулгайлж гарч ирсэн. Тэгээд Ж.Цог-Очир бид хоёр хулгайлсан зурагт, хөөрөг хоёроо аваад Цог-Очирын гэрт очиж ЛСД зурагтаа үлдээгээд би хөөргийг нь аваад бид хоёр гэр гэртээ очиж амарцгаасан. Тухайн үед цаг орой гадаа харанхуй болсон байсан учир яг ямар зурагт байсан талаар хараагүй ямар ч байсан ЛСД зурагт байсан. Цулгуй хөх өнгийн даалинтай орчин үеийн хөөрөг байсан. Дээрх 2 зүйлийг цагдаад хүлээлгэж өгсөн. Тухайн үед Ж.Цог-Очир бид х оёри мөнгөний хэрэг гараад Ж.Цог-Очир бид хоёр хоорондоо ярилцаж байгаад хулгайн гэмт хэрэг үйлдэх болсон.

            Би 2016 оны 01 дүгээр сарын үед Ж.Цог-Очирын хамтаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Арслан цохионы 14-04 тоот гэсэн хаягтай хашаанд байх эзгүй айлын хаалганы цоожийг эвдэн орж байшин дотроос эд зүйлс хулгайлсан. Ж.Цог-Очир бид хоёр уг айлаас эрэгтэй, эмэгтэй хүний цагнууд, шүүгээнд байсан хөх өнгийн даалинтай саарал өнгийн чулуун хөөрөг тэгээд түрүүвчтэй бичиг баримт цахим үнэмлэх, банкны виза картнууд хулгайлж авсан. Хулгайн гэмт хэрэг үйлдэх санааг бид хоёр хоёулаа гаргасан. Тухайн үед хулгайн гэмт хэрэг үйлдэх шатгаан гэх зүйл байгаагүй мөнгө олох зорилгоор хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Би хөх өнгийн даалинтай саарал өнгийн чулуун хөөргийг өөрийн хамаатны залуу болох Дэлгэрдалай гэх хүн рүү хот руу заруулахаар өгч явуулсан. Харин цаг болн түрүүвчтэй бичиг баримтыг нь бид хоёр хаячихсан байна лээ. Хаана хаясан талаараа мэдэхгүй байна. Эрэгтэй, эмэгтэй хүний 4-5 цаг байсан төмөр болон суран оосортой цагнууд байсан.

            Би 2016 оны 01 дүгээр сарын үед Архангай аймгийн Эрдэнбулган сумын Цагаан давааны 41-04 тоот гэх айл эзгүй байхаар  нь Цог-Очир бид 2 уг айл руу орохоор болоод Цог-Очир байшингийн цонхоор орсон би тэр үед байшингийн гадаа хүн хараад байж байсан. Тэгээд Цог-Очир нэг их удалгүй байж байгаад буцаад гарч ирсэн. Тэр үед Цог-Очир тэр айлаас нэг эрэгтэй хүний хар өнгийн гутал аваад гарч ирсэн. Би тэр үед Ж.Цог-Очирыг бэлэн мөнгө авсан талаар мэдээгүй. Тухайн үед ямар ч байсан хар өнгийн эрэгтэй хүний гутал авч гарч ирсэн. Ж.Цог-Очирыг өөр эд зүйл хулгайлсан талаар би мэдэхгүй надад мөнгө авсан талаар хэлээгүй. Хулгай хийх санааг бид 2 хоёулаа хоорондоо ярьж байгаад л хулгайн гэмт хэрэг үйлдэх болсон. тухайн үед мөнгөний хэрэг гарсан байсан учраас хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Би тэр үед уг айлын гадаа байсан Цош-Очир тэр айлын байшинийн цонхоор орж эд зүйлс хулгайлж авч гарч ирсэн. Тэгээд бид хоёр гэр гэртээ харьсан.

