Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 85/А

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Улсын яллагч: М.Батзаяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал
Шүүгдэгч: С.Ширзагд
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Бүрэнтогтох нарыг оролцуулан 
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол  улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Сосорбурамын Ширзагдад холбогдох 201603000207 тоот  эрүүгийн хэргийг  хянан хэлэлцээд

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:
  
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1968 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Төвшрүүлэх суын 3 дугаар багийн төв орон сууцны 11 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 5 сар 20 хоног баривчлах ял оногдуулж, 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ялийн хугацаа дуусаж сулгагдсан, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Сосорбурамын Ширзагд /РД:АЯ68011017/

Шүүгдэгч С.Ширзагд нь хувийн таарамжгүй харилцаа буюу хардалтын улмаас өөрийн эхнэр Н.Цогзолмааг Архангай аймгийн Төвшрүүлэх сумын засаг даргын тамгын газрын хажууд 2015 оны 9 дүгээр сард толгойн тус газар нь чулуугаар цохиж хөнгөн зэргийн гэмтэл, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3-р багийн нутаг Төвийн орон сууцны 11 тоотод 2015 оны 10 дугаар сард гараараа толгойн тус газар цохиж дух хэсгийг хагалж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зүүн гарын ядам хурууг мушгиж хөнгөн зэргийн гэмтэл, 2016 оны 02 дугаар сард үснээс нь татаж орны толгой мөргүүлэн баруун хөмсгийг гэмтээж хөнгөн зэргийн гэмтэл учруулсаж улмаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, архи, тамхи нэхэж зодох зэрэг сэтгэцийн болон бие махбодид хүчирхийлэл учруулан тарчлаасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:
    
    Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
              
    Хохирогч Н.Цогзолмаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Өнгөрсөн жил буюу 2015 оны 09 дүгээр сард би сумынхаа захиргааны урд найз Отгоогийн хамт явж байтал манай нөхөр Ширзагд араас хүрч ирээд миний толгой руу чулуугаар нэг удаа цохиж хагалсан. Дараа нь 2015 оны 10 дугаар сард Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3-р баг Төв орон сууцны 11 тоотод байх гэртээ би унтаж байтал шөнө Ширзагд босож ирээд надаас тамхи байна уу гэж асуусан. Тэхээр нь би шургуулганд байгаа гэж хэлэхэд байхгүй байна пизда минь гээд гараараа дух руу нэг удаа цохисон. Тэр үед Ширзагд гартаа юм барьсан байх миний толгой хагарч цус гоожсон. Миний дух орчим хагарсан байсан. Тэр үедээ Ширзагдыг би гартаа юу барьж намайг цохисныг нь хараагүй. Тухайн үед гэрэлгүй харанхуй байсан юм. Үүний дараа мөн дахин 10 сард намайг гэртээ байж байхад Ширзагд гэртээ согтуу орж ирээд хоол, архи, тамхи, нэхээд агсарч байснаа зүүн гарын ядам хурууг хажуу тийш нь мушгиж гэмтээсэн. Би хуруугаа өөрөө татаж буцааж эргүүлсэн. Тэр үед миний хуруу хавдаад зүгээр болохгүй байхаар нь сумынхаа их эмч Бат-эрдэнэ дээр очиж үзүүлээд татуулж байсан. Эмч үзээд хуруу чинь мултарсан байна гэж хэлсэн. Үүний дараа 2016 оны 02 дугаар сард битүүний урд өдөр Ширзагд бид 2 Төвшрүүлэх сумын төвд байх Чулуун ахынд сууж байтал Ширзагд хоёулаа харъя гээд байсан. Тэгээд тэдний гэрээс гараад гэртээ дөнгөж ортол Ширзагд намайг үсдэж аваад орны толгой мөргүүлсэн. Тухайн үед миний баруун хөмсөг орчим язарч хагарсан. Цус гарсан, нүд хөхөрч, нүүр битүү хавдсан. Ингэж намайг 4 удаа зодсон. Ер нь бид хоёр гэр дотроо хэрэлдэж маргах асуудал байнга байдаг. Манай нөхөр өмнө нь намайг зодсон хэргээр 2012 онд ял эдэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх-14-15/,    
    Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэнд: 1. Н.Цогзолмаагийн биед толгойн хуйх, духны голд, баруун хөмсөгний гадна буланд шархны сорви, зүүн гарын ядам хурууны 2-р үений хэлбэр алдагдсан гэмтэл тогтоогдлоо 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, өөр өөр цаг хугацаанд учирсан хуучин гэмтлүүд байна. 3. Дээрх сорви гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар /гэмтэл тус бүртээ/ учирсан тухайн үедээ биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  4. Дээрх гэмтлүүд нь зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх-36-37/ гэжээ. 
                Гэрч Ө.Норжмаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2016 оны 02 сард цагаан сараар манай охин Цогзолмаа нь над дээр золгох гэж ирэхдээ 2 нүд нь таг болтлоо хөхөрч хавдчихсан ирсэн. Тэгээд би юу болсон талаар асуухад манай нөхөр Ширзагд орны толгой мөргүүлсэн гэж байсан. Мөн Цогзолмаагийн баруун нүднийх нь зовхи хагарсан байсан. Ер нь манай охин Цогзолмаа нь нөхөр Ширзагддаа байнга цохиж зодуулж байдаг. Өмнө нь Ширзагд охиныг маань зодсон хэргээр ял эдэлж байсан. Мөн саяхан баривчлагдаад гарсан гэсэн. Ширзагд архинд дуртай архи уухаараа байнга зоддог гэсэн. Архи уугаад согтуу гэртээ ирэхэд нь гялс гарахгүй бол зодчихдог гэсэн. Би өөрөө хажууд нь байгаад байдаггүй болохоор хэзээ яаж зодоод байдгийг нь сайн мэдэхгүй. Манай охин хааяа аймаг орж ирэхээрээ нөхөртөө ингэж ч зодууллаа. Тэгж ч зодууллаа, айсандаа айлд хонолоо гэж ярьдаг. Цогзолмаа нь 2015 оны намар сумынхаа захиргааны урд нөхөртөө толгой руугаа чулуугаар цохиулж хагалуулж байсан талаар сүүлд нь өөрөөс нь сонссон. Цогзолмаа нь толгойгоо хагалуулсныхаа дараа 2 хоногийн дараа манай гэрт ирж байсан. Тэр үедээ сумынхаа эмнэлэгт үзүүлчихээд ирсэн гэж байсан. Тэгээд манайд хэд хонож байгаад гэртээ буцаад очсон. Толгойных нь дагз орчим хагарсан шархтай байсан. Мөн өнгөрсөн онд нэг гарынх нь ядам хурууг мушгиж гэмтээсэн байсан. Гарынх нь хуруу тахийгаад хавдсан байсан. Би өөрөө өндөр настай учраас хэзээ, хэзээ зодож байсан талаарх он сарыг мартчихаад байна” гэсэн мэдүүлэг /хх-16-17/
    Гэрч Н.Батчулууны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2016 оны 2 дугаар сард цагаан сараар манай эгч Цогзолмаа нь Архангай аймгийн төвд ээж дээр охиныхоо хамт ирж золгосон. Манайх ээжийнхтэй нэг хашаанд байдаг юм. Ингэж ирэхэд Цогзолмаа эгчийн баруун талынх нь нүд нэлээн хөхөрч хавдсан байсан. Зүүн талын нүднийх нь хавдар нь бага байсан. Би эгчээсээ юу болсон юм бэ гэж асуухад нөхөртэйгөө хэрэлдсэн гэж хэлсэн. Ер нь эгч маань надад янз бүрийн юмаа хэлж яриад байдаггүй. Би тэр үедээ эгчийгээ нөхөртөө зодуулсан байна гэж ойлгосон. Ширзагд ах архи байнга уудаг” гэсэн мэдүүлэг /хх- 18-19/
    Гэрч Н.Туулын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Энэ жил манай гэр бүл хадам аавтайгаа золгуут хийгээгүй. Харин хадам ээжтэй хадам эмээ Норжмоогийн гэрт таарч золгуут хийсэн. Хадам аав тэнд ирээгүй байсан. Золгуут хийх үед хадам ээжийн нэг нүд нь хөхөрч хавдсан байсан. Одоо яг аль нүд нь хавдсан байсныг нь сайн санахгүй байна. Өөр биед нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй би сайн анзаарч хараагүй. Тухайн үед нь би тэр талаар асуугаагүй. Харин дараа нь хадам ээж манайд ирж цай уухдаа надад аав чинь нүд рүү цохичихсон гэж ярьж байсан. Манай хадам ээж манайхаар ер нь ирдэггүй. Надад тийм нарийн ширийн асуудлаа ярьдаггүй” гэсэн мэдүүлэг /хх-20-21/
    Гэрч Н.Отгоны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Өнгөрсөн жилийн намар би хөдөө гэрээсээ сумын төвд ирээд сумын тамгын газар луу орох гээд явж байхдаа Н.Цогзолмаатай тааралдсан. Тэгээд тамгын газар луу орох гээд явж байтал С.Ширзагд сумын тамгын газрын зүүн талаас бид 2-ыг чиглээд ирж явсан. Тэгээд сумын тамгын газрын гаднах хашааны баруун талын хаалган дээр ирээд Ширзагд Цогзолмаа хоёр хоорондоо маргалдаад үлдсэн. Тэгээд би сумын тамгын газар луу орох гээд алхаж байтал ард ёо ёо аллаа хүн дуудаарай гээд Цогзолмаа хашгирсан тэгэхээр нь би эргээд хартал Цогзолмаагийн толгойны дагзны хэсгээс маш их цус гарч байсан. Тэгээд Цогзолмаа Ширзагд толгой руу үзүүртэй чулуугаар цохичихлоо гэж байсан. Тэгээд би багийн дарга Уранчимэг эгчийг дуудаад Цогзолмааг эмнэлэгт хүргэж өгчихөөд хөдөө гэр лүүгээ харьсан. Чухам юунаас болж толгойг нь цохисныг мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /хх-24/
    Гэрч Г.Даваахүүгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Он, сарыг нь сайн санахгүй байна. Өнгөрөн жилийн намар Н.Цогзолмаа Төвшрүүлэх сумын тамгын газрын гадаа нөхөр С.Ширзагдад толгойгоо хага цохиулчихсан сая сумын эмнэлэгт очиж боолт хийлгэчихээд ирлээ гээд ирэхээр нь би гэртэй 3 хонуулаад байж байтал С.Ширзагд эхнэрээ аргадаад миний буруу уучлаарай гээд манайд ороод ирсэн юм. Тэгэхээр нь би миний хоёр дүү одоо эвлэр гэж хэлээд гаргасан. Тэрнээс өөр Н.Цогзолмаа манайд гэмтэл бэртэлтэй ирж байгаагүй. Толгой нь битүү боолттой байсан бөгөөд дагзны хэсгээс цус гарчихсан байсан боолтыг нь авч шархыг хараагүй” гэсэн мэдүүлэг /хх-25/
     Гэрч Д.Уранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Би Н.Цогзолмааг Ширзагд нь зодож байхыг нүдээрээ хараагүй. 10 сард санагдаж байна яг нарийн он, сарыг нь санахгүй байна. Цогзолмаа манай нөхөр зодоод толгой хагалчихлаа гээд сумын тамгын газрын гадна надтай тааралдсан юм. Тухайн үед Цогзолмаагийн толгойноос цус гарчихсан байсан. Би сайн ажиглаж хараагүй Цогзогмаа нь надтай уулзах үедээ манай нөхөр Ширзагд архи уухаараа намайг зодож цохиод байдаг гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-29/
    Гэрч П.Энхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Яг нарийн сайн он, сарыг санахгүй өнгөрсөн жилийн намар намайг жижүүртэй байхад өглөө 09 цаг өнгөрч байхад Н.Цогзолмаа өөрийнхөө нөхөр С.Ширзагдад толгойгоо хагалуулчихлаа гээд толгойныхоо баруун ард дагзны хэсэгт 2 хэсэг газарт язарсан шархтай их хэмжээний цус гарсан байдалтай манай эмнэлэг дээр орж ирсэн тэгэхээр би толгойны нь цусыг угааж цэвэрлээд боолт хийгээд эмчид үзүүл гэж хэлээд явуулсан юм” гэсэн мэдүүлэг /хх-31/
    Гэрч О.Эрдэнэтуяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “С.Ширзагд бол мөнхийн согтуу байдаг бөгөөд архи уухаараа эхнэр хүүхдэдээ байнга агсам согтуу тавьдаг бөгөөд эхнэр хүүхэд нь байхдаа гэрээсээ дайжиж айлд орогнодог. Тэгэхээр нь хажуу айл болох манайд орж ирж эхнэр хүүхдээ асууж сураглаад олоод ир гэж хэл амаар доромжилдог сүүлийн үед энэ явдал нь даамжирч намайг ажилд явсан хойгуур 2 удаа манай хүүхдийг айлгасан байсан. Би нүдээрээ үзээгүй гэхдээ Н.Цогзолмаагаас сонсоход манай хашааны үүдэн дээр утсыг нь авах гэж боож унагаасан. Халуун цай цацсан, ер нь байнга зодож дарамталдаг гэж ярьдаг бөгөөд С.Ширзагдаас айхдаа манайд хүүхдээ үлдээгээд Н.Цогзолмаа өөрөө өөр газар хонодог юм. Саяхан манайд С.Ширзагд согтуу ирчихээд би эхнэр, хүүхдээ хутгалж алчихаад явдаг шорондоо явна гээд агсам тавиад байсан. Ер нь бол нэг хананы наана цаана амьдрахад их хэцүү байнга архичид орж гардаг, зодолдож хэрэлддэг айл юм. Их араншин муутай хүн юм хэлээд ойлгож хүлээж авах чадваргүй, харин хонзон санаж архи уухаараа агсан тавих гээд байдаг юм. С.Ширзагд байнга ууж сумын архичингуудыг цуглуулдаг их хэцүү, тэгээд архи уух болгондоо эхнэртээ агсан тавьдаг муухай зуршилтай хүн байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх-33/
Шүүгдэгч С.Ширзагдын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Манай эхнэр Цогзолмаа нь манай сумын Чулууны Энхтөгөлдөр гэх залуутай явалдаад уулзаад байгаа болохоор би эхнэртэй уурлаж маргадаг юм. Би энэ асуудлаас нь болж хэрүүл хийдэг юм. Үүнээс болж 2016 оны 02 дугаар сард цагаан сарын үеэр эхнэрээ түлхчихсэн чинь орны толгой мөргөөд нүд нь хөхөрсөн. Манай эхнэр Чулууны Энхтөгөлдөртэй гэртээ архидаад байж байсан. Тэгэхээр нь би эхнэртэй уурлаад чам шиг юмтай архи уухгүй гэж хэлчихээд хурууг нь татчихаад гараад явсан” гэсэн мэдүүлэг /хх-44-45/
       