            Би 2015 оны 07 дугаар сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт баригдаж байгаа эмнэлгийн хажуу талын орон сууцын барилга дээр би ажилд орсон юм тэр үед 2015 оны 09-10 дугаар сарын үед ЦОг-Очир гэх залуу манай барилга дээр ажилд орсон тэр үед бид 2 танилцсан. Тэгээд 2016 оны 01 дүгээр сард Арслан цохионы 14 тоот гудманд нэг эзгүй айлын байшинийн цоожийг эвдэж байшинд орж нэг саарал өнгийн чулуун хөөрөг болон бусад эд зүйлс хулгайлж авсан. Тэгээд 2016 оны 01 дүгээр сарын эхээр ЦОг-Очир бид хоёр Цагаан давааны Мандах дэлгүүрийн ойролцоо байх гудманд нэг байшинтай эзгүй айл байхаар нь хаалганы цоожийг нь эвдээд байшин дотор орж ЛСД хар өнгийн жижигдүү зурагт, ногооны өнгийн хөөрөг хулгайлсан, 2016 оны 01 дүгээр сарын 17-ны орой 21 цагийн орчимд Цог-Очир бид 2 хамт Цагаан давааны 22-14 тоотод байх эзгүй байшинтай айлын байшингийн цонхоор нь орж дотроос нь ЛСД хар өнгийн зурагт, ДДШ хүлээн авагч хулгайлж авсан өөр үйлдсэн хэрэг надад байхгүй. 2 ширхэг хар өнгийн ЛСд зурагт нэг зурагт нь Самсунг гэсэн бичигтэй нөгөө зурагт нь Эл Жи гэсэн бичигтэй байсан. Саарал өнгийн чулуун их биетэй мөнгөн нуухтай ногоон өнгийн чулуун толгойтой жижиг хөөрөг, цагаан өнгийн чулуун их биетэй хуванцар толгойтой хуванцар нуухтай дунд гарын хөөрөг, цагаан өнгийн ДДШ хүлээн авагч байсан. Мөнгөний хэрэг гарсан болохоор л хулгайн гэмт хэрэг үйлдэх болсон. Анх хулгайн гэмт хэрэг үйлдэх санааг бол Цог-Очир бид хоёр хоорондоо ярилцаж тохиролцоод хулгайн гэмт хэрэг үйлдэх болсон. Улаанбаатар хотод Дэлгэрдалай гэх хүнд 1 ширхэг цагаан саарал өнгийн мөнгөн нуухтай хөөрөг нь байгаа би Дэлгэрдалай гэх хүнд заруулах гэж өгч явуулсан. Эл Жи маркийн хар өнгийн ЛСД зурагтаа 60.000 төгрөгөөр хүнд зарсан гэж Цог-Очир надад 30.000 төгрөг өгсөн хэнд зарсанг нь би мэдэхгүй Цог-Очир мэдэж байгаа. Самсунг маркийн ЛСД зурагт болон ДДШ хүлээн авагчийг цагдаа нарт хураалгасан. Өөр хүн байхгүй Цог-Очир бид хоёр хоёулаа хамт хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан. Би тэр талаар сайн мэдэхгүй байна. Цог-Очир тэр айлын байшин руу нэвтэрч орсон би байшингийн гадна зогсож байх үед Цог-Очир надад ЛСД зурагт цонхоор гаргаж өгсөн би тэр зурагтыг нь аваад хашаанаас гараад явсан, араас нэг их удалгүй Цог-Очир ДДШ хүлээн авагч аваад ирсэн. Мөнгөн аяга, нөөтбүүк, хутга зэрэг эд зүйлс авсан эсэх талаар би мэдэхгүй. Тэр айлуудынхаа хаягыг бол тодорхой сайн мэдэхгүй банйа. Очвол зааж өгч чадна. Цог-Очирыг би сайн мэдэхгүй байна. надад бол өөр үйлдэл байхгүй. бид хоёрыг хулгайн гэмт хэрэг үйлдсэн талаах мэдэх хүн байхгүй.