Гурав.Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлгийн бус нотлох баримтыг шинжлэн судлав.

Аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 07 сарын 29-ний өдрийн 290 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-31х/
Мөрдөн байцаагчийн тэмдэглэл /хх-ийн 68х/
2015 оны 11 сарын 18-ны өдрийн илтгэх хуудас /хх-ийн 69х/
2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн илтгэх хуудас  /хх-ийн 70х/
 Ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх- 50-51х/ 
Шийтгэх тогтоолын хуулбар /хх-54-56х/ зэрэг болно.

Шүүгдэгч С.Ширзагд нь хувийн таарамжгүй харилцаа буюу хардалтын улмаас өөрийн эхнэр Н.Цогзолмааг Архангай аймгийн Төвшрүүлэх сумын засаг даргын тамгын газрын хажууд 2015 оны дүгээр сард толгойн тус газар нь чулуугаар цохиж хөнгөн зэргийн гэмтэл, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3-р багийн нутаг Төвийн орон сууцны 11 тоотод 2015 оны 13 дугаар сард гараараа толгойн тус газар цохиж дух хэсгийг хагалж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зүүн гарын ядам хурууг мушгиж хөнгөн зэргийн гэмтэл, 2016 оны 02 дугаар сард үснээс нь татаж орны толгой мөргүүлэн баруун хөмсгийг гэмтээж хөнгөн зэргийн гэмтэл учруулсаж улмаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, архи, тамхи нэхэж зодох зэрэг сэтгэцийн болон бие махбодид хүчирхийлэл учруулан тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь
 
     2015 оны 09 дүгээр сард би сумынхаа захиргааны урд найз Отгоогийн хамт явж байтал манай нөхөр Ширзагд араас хүрч ирээд миний толгой руу чулуугаар нэг удаа цохиж хагалсан.   2015 оны 10 дугаар сард Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3-р баг Төв орон сууцны 11 тоотод байх гэртээ би унтаж байтал шөнө Ширзагд босож ирээд  пизда минь гээд гараараа дух руу нэг удаа цохисон. Тэр үед Ширзагд гартаа юм барьсан байсан байх миний толгой хагарч цус гоожсон. Миний дух орчим хагарсан байсан. Тэр үедээ Ширзагдыг би гартаа юу барьж намайг цохисныг нь хараагүй. Тухайн үед гэрэлгүй харанхуй байсан юм. Үүний дараа мөн дахин 10 сард намайг гэртээ байж байхад Ширзагд гэртээ согтуу орж ирээд хоол, архи, тамхи, нэхээд агсарч байснаа зүүн гарын ядам хурууг хажуу тийш нь мушгиж гэмтээсэн. Би хуруугаа өөрөө татаж буцааж эргүүлсэн. Тэр үед миний хуруу хавдаад зүгээр болохгүй байхаар нь сумынхаа их эмч Бат-эрдэнэ дээр очиж үзүүлээд татуулж байсан. Эмч үзээд хуруу чинь мултарсан байна гэж хэлсэн. Үүний дараа 2016 оны 02 дугаар сард битүүний урд өдөр Ширзагд бид 2 Төвшрүүлэх сумын төвд байх Чулуун ахыхаас гараад гэртээ дөнгөж ортол Ширзагд намайг үсдэж аваад орны толгой мөргүүлсэн. Тухайн үед миний баруун хөмсөг орчим язарч хагарсан. Цус гарсан, нүд хөхөрч, нүүр битүү хавдсан. Ингэж намайг 4 удаа зодсон. Ер нь бид хоёр гэр дотроо хэрэлдэж маргах асуудал байнга байдаг. Манай нөхөр өмнө нь намайг зодсон хэргээр 2012 онд ял эдэлж байсан талаар мэдүүлсэн хохирогч Н.Цогзолмаагийн мэдүүлэг /хх-14-15/,  
                 2016 оны 02 сард цагаан сараар манай охин Цогзолмаа нь над дээр золгох гэж ирэхдээ 2 нүд нь таг болтлоо хөхөрч хавдчихсан ирсэн. Тэгээд би юу болсон талаар асуухад манай нөхөр Ширзагд орны толгой мөргүүлсэн гэж байсан. Мөн Цогзолмаагийн баруун нүднийх нь зовхи хагарсан байсан. Ер нь манай охин Цогзолмаа нь нөхөр Ширзагддаа байнга цохиж зодуулж байдаг. Ширзагдыг архи уугаад согтуу гэртээ ирэхэд нь гялс гарахгүй бол зодчихдог гэсэн. Манай охин хааяа аймаг орж ирэхээрээ нөхөртөө ингэж ч зодууллаа. Тэгж ч зодууллаа, айсандаа айлд хонолоо гэж ярьдаг. Цогзолмаа нь 2015 оны намар сумынхаа захиргааны урд нөхөртөө толгой руугаа чулуугаар цохиулж хагалуулж байсан талаар сүүлд нь өөрөөс нь сонссон. Дараа нь толгойных нь дагз орчим хагарсан шархтай байсан. Мөн өнгөрсөн онд нэг гарынх нь ядам хурууг мушгиж гэмтээсэн байсан. Гарынх нь хуруу тахийгаад хавдсан байсан. Би өөрөө өндөр настай учраас хэзээ, хэзээ зодож байсан талаарх он сарыг мартчихаад байна гэсэн гэрч Ө.Норжмаагийн мэдүүлэг /хх-16-17/, 
     2016 оны 2 дугаар сард цагаан сараар манай эгч Цогзолмаа нь Архангай аймгийн төвд ээж дээр охиныхоо хамт ирж золгоход баруун талынх нь нүд нэлээн хөхөрч хавдсан байсан. Зүүн талын нүднийх нь хавдар нь бага байсан. Би эгчээсээ юу болсон юм бэ гэж асуухад нөхөртэйгөө хэрэлдсэн гэж хэлсэн.  Би тэр үедээ эгчийгээ нөхөртөө зодуулсан байна гэж ойлгосон. Ширзагд ах архи байнга уудаг талаар мэдүүлсэн uэрч Н.Батчулууны мэдүүлэг /хх- 18-19/, 
      Хадам ээж Цогзолмаатай хадам эмээ Норжмоогийн гэрт таарч золгуут хийсэн. Хадам аав тэнд ирээгүй байсан золгуут хийх үед хадам ээжийн нэг нүд нь хөхөрч хавдсан байсан талаар мэдүүлсэн гэрч Н.Туулын мэдүүлэг /хх-20-21/, 
     Өнгөрсөн жилийн намар би хөдөө гэрээсээ сумын төвд ирээд сумын тамгын газар луу орох гээд явж байхдаа Н.Цогзолмаатай тааралдсан. Тэгээд тамгын газар луу орох гээд явж байтал С.Ширзагд сумын тамгын газрын зүүн талаас бид 2-ыг чиглээд ирж явсан. Тэгээд сумын тамгын газрын гаднах хашааны баруун талын хаалган дээр ирээд Ширзагд Цогзолмаа хоёр хоорондоо маргалдаад үлдсэн. Тэгээд би сумын тамгын газар луу орох гээд алхаж байтал ард ёо ёо аллаа хүн дуудаарай гээд Цогзолмаа хашгирсан тэгэхээр нь би иргээд хартал Цогзолмаагийн толгойны дагзны хэсгээс маш их цус гарч байсан. Тэгээд Цогзолмаа Ширзагд толгой руу үзүүртэй чулуугаар цохичихлоо гэж байсан талаар мэдүүлсэн гэрч Н.Отгоны мэдүүлэг /хх-24/,