            Би уг гэмт хэргийг үйлдсэн учир зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Өөр надад мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63, 124-125,154, 189-190, 195  дугаар тал/

           

            * Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-6, 37-38, 129-131, 159-161,  дугаар тал/

* Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-8, 39, 72, 78-79,132-133, 162-163, 209, 256-258 дугаар тал/

* Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 42-43, 76-77, 107, 166-167, 208 дугаар тал/

* Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 54, 57, 96, 114-115, 183, 223-224 дүгээр тал/

* Шүүгдэгч Ж.Цог-Очирын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 238-239 дүгээр тал/

* Шүүгдэгч М.Самданмөнхийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 318-319 дүгээр тал/

* Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 249-251, 252-255 дугаар тал/

* Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 388 тоот тодорхойлолт /хх-ийн 323 дугаар тал/

* Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 387 тоот тодорхойлолт /хх-ийн 324 дүгээр тал/

* Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 415 тоот тодорхойлолт /хх-ийн 325 дугаар тал/

* Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 410 тоот тодорхойлолт /хх-ийн 326 дугаар тал/ зэргийг тус тус шинжлэн судлав.

 

 Хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжигдсэн байх бөгөөд энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

 

Шүүгдэгч Ж.Цог-Очир нь 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохионы 4-2 тоотод оршин суух хохирогч Ц.Жавзангийн орон байранд нэвтэрч Хятад цоож 1 ширхэг, монгол цоож 1 ширхэг, сувдан зүүлт 3 ширхэг, оюу шигтгээтэй мөнгөн бугуйвч, Орос монетан ээмэг, 1 шил виски, Самсунг маркийн хуучин гар утас, ногоон өнгийн оюу шигтгээтэй мөнгөн ээмэг, зүүлт, кулон 1 хос, цагаан өнгийн гоёлын ээмэг 1 хос, ягаан шигтгээтэй гоёлын урт ээмэг 1 хос, дугуй хэлбэртэй хаш чулуу 1 ширхэгийг тус тус хулгайлж 818.500 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

давтан үйлдлээр шүүгдэгч М.Самданмөнхтэй бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 31-нээс 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохионы 14-04 тоотод оршин суух хохирогч Б.Цогзолмаагийн орон байранд нэвтэрч саарал өнгийн чулуун хөөрөг 1 ширхэг, бугуйн цаг 6 ширхэг, биет 35.000 төгрөгийг тус тус хулгайлж 737.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч М.Самданмөнхтэй бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 07-оос 13- ны хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 25-16 тоотод оршин суух хохирогч Ү.Эрдэнэ-Өлзийгийн орон байранд нэвтэрч 32 инчийн телевизор 1 ширхэг, цагаан өнгийн чулуун хөөрөг 1 ширхэгийг хулгайлж 430.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч М.Самданмөнхтэй бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 17-оос 18- нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 22-14 тоотод оршин суух хохирогч З.Жаргалмаагийн орон байранд нэвтэрч Самсунг маркийн телевизор 1 ширхэг, ДДШ-ийн хүлээн авагч 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, эмэгтэй хүний монетон ээмэг, гинж, зүүлт, бурхан зэрэг эд зүйл хулгайлж, 2.015.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч М.Самданмөнхтэй бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 41-04 тоотод оршин суух хохирогч Н.Анхбаярын орон байранд нэвтэрч биет 1.000.000 төгрөг, арьсан гутал зэргийг хулгайлж , 1.050.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 01 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, 3 дугаар 36 байранд үйл ажиллагаа явуулдаг “Баянзүрх” ломбарданд нэвтэрч эмэгтэй хүний мөнгөн тоногтой бүс 1 ширхэг, жин хэмжүүр 1 ширхэг, эрэгтэй хүний савхин бээлий 1 хос, эмэгтэй хүний гоёлын бүс 1 ширхэгийг хулгайлж, хохирогч Н.Лхагвасүрэнд 340.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2015 оны 11 дүгээр сарын 27-оос 28-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Хоршоологчдын холбооны байранд үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэрмөрөн” эмийн санд нэвтэрч Асер /Асег/ маркийн зөөврийн компьютерийг мауз /тоизе/ цүнхний хамт хулгайлж, хохирогч Д.Эрдэнэчулуунд 800.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол тус тус учруулж, нийт 6.190.500 /зургаан сая нэг зуун ерэн мянга таван зуу/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Самданмөнх нь шүүгдэгч Ж.Цог-Очиртой бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 31-ээс 2016 оны 01 дүгээр сарын 03-ны хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохионы 14-04 тоотод оршин суух хохирогч Б.Цогзолмаагийн орон байранд нэвтэрч саарал өнгийн чулуун хөөрөг 1 ширхэг, бугуйн цаг 6 ширхэг, биет 35.000 төгрөгийг тус тус хулгайлж, 737.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