         Н.Цогзолмаа Төвшрүүлэх сумын тамгын газрын гадаа нөхөр С.Ширзагдад толгойгоо хага цохиулчихсан сая сумын эмнэлэгт очиж боолт хийлгэчхээд ирлээ гээд ирэхээр нь би гэртээ 3 хонуулсан талаар мэдүүлсэн гэрч Г.Даваахүүгийн  мэдүүлэг /хх-25/, 
         Цогзолмаа манай нөхөр зодоод толгой хагалчихлаа гээд сумын тамгын газрын гадна надтай тааралдсан юм. Тухайн үед Цогзолмаагийн толгойноос цус гарчихсан байсан. Би сайн ажиглаж хараагүй Цогзогмаа нь надтай уулзах үедээ манай нөхөр Ширзагд архи уухаараа намайг зодож цохиод байдаг гэж байсан талаар мэдүүлсэн гэрч Д.Уранчимэгийн мэдүүлэг /хх-29/,
     Яг нарийн сайн он, сарыг санахгүй өнгөрсөн жилийн намар намайг жижүүртэй байхад өглөө 09 цаг өнгөрч байхад Н.Цогзолмаа өөрийнхөө нөхөр С.Ширзагдад толгойгоо хагалуулчихлаа гээд толгойныхоо баруун ард дагзны хэсэгт 2 хэсэг газарт язарсан шархтай их хэмжээний цус гарсан байдалтай манай эмнэлэг дээр орж ирсэн тэгэхээр би толгойны нь цусыг угааж цэвэрлээд боолт хийгээд эмчид үзүүл гэж хэлээд явуулсан талаар мэдүүслэн гэрч П.Энхтуяагийн мэдүүлэг /хх-31/,
 С.Ширзагд бол мөнхийн согтуу байдаг бөгөөд архи уухаараа эхнэр хүүхдэдээ байнга агсам согтуу тавьдаг бөгөөд эхнэр хүүхэд нь байхдаа гэрээсээ дайжиж айлд орогнодог.   Н.Цогзолмаагаас сонсоход манай хашааны үүдэн дээр утсыг нь авах гэж боож унагаасан. Халуун цай цацсан, ер нь байнга зодож дарамталдаг гэж ярьдаг бөгөөд С.Ширзагдаас айхдаа манайд хүүхдээ үлдээгээд Н.Цогзолмаа өөрөө өөр газар хонодог юм. Саяхан манайд С.Ширзагд согтуу ирчихээд би эхнэр, хүүхдээ хутгалж алчихаад явдаг шорондоо явна гээд агсам тавиад байсан. Ер нь бол нэг хананы наана цаана амьдрахад их хэцүү байнга архичид орж гардаг, зодолдож хэрэлддэг айл юм. С.Ширзагд байнга ууж сумын архичингуудыг цуглуулдаг их хэцүү, тэгээд архи уух болгондоо эхнэртээ агсан тавьдаг муухай зуршилтай хүн байгаа юм гэсэн гэрч О.Эрдэнэтуяагийн мэдүүлэг /хх-33/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлт  /хх-36-37/, ял шийтгэгдэсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 Иймээс шүүгдэгч С.Ширзагдад холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүхээс түүнийг бусдыг байнга зодож тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Ширзагдын цагдан хоригдсон 44 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох, шүүгдэгч нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тогтоолд дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Ширзагдыг анх удаагаа эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн байгааг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.   
 
  Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 294, 295, 296, 297, 298, дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

     1. Шүүгдэгч Боржигон овогт Сосорбурамын Ширзагдыг бусдыг байнга зодож тарчлаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 2. Шүүгдэгч С.Ширзагдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

     3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч С.Ширзагдад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч С.Ширзагдын цагдан хоригдсон 44 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
               
5.  Шүүгдэгч С.Ширзагд нь бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай. 
   
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ширзагдад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар  гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  дурдсугай. 

 


 ШҮҮГЧ                                 Р.АЛТАНЦЭЦЭГ