давтан үйлдлээр шүүгдэгч Ж.Цог-Очиртой бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 07-оос 13-ны хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 25-16 тоотод оршин суух хохирогч Ү.Эрдэнэ-Өлзийгийн орон байранд нэвтэрч 32 инчийн телевизор 1 ширхэг, цагаан өнгийн чулуун хөөрөг 1 ширхэгийг хулгайлж 430.000  төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Ж.Цог-Очиртой бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 22-14 тоотод оршин суух хохирогч З.Жаргалмаагийн орон байранд нэвтэрч Самсунг маркийн телевизор 1 ширхэг, ДДШ-ийн хүлээн авагч 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, эмэгтэй хүний монетон ээмэг, гинж, зүүлт, бурхан зэрэг эд зүйл хулгайлж, 2.015.000  төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Ж.Цог-Очиртой бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 41-04 тоотод оршин суух хохирогч Н.Анхбаярын орон байранд нэвтэрч биет 1.000.000 төгрөг, арьсан гутал зэргийг хулгайлж 1.050.000  төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол тус тус учруулж, нийт 4.232.000 /дөрвөн сая хоёр зуун гучин хоёр мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд мөн шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдлоо.

 

Хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Ж.Цог-Очирыг бүлэглэн, давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М.Самданмөнхийг бүлэглэн давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдалд тохируулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулах  үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нар нь хувьд ногдох хөрөнгөгүй болох нь улсын бүртгэлийн лавлагаа болон багийн засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Ж.Цог-Очир, М.Самданмөнх нарын хувийн байдал, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулах шаардлагагүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Ж.Цог-Очир нь энэ хэрэгт нийт 67 хоног, шүүгдэгч М.Самданмөнх нь нийт 67 хоног тус тус цагдан хоригдсон байх бөгөөд тэдгээрийн цагдан хоригдсон хоногийг тэдгээрийн ял эдэлдсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

           

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                              ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Жаргалсайханы Цог-Очир, Баяжууд овогт Мягмарын Самданмөнхийг бүлэглэн бусдын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг давтан үйлдсэн, гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ж.Цог-Очирт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сар хорих ялаар, шүүгдэгч М.Самданмөнхөд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сар хорих ял тус тус оногдуулсугай.

 

3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ж.Цог-Очирт оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч М.Самданмөнхөд оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сар хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Ж.Цог-Очирын цагдан хоригдсон 67 хоног, шүүгдэгч М.Самданмөнхийн цагдан хоригдсон 67 хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1-т заасны дагуу шүүгдэгч Ж.Цог-Очироос 525.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Анхбаярт, 15.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Лхагвасүрэн, 600.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Эрдэнэчулуунд, 602.500 төгрөгийг гаргуулж хохирогч З.Жаргалмаад тус тус олгосугай. Шүүгдэгч М.Самданмөнх нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай. Хохирогч Лхагвасүрэн нь Ө.Ичинхорлоогийн мөнгөн бүсний гэх төлбөрийг баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.1.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Самданмөнхөд оногдуулсан 2 /хоёр/ жил 3 /гурван/ сарын хохих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзан түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.  

 

8. Шийтгэх тогтоол уншиж танилцуулснаар хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Цог-Очирыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Шийтгэх тогтоолд ялтан нар, тэдгээрийн өмгөөлөгч нар, хохирогч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            10. Тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч М.Самданмөнхөд авсан бусдын батлан даалтанд өгөх, авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Э.ОДХҮҮ